A Murderous affair in Horizon Tower 6

A Murderous Affair in Horizon Tower-6

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:  

Мэн: эр, Си-1218тоот, үл хөдлөх хөрөнгө зуучлагч Лин Мэн Юү, нүдний шилтэй

Д: эм, Дин Шао Лин, Лин Мэн Юүгийн нууц амраг

Өм: эр, өмгөөлөгч Ван

Н: эр, хамгаалалтын ажилтан

Е: эм, Еэ Мей Ли, гэрийн үйлчлэгч

Ч: эм, Шен Мей Чи, зуучлагч ыЛин Мэн Юүгийн эхнэр

 

Мей: Байна уу. Еэ эгч ээ. Аан. Би одоо очилоо. Хүлээж байгаарай.  

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  Тавдугаар анги.  Лин Мэн Юү.  Хоёрдугаар хэсэг.  

Мэн: Үнэнийг хэлэхэд би хүмүүсийг нууцаар ажиглах дуртай. Гэхдээ тэрнээс болоод хүн амины хэрэгт буруутгаж болохгүй биз дээ. Яан мөрдөгч өө, надад итгэ л дээ.

Яан: Битгий хүр. Надад эвгүй байна.  

Мөр: Одоогийн байдлаар таны хурууны хээг хэргийн газраас олсон. Тийм болохоор та энэ хэргийн гол сэжигтнүүдийн нэг болсон.

Мэн: Юу? Би яахаараа... Та нар хэтэрхий хуумгай байгаа юм биш үү?

Мөр: Хөөе. Хөөе хөөе. Юу гэнэ ээ? Юу гэж байгаа юм? Бид нарыг ажлаа хийхгүй байна гэх гээ юу?

Мэн: Жон ах аа. Би тэгж хэлэх гээгүй ээ. Би үнэхээр... байдаг л нэг гаж донтон. Жон ах аа, би...

Мөр: Битгий битгий. Надад ч гэсэн эвгүй байна. Хүрэх хэрэггүй. Таны гаж дон бидэнд хамаагүй. Гэхдээ та өөрөө хүлээсэн болохоор буруугаа хүлээсэн гэж мэдэгдэнэ ээ. Хоригдох хугацааг чинь хэд хоногоор хасах байх.

Мэн: Хэрэггүй ээ. Би хэлээд өгье. Энэ байрны оршин суугчид ихэнх нь надаас байраа авсан. Би зээл авч, эзэмшигчийнх нь нэрийг солиход тусалсан. Тийм болохоор тэдний гэр бүлийн байдал, хоорондоо ямар харилцаатай байдгийг нь сайн мэднэ. Тийм болохоор надаас илүү сэжигтэй нэг хүн байгаа.

Мөр: Хэн юм?

Мэн: Би блокийн 1602тоотын, Лин Да Сэн.

Яан: Лин Да Сэн, Жон Мей Бао хоёрыг зүгээр л байрны эзэн, түрээслэгч хоёр гэж та хэлсэн байх аа?

Мэн: Энэ тэдний хувийн хэрэг. Тэгээд ч хоёулаа миний үйлчлүүлэгчид. Та нарыг намайг хүн амины эрэг үйлдсэн гэж сэжиглэнэ гэж би яаж мэдэх юм? Жон ах аа. Яан мөрдөгч өө. Би хэлье. Ихэнх хүн амины хэрэг хайр сэтгэлээс болж гардаг. Лин Да Сэн, Жон Мей Баогийн ямар харилцаатай байсныг та нар аль хэдийн мэдсэн байх. Тэр хоёр дотно харилцаатай байснаас гадна, нууц амрагийн холбоотой байсан. Надаас илүү сэжигтэй санагдахгүй байна уу?

Яан: Аллагын хэрэг үйлдэх өөр нэг том шалтгаан байдаг. Дээрэм бас бэлгийн хүчирхийлэл. Та энэнд хамаарна.

Мөр: Та энэнд хамаарна.

Мэн: Жон ах аа. Надад нотлох баримт байгаа. Үнэндээ би... би харж байсан.

Мөр: Юу харсан гэж?

Мо: Хайр аа, энэ даашинз ямар байна?

Лин: Гоё байна.

Мо: Тийм үү?

Лин: Ийм үнэтэй юм уу?

Мо: Тийм.

Лин: Шанелийнх үү, Эл Вигийнх үү?

Мо: Эл Ви, Шанел хоёроос өөр юм мэдэхгүй юу? Шанел нууц амраг байсныг мэдэх үү?

Лин: Г Эй... энийг яаж уншдаг юм? Гэ... Газ... Газуу...

Мо: Гаазуу... Гаазуу. Франц.

Лин: Франц аа?

Мо: Хайр аа, уншиж чадахгүй бол чимээгүй л бай л даа, тэгэх үү? Дандаа ингэж байх юм. Миний төрсөн өдрөөр хүн Биркиний цүнх өгсөн чинь чи Хермес гэж хэлсэн. Эрмес гэж хэлдэг юм. Х-үсгийг нь уншихгүй. За юу? Намайг ичээхээ боль л доо.

