Go Go Squid 41

Go Go Squid! EP41

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

 

Төгсгөлийн 41-р анги.

Ба: Эхнэээр...

Эм: Аан?

Ба: Утсаа хүүдээ өгчих.

Эм: За.

Ба: Байна уу? Миний хүү ээ.

Хүү:   Аав аа.

Ба:Аав нь аварга болсон.

Хүү:   Аав аа, аварга болчихсон юм уу?

Ба:Тийм ээ. Азийн аварга болсон.

Хүү:   Хөөх.

Ба: Аав нь Азийн аварга болсон.

Хүү:   Аав аа, мундаг шүү. Баяр хүргэе, аав аа.

Ба: Баярлалаа. Томоотой байгаарай. Ээжийнхээ үгэнд сайн орно шүү.

Хүү:  За.

Ба: Аав нь Азийн аварга болсон.

Хүү:   Миний аав шилдэг нь. Миний аав мундаг.

****************

Эр: Эмээтэй нь яриулчих.

Яа: За за. За. Эмээ ярья гэж байна.   

Ми:  Байна уу?

Эмээ: Миний хүү, хурдан... Хурдан дагуулаад... Сун хэн билээ? Найз охиноо аваад хурдан хүрээд ир. Ээж, аав, эмээ гурав нь хармаар байна.

Ми:  Тэгнэ ээ. Би аль болох хурдан дагуулж очоод танилцуулна аа.

Эмээ: Чамд сайн байдаг биз дээ?

Ми:  Эмээ, тэр... надад их сайн байдаг. Их сайн.

Эмээ: Тэгвэл чи ч  гэсэн сайн хандаж байгаарай. Хоолойг нь сонсоход сайн охин гэдэг нь илт байна.

Ми:  Тийм ээ, сайн охин.

Эмээ: Царай нь ямар юм? Эмээдээ хэл дээ.

Ми: 

Ми:  Тэр.. урт үстэй... бас.... том нүдтэй... Надад тусламж хэрэгтэй үед дандаа тусалдаг. Надад хэлэхгүйгээр, нууцаар дандаа тусалдаг. Найз аа, сайн уу.

Яа: Юм уншиж байгааг харахгүй байна уу?

Ми:  Намайг Шао Ми гэдэг. СП багийн Ми Шаофей.

Яа: Мэднэ ээ. Би мэднэ.

Ми:  Одоо болно оо. Болно. Энэ байхад хангалттай. Хөөе хөөе хөөе. Яасан?

Яа: Яасан бэ?  Тэгээд шийдчихсэн үү?

Ми: Түрээсэлнэ ээ.

Яа: Тийм ээ, амжилт. Тийм ээ.

Ми:  Өнөөдөр миний сүүлчийн мэргэжлийн тэмцээн байсан. Намайг дэмжиж байсан та бүхэндээ талархаж байна. Миний амьдралын хамгийн гэгээлэг, хамгийн жаргалтай мөчүүдийг хамт хуваалцсанд баярлалаа...

Яа: Тэгэхээр, намайг үргэлж найз охиноо гэж боддог байж. Сэтгэл минь сайхан байна. Чамтай танилцсан маань ид шид. Миний баатар. Миний хувьд алс холын гэрэлт од байсан бол одоо миний дэргэд, миний сэтгэлд  байгаа.

Эр: Ган Год баяр хүргэе.

Хан: Баярлалаа.

Бүгд: Баяр хүргэе. Ган Год.

Хан: Баярлалаа.

Бүгд: Хайртай шүү. Баяр хүргэе.

Тон: Зөндөө хүн байна. Эндээс яаж гарах вэ?

Хан: Зүгээр ээ, надад даатгачих. Хүмүүс ээ, чимээгүй. Надад хэлэх юм байна. Миний дэргэд зогсож байгаа эмэгтэй бол миний эхнэр. Тэр жирэмсэн. Бид нэр эмнэлэгт үзлэг хийлгэх ёстой. Тийм болохоор зам тавиад өгөөрэй. Баярлалаа...

Бүгд: Хөөрхөн юм аа. Баяр хүргэе.

Хан: Баярлалаа. Баярлалаа. Ах аа, хөдлөөрэй.

Тон:  Баяр хүргэе, том худалч.

