Go Go Squid! EP37
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Т: эр, Соло багийн хуучин гишүүн, өндөр нь
Ё: эр, Соло багийн хуучин гишүүн, нүдний шилтэй.
37-р анги.
Соло: Анхаарлаа төвлөрүүл. Цагаа зөв ашигла. Тэмцээн эхлэх гэж байна.
Ми: За. Явцагаая.
Т: Явъя.
Тон: Яасан?
Хан: Түрүүн та нар юу ярьсан юм? Чи их баяртай харагдсан.
Тон: Бид нар... чамайг царайлаг гэж ярьсан.
Хан: Худлаа яриад.
Тон: Тоглосон юм. Чиний Солотой ярилцаж байгааг хараад бүгдээрээ баярласан. Тэгээд бид нар та хоёрт саад болохыг хүсээгүй.
Хан: Ухаантай гэдэг нь
Тон: Тэгэлгүй дээ.
Хан: Явъя.
Тон: За. Хүлээгээрэй. Яаяа. Хар даа.
Яа: Стадионд тэмцээн үзэж байгаа юм чинь миний өмнөөс хоолойгоо сөөтөл хашгираарай.
Хан: Сөөтөл хашгирахаа мартав аа.
Тон: За.
Эр эм: Ирж байна. Ирж байна. Ган Год байна. Соло байна. Бүгдээрээ хамт байна.
Эр: Ган Год. Бид нар хүлээж байлаа.
Эр эм: Та нарыг дэмжиж байгаа шүү.
Эм: Ган Год, бид нар Донбейгаас ирсэн. Галт тэргээр удаан явж ирсэн.
Эм: Та нарыг хүлээж байлаа.
Эр эм: Тийм ээ. Тийм шүү.
Хан: Баярлалаа. баярлалаа.
Эр: Ган Год, бид нар үргэлж дэмждэг шүү. Амжилт.
Бүгд: амжилт.
Хан: Мэддэг хүн байна. Гуанжоуд 2009 онд байсан байх аа?
Эр: Тийм ээ, би байна. Би байна. Амжилт.
Хан: Баярлалаа.
Эм: Амжилт.
Эр: Амжилт.
Эр: Ган Год. Би Шэняанаас галт тэргээр хорин цаг явж ирсэн. Өнөөдөр та нарыг дэмжихээр ирсэн.
Бүгд: Тийм ээ. Яг үнэн. Байнга дэмждэг шүү.
Хан: баярлалаа.
Бүгд: Амжилт хүсье. Амжилт. Амжилт.
Хан: Бидний туулж өнгөрүүлсэн зам хэзээ ч алга болохгүй. Бүгд өмнө нь харж байсан хүмүүс. Би та нарыг санаж байна. Та нарт баярлалаа. Одоо хүртэл бидэнтэй байж, биднийг дэмжиж байгаад. Та нар биднийг орхиогүй. Бидэнд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Биднийг үргэлж үнэнчээр дэмжиж байдаг. Бид нар ч гэсэн эцсээ хүртэл чадах бүхнээ хийх болно. Та нар бол бидний хамгийн том дэмжлэг. Биднийг хөдөлгөж байдаг хамгийн том хүч.
Бүгд: Хан Шаняан. Хан Шаняан. Хан Шаняан. Хан Шаняан. Хан Шаняан. Хан Шаняан...
Хан: Ялж бас ялагдаж. Инээж бас уйлж. Бидэнд эргэлзэж, бас муугаар хэлж байсан. Биднийг шүүмжилж, бас хасч байсан. Бид хэзээ ч өөрсдийгөө зөвтгөж байгаагүй. Тэгэх шалтгаан ч байгаагүй.
Бүгд: Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло.
Соло: Та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Бид нарыг санаж байна уу?
Бүгд: Тийм ээ. Санаж байна.
Соло. Соло баг эргэн ирлээ. Биднийг үргэлж дэмждэг байсан та нартаа баярлалаа. Биднийг марталгүй, үргэлж дэмжсээр ирсэн та бүхэндээ баярлалаа.
Бүгд: Сайн байна. Тийм ээ...
Хан: Бид нар бүгд аварга болохыг хүсдэг. Олон улсын тайзан дээр далбаагаа өргөхийг хүсдэг. Гэхдээ энэ насандаа тэгж чадахгүй нь. Энэ миний цорын ганц харуусал байх болно. Би энийг өөрчилж чадахгүй. Сайнаар хэлэхэд... бид нарыг бурхан, домог гэж дууддаг. Хатуухнаар хэлэхэд... бид нар тэтгэвэртээ гарсан, дахиад тэмцээнд орж чадахгүй гэсэн үг. Тэгсэн ч Хятадын Си Ти Эф урагшилсаар байгаа.