Лин: За за.

Мо: Чамайг шоолоогүй шүү. Чи одоо архитектор болсон, чамайг Лин Жин Шэний хүргэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Үйл хөдлөлөө сайн анхаарч бай, хүмүүст муу хэлүүлж болохгүй.  

Лин: Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо.

Мэн: Хэрэггүй амьтан. Эр хүн байж. Би өмнөөс нь ичсэн.

Мөр: Эр хүн байж, та хоёр хоёулаа ичих нүүр алга. Утгагүй юм.

Яан: Ноён Лин, энийг яагаад бидэнд ярьж байгаа юм? Энэ Жон Мей Баотой ямар холбоотой юм?

Мей: Гоё юм аа. Энэ ямар брэнд юм?

Лин: Газуу...

Мей: Газуу...

Лин:Сонсоогүй юм уу? Зөвхөн баячууд л мэддэг юм Би чамд Эл Ви, Гуччи, Шанелиас юм авч өгөхгүй.  Шанел нууц амраг байсыг чи мэдэх үү? Уучлаарай, тэгж хэлэх гээгүй юм шүү. Эртээд онгойлгосон улаан дарсаа ууя, тэгэх үү? ... Хайр аа.

Мо: Аан?

Лин: Асуух юм байна. Манай үйлчлүүлэгчийн эхнэрийнх нь төрсөн өдөр болох гэж байгаа. Бэлэг авч өгөх санаатай, даанч юу авахаа мэддэггүй. Чамд бодсон юм байна уу?

Мо: Бушерон өгч болох юм. Францын брэнд байгаа. Ихэнх хүмүүс мэдэхгүй, гэхдээ үнэтэй брэнд.

Лин: Бушерон... Бушерон уу?

Мо: Аанхан. Миний хүзүүний зүүлт тэднийх. Ямар байна?

Лин: Их гоё харагдаж байна... Таалагдаж байна уу? Энэ Францын Бушерон гэдэг брэндийх. Мэддэг хүн цөөхөн.

Мей: Да Сэн ах аа, их үнэтэй юм шиг байна. Би авч чадахгүй.

Лин:Таалагдаж байвал зүгээр л зүү. Хичнээн үнэтэй байсан ч, чи авах эрхтэй.

Мо: Тухтай юм аа.

Лин: Шинэ гутал уу?

Мо: Тийм. Гоё байна уу? Хар даа.

Лин: Гоё байна. Ямар брэнд юм?

Мо: Брэнд асуухаа боль л доо. Хийц бас дизайн сайтай болохоор нь авсан юм. Брэнд болохоор нь биш. Хар даа. Хөнгөн, бас явахад хөл өвдөхгүй.

Мей: Да Сэн ах аа. Би ажилдаа зөвхөн пүүз л өмсдөг.

Лин: Ажлын бус үеэрээ өмсөж бай. Эмэгтэй хүн юм чинь гоё гуталтай байх хэрэгтэй. Гутлын хийц, дизайныг нь харж авдаг юм. Брэнд болохоор нь биш. Хүн болгонтой адилханыг өмсвөл онцгүй шд. Таалагдаж байна уу? миний Үнсгэлжин?

Мэн: Түй. Жирийн нэгэн байж ханхүү болж жүжиглэх ямар хэрэг байна? Өдөржин баг өмсөөд л. Би иймэрхүү хүмүүсийн хамгийн ихээр үзэн яддаг.

Мөр: Лин Мэн Юү, ичихгүй байна уу? Хүмүүсийн хувийн амьдралыг кино шиг үзээд л.

Мэн: Киноноос хамаагүй сонирхолтой байсан. Үгүй ээ, Жон ах аа. Би буруу гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ бодоод үз л дээ. Би өөрийнхөө буруу зуршлаас болоод та нарт ийм их хэрэгтэй мэдээлэл өгч байна шд, тийм биз дээ?

Мөр: Хөөе. Өөрийнхөө хийсэн үйлдлээр бахархаад байгаа юм уу? Энэ ярьж байгаа чинь тэр хоёрыг нууц харилцаатай байсныг л баталж байна. Тэгээд ч Лин Да Сэн та хоёр хөгийн амьтад байсныг баталж байгаа юм.

Яан: Багш аа.  

Мэн: Жон ах аа. Яан мөрдөгч өө. Та хоёр сайн ойлгохгүй байна. Лин Да Сэн Жон Мей Баод хайртай байгаагүй. Гэртээ байнга дээрэлхүүлдэг болохоор өөр хүнд өөрийгөө дээгүүр гэж харагдуулахыг хүсдэг байсан. Сэтгэл хөдлөлөө тэнцвэржүүлэх гэж. Дараа нь Мей Бао ч мэдчихсэн.  Тэр их гомсон... Лин Да Сэн шиг өөдгүй амьтанд сайн болдог Мей Бао үнэхээр өрөвдөлтэй.

