A Murderous affair in Horizon Tower 9

A Murderous Affair in Horizon Tower-9

Үргэлжлэх хугацаа: 40мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:  

Ву: эм, Ву Мин Юүэ зохиолч

Дон:эр Яан мөрдөгчийн найз залуу

Жун: эр, Жон Мей Баогийн дүү, төгөлдөр хуурч

Е: эм, гэрийн үйлчлэгч Еэ Мей Ли

С: эм, тарган хоригдол

Хар: эм, хорих газрын харуул

Т: эм, шинэ хоригдол

Ф: эм, Фей, шинээр ирсэн орлогч дарга

Л:эм, халимаг үстэй цагдаагийн газрын ажилтан

 

Т: Эгч ээ, би цагаан хоолтой. Энэ хоолыг буцааж болох уу? Төвөг удсанд уучлаарай.

Е: Шинээр ирсэн үү?

Т: Тийм. Би өнөөдөр ирсэн.

С: Чи... Сохор юм уу?

Т: Уу уучлаарай. Би...  

С: Уучлаарай гэнэ шүү.

Хар: Юу хийгээд байгаа юм? Битгий муудалцаад бай.

С: Тэрнээс асуу.

Хар: Амаа мэдээрэй.

Т: Би би санамсаргүй мөргөчихсөн.

Хар: Хоолоо авчихсан юм уу? Авчихсан бол зогсоод байлгүй яв.

С: Тэр цагаан хоолтой болохоос би биш. 

**************

Е: Дахиад ирэхгүй гэж тохиролцсон биз дээ? Гэрээс нь хэтэрхий хол шдээ. Ямар нэг юм болоо юу?

Жун: Эгч...

Е: Аан?

С: Дээшээ сунаач. Дээшээ.

Хар: Хурдан ор.

С: Сайн арч.

Хар: Юмнуудаа тавь.

С: Чи хаанаас ирсэн бэ? Ном унших зав байгаа юм уу? Сайн сонс, жүжиглэхээ боль. Бурхын чамайг аянганд цохиулж шийтгэнэ гэж мэд.

Эм: Мей Ли. Хүү чинь чамд сайн юм аа. Долоо хоног болгон ирэх юм. Тэгэхэд манай хүү над дээр хэдэн сар ирсэнгүй.

Эм2: Хөөе хөөе, болно.  Зөв яриач. Тэрний төрсөн хүү биш. Тэрний хулгайлж авсан хүүхэд. Мэдээ үзээгүй юм уу?

Эм: Наадах чинь үнэн юм уу?

Эм2: Үнэн.

Эм:Хулгайлчихсан юм уу?

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  Есдүгээр анги.  Еэ Мей Ли.  Нэгдүгээр хэсэг.  

Мөр: Энийг хар даа. Яагаад ийм хол зогсоод байгаа юм? Ойрт л доо... Наашаа ойрт. Энд суучих. Хар даа. Яасан?

Яан: Юу ч биш ээ. Баярлалаа, багш аа. Багш аа, энийг хар даа. Еэ Мей Ли Жон Мей Баотай дотно байсан юм биш үү?

Мөр: Хэтэрхий дотно харагдахгүй байна уу? Мей Баогийн гэрийн үйлчлэгч байсан. Хичнээн дотно байсан ч, ийм байж болох уу?

Яан: Таны хэлдэг зөв байх.

Мөр: Еэ Мей Лигийн мэдээллийг олсон уу?

Яан: Одоохондоо Еэ Мей Ли Шуанхө хотод ирсэнээсээ хойш гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэрний мэдээллийг орон нутгийн цагдаагийн газраас авахаар ажиллаж байгаа.

Мөр: Барьцаалагдсан хүүхдийг бас суудлаад үз.

Яан: За. Е

Мөр: э Мей Лийг байцаах хүсэлт юу болж байна?

Яан: Одоохондоо хариу алга. Би дахиад яаравчлуулаад үзье. Багш аа. Еэ Мейлитэй нэг хэсэгтээ уулзаж чадахгүй юм шиг байна. Тэрнийг таньдаг хүнтэй уулзаад үзвэл ямар вэ? Мочин цамхагт тэрнийг арав гаруй айл ажиллуулдаг байсан байна лээ.

