A Murderous Affair in Horizon Tower-10
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ээж: эм Жон Мей Баогийн ээж
Я: эр, Жон Мей Баогийн хойд эцэг
Жун: эр, Жон Мей Баогийн дүү, төгөлдөр хуурч
Е: эм, гэрийн үйлчлэгч Еэ Мей Ли
С: эм, тарган хоригдол
Хар: эм, хорих газрын харуул
Т: эм, шинэ хоригдол
Ф: эм, Фей, шинээр ирсэн орлогч дарга
Л:эм, халимаг үстэй цагдаагийн газрын ажилтан
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. 10-р анги. Еэ Мей Ли. Хоёрдугаар хэсэг.
Мөр: Таныг Еэ Мей Ли гэж дуудах уу? Эсвэл Ли Гуи Лан гэх үү?
Е: Еэ Мей Ли гэхэд болно.
Яан: Уучлаарай, та хэзээнээс Жон Мей Баог мэддэг болсон бэ?
Е: Арав гаран жилийн өмнө. Би анагаахын сургууль төгсчихсөн байсан. Намайг Шинлон мужийн эмнэлэгт хуваарилсан. Би тэнд дадлага хийсэн.
Эм: Ли эмч ээ, үлдсэнийг нь би хийчихье. Таныг өөр өвчтөн хүлээж байгаа.
Е: За. Юу болоо вэ?
Ээж: Санамсаргүй явж байгаад уначихлаа.
Е: Гараа өргө. Дээш нь. Өөр өвдөж байгаа газар байна уу? Энэ хөхрөлтүүд унаснаас болсон уу?
Ээж: Тийм.
Мей: Ээжийн зодчихсон.
Ээж: Мей Бао. Дуугүй бай. Гадаа гараад унш.
Е: Яс чинь гэмтээгүй юм шиг байна. Юу, гарыг нь цэвэрлээд боочих.
Ээж: Эмч ээ. Татрангийн тариа хийхэд л болно. Шинжилгээ авах хэрэггүй, тариа тариад өгчих.
Е: Сайн мэдэж байх шив. Энд байнга ирдэг үү? Тариад өгчих. Би агаар амьсгалчихаад ирье. Ямар ном уншиж байгаа юм? Аллагын тухай юм уу? Жаахан хүүхэд байж ийм юм сонирхдог байх гэж.
Мей: Би жаахан хүүхэд биш. Эмч ээ. Нэг юм асууж болох уу?
Е: Юу юм?
Мей: Гэрлэсний дараа эрчүүд эмэгтэйчүүдийг зодох ёстой юм уу?
Е: Яаж ч байсан хүн зодох хууль зөрчсөн хэрэг. Дараа аав чинь ээжийг чинь зодвол 110 руу залгаарай.
Мей: Миний аав биш ээ.
Ээж: Мей Бао. Явъя.
Мей: Баярлалаа.
Е: Яаралтай тусламжийн эмч нарт хоёр хэцүү асуудал тулгардаг. Эхнийх нь тунгаа хэтрүүлсэн өвчтөн. Тийм хүнийг цагдаад мэдэгдэх үү яах вэ гэж санаа зовдог. Хар тамхинд донтсон ихэнх хүмүүс баригдаж, хоригдлоо гээд хар тамхинаас гарчихдаггүй. Харин ч цагдаад өгчихнө гэж айгаад эмнэлэгт ирэхээ больчихдог. Тэрнээс болоод эмчилгээ авч чадахгүй амиа алддаг. Нөгөө нэг нь. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид. Ийм хэргийг цагдаа нарт хэлэхдээ бид эргэлздэг. Төвөгтэй хэрэг болохоор. Ихэнх хүмүүс гэр бүлийн дотоод асуудал гэж үздэг. Гэхдээ хууль зөрчсөн хэрэг. Заримдаа бид нар хохирогчийг хамгаалж байна гэж боддог. Гэтэл тэд биднийг хэрэгт оролцлоо гэдэг.
Эм: Өнөөдөр шөнийн ээлжинд хэн гарч байгаа вэ?
Эм2: Ли эмч.
Эм: Дахиад Ли эмч үү? Дарга нээрээ. Хэлэх ч үг алга. Шөнийн ээлжинд дандаа эмэгтэй эмч нарыг тавьж байх юм. Дээрэлхүү гэдэг нь.
