Go Go Squid! EP34
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Эх: Хан Шаняаны хойд ээж
34-р анги.
Тон: Ийшээ сууя... Наанаа суу, наанаа. Хөөе. Өнөөдөр энд, хэрэг гараад ирсэн юм уу?
Хан: Зүгээр л чамтай уулзахаар ирж болохгүй юу?
Тон: Үгүй ээ, бололгүй дээ. Болно.
Яа: Тон Ниан, би ирлээ. Хөөе. Чи энд юу хийж байгаа юм?
Тон: Чшш... Чшш...
Яа: Энд юу хийж байгаа юм?
Тон: Чшш...
Эр: Багш ирж байна. Багш ирж байна.
Багш: Сая миний урд гүйгээд байсан. Дахиад унтчихсан уу?
Яа: Ү үгүй ээ. Шалгалтаа авчихаад цайгаа уучихаад ирлээ.
Багш: Цайгаа ууусан гэнэ шүү. За, шалгалтын материалаа хураалга.
Тон: Асуувал миний ах, намайг авахаар ирсэн гэж хэлээрэй. Үгүй, болохгүй юм байна. Буруу ангид орчихсон гээд хэлчих.
Багш: Нэрнүүдийг нь бичсэн биз?
Тон: Нэг юм зохиогоод хэлчих. Зохиогоод хэлчих.
Багш: За.
Тон: Багш аа.
Багш: Чи хэн бэ? Энд юу хийж байгаа юм? Ангиа андуурчихаа юу?
Хан: Жиадон их сургуулийг алдартай гэхээр нь үзэхээр ирсэн юм.
Багш:Юу? Үзэхээр ирлээ? Тэгвэл гадуур явж үзэхгүй яасан юм? Энд юу хйиж байгаа юм? Шалгалт авч байхад. Энд байгаа оюутнууд бүгд шалгалт авсан хүмүүс. Яасан? Найз чинь байгаа юм уу?
Хан: Мэдээж.
Багш: Мэдээж ээ? Хэн юм? Энийг таних хүн байна уу? Аан? Хэн юм? Найз охин чинь уу?
Хан: Тийм.
Багш: Хөөх. Миний оюутан болохоор асуухаас өөр арга алга. Яасан? Кинонд явах нь уу?
Хан: Кино үзэх үү? Кино театрт очилгүй олон жил болж байна.
Багш: Тийм үү?
Эр2: Ах аа, таны амьдрал их уйтгартай юм аа.
Эр4: Харин тийм. Манай ангийн сор ийм хүнд сайн болчих гэж.
Эр: Харин тийм.
Багш: Чамд уурлагүй байна уу? Чам шиг хүнтэй уулзах уйтгатай байдаг байх даа.
Хан: Уурлах аа? Уурлаагүй ээ. Сайн хүүхэд.
Эм: Тон Ниан ч өрөвдөлтэй юм аа. Ийм хүнтэй таарчихдаг. Энэ залуу сэтгэцийн өвчтэй юм биш байгаа, тэгж байгаад сална гэж бодож байна уу?
Эм2: Багш аа, хайртай хосуудыг салгавал арван суварга нураасантай тэнцдэг гэсэн.
Эм: Тийм ээ, багш аа. Тон Ниан хичээл хийхээс өөр юм мэдэхгүй, гэнэн болохоор мэдэхгүй байна. Тэгээд ч анх удаа найз залуугаа авчирч байна. Бүтэлгүйтчихвэл хөөрхий яах болж байна? Үхтэлээ уйлах байх даа.
Багш: Болно оо, болно. Санаа зоволтгүй. Тэр золигийг... би яалтай билээ. Чи чи чи чи чи. Хэвээрээ байх шив...
Хан: Та өөрөө хэвээрээ байх шив. Хүнээр тоглох дуртай хэвээрээ байна.
Багш: Нөхөд өө,.. би танилцуулаад өгье. Энэ хүн миний номын дүү гэж хэлж болно. Би анх өөрийгөө танилцуулахдаа та нарт амьдралынхаа эхний хагасыг ном уншиж өнгөрөөсөн гэж хэлж байсан. Би олон зүйл сурсан, тэрний нэг нь аж үйлдвэрийн дизайн. Энэ хүн... миний номын дүү байгаа юм.
Бүгд: Аан... аан.
Багш: Алдартай, бас нэр нөлөөтэй хүн.
Хан: Хөөе, буруугаар ойлгох хэрэггүй. Тэр гуч гарчихсан дөч хүрэх гэж байхдаа манай ангид ирсэн юм.
Багш: Чи... Болно оо. Явж хоолоо идэцгээ.
Эр: Багш аа, зүгээр ээ. Таны найз ирсэн болохоор жаахан сууя л даа.
Эр2: Багш аа, зүгээр ээ. Та хоёр үргэлжлүүл. Бид нар сонсоод сууж байя.
Багш: Яв аа, хурдан яв... бүгдийг нь өгсөн биз?
Яа: Найз аа, найз залуу чинь царайлаг юм аа.
Багш: Өчигдөр утсаар сайн ярилцаж чадаагүй. Бизнесээ эхлүүлсэн гэсэн байх аа? Шинэ салбар юм уу?
Хан: Тийм. Си Ти Эф. Би клуб байгуулсан.
