Дүрүүд
Дан – эр – 30 нас
Халзан – эр – 35 нас
Бел – эр – 45 нас
Ирина – эм – 30 нас
Илъя – эр
Костя, Митя – эр
Даша – эм
Мен – эр
Лиза – эм
Найр - За, бүгд бэлдээрэй. Тайз чимээгүй. Дууг шалга. Бичиж байна. Камер.
Кам - Байна...
Найр - Эхэл... Эхэл, эхэл.
Эр бүд - Эхэлж болох уу?
Найр - Эхлээч.
Эр бүд - Үгүй ээ, би Байрон биш, өөр хүн. Үл мэдэгдэх дэвшигч. Орчлонд хөтлөгдсөн даяанчийн хувиар. Гэхдээ Орос сэтгэл зүрхтэй. Би эрт эхэлсэн болохоор түрүүлж дуусна. Миний ухаан санаа нэг их амжилтанд хүрэхгүй ч,,
Бичиг - Москва. Тв-6.
Дан - Өршөөгөөрэй, нэвтрэх үнэмлэх хаанаас авах вэ?
Эр шил - Эндээс.
Дан - Баярлалаа.
Гол дүрд - Сергей Бодров.
Хамг - Ор доо.
Дан - Энэ хаашаа вэ?
Хамг - Гол цахилгаан шатаар 8 давхарт гар. Тэндээсээ асуугаарай.
Дан - Баярлалаа.
Хамг - Зүгээр дээ. Ор оо.
/оросоор-сонсогдохгүй/
Гол дүрд - Виктор Сухоруков... ... Сергей Маковекцкий...
Дан - Сайн байна уу?
Цаг эр - Өдрийн мэнд.
Гол дүрд - Гари Хьюстон...... Дарья Лесникова.
Дан - Өршөөгөөрэй. Студи-10 хаана вэ
Шар эм - Борис, зүгээр дээ. Аль гэнэ ээ?
Дан - Студи-10.
Шар эм - Энд байхгүй ээ.
Дан - 6-р суваг.
Шар эм - Энд биш ээ. Хонгилоор чигээрээ яваад цахилгаан шатны хажуугаар баруун эргэ. Дахиад баруун эргэж нэг давхар дээшил.
Дан - Баярлалаа.
Шар эм - Вня Демидовт мэнд хүргээрэй.
Дан - Хэнээс?
Шар эм - Нэр чинь хэн бэ, царайлаг аа?
Дан - Данила... Энэ хэн байсан бэ?
Хамг - Салтыкова.
Дан - Нэр?
Хамг - Борис.
Дан - Биш ээ, бүсгүйн?
Хамг - Ирина.
Бичиг - Ирина Салтыкова.
Найр 1 - Чи хаана байв аа?
Дан - Төөрчихлөө.
Найр 1 - Илъя чамайг хайж 3 удаа бууж ирлээ.
Эм найр - Залуус аа, энэ бол шууд нэвтрүүлэг. Хурдал, бүгд хурдалцгаа. Нэг минут үлдлээ. Хурдал. Эхэлцгээе.
Эр зур - Чеченийн дайны ахмад дайчид ирсэн үгүйг хэлж чадах хүн байна уу?
Эм ? - Болно оо, болно, Ваня, бүх юм зүгээр.
Бичиг - Кирилл Пирогов.
Эм найр - Дотор чимээгүй. 30 секундын дараа шууд цацна.
Шар эр - Тэгэхээр,,
Дан - Өршөөгөөрэй, та Хөгжмийн Мэдээ хөтөлж байсан уу?
Шар эр - Тийм ээ, их эртний юм. Тэгэхээр Константин Громов, одонгоор шагнууж байсан. Та байх аа? Та Данила Багров, тэгэхээр та Илъя Сетевой байх нь. Өршөөгөөрэй. Энэ цамцаа тайлчихгүй юу? Яриа таслахгүй байх нь чухал шүү. Бид бэлэн.
Дан - Ирина Саотыкова гэж хэн юм бэ?
Эр хаж - ЮУ? Тэр бол дуучин, поп од.
Шар эр - Оройн мэнд. Та Дэлхийн Хүмүүс нэвтрүүлгийг үзэж байна. 1996 онд Чеченьд түрүүч Константин Громов эр зоригийн одонгоор шагнуулж байсан юм. Гэхдээ яг тэр үед өөрөө юу ч мэдээгүй байжээ. Өнөөдөр л тэр одонгоо авч байна. Студид Константин Громов болон дайны хамтрагчид нь болох Данила Багров, Илъя Сетевой нар ирээд байна. Оройн мэнд.
Эм найр - 3-р Камер.
Шар эр - Константин Громов.
Эм найр - Сайн байна.
Шар эр - Одоо Америкийн хоккейн лийгийн алдартай тамирчин,,
Эм найр - Тэднийг дэлгэцэнд багтаа. Илүү өргөн.
Шар эр - Костя Громов бол түүний ихэр ах. Тэгэхээр Костя юуны төлөө шагнуулав?
Костя - Нууц ажиллагаа байсан юм.
Бичиг - Александр Дьяченко.
Алек - Би ухаан алдсан. Сэргээд Том Залууг олж харсан.
Шар эр - Том Залуу нь хэн юм?
Алек - Энэ бол Том Залуу
Шар эр - Ойлгомжтой.
Алек - Бид хоёрыг солгой гараараа чирч байсан. Бас мөрөндөө хагас автомат болон Калашников үүрсэн байсан. Би ташаандаа оногдоод цус алдаж байлаа. Калашников Данилагийн толгойг цохиж байхыг харсан. Дуулгатай байгаа нь яамай л гэж бодсон. Бусад залуус тэнд алагдсан байсан. Хар л даа, бидэнд зураг бий.
Костя - Тийм ээ.
Алек - Амралтын цэгт.
Костя - Зун байсан.
Шар эр - Та гурвын хэн нь илүү хатуужилтай вэ?
Алек - Данила.
Костя - Тийм ээ, Данила.
Алек - Их түргэн сэтгэдэг, бас юунаас ч айдаггүй юм.
Шар 2 - Байна уу? Сайн уу? 6-р сувгийг үз дээ. Зузаан уруултай залууг хар аа. Дараа нь чам руу залгая.
Бичиг - Рэй Толер.
Рэй - Би одоо банканд хамгаалагч хийдэг. Нэр хүндтэй, сайн газар, Николаевкий Банк. Надад таалагддаг. Залуус нь дажгүй, спорт сонирхдог. Би Киевээс ирсн. Сургуулиа төгсөөд Тула руу аав дээрээ очсон. Тэндээ цэрэгт татагдсан. Илъя одоо Улаан Талбайд ажилладаг.
Алек Тийм ээ. Хуучин Ленины Музейд. Би тэдний архивыг жагсаалтанд оруулдаг. Тэдэнд одоо ч бүгд картан дээр байгаа. Тэнд бас шөнийн харуулаар ажилладаг. Тэгэхэд Данилатай танилцсан юм. Нэг өглөө гартал Данила Мавзолей ширтээд зогсож байсан.
Шар эр - За. Та юу болохыг хүсдэг вэ?
Дан - Би сургуульд орохыг хүсдэг.
Шар эр - Ямар сургуульд?
Дан - Анагаахын. Би хүмүүсийг эмчлэхийг хүсдэг,,
Шар эр - Тийм гэж үү? Бэлгэдэлтэй л юм. Эх орон чинь танаас урвасан юм шиг санагддаггүй биз дээ?
Авгай - Хараад байгаарай, хараад бай. Сүрхий дүү бол доо. Москвад зурагтаар гаргаж байна. Харин чи энд архи гудраад сууж байх гэж, муу гахай. Ээждээ огт тусалдаггүй. Би удахгүй нүд анина.
Халзан - Зүгээр дээ, ээж ээ.
Авгай - Москва руу дүү рүүгээ яв. Чамд тусалж магадгүй ш дээ. Тэгээд ч тэр чинь, чиний дүү.
Халзан - Чөтгөр рүүгээ тонилог.
Брать-2
Дан - Захиалагч 712-515-д, Ирина, над руу 764-1232 руу залгаарай. Данила байна, чи надад 6-р сувгийн студийг зааж өгсөн. Демидовт мэнд хүргэрэй, би хүлээж байя.
Костя - Хэн бэ?
Дан - Салтыкова.
Алек - Дугаарыг нь хаанаас авсан юм?
Дан - Дэмидов өгсөн юм.