Яан: Лин ноёнтон, Жон Мей Баогийн байр Лин Да Сэний нэр дээр байдаг ч, Ли Мо Ли тэр байрыг худалдаж авсан гэж хэлж байсан.

Мэн: Тийм ээ. Үнэн.

Яан: Тэгвэл Ли Мо Ли байрыг нь Жон Мей Бао хөлсөлдөгийг мэдэж байсан уу?

Мэн: Мэдэлгүй яах вэ. Да Сэн үнэхээр зоригтой байгаа биз дээ?

Яан: Мо Ли яаж мэдсэн юм?

Мэн: Уучлаарай. Энэ байрыг зарсан ч гэсэн таны түрээсэнд нөлөөлөхгүй. Таны түрээсийн гэрээ удахгүй дуусч байгаа. Тийм болохоор би таныг шинэ эзэнтэй нь уулзуулж гэрээнд гарын үсэг зуруулах гэсэн юм.

Мей: За. Зүгээр ээ. Лин ноён жаахан оройтож байх шиг байна. Жаахан хүлээчихье.

Мей: За. Сайхан байна.

Мо: Сайн байна уу.

Мэн: Лин эзэгтэй. Наашаа суугаач. Суу...

Мо: Баярлалаа.

Мэн: Аан, би танилцуулъя. Энэ Лин Да Сэний эхнэр, Лин эзэгтэй. Энэ хүн шинэ түрээслэгч, Жон Мей Бао.

Мо: Сайн байна уу.

Мей: Сайн байна уу.

Мо: Уучлаарай. Нөхөр маань яаралтай ажилтай болоод ирж чадаагүй. Намайг гэрээнд гарын үсэг зурчих гэсэн.

Мэн: Аан, зүгээр ээ. Эхлээд түрээсийн талаар ярилцвал болох уу? Сүүлийн үед түрээсийн үнэ өсч байгааг та хоёр мэднэ.

Мо: Зүгээр ээ. Нөхөр маань түрээсийн үнээ нэмэхгүй гэсэн. Гурван сарын барьцаатай. Түрээсийн мөнгөө улирлаар нь авна. Та юу гэж бодож байна.

Мей: Би зөвшөөрч байна. Танд баярлалаа, бас нөхөрт тань баярлалаа. Бушерон. Таныг ч бас энэ брэндэд дуртай гэж мэдсэнгүй.

Мо: Тийм ээ. Энэ брэндийг Хятадууд сайн мэдэхгүй. Өөр хүн зүүж байхыг хараагүй юм байна. 

Мей: Тохиолдол байх.

Мо: Тийм байх аа? Олон хүн нэрийг нь Англи нэр гэж бодоод буруу хэлдэг юм. Уг нь Франц л даа. Өөр шиг чинь мэдлэгтэй хүнд байраа түрээслүүлж байгаадаа баяртай байнөа.

Мей: Баярлалаа.

Мэн: Энийг ярьсан чинь, нэг юм саначихлаа. Ли Мо Ли байрыг бусдаас арай өөрөөр худалдаж авдаг. Ихэнх хүмүүс хэд хэдэн байр үзэж байгаад сонголтоо хийдэг. Ли Мо Ли шууд сонголтоо хийдэг. Тэр өдөр хямдруулаач ч гэлгүй шууд худалдаж авсан. Би Лин Да  Сэнд мөнгө байсан болохоор хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн байх гэж бодсон. Үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулахад аль ч байр байсан болно. Гэхдээ тэр нууц амрагтаа таалагдахын тулд энэ байрыг авсан. Нэг сумаар хоёр туулай буудсан.

Мөр: Жон Мей Бао энэ байрыг авч өг гэж гуйгаагүйг яаж мэдэж байгаа юм?

Мэн: Мей Бао яасан ч тэгэх хүн биш. Тэр тийм ихэмсэг эмэгтэй биш. Эерэгээр хэлэх юм бол тэд багын хайртууд байсан. Хуучны дурсамжаа сэргээж байгаа юм. Сөргөөр хэлэх юм бол тэд сохор байсан.

Мөр: Сэтгэл чинь юунд ингэж хөдлөө вэ? Лин Да Сэний амраг биш дээ.

Мэн: Үгүй ээ, би... Мей Баог өрөвдөөд л тэгж байна.

Яан: Тэгэхээр гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Ли Мо Ли Жон Мей Баог нууц амраг нь гэдгийг мэдээгүй байсан уу? Тэр хүзүүний зүүлтийг нь харсан. Дээр нь жирийн нэг зүүлт байгаагүй. Эмэгтэй хүн болохоор мэдэрсэн байх.

Мэн: Тохиолдол гэж бодсон байж магадгүй. Гэхдээ тэрнээс хойш олон юм болсон.  Зам дээр алхаж яваад гэнэтхэн аянганд цохиулсан юм шиг л байсан. Лин Да Сэн шиг өөдгүй амьтдыг бурхан ч тэвчихгүй байх.