Багш: Сонирхолтой сонсогдож байна. Ингэе. Миний өрөөнд очиж ярилцъя.
Хан: Өнөөдөр жаахан завгүй байна. Аяар... бид хоёр...
Багш: За за за. Ойлголоо. Ойлголоо. Тэг тэг. Би та нарт саад болохоо больё.
Тон: Багш аа, баяртай. Манай багшийг таньдаг юм уу?
Хан: Тийм.
Яа: Түрүүлээд явлаа. Цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Тон: Яасан?
Хан: Гоё бичигтэй юм аа.
Тон: Бага байхад ээж зөндөө бичүүлдэг байсан. Чиний бичиг ямар вэ? Надад бичээд харуулчих.
Бичиг: Тон Ниан...
Тон: Бичгийн хэлбэр чинь... Багадаа хуулан бичиг хийж байгаагүй юм уу?
Хан: Би ч гэсэн багадаа хүчээр зөндөө давтсан юм шүү. Гэхдээ юм бичээгүй удсан байна.
Тон: Багадаа зөндөө бичсэн хүний бичиг ийм байдаг юм уу? Хэн бичүүлсэн юм?
Хан: Манай хойд ээж.
Бичиг: Хан Шаняан.
Тон: Нэмэр болоогүй юм шиг байна. Юу хийгээд байгаа юм?
Хан: Явъя.
Тон: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Би самбар арччихаад ирье. Тэгэхгүй бол хүүхдүүд харчихна. Хүлээж байгаарай.
Хан: Хөөе. Хөөе...
Тон: Болчихлоо...
Ж: Тон Ниан. Тон Ниан.
Тон: Жэн Хуй.
Ж: Ашгүй чамтай таарлаа. Чамайг өнөөдөр шалгалт авч байгаа гэж сонссон. Уулзаж амжихгүй нь гэж бодлоо.
Тон: Юу юу болоо вэ?
Ж: Чамд хэлэх юм байна. Сайн уу. Би... би эртээд аним дэлгүүрийн хажуугаар явж байгаад энийг харсан юм. Чамд таалагдана гэж бодоод авчихсан. Чиний цуглуулганд нэмэр болог гээд.
Тон: Баярлалаа. Гэхдээ, яагаад гэнэтхэн надад бэлэг авсан юм?
Ж: Юу... чамтай уулзаж болох уу?
Тон: Зүгээр ээ. Хэлэх юм байвал шууд хэл. Гадны хүн биш юм чинь. Тэгээд ч бид хоёр яарч байна.
Ж: Ниан Ниан, бид хоёр танилцаад удаж байгаа. Миний бодлоор...
Хан: Хөөе хөөе. Нааш ир. Нааш ир... хүрээд ир. Надад чамд хэлэх юм байна. Чи түрүүлээд явж бай. Хаалганы дэргэд уулзъя.
Тон: Аан. За.
Хан: Жаал аа. Гурван удаа. Чи миний найз охиныг булаах гэж гурван удаа оролдлоо. Чамд ямар сургамж өгч байж, чи ойлгох юм?
Ж: Найз охин булаасан? Гурван удаа? Ниан Ниан та хоёр...
Хан: Тийм ээ. Дараа сард миний эхнэр болно. Тийм болохоор дахиад ингэх юм бол зүгээр орхихгүй шүү.
Ж: Би мэдээгүй.
Хан: Одоо мэддэг боллоо. Явахгүй юу хийгээд байгаа юм?
Ж: Хөөе. Чи Тон Нианаас хэдэн насаар ах вэ? Тон Нианы юунд дуртайг мэдэх юм уу? Сайн сонс, Тон Ниан бид хоёр хоёулаа хичээлдээ сайн. Бид хоёрын хобби ч адилхан. Бид хоёр нэг ертөнцийн хүмүүс. Сайн сонс. Хүнд хайртай байх, амьтан тэжээхээс өөр шүү. Чамд хэлчихье. Тон Ниан өөрөө надад хэлэхээс нааш, чамд сайн гэж өөрөө л хэлэхгүй бол би яасан ч бууж өгөхгүй. Яасан ч бууж өгөхгүй...
Тон: Тэр биеийн тамирын талбай. Тэр урлагийн заал. Тэнд химийн лаборатори байгаа. Аан, цайны газар, дотуур байр хоёр энэ байшингийн ард байгаа. Нээрээ, манай багшийг яаж таньдаг юм?
Хан: Тэр... сайн хүн.
Тон: Сайн хүн?
Хан: Яасан?
Тон: Тэрнийг юу гэж хочилдогийг мэдэх үү? Бид нар том чөтгөр гэж дууддаг юм. Оюутнуудыг шалгалтанд нь байнга унагаадаг.
Хан: Их сонирхолтой хүн байгаа. Дөч хүртэлээ Англи хэлний багш байж байгаад урт завсарлага авахаар шийдсэн. Гэхдээ аж үйлдвэрийн дизайны чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан.
Тон: Үйлдвэрийн дизайн уу? Гэхдээ Английн уран зохиол заадаг шд. Яагаад үйлдвэрийн дизайнаар сурсан юм бол?
