A Murderous affair in Horizon Tower 2

A Murderous Affair in Horizon Tower-2

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:  

Яан: эм, Яан Руй Сэн, нүдний шилтэй мөрдөгч

Мөр: эр, Жон Жин Гуо, мөрдөгч, Яан Руй Сэний багш

Мей: эм, Жон Мей Бао, кафены эзэн

Ши: эр, Ши Бао Луо, байрны хамгаалагч

Сун: эм, Ши Бао Луогийн сүйт бүсгүй 

Ээж: эм, Мей Баогийн ээж

Мэн: эр, Си-1218тоот, үл хөдлөх хөрөнгө зуучлагч Ли Мэн Юү, нүдний шилтэй

 

 

Мей: Бао Луо ирчихсэн үү. Энд сууж бай. Би бялуу аваад ирье. Яасан бэ? Надад өгөх юм байгаа юм уу?

Ши: Би өөрөө хийсэн юм.

Мей: Баярлалаа.

Мөр: Энэнээс өөр пянз байхгүй юу?

Эм: Тийм.

Мөр: Итгэлтэй байна уу?

Эм: Тийм ээ.

Яан: Багш аа, энийг хар даа.

Мөр: Жан, энэ хүүхэлдэйний зургийг аваарай.

Яан: Багш аа, энэ шүүгээг хар даа. Дандаа үнэтэй брэндийн зүйлс, бас бүгд шинэ байна. Ганц ч ашиглаагүй байна.

Мөр: Жон Мей Бао кафед ажилладаг. Цалин нь тийм их байх ёсгүй.

Яан: Тийм ээ. Би хувцасных нь шүүгээг шалгаж үзсэн. Боломжийн үнэтэй хувцаснууд байсан. Их энгийн хувцасладаг. Ийм үнэтэй юм худалдаж авахгүй байх. Энэ хүмүүсийн өгсөн бэлэг байх. Нэг хүний өгсөн бэлэг биш. Энэ цүнхийг хар даа. Нэг брэндийн, адилхан загвар, бас адилхан өнгөтэй байна. Хоёр ширхэг. Нэг хүн өгсөн байж таарахгүй.

Мөр: Жон Мей Баог эргүүлдэг хүн олон байсан байх.

Яан: Зөндөө бэлэг байна. Багш аа. Бэлэгнүүдийг шалгаж үзэх үү?

Мөр: Яан... эмэгтэй хүний хувиар... Жон Мей Баог харахад... энэ өрөөнд хамгийн сэжигтэй зүйл юу байна?

Яан: Тэрийг би... мэдэхгүй байна.

Мөр: Би энэ гэж бодож байна.

Яан: Яагаад?

Мөр: Үнэхээр пянзанд дуртай байсан бол ганцхан пянзтай байх учиргүй. Дургүй байсан нь илт байна. Чухал хүний өгсөн бэлэг байх. Тэгээд тэнд тавьсан байх. Яан, юу хийгээд байгаа юм?

Яан: Энэ сандал хачин санагдаад. Суухад тухгүй юм байна.

Мөр: Энийг шалгаад үз.

Яан: За.

Мөр: Жан, зургийг нь ав.

Эр: За.

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  2-р анги.  Ши Бао Луо. Хоёрдугаар хэсэг.

Яан: Эзэн. Та пянз авдаг уу?

Эр: Та цуглуулдаг уу?

Яан: Үгүй ээ. Эмээ маань надад үлдээсэн юм.

Эр: Энэ жирийн л нэг пянз байна.

Яан: Баярлалаа.

Эр: Хөөе, бүсгүй. Яарах хэрэггүй. Хэрвээ... пянз цуглуулдаггүй бол наадахаа хадгалаад нэмэргүй. Надад зарахгүй юм уу? 2000юань.

Яан: Аан?

Эр: Бага байна уу? Тэгвэл 4000. Дахиад нэмэхгүй.

Манчэ эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс.

Эм: Чи анзаарсан уу? Саяхан манай тасагт нэг залуу охин ирсэн. Жон Жин Гуо мөрдөгчийг байнга дагадаг болсон. Эрүүгийн гэмт хэргийн тасгаас ирсэн гэсэн. Овог нь Яан гэсэн байх аа.

Эм2: Яагаад эмэгтэй хамтрагч өгч байгаа юм. Тэр явдлын дараа яагаад ажлаас нь чөлөөлөөгүй юм бол оо?

Эм: Хэн мэдэх вэ? Танил талтай юм байл...

Яан: Багш аа.

Мөр: За. Өглөөний мэнд.

Яан: Өглөөний мэнд. Би өчигдөр пянзны дэлгүүрт очсон. Тэр пянз сэжигтэй санагдсан.

