Go Go Squid! EP38
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ба: эр Бафф
38-р анги.
Хан: Аав ээж хоёр чинь ирээгүй юм уу?
Тон: Би түрүүн хэлсэн биз дээ?
Хан: Аав ээж нь байхгүй болохоор, би...
Тон: Чи дээр гараад амарч байх юм уу? Эсвэл том өрөөнд амрах уу? Миний өрөнд оръё гэвэл яах вэ? Биеэ барих хэрэггүй. Зүгээр байдгаараа л бай. Байдгаараа бай.
Хан: Чи ч гэсэн биеэ барих хэрэггүй.
Тон: За. Манай гэр болохоор би зүгээр ээ.
Хан: Яагаад хавчиганаад байгаа юм?
Тон: Тэгээгүй ээ. Зүгээр л ... нэг л хачин санагдаад.
Хан: Хачин гэнэ шүү. Би ирж байсан шд.
Тон: Өөр байна аа. Чи анх манай үеэл эгчтэй танилцахаар ирж байсан.
Хан: Сохор болзоо.
Тон: Дараа нь ирэхдээ аав ээж хоёрыг уурлуулчихсан. Өнөөдөр л анх удаа зүгээр ирж байна. Зурагт үзэх үү? Үзмээр байвал асаагаад үз. Би ус хийгээд ирье.
Хан: Хөөе. Хэрэггүй.
Тон: Зүгээр ээ, зүгээр. Чи зочин юм чинь. Хүлээж байгаарай. Би удахгүй. Цай аваад ирлээ. Юу хийж байгаан?
Хан: Чи багадаа их хөөрхөн байж. Алдартай байгаагүй нь харамсалтай.
Тон: Алдартай байгаагүй гэж яаж мэдэж байгаа юм?
Хан: Гайхуулж байх шив.
Тон: Гайхуулаагүй ээ. Би нээрэнгээсээ зурагтаар гарч байсан. Тэр үед би тосгондоо алдартай байсан юм чинь.
Хан: Бага байхдаа чи их жаргалтай байж.
Тон: Тэгэлгүй дээ. Аав ээж хоёр надад ямар их хайртай байсан гээч. Би хүссэн болгоноо хийдэг байсан.
Хан: Надтай байх сайхан байна уу?
Тон: Тийм ээ, жаргалтай байлгүй яах вэ. Би нэг юм асуухаа мартчихаж. Тэр өдөр ээж чинь манай аав ээж хоёртой юу ярьсан юм?
Хан: Хэзээ?
Тон: Тэр өдөр. Тэмцээн болохоос өмнө хойд ээж чинь ирсэн дээ. Манай аав ээж хоёртой уулзсан.
Хан: Аан?
Тон: Манай гэрт ирнэ гэж худлаа хэлдэг өдөр. Та нар зоогийн газарт оччихсон байсан. Би гэртээ ирсэн чинь хэн ч байгаагүй.
Хан: Аан. Тэр өдөр үү?
Тон: Тийм ээ.
Хан: Бодоодохъё.
Тон: Бодох юм юу байгаа юм? Хурдан хэл л дээ. Юу ярьсан юм?
Хан: Миний хэлсэн юм... би 30 нас хүртэлээ юм мэдэхгүй тэнэг байсан. Ах гэж хоёр намайг уучлаарай. Гэхдээ би Тон Нианд чин сэтгэлээсээ хайртай. Үгээр хэлэх хангалтгүй болохоор би тэрэнтэй гэрлэхийг хүсч байна. Би үйлдлээрээ батлан харуулна. Миний чин сэтгэлийг ах эгч хоёр хүлээж авна гэж найдаж байна.
Тон: Тэгвэл... аав ээж хоёр юу гэж байна?
Хан: Танай аав ээж хоёр байсан бол би ч гэсэн дургүй байх байсан. Хар л даа. Чи ийм хөөрхөн. Сайхан ааштай. Ачлалтай бас эелдэг. Хичээлдээ хүртэл сайн. Хамгийн чухал нь танайх мөнгөөр дутахгүй. Тэгэхээр надад байгаа ганц юм хэрэггүй болчихож байгаа юм.
Тон: Дараа нь аав ээж хоёр юу гэж байна?
Хан: аав чинь “Яагаад миний охинтой гэрлэх гээд байгаа юм” гэж асуусан. Бодоод байсан чинь надад өгчихөөр юм үнэндээ байгаагүй. Нас яривал би чамаас ах, боловсролоороо ч би ялагдана. Надад мөрөөдлөөс өөр ярих юм байгаагүй. Би Хятад улсыг дэлхийн аварга болгохын тулд чадах бүхнээ хийнэ гэж хэлсэн. Тэгсэн ч, аав ээж хоёр чинь зөвшөөрөөгүй. Би бараг л уйлах дөхсөн. Тэр хоёрын өмнө сөхөрч суугаад... “Намайг Ниан Ниантай суухыг зөвшөөрөхгүй бол би насаараа ганц бие амьдарна” гэж хэлсэн.