*****************

Тон: Яах гэж байгаагаа надад хэлэхгүй юм уу?

Хан: Дотор ороод аяндаа мэднэ.

Тон:  Хөө... Хөөе, наашаа.

Хан: Орсныхоо дараа миний хэлсэн болгоныг зөвшөөрөөрэй.

Тон:  За. Яг юу хэлэх гэж байгаа юм? Эхлээд надад хэлж болохгүй юм уу?  Дампуурчихсан юм уу? Аав ээж хоёрт мэдэгдэж болохгүй юм  юм уу?

Хан: Сюрприз. Ойлгосон уу?

Тон:  Саммер. Аав аа. Ээж ээ.

Аав: Ниан Ниан.

Ээж: Өө...

Аав Ээж: Шао Хан.

Ээж: Бид хоёр интернэтээр тэмцээнийг чинь үзсэн.  Баяр хүргэе.

Аав: Их сайн байсан шүү. Ялангуяа Ву Бай тайзан дээр далбаа  бариад явсан чинь сэтгэл их хөдөлж байна лээ. Олимпийн наадам шиг л байсан.

Тон: Ээж ээ, аав аа. Хан Шаняанд хэлэх юм байна гэсэн.

Аав: Тэг ээ. Сууж байгаад ярь.

Ээж: Суугаад хэл, Шао Хан.

Хан: Ах аа. Эгч ээ. Урьдчилж хэлэлгүй шууд ирсэнд уучлаарай. Та хоёр эхлээд суучих.

Ээж: Тэр... Суу.

Аав: Юу болоод байна?

Хан: Өнөөдөр миний хувьд маш онцгой өдөр. Би өмнө нь улсын аварга болж байсныг та хоёр мэдэх байх. Гэхдээ би тэрнээс илүү амжилт гаргаж чадаагүй. Улсын аварга болоод больсон. Өнөөдөр, клубийн маань хүүхдүүд миний мөрөөдлийг биелүүлсэн. Тэд нар Азийн аварга болсон. Миний хувьд энэ маш чухал үйл явдал.

Аав: Ах, эгч хоёр нь та нараар бахархаж байна.

Ээж: Тийм ээ. 

Хан: Ах аа, эгч ээ дэмжсэнд баярлалаа.

Ээж: Хөөе. Дэмжилгүй яах юм.

Аав: Үгүй ээ, чи...

Ээж: Ингэж ёсолж ёсорхох хэрэггүй ээ.

Аав: Яаж байгаа юм?

Ээж: Бос оо, бос. Шао Хан.

Хан: Энэ онцгой өдөр та хоёроос охиноо надад өгөөч гэж гуйж байна.

Аав: Аан?

Тон: Би мэдээгүй. Тэр тэр надад хэлээгүй шд...

Хан:  Ниан Ниантай учирсан нь миний аз. Тэр надад инээхийг зааж өгсөн. Тэрний инэхийг хараад би бүх зовлон бэрхшээлээ мартдаг.

Тон: Сэтгэлээ нээж болохгүй гэж үү? Өөртөө бас надад боломж олго л доо...

Хан: Та хоёр миний өнгөрсөнд сэтгэл дундуур байдгийг би мэднэ ээ. Энийг би сайн ойлгож байна. Би хүнд хайртай байх ямар байдгийг мэдэхгүй. Хүнтэй үерхэнэ гэдэг дайнд явахтай адил. Клубийн маань хүүхдүүд бүгд надаас айдаг. Гэхдээ Ниан Ниантай учирсанаас хойш би хүнийг хайрлаж сурсан. Шөнийн тасалбар.

Тон: Хэн чиний найз охин болох гэсэн юм? Би чамд сайн биш. Чамтай уулзахаар ирсэн.

Хан: Миний юунд сайн юм? Бүсгүй, мэдээлэл чинь буруу байна. Надад сайн гэсэн биз дээ? Намайг ганц бие бас охидод дургүй гэдгийг мэддэггүй юм уу? Надаас салмаар байна уу? Шийдэж чадахгүй байна уу?

Тон: Хүсэхгүй байна. Салмааргүй байна гэж байна.

Хан: Чиний хувийн хэрэгт оролцох гээгүй юм шүү. Ойлгохгүй болохоороо л асууж байна.