Хан: Цаг нөгцөөсөн юм байлгүй. Зарим хүн завтай үедээ аялалаар явах дуртай байдаг шиг зарим нь сурах дуртай байдаг. би чөлөөт цагаараа компьютер тоглох дуртай. Юм болгоныг зорилготой хийвэл уйтгартай шд. Нээрэн тийм.
Тон: Яасан?
Хан: Надаа хэл дээ. Чи намайг болзож мэдэхгүй, уйтгатай хүн гэж боддог уу?
Тон: Энэ асуулт... би өөр хүнтэй болзож үзээгүй болохоор... Надад туршлага байхгүй болохоор өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ бид хоёр хоёулаа адилхан болохоор сонирхолтой санагдаж байна. Тэгээд ч хоёулаа хамт сурахад болно шд.
Хан: Тэгвэл би дандаа баргар царайлж явдаг болохоор ууртай, муухай ааштай юм шиг харагддаг уу?
Тон: Юу гэж дээ. Дүр эсгэж байгааг чинь би мэдэх юм чинь. Тийм олон хүүхдүүдийг удирдаж байгаа болохоор тэгж харагдахгүй бол болохгүй шд. Гэхдээ би нэг юм мэдсэн. Тэд нар чамаас айдаггүй юм байна лээ.
Хан: Тэгвэл би илүү ууртай царай гаргах ёстой юм бол уу? Яагаад инээгээд байгаа юм?
Тон: Ингэх тусам эгдүүтэй харагдаад байна.
Хан: Чамайг ингэхээр тэжээвэр амьтан шиг санагдаад байх юм.
Тон: Тэгвэл сайн эрхлүүлэхээс.
Хан: Юу гэнэ ээ?
Тон: Юу ч биш ээ. Өнөөдөр яагаад гэнэтхэн хүрээд ирсэн юм? Ямар нэг юм болоо юу?
Хан: Би танай сургууль дээр юу хийх вэ дээ?
Тон: Тэгвэл надтай уулзах гэж ирсэн юм уу?
Хан: Ми Шаофей чамайг над шиг хөгшин хүнтэй үерхэж байгаа болохоор өрөвдөж байна гэж хэлсэн. Тэрний хэлсэн буруу биш юм шиг санагдаад... чамтай уулзахаар ирсэн юм.
Тон: За...
Хан: Олон жил өнгөрсөн болохоор оюутан байх ямар байдгийг мартчихаж. Хөөе. Би дээд ангийн чинь ах байсан бол чи надаар юу хийлгэх байсан бэ?
Тон: Дагаад яв... Тэр халуун тогоог харж байна уу? Анх сургуульд орсны дараа энэ хоол хамгийн алдартай байсан. Нэгдүгээр курст байхдаа би миний өмнөөс дугаарладаг найз залуутай болох юмсан гэж боддог байлаа.
Хан: Ингээд л болоо юу?
Тон: Тийм. Нааш ир...
Хан: Би дугаарлая.
Тон: Зүгээр ээ, хамт дугаарлая.
Хан: Яваад суух газар сонгож бай.
Тон: За. Суух газар олоод байж байя. Манай хоолны газрын хоолыг амтлаад үз. Ямар байна? Амттай байна уу? Амттай байгаа биз дээ?
Хан: Клубт авдаг захиалгын хоолноос дээр юм байна. Яагаад инээгээд байгаа юм? Би хоол шиг харагдаад байна уу?
Тон: Миний оронд хүн дугаарлах ховорхон боломж гарсан болохоор баярлаад байна.
Хан: Ховор боломж оо?
Тон: Аанхн. Ховор биш ээ. Анх удаа. Анх удаа л миний өмнөөс дугаарлаж байна.
Хан: Жэн Хуй чиний өмнөөс дугарлаж өгөөгүй юм уу?
Тон: Нэг жилийн элсэлт биш болохоор байнга уулздаггүй юм.
Хан: Аан. Сайн ид.
Тон: За.
Хан: Энэ удаа дэлхийн аваргын шигшээ тэмцээн Норвегид болно. Чамайг аваад явна аа. Завтай үедээ визийн хүсэлт гаргаарай.
Тон: За.
Хан: Амаа арч.
Тон: Чи ч гэсэн, амаа арч. Тос наалдчихаж. Яагаад салфетка авч явдаг юм?
Хан: Би цэвэрч хүн шүү.
Тон: За за за. Сайн идээрэй.
Хан: За.
Тон: Дэлхийн аваргын тэмцээн эхлээгүй байгаа ч гэсэн ... энэ мөчид... би тэрэнд итгэж байна. Тэр... Хан Шаняан... КК- багтай заавал шигшээ тэмцээнд оролцоно. Улсын аваргын тэмцээн өдөр өдрөөр Ойртсоор байна. Энэ удаа би тэд нарын өдөр тутмын амьдралыг мэддэг болсон. Миний бодсоноос хамаагүй сонирхолтой байсан... Тэмцээн болгон ийм байдаг. Өдөр бүр, долоо хоног бүр, жил бүр... бэлтгэлээ хийдэг. Хөдөлгөөн бүрийг олон мянган удаа давтаж хийдэг. Нэг жил, хоёр жил өдөр болгон яг ийм амьдралаар амьдардаг.
97: Эртээд миний та нарт хэлж байсан нүүрний маск. Өнөөдөр та нарт үнэгүй өгчихье.
