A Murderous Affair in Horizon Tower-5
Үргэлжлэх хугацаа: 40мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Мэн: эр, Си-1218тоот, үл хөдлөх хөрөнгө зуучлагч Лин Мэн Юү, нүдний шилтэй
Д: эм, Дин Шао Лин, Лин Мэн Юүгийн нууц амраг
Өм: эр, өмгөөлөгч Ван
Н: эр, хамгаалалтын ажилтан
Е: эм, Еэ Мей Ли, гэрийн үйлчлэгч
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. Тавдугаар анги. Лин Мэн Юү. Нэгдүгээр хэсэг.
Мөр: Хэргийн газраас олдсон хурууны хээнүүдийн хариу ирэхээр илүү сэжүүр олдох байх. Одоо ирчихсэн байх, тийм ээ?
Яан: Байцаалтын өрөөнд байгаа байх.
Эр: Жон мөрдөгч өө.
Мөр: Аан?
Эр: Тантай уулзах гэсэн юм.
Мөр: Юу болоо вэ?
Эр: Ай Пи хаягтай холбоотой юм.
Мөр: Чи очоод хүлээж бай.
Яан: За.
Эр: Ийм байна. Ай Пигийн уулзалт болох цагийг товлосон гэж дарга хэлүүлж байна.
Мөр: Сүүлийн үед завгүй шахам байдаг. Чи яагаад гараад ирэв?
Яан: Байцаалтын өрөөнд хүн алга.
Мөр: Аан. За, ойлголоо. Ажлаа хий дээ.
Эр: За.
Мөр: Нэр нь хэн гэлээ?
Мэн: Өндөр зэрэглэлийн бас тусгай зориулалтын байрнууд. Би шилдэг зуучлагч Лин Мэн Юү. Энэ миний утасны дугаар. Энэ байна. Энэ...
Эм: Ноёнтон, та яаж орж ирсэн юм?
Мэн: Мөрдөгч Жон Жингуо намайг дуудсан. Өнөөдөр би жагсаалтаа танилцуулахаар ирсэн юм.
Эр: Хөөе. Энд сурталчилгаа хийх хориотой.
Мэн: Би энийг...
Эр: Энийгээ ав.
Мэн: Уучлаарай. Миний хэлэх гэсэн юм энэн дээр байгаа. Хэрэг болбол утасдаарай.
Мөр: Лин Мэн Юү. Лин Мэн Юү.
Мэн: Байна аа. Өглөөний мэнд, Жон мөрдөгч өө.
Мөр: Наашаа хүрээд ир.
Мэн: Энийг амархаан гурван өрөө байр болгож болох юм байна. Жон мөрдөгч өө, Жон ах аа. Энэ...
Яан: Намайг Яан гэдэг.
Мэн: Яан мөрдөгч өө, сайн уу. Хэдүүлээ... эхлэх үү?
Яан: Тэр байрны худалдаа эхлэхэд та борлуулалтыг нь хариуцаж байсан уу?
Мэн: Тийм ээ, тийм. Тийм. Тийм.
Яан: Та энэ байрыг зарахад зориулж тусгай агентлаг байгуулсан байх аа?
Мэн: Тэгсэн тэгсэн. Тэгсэн.
Мөр: Та байрныхаа оршин суугчидтай дотно байдаг биз дээ?
Мэн: Тийм ээ. Бүгдтэй нь дотно байдаг.
Мөр: Тэгвэл Жон Мей Баог мэдэх байх.
Мэн: Мэдэлгүй яах вэ. Мэднэ, мэднэ.
Яан: Тэр таны үйлчлүүлэгчдийн нэг байсан уу?
Мэн: Тийм ээ, тийм тийм. Тийм.
Мөр: Лин ноёнтон. Асуултанд ганц удаа л хариулахад болно. Давтаж хэлэх шаардлагагүй.
Мэн: Аан. За за. Уучлаарай, уучлаарай. Бүр дасал болчихож.
Мөр: Ажлаас гадна Жон Мей Баотай өөр харилцаатай байсан уу?
Мэн: Заримдаа кафед нь очиж кофе авдаг байсан.
Мөр:Кофе уухаас гадна ярилцаж байгаагүй юу?
Мэн: Мэндлээд л өнгөрдөг. Юм ярьдаггүй байсан.
Мөр: Та Ши Бао Луог мэднэ биз дээ?
Мэн: Хамгаалалтын ажилтан уу?
Мөр: Тийм ээ. Тэр хоёрыг ямар холбоотой байсан гэж бодож байна?
Мэн: Найзууд байх. Заримдаа хамт алхаж, ярилцаж байгаа харагддаг.
Мөр: Тэрнээс өөр? Тэрнээс гадна дотно харилцаатай байсан уу?
Мэн: Үгүй ээ.
Яан: Лин Да Сэнийг мэдэх үү?
Мэн: Лин Да... Аан, Би блокт амьдардаг уу? Мэднэ ээ, мэднэ. Мэднэ.
Мөр: Тэрнийг Жон Мей Баотай ямар харилцаатай байсныг мэдэх үү?
Мэн: Байрных нь эзэн биз дээ?
Мөр: Тэдний хамт байхыг харж байсан уу?
Мэн: Бодоодохъё. Үгүй.
Мөр: Өнөөдөр ирсэнд баярлалаа.