Тон: Өнөөдөр энд ирээд, ямар нэг юм болоо юу?

Хан: Би зүгээр л чам дээр ирж болохгүй гэж үү?

Тон: Чи миний анхных.

Хан: Надтай байхдаа илүү зоригтой байгаасай гэж хүсч байна. Хүссэн зүйлээ хий. Надаас ичиж бас айх хэрэггүй, за юу? Нэр хүнд, алдар нэр бүгд хуурамч. Хан Шаняан надад чамаас өөр юу ч байхгүй. Хоосон бас ганцаардмал. Ганцхан энэ нь үнэн... Би ч гэсэн хойшид тэрэнд сайн хандаж бас тэрнийг хайрлаж явах болно. Ниан Ниан, би чамаас хөгшин ч гэсэн, чиний дэргэд байнга хүүхэд шиг зан гаргадаг. Хойшид хоёулангийнх нь байр солигдоно гэж найдаж. Үргэлж надад тааруулах гэж хичээх хэрэггүй. Чамайг миний амьдралын хамгийн чухал зүйл байгаасай гэж хүсч байна. Надтай хамт байгаач дээ?

Тон: Ээж ээ. Би юу гэж хариулах вэ?

Ээж: Юу гэж хариулах вэ гэнэ шүү.   Надаас биш өөрөөсөө асуу.

Аав: Шао Хан. Ах нь... Нэг юм асууя. Би ганцхан охинтой. Багаас нь зовлон гэдгийг мэдэхгүй өсгөсөн.

Хан: Санаа зовох хэрэггүй. Би яасан ч зовоохгүй.

Аав: Хүмүүс охин хүүхэд, аавын охин, аавын хайрт гэж ярьдаг.

Хан: Би тэрнийг тан шиг хайрлаж, улам ихээр хайрлах болно.

Аав: Миний охин, битгий уйл. Тэгвэл, өөр хэлэх юм алга.

Хан: Эгч ээ, Та надад санаа зовж байгаа байх. Насны зөрүүг би арилгаж чадахгүй. Гэхдээ би тэрнийг улам их хайрлах болно. Өдөр болгон хайрлах болно.

Аав: Сайн байна.

Ээж: Тэгвэл Ниан Нианыг сайн халамжлаарай. Сонссон уу?

Хан: Тэгэхээр шийдвэрээ гаргачихсан болохоор... бид хоёр гэрлэлтээ батлуулмаар байна. Өнөөдөр би Ниан Нианы гэр бүлийн бүртгэлийг авах гэсэн юм.

Ээж: Энэ хүүхдийг дээ. Дандаа санаагүй юм ярьж хүн гайхшруулж байх юм. Тэгж их яараа юу?

Хан: Би би би... одоо, энд зогсоод ийм юм ярьж байгаа нь тохиромжгүй гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ би Азийн аварга болсон өдрөө гэрлэхийг хүсч байна.

Аав: За. яваад Ниан Нианы бүртгэлийг аваад ир.

Ээж: Чамд байгаа биз дээ? Яагаад надаас асуугаад байгаа юм? Хурдан авчраад өг.

Аав: Би бодоодохъё. Хаана байгааг нь мэдэх юм байна. Мэдэх юм байна.  

Тон: Юу болоод байна аа? Яагаад надад хэлээгүй юм?

Хан: Тэмцээний өмнө хэн надад гэрлэе гэж хэллээ?  Тоглоом байсан юм уу? Чамайг гэрлэмээр байна гэхээр чинь би шууд энд бүртгэлийг чинь авахаар ирсэн. Над шиг ийм чин сэтгэлтэй хүн харсан уу? Энэ удаа өндөр шагнал авах ёстой. Бал сараараа хаашаа явмаар байна?

Тон:  Бал сар аа?

Хан: Гэрлэснийхээ дараа бал сараа тэмдэглэдэг шд. Дургүй байгаа юм уу?

Ээж: Охин маань ийм эрт гэрлэх гээд байдаг. Шао Хан. Ямар нэг юм болбол бид хоёр дээр ирж байгаарай. Бид нар чинь гэр бүл. Сонсов уу? Ёсорхох хэрэггүй.

Хан: Тэгнэ ээ.

Ээж: Бас... битгий мартаарай. 7хоногт гурван удаа ирж оройн хоол хамт идэж байгаарай. 

