Go Go Squid! EP39
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ба: эр Бафф
39-р анги.
Нэг: Уучлаарай, босс. Би сүүлийн үед тааруу байгаа. Миний бэлтгэлийн явцын үзүүлэлт хамгийн муу байгаа. Би шийтгэлийн өрөөнд хоёр цаг сууж, сайн бодъё. Би илүү хичээнэ ээ.
Тон: Бид санаа зовж байсан зүйлтэйгээ нүүр тулгарсан. Хичнээн хичээсэн ч бүгд хүссэндээ хүрч чаддаггүй. Нэг нь муу байвал багтаа нөлөөлнө. КК багийн гишүүдэд, хэнд нь ч сайхан санагдахгүй нь лав. Тэмцээн ойртох тусам улам олон хэцүү асуудлууд гарч ирдэг. Жинхэнэ сорилт одоо л тулгараад байна.
******************
Тон: Юм идэх үү?
Хан: Хэрэггүй ээ, идмээргүй байна.
Тон: Жагсаалт гарчихсан уу? Хасагдах шатны тоглолт аймаар шүү.
Хан: Хасагдаж үзсэн юм уу?
Тон: Би үзээгүй. Гэхдээ манай Эй Си Эм баг 20 гаран гишүүнтэй. Манайх ч гэсэн ийм системээр ажилладаг. Мэдээж, бүгд бид нарын ур чадвараас шалтгаалдаг болохоор та нарынхаас арай өөр. Өөрөө ялаад баярлаж байхдаа ч, хожигдсон найз нарынхаа төлөө харамсдаг. Сэлгээний тамирчид насан туршдаа хичээгээд ч, тэмцээнд оролцож чадахгүй байж байж магадгүй. Их харамсмаар.
Хан: Энэ мэргэжлийн салбарын сайхан нь бас саар тал. Олон мянган цэргээ алдаж байж сайн жанжин болдог гэдэг. Тэмцээнд Хятадыг төлөөлөхийн тулд олон мянган нутаг нэгтнээ хожих ёстой. Цаг болж байна.
Тон: Тэгвэл би дамжуулалтын өрөөнд орж үзлээ. Та нарт саад болохгүй.
******************
Хан: Яг одоо миний гарт... өнгөрсөн хоёр долоо хоногийн та нарын багийн болоод хувийн үзүүлэлтүүд байна. Энэ хоёр үндсэн шалгуур. Энэ үзүүлэлтээр тэмцээнд оролцох багийг сонгож болно. Гэхдээ би сүүлийн гурван тоглогчид боломж олгоё гэж бодож байна. Сүүлчийн гишүүн болох боломж.
Дай: Босс, та юу яриад байгаа юм бэ? Зүгээр л хэлчих л дээ. Хүн айлгаад байх юм.
Ба: Тийм ээ, зүгээр л шууд хэлчих.
Хан: Энэ жагсаалтыг мэдмээр байна уу?
Грант: Босс, түр хүлээгээрэй. Одоохондоо яах юм. Тэгвэл илүү сонирхолтой шд.
97: Тийм ээ, хэлээд яахын.
Хан: За яах вэ. Ди Тигээс бусад нь өөрийгөө сүүлчийнх нь гэж бод. Хичээгээд үз. Нэгийн эсрэг нэг тоглоно. Миний эсрэг...
Нэг: Аан?
Грант: Үгүй байлгүй дээ.
97: Босс, Та Соло багийнх шдээ. Бид нар ялагдах нь гарцаагүй.
Бүгд: Харин тийм. Яг үнэн.
Хан: Айгаа юу?
Грант: Айсан юм биш ээ. Бүгдээрээ танд ялагдчихвал яах юм?
Бүгд: Харин тийм. Тийм ээ.
Ми: Тэгвэл ярихаа болиод урвуу инженерчлэл дээр анхаарлаа хандуул. За юу?
Нэг: Зөвшөөрч байна.
97: Тийм ээ. Болж байна. Болж байна.
Дай: Эсэргүүцэх юм алга.
Ву: Амжилт. Би та нарт саад болохгүй.
Хан: За. Нэгийн эсрэг нэг. Хэн эхлэх вэ?
Грант: Би эхэлье. Зовлонгийн түргэн нь гэдэг биз дээ.
Хан: Эхэлье.
Эр: Тайван...
Хан: Дараагийнх нь хэн бэ?
Эр: Зүгээр ээ, зүгээр зүгээр. Чи сайн байсан.
Хан: Дараагийнх нь.
Ба: би тоглоё.
Дай: Хөөе. Ийм байхад ахлагчтай тоглосон ч болох юм байна.
Грант: Хн. Дэмий юм яриад. Үзүүлэлтээрээ дөрөвт ордог ордог хүн аргагүй шд.
Хан: Дараагийнх нь хэн бэ?
Ү: Сайн байна шүү.
Дай: Чи эхлэх үү?
Нэг: Юунаас айсан юм?
Ү: Амжилт.
Ба: Амжилт.
Хан: Демо.