Мөр: Яасан?

Эр: Тэгвэл 4000. Дахиад нэмэхгүй.

Яан: 4000юань. Би энэ пянзны тухай мэднэ. 4000юаниас үнэтэй л байх ёстой доо.

Эр: Бүсгүй. Намайг юу гэж бодоо вэ? За яах вэ. Үнээ хэлчих.

Яан: Та үнэхээр авмаар байгаа бол үнээ үнэнээр нь хэлчих. Цагаа дэмий үрэх хэрэггүй биз дээ?

Эр: Би дахиад хараадахъя. Хэтэрхий өндөр үнэ нэхэх хэрэггүй. Дээд тал нь 50 мянган юань.

Яан: 50мянга аа? Үнэнийг хэлэхэд энийг эмээ маань надад үлдээсэн юм. Зарах гэж яарахгүй л байна. Ингэе. Энэ пянзыг дуудлагаар зарахаар хагас сарын хугацаатай үлдээе. Хагас сарын дараа хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд өгье. Илүү олсон мөнгийг нь хоёулаа тэнцүү хувааж авъя. Тэгж болох уу?

Эр: Болж байна. Тэгвэл тэгж тохиръё. Гэхдээ энэ пянзыг өөр газар зарж болохгүй шүү. Ганцхан манайхаар л зарна.

Яан: Тэгвэл... би гэрийг нь энд үлдээчихье. Харин пянзыг нь аваад явлаа.

Эр: Яаж тэгж болох юм? Худалдаж авах хүн нь харъя гэвэл яах юм?

Яан: Би утасны дугаараа үлдээчихье. Сонирхсон хүн байвал над руу залгаарай. Пянзаа үлдээж болохгүй биз дээ. Тийм ээ, багш аа.

Мөр: Сайн байна. Сайхан санаа байна.

Яан: Тэр пянзыг Жон Мей Баод өгсөн хүн  зарах гэж байгааг мэдвэл заавал буцааж авахыг хүсэх байх. Тэгвэл тэр хүнээр дамжуулаад сэжүүр олдож магадгүй.

Мөр: Суучих.

Яан: За.

Мөр: Нээрэн, энэ баримтуудыг уншсан уу?

Яан: Уншсан. Мөрдлөгийн баримтаас харахад ослын тухай Ши Бао Луо үнэн хэлсэн байна лээ. Бас нотлох баримт ч байна лээ. Багш аа, бид нар хэтэрхий сэжиглээд байна уу?

Мөр: Чи анзаарсан уу? Олон юм хэлээгүй байна лээ. Жижиг зүйлс орхигдуулсанаас болж тэрнийг буруу дүгнэх аюултай.

Яан: Багш аа, хуучин найз бүсгүйгээ дагасныг нь хэлж байна уу?

Мөр: Ганц тэр ч биш. Энийг уншаад үз. Их сургуульд зургаан жил сурсан байна лээ. Олон хичээлдээ унаснаас болоод хоёр жил давтан суусан. Бас энэ... Сургуулиа төгсөөд банкинд ажиллах хүсэлт гаргасан. Бичгийн шалгалтан дээр доогуур оноо авсан болохоор салбар руу шилжүүлсэн байсан. Тэнд байхдаа ч бас ажилдаа тийм ч сайн байгаагүй.

Яан: Тэгэхээр бид нарт өөрийгөө сайн сургууль төгссөн, ирээдүйтэй хүн гэж ойлгуулсан.

Мөр: Үнэндээ бол хэрэггүй хүн. Энийг биднээс нуусан нь өөрийгөө өрөвдүүлэх гэсэн хэрэг. Тэр чухал биш л дээ. Гэхдээ... ямар нэг юм нууж байсан бол... ялангуяа...

Яан: Бидний мөрдлөгийн чиглэлийг өөрчлөх боломжтой гэсэн үг.

Мөр: Яг зөв. Хуурахдаа сайн гэсэн үг. Бид нарт ярьсан юмаа урьдчилж бэлдсэн. Жон Мей Баотай ямар ч харилцаатай байсан гэсэн юм нууж байхаас зайлахгүй. Өөрийгөө эсвэл Жон Мей Баог хамгаалж байж магадгүй. Тийм болохоор, тэрэнтэй ганцаараа уулзахдаа болгоомжтой байгаарай.

Яан: Би ганцаараа юу?

Мөр: Аанхан.

********************

Дон: Яан мөрдөгч өө.

Яан: Сайн уу. Би өнөөдөр Жон Мей Баогийн ажилладаг байсан газрыг үзэхээр ирлээ. Та надад заагаад өгөхгүй юу? Би даргад чинь хэлчихсэн байгаа.

