A Murderous Affair in Horizon Tower-3
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Лин: эр, Лин Да Сэн, архитектор, Би блокийн 1602тоотод амьдардаг,
Мо: эм, Ли Мо Ли, Лин Да Сэний эхнэр
Ф: эр, Лин Да Сэний ээж Фен
Ха: эр, Лин Да Сэний хадам аав
Эх: эм, Лин Да Сэний хадам ээж
Ээж: Да Сэний ээж
Ах: Да Сэний хадам эгчийн нөхөр
ДОН: эр, Дон Зы, мөрдөгч Яан Руи Сэний найз залуу
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. Гуравдугаар анги. Лин Да Сен. Нэгдүгээр хэсэг.
Яан: За за, хоцрохгүй дээ. Санаа зовох хэрэггүй. Мартаагүй ээ. Зургаа хагаст, мартахгүй дээ. Хувцас уу? Хувцасаа заавал солих юм уу? Гэртээ харих хэрэг гарна шдээ. Амжихгүй ээ... За тасаллаа шүү. Завгүй байна. Багш аа. Багш аа.
Мөр: Аан?
Яан: Энэ задлангийн хариуг хар даа.
Мөр: Угаарын хий гэнэ ээ?
Яан: Тийм ээ. Задлангийн эмч Жон Мей Баог үхэхээсээ өмнө ухаан алдсан байсан гэсэн. Үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа. Нүүрснээс хордсон байж магадгүй, толгойдоо цохиулсанаас ч болсон байж магадгүй.
Мөр: Тэгэхээр алуурчин Жон Мей Баог цохичихоод ухаан алдсаных нь дараа угаарын хийгээр хордуулсан байж магадгүй гэсэн үг.
Яан: Тийм ээ.
Мөр: За, ойлголоо.
Яан: Багш аа.
Мөр: Аан?
Яан: Тэр байцаалтын өрөөнд байгаа.
Мөр: Лин Да Сэн. Энэ хүртэл ирүүлээд төвөг удчихлаа. Та яагаад энд ирсэнээ мэдэх үү?
Лин: Жон Мей Баогийн хэрэг мөн үү?
Яан: Та хоёр танил байсан уу?
Лин: Тийм ээ. Манай байранд тэрийг мэдэхгүй хүн байхгүй. А Бу кафены эзэн.
Мөр: Тэрэнтэй байнга уулздаг байсан уу?
Лин: Байнга уулздаггүй ээ. Тэдний кофе надад таалагддаггүй. Би өөрөө хийж уух дуртай.
Яан: Та Жон Мей Баотой ямар харилцаатай байсан бэ?
Лин: Онцгой юм байхгүй. Зүгээр л танилууд.
Мөр: Та байраа хэнд түрээслүүлсэнээ мартаа юу?
Лин: Нээрэн тийм. Би чинь байрны эзэн юм байна. Тэр байр миний хувьд жижигхэн хөрөнгө оруулалт байгаа юм. Сүртэй зүйл биш болохоор бүр мартах дөхөж.
Мөр: Байр жижигхэн хөрөнгө оруулалт. Та их баян хүн байх. Ямар том компанид ажилладгийг чинь асууж болох уу?
Лин: Том компани биш ээ. Би нэг жижиг дизайны компанитай. Жижиг төслүүд дээр ажилладаг юм.
Мөр: Юуны дизайн гаргадаг вэ? Сурталчилгаа юу? Эсвэл дотоод засал чимэглэл үү?
Лин: Та нар Жинвей барилгыг мэдэх үү? Би дизайныг нь гаргасан. Бас Чен Тиан Чи урлагийн галерейн дизайныг би гаргасан. Саяхан нээгдсэн газар.
Мар: Мэдэхгүй ээ. Надад хамаагүй. Таагүй сонсогдож магадгүй ч, түрээслэгч чинь таны байранд нас барсан. Энэ тухай яриа гарвал түрээслэх хүн олдох бол уу? Том алдагдал болохгүй юу? Нээрэн, Жон Мей Бао сардаа түрээсэнд хэдийг төлдөг байсан бэ?
Лин: Би энийг сайн мэдэхгүй. Манай зуучлагч бүгдийг нь хийдэг. Нэг их биш болохоор..
Мөр: Та тэр байрыг хөрөнгө оруулалт гэсэн. Түрээс өндөр байдаг, ялангуяа тэр хавийн байрнууд. Жижиг байр ч гэсэн өндөр үнэтэй байдаг. Хямд биш. Та хэдээр түрээслүүлдэгээ санаж байна уу? Лин ноёнтон, ийм байрны эзэн байдаг юм уу? Ийм ч юм мэдэхгүй. Эсвэл та Жон Мей Баогаас түрээс авдаггүй юм уу?
Лин: Дахиад ус авч болох уу? Кофе байвал бүр сайн байна. Баярлалаа.
Яан: Лин Да Сэн амаргүй хүн юм шиг байна. Чухал юм асуухаар л завсарлая гэх юм. Кофе хүртэл нэхээд байх юм.