Дай: Босс, Хамгийн сүүлд орчихвол намайг загнахгүй биз дээ.
97: Битгий сандар.... Хөөх.
Грант: Хөөх.
97: Баяр хүргэе. Сүүлээсээ хоёр дахь нь.
Бичиг: Мэргэжлийн лигийн 8 дахь тэмцээн.
Дай: Ингэж айх гэж.
Грант: Зүгээр ээ.
Ми: Тайвшир.
Нэг: Зүгээр ээ.
Ми: Багийнхаа төлөө хийж байгаа юм.
Нэг: Санаа зовох хэрэггүй ээ, менежер ээ. Та хэлсэн шд, тэмцээнд ороход баг чухал гэж.
Ми: Би чамайг сайн ойлгож байна. Би ч гэсэн багаасаа ингэж гарсан. Ойлгож байна.
Хан: Чи юу мэддэг юм? Бүгдээрээ чам шиг тайзан дээр зодог тайлах уу?
Нэг: Босс.
Ми: Би ажлаа хийж байна.
Хан: Сэтгэл хангалуун байна уу?
Нэг: Үгүй ээ.
Хан: Өшөө их хөдөлмөрлө.
Нэг: За.
Хан: Миний сургасан хүмүүс хулчгар биш шүү. Чи дөнгөж хорьтой. Шүдээ зуугаад Бафф шиг 31 хүртэлээ тогло. Жил болгон дөрвөн том тэмцээн... дөрвөн дэлхийн аваргын тэмцээн байна. 11жил... 44аваргын тэмцээн хүлээж байгаа гэсэн үг. Ганц удаа ялагдах юу ч биш. Бафф дээд тал нь дахиад хоёр жил тоглоод зодог тайлна. Тэр үед дүү нартаа ялагдах юм бол чамайг зүгээ өнгөрөөхгүй гэж мэд.
Нэг: Ойлголоо, босс. Нэг жил байхад болно. Жилийн дараа... би буцаад багтаа орно.
Хан: Явж бэлтгэлээ хий.
Нэг: За. Явлаа.
Хан: СП-ийн арга хэрэглэхээ боль. Манай КК зоригтой байх ёстой.
Ми: За за за. Зоригтой, зоригтой. Би явлаа. Сайн уу. би явлаа.
Тон: Ингэж айх гэж. Дахиад нэг хүн зодог тайлах нь гэж айлаа шд.
Хан: Хүүхдүүд залуу байна. Тэд нар залуу болохоор дахиад олон боломж байгаа.
Тон: Чи сая тархи угааж байгаа юм шиг байсан. Сонсоод шууд зөвшөөрмөөр санагдсан.
Хан: Ай Чин яаж хүн ятгадгийг чи мэдэхгүй байна.
Тон: Багийнхаа гишүүдийг шийдчихсэн үү? Жагсаалтын дагуу шийдэгдсэн биз дээ? Сэлгээнд Демо, Нэг хоёрын нэг нь үү?
Хан: Ухаантай гэдэг нь.
Тон: Тэгвэл яах гэж цаг үрж тэмцээн явуулсан юм?
Хан: Хариуг тулгахаас илүү ойлгуулах нь дээр. Тэд нар тамирчид. Жинхэнэ тулаан жагсаалтаас хамаагүй илүү.
Грант: Бэр эгч ээ, энийг та захиалсан юм уу?
Тон: Тийм тийм тийм. Би авсан. Хүлээж байгаарай, би очилоо.
Хан: Юу юм?
Тон: Миний авсан үнэтэй кофены машин.
Хан: Ийм юм яах гэж авсан юм? Манайд байгаа шд.
Тон: Тэр чинь сайн биш ээ. Олон үйлдэл байхгүй. Миний авсан нь хамаагүй дээр. Очилоо.
Хан: Хүүхэд шиг.
Тон: Юу байгааг харуулъя.
Грант: Юу юм бол?
Эр: Хөөх.
Бүгд: Хөөх...
Грант: Алив.. алив алив...
Дай: Гаргая.
Бүгд: нэг хоёр гурав.
Тон: Болгоомжтой. Болгоомжтой. Болгоомжтой.
Грант: Бэр эгч ээ, яасан хүнд юм бэ.
Тон: Болгоомжтой. Болгоомжтой.
Эр: Хөөх. Кофены машин байна.
Тон: Тийм ээ. Кофены машин.
Грант: Хайрцагийг нь холдуулчих.
Дай: Гоё юм аа. Ийм гоё кофены машин хэрэгтэй байсан юм.
Нэг: Бэр эгч ээ, сайхан сэтгэлтэй юм аа.
Тон: Магтах хэрэггүй ээ.
Ү: Энэ ямар үнэтэй вэ?
Тон: Энэ... жаахан үнэтэй байсан. Гэхдээ би өөрийнхөө мөнгөөр авсан юм.
Ми: Хаана тавих вэ?
Тон: Тэр... тэр...
Грант: Тэр ширээний оронд том ширээ авчраад тавьчихъя.
