A Murderous Affair in Horizon Tower-8
Үргэлжлэх хугацаа: 40мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ву: эм, Ву Мин Юүэ зохиолч
Дон:эр Яан мөрдөгчийн найз залуу
Яан өг: эм, Яан мөрдөгч өгүүлнэ
Мей өг: эм, Жон Мей Бао мөрдөгч өгүүлнэ
Гүнж: эм, хурмастын гүнж Мэн Юү
Хан: эр хурмастын ханхүү Жун Чэн
Чө: эр, чөтгөрийн хаан Мо Яан
Жун: эр, Жон Мей Баогийн дүү, төгөлдөр хуурч
Гарчиг: Цамхагт гарсан аллага. Наймдугаар анги. Ву Мин Юүэ. Хоёрдугаар хэсэг.
Эр: Чи юу хийгээд байгаа юм? Чамаас асуугаад байна.
Гүнж: Цагаан үнэг ээ. Тогоруу.
Эр: Зайл. Муу араатан. Үхмээр байна уу? Чөтгөрийн хаанаас хулгайлж зүрхэлнэ гэнэ ээ! Чамайг ална даа.
Яан өг: Сүнстэй хөндийд хоригдсон Мей Юү дүүгийнхээ өвчин, зовлонг мэдэрдэг байв. Тэрнийг өөрөөс нь өөр аврах хүн байхгүйг Мэй Юү мэдэж байв. Цаг хугацаа өнгөрч, Мей Юү үзэгслэнтэй бүсгүй болжээ. Хахир хатуу Сүнстэй хөндий ч тэрний гоо үзэгслэнг үгүй хийж чадсангүй. Тэр боломж гарахыг хүлээсээр байв. Тэр боломж тун удахгүй ирнэ гэдэгт итгэнэ.
Гүнж: Цагаан үнэг ээ, тогоруу, намайг уучлаарай.
Эр: Мей Юү...
******************
Эм: Яан?
Яан: Аан?
Эм: Би ажлаа дуусчихаад гэр рүүгээ явлаа шүү.
Яан: За.
Эм: Явахдаа хаалгаа түгжихээ мартав аа.
Яан: За.
Эм: За. Хүүе. Жон мөрдөгч. Та яваагүй байсан юм уу?
Мөр: Цоччихсон уу?
Эм: Та нар ажлаа хий дээ. Би явлаа.
Мөр: За. Болгоомжтой, халуун шүү.
Яан: Баярлалаа. Багш аа, та харихгүй яагаа вэ? Шао Шао ганцаараа яах юм?
Мөр: Чамаас асуух юм байна. Чи эртээд Шао Шаотай ВиЧатаар найзууд болсон байх аа?
Яан: Тэгсэн.
Мөр: Би нэг хараадахъя.
Яан: Яах гэж байгаа юм?
Мөр: Чи нийтэлсэн юмнуудыг нь харж болох уу?
Яан: Болно.
Мөр: Би нэг хараадахъя.
Яан: Таныг болохгүй байна уу? Таныг блоколчихсон юм уу? Тэгвэл танд харуулж чадахгүй ээ. Хүүхдийнхээ хувийн орон зайг хүндлэх хэрэгтэй шд. Блоклох нь аргагүй юм байна.
Мөр: Зүгээр л хараадахъя л даа. Залуу юм байж зөрүүд гэдэг нь. Найз залуу чинь яаж тэсдэг юм? Орой болчихоод байхад ажиллаад л байна уу?
Яан: Та өөрөө уншиж дуусга гэсэн биз дээ?
Мөр: Гэртээ уншиж болно шд. Тэгэхгүй бол найз залуу чинь уурлана даа.
Яан: Аль хэдийн уурлачихсан. Сая залгахад нь утсаа аваагүй. Орой надтай муудалцчихсан. Одоо очвол ажлаа хийж чадахгүй.
Мөр: Санаа зовоод л тэгж байгаа юм.
Яан: Хүний ажил хийлгэхгүй байж.
Мөр: Ажлаа өмнөө тавих сайн хэрэг. Би ч гэсэн залуудаа чам шиг байсан. Гэхдээ найз залуугаа гомдоож болохгүй шүү. Тэгэхгүй бол...