Бүгд: Хөөх. Лотерей хожсон юм уу?
Грант: Гоё юм аа.
Эр: Надад хоёрыг өгчих.
Грант: Ашгүй дээ. Өдөр болгон компьютер ширтээд арьс хуурайшаад байсан юм. Хөөе, би энийг авлаа шүү. Бусдыг нь та нар хуваа.
Бүгл: Хуваа л даа. Хуваалц л даа.
Грант: Өгөхгүй ээ. Минийх. Өгөхгүй ээ.
Ми: Хоолоо идээрэй. Өнөөдөр нэмэлт хоолтой.
Бүгд: Хөөх. Өнөдөөр ямар өдөр вэ?
Грант: Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Үнэгүй масктай болоод, гоё хоол идээд.
97: Харъя л даа.
Грант: Та нар битгий бүгдийг нь авчихаарай. Надаа үлдээгээрэй.
Дай: Хурдан ир ээ.
97: Босс хаана байгаа юм?
Ми: Өрөөндөө байгаа.
Дай: Хамт хоол идэхгүй юм уу? Зөндөө хоол байхад. Би дуудаад ирье.
Ми: Хөөе. Хэрэггүй хэрэггүй хэрэггүй. Найз охинтойгоо байга.
Нэг: Найз охинтойгоо байгаа.
Эр: Найз охин нь байгаа болохоор хоол хэрэггүй.
*****************
Тон: Хоолоо ид.
Хан: Би хоол идэхгүй. Шао Ми, саад болохоо боль. Нээрэн, чи хүүхдүүдэд нэмэлт хоол захиалсан уу?
Тон: Захиалсан.
Хан: Хоолой чинь өвдөө юу?
Тон: Хоолоо идэхгүй, намайг Шао Ми гээд байхаар чинь тэгж байна. Өөрөө бариад ид. Яг зөв. Хоолоо сайн идэж бай, за юу? Амттай байна уу?
Хан: Амттай байна.
Тон: Тэмцээнээс өөр юу ч бодохгүй. Одоо ч хэвээрээ. Харин би, тэрний амьдралын нэг хэсэг болсон. Аа... Энэ амттай харагдаж байна. Аа...
Хан: Би өөрөө идье.
Тон: Үгүй ээ, би хооллоно.
Хан: Би өмнөхөө залгиагүй байна шдээ.
Тон: Аа...
**************
Тон: Амжилт.
Яа: Яасан бэ?
Тон: Тав хоногийн дараа аваргын тэмцээн болно. Чи надаа ямар байгааг ойлгохгүй л дээ. Би сандраад байна.
Яа: Би яагаад ойлгохгүй гэж. Би ч гэсэн сандраад байна. Багийн менежер болсноос хойш хамгийн чухал тэмцээн болж байхад.
Тон: Шао Мигаас болоод сандраад байгаа юм уу?
*****************
Эх: Хөөх. Миний хүү ээ.
Хан: Аан?
Эх: Зөндөө олон цом байна. Чи мундаг юм аа.
Хан: Таныг эрт ир гээд байхад чинь. Би маргааш Бээжин явна.
Эх: Хямдралтай онгоцны тасалбар авах гээд л.
Хан: Хөөх. Та хэзээнээс мөнгөө хэмнэдэг болоо вэ?
Эх: Чиний сүйн бэлгийг өгөхийн тулд мөнгөө хэмнэхгүй бол болохгүй.
Хан: Хэрэггүй ээ.
Эх: Чамд хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй. Энэ миний дур. Энийг авч бай. Хөөе. Ээж нь чамаар бахархаж байна шүү. Аан... Хэл дээ. Чи энэ улсын ирээдүйн олон аварга төрүүлж чадах уу?
Хан: Аан...
Эх: Тэгвэл чи энэ салбарын үүсгэн байгуулагч болох нь байна шд. Сайн хүү шүү.
Хан: Гол юмаа ярья.
Эх: Чухал юм ярьж байна шдээ. Хөөе... Надтай манай ирээдүйн худуудын талаар ярих гэж байна уу? Аан?
Хан: Тэд нар надад дургүй байж магадгүй.
Эх: Яагаад? Миний хүү хичнээн чадвартай, сайн хүү билээ дээ. Яагаад дургүй байдаг билээ?
Хан: Одоо арай дээрдсэн. Гэхдээ ийм жаахан.
Эх: Тэгвэл манай бэр ямар вэ? Сургуулиа удахгүй төгсөх үү? Ямар мэргэжилтэй юм?
Хан: Тэрийг... би сайн мэдэхгүй байна.
Эх: Мэдэхгүй ээ? Ах гуай, найз охин чинь мөн юм уу?
Хан: Бид хоёр... анх жаахан тааруухан эхэлсэн болохоор... тэр тухай яримааргүй байна. Товчоор хэлбэл, бид хоёр танилцаад 200 ч хоноогүй байгаа, дээр нь албан ёсоор нийлээд удаагүй.
Эх: Тэгвэл, тэрнийг гэдэгт итгэлтэй байна уу? Тэгвэл тэрний төлөө золиос гаргаж чадах уу? Аан? Миний хүү... хүнд үнэхээр хайртай бол тэр тэр хүний төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Тэрийг л хайр гэдэг юм.