Тон: Тэгье.
Ми: Тэгье.
Тон: би хамт явъя.
Ми: За.
Грант: за...
Эр: За.
Грант: Явцагаая. Явъя.
Тон: Кофены машин ямар байдгийг харуулна аа.
Ү: Шао Хан, өдрөө сонгосон уу?
Хан: Аан?
Ү: Ийм сайн охиныг өөр хүнд алдчихав даа.
Хан: Эгч ээ, намайг найз охиноо хамгаалж чадахгүй гэж бодоод байгаа юм уу?
Ү: Чиний муухай аашнаас зугтчих вий гэж айгаад байна шүү. Хурдан шийдээрэй.
***************
Хан: Ийм юм аваад юу хийх гэж байгаа юм?
Тон: Удахгүй харна аа. Кофены үр бутлаад өг. Хөөе хөөе хөөе. Хөөе. Болно оо, хэтэрчихлээ. Ихдүүлчихлээ. Кофегоо удаан байлгавал чийг авчихдаг юм.
Хан: Зүгээр ээ. Эд нар өдөрт нэг лааз кофе уудаг юм.
Нэг: Хэзээ?
Дай: Бид нар тийм ихийг уудаг юм уу?
Грант: Үгүй шд.
Тон: Тэгж болохгүй ээ. Ийм байхад болно. За. Кофегоо нунтаглаад... Энүүгээр. Зүгээр ээ... Одоо сонирхолтой юм харуулъя. Цочсон уу? Сүү хөөсрүүлдэг юм. Сайн хараад ав. Одоо сүүлчийн алхам. ... дин дин дин дин. Латте... Гоё байна уу?
Дай: Бэр эгч ээ. Наадахаа надад өгч болох уу?
Тон: Энийг үү? Тэг тэг. Чи ав. Болгоомжтой, болгоомжтой. Дүүрэн шүү.
Дай: Баярлалаа, бэр эгч ээ.
Тон: Бор элсэн чихэр хийх үү?
Дай: Хэрэггүй ээ, хэрэггүй. Зураг нь алга болчихно. Зураг нь гоё юм аа.
Хан: Тэрэнд өгчихөж байгаа юм уу?
Тон: Тийм. Чи авна гэж хэлээгүй шд. Гуйсан болохоор нь өгчихлөө.
Нэг: Бэр эгч ээ.
Грант: Бэр эгч ээ.
Эр: Надаа нэгийг өгөөч?
Бүгд: Надад бас. Бэр эгч ээ, надаа ч гэсэн... би бас ууя.
Тон: За. Хүлээж байгаарай, хийгээд өгье.
Грант: Бэр эгч ээ, зураг нь гоё юм аа.
Эр: Танд мэдэхгүй юм байна уу?
Тон: Сүртэй юм биш ээ.
Грант: Надад гоёыг хийгээд өгөөрэй. Хөөрхөнийг...
Тон: Хөөрхөнийг.
Грант: Тийм.
Тон: За. Би өөр өөр зураг хийгээд өгье.
Эр: Баярлалаа, бэр эгч ээ.
Эр: баярлалаа.
Нэг: Бэр эгч мундаг юм аа.
Эр: Гоё харагдаж байна.
Бүгд: Хөөх. Бэр эгч ээ.
Грант: Бэр эгч мундаг юм аа. Ёстой гоё болж.
Тон: Баярлалаа.
Нэг: Харин тийм.
Эр: би энийг авлаа.
Эр: энэ минийх...
Тон: дуртайгаа ав аа.
Грант: би бамбарууштайг нь авлаа.
Дай: баярлалаа, бэр эгч ээ.
Бүгд: Бэр эгч ээ, баярлалаа. бярлалаа.
Тон: Зүгээр ээ, зүгээр.
Грант: Би явлаа шүү.
Эр: Бэр эгч э, баярлалаа.
Тон: Дахиад уувал хэлээрэй.
Бүгд: За. За.
Эр: Үнэр нь гоё юм аа.
Дай: Харин тийм, үнэр нь гоё байна.
Тон: Чи кофе уух уу?
Хан: Ядраагүй бол нэгийг хийгээд өгчих.
Тон: За. Нэгийг хийгээд өгье. Хүлээж байгаарай. Болчихлоо.
Хан: Тон Ниан... Сайн уу.
Тон: Аан? Хөөе. Болохгүй ээ. Намайг уучихлаа шд. Намайг уучихлаа шдээ.
Хан: Аан?
Тон: Үгүй ээ, би биш. Би биш. Чи өөрийгөө уучихлаа. Тэр гахай чи. Чи өөрийгөө уусан.
Хан: Амт нь давгүй юм аа.
Тон: Уухаа боль л доо... гахай нь алга болчихлоо шд. Зураг нь алга болчихлоо.
Хан: намайг уусны дараа дахиад хийчихгүй юу.
Тон: Би... Тэгвэл би дахиад хийлээ. Ууж болохгүй шүү.
Хан: Дахид өөрийгөө хийгээд ир.