Алек - Залуурч аа. Бидэнд дахиад хүйтэн шар айраг аваад ир.
Костя - Тэгэхээр, Митя хоёр жил Киевийн Шонхруудад тоглосныхоо дараа Чикагогийн Хар Харцагуудад сонгогдсон. Тэр үедээ их догь байсан. Ах нь хоккей тоглохоор Америк явлаа. Гэтэл Киевийн мафи түүнийг налж эхэлсэн. Тэд Чикаго дахь Украйнчуудтайгаа холбоо барьж Чикагод түүнийг налсан. Тэд “Бид чамайг бэлтгэсэн, чамд мөнгө өгсөн, одоо эргэж төлөх цаг” гэсэн. Шуналтай новшнууд. Нэг л удаа төлвөл насаараа төлнө гэж Митя мэдэж байсан. Тэгээд тэндхийн хамгаалагчийг олсон. Америк хүн... Катя, бид ярилцаж байна, за юу?.. Ямартай ч Америк эр санааг нь ойлгосон. Түүнд Үндэсний Хоккейн Лийгт Митяг төлөөлөх хүмүүс бий. Тэнд элдэв бичиг цаас, гэрээ барьсан бөөн төлөөлөгчид байсан. Митя бүгдэд гарын үсэг зурж Украйнчууд Митяг зүгээр орхисон. Тэгээд бүгд хэвийн байлаа. Тэр тоглож, гоол хийгээд, бүгд хэвийн.. Питзбургийн Оцон Шувуунууд түүнийг худалдаж авлаа. Гэвч мөнгө нь бүгд Америкийн данс руу орж байна. Харин Митя самар л авна, хэдхэн хувь. Митя найдаж хүлээгээд л, дараа нь хууртсанаа ойлгосон. Украйнчууд дээр буцаж очсон ч оройтсон байсан. Нөгөө Америк бүх Украинчуудыг нийлүүлснээс чанга. Тэр бол шинэ Аль Капон. Тэр бүр хуульчаараа дамжуулж Митятай ярьдаг. Харин Митя бол од.
Алек - Тэр хэр их өртэй юм?
Костя - 900 мянган Америк доллар.
Алек - Хуулийнханд хандвал яадаг юм?
Костя - Гэрээ бий. Митя англи хэл ойлгодоггүй байсан юм, муу тэнэг. Тэгээд төлөөлөгчдөд итгэсэн. Америкчуудыг илүү шударга байна гэж бодсон.
Эм 5 - Залуус аа, бид шар айраг уумаар байна.
Костя - Хүлээж байгаач.
Алек - Тэгээд?
Костя - Тэгээд нөгөө Америк одоо Москвад байгаа. Митя өчигдөр орой над руу залгасан.
Алек - Тэгээд яах вэ?
Костя - Би босстойгоо ярилцана. Маргааш Америктай уулзах юм.
Дан - Сонсооч, ч тэр Америктай өөрөө ярилцвал яасан юм? Чи Англи хэл мэднэ ш дээ.
Костя - Тэд намайг яриулах биш. Хэлсэн ш дээ, тэр шинэ Аль Капон л гэсэн үг.
Дан - Тэр мөнгө буцааж өгөхгүй бол яах вэ?
Костя - Мэдэхгүй ээ. Би ахынхаа урмыг хугалж чадахгүй. Ойлгож байна уу? Бид ихрүүд, үргэлж хамт байдаг. Бүтэн жил уулзаагүй, аль хэдийн санаад эхэлчихэж... Байна.
Дан - Сонсооч, Аль Капон гэж хэн юм?
Костя - Үгүй ээ, Данила биш байна.
Алек - Америкийн хамгийн муу дээрэмчин байсан юм.
Костя - Данилатай ярих гээ юу? Чамтай ярья гэнэ.
Дан - За? Өө, сайн уу?
Алек - Охид оо.
Дан - Үгүй ээ, би зөвхөн уулзах л гэсэн юм.. Хэн гэнэ ээ? Демидов дугаар өгсөн юм. Үгүй ээ, тэр энд байхгүй. Айн? Аанхаан. Котелническая Эмбанкмент? Тийм ээ, мэднэ, мэднэ.. Аанхаан. За за. Удахгүй уулзъя. Сонсооч, залуус аа, Котелническая Эмбанкмент хаана байдаг юм?
Алек - Чи мэднэ гэсэн ш дээ.
Эм 5 - Сэрээд. Танай армид ингэж хэлдэг биз дээ?
Дан - Хэлдэг байсан.
Эм 5 - Босоорой, сонсогч оо. Шалгалтандаа бэлдэх цаг чинь болж...
Дан - Утсаар ярьж болох уу?
Хамг - Босс ирлээ.
Костя - Сайн байна уу, ноён Белкин? Би бол Костя Громов. Тулагаас ирсэн Алексей Ивановичийн хүү.
Бел - Тийм ээ, тийм, би санаж байна. Юу болоо вэ?
Костя - Хоёр жилийн өмнө та ахад минь тусалсан. Одоо ах маань Чикагод хоккей тоглож байгаа.
Бел - Тэгээд?
Костя - Миний дүү Митяд санаа тавиарай гэж таны гуйсан Чикагогийн хамтрагч чинь бүх мөнгийг нь залилаад авчихаж. Танаас гуйя, та яриад өгөөч дээ? Яагаад гэвэл тэр таны үгийг сонсохгүй бол, би өөрөө,,
Бел - Өөрөө юу гэж?
Костя - Ярилцана.
Бел - Хэнтэй?
Костя - Меннистэй. Тэр одоо Москвад байгаа.
Бел - За за, Костя, би ярилцана.
Костя - Тийм ээ... ....
Дан - Чи дандаа өөрийгөө үзэж байдаг уу?
Ирина - Чамд таалагдахгүй байна уу?
Дан - Хаанаас даа, зүгээр. Зүгээр л би Наутилус эсвэл ДиДиТи шиг хамтлагуудад дуртай.
Ирина - Тэгвэл юундаа энд суугаад байгаа юм? Яваач. Би зургандаа бэлдэх ёстой.
Дан - Боль доо, битгий уурла... ... Зүгээр л тэнд тиймэрхүү хөгжим сонсдоггүй. Бодит биш шүү дээ.
Ирина - Тэнд гэж хаана?
Дан - Дайнд.
Ирина - Ямар дайн? Энд энхтайван байна, өөр дүрэм журамтай байдаг. Бас энэ миний дуулдаг дуу. Ойлгов уу?
Дан - Чи надад маш их таалагддаг, бас энэнээс чинь болж биш... ... Борис, утсаар ярих задгай мөнгө байна уу?.. Байна уу, Костя? Хэр байна даа?
Костя - Хэр гэнэ ээ? Метрополд тэмдэглэнэ ээ. Босс маань түүнтэй ярилцана гэж амласан. Намайг 6 цагт ирж аваарай. Ярьж дууслаа.
Дан - Ойлголоо... Ажил хэр байна?
Рич - Чи бидэн дээр айлчлаагүй удсан, Валентин.
Вал - Дэвшил, Ричард. Факс, И-Мэйл, интернет. Гэсэн ч чи Москвад ирсэн. Чи манай эртний нийслэлийг өөрийн нүдээр таашааж болно... Катенка, бидэнд цай авчраач. Гаатай цай, за юу?
Катя - За
Рич - Валентин, чиний санал их нухацтай, их ээдрээтэй болохоор л би ирсэн юм. Чиний зөв өө, хэдэн жилийн өмнө Энэтхэгийн газар нутагт мөрийтэй тоглохыг зөвшөөрсөн холбооны хууль батлагдсан, гэвч,, Гэвч гадаадын пүүсүүд болон хувь хүн тэнд хувийн өмч худалдаж авах хориотой.
Вал - Тиймээс л би чамд хандсан, Ричард. Чиний хуулиас бултах авъяастайг мэднэ.
Нар бич - Ноён Белкин, цай бэлэн.
Вал - Оруулаад ир, Катенка... ..
Рич - Бид маш их хэмжээний мөнгө ярьж байна, Валентин. Чамд тийм их байхгүйг би мэднэ.
Вал - Тэр үнэн, гэхдээ надад маш чухал хамтрагчид бий, нэрийг нь чамд хүртэл хэлж чадахгүй, Ричард. Гол нь бүх зүйл надаар дамжиж явагдана... За, энэ асуултын талаар албан ёсны бодлыг чинь сонсмоор байна.
