Go Go Squid 35

Go Go Squid! EP35

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Эх: Хан Шаняаны хойд ээж

 

35-р анги.

Тон: Баярлалаа, ах аа.

Эр: Зүгээр ээ.

Тон: Саммер.  Аав аа. Ээж ээ... Аав аа. Ээж ээ? Аав аа.

*****************

Хан: Энд ирэхийг чинь мэдсэн бол би ирэхгүй байсан юм.

Эх:  Юу яриад байгаа юм? Ийм олон жил болж байхад энэ газар яг хэвээрээ байна.

Хан: Хурдан орчихоод ир.

Эх:  Чи хамт орохгүй юм уу? Би яаж ганцаараа орох юм бэ? Ван Хаогийн ээж та нарыг яаж халамжилдаг байсныг мартаж болохгүй шүү. Энд ирээд удаж байж, ирчихээд орж мэндийг нь мэдэхгүй. Тэгж болдог юм уу. Алив, хурдан оръё.

Хан: Мэдэхгүй байж.

Эх:  Оръё оо. Хөөе. Бушуулаач. Энэ хүүхдийг дээ. Буухгүй юм уу, үгүй юу? Буухгүй бол би нэрийг чинь хашгирна шүү. Бүгдээрээ гарч ирээд чамайг тосч авах юм уу? За яах вэ. Хан Шаняан...

Хан: За за за.

Эх:  Нааш ир, нааш ир. Буугаад ир. Ван Хао Хятадын бүс хариуцсан захирал болчихоод гэрээ солиогүй байдаг байна шүү.

Хан: Та сайн судлаа шив.

Эх:  Судлаад байх юу байна аа? СП-ийн пейж дээр биччихсэн байна лээ шд. Нааш ир, нааш ир.

Эм: Очилоо. Очилоо.

Эх: Инээ л дээ. Ирж байна. Ирж байна. Ван Хаогийн ээж ээ. Таньж байна уу? Шаняаны ээж байна.

Эм: Саналгүй яах вэ дээ. Яг хэвээрээ байна. Хөөрхөн хэвээрээ байхад танилгүй байх вэ дээ?

Эх: Яалаа гэж, хөгширсөөн.

Эм: Хурдан  ор ор.

Эх: За за за.

Эм: Юу хийгээд байгаа юм, орооч. Энэ хүүхдийг дээ. Шао Ай. Хурдан хүрээд ир. Хэн ирснийг хар даа.

А: Хөөх. Сүнс байна гэж харлаа. Мангас аа, манайд юу хийж байгаа юм?

Эм: Яаж байгаа юм? Хурдан эмээ гэж дууд.

А: Эмээ сайн уу.

Эх: Энэ...

Эм: Ван Хаогийн охин.

Эх: Хөөх. Ийм том болчих гэж. Хөөрхөн юм аа.

А: Эмээ, та ч гэсэн хөөрхөн байна.

Эх: Хөөрхөн гэдэг нь.

Эм: Авга ах гэж дууд.

А: Мангас.

Эм: Хан ах гэж дууд.

А: Хан ах аа, сайн уу.

Хан: Яваад хоёр аяга ус аваад ир.

Эм: Суу л даа. Ийшээ суу.

Эх: Хөөрхөн юм аа.

Эм: Шао Хан, суугаач.

Хан: За. Шао Хан, Хятадад ирсэнээсээ хойш над дээр ирээгүй.

Хан: Юу... жаахан завгүй байлаа.

Эх: Би зангасан. Олон жил харж ханддаг байсан хүн дээр очихгүй яасан юм гээд загначихсан.

А: Эмээ. Цай уу.

Эх:   За за. Баярлалаа баярлалаа. Нээрэн тийм.

Эм: Хүүе.

Эх: Улаан дугтуй.

Эм: Хүүе ээ.

А: Баярлалаа.

Эм: Яах нь вэ.

Эх: Зүгээр ээ. Анх удаа уулзаж байж, бэлэг өгөлгүй яах вэ. Би Ван Хаогийн ажил их сайн байгаа гэж сонссон. Бизнес нь томорч байгаа гэсэн.

Эм: Үгүй ээ.

Эх: Тийм том бизнес хийж байж, байраа болихгүй яасан юм?

М: Солих дургүй ээ.