Мөр: Тэр... Сэтгэлээ тайвшруулж, юу гэж хариулахаа бодож байгаа байх.
Яан: Оршин суугчдын мэдээллээс харахад... Жон Мей Бао тэр хоёр багадаа нэг байранд амьдардаг байсан байна лээ. Нэг нэгнээ мэддэг байх. Яагаад нуугаад байгааг нь мэдэхгүй.
Мөр: Биднийг шалгаж байж магадгүй. Бид нарын юу мэдэж байгааг мэдэх гэж. Одоо мэдсэн болохоор хариултаа өөрчилж байгаа байх. Хөөе.
Яан: Аан?
Мөр: Чи зургаа хагаст болзоотой байх аа?
Яан: Та яаж мэдсэн юм?
Мөр: Утсаар яриад байсан биз дээ.
Яан: Тийм ээ.
Мөр: Тэгвэл жаахан яаравчилъя. Чи хоцорч болохгүй.
Яан: Багш аа. Миний ажил илүү чухал.
Мөр: Ажлаа эртхэн дуусгаад хурдан яв аа.
Лин: Кофегоор дайлсанд баярлалаа. Уучлаарай. Сүүлийн үед шөнөжин ажиллаж байгаа болохоор толгой ажиллахгүй байна.
Мөр: Зүгээр ээ. Дахиад жаахан амрах уу?
Лин: Хэрэггүй ээ. Жаахан айсан юм. Буруу юм хэлээд сэжиг төрүүлчих вий гэж айгаад ярьж чадахгүй байсан юм. Одоо би үнэнээ хэлье. Мей Баог би бага байхын мэднэ. Тэр байрандаа үнэгүй суулгаж байсан юм. Бодоод үз л дээ. Залуухан эмэгтэй том хотод ганцаараа ажиллаж, амьдрах хэцүү шд. Тэгээд би тусалж байсан юм.
Мөр: Та тэрнийг багаасаа мэддэг байсан гэлээ. Юу гэсэн үг вэ?
Лин: Нэг байранд байсан. Хөршүүд.
Бичиг: 18жилийн өмнө.
Лин: Тэдний манай хоёр бараг адилхан байсан.
Эм: Хоолоо ид.
Лин: Би А Жун тэр хоёртой дотно байсан. Тэр хоёр ч тэгж боддог байсан байх. Гэхдээ тэдний ээжээс болоод... ээж нь юу хийдэг байсныг би мэдэхгүй. Гэхдээ шөнө болохоор гэртээ байдаггүй байсан. Манай хөршүүд тэрний тухай ярьдаг байсан.
Ээж: Фен эгч ээ. Фен эгч ээ. Уучлаарай. Энэ хоёрыг өнөөдөр хараад өгөөч?
Ф: Тэг ээ, тэг.
Ээж: За ор ор ор.
Ээж: Да Сэн аа.
Ф: Санаа зовох хэрэггүй.
Ээж: Та гурав амттай юм авч идээрэй. Фен эгч ээ, уучлаарай.
Ф: За. Санаа зоволтгүй ээ, зүгээр.
Лин: Тэр хоёр дандаа манайд хооллодог байсан. Ээж нь гэртээ байдаггүй. Ээж тэр хоёрыг өрөвдөөд байнга санаа тавьдаг байсан.
Ф: Юмны үнэ нэмэгдээд байна. Би хоёр хүний хоол л хийсэн. Ээжийн чинь өгсөн мөнгө хүрэхгүй.
Лин: Ээж ээ, Мей Баогийн ээж мөнгө өгсөн шдээ. Дахиад нэг хоол хийчих л дээ.
Ф: Хайран хоол.
Эм: Лин эзэгтэй, хоолоо идэж байна уу?
Ф: Тийм ээ. Чен, хувцас засуулахаар ирээ юу?
Эм: Үгүй ээ, үгүй. Танаас асуух юм гараад ирлээ. Манайхаас цаг алга болчихоод. Та хараагүй биз?
Ф: Юун хачин юм асуудаг юм.Танайхаас алга болсон цагийг би яаж мэдэх юм?
Эр: Фен эгч ээ. Бид нар хөршүүд шүү дээ. Бид нар хаалгаа ч түгжилгүй, нэг нэгэндээ итгэдэг. Тийм болохоор...
Ф: Тэгээд цаг чинь алга болсон болохоор энэ байрны хүмүүсийг хардаж байгаа юм уу?
Эм: Сэжиглэж байгаа хүн байна аа. Гэхдээ том нь уу, жижиг нь үү гэдгийг мэдэхгүй байна.
Ф: Юу гэж байгаа юм? Манай Да Сэн өдөржин сургууль дээрээ байсан. Хичнээн хүссэн ч хэзээдээ юм хулгайлах юм? Манайхаас юм алга болсон байвал танай хүүхдүүдийг хардах ёстой юм байна л даа. Та нар харж бай.
