A Murderous Affair in Horizon Tower-4
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Лин: эр, Лин Да Сэн, архитектор, Би блокийн 1602тоотод амьдардаг,
Мо: эм, Ли Мо Ли, Лин Да Сэний эхнэр
Ф: эр, Лин Да Сэний ээж Фен
Ха: эр, Лин Да Сэний хадам аав
Эх: эм, Лин Да Сэний хадам ээж
Ээж: Да Сэний ээж
Ах: Да Сэний хадам эгчийн нөхөр
Дон: эр, Дон Зы, мөрдөгч Яан Руи Сэний найз залуу
Эр: Тоолцогооё. Арав. Ес....
Бүгд: 8. 7. 6. 5. 4. 3. 2. 1.
Лин: Шинэ оны мэнд. Хайртай шүү. Шинэ оны мэнд.
Эм: Хөөх. Адилхан даашинз өмсчихөж.
Эр: Тийм байна шдээ.
Эм: Юу болоод байна аа?
Эр: Хөөе хөөе. Бүсгүй. Бүсгүй.
Эм: Юу болоод байна аа?
Эр: Зүгээр ээ, зүгээр. Нөхөд өө, салют буудахыг харцагаая.
Эм эр: За за. Тэгье.
Эр: Бүгдэд нь аз жаргалтай шинэ оныг ерөөе.
Бүгд: Төлөө. Баярын мэнд. Шинэ оны мэнд. Баяр хүргэе.
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. Дөрөвдүгээр анги. Лин Да Сен. Хоёрдугаар хэсэг.
Лин: Барилгыг хэрэглэхийн тулд барьдаг. Орон зайг хүмүүст зориулж бүтээдэг. Хүмүүсийн сэтгэл хөдлөлд хүртэл нөлөөлж чаддаг. Архитектурын түүхэн дэх алдартай Фоллин Вотер барилгыг дизайнер Франк Ллойд Райт уулнаас урсах хүрхрээг оролцуулан барьсан байдаг. Яг л тэнд угаасаа байсан юм шиг. Гэхдээ тэр нэг зүйлийг мартсан. Нээлттэй том орон зай эргэн тойрны байгалийн дуу чимээг улам чанга болгодог. Байрны эзэн нь нүүж орсныхоо дараа усны чимээ хэтэрхий чанга байсан учраас хандивт өгсөн байдаг.
Эр: Лин багш аа, та орон сууц барихдаа юуг хамгийн их анхаардаг вэ?
Лин: Хамгийн чухал зүйл? Та нараас асууя. Байшингийн хамгийн гол өрөө нь аль вэ?
Эр: Ажлын өрөө.
Эм: Унтлагын өрөө.
Эр: Унтлагын өрөө.
Эр: Зочны өрөө.
Эм: Ажлын өрөө байх.
Лин: Ажлын өрөө?
Эр: Гал тогоо.
Лин: Гал тогоо? Унтлагын өрөө. Сайн байна. Хүн бүрийн хувьд энэ өөр өөр байдаг. Миний хувьд унтлагын өрөө чухал. Яагаад гэвэл унтлагын өрөө бидний хамгийн чухал амардаг хэсэг. Бас бидний ихэнх нууцыг агуулдаг өрөө. Гэрийн аюулгүй байдлыг унтлагын өрөөнөөс мэдэрч болно.
Эм: Лин багш аа. Таныхаар сайн унтлагын өрөө ямар байх ёстой вэ?
Лин: Маш энгийн. Гуравхан зүйл. Нэгд, унтлагын өрөөний цонх. Хоёрт. Угаалгын өрөөтэй холбогдсон байх. Гуравт, ор. Бодоод үз дээ. Өдөржин ажиллаж ядарсны дараа тоос шороогоо ариун цэврийн өрөөнд орхиод, ядаргаагаа орон дээр тайлдаг. Тийм болохоор би унтлагын өрөө чухал гэж боддог... Ирсэнд баярлалаа. Дахин хамтарч ажиллацгаая. Амжилт.
Эр: За. Баяртай, Лин багш аа.
Мөр: Лин ноёнтон. Дахиад уулзах шив.
Лин: Жон мөрдөгч өө. Та лекц сонсох гэж ирээгүй л байлгүй. Ажлаар ирсэн байлгүй.
Мөр: Тэгэлгүй яах вэ. Танаас асуух хэдэн юм байна. Гэхдээ лекцийг чинь сонсоод их таалагдлаа. Ялангуяа унтлагын өрөөний тухай хэсэг нь. Сонирхолтой байлаа. Их ойлгомжтой байлаа.
Лин: Жон мөрдөгч өө. Хэтрүүлэх хэрэггүй. Тан шиг сонирхогчдод зориулсан болохоор миний лекц ойлгоход амархан байгаа юм.
Мөр: Биднийг бодсонд баярлалаа. Гэхдээ энэнтэй холбоотой нэг асуулт анхаарал татаад болдоггүй. Та надад тусалж чадах уу?
Лин: Тэгэлгүй яах вэ. Юу юм?