Нар бич - Одоо завгүй байгаа. Гэхдээ би дамжуулна аа. Баяртай...
Вал - Үнэхээр, үнэхээр сайн. Хоёр жилийн өмнө би чамайг Чикаго дахь нэг Орос хоккейчинд санаа тавиарай гэж гуйсныг санаж байна уу? Тэр Украйнийн мафитай жаахан бэрхшээлтэй байгаа юм.
Рич - Хэрэв чи л гуйсан бол Валентин, бүх зүйл хэвийн гэсэн үг. Бид одоо том ажиллагаанд оролцож байна. Чи алмазны бизнест харин би үндэсний Хоккейн Лийгт сонирхолтой байгаа. Бид энэ бүхнээр шинэ тохиролцоондоо саад хийлгэж болохгүй. Бид нэг нэгдээ санаа тавина, тийм үү, Валентин?
Вал - Би чамайг 6 цагт Метропол зочид буудлаас авъя.. Ноён Меннисыг зочид буудалд нь хүргэж өг.... Хамгаалалтын даргыг дууд. Хурдал...
Дан - За?
Алек - Унтаж байна уу? 5 цаг болчихлоо. Би Музейд байна. Чи Костяг ав, би 7 цагийн үед очно. Эндээс холгүй.. Ойлгов уу?
Дан - Бүгдийг ойлголоо. Ярьж дууссан.***
Жол - Толгойгоороо биш хөлөөрөө тоормозооч, ухна чинь. Тэнэгүүдийг үржүүлэгт оруулчихаж. Тэд машин худалдаж авчихаад дараа нь жолооны үнэмлэх худалдаж авдаг, жолоо барьж чаддаггүй нь тэр,, Хаачих нь вэ?.. Муу тэнэг. Ийм тархитай хүн хүүхдийн тэрэг л түрвэл таарна. Ийм мунхгууд хаанаас мөнгөтэй болдог байна? Бас л худалдаж авдаг биз. Гахай, ямаагаар дүүрсэн улс. Туранхай залууд саналаа өгөөд жилийн дараа зурагтаар тарган бодон үзнэ, нөгөөх нь надад яаж амьдрахыг ярьсан хэвээрээ л, новш. Таганкагийн хаана юм?
Дан Тэр байшингийн яг ар талд.
Жол - Байшин гэнэ ээ? Тэр байшин чинь Таганка театр. Манай үед ухаан муутнууд арай цөөн байж. Яагаад үнээ шиг бэлчээд байдаг юм? Улаан, ногооноо ялгахгүй юу? Ногоон нь явах, улаан нь зогсох. Юу л болоод байна даа? Хүмүүс яг л хүн шиг байсан, тэгснээ гэнэт бүгд ухаан муутнууд болсон. Ёстой нууцлаг...
Дан - Дохиогоо дуугаргаач.
Жол - Уурын хөлөг дээр гарахаараа л дохио дуугаргадаг юм. 66 рубль боллоо....
Дан - Намайг 5 минут хүлээж байх уу?
Жол - Авгай нар ч тэнэгүүдийг хүлээдэггүй юм... ...
Эр ут - Хабаровын сэргийлэх.
Дан - Аллага. Хокловский гудамж, 7-р байр, 4 тоот. Константин Громовыг хороосон. Цогцсыг Данила Багров олсон. Энд хүлээж байя... .... Илъя, Костя алагджээ. Гар утас руу нь битгий залгаарай. Музейд хүлээж бай. Боллоо.***22,46***
Бичиг - Ах. /Чикаго/
Бичиг - Үндэсний Хоккейн Лийг. Оросын Одод....
Хор 1 - Дарга аа, наар буулгаач... ... Янжуур өгөөч....
Хал 1 - Хөөе, тэнэг ээ, гал өгөөч.
Хор 1 - Хөөе, тэнэг ээ, дүлий юм уу? Захирагч юу гэхийг сонссонгүй юу.. ..
Байц - Тэгэхээр чи их сургуульд элсэхээр төлөвлөж байж. Дамжаа хайж үзэхээр ирсэн. Бас чи пасспортоо бүртгүүлэх ёстойг мэдээгүй гэв үү?
Дан - Чи уншаад байгаа юм биш үү?
Байц - Нөхцөл байдлыг тодруулах зуур таныг 3 хоног саатуулах эрх надад бий шүү.
Дан - Чамд хэрэгтэй гэж үү?
Байц - Яагаад хоригдлуудыг зодсон юм?
Дан - Өөрсдөө л эхэлсэн. Хөгжмийг минь өг.***26,09***
Бичиг - Николаевский Банк. Үүсгэн байгуулагч Валентин Белкин.
Алек - Мөн үү?
Дан - Буу зэвсэг олох хэрэгтэй.
Бичиг - Хүүхэд: Белкин Федор Валентинович.
Алек - Байна уу, Фашист уу? Илъя байна.
Бичиг - Нколаевский сургуульд сурдаг.
Алек - Дайн олз хэрэг болоод... Ойлголоо.....
Фаш - Хайль Гитлер.
Алек - Сайн уу?
Фаш - Энэ хэн бэ?
Алек - Өөрийн хүн.
Фаш - Өөрийн? Төрсөн ах дүү чинь л байг. Фашистын үг. Би Фашист.
Дан - Данила. Немец юм уу?
Фаш - Орос.
Дан - Өвөө минь дайнд амиа алдсан.
Фаш - Байдаг л юм... .... Та нарт юу санал болгох вэ, ноёд оо? Таван ЭмПи, дөрвөн 40, нэг 38. Бүгд шалгагдсан. Бүрэн цэргийн зориулалттай. Гар бөмбөг: явган цэрэг устгагч. Заримдаа баардаг. Тавь тавин хувийн магадлалтай. 4 сумтай 2 Фауст. Уучлаарай, шалгагдаагүй юм. Гар буунууд байна: 4 Уальтер, нэг Парабеллум.. Энэ гадаадын юм. За, Оросод үйлвэрлэсэн юм: Дегтарёв автомат. Цоо шинэ. Дөрвөн ПиПиЭс, хүнд, гэхдээ найдвартай, хөнөөлтэй. Өнөөдөр ганц л ТТ байна. Их хурдан зарагддаг юм. Дамартай буу, гэхдээ найдваргүй. Оньс нь элэгдчихсэн юм. Та нар Мосин буунууд сонирхохгүй байлгүй.
Дан - Энэ бүхнийг хаанаас авдаг юм?
Фаш - Дайны цуурай...
Эр жол - Хаашаа явах вэ?
Халзан - Москва.***30,11***
Алек - Хөөе, Дан, тэр явахгүй байна... .
Дан - Ах.
Халзан - Дараа нь би Николаевский Банк орсон. Костя Громовыг асуулаа. Ээж бүгдийг нь бичиж өгсөн. Хамгаалагч ухна нь тэнд ажилладаггүй гэж байна. Тэгээд л би “гүйцээ” гэж бодсон. Музейд хэн ч байхгүй бол, мөнгө байхгүй, өнцөг бүрд пасспорт шалгаж байна. Цагдаагийн өмдтэйгөө явсан нь аз.. Янзтай эд. Жинхэнэ үү?... Яг Чапаевынх шиг.. Сайхан өдрүүд байжээ.
Дан - Надтай хамт Америк явах уу?
Халзан - Африк байсан ч явна.
Дан - Бидэнд пасспорт, виза хэрэгтэй, бас хэдэн цаг унах сайн машин... Ах аа, надад туслана биз дээ?***31,55***
Бичиг - Кодыг хадгаллаа.***32,46***
Халзан - Галаа өгөөч. Чи унтаж амардаг уу? Манай босс үргэлж л явж байдаг, уулзалт товлож, хэлэлцээр хийгээд л,, Танай босс сайхан машинтай юм аа. Герман уу?
Жолоо - Хөөе, яаж байна аа?
Эм үүд - Сайн байна уу?
Дан - Сайн байна уу?
Эм үүд - Хэнтэй уулзахаар ирээ вэ?
Дан - Федя Белкинтэй уулзахаар ирлээ.
Эм үүд - Гэхдээ тэр аль хэдийн ирчихсэн.
Дан - Мэднэ ээ. Би ах нь. Хоцорчихоод.
Эм үүд - Зүгээр дээ, зүгээр. Тэд эхлээгүй байгаа. Цүнхээ өлгүүрт орхиж болно шүү.
Дан - Хэрэггүй дээ, баярлалаа. Энд бэлэг байгаа юм...