Тон: Ойлголоо, ээж ээ.

Хан: Санаа зоволтгүй ээ, эгч ээ. Би Ниан Нианыг сургуулиас нь аваад ирж байна аа.

Аав: Өгөөч ээ.

Ээж: Өө...

Аав: Шао Хан. Энэ дэвтрийг авч очоод гэрлэлтээ батлуулсны дараа Ниан Ниан чиний эхнэр болно. Сайн халамжилж байгаарай. Ойлгосон уу?

Тон:  Аав аа, ээж ээ. Яагаад байгаа юм бэ? Би үүрд та хоёрын охин хэвээрээ. Битгий гунигла л даа. Би байнга ирж байна аа.

Ээж: Харин ч баяртай байна. Миний охин гэрлэх гэж байхад.

Тон: Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан тэврээч. Битгий уйл... Саммер, баяртай. Яасан?

Хан: Нэг юм мартчихаж.

Тон: Юу мартчихсан юм? Би ороод аваад ирье.

Хан: Нэг юм хийхээ мартчихаж.

Тон:   Юу юм? Боль л доо. Зөндөө хүн байхад. Харчихна шдээ.

Хан: Хуримын бэлтгэл гэж бод. Ичээд байвал нүүрээ миний мөрөнд наачих.

Тон: Үгүй ээ.

*******************

Хан: Сайн бодож үзсэн биз? Тэд нарт хэлсний дараа буцна гэж байхгүй шүү.

Тон:  Чи сайн бодож үзсэн үү? Чи шийдсэн бол би өөртөө итгэлтэй байна.

Хан: Арван секунд хүлээчих.

Тон: Яасан?  

Ми: Хөөе. Тэр хоёрыг хар даа.  чшш...

Хан: Одоо л хэлэхэд бэлэн боллоо... Сайхан байсан уу?

Бүгд: Үгүй ээ.

Хан: Тэгвэл үргэлжлүүл.

Бүгд: Та хоёр ч гэсэн үргэлжлүүл.

97: Босс, та хаашаа явчихав аа? Бид нартай хамт баяраа тэмдэглэхгүй.

Бүгд: Харин тийм. Яг үнэн.

Хан: Азийн аварга болсноо далимдуулаад бэр эгчийн чинь гэрийн бүртгэлийг аваад ирлээ.

Бүгд: Хөөх... Хөөх. Хөөх...

Ми: Би ч гэсэн авмаар байна...

Грант: Бэр эгч ээ, зөвшөөрчихсөн юм уу?

Дай: Гэрийн бүртгэлийг авсан гэхээр...

Ба: Ган Год, борлогдсонд баяр хүргэе.

Яа: Ниан Ниан, зөвшөөрчихөж. Чиний өмнөөс баяртай байна.

Л: Бяцхан Скүид, ингэж гэрлэдэг юм байжээ. Баяр хүргэе. Хань аа, миний найз мундаг байгаа биз? Ган Годыг нөхрөө болгочихлоо.

Н: Хамгийн чухал нь Ган Год манай хүргэн боллоо.

97: Босс, гэрлэсэнд баяр хүргэе.

Нэг: Зуун жилийн жаргал хүсье.

Грант: Эд баялаг арвин...

Ба: урт насалж...

Дай: Хурдан хүүхэдтэй болоорой.

Бүгд: Баяр хүргэе ээ.

Ми: Явъя аа, Хан Шаняа. Найзууд чинь дээд давхарт хүлээж байгаа.

Хан: Бэр эгчийгээ сайн харж байгаарай.

Бүгд: Тэгнэ ээ.  

Дай: Бэр эгч.

Бүгд: Бэр эгч, бэр эгч. Бэр эгч, бэр эгч, бэр эгч, бэр эгч, бэр эгч,  бэр эгч, бэр эгч, бэр эгч, бэр эгч, бэр эгч, бэр эгч. бэр эгч, бэр эгч, бэр эгч.

**************

Ай: Соло  ийм хувцас өмсчихсөн чинь урвагч шиг харагдаж байна.

Соло:  Шинэ стиль. Хан ирж байна.

Ми: Та нар шинэхэн гэрлэгсдийн өрөөнд саад болоод байж байх юм.

