A Murderous Affair in Horizon Tower-1
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Мочин цамхаг-Тэнгэрийн хаяа цамхаг
Яан: эм, Яан Руй Сэн, нүдний шилтэй мөрдөгч
Мөр: эр, Жон Жин Гуо, мөрдөгч, Яан Руй Сэний багш
Мей: эм, Жон Мей Бао, кафены эзэн
Ши: эр, Ши Бао Луо, байрны хамгаалагч
Сун: эм, Ши Бао Луогийн сүйт бүсгүй
Мэн: эр, Си-1218тоот, үл хөдлөх хөрөнгө зуучлагч Лин Мэн Юү, нүдний шилтэй
Бичиг: Си-2003тоот Жон Мей Бао.
Эр: Юу болоод байна аа?
Эр2: Тийм ээ. Тийм.
Эр: Бүтэн цаг гаран болж байна шд.
Эр2: Удахгүй ирнэ ээ. Та тайван байж бай.
Эм: Ийм удаан тоггүй яах болж байна?
Эр2: Тийм ээ.
Эр: Нааш нь хүн явуулсан гэсэн.
Эр2: Би даргатайгаа яриадахъя. Хөөе хөөе хөөе. Бид нарт тусал л даа.
Бичиг: Байрны хамгаалалтын ажилтан Ши Бао Луо.
Ши: Мей Бао. Кафегаа ч хаалгүй явчихсан байна. Би гэрт нь очоод шалгаадахъя.
Эр2: Хөөе...
Эр: Хөөе...
Эм: Ийм өндөр барилгад байнга тог тасраад байвал яах болж байна аа?
Л: Үнэнийг хэлэхэд би энд олон жил амьдарч байна.
Бичиг: Си-1218тоот, үл хөдлөх хөрөнгө зуучлагч Лин Мэн Юү
Л: Хоёр дахь удаагаа л тог тасарч байна. Өмнө нь нэг л удаа тасарч байсан.
Бичиг: Би-1602 тоот, архитектор, Лин Да Сэн
Бичиг: Би-1602 тоот, архитекторын эхнэр Ли Мо Ли
Мо: Ханиа.
Лин: Эхнэр.
Бичиг: Си-2307 тоот, Дин Шао Лин
Бичиг: Си-2002тоот, зохиолч Ву Мин Юүэ
Ши: Мей Бао. Мей Бао!
Бичиг: үйлчлэгч Еэ Мей Ли
Лин: Холдоорой.
Эр: Уучлаарай.
Үл: Уучлаарай. Би явахгүй бол болохгүй нь. Уучлаарай.
Ши: Мей Баог би ийм болгосон. Надаас болсон...
Эр: Дуугүй бай л даа. Хүмүүс хараад байна.
Бичиг: “Харанхуйгаас ирж, харанхуйд буцсан эмэгтэй”
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. 1-р анги. Ши Бао Луо. Нэгдүгээр хэсэг.
Яан: Багш аа. Хохирогч Жон Мей Бао. 29 настай. Энэ барилгын нэг давхрын кафены эзэн. Мочин цамхагт хоёр жил орчим ганцаараа амьдарч байгаа. Хүмүүс тэрнийг үргэлж ажилтай завгүй байдаг гэсэн. Кафедаа ажиллаж, эсвэл гэртээ амардаг байсан. Энэ барилгаас бараг гардаггүй.
Мөр: Мэдээлэл сайн авсан байна. Наашаа хүрээд ир. Хэргийн газрын талаар юу гэж бодож байгаагаа хэлээдэх.
Яан: Толгойд нь мохоо зүйлээр цохисноос өөр биед нь ил шарх байхгүй. Бас бэлгийн хүчирхийлэлд өртсөн ул мөр байхгүй. Өрөөнд эвдэрсэн зүйл байхгүй. Хэрэгтэн ээ өрөөг сайн мэддэг байх ёстой. Толгойд нь байгаа шарх юунаас үүссэн нь тодорхойгүй. Тэрнийг ийм болгосон хүн дотны хүн байж магадгүй. Гэхдээ, энийг дахин шалгах хэрэгтэй. Та юу гэж бодож байна?
Мөр: Миний бодол уу? Наашаа ойрт. Санаатай үйлдсэн хэрэг гэж бодож байна.
Яан: Яагаад?
Мөр: Хохирогчийг харахгүй байна уу? Хөөрхөн байна уу?
Яан: Хөөрхөн байна.
Мөр: Хөөрхөн охид үргэлж хайр дурлалын асуудалтай байдаг.
Яан: Багш аа, энэ чинь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг.
Мөр: Хохирогчийн утсыг олсон уу?
Яан: Үгүй ээ. Хэрэгтэн авсан байх.
Мөр: ХЯаналтын камерын бичлэг?