Охин - Бид Сурагчдын Өдөрт зориулсан тоглолтоо эхлэх гэж байна. Тоглолтыг Федя Белкин эхлүүлнэ. Тэрээр Сурагчдын шүлгийг уншина.
Федя - Би гайхамшигтай гэр бүлийг олсон, бас зам, бас мод, талбайд эрдэнэ шишийн түрүү бүрд, гол мөрөн, цэв цэнхэр тэнгэр, эд бүгд минийх, эх орон, миний төрсөн нутаг. Энэ дэлхийн бүх зүйлд би хайртай.
Охин - Одоо сурагчид дуулна.
Дан - Федя. Сайн уу? Чи шүлэг уншсан. Сайхан уншсан шүү. Би чиний Орос хэлний шинэ багш Данила Сергеевич.
Федя - Сайн байна уу?..
Дан - Валентин Эдгарович, сайн байна уу? Би Федягийн Орос хэлний багш Данила Сергеевич. Тун таатай байна. Тантай ярилцах хэрэгтэй байна. Багш нарын өрөө рүү явъя. Чи анги руугаа явж бай.
Хамга - Сонсооч. Тэр хэн бэ?
Федя - Манай Орос хэлний шинэ багш
Дуу - Баяртай, Америк. Хэзээ ч очиж үзээгүй нутаг минь, үүрд баяртай.
Дан - Гараа ширээн дээр тавь. Зүйтэй. Дуу намсгагчтай. Би гох дарвал төмсөг чинь шалан дээр унана. Айж байна уу? Костяг хороохдоо айсан уу?
Вал - Ямар Костя?
Дан - Громов.
Вал - Би биш ээ. Америк эр. Тэр л хийсэн. Би чадахгүй. Би аавыг нь танина. Би Костяд амласан. Би түүнийг татгалзана гэж бодоогүй. Тэр,, Тэр шуналтай,,
Дан - Америк эрийн талаар бүгдийг ярь. Хурдал. / Өршөөгөөрэй. Би ивээн тэтгэгчтэй их чухал юм ярьж байна. Бид удахгүй ээ.
Хамга - Ярилцаж байна уу?
Вал - Тэр Иллинойст их нөлөөтэй хүн. Тэр одоогийн хотын даргын сонгуулийн сурталчилгааг ивээн тэтгэсэн. Конгрессын гишүүд халаасанд нь байдаг. Голдуу сайтар зохион байгуулсан тогтолцооогоор хар тамхи наймаалдаг. Чикагод блюз болон рок клубүүдтэй. Тэднээрээ дамжуулж мөнгө угаадаг. Метро гэдэг клуб нь удирдах байр гэсэн үг. Тэр үл хөдлөх наймаалдаг. Үндэсний Хоккейн Лийгийг сонирхдог. Мөнгөтэй холбоотой юм бүхэнд оролцдог. Бүр бодит аллага, хүчирхийлэлтэй кино Оросод захиалж тэндээ худалддаг. Их шуналтай. 100 долларын төлөө өөрийгөө ч дүүжлэх хүн. Костягийн ахад тийм л юм тохиолдсон. Би, үнэхээр, юу ч хийгээгүй шүү. Бодооч, нэг сая. Түүнд байгаа,, Буудах хэрэггүй. Чи бол ухаантай хүн.
Дан - За яахав, амьдар, новш оо. Хүүдээ талархаарай. Тийм сайн хүүг эцэггүй үлдээх харамсалтай. Чимээгүй суугаад өмдөө хатахыг хүлээ... Түүнд 10 минут өгчих. Ивээн Тэтгэгчдийн зөвлөлд захидал бичиж байгаа...
Халзан - Наадахаа сайн үзүүлэх хэрэгтэй шүү. Түрүү булчирхай ч ярвигтай асуудал шүү. Яг хэрэгтэй үедээ босгож чадахгүй. За, дараа уулзъя......
Хамгаа - Аваад ирлээ.
Вал - Яах гэж түүнийг алаа вэ, муу ухна?
Хамгаа - Та өөрөө л хэлсэн, тэр өөрийнхөө хэрэгт л анхаарах ёстой, бас нүднээсээ далд оруулмаар байна гээд...
Вал - Тэнэг.
Костя - Илъя одоо Улаан Талбайд ажилладаг.
Илъя - Тийм ээ. Хуучин Ленины музейд. Би тэдний архивыг жагсаалтад оруулдаг. Тэдэнд одоо ч бүгд картан дээр байгаа. Би бас тэнд шөнийн харуулаар ажилладаг.
Вал - Музей рүү, хурдал.
Илъя - Тэгэхэд би Данилатай танилцсан юм. Нэг өглөө гадагшаа гараад,,.
Халзан - Шинэ унаа олох хэрэгтэй. Тэд биднийг машинаар олно.
Илъя - Биднийг олохгүй ээ. Өөр дугаар тавьчихсан.
Халзан - Сургуульд байсан хүмүүс цээжилчихсэн.
Илъя - Дахиад сольчихно оо.
Дан - Пасспортууд хэзээ бэлэн болох вэ?
Илъя - Маргааш ч байж мэднэ, дараа ч байж мэднэ. Амаргүй ажил.
Дан - За?.. Тэр үхсэн. Май, мөнгө. Сүүлчийнх нь шүү. Пасспортын талаар юм мэдвэл Чикаго явах хоёр тасалбар аваарай. Одоо явах хэрэгтэй. Эрт орой хэзээ нэг цагт тэд музейг олно. Бас байрыг.
Илъя - Танайхыг мөрдөхгүй
Дан - Цагдаад миний хаяг байгаа. Явцгаая...
Халзан - Энийг аваад явъя. Сайхан эд байна...
Дан - 712515 захиалагчид... Ирина, над руу яаралтай залга. Данила. Аанхаан...
Халзан - Биднийг олчихно гэж хэлсэн ш дээ.
Дан - Чимээгүй суу, биднийг олоогүй.
Зам цаг - Амрыг эрье. Мөрдөгч Делов байна.
Илъя - Сайн байна уу?
Зам цаг - Жолооны үнэмлэх, бичиг баримт.
Алек - Энэ байна.
Дан - За, сонсож байна.
Найр эр - Тэр яг одоо ярьж чадахгүй. Бичлэгтэй байна.. Студид нэвтрэр эрх чинь 10 өдрөөр үү?
Дан - Түр хүлээгээрэй.... Тийм ээ, байна. Чи яг хаана байна? Аанхаан... Би телевиз рүү явж байна.
Зам цаг - Сайн яваарай.
Илъя - Баяртай.
Халзан - Хөөх.
Алек - Гол нь л сандрахгүй байх. Миний бичиг баримт хэвийн.
Пинтүү - Битгий ай, өвөө. Бид Илъягийн найзууд. Юунд ч хүрэхгүй ээ. Үзэсгэлэнг үзчихээд л явчихна.
Хам 3 - Тэд цагийн өмнө явсан. Гурвуулаа.. Нэг хайрцаг авч явсан гэнэ. Тийм ээ. Хөгшин өвгөн. Юу ч санахгүй байна.
Дарга - Сонс, нэгийгээ хамгаалалтанд үлдээ. Урд талын хамгаалалттай цагаан Вольво хайж эхэл. Замын цагдааг ажиллуул. Дугаараа сольсон байж мэднэ. Бас бүх нисэх компанийг шалга. Овог нь Багров. Тэр Чикаго ниснэ.
Хам 3 - Нисэх компани мэдээж хэлж өгнө. Гэхдээ бусад компани нь тийм мэдээллийг хэлэхгүй
Дарга - Думын төлөөлөгчийн зөвшөөрөл ав эсвэл Холбооны Хамгаалалтын албаны үнэмлэх ол. Би чамд бүгдийг тайлбарлах ёстой юм уу? .. ...
Опер - Зогс. Зогс. Онцгүй боллоо. 25 кадр, бас дуу бүхэлдээ. Энэ хэсгийг дахиад авна....
Дан - Хэр удаж байгаа юм?
Борис - 3 өдөр өнгөрлөө.
Дан - Хэцүүхэн л ажил байна.
Борис - Бүр дор ч бий.
Дан - Чи хаана алба хаасан бэ?
Борис - Шүхэрт десант.
Дан - Даалгаварт явж байсан уу?
Борис - Афганистанд очсоон.
Дан - Сонсооч, Ирина та хоёрын дунд ямар нэг юм байдаг уу?. Зүгээр л,, Надад их таалагддаг юм аа... Гэтэл энэ бүх утгагүй юмыг дуулаад л... Наутилус юм уу ДиДиТи байсан бол,,
Борис - Хөгжмийн продюсер болмоор юм биш үү?