Мөр: Би ажил ихтэй байдаг болохоор ихэвчлэн орой болтол ажилладаг. Заримдаа цагдаагийн газрын амрах өрөөнд унтчихдаг юм. Хачирхалтай нь би хичнээн ч их ядарсан байсан амрах өрөөнд унтаж чаддаггүй мөртлөө, гэртээ орон дээрээ хэвтэхээр тэр дороо унтаад өгөх юм. Яагаад тэгдэг юм бол?
Лин: Амрах өрөөний ор яаж гэрийн орыг гүйцэх вэ дээ. Тухтай биш шд.
Мөр: Тийм байх нь. Яавал дээр вэ?
Лин: Хамгийн хямд аргаар шийдье гэвэл матрасаа соль.
Мөр: Сайн матрас авна гэж үү? Үнэтэйг үү?
Лин: Заавал үнэтэй байх албагүй. Сайн сана. Гэртээ хэрэглэдэгтэйгээ адилхан брэндийг ав. Дээр нь хэвтэхээр яг адилхан мэдрэмж төрнө. Энийг “ороо таних” гэдэг юм.
Мөр: Тийм байж. Ойлголоо. Тийм болоод л Жон Мей Баод ор авч өгсөн байх нь, тийм үү?
Лин: Жон мөрдөгч өө, та юу яриад байна?
Мөр: Зүгээр ээ. Алив, сууцагаая. Жаахан ярилцъя.
*********************
Мо: Би ирлээ.
Эм эм эм: Сайн уу. Ирчихсэн үү? Яг амжиж ирлээ.
Эр: Хатагтай та юу захиалах вэ?
Яан: Кофе авъя.
Эр: Манайд кофе авсан бол амттан авах ёстой байдаг юм.
Яан: Одоохондоо өлсөөгүй байна. Хөнгөн юм байна уу?
Эр: Хундага оргилуун дарс авах уу?
Яан: Үд дунд оргилуун дарс уу?
Эр: Уучлаарай, манайх цайны салон л доо. Та кофе уумаар байгаа бол хажууд байгаа Старбакст орж болно.
Яан: Тэгвэл оргилуун дарс өгчих.
Эр: За. Одоохон.
Х: Руи Сэн. Мөн байна. Руй Сэн. Нааш ир, нааш ир, нааш ир.
Яан: Чшш...
Х: Руи Сэн. Би чамайг найзуудтайгаа танилцуулъя. Явъя явъя явъя. Явъя. Нааш ир. Нааш ир. Би танилцуулъя. Наашаа. Энд байна. Энэ манай найзууд. Энэ манай хүүгийн найз охин. Сүйт бүсгүй нь.
Эм: Бэр чинь болох хүн үү?
Х: Энэ эгч нь Дон Зыг хар багаас нь мэднэ.
Яан: Эгч ээ, сайн уу. Эгч ээ, сайн уу.
Х: Ганцарааа яваа юм уу? Бид нартай суучих.
Яан: Үгүй ээ, үгүй үгүй.
Эм: Тэг ээ.
Эм: Наашаа цуг суучих.
Яан: Үгүй ээ, үгүй. Эгч ээ. Эгч ээ. Намайг сонс. Би ажилтай явж байна. Би явлаа.
Х: Алив ээ, алив. Жаахан суучих. Жаахан суучихаад яв. Алив, суучих. Суу суу суу.
Эм: Чи ямар ажил хийдэг вэ?
Х: Гаднаас нь харахад тэгж харагдахгүй байгаа ч, цагдаа шүү.
Эм эм эм: Цагдаа?
Эм: Сайн юм аа.
Эм: Харин тийм.
Эм: Хэцүү ажил шүү.
Яан: Эгч ээ, би ажилтай байна. Явлаа шүү. Дараа тан дээр Донзытой хамт очино оо.
Х: Чи...
Эр: Бүсгүй, таны оргилуун дарс.
***************
Лин: Мей Бао нойронд муу л даа. Тэр асуудлыг шийдэхийн тулд шинэ ор авах хэрэгтэй. Тэгээд би ор авч өгсөн юм.
Мөр: Өө... Тийм байх нь. Тэгвэл тэрэнд ор л авч өгсөн гэсэн үг. Биеийн шингэн, эсвэл үс олдох юм бол таных биш гэсэн үг байх нь. Лин архитектор аа. Та бидэнтэй хамтарч ажиллахаас татгалзаж, үнэнийг нуусан. Энэ ямар гэмт хэрэг болохыг мэдэх үү? Мөрдөх ажилд саад учруулсан. Би танд дахиад нэг боломж олгоё. Надад мэдэж байгаа юмаа үнэнээр нь хэл.
Лин: Мей Бао.
Бичиг: Хоёр жилийн өмнө.
Лин: Чамаас уучлалт гуйхыг хүсч байна. Намайг сонс л доо. Би би чамайг... ахын хувиар халамжилж чадаагүй. Уучлаарай.
Мей: Да Сэн ах аа. Тэр бүгд өнгөрсөн хэрэг. Таны надад сайн байдаг байсныг би санаж байна. Би танай ойролцоо амьдарч байгаагаа хэлэхээ мартчихаж.
Лин: Хаана байгаа юм?
Мей: Да Сэн ах аа.
Лин: Уулзалгүй уджээ.
Мей: Наашаа орооч.