Яан: Тийм ээ. Ай Ти-гийнхан ажиллаж байгаа. Гэхдээ нэг их найдах хэрэггүй гэсэн.
Мөр: Юу гэсэн үг вэ?
Яан: ХЯаналтын камерын бичлэг ховор байна гэсэн. Хэдэн жилийн өмнө оршин суугчид хувийн орон зайд халдлаа гэсэн гомдол гаргасан. Тэгээд захиргаанаас хонгилд байсан камернуудыг хураасан гэсэн. Цахилгаан шат, нэг давхрын хүлээлгийн танхимд л камернууд байгаа.
Мөр: Мөнгөтэй хүмүүсийн аяыг олох амаргүй. Ингэхэд, бусадтай ямар харилцаатай байсан бэ?
Яан: Хөршүүдтэйгээ муугүй харилцаатай байсан гэсэн. Найз нөхөд гэх хүн байхгүй. Тэгээд ч гэр бүл нь энэ хотод байдаггүй болохоор холбоо барьж чадаагүй байгаа.
Мөр: Ойр дотных нь хүмүүсийг сайн шалга.
Яан: За.
Мөр: Цогцосыг нь хэн олсон бэ?
Яан: Байрны захиргааны хамгаалалтын ажилтан. Энд байсан цагдаагийн ажилтан тэр хүнийг “надаас болсон” гэж орилж байсан гэсэн.
Мөр: Тэгвэл тэрнээс эхэл.
Эр: Жон мөрдөгч өө. Жон мөрдөгч өө.
Мөр: Аан?
Эр: Охин чинь гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан, таныг гэртээ хэзээ ирэх вэ гэж асууж байна.
Мөр: За, одоо дууслаа.
Яан: Охин?
*****************
Мөр: Хар л даа. Энд нэг залуу бүсгүй ганцаараа амьдардаг байсан. Гэнэтхэн гэртээ ганцаараа алуулчихсан байна. Гадуур амьдрах аюултай.
Охин: Жон Жин Гуо. Яагаад намайг айлгаад байгаа юм? Цагдаагийн ажилтан юм чинь та байнга ийм аюултай юмтай таарах нь мэдээж шдээ. Тэгсэн ч гэсэн хорвоо аюултай гэсэн үг биш.
Мөр: Яаж ярьж байгаа чинь энэ вэ? Чамд санаа зовоод л тэгж байна. Сайн сонс. Их сургуульд орохоорооо өрөө хөлсөлж амьдарна гэж ярих хэрэггүй. Сургуулийнхаа дотуур байранд л амьдар.
Охин: Дургүй хүрчихлээ. Би явлаа.
Мөр: Хөөе. Байж бай, би хүргээд өгье. Яан, хэргийн газрыг чамд даатгалаа.
***************
Мөр: Юм идэхгүй юм уу?
Яан: Идэхгүй ээ, би жингээ хасч байгаа.
Мөр: Тэгвэл би өөртөө захиаллаа шүү. Хөөе. Өдрийн хоолны цаг болчихож. Чамд ч гэсэн захиалаад өгье. Нэр нь хэн гэлээ?
Яан: Ши Бао Луо.
Мөр: Ши Бао Луо.
Ши: Аан?
Мөр: Хоолны цаг болчихож. Чамд хоол захиалаад өгье.
Ши:Би энд удах уу?
Мөр: Яаж ч байсан хурдан явахгүй.
Ши: Аан. Тэгвэл баярлалаа.
Мөр: Зүгээр ээ. Эхэл эхэл.
Яан: За. Барилгын захиргаанд ямар ажил хийдэг вэ?
Ши: Хамгаалагч. Гэхдээ манай компанид хамгаалалтын ажилтан байх өөр. Бидэнд хийхгүй ажил гэж байхгүй. Жишээл...
Яан: Шарсан будаа юу? Шарсан гоймон уу?
Ши: Аль нь ч яах вэ.
Яан: Жишээлбэл?
Ши: Жишээлбэл... хүлээн авах, сантехникч, цахилгаанчин гээд өдөр тутмын эргүүл. Оршин суугчдад ямар нэг асуудал тулгарвал хамгаалагч нарыг дууддаг.
Мөр: Халуун ногоотойг авах уу? Аан?
Яан: Гаднаас хүн ирвэл хүлээн авах дээр заавал үнэмлэхээ үзүүлж бүртгүүлдэг үү?
Ши: Оршин суугч өөрөө дагуулж ирвэл бүртгэх шаардлагагүй.
Яан: Хэрэг гардаг өдөр, тэгж бүртгэлгүй орсон хүн байгаа юу?