****************
Тон: Байна уу?
Хан: Чи сургуулиа төгсөөд юу хийх вэ?
Тон: Би ажил хийнэ гэж бодож байгаа. Даанч багш намайг үргэлжлүүлээд докторт сур гээд байгаа. Би одоохондоо залуу болохоор үлдээд багшид тусалдаг юм билүү гэж бодож байгаа. Гэхдээ би ирэх жилээс докторт сурна. Яасан?
Хан: Ойлголоо.
Тон: Аан?
Хан: Хойд ээж ирсэн.
Тон: Хойд ээж чинь ирсэн юм уу? Хэзээ ирсэн юм? Надад хэлэхгүй яасан юм бэ?
Хан: Гэнэтхэн хүрээд ирсэн. Сандрах хэрэггүй.
Тон: Тэгвэл би... би хойд ээжтэй чинь уулзах юм уу?
Хан: Уулзаж болно оо. Бид хоёр өнөө орой танайд очино.
Тон: Өнөө орой юу?
Хан: Тийм. Чи завгүй бол зүгээр ээ. Би зохицуулчихна.
Тон: Үгүй ээ, үгүй, би сайн бодоодохъё. Тэгэхээр хойд ээж чинь энд ирчихсэн. Өнөө орой манай гэрт очиж аав, ээж хоёртой уулзах гэж байгаа гэсэн үг үү?
Хан: Аав, ээж хоёртой чинь албан ёсоор танилцмаар байна гэсэн.
Тон: Албан ёсоор уу? Би өнөө орой хичээлтэй шдээ. Зүгээр ээ, зүгээр зүгээр. Би... Би ажлаа зохицуулчихъя. Би орой заавал очино.
Хан: За. Өөр юмгүй. Сургуулиа төгсөөд ажил хийнэ гэж байсан чинь багш нь үргэлжлүүлээд сур гэсэн гэж байна. Энэ жилд лабораторит ажиллаж байгаад ирэх жил докторт сурна гэж байна.
Эх: Аан. Ээж, аав хоёр нь чамд дургүй байх нь аргагүй юм байна. Гэр бүлийнх нь Ай Кюг доош нь татна гэж байхгүй юу. Хөөе хөөе... Анх удаа аав ээжтэй нь уулзах гэж байгаа юм чинь... явж бэлэг авах хэрэгтэй байх. Жаахан юм бэлдэх хэрэгтэй. Хүлээж бай. Би явчихаад ирье.
Хан: Юм авах зав гарахгүй ээ. Зургаан цагт очино гээд хэлчихсэн.
Эх: Зургаан цагт уу? Энэ... цаг давчуу байна. Эрэгтэйн тал хоцорч болохгүй. Наад зах нь гучин минутын өмнө очих хэрэгтэй. Хөөе... Ээж аавтай нь уулзах гэж байж ийм хувцастай явах гэж байгаа юм биш биз дээ? Анх удаа уулзаж байж, аятайхан хувцаслах хэрэгтэй шд. Хурдан яваад солиод ир.
Хан: За.
Эх: Би гадаа хүлээж байя.
Хан: За.
Эх: Энэ одоо юу вэ?
Хан: Ийм байхад болно оо. Ирчихлээ.
Ээж: Сайн байна уу. сайн байна уу.
Эх: Сайн байцагаана уу. сайн уу.
Аав: Сайн байна уу. сайн байна уу.
Хан: Ах аа, эгч ээ сайн уу. Би танилцуулъя, энэ миний ээж.
Ээж: Сайн уу сайн уу.
Аав: Ээж чинь залуухан юм аа.
Эх: Үгүй ээ, үгүй. Гэнэтхэн ирээд, ийм яаруу уулзъя гэсэнд уучлаарай. Намайг уучлаарай.
Аав: Зүгээр ээ, зүгээр. Өөрийг чинь ховорхон ирдэг гэж сонссон. Бид нар сүртэй юм бэлдэж чадсангүй. Энэ жижигхэн бэлэг. Таалагдана гэж найдъя.
Эх: Үгүй ээ, үгүй үгүй. Зүгээр...
Ээж: Бүгдээрээ Шанхайн амттан байгаа юм. Уучлаарай.
Эх: Ийм юм байх гэж. Миний дуртай юмнууд байна шд. Би найзуудыгаа зочилж очихоор нь захиж авчруулдаг юм.
Ээж: Тэгвэл ашгүй.
Эх: Нээрээ, энд зогсоод яах вэ. Орцогооё.
Аав: За.
Ээж: За.
Эх: Ийшээ оръё.
Аав: За тэгье.
Эх: Энэ дарсыг би Тон Нианы аавд авсан юм.
Аав: Өө...
Эх: Таалагдана гэж найдъя.
Аав: Баярлалаа, баярлалаа.
Эх: Энэ нүүрний будаг байгаа юм.
Ээж: Ийм юмаар яах нь вэ, баярлалаа.
Эх: Зүгээр ээ. Зүгээр. Алив, ийшээ. Ийшээ суу.
Аав: За за.
Эх: Тон Нианы аав ийшээ суучих. Тон Нианы ээж ээ, ийшээ суу.
Ээж: За за. За... Чи ч гэсэн суу л даа.
Эх: За. Суу суу. Суугаарай.