Эм: Ингэж ярьж болдог юм уу?
Ф: Та нар харж бай.
Эм: Танай хүүхэд гэж хэн хэлсэн юм? Танай гэрт өөр хүн байгаа биз дээ?
Мөр: Тэгэхээр та хоёр бараг цуг өссөн юм байна. Таны анхны хайр байсан уу?
Лин: Тэгэхэд бид жаахан байсан. Тэр үед юу ч мэддэггүй байсан. Тэрийг анхны хайр гэж хэлэхгүй байх... Мей Бао. Би тасалбар авчихлаа. Хурдан оръё.
Мей: Да Сэн ах аа, надад усны хувцас байхгүй.
Лин: Аан? Тэгвэл яах вэ?
Мей: Тийм болохоор та орчих. Би орохгүй.
Лин: Болохгүй ээ. Хамт орох хэрэгтэй. Би нэг арга бодъё. Хөөе...
Эм: Охин, зайрмаг авах юм уу?
Мей: Аанхан. Шоколадтай зайрмаг авъя.
Эм: Шоколадтай зайрмаг?
Мей: Сүүтэйгээс нь бас нэгийг.
Эм: Сүүтэй юу?
Мей: Сүүтэй бас шоколадтай аль алинаас нь идэж үзмээр байна.
Эм:Тэгвэл энийг идээд үз. Хоёр төрлийн амттай байгаа.
Мей: Эгч ээ, би авахаа болилоо.
Эм: Энэ хүүхдийг дээ.
Мей: Да Сэн ах аа, баярлалаа. Миний дуртай ягаан өнгө байна. Гоё байна уу?
Лин: Гоё байна. Хар даа, гүнзгий биш байгаа биз дээ? Яах ч үгүй.
Мей: Би айгаад байна.
Лин: Зүгээр ээ, би заагаад өгье.
***************
Эм: Яаж ийм их хувцас авдаг байна аа гэж бодоод байсан юм. Хулгайч юм байна.
Ээж: Амаа мэдэж яриарай. Би чамаас юу хулгайлсан юм?
Эм: Надад нотлох баримт байгаа. Юу хулгайлсан гэнэ ээ? Манай цагийг хулгайлчихаад.
Ээж: Манай хүүхдүүд хулгай хийдэггүй. Хүн гүтгэхээ боль.
Эм: Инээдтэй юм. Чи хулгайч юм чинь, охин чинь чамаас сураа байлгүй. Хүүхэд эцэг эхээсээ сурдаг юм.
Ээж: Би юу хулгайлсан юм?
Эм: Хүний нөхрийг. Эх нь хулгайч болохоор хүүхэд нь аргагүй биз. Манай Шин И танай Жон Мей Баотай тоглож байгаад цүнхнээс нь энэ цаг унахыг хараагүй бол танай охиныг хулгайч гэдгийг би мэдэхгүй байсан юм.
Ээж: Танай охин Мей Баогийн цүнхэнд хйиж гүтгэсэн ч юм билүү. Хэн мэдлээ.
Эм: За яах вэ. Тэрний буруугүйг баталмаар байгаа бол танай гэрийг нэгжье л дээ.
Эм2: Тийм ээ, оръё.
Эм3: Тэгье.
Ээж: Хэн та нарыг ор гэсэн юм? Гарцагаа. Гар.
Эм: Орж нэгжье.
Мей: Эгч ээ, манай юманд битгий хүр.
Ээж: Та нар яаж байна аа? Миний юманд битгий хүр. Чи...
Эм: Энэ юу юм? Энийг хар даа. энийг хар.
Эм3: Юу байна?
Эм: Энийг хар. Энийг. Энд юу байна. Юу ч хулгайлаагүй гэсэн үү? Салхинд хийсээд ирчихээ юу? Надад хэлээдэх. Танай хүүхэд бид нараас хичнээн юм хулгайлсан бэ?
Эм2: Хөршүүд байж ингэж болдог юм уу?
Эм: Эдний хүүхдүүд хулгайч гэж хэлсэн байх аа. Бүгд хулгайн юм.
Ээж: Мей Бао, нааш ир. Хүрээд ир. Хэлээдэх. Энэ юмнуудыг чи хулгайлсан уу? Хэлээч...
Эм: Сайн сурга. Тэгэхгүй бол хулгайч болох нь. Явъя. Сайн сонс, эндээс хурдан яваарай. Манай хүүхдүүдэд битгий муу юм заагаад бай. Явъя.
Ээж: Чамаас болоод хүн харах арга алга. Арай гэж ирээд хөршүүдтэйгээ ч танилцаж амжаагүй байхад. Дахиад нүүх болчихлоо. Маргааш нүүнэ. Ичмээр юм.
Лин: Би баян болохоороо том байшин, бас олон гоё юм авч өгнө өө.
Яан: Тооны машин, гар чийдэн, асаагуур. Ийм хэрэггүй юмнуудыг яах гэж хулгайлсан юм бол?
Лин: Жаахан хүүхэд шд. Тоглоод л тэр биз.