Тон: Намайг тэнэг гэж бодоо юу? Худлаа ярьж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Яагаад худлаа яриад байгаа юм? Худлаа яриад...
Хан: Хөөе. Надад хамаагүй хүрдэг болжээ. Далимдуулаад сурчихсан байх шив.
Тон: Хэн тэгсэн юм. Хар л даа. Өөрөө хүний гарыг барьчихаад. Яасан бэ?
Хан: Тэвэрье. Би ийм хүн. Үнэнийг хэлэх дургүй. “Хайртай” гэдэг үгнээс бусдад нь итгэх хэрэггүй.
Тон: Аан?
Хан: Тоглож байна.
Тон: Надад хэлээч. Зодог тайлсныхаа дараа их харамссан уу?
Хан: Амьдралыг ухраах боломжгүй. Хан Шаняан байхгүй байсан ч КК баг байгаа. Хан Шаняанаас гадна дэлхийн аварга болохын тулд хичээж байгаа олон залуус байгаа.
Аав: Ниан Ниан. Эргээд ирлээ.
Тон: Хурдан хурдан...
Аав: Аав нь юу авчирсныг хар даа.
Тон: Аав аа.
Аав: Ха...
Хан: Ах аа.
Аав: Шао Хан ирээ юу?
Тон: Тийм ээ. Ирчихсэн.
Аав: Та хоёр ярилцаж бай. Өдрийн хоол хамт идье.
Тон: Аав аа, орой болчихсон байна.
Аав: Аан. Хөгширч байна шүү. Хөгширч байна. Та хоёр ярьж бай.
Тон: За. Ингэж айх гэж.
*******************
Аав: Шао Хан, хоол таалагдаж байна уу?
Хан: Амттай байна.
Аав: Амттай байвал сайн ид. Алив... Сам хорхой ид... Эрэгтэй хүнд сам хорхой сайн.
Хан: Баярлалаа, ах аа.
Аав: Зүгээр ээ, тайван ид.
Хан: Өвөөг явсанаас хойш клубтээ дандаа захиалгын хоол идээд бүр сурчихаж.
Аав: Юу? Захиалгын хоол оо? Тийм юм бага идэж бай. Эрүүл мэндэд муу шүү. Завтай үедээ манайд ирээд хоол идэж бай. Ах нь хоол хийж өгч байя. За юу?
Хан: Баярлалаа, ах аа.
Аав: Хоолоо ид.
Тон: Өчигдөр аварга болсон хүн сайн ид.
Ээж: Өчигдөр танай клуб ялаа юу?
Хан: Үгүй ээ, ялагдчихсан.
Аав: Хоёрдугаар байр муу биш шд. Улсын шалгалтанд хоёрдугаар байранд орсноос ялгаагүй. Сайн байна гэсэн үг. Хичээгээрэй.
Тон: Биш ээ. Багийнхандаа ялагч, ялагдагч гэж л байдаг гэж хэлдэг юм:
Аав: Амбицтай байх сайн.
Ээж: Тэгж өөрийгөө дарамтлах хэрэг байна уу? Алив, аягаа өгчих. Будаа хийгээд ирье.
Хан: Баярлалаа, эгч ээ.
Аав: Надаа шөл хийгээд өг... Идэж бай...
Тон: Би буруу юм хэлчихсэн үү? Яагаад намайг өшиглөөд байгаа юм?
Хан: Бага ярь л даа. Их ярих тусам буруутна. Эгч ах хоёр дурүй байвал яах юм?
Тон: За, ойлголоо.
**************
Аав: Шао Хан. Юу хийж байгаа юм бэ? Хурдан орхи орхи. Орхичих оо. Чи...
Хан: Зүгээр ээ.
Аав: Яагаад аяга угаагаад байга юм?
Хан: Зүгээр ээ, би угаачихъя.
Аав: Чи чинь зочин. Яаж ингэж болдог юм бэ?
Хан: Ах аа, зүгээр ээ зүгээр зүгээр.
Аав: Шао Хан, үгэнд ор. Манайх эмэгтэйчүүд гал тогооны ажил хийдэг уламжлалтай. Иймэрхүү ажлыг Ниан Нианы ээж хийдэг юм. Би ганц ч удаа хийж үзээгүй. Аяга угааж болохгүй гээд байхад.
Хан: Зүгээр ээ, зүгээр.
Аав: Наадахаа орхичих оо. Орхичих.
Ээж: Хөөе. Тон, юу хийгээд байгаа юм? Яагаад Шао Ханаар аяга угаалгаад байгаа юм?
Аав: Ороод ирсэн чинь харин угаачихсан зогсож байна. Боль гээд байхад үгэнд орохгүй байна аа.
Ээж: Ичихгүй байна уу? Өөрийнхөө хийдэг ажлыг хүнээр хийлгээд. Ичихгүй байна уу? Болно оо. Одоо болно, Шао Хан.
Хан: Зүгээр ээ. Дууслаа.
Ээж: Юу зүгээр гэж? Анх удаа манайд хоол идэж байж. Хэрэггүй.
Аав: Харин тийм.