Эр: Тийм ээ.
Хан: Энэ салбарт шинэ хүмүүс гарч ирсээр байх болно. Манай Соло баг үргэлж энэ салбарт байх болно. СП... КК... бид нар зөвхөн нэрээ л сольсон. Бид тэднийг амжилтанд хүрэхэд араас нь түлхэх салхи болсон. Аваргын цом... Хятадынх болно.
Бүгд: Тийм ээ. Тийм ээ...
Тон: Хан Шаняан.
Эр: Шаняан...
Тон: Хан Шаняан.
Ми: Сайн байна.
Ми Оу: Сайн байна. Сайн байна.
Тон: Хан Шаняан, мундаг байлаа. Миний сэтгэл ямар их хөдөлснийг мэдэх үү? Би түрүүн уйлсан. Мундаг байсан шүү. Гайхалтай байсан.
Бүгд: Гайхалтай. Гайхалтай гайхалиай. Гайхалтай. Гайхалтай. Гайхалтай. Гайхалтай.
Тон: Ийм олон фентэйг чинь одоо л мэдлээ. Мундаг юм аа, Хан Шаняан.
Хан: Олон хүний дунд ичихгүй байна уу?
Тон: Ичихгүй байна.
Хан: Хурдан буу. Буудалд очиж байгаад ярья.
Тон: Үгүй ээ, надад хэлэх юм зөндөө байна. Чи ямар мундаг гэдэгээ мэдэх үү? Хан Шаняан, чи ёстой мундаг.
Ми: Би ч гэсэн тэгж бодож байна.
Хан: Явж ажлаа хийцэгээ.
Ай: Хан Шаняан, өөдгүй гэдэг нь. Харж болохгүй юм уу?
Оу: Харин тийм, мөнгийг чинь авах гэсэн биш.
Т: Бэр дүү, Хан Шаняан хэтэрхий царайлаг харагдаад эзэмшлээ тогтоож байгаа юм уу?
Тон: Тийм.
Ё: Тэгэхгүй бол болохгүй шд. Гадаа Хан Шаняаны фенүүд хүлээж байгаа.
Соло: Болно оо болно. Битгий Шаняаныг ичээгээд бай. Хан... арай гэж өөртөө сайн хүн олж байхад. Битгий баллаад хаячих.
Ми: Үнэн шүү.
Хан: Хөөе, хурдан буу. Хурдан буу л даа.
Тон: Үгүй.
Хан: Буухгүй бол эд нарын дэргэд үнсчихнэ шүү.
97: Би юу ч хараагүй шүү. Юу ч хараагүй.
Тон: Өөдгүй гэдэг нь.
Хан: Заавал айлгаж байж үгэнд орох юм аа.
Тон: Гадны хүмүүс биш дээ.
Бүгд: Яг үнэн. Тийм шүү. Харин тийм... Гадны хүмүүс биш юм чинь...
Ми: Бид нэг гэр бүл. Айх хэрэггүй.
Бүгд: Үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй.
97: Битгий ай. Битгий ай.
Бүгд: Үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй.
Хан: За за за за за за за. Болно оо болно. Хүүхэд ичээчихлээ, боль.
Соло: Одоо болно оо болно. Ингэе. Өнөө орой бүгдээрээ манайд очоорой. Хэдүүлээ галзуу парти хийе.
Бүгд: Тийм ээ.
Ми: Бүжиглэе. Бүжиглэе. Бүжиглэе. Бүжиглэе. Бүжиглэе. Бүжиглэе. Сайхан даа.
Хан:Соло.
Соло: Аан?
Хан: Та нар явж бай. Би араас чинь очъё.
Соло: Юу болоо вэ?
Хан: Дараа хэлье.
Соло: Хүлээж байя. Явцагаая.
Тон: Яасан?
Хан: Нэг газар руу явъя.
Тон: Хаашаа?
*****************
Тон: Бээжин гэлт тэрэгний буудал. Би анх удаа л ирж байна.