Мэн: Ийм хурдан дуусна гэж бодсонгүй. Жон ах аа, зүгээр ээ. Энэ чинь миний үүрэг шүү дээ.
Яан: Шинэ сэжүүр гарвал бид холбоо барина аа.
Мэн: Тэгээрэй. Би чадах бүхнээрээ тусална. Нээрэн тийм, байр авах эсвэл түрээслэх хэрэг гарвал надтай холбоо бариарай. Өндөр зэрэглэлийн, тусгай зориулалтын байрнууд. Шилдэг зуучлагч Лин Мэн Юү.
Мөр: Баярлалаа. Надад байр байгаа. Хэрэггүй.
Яан: Надад нэгийг өгчих.
Мэн: Миний утасны дугаар байгаа. Хүссэн үедээ яриарай. Гаргаж өгөх хэрэггүй ээ. Гаргаж өгөх хэрэггүй.
Яан: Их эелдэг юм, бас хамтарч ажиллахаас татгалзсангүй.
Мөр: Татгалзсангүй гэнэ шүү. Ийм хүмүүс эелдэг харагдаж байгаа ч, чи сэтгэлээсээ биш байдаг юм. Зүгээр л ямар ч хэрэггүй юм ярьж байгаа юм.
Яан: Тэгвэл тэрнийг алгасчих уу?
Мөр: Яарах хэрэггүй. Одоохондоо тэрнээс юм олж мэдэж чадахгүй. Эхлээд тэрнийг шалгая. Архивт очоод тэрний мэдээллийг хайгаад үз.
Яан: Та хамт явахгүй юм уу?
Мөр: Би завгүй.
Яан: Багш аа. Та Ай Пигийн хүмүүстэй уулзах гэж байна уу? Тантай уулзаж яах гэж байгаа юм?
Мөр: Тоох хэрэггүй.
****************
Мэн: Уучлаарай, уучлаарай. Оройтчихлоо.
Эр: Яагаад хоцорчихов?
Мэн: Уучлаарай.
Эм: Лин ноёнтон. Та энэ газрыг төмөр замын гурван буудалтай гэсэн. Энд үнэхээр метроны гурван буудал байдаг юм уу?
Мэн: Тэгэлгүй яах вэ. Метроны мэдээллийг интернэтээс харж болно. Аль алинд нь машинаар тавхан минут яваад л хүрчихнэ.
Эм2: Энэ байрандх нү амины хэрэг гарсан гэсэн. Хамгаалалт муу юм биш үү.
Мэн: Тиймбиш ээ. Би сая цагдагийн газраас ирсэн. Тэр хэрэг хайр сэтгэлийн асуудлаас болсон гэсэн. Алуурчин найз залуу нь байсан. Ганц удаагийн тохиолдол. Манай хамгаалалттай ямар ч хамааралгүй.
Эм: Энэ байр таалагдаж байна. Метроны гурван буудалд ойр гэж байна. Чи юу гэж бодож байна?
Эр: Муугүй л юм. Таалагдаж байвал авъя.
Мэн: За. Би таныг гаргаад өгье.... Түлхүүрээ ажил дээр орхичихож. Өнөөдөр их сонирхолтой үйлчлүүлэгчтэй уулзсан. Эндээс метроны буудал таван минутын зайд байдаг гэсэн чинь их баярлаж байна лээ. Тэнэг байгаа биз дээ? Машинаар таван минут гэдэг чинь гучин минут алхана гэсэн үг. Тэгээд ч, гурвын метроны буудалтай ойр байх ямар байдгийг мэдэхгүй байна. Гурван метроны зам... ганц нь ч ойр биш гэсэн үг. Бүгд тойроод байгаа. Өнөөдөр өндөө их ядарлаа. Нойрны эм хоёрыг уухаас. Би явж шүршүүрт орлоо... Өнөөдөр цагдаа нар надаас Мей Баогийн тухай асуусан. Мей Баогийн тухай. Мей Бао. Машинаар таван минут... Гучин минут алхана.
****************
Мөр: Ямар ч хурууны хээ байхгүй? Тийм байж болох уу?
Эм: Би ч гэсэн ойлгохгүй байна. Гэхдээ л хурууны хээ байгаагүй.
Яан: Тэгвэл өөр хүн байгаагүй гэсэн үг үү?
Мөр: Чи яаж цагдаагийн академи төгссөн юм?
Яан: Аан?
Мөр: Өрөөнд нь ядаж Жон Мей Баогийн хурууны хээ байх ёстой биз дээ.
Яан: Нээрэн тийм. Тэгвэл алуурчин хурууны хээг арилгасан гэсэн үг.
Мөр: Мэдээж шд. Хэргийн газрыг дахиад шалга. Анзаараагүй үлдсэн юм байна уу шалга.
Эр: Юу л үлдээгээгүй. Хүний гарч хүрч болох бүх газрыг шалгасан.
Мөр: Тэгвэл хүн хүрч болохооргүй газруудыг шалга. Таазыг нь шалгасан уу? Гэрэлнүүдийг нь шалгасан уу? бохир усны хоолой яасан бэ? Итгэмээргүй юм. Хурдан яваач.
Эр: Хөөе. Ингэхэд яачихсан юм бол?
Яан: Уучлаарай. Уучлаарай, уучлаарай.
Эм: Тоох хэрэггүй. Угаасаа энд удаан байхгүй байх.