Аав: Бид хэдээс өөр хүн ирэх юм уу?
Хан: Би Тон Нианыг ирэх байх гэж бодсон юм.
Ээж: Аан. Тон Ниан ирэхгүй байх.
Эх: Эхлэд цай ууцагаая.
Аав: За.
Эх: Ах, эгч хоёртоо цай хийгээд өг.
Хан: За. Ах аа.
Аав: Баярлалаа.
****************
Тон: Яагаад бөглөрчихөв өө?
Эр: Яг ажил тардаг цаг болж байна. Бүсгүй, жаахан эртхэн гарах байж дээ.
Тон: Ах аа, жаахан хурдан явж болохгүй юмуу? Манай найз залуу ээжтэйгээ манай аав ээж хоёртой уулзаж байгаа. Би очихгүй бол болохгүй.
Эр: Аав, ээжтэй чинь уулзах гэж байж чамайг авч явдаггүй. Тийм найз залуу байдаг юм уу?
Тон: Би ч гэсэн надад яагаад эрт хэлээгүйг нь мэдэхгүй л байна. Ямар ч байсан манай аав ээж хоёр тэрэнд дургүй болохоор би заавал очихгүй бол болохгүй.
Эр: Загнах байх гэж айгаа юу? Айх хэрэггүй ээ. Эр хүн байж хадам аав ээжийнхээ учрыг олж чадахгүй бол ямар ч хэрэггүй. Манай хадам ээж аав хоёр ч гэсэн надад дургүй байсан. Тэр үед би өдөр болгон гэрт нь очоод, гэрийнх нь ажлыг хийж өгдөг байсан.
Тон: Тэгээд яасан?
Эр: Дэлгүүрээс юмыг нь авчирч өгнө, хоолыг нь хийнэ, жорлонгийнх нь бөглөөг гаргаж өгнө, Ханыг нь угааж өгнө. Байж болох бүх ажлыг хийж өгдөг байсан. Дараа нь манай эхнэр надаас салахаа байсан. Гэрийн ажил ч хийхээ больсон. Хадам аав ээж хоёр маань сэтгэл нь зөөлрөөд бид хоёрыг зөвшөөрсөн. Хичээл зүтгэл байвал хаана ч газардахгүй. Мөнгөтэй ч болно, эхнэртэй ч болно. Одооны зарим залуус эхнэр авч чадахгүй байна л гэх юм. Залхуу байхгүй юу. Гэрийн ажил хийж чаддаг байхад эхнэр олдож л таараа.
Тон: Манай найз залуу ч гэсэн их сайн. Надаар юу ч хийлгэдэггүй. Надаар аяга ч угаалгадаггүй.
Эр: Тийм үү? Тэгвэл алдаж болохгүй шүү. 90-ээд оных уу?
Тон: 80-аад оных.
Эр: 90оных уу, 80оных уу хамаагүй ээ. Тийм эрчүүд одоо ховор шүү. Бөглөө гарахаар би зам товчлоод хурдан хүргээд өгье.
Тон: Баярлалаа, ах аа. Баярлалаа.
****************
Эх: Энэ хүүхэд 19 настайдаа ганцаараа Шанхайд ирсэн юм. Одоо бодох нь ээ, ганцаараа ажиллах хэцүү л байсан байх. Би тэр үед халаасны мөнгө ч өгдөггүй байсан. Шанхай руу ганцааранг нь явуулах дургүй байсан юм. Гэртээ бэлэн юман дээр өссөн болохоор удаан тэсэхгүй удахгүй эргээд ирнэ гэж бодож байсан чинь... бүтэн жил өнгөрчихөөд байхад ирдэггүй байна шүү. Би хичнээн айсан гээч. Аавынх нь нүүрийг харах аргагүй боллоо л гэж бодож байлаа. Тэгээд би онгоцны тасалбар аваад Шанхайп ирсэн. Юу хийж байгааг нь өөрийн нүдээр харах санаатай. Зарим юмыг өөрөө л харахгүй бол итгэх аргагүй байдаг шиг, хүн ч ялгаагүй. Та нар Шаняаныг сайн мэддэг болчихвол сайн хүү гэдгийг нь мэдэх байх. Би төрүүлсэн ээж нь биш ч гэсэн... миний ганц хүү байгаа юм. Хан Шаняан. Хан Шаняан. Гараад ир... Байгааг чинь мэдэж байна шүү... Би чамайг харсан шүү... Хан Шаняан, буугаад ир. Сайн сонс, би яаж ч байсан чамайг өнөөдөр аваад явна... Хан Шаняан, надаар олон жил тэжээлгэсний хариу нь энэ үү? Би хорин настайгаасаа чамайг өсгөсөн. Өдий хүртэл чамайг өсгөсөн. Яагаад? Яагаад? Намайг яагаад ингэж дээрэлхэж байгаа юм? Намайг яагаад ингэж байгаа юм бэ? Тэр мөнгийг аав чинь чиний ирээдүйд зориулж үлдээсэн. Тэр мөнгөөр юу хийснээ хар. Би яаж аавын чинь царайг харах юм?
