Go Go Squid 36

Go Go Squid! EP36

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Т: эр, Соло багийн хуучин гишүүн, өндөр нь

Ё: эр, Соло багийн хуучин гишүүн, нүдний шилтэй. 

 

36-р анги.

Тон: Хүлээж байгаарай. Энүүгээр арч. Үс чинь нойтон байна.

Хан: Төлбөрийг нь хийсэн юм уу?

Тон: Гарахдаа төлчихнө өө. Хөөе. Хүйтэн юм уух хэрэггүй. Ханиад хүрнэ.

Хан: Хүүхдүүдэд авах гэж байна.

Тон: За яах вэ. Би энийг төлчихөөд ирье. Май. Энийг уу. Халуун байгаа.

Хан: Уучлаарай. Өнөөдөр би ухаанаа алдчихлаа.

Тон: Үгүй ээ. Та хоёр уулзсан нь сайн болсон.

Хан: Яагаад?

Тон: Та хоёр хүссэн зүйлээ ярилцсан. Хэлэхийг хүсч байсан юмаа хэлсэн байх. Их удаан дотроо хадгалж байсан биз дээ? Хан Шаняан, би надад хадгаламж байгаа гэж хэлсэн байх аа. Энд миний бэлэгний мөнгө, дуу дуулж олсон мөнгө, бас сургуулийн тэтгэлэг, миний зарсан цомгийн мөнгүүд байгаа.  Нийтдээ 67952 юань байгаа. Энэ картыг чамд өгье.

Хан: Их мөнгө байна. Өдөр болгон хөөрхөн харагдахын тулд гоёдог мөртлөө ийм их мөнгө цуглуулах амаргүй.

Тон: Өвөө, эгч хоёр чамайг дэжих, үгүй нь хамаагүй би чамайг дэмжинэ гэж хэлэх гэсэн юм.

Хан: Тэр үед би ч гэсэн яг ингэж байсан. Хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү зүйл. Ямар нэг юм болбол гарах гарц үлдээх хэрэгтэй. Нөхөрлөл ч тэр, хайр сэтгэлд ч тэр.

Тон: Юу хайж байгаа юм? Би аваад ирье.

Хан: Хөөе.

Тон: Аан?

Хан: Битгий яв. Суучих.

Тон: Яасан бэ?

Хан: Мөнгө хэрэггүй. Чи байхад л болно. Гэрлэмээр санагдсан үедээ надад хэлээрэй. Энэ гэрлэх санал биш, зүгээр л чамтай байх сайхан байна. Ирээдүйд ч гэсэн чамайг миний дэргэд байгаасай гэж хүсч байна.

***************

Тон: Хөөх.

97:    Босс.

Хан: Та нар энд юу хйиж байгаа юм?

Дай: Менежер тэмцээнээс өмнө таныг бид нартай ярилцана гэж хэлсэн.

Тон: Энийг та хэдэд авсан юм. Та хэд уугаарай.

Бүгд: Баярлалаа. баярлалаа, бэр эгч ээ.

Тон: Та нар ярилц. Би өрөөндөө орлоо. Хэрэг болбол дуудаарай.

Хан: Ву Бай яасан?

Дай: Ахлагч... Болзоонд чинь саад болохгүй гээд өрөө рүүгээ явчихсан. Тэгээд... бид хүлээх үү, болих уу... мэдэхгүй  байсан юм.

Хан: Тулаан хаяанд ирчихсэн байна. Та нар юу гэж бодож байна?

Дай: Мэдээж чадах бүхнээ хийнэ.  КК ялах ёстой.

Грант:  Суу суу суу.

Хан: Хашгичхаа боль.

Грант: 

Грант:  Хөөе хөөе. Мангас ганц бие байснаасаа өөр болчихож. Тэмцээний өмнө бид нартай уулзана гээд л. Багийн ахлагч яагаад ирээгүйг одоо л ойлголоо.

97: Ховор тохиолдолд. Битгий яриаг нь таслаад бай.  

Грант:  Баярлалаа, босс.

Хан: Эхэллээ шүү.

Нэг: Та хэл хэл. Бид нар сонсож байна.

Хан: Юуны өмнө... Маш их дарамт, шахалтыг туулж энэ хүртэл ирсэнд баяр хүргэе. Улсын аваргын төлөө өрсөлдөнө гэдэг тийм ч амар  юм биш. Үнэнийг  хэлэхэд ярих юм бараг алга. Мэргэжлийн тоглогчийн хувиар би бас муугүй амжилт гаргасан. Гэхдээ би бууж өгсөн болохоор амжилтанд хүрсэн гэж хэлж болохгүй. Тийм болохоор та нарыг дундаас нь битгий бууж өгөөсэй гэж хүсч байна. Ямар ч тэмцээнд орох байсан бүх чадлаа дайчлах хэрэгтэй. Си Ти Эфийн салбарт... хэдэн жил л болох боломжтой. Гарын хурд, нас,  тархины ачаалал гээд тавигдах шаардлага маш өндөр. Сайн хар. Өмнө нь аварга байсан хүмүүс бүгд байхгүй болсон. Хэн ч энэ салбарыг орхихыг хүсдэггүй. Тэд гарахаас өөр аргагүй болдог. Баатруудын хувьд хэрцгий үнэн. Тиймээс... яг одоо энэ насан дээрээ сайн хичээгээрэй. Сүүлд харамсахгүйн тулд чадах бүхнээ хий.