Соло:   Юу болоо вэ?

Ай: Хан. Тэгэхээр, доороос гараад байгаа энэ чимээ... дэлхийн аваргын тэмцээнд орохоос болоогүй, чиний...

Оу: Биднээс хамгийн муухай ааштай, баргар царайтай, эмэгтэй хүн сонирхдоггүй,  байгаа бүх мөнгөө ажилдаа зориулаад хоосон хоцордог хүн... бид нараас түрүүлээд түрүүлээд борлогдчихож байгаа юм уу? Ийм юм байж болох уу? Би үхнэ ээ.

Ми: Тэг. Үсэр ээ, үсэр үсэр.

Оу: Хөө?.

Ми: хурдан үсэр...

Оу: Тоглосон юм аа.

Ми: Зүгээр ээ.

Соло:   Тоглохоо боль оо. Энэ тагтан дээр зогсоод, Шанхайд байдаг нөгөө эвдэрхий дээвэр дээр зогсоод мөрөөдлөө ярьж айсан маань санаанд орж байна. Бид нар хамтдаа мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн. Сайхан байна.

Ай: Бид нар мөрөөдлөө дараа үеийнхэндээ өвлүүлж өгсөн. СП, КК бидний мөрөөдлийг тээж, Хятад улсыг дэлхийн аварга болгоно гэж найдаж байна.

Соло:   Тийм ээ. Тэрний төлөө хичээнгүйлэн ажиллана аа. Алив... Төлөө.

Хан: Би ууж чадахгүй нь. Би Тон Ниантай нэг тийшээ явах ёстой.

Ай: Аан?

Хан: Гэхдээ, би та нарыг аз жаргалаа олно гэж найдаж байна.

Оу: Хөөх.

Соло:   Ганц балгачих.

Хан: Би шүүсээр тулгачихъя.

Оу: За за.

Ми: За за. за за за.

Соло:   Хаашаа явах юм?

Ай: Амжилт.

Ми: Хуримын шөнө.  Шар айраг ууна аа.

Ай: Алив. Хэдүүлээ Ханы төлөө тулгая.

Соло:   Дэлхийн аварга болохын төлөө. Төлөө...

Бүгд: Нэг хоёрын гурав аа. Нэг хоёрын гурав аа. Нэг хоёрын гурав аа.

Хан: Та нар дахиад хэдэн жил тоглох вэ? Си Ти Эф-ийн тамирчдад хамгийн боломжтой зургаан жил л байдаг. Та нарын тэр үе яг одоо болчихоод байна. Энэ үе өнгөрчихвөл шинэ жилийн  баяраас татгалзаж, бэлтгэлээ хийе гэсэн ч та нарыг хэн ч тоохгүй... 30 настай хөгшин ахаасаа дор байна. Ичихгүй байна уу?

Дай: Би холын зайн гүйгч биш шдээ.

Хан: Залуучууд хүчтэй байж байж л улс орон хүчтэй байна. Мэдэхгүй юу?

Бүгд: Заавал ялна.

Хан: Эндхийг чамд даалгалаа.

Ву: За. Өвөөтэй утсаар ярихаа мартав.

Хан: Мартахгүй ээ. Эртхэн ирээд хамт баярлахгүй яасан юм?

Ву: Миний чимээ шуугианд дургүйг та мэднэ шд.

Хан: Ганц бие, ганцаардмал байхаа боль. Хүнтэй үерхэх цаг чинь болсон. Намайг хар... Надад сайхан байна.

Ву: Танд атаархаж байна. Энэ хорвоод жинхэнэ хайраа олдог хүн цөөхөн. Дээр нь та хоёр нэг нэгэндээ итгэдэг. Ах аа. Баяр хүргэе.

Хан: Амжилт хүсье. Явлаа.

Бүгд: Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга.

****************

Тон:  Хурдлаарай. Хэн ч байхгүй байна.

Хан: Мэдээж шдээ. Зургаан цаг болж байхад. Хаалттай байгаа.

Тон: Эрт ирчихэж. Би зурагтаар... зурагтаар гардаг шиг гэрлэлтээ батлуулахын тулд нэг өдрийн өмнө ирээд урт дараалалд зогсдог байх гэж бодсон. Оройтчихлоо гэж бодож байсан юм.