Хан: Намайг анх Бээжинд Соло бас багийнхантайгаа нэгдэхээр ирж байсан. Тэрнээс хойш миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Тэр өдөр би арав гаруй цаг галт тэргээр явж ирсэн. Бээжинд ирэхдээ би их ядарсан бас нойрмог байсан. Гэхдээ Соло багаа хараад нойр сэргэчихсэн. Тэр үед бид тав их энгийн байсан. Баг байгуулж, аварга болохыг л хүсдэг байсан. Гэхдээ бид нарт мөнгө байгаагүй. Би гэртээ буцаж очоод аавынхаа сургуульд сурахад зориулж надад үлдээсэн мөнгийг авч, ашигласан.
Тон: Энийг мэднэ ээ.
Хан: Би дуусгаадахъя.
Тон: За. Үргэлжлүүл.
Хан: Манай багийг тарахад Соло намайг ахлагч болохыг хүссэн. Би татгалзсан.
Тон: Яагаад?
Хан: Юу ч гэмээр юм бэ дээ? Ахлагч өөрчлөгдвөл... баг ч гэсэн дагаад өөрчлөгддөг. Тэр үед би их ууртай байсан. Бас гомдсон. Солод бүх юмаа орхиод би Норвеги руу буцсан. Тэгээд КК-г байгуулсан. Би их энгийн юм хүссэн. Тэр үед зөвхөн өөрөө шийдвэр гаргадаг байхыг хүссэн. Би чадварлаг клуб байгуулж, багийнхаа хуучин гишүүдийг авчрахыг хүссэн. Бүгдийг шинээр эхлэх гэж. Гурван жилийн өмнө. Манай төв амжилт гаргаж эхлэхэд л би Хятадад салбараа байгуулахыг хүссэн. Яагаад гэдгийг мэдэх үү?
Тон: Тэд нарыг удаан хүлээж чадахгүй гэж айсан. Зодог тайлчих вий гэж айсан.
Хан: Тийм ээ. Би хүлээж чадаагүй. Намайг хүлээж чадахгүй байх гэж айсан. Гэхдээ... тэр дөрвийг дөрвүүлээ СП-д очино гэж бодоогүй.
Тон: Тэгээд чи ганцаараа үлдсэн болохоор КК-ийн босс болсон.
Хан: Уйтгартай байна уу?
Тон: Үгүй ээ. Би чиний ярихыг сонсох дуртай.
Хан: Бид нар улсын аварга болоход... дэлхий биднийх гэж бодож байлаа. Бид нар хамт байгаа цагт, хийж чадахгүй юм байхгүй гэж бодсон...
Тон: Дэлхий яагаад эргэдгийг мэдэх үү?
Хан: Нарны таталцлаас болоод.
Тон: Биш ээ. Хүн болгоныг нэг цэг дээр байлгахгүйн тулд. Жаргалтай ч бай, гунигтай ч бай, хүн болгоныг итгэж найдаасай гэж. Олон жил өнгөрсөн. Та нарын мөрөөдөл биелээгүй гэж үү? Өнгөрсөн туршлага чинь та нарыг өдий зэрэгт хүргэсэн.
Хан: Гэхдээ надад биелээгүй нэг мөрөөдөл байгаа.
Тон: Ямар мөрөөдөл?
Хан: Энэ миний анхны шагнал. Аваргын бөгж. Том болохоор чамд таарахгүй байж магадгүй.
Тон: Хэн таарахгүй гэж байна? Би бугуйвчиндаа хийгээд зүүчих юм чинь. Эсвэл шинэ бугуйвч аваад зүүчихнэ.
Хан: Тэгвэл зүүх арга олоод зүүгээрэй. Тон Ниан. Хоёулаа гэрлэе... Гэрлэе. Тэгэх үү?
Тон: Аав, ээж хоёр... Аав ээж хоёрт яаж хэлэх вэ? Бид хоёр гэрлэсний дараа чамд дургүй байвал яах вэ?
Хан: Би тэр хоёртой ярилцсан. Би би худлаа яриагүй ээ. Эртээд ээж аав ээж хоёртой чинь уулзахаар ирсэн. Манай хоёр талын эцэг эхчүүд уулзчихсан. Би бас чамайг сайн халамжилна гэж амалсан... Чи... бэлэн биш байна уу?
Тон: Үгүй ээ. Энэ анх удаа болохоор... хүлээгээрэй. Түр хүлээж байгаарай. Би сандраад байна. Бүх юм хоёр харагдаад байна. Уучлаарай. Түр хүлээгээрэй. Одоохон...
Хан: Чамайг ямар идэх гэж байгаа биш дээ.
Тон: Миний гарыг барь даа. Хүйтэн болчихлоо. Би чамайг... би чамайг...
Хан: Сандрах хэрэггүй. Битгий сандар. Зүгээр ээ. Зүгээр. Битгий сандар. Зүгээр.