Мөр: Ор ор.

Эр: Жон мөрдөгч өө, уучлаарай.  Гаж донтой гэж сэжиглэгдэж байгаа хүн байгаа гэж сонслоо.

Мөр: Энэ байна.

Эр: Та хоёр хэр удах вэ?

Мөр: Бараг дуусч байна. Тэрнийг аваад явж болно.  

Мэн: Жон ах аа. Яан мөрдөгч өө. Та хоёр үнэнээсээ хэлж байна уу? Миний ярьсан юмыг өөр хүнд битгий хэлээрэй. Тэгэхгүй бол би байр зарж чадахаа болино.

Эр: Эрхэм ээ, байцаалтыг бичиж авч байгаа.

Яан: Багш аа. Тэр алуурчин биш байх.

Мөр: Мэдээж биш. Гэхдээ... Лин Да Сэнийг сэжиглээд байгаа шалтгаан нь хэтэрсэн гэж бодохгүй байна уу?

Яан: Тийм ээ. Жон Мей Баод сайн гэдэг нь илт байна. Ли Да Сэнийг өрсөлдөгчөө гэж бодоод үзэн яддаг юм бол уу?

Мөр: Энэ хэрэг тийм ч амар хэрэг биш.

******************

Эм: Тэгвэл ямар ч нууцлал байхгүй гэсэн үг шд. Ёстой аймаар хүн юм аа.

Мөр: Нөгөө хурууны хээний эзнийг тогтоосон уу?

Эм2:

Яан: Бүх сэжигтнүүдийнхтэй харьцуулж үзсэн. Хохирогчийнхтой ч бас харьцуулсан. Аль нь ч тохирохгүй байна.

Мөр: Тийм бол... өөр сэжигтэн байж магадгүй.

Эм: Бүлгээрээ хардаг юм бол уу? Тэр байр аймаар юм аа.

Эм2: Барилгын засварын ажилчин орж байсан юм бол уу?

Яан: Би засварын компанитай нь ярьсан. Тэр давхарт засвар хийж байгаагүй гэсэн.

Мөр: За, дарга аа. Та хэл хэл...

Эм: Хөөе.

Эм2: Яан?

Яан: Аан?

Эм2: Бид нар чамаас нэг юм асуух гээд.

Яан: Юу юм?

Эм2: Багшийн чинь нэр дээр хүн гомдол гаргасан гэсэн үнэн үү?

Яан: Ямар гомдол юм?

Эм: Эртээд эмэгтэй өмгөөлөгч тэрнийг бэлгийн дарамтанд оруулсан гэж гомдол гаргасан гэсэн.

Яан:  Бэлгийн дарамт аа?

Эм: Тийм. Тэр хүн гэр бүлтэй хүн гэсэн.

Эм2: Чамайг мэдэж байгаа гэж бодсон юм.

Яан: Үнэн худлыг нь мэдэхгүй байна. Гэхдээ Жон мөрдөгч ажлаа хийдгээрээ л хийж байгаа шд. Ямар нэг юм болсон бол шийтгүүлэх байлгүй дээ.

***************

Эм: Жон мөрдөгч өө. Та Еэ Мей Лийг шалгаж болно. Гэхдээ зөвшөөрлийн бичиг авахад хугацаа орох байх.

Мөр: Яагаад?

Эм: Ял эдэлж байгаа хүмүүстэй уулзахын тулд зөндөө их бичиг баримт бэлдэх шаардлагатай болдог. Тэгээд ч муж дамжсан асуудал  болохоор бүр ч удна. Дээр нь хүү нь тэрний ялыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн гэсэн. Орон нутгийн шүүхэд Еэ Мей Лигийн өмнөөс байн байн хүсэлт явуулж байгаа гэсэн.  Бас их алдартай өмгөөлөгч авсан гэсэн.

Мөр: Хүүтэй байсан юм уу?

Эм: Тийм ээ. Хүний наймаанд өртсөн нөгөө хүүхэд. Төгөлдөр хуурч Еэ Шу Жун.

Мөр: Тэр чинь хохирогч биз дээ? Өөрийг нь хулгайлсан хүний төлөө өмгөөлөгч авч яадаг байна аа?  

Эм: Хэн мэдэх вэ. Стокгольмын  хам шинж юм бол уу?

Мөр: Юу ч гэсэн дахиад хүсэлт гаргаад өгөөч. Удах байсан ч хамаагүй. Дээд тал нь хэд хоног хүлээх байлгүй.

Эм: За. Тэгье.

Мөр: За.

****************

Эр: Лин Мэн Юү. Шүүх хурлаас өмнө батлан даалтаар суллаж байгаа ч гэсэн, Жон Мей Баогийн хэрэгт сайн туслах ёстой шүү.

Мэн: За. Баярлалаа. Баяртай... Намайг олно гэж мэдэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд сайн сууж байсан уу?

