A Murderous affair in Horizon Tower 7

A Murderous Affair in Horizon Tower-7

Үргэлжлэх хугацаа: 40мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:  

Ву: эм, Ву Мин Юүэ зохиолч

Дон:эр Яан мөрдөгчийн найз залуу

Яан өг: эм, Яан мөрдөгч өгүүлнэ

Гүнж: эм, хурмастын гүнж Мэн Юү

Хан: эр хурмастын ханхүү Жун Чэн

Чө: эр, чөтгөрийн хаан Мо Яан

 

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Ши: Жон. Мей Бао. Мей Бао. Мей Бао.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  Долдугаар анги.  Ву Мин Юүэ.  Нэгдүгээр хэсэг. 

Яан өг: Шианюн улс тэнгэрийн орны сувд байв. Кунюн уулын оргил дээр байдаг байжээ. Хэдий жижиг улс боловч уран зураг мэт байгаль, үүлээр хүрээлүүлсэн сүр жавхлант улс байв. Хурмастын хааны үр сад. Язгууртнуудын дундах язгууртнууд.   Хөгшин хааныг нас барсны дараа Шианюн улсыг хурмастын хэд хэдэн овог аймаг хамгаалсаар байв. Хаан хүү, охин хоёр ихэр хүүхдээ үлдээсэн болохоор тэр. Тэд төрөхдөө хүйн холбоотой төржээ. Энэ хоёр хүүхэд хурмастын оронд өөр хэнд ч  байхгүй мөнгөн өнгийн нүдтэй байж. Гэвч энэ хоёр үзэгслэнтэй нүд хамгийн хорон санаат мангасыг дагуулна гэж хэн ч зүүдэлсэнгүй.

Бичиг: Олон жилийн дараа.

Яан өг: Шианюн  улсын эрхэмсэг гүнж Мей Юү, ханхүү Жун Чен үзэгслэнт Кунюн уулын орой дээр өсчээ.

Хан: Барьчихлаа.

Гүнж: Жун Чен. Ээж хурдан ирээрэй гэсэн.

Яан өг: Харанхуй ангалд 500жил хоригдсон Мо Яан тамгыг эвдэлж, чөтгөрийн ертөнцийг дахин захирах болсоноор, чөтгөр мангасуудыг дагуулан дэлхийг эмх замбараагүй байдлыг авчирчээ. Хамгаалагчаа алдсан Шианюн улс сүйрлийн ирмэг дээр ирэв.

Эр: Эзэнтэн, тэднийг олчихлоо.

Гүнж: Ээж ээ, биднийг авраач.

Хан: Тэрнийг тавь.

Эм: Мей Юү. Жун Чен.

Чө: Алив харъя. Үнэхээр үзэгслэнтэй нүд байна. Чи Мей Юү гүнж байна. Адилхан мэдэрдэг байх нь... Хурмастын орны эрдэнэ мэт ихрүүд байна.

Эм: Чөтгөрийн хаан, чи надад хайртай гэж хэлсэн. Гуйж байна. Тэднийг явуулчих. Тэд жаахан хүүхдүүд.

Чө: Би чамд хайртай. Гэхдээ чиний судсаар дорд гаралт цус гүйж байгаа. Хурмастынхан намайг үргэлж басамжилдаг байсан байх аа? Тэрнийг том болохоор би хатнаа болгоно. Та нарын тэгтлээ их дээдэлдэг цусыг би өөрийнхтэйгөө нийлүүлж, Чөтгөрийн ертөнцийн цэвэр цусны залгамжлагчийг төрүүлэх болно.

Гүнж: Битгий мөрөөд. Олиггүй муу чөтгөр.

Чө: Хурмастын гүнж тансаг, төгс хурим хийх хэрэгтэй. Миний үгэнд орох үгүй чинь хамаагүй.

Эм: Жун Чен. Мей Юү. Чөтгөрийн хаан, гуйж байна. Гуйж байна, тэднийг явуулчих л даа. Би хүссэн бүгдийг чинь хийе. Гуйя. Тэднийг явуулчих. Чөтгөрийн хаан, гуйж байна. Чөтгөрийн хаан.

Гүнж: Зогс. Чинийхээр болог.  Би чиний хатан болъё. Жун Ченийг явуул.

Мөр: Хөөе. Юу уншаад байгаа юм?

Яан: Багш аа, та яаж байна аа? Ингэж цочих гэж.