Ээж: Ниан Ниан, хурдан аваад гар.
Тон: Зүгээр ээ. Угаасаа өөрийнх нь хийдэг ажил.
Хан: Удахгүй дууслаа. Ах аа, эгч та хоёр зурагт үзэж бай. Би удахгүй.
Тон: Та хоёр зурагтаа үз. Яв яв. Зүгээр.
Ээж: Явъя аа.
Тон: Сайн байна. Би туслах уу?
Хан: Хэрэггүй. Наанаа хараад зогсож бай.
Тон: За. Тэгвэл энд байж байя.
Хан: Аав чинь түрүүн юу гэж хэлснийг мэдмээр байна уу?
Тон: Юу гэж байна?
Хан: Гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийдэг гэсэн. Ийм ажил хийж үзээгүй гэсэн.
Тон: Тэгж байна уу? Манай гэрийн ажлыг хийдэг ганц хүн. Яагаад худлаа хэлсэн юм бол оо?
****************
Тон: Хөөе. Цадсан уу?
Хан: Цадчихсан.
Тон: Өнөөдөр аяга угааж өгсөнд баярлалаа.
Хан: Би дандаа л угаадаг биз дээ?
Тон: Тийм. Даарахгүй байна уу?
Хан: Ийм олон давхар юмтай яаж даарах юм?
Тон: Хөөе.
Хан: Юу хэлэх гэсэн юм?
Тон: Замдаа болгоомжтой яваарай.
Хан: Чиний хэлэх гэсэн юм биш биз дээ.
Тон: Миний хэлэх гэсэн юм... Кинон дээр... хосууд уулзаад салахаараа эрэгтэй нь... эмэгтэйгээ...
Хан: Ниан Ниан. Надтай байхдаа юунаас ч айх хэрэггүй, зоригтой бай. Хийхийг хүссэн зүйлээ хий. Болгоомжлох хэрэггүй. Надаас айх хэрэггүй, за юу?
Тон: За...
Ц: Юу хийгээд байгаа юм? Өө, чи юу? Уучлаарай.
Хан: Эрхэм ээ, хоолоо идсэн үү?
Ц: Идээд цадчихсан. Бүсгүй. Чамд атаархаж байна шүү.
Тон: Надад атаархсан?
Ц: Энэ залуу энэ газрыг зогсоол болгох дөхөөд байна. Дандаа энд хонодог. Шөнө эргүүл хийх болгонд таардаг юм. Та хоёр дахиад муудалцаа юу?
Тон: Муудалцаагүй ээ.
Ц: Одоо үед эмэгтэй хүнийг гадаа нь шөнөжин хүлээдэг хүн ховор шүү. Хайрлаж яваарай. Ийм хүмүүс дураараа ч гэсэн үнэнч байдаг юм. Сайн залуу шүү.
Хан: Эрхэм ээ, одоо болно оо. Энэ хүн их амархан ичдэг юм.
Ц: Аан аан аан. Уучлаарай. Би явлаа. Үргэлжлүүл. Үргэлжлүүл ээ.
Тон: Манай гэрийн хаалгыг сахидаг хүн байдаг байх нь ээ.
Хан: Хүн андуурч байхгүй юу. Шөнө болгон энд хоновол тэнэг биз дээ?
Тон: Аан?
Хан: За, явлаа явлаа.
Тон: Аан?
Хан: Өөр хүнтэй андуурч байгаа юм.
Тон: Аан?
Хан: Болихгүй юм уу?
Тон: Аан?
Хан: Хурдан ор.
Тон: Би орлоо. Машиндаа суу.
Хан: Тэгнэ ээ. Орохыг чинь харчихаад явъя.
Тон: Чи эхлээд суу.
Хан: Энд муу хүмүүс олон байгаа. Хурдан ор.
Тон: чи эхлээд суу.
Хан: Чи эхлээд ор...
Тон: Тэгвэл орлоо шүү. Орлоо шдээ?
*****************
Тон: Ор оо.
Ээж: Хараад байгаарай, баярлаж байгааг нь. Амаа ч хааж чадахгүй байх шив. Ниан Ниан. Үнэнийг хэлэхэд.... чамайг Шао Хантай тохирохгүй гэж бодож байсан юм. Тэрнийг чамд чин сэтгэлээсээ сайн гэж бодоогүй. Гэхдээ би буруугаар ойлгосон байж. Ажил ч бай, хайр дурлал ч бай тэр чин сэтгэлээсээ ханддаг. Хамгийн чухал нь... миний бодлоор охин маань жаргалтай байна.
Тон: Тэрэнтэй байхаар жаргалтай байдаг. бас сайхан байдаг. Гэхдээ... надад асуудал байна. Тэрэнд хэтэрхий сайн болохоор, эсвэл тэрнийг байнга боддог болохоор... олон зүйл дээр тэрний хэлснээр хийдэг. Өөрийн гэсэн бодолгүй болчихдог. Саяхнаас надад намайг өөрийнх нь үгийг дагахын оронд өөрийнхөө бодлыг хэлж бай гэж хэлдэг болсон. Намайг өөрөөрөө бай гэдэг.