Д: Сайн байсан.

Мэн: Надаас сайн сууж байсан уу гэж асуухгүй  юм уу?

Д: Надад хамаагүй.

Мэн: Тэгвэл чамд юу хамаатай юм? Цагдаа юу?

Д: Үгүй. Яагаад чам руу ярьсан гэж бодож байна?

Мэн: Санаа зоволтгүй. Би хэлэх ёстойгоо л хэлсэн. Хэлэх ёсгүй үг ганцыг ч хэлээгүй.

Д: Баярлалаа.

Мэн: Чиний төлөө... юу ч хийсэн яах вэ.

*****************

Мэн:  Хоёр дахь байрны засвар бараг дуусч байгаа. Өнөөдөр дахиад цагдаа нар ирсэн. Миний хурууны хээг олсон гэсэн. Би хүн алаагүй. Хоолныхоо давсыг дандаа багадуулах юм. Өөдгүй гэдэг нь. Идэх арга алга.

*******************

Яан: Багш аа.

Мөр: Аан?

Яан: Ши Бао Луогийн худлаа хэлснийг санаж байна уу? Жон Мей Баог анх нүүж ирэхэд тог тасарсан байсан гэж хэлсэн.

Мөр: Санаж байна. Гэхдээ тэрийг шалгахад тог жилийн өмнө тасарсан байсан.

Яан: Би өчигдөр эрчим хүчний хангамжийн газар очиж хэдэн цагт тасарсныг нь шалгасан. Өнгөрсөн оны 1сарын 1-ний үүрийн 1:13минутанд байна лээ. Шинэ жилийн үдэшлэгийн дараа.

Мөр: Тийм үү? Яагаад бүгд шинэ жилийн үдэшлэгтэй холбоотой байдаг билээ?

Яан: Бас тэр шөнө хяналтын камерууд ажиллаагүй байсан.

Мөр: Юу? Юу гэж хэлсэн бэ? Ийм хол зогсчихоор чинь би яаж сонсох юм? Наашаа ойртоод ир...

Яан: Тийм үү?

Эм: Эмэгтэй өмгөөлөгч бэлгийн дарамтанд оруулсан гэж гомдол гаргасан.

Яан:  Багш аа. Одоо ирчихсэн байх. Хоёулаа явъя.

Д: Одоо эхэлж болох уу? Би дараа нь ажилтай.

Мөр: Энэ удаа удахгүй ээ. Жан, бичлэгээ эхлээрэй.

Эр: Ойлголоо.

Мөр: Дин Шао Лин, өнөөдөр дуудсан шалтгаан бол... Өнөөдөр яачихаад байгаа юм?

Эр: Жон мөрдөгч өө, дараагийн хүн ирчихлээ. Яах вэ?

Яан: Би очъё. Ли ах аа, та хараад өгөөрэй.

Эр: За.

Мөр:  Яасан юм бол доо?

*****************

Яан: Арван сарын өмнө болсон шинэ жилийн үдэшлэгийг та зохион байгуулсан уу?

Мэн: Тийм ээ. Хүмүүс сайн хүлээж авсан.  

Яан: Ийм үйл явдлыг байрны менежментийн компани зохион байгуулдаг байх аа?

Мэн: Над шиг нямбай хийж чадахгүй ээ. Би тэнд амьдардаг шд.

Яан: Өмнөх жилүүдэд яасан бэ? Өмнөх жилүүдэд яагаад та хийгээгүй юм?

Мэн: Нэг найз маань надад хэлсэн юм.

Д: Эхнэр чинь юм биш үү?

Мэн: Айх хэрэггүй ээ.

Д: Би явлаа.

Мэн: Би хэлсэн биз дээ? Эргээд ир ээ. Эргээд ир. Галт тэргэнд суухыг нь би өөрийнхөө нүдээр харсан. Чи өөрөө хар л даа.

Д: Би явлаа.

Мэн:  Өнөөдөр аавындаа хононо гэсэн. Дахиад жаахан бай л даа.

Д: Дараа болъё оо.

Мэн: Дахиад жаахан байчих л даа.

Д: Дараа дараа дараа.

Мэн: Дахиад жаахан байчих. Салчихсан байж. Шао Лин.

Д: Аан?

Мэн: Шинэ оноо яаж тэмдэглэх гэж байна?

Д: Юу хийх вэ дээ? Гэртээ ганцаараа зурагт үзнэ. Эсвэл салют буудахыг харна.

Мэн: Ганцаараа? Итгэхгүй байна.

Д: Би баярт дургүй. Надад ганцаардмал байгааг маань сануулаад байдаг юм.

Мэн: Шао Лин. Баярын өдрөөр чамтай байж чаддаггүйд уучлаарай.

Д: Чи яачихаад байгаа юм бэ? Би чамайг яриагүй байна. Баярлах хэрэггүй.

Мэн: Ингэвэл ямар вэ? Би энэ жил шинэ жилийн үдэшлэг зохион байгуулъя.