Тон: Аан. Яагаад далд хийчихэв ээ?
Хан: Би... хэтэрхий түргэдсэн байна.
Тон: Аан?
Хан: Дараа.
Тон: Дараа гэж хэзээ юм? Өнөөдөр надад санал тавьсан биз дээ?
Хан: Дараа ярилцъя. Явж юм идье.
Тон: Тэгвэл хэзээ дахиад санал тавих юм?
Хан: Надад эргэлзэхгүй итгэдэг болсон үед чинь. Бас чин сэтгэлээсээ зөвшөөрөхийг хүссэн үед чинь. Явъя аа, юм олж идье.
***************
Тон: Би гэрлэх саналыг нь зөвшөөрөөгүй. Уурлачихсан юм бол уу? Чи юу идсэнгүй. Өлсөхгүй байна уу?
Хан: Өлсөхгүй байна.
Тон: Тэр үед Бээжинд байснаа бодож байна уу?
Хан: Яагаад татгалзсан юм бол? Бид хоёрт шийдвэрлэх боломжгүй асуудал байгаа юм бол уу?
Тон: Би яагаад татгалзсан юм бол? Мэдэхгүй ээ. Гэнэтхэн тэгсэн болохоор цочирдсон юм бол уу? Эсвэл би айгаад байгаа юм бол уу?
****************
Хан: Би аяар найзуудтайгаа уулзана. Шөнө ирэхгүй байж магадгүй. Унтмаар байвал энд, эсвэл өөрийнхөө өрөөнд унтаж болно.
Тон: За.
Хан: За. Би явлаа.
Тон: Хан Шаняан.
Хан: Чи... Ганцаараа байхаас айгаа юу?
Тон: Чи... чиний сэтгэл санаа зүгээр үү?
Хан: Зү зүгээр ээ.
Тон: Тэгвэл сайн байна.
Хан: Би явлаа.
Тон: За. Яв яв. Баяртай.
Хан: Баяртай.
****************
Яа: Юу гэнэ ээ? Хан Шаняан гэрлэх санал тавиад, чи чи татгалзсан юм уу?
Тон: Үгүй ээ. Би татгалзаагүй. Би... миний толгойд юу ч бодогдохгүй хоосон болчихсон. Би би би би цочирдоод яахаа мэдэхгүй байсан.
Яа: Тийм гэж хэлээгүй бол татгалзсан гэсэн үг биз дээ?
Тон: Үгүй ээ, би... Одоо яах вэ? Надад хурдан арга бодоод өг л дөө.
Яа: Ниан Ниан, найз залуу чинь өнөөдөр тайзан дээр гарсан... сүүлчийн тоглолтоо хийсэн. Бас одооны таван шилдэг тоглогчийг ялсан. Фенүүд нь сэтгэл нь хөдлөөд зөндөө уйлсныг чи мэдэх үү? Ийм өдөр чамд гэрлэх санал тавьж байхад... аваргын бөгжөө бариад гэрлэх санал тавсан... тэр бөгж ямар үнэ цэнэтэй болохыг мэдэх үү? Ган Годын анхны аварга болсон шагнал. Хорвоо дээр ганцхан байдаг юм. Дээр нь Ган гэсэн бичигтэй. Тэр ямар утгатайг чи мэдэх үү?
Тон: Тэр үед миний толгой ажиллахаа больчихсон. Яагаад ч юм нэг юм дутуу юм шиг санагдаад байсан. Одоо яах вэ? Тэрнийг гомдоохгүйн тулд очоод бөгжөө өгөөч гэх үү?
Яа: Чи чи тэнэг юм уу? Хэн бөгжөө урьдчилж авч байсан юм.
Тон: Одоо би яах вэ? Битгий намайг загнаад бай л даа. Яахаа мэдэхгүй байхад.
Яа: Би ч гэсэн мэдэхгүй байна.
Тон: Баяртай. Одоо яах вэ?
*****************
С: Ган Год, арай гэж ирэх шив.
Ай: Ирчихлээ.
Соло: Хаачаад ирж байгаа юм? Яагаад нуугаад байгаа юм?
Ми: Яасан бэ? Оройтож ирсэн юм чинь шийтгэн ээ.
Соло: Яг үнэн.
Т: Тийм ээ. Гурван стакан.
Ё: Гурван стакан.
Соло: Юм хэл л дээ.
Ай: Алив.
Соло: Хуучны дүрэм. Чухал царай гаргаад.
Ми: Санал тавьсан уу?
Ай: Санал уу?