Ши: Ганцаараа ирээ юу? Тэр хүн яагаа вэ?

Яан: Эртээд таныг гомдоосон бол би өмнөөс нь уучлалт гуйя.

Ши: За яах вэ. Түр хүлээгээрэй.  Дон Лин.

Дон: За.

Ши: Намайг орлож байгаарай.

Дон: За. Аан? Бао Луо өнөөдөр завгүй байгаа. Би таныг дагуулаад явъя. Би завтай.

Яан: Хэрэггүй ээ, баярлалаа.

Ши: Ийшээ.

Яан: За.

Дон: Эмэгтэйчүүд яагаад Бао Луод сайн байдаг юм бол оо? Туранхай болохоор тэгдэг байх.

Мөр: Хөөе.

Дон: Аан? 

Ши: Американо?

Яан: Баярлалаа. Кафе нь хаагдаагүй юм уу?

Ши: Кофе байгаа.

**********  

Дон: Яагаад заавал энд ярилцах гэсэн юм?

Мөр: Энэ барилгад ноцтой хэрэг гарсан. Хүмүүс айж байгаа. Бид нар байнга ирээд байвал хүмүүст таалагдахгүй.

Дон: Тийм ээ. Ийшээ. Бохир л байгаа байх.

Мөр: Энд хэдүүлээ байдаг вэ?

Дон: Одоохондоо Бао Луо бид хоёр байгаа. Зүүн талын өрөө нь миний өрөө. Баруун талынх нь Бао Луогийнх. Жон мөрдөгч өө, та суугаач. Ийшээ суу.

***************

Яан: Энэ газрыг сайн мэдэж байна шүү. Кофены машиныг ажиллуулж мэддэг юм байна.

Ши: Би ажилладаг байсан  юм.

Яан: Цагийн ажил уу?

Ши: Үгүй ээ. Нэг удаа Мей Баод яаралтай ажил гараад надаас тусламж гуйсан. Дараа нь би завтай үедээ ирдэг болсон. Би кофе хийх дуртай.

Яан: Кофе л хийх дуртай гэж үү?

Ши: Жон мөрдөгч Мей Бао бид хоёрын харилцааг сэжиглэсээр л байна уу? Намайг шалгаад байх чинь.

Яан: Бидний ажил асуулт асууж, нотлох баримт олох. Тэгж байж л үнэнийг олж мэддэг. Та зөвөөр ойлгоорой.

Ши: Ойлгож байна аа. Хэргийг илрүүлэхийн тулд шүү дээ.

Яан: Манай багшид итгэж болно. Их сайн мөрдөгч байгаа юм. Алуурчныг заавал барина.

Ши: Гэхдээ та нар төрийн албан хаагчид. Дүрэм журмын дагуу ажиллах ёстой. Энийг багшдаа хэлээд өгөөрэй. Хойшид журмын дагуу ажилла гэж. Тэрний нэр дээр гомдол ирвэл хэргийн мөрдлөгөд тусгүй байх.

**************

Мөр: Юм олж чадав уу?

Яан: Ши Бао Луо эртээд болсон явдлаас болоод болгоомжлоод байна. Би гурван аяга кофе уусан. Тэгсэн ч гэсэн хэрэг болчихоор юу ч мэдэж чадсангүй. Та яасан, багш аа? Та хэрэгтэй юм олж чадсан уу?

Мөр:Хэрэг болчихоор юм олоогүй. Харин аймшигтай юм олсон.

Дон: Миний мэдэх юм энэ л байна.

Мөр: Ам цангачихлаа. Уух юм байна уу?

Дон: Би аваад ирье. Та юу уух вэ?

Мөр: Цай.

Дон: За.

Ши: Жон мөрдөгч. Энд байжээ. Яагаад Яан мөрдөгчтэй ирээгүй юм бол гэж бодож байлаа.

Мөр: Хэргээ мөрдөж явна. Хамт ажилладаг хүнтэй чинь уулзсан юм.

Ши: Тэгж бололгүй яах вэ. Гэхдээ миний өрөөнд зөвшөөрөлгүй орохыг хэн зөвшөөрсөн юм? Энэ танай журам уу?

Мөр: Үгүй ээ. Би ариун цэврийн өрөө хайж байна. Андуурчихаж. Уучлаарай.

**************

Яан: Ши ноёнтон. Хэрэгт туслахаар ирсэнд дахиад баярлалаа.

Ши: Алуурчныг хурдан олбол сайн байна.

Яан: Бид хичээнэ ээ. Жон Мей Баотой хамгийн сүүлд хэзээ уулзсанаа хэлэхгүй юу?