Яан: Тоглоом байсан юм бол нүүх ямар шаардлагатай юм?
Лин: Ээжээс нь болсон байх. Бүгд л ээж нь явдалтай болохоор тэрнийг хулгайч болсон гэж байсан.
Мөр: Амьдрал нь хэцүү байж ээ.
Лин: Тийм ээ. Тэгээд би байрандаа үнэгүй байлгадаг байсан. Багадаа амьдрал нь их хэцүү байсан. Би тэд нарт аль болох туслахыг хичээдэг байсан.
Яан: Хулгай хийдэг юм бол тэрнийг байрандаа байлгахаас айхгүй байна уу?
Лин: Аль эртний хэрэг. Тэгэхэд тэднийх их ядуу байсан.
Мөр: Өөрөөр хэлбэл танай амьдрал ч хэцүү байсан.
Лин: Тэгж хэлж болно оо. Нэг байранд байдаг ч манай аав ээж хоёр сэхээтэн байсан.
Яан: Ээж чинь оёдолчин байсан гэсэн биз дээ?
Лин: Аавыгаа хэлж байна. Багш байсан. Эрт нас барсан. Ээж маань оёдолчин болохоос өөр аргагүй байсан.
Мөр: За за. Таны гэр бүлийн тухай ярихаа больё. Сүүлд Жон Мей Баотой яаж уулзсанаа хэлээд өгөхгүй юу?
Лин: Хоёр жил орчмын өмнө. Миний хуримын өдөр.
Мөр: Тэрнийг хуримандаа уриа юу?
Лин: Яалаа гэж дээ. Эхнэрийн маань гэр бүл уран барилгачид. Би ч компаниа нээгээд удаагүй байгаа. Архитектурын салбарт миний хурим том үйл явдал. Тийм үйл явдалд хамааралгүй хүн урьж болохгүй гэж хэлж байгаа юм. Тийм биз дээ?
Яан: Та хоёрыг дахиад яаж таарсаныг асууж байгаа юм.
Лин: Хуримынхаа өдөр би согтчихсон. Тэр над руу залгасан. Энд Манчэд нүүж ирсэн гэж хэлсэн. Тэгээд ажил хайж байгаа гэсэн. Тэгээд л тэр.
Мөр: Танд их итгэдэг байсан байх. Тийм биш бол холбоо барихгүй байсан.
Лин: Тийм ээ. Багадаа санаа тавьдаг байсан болохоор тэр байх. Намайг дотно гэж бодсон биз. Ээж маань надад ядарсан хүнд тусалж бай гэж заасан. Би ч гэсэн хичээдэг.
Мөр: Сайн хэрэг. Залуухан, царайлаг бас өгөөмөр. Тан шиг хүн одоо ховор болсон цаг. За. өгсөн мэдүүлгээ уншаад гарын үсэгээ зурчих. За. энд ирж, бидний ажилд тусалсанд баярлалаа.
Лин: Зүгээр ээ. Миний үүрэг.
Мөр: Үнэхээр тэрэнд сайн байгаагүй юу?
Лин: Үгүй ээ. Боломжгүй. Би явж болох уу?
Мөр: Тийм ээ. Бид нар асуух юм гарвал хэд хоногоос дахиад очино оо.
Лин: За.
*****************
Яан: Багш аа. Надад Лин Да Сэн бүх үнэнээ хэлэхгүй байх шиг санагдсан. Та юу гэж бодож байна?
Мөр: Юу бодож байна аа? Сул дорой хүн шиг байна.
Яан: Сэтгэл санаа нь...
Мөр: Бие бялдар нь. Би хүч хэрэглээгүй, гарыг нь жаахан л чангахан атгасан чинь тэссэнгүй.
Яан: Бие нь сул дорой гэж үү?
Мөр: Жон Мей Баогийн толгой руу чанга цохисон байсан.
Яан: Нээрэн, тийм тийм. Хүнийг тэгж цохиж байгаа бол хүчтэй хүн байж таараа.
Мөр: Одоо ажлаасаа тарж болно.
Яан: Багш аа, би явлаа шүү.
Мөр: Байна уу? Хаана байна?
****************
Эр: Бид нар Манчэгийн балетын хамтлагт зориулж Балетын теарт барих гэж байна. Тийм болохоор бусдаас өөр онцгой зүйл байх хэрэгтэй. Ийсон Линий дизайн юугаараа бусдаас ялгагддаг вэ? Романс.
Эр2: Тэгсэн ч гэсэн хунгийн өд хэтэрхий эрсдэлтэй. Дээр нь тэрийг хийх маш хэцүү.
Эр: Компанийхаа нэр төрийг өсгөх хэрэгтэй байна. Ийсонд энэ төслийг авах хэцүү байх болно.
Эр2: Ийсон, чи юу гэж бодож байна? Ийсон.
Мөр: Тэрэнд сайн байгаагүй гэж үү?
Эр2: Ийсон. Ийсон.