Хан: Би чамтай уулзсанаасаа хойш их олон санаанд багтамгүй юм хийж байна.

Тон:  Юу юм?

Хан: Жишээлбэл яг одоо... Нээрэн. Өвөөтэй утсаар ярья. Унтаагүй байгаа байх.

Тон: За.

Эм: Ноён Хан.

Өвөө: За.

Эм: Таны цайг авчирлаа.

Өвөө:   Баярлалаа.

Эм: Зүгээр ээ. Ноён Хан.

Өвөө:   За.

Эм: Утас чинь дуугарч байна.

Өвөө:   Золиг чинь. Юу болоо вэ? Өвөөгөө санаа юу?

Хан: Тон Ниан бид хоёр улсын бүртгэлийн газрын гадна байна.

Өвөө:   Ю... юу? Одоо юу?

Хан: Тийм ээ. Хоёр цагийн дараа таны бяцхан бэр болно.

Өвөө:   Сайн байна. Золиг чинь.  Ингэж намайг баярлуулах гэж. Сайн байна. Хөөе... Ниан Ниан байна уу? Ниан Ниан? 

Хан: За.

Тон: Өвөө, Ниан Ниан байна.

Өвөө:   Ниан Ниан, том хурим хийнэ шүү. Шанхайд нэг хурим хийгээд. Тосгондоо очоод дахиад хийе. Бас Норвегид нэг хурим хийнэ шүү.

Тон: Өвөө, тийм олныг уу?

Өвөө:   Тийм ээ, тийм. Заавал хийнэ. Бас, Хятад уламжлалаар хийгээд, бас барууны заншлаар нэгийг. Тэгэхээр таван хурим хийнэ.

Тон: Таван хурим.

Өвөө:   Тийм ээ, номоор нь хийнэ.

Хан: Ойлголоо, өвөө. Та завгүй байгаа байх. За, тасаллаа шүү. Дараа ярья.

Тон: Өвөө, баяртай.

Өвөө:   Хурдан батлуулаарай. Диана.

Эм: За?

Өвөө:   Нааш ир, нааш ир, нааш ир, нааш ир.

Эм: Та юунд баярлаа вэ?

Өвөө:   Миний ач хүү гэрлэх нь.

Эм: Хөөх. Баяр хүргэе.

Өвөө:   Тийм ээ. Тий...

Эм: Баяр хүр... Уучлаарай, уучлаарай. Та зүгээр үү?

Өвөө:   Би зүгээр ээ. Би зүгээр.

Эм: Та зүгээр үү?

Өвөө:   Тийм ээ.

Эм: Итгэлтэй байна уу?

Өвөө:   Тийм ээ. Тийм.

Эм: За.

Өвөө:   Тийм ээ. Тийм...

Тон: Өвөө таван хурим хийнэ гэж байна.

Хан: Ямар ч аргагүй. Өвөө охидуудад илүү сайн. Ялангуяа чамд хичнээн сайн байдаг билээ. Би яаж ч чадахгүй. Нээрэн, илүү чухал юм байна.

Тон: Аан?

Хан: Нааш нь... Аль хуруунд зүүх вэ? Дунд хуруу юу, ядам хуруунд уу?

Тон: Тэнэг гэдэг нь. Дунд хуруунд сүйн бөгж зүүдэг. Ядам хуруунд зүү.

Хан: Өө... том байна. Одоохондоо эрхий хуруундаа зүүчих. Угаасаа хуримын бөгж авч өгөх юм чинь.

Тон: Сайхан байна. Хаан болчихсон юм шиг санагдаж байна.

Хан: Таалагдаж байна уу?

Тон: Таалагдаж байна. Баярлалаа.

Хан: Энэ миний анхны... бас сүүлчийн аваргын бөгж. Соло багт байхдаа би улсын аваргын бөгж авч байсан. Гэхдээ хаячихсан. Энэнээс өөр бөгж үлдээгүй. Уучлаарай. Эрт зодог тайлсан болохоор олон бөгж өгч чадахгүй нь.

Тон: Нүд баясгам харагдаж байна. Надад таалагдаж байна.

Хан: Очиж дугаарлая.

Тон: Явъя.

Хан: Нээрэн...

Тон:  Аан? Бас яасан бэ?