97: Хийцэгээе.

Грант:  Хийцэгээе.

Дай: Хийцэгээе.

Нэг: Хийцэгээе.

97: Амжилт.

Дай: Амжилт.

Грант:  Хөөе хөөе.

Хан: Нууцаар чагнаж байна уу?

Тон: Чиний яриаг сонсож байна. Тэд нар яваагүй юу?

Хан: Тийм. Сэтгэл нь тайван биш байгаа. Дахиад жаахан суух байх.

Тон: Чи гэнэтхэн ээжтэй адилхан харагдаад байна. Цэцэрлэгийн хүүхдүүд, багштай байгаа юм шиг.

Хан: Бараг л адилхан. Нээрэн тийм. Маргааш чамд нэг юм хэлнэ ээ.

Тон: Яагаад маргааш гэж? Өнөөдөр хэлж болохгүй юм уу?

Хан: Маргааш гээд байхад.

Тон: Тэгвэл яах гэж хэлсэн  юм? Өөрөө эхэлчихээд хэлэхгүй байхаар чинь би шөнө яаж унтах юм? Зугтаахгүй шүү. Хэл хэл хэл хэл хэл хэл. Яаж байна аа?

Хан: Ингээд байвал би “шийтгэнэ” шүү.

97: Босс, тэр... Юу ч биш ээ. Үргэлжлүүл... Дуусах болоогүй гээд хэлээд байхад чинь... хүн яаруулаад л байсан...

Хан: Үгэнд ор. Өнөөдөр тэмцээний бэлтгэлд анхаарах хэрэгтэй байна. Дэмий юм бодох хэрэггүй.

Тон: Өнөөдөр чи унтаж чадахгүй байх тийм ээ?

Хан: Чамд би тийм эмзэг харагдаад байна уу?

Хан: Үгүй ээ. Би Олон улсын Эй Си Эм тэмцээнд явахдаа... эхний шөнө нь сэтгэл догдлоод унтаж чадахгүй байсан. Тийм болохоор чамд ямар байгааг би сайн ойлгож байна. Нээрэн, би нөүтбүүкээ авчраад дэргэд чинь хань болъё, за юу? Хүлээж бай.

Грант:  Тэд нар... нөгөө...

97: Хөөе. Босс, бэр эгчтэй уулздаг болсноос хойш хүнлэг болж байна.

Грант:  Хэн тэгж байна?

97: Жижиг зүйлс. Чи ойлгохгүй ээ.

Нэг: Хөөх. Мөнхийн ганц бие. Өөрөө юу ч мэдэхгүй юм байж.

97: Өөрөөсөө настай хүнийг шоолж байна уу?

Нэг: Настан гэнэ шүү.  

Грант:  За за, болно оо.

Т: Мөн ч юм шиг. Биш ч юм шиг.

Ё: Тэгээд мөн юм уу?

Т: Бүсгүй.

Тон: Аан?

Т: Сайн байна уу? оролцогчид энэ давхарт байрлаж байгаа юу?

Ё: Си Ти эфийн тамирчид.

Тон: Тийм ээ. Хэнийг хайж байгаа юм?

Ш Т: Хан Шаняан.

Т: КК-ийн захирал. Тэрнийг хайж байна.

Ё: Тийм ээ.

Тон: Та нарт өртэй юм уу?

Т : Үгүй ээ, үгүй үгүй.

Ё: Яалаа гэж дээ.  Бид нар...

Т: Бид нар найзууд нь байна.

Тон:  Тийм үү? Тэнд байгаа. Би заагаад өгье.

Ё: Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.

Т: За, баярлалаа.  Баярлалаа. Баярлалаа.

Тон: Чамтай уулзъя гэж байна.

Ё: Хан.

Т: Хан.Хан. Санасан шүү. Зөндөө санасан.

Хан: Та нар энд байгааг яаж мэдсэн юм?

Т: Апплдог дуудаж байхад, хэн татгалзаж зүрхлэх юм?

Ё: Та нарын тэмцээнийг үзэх гээд ажлаасаа чөлөө аваад ирлээ.

Хан: Хурдан ор. Хурдан ор. Ор ор.

Ё: За.

Хан: Манай багт байсан тоглогчид. Шао Ёо. И Чиан.

Бүгд: Өө...

Ё: намайг И Чиан гэдэг.

Т: Тийм биш ээ. Бид нар  орлон тоглогчид. Соло орлон тоглогчид байсан. Тэмцээнд оролцож байгаагүй.

Хан: Ялгаагүй.

97:   Сайн уу, ах нараа. Намайг 97 гэдэг.

Грант:  Грант гэдэг.

Дай: Би Демо.

Нэг: Нэг.

Ё: Мэднэ ээ, мэднэ. Та нар чинь алдартай хүмүүс.

Т: Их алдартай хүмүүс.

97: Үгүй ээ, үгүй.

Хан: Алив, буйдан дээр суу.

Т: За.

97: Босс, бид нар яваад бэлдэж байя.

Хан: За. Сандрах хэрэггүй. Эцсийн мөчид бэлдээд ямар ч хэрэггүй. Өнөөдөр сайн амраад ав.

Бүгд: За...

Грант:  Баяртай. Бэр эгч ээ, баяртай.