Мөр: Сайхан санаа байна.

Эм: Фей эгч ээ, уулзалгүй удсан байна шүү.

Ф: Тийм  ээ. Дахиад энд ирэх сайхан байна шүү. Надад тусалж дэмжиж байгаарай.

Эм: Таныг завтай болохоор хамт хоолонд оръё.

Ф: Тэгье.

Эм3: Яагаад эргээд ирсэн мю бол?

Эм2:Тушаал дэвшсэн гэж сонссон. Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн орлогч болсон гэсэн.

Эм3: Эрүүгийн тасагт юм уу? Нээрэн үү? 

Эм2: Гэнэтийн байна уу?

****************

Т: Эгч ээ. Болихгүй юм уу? Та хагас цаг угаалаа шд. Одоо болно оо.  

Е: Муухай байна аа.

Т: Эгч ээ. Эгч ээ. Одоо болно. Одоо болно. Зүгээр ээ. Зүгээр. Та сайхан сэтгэлтэй болохоор. Удахгүй бүх зүйл сайхан болно. Эгч ээ.

С: Сайн хүнийг шагнадаг байсан бол чамайг яагаад суллахгүй байгаа юм? Аан? Чи нөхөртэйгөө луйвар хийдэг байсан гэсэн. Манай тосгоны бүх хүн чамаас болж хоосорсон гэсэн. Тэр хүмүүсийг өрөвдөхгүй яагаа вэ?

Т: Бид нар буруугаа ойлгосон. Буруу юм хийснээ ойлгож байна. Гэхдээ бид нарт өөр арга байгаагүй.

С: Дүр эсгэхээ боль. Миний өмнө жүжиглэхээ боль.

Хар: Өдрийн хоол гурван минутын дараа өгнө.

*****************

Л: Яан, би чамд хэлсэн шд. Болдог бол би ч гэсэн хурдлуулчихмаар л байна. Дарга энэ хэрэгт хэдэн муж хамааралтай гэсэн. Бичиг баримтны асуудал олон байна. Надад арга алга.

Яан: Мэднэ ээ. Тэгээд л би танаас туслаач гэж гуйж байна. Хурдлуулах арга байна уу?

Л: Эсвэл манай даргатай яриад хурдлуулах арга байна уу гээд асуух юм уу?

Яан: Би танай даргыг мэдэхгүй.

Л: Жон мөрдөгч мэднэ.

Яан: Багш уу?

Л: Тийм ээ. Жон мөрдөгч мэдэж байгаа. Тэр хоёр танил...

Ф: Лей. Өөр миний хэрэг байна уу? байхгүй бол би...

Л: Хүлээгээрэй. Хүлээ хүлээ. Тэрэнд тусламж хэрэгтэй байгаа. Энэ Яан.

Ф: Аан. Чамайг харж байсан юм байна.

Яан: Сайн байна уу. Би шинээр шилжиж ирсэн. Яан Руи Сэн гэдэг.

Ф: Сайн уу. Лиу Фей гэдэг. Би танай тасагт байсан.

Л: Би танилцуулъя. Яан Жон мөрдөгчийн шинэ шавь. Лиу Фей танай тасгийн эгч.

Яан: Эгч юм байна.

Ф: Би ч бас анх энд ирэхдээ Жон мөрдөгчид шавь орж байсан.

Л: Тэр одоо том болсон. Өмнө нь Фей эгч дууддаг байсан. Хойшид Фей орлогч гэж дуудах хэрэгтэй.

Ф: Хачин санагдахгүй байна уу?

Л: Үгүй ээ.

Ф: Тэгж дуудахаар чинь би яах юм? Фей эгч дуудахад болно. Нээрэн, миний тусламж хэрэгтэй гэсэн үү?

Яан:Тийм ээ. Тийм.

Л: Яг зөв. Таны тусламж хэрэгтэй байгаа. Энэ эгч чинь Жон мөрдөгчийг сайн мэддэг хүн. Тэрнээс хүссэнээ асууж болно.

Яан: За.

Л: Би завгүй байна. Та хоёр өөрсдөө ярилц.