Яан: Багш аа, одоо болно. Таныг үглээд байвал би маргааш ч гэртээ харьж чадахгүй.
Мөр: Хөөе. Яан... Нэг хувийн асуулт байна. Яагаад цагдаа болсон юм?
Яан: Шударга ёсны төлөө. Муу хүмүүсийг шийтгэж, сайныг нь шагнахын тулд. Муу хүмүүс хорвоог сүйтгэж, сайн хүмүүс шагнуулахыг байхыг би тэвчиж чаддаггүй юм.
Мөр: Сайн байна. Тэгвэл Яан мөрдөгч өө, амжилт. Би явлаа шүү. Чи харанхуйгаас айхгүй биз дээ?
Яан өг: Мо Яан дайн зарлаж, хорвоо дээрх хамгийн хүчирхэг чөтгөрийн хаан болов. Язгууртан хатнаас бусад хүссэн бүхнээ өөрийн болгож чадав. Тэрний хүлээж байсан охин өсч том болжээ. Эрдэнийн чулуу мэт тансаг, эрхэм нэгэн болж.
Гүнж: Чи ирчихэв үү. Цагаан үнэг ээ, сайн байна. Жун Чен.
Хан: Хэн бэ?
Гүнж: Жүн Чен. Жун Чен.
Яан өг: Салж одсон эгч дүүс олон саад бартааг даван ийнхүү уулзав.
Гүнж: Болгоомжтой.
Яан өг: Гэвч тэдний юу хйиж байгааг чөтгөрийн хаан Мо Яан ажиглаж байсан юмсанж.
Чө: Олон жил өнгөрч. Өөрт чинь юу хэрэгтэйг мэддэг болсон гэж бодсон юм. Эргээд ир. Чамд сүүлчийн боломж олгоё. Үгүй бол чамайг амьд үлдээхгүй. Харваад...
Хан: Сайн бариарай.
Эр: Хаантан, болгоомжтой.
Чө: Өөрийгөө хэт өндөр үнэлж.
Гүнж: Үгүй ээ. Энэ янзаараа бид бүгд үхэх нь. Чи зугт.
Хан: Эгч ээ.
Эр: Харвахаа боль.
Хан: Эгч ээ.
Чө: Чи ойлгоогүй л байна уу? Хэдэн хүн алж байж чи намайг хайрлах юм? Чамд амалъя. Миний дэргэд байж, намайг хайрлах гэж хичээх юм бол дүүг чинь тавьж явуулна гэж амалъя.
Яан өг: Тэр мөчид Мей Юүг сэтгэлийн дулааныг мэдэрчээ. Өмнө нь ийм зүйлийг хэзээ ч мэдэрч байсангүй. Ингээд хурмастын гүнж чөтгөрийн хаанд дурлажээ.
Мөр: Өглөөний мэнд. Хөөх. Шөнө унтаагүй л гэж битгий хэлээрэй. Өглөөний цай. Тэгээд шинэ юм олж мэдэв үү?
Яан: Мей Юүг том болсны дараа чөтгөрийн хаан буцааж авчирдаг. Цагаан үнэг, тогорууны тусламжтайгаар дүүгээ аварч, тогоруу дүүг нь аваад явчихсан. Гэхдээ Мо Яан тэрнийг аваад үлдчихсэн.
Мөр: Дараа нь?
Яан: Дараа нь Мо Яан тэрнийг тамалсан.
Мөр: Тэгээд яасан?
Яан: Тэгээд Мей Юү Мо Яанд дурлачихсан.
Мөр: Аан? Тэгээд дуусчихсан уу?
Яан: Тийм ээ. Надад ч гэсэн хачин санагдаад байна. Гэхдээ уншигчид Мо Яаныг дэмжсэн байна лээ. Тэрнийг ганцаардмал болохоор үзэн ядах аргагүй, Мей Юүг өөрийг нь хайрлаасай гэсэндээ тэр бүх муу зүйлсийг хийсэн гэсэн байсан. Тэрнийг хайрандаа үнэнч гэсэн.
Мөр: Ямар хүн нь тэгдэг байна аа? Мянган жилийн настай чөтгөр жаахан охиныг өсвөр насанд хүртэл нь хориод. Охиныг зугтаалгахгүйн тулд тэрний хайртай хүмүүсийг тамлаад л. Хуулиар бол тэр чөтгөр олон гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Айлган сүрдүүлсэн, хууль бусаар хорьсон, санаатайгаар биед нь халдсан. Өсвөр насны хүүхдийг бэлгийн дарамтанд оруулсан.