97: Баяртай.

Бүгд: Баяртай.

Грант:  Босс, баяртай.

Тон: Би  ч гэсэн явлаа.

Хан: Жаахан суухгүй юм уу?

Т: Бэр Дүү.

Ё: Бэр эгч ээ.

Тон: Сайн уу.

Ё: Сайн уу. Сууя...

Хан: Та хоёр хэзээ ирээ вэ? Гэнэтхэн?

Т: Чамд гэнэтийн бэлэг барих гээд.

Ё: Бид нар үдээс хойш ирсэн. Та нарын дараахан.

Т: Би ажлынхандаа ирж тэмцээн үзнэ гэж хэлсэн. Золигнууд чинь намайг ямар багт тоглодог байсан бэ гээд асуугаад байсан. Соло багт гэсэн чинь гайхаж байна лээ.

Ё: Орлон тоглогч байж гайхуулаад л.

Т: Орлон тоглогч яасан гэж? Орлог тоглогч  бэлтгэлд тусалдаг юм шүү. Хан Шаняаны бэлтгэлийг хэн хангах вэ? Хэн тэгж чадах юм?

Хан: Энэ үг... хачин сонсогдож байна шүү. Би та хоёрт яаж ханддаг байлаа? Би та нарт муу хандаж, дээрэлхэж байсан уу?

Т: Тэгж ярих хэрэггүй. Сэтгэл санааны дарамт байсан.

Ё: Яг үнэн. Хан, чи өөрчлөгдөн биз дээ? Одооны хүүхдүүд шил шиг хэврэг болсон шүү. Чиний загнахыг тэвчиж чадахгүй.

Хан: Өөрчлөгдөнө гэнэ шүү. Тэвчиж чадвал тэр биз, чадахгүй бол явж болно.

Т: Муухай ааштай хэвээрээ байх шив. Бэр дүүгээр сайн заалга.

Ё: Бэр эгч ээ, амжилт.

Хан:  Нууцаар сонсож байна уу?

Ё: Муу хэлсэн биш дээ.

Хан: Жимс ид.

Т: Хэрэггүй ээ, хэрэггүй.

***************

97: Шао Ми ах аа.

Ми: Аан?  Хүрээд ирэв үү? Яасан? Эрхэлж байгаад ирэв үү?

97: Урмын үг сонсчихоод ирлээ.

Ми: Урмыг үг үү? За за, сууцагаа. Суу суу суу.

97: Хөөх, ахлагч эрт ирчихсэн байна.

Ми: За, наадахаа унш. СП та нарын хуучин өрсөлдөгч. Тэд нарыг сайн мэдэх ч гэсэн багийн менжерийн хувьд би мэргэжлийн байх ёстой. Тийм болохоор СП-ийн танилцуулгыг бэлдсэн юм.

Дай: Шао Ми ах аа, баярлалаа.

Ми: За, эхэлцэгээе. СП багийн ахлагч. Хуа Ти. Си Ти Эф-т та нарын насан дээр байхдаа орсон. Азийн аварга болж байсан бас багийн ахлагч.

97: Хуа Ти өрсөлдөгчийнхөө алдааг олохдоо сайн. Хамгийн их алдаа олдог байх аа. Нээрэн,  саяхан найз охиноосоо салчихсан гэж байсан. Тоглоход нь саад болох бол уу?

Нэг: Тэгэх байх аа. Хэцүү байгаа байлгүй.

Грант: Санаа зоволтгүй, би хорон санаатай юм чинь үзүүлээд өгнө. Зүгээр.

Ми: За за за. Одоо болно болно болно. За, дараагийнх нь. Оу Чиан. Соло багийн анхны гишүүдийн нэг. Арван жилийн өмнө Си Ти Эфийн улсын аварга болсон. Тэрнээс өмнө багийн ахлагч байсан.

Нэг: Би тэрнээс айгаад байдаг юм. Яг арслан шиг дайрдаг.

Грант: Өөртөө итгэлтэй бай.

Ми: Энэ удаа сайн хичээгээрэй. Тэрнийг ялна шүү, за юу?

Нэг: З-за.

Ми: Дараагийнх нь дараагийнх нь дараагийнх нь. Инин. Бид нар тэрийг мэднэ. Норвеги руу хамт явж, ганцаарчилсан тэмцээнд цуг оролцож байсан. Гэхдээ СП-д орохоосоо өмнө бас л багийн ахлагч байсан. За юу?

Ву: Их няхуур тоглогч.

Ми: Сонссон уу? Ву Бай хүртэл хэлж байна. За үлдсэн хоёрыг нь танилцуулаад яах вэ. Гэхдээ нэг анхааруулах юм байна. СП хоёрдугаар багийн ахлагч, миний оронд орсон хүн.

Бүгд: Хөөх.

97: Шао Ми ах аа, санаа битгий зов. Би таны өмнөөс үзүүлээд өгнө өө.

Ми: СП-ийн ахлагч, Оу Чиан хоёр удахгүй зодог тайлна. Тийм болохоор тэд нар аварга болохыг хүсч байгаа.

Ву: Анхны, сүүлчийн гэлтгүй тэмцээний үеэр үе болгонд анхааралтай, няхуур тоглох хэрэгтэй.

Ми: Сайхан хэллээ.

***************

Т: Амжилт хүсье.

