Go Go Squid! EP40
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
40-р анги.
Дай: Бүгдээрээ унтаагүй байсан юм уу?
97: Яаж нойр хүрэх юм?
Грант: Тэр хурхираад байгаа юм чинь. Чихэвч зүүчихээд байхад сонсогдоод байгаа юм чинь.
Нэг: Худлаа хурхирсан шдээ.
97: Яаж тэгж чанга хурхирдаг байна аа?
Грант: Харин тийм.
Дай: Үнэнийг хэлэхэд би сандраад байна. Би амьдралдаа ийм том үйлявдалд оролцож байгаагүй.
97: бид нар хамтдаа хэдэн жил тэмцээнд орж байгаа билээ? Би ингэж сандарч байгаагүй.
Грант: Хэн чамайг боссыг шүт гэсэн юм бэ? Тэрний мөрөөдөл чиний мөрөөдөл юм уу?
97: Тийм байна.
Грант: Гэхдээ босс чамайг анзаарах ч үгүй.
97: Амаа тат.
Грант: Ашгүй дээ, цангаад байсан юм.
Нэг: Би тоглохгүй ч гэсэн үзэгчийн суудлаас та нарыг дэмжиж байгаа шүү.
Дай: За.
Грант: Үнэнийг хэлэхэд та нартай хамт байх сайхан байдаг шүү.
Дай: Мэдээж шдээ.
Нэг: Алив... амжилт хүсье.
Бүгд: За. Алив...
Нэг: Чшш... болгоомжтой.
Грант: Хөөе, би сая орондоо шинэ тактик судалсан. Хэрэгтэй тактик байна лээ.
97: Тийм үү?
Грант: Тийм ээ. Хар даа, тэмцээний үеэр би өрсөлдөгчдөө их сайн судалсан. Гурвуулаа зэрэг дайраад сул талыг нь олоод бүгдээрээ зэрэг дайрч зангилааг нь устгана.
Дай: Мэдээгүй байхад нь гэнэдүүлээд.
Грант: Яг тийм. Бид нарыг зэрэг дайрвал тэд хамгаалахаас аргагүй болно. Тийм. Демо, сайн сонс. Сул талаа албаар мэдэгд. Тэгээд серверийн хамгаалалтаа сайжруулна...
***************
Ми: Хан Шаняан. Хан Шаняан.
Хан: Доор байна аа. Унтаж чадахгүй байна уу?
Ми: Сэтгэл хөдлөөд нойр хүрэхгүй байна. Баффыг сэрээчих байх гэж айгаад.
Хан: Надад саад болно гэж бодохгүй байна уу?
Ми: Чи тэмцээнд орохгүй юм чинь яадын. Үнэнийг хэлэхэд тэр өдөр тэмцээний дараа би чамайг эргэж ирэх байх гэж бодож байсан юм.
Хан: Тэр өдөр аз таарсан. Манай өрсөлдөгчид нэг клубийнх биш болохоор багийн ажиллагаа муу байсан. Бид нар багахан зөрүүгээр ялсан. Тоглож чадахаа больсон. Шао Ми. Баатар байсан үе өнгөрчээ.
Ми: Миний цаг өнгөрсөн, чинийх өнгөрөөгүй. Чи үнэхээр дахиад тэмцээнд ормооргүй байна уу?
Хан: Үгүй ээ.
Ми:Заримдаа чи хэтэрхий зөрүүдлэх юм аа. Ганцаарчилсан тэмцээнүүдэд орохгүй юм уу?
Хан: Мартаж үз.
Ми:Харамсалтай юм аа. Харамсалтай.
Хан: Би гуч хүрчихсэн. Эргээд орсон ч хоёр жилийн дараа дахиад зодог тайлна. Бафф шиг, удаан тоглож чадахгүй. Гэхдээ бид нарын сургаж байгаа хүүхдүүд багаар бодоход дахиад арван жил тоглоно. Сайхан сонсогдож байна уу?
Ми: Тийм ээ. Арван жил. Арав гаруй удаа аварга болох боломж байгаа гэсэн үг. Хэдэн зуун хүүхэд.
Хан: Өнгөрсөн бол өнгөрсөн. Хүмүүс Ган гэдэг нэрийг санана уу байна уу, хамаагүй. Одоо надад баатар болох хүсэл алга. Одоо клубийн маань нэр хүнд л чухал. Чи энд саад болохоо боль л доо. Тэрүүгээр сэрүүхэн, тухтай газрууд зөндөө байгаа. Бэлтгэлийн өрөөний сандал, уулзалтын өрөөний том ширээ байсан ч болно. Том ширээ болохоор хэвтэхэд тухтай байх.
Ми: Больж үз. Чамайг унт гэсэн ч унтаж чадахгүй юм байж. Соло яах бол гээд санаа чинь зовж байгаа биз дээ.