Эх: Тэгсэн ч гэсэн гэрлэх хэрэгтэй шд. Шинэ байр бэлдэлгүй яах вэ.

А: Манай аав гэрлэхгүй ээ.

Эх: Аан? Яагаад? Ван Хао залуу хүн байж гэрлэх хэрэгтэй шд.

Эм: Тоох хэрэггүй. Шао Хан яаж байна?

Эх: Манай хүүд байгаа.

Эм: Хүүхэдтэй болчихоо юу?

Эх: Биш ээ, биш. Найз охинтой болсон. Удахгүй гэрлэнэ.

Эм: Сайн байна.

А: Тон Ниан эгчтэй гэрлэх гэж байгаа юм уу?

Эх: Шао Ай,  буруу яриад байна. Би эмээ юм чинь, Тон Нианыг авга эгч дуудах хэрэгтэй.

А: Найз охин нь надаас хэдхэн насаар эгч. Яаж авга эгч гэх юм?

Эм: Явж, гэрийн даалгавраа хий. Яв аа.

А: За.

Хан: Сонссон уу? Гэрийн даалгавраа хий.

А: Танд хамаагүй.

Эм: Энэ хүүхдийг дээ. Анх манайд ирж байхдаа 20 ч хүрээгүй байсан. Одоо ингээд амжилтанд хүрчихсэн байдаг. Цаг хугацаа ч хурдан юм аа.

Эх: Харин тийм ээ. Таны бие сайн уу? 

Эм: Сайн сайн.

Эх: Сайн байна. Ван Хао...

Соло: Дараагийнх нь,  шинэ оны мэнд хүргэе. Шанхайд шинээр эхэлцэгээе.

Оу: Хаппи нью ийр...

Бүгд: Шинэ оны мэнд ээ.

Соло: Төлөө.

Эм: Шао Хан ч гэсэн их амжилттай яваа гэж сонссон. Их сайн байгаа гэсэн.

Эх: Сайн найзууд шүү дээ, мөр зэрэгцэн алхалгүй яах вэ.

Эм: Тийм ээ. Яг үнэн...

Ай: Юу юм?

Соло: Ханиадны эм. Та нэр эрүүл мэндээ бодох хэрэгтэй.

Оу: Ахлагч аа, бид нар яах юм? Ганцхан хайрцаг байна шд.

Соло: Өөрөө ав. Яагаад хараад байгаа  юм?  

А: Аав аа, Хан авга ах манайд ирсэн.

****************

Тон: Аав аа, ирчихсэн үү? Яагаад утсаа авахгүй байсан юм бэ?

Аав: Утсаа авч яваагүй ээ. Гал тогоонд цэнэглэж байгаа.

Тон: Хаашаа явсан юм? Аан?

Ээж: Хойд ээжтэй нь уулзаад ирлээ. Тэр сандарч байгааг нь?

Тон: Сандарч болохгүй юм уу? Та нар хойд ээжтэй нь юу ярьсан юм? Намайг ярьсан уу?

Ээж: Шанхайд ирсэн нислэг бас аар саар юм ярьсан. Өөр юу ярих вэ дээ? Гэхдээ ярилцсаны дараа бид нар Шао Ханыг арай дээр мэддэг болсон. Тийм ээ?

Аав: Тийм.

Тон: Тэгвэл юу мэддэг болсон юм?

Аав: Аан. Нээрээ Ниан Ниан, та хоёр маргааш Бээжин рүү тэмцээнд явах гэж байгаа юм уу?

Тон: Та хоёрт өнөө орой хэлье гэж бодож байсан юм. Тийм ээ, Бээжинд тэмцээнд үзэх гэж байгаа.

Ээж: Ниан Ниан, сайн сонс. Дараа иймэрхүү юмыг үнэнээр нь шууд хэлчихэж байгаарай, за юу? Худлаа хэлэх юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү. Зүгээр л үерхэж байж, нуугаад байх юм юу байгаа юм? Хоолоо идээгүй юу? Хоол хийгээд ирье.

Тон: Өөр хэлэх юм байхгүй юм уу?

Ээж: Байхгүй. Нээрэн тийм, Шао Ханд амжилт хүсье гэж хэлээрэй.

Тон: Аав аа. Та нар юу ярьсан юм? Аан?

 Аав: Мартсанаас... би өвчтөнүүдийнхээ түүхийг унших ёстой юм байна. Мартчихсан байна.