Хан: За. Маргааш уулзъя.

Т: За, бид хоёр явлаа.

Ё: Баяртай.

Хан: Баяртай.

Т: Баяртай.

Тон: Ган Год, бяцхан Скүид нойр нь хүрээд удахгүй тасрах нь. Маргаашийн тоглолт маш чухал. Би чамд итгэж байна. Хичээгээрэй.

**************

Хан: Хэдэн цагт сэрүүлэг тавьсан юм? Яасан эрт юм бэ?

Тон: 7цагт.

Хан:  Тэмцээн үдээс хойш болно. Яасан эрт тавьдаг юм? Дахиад жаахан унтъя.

Тон: Унтахгүй ээ.

Хан: Царай чинь яагаад улайчихав?

Тон: Тэгээгүй ээ. Улайгаагүй.

Хан: Дотроо баяртай байгаа биз дээ? Дахиад далимдуулаад...

Тон: Үгүй ээ. Өчигдөр би унтчихсан байна. Намайг сэрээхгүй яасан юм?

Хан: Би дуудсан шд. Чи өөрөө тэвэрчихээд тавихгүй байсан шд.

Тон: Би юу?

Хан: Тийм.

Тон: Худлаа яриад.  Худлаа яриад байгаарай, Хан Шаняан.

Хан: Ёоёо...

Тон: Сэрээхгүй яасан юм?

Хан: Боль л доо.

Тон: Сэрээхгүй яасан юм?

Хан: Юунаас айгаад байгаа юм? Би чинийх... цаг хугацааны л асуудал. Чамаас өөр... өөр сэрээж зүрхлэх хүн байхгүй.

Тон: Чи... юу яриад байна аа?

Хан: Чи л намайг сэрээж болно. Чамаас өөр... хэн тэгж чадах юм?

Тон: Тэг...вэл... би сэрүүлэг тавьж байхгүй ээ.

Хан: Жаахан унтъя.

Тон: Хан Шаняан.

Хан: Ярихаа боль. Нойр хүрээд байна. Би шөнө гурван цагт унтсан. Битгий хөдөл. Сайхан тухтай байна.

Тон: За.

Хан: Хоёулаа хамт амьдрах юм бол би сэрүүлэг тавина шүү. Чи тавьж болохгүй.

Тон: За.

****************

Ми: Яасан?  

Грант: Босс найз охинтой болоод бид нарыг мартчихсан юм шиг байна.

97: Менежер ээ, залгаад үз дээ.

Ми: Үгүй шүү. Та нар залга.

97: Ахлагч аа. Залга даа.

Ву: Нэг минут дутуу байна. Яарах хэрэггүй.

Дай: Нэг минутанд ирнэ гэж үү? Ирж байна.

Хан: Яагаад хараад байгаа юм? Би хоцорчихсон уу?

Дай: Үгүй ээ, үгүй. Үгүй.

Нэг: Яг цагтаа ирлээ.

97: Хөөх.

Бүгд: Хөөх. Хөөх хөөх... муугүй шүү. Тийм ээ.

Ву: КК-клубийн дүрэмт хувцасыг анх удаа эмэгтэй хүнд өмсүүлчихсэн байна.

97: Жао эгч, Су Чен эгч хоёроос өөр...

Нэг: Найз охин нь анхных нь. Бэр эгч өмссөн байна гэхээр бидний нэг гэсэн үг.

Грант: Тэгэхээр тэр хоёр бэр эгчийг боссын хүн гэдгийг харуулж байна.

97: Тийм бол... Бэр эгч ээ, долоовор хуруугаа нийлүүлье. Бид нар уриагаа зааж өгье.

Тон: Ингэж цочих гэж.

97: Бэр эгч ээ, сурчихсан уу? Дахиад нэг хийгээд үзье.

Тон: За.

Хан: Явцагаая.

Ми. Явъя, явъя.

97: Явъя.

Бээжин улсын аварга шалгаруулах тэмцээн.

Ай: Бэлтгэл сайн уу?

Ми: Танай багийг хурдан ялах байх.

Ай: Хөөх. Шао Ми, чи КК-д ороод хэр удаж байгаа билээ? КК-ийн хүн болчихсон байх шив.

Ми: Цалинг нь авч байгаа юм чинь.

Ай: Амжилт хүсье.

Хан: Амжилт хүсье.

Ай: Хожил хоёр тийшээ.

Хан: Хожил хоёр тийшээ.

Ай: Нээрээ, санаж байна уу? Бид нар энэ стадионд аварга болж байсан. Сонирхолтой байна.

Соло: Бид нар улсын аварга болчихоод байна. Соло баг тарж болохгүй. Энэ миний буруу. Гэхдээ чи энэ багийн шилдэг тоглогч. Шинэ баг байгуулж болно. Нэрээ солиод багийн ахлагч болж болно шд. Чамд ирээдүй байгаа. Яарч зодог тайлах хэрэггүй.

Оу: Тийм ээ.

Ай: Март, буу халах зав алга.  Өнөөдөр би анх удаа тайзан дээр тайлбарлагч хийнэ. Явж нүүрээ будлаа.

Ми: Хөөе. Анх удаа хөтлөгч хийж байж, нэг товч илүү тайлаарай. Тэгвэл буруу юм хэлсэн ч хүмүүс анзаарахгүй.