Мөр: Дуудаад байхад дуугарахгүй байсан. Ухаанаа алдчихаж.

Яан: Надад өөр арга алга аа. Ву Мин Юүэ хэтэрхий нууцлаг юм аа. Гадуур гарахгүй, бас найз ч байхгүй. Шууд уулзахаасаа өмнө тэрний талаар жаахан мэдэх хэрэгтэй биз дээ. Тэрнийг ойлгоход тус болж магадгүй гээд л уншиж байна.

Мөр: Тэгээд юу ойлгов?

Яан: Би дөнгөж л уншиж эхэлж байна. Гэхдээ жирийн л нэг уран зөгнөлт зохиол юм шиг байна. Уран зөгнөлийн ертөнцөд зургаан ертөнц байдаг. Хурмаст, бурхад, хүн, мангас, чөтгөр бас үхэгсдийн ертөнц. Бас... олон зуун жил хоригдож байсан чөтгөрийн хаан суллагдчихсан.

Мөр: Болно оо, болно. Наад зохиол чинь надад сонин биш. Гол юмаа ярь.

Яан: Гол... Тэр хэсэгт нь хүрээгүй байна. Дөнгөж эхэлж байна гэж би хэлсэн биз дээ? Багш аа, энэ ном их алдартай болчихсон байгааг та мэдэх үү? Дөнгөж хоёр дахь цувралаа гаргаж байгаа ч гэсэн энэ зохиолоор цуврал кино хийнэ гэж байна лээ. Гол дүрд нь тоглох гээд эмэгтэй жүжигчиди өрсөлдөж байгаа гэсэн. Гурав дахь цуврал нь гарахыг хүлээж байгаа. Уг нь өнгөрсөн сард хэвлэгдэх ёстой байсан ч хэвлэх газар одоо болтол чимээгүй байгаа.

Охин: “Сүнс” гэдэг цуврал уу? Би энэ зохиолыг мэднэ. Манай ангийн олон охин уншдаг юм.

Мөр: Жаахан юм байж битгий яриа таслаад бай. Хичээлдээ явах цаг болчихлоо. Хоолны цаг чинь дууссан.

Охин: Мэднэ ээ. Угаалгын өрөө орчихоод явлаа.

Яан: Багш аа, юу хийж байгаа юм?

Мөр: Аан?

Яан: Хувийн орон зайнд нь халдаж болохгүй шд.

Мөр: Хүүхдэд ямар хувийн орон зай байдаг юм. Тэгээд ч, тэдний мөрдөж байгаа хэргийг сонсоогүй юм уу? Насанд хүрээгүй охидоор оролддог гаж донтнууд зөндөө болсон. Тэрний төлөө л ингэж байна. Энийг хар даа. хараад байгаарай. Энэ дагадаг хүмүүсийг нь хар даа. Энийг хар л даа. Энэ золиг шөнийн клубт ажилладаг байж таараа.

Яан: Багш аа. Наадах нь их алдартай инфлүэнсер.

Мөр: Аан? Энэ бас юу вэ? Хар даа. Хар багаасаа дурлачихсан юм бол уу?

Яан: Энэ чинь хэвийн л юм шдээ.

Мөр: Хэвийн гэнэ ээ?

Яан: Хэвийн биш гэж үү?

Мөр: Миний бодлоор...

Охин: Юу хийгээд байгаа юм бэ? Дургүй хүрмээр гэдэг нь. Хулгайч.

Мөр: Сургууль руугаа явахгүй юм уу? Хурдан яв. Битгий хоцорчихоорой.

Охин: Эгч ээ.

Яан: Аан?

Охин: ВиЧатаар найзууд болъё. Жон Жингуо дээрэлхээд байвал надад хэлээрэй. Би сургаад өгнө өө.

Яан: Тэгье.      

Мөр: Би тэрнийг дээрэлхээгүй ээ.

Охин: За. Би явлаа.

Яан: Баяртай.

Охин: Баяртай.

Мөр: Усаа. Усаа. Усаа. Болгоомжтой яваарай. Яриа тасалдуулчихлаа. Юу ярьж байлаа?

Яан: Ву Мин Юүэгийн тухай ярьж байсан. Ву Мин Юүэ гурав дахь номоо бичиж дуусаагүй байгаа. Минйи бодлоор Жон Мей Баогийн үхэл нөлөөлсөн байж магадгүй.

Мөр: Магадгүй л юм.