Ф: За, явъя.

*************** 

Е: Тэр цагаан хоолтон.

Т: Баярлалаа. Эгч ээ. Хоолоо хамт идье. 

************

Яан: Яагаад өөр арга байхгүй гэж?

Ф: Арга байхгүй ч биш л дээ. Хэрэг дээр ажилахад журам заавал дагах хэрэгтэй. Жон мөрдөгч та хоёрын ажиллаж байгаа хэрэг гэсэн үү?

Яан: Тийм ээ. Багш намайг өргөдөл аваад ир гэсэн.

Ф: Жон мөрдөгч адгуу хүн. Совингоо дагах дуртай. Үнэнийг хэлэхэд нөөц бололцоогоо үрж байгаа хэрэг. Тийм болохоор хохирогчтой ойр дотно байсан хүмүүс байгаа биз дээ? Тэд нарыг шалгасан уу? Гэр бүл нь яасан? Гэр бүлийг нь олсон уу? Үгүй юу? Тийм бол хохирогчтой хамаатан биш бол үйлчлэгчийг шалгах хэрэггүй. Хэрэг дээр ажиллахад хуулийн дагуу байх ёстой. Тэрний үгээр буруу юм хийх хэрэггүй. Ингэе. Эхлээд би үнэлгээ хийе. Энэ төлөвлөгөө болж байвал би өмнөөс чинь өргөдөл гаргаж өгье.

Яан: Нээрэн үү? Баярлалаа.

Ф: Жон мөрдөгч ямар байна?

Яан: Юу... бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үнэн юм уу?

Ф: Мэдэхгүй ээ. Би ч гэсэн хариу нь гарахыг хүлээж байна.

Яан: Та тэрнийг тийм юм хийнэ гэж бодож байна уу?

Ф: Миний юу гэж бодох үнэндээ ямар ч хамааралгүй. Цагдаа нар бидэнд нотлох баримт чухал. Нотлох баримтаар батлагдаж байж л үнэн үнэн болно. Тийм биз дээ?

******************

Е: Жаахан ч гэсэн идээд ав.

Т: Эгч ээ. Бид хоёр олон хүнд муу юм хийсэн. Бид хоёрт луйвардуулсан хоёр хүн амиа хорлочихсон. Таван настай хүүхдээ үлдээгээд явчихсан. Би тийм олон буруу юм хийчихээд... шоронгоос гараад амьдралаа шинээр эхэлж болох уу?

Е: Чиний хайртай хүн чамайг уучилж чадвал амьдралаа шинээр эхлүүлж болно. Битгий уйл. Хоолоо ид.

Т: Эгч ээ. Танай гэр бүл ч гэсэн асуудалд орсон гэж сонссон. Ялаа дуусгаад тусламж хэрэгтэй бол надтай холбоо бариарай.

Е: Санаа тавьсанд баярлалаа. Гэвч энэ амьдралдаа би зөвхөн өөртөө л итгэх ёстой.

С: Байж байгааг нь. Ногоо идээд яаж хоолших юм. Май, мах ид. Алив...

Е: Сун Мей. Бие нь дийлэхгүй.

С: Мэднэ ээ. Мах идвэл яахыг нь харах гэж байна.

Е: Одоо болно оо.

С: Еэ Мей Ли... Тэр манай тосгоны олон айлыг сүйрүүлсэн. Тэрэнд жаахан мах идүүлэхэд яадаг юм? Май. Энэ махыг ид. Ид.

Е: Битгий ид.

С: Битгий оролцоод бай. Энийг идэх юм бол чамайг үнэхээр гэмшсэн гэж итгэе.

Е: Чи ирэх сард суллагдана. Ингэхээ боль.

С: Би заавал идүүлнэ. Идэх юм уу, үгүй юу?

Т: Хэрэггүй. Зүгээр.

С: Идээч.

Т: Идье.

С: Ид... Амттай байгаа биз? Алив, дахиад ид. Дахиад ид л дээ. Ид... Битгий худлаа жүжиглээд бай. Мах идчихээд.  Мах идэж чаддаггүй гээ биз дээ? Хоёр нүүртэй амьтан.