Тон: Нэг л хачин байна даа?

******************

Эм: Нааш ир. Хар даа. Ван Хаогийн өрөө. Олон жил болж байхад өөрчлөхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ өрөөг харах сайхан байна уу? Ороод хар л даа.

Эх: Хөөх. Зөндөө шагнал байна. Хар даа, та нар... Хөөе... Яагаад зогсоод байгаа юм? Орж ирээд хар л даа.     

Эм: Ван Хао найз нөхдөө үргэлж дурсдаг юм. Та нарын хожсон шагналууд бүгд наана чинь байгаа. Намайг хүрэхийг ч зөвшөөрдөггүй юм. Тоосыг нь ч арчуулахгүй шүү дээ.

Эх: Тэгнэ ээ, тэгнэ. Хар даа, найз чинь та нарыг мартаагүй байна.  Чамаас л дээр.

А: Аав дотроо нуудаг. Хан ахын уур царайн дээр нь ил байдаг.

Эмээ: Дэмий юм яриад. Аавд чинь хэлнэ шүү.

Соло: Нааш ир, нааш ир. Шаняан.

Оу: Нааш ир ээ.

Хан: Хөөе хөөе..

Соло: Суугаад үз ээ. Хурдан суу.

Ми: Ингээд...

Хан: Хөөе.

Оу: Хурдан суу.

Соло: Уйтгартай гэдэг нь.

Хан: Хөөе хөөе.

Соло: За за за. Болчихлоо. За. Тайвшир... Тайван тайван тайван.

Хан: Хөөе.

Ми: Айгаад байвал орилоорой.

Соло: Айвал орилно шүү. 

Ми Соло: Хөөе хөөе.

Ай: Хан Шаняан.

Хан: Би ус аваад, зургийг чинь аваад байж байя. Хүлээж байгаарай.

Соло: Хөөе.

Ай: Хөөе...

Хан: Хүлээгээрэй.

Эмээ: Шао Хан, энэ өрөөнд зөндөө дурсамж байгаа байлгүй. Яарах хэрэггүй.

Эх: Энэ олон цомыг багаараа хожсон шүү дээ.

Эмээ: Харин тийм ээ.

Эх: Энэ хүүхдүүд юу болсон болоод тарчихдаг байна аа?  

Соло: Байна уу? Чи хаана байна?

Хан: Танай гэрт, нөгөө газраа.  Сайхан харагдаж байна.

Соло: Санаж байна уу? Тэр жил бидний хэдэн нөхөд... дээвэр дээр суугаад маргааш болохгүй юм шиг архи ууж, мөрөөдлийнхөө тухай ярьж байсан. Зүүн зүгт хар. Чи тэнд зогсоод хашгирдаг байсан. Наана чинь байрны үнэ 90мянган юаниар өссөнийг чи мэдэх үү?  

Хан: Яагаад эндээс нүүгээгүй юм?

Соло: Чадаагүй ээ.

Ми: Би их мөнгөтэй болохоороо энэ байшинг худалдаж авна аа. Тэгээд аварга болох болгондоо энд ирж, архи ууна.  Дураараа орилно. Байрны эзнээс айх шаардлагагүй. Миний ирээдүйн гэр болно.

Оу: Шао Ми, тэнэг юм уу? Энэ байшинг авч авч чаддаг байлаа ч байнга тэгж үймүүлээд байвал байрны эзэн чамайг хөөх нь гарцаагүй.

Ай: Яг үнэн. Шао Ми, мөрөөдөх  ч хэрэггүй. Бид нар улсын аварга болсон ч... шагналын мөнгө нь энэ дээврийг авч хүрэхгүй.

Ми: Тэгвэл, бид нар дэлхийн аварга болох хүртэлээ тэмцэх хэрэгтэй.

Хан: Яг үнэн. Дэлхийн аварга болсныхоо дараа энэ хавийг бүгдийг нь худалдаж авна. Тэгвэл бид нарын шуугилаа гэж хэн ч загнахгүй.

Ми: Яг зөв. Бид заавал дэлхийн аварга болно.

Ай: Дэлхийн аваргын төлөө.

Оу: Дэлхийн аваргын төлөө.

Ми: Тийм ээ.

Соло: Бидний амьдралын хамгийн сайхан бас хэцүү жилүүд байсан. Наана чинь өөр хүн амьдруулмааргүй байна.