Ши: Миний санаж байгаагаар... гурван хүн. Зургаан цагт Эй-802 тоотын ноён Ма цагаан даашинзтай бүсгүйтэй ирсэн. 7цагийн үед Би-3105 тоотын Шен хатагтай бууж ирээд дунд эргэм насны махлаг эрэгтэйг дагуулаад орсон. Найман цагийн үед Ди-1503-ын Чен ноён малгай өмссөн эрэгтэй хүнтэй хамт гаднаас ирсэн.
Яан: Болоо юу?
Ши: Болсон.
Мөр: Яасан сайн санаж байх юм?
Ши: Энэ миний ажил. Бид нар ширээний ард зогсоод чимэглэл шиг харагддаг байх. Гэхдээ бид орж гарч байгаа бүх хүнийг хардаг.
Мөр: Тэр шөнө цагдаагийн ажилтны дэргэд таныг “надаас болж үхсэн” гэж хэлсэн гэсэн.
Ши: Тийм ээ. Гэхдээ би тэрнийг алсан гэж хэлээгүй. Магадгүй сэтгэл хөдлөлөөс болоод... Мей Баог өрөвдсөндөө тэгсэн байх.
Мөр: Яагаад өрөвдсөн юм?
Ши: Тэр өдөр би эргүүлд гарч байсан. Гэхдээ сэжигтэй зүйл анзаараагүй. Би илүү анхааралтай байсан бол Мей Бао үхэхгүй байсан.
Мөр: Тэгвэл хариуцлагаа ухамсарласан гэсэн үг үү?
Ши: Хамгаалалтын ажилчид бүгд ийм хариуцлагатай байдаг бол сайхан байхгүй юу.
Яан: Та хохирогчтой дотно байсан уу?
Ши: Найзууд байсан.
Яан: Яаж найзууд болсон юм?
Ши: Тэр өдөр... тог тасарчихсан байсан.
Яан: Танай тог байнга тасардаг юм уу?
Ши: Үгүй ээ. Миний санаж байгаагаар хоёр удаа л тасарсан.
Мей: Сайн байна уу. Би шинээр ирж байгаа юм. Манай зуучлагч түлхүүр, бас картуудыг хүлээн авах дээр үлдээчихнэ гэсэн. Би авах гэсэн юм.
Ши: Үнэмлэхээ үзүүлэхгүй юу?
Мей: За.
Ши: Байрны чинь дугаар?
Мей: Си блокийн 2003.
Ши: Жон хатагтай.
Мей: Тийм ээ.
Ши: Түр хүлээгээрэй. Энэ таны карт бас түлхүүр. Энд гарын үсэгээ зурчих. Нүүлгэх компанийхан ирчихсэн үү? Тийм бол үнэмлэхээ үзүүлж бүртгүүлэх ёстой.
Мей: Нүүлгэх компани ирэхгүй ээ. Энэ чемодантай л ирсэн. Би өөрөө аваад ирсэн.
Ши: Нүүлгэгэч хөлслөөгүй юм уу? Өнөөдөр тог тасарчихсан болохоор цахилгаан шат ажиллахгүй байна. Та 20-р давхарт гарах болохоор...
Мей: Зүгээр ээ. Би чемоданаас өөр юм байхгүй болохоор би өөрөө аваад явчихна. Юу...
Ши: Ийшээ...
Мей: За. баярлалаа.
Ши: Би туслах уу?
Мей: Зүгээр ээ. Би өөрөө явчихна.
Ши: Зүгээр ээ, би тусалъя. Нааш нь....
Мей: Баярлалаа.
Ши: Би тусалъя. Чемодан чинь хөнгөн юм аа.
Мей: Би байнга нүүдэг болохоор. Уг нь би хоёр сар болоод нүүдэг. Заримдаа өөр хот руу ч явдаг. Тийм болохоор их ачаа байдаггүй юм. Хэдэн хувцаснаас өөр юм байхгүй. Хувцас байхад л болдог юм.
Ши: Тэгвэл энэ удаад?
Мей: Байдлаасаа болно оо. Миний ажил хэр байхаас шалтгаална.
Ши: Ажлын газар чинь ойрхон уу?
Мей: Би доод давхарт найзтайга кафе ажиллуулах гэж байгаа.
Ши: А Бу кафе юу?
Мей: Мэддэг юм уу? Манайх нээгээгүй байгаа шд.
Ши: Саяхан... засвар хийгээд дууссан байх аа? Оршин суугчид дуу чимээ гаргалаа гэж их гомдол гаргасан.
Мей: Уучаарай.
Ши: Манчэд ирээд хэр удаж байна?
Мей:Гурван сар болж байна. Харин та?
Ши: Би... арав гаран жил болж байна. Анх сургуульд суралцахаар ирсэн.
Мей: Аль их сургуульд сурсан бэ?
Ши: Манчэ их сургууль.
Мөр: Сайн сургууль шүү. Гайхлаа шүү. Тийм сайн сургууль төгссөн байдаг. Банкны менежер байж байгаад хамгаалалтын ажилтан болсон. Ямар нэг юм болжээ дээ.