Хан: Би сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй, ихэвчлэн сэтгэл дотроо хадгалах дуртай. Хайр дурлал хэрэггүй, чухал юм биш гэж боддог байсан. Гэхдээ... Хүний амьдрал урт... энэ амьдралаа чамд өгье. Би чамд хайртай.

Тон: Яагаад хэлэхгүй байгаа юм?

Хан: Хэлчихсэн шд.

Тон:  Хэзээ хэлсэн юм? Би сонсоогүй шд.

Хан: Тэнэг.

Тон: Чи өөрөө тэнэг. Явъя. Удахгүй энд зөндөө хүн ирэх бол уу? Эндээ дугаарлаад зогсож байя. Хамгийн түрүүнд орно шүү.

Хан: Гэрлэснийхээ дараа хаана амьдрах вэ?

Тон: Чи... Амьдарч байгаа газраа амьдар.

Хан: Тэгвэл... чи хаана амьдрах юм?

Тон: Би... чи юу гэж бодож байна?

Хан: Чамайг клубт амьдарна гэвэл би ороо томруулаад хоёр хүний ороор солино. Манай гэрт амьдарна гэвэл том ортой болохоор солих шаардлагагүй. Шууд нүүгээд очиход болно. Чамайг гэртээ амьдарна гэвэл надад татгалзах юм алга.  Манай хоёр гэр бүл эртний найзууд болохоор санаа зовох зүйлгүй.

Тон: Тэгвэл би докторт сурахаа яах вэ?

Хан: Өө, тэрийг мартчихаж. Тэгвэл би дотуур байранд чинь нүүж очино оо.

Тон: Дотуур байранд нүүж очино оо? Тэр чинь эмэгтэйчүүдийн дотуур байр. Чи яаж орох юм?

Хан: Цонхоор авирахаар бол авираад л орно доо. Хэцүү биш. Хөөе... Гэрлэх тухай ярьчихаад хаана амьдрахаа бодоогүй юм уу?

Тон: Тэгвэл надад жаахан бэлдэх хугацаа өгөхгүй яасан юм?

Хан: За яах вэ. Асуудалгүй.

Тон: Хэр хугацаа өгөх вэ?

Хан: Хоёр цаг хангалттай юу? 

Тон: Хоёр цаг аа? Би яаж бэлдэж амжих юм бэ?

Хан: Хоёр цагийн дараа чи албан ёсоор миний эхнэр болно. Яасан ч зугтаж чадахгүй.

Тон: Хэн тэгж байсан юм?

Хан: Тоглож байхад чинь. Тэр айж байгааг нь. Багтайгаа дэлхийн аваргын тэмцээнд орсны дараа, харумаа хийнэ. Тэр болтол сайн бодоорой, за юу?

Тон: Тийм байлгүй дээ. Би ч гэсэн тоглосон юм.

Хан: Жаахан амаръя.

Тон: Энд яаж амрах юм? Юу хийгээд байгаа юм бэ?

Хан: Суу.

Тон: Хөөх. Хаачих гэж байгаа юм?

Хан: Суучих.

Тон: Баярлалаа. Ёсорхохоо болилоо шүү. Тухтай байна шүү. Хүмүүс бид хоёрын энд байгааг хараад галзуурчихаж гэж бодох байх даа?

Хан: Тэгэхгүй ээ. Хамгийн түрүүнд орохын тулд зарим хүмүүс шөнөжин энд хүлээдэг гэсэн... Өнөөдрийн хүртэл надтай хамт байсанд баярлалаа.

Тон: Өнгөрсөн бүхэн зүүд шиг санагдаж байна.

Хан: Хоёр хүн хамтдаа мөрөөдөж чадвал өчүүхэн зүйл ч аз жаргалыг авчирдаг юм байна. Чин сэтгэлээсээ аз жаргалыг мэдэрдэг.

Тон: Бүх насаараа ам муруйсан ч, жаргалтай байдаг. Тийм ээ?

Хан: Яагаад жаргалтай байхын оронд өдөр бүр маргадаг юм бол?

Тон: Ямартай ч, бид нар юу ч хийсэн аз жаргалтай байх болно.