Хан: Юунд санаа зовдог юм? Гуравдугаар байранд орж чадахгүй бол миний найз гэж ярих ч хэрэггүй.
Ми: За за, унтъя.
Хан: Миний орон дээр очоод унт.
Ми: Энд сайхан байна. Хэрэггүй.
*****************
Тон: Яаяа. Унтаж чадахгүй байна.
Яа: Би ч гэсэн. Чамайг сэрээчих бол уу гэж хөдөлж чадахгүй байсан юм. Эртхэн хэлэхгүй.
Тон: Хоёулаа тийшээ явах уу?
Яа: Одоо юу?
Тон: Аанхан.
Яа: 11цаг болж байна. Одоо очвол амарч байхад нь саад болох бол уу?
Тон: КК-ийн ойролцоо 24цагийн дэлгүүр байгаа. Үүр цайтал тэнд байж болно. Тэртэй тэргүй унтаж чадахгүй юм чинь. Тэгж байгаад нам унтчихвал яана?
Яа: Итгэлтэй байна уу?
Тон: Итгэлтэй байна.
*********************
Хан: Босоорой. Шао Ми, бос л доо.
Тон: Дин дон, дин дон. Байна уу?
Яа: Энэ чиний хийж өгсөн царай таньдаг төхөөрөмж биз дээ?
Тон: Тийм ээ. Би өөрийгөө таниулахаа мартчихаж. Зүгээр ээ, зүгээр. Өөр царай гаргаад үзээдэхье. Онгойчихож магадгүй.
Яа: Онгой... Хөөе. Хөөе хөөе.
Хан: би чамайг өдөр очиж авна гээгүй билүү?
Тон: Би...бид хоёр өнгөрсөн шөнө ирсэн. Шөнө дунд.
Яа: Надад ор хэрэгтэй байна. Би унтах гэсэн юм.
Тон: Би хоосон ор байдаг газар мэднэ. Би заагаад өгье. Зааж өгчихөөд ирье.
Хан: Аяархан, бүгдээрээ унтаж байгаа.
Яа: чшш... яасан чанга ярьдаг юм.
Тон: Очилоо очилоо. Холдоорой, холдоорой. Ёстой нээрээ. Кофе хийж байгаа юм уу, кофены машинаа задалж байгаа юм уу? Ингэж биш ээ. Зааж өгч байхад мартчихсан юм уу? Харж бай, ингэнэ... Сая харсан уу? Март, март. Наанаа зогсоод тус болохгүй юм чинь... тэнд очоод сууж бай. Би болохоор нь авчраад өгье. За юу? Харах болоогүй шүү. Яаж байна аа? Харж болохгүй. Намайг хэлэхээр хараарай. Тооллоо шүү. Гурав...
Хан: Нэг...
Тон: Хоёр. Нэг...
Хан: Энийг хэр удаан сурсан бэ?
Тон: Удаагүй ээ. Өвлийн амралтаараа... гэртээ байхдаа латте хийх арга сурсан юм. Хурдан сурчихсан.
Хан: Чамд мэдэхгүй юм гэж байна уу?
Тон: Хэцүү л байх даа. Надад мэдэхгүй юм бараг байхгүй. Нээрээ, байгаа юм байна. Си Ти Эф. Амттай байна уу?
Хан: Энэ... муугүй.
Тон: Нэг юм асууя. Бид хоёр учрах тавилантай хүмүүс үү?
Хан: Харин л дээ?
Тон: Мэдээж шдээ. Бид хоёрыг анх уулзахад чи ууртай байсан. Тэгээд манай дүүгийн интернэт кафед орж ирсэн. Тэгээд бид хоёр уулзсан. Хоёр дахь нь Гуанжоуд. Чи тэнд байсан, би тэнд байсан. Дахиад уулзсан. Гурав дахь нь. Сая байсан. Би хаалган дээр яаж ордог юм билээ гэж байсан чинь чи гараад ирсэн. Бурхан төлөвлөчихсөн юм шиг л. Уулзах хувьтай байгаа биз дээ?
Хан: Кофе амттай байна шүү.
Тон: Хариул л даа. Уулзах хувьтай байгаа биз дээ? Тийм үү? Уулзах хувьтай байна уу?
Хан: Нойр чинь хүрэхгүй байна уу?
Тон: Хүрч байна. Би өнгөрсөн шөнө унтаагүй, суусаар байгаад нуруу өвдөж байна. Яаж нойр хүрэхгүй байх юм?
Хан: Дээшээ гараад жаахан унтчих. Тэмцээн үзэж чадахгүй бол яах юм?
Тон: Кофегоо уухыг чинь харчихаад явна.