Хан: Хн. Тийм их мөнгөтэй юм уу.

Соло: Хурц үгтэй хэвээрээ байх шив. Маргааш орой бүгдээрээ цугларах уу? Найз охиноо дагуулаад ир. Уламжлал гээд бодчих. Бид нар тэгж тохирсон биз дээ? Гэр бүлийн шинэ гишүүдийг “байцаалтанд” оруулна гэж тохирсон.

Хан: Ярилцъя.

Соло: Би хүлээж байгаа шүү. Зугтаах талаар бодох ч хэрэггүй.

Хан: Тасаллаа.     

****************

97: Үнхэлцэг хагарах шахлаа.

Хан: Юунаас айгаа вэ?

97: Хан Шаняаны хүмүүс хэзээ ч айдаггүй.

Хан: Унтахгүй яасан юм?

97:   Гэгэлзээд байна.

Хан: Гэгэлзээд ээ? Яагаад гэгэлзээд байгаа юм?

97:  Би босс таны ачаар энэ салбарт орсон. Маргааш бид нар таны аварга болж байсан тэр стадионд тэмцээнд орно. Гэгэлзэхгүй яах юм? Сэтгэл хөдөлж, бас түгшиж байна.

Хан: Ингээд сонссон чинь нээрэн тийм юм байна.

97: Тэгэлгүй дээ. Босс, энэ надад ямар чухал болохыг та мэдэхгүй.

Хан: Одоо болно. Явж унт.

97: Босс. Маргааш аваргын тэмцээн болно. Танд хэлэх юм алга уу?

Хан: Битгий мартаарай.

97: Босс, хэл хэл. Би сонсож байна.

Хан: Чадвартай хүн дуу цөөтэй, чадваргүй хүн ам султай байдаг юм. Ойлгосон уу?

97: Ойлголоо. Ойлголоо. Ойлгосон.

Хан: Нөгөө л хүмүүс... Нөгөө л газар... гэхдээ бид өөрчлөгдсөн.

Тон: Өнгөрсөн бол өнгөрсөн. Ирээдүйд тэд чамтай хамт байх болно. Би ч гэсэн. Тон Ниан.

****************

Хан: Баяртай нь аргагүй инээгээд л, сугалаанд хожоо юу?

Тон: Анх удаа чамтай аялалаар явах гэж байна. Ээж аав хоёрын зөвшөөрөлтэйгөөр.

Хан: Анх удаа биш шдээ.

Тон: Саняаг тооцохгүй ээ. Саняа руу би нууцаар чам дээр очсон. Хөөе. Хар даа. Миний хувцас зүгээр байна уу? Ээжтэй нь уулзахад тохирох бол уу?

Хан: Гоё байна.

Тон: Нээрэн үү? Ингэхэд яагаад ийм хурдан явж байгаа юм? Бид нар хоёр хоногийн дараа ирнэ. Тэгээд уулзаж болохгүй юм уу?

Хан: Нөхөр нь үнэхээр залхмаар. Өдөрт хорин удаа залгаж байна. Өнөөдөр заавал ир гэсэн.

Тон:  Их сайн байх нь ээ.

Хан: Юу нь сайн байгаа юм?

Тон: Тэгэлгүй яах юм. Хүмүүс өдөр болгон хамт байхын тулд гэрлэдэг шд. Ээж аав хоёр ч гэсэн. Аавыг илүү цагаар ажиллахаар ээж бороотой байсан ч хамаагүй оройн хоол заавал хамт иддэг.

Хан: Тэгвэл чи?

Тон: Би авга эгчийнх рүү явдаг. Эсвэл би илүү юм шиг санагддаг юм.

Хан: Сонс. Хойшид би хаашаа ч тэмцээнд явах байсан заавал чамд хэлж байна. Чамайг хамт явмаар байвал аваад явна. За юу?

Тон: За.

Хан: Бас, чам руу утсаар ярьж чадахгүй байсан ч, чамайг санаж байгаагаа заавал мэдэгдэж байна аа. Машин суу.

Тон: За...

**************

Тон: Хурдлаарай.

Хан: Тавхан минут дутуу байна. Үглээд байвал тоох хэрэггүй.

Тон: Тэгж болохгүй ээ. Ээжтэй чинь анх удаа уулзаж байж, анхны сэтгэгдэл их чухал.