Ай: Яв аа.

*****************

Ш:  Хөөх. Ай Чин. Цаг болох нь.

Ай: Өнөөдөр би тайлбарлагч хийнэ.  Сайхан харагдах хэрэгтэй шд.

Ш: Чи угаасаа хөөрхөн болохоор ингэх хэрэгүй ээ. Наад будаг чинь ямар өнгө юм?

Ай: Улаан хүрэн. Надад зохиж байна уу?

Ш: Тийм байна. Би дараа комоор нь авч өгнө өө.

Ай: долигонох хэрэггүй. Энэ өнгө өнөөдөр надад аз авчирна. Чи яагаад ороод ирсэн юм бэ? Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд.

Ш: Аан. Хурдлаарай. Би явлаа шүү.

Ай: За.

Ш: Хурдлаарай.

Ай: Одоо очилоо.

******************

Тайл: Эгч ээ.

Ай: Сайн уу.

Тайл: Сайн уу, сайн уу. Тавтай морил.

Ай: Өнөөдөр, надад тусалж дэмжээрэй.

Тайл: Та надад тусалж дэмжээрэй. Би таны тоглохыг хараад энэ салбарт орж ирсэн. Тэгээд тайлбарлагч болсон юм.

Ай: Баярлалаа.

Тайл: Баярлалаа. Эгч ээ, өнөөдөр та их эрч хүчтэй, дур булаам харагдаж байна.

Ай: Тийм үү?

Тайл: Аанхан. Надад нууцаа хэлэхгүй юм уу?

Ай: Эмэгтэй хүний нууц зэвсэг.

Тайл: Наадах чинь...юу  юм?

Ай: Уруулын будаг мэддэггүй юм уу?

Тайл: Аан... Наадахаар охин эргүүлж болох бол уу?

Ай: Мэдээж болно.

Эр: Шао Май. Шао Май. Бууж өгч болохгүй шүү. Эгчтэй ажиллаж байж аятайхан л байгаарай. Салбарын чинь эгч шүү, улайхаа боль.

Тайл: За за, ойлголоо.

Ай: Намайг эгч гэж дуудахаа боль л доо. Хараажийн надаас ах байхад чинь. Хөгширчихсэн юм шиг санагдчихлаа.

Эр: За за, дагина минь. Та хоёр бэлэн болсон бол тоглогчдыг тайзан дээр гарга.

Тайл: За.

Ай: За.

*******************

Соло: Сандрах хэрэггүй. Нэгдүгээр байр ч бай, хоёрдугаар байр ч байсан бид нар Хятадын төлөө тэмцэх болно.

Оу: Ийм босс байдаг юм уу? Заавал аварга болоорой гэж хэлэх хэрэгтэй биз дээ.

Соло: Та нар шилдэг нь. Дарамтлах шаардлага байхгүй.  Тоглох болгондоо сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Та нарын хувьд  хугацаа бага үлдсэн. Тэмцээн болгоны дараа оролцох тэмцээний чинь тоо нэгээр хасагдана.

Эр: Та нар сайн мэднэ. Би гурван удаа зодог тайлсан. Энэ бол  миний эцсийн боломж. Нөхөд өө. Та нарт найдаж байгаа шүү.

Эр2: Ахлагч аа, аварга болсныхоо дараа уйлаач дээ.

Эр3: Санаа зоволтгүй. Бид нар заавал аварга болно.

Эр2: Тийм ээ.

Соло: За. Нөхөд өө. Алив.

Эр3: Амжилт.

Бүгд: Аварга болцогооё. СП.

***************

Дай: Босс. Аварга болж чадахгүй бол толгойг чинь авна.

Ми: Битгий дарамтлаад бай л даа. Тэмцээнд орох гэж байхад хүүхдүүдийг айлгаад, ийм дасгалжуулагч байдаг юм уу?

Хан: Гараад хар л даа. Дарамтгүй амьдардаг хүн байна уу? Энэ та нарын карьер, та нарын мэргэжил. Би өчигдөр хэлэх гэсэн үгээ хэлчихсэн. Өөрсдийнхөө төлөө амжилт гарга.

Дай: За.

Ву: Демо өөртөө итгэлтэй байх шиг байна. Хэдүүлээ тэрнийг дагана шүү.

Дай: Үгүй ээ, үгүй. Ахлагч аа...

97: Ялагдаж болохгүй шүү.

Ми: Амжилт.

97: Болгоомжтой байгаарай.

*******************

Эр: Нөхөд өө, Си Ти Эфийн Хятад улсын аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхэлнэ.

Ш: Амжилт.

Хан: Амжилт.

Соло: Амжилт.

Т: Хан, амжилт.

Ш: Босс, амжилт.

Т: Бэр дүү.

Ш:Бэр эгч ээ.

Тон: Бүгдээрээ ирчихсэн байна.

Эр: СП багийг хүлээн авна уу.

Бүгд: нэг хоёр гурав, СП.

Эр: Тэдний өрсөлдөгч болох КК баг.

Тон Ми: КК. КК. КК.

Тон: Амжилт. Амжилт.  

Нэг: Алив....

Эр: Сайн байна.

Ми: Сайн байна.

Эр: Тэмцээний тайлбарлагч Шао Май.