Яан: Бас Лин Да Сэний хэлсэнээр Жон Мей Бао тэр хоёр гэрийнхээ түлхүүрийг солилцсон. Тэгэхээр нэлээн дотно байсан байх.

Мөр: Хоосон таамаглаж байхаар цаг товлоод уулзаад үзье.

Яан: Гэхдээ  интернэтэд тэрнийг сэтгэцийн өвчтэй гэсэн байсан. Гэрээсээ гардаггүй гэсэн. Энд ирж уулз гэвэл ирэхгүй байж магадгүй.

*******************

Мөр: Баярлалаа.

Яан: Баярлалаа. Ву авхай. Танай хажуугийн хаалганд хүн амины хэрэг гарсан. Та сонссон байх, тийм үү? Бид нар танаас хохирогч Жон Мей Баогийн тухай асуухаар ирлээ. Бидний мөрдлөгөөс харахад та хоёр дотно байсан байх. Та хоёрыг гэрийн түлхүүрээ солилцсон гэж сонссон. Тэр үнэн үү? Гэрийнхээ түлхүүрийг солилцсон болохоор та хоёр дотно байдаг гэсэн үг биз дээ?

Ву: Энэ зүгээр л та нарын таамаг.

Мөр: Жон Мей Бао та хоёр яаж танилцсан бэ?

Ву: Та нар мэдэхгүй байх. Би сэтгэл зүйн өвчтэй. Тэр үед манай үйлчлэгч ирчихсэн байсан. Тэгэхэд их халуун байсан. Цус гарч байна... Тэгэхэд миний Агорафоби хөдөлчихсөн.

Е: Ву хатагтай, та зүгээр үү? Суугаарай. Суучих.  Түргэн дуудъя.

Ву: Би гарахгүй. Би гарахгүй. Би гарахгүй ээ. Хөршөөс маань тусламж гуйхаас өөр аргагүй болсон.

Е: Намайг хүлээж байгаарай. Би удахгүй эргээд ирнэ.

Мөр: Тэгвэл тэрнээс хойш Жон Мей Баог таньдаг болсон юм уу?

Ву: Тийм ээ.

Мөр: Та Жон Мей Баог ямар хүн гэж боддог вэ?

Ву: Сайн эмэгтэй.

Мөр: Зохиолч хүний хувьд таны ашигласан тэмдэг нэр хэтэрхий энгийн гэж бодохгүй байна уу? Тэрний ямар хүн болохыг үгийн баялгаараа нэг тодорхойлоод өгч болхо уу?

Ву: Зохиолчийн хувиар уу?

Мей: Одоо тайвшир. Тайвшир...

Ву: Би номондоо ийм тайлбар бичдэг байсан. Өөгүй цагаан арьс, цэцгийн дэлбээ шиг зөөлөн уруул. Тэрний урт, өтгөн сормуус, зөөлөн болор мэт тунгалаг нүд. Би ийм хүн зөвхөн зохиолд л гардаг гэж боддог байсан.  Мей Бао тийм гайхалтай хүн байсан. Энэ таны зохиолч гэсэн тодорхойлолтод таарч байна уу?

Мөр: Сэтгэцийн өвчний талаар сайн мэддэг байсан юм шиг байна. Мей Бао надад гэрийнх нь нэг хүн над шиг ийм өвчтэй байсан гэж хэлсэн. Тэгээд манай үйлчлэгч тэрэнд тусалдаг болсон юм.

Яан: Үйлчлэгчтэй чинь дотно байсан уу?

Ву: Бид нар нэг үйлчлэгч хөлсөлдөг байсан.

Мөр: Тэгсэн мөртлөө найз гэж боддоггүй юм уу?

Ву: Би тэрнийг найз гэж хэлэхгүй. Бидний харилцаа тэрнээс ч онцгой байсан.

Мөр: Хэр онцгой байсан юм?

Ву: Яаж тайлбарлахаа мэдэхгүй байна.

Яан: Ву зохиолч оо, Жон Мей Баотай ямар ч харилцаатай байсан гэсэн таны хэлсэнээс харахад тэр танд их дэмжлэг үзүүлдэг байсан юм шиг байна. Танд аюулгүй газар шиг санагддаг байсан байх. Тэрэн шиг сайн хүн ийм хэрцгий байдлаар үхчихлээ. Та алуурчныг олж, шударга ёс тогтоохыг хүсэхгүй байна уу?