Яан: Багша аа. Багш аа. Багш аа. Яагаад уурлаад байгаа юм? Өчигдөр Ай Пигийн хүмүүс уурыг чинь хүргээ юу?
Мөр: Сүртэй юм биш ээ. Би хэлэх ёстойгоо л хэлсэн. Хариуг нь хүлээж байя.
Яан: Ингэхэд юу болсон юм?
Мөр: Март. Ярих ч хэрэггүй. Өчигдөр шинэ юм олж мэдсэн үү?
Яан: Тийм ээ. Лин Мэн Юү гэмт хэрэгт холбогдож байгаагүй ч, цагдаагийн газарт тэрний нэр дээр гомдол ирж байсан.
Мөр: Өө... Сонирхолтой л юм.
Яан: Тэрнийг дахиад дуудаж авчрах уу?
Мөр: Байн байн нааш нь дуудаад байхаар тохиромжгүй байх. Чи оччихоод ир.
*****************
Мэн: Яан мөрдөгч өө, ийшээ. Та их нухацтай харагддаг. Ингээд энгийн хувцас өмсчихсөн чинь өөр хүн шиг харагдаж байна. Жижиг байр үзье гэсэн байх аа?
Яан: Тийм ээ.
Мэн: Энэ ямар байна?
Яан: Энэ... Жижиг байр гэж үү? Их том харагдаад байна.
Мэн: Зохион байгуулалт нь сайн болохоор тэгж харагдаж байгаа юм. Унтлагын өрөө нь жаахан жижиг байж магадгүй. Гэхдээ бид ихэнх цагаа унтлагын өрөөнөөс гадуур өнгөрөөдөг шүү дээ, тийм ээ?
Яан: Энэ хаашаа харсан цонх вэ?
Мэн: Энэ баруун тийшээ харсан цонх.
Яан: Баруун тийшээ?
Мэн: Тийм.
Яан: Тэгвэл энэ хэсэгт байгаа гэсэн үг үү?
Мэн: Тийм ээ. Энэ мөн. Энэ хоёрдугаар хувилбарын байр. Энэ 702тоот. 802, 902, 1002 гээд бүгд ижилхэн. Дээд давхрыг үзнэ гэвэл надад түлхүүр нь байгаа. Үзэж болно. Гэхдээ миний хувьд 702 нь дээр. Хар л даа, доод давхар ч гэсэн цонхоор харахад сайхан. Бүгдийг нь харж болно. Энд бас хүүхдийн цэцэрлэг байгаа.
Яан: Их олон түлхүүр байна шүү.
Мэн: Юу ч гэмээр юм бэ дээ? Энэ барилгын талынх нь түлхүүр надад байдаг. Байрны захиргааныхан намайг байрны эзэн гэдэг юм.
Яан: Яагаад тэр вэ?
Мэн: Би энэ байрны эзэн нь.
Яан: Аан. Тэгэхээр түлхүүр нь байвал аль ч байр руу орж болно гэсэн үг. Эзэн нь л мэдчихгүй бол, тийм үү?
*******************
Мөр: 23давхрын Дин Шао Лин мөн үү?
Д: Мөрдөгч өө, асаагуураа өгөхгүй юу?
Мөр: Уучлаарай, энд тамхи татах хориотой. Жан, бичлэгээ эхэлж болно.
Ж: Эхэлчихлээ.
Мөр: Хатагтай Дин. Та Лин Мэн Юүтэй ямар харилцаатайгаа хэлэхгүй юу?
Д: Амрагууд. Тийм байсан.
Яан: Таныг айлын гэрт орж байгаа бичлэгийг бид олсон.
Мэн: Буруу ойлгосон байна. Би муу зүйл бодоогүй.
Яан: Тэгвэл... юу болсон юм?
Мөр: Өнгөрсөн зургаан сард цагдаагийн газарт Лин Мэн Юү та хоёрыг гэрт нь зөвшөөрөлгүй орсон гэж мэдэгдсэн.
Д: Тийм зүйл болсон.
Мөр: Айлын гэрт ямар хэргээр орсон юм бол?
Д: Өөр юу л байв гэж.
Мэн: Дин сувилагч аа.
Д: Эмч ээ.
Мэн: Ороод ир. Миний зүрх сайнгүй байна. Сонсоод үз... Дин эзэгтэй. Эзэгтэй. Энийг засаад ямар ч нэмэр алга. Ус ирэхгүй байна.
Д: Ноёнтон, ус энд байна. Эхлээд энийг уучих.
Мэн: Баярлалаа.
Д: Лин захирал аа. Жаахан хүлээгээрэй. Би удахгүй очилоо. Ноёнтон, тантай ярилцах хэрэгтэй байна?
Мэн: Юу ярих гээ вэ?
Д: Дагаад яв а.
Мэн: Байна уу? Хэн бэ?
Өм: Миний зогсоол дээр машинаа тавьчихсан байна.
Мэн: Аан. За за. Одоо очилоо. Одоо очилоо... Одоо очиж авлаа. Авлаа. Тайвшир. Тайвшир.
Д: Эзэн хүрээд ирээ юу?
Мэн: Жүжиглэхээ боль. Хурдан хувцасаа соль. Ах аа, уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Яг одоо явлаа. Одоо явлаа. Одоо явлаа.
Өм: Хурдал.