Ши: Хэрэг гардаг өдөр уулзсан. Тэрнийг кафегаасаа гарч байхад нь уулзсан.

Яан: Дахиад сайн бодоод үз. Хэрэг гардаг өдөр сэжигтэй хүн, эсвэл сэжигтэй үйл явдал болсон уу?

Ши: Эртээд хэлсэн биз дээ.

Яан: Жон Мей Бао...

Мөр: Жон Мей Баог эргүүлдэг хүн олон байсан. Та мэднэ биз дээ?

Ши: Тэр хөөрхөн бүсгүй байсан. Байдаг л зүйл биз дээ?

Мөр: Яан...

Яан: Аан?

Мөр: Чамайг эргүүлдэг хүн олон байгаа юу? Чамайг эргүүлдэг хүмүүс ямар бэлэг өгдөг вэ?

Яан: Миний хувийн хэрэг.

Мөр: Хөөрхөн охид ч азтай юм аа. Тэрэнд сайн байсан хүмүүсийн өгсөн бэлэгнүүд. Хар даа. цүнхнүүд, гутал... бас гоёл чимэглэлүүд. Бас энэ... Эмэгтэй хүнд ийм бэлэг өгөхөөр айхгүй юу?

Ши: Энийг би Мей Баод өгсөн.  Тэр дуртай байсан. Тэгэхээр энэнээс болж өчигдөр миний өрөөнд ороо юу?

Мөр: Би андуурчихаж гэж хэлсэн байх аа.

Ши: Намайг сэжиглэж байгааг чинь мэднэ ээ. Намайг шалгахаас би айхгүй. Мей Баод олон хүн сайн байсан. Гэхдээ би биш. Би өөр хүнд сайн... Би буухад чинь тусалъя.

М: Хэрэггүй ээ.

Ши: Зүгээр ээ.

М: Хэрэггүй гэж байна. Би өөрөө буучихна. Баярлалаа.

Мөр: Тэргэнцэртэй эмэгтэй?

Дон: Бао Луогийн сайн хүнийг асуусан биз дээ? Би блокт байдаг тэргэнцэртэй бүсгүйд сайн. Хөөе. Чи яачихаа вэ? 

Ши: Зүгээр ээ.

Дон: Наадахаа хаанаас аваа вэ? 

Ши: Интернэтээр хуучныг авсан юм.

Дон: Энүүгээр яах гэсэн юм?

Ши: Тэргэнцэр дээрээс хорвоо ямар харагддагийг мэдэх гэсэн юм.

Дон: Жон мөрдөгч өө, та хэтрүүлээд байх шиг. Бао Луо, Жон Мей Бао хоёрт тийм харилцаа байхгүй. Бодоод үз л дээ. Жон Мей Бао ямар хөөрхөн билээ дээ. Тэрэнд сайн байх уу? Тэгээд л Бао Луо тэр тэргэнцэртэй охиноос өөр хүн боддоггүй байсан.

Ши: Өмнө нь болсон зүйлээс болоод би насаараа ганцаараа амьдарна гэж боддог байсан. Гэхдээ тэр бүсгүйтэй учраад... би гэнэтхэн жаргалтай байхыг хүссэн.

Мөр: Энийн Жон Мей Баод хэлж байсан уу?

Ши: Мей Бао намайг дэмждэг ганц хүн байсан. Сайхан сэтгэлтэй, итгэл даадаг байсан болохоор би хамаагүй ярьдаг байсан.

Мей: Тэгээд тэрэнтэй амьдрах бэлтгэл хийж байгаа юм уу?

Ши: Тэрнийг сайн асрахын тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Мей: Тэрэнд сайн гэдэгээ хэлсэн юм уу?

Ши: Хэлээгүй.

Мей: Сэтгэлээ илчлээгүй юм уу?

Ши: Хэлж чадаагүй.

Мей: Яагаад хэлж чадаагүй гэж?

Ши: Би таалагддаг үгүйгээ мэдэхгүй болохоор...

Мей: Сэтгэлээ илчлэхгүй бол яаж мэдэх юм? Өмнө нь охидод сайн гэдэгээ яаж хэлдэг байсан юм?

Ши: Манай найз охин надад сайн гэдэгээ хэлсэн. Тэгээд бид хоёр үеэрхэж эхэлсэн.

Мей: Тэр сайн хэлээгүй бол яах вэ?

Ши: Зүгээр өнгөрөх байсан байх.

Мей: Чи их олон зүйлийг зүгээр өнгөрөөсөн байх аа.

Ши: Харин чи? Чи түрүүлж хэлдэг байсан уу?

Мей: Ихэвчлэн тэгдэг.