Т Ё: Санал аа?
Оу: Санал тавьсан? Хөөх, сайн байна. Гэрлэхээр шийдээ юу?
Хан: Юун санал?
Оу: Татгалзаа юу?
Ё: Царайнаас нь харахад тэгсэн юм шиг байна.
Хан: Олон юм яриад.
Соло: Санаа зоволтгүй. Бид нар ах дүүс.
Оу: Харин тийм.
Соло: Үнэнээ хэлчих.
Ай: Хан Шаняан, нээрээ татгалзсан юм уу?
Ми: Тон Ниан эхлээд чамд сайн болсон биз дээ?
Ё: Хан Шаняаны араас гүйсэн юм уу?
Ми: Тийм ээ. Азтай гэдэг нь.
Оу: Яагаад бүтэлгүйтчихсэн юм? Хэл л дээ. Бид нар арга бодож олъё.
Хан: Хэн татгалзсан гэсэн юм? Би санал тавихаа больчихсон.
Ай: Яагаад болчихсон юм? Яагаад? Харамсаа юу?
Соло: Хан Шаняан. Гэрлэх санал чухал шүү, хүүхдийн тоглоом биш.
Хан: Хэн тоглосон юм? Хөлс нь гараад, царай нь цонхийчихсон. Та нар байсан бол тийм байхад үргэлжлүүлэх үү?
Соло: Чи чинь тэнэг юм уу? Баярласандаа хөлс нь гарсан байж болно шд. Тийм биз дээ?
Бүгд: Тийм ээ.
Ми: Гэрлэх санал тавьж байхад сандардаггүй эмэгтэй хүн байдаг юм уу?
Хан: Та нар ойлгохгүй ээ. Сэтгэл хөдлөлөөр зөвшөөрчихөөд дараа нь харамсах бол уу гэж бодсон юм. Бид хоёрын хувьд тийм амар байгаагүй.
Оу: Хэлээ ч дээ. Санаа зовоочих юм аа.
Хан: Сандраад байхаар нь... би түргэдсэн юм бол уу гэж бодсон. Өнөөдөр сүүлчийн тоглолт болсон. Би түргэдсэн байх. Тэгээд ч, надад ямар өөр сайн хүн байх биш. Яарах хэрэггүй байх. Юу хараад байгаа юм? Яриа дууссан.
Бүгд: Хөөе.
Ай: Хөөе хөөе.
Оу: Яагаад яваад өгөв өө?
Т: Ёстой.
Соло: Яримааргүй байвал асуухгүй ээ.
Оу: Найз аа, дүр эсгэхээ боль л доо. Энэ зүрх чинь... түрүүн гарч ирэх гэж байгаа юм шиг дэлссэн үү? Айчихаж. Зугтчихна гэж айсан байна.
Хан: Чи... Юу гэнэ ээ?
Оу: Хөөе. Хан Шаняан, эмэгтэй хүнээс дор гэдэг нь. Эмэгтэй хүний араас гүйхээс айгаад л. Чамайг хэлж байна. Эмэгтэй хүн эргүүлж ч мэдэхгүй. Вин Чуны тулааны арга уу? хөөе хөөе хөөе.
Ай: Хөөе.
Оу: Өвдөж байна. Өвдөж байна.
Хан: Хэн нь босс гэдгийг мэдэв үү?
Соло: Хан Шаняан, тийм биш шүү.
Хан: Ёоёо л доо. Ёоёо...
Соло: Хэн босс гэнэ ээ? Ах дүүс ээ, хэн нь босс гэдгийг үзүүлээд өг.
Хан: Хөөе. Хөөе хөөе.
Соло: Хэн нь босс байна? Аан? Сэтгэл нь шархалсан гээд бид нар уураа гаргаж байна уу, аан?
Оу: Тэгж л бай. Энэ царай нь... хөөрхөн гэдэг нь. Эмэгтэй хүн шиг... үнсье. Үнсье. Үнсье. Үнсье. Үнсье.
Хан: Хэл ээ, хэл хэл. Юу хүссэн юм? Юу хүсээ вэ? Юу хүсээ вэ?
Соло: Шөнөжин тогловол ямар вэ?
Оу: Тэгье.
Хан: Тэгье.
**************
Тон: Аз жаргал, эд баялаг хүсэн ерөөе. /дуулна/ ... уйтгартай юм аа. /дуулна/... Яах вэ? ... Ву Бай саад болсонд уучлаарай. Чамаас юм асуух гэсэн юм. Хан Шаняаны тухай. Болох уу?