Хан: Дуусгаж чадахгүй юм шиг байна.
Тон: Яагаад?
Хан: Надад хийж өгсөн зүрхийг чинь уумааргүй байна.
Тон: Уулзах хувьтай байгаа биз дээ? Уулзах хувьтай байгаа биз дээ? Уулзах хувьтай байгаа биз дээ? Уулзах хувьтай байгаа биз дээ? Уулзах хувьтай байгаа биз дээ? Хурдан хэл л дээ.
Хан: Асгалаа.
Тон: Хурдан хариул л даа.
Хан: Асгачихлаа шдээ.
Тон: Уулзах хувьтай байгаа биз дээ?
Хан: Хөөе.
Тон: Хувьтай байна уу, үгүй юу?
Хан: Тийм ээ, тийм тийм тийм.
Тон: Уулзах хувьтай байгаа биз дээ?
Хан: Тийм ээ.
Тон: Хувьтай байна уу?
*******************
Ми: Сэрээрэй. Сэр...
Тон: Хэд болж байна?
Ми: Найман цаг.
Тон: Дахиад жаахан унтчихъя. Чи яагаад энд байгаа юм?
Ми: Чи яагаад энд гараад ирсэн юм бэ? Гэртээ байх ёстой биз дээ? Яаяа танайд байгаа биз дээ?
Тон: Би би би би би...
Хан: Бурхан минь. Уучлаарай, уучлаарай, уучлаарай, уучлаарай. Шаофей энд унтаж байсныг би мартчихаж. Бурхан минь.
Тон: Ичмээр юм аа. Би явж нүүрээ угаалаа.
Ми: Хөөе хөөе хөөе. Яаяа яасан бэ?
Тон: Надтай хамт ирсэн. Өөр өрөөнд унтаж байгаа. Санаа зоволтгүй.
Ми: Хан Шаняан, би чамд эр хүн шиг харагдахгүй байна уу? Тон Ниан унтах байсан юм бол хэлэхгүй дээ. Би өөр газар очоод унтчихна шд.
Хан: Би чамайг найз охиныг маань яасан гэж асуугаагүй байхад юу юу гэнэ ээ?
Ми: Би явлаа.
Хан: Ми Шаофей. Тон Ниан, уучлаарай. Уучлаарай. Өнгөрсөн шөнө бид хоёр уугаад, би тэрийг миний оронд унтсаныг нь мэдсэнгүй. Уучлаарай, уучлаарай.
Тон: Энэ удаад уучилъя. Дахиад ингэж болохгүй. Ойлгосон уу?
Хан: Сойз аваад өгье.
Тон: Хөөх. Яагад ийм олон нэг удаагийн сойз байгаа юм?
Хан: Байнга томилолтоор явдаг болохоор хэрэглэхэд амар байдаг юм.
Тон: Гэр биш юм шиг санагдахгүй байна уу? Ажил ихтэй болохоор тээшээ бэлдэж амждаггүй юм уу? Тээшийг чинь бэлдэж өгдөг хүнтэй болох хэрэгтэй юм байна. Тэгвэл ийм нэг удаагийн сойз хэрэглэх хэрэггүй.
Хан: За. Тэгвэл дараа тээшээ бэлдэхээрээ чамайг дуудаж байя.
Тон: Хн. Бодож байгаад болъё.
Ми: Хан Шаняан. Том хэрэг мандлаа.
********************
97: Яаж байна?
Грант: Өвдөж байна.
Дай: Эмнэлэг явах уу? Дахиад ус уух уу?
Грант: Тэмцээнд ормоор байна.
Хан: Яасан бэ? Дахиад ходоод чинь уу?
Грант: Сүртэй юм биш ээ. Би зүгээр.
Дай: Ходоодны шархын эм уучихсан шд. Яаж зүгээр байх юм.
Ми: Чи юу гэж бодож байна?
Хан: Нөөц төлөвлөгөө гарга. Чи Грантыг эмнэлэгт хүргэ. Бусдыг нь уулзалтын өрөөнд цуглуул. Сэлгээнд хэнийг оруулахаа ярилцана.
Грант: Босс. Би өвчтэй байхдаа тоглож байсан шд. Зүгээр ээ. Эмээ уучихвал зүгээр болчихно.
97: Хөөе. Дахиад эм ууж болохгүй ээ. Сая уучихсан шд.
Хан: Эхлээд сайн амраад ав. Өөр юм бодох хэрэггүй. Бусад нь уулзалтын өрөөнд оч.
Грант: Босс. Босс. Босс...
Дай: Хөөе хөөе.