Лин: Сайн сууж байсан уу?
Мей: Сайн байгаа.
Лин: Зүгээр үү?
Мей: Түрээс нь жаахан өндөр ч гэсэн ажилтай маань ойрхон болохоор сайхан байгаа.
Лин: Түрээс нь өндөр өө? Чи доод давхрын кафед ажиллаж байгаа юу?
Мей: Тэр кафег би ажиллуулж байгаа.
Лин: Чи эзэн нь юм уу? Сайн байна. Хэцүү байдаг байх даа. Ашигтай байна уу? Түрээсээ төлж дийлж байна уу? Ээж, дүү хоёр чинь сайн уу?
Мей: Да Сэн ах аа. Яасан олон юм асуудаг юм? Хаанаас нь эхэлж хариулахаа мэдэхгүй байна.
Лин: Уулзалгүй удсан болохоор. Би чамайг үргэлж боддог байсан.
Мей: Би ч гэсэн таныг дандаа боддог. Манайд хөршүүд маань орж ирээгүй байсан бол бидний харилцаа ямар байх байсан бол гэж би дандаа боддог.
Лин: Чамайг бодох болгонд... усан санд хамт орсон сайхан дурсамж бодогддог. Би одоо ч мартаагүй.
Мөр: Тэгвэл тэр эхлээд таныг өдсөн байх нь.
Лин: Юу ч гэх вэ дээ. Жон мөрдөгч өө, та бодоод үз. Эмэгтэй хүн том хотод ганцаараа нүүж ирээд таньдаг хүнээ бараадах нь ойлгомжтой биз дээ... Мей Бао. Би уучлалт гуйх ёстой. Тэр өдөр миний буруу байсан. Би яаж гэмээ наманчилдаг юм билээ гэж бодож байсан юм.
Мей: Да Сэн ах аа. Бүгд өнгөрсөн хэрэг шүү дээ. Ярих ч хэрэггүй. Тэр үе миний хувьд хамгийн жаргалтай үе байсан.
Лин: Миний ч бас. Тэгэхэд би их жаргалтай байсан.
Мей: Тэгэхэд та надад баян болохоороо том байшин, бас хүссэн бүгдийг чинь авч өгнө гэж хэлсэн.
Лин: Тэгсэн.
Мей: Тэгээд?
Лин: Чи өөрөө сонго. Чи сонгохгүй бол би яаж мэдэх юм?
Мей: Да Сэн ах аа.
Лин: Аан?
Мей: Тоглоом тоглоё.
Лин: Ямар тоглоом?
Мей: Миний нүүрийг будаад өг. Бага байхад та намайг гүнж болгож өгдөг байсан шд.
Лин: Чи дараа нь яаж хүний нүүр харах юм?
Мей: Зүгээр ээ.
Лин: Үнэн үү? За яах вэ. Будаад өгье.
Мөр: Тэгвэл эхлээд таныг өдөж, байраа өг гэж хэлсэн байх нь ээ?
Лин: Тийм ээ.
Мөр: Жон Мей Баог алуулдаг шөнө та юу хийж байсан бэ?
Лин: Эхнэр маань төрөх гээд би эмнэлэг рүү явсан. Эхнэр маань жирэмсэн болсоноос хойш би Мей Баогаас холдохоор шийдсэн. Бидний харилцаанаас болоод гурвуулаа зовох вий гэж айсан.
Мөр: Тэ гэмшээ юу?
Лин: Тэгж хэлж болох юм. Эхнэр бид хоёр залуу хүмүүс биш. Хүүхэдтэй болохыг хүссэн. Хоёр талын эцэг эхчүүд ч гэсэн ач, зээтэй болохыг хүссэн. Мей Баогийн хувьд би хар багаасаа сайн байсан болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ би гэр бүл бүтэн байх ёстой гэж итгэдэг.
Мөр: Жон Мей Бао эхнэр чинь жирэмсэн гэдгийг мэдэж байсан уу?
Лин: Мэдэж байсан. Эхнэр бид хоёр хүүхэдтэй болох гэж их хичээсэн.
Мөр: Хүчгүй байх нь аргагүй л юм байна. Жон Мей Бао салахыг зөвшөөрсөн үү?
Лин: Мэдээж зөвшөөрөөгүй.
Мөр: Тэгээд тэрнийг алаа юу?
Лин: Жон мөрдөгч өө, та үнэхээр бүдүүлэг хүн юм. Миний хувьд гэрлэлт чухал гэдгийг би хэлсэн. Тэр шөнө би эхнэртэйгээ байсан. Эмнэлэг дээр байсан.
Мөр: Эхнэрээ хэдэн цагт эмнэлэгт хүргэсэн бэ?
Лин: Найман цагийн үед.
Мөр: Тог тасарчихсан байсан уу?
Лин: Тийм.
Мөр: Танд нотлох баримт алга. Жон Мей Бао тог тасарсны дараа алуулсан. Лин архитектор. Сайн бодоорой. Өнөөдөрөө ингээд больё.
Лин: Жон мөрдөгч өө. Хажуу хаалганд нь байдаг Ву Мин Юэг яагаад сэжиглэхгүй байгаа юм? Тэрэнд Мей Баогийн гэрийн түлхүүр байдаг.