Тон: Наадах чинь чи шүү. Гахайн тоорой. Хан Шаняан гахай. Ичдэггүй Хан Шаняан...
Дай: Бэр эгч хайраа илэрхийлээд байгаа юм биш үү?
Грант: Ямар ч байсан бэр эгч их баян юм шиг байна. Хайраа илчлэхийн тулд кофены машин авсан байна шд.
Нэг: Бэр эгч романтик юм аа. Та уух уу?
Ба: Баярлалаа.
Нэг: Зүгээр ээ.
*******************
Тайл: Эрхэм үзэгчид ээ, дөнгөж сая СП клуб Австралийн ЛП багийг ялаад байна. Энэ удаагийн тоглолтонд ялалт байгуулсанаар тэд хагас шигшээд шалгарч үлдлээ. Энэ бямба гарагт буюу маргааш үдээс хойш Шанхай хотод хагас шигшээ тоглолтууд зохион байгуулагдана.
Эм: Тийм ээ, дөрвөн баг үлдсэний хоёр нь Хятад улсын баг байгаа. Бид аваргын төлөө СП, КК хоёр шалгарч үлдээсэй гэж хүсч байгаа.
Тайл: Тийм ээ, Тэгвэл манай улсын хоёр баг алтан медалийн төлөө өрсөлдөнө гэсэн үг. СП, КК багууд учраа таарах юм бол маш сонирхолтой, өрсөлдөөн ихтэй тоглолт болно гэж найдаж байна. Хэрвээ хоёр баг маань хагас шигшээд сугалаагаар таарах юм бол үзэгчдийн маань урам их хугарах байх. Тэгэхээр бүх зүйл сугалаанаас хамаарч байна.
Эм: Тийм ээ.
Тайл: Ингээд сугалааны хариултыг харцагаая.
Дай: Хөөе хөөе эхэлж байна.
Тайл: За сугалааны оноолт дэлгэцэн дээр гарсан байна. СП клуб КК клубтэй, Австрали, Тайландтай учраа таарсан байна. Бурхан минь. Тэгэхээр бидний түрүүн ярьж байснаар болох нь. Манай хоёр баг хоорондоо тоглохоор болж. Тэгэхээр энэ хагас шигшээд аль нэг нь хасагдана гэсэн үг. Манай улсын иргэд их харамсаж байгаа байх. Манай улсын хоёр шилдэг багийн нэг нь хасагдана гэсэн үг. Хоорондоо тоглоно. Гэхдээ тэдний хэн нь финалд шалгарч үлдсэн бай бид нар ялагдсан багийн төлөө харамсах болно.
Эм: Тийм ээ.
Тайл: Ямартай ч КК, СП багуудын хооронд болох тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Юу болохыг харж л байя.
Ми: Харамсалтай юм боллоо.
Грант: Хагас шигшээд Хятадын баг Хятадын багтай тоглоно.
Хан: Болно оо. Гомдоллох хэрэггүй. Ширээгээ цэвэрлэчихээд, бэлтгэлээ үргэлжлүүл.
97: Би нэг хоёрдугаарт байрт Хятад орно гэж бодсон. Даанч болсонгүй.
Дай: Харин тийм.
Ми: Юу чаддагаа харуулахад болно. СП-д манайх ялагдсан гэдгийг битгий мартаарай.
Грант: Хөөе. Одоо манайх өөр болсон шүү. Манайх шинэ гишүүнтэй болсон. Тийм ээ, Бафф ах аа.
Ба: Аан? Тийм ээ, тийм. Хоолоо хурдан идчихээд явж бэлтгэлээ хийе.
Грант: Би цадчихсан.
Ми: Явцагаая.
Дай: Юм идэх хүсэл алга аа.
Ми: Явцагаая.
97: Бодсон юм байна уу?
Ву: Байна.
97: Юу юм?
Ву: Заавал ялна.
*******************
Соло:Агааржуулагч үлээгээд даарахгүй байна уу? Шорт өмсөөд. Яасан? Уурлачихсан юм уу? Би чинь өвдсөн юм уу? эсвэл Норвеги руу ээж рүү чинь явууллаа гэж уурлаа юу?
А: Би өөрөө ээж рүү явъя гэсэн. Та яв гээгүй.
Соло: Тэгвэл яагаад уурлачихсан юм?
А: Би ойлгохгүй байна. Ази, Номхон далайн хагас шигшээ тэмцээн эхлэх гэж байхад. Завгүй байж заавал өөрөө ээж дээр хүргэж өгнө гээд байх юм. Байнга л бусдыг бодож байх юм. Өөрийгөө бодож болдоггүй юм уу?
Соло: Өнгөрсөн хугацаанд... ийм том болсныг чинь ч анзаарсангүй. Аавыгаа халамжилдаг болсон байна. Нэг л өдөр... чи том болоод, биеэ даагаад... нууцаар найз залуутай болчихсон байх байх даа. Хайртай хүнтэйгээ учраад... тэр хүнтэйгээ гараасаа хөтлөөд хуримаа хийх байх. Чи мэдэх үү? Миний амьдралын хамгийн жаргалтай өдөр байх болно. Аав нь хайртай хүмүүс ээ бүгдээрээ аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Үүрд. Үүрд...