Ши: Чи хөөрхөн болохоор... эрчүүд татгалзахгүй л дээ.

Мей: Тийм биш ээ.

Ши: Би хөөрхөн хүмүүсийн амьдрал бусад хүмүүсийнхээс амар байдаг байх гэж боддог.

Мей: Амархан амьдралтай хүн гэж байхгүй.

Ши: Би... би буруу юм хэлчихсэн үү?

Мей: Үгүй ээ. Яаж хэлэхээ мэдэхгүй байвал цаасан дээр биччих.

Мөр: Хүнд юм аа. Ши Бао Луо халамжтай хүн бололтой.

Дон: Нэг удаа хайрын захианаас болоод надад уурласан.

Ши: Юу хийгээд байгаа юм?

Дон: Чамд тусалж байна.

Ши: Өгөөдөх.

Дон: Өгөхгүй. Өгөхгүй. Өгөхгүй. Өгөхгүй, өгөхгүй, өгөх... тоглосон юм аа. Май...

Мөр: Захинаас болоод... хэтэрхий юм биш үү?

Дон: Тэр охинд үнэхээр сайн гэсэн үг. Тийм биш бол яалаа гэж тэгэх юм?

*****************

М: Би захиаг чинь уншсан. Би сайн ойлгохгүй л байна. Миний байгааг хар л даа. Үнэхээр надад сайн юм уу?

Ши: Би хүнийг жаргалтай болгож чадахгүй, өөрийгөө азгүй хүн гэж боддог байсан. Гэхдээ тэрэнтэй учирч, бурхан тэрэнд шударга бус хандаж байгааг хараад... Тэр их хүчтэй эмэгтэй. Би бусдыг жаргалтай болгож чадах бол уу гэж бодсон... Итгэлтэй байна. Би чамд сайн. Тэр өдрөөс хойш тэр алга болчихсон. Тэрнээс хойш дахиад уулзаагүй.

Эр: Бао Луо би явлаа шүү.

Ши: За. Эгч ээ.

Эм: Энэ захиаг... Чао Вэй чамд өгөөрэй гэсэн.

Эм: Бао Луо, би удахгүй хагалгаанд орно. Айгаад байна. Тийм болохоор чамд захиа бичихээр шийдлээ. Эмч намайг зургаан сар л амьдарч чадна гэсэн. Хагалгаанд орвол хоёр жил амьдрах боломжтой болно. Гэхдээ амжилттай болох магадлал 50%. Зургаан сар хоёр жилээс ялгаагүй болохоор би хагалгаа хийлгэхгүй байхаар шийдсэн. Чамтай учирсны дараа би зургаан сар, хоёр жил ямар их ялгаатайг ойлгосон. Чамтай илүү удаан байж чадвал, нэг жил ч бай, нэг өдөр ч бай... би их баярлах болно. Хагалгааны дараа чамтай уулзаж чадах үгүйг мэдэхгүй. Боломж олдвол “би чамд сайн” гэж хэлэхийг хүсч байна.

Мөр: Болно оо. Болно. Ши эрхэм ээ. Бид нар таны хайрын түүхийн хоёрдугаар хэсгийг сонслоо. Сэтгэл хөдөлж байна. Харамсалтай нь бид хэрэг мөрдөхдөө сэтгэл хөдлөлөөр ажилладаггүй. Та зөндөө юм ярьсан ч, өөрийгөө л яриад байх юм. Бид танаар Жон Мей Баогийн тухай яриулмаар байна.

Ши: Бид найзууд байсан. Гэхдээ тэрний тухай бүгдийг мэднэ гэсэн үг биш.

Мөр: Итгэлцэл хоёр талтай. Биднийг итгүүлэхийг хүсч байгаа бол нууцаа ярих хэрэгтэй. Та хоёр зөндөө л ярилцсан байж таараа. Ганцхан та ярьдаггүй байсан байлгүй. Гэр бүл, найз нөхөд, хайр сэтгэл. Мэдэх  юм байж л таараа. Ши ноёнтон. Алуурчныг үнэхээр л барихыг хүсч байгаа бол таны бидэнд өгөх мэдээлэл маш чухал.

Мей:Сонирхол төрөөд байна. Яагаад тэрэнд сайн юм? Тэрний зан ааш, юунд дуртайг, бас өнгөрснийг нь мэдэхгүй биз дээ.  

Ши: Үнэнийг хэлэхэд... яагаад тэрэнд сайн болсноо өөрөө ч мэдэхгүй байна.