Грант: Босс... би тэмцээнд оролцмоор байна. Гуйж байна, намайг битгий соль л доо. Би энэ өдрийг би хичнээн удаасан хүлээсэн билээ дээ. Гурван жил. Гурван жил. Энэ өдрийг. Намайг битгий соль л доо. Би тоглож чадна аа. Би чадна аа. Би өдөр болгон бэлтгэлээ хийсэн. Өдөр болгон бэлдсэн. Босс, гуйж байна. Намайг битгий соль л доо...
Хан: Юунд уйлсан юм? Өнөөдрийн тэмцээнд бид нар ялсан ч, ялагдсан ч Дэлхийн аваргын тэмцээнд орох эрхээ авчихсан байгаа. Одоо чи биеэ бодох хэрэгтэй. Эдгэснийхээ дараа тоглосон ч ялгаа байхгүй шд.
Грант: Манайд болж байгаа тэмцээн. Ялагдчихвал яах юм?
Хан: Чи тийм мундаг гэж бодож байна уу? Багийнхандаа итгэхгүй байгаа юм уу? Чи байхгүй байсан ч тэд нар аварга болж чадна. Битгий уйл. Шао Ми, эмнэлэг рүү аваад яв. Сайн амар. Бусад нь уулзалтын өрөөнд цуглар.
Грант: Босс.
Бүгд: Хөөе хөөе... Хөөе.
Хан: Грант. Грант... 97, түргэн тусламж дууд.
97: Грант. Грант...
Хан: Хурдлаач.
97: За.
Ми: Тэр урд талын шатаар буусан нь амар байх. Тэр...
Хан: Чи хамт явсан нь дээр байх. Зөрүүд хүүхэд болохоор харж байх хэрэгтэй.
Ми: За. Тэгье.
Хан: Ву Бай яасан?
97: Багийн ахлагч, Нэг хоёр гүйхээр явсан.
Хан: Бүгдийг нь дууд. Уулзалтын өрөөнд.
97: За. Би утсаар яриадахъя.
***************
97: Босс, бүгд цугларчихлаа.
Нэг: Босс, намайг дуудсан уу?
Хан: Бэлтгэлээ ханга. Грантын оронд тоглоорой.
Нэг: Би юу? Би би... гэхдээ... Грант бид хоёрын үзүүлэлт хол зөрүүтэй шд.
Хан: Грант явж чадахгүй. Чамаас өөр хэн байна?
Нэг: Гэхдээ...
Хан: Чи улсын аваргын тэмцээнд оролцсон, юунаас айгаад байгаа юм?
Нэг: Босс, тэр чинь өөр шд.
Хан: Дэмий юм ярихаа боль. Наанаа суу... Бид нар бэлтгэлээ хамт хийдэг болохоор гол юмаа шууд хэлье. Би сая Грантанд өнөөдрийн тэмцээнд ялсан ч, ялагдсан ч адилхан гэж хэлсэн. Яагаад гэвэл бид нар Дэлхийн аваргын хагас шигшээд багтаж чадсан. Гэхдээ... өнөөдөр тэмцээнд орох хүмүүс сайн сонс. Энэ бидний гэр. Тийм болохоор та нар ялах ёстой. Өөр ямар ч сонголт байхгүй. Ойлгосон уу?
Бүгд: Ойлголоо.
Хан: Яваад хэдэн үе тоглоод бэлтгэлээ хий. Координатаа тааруулаад ав. Өнөөдрийн тэмцээний үеэр би менежерийн үүрэг гүйцэтгэнэ. Явцагаа.
Бүгд: За. Ойлголоо. За...
Нэг: Ахлагч аа. Гэнэтхэн ийм юм болсон болохоор... намайг тэвчихийг бодоорой.
Ву: Тоглодгоороо л тогло. Би тусална. Явъя.
********************
Тон: Тэгвэл тоглогчоо сольсны хэрэг гарахгүй гэсэн үг үү? Улсын аварга байсан бол Ган Годыг Баффаар сольсонтой адилхан гэсэн үг. Сайн тоглогчоо өөр хүнээр сольж байна гэсэн үг. Тэгвэл багийн ерөнхий чадварт өөрчлөлт гараагүй гэсэн үг.
Хан: Бафф дөрөвт бичигдэж байгаа. Грантаас арай дээр.
Тон: Гэхдээ нас, хариу үйлдэл, багийн ажиллагаагаараа...
Яа: Ниан Ниан. Ашгүй та нар яваагүй байна. Би унтаад хоцорчихож гэж бодлоо шд.
Тон: Юу гэж дээ.
Хан: Би саад болоогүй биз дээ?
Тон: Үгүй ээ. Та хоёр эндээ байж бай. Өдрийн хоол 11хагаст, уулзалтын өрөөнд.
Яа: Яасан бэ?
Тон: Грант гэнэтхэн өвдчихсөн. Тоглож чадахгүй болохоор солихоор болсон.
Яа: Ийм чухал үед өвдчихөж байгаа юм уу?