Ву: Болно оо.
Тон: Миний асуух гэсэн юм... Ах чинь өмнө нь татгалзсан хариу авч байсан уу? Хайртай хүнээсээ?
Ву:Үгүй. Чи анхны хайр нь. Хүнд сайн болж байгаагүй.
Тон: Тэгвэл... өмнө нь өөр найз охинтой байгаагүй юм уу? Яагаад надад сайн юм бол?
Ву: Магадгүй... Си Ти Эфтэй холбоогүй тэрэнд сайн болсон анхны хүн байх. Хүмүүс ууртай царай, муухай аашийг нь хараад зугтчихдаг. Чи яагаад тэрэнд сайн юм?
Тон: Би юу? Би анх хараад сайн болчихсон. Чамд утгагүй санагдаж байж магадгүй. Анх тэрнийг хараад... хорвоо дээрх хамгийн онцгой хүн гэж бодогдсон. Ганц царайнаас нь болгүй л дээ. Бусдаас өөр, бас миний анхаарлыг татаж чадсан. Бас би шүтэн биширдэг. Тэрэнтэй хамт байх тусам... багаасаа хайрыг мэдрээгүй болохоор хүнийг яаж хайрладгийг мэддэггүй юм байна гэдгийг ойлгосон. Их өрөвдөлтэй санагдсан.
Ву: Чи гарч ирсэн нь аз. Сүүлийн үед их зөөлөн болсон байна лээ. Үнэнийг хэлэхэд надад тэр нь таалагдаж байгаа.
Тон: Тэгвэл... хэн нэг нь тэрэнд татгалзсан хариу өгвөл... тэр уурлах бол уу? Эсвэл сэтгэлээр унах бол уу?
Ву:Сологоос болж баг нь тарсныг одоо болтол мартаагүй.
Тон: Тийм байна...
Ву:Асуух юм байвал асуу л даа. Тойруулах хэрэггүй.
Тон: Надад гэрлэх санал тавьсан. Би татгалзсан. Их гэнэтийн байсан болохоор би яахаа мэдэхгүй байсан. Надад уурлах бол уу?
Ву: Харин ч сайн болж.
Тон: Аан?
Ву: Чамайг алдчихаж магадгүй гэж айж л байгаа байх. Одоо болтол чамайг яаж хайрлахаа мэдэхгүй байгаа байх.
****************
Бүгд: 44. 45... 46. 46. 46.
Хан: Болиоч. Зүгээр тоол л доо.
Соло: Чи бүр сул болжээ. Бид нар 200суниачихаад яагаа ч үгүй байхад. Үргэлжлүүл.
Бүгд: 47: 48. 49. 50.
Ми: 41.
Ай: Шао Ми...
Хан: Бид нарт ялагдсан болохоор л та нар 200суниаж байгаа юм.
Соло: Ялагдлаа хүлээхгүй байна.
Ми: Хүлээхгүй ээ.
Ай: Тэгвэл дахиад тоглоё.
Хан: Тэгье.
Оу: Хэн айсан юм?
Бүгд: Тэгье.
Соло: Үргэлжлүүлье.
**************
Оу: Хөөе. Түрүүн та нар нийт хэдэн удаа суниасан бэ?
Ай: Хэд байх нь хамаагүй ээ. Та нар ч гэсэн...
Ё: 200, 300 болсон байх аа.
Оу: 300шүү.
Эр: Гоймон ирлээ.
Ай: Гоймон ирлээ.
Соло: Ирчихлээ.
Эр: Уучлаарай, гуравхан үлдчихэж. Энийг хуваагаад идчих.
Соло: Баярлалаа. хариулт хэрэггүй.
Эр: Хэрэггүй ээ, хэрэггүй. Та нар Соло баг биз дээ. Би түрүүн танай тоглолтыг үзсэн. Сайн байсан шүү.
Ми: Сонирхолтой байсан уу?
Эр: Сонирхолтой байсан.
Ми: Тийм ээ.
Соло: баярлалаа.
Эр: Амжилт хүсье.
Бүгд: Баярлалаа. баярлалаа.
Эр: Баярлалаа. баяртай.
Соло: Хуучнаараа. Эмэгтэйчүүд... хамгийн бага нь.
Оу: Би хөгширчихөөд байхад.
Хан: Дүрэм бол дүрэм. Ид гэж байхад дуугүй л ид.
Соло: Яг үнэн. Шаняан бид хоёр бусдыг нь хуваана.
Т: Хэд хоног зүүд шиг л байлаа. Эргээд хорин настай болчихсон юм шиг санагдаж байна.