Д: Шинэ жилийн үдэшлэг ээ?

Мэн: Тийм. Дээвэр дээр. Дээвэр дээрээс салют харах илүү тохиромжтой. Байрныхаа бүх хүнийг урьчихъя. Би ч гэсэн тэнд байна.  Тэгвэл чи ганцаардахгүй. Тэгээд ч би чамтай шинэ оныг угтмаар байна.

Д: Лин.

Мэн: Аан?

Д: Яагаад дандаа чам дээр ирдэгийг мэдэх үү?

Мэн: Тохиромжтой санагдаад л тэгдэг байх. Би мэднэ ээ. Чамд олон сонголт байгаа, чамайг эргүүлдэг залуус ч олон байгаа.

Д: Намайг эргүүлдэг хүн олон. Надтай унтахыг хүсдэг хүн бүр ч олон. Хорвоогийн хамгийн хэцүү зүйл юу болохыг мэдэх үү? Хамгийн хэцүү зүйл бол... чамайг сайн мэддэг хүнийг олох.

Мэн: Тэр хүн чинь хэн юм?

Д: Хайж л байна.  

Мөр: Лин Мэн Юү таны үгэнд сайн ордог юм байна лээ.

Д: Би үнэн юм хэлдэг болохоор. Тэр тэрэн хүн биш. Бас өөртөө ашиггүй юм хийх хүн ч биш.

Мөр: Та Жон Мей Баог мэдэх үү?

Д: Мэдэлгүй яах вэ. Над шиг ажилгүй хүмүүс өдөржин кафед суух нь элбэг. Бид нарт ярих юм их байдаг.

Мөр: Лин Мэн Юү, Жон Мей Бао хоёр ямар харилцаатай байсан гэж бодож байна?

Д: Ноцтой юм юу ч байхгүй. Өнчин хайр гэж хэлж болно.

Мөр: Тэрийг хүртэл анзаарчихсан юм уу?

Мей: Лин ноён ирээ юу. Та юу уух вэ?

Мэн: Американо авч болох уу?

Мей: Болно оо. Одоохон. Мэн ноён, юу болоо вэ? Та ядарсан харагдаж байна.

Мэн: Тийм үү? Ядарсан харагдаж байна уу?

Мей: Сүүлийн хэд хоног бодолд дарагдсан харагдсан. Өөр хүн шиг. Ямар нэг юм болоо юу?

Мэн: Хөгширч байгаа юм байлгүй. Шөнө ч сайн унтаж чадахгүй.

Мей: Та энэ жил хэдтэй билээ? Уучлаарай. Таныг надаас хэдхэн ах байх гэж боддог юм. Яагаад хөгширсөн гээд байгаа юм?

Мэн: Гэхдээ л хэн ч авахыг хүсдэггүй хөгшин хүн шиг санагдаад байх юм.

Мей: Лин ах аа, тоглож байгаа биз дээ?  Хүмүүс “авга ах” гэж ярьдаг болсныг анзаарсан уу? Өнөөдөр би дайлчихъя.

Мэн: Баярлалаа.

Мей: Сэтгэл санаа чинь засрах байх ааа.

Мэн: Үнэнийг хэлэхэд хүн болгон хоёр нүүртэй. Нэг нь бусдад харуулдаг, нөгөө нь өөрийнх нь. Өөрийнх нь мэддэг царай бохир заваан, тэвчих аргагүй. Гэхдээ Мей Бао өөр. Тэрнийг удаан ажигласны дараа хоёр нүүр байхгүй гэдгийг нь мэдсэн. Тэрний эелдэг зан, халамжтай байдал. Бид хоёрын харилцаа хайр, сэтгэл хөдлөлөөс ч гүн гүнзгий. Тэрнийг над шиг сайн мэддэг хүн энэ хорвоод байхгүй байх.

Яан: Ноён Лин. Гаж үйлдлээ өнгөлөн далдлах хэрэггүй.

****************  

Мөр:  Эртээд та шинэ оны үдэшлэг дээр гэрийн үйлчлэгч эмэгтэйг цагдаа нар бариад явсан гэж хэлсэн. Тэр үдэшлэг зөвхөн байрны оршин суугчдад зориулагдаагүй юм уу? Яагаад гэрийн үйлчлэгч байдаг билээ?

Д: Жон Мей Баод туслахаар ирсэн юм.

Мөр: Юу?

Д: Жон Мей Баод туслахаар ирсэн юм.

Мей: Энд тавьчих.

Мэн: Шинэ оны мэнд. Шинэ оны мэнд.

Эм: Баярын мэнд.

Мэн: Мей Бао. Чиний хийсэн амттангууд их амттай болж. Харахад  гоё мөртлөө амттай. Чи дахиад хийж болох уу?

Мей: Бололгүй яах вэ.

Мэн: Хүмүүс их дуртай идэж байна.

Мей: Асуудалгүй ээ. Би өөрөө хийчихнэ. Санаа зоволтгүй.