А: Том болмооргүй байна. Ээж дээр очимооргүй байна.
Соло:Цаг хугацаа хэрцгий юм. Хэнийг ч хүлээхгүй. Ээж дээрээ очоод байж бай. Чи тэрэнд хэрэгтэй. Хичээлээ сайн хийгээрэй. Тэмцээн дуусахаар... би очино оо.
А: Аав аа, надад амал. КК-г ялаад заавал аварга болоорой.
Соло: Хан ахдаа тийм дургүй юм уу?
А: Үгүй ээ. Таныг дэлхийн аварга болоосой гэж хүсч байна. Та дэлхий дээрх хамгийн сайн аав. Шилдэг аав. Таныг өөр юу ч орлож чадахгүй...
Соло: Идээрэй.
А: Идэхгүй ээ.
Соло: Ганцхан хазчих.
А: Үгүй.
Соло:Аавыг бодоод ганцхан идчих л дээ.
А: Таныг бодмооргүй байна.
Соло: Намайг харж үзэхгүй юм уу? Жаахан ч гэсэн үү?
А: Тийм.
Соло: Хоолоо идчихвэл аав нь чамтай тоглоом тоглоно шүү.
А: Тоглоом тогломооргүй байна.
Соло: Тоглоом тогломооргүй байгаа юм уу? Тэгээд юу хиймээр байгаа юм?
А: Ээж дээрээ очмоор байна.
Соло: Ээж дээрээ очмоор байгаа юм уу? Тэгвэл... хоолоо бүгдийг нь идчихвэл... Аав нь ээж дээр нь аваад очъё. Тэгэх үү?
А: Идмээргүй байна.
Соло: Тэгвэл ээж дээрээ очиж яах гэж байгаа юм?
А: Ээжийг санаад байна.
***************
97: Босс, хоолоо ид.
Хан: Идэхгүй ээ.
97: Босс. Санаа зовох хэрэггүй ээ. Бид нар СП-г заавал ялна.
Хан: Санаа зовсон юм шиг харагдаад байна уу?
97: Тэгж хэлэх гээгүй ээ. Скүидди... та хар л даа. Айчихсан байна. Скүидди. Битгий ай. Хөөрхөн гэдэг нь.
Ми: Хан Шаняан, хоолоо ид.
97: Босс идэхгүй гэнэ ээ.
Хан: Та нэр нэг нэгээрээ ирээд хоолоо ид гэхээ болихгүй юм уу?
Ми: Санаа зовоод л тэгж байна.
Хан: Би ямар тэжээвэр амьтан биш, юунд нь санаа зовсон юм?
Ми: Явж хоолоо ид.
97: За.
Ми: Эрт орой хэзээ нэгэн цагт таарах л байсан. Ялгаагүй.
Хан: Ийм эрт таарна гэж бодсонгүй. Уг нь нэг, хоёрдугаар байр манайх байж болох байсан.
Ми: Их зантай гэдэг нь.
Хан: Тайзан дээр таарах нь.
*******************
Соло: Тэд нартай ийм эрт таарчих гэж. Тэд нартай таарахгүй байх юмсан, таарчих юмсан гээд шийдэж чадахгүй байсан юм.
Ай: Харамсалтай л юм. Тэгээгүй бол нэг хоёрдугаар байранд Хятадын багууд орохгүй юу.
Соло: Чиний яриа улам л Хан Шаняантай адилхан болоод байх юм.
Ай: Хн...
Эм: Соло, ярилцах хэрэгтэй байна.
Ай: Тэгвэл би явлаа.
Соло: Юу болоо вэ?
Эм: Сая төвөөс утсаар ярьсан.
Соло: Юу гэж байна?
Эм: Би Хятадын хамгийн шилдэг багийн ахлагч. Ялагдахгүй биз дээ? Ялагдчихвал... шилдэг нь байхаа болино. Өөрөөр хэлбэл... Хэрвээ үнэхээр хожигдчихвол төвөөс Хятадын СП багийг удирдах өөр хүн томилно гэж байна.
Бичиг: Ази-Номхон далайн хагас шигшээ тэмцээн.
Яа: Ниан Ниан, болчихсон уу?
Тон: Би энд байна.
Яа: Юу хийж байгаа юм?
Тон: Яаяа, би сандраад, зүрх дэлсээд байна.
Яа: Минийх ч гэсэн дэлсээд, сандраад байна.
Тон: Хэл дээ. Чи СП, КК- хоёрын алийг нь дэмжих вэ?
Яа: КК.
Тон: Баталгаатай биз?
Яа: Баттай.
Тон: Тэгвэл дагаад хэл.
Яа: За.
Тон: КК тэнгэр газарт хамгийн шилдэг нь мянган морьт цэрэг шиг урагшаа давшина.
Яа: КК тэнгэр газрын хамгийн шилдэг нь...