Дан - Болж магадгүй ээ. Гэхдээ сонсгол байхгүй...
Ирина - Дахиад 3, 4 цаг. Эрт дуусна гэж бодсон ч найруулагч,,
Дан - ,,Би чамайг гэрт хүлээвэл яасан юм?
Ирина - Борис, түлхүүр өгчих. Ер нь хүргээд өгчих.
Дан - Үгүй дээ, хэрэггүй. Машинтай яваа. Замдаа юм авах уу?.. ...
Ирина - Сэрэхээрээ залгана аа....
Сорви - Сонсооч, хөгшөөн. Саяных Салтикова юу? Энд амьдардаг юм уу? Сонсооч, хөгшөөн, тэр машин хэнийх юм?
Борис - Мэдэхгүй ээ. Энэ хавийнх биш.
Сорви - Энэ залууг энэ хавьд харсан уу?
Борис - Үгүй ээ.
Сорви - Салтыкова дажгүй шүү. Чи унтдаг юм уу?... ..
Дан - За?
Борис - Борис байна. Энэ доор хэдэн залуус Вольвогийн дэргэд эргэлдээд байна. Нухацтай залуус. Чиний зураг байна лээ.
Дан - Цагдаа нар уу?
Борис - Цагдаа шиг харагдаагүй.
Дан - Хэдүүлээ юм?
Борис - Машины дэргэд хоёр. Жийпэнд дахиад байна лээ. Бууруулалттай цонхтой, хэд гэдэг нь харагдахгүй байна. Хаалганы дэргэд дахиад нэг.
Дан - Баярлалаа, Борис.
Борис - Иринаг битгий оролцуулаарай... ...
Дан - Ядрав уу... Сонсооч, би ганцаараа биш.
Ирина - Ганцаараа биш ээ?
Дан - Миний төрсөн ах Виктор. Надад эцэг шиг минь л байдаг.
Халзан - Виктор Сергеевич.
Ирина - Ирина.
Халзан - Тун таатай байна. Үгүй ээ, Киркоров таалагддаггүй. Хэтэрхий нялуун. Тэр бүх нүүр будалт, энгэсэг, яг эмэгтэй хүн шиг. Тэр бүх,, нэг үгээр бол Румын.
Ирина - Гэхдээ Болгар ш дээ.
Халзан - Тийм үү? Ямар ялгаатай юм?
Илъя - Байна уу?
Дан - Илъя? Чи хаана байна?
Илъя - Хаяг нь Садоваяа Триумфалнаяа, 30-ийн 2 тоот. Пасспортууд бэлэн. Нислэг маргааш өглөө. Ойлгов уу? Хурдалж үзээрэй... ...
Дан - Жийп машинтай багаар бодож 4 нөхөр бий. Чи хөдлөхөөрөө шууд машин руу очиж хаалгыг нь нээгээрэй... ... Бэлэн үү?... ... Та энд юугаа хийгээд байгаа юм? Хэвтээд... Белкинд мэнд хүргээрэй... ... Энэ эхний бааралт. /буур баарах/
Халзан - Одоо хаачих вэ?
Дан - Би жолоодъё.
Сорви - Тэд хоёулаа. Тэр автомат буу, гар бөмбөгтэй байна. Ширя оногдсон. Вольво машинтай, дугаар нь,,
Дарга - Семёнд энэ хэргийг өг. Тэднийг зугтаалгаад үзээрэй.. Энэ. Энэ халзан нь сургууль дээр хамт байсан, Сава таньсан. Би шалгасан. Цагдаа нарт энэний талаар юу ч байхгүй. Одоо мафийн залуустай шалгаж байна. Бас нэг юм. Багров нэр дээр тийз захиалж мөнгийг нь төлсөн, Москвагаас Чикаго руу, 329-р нислэг. 22-ны 9:10-т хөөрнө
Вал - Өнөөдөр хэдэн бэ?... Тэнэг... За, Белкин сонсож байна.
Эр ут - Өрийн мэнд, Валентин Эдгарович. Бид мөнгөний эхний хэсгийг таны өгсөн данс руу шинэ системийн агуу шилжүүлсэн. Тэгэхээр бүх зүйл хэвийн, бас таны хамтрагч удахгүй хүлээж авна.
Вал - Сайн байна, Константин Алексейвич.
Эр ут - Таны бүх юм зүгээр үү?
Вал - Тийм ээ, тийм, баярлалаа. Сайн байгаа.
Эр ут - Таныг асуудалтай байгааг сонссон
Вал - Константин Алексейвич, би өөрийн асуудлыг шийднэ.
Эр ут - Баяртай.
Вал - Сайн сайхныг хүсье.***49,49*** Бид тэднээс салж чадахгүй нь, зай алга.
Халзан - Бид чадна аа.... Дан, чимээ багатай газар руу эргээ намайг хэлэхээр тоормозлоорой.*51,35***
Дан - Фашист худлаа хэлээгүй байжээ... ...
Алек - Энэ чамд. Москвагаас Чикаго орох 329-р нислэг. Нислэг өглөө 9:10-т чи Нью-Йорк руу энэнээс 2 цагийн дараа ниснэ. Нэгт, өөр тийз байгаагүй, хоёрт, энэ нь дээр. Брайтон Бийчд 500 ногооноор машин худалдаж аваад 12 цагийн дараа Чикагод давхиж очно. Аан тийм, 4 өдрийн дараа буцаж ниснэ шүү.
Халзан - Яагаад тийм хурдан гэж?
Алек - Та нар энд уулзана. Энэ бол Мичиган нуур, нуураас дөрөв дэх гүүр... Нуураас дөрөв дэх гүүр. Тэнд нэг сандал бий. Костягийн гар утас ажиллана. Би нууцаар гадаадад барих үйлчилгээг холбосон. Тийм ээ, энийг ав. Хэрэгтэй бол энийг хэрэглээрэй. 250 юм уу 300 орчим доллар байгаа. Пин код нь 3232.
Пасс - Виктор Багров, та шинэ компьютер технологи болон компьютерийн вирусээс хамгаалах програмын олон улсын бага хурал руу нисэж байгаа. Хаашаа нисэхийг чинь би хараахан мэдэхгүй, гэхдээ бидэнд цаг байгаа. Би интернетээс хайна аа.
Дан - Жинхэнэ үү?
Пасс - Ер нь тийм ээ.
Алек - Пасспортын хяналтаар гарахдаа өөртөө итгэлтэй байж инээмсэглээрэй. Тэдэнд таалагддаг юм. Ингээд боллоо.
Дан - За, тэнд уулзъя, ах аа.
Халзан - Анжела Дэвисын эрх чөлөө... ....
Ирина - Орцонд үнсэлцээгүй удсан байна... ....
Дан - Америкт очиж байсан уу?
Ирина - Байсаан.
Дан - Ямархуу вэ?
Ирина - Сүйдтэй юмгүй.
Дан - Би хэзээ ч гадагшаа явж байгаагүй.
Ирина - Чи юу ч алдаагүй ээ. Намайг яах гэж энд авчраа вэ?
Дан - Энд сайхан ш дээ.
Ирина - Манайх руу буцъя аа.
Дан - Цаг байхгүй ээ, галт тэрэг цагийн дараа хөдөлнө. Над руу залгаарай, за юу?
Ирина - Чи хаачих нь вэ? Америк уу?
Дан - Үгүй ээ, тийм хол биш. Тулагийн ойролцоо. Намайг Москвад байгаа юм шиг л залга. Энэ онцгой утас, гадаадад барина.
Ирина - Мэднэ ээ.
Дан - Би удахгүй ээ. Дөрөвхөн өдөр.... За? Тэр үхсэн. Нуман хаалга руу явъя.
Ирина - Хэн үхээ вэ?
Дан - Миний найз.***57,24***
Сорви - Тэр байсангүй. Тэр яагаад ч нэвтрээгүй. Босс, бид бүгдийг нь харсан.
Вал - Багров нэртэй зорчигч онгоцонд орсон уу?
Сорви - Орсоон.
Вал - Бүх зорчигч онгоцонд суусан уу?
Сорви - Бүгд.
Вал - Тэгвэл яагаад надтай тэнэг амьтан шиг харьцаад байгаа юм? Тэгвэл хэн Чикаго ниссэн юм?