Тон: Харин тийм ээ. Бүгд яахаа мэдэхгүй байна. Яаяа, одоо яах вэ?
Яа: Мэдэхгүй ээ.
Ази-Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тоглолт.
Эр: Ялагч СП баг.
Эм: СП багт эхний тоглолтонд ялалт байгуулсанд баяр хүргэе.
Эм: СП баг гуравдугаар байрт шалгарлаа.
Эр: баяр хүргэе.
Ай: Залуу байгаа дээрээ амжилтын төлөө тэмц. СП-йн төлөө.
Тон: Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Тэрний бахархсан царай. Тэр бол Хан Шаняан. Миний залуу.
Хан: Энэ миний улсын аваргаас авсан анхны шагнал. Аваргын бөгж. Том болохоор таарахгүй байж магадгүй.
Тон: Хэн таарахгүй гэж байна? Би бугуйвчиндаа хийгээд зүүчихнэ. Эсвэл өөр бугуйвч аваад, тэрэнд хийгээд зүүчихнэ. Тэр заавал мөрөөдөлдөө хүрнэ. Яагаад гэвэл бусад хүмүүсээс ялгаатай нь тэр хичээнгүйлэн ажилладаг.
Хан: Хоёулаа гэрлэе. Гэрлэе.
Тон: Би гэрлэх саналаас татгалзаагүй. Энэ мөчийг хүлээж байсан юм шиг байна. Тэрний хувьд хамгийн чухал мөч. Хан Шаняан.
Хан: Аан?
Тон: Хоёулаа гэрлэе. Тэмцээнд ялах, ялагдах нь хамагаүй. Би үргэлж дэргэд чинь байна. Хоёулаа гэрлэе.
Хан: Дэлгэц рүү хар. Асуудалгүй. Тэмцээн дуусахаар хоёулаа гэрлэе... Энэ залуусыг хараад арван жилийн өмнөх өөрийгөө харах шиг болж байна. Тэр үед дэлхий тэр чигээрээ миний хөл доор байгаа юм шиг санагдаж байсан. Миний үгсийн санд “ялагдах” гэдэг үг байхгүй.
Ми: Чи Си Ти Эфийн төлөө төрсөн.
Хан: Би зожиг хүн. Си Ти Эфийн тэмцээн нэр хүнд, олны нүдэн дээр байдаг ч, би тэнд байхдаа л тайван байдаг. Би хэлж байсан. Си Ти Эф шиг тэмцээнд ял, эсвэл хол байх хэрэгтай. Тийм л амархан. Гэхдээ... би түрүүлээд бууж өгсөн. Би тодорхойгүй зүйлээс айсан. Ялагдахаас айсан. Бас хууртахаас айсан. Тэр үед л би ойлгосон. Би хүчтэй хүн биш. Би өөрийнхөө хясаан дотор нуугдаад уйлж байсан... Би яавал дээр вэ? Чадахгүй бол бууж өгөөд, мөрөөдлөө өөр хүнд өгөх үү? КК-ийн хүүхдүүдэд та байгаа нь сайн хэрэг.
Ү: Чиний л ач.
Хан: Энэ хүүхдүүд мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байгаа. Тэрнээс илүү чухал зүйл бол ... Магадгүй бид өөрөөсөө сул дорой нэгэнтэй таарч байж л хүчирхэг болно. Тиймээс би бардам зангаас илүү чухал зүйл болох хүсэл мөрөөдлөө хамгаалахын тулд олон ялагдал хүлээсэн ч урагш тэмүүлсээр байгаа хүмүүстэй байхаар шийдсэн... Энэ хэцүү зам. Зарим нь амжилтанд хүрч, зарим нь орхидог. Гэвч тэд бүгд оролдож бас чадах бүхнээ хийсэн. Өөрт нь эргэлздэг хүмүүсийг өөрсдөөсөө ичихэд хүргэсэн. Тэд замаасаа төөрсөн хүмүүст явах замыг нь зааж өгдөг. Тэд өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээнэ гэдэгт итгэдэг.
Эр: Бафф.
Ба: Чи тайлуулсан болохоор... энийг аваад заавал аварга болоорой.
Хан: За яах вэ. Хүссэн амьдралаараа амьдрахад тусалдаг болохоор мөнгө чухал байлгүй яах вэ. Гэвч хүн мөрөөдлийнхөө төлөө тэмцсэнээр гайхамшгийг бүтээдэг. Тийм болохоор миний мөрөөдөл одоо ч хэвээрээ. Бид тэднийг Хятад улсыг аварга болгоход нь тусална.
Ми: Бид нар улсын аварга болсон. Яагаад бууж өгөх ёстой юм?
М: Мөрөөдөлтэй хүн залуу байдаг.