Ву: Энэ тийм амар биш.

Мөр: Тийм болохоор, та туслах хэрэгтэй байна. Та тэрнийг ингээд өнгөрөөсэй гэж бодохгүй байгаа биз дээ.

Ву: Яалаа гэж дээ.

Мөр: Тэгвэл яагаад биднээс нуугаад байгаа юм?

Яан: Ву зохиолч оо.

Ву: Та нар Труман Капотег мэдэх үү?

Мөр: Юу? Юун То вэ?

Яан: “Хүйтэн цус” зохиолыг бичсэн зохиолчийг хэлж байна уу?

Ву: Тэр номыг сэдэвлэн бичсэн гэмт хэргийг мэдэх үү? Цагдаа хүн байж ийм алдартай сонгодог зохиолыг мэдэхгүй байх гэж.

Яан: 1959 онд, Америкт нэг хиртхийлгэм гэмт хэрэг гарсан. Тариачин айлын дөрвөн хүн алуулсан. Алуурчин Перрийг удалгүй олсон. Алуурчин Капотегийн анхаарлыг татаж чадсан. Перри тэр хоёрын амьдралын түүх төстэй байсан  юм. Капотэ энэ хэргийг зургаан жил судалсан байдаг. Тэгээд тэр Перрийг маш сайн ойлгодог болсон.

Ву: Алуурчны биеэрээ туулсан доромжлол, дарамт, төвөгтэй бас зөрчилтэй бодол нь Капотед урам зориг өгсөн. Тэгээд л тэр “Хүйтэн цус” гэдэг номоо бичсэн. Тэрний хамгийн алдартай зохиол болсон. Перрийг цаазаар авахуулсны дараа Капотэ дахиад сонирхолтой зохиол бичиж чадаагүй. Тийм болохоор “Хүйтэн цус” тэрний сүүлчийн зохиол байсан.

Яан: Ву зохиолч оо. Таны зохиол энэ хэрэгтэй холбоотой гэж хэлэх гээ юу? Жон Мей Бао танд урам зориг өгсөн гэж хэлэх гээ юу?

Ву: Би тэгж хэлээгүй. “Сүнс” миний сүүлчийн зохиол болох байх гэж хэлж байна.

****************

Яан: Агорафобитой хүмүүс үл мэдэх орчинд орохоороо олон тооны аюулыг төсөөлж хардаг. Энэ нь айдас, түгшүүр болдог. Энгийнээр хэлбэл гадагшаа гарах дургүй байдаг. Гэхдээ Ву Мин Юүэгийн мэдээллээс харахад тэрний байдал илүү төвөгтэй юм шиг байна.

Мөр: Энэ барилгад асуудал байгаа юм бол уу? Оршин суугчид нь бүгд хэвийн бус санагдаад байна.

Яан: Багш аа. Та тэрний хэлсэн үгийг юу гэж бодож байна? Зохиолч их олон юм хэлсэн. Гэхдээ хэрэгтэй мэдээлэл бараг байгаагүй. Зохиол нь энэ хэрэгтэй хамааралтай юм бол уу?

Мөр: Ши Бао Луотой уулзахад би чамд анхааруулсан. Зарим хүн худлаа яриад зогсохгүй, худал үг нь үнэн гэдэгт итгэдэг. Ву Мин Юүэ яасан ч энгийн хүн биш. Дээр нь зохиолч. Тэрний ярьсан юм аль нь үнэн, аль нь тэрний төсөөлөл болохыг мэдэх боломжгүй.

Яан: Бусдыг нь мэдэхгүй ч үйлчлэгч нь миний анхаарлыг татаад байна.

Мөр: Гэхдээ зөвшөөрөл авч чадаагүй байгаа. Тэрнийг байцаахын тулд өөр арга бодож олох хэрэгтэй.

Яан: Байна уу? Би эргээд залгая. Мартаагүй ээ. Би хоцрохгүй. Тасаллаа.

Мөр: Болсон. Ажил тарах цаг болчихож.

Яан: За.

Мөр: Наад хоёр зохиолоо хурдан уншаад дуусгачих. Маргааш товч тайлан биччихээрэй.

Яан: Өнөө шөнө уншиж дуусгах юм уу?

Мөр: Ву Мин Юүэг мэдэх арга өөр байхгүй гэсэн биз дээ. Би чиний хэлснийг зөвшөөрч байна. Ийм зохиолд би дургүй болохоор. Хоёр сар болсон ч би уншиж дуусахгүй. Би Капотэгийн зохиолыг ч уншиж үзээгүй.