Хан: Одоо ашигласан, ирээдүйд ашигласан ямар ялгаа байгаа юм? Би харъяаллаа солиод Хятад улсыг аварга болгохын тулд ирсэн. Одоо тантай явчихвал юунд ч хүрэлгүй бууж өгсөн гэсэн үг.
Эх: Аварга болно оо? Чи бүх насаараа энийг тоглох гээ юу?
Хан: Би тоглоогүй ээ. Энэ бол чадвар, мэдлэг шаардсан спорт. Хятадад одоо л эхэлж байгаа болохоос. Хэзээ нэгэн цагт би дэлхийн шилдэг нь болно
Эх: Чи.. .яаж тэр хүмүүстэй адилхан байх юм?
Хан: Яагаад болохгүй гэж? Дэлхий дахинаараа бид нарыг Хятад гэж мэддэг.
Эм: Та хоёр яагаад гудамжинд муудалцаад байгаа юм?
Эх: Ван Хаогийн ээж ээ, би энэ хүүхдийг яахаа мэдэхгүй байна.
Эм: Хан Шаняан, олон юм ярихаа боль. Дотогшоо оръё. Амьтан хүний элэг доог нь болох нь.
Эх: Би орохгүй ээ.
Эм: Дотор ороод би чамд хүүхдүүдийн тэмцээнд ялсан бичлэгийг үзүүлье. Ямар сайхан гээч.
Эх: Харахыг ч хүсэхгүй байна.
Эм: Үзсэн ч гэсэн таалагдахгүй байвал би чамд Хан Шаняаныг Норвеги руу явуулахад тусалъя. За, явъя аа.
Эх: Энд ирээд өөрөө харж байж л итгэсэн. Аварга болох үнэхээр амаргүй юм билээ. Шүд зуугаад бэлтгэлээ хийгээд. Яаж ч зовж байсан зовлоо гэж хэлэхгүй. Хар багаасаа л тийм юм үзсэн. Зарим хүмүүс сайн ойлгодоггүй юм шиг байна лээ. Хан Шаняан сайн, муу юу ч болж байсан хэлдэггүй хүүхэд байгаан. Шүдээ зуугаад л өнгөрнө. Мэдээж хүүхэд л юм чинь буруу юм байлгүй яах вэ. Гэхдээ манай Шаняан сайн хүү шүү... Тэр үед хоёр жил хагас багийнхаа бүх зардлыг ганцаараа хариуцдаг байсан. Одоо клубтээ ч гэсэн хамаг юмаа зориулж байгаа. Мөнгөний араас хөөцөлдөж үзээгүй ээ. Мөнгөө алдсан ч клубээ л гэдэг. Тэр үед мөрөөдлөө биелүүлэх гэж байна гэж хэлдэг байсан. Одоо олон хүнд мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байгаа. Эх хүний хувиар би хүүгээрээ бахархдаг юм... Яадаг билээ, би бүр яриандаа халаад ганцаараа баахан ярьчихлаа.Уучлаарай. Би жаахан хэтрүүлчих шиг боллоо. Бараа зарж байгаа хүн шиг л юм боллоо.
Аав: Зүгээр ээ, зүгээр. Өнөөдөр угаасаа л ярилцах гэж ирсэн юм чинь.
Эх: Тийм ээ.
Аав: Ниан Нианы эцэг эхийн хувьд бид нар таны сэтгэлийг ойлгож байна. Хүн болгон л өөрийнхөө хүүхдийг магтдаг шүү дээ. Бидний нүдэнд өөрийн маань хүүдэд бусдаас илүү, бусдаас мундаг харагддаг болохоор.
Эх: Тийм шүү. Энэ удаа хүүгийнхээ өмнөөс нэг юм гуйхаар ирлээ. Та нар нар татгалзахгүй бол хоёр хүүхдээ сүй тавьбал ямар вэ?
Аав: Аан? Сүй тавих аа?
Эх: Би сүйн бэлэг авчирсан.
Ээж: Тэрийг... одоохондоо яриад яах вэ. Энэ тухай яриад хэрэггүй байх. Манай гэр бүлийн талаар та дуулсан байх. Сүй тавина гэдэг тийм ч чухал биш. Гэхдээ Тон Нианы аав бид хоёр хүүхэд үерхээд удаагүй байгаа болохоор сүй тавина гэхээр арай л түргэдэж байгаа юм шиг санагдаж байна.
Аав: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд арай эртдэх байх аа.
Эх: Тэгсэн байж магадгүй ээ. Би та хоёртой ярилцах санаатай Норвегиос яаран яаран ирлээ. Бас сэтгэлээ ойлгуулах санаатай.
Аав: Ойлгож байна аа, ойлгож байна. Нэг хэсэгтээ жаахан харзнаад юу болохыг харзнасан нь дээр байх. Одоо ч тэгээд сүй тавихаа бараг больсон байна лээ.
Хан: Би ч гэсэн тэгж бодож байна. Шууд хуримаа хийвэл ямар вэ?
Эх: Битгий дараалал алдагдуулаад бай.
Хан: Та өөрөө гол юмаа ярихгүй өдөржин тойрууллаа шд.
Эх: Тулааны тактик гэж мэдэх үү?
Хан: Гэнэтийн дайралтаар хаан ширээг булуух гэж мэдэх үү?