Ши: Тийм ээ. Гэхдээ тэр энэ хэрэгтэй холбоогүй.
Мей: Танд ямар нэг юм тохиолдсон байх.
Ши: Юу болсныг сонсмоор байна уу?
Мей: Та яримаар байна уу?
Ши: Хоёр жилийн өмнө тог тасарсан. Хамгаалалтын ажилтан болохоор би оршин суугчдад санаа тавих ёстой. Гэхдээ цөөн хэдэн оршин суугчид л бидэнд анхаарал хандуулдаг. Тэдний ихэнх нь миний нэрийг ч мэдэхгүй. Гэхдээ одооны хүмүүс бүгд тийм болсон. Өдөр бүр цахим сүлжээнд юу алдартай байгааг харж. Олон км-ын цаана юу болж байгааг мэддэг ч, хөрш нь хэн болохыг ч мэддэггүй. Мей Бао өөр байсан. Эргэн тойрныхоо хүмүүст санаа тавьдаг байсан.
Мөр: Тэгээд Мей Баотай юу ярьсан бэ?
Ши: Таван жилийн өмнө болсон хэрэг. Тэгэхэд би залуухан, бас итгэл найдвараар дүүрэн байсан. Бүх зүйл сайхан болно гэж итгэдэг байлаа... Би ирлээ.
Сун: Ирчихсэн үү? Ашгүй дээ. Тусламж хэрэгтэй байсан юм. Хуримын агентлаг надад хоёр төлөвлөгөө өгсөн. Алийг нь сонгох вэ?
Ши: Хямдханыг нь.
Сун: Нарийлахаа болихгүй юм уу?
Ши: Байр авах хэрэгтэй биз дээ?
Сун: Байрны мөнгө хангалттай байгаа шдээ.
Ши: Эртээдийн байрыг авахад ч хүрнэ л дээ. Гэхдээ... Өнөөдөр би энийг олсон.
Сун: Мочин цамхаг.
Ши: Энэ байр үнэтэй байхаас ч аргагүй. Хотоос жаахан зайтай ч гэсэн метро нь шөнө болтол явдаг гэсэн. Бас үнэлгээ өндөртэй.
Сун: Хөөх. Өндөр зэрэглэлийн барилга байна. Би чамайш хямдхан байр авна гэж бодсон юм.
Ши: Дөрвөн өрөө байрыг нь хар даа.
Сун: Бид хоёрын үзсэн гурван өрөөнөөс хамаагүй дээр юм байна. Бид хоёрын мөнгө хүрэх юм уу?
Ши: Дахиад жаахан хэмнэх хэрэгтэй. Гэхдээ... Банк саяхнаас хэрэглээний зээлийн төсөл хэрэгжүүлж байгаа. Би хүсэлтээ гаргавал байрныхаа урьдчилгааг өгч чадах байх.
Сун: Гэхдээ хэрэглээний зээлээр байр авч болдоггүй гэсэн шд.
Ши: Зүгээр ээ. Хэн ч шалгахгүй. Тэгээд ч, одоо хүмүүс байрныхаа урьдчилгааг ингэж хийдэг болсон.
Сун: Нээрэн үү?
Ши: Аанхан.
Сун: Тэгвэл хоёулаа үнэхээр энэ байранд орчихвол...
Ши: Сайхан байна уу?
Сун: Сайхан байна.
******************
Л: Ийшээ. Блокуудын байрлал, гадна орчныг би танилцуулж өгье. Манай орчны төлөвлөгөөг Гонконгийн алдартай дизайнер гаргасан. Мочин цамхагийн гадны орчны зургийг ч гэсэн гаргасан. Эй блок, Би блок, Си блок, Ди блок. Эй, Би блокууд нь том хэмжээтэй байрнууд.
Ши: Нөгөө хоёр нь ямар вэ?
Л: Бусад нь нэг, хоёр өрөөтэй жижиг байрнууд.
Ши: Аан? Жижиг байрнууд байгаа юм уу? Надад тэгж хэлээгүй шд.
Сун: Жижиг байрнууд муу гэж үү?
Л: Жижиг байрнууд түрээслэгч олонтой болохоор олон хүн орж гарна гэж байгаа байх. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Си, Ди блокууд Эй блок, Би блокоосоо тусдаа байрлана. Орж гарахдаа тусгай карт ашиглана. Тэгэхээр хоёр тусдаа хотхон гэж ойлгож болно.
Ши: Таван жилийн өмнө бид ирээдүй маань сайхан байна гэж бодож байсан.
Мөр: Хүлээгээрэй. Таван жилийн өмнө авсан юм уу? Тэгвэл их мөнгө олдог байсан байх даа.