******************

Дон: Хөөе. Киногоо үз.

Яан: Угаалгын өрөө орчихоод ирье.

Яан өг: Мей Юүг зангандаа оруулснаар чөтгөрийн хаан нэр хүндийг олов. Түүний мэдэлд  улам олон хорон санаатнууд цугларах болжээ. Эзний ивээлд багтсан Мей Юүд Мо Яан маш ихээр атаарна. Гэвч эцэст нь тэр ч бас Мей Юүд дурлажээ. Нэг нэгнээсээ тусгаарлагдсан ч Мей Юү, Жун Чен өөр хэний ч мэдэхгүй онцгой байдлаар нэг нэгэндээ хань болно.

Эм: Гүнжтэн, энэ бол Цанлан улсын үнэт эрдэнэ, Минша дэнлүү. Чөтгөрийн хаан гурав хоног цус урсган дайтаж, энийг хамгаалж байсан домгийн араатныг сөнөөсөн. Танд үнэхээр сайн юм аа.

Яан өг: Мо Яан хичнээн хичээсэн ч Мей Юүг инээлгэж чадсангүй. Эцэст нь тэвчээр алдарч...

Эр: Хурмастын хамаг дээд язгууртны цус хэр амттай байдгийг үзье.

Хан: Чи... битгий ойрт!

Чө: Хаачих гээ вэ?

Гүнж: Намайг тавь! Чи миний дүүг яасан?

Чө: Миний урьсан зочид чамд таалагдахгүй байна уу? Тэгвэл би хөөгөөд явуулчихъя.

Гүнж: Хорон санаат чөтгөр. Намайг тавь!

Чө: Би чамд хэтэрхий сайн хандсан бололтой.

Яан өг: Тэрнээс хойш Мей Юү дахиад Мо Яаныг олж харсангүй... Мей Юүг Шианюн улсаас цөллөгт явуулжээ. Хорвоо дэлхийгээр хэрэн тэнүүчилж, Сүнстэй хөндийд гэмт хэрэгтнүүдийн хамтаар хоригдох болов. Дэлхийн төгсөлд байдаг Сүнстэй хөндийд хурмастын ертөнцийнхөн хорон санаат араатнуудыг шийтгэн хорьдог газар байж. Мо Яан ч мөн дуулгаваргүй албатуудыг энд хорьдог болжээ... Төрсөнөөсөө хойш баян тансаг ордонд өссөн Мей Юү тамын харанхуй ангалд унав. Энд хоригдох хэрэгтнүүд өдөр шөнөгүй ажиллаж, Мо Яаны цэрэгт зэр зэвсэг үйлдвэрлэж өгнө. Өчүүхэн төдий алдаа гаргавал зодуулдаг байв.

Эр: Хурдлаач. Битгий хөдөлж ядаад бай!

 Яан өг: Хар хамгаалагчийн хэрцгий ташууранд олон хүн амиа алддаг байж. Мей Юү цөхрөнгөө баржээ. Нуруундаа үүрсэн хүнд чулуугаа даахгүй, амьсгаадна. Тэрний бие ч ядарч сульдан, тэсэхийн аргагүй болжээ.

Эр: Хэрэггүй амьтан...

Яан өг: Гэвч тэр өвдөлтийг мэдэрсэнгүй. Цагаан үнэг тэрний өмнөөс ташуурын амтыг үзжээ.

Гүнж: Чамд баярлалаа.

Эр: Үхмээр байна уу?

Яан өг: Мей Юү шархадсан цагаан үнэгэнд санаа зовниж, тэрнийг даган эгц хавцал руу уруудав. Ингэж явахдаа далавч нь хугарсан тогоруутай таарчээ. Тогоруу маш хүнд гэмтсэн байв. Мей Юү эмийн ургамал түүж, үнэг, тогоруу хоёрыг эмчилж, байгаа хоолоо тэр хоёртой хувааж иднэ... Тэрний асрамж халамжин дор домгийн хоёр араатан удалгүй эдгэжээ. Мей Юү ч цагаан үнэг, цэн тогорууны хамт энэ газарт хэсэг аюулгүй амьдарч байв...

Дон: Руи Сэн. Яан Руи Сэн. Яан Руи Сэн.