Е: Сайн уу
Эм2: Ли эмч ээ, сайн уу.
Эм: Ли эмч ээ, сайн уу.
Е: Гуравдугаар өрөөний өвчтөнийг шилжүүлчихсэн үү?
Эм2: Тэгсэн.
Е: Ажлаа хий дээ.
Эм: За. Дарга шинэ эмч болохоор нь дээрэлхээд байгаа юм биш үү?
Эм2: Миний бодлоор Ли эмчээс бусад эмч нар бүгд гэрлэчихсэн болохоор тэгж байгаа байх. Шөнийн ээлжинд гарахад тохирно гэсэн биз.
Эм: Өрөвдөлтэй юм аа.
***************
Ээж: Сүртэй гэмтэл биш болохоор ирээд хэрэггүй гэж хэлсэн шд. Намайг зодоогүй ээ. Би худлаа хэлээгүй.
Эр: Наад шархнууд чинь юунаас болсон юм?
Ээж: Би... Намайг зодоогүй ээ. Би зүгээр.
Я: Би тэгээгүй...
Эр: Дуугүй зогс. Эмчдээ юу болсныг хэлээрэй.
Е: Юу болоо вэ?
Эр: Зодолдсон байна. Үзчихээд оношилгооны бичиг хийгээд өгөөрэй. Энэ хүнийг бид нар аваад явлаа. Яв.
Я: Хөөе.
Ээж: Цагдаа. Цагдаа. Тэр миний нөхөр. Буруу ойлгосон байна. Намайг зодоогүй ээ. Би санамсаргүй уначихсан юм.
Е: Унаагүй нь баттай.
Ээж: Би уначихсан. Би өөрөө уначисан.
Эр: Үнэн үү? Гомдол гаргахгүй юм уу? За яах вэ. Явъя.
Мей: Ах аа.
Я: Юугаа хэлэх гээ вэ?
Ээж: Яан Ёон Юан.
Я: Чи муу юугаа хэлэх гээ вэ?
Ээж: Яан Ёон Юан. Яаж байгаа юм? Яан Ёон Юан.
Эр: Тайвшир.
Ээж: Намайг зодсон ч, миний охинд битгий хүр.
Я: Тонил цаашаа.
Ээж: Цагдаа... Энэ бүх шарх тэрнээс болсон.
Я: Худлаа ярихаа боль.
Эр: Өөр юу хэлэх гээ вэ?
Я: Худлаа ярь.
Эр: Явъя.
Я: Үгүй ээ. Би зодоогүй.
Ээж: Мей Бао. Мей Бао... Ийм юм болбол цагдаа дууд гэж та манай охинд хэлсэн үү?
Е: Уучлаарай. Таны хэрэгт оролцсонд.
Ээж: Танд баярлалаа.
Е: Юунд?
Ээж: Өнөөдөр цагдаа нар ирээгүй бол би үхэх байлаа.
Е: Нааш нь... Хуучин шарх чинь эдгээгүй байхад. Битгий хөдөл... Тэр үед би Мей Баогийн ээжийг харагдаж байгаа шигээ өрөвдмөөр хүн гэж бодсон. Тэр өдрөөс хойш миний амьдрал тэдэнтэй холбогдсон... Эдгээгүй байхад нь оёогоо авахуулж болохгүй гэж хэлсэн шд.
Ээж: Тийм ээ. Би төрсөн нутагтаа очих хэрэг гарчихаад байна. Аваад өгчих л дөө.
Е: Шарх чинь эдгээгүй байвал яах юм?
Ээж: Би...
Е: Эргэж ирээд авахуулаарай.
Ээж: Би яараад байна аа. Манай байшинг буулгах гэж байгаа болохоор манайхыг нүү гэсэн. Би явахгүй бол болохгүй. Манай байрны бүртгэлийг шалгаж байгаа гэсэн.
Е: За за. Хараадахъя. Битгий хөдөл.
Ээж: Би гэрийн бүртгэлээ буцаагаад шилжүүлнэ ээ. Өөрийн гэсэн байртай болох ч юм билүү.
Е: Болох юм шиг байна. Оёог нь авъя.