Мөр: Дахиад нэг сэжигтэн байлаа гээд таныг сэжиглэхээ болихгүй. Гэхдээ баярлалаа.
****************
Яан: Тэгэхээр Лин Да Сэн Жон Мей Баогийн амраг байснаа зөвшөөрсөн юм уу?
Мөр: Тэрийг нууж чадахгүй ээ.
Яан: Та тэрнийг буруугүй гэж бодож байна уу?
Мөр: Явцуу бас аймхай хүн. Хүн алж чадахгүй. Тэглээ гээд тэдний гэр бүл буруугүй гэсэн үг биш. Надад гэр бүлийнхээ тухай ярьсан.
Бичиг: Хоёр жилийн өмнө.
Ах: Энд суугаад надтай уу л даа.
Мо: Эгч ээ.
Эм: Аан?
Мо: Хүргэн ах Америкт бүтэн жил сурна. Тэрнийг санавал яах вэ?
Эм: Санах аа? Ирэхгүй бол сайн л биз.
Лин: Хүүхэд өсгөх хэцүү юм шиг байна.
Эм: Болгоомжтой байгаарай. Та хоёр шиг шинэхэн гэрлэсэн хүмүүс байнга хамт байхыг хүсдэг. Хэдэн жилийн дараа хол байхыг хүсдэг болчихдог юм. Хааяа нэг уулзаж байвал болох нь тэр. Тэгээд ч... хүргэн ахыгаа хар. Байсан байгаагүй ялгаа байхгүй.
Ах: Да Сэн надад хэлээч. Миний эхнэр бол дарс. Тэр миний хоёр дахь эхнэр.
Эм: Юу гэнэ ээ?
Ах: Дарс амттай байна аа гэж байна. Сайн сурч ав.
Ээж: Мо Ли.
Мо: Аан?
Ээж: Да Сэн та хоёр яарах хэрэгтэй шүү. Бид нар хүүхдийг чинь хүлээж байгаа шүү.
Мо: Тийм ээ. Аав та хоёр энэнээс өөр юм ярихаа больж.
Эм: Амжилт.
Ээж: Үгүй ээ. Да Сэн та хоёр хоёулаа ажилдаа сайн. Гэхдээ эмэгтэй хүн зөвхөн карьераа бодоод байж болохгүй. Карьер чинь сайн явж байгаа ч, хүүхэдтэй болохыг хойш тавьж болохгүй. Сүүлд нь чи л харамсана шүү.
Мо: Ойлголоо.
Лин: Би очъё. Би очъё.
Мо: Бялуу ирж байна. Хурдан явъя.
Эм: яасан бэ?
Мо: Явъя аа.
Ээж: Мо Ли, хүн ярьж дуусаагүй байхад.
Мо: Гэхдээ...
Ээж: Битгий нөхөртэйгөө байнга муудалцаж бай. Тэгээд ч бид нар нэг гэр бүл, чи Да Сэнтэй гэрлэчихсэн. Тэрний амжилт чиний амжилт гэсэн үг.
Лин: Бялуу ирчихлээ.
Эм: Тэрийг хар даа...
Мо: Ээж ээ, би тийшээ явлаа.
Эм: Мо Ли. Энэ Юэ хаус-ын Франц тогоочийн хийсэн бялуу байна шд.
Мо: Тийм ээ.
Эм: Урлагийн бүтээл л гэсэн үг.
Мо: Би хамгийн алдартай цагаан сарнайтай бялууг нь авсан.
Эм: Тийм үү?
Мо: Да Сэн, таалагдаж байна уу?
Ээж: Хөөе. Үнэ нь хэд юм?
Эм: Да Сэний ээж ээ.
Ээж: Аан?
Эм: Энэ бялууг Мо Ли Франц тогоочид захиалж хийлгэсэн. 2000гаруй юань.
Ээж: Аан?
Эм: Аяар та сайн идээд аваарай.
Ээж: 2000юань аа? Би бялуу хийгээд сурчихна аа. Дараа ийм юманд мөнгө үрэх хэрэггүй.
Лин: Ээж ээ. Санаа зовох хэрэггүй ээ. Ээж ийм юм хийж чадахгүй ээ. Тоох хэрэггүй. Ногооны иш хүртэл чаначихдаг юм.
Ээж: Би хэзээ ишийг нь чанасан юм?
Эм: Нээрэн үү?
Лин: Ээж ээ.
Эм: Хоолоо хийгээд эхэлчихэж.
Лин: Ээж ээ, хэрэггүй ээ. Ээж ээ.
Мо: Ээж ээ. Галаа болгоомжтой.
Ээж: Яагаад бүгдээрээ хүрээд ирэв ээ?
Лин: Ээж ээ, болгоомжтой л доо.
Мо: Ээж ээ, утаа гараад байна.
Ах: Бөөн хиншүү болчихлоо шд.
Лин: Ээж ээ, юу хийж байгаа юм?
Ээж: Чи багадаа идэх дуртай байсан шд.
Лин: За.
Мо: Ээж ээ, хиншүү гараад байна.
Ээж: Зүгээр ээ, ингэж хийдэг юм.