Эх: Манай Шаняан нэг л шийдсэн бол шулуухан хэлчихдэг юм. Өршөөгөөрэй. Алив алив. Хоолоо идэнгээ ярьцагаая. Алив, идээрэй.
Аав: За.
Эх: Хоолоо идэцгээе.
Ээж: Шао Хан. Эднийд Ниан Нианы идэх дуртай юмнуудыг хийдэг юм. Би хэдийг авах санаатай.
Хан: За, би танд зөөгч дуудаадахъя.
Ээж: Хэрэггүй ээ, хэрэггүй. Чи юунд дуртайг нь мэдэхгүй болохоор би өөрөө яваад ирье. Чи хамт явах уу?
Эх: Эгчтэйгээ яваад ир. Ниан Нианы аав аа, алив идээрэй. Энэ загаснаас идээд үз.
Аав: За. За...
Ээж: Шао Хан, наашаа хүрээд ир. Надад хэлэх юм байна. Чи юу хийгээд байгаа юм? Хойд ээжээ дагуулаад ирвэл бид хоёр Ниан Ниан та хоёрыг зөвшөөрнө гэж бодоо юу? Аан?
Хан: Тийм биш ээ. Би Ниан Ниантай албан ёсоор хамт байхыг хүсч байгаа болохоор хойд ээжтэйгээ танилцуулахыг хүссэн юм. Би тоглоогүй.
Ээж: Гэнэтхэн Ниан Ниантай хурим хийнэ гэж хэлдэг чинь... бид нарыг хүчилж байгаа хэрэг биш үү?
Хан: Тийм биш ээ. Би... өдрөөс өдөрт Ниан Нианд улам сайн болж байгаа. Би өдөр болгон тэрэнтэй уулзахыг хүсдэг. Бас бүх насаараа тэрэнтэй хамт байхыг хүсч байна. Тэгээд л тэгж хэлсэн юм.
Ээж: Тэгвэл Ниан Ниан? Үгүй ээ... Та хоёр... та хоёр арай... би шуудхан хэлчихье. Ниан Ниан жирэмсэн болчихсон юм уу? Та хоёр тэгээд хурдан гэрлэх гээд байгаа юм уу? Тийм үү?
Хан: Тэр...тийм биш ээ. Тийм биш, эгч ээ. Би танд амалсан. Гэрлэх хүртэлээ би яасан ч тэгэхгүй.
Ээж: Тэгвэл Ниан Ниан? Тэр чамд сайн гэж байна уу? Чамаас асуугаад ч яах билээ? Ниан Нианд чамд сайн гэдгийг би мэднэ.
Хан: Бид хоёр үнэхээр нэг нэгэндээ хайртай. Ах та хоёр шиг.
Ээж: Чи мэдэхгүй байна. Ах бид хоёр чинь байнга муудалцдаг юм.
Хан: Тэгсэн ч гэсэн та хоёр гэр бүлээ хамгаалж бас хайрладаг. Ниан Нианыг хичнээн их хайрладагийг чинь мэднэ. Би ч гэсэн хичээнэ ээ. Эгч ээ, надад итгээд боломж олгооч дээ. Ниан Нианыг зөвшөөрөхгүй бол би яасан ч хүчлэхгүй. Би зүгээр л яваад өгнө. Тэгэх үү?
Ээж: Чамд л гэж хэлэхэд Ниан Ниан анх удаа л хүнд сайн болж байна. Тийм болохоор тэрнийг хайрлаж, нандигнах хэрэгтэй шүү. За юу? Үгүй ээ, яг одоо надад амал.
Хан: Санаа амар бай. Би амалж байна...
Аав: Баярлалаа.
Эх: Зүгээр ээ. Ёсорхох хэрэггүй.
Хан: Эгч ээ, өнөөдөр миний хэлсэн хэлсэн үгийг Ниан Нианд битгий хэлээрэй. Би Ниан Нианд гэнэтийн бэлэг барих гэсэн юм.
Ээж: За. Бид нар явлаа.
Эх: За, болгоомжтой яваарай.
Ээж: Баярлалаа.
Эх: Баяртай. Баяртай.
Хан: Нээрээ, ах аа, эгч ээ. Би багийнхантайгаа улсын аваргын тэмцээнд оролцоно. Би Тон Нианыг Бээжин рүү авч явах санаатай байгаа. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би өөрийнхөө байрлах буудалд тусад нь өрөө аваад өгчихнө. Тэгээд та хоёроос зөвшөөрөл авах гэсэн юм.
Аав: Ниан Ниан мастерын ангиа төгсөж байгаа. Том болсон хүүхэд. Шао Хан. Ингэе. Ниан Ниан та хоёр өөрсдөө мэдээд үерх. Бид хоёрт иймэрхүү юмаа хэлэх хэрэггүй.
Хан: Ах аа, эгч ээ баярлалаа.
Аав: За явлаа.
Эх: болгоомжтой явааарай.
Ээж: Баяртай.
Аав: Баяртай, баяртай.
Эх: Баяртай, баяртай.
Хан: Өнөөдөр баярлалаа.
Эх: Талархаж байгаа бол надтай нэг газар руу яв.
Хан: Энд танд найзууд байхгүй биз дээ? Хаачих юм?
Эх: Хэн байхгүй гэсэн юм? Харанхуй болохоос өмнө хурдан явъя.
34-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home