Тон Яа: мянган цэрэг,арван мянган морь урагшаа давшина.
Эм: Би Соло багийн фен байсан. Би Солог дэмждэг байсан. Арван жилийн өмнө багийн ахлагч байхдаа тэр ёстой царайлаг байсан. Хан Шаняан, их зожиг хүн.
Эм2: Би Апплдогийн фен. Тэрний байгаа багийг л дэмжинэ.
Эм: Зөв зөв. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа.
Тон Яа: КК тэнгэр газарт хамгийн шилдэг нь мянган морьт цэрэг шиг урагшаа давшина.
Эм: Зөв зөв. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа.
Тон Яа: КК тэнгэр газарт хамгийн шилдэг нь мянган морьт цэрэг шиг урагшаа давшина.
Эм: Зөв зөв. СП урагшаа. СП урагшаа. СП урагшаа.
Тон Яа: КК тэнгэр газарт хамгийн шилдэг нь мянган морьт цэрэг шиг урагшаа давшина.
Эм: Сайн сонсож бай. Хэрвээ СП өнөөдөр ялагдах юм бол би наад шаарыг чинь иднэ за юу? Баярлалаа. Хн...
Тон: Зүгээр. Манай юмыг иднэ гэж байхад би яагаад зүгээр гээд хэлчихэв ээ?
Яа: Ёстой нээрээ...
Тон: Яаяа... Уруулын будагаа өгч бай.
*****************
Ми: Өнөөдөр их давгүй байгаа.
97: Бэр эгч ээ. Яагаад ухарч яваад байгаан?
Тон: Нэг хоёр гурав. КК урагшаа.
Яа: Үгүй ээ. Тон Ниан зурсан юм аа. Бас угаалгын өрөөд хоёр охинтой реп хийж өрсөлдсөн. Тэд нарыг ялахын тулд ийм юм зурахаас арга байсангүй.
Ми: Наадахаа хурдан ярилга. Харшил өгвөл яана? Нааш ир. Нааш ир...
Яа: Болохгүй ээ. Миний уруулын будаг сайн будаг. Харшил өгөхгүй.
Тон: Яагаад инээгээд байгаа юм? Надад зохиж байна уу? Намайг хараад танай фен гэдгийг шууд мэднэ.
Хан: Хүссэнээ л хий. ВИП суудалд суухгүй юм уу?
Тон: Юу гэж суух юм. Үзэгчдийн дунд суувал илүү сонирхолтой.
Хан: Дураараа л бол...
Тон: Та нар... Та нарт амжилт хүсье. КК чадна аа. Урагшаа. Амжилт.
Яа: Тийм ээ.
Бүгд: Бид нар заавал ялна аа. Тийм ээ. Ялалт биднийх.
Ми: Заавал ялна шүү.
97: Бэр эгч ээ, бид нар ялчихвал та юугаар дайлах вэ?
Тон: Ялах юм бол? Хүссэн хоолыг чинь авч өгье. Харж байна уу? Миний зургаан жилийн тэтгэлэг энд байгаа.
Бүгд: Хөөх... Хөөх. Хөөх...
Эр: Гайхалтай, гайхалтай.
Грант: хүлээгээрэй, хүлээ. Бэр эгчийн сүйг битгий дуусгачих. Дээр нь... босс хоёр жилийн дараа ахмад настан болно.
Ба: Босс хөгширч байгаа болохоор эхнэр авах гэж бид нараас илүү яарч байгаа.
Бүгд: Яг үнэн. Тийм ээ.
Хан: Золигнууд минь... би та нарт нэг нэгээр чинь үзүүлээд өгнө өө.
Ми: За. Тайзан дээр гарахад таван минут үлдчихэж. Бүгдэд нь амжилт.
Бүгд: Амжилт. Амжилт.
Хан: Нэг юм хэлье. Та нарыг уриа жаахан хүүхэд шиг харагддаг ч гэсэн... өнөөдөр би хамт хийе.
Бүгд: Хөөх...
Хан: За.
Ми: Нэг хоёр гурав... Тийм ээ.
97: Амжилт. Амжилт.
Тон: Амжилт. Амжилт.
********************
Яа: Тэд нарыг хоорондоо өрсөлдөхөөр би яахаа мэдэхгүй юм аа. КК ялаасай, СП ялаасай гээд л.
Тон: Би наадахыг чинь сайн мэднэ ээ. Одоо Соло багаас ганцхан Оу Чиан тоглож байгаа. Тэр аварга болж чадахгүй бол хуучны Соло баг ялагдсан гэсэн үг.
Яа: Харин тийм.
Тайл: Өнөөдөр хагас шигшээ тэмцээний хоёрдугаар үе удахгүй эхэлнэ.
Ай: Тийм ээ. Ази-Номхон далайн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнээр бид Хятадын хоёр баг хоорондоо өрсөлдөхийг харах болно. СП баг, КК багууд бидэнд гайхалтай тоглолт үзүүлнэ гэж найдаж байна.