Мэн: За за за... Эрүүгийн хуулийн 264-р зүйлд зааснаар хулгай, хууль бусаар эзэмших, дээрэм хийсэн бол 7жил хүртэл хорих ялаар шийтгэнэ.
Д: Би ямар хэрэг хийсэн юм? Би юу дээрэмдэж, юу эзэмшсэн гэж?
Мэн: Миний сэтгэлийг булааж, миний зүрхийг эзэмдсэн.
Өм: Яахаараа дандаа ингэдэг байна аа? Утасны дугаараа үлдээвэл болно гэж бодоо юу? Байна уу? Ачилтын компани уу?
Д: Энэ ялыг зөвшөөрөхгүй.
Мэн: Хичнээн эсэргүүцсэн ч шийтгэлээ хүлээх л болно.
Д:Намайг яаж шийтгэх гээ вэ? Намайг шийтгэ.
Өм: байна уу? Замын хажууд тавьчих. Цагдаа нар торгоно биз. За, баярлалаа.
Мэн: Завсарлах хэрэгтэй байна.
Д: Цаг алга. Нааш ир...
Мэн: Очилоо.
Д: Дахиад... Юу хараад байгаа юм бэ?
Мөр: Тэгээд яасан?
Д: Өмгөөлөгч болохоор бид хоёрыг шүүхэд өгнө гэсэн.
Өм: Тийм ээ. Манай гэрт хулгайч нар орчихсон байна. Хэдэн хүнтэй ирсэн нь дээр байх. Баярлалаа.
Мэн: Ван өмгөөлөгч өө, та буруу ойлгоод байна. Намайг хулгайч гэж болохгүй шдээ. Би байна. Лин байна.
Өм: Лин гэдгийг чинь мэдэж байна. Үнэнийг хэлэхэд нүцгэн байхдаа өөр хүн шиг л харагдаж байна.
Мэн: Энэ сүртэй юм биш шүү дээ. Цагдаа дуудаж яах гэсэн юм бэ? Ингэвэл ямар вэ? Цагдаа руу утасдаад ирээд хэрэггүй гээд хэлчих, тэгэх үү?
Өм: Яасан гэж? Сайн сонс. Би чамайг заавал цагдаад баривчлуулна. Нээрэн тийм. Миний зогсоол дээр машинаа тавьчихсан байсан байх аа? Туршлагатай байх нь ээ. Намайг утас руу чинь залгаад машинаа ав гэж хэлнэ гэж бодсон уу? Үгүй ээ, хүсэхгүй байна. Чамд хэлчихье. Машиныг чинь би ачдаг компан дуудаад өгчихсөн. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй. Замын цагдаагаас ярьтал нь хүлээж дээ. Үгүй ээ, замын цагдаа ярихгүй байх. Цагдаа нар чамайг барьчих юм чинь.
Мэн: Ван өмгөөлөгч өө, би зүгээр л нэг зуучлагч.
Өм: Зуучлагч. Чамд зуучлагч байх эрх байна уу? Чамд хариуцлага байна уу? Би чамд түрээслэх хүн ирвэл үзүүлээрэй гэж түлхүүрээ үлдээсэн болохоос...
Мэн: Тийм ээ, тийм...
Өм: Миний гэрт эмс хүүхэд дагуулж ирж бузарлаадах гэж хэлээгүй.
Д: Хөөе. Амаа мэдээрэй. Юу гэнэ ээ? Гэрийг чинь зүгээр л зээлж байна. Ингэж хэлэх хэрэг байгаа юм уу? Сүрчигнэхээ боль. Яачихаад байгаа юм?
Өм: Сүржигнэх ээ? Чамд ичих нүүр алга уу? Эмэгтэй хүний шинж ч алга.
Мэн: Битгий.
Өм: Миний гэрийг ямар болгосноо хар.
Д: Өөрийгөө л хэл.
Мэн: Тайвшир л даа.
Өм: Тайвшир аа? Би тайван байна. Та нарт хэлчихье. Би шийдчихлээ. Цагдаа нар та хоёрыг хэд хоног саатуулна. Тэгээд би та хоёрын эсрэг шүүхэд гомдол гаргана. Гэхдээ энэ хамгийн чухал нь биш. Хамгийн чухал нь чиний нэр хүнд үгүй болно. Яагаад? Би сэтгүүлч нарт энийг чинь хэлнэ. Бүр ямар гарчиг тавихыг нь ч хэлж өгнө. “Шок” Зуучлагч таны гэрт юу хийдэг вэ?”
Мэн: Ван өмгөөлөгч өө, миний буруу.
Өм: Миний буруу гэхээ боль. Шүүхийн зарлан ирэхийг хүлээж бай, за юу?
Мэн: Ван өмгөөлөгч өө. Шүүхийн зарлан хүлээж байя. Гэхдээ би өөртөө санаа зовохгүй байна. Таны гэр, хүүхдүүдэд санаа зовж байна.
Өм: Яагаад?
Мэн: Байр зарахад худалдан авагчид чухал гэж би танд хэлсэн. Худалдан авагчдад олон сонголт байгаа. Хэрвээ шүүхтэй холбогдох юм бол...
Өм: Намайг сүрдүүлж байна уу? Зарагдахгүй байсан ч хамаагүй. Хэдхэн сар хүлээхэд л болно.