Эм: Ийсон.
Эр: Ийсон.
Мо: Ийсон.
Лин: Сайн уу.
Мо: Дахиад л нэрийг чинь дуудаад байхад дуугарахгүй юм.
Лин: Гуравхан хонож байна шд. Нэрэндээ дасах хэрэгтэй байна.
Бичиг: Хоёр жилийн өмнө.
Мо: Тэгээд л энэ нэрээр чинь дуудаад байна. Аавын найзууд ихэнх нь гадаадууд. Тийм болохоор энэ нэрийг цээжлэхэд хурдан.
Лин: Чи сая энэ нэрийг надад өгсөн шд. Нэрэндээ дасахад ядаж хэд хоног өг л дөө.
Мо: Ийм амархан нэр өгч байхад. Ямар Николас гэж байгаа биш.
Лин: Николас муугүй сонсогдож байна. Америк бас Франц нэр шиг. Цээжлэхэд ч амархан.
Мо: Хамаагүй ээ. Хуримын өдөр Ийсон гэдэг нэрэндээ дассан байх ёстой шүү. Аавд ч гэсэн энэ нэр их таалагдаж байгаа. Санахад амархан.
Лин: Амталгаа хийхэд аавыгаа авчрахгүй яасан юм? Надаар яах гээ вэ?
Мо: Яасан бэ? Уурлачихсан уу?
Лин: Үгүй ээ.
Мо: Энийг амтлаад үз дээ. Уурлах хэрэггүй.
Лин: Юу юм?
Мо: Аа... амтлаад үз. Аа. Ямар байна? Амттай байгаа биз?
Лин: Загас амтагдаж байна.
Мо: Тийм үү? Түрс шдээ. Идэж байгаагүй юм уу?
Лин: Онцгүй юм байна. Загас амтагдаж байна.
Мо: Тэгвэл энийг хоолныхоо цэснээс хасахаас.
Лин: Энэ юу юм?
Мо: Тунатай тартар.
Лин: Амттай байна. Амт нь гоё байна. Халуунаараа бүр гоё юм байна.
Мо: За яах вэ. Тэгвэл загасны түрсийг Тунатай тартараар сольчихъё. Энэ хүүхэдтэй болоход сайн гэсэн.
Лин: Тэгвэл хурдан хүүхэдтэй болгодог юм уу?
Мо: Ээж чинь мухар сүсэгтэй биз дээ?
Лин: Тэгвэл энийг үлдээчих. Санаа тавьсанд баярлалаа.
Эр: Хатагтай, танд хоолнууд таалагдаж байна уу? Танд ямар нэг санал байна уу?
Мо: Ахлах аа, тунатай тартар, загасны түрс бас тэр оргилуун дарстай үлдээхээр шийдлээ.
Эр: Дахиад л би юу? Дандаа л би тэгэх юм. Испанийг нь сонгоё.
Ха: Тэгье.
Эр: За. Бао арь. Одоо болно. Ахыгаа амраа.
Лин: Зүгээр ээ. Зүгээр.
Ха: Аав аа.
Ах: Аав аа, та зээ хүүтэй болмоор байна уу, зээ охинтой болмоор байна уу?
Ха: Хөвгүүд хөдөлгөөн ихтэй. Охидууд халамжтай. Аль нь ч яах вэ.
Ах: Да Сэнийг хурдан хүүхэдтэй бол гэж хэл. Тийм ээ? Да Сэн, охин, хүү хоёрын алинд дуртай вэ?
Эм: Да Сэн.
Лин: Аль нь ч хамаагүй ээ.
Эх: Хамаагүй гэнэ шүү.
Эх: Нааш ир. Чамд хэлэх юм байна.
Лин: За. Удахгүй эргээд ирнэ ээ.
Мо: Аав аа.
Эм2: Сүйт бүсгүй ирлээ. Аав аа, хар даа.
Мо: Аав аа, энэ ямар байна?
Ха: Хөөх.
Эх: Да Сэн.
Лин: Аан?
Эх: Би ээжид чинь хувцас бэлдчихсэн. Энэ Италийн брэнд. Ээжид чинь таалагдах байх.
Лин: Ээж ээ. Төвөг удах хэрэггүй ээ. Ээжид хувцас байгаа.
Эх: Төвөг удсан юм байхгүй ээ. Та хоёрын хуриманд Молигийн аав хуучны олон найзуудаа урьсан. Бүгд баян хүмүүс. Мо Ли тэрний хамгийн хайртай бага охин нь. Хурим нь төгс болоосой гэж хүсч байгаа. Нийгмийн давхарга их чухал. Би ээжтэй чинь хэдэн удаа уулзсан. Сайн хүн байна лээ. Гэхдээ... арай л энгийн харагдаж байсан.
Лин: Ээж ээ, төвөг удсанд уучлаарай.
Эх: Төвөг удаагүй ээ. Ээжид чинь чамайг гацаараа өсгөх хэцүү байсан байж таараа. Одоо чи чадвартай болж, сайн эхнэртэй болсон болохоор сэтгэл нь тайвширч байгаа байх. Ийшээ суучих, надад хэлэх юм байна.