Яан: Аан? Очилоо, очилоо, очилоо. Очилоо. Очилоо.

Дон: Юу хийгээд байгаа юм?

Яан: Би... Яагаад эмэгтэйчүүдийн өрөөнд ороод ирсэн юм?

Дон: Кино дуусчихлаа.

Яан: Хөөе хөөе. Битгий уурла л даа. Уучлаарай. Манай дарга энийг өнөөдөр уншиж дуусгаад маргааш тайлан бичиж өгөөрэй гэсэн.

Дон: Чам шиг завгүй хүн алга. Хэрэгтнүүд чамайг бариг гээд хүлээж байгаа байлгүй. Энэ киноны давтал бараг гардаггүйг чи сайн мэдэж байгаа. Тасалбар нь ч олддоггүй.

Яан: Чи кино үзэх дуртай биш шд.

Дон: Чи намайг мэддэг юм уу? Би энэ киноны анхны хувилбарыг арав гаруй удаа үзсэн. Хичнээн уран зөгнөлт кино ч гэсэн түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн кино. Зохиолчийнх нь эцэг эх Еврей байсан болохоор нацистуудын хорих лагерьт хоригдсон. Гол дүрд тохиолдож байгаа үйл явдлууд ээж, аавд нь тохиолдсон бодит үйл явдал. Элбүүдийн овог, аваргууд гээд олон овгийн тухай гардаг. Үнэн хэрэгтээ тэд бүгд бодит хүмүүс байсан.  

Яан: Ю... юу гэнэ ээ? Элб, аваргуудын овгийн хүмүүс нь...

Дон: Жинхэнэ хүмүүс.

Яан: Тэгвэл цагаан үнэг, тогоруу хоёр... хүлээгээрэй, хүлээ хүлээ. Хүлээж бай даа. Би утсаар яриадахъя. Утсаар яриадахъя. Утсаар яриадахъя. Утсаар яриадахъя. Байна уу, багш аа. Багш аа. Жон Мей Баод дүү байдаг уу? Ву Мин Юүэгийн учрыг олчих шиг боллоо. За за. Одоо хэлтэс рүү очилоо...

Дон: Болгоомжтой хариарай.

***************

Яан: Багш аа.

Мөр: Аан? Чи юу гэж бодож байна?

Яан: Багш аа. Ву Мин Юүэгийн бичсэн “Сүнс” Жон Мей Баогийн тухай юм байна. Яг Капотэ  Перригээс санаа авсан шиг. Жон Мей Баогийн гэр бүлийн мэдээллээс харвал тэрэнд дүү байдаггүй гэсэн байсан. Гэхдээ Ши Бао Луо, Лин Да Сэний хэлсэнээр Жон Мей Баод нэг дүү байдаг. А жун. Энэ зохиолд Мей Юү, Жун Чен гэдэг дүүтэй. Эхлээд би цагаан үнэг, тогоруу хоёр юу болохыг ойлгохгүй байсан юм. Гэхдээ энэ хоёрыг хүн гэж бодвол амархан ойлгож болохоор байна. Жон Мей Баотой дотно байдаг хүмүүс байж таарна.

Мөр: Эхнийхийг нь л уншаад дуусчихсан уу? Үргэлжлүүлээд уншвал утга нь олдох байх.

Яан: Гэхдээ гурав дахь ном нь хамгийн чухал гэж бодогдоод байна. Гурав дахь номыг нь хэзээ уншиж болох бол?

Мөр: Май.

Яан: Юу юм?

Мөр: Ву Мин Юүэтэй уулзахаас өмнө бодож байсан юм. Нотлох баримтын тасаг энийг хэлж байсан санагдаж байна. Энийг Мочин цамхагийн хажуугийн цэцгийн мандлаас олсон гэсэн.

Яан: Төгсгөлийн гурав дахь ном нь юм биш биз дээ? Яагаад ганцхан цаас байгаа юм?

Мөр: Энэ цаас олон юм хэлж өгөх ч юм билүү. Сайн уншаарай. Анхааралтай унш. Би явлаа.

***************

Мей: Би нэг сэтгэл зүйч мэднэ. Энийг ингэвэл айдас багасдаг гэж хэлсэн. Оролдоод үз. Чамд бал тохирно гэж бодож байна. Хар л даа. Та зохиолч хүн. Зохиол бичихдээ хэрэглэж болно.

Ву: Одоо зохиолч нар компьютер ашигладаг болсон. Бал хэрэггүй. Гэхдээ үнэн юм шиг байна.