Халзан - Өршөөгөөрэй, би дахиад нэг жүүс авч болох уу?
Стюа - Тэг л дээ.
Халзан - Баярлалаа.... ...
Бүд эр - За, залуус аа. Энэ бол Данила Багров. Бид энэ залуутай нисэх буудалд уулаж чимээгүйхэн үгүй хийх ёстой. Сайн санаат хүмүүс биднээс Москвачуудыг устгахад туслаач гэж гуйсан. Сайн хараад ав.
Эр цаг хоол - Бид шалган нэвтрүүлэх хуудас бөглөж эхэлж байна. Та АНУ руу нэвтрэх визнээсээ хуудас бөглөхөд хэрэгтэй бүх мэдээллээ олно. Шалган нэвтрүүлэх хуудас хоёр хэсэгт хуваагдсан. Нэвтрэхийн тулд,,
Эр шал - Нэгдсэн Улсад айлчлах зорилго тань юу вэ?
Халзан - Юу?
Эр шал - Та Англиар ярьдаг уу?
Халзан - Үгүй ээ. Ойлгохгүй.
Эр шал - Орос хүн байна.
Шал 2 - Нэгдсэн улсад айлчлах зорилго тань юу вэ?
Халзан - Шинэ компьютер технологи болон компьютерийн вирусээс хамгаалах программын бага хурал.
Шал 2 - Та Америкт хэр удаан саатах вэ?
Халзан - 4 өдөр. Энд бичээтэй байгаа. Энэ бол буцах тийз.
Шал 2 - Та хаана байрлах вэ?
Халзан - Зочид буудалд. Энэ, урилга дээр бичээтэй байгаа.
Эр шал - Нэгдсэн улсад тавтай морил.
Халзан - Маш их баярлалаа.. Тэнэгүүд....
Шал 3 - Украин гахайн өөх, алим бий юу?
Халзан - Тэрүүгээр яах гээ вэ?
Эм шал - Та ямар нэг бараа авч явж байгаа юу? Алим? Гахайн өөх?
Халзан - Энд зардаггүй юм уу?
Шал 3 - Та ойлгохгүй байна. Энэ бол хөл хорио.
Халзан - Өвдчихөө юу?.. ... Сонсооч, хөгшөөн. Хот руу яаж явах вэ?
Бүдка - Таксигаар.
Халзан - Сонсооч, нуга аа, энд Оросууд хаана амьдардаг юм?
Бүдка - Москвагийнхан миний нуга биш ээ.
Халзан - Украины нацист юм уу?
Бүдка - Юу гэнэ ээ?
Халзан - За за, хөгшөөн, баяртай.
Нар бич - Ноён Меннис, Москвагаас нэгдүгээр шугамаар.
Рич - Валентин, хэр байна даа? Чамд баяр хүргэмээр байна. Хамтрагчид чинь нухацтай хүмүүс байна. Би мөнгөний эхний шилжүүлгийг авсан, тиймээс бүгд төлөвлөгөөний дагуу явж байгаа. Маргааш би сонирхсон талуудтай уулзаж эцсийн хугацааг ярилцана. Чиний бүх юм зүгээр үү?
Вал - Тийм ээ, бүх зүйл хэвийн. Чи л тааруу байна.
Хамгаа - Украинчууд түүнийг онгоцонд байгаагүй гэж байна. Би хэлсэн ш дээ. Бас, бид мафиар дамжуулж халзан залуу хэн болохыг олж мэдсэн. Тэд түүнийг нэр ус сайтай гэрээт алуурчин гэж нэрлэдэг. Петрбургт ажилладаг байж. Жил орчмын өмнө нутгийн бүлэглэлийн толгойлогчдыг нухаад алга болсон. Манай залуус түүнийг таньсан. Тэр нөгөө нислэгт байсан.
Вал - Тэгэхээр тэд алуурчин хөлсөлсөн гэсэн үг. Багров яваагүй. Миний хамгаалалтыг нэм. Багровыг болон тэр музейн залууг хай. Бидний Вольво олсон тэр барилгад хэнтэй хамт байсныг нь олж мэдээд тэрнийг ажиглаж эхэл. Бас Украинчуудад тэр халзан залуугийн зургийг илгээ, нөгөө Татарын. Тэднээр олуул. Боллоо.
Шал эр - АНУ- айлчилж буй зорилго тань юу вэ?
Дан - Нью-Йоркын кино фестивал.
Бичиг - Нью-Йорк кино фестивал.
Жол - Хаашаа явах юм, хөгшөөн?
Дан - Брайтон Бийч рүү. Ямар үнэтэй болох вэ?
Жол - 45.
Дан - 45 юу?
Жол - Юун юу гэж? Доллар.
Дан - Надад буулгаж болохгүй юу?
Жол - Үгүй ээ, болохгүй.... Тийшээ суучих....
Дан - Сайн байна уу? Брайтон Бийч.
Жол өв - Юунаа орилоо вэ?
Дан - Таныг оросоор ярьдаггүй гэж бодоод л.
Жол өв - Бодсон гэнэ. Бага бодож илүү ойлгож байх хэрэгтэй. Одоо чи Оросод байгаа биш. Адгийн шаар. Бүгд тоормосоо гацаана, тэгээд хар.
Дан - Энэ юу байсан бэ?
Жол өв - Бас нэг тэнэг.
Дан - Би юу?
Жол өв - Өөр хэн байх юм? Энд яах гэж ирсэн юм?
Дан - Хүмүүс яаж амьдардгийг харахаар.
Жол өв - Харах гэнэ. Чам шиг хүмүүсийг сайн мэднэ. Их удаан жолоо барьж байна. Эхлээд найзуудтайгаа амьдарна, дараа нь аяга угааж эсвэл ачаа зөөнө. Нэг байр аваад л хүрээд ирсэн. Хаана гудайна тэгээд л Америк мөрөөдөлд автана.
Дан - Та андуурч. Би эх орондоо хайртай.
Жол өв - Аан, эх оронч. Орос санаа. Достоевский. Эх орон. Одоо эх орон чинь хаана байна? Горбачев сайхан амьдрахын тулд эх орныг чинь Америкчуудад худалдсан. Харин одоо эх орон чинь хоёр дайнд ялагдсан, бас Крымийг. Балтийн тэнгист амьдарч байгаа бүх Оросуудыг, Сербүүдийг худалдсан. Эх орон. Өнөөдөр нурууг чинь дулаацуулж байгаа газар л эх орон чинь. Бас чи энийг надаас сайн мэдэж байгаа. Тэгээд л энд ирсэн.
Дан - Москвад дүү чинь байдаггүй биз?
Авгай - Юугаа гөлрөө вэ, ухна минь? Яваач.***01,05,15***
Шилт - Хүрээд ирлээ дээ.
Дан - Данила.
К - Куибещев. Ай, Москва, Москва. Орос. За, явцгаая, залуус аа... ... Залуу, гадаад байдлыг нь анхаарах хэрэггүй. Энэ машин миний Соня шиг л хөдөлгүүртэй. Энэ машинаар Киев орсон ч болно.
Дан - Харин Чикаго хүрэх болов уу?
К - Чамайг Сан Франциско хүргээд эргээд ирнэ. Залуу, Оросууд бид нэг нэгнээ ходордоггүй юм. /хуурдаггүй гэж болно../
Ирина - Сайн уу? Чи хаана байна?
Дан - Тулагийн ойролцоо гацчихлаа. Машин эвдэрчихсэн. Чи хэр байна? Дажгүй юу?
Ирина - Сайн байгаа. Өнөөдөр ирэх үү?
Дан - Үгүй ээ, өнөөдөр чадахгүй. Залгаарай.
Бичиг - Пенсилвани таныг угтан авч байна. Амбан захирагч Том Ридж.
Бүдка - Энэ шинэ Орос байна. Татар гэж дууддаг. Ямар царай муутай юм бэ. Москвад янз янзаараа байх юм даа.
Бүд - Нисэх дээр харсан юм байна. Энэ намайг нацист гэсэн. Муу нохой
Бүдка - Тэгэхээр ийм байна, Москвачуудын эргэлддэг Метропол ресторанд байнгын харуул гарга. Бас чи, нөгөө Митя Громов гэдэг Хоккейчныг санаж байна уу? Нэг удаа бидэн дээр ирж байсан. Тэд уулзалдаж магадгүй.
Тамхи - Харин энийг яах вэ?
Бүдка - Хая. Цаашаа хая.***01,09,02***
Цагд - За, залуу, лонхтойгоо өгөөд бичиг баримтаа үзүүл.