Хар: Юу хийгээд байгаа юм? Сун Мей... чи яах гээд байгаа юм? Та нар намайг дагаад яв. Хурдал.

Эм: Ирж байна.

Эм2: Ирж байна. Зүгээр үү?

С: Миний батлан даалтыг цуцалчихлаа.

Эм2: Яаж тэгж болдог юм? Чамайг ирэх сард суллана гэсэн биз дээ?

С: Дахиад бүтэн жил болох болохоор сайхан нөхөрлөнө өө.

Эм: Зүгээр ээ. Ганц жил юухан байх вэ.

****************   

Яан: Хөөе. Жон мөрдөгч хаачсаныг мэдэх үү?

Ж: Мэдээгүй юм уу? Өдөр дарга тэрэнтэй ярилцахаар ирсэн.

Яан: Хаашаа явсныг нь мэдэх үү?

Эм: Жон мөрдөгч өө. Хэргийнхээ тухай товч танилцуулахгүй юу?

Мөр: Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг. Сэжигтэн өөрийнхөө доор ажилладаг хүнийг  бэлгийн дарамтанд оруулсан гэж буруутгагдаж байгаа. Тэр үед эхнэр нь тэр хүний өмгөөлөгч байсан.

Эр: Тэгээд та өмгөөлөгчтэй холбоо барьсан уу?

Мөр: Тийм ээ. Хэрэгтэй холбоотойгоор.

Эр: Мөрдөх ажлын үеэр та бэлгийн дарамт үзүүлсэн. Тийм үү?

Мөр: Үгүй ээ. Би тийм юм хийгээгүй.

Эм: Тэгвэл та нар зөвхөн ажлын байран дээр уулзсан уу?

Эр: Жон мөрдөгч өө. Өнөөдрийн уулзалт таны карьерыг аврахад чухал гэдгийг та ойлгож байгаа байх. Тэгээд ч, тэр хүн гомдол гаргахдаа нотлох баримт болгож бичлэг өгсөн. Тийм болохоор таны өгөх хариулт маш чухал. Та үнэнээ хэлбэл сайн байна. Ойлгосон уу?

Мөр: Ойлголоо.

Эр: Та нар ажлаас гадуур тусдаа уулзсан уу?

Мөр: Ганцхан удаа уулзсан. Хэрэг хаагдсаны дараа.

Эм: Жон мөрдөгч өө, түр хүлээгээч. Надад ганцхан минут өгчих л дөө. Жон мөрдөгч өө.

Мөр: Ма хатагтай. Ма хатагтай. Би мэдэж байгаагаа бүгдийг нь хэлтэс дээр хэлсэн. Ингэх хэрэггүй, за юу?

Эм: Жон мөрдөгч өө, миний хэлэхийг сонс л доо. Миний нөхөр буруугүй. Үнэн шүү. Компанийх нь хүмүүс бүгд тэр эмэгтэй захирлын суудлыг нь булаахыг хүсдэгийг мэднэ. Тэгээд  миний нөхрийг гүтгэж байгаа юм.

Мөр: Гэхдээ нотлох баримт олдсон. Би удахгүй хэргийг дээш нь өгнө. Та үнэхээр буруугүй гэж бодож байгаа бол шүүгчид тайлбарлаж болно.

Эм: Жон мөрдөгч өө, надад туслаач дээ? Жон мөрдөгч өө...

Мөр: Та зүгээр үү? Аан? Алив, босоорой. Зүгээр үү? Хурдан босоорой.

Эм: Жон мөрдөгч өө, бид зовж байж өдий чинээнд хүрсэн. Нөхөр маань шоронд орчихвол бидний ирээдүй сүйрнэ. Жон мөрдөгч өө. Бид хоёр хүүхэдтэй. Хүүхэд маань яаж сургууль дээрээ хүний нүүр харах юм?

Мөр: Та өөрийнхөө гэр бүлийг чухал гэж бодож байна уу? Хүүхэд чинь ч гэсэн чухал байх. Та хохирогчийн гэр бүлийг бодож үзсэн үү? Тэрний эцэг эхийг? Болно оо. Уйлах хэрэггүй, хурдан бос. Зүгээр үү?