Мей: Мин Юүэ.

Ву: Аан?

Мей: Яагаад ийм өвчтэй болсноо хэлж болох уу? Зүгээр ээ. Яримааргүй байвал ярих хэрэггүй. Сандрах хэрэггүй.

Ву: Би шинэ зүйлд татагддаг сониуч эмэгтэй байсан. Би аялалаар явж, зугаалах дуртай байсан. Шинэ хүмүүстэй учирч, шинэ зүйлстэй танилцвал олон шинэ санаа олно гэж итгэдэг байсан. Гэхдээ миний сүйт залуу өөр байсан. Тэр гэртээ байж, компьютер тоглоомууд тоглох дуртай байсан. Гадуур гарах дургүй байсан.

Эр: Эргээд ирсэн үү.

Ву: Аль түрүүн ирсэн.... Тэр их сонин зүйлд санаа зовдог байсан. Онгоцоор нисч яваад онгоц нь сүйрчих вий гэж айна. Бороонд явж байгаад аянганд цохиулчих вий гэж айна. Би тэрнийг нь зүгээр л наргиа болгоод өнгөрдөг байсан.  Би тэрнийг их аймхай гэж боддог байсан. Тэгээд нэг удаа хүчээр аялалд аваад явсан.

Эр: Нарны тос, нүүрний тоснууд бас витаминуудыг чинь хийчихлээ.

Ву: Чинийх хаана байгаа юм?

Эр: Би дахиад бодож үзсэн. Би гэртээ үлдсэн нь дээр байх.

Ву: Яагаад? Чи жилд нэг удаа надтай аялж байна гэж амалсан шд.

Эр: Онгоцоор нисэх үнэхээр аюултай. Чи ч гэсэн битгий яв.

Ву: Онгоц хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл. Чи амалсанаасаа буцаж байна. Тэр үед л би миний төлөө ямар их зориг гаргасныг нь мэдсэн.

Эр: За яах вэ. Явъя. Чи ч гэсэн амалсандаа хүрээрэй. Энэ жил дахиад аялалаар явахгүй.

Ву: За... Дараа жил болтол дахиад ярихгүй... Амьдралдаа онгоцны осолд орох магадлал хэр их байдаг бол? Гадаа явж байгаад аянганд цохиулах магадлал хэр өндөр вэ? Санамсаргүй явж байгаад зэвсэгт халдлагад өртөх магадлал хэр их байдаг вэ? Тэрнээс хойш би сүйт залуу шигээ болчихсон. Гадагшаа гарахаас айдаг. Олон хүнтэй газраас айдаг. Надад үргэлж аймшигтай зүйлс бодогддог.

Мей: Бүгд өнгөрсөн хэрэг. Дахиад тийм юм болохгүй. Гэхдээ байнга гэртээ байгаад байвал чамд ч гэсэн муу. Зугтаад байвал асуудлыг шийдэж чадахгүй. Хүн болгонд өөрийн гэсэн зовлон байдаг. Хоёулаа хамт гаръя.

Ву: Дараа болъё.

Мей: Хэзээ?

Ву: Мэдэхгүй ээ. Өнөөдөр сайн өдөр биш.

Мей: Өнөөдөр хамгийн тохиромжтой өдөр ч юм билүү.

Яан: Гармааргүй байна гэж байна.

Мей: Надад итгэ. Юу ч боллоо гэсэн би дэргэд чинь байна. Би чамтай хамт байх болно. Хоёулаа гаръя.

Ву: Надтай байна гэнэ ээ? Хэлэхэд ч амархан л даа. Чи хүн үхэж байхыг өөрийнхөө нүдээр харсан уу? Чи мэдэх үү? Би энэ гэрээс гарах юм бол... би ч гэсэн тийм болно гэж боддог. Амьсгалж ч чаддаггүй. Айдаст автах ямар байдгийг чи мэдэх үү?

Мей: Тэгвэл миний түүхийг сонсмоор байна уу? Би ч гэсэн чиний төсөөлж ч чадахгүй зүйлийг туулж яваа ч юм билүү? Би ч гэсэн даван туулах гэж хичээж байна. Айдаст автах ямар байдгийг би мэднэ. Би эхлээд нэг хэсгийг нь ярьж өгье. Мэдмээр байвал, намайг ойлгохыг хүсч байвал... над руу алх.

7анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home