Ээж: Баярлалаа, Гуи Лан.
Е: Ганцаараа явах юм уу?
Ээж: Үгүй ээ. Нөхөртэйгөө явна.
Е: Буцаад нийлчихсэн юм уу?
Ээж: Тийм. Тэр шөнө гэртээ ирээд надаас уучлалт гуйсан. Бас тэрнээс хойш намайг бас хүүхдүүдээ зодохоо больчихсон. Тэр гэмшээд сайн хүн болох гэж хичээж байгаа.
Е: Та нар явчихаад хүүхдүүд чинь яах юм?
Ээж: Зүгээр ээ. Ганц хоночихоод л ирнэ. Маргааш нь хүрээд ирнэ. Ёоёо...
Е: Ингэвэл ямар вэ? Хүүхдүүдээ манайх руу явуулчих.
Ээж: Нээрэн үү? Чамд төвөг болохгүй юу?
Е: Би маргааш чөлөө авна. Өөр хийх юм байхгүй.
Ээж: Гуи Лан, чи мундаг шүү.
Е: Буцаад суу.
Ээж: За. Гуи Лан, чи мундаг шүү.
Е: Битгий хөдөл. Хэн намайг хэрэгт дуртай бай гэсэн юм.
Эм: Ли эмч ээ. Та дахиад бодож үзсэн нь дээр байх. Та санаа зовохгүй байна уу?
Е: Юунд?
Эм: Ирэхгүй ала болчихвол яах юм? Тэд нар шиг хүмүүс хүнд хүүхдээ үлдээчихээд алга болчихдог гэсэн.
Е: Тэгэхгүй ээ. Эх хүн хүүхдээ хаяхгүй.
Жун: Ли эгч ээ, ирчихсэн үү.
Яан: Хүлээгээрэй. Миний ойлгосноор таны хулгайлсан хүүхэд... суут төгөлдөр хуурч... Жон Мей Баогийн дүү юм уу?
Е: Тийм ээ. Гэхдээ би хулгайлаагүй.
Мөр: Тэгвэл... тэр явдлыг бидэнд тайлбарлаад өгч болох уу?
Е: Тэр үед болсон явдал намайг ч гэсэн их гайхшруулсан... Тэгвэл Жун картон хайрцаган дээр тоглодог байсан юм уу?
Жун: Тийм ээ. Эгч аймаар том төгөлдөр хуур зурж өгсөн.
Е: Хөөх.
Мей: Жун их мундаг. Дууг ганц сонсоод л тоглож чаддаг.
Е: Жун. Чи авъяастай юм аа. Энэ салбарт ажиллаж, мундаг төгөлдөр хуурч болмоор байна уу? Ээж чинь юу гэж байна?
Мей: Тэр... Бид нарыг тоодоггүй. Эгч ээ, танд хэлэх юм байна уу?
Е: Багштай болоод хөгжмийн сургуульд суралцах хэрэгтэй байх. Шуанхэгийн хөгжмийн сургууль их сайн. Мей Бао чи ч гэсэн сурч болно. Тэнд их олон сайн сургууль байдаг. Тэнд сургуульд орж болно.
Жун: Ашгүй дээ. Би төгөлдөр хуурч болмоор байна.
Е: Тийм үү? Мей Бао яах вэ?
Мей: Жун хөгжимчин болчихвол би ч гэсэн баярлана.
Е: Чи яах юм? Хүмүүс бүгд том болоод өөрийнхөө хүссэнээр амьдардаг. Тийм болохоор сайн бод... Сайн байна уу. Жон Жие ажилдаа эргэж ирсэн үү?
Эр: Үгүй ээ. Бид нар ч гэсэн холбоо барьж чадахгүй байна. Үйлчлүүлэгч нар хүлээгээд байдаг. Эргэж ирэх үгүйг нь ч мэдэхгүй байна.
Е: За, баярлалаа. Мей Бао.
Мей: Явъя. Удаан хүлээсэн үү? Алив, би дунд нь оръё. За. Гэртээ харья. Өнөөдөр ямар байсан?
Е: Мей Бао. Ус уу. Даалгавраа хийгээд дуусчихсан уу?
Мей: Тийм ээ.
Эм: Ли эмч ээ.