Яан: Нээрэн, багш аа. Та дүүгийнх нь талаар юм олж мэдсэн үү?
Мөр: Би шалгаж үзсэн. Тэрний намтарт дүүгийнх нь тухай байгаагүй. Ээж аав нь сургуулийн багш байсан гэсэн. Жон Мей Баог төрөхөд тавь гаран настай байсан.
Яан: Тийм байх ёсгүй дээ. Ши Бао Луо Жон Мей Баог 17 настай байхад дүүг нь төрүүлсэн гэж хэлсэн.
Мөр: Энэ тийм амар биш. Архивт байгаа материалуудын ихэнхийг серверт оруулж амжаагүй байгаа. Мэдээлэл нь алдагдсан байж магадгүй. Би төрсөн хотынх нь цагдаагийн газартай холбоо барьсан. Тэд байгаа мэдээллээ явуулна гэсэн.
Яан: Тэгвэл Ву Мин Юүэг үргэлжлүүлээд шалгах уу?
***************
Ву: Би танихгүй.
Н: Уучлаарай.
Эр: Бид нар уулзаж байсан. Би хэвлэлийн компанийх нь төлөөлөгч. Утсаа авахгүй болохоор нь ирж байна.
Н: Надад яах ч арга алга. Тантай уулзахгүй гээд байгаа болохоор би таныг оруулж чадахгүй нь. Тийм дүрэмтэй.
Эр: За яах вэ. Тэгвэл Ву Мин Юүэд ингээд байвал шүүхэд уулзъя гэж хэлээрэй.
Н: За. Ойлголоо. Яан мөрдөгч өө.
Яан: Юу болоо вэ?
Н: Манай 20 давхарт зохиолч эмэгтэй амьдардаг юм. Сүүлийн үед тэрнийг олон хүн хайж ирээд байгаа.
Яан: Жон Мей Баогийн хөрш үү?
Н: Тийм ээ. Тэр хэнтэй ч уулзахгүй байгаа. Тэрнээс болж би байнга загнуулж байна. Аймаар. Та өнөөдөр ямар хэргээр ирээ вэ?
Яан:Аан. Хэргийн талаар асуух зүйл гараад. Дарга маань намайг шалгаад ир гэж явуулсан юм.
Н: Аан. Та ажлаа хий. Би таныг бүртгэчихье.
Яан: Баярлалаа. Ву зохиолч оо.
Ву: Ирэх хэрэгүй гэж хэлсэн биз дээ?
Яан: Та намайг санаж байна уу? Яан Руи Сэн байна. Надад таны тусламж хэрэгтэй байна.
Ву: Би мэдэж байгаагаа бүгдийг нь хэлсэн. Өөр юугаар ч тусалж чадахгүй.
Яан: Ву зохиолч оо, надад танаас өөр тусалж чадах хүн алга. Жун Чений тухай асуух гэсэн юм. Ву зохиолч оо, та хаачих гэж байгаа юм?
Ву: Гэрээ цэвэрлэж байна.
Яан: Би өнөөдөр тантай цувралын чинь гурав дахь номын талаар ярихаар ирлээ.
Ву: Гурав дахь цуврал гэж байхгүй.
Яан: Тэр эмэгтэй, харанхуйд ирээд харанхуйд буцсан эмэгтэй. Хэрэг гарсны дараа бид энэ зохиолыг гадаанаас олсон. Энийг гурав дахь цувралтай чинь холбоотой байх гэж бодож байна.
Ву: Тэр чинь зүгээр л зохиол. Яагаад номон дотроос юм хайгаад байгаа юм? Би зохиолч. Би зурагтай ном бичдэг.
Яан: Үнэнийг хэлэхэд би хувийн асуудлаар ирсэн юм. Би таны зохиолуудыг уншсан. Тэгээд яаж дуусахыг нь мэдэх гэсэн юм. Мей Юү яасан бол? Тэр алга болсон эмэгтэй Мей Юү мөн үү? Мо Яан өөрчлөгдсөн юм бол уу? Мей Юүг аваад өөр газар амьдрахаар явсан юм бол уу? Энэ боломжгүй сонсогдож байна.