Тайл: Сайн байцагаана уу. стадионд тавтай морил. Манай Си Ти Эфийн Хятадын аварга шалгаруулах тэмцээнд тавтай морил. Өнөөдөр надтай тэмцээнийг тайлбарлах хамтрагчаа танилцуулъя. Апплдог. Манай шилдэг тоглогчдын нэг байсан бас СП багийн менежер. Та нар өнөөдрийн хоёр багийг сайн мэднэ. Тэмээн болохоос өмнө Си Ти Эфийнхэн санал асуулга явуулсан байгаа. Санал асуулгын хариуг мэдмээр байна уу? Хариултыг дэлгэцэн дээрээс харцагаая. Си Ти эфийн мэргэжлийн лигийн тамирчдаас хэнийг хамгийн их харахыг хүсч байна вэ гэсэн асуултын хариулт. Энд байгаа нэрсийг та нар надаас ч илүү мэдэх байх. Соло багийн үндсэн таван гишүүн нэгд бичигдсэн байна. Санал хураалтанд нийт арван сая гаруй хүн саөналаа өгсөн байгаа. Одоо ч тоо нь нэмэгдсээр байгаа. Тэр жил Си Ти Эфийн багууд байгуулагдаж эхэлсэнээс хойш Соло баг олон хүний сэтгэлд үлдсэн. Тэдний таван гишүүн одоо идэвхтэй тоглож байгаа тамирчид, тэр дундуу шилдэг тамирчин Ди Тигийн дээр бичигдсэн байна. Тэд нарыг дахиад тайзан дээр харахыг хүсч байна уу?

Бүгд: Тийм ээ...

Ай: Та нартаа баярлалаа. Биднийг мартаагүйд баярлалаа.

Тайл: Ингээд Си Ти Эфийн Хятадын аварга шалгаруулах тэмцээнээ эхэлцэгээе. Тамирчиддаа халаалт хийх таван минут өгье. Дэлгэцэн дээр цаг явж эхэллээ.

Ай: Явъя.

Тайл: За.

Хан: Би гарчихаад ирье.

Тон: За...

Ё: Хан яагаад гараад явчихав?

Т: Мэдэхгүй ээ.

Ми: Араас нь яв.

Тон: За.

Ш: Хөөе. Ямар байна? Зөвшөөрч байна уу?

Соло: Нэгэнт зарлачихаад. Би зөвшөөрөхгүй гээд яах юм? Гэхдээ ийм олон хүн мартаагүй байгаад баярлаж байна. Сайхан байна.

Ш: Сайн байна. Би Хан Шаняаныг цаашлуулж байгаад ирье.

Ай: Баярлалаа.

Тайл: Эгч ээ, та сандарсан харагдаж байна. Та манай улсын олон залуусын дэлгэцэн дээр зурагаа тавиулсан анхны эмэгтэй. Нөхөрсөг тоглолтоос айгаагүй биз дээ?

Ай: Их гэнэтийн байлаа. Та нар надад хэлээгүй болохоор би уйлах шахлаа.

Тайл: Та нарыг гайхшруулах гэж зориуд тэгсэн юм.

Грант: Санаа зоволтгүй.

97: Эсцээ хүртэл үзэлцэнэ ээ.

Дай: КК аварга болох нь ойлгомжтой.

Нэг: Демо, даруухан бай.

Грант: Амжилт.

97: Амжилт.

Нэг: Амжилт.

Эр: Сэтгэгдэл ямар байна?

Эр: Үзүүлээд өгнө өө.

Оу: Асуудалгүй.

Эр: Ялах нь гарцаагүй. 

Эр: Тийм ээ. Ахлагч аа, ялчихаад халуун тогооны хоол иднэ шүү.

Эр: Тэгье.

Эр: Болж байна.         

Грант: Аварга.

97: Аварга.

Эр: Амжилт.

Оу: Амжилт. Амжилт амжилт.

*******************

Тон: Энийг мэдээгүй байсан юм уу? 

Ш: Гэнэтийн бэлэг. Гэнэтийн байсан уу? Сэтгэл чинь хөдөлсөн үү?

Хан: Өдий насалчихаад хүүхэд шиг тоглоод л.

Ш: Энэ удаа би саналын тоо нэмээгүй шүү. Жинхнээсээ фенүүдийн өгсөн санал. Удахгүй цахим сүлжээнд тавигдана. Чи тайзан дээр гарах л болно.

Хан: Намайг айж байна гэж бодоо юу?

Ш: Хан. Чи айгаагүй. Би чиний тоглохыг хармаар байна. Бүгдээрээ харахыг хүсч байгаа.  Бид нарын мөрөөдлийг биелүүл л дээ. Өөрийнхийгөө ч бас. Хан. Гуйж байна. Аан? Гуйя... Юм хэлэхгүй бол, зөвшөөрсөн гэж ойлголоо шүү. Би явлаа.

Хан: Яагаад инээгээд байгаа юм?

Тон: Ууртай царайлж гэнэ. Тэгсэн ч гэсэн надад нөлөөлөхгүй. Би айхгүй байна. Би Яаяад ямар их атаархдагийг мэдэх үү? Би ч гэсэн чиний тоглохыг хармаар байна.

Хан: Саняад байхад би харуулсан биз дээ?

Тон: Тэрийг тооцохгүй ээ. Энэ тайзан дээр, чиний аварга болсон тайзан дээр.

Хан: Хөгширсөөн...