Ми: Би өөрийнхөө төлөө тэмцэж байна. Намайг зөвхөн дэлхийн аваргын төлөө ингэж байна гэж бодоо юу? Нэг гишүүн нь байхгүй болчихвол ямар утга байгаа юм?
Хан: Арван жилийн турш би тэмцээний тайзнаа эргэн ирнэ гэж бодож байгаагүй. Залуу насны хэрэггүй үйлдлүүлээ ардаа орхисон гэж итгэж явсан. Гэхдээ тэр өдөр би олон жил өнгөрсөн ч, бидний чимээгүйхэн дэмжиж байсан тэр хүмүүс хэзээ бууж өгөөгүйг ойлгосон юм. Мөрөөдлөө биелүүлэх хүсэл. Энэ бол тэдний залуу насны дурсамж. Гайхамшигтай боловч богинохон, будлиантай боловч хүсэл тэмүүллээр дүүрэн. Залуу хүн алдаж л байдаг, залуу насандаа харамсдаггүй хэн байсан юм? Энэ хүүхдүүдийг хар л даа. Ганцаараа үлдсэн ч тэд эцсээ хүртэл тэмцэх болно. Яагаад гэвэл тэд ганцаараа биш. Си Ти Эфийн оролцогчид тэднийг дэмжсээр байгаа. Яагаад гэвэл тэд Хятадын Си Ти Эфийн оролцогч бүрийн арван жилийн итгэл найдвар, нулимсыг тээж яваа.
Ай: Миний хувьд чи хамгийн шилдэг багийн ахлагч.
Хан: Тэмцээнд оролцож байгаа бас оролцож чадаагүй ч тэмцсээр байгаа тэр хүмүүст ... Та нарт баярлалаа. Та нар дэлхийн аварга болох ёстой. Яагаад ийм сайхан өдөр уйлаад байгаа юм?
Тон: Би айсандаа хөдөлж ч чадахгүй байсан.
Хан: Иймхэн юм үзэж чадахгүй бол яаж дэлхийн аваргын тэмцээн үзэх юм?
Тон: Намайг дэлхий аваргад авч явна гэж амалсан шүү.
Тайл: Өнөөдрийн ялагч КК баг. Хятад улс аварга боллоо.
Хан: Ву Бай.
Ай: Хан Шаняан тайз руу ойртож, Хятадын далбааг өгч байна.
Тайл: Хан Шаняан манай улсын далбааг Ву Байд өглөө.
Ай: Энэхүү тайзан дээр болж байгаа тэмцээнийг бид шууд дамжуулж байна. Манай ялагчид үндэснийхээ далбааг дэлгэн хүндэтгэж байна.
Бүгд: Аварга. Аварга. Аварга.
Соло: Чиний төлөө санаа зовж байлаа.
Хан: Хүүхдүүдийн төлөө шд.
Дай: Би азгүй юм аа. Намайг шууд л золиосонд гаргачихсан.
Эр: Харин ч сайн хэрэг. Чамайг илүү мундаг хүнээр сольчихсон шд.
Эр: Та нар ялсан нь сайн хэрэг. Манай Хятад улс аварга боллоо.
Дай: Тийм ээ. Хятад улс аварга боллоо.
Хан: Грант, нааш ир.
Грант: Босс.
Хан: Ходоодоо сайн эмчлүүлнэ шүү. Дахиад ийм юм болбол бүтэн жил тэмцээнд оруулахгүй гэж мэд.
Грант: Босс, өвчтэй хүнийг ингэж болдог юм уу? Энэ жил миний хувьд хамгийн сайн жил. Босс, Хятадын төлөө дэлхийн аваргын тэмцээнд оролцохыг зөвшөөрчих л дөө.
Хан: Харж л байя.
Ми: За, амалсандаа хүрээрэй. За, өнөөдөр КК хоолоор дайлна. Дуртайгаа захиалж болно. Урагшаа.
Бүгд: Тийм ээ.
Хан: Нэгэнт л КК дайлж байгаа юм чинь хоол захиалаад КК-ийн байранд очицгооё.
Эр: Ашгүй дээ. Очиж үзмээр байсан юм.
Соло: Сайн байна. Өнөөдөр КК-д оройн хоол идэцгээе.
Бүгд: Тийм ээ. Янзтай. Сайхан даа.
Эр: Бурхан минь.
Ай: Бид нар ямар Хан Шаняаны мөнгийг үрж сурагүй биш, тийм ээ?
Бүгд: Тийм ээ. Тийм ээ.
Хан: Бүгдийг нь аваад автобусандаа суулга. Надад хийх юм байна.
Ми: Тэр тэр тэр тэр.
Ай: Шао Ми, хурдан... Нааш ир...
Хан: Явъя.