Хан: Надад сайхан сэтгэгдэл төрсөн бол юм биш үү?

Тон: Болохгүй ээ. Өөр хэрэг. Тэгэхээр бид хоёрын анхны уулзалтанд саад болж болохгүй шүү.  Үгэнд орно шүү. За юу?

Хан: Санаа битгий зов. Чи юу ч хийсэн бай тэрэнд таалагдана.

Тон: Хаана байгаа вэ?

Хан: Энд байх ёстой. Дагуулаад ирлээ. 

Тон: Эгч ээ, сайн байна уу.

Эх: Сайн уу, сайн уу.

Тон: Зам бөглөрөөд бид хоёр жаахан оройтчихлоо. Онгоцонд суух цаг чинь дөхөж байна, удаан ярих хэрэггүй.

Эх: Юунд яарсан юм бэ? Би ямар анх удаа нисэх гэж байгаа биш. Тон Ниан.

Тон: За.

Эх: Чамтай уулзаад би баяртай байна.

Тон: Би ч гэсэн баяртай  байна.

Эх: Хөөх. Энэ бугуйвч... их гоё  юм аа.

Тон: Баярлалаа, эгч ээ.

Эх: Зогсох хэрэггүй. Хурдан суу. Суу суу.

Тон: За.

Эх: Чи... Тэнд сууж бай. Суу л даа.

Тон: Эгч ээ, та суу.

Эх: За за за. Эелдэг юм аа. Хан Шаняаны сэтгэл клубээс гадна ганц чи л байгаа. Хөөе. Хүнд сайн байх тусмаа муухай ааш гаргадаг юм. Тэр хүнд их сайн гэсэн үг. Уурласан ч тоох хэрэггүй. Яахаа мэдэхгүй болохоор тоохгүй царай гаргаж байгаа юм.

Тон: Мэднэ ээ, эгч ээ.

Эх: Ухаантай охин гэж мэдээд байсан юм аа. Докторт сурах хэцүү байна уу?

Тон: Зүгээр ээ. Тийм  хэцүү биш.

Эх: Цаашид хичээлдээ л сайн анхаар. Гэрийн ажлаа Шаняанаар хийлгэж бай. Хар бор ажлыг эрчүүд хийхгүй бол хэн хийх юм?

Тон: Гэрийн ажлыг дандаа өөрөө хийдэг юм. Надаар хийлгэж байгаагүй.

Эх: Тийм үү? Чамд хайртай гэж мэдээд байсан юм аа. Манай хүүд олон дутагдал байгаа. Сайн сургаагүй миний л буруу. Намайг бодоод хүлээцтэй хандаж байгаарай.

Тон: Тийм биш ээ, эгч ээ.

Эх: Нээрэн, бас нэг юм байна. Гаднаас нь харахад том хүн шиг мөртлөө, сэтгэл нь их зөөлөн шүү. Гомдомтгой. Юмаа алдахаас их айдаг. Ялангуяа хайртай хүмүүс ээ. Хайртай хүмүүсийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Та хоёр маргалдах юм бол... маргалдаж бололгүй яах вэ. Гэхдээ сална, орхин явна гэж хэлж болохгүй шүү. Тэвчиж чадахгүй... Амиа хорлочихвол яана? За за, ойлголоо. Дөнгөж ярьж эхэлж байхад яаруулаад байх юм. Тон Ниан.

Тон: Аан?

Эх: Хан Шаняан КК клубийг яаж байгуулсныг мэдэх үү? Хамаг юмаа зориулж, зөндөө зовсон. Чи мэдэхгүй байх. Би ч гэсэн мэддэггүй байсан. Энд ирээд, өөрийнхөө нүдээр харж байж л мэддэг болсон. Тэр шагналуудын ард ямар их хүч хөдөлмөр байдгийг мэдсэн. Тиймэрхүү юмаа хэнд ч ярихгүй...

****************

Хан: Нээрэн тийм.

Тон: Яасан бэ?

97: Босс, би туслах уу?

Хан: Хэрэггүй ээ.

Тон:  Өлссөн юм уу? Ийм ихийг идэх юм уу?

Хан: Чамд авчирсан юм.

Тон: Би барахгүй шдээ.

Хан: Их биш шдээ.

Тон: Чи хүн юм идэж байгааг харах дуртай хачин хүмүүсийн нэг юм уу?