Ээж: Ниан Ниан, ээжтэй нь уулздаг өдөр Хан Шаняан юу гэж хэлснийг мэдэх үү?
Тон: Юу гэж байна?
Хан: Би Ниан Ниан улам сайн болж байгаа. Өдөр болгон тэрэнтэй уулзаж, өдөр болгон ийм амьдралаар амьдрахыг хүсч байна. Тийм болохоор гэрлэнэ гэж хэлсэн юм.
Ээж: Өмнө нь аварга гэдгээс өөр үг мэддэггүй байсан гэсэн. Одоо өөрчлөгдсөн. Одоо хоёр зүйл хүсдэг болсон гэсэн. Аварга бас Тон Ниан. Бас чамтай гэрлэхийг хүсч байна гэж хэлсэн. Гэрлэснийхээ дараа илүү сайн байна гэсэн. Хятадын аваргуудыг бэлдсээр байх болно. Чамайг хүссэнээрээ докторын зэргээ хамгаалж болно гэж хэлсэн. Чамайг өөрийн гэсэн мөрөөдөлтэй байхыг хүсдэг бас чамайг үргэлж дэмжинэ гэсэн.
Тон: Өөр юу гэж байна?
Ээж: Өөр юу гэж хэллээ? Ээж нь жаахан бодоодохъё.
Тон: Ээ л дээ. Хурдан хэл л дээ.
Ээж: Чамайг багаасаа эрх танхи өссөнийг мэдэх болохоор ямар ч асуудал болохгүй гэсэн. Бас өөрт нь хийж чадах юм бараг байхгүй гэсэн. Хөвгүүдийг тэмцээнд бэлтгэж, гэрийн ажил хийж, бас... чамайг эрхлүүлж чадна гэсэн.
Тон: Ээж ээ, та мэдэх үү? Хан Шаняан, надад их сайн байдаг. Багийнхантайгаа хамт амьдардаг ядуу байхдаа хоол хийж, цэвэрлэгээгээ өөрөө хийдэг байсан гэсэн. Ажилд сайн бас найзууддаа их сайн ханддаг. Та сайн мэддэг болбол ойлгоно оо.
Ээж: Ээж чинь ажиглаагүй гэж бодоо юу? Чиний төлөө бага багаар өөрчлөгдөж байгааг нь анзаарсан. Хоёр хүн цуг алхаж байгаа юм шиг. Ганц ч үг хэлэх шаардлагагүй. Зүгээр л хөл нийлүүлээд алхдаг. Бас нэгнийхээ харж байгааг хамт хардаг. Ойлгож байна уу? Хэн нэг нь хичээх биш...
Тон: Ээж ээ, ойлгосонд баярлалаа.
Ээж: Нээрэн тийм. Чамтай өөр юм яриагүй юу?
Тон: Надад гэрлэх санал тавьсан.
Ээж: Нээрэн үү? Чи зөвшөөрсөн үү? Яагаад?
Тон: Би чадаагүй. Би буруу юм хийчихсэн үү?
Ээж: Буруу юм биш ээ. Би чамайг татгалзана гэж бодоогүй. Ниан Ниан, энэ муу юм биш. Ээж нь чамайг шийдвэр гаргахдаа сайн бодож гаргаасай гэж хүсч байна. Аан?
Тон: За.
*******************
Хан: Ирчихсэн үү?
Ба: Би анх энд удаа ирж байна. Жаахан сандарч байна шүү.
Хан: Туршлагатай, өдий насалсан хүн байж. Юундаа сандардаг юм?
Ба: Миний хувьд шинэ эхлэл. Яаж төгсөхийг хэн ч мэдэхгүй. Би эхнэр хүүхэдтэй хүн. Та нар шиг ганц бие хүмүүс шиг биш. Гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.
Хан: Надад асуух юм байна. Эхнэр чинь эхлээд чиний фен байсныг санаж байна. Анх хамт байхаар зүгээр л чамайг шүтдэг болохоор ингэж байгаа ч гэдэг юм уу хачин санагдаж байгаагүй юу?
Ба: Юу яриад байгаа юм? Яагаад манай эхнэрийг хачин гээд байгаа юм? Чи өөрөө хачин байна шүү. Хөөе. Хан Шаняан, хайр сэтгэлээс болоод яахаа мэдэхгүй байгаа юм уу?
Хан: Яахаа мэдэхгүй гэнэ шүү. Манай найзад тохиолдсон явдал. Тэгээд л асууж байна.
Ба: Хөөе хөөе. Хэл дээ. Чи ямар нэг муу юм хийчихээ юу?
Хан: Юу хийнэ гэж? Хариулах юм уу, үгүй юу?
Ба: За за за. Шуудхан хэлчихье. Энийг өөрийн биеэр үзсэний хувьд хэлээд өгье. Хэрвээ тэр охин чамайг загнаж, тэврээд уйлах юм бол... хайртай гэсэн үг. Фен биш.