Халзан - Чи юу хүсээ вэ? Чиний ярианаас нэг ч үг ойлгохгүй байна.
Цагд - Та Иллинойс мужийн хуулийг зөрчиж байна. Олон нийтийн газар согтууруулах ундаа уух хориотой. Бичиг баримтаа үзүүлнэ үү.
Халзан - Юу? Юугаа яриад байгаа юм? Хүн бүр л худалдаж аваад ууж байна. Тэнд, дэлгүүрийн хажууд. Явъя, би чамд харуулъя.
Цагд - Тэд лонхоо цаасан уутанд хийдэг. Юу ууж байгааг нь би харж чадахгүй. Харин та олон нийтийн газарт ил задгай ууж байна. Пасспорт юм уу жолооны үнэмлэх үзүүл.
Халзан - Ямар ялгаатай юм? Май.
Цагд - Таныг баривчилж байна.
Халзан - Пасспорт өг.
Цагд - Таныг баривчилж байна. Намайг дагаад цагдаагийн машин руу явна уу.
Халзан - Зайлж үз...
Цагд - Би бол цагдаа.
Халзан - За, тийм ээ. Би өөрөө ч цагдаа...
Цагд - 10:19. 10:19. Офицер уналаа.. ....
Дан - Миний машин. Миний машин эвдэрчихсэн.... Би Чикаго явах.
Жол ам - Чикаго?..
Дан - Май.
Жол ам - Суучих.... ... Хаанаас ирсэн бэ?... Хаанаас,,? Би,, Би бол Америк хүн. Би Америкт амьдардаг чи хаанаас ирсэн бэ?
Дан - Аан. Би орос.
Жол ам - Орос? Москвагаас ирсэн үү?
Дан - Москва.
Жол ам - Орос их том. Их том. Нэр чинь хэн бэ?
Дан - Данила
Жол ам - Данила? Би бол Бен. Бен Жонсон. Иллинойс муж, Чикагогийн хүн.
Дан - Москвагаас ирсэн Данила Багров.... Би Чикаго явна. Миний ах.
Жол ам - Ах руугаа юу? Чи юу хийдэг вэ? Хийх? Би бол ачааны машины жолооч. Ачааны машин жолооддог. Харин чи?
Дан - Оюутан. Анагаахын сургууль.
Жол ам - Өө. Оюутан. Эмч болохоор сурч байгаа.
Дан - Тийм ээ, эмч... Би Нью-Йоркод машин худалдаж авна. Брайтон Бийч. Таван зуун доллар.
Жол ам - Тэр машиныг уу?
Дан - Орос хөгжим. Шинэ хөгжим. Шинэ.
Жол ам - Тоглуулчих аа.***01,14,35*** Бүсгүй хүсэж байна уу?
Дан - Юу?
Жол ам - Бүсгүй хүн?
Даша - Сайн уу, хөвгүүд ээ? Юу байна? Хөхүүлэх үү? 30 ногоон.
Дан - Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй.
Даша - Ухнууд. Тонилцгоо.
Дан - Түр хүлээгээрэй. Юу вэ, орос юм уу?
Даша - Юу хүсээ вэ?
Дан - Хүлээ. Энийг ав...
Даша - Новш.
Дан - Чамайг хэн гэдэг вэ?
Даша - Марилин.
Дан - Орос нэр чинь?
Даша - Даша.
Дан - Би Данила.
Жол ам - Хөөе, Данила. Алив ээ, явцгаая.
Даша - Чамайг дуудаад байна...
Жол ам - Таалагдаа юу?
Дан - Тэр,, орос эмэгтэй.... Зогсоорой. Зогс.
Жол ам - Бүсгүй нь биеэ үнэлэгч, нөгөөх нь зуучлагч. Байнга л ингэдэг юм. Орооцолдох хэрэггүй дээ.
Сорви - Тэр Салтыковынд очиж. Хөрш нь харсан гэнэ.
Босс - Ямар Салтыкова?
Сорви - Ирина Салтыкова. Дуучин. “Цэнхэр нүд, цэнхэр нүд” гэж дуулдаг. Тэр. Хамт байж. Бид шалгасан. За яах вэ? Яриулах уу?
Босс - Хэнийг?
Сорви - Салтыковаг.
Босс - Хакин минь дээ. Хакин. Чамайг 12 жилийн өмнөөс таньдаг байгаагүй бол ч ёстой нэг. Тэр чинь од. Москва даяар мэднэ. Шахаад өг. Аваад ир. Залууг утсаар барьж авна.
Сорви - Ойлголоо.***01,17,26***
Гуйл - Хэр байна даа?.. ...
Дан - Байна уу? Митя? Митя. Байна уу? Москвагаас ирсэн Костягийн найз Данила байна. Байна уу? Митя, утсаа аваач. Байна уу? Уулзах хэрэгтэй байна аа. Костягаас чухал мэдээтэй. Байна уу, Митя, утсаа аваач. Митя, Данила байна,,
Буут - Буун дуу сонсвол нуугдах хэрэгтэй. Тэгэхээр бүгд нуугд. Доошоо. За, сайн байна, та нарыг амьд эргүүлж авчирч чадахаар боллоо. Чикаго Жон Дилинжэр, Багс Моран, Альфонзо Капон нараар алдартай. 1920-оод оны хуурай хууль... ...
Лиза - Ээ, бурхан минь. Уучлаарай, үнэхээр уучлаарай. Та зүгээр үү? Би,, Та зүгээр үү? Алив. Та босож чадах нь уу?..Таныг нэг тийш хүргэж өгөх үү?.. Суучих... Намайг үнэхээр уучлаарай. Би ямар нэг асуудал хүсэхгүй байна. Би нэвтрүүлэг хөтөлдөг. Яарч байна. Нэвтрүүлэг хөтөлнө. Юу л даа, зурагтын Лиза Жеффри. Мэдэх үү? Лиза Жеффри.
Дан - Данила.
Лиза - Би чамайг эмнэлэгт хүргээд өгье, за юу?
Дан - Юу?
Лиза - Эмнэлэг.
Дан - Үгүй ээ, эмнэлэг биш.
Лиза - Эмч дуудъя даа.
Дан - Үгүй ээ, үгүй, үгүй. Би өөрөө эмч... ..
Лиза - Угаалгын өрөө. Угаалгын өрөө.
Дан - Юу?
Лиза - Угаалгын өрөөнд орох хэрэгтэй... ....
Дан - За.
Лиза - За. Би ажилдаа явах хэрэгтэй, нэвтрүүлгээсээ хоцорч болохгүй.
Дан - За.
Лиза - Эргээд ирнэ ээ.***01,21,45*** Уучлаарай... Уучлаарай.. Үгүй ээ.
Дан - Алив ээ....
Эр гуйл - Хөөе, таван ногоон өгчихөөч. Тонил цаашаа.
Эм гуйл - Сайн уу? Чи ядарсан байна. Чамд би хэрэгтэй... ...
Бармэн - Хэр байна даа?
Дан - Би орос биеэ үнэлэгч хүсэж байна. Мэрилин. Орос.. Мэрилин..
Хар хаа - Цасхан байна.
Харшил - Явъя....
Хар хам - Чи хаашаа явна гэж санаа вэ? Босс хэлэх хүртэл чи тийшээ явахгүй.
Хар ха - Чи бол юу ч биш, новш оо.
Хар хам - Хөөе, мөнгө байна уу? Алив ээ, чамд мөнгө байна уу?.. Битгий тийшээ хараад бай, новш оо. Харъя л даа, миний нүд рүү хар. Чи хаашаа явна гэж бодоо вэ? Хаачих гээ вэ, негр ээ? Чамд мөнгө байгаа юм уу?
Харшил - 300 ногоон.
Эрс - Чи муу хаашаа явна гэж бодоо вэ? Эндээс зайл. Яах нь вэ? Наадахаа болгоод өг.
Цагд 1 - Бүх хэсгүүд анхаар, цагаан арьст эрэгтэй цагдаагийн бие халдсан хэргээр харагдсан даруй баривчил. Давтъя, цагаан арьст эрэгтэйг цагдаад халдсан хэргээр харагдсан даруй баривчил. Сэжигтэн 150 орчим сантиметр өндөртэй, халзан, Орос байж магадгүй... ..
Цаг 2 - Энд сууж бай. Удахгүй нэг офицер ирж байцаана. Юу ч хийх хэрэггүй шүү.