Ву: Чөтгөр хэзээд чөтгөр байх болно. Хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Яан: Тийм ээ. Тэгэхээр Мей Юү яагаад тэрэнд хайртай болсон юм бол? Надад Мей Юү маш их таалагдсан. Тэгээд би өөрийгөө ятгах гэж хичээсэн. Тэгсэн ч Мей Юүг Мо Яанд дурласан гэхээр итгэхгүй байна. Ганц би ч тэгж бодоогүй байх.
Ву: Чи мэдэх үү? Хүний айдсын хязгаар нарийхан утас шиг байдаг. Чиний үхэл амьдралыг заах чадвартай хүнд өөрийн мэдэлгүй өөрийн амийг даатгадаг. Хэсэг хугацааны дараа хоол идсэн ч, юм уусан ч, амьсгалсан ч тэр хүнд талархдаг. Эцэст нь тэр хүнээс айх айдас талархал болж хувирдаг. Тэгээд тэр хүнийг шүтэж эхэлдэг. Энэ мэдрэмжийг хүн болгон ойлгож чадахгүй.
Яан: Стокгольмын синдром. Хэтэрхий хэрцгий биш гэж үү? Та Мей Юүг өрөвдөлтэй байдалд оруулж. Тэрний хувь тавилан анхнаасаа бичигдсэн байж. Гэхдээ маш аймшигтайгаар.
Ву: Хүн болгонд ийм юм тохиолддог. Нэг хүн намайг өөрчлөх гэж оролдсон. Надад...
Мей: ... хүн болгон өөрийн гэсэн зовлонтой. Зугтаад байвал асуудлаа шийдвэрлэж чадахгүй.
Ву: Намайг өөртөө боломж олго гэсэн.
Мей: Гадаа гарч алхъя.
Ву: Би тэрэнд... өнөөдөр тохиромжгүй өдөр. Сайн өдөр болохыг хүлээхийг хүссэн. Үнэнийг хэлэхэд энэ зөвхөн шалтаг байсан. Надад зориг байгаагүй.
Яан: Магадгүй өнөөдөр... сайн өдөр ч юм болуу?
*************
Мөр: За, ойлголоо. Сая миний хэлсэн хүмүүсийн утсан дээр байсан мессежнүүдийг сэргээж болох бол уу? За. Олсон бүх мессежээ надад явуулчихаарай. За.
Эр: Жон мөрдөгч өө. Жон мөрдөгч өө. Лин Да Сэний хөрөнгийг мэдмээр байна гэсэн байх аа? Би мэдээллийг нь аваад ирлээ. Эзэн нь гадаад руу нүүчихсэн. Энд хэрэглэж байсан утасны дугаараа ч гэсэн хаачихсан. Тийм болохоор одоохондоо холбоо барьж чадаагүй байна. Гэхдээ нэг хачин юм байна. Эзэмшигчийнх нь үнэмлэхээр бол хагас жилийн өмнө байраа зараад гадаад руу нүүсэн байгаа юм. Гэхдээ тэрнээс өмнө энд байсан байна. Тэгэхээр Лин Мэн Юүгийн хэлсэн үгнээс зөрөөд байна. Эзэн нь гадаадад байсан болохоор байраа зараагүй байсан гэж хэлсэн...
Мөр: За, ойлголоо. Ажлаа хий дээ.
Эр: За. Ойлголоо.
*******************
Яан: Зүгээр үү?
Ву: Чиний зөв байж. Тэрний амьдралд хувь тавиланд баригдаж байсан. Гэхдээ тэр бидний бодсоноос ч зоригтой хүн. Яан мөрдөгч өө. Чи ч гэсэн зоригтой хүн байх... Яан мөрдөгч өө, надад имейл хаягаа үлдээчих. “Сүнс” цувралын гурав дахь номыг би хэвлүүлэхгүй. Чи төгсгөлийг нь мэдмээр байвал би чамд явуулъя.
****************
Яан: Багш аа.
Мөр: Аан?
Яан: Би ирлээ. Шөнө унтахгүй байх биед муу гэсэн үнэн юм аа. Яан Жун?