Ши: Би уг нь байр аваад, хуримаа хийж, хүүхэдтэй болъё гэж бодож байсан Тэгж төлөвлөсөн байсан.
Л: Энд гарын үсэгээ зурчих.
Ши: Баярлалаа.
Л: Зүгээр ээ.
*****************
Эм: Ван Ли Жуаны гэр бүл байна уу?
Ах: Байна.
Эм: Ван Ли Жуаны гэр бүл мөн үү?
Ах: Мөн. Мөн мөн.
Эм: Тэгэхээр ийм байна. Ван Ли Жуаны хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал нь хүнд байгаа. Одоо сэхээний тасаг руу шилжүүлнэ. Эхлээд төлбөрийг нь төлчихөөд ир.
Ах: Хэдийг төлөх вэ?
Эм: Өдрийн арван мЯанган юань.
Ах: 10мЯанга аа? Тийм үнэтэй юм уу?
Эм: Та гэрийнхэнтэйгээ ярилцаад үзээрэй.
Сун: Ши Бао Луо... Чи надад юу гэж хэлдэг билээ? Машины осолд орвол яасан ч мөнгө өгөхгүй, яасан ч очиж болохгүй, яасан ч тохиролцож болохгүй гээд байсан. Яагаад эмнэлэг дээр өөрөө очиж байгаа юм? Төлбөрийг нь хүртэл төлөөд.
Ши: Сэхээний тасагт байгаа, бас бие нь хүнд байгаа. Гэхдээ удахгүй зүгээр болох байх. Хугалгаанд орчихсон болохоор... Тэр үед их цус алдаж байсан. Ар гэр нь гайгүй байсан бол би мөнгө өгөхгүй байсан. Гэхдээ боломжгүй айл шиг байсан. Зүгээр ээ. Даатгал байгаа шд.
******************
Ши: Байна уу?
Ах: Байна уу. Ши ноёнтон. Эмнэлгээс төлбөр нэхээд байна. Төлбөрийнх нь талыг ч болсон хийгээд өгөх боломж байна уу?
Ши: Хоёр өдрийн өмнө би 20мЯангыг төлсөн биз дээ?
Ах: Тийм ээ. Тэр чинь сэхээний тасгийн төлбөр. Эмнэлэг мас заслын төлбөр нэхээд байна.
Ши: Надад тийм их мөнгө байхгүй ээ. Манай даатгалын компанитай холбоо барь.
Ах: Үгүй ээ, Ши ноёнтон.
Ши: Тэд нар нөхөн төлбөр өгнө.
Ах: Би даатгалын компанитай чинь ярьсан. Журам энэ тэр гээд төвөгтэй юм билээ. Та өөрөө төлчих л дөө.
Ши: Надад тийм их мөнгө байхгүй ээ. Би даатгалын компанид хэлээд өгье... Би завгүй байна, баяртай....
Ах: Ши ноёнтон....
Ши: Би жаахан завгүй байна, дараа ярья.
Ах: Ши ноёнтон...
*******************
Ши: Дахиад л. Яасан бэ? Би даатгалын компанид хэлчихсэн шдээ.
Ах: Миний дүү... нас барчихлаа.
*****************
Мөр: Яагаад ганцхан байдаг билээ? Та түрүүлээд идэж бай.
Ши: Та эхлээд идчих. Би өлсөөгүй байна.
Мөр: За, тэгвэл би идлээ шүү. Үргэлжлүүл. Машины ослоос болоод азгүйтсэн гэсэн байх аа? Тэгээд яасан?
Г: ХЯаналтын камерын бичлэгээс харахад хохирогч өөдөөс нь машин ирж байгааг хараад хурдаа хасахын оронд хурдаа улам нэмсэн байна. Энэ хэвийн зүйл биш. Хохирогчийн ар гэрийн байдал ядуу гэж би сонссон. Осолд орохын өмнө нөхцөл байдал муу байсан гэсэн. Магадгүй...
Сун: Магадгүй амиа хорлохын тулд санаатай осол гаргасан байх.
Ши: Санаатай гэнэ ээ?
Г: Нөхөн төлбөр авахыг хүссэн байж магадгүй.
*************
Г: Ши ноёнтон, миний хэлснийг л хэлээрэй. Луйвардсан гэж гомдол гаргах хэрэгтэй. Идэвхтэй бай. Шүүх дээр очсон ч танд хэрэг болно. Сайн байна уу. Намайг Гуан гэдэг. Ши ноёнтой хамт ирлээ.
Эр: Зайл.
Г: Та тайвшир.
Эр: Алуурчин. Манайхтай ямар өстэй юм? Манай гэр бүлийг сүйрүүлчихээд.
Г: Та тайвшир. Тайвшир л даа. Та... Тайвшир. Та сууж бай л даа.
Эр: Зайл.