Тон: Хаашаа? Бүгдээрээ хамт тэмдэглэхгүй юм уу?
Хан: Тийм ээ, гэхдээ нэг илүү чухал ажил байна.
Тон: Аан?
Хан: Би аваад явлаа.
Яа: Тэг тэг. Чинийх.
Хан: Түр хүлээгээрэй.
Тон: Аан?
Хан: Соло, гуйх юм байна.
Соло: Юу юм?
Хан: Амралтын өрөөнд очъё.
Соло: Яаралтай юм уу?
Бүгд: аан? Юу болоод байна? Юу вэ?
Тон: Би мэдэхгүй ээ.
Ба: Хятад улс...
Бүгд : ... аварга боллоо. Тийм ээ...
Ай: Баяр хүргэе. Шилдэг нь байлаа.
Ву: Баярлалаа.
Ай: Илүү их хичээгээрэй. Дэлхийн аварга болоорой. Яагаад сандраад байгаа юм?
Ву: Кофе ууцагаая.
Ай: Тэгье.
Ву: Явъя.
Соло: Яасан хурдан алхдаг юм бэ? Юу болоод ингэж яараад байгаа юм?
Хан: Ийшээ... Цаашаа цаашаа.
Соло: Юу юм бэ? Юу нуугаад байгаа юм?
Хан: Хувцасаа тайл.
Соло: Юу гэнэ ээ?
Хан: Хурдал аа, хурдал хурдал.
Соло: Миний хувцасыг авах гэж дуудсан юм уу?
Хан: Хүн байхгүй дээр хурдал л даа.
Соло: Хөөе хөөе хөөе. Хэл л дээ. Миний хувцасаар яах гэсэн юм?
Хан: Тон Нианы гэрт очих хэрэгтэй байна. Хувцасаа хэдэн цаг зээлүүлчих.
Соло: Хадам ээж чинь баярын зоог бэлдээ юу? За. Аятайхан хувцаслах хэрэгтэй. Хослол хэрэгтэй юу?
Хан: Ийм халуун өдөр хослол авчирсан юм уу?
Соло: Хувлалийн хурал болох байх гэж бодсон юм. Үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Чамд хэрэггүй л дээ. Чи ийм юманд оролцдоггүй болохоор. Энийг ав.
Хан: Гараад хүлээж бай.
Соло: За. Би яаж ингээд гарах юм бэ? Өөрийнхөө хувцасыг өгөөдөх.
Хан: хөөе хөөе хөөе. Би өөрөө.
Соло: Хурдал аа. Хурдлаач дээ. Би тайлах юм уу?
Хан: Байз байз. Май...
Соло: Энэ муу чинь...
Ми: Жиа Хао,тэр хоёр наана чинь байгаа юу? Бид хэд оръё.
Эр: Болохгүй ээ.
Ми: Яагаад?
Эр: Босс орж болохгүй гэсэн.
Тон: Тэр хоёр юу хийж байгаа юм?
Эр: Мэдэхгүй ээ.
Ми: Орж болохгүй гэнэ ээ.
Тон: Хөөе, болгоомжтой.
Оу: Хөөх...
Соло: Уучлаарай. Уучлаарай.
Эр: Юу вэ?
Оу: Та хоёр юу хийсэн юм бэ?
Эр: Хөөе.
Бүгд: Хөөе хөөе хөөе хөөе хөөе.
Оу: Найз гэж боддог бол биднийг оруулчих.
Бүгд: Хөөе хөөе хөөе.
Тон: Та хоёр юу хийгээд...
Оу: Тоглож байгаа юм бол уу?
Соло: Удахгүй ээ.
Ми: Тоглоом оо? Юу болоод байна аа?
Тон: би би би мэдэхгүй ээ. Би мэдэхгүй.
Бүгд: Хөөөөх...
Дай: Босс. Соло захиралтай яагаад хувцасаа сольчихсон юм?
97: Та хэнийг луйвардах гэж байгаа юм?
Хан: Дуугүй бай. Явъя.
Тон: Утсаар ярья.
Бүгд: Аан? Юу болоод байна аа? Юу вэ? Аан? Бид нар яах юм бэ?
Тон: Лан Мей. Нөхөр чинь яагаа вэ? Яагаад уйлчихсан юм?
Л: Тэр үү? Сэтгэл нь хөдлөөд. Хөгшин ч гэсэн сэтгэл нь хүүхдээрээ. Тэгээд би эрхээ хэтрүүлж ашиглаад, шүтдэг хүнтэй нь уулзуулахаар авчирлаа.
Н: Ган Год. Баяр хүргэе. Ингэж нэг бүсийн аварга болох гэж.
Хан: Уйлах хэрэггүй ээ. Биднийг ялах болгонд уйлаад байвал уйлж дуусахгүй шүү.