Хан: Би бүх зүйлийг тэвчиж чадна гэж хэлж зүрхлэхгүй. Гэхдээ жаргалтай ч бай, үгүй ч бай чи архи ууж болохгүй шүү. Би байнга дээрэлхүүлмээргүй байна.

Тон: Чамайг дээрэлхсэн ч, хайртай болоод л тэгж байгаа юм.  Чи ч гэсэн намайг зөндөө дээрэлхсэн шд. Хн... Миний хичнээн их хичээснийг чи мэдэхгүй л дээ.

Хан: Баярлалаа. Мэднэ ээ, чиний дэргэд байгаа цагт бүх зүйл зөв санагддаг. Чамтай байх сайхан байдаг.

*******************

Эм: Их эрт ирсэн байх даа.

Эр: Би эрт ирэх ёстой байж. Оройтчихсон байна шд.

Эм: итгэмээргүй юм.

Эм: Эртэч юм аа.

Эм: Харин тийм.

Хан: Тон Ниан. Тон Ниан, сэрээрэй.

Эм: Хөөрхөн юм аа.

Хан: Тон Ниан. 

Тон: Намайг сэрээхгүй яасан юм бэ? Хүмүүс ирчихсэн байна шд. Уучлаарай.

Эр: Зүгээр ээ.

Эм: зүгээр ээ.

Эр: Бид нар хоёр дахь нь шүү.

Эр: Хөөе, бид хоёр түрүүлж ирсэн шүү. Бид нар ирсэн.

Эм: Тийм э.

Эр5: За. түр хүлээгээрэй. Хүлээгээрэй. Хэн эхнийх нь вэ?

Тон: Бид нар түрүүлж ирсэн.

Эр5: Та нар хэдэн цагт ирсэн бэ?

Тон: 5цагт.

Эр5: Тийм эрт үү? За, ор ор.

Эр эм: Ороорой. Хурдан оръё. Нааш ир... Оръё

****************

Эр: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Хятад улсын КК, СП багууд өрсөлдөх болно. Энэ удаад өнгөрсөн удаагийнх шиг хоорондоо эрт таарч, аль нэг нь хасагдахгүй байгаасай гэж фенүүд хүсч байна. Бид одоо алтан хамтрагчтайгаа ярихаар залгаж байна. СП багийн удирдагч Ай Чин.

Ай: Чшш... Байна уу?

Эр: Байна уу, Ай Чин.

Ай: Сонсож байна аа, ярь ярь.

Эр: Юу болж байна? Та нар замдаа гарчихсан уу?

Ай: Харамсалтай нь Хан Шаняан дахиад хоцорч ирсэн. Бид нар одоо л нисэх буудал руу явж байна.

Грант: Босс биш ээ. Бэр эгч нүүрээ будах гээд удчихсан юм аа.

Ай: Чи нүүрээ будаад удчихсан юм биш үү.

Грант: Би биш ээ. Би биш ээ.

Эр: Тийм үү? Яаравчлах хэрэгтэй шүү. Онгоц та нарыг хүлээхгүй.

Ай: Санаа зоволтгүй. Удахгүй нисэх буудалд хүрлээ. Баяртай.

Эр: За, баяртай.

Ай: Шао Ми, зүгээр үү?

Ми: Зүгээр ээ.

Тон: Ирчихсэн үү?

Хан: Бараг л, арай болоогүй байна. Гэхдээ буухад бэлдэх хэрэгтэй. 

Оу: Боль л доо...

Хан: Буугаарай.

Ай: Нисэх буудалд ирчихлээ. Арын хаалгаар бууж болно шүү.

Соло: Хан.  Чи дахиад хоцорлоо.

Хан: Сэлгээний тамирчин авч явахгүй юм уу?

Соло: Хэрэггүй ээ.

Хан: Хэдхэн хүнтэй яваад, ямар нэг юм болбол уйлав даа.

Соло: Болохгүй бол КК-ээс тоглогч авчихна аа. Тэгээд ч болохгүй бол чи байгаа юм чинь.

Хан: Болж байна. Цалин зуун мянга. Хэддүгээр байранд орсноосоо шалтгаалаад бонус нь ялгаатай шүү. 3-р байр 300мянган юань. 2-р байр  500мянган юань.

Соло: Аварга болчихвол?

Хан: Аварга болно гэж мөрөөдөх ч хэрэггүй. КК аварга болно.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home