Ах: Уучлаарай. Сэтгэл санаа нь тогтворгүй байна.
Г: Сайн байна уу. тантай ярилцах хэрэгтэй байна.
Ши: Гуан ноёнтон... Аав ээж маань намайг багад өнгөрсөн. Тийм болохоор...
Мей: Танд ямар байгааг ойлгож байна. Манай аав ч гэсэн намайг бага байхад өнгөрсөн.
Ши: Тэр хоёр хүүхэд байгаагүй бол би өрөвдөхгүй байсан байх.
Сун: 300мЯанган юань. Зүгээр өгчихөж болж байгаа юм уу? Надад хэл дээ. Тохиролцож чадах юм бол биднийг шүүхэд өгөхгүй гэсэн биз дээ?
Ши: Тийм ээ.
Сун: гэтэл 300мЯанган юань өгнө гэхээр, дээр нь даатгалаас өгсөн мөнгө гээд. Бид хоёрт өгөх мөнгө байхгүй биз дээ? Байр худалдаж авчихаад.
Ши: Үгүй ээ. Урьдчилгаагаа төлөөгүй байгаа.
Сун: Тэр чинь юу гэсэн үг вэ? Авахаа больж байгаа юм уу?
Ши: Үгүй ээ. Байраа авна аа. Гэхдээ, Эй блокийн 4өрөөгөөс Би блокийн 3өрөөгөөр сольчихвол ямар вэ? Дараа мөнгөтэй болохоороо нэмээд өөр байр авчихъя.
Л: Энэнээс болж сэтгэлээр унах хэрэггүй ээ. Би блокийн энэ гурвөн өрөө байр та нар шиг шинэхэн гэрлэсэн хүмүүст их тохиромжтой. Арай жижигхэн ч гэсэн дараа нь түрээслүүлж, зарсан ч амархан. Тийм ээ? Утас чинь. Утас чинь.
Ши: Байна уу?
Ах: Ши ноёнтон, баларлаа. Өнөө өглөө хүргэн дүү маань гэртээ татаад уначихсан. Тэгээд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдчихлээ. Эмч нар биеийнх нь доод хэсэг хөдөлгөөнгүй болсон гэж хэлсэн. Тэгээд та гэнэтхэн санаанд ороод... Та бид нарт туслахгүй юу?
Ши: Хэд хэрэгтэй юм?
Ах: 150мЯанган юань байхад болох байх. Байна уу? Ши ноёнтон. Байна уу? байна уу?
*************
Ши: Чиу, Бао Луо байна. Би сая хоёр хувьцаагаа зарсан юм. Миний өнөөдрийн ашиг яагаад орж ирэхгүй байгааг шалгаад өгөөч?
Эр: Хөөе хөөе. Доор нэг хүн ирчихээд сүйд болж байна. Чамтай уулзахаар ирсэн бололтой.
Ах: Намайг тавь. Би Ши Бао Луотой уулзана.
Эр: Та ингэж болохгүй ээ.
Ах: Намайг Ши Бао Луотой уулзуул. Ши ноёнтон.
Ши: Юу хийгээд байгаа юм?
Ах: Ши ноёнтон. Ши ноёнтон. Та тусал л даа. Ши ноёнтон.
Ши: Хурдан бос. Хурдан босооч.
Ах: Ши ноёнтон.
Ши: Хурдан бос.
Эр: Бао Луо юу болоо вэ? Ямар нэг юм болоо юу?
Ши: Юу ч биш ээ. Орж ажлаа хий.
Ах: Эмч нар хүргэнийг маань дүүгээс маань болж сэтгэл санааны дарамтанд орсоноос болоод ийм болсон гэж байна. Эмнэлгийнхэн удаан хугацаагаар эмчилгээ хийлгэхэд бэлд гэсэн. Ши ноёнтон. Та тусал л даа. наЯан мЯангыг л өгчих.
Ши: Алив бос. Би саяхан 120мЯанган юань өгсөн биз дээ?
Ах: 120мЯанган чинь хүрэхгүй байна. Дахиад наЯан мЯанга хэрэгтэй байна. Гуйж байна. Гуйж байна.
Ши: За за...
******************
Сун: Сая 900мЯанган юань. Ийм их мөнгө хаанаас олох юм? Би сайн хүмүүс бишээ гэж хэлээгүй юу. Гуан ноёнтон бид хоёр хэлээд байхад чи тоохгүй байсан. Одоо бид шүүхэд ялагдчихлаа.
***************
Мөр: сая 900мЯанган юань. Жолоочийн хариуцлагын даатгалаас авсан 120мЯанга, бас даатгалыг хасаад нэг сая юань үлдсэн байх. Зөндөө мөнгө байгаа биз. Азаар тэгэхэд та сайн ажилтай байж. Цалин сайн байсан биз дээ?