Е: Аан? Тав хоног өнгөрчихлөө. Холбоо барьж чадсан уу?
Эм2: Эргэж ирэхгүй бол яах вэ? Би тэрэн шиг эмэгтэй олныг харсан. Энэ янзаараа та л хэрэгт орох байх шүү.
Е: Ямар нэг юм болсон байх. Дахиад хэд хоног харзная. За. Хүүхдийн курст бүртгүүлж болох бол уу? За. Тэгвэл дараагийн амралтын өдөр дагуулаад очъё. Баярлалаа. Баярлалаа. Жун. Эгч нь чамайг курст бүртгүүлчихлээ. Дараагийн амралтын өдөр төгөлдөр хуурын хичээлд сууна. Багштай ч болно. Хоолоо ид... Яасан? Хоол амтгүй байна уу? Шорвог болчихож уу?
Жун: Манай ээж... бид хоёрыг хаячихсан юм уу?
Е: Юу гэж дээ. Ээж нь завгүй байгаа, удахгүй эргээд ирнэ. Айх хэрэггүй.
Мей: Ээж заримдаа хэд хоног алга болчихдог. Гэхдээ хоёр долоо хоночихлоо.
Е: Эхлээд хоолоо идчих. Эргээд ирнэ ээ.
****************
Эр: Бид Жон Жиегийн талаар судалж үзсэн. Орон нутгийн цагдаагийн газарт мэдэгдэж, тусламж авахаар болсон.
Е: Төвөг удсанд уучлаарай.
Эр: Таны асуусан хүүхэд үрчилж авах асуудал... хуулийн дагуу боломжгүй. Дүү нь 14-өөс доош настай болохоор улсын асрах газарт шилжүүлж өгөх хэрэгтэй. Тэнд л тэрнийг ямар айлд үрчлүүлэхийг шийднэ. Охин 14 нас хүрчихсэн болохоор боломжгүй.
Е: Хүүхдүүдийг салгана гэсэн үг үү? Тэр хоёрыг хамт байлгах арга байхгүй юм уу?
Эр: Өргөж авч байгаа эцэг эх нь зөвшөөрөх юм бол эгч нь цуг байж болно. Гэхдээ туршлагаас харахад айлууд том болчихсон хүүхэд өргөж авах дургүй байдаг юм. Танд өөр асуулт байна уу?
Е: Өөр асуулт алга аа. Баярлалаа.
Эр: Зүгээр ээ.
*************
Эм: Одоо болно оо. Та чадах бүхнээ хийсэн шд.
Эм2: Та ч гэсэн хүнд байдалд байна. Одоо больсон нь дээр.
Мей: Очих хэрэггүй.
Эм: Тийм ээ, тийм. Ли эмч ээ, одоо болно.
Эм2: Дүрэм журам гэж байна. Зүгээр л өгдөг газар нь өгчих.
Е: Та нар ажлаа хий дээ. Би удахгүй араас чинь очино. Сайн байна уу. Асрамжийн газар уу? Асрамжийн газар мөн үү? Сайн байна уу. Намайг Гуи Лан гэдэг. Хоёр хүүхэд байгаа юм. Найзын маань хүүхдүүд. Хүүхэд үрчлүүлэхэд яах ёстойг мэдэх гэсэн юм... Тэр үед би асрамжийн газартай ярьсан. Тэд нар маргааш нь ирж хүүхдүүдийг авна гэсэн. Утсаар ярьж дуусаад гэнэтхэн айдас төрсөн. Дараа нь би тэднээс салж чадахгүйгээ ойлгосон. Мей Бао. Та хоёр унтчихсан уу? Та хоёртой ярилцах юм байна. Би орлоо шүү.
Жун: Эгч ээ, хаашаа явах юм?
Е: Мей Бао. Энд юу хийж байгаа юм? Битгий зугт. Хаашаа явах гэсэн юм бэ? Ээж чинь эргээд ирвэл би юу гэж хэлэх болж байна?
Мей: Ээж эргэж ирэхгүй.
Е: Мей Бао. Надад итгэ. Чи... бас Жун... та хоёрт ээж чинь зөндөө хайртай. Өөрөө л та хоёрт хэлээгүй болохоос.
Мей: Ээж бид нарыг хаяад явчихсан. Жунийг хүнд өргүүлчихвэл би ганцаараа болно.