Тон: Сайн хүнээ ажиглах хэрэгтэй биз дээ? Надад үнэхээр хайртай юм бол ажиглах хэрэгтэй шд. Тийм болохоор чи намайг ойлгохгүй байгаа юм. Намайг ойлгодог байсан бол намайг мангоны харшилтай, гүзээлзгэнэд дуртайг мэдэх л байсан. Чиний мөнгөтэй үгүй надад хамаагүй. Чиний ирээдүйд би байгаа юу гэдэг л чухал. Би шударгаар үнэнээ хэлэх дуртай. Зүгээр хоосон таамаглах хэрэггүй.
Хан: За за за за за. Одоо маргахаа больё, тэгэх үү? Ингээд байвал дуусахгүй юм байна. Одоо тайвширцагаая. Тэгэх үү? Одоо тайвшир... Ачаагаа задал. Дараа нь хурлын өрөөнд уулзъя.
Ба: За.
********************
Хан: ялагдагчид а. Ялагдагчид.
Дай: Босс. Босс.
97: Нөгөө нөгөө...
Хан: Юун уулзалт хйиж байгаа юме?
97: Юу... босс, бид нар залхуураагүй ээ. Нүд ядраад байхаар нь амрааж байсан юм.
Бүгд: Тийм. Тийм ээ. Тийм тийм.
Хан: Загнаагүй байхад та нар яагаад сандраад байгаа юм?
Дай: Ингэж айх гэж. Өнөөдөр буруу эм уучихсан юм байх гэж бодлоо шд.
97: Босс, та зөвхөн ялагч гэж байдаг. хоёрдугаар байрныхан азгүй амьтад гэсэн биздээ?
Нэг: Тийм.
Эр: Аанхн.
Хан: Тийм үү? Тэгвэл хана руу харж зогсоод сайн бодцогоо. Та нарт баярлалаа. Удахгүй богинохон хурал хийнэ. Сайн байлаа.
Грант: Хүлээгээрэй хүлээгэрэй. Менежер ээ, юу болоод байна аа?
Эр: Юу болоод байна аа?
Дай: Яачихсан юм бол?
Эр: Өнөөдөр яагаад сайхан ааштай байгаа юм?
Ми: Мэдэхгүй ээ. Явцагаая. Тэмцээн удахгүй эхэлнэ.
Дай: Бүр айчихлаа.
Грант: Хуралдаа орцогооё.
Нэг: Зүгээр байгаа?
Грант: баярлалаа. Явъя аа, явъя.
Ба: Сайн уу.
97: Сайн уу.
Грант: Хеллөү.
Хан: Сууцагаа.
Грант: Хурдан суу...
Хан: Бафф. Энд зогсоод өөрийгөө танилцуул. Хуучны дүрэм.
Ба: За. Эхэллээ шүү. Нөхөд өө, бид нар өрсөлдөгчид байсан. Би та нарт ялагдсан. Өөрийгөө танилцуулахгүй байсан ч та нар мэдэж байгаа байх.
Ми: Чамайг А Бэгүй судалчихсан.
Ба: Намайг Бафф гэдэг. Миний жинхэнэ нэр Би Донран. 31 настай, хөгширч яваа тамирчин. Өмнө нь улсын аварга болж байсан. Энэ жилийг оруулаад 4жил багийн ахлагч хийсэн. Одоогоор тамирчдын жагсаалтанд дөрөвт бичигдэж байгаа. Би анх удаа албан ёсоор клубийн гишүүн болж байна. Тэр үед клуб гэж байдаггүй байсан. Зодог тайлчихаад буцаж ирсэн шалтгаан маань... сүүлчийн удаа мөрөөдөлдөө хүрэх оролдлого. Миний хөгширч байгааг бүгд мэдэж байгаа. Өөр клуб бол намайг бараг авахгүй байх. КК клубт надад боломж олгосонд баярлалаа.
Хан: Бафф, КК клубт тавтай морил. Бафф, шинэ гишүүний хувиар бидэнтэй хагас сар бэлтгэл хийнэ. Энэ хагас сарын хугацаанд таван гишүүн, сэлгээнийхэн хамтарч, эрчимжүүлсэн бэлтгэл хийнэ. Хагас сарын дараа хоёр асуудлыг харна. Нэг нь гүйцэтгэл, нөгөөх нь багаар ажиллах чадвал. Тэгээд тэмцээнд орох үндсэн багаа байгуулаад, 14 хоногийн бэлтгэлдээ орно. Асуулт байна уу?
Ми: Байхгүй.
Грант: Мэдээж.
97: Шударга байна.
Дай: Боссыг үгийг зөвшөөрч байна.
Нэг: Баг илүү чухал.
Хан: Сайн байна. Бафф. Чиний дүрэмт хувцас.
Ба: Баярлалаа. Босс.
Хан: Шао Ми, Ву Байг ирэхээр багийн шинэ гишүүнийг нь танилцуулаарай.
Ми: Асуудалгүй. Шинэ гишүүн... Энэ шинэ гишүүний анкет. Бөглөчихөөд надад өгөөрэй. Би даатгал, бас бус юмыг нь чинь зохицуулна.