Эм: Жон мөрдөгч өө, та яаж байна аа? Намайг яагаад ингэж байгаа юм?

Мөр: Яаж байна аа?

Эм: Намайг дарамталж байна.

Эр2: Юу болоод байгаа юм?

Эм: Тэрнийг бичээд ав. Намайг хүчиндэх гэж оролдсон.

Эр2: Энд зураг авч болохгүй.

Эм: Шүүхэд өгнө дөө.

Эр2: Зураг авахаа боль.

Эм: Бэлгийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд өгнө.

Эр: Та мэдээгүй байх, гэхдээ тэр гомдол гаргасны дараа манай нэр хүнд газарт унасан.

Мөр: Ойлгож байна.

Эм: Таныг буруугүй гэсэн нотлох баримт олж чадахгүй бол ажлаас чинь зүгээр нэг түдгэлзүүлээд өнгөрөхгүй.

*****************

Эр: Жон мөрдөгч өө, юу болоо вэ? Тусламж хэрэгтэй юу?

Мөр: Дуугүй яв. Яв гэж байна! Уучлаарай, чи сая миний биед хүрсэн үү? Сайн дураараа хүрсэн үү?

Яан: Багш аа. Явж хэргээ шалгая.  Сайн уу.

Эр: Сайн байна уу.

Яан: 2602 тоотын Жуан хатагтайтай уулзахаар тохиролцсон байгаа.

Эр: За. Та хоёр ор ор.

Яан: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Эм: Тэр эгч их онцгой байсан.

Эр: Ажилдаа их сайн. Бид хоёрыг их сайн халамжилдаг байсан. Манай нохойнд хүртэл хоол хийж өгдөг байсан.

Эм: Унтлагын өрөөг маань ч гэсэн их сайн цэвэрлэдэг байсан.

Мөр: Юу гэж бодож байна?

Яан: Нохойтой болмоор байна.

Эм: Еэ эгч хоол их сайн хийдэг. Бид нарт гомдоллох юм байгаагүй.

Эм: Еэ эгчийн хийсэн хоол их амттай. Намайг албаар таргалуулах гэж байна гэж боддог байсан.

Эм: Европ хоол, Хятад хоол гээд хийж чадахгүй хоол байхгүй. Би тэрнийг хүний наймаачин гэж бодохгүй байна.

Яан: Би ч гэсэн тийм сайн үйлчлэгчтэй болмоор байна.

Мөр: Хачин санагдахгүй байна уу? Тийм төгс хүн яагаад гэрийн үйлчлэгч хийж байгаа юм?

Яан: Яагаад болохгүй гэж? Мэргэжил болгон өөр чадвар шаарддаг.

М: Хонгор минь.

Эм: Сайн уу.

М:Зочид ирээ юу?

Эм: Цагдаагийн ажилчид. Мишелийн тухай хэдэн юм асуухаар ирсэн юм?

М: Мишел үү? Тэр өдөр болгон үгүйлэгддэг. Өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Майкл. Танилцахад таатай байна.

Мөр: Сайн уу, сайн уу.

М: Тэр төгс байсан. Бид маш их ярилцдаг байсан. Тэрнийг хэрэгтэн гэхэд итгэж чадахгүй байна. Үнэн шүү.

Яан: Та нар Англиар ярьдаг байсан уу?

М: Тийм ээ. Тэр Англиар их сайн ярьдаг. Байнга ярилцдаг байсан. Тэр маш нямбай, гайхалтай байсан. Хийж чадахгүй юм байхгүй. Гэхдээ...

Яан: Багш аа.

Мөр: Аан?

Яан: Орой болчихолоо. Ажил руугаа буцах уу?

Мөр: Сүүлчийн хүнтэйгээ уулзчихаад явъя. Яасан? Болзоотой юм уу?

Яан: Үгүй ээ. Миний хувьд ажил хамгийн чухал.

О: Еэ эгч их нямбай хүн байсан. Миний номнуудыг ялгаж өгдөг байсан. Бусад үйлчлэгч нараас өөр. Боловсролтой хүн байсан байх. Нээрэн тийм. Намайг айлгасан нэг хэрэг гарсан.