Е: Мей Бао. Уучлаарай. Эгч нь та хоёрын сэтгэлийг бодсонгүй. Мей Бао, чи мэдэх үү? Би ч гэсэн багадаа ээж аавыгаа алдсан. Та хоёрыг ирсэнээс хойш гэр бүлтэй болсон юм шиг санагдсан. Та хоёр.. та хоёр намайг гэр бүлээ болгож чадах уу? Ээж чинь... үнэхээр эргэж ирэхгүй бол... гурвуулаа хамт амьдаръя. Өнөөдрөөс... бид хэзээ ч салахгүй гэж амалъя. Тэгэх үү?
Яан: Мэдээллээс харахад Жон Жие барилга дээрээс үсэрч нас барсан гэсэн байсан. Тэрнийг эмнэлэгт байхад нь та тусалсан уу?
Е: Даралт?
Эм: 62/43.
Эм: 200жоул, цэнэглэ.
Е: Холдоорой. Эхэл... Дахиад...
Эм: 200жоул, хоёр дахь удаа. Бэлэн.
Е: Дахиад... Дахиад. 300жоул.
Эм: Эмч ээ, өвчтөн нас барчихлаа.
Е: 21цаг 8минут. Тэр шөнө яаралтай тусламжийн өрөөнд гурван хүн нас барсан. Надад муу совин татаад байсан.
Эр: Шао Юү.
Мей: Ли эгч ээ. Ли эгч ээ. Ээж...
Ээж: Би зүгээр л... тэр байшингаа зараад мөнгөө өөрт нь өг гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй болохоор намайг цоожилчихсон. Хоол ч өгөхгүй. Хүүхдүүдтэй маань ч яриулахгүй байсан. Өнөөдөр анзаараагүй байхад нь би зугтчихсан. Миний араас хөөж байгаад машинд мөргүүлчихсэн. Байр зарсан мөнгөө тэрэнд өгөхгүй. Жунд өгнө. Яаж ч байсан тэрэнд мөнгөө өгөхгүй. Ээжийгээ уучлаарай. Ээж нь сайн ээж байж чадаагүй. Уучлаарай.
Мей: Ээж ээ.
Ээж: Миний амьдрал аль хэдийн үгүй болсон. Хүүхдүүд маань байдаг. Би ингэж амьдарч чадахгүй нь. Гуйж байна, надад туслаач дээ. Надад туслаач дээ. Миний хоёр хүүхэд... Би ингэж амьдармааргүй байна. Амьдралаа шинээр эхлүүлмээр байна.
Е: Тэр өдрөөс хойш Мей Баогийн ээж өөрчлөгдсөн. Их эерэг байдаг болсон. Манай түрээсийн мөнгийг хувааж төлнө гээд. Яан Жуний хөгжмийн хичээлийн төлбөрийг ч надаар төлүүлээгүй. Бүгдийг нь өөрөө төлсөн. Өглөө нь эмнэлгийн дэлгүүрт кассчинаар ажиллаж. Орой нь замын дэргэдэх мухлагт зөөгч хийдэг байсан. Үйлчлүүлэгчид нь ч тэрэнд дуртай байсан. Ажилгүй үедээ хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Тэр үе Мей Баогийн хамгийн жаргалтай өдрүүд байсан байх... Гэхдээ заримдаа... зарим хүмүүс... Хавдрын эснээс өөрцгүй... Яаж ч хичээсэн тэднээс салж чаддаггүй... Уучлаарай. уучлаарай. Намайг оруулчихгүй юу. Баярлалаа. Чи зүгээр үү?
Ээж: Яан Ёон Юан ирсэн. Намайг хамт гэртээ харь гэсэн. Намайг очихгүй бол өдөр болгон ирж нураана гэсэн.
Эр: Жон Жие. Эндхийн хүмүүс бүгд чамд сайн байдаг. Гэхдээ нөхөр чинь ийм болгоод хаячихлаа. Манайх жижиг бизнес. Тэрэн шиг хүнийг тэвчиж чадахгүй. Би цалинг чинь бодож үзсэн. Хоёр сарын цалин өгье. Чи яв даа. Энийг ав.