Ба: За. Энд даатгал хийдэг юм уу?
Ми: Мэдээж. Танай гэр хаана байдаг вэ? Төрсөн нутагтаа юу?
Ба: Тийм ээ. Жин Аньд.
Ми: За. Даатгалыг чинь тийш нь шилжүүлчихье.
Грант: Ву болоод байна аа?
Ми: Зүгээр ээ. Сүртэй юм биш болохоор би бүгдийг нь зохицуулчихна. Иймэрхүү ажлыг хамтарч ажилладаг компанидаа даатгачихдаг юм. Санаа зоволтгүй, удахгүй бэлэн болчихно.
Ба: Санаа зовох юу байна? Харин ч энд олон хөнгөлөлт байдаг юм байна.
Ми: Тийм ээ. Аан, өөр нэг юм байна. Ажил амралтаа зохицуулна шүү. Босс муухай ааштайг чи мэднэ. Ялангуяа цаг барих тал дээр.
Ба: Ойлголоо. Баярлалаа, менежер ээ.
Ми: Чиний компьютер.
Ба: За.
Ми: Мэдэхгүй юм гарвал надаас асуугаарай.
Ба: За.
Ми: Та дөрөв боссын өрөөнд оч. Хуралтай.
97: Баффын тухай юу?
Ми: Хурдан яв.
Грант: За за. Явъя.
97: Явъя.
Грант: Босс.
97: Босс.
Дай: Босс.
Нэг: Босс.
Хан: Сууцагаа.
Грант: За.
Хан: Яагаад босоод байгаа юм? Суу суу суу суу суу. Түрүүн нийтийн хүлээн авалт байсан. Одоо чухал юмаа ярья.
Дай: Босс, хэнийг солих гэж байгаагаа шууд хэлчих.
Хан: Хагас сарын дараа үзүүлэлт харж байж шийднэ гэж би хэлсэн. Одоо миний толгой дотор ямар ч жагсаалт байхгүй.
Дай: Бид хоёрын үзүүлэлт хамгийн муу байгаа. Бид хоёрын нэг нь байх.
Хан: Хасагдмааргүй байгаа бол бэлтгэлээ сайн хий. КК шударга. Ямар нэг заль байхгүй.
Дай: За.
Хан. Чи? Айж байна уу?
Нэг: Үгүй ээ.
Хан: Үнэнээ хэл.
Нэг: Санаа зовж байна, гэхдээ айхгүй байна. Босс, би насанд хүрчихсэн. Бяцхан Демо биш.
Дай: Би яасан юм?
Нэг: .Үйл хөдлөл бүгдийг харуулна.
Хан: Миний сургасан хүн ч мөн дөө.
97: Миний ээлж үү? Би ч гэсэн айхгүй байна.
Грант: Би илүү их хичээнэ ээ, босс.
Нэг: Та хоёрыг солихгүй юм чинь. Сүржигнээд.
97: Тэрийг хэн ч мэдэхгүй. Ахлагчаас бусад нь хэн ч байж магадгүй.
Дай: Харин тийм. Бафф чадвараараа дөрөвт бичигдэж байгаа. Ди Тигээс өөр тэрнийг ялах хүн байхгүй.
Грант: Өөртөө итгэлтэй байж болдоггүй юм уу? Итгэлтэй бай. Өөрийгөө хамгийн хүчтэй нь гэж итгэх юм бол чадна. Найз охинтой болохтой яг адилхан.
Дай: Найз охин ямар хамаатай юм?
Хан: Эрч хүчтэй бай.
Грант: Харин тийм.
Хан: За. Боллоо. Явж болно.
Бүгд: За.
Дай: Босс, бид нар явлаа.
Хан: 97 үлд.
Грант: За. Явъя. Явлаа.
Хан: Суу...
******************
Дай: Гунигтай юм ааа. Манай баг өөрчлөгдөх нь.
Нэг: Хоёулаа тохиролцъё. Хэн нэг нь сэлгээний хүн болбол уйлж, багаа доош нь татахгүй шүү.
Дай: Санаа битгий зов. Би наадахыг чинь сайн мэднэ.
Грант: Та хоёр яачихаад байгаа юм бэ? Аан? Түрүүхэн зүгээр байсан биз дээ? Өөртөө итгэлтэй, амбицтай бай л даа. Ойлгосон уу?
Дай: За.
Грант: Амжилт. Амжилт.
Нэг: Амжилт.
Дай: Амжилт.
Грант: Тэгмээр дээ.
*****************
Хан: Ву Бай хэнэггүй хэр баргийн юм ярихгүй. Грант зогсоо зайгүй залхтал ярина. Надад туслаад, багаа сайхан нэгтгээд өг.
97: Энэ юм уу?
Хан: Дургүй байна уу?
97: Дуртай байлгүй дээ. Чухал юм байх гэж бодлоо шд. Хичнээн айв аа. Босс. Та ч гэсэн солимооргүй байгаа биз дээ? Бид нар таны хүүхдүүд юм чинь.