Яан: Юу юм?

О: Нэг өдөр найз маань хүүхдүүдтэйгээ манайд ирсэн.

Эм: Лин Лин. Лиан Лиан ч гэсэн ирсэн. Чамтай уулзуулахаар авчирлаа.

Хүү. Сайн уу.

О: Сайн уу.

Эм: Та нар сайн уу?

О: Сайн сайн.

Эм: Үймүүлж болохгүй шүү.

О: Тоглож бай.

Эм: Тоох хэрэггүй. Нааш ир, чамд хэлэх юм байна. Зовхины тос сайн байгаа биз дээ?

О: Давгүй байсан.

Эм: Давгүй гэнэ шүү. Сайн юм байна лээ.

Хүү: Ээж ээ, энэ юу юм?

Эм: Битгий үг таслаад бай. Надад хэлэх юм байна. Би нэг сайн брэнд олсон.

Хүү: Ээж ээ, өлсөөд байна.

Эм: Манай улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн.

Е: Одоохондоо идэж болохгүй. Түүхий байгаа. Тэнд очоод амттан идэж бай.

Эм: Авахгүй бол дараа харамсана шүү.

О: Тийм сайн юм уу?

Эм: Тийм ээ. Би хичнээн голомжтгой билээ дээ.

Хүү: Ээж ээ, би энийг идмээр байна. Онгойлгож чадахгүй байна.

Эм: Удахгүй хоол болно. Чипс идэж болохгүй. Ёстой. Явж тогло. Би эгчтэй чинь ярьж байна. Францын дизайнерын бүтээл гэсэн. Лиан Лиан... Лиан Лиан.

О: Лиан Лиан.

Эм:Лиан Лиан. Яасан бэ? Хурдлаарай. Хурдан. Энийг хурдан өргөөрэй. Одоо яах вэ?

Е: Алив. Түргэн дуудаарай. Түргэн дууд.

Эм: За.

Мөр: Тэгээд юу болсон бэ?

О: Лиан Лиан.

Е: Ван хатагтай, танайд бэлгэвч байгаа юу? Хурдан аваад ир. Хурдан...

О: За.

Эм: Лиан Лиан. Би түргэн дуудчихлаа. Удахгүй ирнэ гэж байна.

Е: Онгойлго.

Эм: Хөөе. Чи... яаж байна аа?

Е: Тэрнийг үхүүлмээргүй байвал надад итгэ.

Эм: Миний хүү. Лиан Лиан. Миний хүүг зүгээр байгаасай гээд залбирч бай. Эмч ээ, болгоомжтой. Болгоомжтой.

Е:  Бага шиг  хоол хийх үү?

Мөр: Еэ Мей Ли өмнө нь ямар ажил хийдэг байсан юм?

О: Үнэнийг хэлэхэд би ч гэсэн мэдмээр байсан. Лиан Лиан яаж байна?

Эм: Эмч зүгээр гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очсон хойноо л танай үйлчлэгч Лиан Лианы амийг аварсныг мэдсэн.

О: Эмч юу гэж байна?

Эм: Тэр мэргэжлийн эмч анхны тусламж үзүүлсэн байна гэж бодсон гэсэн. Газар дээр нь анхны тусламж үзүүлсэн нь сайн болж. Тэгээгүй бол үхэх байсан гэсэн. Танай үйлчлэгч мундаг юм аа.

Е: Шан Гуан хатагтай, сайн уу. Би хувцас өлгөж байсан юм. Лиан Лиан зүгээр үү?

Эм: Сайн байгаа. Чамд баярлалаа.

О: Еэ эгч ээ. Та яаж тийм арга мэддэг юм?

Еэ: Би эмнэлэгт нэг хэсэг ажиллаж байхдаа анхны тусламж үзүүлэх талаар жаахан сурсан юм. Хэрэг болно гэж бодсонгүй.

Эм: Наашаа суугаад жаахан ярь л даа.

Е: Зүгээр ээ. Би хоолоо бэлдье. Та хоёр ярилц.

Эм: За. Тэгье.

О: Еэ эгчийг ийм мундаг гэж мэдсэнгүй.