Лин: За:
Эх: Би сүүлд ээжтэй чинь уулзахдаа төрсөн өдрийг нь асуугаад төлөгчөөр хувь тавиланг нь хэлүүлсэн. Ээж чинь хэцүү амьдралтай. Нөхрөө хараах тавилантай гэсэн. Тийм болохоор аав чинь... би шуудхан хэлчихье.
Лин: За.
Эх: Төлөгч ээжийг чинь хуримын үеэр гол ширээнд суулгах хэрэггүй гэж хэлсэн. Нөхрөө хараах тавилантай хүмүүс хүмүүсийн аз жаргалыг эвддэг.
Лин: За.
Эх: Та хоёрын харилцаанд муу.
Лин: За. Ойлголоо. Ойлголоо.
Эх: Тэгвэл тэгж шийдлээ шүү.
Лин: За.
Мо: Таны хуриманд таван даашинз байсан шд. Минийх яагаад дөрөв байгаа юм?
Эм: Миний даашинзнууд хямдхан байсан шд. Чиний даашинзны тал нь алмазаар бүрхэгдсэн байгаа биз дээ. Миний гурван даашинзтай тэнцэнэ.
Эх: Тийм ээ.
Мо: Да Сэн. Да Сэн. Би зургаан даашинзтай болмоор байна. Надад зургаан даашинз аваад өг.
Лин: Тэг ээ. Зургаан даашинз ав. Зургааг ав.
Эх: Юун зургаан даашинз вэ?
Лин: Долоон даашинг. Долоог ав. Долоог.
Эх: Дэмий юм ярихаа боль.
Мо: Би авмаар байна.
Эх: Ингэхээ боль оо.
*****************
Ээж: Дасэн аа.
Лин: Ээж ээ.
Ээж: Ээж нь оройтчихлоо.
Лин: Зүгээр ээ. Зүгээр.
Ээж: Энд хувцасны зах байдаг юм. Би даавуу худалдаж авсан. Би хуриманд чинь өмсөх хувцас хийж өгнө өө. Энийг хар даа. Энэ нэг нь. Ногоон өнгөтэй. Би залуудаа энэ өнгөнд дуртай байсан.
Лин: Мэднэ ээ. Мэднэ.
Ээж: Би даашинз хийж өмсөж байсан.
Лин: Би мэднэ.
Ээж: Санаж байна уу?
Лин: Тийм ээ. Санаж байна. Ээж ээ.
Ээж: Аан?
Лин: Хадам ээж танд энэ даашинзыг өгөөрэй гэсэн. Италийн брэнд.
Ээж: Намайг өмс гэж өгсөн юм уу?
Лин: Тийм.
Ээж: Их үнэтэй байх даа. Ямар үнэтэй юм?
Лин: Хямдхан биш байх аа.
Ээж: Энэ хайрцаг, савыг нь хар даа. Онгойлгож чадахгүй байна. Ямар үнэтэй юм бол доо?
Лин: Ээж ээ.
Ээж: Аан?
Лин: Танд хэлэх юм байна.
Ээж: Юу юм? Хэл хэл.
Лин: Мо Лигийн аав нь найзуудаа хуриманд урьсан гэсэн. Их хүндтэй зочид. Бас гадаадаас олон найзууд нь ирж байгаа. Том ширээнд зай гарахгүй байж магадгүй. Хоёулаа гол ширээнд суухгүй байж болох уу? Баярлалаа.
Ээж: Яагаад?
Лин: Ээж ээ, зүгээр ээ. Би зохицуулчихна. Зүгээр ээ, зүгээр.
Ээж: Зүгээр ээ, зүгээр.
Лин: Зүгээр.
Ээж: Зүгээр. Харин ч сайн болж. Чамд л аятайхан байвал ээж нь хаана ч суусан яах вэ. Үнэн шүү. Би худлаа яриагүй. Би ч гэсэн тэд нартай суумааргүй байна. Би сандрах байх. Үнэн үнэн үнэн. Хоолоо ид... Хар даа... Хурдан ид. Хурдан ид.
****************
Ха: Өнөөдөр охины маань хуримын өдөр. Бас архитектурын салбарынхан цуглаад байна. Энэ салбарын нэр хүндтэй ахмадууд, гараагаа эхэлж байгаа залуус бүгд энд цуглаад байна. Өмнө нь надтай хамт ажиллаж байсан гадаадын нөхөд маань ч хүрэлцэн ирээд байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Ах: Одоохондоо айж байгаа байх. Яваандаа над шиг дасчихна аа.
Ха: Бас... та бүхнээс хүргэнийг маань тусалж дэмжээрэй гэж хүсэх байна.
Эр: Тийм ээ.