Хан: Тийм ээ. Та нарт сайн байлгүй яах вэ. СП баг Ми Шаофейг өөр хүнээр солиход би Солог зөндөө загнасан. Гэтэл бодит байдал дээр... Тэдний шийдвэр зөв байсан.
97: Би ойлгож байна аа.
Хан: Саяны хагас шигшээ тоглолтоос харахад, СП баг их сайжирсан байна лээ. Бид нар өөрчлөгдөхгүй бол... ялж чадахгүй.
97: Босс. Ганц би ч биш, бүгдээрээ ойлгож байгаа.
*****************
Ба: Үхэх нь. Си Ти Эфт ороход энэ хэрэг болох уу?
Дай: Үхлээ үхлээ үхлээ.
Ба: Дахиад чадахгүй нь.
Хан: Хойноосоо хоёрт.
Ба: Өнөөдөр эхний өдөр. Жаахан дасаадахъя. Маргааш хоёр хүний урд орноо.
Хан: Хөөе. 30настай хөгшин ахаасаа дор байх шив.
Дай: Би холын гүйлтийн хүн биш ээ.
Хан: Залуучууд хүчтэй байж байж улс орон хүчтэй байна. Мэдэхгүй юу?
Дай: Холын зайн гүйлт, эх оронч үзэл хоёр ямар хамааралтай юм? Ойлголоо, босс.
Хан: Болсон. Босцогоо. Дахиад таван тойрог үлдсэн.
Бүгд: Үгүй ээ.
97: Босс, ганцхан минут амарсан шдээ.
Бүгд: Босс.
Хан: Тэмцээнд ормоор байна уу?
97: За.
Дай: /дуулна/ 56 үндэстэн... Бэлдээд, урагшаа...
Дуулна:
Эр: 56 үндэстэн...
Эр: 56цэцэг.
Бүгд: Ах дүү 56-уулаа нэгэн гэр бүл. 56 аялга хэл... Хайрт Хятад улс минь. Хайрт Хятад улс минь...
****************
Эр: Энийг идээд үз дээ. Дотор нь юу байна?
Эр: Мах байна. Нааш нь аваад ир.
Эр: Мах уу?
Грант: Хөөе... Хаачих гэж байгаа юм бол?
97: Шүүс авахаа мартчихсан байна шд.
Ба: Баярлалаа. Эндхийн хоол амттай юм аа.
97: Тэгэлгүй дээ. Манай босс өөрөө мантуу идэж байсан ч, бид нараас хоол харамладаггүй юм.
Ба: Угаасаа тийм хүн.
Грант: Танд хэлэхэд... 97 сайн хүн биш шүү. Болгоомжтой байгаарай.
Дай: Тийм ээ, тийм тийм.
Нэг: Тийм.
Дай: Хүмүүсийг муудалцуулахдаа их сайн.
Нэг: Хууртаж болохгүй шүү.
97: Үгүй ээ.
Нэг: Найзаа гэж бодоод дагагч нь болчихов оо?
97: Юу гэнэ ээ? Одоо боль оо.
Нэг: Үнэн шдээ.
Грант: Харин тийм.
Дай: Яасан бэ? Үнэн биз дээ?
Грант: Яагаад хэлж болохгүй гэж?
Дай: Яагаад миний шүүсийг хулгайлчихав аа?
Нэг: Харин тийм.
Дай: Чи өөрөө авсан биз дээ?
97: Бафф ахад өгчихсөн.
Дай: би ууж амжаагүй байсан шд.
97: Чи ямар шинэ хүн биш, очоод авчих л даа.
Дай: Бид нар ах дүүс биз дээ?
97: Өөрөө хийгээд ав аа.
Грант: Ёстой нээрээ.
Дай: Хөөе. Та хоолоо авчихаад бид нартай суучих.
Ба: За. 97-ын тухай ярьж өгөөрэй.
Дай: Тэгье.
Нэг: Харж л байгаарай.
****************
Ж: Тон Ниан.
Тон: Жэн Хуй. Энд юу хийж байгаа юм? Хүлээж байгаарай. Би хувцасаа өлгөчихөөд гараад ирье... Энд юу хийж байгаа юм? Гараад ирье гэхийг сонсоогүй юм уу? Эмэгтэй дотуур байр шд.
Ж: Чамтай ярих юм байна. Завтай байна уу?
Тон: Завтай байна. Ороод ир... Жаахан замбараагүй байна. Цэвэрлээгүй байсан юм, уучлаарай. Нэг газар суучих...
Ж: Болзоонд яваад завгүй байна уу? Бас тэр Хан Шаняан гэдэг хүн өрөөнд чинь орж ирээгүй гэвэл би итгэхгүй.
Тон: Тэр орж ирсэн. Буруу ойлгочихлоо. Хан Шаняан тийм хүн биш ээ. Надад ямар ч муу юм хийгээгүй. Үнэн шүү. Чи буруу ойлгочихлоо.