Мэн: Та хүлээж болох ч, хүүхэд чинь хүлээж чадах уу? Та байраа зараад сургуультай нь ойрхон байр авна гэсэн шд. Удахгүй 9сар боллоо. Энэ байраа зарж чадахгүй бол хүүхдүүд чинь сайн сургуульд орж чадахгүй. Шүүхэд гомдол гаргавал цаг хугацаа, эрч хүч, мөнгөний зарлага болно. Дээр нь би зуучлалын мөнгийг чинь эргүүлээд өгье. Таныг хүссэн үед би үйлчлэхэд бэлэн байх болно.
Өм: Байна уу? Цагдаа юу? Та нар ирчихсэн үү? Эй блок, 503 тоот. Тийм ээ. Гэхдээ, ирэх хэрэггүй болчихлоо. Уучлаарай. Үл ойлголцол гараад. Үнэхээр уучлаарай. Төвөг удчихлаа. Уучлаарай. Зуучлалын хөлс 134520юань. Өгөөдөх.
Мэн: Ингэж айх гэж. Ингэж айх гэж. Азаар зүгээр өнгөрлөө. Зүгээр өнгөрлөө.
Д: Дараа хоёулаа....
Мэн: Дахиад ингэж болохгүй. Дахиад яасан ч ингэж болохгүй. Миний зүрх тэсэхгүй байх.
Д: Лин. Дараа хоёулаа өөр олон хувцас бэлдье. Дандаа эмч, өмгөөлөгч...
Мэн: Болохгүй ээ...
Д: болсоор байгаад уйдаж байна.
Мэн: Байз л даа. Би тайвшраадахъя.
Д: Яасан бэ?
Мэн: Боль л доо. Байз.
Д: Тайвшрах хэрэггүй ээ.
Мэн: Шао Лин, камер байгаа шдээ. Шао Лин.
Мөр: Та хоёр сонирхолтой юм аа.
Д: Сүртэй юм биш ээ. Хүн болгон өөр сонирхолтой. Танд ч гэсэн байгаа шд. Тэгээд ч, тэр салчихсан. Дахиад байр авахын тулд... Яасан бэ? Яагаад ширтээд байгаа юм? Хачин юм аа. Ширтэхээ боль.
Мэн: Аль нь жинхэнэ чи болохыг хармаар байна.
Д: Галзуурмаар юм.
Мэн: Чиний юу бодож байгааг мэдмээр байна. Яаж ийм хээнцэр, эрх чөлөөтэй байдгийг чинь? Надаас өөр.
Д: Тэр үед ийм байгаагүй. Хүмүүс намайг юу гэх бол гэж айдаг байсан. Намайг бага байхад аав маань нас барчихсан. Ээж маань өөрөөсөө гучин насаар ах хүнтэй суусан. Найзууд маань манай ээжийг мөнгөний төлөө гэрлэсэн гэж шоолдог байсан. Ээж тэр хүнд үнэхээр хайртай гэдгийг мэддэг байсан ч, би ичиж, уур хүрдэг байсан. Тэгээд тэд нартай муудалцдаг байсан. Гэтэл намайг хувийн сургуульд явуулчихсан. Азаар би тэнд хоёр сайн найзтай болсон. Тэр хоёр надад бусдыг үл тоомсорлож, өөрийнхөө төлөө амьдрахыг зааж өгсөн. За за. Дахиад ярихгүй ээ. Би унтмаар байна.
Мөр: Танд их сайн байдаг бололтой. Яагаад тэрнээс салчихсан юм?
Мэн: Надтай гэрлээч?
Д: Тоглоод байгаа юм уу? Би чамтай гэрлэхгүй.
Мэн: Яагаад? Шао Лин. Шао Лин, яагаад?
Д: Би чамд сайн, гэхдээ тийм их биш.
Мэн: Бид хоёр жаргалтай байдаг биз дээ?
Д: Тийм ээ, жаргалтай байгаа. Тэгээд л болоо. Чи андуураад байна.
Мэн: Надад сайн биш юм бол ингэж удаан хамт байхгүй биз дээ?
Д: Би зүгээр л чамтай зугаацах дуртай. Энэ хувцас шиг чи бол зүгээр л нэмэлт зүйл.
Мэн: Шао Лин. Шао Лин, ингэж хэлээд арай хэтэрч байгаа юм биш үү?
Д: Хэтрүүлсэн? Чи хэл дээ. Чи миний төлөө эхнээрээ салах уу?
Мэн: Сална.
Д: Тэгвэл чи өөдгүй амьтан юм. Би өөдгүй амьтантай гэрлэхгүй. Чи мэдэх үү? Амьдралд олон юм ирж, бас явдал. Чи миний төлөө эхнээрээсээ сална гэж хэллээ. Ирээдүйд өөр эмэгтэйн төлөө намайг ч хаях болно.
Яан: Тэрэнд яагаад тийм сайн юм?
Мэн: Бид хоёр адилхан санагддаг юм. Бодит амьдрал дээр бид хоёр хөшүүн хүмүүс. Бид хоёр өөр ертөнцөөс хайр дурлал, аз жаргалыг хайж байгаа. Дараа нь Вейбо хаягнаас нь тэрнийг Европоор аялж явааг нь мэдсэн. Тэрний амьдралын адал явдлуудын нэг байх.
Яан: Тэр чөлөөлөгдсөн бололтой.