Ха: Мо Ли миний хайртай бага охин. Да Сэн, миний шилдэг шавь нарын нэг. Та хоёр нийлсэн нь хувь тавилан юм. Та хоёрыг өсгөж, хүмүүжүүлсэн хүмүүст талархах хэрэгтэй. Да Сэн. Чиний багш, бас аавын хувиар карьер болоод гэр бүлээ авч явахад чинь би зааж сургах болно. Амьдралдаа бас Мо Лигийн өмнө хариуцлагатай байгаарай. Та хоёрт аз жаргал хүсье.
Лин: Тэгнэ ээ.
Ах: Гайхалтай хэллээ. Юу гэсэн утгатайг нь мэдэх үү? Охинд нь сайн байвал чамд хүссэн бүгдийг чинь өгнө. Тэгэхгүй бол чиний амьдралыг сүйтгэнэ гэсэн үг. Амжилт.
Ха: Бүгдээрээ тавтай морил. Та нарт баярлалаа. Төлөө.
Бүгд: баяр хүргэе. Төлөө. Баяр хүргэе.
Ха: Алив, тулгая... Сууцагаа.
Ээж: Зүгээр ээ. Амтлаад үз.
Эх: Худ аа. Уучлаарай. Төвөг удсанд уучлаарай.
Ээж: Зүгээр ээ. Зүгээр. Би зүгээр.
Эх: Даашинз чинь таалагдсан уу?
Ээж: Таалагдсан. Таалагдсан. Бэлэг өгсөнд баярлалаа.
Эх: Таалагдсан бол боллоо. Да Сэн таныг хүүхдэд хайртай гэсэн. Тэгээд би таныг олон хүүхэдтэй ширээнд суулгасан юм. Энд суух сайхан байгаа биз дээ?
Ээж: Тийм байна аа. Тийм байна. Сайхан байна. Та суу л даа.
Эх: Загасны түрс идэхгүй яасан юм?
Ээж: Тэр...
Эх: Да Сэн дуртай байдаг юм. Тухтай суугаарай.
Ээж: За за. За за.
Эх: Ээжтэйгээ ярилц.
Лин: Та зүгээр үү?
Ээж: Зүгээр ээ. Зүгээр. Явж хийх ёстой юмаа хий.
Лин: Энд ганцааранг чинь үлдээсэнд уучлаарай.
Мо: Да Сэн. Энд юу хийж байгаа юм? Аав чамайг хайгаад байна.
Лин: За.
Ээж: Хурдан, хурдан оч.
Мо: Ээж ээ, уучлаарай. Би Да Сэнийг зээлчихье.
Ээж: Тэг ээ, тэг.
Мо: Бид хоёр эргээд ирнэ ээ.
Лин: Та тухтай сууж байгаарай.
Ээж: Тэг ээ, хурдан яв.
Мо: Бид хоёр явлаа шүү.
Ээж: За за за.
Мо: Хурдал.
Ээж: Яв аа, яв яв.
Мо: Хурдал л даа.
**************
Эр: Дон Зы, дээшээ гарахгүй юм уу?
ДОН: Удахгүй гарна аа.
Эр: Дээр уулзъя.
Яан: Удаан хүлээсэн үү? Өсгийтэй гуталтай хурдан явж чаддаггүй болохоор оройтчихлоо.
ДОН: Зүгээр ээ. Өнөөдөр... хөөрхөн байна.
Яан: Нээрэн үү? Надад нэг л хачин санагдаад, тарган харагдаад байгаа юм шиг санагдаад байна.
ДОН: Үгүй ээ, үгүй үгүй. Хөөрхөн байна. Ёстой хөөрхөн байна. За оръё. Манайхан хүлээж байгаа.
Яан: За. Хөөе хөөе. Хүлээ хүлээ. Байна уу, багш аа? Аан. Мөрдлөгийн талаар шинэ юм байна уу? Би... би би дараа эргээд залгая, багш аа. За, баяртай.
ДОН: Ажилтай болчихсон уу?
Яан: Зүгээр ээ, зүгээр. Орж хоолоо идье.
ДОН: Чи... ажил руугаа яв даа.
Яан: Ээж, аав хоёр чинь яах юм?
ДОН: Зүгээр ээ, би тайлбарлаад хэлчихнэ.
Яан: Нээрэн үү?
ДОН: Зүгээр ээ.
Яан: Тэгвэл явлаа шүү?
ДОН: Баяртай.
Яан: Явлаа шүү.
ДОН: Тэг. Яв яв. Дуусахаараа залгаарай.
Яан: Баяртай.
***************
Мөр: Ингэж болдог юм уу? Жаахан хүүхэд байж. Ийм хувцас өмсөж болдог юм уу?
Охин: Энэ хувцас яасан гэж?
Мөр: Өдий настай хүүхэд ийм хувцас өмсдөг юм уу? Ийм хувцастай гадуур явбал юу болохыг мэдэж байна уу?
Охин: Жон Жингуо ёстой үглээ юм аа.
Мөр: Битгий яриа таслаад бай.
Яан: Багш аа. Юу болоо вэ?