Хан: Чамд идэх юм бэлдсэн нь миний буруу болж таарч байна уу?

Тон: Миний буруу, миний буруу. Баярлалаа. Идэх үү? Та нар идэх үү?

Дай: Үгүй ээ.

Тон: Энэ... шинээр гарсан нь юм уу?

Хан: Халуун болохоор хайлаад наалдчихаж.

Тон: Гайхалтай юм аа, Хан Шаняан. КюКю чихэр ийм болсныг анх удаа л харж байна.

Хан: Зүгээр байна... Цангаж байна уу?  Өлсөж байна уу? Агааржуулагч хэтэрхий хүйтэн байна уу?

Тон: Үгү...

Хан: Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр зүгээр. Нойтон салфеткаар арчаад зүгээр болчихно.

97: Ингэж идээд байвал бэр эгч онгоцноос буухдаа 5кг нэмэх байх аа.

Ми: Сайн гэдэгээ илэрхийлж чадахгүй болохоор идэх юмаар орлуулж байгаа юм.

97: Аан, найз охингүй байх нь аргагүй юм байна.

Ми: Хөөе. Сайн харж ав. Ганц бие гэж гомдоллох хэрэггүй. Өөрсдийгөө сайн харж ав.

97: Тэр чинь юу гэсэн үг вэ? Та ч гэсэн одоо л найз охинтой болж байгаа биз дээ. Биднийг дорд үзэх хэрэггүй шүү.

Тон: Амттай байна.

Хан: Тэгвэл сайн ид.

Тон: За.

*****************    

Хан: Болгоомжтой.

Ми: За, хурдан буугаарай.

Хан: Яасан?

Соло: Арай гэж ирэх шив. Өглөөнөөс хойш буудлын өмнө хүлээж байлаа. Шао Ми, боссыг чинь өнөөдөр зээлчихье.

Ми: Тэг ээ. Эрт явуулаарай. Манай гол түшиг тулгуур болохоор удаан явж болохгүй.

Соло: Их зан гаргаж байх шив.

Ми: За. Бүгдээрээ дээшээ гараад амарч бай. 6цагт... оройн хоол иднэ. Хоёрдугаар давхарт найман цагаас бэлтгэлтэй шүү. Ойлгосон уу?

Бүгд: За. Ойлголоо.

Тон: Би ч гэсэн тэд нартай явж байя.

Соло: Хамт яв л даа.

Тон: Хэрэггүй ээ. Уулзах боломж арай гэж гарч байхад би саад болоод хэрэггүй байх.

Соло: Дүрэм. Гэр бүлд шинэ гишүүн нэмэгдсэн бол бусад нь байцаах ёстой.

Хан: Тэнцэхгүй гэж  айгаа юу? Явъя.

Соло: Хуучин газартаа.

Хан: Хаагдаагүй байна уу?

Соло: Бид нар байнга очдоггүй юм чинь, юу гэж хаагдах юм? Ирчихлээ. Өнөөдөр, энд хоол идье.

Тон: Та нар энд байнга ирдэг байсан уу?

Соло:  Бид нарын байнга цуглардаг газар.  Эндхийн ихэнх хоол нь Бээжин хоол. Байхгүй хоол  байхгүй.

Тон: Бүгд байдаг юм уу?

Соло: Тэр үед Хан бид хоёр тэмцээнд  ялсан ч, ялагдсан ч энд ирж уудаг байсан.

Тон: Явъя.

Соло: Тон Ниан, ямар байна? Эндээс  гоё харагдаж байгаа биз?

Тон: Тийм ээ.

Соло: Дуртай юмаа захиалаарай, би дайлж байгаа юм.

Тон: Баярлалаа.

Хан: Баг тарахаас өмнө сүүлчийн хоолны мөнгийг чи төлсөн. Энэ удаа би төлье.

Соло: Жаахан архи уух уу?

Хан: Тэгье. Бид хоёр хоёулаа зодог тайлчихсан болохоор тэмцээнд нөлөөлөхгүй. Юу ч яах вэ. Эхлээд нэг хайрцагийг авчих.

Соло: Хоёр хайрцаг.

Хан: Гурван хайрцаг.

Соло: Дөрвөн хайрцаг.

Тон: Нэг нэгээр нь захиалж авбал дээр байх аа.