Тайл: За. Клубууддээ халаалт хийх жаахан хугацаа олгоё. Удахгүй эргэн уулзъя. Зүгээр үү?
Ай: Юу гэсэн үг вэ?
Тайл: Аль ч баг ялагдсан харамсалтай байх болно. СП, КК хоёр хоёулаа миний дуртай баг. Гэвч нэг нь л финалд орж чадна. Хаадын тоглоом гэж хэлж болно.
Ай: Тэдний төлөө тулгачихъя.
Тайл: КК, СП хоёрын алийг нь дэмжиж байна?
Ай: Хэн нь ч ялсан бай манай улсад алдар хүнд авчирна.
Ми: Ах нар аа, сандрах хэрэггүй. Би уур юм бэлдчихсэн. Тоглоомонд хэн хүчтэй нь ялаг.
Соло Хан: Амаа тат.
Тон: Энд байна. Хан Шаняан.
Яа: Ган Год...
Тон: Амжилт.
Тайл: Үзэгчид ээ, эргээд тавтай морил. Ази Номхон далайн Си Ти Эф тэмцээнийг та бүхэндээ шууд дамжуулан хүргэж байна. Тамирчдад маань эрч хүч бэлэглэсэн Донпен компанидаа баярлалаа. Хагас цагийн өмнө хагас шигшээ тэмцээний эхний тоглолт өндөрлөсөн. Энэ үед Австралийн Вибо клуб ялалт байгуулсан. Одоо өрсөлдөх хоёр баг бол Хятадын КК болон СП багууд.
Эр: Нөхөд өө, сүүлчийн тоглолт. Юу чаддагаа харуулцагаая.
Эр: Ахлагч аа, мундаг шүү.
Тайл: Энэ хугацаанд КК клубийн тоглогчдын жагсаалтанд өөрчлөлт гарсныг танилцуулъя. Хувийн үнэлгээгээрээ шилдэг дөрөвт бичигдаж байгаа ахмад тоглогч Бафф КК багт орсон байна. Бафф орж ирсэнээс хойш КК багийн улам хүчтэй болсон гэж хэлж болно.
Ай: Тийм ээ, сарын өмнө болсон улсын аваргын тэмцээнтэй харьцуулахад хоёр баг үзүүлэлтээрээ бараг тэнцүү явж байгаа юм.
Грант: Амжилт.
******************
Н: Зам тавиарай. Зам тавиарай.
Л: Хайр аа, чи яачихав аа? Яагаад хоцорч байгаа юм?
Н: Аль нь ялсан бэ?
Л: Дуусах арай болоогүй байна. Хурдан оръё.
Н: Манай үйлчлүүлэгч салж өгдөггүй. Хамт ажилладаг хүн маань дугуйгаа зээлүүлээгүй бол бүр амжихгүй байлаа.
Л : Хурдан. Тийш нь тавьчих.
Н: Тэнд үү?
Л: Тийм ээ.
Л: Арай гэж тэмцээн үзэх боломж олдож байхад чамаас болоод хоцорчихлоо.
Н: За, уурлах хэрэггүй. Хурдан оръё.
Л: Хурдан оръё.
Эр: Хөөе, яаж байна аа?
Л: Хурдан хурдан.
Эр: Энд дугуй тавьж болохгүй ээ.
Н: Зүгээр ээ, зүгээр.
Эр: Хөөе.
Тайл: Си Ти эфийн Ази Номхон далайн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээний КК болон СП багуудын тооны харьцаа 1:1 болоод байна. Одоо шийдвэрлэх тоглолтын сүүлчийн хэсэг үргэлжилж байна. Сүүлчийн дөрвөн зангилаа. Дөрвөн зангилаа үлдээд байна. Нэг зангилаа. СП нэг зангилаа алдчихлаа. Ди Ти Хуа Тийг хуураад хажуугаар нь нэвтэрчихлээ. Инин ч гэсэн гарах гарцгүй болсон харагдана. Үгүй ээ, занга байна. Бааг Грантад баригдахгүйн тулд Ининийг золиосонд гаргачихлаа. Бааг нэвтэрчихлээ. КК аюултай байдалд ороод байна. Демо Багийн нэвтэрсэн газрыг олчихлоо. Бааг нуугдсаар байна. Өөр нэвтэрч болох сул газрыг хайж байна. Демоийн дэргэдүүр өнгөрчихлөө. Бааг... харамсалтай нь Ди Тийд баригдчихлаа. Сүүлчийн зангилаа үлдсэн байна. КК-ийн 4 тоглогч хамгаалж байгаа харагдана. Ди Ти таван тоглогч руу нэг зэрэг дайрах бол уу? Тэр орчихлоо. Хуа Тигийн дэргэдүүр нэвтэрчихлээ. Оол ганцаараа үлдсэн байна. Гайхалтай. Ди Ти тоглоомыг дуусгалаа. Тийм ээ.
Ай: Тийм ээ.
Тайл: КК клубт хагас шигшээд ялалт байгуулсанд баяр хүргэе.