Соло: Тийм ээ, цаг хугацаа хурдан юм аа. Амьдрал хэзээ ч дуусч магадгүй.
Хан: Чихэнд чимэгтэй юм ярьж болохгүй юу?
Соло: И Чин. Чи тэр үед шил зүүдэггүй байсан биз дээ. Ингэхэд чи юу хийж байгаа юм?
Ё: ажил хийж байгаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж зарж байгаа.
Соло: Сайн ажил шүү. Цалин ч сайтай.
Ай: Сайн ажил.
Ё: Болж л байна.
Соло: Яагаад санаа алдаад байгаа юм? Чи юу хийж байна.
Т: Би ч гэсэн юм зарж байгаа. Миний амьдрал та нарынх шиг сонирхолтой биш ээ.
Соло: Ажил шүү дээ. Ялгаа байхгүй.
Т: Ялгаа байлгүй яах юм. Та нарын сэтгэл одоо ч хэвээрээ байна. 30 настай мөртлөө хорин настай хүүхдүүд шиг, яг хэвээрээ байна. Ми Шаофей, Оу Чиан хоёрыг эргэж ирэхэд танай клубийн сайтан дээр биччихсэн байсан. Тэр үгийг би одоо ч санаж байна. Сонсож бай... Бидний мөрөөдөл дэндүү удаан унтсан. Өнгөрсөн туршлага, нэр хүндээ энэ мөчөөс эхлэн...
Ай Т: ... сэргээх болно.
Оу: Сайн байна. Сайн байнөа.
Ай: Сайн байна.
***************
Т: Бид хоёр явлаа.
Ё: Та нарт амжилт хүсье.
Т: Энэ удаа Хан Шаняан та хоёрыг өмнөх шигээ сайн харилцаатай байгааг харах сайн байлаа.
Ё: Нэг л ахлагч бол үүрд ахлагч.
Соло: Завай үедээ ирж байгаарай. За юу? СП клуб үргэлж Соло багийн бааз байх болно.
Т: Тэгнэ ээ.
Соло: Яв даа.
Т: За...
Ай: Амжилт.
Т: Та нарыг санана аа.
Тон: Сайн явж хариарай.
Оу: Болгоомжтой яваарай.
Ё: Амжилт.
Т: Явлаа.
Оу: За...
Ай:Хоёуланд нь амжилт хүсье.
Ё: Амжилт.
Ай: Дуусдаггүй найр гэж байдаггүй гэдэг.
Оу: Ямар дахиад уулзахгүй биш дээ.
Соло: Дахиад уулзана аа.
***************
Тон: Ирчихсэн үү? Их ядарч байна уу?
Хан: Зүгээр ээ. Ядраагүй. Өглөөний цайгаа уух уу?
Тон: Тэгье. Нүүрээ угаачихаад ирье.
Яа: Ниан Ниан. Юу ч болоогүй юм шиг бай. Дахиад санал тавихаас аргагүй болтол нь сайн ханд.
Л: Эрчүүдийг даврааж болохгүй гэдэг ч, сүүлчийн тоглолтын өдөр татгалзсан болохоор. Хариуг нь барих хэрэгтэй. Тийм ээ, тийм тйим. Сайн хандаарай.
К: Эгч ээ, эрчүүд их бардам хүмүүс. Тэрнийг гомдоосон болохоор жаахан нүүр өгөх хэрэгтэй шүү.
Тон: Би удахгүй ээ. Шүдээ угаагаадахъя.
Хан: За. Яарах хэрэггүй.
Тон: За.
Хан: Тайван угаа.
Тон: За.
Хан: Юу... би би хувцасаа солиодохъё. Хувцасаа солилоо. Яарах хэрэггүй.
Тон: Энэ хаалга нэвт харагдана... надад харагдаад байна.
****************
Хан: Юу идэх вэ? Би аваад ирье.
Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Сууж бай. Би аваад ирье.
Хан: Би авчирч өгсөн нь дээр юм биш үү?
Тон: Үгүй ээ. Чи шөнө унтаагүй болохоор ядарч байгаа байх. Юу идмээр байна? Шарсан өндөг идэх үү?
Хан: Би ядарсан бол энд хоол идэхээр ирэхгүй.
Тон: Намайг ганцааранг нь явуулахгүй гээд ирсэн юм байх гэж бодсон юм.
Хан: Чамайг ганцааранг нь явуулахгүйн тулд ирсэн гэж бодох хэрэггүй. Чи өөрийн гэсэн бодолтой байж, бас хүссэнээ хийж болно.