Эм: Тэрнийг ажиллуулахаа больбол надад хэлээрэй. Би хоёр дахин өндөр цалинтай ажиллуулна аа.

Мөр: Жирийн хүмүүс сурсан байсан ч ийм хэцүү анхан шатны тусламжийг үзүүлэхгүй. Та тэрэнд итгэж байна уу? Худлаа ярьж байгааг нь мэдсээр байж яагаад халаагүй юм?

О: Тэр буруу юм хийгээгүй. Гэрийн ажил ч сайн хийдэг. Хоол ч гэсэн сайн хийдэг. Бас найзын маань хүүхдийг аварсан. Тэрний өнгөрсөн амьдрал надад хамаагүй.

Яан: Баяртай.

Мөр: Юу гэж байна?

Яан: Хараадахъя. Еэ Мей Лийг Ли Гуи Лан гэдэг байсан. Шуанхэ анагаахын сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд Шинлон мужид анагаахын багт орж ажилласан. Тэнд байхдаа мэс заслын ахлах эмч болсон. Шинлон муж? Жон Ме Баогийн амьдардаг байсан муж биз дээ? Ийм юм байх гэж.

Мөр: Гэрийн үйлчлэгчтэй хурдан уулзах хэрэгтэй юм байна.

Яан: Дүрэм журмыг яах вэ?

Мөр: Чи өнөөдөр Лейгээс асуусан уу? Юу гэж байна?

Яан: Намайг даргатайгаа уулз гэсэн.

Мөр: Дарга аа? Хэн юм?

Яан: Лиу Фей.

Мөр: Аан.

Яан: Багш аа.

Мөр: Аан?

Яан: Та тэрнийг мэдэх үү? Та тэрэнтэй яриад үзэж болохгүй юм уу?

Мөр: Ярих хэрэггүй. Дүрэм журмыг ягштэл биелүүлдэг хүн.  Хүлээж цагаа үрэх юм бол энэ хэргийг хэзээ ч илрүүлэхгүй. Тийм болохоор чамд тусална гэж бодох хэрэггүй.

*****************

Дон: Миний чамд хэлсэн компаний хэрэг бараг дуусч байгаа. Жилийн эцэст шагналт цалин овоо орох байх. Чи хэд хоногийн чөлөө авч чадвал хоёулаа аялалаар явъя. Энэ хэрэг чинь хэцүү юм уу? Би туслах уу? Заримдаа хөндлөнгийн хүмүүс илүү сайн хардаг гэдэг шд.

Яан: Аан?

Дон: Аан?

Яан: Баяр хүргэе. Амттай байна.

**********************

Эм: Намайн хүчиндэх гэж оролдсон. Чамайг шүүхэд өгнө дөө.

Эр: Хөөе. Энд зураг авч болохгүй.

Мөр: Байна уу? Дарга аа.

Эр: Жон. Ай Пигээс эцсийн шийдвэр ирэх долоо хоногт гарна гэж хэлж байна. Энэ хэд хоног болгоомжтой байгаарай. Хөнгөн хуумгай хөдөлж болохгүй шүү.

Мөр: Мэдлээ, дарга аа.

Эр: Нотлох баримт чиний эсрэг байгаа гэж сонссон. Бэлтгэлтэй байгаарай.

Мөр: За. За... Байна уу?

Яан: Лей эгч ээ. Уучлаарай. Надад нэг хүний утасны дугаар олоод өгөөч?

****************

Яан: Уучлаарай, орой болсон хойно дуудаад.

Ф: Зүгээр ээ. Чамайг яриад би ирчихсэн байсан. Суу л даа.

Яан: Кола авъя, баярлалаа.

Ф: Ямар хэрэг гараа вэ?

Яан: Өнөөдөр төвөөс хүмүүс ирж Жон мөрдөгчтэй уулзсан. Би бүгдийг нь сонссон. Би тэрнийг гүтгүүлсэн гэдэгт итгэлтэй байна.  

Ф: Тэгээд юу гэж бодож байна?