Тон: хөгширсөн? Хар залуугаараа байж. Залуугаараа байна.

Тайл: Бие халаалтын цаг дуусч байна.

Тон: Эхлэх гэж байна. Явъя. Аан? Явж тэмцээнээ үзье.

Тайл:Стадионд цугларсан үзэгчид бэлэн үү?

Тон: Явъя. Явъя аа. Хурдан хурдан. Явъя явъя явъя. Явъя явъя. Явъя явъя явъя явъя.

Тайл: Тоглолт эхлэхэд арван секунд үлдлээ. 9. 8. 7. 6. 5. 4. 3. 2. 1. Эхэл.

Эр: Тийм ээ.

Тайл: Аварга тодорлоо. СП баг. Манай хүчирхэг багуудын нэг СП.

Хан: Баяр хүргэе. 

Соло: Та нар сайн байлаа.

****************

Ай: Яагаад ирэхгүй байна аа?

Соло: Ирж байна шдээ.

Ми: Хөөе.

Соло: Ирчихэв үү?

Оу: Яагаад хоцроод байгаа юм бэ?

Соло: Тавтай морил. Тавтай морил. Нэг хоёрын гурав аа.

Бүгд:  Тавтай морил.

Хан: Яагаад зогсоод байгаа юм?

Ай: Сууцагаая.

Оу: Суугаарай, суу суу. Нэрэлхэх хэрэггүй.

Соло: Алив...

Хан: Ийшээ суучих...

Ай: Нэг хүн найз охиноо дагуулаад ирчихэж.

Т: Хан, би хүүгээ чам шиг гайхуулдаггүй шүү.

Ё:  Харин тийм. Арай гэж чамайг авах хүн олдсонд баяртай байна. Тоглолтын өмнөх уулзалтанд авчрах хэрэг байгаа юм уу?

Хан: Та нар болихгүй юм уу? Энэ дээрэмчдийг тоох хэрэггүй.

Соло: Юу гэнэ ээ? Аан? Хэн дээрэмчин гэж? Бид нар чиний хувийн амьдралд санаа зовсондоо л тэгж байна.

Ми: За за за за. Улайхаа боль. Соло багийн уламжлал ёсоор хийцэгээе.

Ай: Тийм ээ. Хоолоо идэцгээе.

Соло: Оу Чиан.

Оу: Аан.

Соло: Битгий суугаад бай. Шар айраг уу.

Оу: Ахлагч аа, би шар айраг уухгүй. Хийтэй болохоор тэмцээний үеэр хэхэрч магадгүй.

Т: Хөөх.

Ми: Өө, нээрэн... тэмцээнд оролцож байгаа ганц хүн. Алив би иллэг хийгээд өгье. Иллэг. Иллэг.

Оу: Нуруу. Нуруу.

Ми: Гараа өгчих. Гараа, гараа.

Оу: Өвдөж байна. Шао Ми, зөөлөн л дөө. Зөөлөн зөөлөн. Шао Ми. Өвдөж байна шд.

Хан: Нээрэн. Манай өрсөлдөгчдийн талаар дүн шинжилгээ хийсэн хүн байна уу? би түрүүн анзаараагүй өнгөрөөчихсөн.

Ай: Дүгнээд байх юм байхгүй. Жагсаалтын эхний таван хүн, бидний өрсөлдөгчид.

Тон: Хөөх. Хар даа, энэ олон жилийн дараа та нар эхний тавд хэвээрээ байна.

Соло: Энэ жагсаалт тийм ч чухал биш. Нөхөд өө, өнөө орой 9цагт бид нар одооны шилдэг таван тоглогчтой өрсөлдөнө. Сүүлчийн тулаан. Чадах бүхнээ хийцэгээе.

Ай: Чадах бүхнээ хийцэгээе.

Хан: Сүүлчийн  тоглолт. Алив...

Соло: Төлөө.

Бүгд: Төлөө.

Соло: Идэцгээе.... Хан. Арван жилийн дараа энэ гудамж их өөрчлөгдсөн байгаа биз?

Хан: Тийм ээ.  Арван жилийн өмнө энд зодолдсоноо санаж байна уу?

Соло: Зодоон гэнэ шүү. Бид хоёрын дунд... зодолдох гэж юу байх вэ? Чи л намайг мешок болгосон биз дээ. Үгүйлж байна шүү.

Хан: Юу үгүйлээ вэ? Надад зодуулдаг байснаа үгүйлээ юу?

Соло: Өөрийгөө л хэл. Арван жилийн өмнө бид нар энд их жаргалтай байж. Тэр үеийг үгүйлж байна.

Хан: Өчигдөр уучихсан болохоор хэлэхээ мартсан байна лээ. Хятадын СП салбарыг авч явах чамд хэцүү байгаа байх.  Бид бахархаж байгаа шүү.

Соло: Ёстой хэцүү байна. Чи ч ялгаагүй. КК баг ч гэсэн манай улсын шилдэг багуудын нэг. Бизнес эхлүүлэх хэцүү байсан уу?

Хан: Гайгүй ээ. Гэхдээ Нан Вей их зовсон. Би их зовоосон.

Соло: Су Чений нөхрийг битгий зовоогоод бай л даа.

Хан: Хуучин хайртыгаа мартаагүй л байна уу?

Соло: Тэгэлгүй дээ.