Е: Ажлаа хичнээн сольсон ч Яан Ёон Юан тэрнийг олоод ирдэг. Тэгээд Жон Жиегийн арай гэж олж авсан өөртөө итгэх итгэлийг үгүй хийчихдэг...
Мей: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Жун төгөлдөр хуурын тэмцээнд орохоор болсон.
Е: Тээр би хэлээгүй юу. Чамайг мундаг гэж. Чамайг тэмцээнд сонгогдоно гэж мэдсэн юм аа. Өнөө орой ээжтэйгээ хамт гэртээ тэмдэглэнэ ээ.
Мей: Хэрэггүй байх.
Е: Яасан?
Мей: Жуний сургалтын төлбөрийг хэдэн сар төлөөгүй байгаа. Ээж мөнгөгүй болчихсон гэсэн.
Е: Тэгж болохгүй. Зүгээр ээ. Эгч нь орой ээжтэй нь ярилцана. Та хоёр даалгавраа хийж бай.
Мей: Явъя.
***********************
Эм: Уучлаарай, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Дараа дахин залгана уу. Уучлаарай, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Мей: Хар даа. Зангиа чинь далийчихаж. Сандрах хэрэггүй. Чи чадна аа.
Е: Мей Бао.
Мей: Аан?
Е: Эндээ үлдээд дүүгээ бэлдэж бай. Би тэмцээн эхлэхээс өмнө эргээд ирнэ.
Мей: За.
Е: Жун. Сайн тоглоно шүү.
Жун: За.
Е: Амжилт.
Жун: За...
Е: Эгч нь удахгүй ирнэ.
Мей: Эгч ээ. Олохгүй байсан ч зүгээр ээ. Явъя.
****************
Е: Чи хэд хоног хаана байсан юм? Гэртээ ч ирэхгүй.
Ээж: Сайн уу.
Е: Хурдан явъя.
Ээж: Мей Бао, Яан Жун хоёрыг харж байгаарай. Тэр хоёрт мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг ав.
Е: Ийм их мөнгө хаанаас авсан юм? Хаанаас авсан юм?
Ээж: Яан Ёон Юан өгсөн юм. Сүүлийн үед юу хийгээд байгааг нь мэдэхгүй, гэхдээ их мөнгө олдог болсон. Ирэх долоо хоногоос надтай хамт бараа зөөнө гэсэн. Тэгвэл бид хоёр мөнгөтэй болно.
Е: Мөнгө хараад өнгөрсөнөө мартаа юу?
Ээж: Тэр надаас уучлалт гуйсан. Надтай хамт амьдралаа шинээр эхэлнэ гэж хэлсэн. Чамд төвөг удахаа боль гэсэн. Өөрөө хүссэнээрээ амьдар гэсэн.
Е: Чи шинээр амьдралаа шинээр эхэлж чадна гэж бодож байна уу? Тэрнийг үнэхээр гэмшээд, чамд сайн хандана гэж бодож байна уу?
Ээж: Мэдээж үгүй. Тэглээ гээд яах юм? Танайд амьдраад байж болохгүй биз дээ? Одоо бүр ажил ч үгүй болчихсон.
Е: Хичнээн зовлон үзэж байж ухаан суух юм бэ? Ингээд байвал хичээл зүтгэл чинь талаар болохыг мэдэж байна уу?
Ээж: Гуи Лан. Би хувь тавилангаас зугтаж чадахгүй. Тэрнээс зугтаж чадахгүй. Тэрнээс салж чадахгүй.
Е: Чадна аа. Чи л хүсэх юм бол чадна. Жуний төгөлдөр хуурын тэмцээн эхлэх гэж байна. Чи тэрэнд хэрэгтэй. Тэрэнд ээж нь хэрэгтэй. Хоёулаа явъя. Явцагаая.
Ээж: Төгөлдөр хуур тоглоод тэрнийг амьдарч чадна гэж бодож байна уу?
Е: Юу ч болох байсан хурдан надтай яв.