Ж: Тэгээд? Чамайг өөрийг нь шүтдэг дүү гээд сайн байдаг гэж бодоо юу? Эсвэл аварга болох замдаа таарсан ашиглаад өнгөрөх тоглоом гэж бодоод байгаа юм уу?
Тон: Жэн Хуй. Энд ярихад тохирохгүй юм шиг байна. Чи... миний бие тааруу байна. Чи өнөөдөртөө явчих. Би дараа чамайг кофегоор дайлъя. За юу?
Ж: Тон Ниан... Намайг сайн хар. Намайг олж харахгүйм байна уу?
Тон:Харж байна. Сайн харж байна.
Ж: Би чамд хайртай. Би чамд хайртай. Би чамд хайртай. Чамд сайн болоод хоёр жил болж байна. Хоёр жил. Би чамд хичнээн сайн байдгийг чи мэдэхгүй гэж үү? Боловсрол, зан ааш, нас, эзэмшсэн мэргэжил гээд... би... надаас өөр чамд тохирох хүн байхгүй. Бас... бас, би их мөнгө олдог. Би илүү сайн болно. Тэрнээс мундаг болно. Би... би чамайг жаргаана. Би хүссэн бүгдийг чинь...
Тон:Мэднэ ээ, Жэн Хуй. Би их мөнгөтэй болж чадна гэдгийг чинь мэднэ. Илүү сайн болохыг чинь ч мэдэж байна. Чи улам сайн болно. Гэхдээ энэ миний хүсч байгаа юм биш. Миний хүссэн юм биш. Надад сайн байдагт баярлалаа. Гэхдээ одоо больчих, тэгэх үү? Одоо ингээд больчих.
Ж: Яагаад? Яагаад? Хан Шаняан надаас юугаараа илүү юм? Би юугаараа Хан Шаняанаас дутуу юм? Надад хэл л дээ, би өөрчлөгдье. Тон Ниан.
Тон:Чи сайн хүн. Жэн Хуй, чи сайн хүн. Гэхдээ хайртай хүнтэйгээ байх ямар байдгийг чи мэдэх үү? Хан Шаняантай хамт байхаар... нэг бүхэл юм шиг санагддаг. Бид нар нэг нэгнээ ойлгодог. Ганц ч үг хэлэхгүйгээр тэр хүний юу бодож байгааг мэддэг. Тэрэнтэй үерхэж эхэлснээс хойш надад юм өгсөн үү, надад юу өгч чадах вэ гэдэг чухал биш. Харин би юу өгч чадах вэ гэж боддог болсон. Тэрэнтэй байхаар тэрнийг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Өдөр болгон жаргалтай байгаасай гэж хүсдэг.
Ж: Тэгвэл чи тэрэнд... сайн гэдэгтээ итгэлтэй байна уу?
Тон: Би тэрэнд хайртай. Би зөндөө хайртай. Өдрөөс өдөрт илүү их хайрладаг.
Ж: Сүүлийн хэд хоног надад хэцүү байсан. Хоолоо ч идэж чадахгүй, унтаж ч чадахгүй... Надад боломж олгооч дээ. Надад боломж өг л дөө, тэгэх үү? Гуйж байна.
Тон: Надад сайн байдагт баярлалаа. Гэхдээ чамайг өөртөө тохирох, илүүт сайн хүнтэй учирна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. За юу? Уучлаарай. Жэн Хуй. Уучлаарай. Жэн Хуйгийн явахыг хараад, би гэнэтхэн нэг юм ойлгосон. Би Хан Шаняанд хайртай. Алдартай Ган Год болохоор нь биш, харин тэрний аз жаргал, зовлон гунигийг мэдэрч чаддаг болохоор. Тэрнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь дэргэд нь байхыг хүсч байна. Энэ хагас сарын хугацаанд ганцаараа бэлтгэлээ хийдэг Ву Байгаас бусад КК-ийн гишүүд бүгд бэлтгэлээ маш сайн хийсэн. Бафф... Шао Ми... энэ ховор боломжийг ашиглаж байгаа... Зургаан тоглогчоос тав нь тайзан дээр гарна. Хэдийгээр тэд нарын ур чадвараас шалтгаалах ч гэсэн хэрцгий сонголт. Тэмцээн ойртож байгаа болохоор бүгд сандарч байгаа. Бие бялдар, сэтгэл санаа гээд бүгд ядарч байгаа. Тэгсэн ч гэсэн улам илүү тууштай байж, бэлтгэлээ хийх ёстой. Бид нэг баг болохоор улам илүү хичээх ёстой. Нэг нэгнийхээ үнэнч анд нь...
Дай: Яаж байна аа?
Грант: Юундаа сандарсан юм?
Дай: Яагаад хүн шоолоод байгаа юм?
Грант: Бяцхан Демо.
Хан: Яагаад бэлэн гоймон идээд байгаа юм? Өөр юм идээч.
Нэг: Цаг хэмнэж байна аа. Бэлтгэлээ хийх хэрэгтэй, босс.
Грант: Харин тийм.
Дай: Тийм ээ.
38-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир.
Back to episodes Go home