Мөр: Жон Мей Баогийн намтар хуурамч байж. Тэрний ээж Жон Жие ахлах сургуулиа төгсөхөөс өмнө тэрнийг төрүүлсэн. Аав нь далайчин байсан. Гэр бүлтэй байсан болохоор Жон Жиетэй гэрлэж чадаагүй. Тэгээд тэр хүүхэдгүй гэр бүл олоод хүүхдээ тэдний нэр дээр бүртгүүлсэн. Жон Жие өсвөр насандаа хүүхэдтэй болсон тухай цуу яриа тэдний амьдардаг хотод тархсан. Олон хүн мэдэж байсан болохоор мэдээлэл нь амархан олдсон.
Яан: Тэгэхээр Ши Бао Луогийн хэлдэг үнэн байж. Яан Жун Жон Мей Баогийн дүү нь. Эцэг ондоотой дүү нь.
Мөр: Жон Жие арав гаруй жилийн өмнө нас барсан. Хаягийн бүртгэл дээр нь Яан Жун гэдэг хүүтэй гэж бичсэн байна. Нөхрийг нь Яан Ёон Юуан гэдэг гэсэн байх. Ши Бао Луогийн хэлсэн хойд эцэг нь байх.
Яан: Дахиад шалгаад байвал өөр юм олдох байх. Өнөө шөнө завгүй байх нь дээ. Би хоол захиалчихъя.
Мөр: Хэрэггүй ээ. Би гэртээ хариагүй хэд хоносон байх аа. Өнөөдөр гэртээ хариад, усанд орж амар.
********************
Ву: Ингээд байхаар юу ч бичиж чадахгүй байна.
Мей: Яагаад ингээд байгаа юм?
Ву: Үнэн шүү. Санаанд юу ч орж ирэхгүй байна. Юу бичихээ ч мэдэхгүй байна. Гэрээсээ ч гарч чадахгүй байж. Зохиолч байна гэдэг боломжгүй зүйл.
Мей: Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Манайд яг чам шиг хүн байдаг гэж хэлснийг санаж байна уу? Тэр их сул дорой байсан. Бас их эмзэг. Гэхдээ өөрийнхөө ажлыг маш сайн хийдэг байсан.
Ву: Хэн юм?
Мей: Нээрэн. Өчигдөр энийг дэлгүүрт харсан юм. Би нэг сэтгэл зүйч танина. Энэ айдсаасаа салахад тусалдаг гэсэн.
Ву: Яаж туслах юм?
Мей: Ингэж. Туршаад үз.
********************
Яан: Байна уу, багш аа?
Яан өг: Тэдний хуримын зар тарж Кунюн оргилд олон зочид хүрэлцэн иржээ. Мей Юүгийн зан ааш ч өөрчлөгдөж. Чөтгөрийн хааны хүсэлтийг хүлээн авч, тэрэнд хайртай болжээ.
Чө: Цагаан үнэг чамд олон жил хань болсныг би мэднэ. Тэрний арьсаар би чамд нөмрөг хийсэн. Энийг хуримын даашинзны оронд өмсөөрэй. Тэгээд хуримын ёслолд оролцож болно.
Яан өг: Хуримын өдөр болж... ялагдсан Шианюний иргэд гудамж талбайгаа чимэглэжээ. Ард иргэд гудамжаар алхана. Хайртай гүнжээ чөтгөрийн хаантай хуримлуулахаар бэлдэж байв. Мо Яан ч сэтгэл хангалуун харагдана. Нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Цав цагаан өнгийн үнэгний арьсан нөмрөг нөмөрсөн Мей Юүгийн царайд зөөлөн инээмсэглэл гэрэлтэнэ. Ёслолын танхимын тэргүүнд зогсох тэд хорвоогийн хамгийн сайхан хос мэт харагдана.
Ву: Би чамайг ойлгож байна. Айдаст автах ямар байдгийг би сайн мэднэ. Би нэг түүх ярьж өгье...