Эр: Бао Луо. Ху захирал чамайг дуудаж байна.
Ши: Аан.
Эр: Шүүх хуралтай холбоотойгоор прокурорын газраас чиний санхүүгийн байдлыг шалгахаар ирсэн. Тэгээд хэрэглээний зээл аваад байрны урьдчилгаа болгосныг чинь мэдчихсэн. Төвөөс ажилчдыг бэлэн мөнгө хууль бусаар гаргаж байгааг аудитаар шалгаж байж таарсан. Бао Луо... чамд сахилгын хариуцлага тооцуулахгүйн тулд би чадах бүхнээ хийсэн, чи өөрөө халагдах өргөдлөө өгвөл сайн байна.
*****************
Ши: Лин ноён мөн үү? Би байр худалдаж авсан хүн байна аа. Ши Бао Луо гэдэг, та санаж байна уу?
Л: саналгүй яах вэ. Би блокт гурван өрөө байр авсан байх аа.
Ши: Тийм ээ. Төвөг удаж байгаад уучлаарай. Надад яаралтай мөнгөний хэрэг гараад. Мөнгөө буцааж авах гэсэн юм. Тэгж болох уу?
Л: Болох нь ч болно л доо. Гэхдээ гэрээнд заасны дагуу торгууль төлөх хэрэгтэй болно. Хайран биш үү.
Ши: Зүгээр ээ. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байна. Хурдан байвал сайн байна.
Л: За, ойлголоо. Аль болох хурдлахыг бодъё, Ши ноёнтон.
Ши: За.
Сун: Байр худалдаж авахаа боливол, бид хоёр бүртгэлээ энэ хот руу шилжүүлэх болмжгүй болно. Хойшид яах юм? Хүүхдүүдээ яаж сургах вэ? Хуримаа хийж чадах юм уу? Ши Бао Луо. Тийм юм хийж байхдаа чи намайг бодож үзсэн үү? Тэр хүнд нэхсэн болгоныг нь өгсөн. Өөрийнхөө хэмжээг мэдэхгүй юу?
Ши: Хоёр хүүхдийн ээж үхчихээд байна. Хэд ч байсан нөхөн төлбөр өгөх хэрэгтэй шд.
Сун: Чи галзуураа юу? Тэнэг юм уу?
Ши: Багадаа эцэг эхээ алдах ямар байдгийг чи мэдэх үү?
Сун: Бао Луо. Битгий уурла. Миний хэлэх гэсэн юм бол чамд мөнгө байхгүй бол надад мөнгө байгаа. Минийх юм чинийх. Дахиад худалдаад авчихъя.
Ши: Одоо болно. Хоёулаа гэрлэхээ больё.
Мей: Тантай хамт зовлонг чинь үүрье гэхийг бодоход танд их хайртай байсан байх.
Ши: Надаас болж зовоохыг хүсээгүй юм. Их сайн хүн байсан. Надаас дээр хүнтэй суусан нь дээр.
Мей: Дараа нь дахиад холбоо барьсан уу?
Ши: Над руу байнга мессеж бичдэг байсан. Би дугаарыг нь блоколчихсон.
Мей: Блоколчихсон?
Ши: Намайг мартахгүй бол би тэрний амьдралд саад болох юм шиг санагдаад. Надад тэрний ертөнцөд байх шалтгаан байхгүй. Тэгээд дугаарыг нь устгачихсан.
Мөр: Харамсалтай л юм.
Яан: Сайн хүн байж.
Мөр: Байрны үнэ их нэмэгдсэн. Хоёрхон жил тэсчихсэн бол мөнгийг нь өгсөн ч мөнгө үлдэх байсан. Тийм биз дээ? Жон Мей Баод таны энэ түүх таалагдсан байх.
Ши: Тэр юу ч хэлэлгүй, зүгээр л намайг тэвэрсэн. Тэр үед... сэтгэл тайвшрах шиг болсон.
Мөр: Тэвэрсэн? Тэгээд?
Ши: Ирчихлээ. Тэгээд юу гэж?
Мөр: Хар л даа.
Ши: 2003.
Мөр: Та ачааг нь дээш нь гаргаж өгөөд, тэгээд гэрт нь орсон.
Мей: Баярлалаа.
Мөр: Тэгээд...
Ши: Та юу яриад байгаа юм? Мей Бао бид хоёрт тийм харилцаа байхгүй. Бид хоёр гэмгүй харилцаатай байсан. Би хаалган дээр нь хүргэж өгөөд буцсан.
Мөр: Тийм үү?
Эр: Уучлаарай. Таны хүссэн хЯаналтын камерын бичлэг.
Яан: Баярлалаа.
Эр: Жон мөрдөгч өө, таны хоолны захиалга ирсэн.
Мөр: За, баярлалаа.