Соло: Тэгье. Зөөгч өө, зургаан ширхэг пийжүү.

Эм: За.

Соло: Тон Ниан, хоолоо захиал. Эдний хоолнууд их амттай.

Тон: За.

*******************

Соло: Хан, дахиад тулгачихъя. Битгий байнгы уруу царайлж бай л даа. Инээж болдоггүй юм уу?

Тон: Дахиад ууж болох юм уу?

Хан: Сайн ууж чаддаггүй юм.

Тон: Тэгсэн мөртлөө зургааг захиалчихаж байгаа юм уу?

Хан: Ууж согтох дуртай болоод л тэр.

Соло: Хэн ууж чаддаггүй гэж?

Тон: Үгүй ээ, үгүй үгүй.

Соло: Алив, чиний төлөө. Уучих.

Тон: Бага уугаарай. Та нар тэр үед ямар байсан бэ?

Соло: Хамтдаа жаргалтай амьдардаг байсан. Жаргалтай амьдрахаас гадна олон асуудал байсан. Гэхдээ асуудал тулгарах болгонд надад үргэлж нэг үг бодогддог байсан. Би чамд хэлж өгье. Хан мэдэж байгаа. Хан, сонсож бай. Чи ч гэсэн энэ үгийг мэднэ. “Бидний мөрөөдөл их удаан унтаа байсан. Бидний цуглуулсан туршлага, амжилтууд бүгд сэргэх болно”. Тон Ниан, ямар байна?

Тон: Сайн байна.

Соло: Алив, алив...

Тон: Сайн хэллээ.

Соло: Алив,ууцагаая.

Тон: Уйлаад байна. Зүгээр үү, Соло?

Хан: Тооцоогоо хийчих.

Тон: За.

Хан: Хүлээж бай.

Тон: Аан?

Хан: Энийг ав.

Тон: Би тооцоо хийчихээд ирье.

Соло: Хан.

Хан: Одоо болно. Явъя. Согтчихоод уухаа боль. Явъя.

*****************

Тон: Ирчихлээ.

97: Босс, намайг дуудсан уу?

Хан: Тэрнийг барь.

97: Хөөх. Тулаан эхлээгүй байхад дайсны жанжныг буулгаад авчихаж байгаа юм уу?  

Тон: Ийш нь хэвтүүлэх үү?

Хан: Угаалгын өрөө рүү яв.

Тон: Зөөлөн. Болгоомжтой.

Соло: Тон Ниан, та нар гарч бай. Бид хоёрыг үлдээчих.

Тон: За. Тэгвэл...түрүүлээд явж байя. Хэрэг гарвал дуудаарай.  

Соло: Хан. Өнөөдөр хамт сайхан уулаа. Бид нар ингэж уулгүй хэр удсана билээ?

Хан: Өнгөрсөн арван жил чамтай дахиад уулзаж, ингэж уухыг хичнээн хүссэнийг мэдэх үү? Баяртай ч бай, зовсон ч бай, тэмцээнд ялсан ч, чамайг миний дэргэд байж хуваалцаасай гэж хүсдэг байсан. Гэтэл чи? Чи хаана байсан юм? Хулчгар амьтан шиг нуугдсан.

Соло: Би нуугдаагүй. Тэгэхэд би хэдэн настай байсан? Өөрөө ч мэдэлгүй аав болчихсон. Яахаа ч мэдэхгүй байсан. Ойлгож байна уу?Би та нарт гай болохыг хүсээгүй.

Хан: Хан Шаняан. Чи дэлхийн аварга болох ёстой. Чи дэлхийн аварга болох байсан, мэдэж байна уу? Чамайг явсны дараа, бид нар аварга болох байсан гэж үү? Ван Хао, сайн сонс. Бид нар хичнээн өндөрт хөөрсөн ч, хичнээн хол ниссэн ч, чамайг биднийг дэмжих салхи байгаасай гэж хүссэн. Би хичнээн ганцаардсаныг мэдэх үү?

Соло: Хан. Уучлаарай.

Хан: Чиний уучлаарай гэж хэлэхийг хичнээн удаан хүлээснийг мэдэх үү?

Соло: Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай... Босоод ир. Уучлаарай.

Тон: Ирчихсэн үү? Тэр хоёр дотор байгаа.

Ай: Тэд нар зүгээр үү?