Ээж: Би багадаа балетын бэлтгэлд сонгогдож байсан. Хэдэн жил тэнд сурсан. Багш нар намайг авъяастай гэдэг байсан. Намайг хичээх юм бол бүжигчин болж чадна гэсэн. Би ээж аав хоёртоо хэлсэн чинь... намайг зөндөө загнасан. Хоосон мөрөөдөхөө боль гэсэн. Тэд нарын буруу байсан. Бүжиг бүжиглээд амьдарч болно. Мей Баог төрүүлсний дараа надад хүүхдийн сүү авах ч мөнгө байгаагүй. Тэгээд хэдэн жил тайчигчаар ажилласан. Би сайн байсан. Бүжиглэж үзүүлье.
Е: Тэнэглэхээ боль.
Ээж: Надад хэл дээ. Би яагаад тэрний тоглолтыг үзэх ёстой юм? Гуниглахаас цаашгүй. Бүжигчид... төгөлдөр хуурчид... урлаг бидэн шиг хүмүүст тохирохгүй. Надад ч... миний хүүд ч тэр...
Е: Эндээс явъя. Цаг бага байна. Хамт явъя. Надад итгэ...
Бичиг: Шинлон мужийн дунд сургуулийн сурагчдын найм дахь удаагийн төгөлдөр хуурын тэмцээн.
Ээж: Би сайн ээж байхад хэтэрхий оройтсон уу?
Е: Үгүй ээ. Эндээс явцагаая. Яан Ёон Юаний олж чадахгүй газар руу явъя. Амьдралаа шинээр эхлүүлье.
**************
Жун: Эгч ээ, би нэгдүгээр байранд орсон.
Мей: Манай Жун мундаг юм аа.
Е: Ёстой мундаг байна. Одоо гэртээ харья. Ээж чинь хүлээж байгаа.
Мей: Явъя.
****************
Е: Энийг.
Я: Хаачих нь вэ?
****************
Мей: Эгч ээ. Ээж утсаа авахгүй байна.
Е: Надад итгэ. Ээж нь заавал ирнэ.
Жун: Эгч ээ, ээж яг ирэх үү?
****************
Я: Байз. Явахаар шийдсэн юм биз дээ? Чамд өгөх бэлэг байна.
Жун: Ээж түрүүн миний тоглолтыг үзсэн үү?
Е: Үзсэн. Суучих.
Мей: Юм ид.
Жун: Идмээргүй байна.
Е: Байна уу?
Эм: Ли эмч ээ. Таны найз Жон Жие байшин дээрээс үсэрчихэж. Эмнэлэгт ирчихсэн байна. Тэрнийг аварч чадсангүй.
Е: Яг тэр мөн үү? Ойлголоо.
Мей: Эгч ээ. Ээжийн тухай юм уу?
Жун: Ээж яасан бэ?
Е: Ээж нь галт тэргэнд амжихгүй нь. Хэдүүлээ Шуанхэ хот руу түрүүлээд явъя.
Жун: Ээж яагаад амжихгүй байгаа юм? Эгч ээ, ээж яагаад ирэхгүй байгаа юм? Ээж яагаад ирэхгүй байгаа юм?
Мей: Жун. Тайван бай. Зүгээр. Зүгээр. Угаалгын өрөө орчихоод ирье. Угаалгын өрөө орох хэрэгтэй байна.
Е: Би тэнэг байж. Тэр ээжтэйгээ адилхан нүдтэй байсан. Жон Жиегийн нүд яг тийм харцтай байсан.
Эм: Хөөе, хаачих нь вэ?
Мей: Жун.
Е: Мей Бао.
Жун: Эгч ээ, битгий яв л даа.
Мей: Хичээлээ сайн хийгээд, төгөлдөр хуураа сайн сураарай.
Е: Мей Бао.
Жун: Эгч ээ. Жунд сайн хөгжимчин болоход нь туслаарай...
Мөр: За. Өнөөдөртөө ингээд болъё.
Яан: Тусалж байгаад баярлалаа.
Е: Хэрэгтнийг хурдан олоорой.
Яан: Олон жил тэрнийг өсгөсөн ч... хүмүүс тэрнийг хүний наймаачин гэж байдаг. Өрөвдөлтэй юм аа.
Мөр: Яах ч аргагүй. Тэр хоёрт цусан холбоо байхгүй болохоор хүүхэд өргөж авах журмыг дагаагүй байж. Хуулийн дагуу бол хүний наймаанд тооцогдоно.
Е: УУчлаарай. Мей Баог хамгаалж чадсангүй.
10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home