Мо: Ээж ээ.
Эм: Галын дохиолол дуугараад байна.
Мо: Ээж ээ. Юу үнэр вэ?
Ээж:Зүгээр ээ.
Ах: Тэр хар даа, дуугараад байна.
Ээж: Да Сэн.
Мо: болохгүй ээ.
Ах: Болохгүй ээ.
Мо: болохгүй ээ, болохгүй. Болохгүй. Наад дээрээ гишгэж болохгүй.
Лин: Дуугараад байна шд.
Ээж: Зүгээр ээ, яах ч үгүй.
Мо: Шат авчраад авир л даа. Энэ чинь үнэтэй.
Лин: Хөөе...
Мо: Наадахаа хийх хэрэггүй ээ. Муухай үнэртээд байна.
Ээж: Зүгээр ээ.
Мо: Наад халбага, тавгийг чинь ашиглахгүй ээ. Үгүй ээ, энийг болохгүй. Би өөрийг олоод өгье.
Ээж: Тэгвэл энийг...
Мо: Болохгүй гээд байна шдээ.
Лин: Дураараа болцогоо. Дураараа болцогоо.
Мей: Яагаад хүрээд ирээ вэ? Төрсөн өдөр чинь болж байгаа биз дээ?
Лин: Миний төрсөн өдөрт чи л байхад болно. Би үргэлж чамтай байхыг хүсдэг.
Мей: Да Сэн ах аа, тэгж ярих хэрэггүй. Би тэгж бодож байгаагүй.
Лин: Чи мэдэх үү? Би анх чамайг хараад л тэврэхийг хүссэн. Үүрд тэврэхийг хүссэн.
Мей: Тэгвэл та яагаад хэргээ хүлээж, намайг хамгаалаагүй юм? Намайг хулгайч гэж буруутгаж байхад. Та тэгсэн бол манайх нүүхгүй байх байсан. Бид нар нүүгээгүй бол би тэр хүнтэй учрахгүй байсан.
Лин: Намайг уучлаарай. Би заавал хариуг нь барина гэж боддог байсан. Уучлаарай.
**************
Мөр: Яан. Интернэтэд байдаг бичлэг дээр нууц амрагуудыг яадгийг харсан уу? Эхнэрүүд хэнийг эхэлж цохидог вэ?
Яан: Амрагийг нь. Тэгэхээр багш та Ли Мо Лийг алуурчин гэж бодож байна уу?
Мөр: Нээрэн, өнөөдөр тэрний тухай мэдэж чадсан уу?
Яан: Юм мэдэж чадаагүй ээ. Өглөө найзуудтайгаа уулзаад, өдрийн хоол хамт идсэн. Гэхдээ жинхэнэ найзууд шиг санагдаагүй.
Мөр: Жинхэнэ найз биш гэж яаж мэдэж байгаа юм?
Яан: Би хажуугийнх нь ширээнд суусан. Хоёр нь саяхан шинэ цүнх авсан, бас хаана гоо сайханд орсон тухайгаа ярьж байсан. Бас төрснийхөө дараа Швейцари витамин уусан гээд л. Ли Мо Ли дуугүй л суугаад байсан. Дотны найзууд биш байх.
Мөр: Юм бодоод завгүй байсан ч юм билүү.
Яан: Тийм биш ээ. Энд ирэхээсээ өмнө би Ли Мо Литой ярилцсан. Тэр эхнэр нөхөр хоёр нэг л өөр санагдаад байна.
*****************
Яан: Жан, бичлэгээ эхлүүл.
Ж: Ойлголоо.
Яан: Сайн уу. Орой болсон хойно дуудсанд уучлаарай. Сандрах хэрэггүй ээ.
Мо: Би сандарсан харагдаж байна уу? Би буруу юм хийгээгүй.
Яан: Тэгвэл би хувийн чанартай асуулт асууя. Таны нөхөр Да Сэн та хоёрын харилцаа ямар байгаа вэ?
Мо: Сайнгүй байгаа.
Яан: Яагаад? Миний мэдэхээр та хоёр гэрлээд удаагүй, бас саяхан хүүхэдтэй болсон шд.
Мо: Хүүхэдтэй боллоо гээд харилцаа сайн гэсэн үг биш. Танай аав ээж хоёр сайн харилцаатай байдаг уу?
Яан: Сайн харилцаатай. Миний дараагийн асуулт...
Мо: Уучлаарай. Би сая бүдүүлэг зан гаргачихлаа. Өөртэйгөө ойролцоо хүнтэй гэрлэх хэрэгтэй гэж олон хүн надад хэлж байсан. Тэр үед би тоодоггүй байсан. Хайр байхад бүх зүйл болно гэж боддог байлаа. Гэрлэээд, гэр бүл, хүүхэдтэй болсныхоо дараа хүмүүсийн хэлдэг зөв байсныг ойлгосон.
Лин: Эхнэр.
Мо: Хаачаад ирж байгаа юм? Хаачаад ирсэн бэ гэж байна.
Лин: Уур хүрээд гадуур алхаж байгаад ирлээ.
Мо: Би ч гэсэн алхмаар л байсан.
Лин: За за.