Мэн: Тийм ээ. Би хэвээрээ л байна. Тэр хүртэл...
Яан: Аль хүртэл?
Мэн: Энэ хүртэл ирчихлээ. Ирчихлээ.
Яан: 1402. 1204 энэ мөн үү?
Мэн: Мөн. Энэ байрны зохион байгуулалт ч бас их сайн. Би энэ хэсгийг юм хадгалах өрөө болгож болно гэж бодож байгаа. Их энгийн. Та үз үз. Сайн үз.
Яан: Энэ юун чимээ вэ?
Мэн: Аан?
Яан: Байрны дуу тусгаарлалт муу юм уу?
Мэн: Аан. Тэр бол... нөгөө... дизайны алдаанаас болоод дуу тусгаарлалт жаахан тааруу л даа. Энэ хэсэгт илүү мэдэгдэж байж магадгүй. Эзэн нь ч гэсэн мэдэж байгаа. Тийм болохоор ээ байр бусдаасаа арай хямд байгаа юм.
Яан: Дизайны алдаа?
Мэн: Жаахан л. Уг нь их сайн. Гэхдээ энд ирээд зогсох юм бол сонсогдохгүй. Тийм ээ, энд сонсогдохгүй.
*******************
Мөр: Нээрэн тийм. Ингэж асууж байгааг уучлаарай. Яагаад Лин Мэн Юүг сонгосон юм? Тэрний юу нь онцгой юм?
Д: Онцгой зүйл байхгүй. Зүгээр л цаг нөгцөөж байсан юм. Онцгой байх шаардлагагүй. Гэхдээ тэрэнд нэг хачин юм байдаг.
Мөр: Аан?
Д: Айлын гэрт уулзаж байна гэж тохирсон биз дээ? Манайд юу хийж байгаа юм?
Мэн: Сүүлийн үед олон байр гарсан. Гэхдээ хамгийн аюулгүй нь энэ.
Эм: Шао Лин.
Д: Үгүй ээ, үгүй. Ээж ээ, та яах гэж ирээ вэ?
Эм: Яасан? Би ирж болохгүй юу?
Д: Үгүй ээ, үгүй. Үгүй. Ээж ээ. Өнөөдөр юу хийж яваа юм?
Эм: Гадаа ямар халуун болсныг хар. Би чамд торгон хөнжил авчирсан.
Д: Ээж ээ, би насанд хүрсэн хүн. Ийм юмаа өөрөө авчихна аа.
Эм: Зүгээр ээ, зүгээр. Чи амарч бай. Би өөрөө хийчихнэ. Би солиод өгье.
Д: Үгүй ээ, ээж ээ. Би өрөө хийчихнэ ээ. Би ганцаараа сайхан амьдарч байгаа. Та явж маажаан тоглохгүй юм уу? Жан эзэгтэй таныг...
Эм: Чи өөрөө яг сольж чадах юм уу?
Д: Чадна аа. Зүгээр. Ээж ээ, болгоомжтой яваарай.
Эм: За. баяртай.
Д: За.
Эм: За, баяртай.
Д: Баяртай. Баяртай.
Эм: За.
Д: Ээж ээ, хайртай шүү. Лин, ээж явчихлаа. Лин. Лин. Лин. Гараад ир л дээ. Үгүй ээ. Хааччихав аа? Энд байж байгаад замхарсан юм шиг алга болчихдог. Их хачин байсан.
Мөр: Анзаараагүй байхад чинь тагтаар дамжаад буучихсан юм бол уу?
Д: Жон мөрдөгч өө. Би 23 давхарт амьдардаг... Чи тэр өдөр яаж гарсан юм?
Мэн: Чи мэдэх үү? Ид шидийн ертөнцөд шидтэнүүдийн дүрэм гэж байдаг. Хамгийн чухал дүрэм. Нууцаа хэзээ ч илчилж болохгүй.
Д: Асуухаа болилоо.
*****************
Мэн: Яан мөрдөгч өө. Танд санал болгосон байрнуудыг үзээд дуусчихлаа. Танд таалагдсан байр байна уу?
Яан: Би жаахан бодож үзье.
Мэн: Найз залуутайгаа ярилцах гэж байна уу?
Яан: Тийм биш ээ. Би ганцаараа амьдардаг.
Мэн: Ганцаараа амьдардаг бол би гэрийн үйлчлэгч санал болгож болно шүү. Гэрийн ажилд санаа зовохгүй ажлаа хийж болно.
Яан: Гэрийн үйлчлэгч...
Мэн: Мэднэ ээ, санаа зовох хэрэггүй. Өнгөрсөн жил гарсан явдлаас хойш, их анхаарал татсан. Тэрнээс хойш байрны үнэ ч буурсан. Тийм болохоор үл хөдлөх хөрөнгийн шинэ дүрэм гарсан. Энд ажилладаг гэрийн үйлчлэгч нар захиргаанд мэдэгдэж байх ёстой. Дээр нь тэднийг шалгадаг болсон. Зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс л ажиллаж болно.
Яан: Өнгөрсөн жил юу болсон юм?
Мэн: Өнгөрсөн жил юу болсныг мэдээгүй юм уу? Зүгээр ээ. Тэрэнд санаа зовох хэрэггүй. Лин хатагтай сайн уу. Лин хатагтай, болгоомжтой яваарай.