Мей: Би хүүхэд насныхаа тухай ярьж байлуу? Тийм сайхан юм биш л дээ. Сонсмоор байна уу? Намайг төрсний дараа аав маань алга болчихсон. Би  ганц ч удаа уулзаж байгаагүй. Ээж маань дөнгөж 17 настай байсан. Бид хоёр тосгоноосоо гарч хотод хайхаар очсон. Олон жил хайсан. Олж чадаагүй. Гэхдээ ээж маань өөр хүнтэй болсон.

Бичиг: 17жилийн өмнө.

Мей: Тэгээд би дүүтэй болсон. А Жун, би ирлээ. Ээжид хадгалсан мөнгө байсан болохоор бид нар дутах юмгүй амьдардаг байсан. Хойд аав маань залхуу, шунахай нэгэн байсан. Удалгүй бидний мөнгийг үрж дуусаад, мөнгө хүүлэгчдэд өртэй болсон.

Ээж: Бүгдийг нь авчихаар чинь юугаа идэж амьдрах юм бэ? Ханиа. Ханиа.

А: Тавь.

Ээж: Битгий л дээ.

А : Тавь гэж байна.

Мей: Үргэлжлүүл.

Ээж: Ханиа. Ханиа, сонс л доо. Мей Бао чиний охин биш ч гэсэн, А Жун чиний хүү шүү дээ. Бид нарт жаахан мөнгө үлдээ л дээ.

Мей: Намайг 12-той байхад бизнес хийж байгаад хууль зөрчөөд, шоронд орчихсон.

Ээж: офицер оо...

Эр: Яан Ёон Юуан гэртээ байна уу?

Ээж: Офицер оо. Гэртээ ирээгүй ээ. Сая явчихсан. Офицер оо. Хэлээд байна шдээ. Энд байхгүй ээ. Энд хэн ч байхгүй.

Ц : Наанаа зогс. Зогс гэж байна. Зогсооч. Зогс. Хаалгаа нээ. Хаалгаа.

Ээж: Галзуураа юу? Яах гэж хэлж байгаа юм? Чи...

Хүү: Эгч ээ, та зүгээр үү?

Мей: Зүгээр ээ.

А: Зөөлөн л дөө. Зөөлөн гэм... ёоёо...

Ц: Дуугүй бай. Дуугүй бай.

А: Цагдаа. Цагдаа. Буруу ойлгосон байна. Цагдаа,

Ээж: Офицер оо.

А: Миний хэлэхийг сонс л доо.

Ээж: буруу ойлгосон байна. Энэ чинь миний нөхөр...

А : Эхнээр, андуураад байна гэж хэл дээ.

Ээж: Офицер оо, миний нөхрийг тавиач дээ. Офицер оо. Офицер оо...

Мей: Тэр үед манайд олон хүн мөнгө нэхэж ирдэг байсан. Манай гэрт байсан өнгөтэй өөдтэй болгоныг аваад явсан. Бид нар хоосорсон. Ээж маань яах учраа мэдэхгүй байхдаа Ван ахтай таарсан.

Бичиг: 15жилийн өмнө.

Мей: Ван ахтай суусныхаа дараа ажил хийхээ больсон. Архи ууж, хөзөр тоглодог болсон. А Жун, хичээлдээ явъя. Азаар Ван ах боломжийн цалин авдаг байсан. Дүү бид хоёрт сайн байсан. Ээжийн нэхсэн болгоныг авч өгдөг.

В: Мей Бао. Мей Бао. Хичээлдээ явах нь уу? Алив... Энийг ав. Хичээлдээ явахаасаа өмнө юм авч идээрэй. Өлсөж болохгүй шүү. За юу?

Мей:  Баярлалаа, Ван ах аа.

В: Зүгээр ээ

Мей: Явъя. Гэхдээ ээж тэрэнд сайн байгаагүй. Уг нь их эелдэг хүн байсан.

Эр: Манай борлуулалт их муудсан. Тийм болохоор сайн ажиллах хэрэгтэй шүү.

В: За, дарга аа.

Мей: Гэхдээ эелдэг байлаа гээд сайн хүн гэсэн үг биш.

В: Сайн байна уу. Сайн уу, сайн уу Чен эзэгтэй. Мужийн хуурамч мөнгөний тасгаас ярьж байна. Намайг Ли Жун гэдэг. Та хожсон. Тийм ээ, 150мянган юань хожсон. Гэхдээ...

Эр: Таныг луйврын хэргээр баривчилж байна. Дагаад яв. Явъя.

В: Мей Бао. Ээжийгээ бас А Жунийг сайн харж байгаарай.

Мей: За.

В: Би удахгүй ирнэ.

Мей: За. Ээж ээ. Энийн Ван ах эртээд надад өгсөн. Ямар нэг юм болбол танд өгөөрэй гэсэн.