Мөр: Босоод наадахаа харуулаадах. Босооч. Хар даа. Хэтэрхий задгай байгаа биз дээ. Гэмт хэрэгт өртөх нь ойлгомжтой биз дээ?
Яан: Багш аа. Тэгж туйлширч болохгүй шдээ. Гэмт хэрэгт өртөнө байх даа яах вэ дээ. Гэмт хэрэг бол гэмт хэрэг. Хүчирхийлэгчдийг л буруутгах хэрэгтэй. Охидын өмссөн хувцасыг яаж буруутгаж болдог юм?
Охин: Яг үнэн.
Мөр: За за. Тэнд очоод хүлээж бай. Наад гэдэсээ далд хий.
Яан: Багш аа, яасан бэ? Дэлгүүр хэсэх гэж намайг дуудаа юу?
Мөр: Энийг хар даа.
Яан: Юу юм?
Мөр: Жао олсон юм. Танил харагдахгүй байна уу?
Яан: Юу? Жон Мей Баогийн ор биш үү?
Мөр: Тийм ээ. Хойд Европын брэндүүд манайд цөөн орж ирдэг. Шуанхөд энийг зардаг газар энэнээс өөр байхгүй.
Эр: Эрхэм ээ, та ч азтай юм аа. Хоёр охин чинь хоёулаа танд матрасс авахаар ирж.
Мөр: Цагдаа байна.
Эр: Аан. Танд юугаар туслах вэ?
Мөр: Бид нэг хэрэг мөрдөж байгаа юм. Энэ хүнийг харж байсан уу?
Эр: Энэ үү? Мэднэ ээ. Лин ноён. Манай дэлгүүрийн ВИП үйлчлүүлэгч.
Яан: ВИП? Тэгвэл энд байнга ирдэг юм уу?
Эр: Тэгэлгүй яах вэ. Манайхаар үйлчлүүлээд зогсохгүй, манайд олон үйлчлүүлэгч танилцуулж өгсөн. Архитектор болохоор манай барааг авах боломжтой олон найзтай.
Мөр: Үнэнч үйлчлүүлэгч байна. Танай матрас тийм сайн юм уу?
Эр: Тэгэлгүй яах вэ. Манай чанартай ярих ч хэрэггүй. Түрээсийнхээ байранд ч гэсэн манайхаас тавилгаа авсан.
Яан: Байр түрээсэлдгийг нь та яаж мэдсэн юм?
Эр: Мэдэлгүй яах вэ. Хүргэлтийн хаяг дээрх байр нь адилхан байсан. Би хаягаа буруу биччихсэн юм бол уу гээд утасдаж асуусан юм. Тэгсэн чинь “Үгүй ээ, түрээсийн байр” гэж хэлсэн. Та хоёр... түр хүлээгээрэй. Би тэр хүнд тусалчихаад ирье.
Мөр: За. Баярлалаа.
Эр: Сайн уу, тавтай морил. Тавтай морил. Мастрас авахаар ирээ юу?
Яан: Багш аа. Одоо л ойлголоо. Жон Мей Бао, Лин Да Сэн хоёр жирийн нэг найзууд биш юм байна. Тэрнээс түрээсийн мөнгө авдаггүй байсан. Өндөр түрээс авдаг байсан ч, ийм үнэтэй матрас авч өгнө гэхээр хачин байна. Тийм ээ?
Мөр: Нэг байранд байдаг хүнтэй араар нь тавьж байдаг. Зоригтой юм аа. Лин дизайнертай дахиад уулзах хэрэг гарах нь.
Бичиг: Хоёр жилийн өмнө.
Мо: Ядарчихлаа. Хурим хийх хэцүү юм байна. Лин Да Сэн.
Лин: Аан?
Мо: Нүүрний будаг арилгаад өг. Хурдал.
Лин: Яаж?
Мо: Будаг арилгаад өг өө. Арилгаж мэддэггүй юм уу?
Лин: Мэдэхгүй шдээ.
Мо: Эхлээд нойтон салфеткаар арчаад. Дараа нь бөөрөнхий савтай будаг арилгадаг юмаар миний нүүрийг арч. Хурдан хурдан. Хурдал л даа.
Лин: За за за.
Мо: Ширээн дээр байгаа. Хурдан яваач дээ.
Лин: За.
Мо: Хурдал аа, нойр хүрээд байна.
Лин: Энэ мөн үү? Мөн үү?
Мо: Наадахаа нүүрэн дээр түрх. Энд, энд түрх л дээ.
Лин: За.
Мо: Энд түрх.
Лин: За за за. Битгий хөдөл.
Мо: Юу вэ? Наадах чинь биш ээ. Энэ биш ээ. Жижигхэн, дугуй хайрцагтай. Жижигхэн. Хурдан аваад ир. Яв яв яв яв яв. Яв.
******************
Лин: Байна уу? Хэн бэ?
Мей: Да Сэн ах аа. Би байна. Мей Бао...
Мо: Лин Да Сэн?
Гуравдугаар анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home