Тон: Би хоол голдоггүй. Кофе уух уу? Сүү уух уу?
Хан: Надад гар, хөл байгаа. Яагаад туслах гээд байгаа юм?
97: Хөөе хөөе хөөе хөөе. Босс өчигдөр гэрлэх санал тавиад татгалзсан хариу авсан гэсэн.
Грант: Үгүй байлгүй дээ. Юу болсон юм?
Дай: Бурхан минь. Тэгээд одоо муудалцаж байгаа юм уу?
Грант: Ярьж байгааг нь сонсоод байгаарай. Бэр эгч гэрлэхийг хүсч байгаагаас зайлахгүй. Босс олон дүрэмтэй болохоор хэр баргийн эмэгтэй хүн тэвчих юм?
97: Бэр эгч надад хэлсэн. Менежер ээ, та гэрчлээрэй.
Ми: Хайр дурлалыг гадны хүмүүс ойлгохгүй ээ.
Дай: Босс өрөвдмөөр юм аа.
Грант: Боссыг дардаг хүнтэй болло. Бид нарыг дээрэлхдэг байсны хариу гээд бодчих.
Нэг: Тэгж хэлж болж байгаа юм уу?
Грант: За за, юмаа ид, юмаа ид.
Ми: Амттай байна.
**************
Эм: Сайн байна уу. Та юу уух вэ?
Тон: Чшш... Хэрэггүй. Даарчихаж магадгүй. Би энийг тохируулж мэдэхгүй болохоор хучиж байна.
Хан: Баярлалаа. Чи унтахгүй юм уу?
Тон: Унтахгүй ээ, чи унт.
Хан: Тон Ниан. Хоёулаа гэрлэе. Гэрлэе. Тэгэх үү?
Тон: Аав, ээж хоёр... Аав ээж хоёрт яаж хэлэх вэ? Бид хоёр гэрлэсний дараа чамд дургүй байвал яах вэ?
Хан: Чи... бэлэн биш байна уу?
Тон: Энэ анх удаа болохоор... хүлээгээрэй. Түр хүлээж байгаарай. Би сандраад байна. Бүх юм хоёр харагдаад байна.
Хан: Би арай түргэдчихэж.
Тон: Аан?
Хан: Дараа болъё.
Тон: Дараа гэж хэзээ? Намайг хэрэггүй амьтан шиг харагддаг байх даа? Өөрийн гэсэн бодолгүй, олон дутагдалтай. Бас... Гэрлэх саналыг чинь зөвшөөрөөгүй болохоор уур чинь хүрчихсэн үү?
Хан: Би уурлаагүй ээ. Би зүгээр л... жаахан урам хугараад. Би чамайг дутагдалтай гэж боддоггүй. Харин ч надад олон дутагдал байгаа. Хамт байхаараа чи дандаа миний ая талыг хардаг. Тэгээд өөрийнхөөрөө байж чаддаггүй байх. Тийм үү?
Тон: Яагаад гэвэл... чи их сайн хүн. Чамд тохирохгүй байх гэж айж байна. Тийм болохоор чимээгүйхэн чамайг дэмждэг байя гэж бодсон. Хэрэггүй амьтан болохыг хүсээгүй.
Хан: Хэрэггүй амьтан биш гээд байхад. Чи надад зөндөө тусалсан. Чи надад хүнийг яаж хайрлахыг зааж өгсөн. Ойлгохгүй байна уу? Би ч гэсэн илүүт сайн болохын тулд хичээж байгаа. Тийм болохоор чамд талархаж байна. Намайг хүлээж байгаарай, за юу?
Тон: За...
Хан: Жаахан унтаад ав. Эрт байна. Би ч гэсэн унтлаа.
Тон: Даарахгүй байна уу?
Хан: Зүгээр ээ.
****************
Хан: Ээж аав хоёр чинь гэртээ байгаа юу?
Тон: Байхгүй ээ. Хоёулаа ажилтай байгаа.
Хан: Тэгвэл би шууд явлаа. Чи ч гэсэн эртхэн унтаж амар.
Тон: Чи орохгүй юм уу? Нөгөө юу... хоол идчихээд явахгүй юм уу?
Хан: Азийн аваргын тэмцээний дараа би цаг зав гаргана аа.
Тон: За. За... Яагаад эргээд ирэв?
Хан: Хаалган дээр ирчихээд орохгүй явж болохгүй байх. Орцогооё. Хоол идчихээд явна аа.
37-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home