Яан: Таньдаг юм уу?
Мэн: Тийм ээ. Си блокийн хоёр өрөө байр надаас худалдаж авсан. Мей Баогийн амьдарч байсан байр.
Яан: Тэр Лин Да Сэний байр биш юм уу? Тэр мэдэж байгаа юу?
Мэн: Мэдэлгүй яах вэ. Лин Да Сэн алдартай архитектор болохоор үл хөдлөх хөрөнгөнд анхаарах зав байхгүй. Лин хатагтай бүгдийг нь хариуцдаг юм. Яан мөрдөгч өө. Өнөөдөр би өөр үйлчлүүлэгчидтэй уулзах ёстой. Өнөөдөртөө ингээд дуусгах уу?
Яан: За, та ажлаа хий.
Мэн: За. Хэрэг гарвал залгаарай.
Яан: За. 4 тоот дизайны алдаатай.
***************
Эм: Энэ хэсгийг дахиад шалгая.
Эр: Тэгье. Юмыг яаж мэдэх вэ, юм гарч ирж магадгүй. Уг нь сайн л шалгасан даа.
Эм: Яан, чи ямар хэргээр ирээ вэ?
Яан: Аан. Энүүгээр явж байгаад. Яасан? Шинэ юм олсон уу?
Эм: Өнцөг булангүй сайн шалгасан. Гэхдээ юу ч олдсонгүй. Жон мөрдөгчид бид нарыг сайн ажилласан гэж хэлээрэй. Юу хараа вэ?
Яан: Надад нэг санаа байна. Хачин сонсогдож магадгүй. Тэр агааржуулагчийг шалгасан уу?
Эм: Тэр үү? Үгүй.
Утсан дээрх бичиг: Дээд зэрэглэлийн орон сууцны үйлчлэгч Еэ хүний наймаачин байжээ... Арван жилийн ял. Үйлчлэгчийн дүр хувирсан хүний наймаачин.
***************
Мөр: Дин хатагтай. Дин хатагтай. Энийг хар даа.
***************
Н: Яан мөрдөгч өө. Та аль байрыг авах гэж байна? Би танд зөвлөгөө өгье.
Яан: Си блокийн 4 тоотын зохион байгуулалт гайгүй юм шиг байна. Гэхдээ нэг сэтгэл дундуур юм байна. Дуу тусгаарлалт нь муу юм байна лээ. Хажуу хаалганы хүмүүсийн яриа сонсогдоод байсан.
Н: Би ч гэсэн тэрийг авах хэрэггүй гэж хэлэх байна. Хүн байсан гэдэгт итгэлтэй байна уу?
Яан: Юу гэсэн үг вэ?
Н: Жон Мей Бао надад байр нь сүнстэй гэж хэлж байсан.
Яан: Сүнстэй? Үгүй байлгүй дээ. Сүнс юу гэж өдөр гарч ирэх юм?
Н: Тэдний байрны сүнс өөр өө. Өдөр шөнийн алинд ч хамаагүй гарч ирдэг.
Ши: Яагаад танайх сүнстэй гэж бодоо вэ?
Мей: Манай гэрт дандаа хачин чимээ сонсогддог.
Ши: Агаар хуурай болохоор модон тавилга, шалнаас жаахан чимээ гардаг.
Н: Тийм ээ, тийм. Жаахан чимээ гарсан байх. Айх хэрэггүй.
Мей: Мэднэ ээ. Гэхдээ, тэр чимээнээс гадна манай юмнуудыг хөдөлгөчихсөн байдаг.
Н: Аан?
Мей: Жишээлбэл өглөө юмаа нэг газар тавьчихаад яваад, орой ажлаасаа ирэхээр өөр газар тавьчихсан байдаг.
Ши: Арай... хулгайч юм бол уу?
Мей: Үгүй байх аа. Би шалгаж үзсэн, юу ч алга болоогүй байна лээ. Мөнгө ч алга болоогүй. Нэг удаа ширээн дээр мөнгө тавьчихаад явсан байж байсан.
Н: Андуурсан байлгүй дээ. Анхнаасаа тэнд тавьчихсан ч юм билүү.
Мей: Үгүй ээ. Нэг удаа Оог маань хөргөгчинд хийчихсэн байсан. Яаж андуурах юм?
Н: Нээрээ хачин юм аа.
Мей: Тэр сүнс надад нэг юм хэлэх гээд байх шиг санагдаад байна. Гэхдээ би ойлгохгүй байна. Хамгийн хачин нь миний юмнуудыг хөдөлгөхөөс гадна, өөр юмнууд авчраад тавьчихсан байдаг.
Ши: Юу тавьсан байна?
Мей: Нэг шөнө бие өвдөөд... унтаж чадахгүй хэвтээд л байсан. Тэгээд шөнө гэнэт сэрээд харсан чинь шүүгээн дээр гаатай цай тавьчихсан байсан.
Н: Гаатай цай сэтгэл тайвшруулдаг байх аа?
Ши: Нойрны эм уугаад унтаагаараа явсан юм уу?
Мей: Би нойрны эм уудаггүй. Манай гэрт нойрны эм байхгүй. Тэгээд ч манайд гаатай цай байдаггүй.
Яан: Энэ хэзээ болсон хэрэг вэ?