Ай: Хан чамд сайн хандаж байгаа юу?

Тон: Сайн байгаа.

Ай: Нээрэн үү?

Тон: Нэрээн.

Оу: Хөөе. Боль л доо. Энд нэг хос. Тэнд нэг хос. Намайг жаахан бодож болохгүй юу? Яагаад инээгээд байгаа юм? Хамгийн өөдгүй хүнийг шалгаруулбал чи нэгд орно шүү. Та нар мэдэх үү? Шао Ми жинхэнэ фанаттай болсон. Шао Мийд хичнээн сайн гээч.

Ми: Хоолоо сайн ид за юу?

Ай: Шао Ми, хаачих нь вэ?

Оу: Хөөе... Тэр охин Шао Мигийнд юунд сайн байдгийг ойлгохгүй юм. Миний бодлоор... хүмүүсийг хорон санаатнаас аврах гэсэн байх.

Тон: Фен нь манай ангийн охин. Шао Мийд их сайн байдаг юм.

Ай: Тийм үү?

Т: Бусдыг ярих ч яах вэ. Өөрөө хурдан хүнтэй болооч.

Оу: Сандрах юу байгаа юм? Би хичнээн царайлаг билээ дээ.

Т: Бэр дүү. Нэг тулгачихъя.

Тон: Бэр дүү гэж дуудах хэрэггүй ээ, Тон Ниан гэхэд болно.

Ё: Хан Шаняантай яаж танилцсан юм?

Тон: Шаняан тийм ч хөгшин биш ш дээ. Надтай уулзсан хүн болгон яагаад ингэж асуудал юм?

Оу: Чиний хэлдэг түмэн зөв.

Ё: Шаняан найз охинтой болно гэдэг ангараг гараг дэлхий дээр унаснаас өөрцгүй.

Т: Яг үнэн.

Ай: Эрчүүд та нар хачин юм аа. Залуу охиноос ийм юм асуугаад л. Чаддаг юм бол Хан Шаняанаас асуу л даа.

Т: Би одоохон...

Ай: Асуу л даа.

Т: Чадахгүй нь.

Ё: Өдий насалчихаад хэн загнуулахыг хүсэх юм?

Т: Үнэнийг хэлэхэд... өнгөрсөн жилүүдэд Соло тэр хоёрын өмнөөс их харамссан. Тэр жил манай баг тараад, бүгд яваад өгсөн. Тэрэнд санаа тавьж байгаа болохоор битгий буруугаар ойлгоорой.

Тон: Тэгэхгүй ээ.

Ё: Тийм ээ, тэгэхэд бид нар залуу байсан.

Оу: Тийм ээ. Соло,  Хан хоёр... Үнэнийг хэлэхэд...

Т: Соло байгаагүй бол бид нар энд байхгүй байсан. Хан ч тэр. Бид нар нэг баг болохгүй байсан. Хан Шаняан байгаагүй бол бид нар хоолгүй байх байсан. Амжилт гаргахгүй байсан. Би тэр хоёрыг хэзээ нэгэн цагт эргээд нөхөрлөнө гэж мэдэж байсан.

Оу: Бид нар бүгд залуу байсан. Өөдгүй амьтан байсан. Гэхдээ одоо ч ах дүүс хэвээрээ. Хөөе хөөе, хар даа.

Т: Энийг ярьсан чинь нулимс цийлэгнэж байна. Алив... ууя.

Оу: Алив...

****************

Ми:  Би удахгүй тайзан дээр тоглоно.

Яа:  Бид нар үзэх гээд хүлээж байна.  Фенүүд чинь бүгдээрээ тэмцээн үзнэ гээд баяртай байгаа.

Ми: Нүүрний маск явуулсан авсан уу?

Яа:   Авсан. Яг одоо задалж байна.

Ми: Манай найз хоёр хайрцагийг өгсөн юм.

Яа:   Хөөх. Ямар их юм бэ.

Ми: Намайг мэдээгүй байхад 97 нэг хайрцгийг нь авчихсан байна лээ. Би нэгийг нь чамд явуулчихсан.

Яа:   Өөртөө авахгүй яасан юм?

Ми: эрэгтэй хүн тийм юмаар яах вэ дээ. “Энийг хараад чи санаад орлоо. Яагаад гэдгийг мэдэхгүй. Чи мэдэх үү?” Яагаад ярихгүй байгаа юм?

Яа:   Юу ч биш ээ. Бичиг чинь гоё юм аа.

Ми: Нээрэн үү? Би муухай бичигтэй байгаа биз дээ. Хоолоо идсэн үү? Тэр хэд дээд давхарт хоолоо идэж байгаа.

Оу: Цадчихлаа.

Ми: Тэд нар ирж байна. Тийм.

Оу: Яасан удаан ярьдаг юм. Утас чинь дэлбэрэхээс айхгүй байна уу?

Ми: Завгүй болчихлоо. Бид нар явах гэж байна.

Яа: Тэг ээ. Фенүүдийнхээ төлөө хичээгэрэй. Амжилт.

Ч: Хөөх. Хөөрхөн юм аа. Ийм юмаар хайраа илэрхийлж байдаг. өөр ийм хүн байдаггүй байх аа.

Яа:   Манай Шао Ми хамгийн эгдүүтэй.

Ч: Аанхан.

36-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home