Мэн: Тусламж хэрэгтэй бол хэлээрэй.

Мей: За.

Мэн: За. Хүмүүс ээ, ирээд шинэ амттангуудаас идээд үзээрэй. Наашаа ирээд амтлаад үз. Их амттай болж.

Мей: Еэ эгч ээ, эндхийг харж байгаарай. Би доошоо очоод дахиад хоёр тавгийг аваад ирье.

Е: За.

Мей: За.

Эм: Амттай байна шүү. Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Ц: Еэ Мей Ли мөн үү?

Е: Тийм ээ, би байна.

Ц: Цагдаа байна.

Яан: Жон Мей Бао тэр эгчтэй ямар холбоотой байсан бэ?

Мэн: Нэг нутгийнх гэсэн. Мей Бао танилцуулж өгсөн болохоор манай байрны олон хүн үйлчлүүлдэг байсан гэсэн.

Яан: Цагдаа нарт баривчлагдаад явахад нь Жон Мей Бао ямар байсан бэ?

Д: Шинэ амттангууд ирсэн шүү.  Нэг их содон зүйл санахгүй байна. Хүмүүст амттангаар үйлчилж байсан. Тэр үед эмх замбараагүй байсан. Гэтэл гэнэтийн жүжиг болсон.

Мөр: Жүжиг ээ? Ямар жүжиг билээ?

Д: Та нар мэдээгүй юм уу?

Мей: Баярлалаа.

Эм: Хөөх, адилхан даашинз өмсчихөж.

Эм: Адилхан байна шд.

Эр: Хөөх.

Эм: Гутал нь ч гэсэн. Хүзүүний зүүлт нь хүртэо адилхан байна.

Мэн: Лин эзэгтэй. Ингэх хэрэггүй.

Эм: Юу болоод байна аа?

Мэн: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр. Нөхөд өө, шинэ оны ёслолын буудлагаа үзэцгээе. Шинэ ондоо бүгд азтай байх болтугай. Хүсэл бүхэн нь биелэг.

Бүгд: Тийм ээ.

Мэн: Тэрийг л тохиолдол гэдэг байх. Адилхан гутал. Адилхан даашинз. Адилхан хүзүүний зүүлт. Үйлдэл дээр нь барих шаардлагагүй. Бурхан бүгдийг нь харж байгаа.

Яан: Ноён Лин. Таны яриа таарахгүй байна. Шинэ жилийн үдэшлэг арван  сарын өмнө болсон. Байрны гэрээнээс харахад Ли Мо Ли шинэ жилийн үдэшлэгээс зургаан сарын дараа энэ байрыг авсан. Тэр үед Ли Мо Ли, Жон Мей Бао хоёр нэг нэгнээ мэддэг байсан. Нөхрийнхөө нууц амрагт яаж байраа түрээслүүлэх юм?

Мэн: Би тодорхой хэлээгүй юм шиг байна. Үнэнийг хэлэхэд Ли Мо Ли тэр байрыг жилийн өмнө авсан. Гэхдээ эзэн нь гадаадад байсан. Тийм болохоор эзэмшигчийн гэрээг хагас жилийн дараа хийсэн. Надад итгэхгүй байвал би анхны гэрээг нь харуулж болно.

Яан: Та Лин Да Сэний алуурчин гэж хэлсэн. Надад хэл дээ, шалтгаан нь юу байж болох вэ?

Мэн: Эхнэр нь. Тэрэн шиг хүн бүх зүйл дээр эхнэрийнхээ амыг харна. Сонс доо. Ли Мо Ли, Жон Мей Бао хоёроос сонго гэвэл Ли Мо Лийг сонгоно. Ли Мо Ли байхгүй бол юу ч үгүй болно гэдэгээ мэдэж байгаа.

Яан: Зүгээр л Мей Баогаас салчихаж болно биз дээ? Алж яах юм?

Мэн: Салахдаа муудалцсан ч юм билүү, яаж мэдэх юм? Лин Да Сэн эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй хүн. Үгүй ээ, ингэж хэлье. Нэр хүнд, эд хөрөнгө, карьерынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй хүн. Тийм болохоор намайг алуурчин гэж сэжиглэхээ боль. Тэрнийг шалга л даа. Лин Да Сэн алуурчин байх магадлал өндөр.  

Яан: Үнэнийг хэлэхэд Лин Да Сэн алуурчин байх шалтгаан хангалтгүй байгаа. Харин та гаж донгоосоо болоод аллага хийсэн байх магадлал өндөр.

Мэн: Яан мөрдөгч өө, тангараглая. Би Мей Баог удаан хугацаагаар ажиглаж байгаагүй. /бичиг/ Чамд илүү сайн хүн тохирно... Мей Бао.

Мей: Аан?

Мэн:  Чи сайн уу?

Мей: Сайн байгаа. Яасан?

Мэн:  Зүгээр л. Юу ч биш.

Мей: Лин ах аа.

Мэн:  Аан?