Яан: Багш аа, тэрний хэлсэнтэй тохирч байна.
Мөр: Энийг ид. Түр завсарлая. Яан.
Яан: Аан?
Мөр: Чи ус уухгүй юм уу?
Яан: За.
Ши: Танд хэлэх юм байгаа юм шиг байна.
Яан: Багш аа.
Мөр: Яасан? Ядарсан уу?
Яан: Үгүй ээ. Та гараад ир гэсэн биз дээ?
Мөр: Би юу?
Яан:Үгүй юм уу?
Мөр: Ши Бао Луог юу гэж бодож байна?
Яан: Ши Бао Луо, миний бодлоор өрөвдөлтэй хүн. Амьдрал нь тийм болчихдог.
Мөр: Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг.
Яан: Үгүй байлгүй дээ. Надад бол шударга хүн шиг санагдсан.
Мөр: Ганцхан тэрний яриаг сонссон. Тэрэнд итгэж байна уу?
Яан: Тэрний ярьсан зарим зүйл миний сэтгэлийг хөдөлгөсөн.
Мөр: Юу тэр вэ?
Яан: Жишээлбэл... найз бүсгүйдээ төвөг удахгүйн тулд дугаарыг нь устгасан гэсэн.
Мөр: Май. Энийг хар.
Яан: Гомдол гаргагч Сун Тин.
Мөр: Ши Бао Луогийн хуучин найз бүсгүй. Энэ хэсгийг унш.
Яан: 2015оны 10-р сарын 10-ны өдөр Сун Тин 110 дугаарт залгасан. Хуучин найз залуу болох Ши Бао Луо олон хоног дагаж, өөрийг нь дарамталсан гэж гомдол гаргасан. Дашаны цагдаагийн газрын ажилтан очиж маргааныг зохицуулсны дараа гомдолоо буцаасан.
Мөр: Хамтарч ажилласанд баярлалаа.
Ши: Дахиад хэр удах вэ?
Мөр: Нэг их удахгүй ээ. Жон Мей Баод өөрийнхөө түүхийг ярьсаны дараа таныг тэвэрсэн гэсэн.
Ши: Тийм ээ.
Мөр: Яг яаж тэвэрсэн юм?
Ши: Юу гэсэн үг вэ?
Мөр: Өрөвдсөн байдалтай байсан уу? эсвэл эелдэгээр тэвэрсэн үү? Чанга тэвэрсэн үү? Эсвэл зөөлөн тэвэрсэн үү?
Ши: Тэр чухал юм уу?
Мөр: Чухал. Хохирогч та хоёр ямар харилцаатай байсныг мэдэх хэрэгтэй байна.
Ши: Би түрүүн хэлсэн биз дээ? Найзууд байсан.
Мөр: Сайн харж бай. Өөрөөр асууя. Танихгүй эмэгтэй хүн анх удаа уулзахдаа тэвэрнэ гэхээр хачин биш байна уу?
Ши: Дэмий юм ярих хэрэггүй.
Мөр: За. Яан, шилээ авчих. Яан бол та. Та бол Жон Мей Бао. Үйлдлээрээ үзүүл. Жон Мей Бао таныг өдсөн үгүйг мэдэх хэрэгтэй байна. Алив, үзүүлээдэх.
Ши: Үгүй ээ. Мей Баог ямар хүн гэж бодоо вэ? Тийм хүн биш.
Мөр: Их ууртай байх нь ээ. Юунд ингэтэл уурласан юм? Сая 900мянган юань өг гэж байхад яагаад маргаагүй юм? Надад хэлээдэх. Жон Мей Бао та хоёр найзууд байсан уу?
Ши: Найзууд байсан гэж хэлээ биз дээ? Би үнэнээ хэлж байна. Асууж дууссан уу? Би явж болох уу?
Мөр: Болно. Энд гарын үсэгээ зур...
Ши: ёстой...
Мөр: Одоо тэрний ярианд итгэж байна уу? Аан?
****************
Ши: Ирчихлээ.
Мей: Баярлалаа.
Ши: Зүгээр ээ.
Мей: Баярлалаа. баярлалаа. Наанаа тавьчих.
Ши: За. Үнэнийг хэлэхэд... хүн болгонд нууц байдаг. Энэ байранд би олон нууц харсан. Баяртай.
Мей: Бао Луо. Надад хэлэх юм байна.
Яан: Багш аа. Би нэг юм оллоо. Мочин цамхагт хамгийн сүүлд жилийн өмнө тог тасарсан байна. Гэхдээ Жон Мей Бао тэнд хоёр жилийн өмнө нүүж ирсэн.
Мөр: Ой санамж сайтай хүн. Андуурсан байх ёсгүй.
Яан: Тэгвэл худлаа ярьсан байх.
Нэгдүгээр анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home