Н: За. за.
Хан: Орой завтай юу? Завтай бол орой КК-ийн байранд болох баярт ирээрэй.
Н: Нээрэн үү?
Хан: Мэдээж. Удахгүй уулзъя.
Н: Тэгье ээ, тэгье. Эхнэр... намайг нээрэнгээсээ урьсан уу? Би үнэхээр очиж болох юм уу?
97: Очилгүй яах юм. Хар л даа, манай бэр эгчийн эгч нь. Та нөхөр нь. Тэгэхээр нэг гэр бүл гэсэн үг. Хамт явцагаая.
Н: За, явъя.
97: За, Юмнуудаа авчихаад КК руу явцагаая.
Грант: Хүлээгээрэй хүлээ хүлээ. Түр хүлээ. Алдартай жүжигчин байна.
Бүгд: Хөөх. Хөөрхөн юм аа. Хөөх... хөөх...
Грант: Нөгөө тагнуулчтай кинонд тоглодог жүжигчин.
Бүгд: Тийм байна. Тийм байна. Хөөх... хөөх...
Грант: Мөн байна. Мөн байна.
Эм: Баярлалаа.
97: Хамтдаа зурагаа авахуулж болох уу?
Эм: Бололгүй яах вэ.
Эр: Камер...
Ш: Хөөе хөөе хөөе хөөе. Болно оо болно. Та нартай уулзахаар ирээгүй.
Эр: Аан?
Ш: 97.
Грант: 97?
Эм: Сайн уу.
Ш: Фендээ гарын үсэгээ зураад өгчих.
97: Ми миний фен үү?
Бүгд: Хөөх...
Ш: Мэдээж.
Эм: Би чиний фен. Надад гарын үсэгээ өгч болох уу?
97: Тэ тэ тэгьелгүй яах вэ. Тэгье.
Грант:Шиан захирал аа, та арын хаалгадаж байна шүү.
Ш: Надад ийм боломж олдох биш. Өнөөдөр ганц удаа харж үзээрэй. Азийн аварга болсон юм чинь олон хүн мэддэг болсон.
Эр: Гоё юм аа.
Грант:97, лаг юм аа.
Эм: Баярлалаа.
97: Тэ тэр... Би бас гарын үсгийг чинь авч болох уу?
Эм: Бололгүй яах вэ.
97: Баярлалаа.
**************
Ми: Эмээ. Шао Ми байна. Би аварга болсон гэж хэлэх гэсэн юм. Би Шаняантай хамт аварга болчихлоо. Бид чадлаа.
Эмээ: Сайн байна. Сайн байна. Эмээ нь баяр хүргэе.
Эр: Баяр хүргэе. Ээж, эмээ, аав гурав нь баяр хүргэе.
Эмээ: Тийм ээ, тийм.
Ми: Тийм ээ. Эмээ, танд баярлалаа. Та үргэлж намайг... намайг үргэлж дэмждэг байсан. Эмээ... би таныг сайн охинтойгоо яриулъя.
Эмээ: Найз охин...
Эр: би би би ярья....
Эмээ: Алив ээ, алив. Охин уу? За за за.
Ми: Миний эмээ.
Яа: Би?
Ми: Тийм ээ.
Яа: Байна уу? Эмээ, та сайн уу. Намайг Сун Яаяа гэдэг.
Эмээ: Сун Яаяа. Сайн уу, сайн уу.
Яа: Сайн байна уу.
Эмээ: Хөөрхөн хоолой байна.
Эр: Хөөрхөн хоолой байна. Алив ээ, би би би ярья.
Эмээ: Хөөе хөөе... өг л дөө.
Эр: Та юм ярихгүй байж. Алив өгч бай. Байна уу? Манай Шао Мигийн найз охин уу?
Яа: Аан? Би... би ч гэсэн сайн мэдэхгүй л байна.
Ми: Юу юм?
Яа: Намайг найз охин чинь уу гэнэ ээ.
Ми: Тийм гээд хэлчих. Хэл хэл, ярь.
Эр: Манай Шао Мийг халамжлах хүн байгаа л юм байна.
Эмээ: Харин тийм ээ, баярлалаа. баярлалаа.
Яа: Үгүй ээ, үгүй. Зүгээр.
Эр: Хэзээ гэртээ ирэх юм?
Яа: Хэзээ гэртээ ирэх вэ гэж байна.
Ми: Удахгүй.
Яа: Удахгүй ээ. Удахгүй очино оо.
Эр: Шао Мигийн ээж бид хоёр хүлээж байя.
Эмээ: Эмээ нь ч гэсэн.
Эр: Эмээ чинь ч бас.
Эмээ: Тэгэлгүй яах вэ. Тэгэлгүй яах вэ.
40-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home