Мей: Танд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд... Ямартай ч баярлалаа. Баярлалаа.

Мэн:  Тэгэхэд би миний бичсэнийг уншсан гэдгийг мэдсэн. Тэр бичгийг намайг үлдээснийг мэдэж байсан. Тэр мэдэж байсан...

Мей: Ах аа. Санаа тавьсанд баярлалаа. Надад үргэлж сайн ханддаг байсныг чинь мэднэ. Гэхдээ бид хоёр нэг нэгнийхээ амьдралд оролцоод хэрэггүй байх. Нэг нэгэндээ санаа тавьдаг гэдгийг мэдэж байхад хангалттай.

Мэн: Би  Мей Баогийн хэлдэг зөв гэж бодсон. Тэгээд тэрнээс хойш дахиад тэрнийг харахаар очоогүй.

Ч: Яасан?

Мэн: Яагаа ч үгүй. Зүгээр л чиний өмнө буруутай санагдаад. Би цагаан цаас шиг гэнэн байсан. Хэзээнээс  ч юм бохир болж эхэлсэн. Өөрийгөө ч үзэн яддаг болсон. Мей Баотай учрах хүртэл. Сэтгэл маань дахиад цэвэрших шиг болсон.

**************

Мөр: Шен Мей Чи. Лин Мэн Юүгийн салсан эхнэр байх аа?

Ч: Тийм ээ. Бид тэрний хурууны хээг Жон Мей Баогийн байрны агааржуулалтын хаалтнаас олсон.

Яан: Хэрэг гардаг шөнө та салсан нөхөртэйгөө байсан уу?

Ч:  Хамт байгаагүй. Гэхдээ тэрнийг алуурчин биш гэдэгт итгэлтэй байна.

Яан: Та яагаад итгэлтэй байгаа юм?

Ч: Лин Мэн Юүгийн ажил их дарамттай байдаг. Нойрны эм ууж байж унтдаг. Нойрны эмний гаж нөлөөгөөр зүүдэндээ ярьдаг. Заримдаа бүр зүүдэндээ явдаг.

Мэн: Идэх арга алга. Би өнөөдөр дахиад Дин Шао Линтай уулзахаар очсон.

Ч: Хаашаа явж байгаа юм?

Мэн: Тэрэн дээр очъё.

Ч: Үнэхээр тэрнийг алсан бол аль хэдийн зүүдэндээ надад хэлэх байсан. Тэр их уяхан сэтгэлтэй. Жон Мей Бао тэрнийг гэрт нь орсон гэдгийг мэдээгүй байх.

Мөр: Гэхдээ Жон Мей Бао Лин Мэнд Юүд зурвас бичсэн гэсэн. Тэгэхээр мэдэж байсан байх.

Ч: Мөрдөгч өө. Бичгийн хэлбэрийг нь шалгасан юм уу? Жон Мей Бао бичсэн нь үнэн юм уу?

Мэн: Зүгээр үү?

Мей: Би ядраад байна. Гэртээ орж амарлаа.

Мэн: Би хүргээд өгье.

Мей: Хэрэггүй ээ. Та энд хүмүүсийн дэргэд байх хэрэгтэй. Баяртай, ноён Лин.

Ч: Зүүдэндээ явж, ярьдаг нь хэвээрээ байгаа. Гэхдээ дахиад Жон Мей Баогийнх руу явахаа больж, бас нэрийг нь дурсахаа больсон.

Мэн: Удаан бодсоны эцэст, дахиад чамд худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Дахин гэрлэхээ больё.

Яан: Тэгэхээр Дин Шао Линтэй байхыг хүсч байгаа юм уу?

Ч: Тийм байх. Та нар мэдэх үү? Биднийг залуу байхад манай ангид хэдэн хөөрхөн охид байдаг байсан. Тэд бүгд хөвгүүдийн анхаарлыг татаж чаддаг байсан. Бусад охид үл үзэгдэгч шиг байдаг байсан. Дин Шао Лин, Жон Мей Бао хоёр тийм эмэгтэйчүүд. Тэд хэзээ сээтэгнэж, хэзээ  сул дорой харагдахаа мэддэг. Тэд эргэн тойрныхоо эрчүүдийн анхаарлыг татахыг хүсдэг. Үхэхдээ хүртэл бусдаар өрөвдүүлж, мартагдахгүйгээр... яаж үзэгслэнтэйгээр үхэх аргаа олдог.

Эр: Яан.

Яан: Аан?

Эр: Техникийн тасгаас энийг чамд өгчихөөрэй гэсэн.

Яан: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Яан: Багш аа.

Мөр: Аан?

Яан: Нөгөө хурууны хээний хариу гарч. Шен Мей Чигийнх байна.

Мөр: Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг. Үнэн юм даа. Тэднийг мэддэг гэж бодож байтал юу нууж байгааг нь хэн ч мэдэхгүй. Хэн ч энгийн, цэвэр ариун биш.

6анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home