Мей: Эрт дээр үед нэг охин байжээ. Ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байж. Ээж нь нэг залуутай учирч, тэр залуу хорон санаат нэгэн байв. Гэвч ээж нь хайр дурлалтайгаа учирсан гэж бодож... Тэр хүн нэг өдөр охиныг дүүтэй болгож. Дүү нь эгдүүтэй байсан ч, хойд эцэг нь тэднийг өдөр бүр зоддог байв... Цаг хугацаа өнгөрч... бусад хүмүүсийг анзаараагүй байхад хойд эцэг нь өөрийг нь ширтээд байгааг анзаарч... Нэг шөнө охины унтаж байхдаа биед нь хүн хүрээд байгааг мэдэрч... Хойд эцэг нь хэзээ ирж дэргэд унтсаныг ч мэдээгүй байсан охинд шөнөжин харж дарж зүүдэлсэн мэт санагдана. Маш ихээр айж... Гэсэн ч юу ч хэлж зүрхэлсэнгүй. Тийм зүйл өдөр бүр давтагдана. Охин ээжийгээ хараад ... юу ч хэлж чадсангүй. Ээж нь хойд аавд нь маш их хайртайг мэддэг байсан болохоор тэр. Тэрнээс болж ээж нь өөрийг нь үзэн ядах вий гэдгээж айдаг байж. Охиныг эсэргүүцвэл хойд аав нь тэрнийг бас дүүг нь улам ихээр тамлан зовооно... Хойд эцэг нь тэрэнд хүүхэд болгон аавдаа хайртай байх ёстой гэж хэлнэ. Өдөр өнгөрөх тусам охин улам ихээр айна. Хэзээнээс ч юм тэр хүний хэлсэн үгэнд итгэдэг болж. Өөрийнхөө болдолд дотор нь муухайрч... бүгд өөрийнх нь буруу гэж боддог байжээ. ..
Ву: Чиний түүх хэрцгий ч ... би зохиолч хүн. Зохиол болгонд эргэлт байдаг. Миний хувилбарыг сонсмоор байна уу? Илүү үнэмшилтэй байж магадгүй... Охин хайр гэж юу болохыг мэдэхгүй. Хойд эцэг нь ээжийг нь зодож байгааг байнга хардаг. Тэр л юу ч хэлэхгүй бол, хойд аавынхаа үгэнд орох юм бол... ээж нь гомдохгүй гэж боддог байж. Дүү нь зовохгүй гэж бодно. Тэрний үгэнд өөрийгөө хүчээр итгүүлнэ... Тэгж байж л хойд аавынхаа хийдэг зүйлийг тэвчдэг байв... Тэгж байж л амьдарч чадна... Тэр хайр биш. Энэ бол хараал. Худал үг. Энэ чиний буруу биш. Тэрний буруу. Тэр араатны буруу... Энэ бол гэмт хэрэг. Надад итгэ. Тэр хариугаа амсах болно. Ганцаараа тэвчих хэрэггүй... Ганцаараа бүгдийг тэвчих хэрэггүй...
Мей өг: Тэр эмэгтэй харанхуйгаас ирж, харанхуйд буцсан. Шианюн улс ингэж шинэ хаантай болсон юм.
Мей: Сайн зохиол болж. Гайхалтай. Мей Юү надад таалагдаж байна. Энэ зохиол ч бас таалагдаж байна.
Ву: Мей Бао.
Мей: Аан?
Ву: Яагаад цагдаад хэлээгүй юм?
Мей: Мей Юү ч гэсэн зугтаагүй шдээ. Надад амал. Тэрний төлөө ч болов энийг нууцлах ёстой шүү.
Бичиг: Нэр: Яан Жун. Эцэг: Яан Ёон Юуан. Эх: Жон Жие. Төрсөн газар: Иан хот.
Эр: Уучлаарай, Еэ Шу Жу мөн үү?
Шу: Би байна.
Эр: Та энэ хүнийг мэдэх үү?
Эр: Миний хүү. Аав нь чамайг олчихлоо. Миний хүү...
Эр: 14жил уулзаагүй эцэг хүү. Хүний наймаачдад баригдаж зарагдсан хүү төрсөн эцэгтэйгээ уулзлаа. Энэ хүн бол суут төгөлдөр хуурч Еэ Шу Жун.
Жун: Намайг тавиач. Эндээс явцагаа.
Е: Хоол бараг болчихлоо. А Жун. Хоолоо ид.
Жун: Очилоо.
Е: За за за. Энийг аваарай.
Мей: Амттай үнэртэж байна. Наашаа хүрээд ир.
Жун: Амттай харагдаж байна.
8-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home