Тон: Согтчихсон. Пийжүү боодлоор нь захиалаад хорин шилийг уучихсан. Дээр нь хоёр шил архитай. Хан Шаняан, Соло хоёр дотор байгаа. Хүн оруулахгүй байна.

Ай: Мэднэ ээ, над руу залгасан. Санаа битгий зов, тэр хоёр сайн уудаг юм.

Тон: Хан Шаняан Соло сайн ууж чаддаггүй гэсэн.

Ай: Худлаа ярих дуртайг нь мэддэггүй юм уу?

Тон: Худлаа ярьсан?

Ай: Хүн хуурах дуртай. Чи мэдээгүй юм уу? За, би ороодохъё.

Тон: Хөөе. Тэр хоёр ярилцаж байгаа, хүн оруулахгүй байгаа.

Ай: Зүгээр ээ. Болно оо. Гарч ирээд хувцасаа хатаа. Хурдлаач Юу хийгээд байгаа юм? Барь...

Хан: Бидний Бээжинд хожсон улсын аварга анхны... бас сүүлчийнх байсан.

Ай: Хан Шаняан. Уучлаарай. Өнгөрсөн хугацаанд... би энэ үгийг хэлэхийг маш их хүссэн. Уучлаарай. Өнөөдөр л ийм боломж олдлоо. Чамайг ид оргил үедээ байхад бид нар саад болсон. Бид нар байгаагүй бол чи хол явах байсан.

Соло: Надаас л болсон. Ай Чин. Бүгд миний буруу.

Ай: Соло. Миний хувьд... чи хамгийн сайн багийн ахлагч байсан. Хан Шаняан. Хөөх... Хан. Соло. Та нар тансаг амьдарч байна шүү. Ийм том өрөөнд. Бид нар бүгд байсан ч болох юм байна.

Соло: Ямар байна? Аварга хүмүүс аварга хүмүүс шиг байх хэрэгтэй. Тийшээ ороод хар даа.

Ай: Ямар том ор вэ... Тавуулаа унтсан ч багтах юм байна.

Хан: Тийм үү? Алив харъя.

Ай: Босооч ээ, Хан. Ичихгүй байна уу?

Соло: Тийшээ очоод хар даа. Өөр сонирхолтой юм байгаа.

Ай: Тийм үү?  Хөөх. Гал тогоо байна.

Соло: Хоол хийж болно.

Ай: Хөөе. Өнөө орой би хоол хийж өгье. Энд юу байгааг хар даа.

Соло: Жүржийн шүүс.

Хан: Үнийг нь хараарай. Зочид буудлын юм илүү үнэтэй байдаг шүү.

Ай: Тийм үү?

Соло: Хичнээн л үнэтэй байв гэж дээ?

Ай: Нэг нь 20юань. Ямар үнэтэй юм бэ.

Соло: Бид чинь аваргууд. Санаа зоволтгүй. Би даая.

Ай: Болохгүй ээ. Хүлээж бай... Гурвуулаа нэгийг хуваая. Би бодоодохъё. Тэгвэл нэг хүн 7юань болно гэсэн үг. Болчихлоо.

Соло: За алив...

Ай: Төлөө.

Хан: Төлөө.

Ай: Хөөе. Хэл дээ. Энэ гадуур зарагддаг шүүснээс амттай санагдаад байх юм. Үнэтэй болохоор тэр юм бол уу?

Соло: Зүгээр л тэгж санагдаж байгаа юм.

Хан: Улсын аварга болсны дараа би хайрцагаар нь авч өгнө өө. Бас энэ шүүсний сурталчилгааг хийе. Тэгвэл хүссэнээрээ ууж болно.

Соло: Яг зөв. Улсын аварга болчихвол бид нар сурталчилгаанд тоглож болно.Ганц энэ шүүс ч биш, хүссэн бүх сурталчилгаандаа тоглож болно. Тийм биз дээ?

Ай: Ханы сурталчилгааны төлөө.

Соло: За...

Ай: Одоо болно. Хүүхдүүд ирчихлээ. Гол юмаа ярья. Хан Шаняан. Чамд анхааруулчихъя. Бид нарыг ялах амаргүй шүү.

Хан: Дураараа ярьж байх шив. СП-г ялагдашгүй гэж бодож байна уу?

Соло: Харж л байгаарай.

Хан: Харж л байя.

Ай: Харж л байя.

35-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home