Ээж: Юу юм? Сүүлчийн үгээ бичиж үлдээгээ юу? Яасан ч төвөгтэй юм.

Мей: Ээж ээ. Ван ахаас дахиад захиа ирчихэж.

Ээж: Тэнд тавьчих.

Мей: Ван ах шоронд ороод удчихлаа. Эргэж очихгүй юм уу?

Ээж: Завтай болохоороо очино оо. Маажаан тоглохоор явлаа. Хоолоо идээд гэртээ байж бай.

Мей: Ээж ээ, надад хоол авах жаахан мөнгө үлдээчих.

Ээж: Саяхан мөнгө өгсөн биз дээ? Бүгдийг нь үрчихсэн юм уу? За за за. Битгий бүгдийг нь үрчихээрэй. Картны мөнгө дуусч байгаа. Жун, нааш ир. Ээж нь маажаан тоглочихоод ирье. Гэртээ байж  байгаарай. Хоолоо сайн идээрэй. Сайн хүү шүү.

Мей:  Ээж ээ. Ван ахын мөнгийг үрээд дуусчихсан юм уу?

Ээж: Ван ахын чинь мөнгө миний мөнгө. Ван ахынх гэнэ шүү.

В: Чи сайн байгаа юу? Чамайг их санаж байна.

Ээж: би сайн байгаа.

В: А Жун, Мей Бао хоёр сайн уу? Сайн байгаа юу?  

Ээж: Тэр хоёр...сайнгүй байгаа.

В: юу болоо вэ?

Ээж: Чиний надад үлдээсэн карт... байна аа даа? Бид нар мөнгийг нь үрээд дуусчихсан.

В: Одоо яах вэ?

Ээж: Би айгаад байна. А Жун, Мей Бао хоёрын сургуулийн төлбөрийг өгөх хэрэгтэй байдаг. Хүүхдээ зовоож болохгүй  биздээ?

В: Үнэндээ... би өөр карт нуучихсан. Бид хоёрын өрөөний орны хажуугийн шүүгээний ард. Чамтай хурим хийхээр хадгалж байсан юм. Гамнаж хэрэглээрэй.

Ээж: Нууц үг. 

В: Нууц үг.

Ээж: Хүлээгээрэй. Бичээд авъя. За хэлээрэй.

В: 315...

Ээж: Чанга хэл л дээ.

В: 315-204.

А: Юу хийгээд байгаа юм?

В: Хөөе...

А: Энэ хэн юм? Намайг эзгүйд өөр эртэй болоо юу? Чи надад юу гэж амалсан бэ? Янхан.

В: Чи хэн юм? Юу хийгээд байгаа юм? 

Эр: Би нөхөр нь байна. Нөхөр нь. Янхан.

Эр3: 6сарын дараа гарах гэж байж.  

Мей: Ээж дахиад л хүссэнээрээ амьдарсан. Нэг өдөр намайг гэртээ иртэл... Би ирлээ... А Жун... А Жун...

Хүү: Эгч ээ. Тэр эргээд ирсэн.

А: Зөөлөн. Наашаа... Мей Бао ирчихсэн үү? Зөөлөн. Суучих. Зүгээр үү? Мей Бао. Бид баян болсон. Ээж чинь нэг сая юань байгаа гэсэн. Энэ мөнгөөр би найзуудтайгаа Шинлон явж хашны наймаа хийнэ. Их ашигтай бизнес. Дөрвүүлээ сайхан амьдарна аа.

Мей: Ээж ээ, тэр чинь Ван ахын мөнгө.

А: Ван ах гэж хэн юм?

Мей: Танд хамаагүй.

Ээж: Мей Бао, яаж ярьж байгаа юм?

Мей: Ван ахын мөнгийг тэрэнд өгчихсөн юм уу?

Ээж: Ван ах чинь хичнээн сайн байсан ч, гадны хүн. А Жуний аав яаж ч хандсан бай, манай гэр бүл. Ойлгосон уу?

А: Би та нарыг сайн харж хандана аа.

Мей: Ван ахыг шоронгоос гарахаас хэд хоногийн өмнө ээж нэг сая юанийг нь аваад өөр хот руу зугтчихсан. Заримдаа чи манай ээжтэй адилхан санагддаг. Чи дутагдаж гачигдсан хүмүүст сайн.

Ши: Магадгүй... ингэж байж л бид нар асуудалтайгаа нүүр тулж, сэтгэла амардаг байх.