Мо: Чи юу болсныг мэдэж байна уу? Ээж чинь надад юу гэж хэлснийг мэдэх үү?
Лин: Юу гэж байна? Ээж юу гэж байна?
Мо: Би тоглоогүй байна аа.
Лин: Юу гэж байна?
Мо: Ээж чинь үглээд л байсан.
Лин: Жаахан л тэсчих. Жаахан тэсчих л дээ. За юу?
Мо: Надад хэлэх юм байна. Америк руу явмаар байна. Прицийн тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргамаар байна. Хоёулаа хамт Америк явъя.
Лин: Ээж ганцаараа болчихно шд.
Мо: Дандаа л ээж гэж байх юм. Намайг бодож болохгүй юу?
Лин: Би ганцхан чамайг боддог.
Мо: Энэ амьдрал, компанитай байгаа чинь аавын л ач. Аав л хөрөнгө оруулалт хийсэн.
Лин: Би мартаагүй ээ.
Мо: Юун мартах вэ? Яасан ч мартаж болохгүй. Америк руу явъя л даа, тэгэх үү? Хүлээж байгаарай.
Лин: Яасан бэ?
Мо: Бэлгэвч аваадахъя. Бэлгэвч хаана байна аа? Хаашаа..
Лин: Ээж ачтай болмоор байна гэсэн.
Мо: Юу гэж байгаа юм?
Лин: Ачтай болмоор байна гэсэн.
Мо: Үгүй ээ. Байз байз. Юун ач вэ?
Лин: Ээж ачтай болмоор байна гэсэн.
Мо: Ээж чинь бэлгэвч хаячихсан юм уу?
Лин: Сайн л биз.
Мо: Юу нь сайн гэж? Ээж чинь яахаараа бэлгэвч хаячихдаг юм? Бид нар насанд хүрсэн хүмүүс. Яагаад бидний хэрэгт оролцоод байгаа юм?
Лин: Хүүхэдтэй болмооргүй байгаа юм уу?
Мо: Хүүхэдтэй болохыг хүссэн ч байсан ээж чинь ингэж болохгүй биз дээ. Дандаа л ээж тэгсэн гэж байх юм.
Лин: За за за.
Мо: Чам шиг хүний нөхөр байдаг юм уу?
Лин: Уурлах хэрэггүй ээ.
Мо: Тавь аа, тавь тавь. Дургүй хүрчихлээ.
Лин: За яах вэ.
Мо: Инээдтэй юм.
Лин: Америк явбал ээжийг аваад явъя.
Мо: Ээж дээрээ оч. Утгагүй юм. Ээж дээрээ очино биз.
*******************
Мөр: Лин Да Сэн, Мо Ли хоёр Манчэ их сургуулийг төгссөн. Анх оюутан болоод Да Сэнтэй нэг ангид байсан гэсэн.
Яан: Тийм ээ. Манчэгийн архитектурын ангид зөвхөн шилдэг сурагчдыг авдаг. Ли Мо Ли бакалаврт сурч байхдаа зөвхөн Эй авдаг байсан. Лин Да Сэн хоёрдугаар зэрэглэлийн коллежид сурч байгаад Манчэ их сургуульд бакалавраар сурсан.
Мөр: Тэрэн шиг шилдэг оюутан гэрийн эзэгтэй болохыг зөвшөөрөх үү?
Яан: Багш аа, энийг та ойлгохгүй байх. Манай нийгэмд эмэгтэйчүүдийг хүнтэй суу гэдэг. Ажилдаа хичнээн сайн байсан ч эмэгтэй хүн л гэж хардаг.
*******************
Яан: Тэгвэл таны нөхөр Лин Да Сэн таны дизайныг хулгайлсан гэсэн үг үү?
Мо: Одоо хулгайн хэргийг юу гэж тодорхойлдог болсныг би мэдэхгүй. Эрэгтэй профессор эмэгтэй оюутныхаа дизайныг ашиглах юм бол “өндрөөр үнэлсэн” гэж ярьдаг. Нөхөр нь эхнэрийнхээ дизайныг ашигласныг “хулгай” гэж хэлж болохгүй байх.
Яан: Та энийг аавдаа хэлсэн үү? Миний мэдэхээр аав чинь Ли Жин Шен. Архитектурын алдартай багшаас гадна, Лин Да Сэний багш байсан хүн.
Мо: Энэ миний их сургуульд байхдаа зурсан зураг. Энэ миний нөхөр Лин Да Сэний шагнал авсан дизайн.
Яан: Тэгэхээр та архитектор болох төлөвлөгөөтэй байсан уу?
Мо: Алдартай Ли Жин Шен багшийн охин бизнесийг нь өвлөж авч чадахгүй гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ би их сургуульд байхдаа ангийнхаа эрэгтэй оюутнуудаас үргэлж илүү байсан.
Яан: Лин Да Сэнаас мундаг байсан уу?
Мо: Тэр дандаа хоёрт ордог байсан.
*****************
Лин: Үнэнийг хэлэхэд Мо Лигийн өмнө гэмшиж байна. Надад авъяас байхгүй.
Мо: Лин Да Сэнд ямар ч авъяас байхгүй.
Лин: Миний зарим ажлууд тэрний зураг төсөл байсан.