Яан: Эмэгтэйчүүд бид энэ нийгэмд амьдрах тийм ч амар биш. Шударга бус явдалтай байнга таарч байдаг. Миний нэг найз хүлээн авагч хийдэг. Компани нь тэрнийг байнга үйлчлүүлэгчидтэй уулгахаар цугларалтанд явуулдаг. Тэрний хийх ёстой ажил гэж боддог.

Ф: Наадахыг чинь мэдэх юм байна.

Яан: Одоо эмэгтэйчүүд өндөр албан тушаал хашдаг болсон. Өрөвдүүлэх гэсэн юм биш. Ийм болохын тулд бид нар хэдэн үеэрээ хичээж ажилласан. Зурагтаар гарсан мэдээ шиг. Эмэгтэйчүүдийг ажлын байран дээр дарамталж, хавчин гадуурхахын эсрэг бүгд тэмцсэн. Гэхдээ энийг хэн нэг нь өөртөө ашигтайгаар ашиглавал бусдын хичээл зүтгэлийг сүйтгэж байгаа хэрэг биз дээ.

Ф: Хүмүүсийн хэлдэг үнэн байж. Оюутан шиг ярьдаг гэсэн. Энэнээс болж би Жон мөрдөгчтэй муудалцсаныг чи мэдэх үү?

Яан: Яагаад?

Ф: Би тэрэнд анхааруулсан. Тэрнийг зүгээр ч нэг өмгөөлөгч биш, сэжигтний эхнэр нь гэж анхааруулсан. Их төвөгтэй хэрэг. Тэрэнтэй уулзах нь байтугай, ярилцах ч хэрэггүй гэсэн. Тэрнийг дуурайх хэрэггүй гэж чамд хэлсэн.

Яан: Би дуурайгаагүй.

Ф: Чи журмын дагуу ажиллах хүсэлгүй болоод д намайг уулзъя гэсэн биз дээ?

Яан: Би зүгээр л сонсголын үеэр тэрэнд шударга хандаасай гэж хүссэндээ...

Ф: Санаа зовох хэрэггүй. Би хувийн сэтгэл хөдлөлөө ажилдаа оролцуулахгүй. Тэгээд ч надад энэ тухай нэг хүн хэлсэн. Ямар нэг юм болохгүй бол маргааш хариуг нь өгье.

Яан: Нээрэн үү? Баярлалаа.

Ф: Зүгээр ээ.

Яан: Танд хэн хэлсэн юм?

Ф: Чи хэл дээ. Чиний бодлоор багш чинь ямар хүн бэ?

Яан: Сайн хүн.

Мөр: Тэрнээс тусламж гуйх хэрэггүй гэж хэлсэн байх аа? Би өөрөө учрыг нь олчихно.

Ф: Хэлэхээ мартчихаж. Багш чинь намайг дуудсан юм.

Мөр: Уучлаарай. Угаалгын өрөө хүн ихтэй байна лээ. Ямар байна? Их яриа байгаа биз? Суу л даа.

Яан: Хэрэггүй ээ. Та хоёр ярилц. Надад өөр хийх юм байна. Явлаа.

Ф: Хөөе. Колагаа авахгүй юм уу? Танаас айчихлаа.

*******************

Мөр: Луи Фей яагаад ирэхгүй байна аа? Еэ Мей Лийг байцааж чадахгүй бол өөр хэнтэй ярьж болох вэ?

Яан:  Еэ Шу Жун. Гэхдээ менежер нь хамгаалаад байгаа. Залгах болгонд тэрнийг аялан тоглолтоор явчихсан, утсаар ярих боломжгүй гэж хэлээд байна.

Мөр:  Тэгвэл бид нар гацсан гэсэн үг үү?

Ж: Залуус аа. Энэ танай баримт.

Мөр: За. Зөвшөөрчихөж. Явъя.

*****************

Хар: Еэ Мей Ли. Хоёр цагдаа уулзахаар ирсэн байна. Ажлаа түр орхиод дагаад яв.

Мөр: Бид нар Жон Мей Баогийн хэргийг хариуцаж байгаа. Намайг Жон гэдэг. Энэ хүнийг Яан гэдэг.

Е: Үнэндээ... та нарыг хүлээж байлаа.

9анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home