Мей: Би ойлгож байгаа ч, зөвшөөрч чадахгүй нь. Би чамайг чиний бодож байгаа шиг муу хүн гэж боддоггүй. Манай ээжийг аваад үз л дээ. Олон муу хүнтэй учирсан. Аймшигтай хүнтэй гэрлэсэн ч гэсэн... эцэст нь өөртөө хайртай хүнтэй учирсан. Чи ямар ч хүн байлаа гэсэн чамд яг тохирох хүн энэ хорвоогийн хаа нэгтээ хүлээж байгаа. Эвлүүлдэг тоглоом шиг. Зөв хүнтэйгээ учирч байж л бүтэн болно.

Мөр: Амьдрал нь амаргүй байж.

Яан: Даанч гэр бүлийнх нь мэдээлэл олдохгүй байсан юм. Холбоо бариагүй их удсан байх.

Ши: Гэрийнхэн нь тэрэн дээр ирж байгаагүй.

Мөр: Жон Мей Бао найз нөхөд цөөтэй байсан. Өөрийнхөө амьдардаг байрнаас гардаггүй байсан. Та хүн танихдаа сайн. Тэрэнтэй дотно байдаг хүн гэрт нь орсон бол та мэдэх л ёстой.

Ши: Би мэдэхгүй ээ.

Мөр: Мэдэхгүй юу, эсвэл хэлмээргүй байгаа юм уу? Хонгилын хяналтын камерын бичлэг байхгүй ч гэсэн, хүлээн авах, лифтэн дэх хяналтын камеруудыг бид нар шалгаж чадна. Тийм хүн байгаа бол олчихно. Цаг хугацааны асуудал. Ши ноёнтон. Бид нарт цаг хэмнэхэд туслахгүй юм уу?

Ши: Би тусалж байгаа биздээ?

Мөр: Үнэхээр гайхалтай. Та асуусан асуултанд хариулахгүй байна. Зөндөө ярьж байгаа ч, хэрэгтэй юм ганц ч алга. Таны ярьсан зүйлс энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Ши ноёнтон. Миний ажигласнаар... та өрөвдөлтэй юм. Жон Мей Баод тусалж чадна гэж бодож байна уу? Тэргэнцэртэй найз охиноо халамжилж, тэрэнд бас осолд орсон хүмүүст тусалж чадна гэж бодоо юу? Миний бодлоор... та амиа бодсон хүн. Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй. Дахиад асууя. Жон Мей Баогийн тухай юу нуугаад байгаа юм?

Ши: Жон мөрдөгч өө... хоосон тааварлах хэрэггүй. Нотло л доо. Хэрэг гарахад би тэнд байгаагүй. Надад нотлох баримт байгаа. Танд гэрч, баттай нотлох баримт ч байхгүй. Яагаад намайг сэжиглэж байгаа юм?

Яан: Ши ноёнтон. Бид нар таныг сэжиглээгүй. Бид нар...

Ши: Би хэлэх гэснээ хэлчихлээ. Одоо явж болох уу? Та нарт намайг саатуулах эрх байхгүй.

****************

Яан: Багш аа.

Мөр: Аан?

Яан: Та надад адгах хэрэггүй гэсэн биз дээ? Та яаж байгаа юм?

Мөр: Нэмэр болсонгүй. Улам сонирхол төрөөд байна. Ши Бао Луо Жон Мей Баогийн тухай юу нуугаад байгаа юм бол? Яан.

Яан: Аан?

Мөр: Чи нэг бод доо. Байцаалтын үеэр тэр бид нарын асуугаагүй юу ярьсан бэ?

Ши: Энийг би Мей Баод өгсөн.  Мей Баод олон хүн сайн байсан. Мей Бао л намайг дэмждэг байсан. Гэрийнхэн нь тэрэн дээр ирж байгаагүй.

Яан: Гэрийнхэн нь тэрэн дээр ирж байгаагүй.

Мөр:  Бид хоёр гэрийнхэн нь тэрэн дээр ирдэг байсан уу гэж асуугаагүй. Тэр өөрөө л хэлсэн.

Яан: Ойлголоо. Тэгвэл би Мей Баогийн гэр бүлийг судлаад үзье.

Ж: Яан.

Яан: Аан?

Ж: Чиний асуусан сандлыг олсон.

Яан: Баярлалаа.  Ма-кин-тош. Яасан үнэтэй юм? Энэ алдартай брэнд  юм уу?

Ж: Брэнд биш ээ.

Яан: Брэнд биш гэнэ ээ? Тэгээд юу юм?

Ж: Архитекторын нэр.

Мөр: Алив харъя. Архитекторын бүтээсэн сандал аа?

********************

Мо: Ээж ээ гээрэй. Ээж ээ. Ээж ээ. Аав аа...

Хоёрдугаар анги төгсөв.

Орчуулсаэн Жамбалын Тамир

 

Back to episodes Go home