Мо: Би тэрэнтэй гэрлэсэн болохоор намайг тэрнийх гэж боддог. Тийм болохоор миний ажил ч гэсэн өөрийнх нь гэж боддог.
Лин: Аав нь юу ч хэлээгүй.
Мо: Харамсалтай нь аав мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амжилтанд хүрнэ гэж боддог юм.
Мей: Да Сэн ах аа, хүний юм булаах дуртай хэвээрээ байх шив.
Мо: Та ч гэсэн карьер хөөж байгаа болохоор салбар болгонд хүйсээр ялгаварлан гадуурхах явдал байсаар байгааг мэдэх байх. Өндөр албан тушаалтнууд ч энийг нь зөвшөөрдөг. Тэдний нэг нь миний аав. Шударга биш байна.
Бичиг: Арван жилийн өмнө.
Мо: Би өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөр гадаадад сурах тэтгэлэгт хамрагдсан. Яагаад Лин Да Сэнд өгөх ёстой юм?
Эр: Мо Ли, чиний бүтээл манай улсад шилдэг нь гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ боломжийн инженерийн сургуулиас өгсөн. Энэ аавын чинь гаргасан шийдвэр. Чиний юу бодож байгааг би мэднэ ээ. Чи цуу яриа гаргахгүйн тулд намайг багшаараа сонгосон. Аав чинь ч гэсэн тийм шалтгаанаам ийм шийдвэр гаргасан байж магадгүй.
Мо: Гэхдээ энэ миний өөрөө олж авсан боломж. Надад хамаагүй. Энэ бол Упеннээс өгч байгаа тэтгэлэг. Би...
Эр: Да Сэн. Яасан?
Лин: Багш аа, Ли профессор намайг явууллаа.
Эр: Ли багш уу?
Лин: Тийм.
Эр: За.
Лин: Мо Ли. Би нэг юм асууж болох уу?
Мо: Дотно царайлах хэрэггүй. Бид найзууд биш. Баярлалаа.
Лин: Мо Ли. Асуух юм байна. Чи Чен Яа Лейгийн архитекторын компанийг мэдэх үү?
Мо: Мэдээж, Хятадын шилдэг таван компаний нэг. Яасан?
Лин: Тэнд ажиллавал ямар байх бол?
Мо: Гайхуулахаа боль. Юпэнн, Чен Яа Лейд ажиллах боломж чамд байна. Сайхан юм аа, би мэдэж байна.
Лин: Мо Ли. Байз байз. Гэхдээ тэд нар намайг биш чамайг сонгосон.
Мо: Юу гэсэн үг вэ?
Лин: Би нууцаар чиний өмнөөс өргөдөл явуулчихсан. Чамайг ирэх долоо хоногоос ажиллахыг хүссэн. Бас... би аавын чинь тухай хэлээгүй. Энэ байхад болох уу?
Мо: Надаас Юпеннийг булааснаа цайруулах гээ юу?
Лин: Хөөе хөөе хөөе. Тийм биш ээ. Аав чинь чиний төлөө л тэгсэн байх. Эмэгтэй хүн ганцаараа гадаадад сурахаар явчихвал аав чинь санана шд.
Мо: Санана аа? Намайг дотуур байртай хувийн сургуульд явахдаа санаагүй хүн.
Лин: Тийм болохоор аавтайгаа сайн ярилцаад үз. Бодоод үз л дээ. Эмэгтэй хүн тэр замбараагүй барилгын талбайд ажиллана гэхээр санаанд чинь багтаж байна уу? Аав чинь чамайг жаргалтай байгаасай гэсэндээ л тэгж байгаа юм. Тэнэг гэдэг нь.
Мо: Надад жаргалтай байхад юу хэрэгтэйг чи мэдэх юм уу?
Лин: Итгэл даах эр хүн, чамд хайртай бас халамжилж чадах хүн. Идэхээр шийдээ юу?
Яан: Гэнэтхэн мэдмээр санагдчихлаа. Та хоёр анх яаж үерхэж эхэлсэн бэ?
Мо: Зарим харилцаа боломжийг ашиглахаас эхэлдэг.
Бичиг: Есөн жилийн өмнө.
Эм: Мо Ли. Захирал маргааш Лин Да Сэнтэй уулзана гэж би сонссон. Тэр өнөөдөр ирж байгаа юм уу?
Мо: Хэн?
Эм: Лин Да Сэн.
Мо: Надад хамаагүй.
Эм: Та хоёр дотно байдаг биз дээ?
Мо: Тийм биш ээ.
Эм: За. Нээрэн, явж юм идэх үү? Жаахан амар л даа. Чи гурав хоног унтаагүй шд.
Мо: Зүгээр ээ. Удахгүй дууслаа.
Эм: Чи эрэгтэй хүн шиг ажиллах юм аа.
Мо: Тэгж битгий ярь аа.
Эм: За за. Би явж хоол идлээ.
******************
Мо: Юу болсон бэ?
Лин: Эмч чамайг ядаргаанд орсон гэсэн. Цусан дахь сахар чинь багассан. Унтаж амраагүй байна гэсэн. Хөдлөх хэрэггүй.
Мо: Ажилдаа явах хэрэгтэй.