Н: Өнгөрсөн оны сүүлчээр. Үгүй ээ. Шинэ жил гарахаас хоёр хоногийн өмнө. Бид нар шинэ жилийн үдэшлэгт бэлдэж байсан. Тэгээд бид нар түр амарч байсан юм.
Яан: Шинэ жилийн үдэшлэг ээ? Үйлчлэгчийн хэрэг шинэ жилийн үдэшлэгийн үеэр илчлэгдсэн байх аа?
Н: Тийм ээ, тэгсэн.
Яан: Уучлаарай, утсаар яриадахъя. Байна уу?
Эм: Байна уу. Яан. Олчихлоо.
Яан: Нээрэн үү?
Эм: Чиний бодож байсан зөв байж. Агааржуулалтын хоолойгоос зөндөө хурууны хээ олдсон. Энэ хэргийн гол сэжигтэн нь хэн бэ? Тэр хүний хурууны хээг эхлээд шалгаад үзье. Тэгвэл илүү хурдан.
Яан: Үнэнийг хэлэхэд байцаалт авсан хүн болгоныг сэжиглэж байгаа. Лин Да Сэн, Ши Бао Луогийн хээг түрүүлээд шалгачих. Гол сэжигтнүүд байгаа юм.
Эм: Агааржуулалтын хоолойгоос хоёр хүний хурууны хээ олдсон.
Яан: Хоёр хүнийх үү?
***************
Д: Энийг мэдэх юм байна. Шинэ жилийн үдэшлэгийн Лин Мэн Юү зохион байгуулсан. Байрны бүх оршин суугчдыг урьсан. Ёслолын буудлага үзэнгээ бид нар юм ууж, ярилцсан. Тэгээд л болоо.
Мөр: Энэ юун нийтлэл юм бол?
Д: Хоёр цагдаа ирээд нэг эмэгтэйг бариад явсан.
Мөр: Эмэгтэй?
Д: Гэрийн үйлчлэгч эмэгтэй.
Мөр: Тэр эмэгтэйг мэдэх үү?
Д: Мэдэхгүй ээ. Гэхдээ заримдаа манай байранд явж байдаг. Зарим айлууд хөлсөлдөг гэсэн.
Ц: Таныг Еэ Мей Ли гэдэг үү?
Е: Тийм ээ, би байна.
Ц: Цагдаа байна. Иргэнээс ирсэн гомдлын дагуу 15жилийн өмнө хүүхэд худалдсан хэрэгт холбоотой болохыг чинь мэдсэн. Мөрдөн байцаах ажилд туслахыг хүсье.
Эр: Юу болоод байна?
Эм: Цагдаагийн газар 15жилийн өмнө хүүхэд худалдсан хэргийг илрүүлсэн байна. Сэжигтэн Е дүрээ хувирган гэрийн үйлчлэгчээр ажиллаж байжээ. Өчигдөр цагдаагийн газарт ирсэн гомдлын дагуу Е гэгчийг ажиллаж байсан газраас нь баривчилсан байна.
Бичиг: Гэрийн үйлчлэгч хүний наймаачин байжээ. Эцэг, хүү хоёр 15жилийн дараа дахин уулзлаа.
Эр: Еэ Шу Жун мөн үү? Та энэ хүнийг мэдэх үү?
Эр: Ингэж нэг олох гэж. Миний хүү.
Яан: Багш аа.
Мөр: Аан?
Яан: Та ч гэсэн энийг үзэж байгаа юм уу?
Мөр: Хэзээ ирээ вэ?
Яан: Одоо л ирж байна.
Мөр: Техникийн тасгийнхан надад хэлсэн. Муугүй шүү. Сайн байна.
Яан: Багш аа. Бид хоёр хүний хурууны хээ олсон. Лин Да Сэн, Ши Бао Луо хоёрынх байх гэж бодож байна. Та хэнийх гэж бодож байна?
Мөр: Одоохондоо хэлэхэд эрт байна. Яан, эмэгтэй хүний хувьд чи хэн гэж бодож байна?
Яан: Лин Да Сэн байх.
Мөр: Яагаад?
Яан: Аймшигтай хүн.
Мөр: Яан. Яллахад хувийн бодол хамаагүй. Сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй. Би Ши Бао Луо байж магадгүй гэж бодож байгаа.
Яан: Яагаад, багш аа?
Мөр: Надад таалагдахгүй байгаа.
Яан: Багш аа. Техникийн албанаас залгаж байна.
Мөр: Чанга яригчаа тавьчих.
Яан: Байна уу?
Эм: байна уу, Яан мөрдөгч өө. Шао Ли байна. Нэг хурууны хээний эзнийг олсон. Нөгөөх нь та нарын байцаагаагүй хүнийх болохоор хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Хэнийх гэдгийг нь мэдэхийн тулд бусад оршин суугчдын хээг авах хэрэгтэй байна. Хоёр хоног шаардагдах байх.
Яан: Тэгвэл нөгөөх нь хэнийх вэ?
Эм: Манайд байгаа мэдээллээс харахад... энэ хүн...
****************
Мөр: Өнөөдөр таныг дуудсан нь... Таны хурууны хээ Жон Мей Баогийнхоос олдсон. Та тайлбарлаад өгөхгүй юу? Бас... Шинэ жил гарахын өмнөх орой болсон үдэшлэгийн үеэр юу болсныг яриад өгөхгүй юу?
Мэн:
5-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home