Тон: Хан Шаняан.
Яа: Хан Шаняан. КК.
Бүгд: Ялчихлаа. Манайх ялчихлаа. Тийм ээ.
Л: чамаас болж байгаа юм. Дуусчихсан байна шд.
Н: Хөөе хөөе. Аль нь ялсан бэ?
Эр: КК. КК ялсан.
Н: КК ялчихаж. КК ялчихаж.
Л: Гайхалтай. Би орж хармаар байна.
Н: Хөөе, хүлээ л дээ.
Тон: Тийм ээ. КК
Хан: Уучлаарай.
Яа: Тийм ээ.
Тон: КК.
Эр: Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр. Зүгээр ээ. Зүгээр... Зүгээр ээ. Бид нарт гуравдугаар байранд орох боломж байгаа. Тийм биз дээ?
Эр: Тийм ээ.
Эр: Биеэ барь. Нэг хоёр гурав. СП.
Эр: Баяр хүргэе.
Ба: Баярлалаа.
Эр: Баяр хүргэе. Баяр хүргэе.
Эр: Баяр хүргэе.
Эр: Баяр хүргэе.
Эр2: Ялагдлаа хүлээж байна. Аваргын тэмцээнд амжилт хүсье.
Ву: Чамд ч бас амжилт. Дэлхийн аваргын финал дээр уулзъя.
Эр2: Санаа битгий зов. Гуравдугаар байх биднийх. Тийм ээ, манайхаан?
Эр: Тийм ээ.
Эр: Тийм.
Эр2: Хурдан яв. Үзэгчид ялагчдыг харахаар хүлээж байгаа. Амжилт. Амжилт.
Ай: КК багт дахин алга ташиж баяр хүргэе.
Ми: Сайн байна. Сайн байна.
Ай: КК-д баяр хүргэе. Хятад улсын хүслийг биелүүлж маргааш болох Ази Номхон далайн аварга шалгаруулах тэмцээний ялагч болоорой гэж ерөөе.
Тон: Явъя. Явъя явъя.
Яа: За.
Тон: Явъя явъя. Хурдан хурдан.
******************
Хан: Сайн уу, Шиу.
Ши: Хан Шаняан. Хуучны танил.
Хан: Манайх дошин дээрээ аварга болох нь гарцаагүй. Тэмцээний дараа Шанхайд зочлоорой. Би урьж байна.
Ши: Их зантай хэвээрээ байх шив. Өөртөө итгэлтэй.
Хан: Тайзан дээр уулзъя.
Ши: Тайзан дээр уулзъя.
Ми: Тэрнийг яаж мэддэг юм?
Хан: Арав гаруй жилийн өмнө та нар дээр очихоосоо өмнө би тэрэнтэй тоглодог байсан юм. Танай босс, би тэрэнд ялагдаж үзээгүй юм шүү. Та нар ч бас ялагдаж болохгүй. Ойлгосон уу?
Бүгд: Санаа битгий зов.
Хан: Явъя.
***************
Тон: Одоо яах вэ? КК багийн зарим гишүүдэд аз таарахгүй гэсэн байна. Ялангуяа Хан Шаняан... Тэмцээний үеэр аз таарахгүй бол яана аа.
Яа: Юу үзэж байгаа юм?
Тон: Зурхай уншиж байна. КК багийн гишүүдийн зурхайг харж байна.
Яа: Бүгдийнх нь үү? Таван тоглогч, Хан Шаняан, Шао Ми хоёрынхыг ч гэсэн үү? Долоон хүнийхийг үү? Юу гэж байна?
Тон: Мэдэхгүй ээ, одоо л харж байна. Нээрээ надад мэрэгний хөзөр байгаа. Мэрэг тавьж үзье.
Яа: Мэрэгний хөзөр өө? Би мэргэлж мэдэхгүй шд.
Тон: Би жаахан мэднэ. Мэрэгний хөзөр хааччихав аа?
Яа: Ингэж сандрах хэрэг байгаа юм уу?
Тон: Мэдэхгүй ээ. Би мэдээнээс үзсэн. Чи мэдэх үү? КК-ийн өрсөлдөгч ялагч болох магадлалтай гэсэн. Тайван байж чадахгүй нь ээ. Сандраад байна.
Яа: Сандрах хэрэггүй ээ. Ингэж бод. Шилдэг гурван баг дэлхийн аваргын тэмцээнд орж болно. Тэгэхээр КК аль хэдийн орчихсон гэсэн үг. Сандрах шаардлага байхгүй. Харин СП-ийн хувьд маргааш шийдвэрлэх тоглолт болно. Ялагдах юм бол... энэ жил дэлхийн аваргад оролцох эрхгүй болно.
Тон: СП дэлхийн аваргад үлдээсэй. Тэднийг орж чадахгүй бол Хан Шаняан гуниглах болно.
Яа: Тийм ээ.
Тон: би унтаж чадахгүй юм шиг байна аа.
Яа: Би ч гэсэн.
Тон: Сандраад байна.
39-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home