Лин: Сайн амрах хэрэгтэй.
Мо: Явж ажлаа хийхгүй бол болохгүй.
Лин: Би тусалъя.
Мо: Чи дөнгөж ирсэн болохоор аав чамтай уулзах байх.
Лин: Утсаар ярьчихсан. Аяар чам дээр ирнэ гэсэн.
Мо: Ирэх хэрэггүй гэж хэл. Би ажилда явлаа.
Лин: Чи... Май... Жаахан өөрчлөлт хийсэн. Гэхдээ чиний санаа, төлөвлөгөө бас найрлагыг өөрчлөөгүй. Асуудал гарахгүй биз дээ?
Мо: Асуудал байна. Гурав дахь хэсгийг нь өөрчлөх хэрэгтэй.
Лин: Аан...
Мо: Энэ хэсэг...
Лин: За. Гуравдугаар хэсгийг нь үү?
Мо: Аанхан.
Лин: Болно оо.
Яан: Тэгээд та тэрэнд боломж олгож. Үерхэж байгаад гэрлэсэн байх нь ээ.
Мо: Тийм ээ.
Яан: Одоо та алдаа байсан гэж бодож байгаа.
Мо: Хосууд хоорондоо тохирохгүй бол ямар ч харилцаа алдаа болдог. Эхэндээ сэтгэл хөдлөл байсан ч, өөр өөр хүмүүс гэдэгээ яваандаа олж мэддэг.
Яан: Та Жон Мей Бао тэр хоёрыг өөр хүмүүс гэж бодож байна уу?
Мо: Гудамжны мухлагаас хооллодог хүн тансаг зоогийн газарт ороод баярладаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд өөрт нь тохирохгүйг мэддэг. Буцаад гудамжны мухлаг руу явна, гэхдээ тансаг зоогийн газраа орхихыг хүсэхгүй.
Яан: Та харилцаагаа хэлж байна уу, эсвэл карьер уу?
Мо: Надад карьер байхгүй болсон.
Яан: Та сургуулиа төгсөөд Манчэ сургуульдаа багшилдаг байсан. Жилийн өмнө ажлаасаа гарсан. Яагаад гарсан юм?
Мо: Би багадаа гэмтэж байсан. Тэрнээс болоод үр зулбах гээд байдаг юм. Хоёр удаа зулбаад, аав ээж, Лин Да Сэн гээд бүгд намайг ажиллуулахгүй гэсэн. Архитектор байхаас илүү хүүхэдтэй болох нь чухал гэсэн.
Яан: Та Жон Мей Баог юу гэж боддог вэ?
Мо: Тэр яасан гэж?
Яан: Та тэрэнтэй ямар харилцаатай байсан бэ?
Мо: Бид нарт харилцаа гэх юм байхгүй.
Яан: Жон Мей Баогийн үхэл танд нөлөөлсөн үү?
Мо: Юу асуух гээд байгааг чинь мэдэж байна. Гэхдээ би аль хэдийн хариулчихсан. Бид хоёр өөр ертөнцийн хүмүүс болоод тэр надад огтхон ч хамаагүй. Тэр үхнэ үү, амьдарна уу надад хамаагүй. Өөр асуух юм байна уу? Тэгвэл би явж болох уу? Ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна.
Яан: Ли хатаг... Таны утас.
Мо: Баярлалаа.
Яан: Манай үеэл төрснийхөө дараа сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байсан. Би явъя даа.
****************
Яан: Эрчүүд амиа бодсон амьтад.
Охин: Яг үнэн.
Мөр: Надад гомдоллох хэрэггүй. Би найз охин чинь биш.
Яан: Ли Мо Лийг өрөвдөөд байна. Карьер хөөдөг ямар ч эмэгтэй нөхөр нь араар нь тавьсан бол тэвчихгүй. Тэр тусмаа амраг нь нэг байранд амьдардаг. Дээр нь ямар ч холбоогүй гээд байгаа юм шүү.
Охин: Холбоотой л байж таараа.
Мөр: Чи ганцхан Мо Лигийн яриаг л сонссон. Тийм биш байж ч магадгүй.
Яан: Багш аа. Сэжүүр гарч ирэх тусам улам л эргэлзээтэй болоод байна.
Мөр: Яагаад? Май. Энэ Жон Мей Баогийн нас барахын өмнөх утасны яриа. Лин Да Сэн, Ши Бао Луогаас гадна өөр нэг дугаар руу байнга ярьдаг байсан байна лээ.
Яан: Тийм байна. Лин Да Сэнтэй ярьчихаад хэдэн минутын дараа ярьдаг байсан байна.
Мөр: Чи энэ дураагийг тэрнийх гэж бодож байна уу?
Яан: Боломжгүй. Тэр байсан бол галзуурна биз дээ.
Мөр: Эмэгтэй хүн эр хүнд төвөг удахын тулд юу ч хийж мэднэ. Хоёулаа тэгвэл шалгаад үзэх юм уу? Аан?
Мэн: Санаа зоволтгүй. Би хэлэх ёстой зүйлээ л хэлсэн. Өөр юу ч хэлээгүй.
Эм: Баярлалаа.
4-р анги төсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home