Эр хаж - Долоовор хурууныхаа хээг дар. Эрхэм ээ, тайвшир. Эрхэм ээ? Эрхэм ээ, тайвшир. Эрхэм ээ.
Бүд цаг - Тэгээд?
Дан - Хэлсэн ш дээ, би эмч, жуулчин.
Эр орч - Хэлсэн ш дээ, би эмч,,
Дан - Митя Громов гэдэг хоккейчин найзтайгаа уулзахаар ирсэн.
Эр орч - Митя Громов найзтайгаа уулзахаар ирсэн.
Дан - Америкт анх удаа ирж байна.
Эр орч - Америкт анх ирсэн. Хаа нэгтээ алхаж болохгүй гэж яаж мэдэх юм? Оросод бол хаагуур ч алхаж болдог. Метрогоор явж байгаад цонхоор гоё байшингууд харагдахаар буучихсан юм. Нэг баарны ойролцоо тэд намайг өдсөн... Би дотогшоо ороо ч үгүй. Тэдний юу яриад байгааг ойлгоогүй. Дараа нь тэд намайг түлхэж, инээлдэж, хутгаар сүрдүүлж эхэлсэн. Миний мөнгийг авчихсан.
Бүд цаг - Тэнд гоё байшингууд байдаг юм уу? Энийг хэн авчирсан юм?
Эр орч - Блак Жек. Тэр цохисон.
Бүд цаг - Тэр тэндээс өөр хэнийг ч авчраагүй.
Эр орч - Үгүй ээ, зөвхөн оросыг л. Тэр биеэ үнэлэгчийг зодсон гэсэн. Худлаа хэлж байгаа юм.
Бүд цаг - За. За, явж болно.... .. Тэр негрүүдийг хараал идэг.. ..01,27,31***
Бүд жол - Уучлаарай. Уучлаарай.
Хал хам - Оройн мэнд, ноён Меннис.***01,28,24***
Дан - Митя. Утсаа ав л даа. Москвагаас ирсэн Данила байна. Митя, утсаа аваач. Байна уу? Өө, сайн уу? Чамтай холбогдох найдлага тасраад байлаа шүү. Уулзах хэрэг байна. Чамд л хэрэгтэй юм. Костя надаас гуйсан юм. Костя алагдсан. Үгүй ээ, утсаар ярьж болохгүй.***01,29,18***
Митя - Ёстой үгүй. Тэр буцааж өгөхгүй.
Дан - Чи тэрэнд санаа зовох хэрэггүй. Хаана амьдардгийг нь л хэлчих, би учрыг нь олчихно. Би шидэт үгийг мэднэ.
Хок - Алив ээ, аль хэдийн эхэлчихээд байна.
Митя - Очлоо. Одоохон, Лёха. За, энэ ажил нь. Хаана амьдардгийг нь би мэдэхгүй..
Дан - Сонсооч, би магадгүй,,
Хок - Юу хийгээд байгаа юм бэ? Хөдлөөд өгөөч.
Митя - Очлоо, очлоо. Москвагаас ирсэн найзтай минь танилц.
Хок - Сайн уу, би Дариус.
Дан - Данила. Танилцахад таатай байна.
Хок - Бэлтгэлд нь битгий саад хий. Явъя.
Митя - Очлоо, очлоо, очлоо. Намайг очлоо гээд хэлчих.
Дан - Сонсооч, би танайд хоног төөрүүлж болох уу?
Митя - Юу л даа, би шинэ найз бүсгүйтэй болсон. Тэр ойлгохгүй ээ. Энд тийм байдаггүй юм. Ойлгоорой.
Дан - Сонсооч, надад мөнгө өгч чадах уу?
Митя - Хэдийг?
Дан - Яахав, 300 доллар.
Митя - Үгүй ээ, би тийм их бэлэн мөнгө авч явдаггүй. Бүгдийг зээлийн картаар төлдөг. Картуудаа бэлтгэл дээр авчирдаггүй. Хувцас солих өрөөнд үзье. 20 ногоон байж магадгүй.
Дан - Митя. “Марганетс” гэхийг англиар юу гэдэг юм?
Митя - Марганц.
Хок - Дмитри, алив ээ, ажилдаа ор. Бид одоо ажиллах хэрэгтэй байна.***01,33,40***
Халзан - Хэн миний араас явуулаа вэ, муу нацист новш?
Бүдка - Намайг битгий алаач. Кобоня Косой явуулсан. Москвачууд биднээс халзан Татарыг хороо гэж гуйсан.
Халзан - Кобоня хаана байна?
Бүдка - Ллов Ресторан.
Халзан - Та нар Севастаполийн шанг хүртэнэ ээ, муу гахайнууд.
Бүдка - Битгий буудаарай... ...
Дан - Байна. Сайн уу? Тийм ээ, Москвад. Одоо юу? Би Бирилевод байна. Энд хийх ажил байгаа. Ганц хоёр хоногоос дуусна аа. Над руу залгаарай, за юу? Дээвэр дээрхи үдшийг санаж байна уу? Байна уу?
Босс - Тэр Бирилевод байгаа. Тэнд манайхнаас хэн байгаа вэ? Бүгдийг нь тийшээ явуул. Бүх замыг хаа... ...
Дан - Даша. Даша. Наашаа...
Даша - Чамд юу хэрэгтэй юм? Хангалттай зодуулаагүй юм уу?
Дан - Сайн уу?
Даша - Алив, хурдал. Юу хүсээ вэ?
Дан - Чамайг авахаар ирлээ. Оросууд өөрийнхнийгөө дайнд орхидоггүй юм. Энэ юу вэ?
Даша - Юун дайн? Галзуурчихаа юу?
Дан - Хүлээ. Буу хэрэгтэй байна. Туслаач. Би энд чамаас өөр хүн мэдэхгүй.
Даша - Буугаар яах гээ вэ?
Дан - Хэрэгтэй байна аа.
Даша - Мөнгө байгаа юм уу?
Дан - Байгаа. 30 сумтай дайзтай автомат гар буу хэрэгтэй байна.
Даша - Аз таарвал авна. Надад 200 доллар.
Дан - Тохирлоо.***01,36,48*** Орчуулаад өг. Би англи хэл мэдэхгүй.
Хар найм - Энэ хогны төлөө 2,000-ыг авна гэж хэл. Мөнгөө харуул гээдэх.
Даша - Хоёр мянга, бас мөнгөө харуул.
Дан - Буугаа харуул гэж хэл.
Даша - Буугаа харуул...
Дан - Хоёуланг нь хоёр мянга юм уу, ганц нь юм уу асуучих.
Даша - Нэг нь. Мөнгөө харуул...
Дан - Энд харанхуй байна... ... Яв.
Бүд хам 1 - Хөөе, чи. Муу новш. Хөөе. Хөөе...
Даша - Новш.
Дан - Чамайг авахаар ирнэ гэж хэлсэн ш дээ... ...
Даша - Ухна... ... Бүгд дууслаа.
Дан - Чи энэ шүлгийг мэдэх үү? Би гайхамшигтай гэр бүлийг олсон.
Харшил - Энэ муу цасханыг хараал идэг. Мэрилин.
Дан - Бас зам, бас мод, талбайд эрдэнэ шишийн түрүү бүрд,,
Харшил - Арьсыг чинь хуулаад өгнө өө.
Дан - Гол мөрөн, цэв цэнхэр тэнгэр, эд бүгд минийх, эх орон,,
Харшил - Хараал идсэн цагаанаа, чамайг ална даа.
Дан - ,, миний төрсөн нутаг. Энэ дэлхийн бүх зүйлд би хайртай.
Харшил - Мерилин, наашаа өгзгөө чирээд ир. Хэнтэй зууралдсан гэж бодоо вэ?.. ...
Дан - Эндээс гарах арын хаалга багаа юу?. ...
Лиза - Сайн уу? Чи юу хийж байна?
Дан - Гүйж байна.
Эр шар - Валентин Эдгарович, бид мөнгийг шилжүүлсэн.
Вал - Бид ажиллагаатай байгаа, тэгж ярьдаг даа.
Эр шар - Таны нэр хүнд, таны үг өөрөө баталгаа. Гэвч танд асуудал гараад байна.
Вал - Би хэлсэн ш дээ, би учрыг нь олно.
Эр шар - Белкин. Ийм мөнгөөр аз туршдаггүй юм....
Дан - Сонсооч, англиар “хау а юү” гэж юу гэсэн үг юм?
Даша - “Хэр байна,” “юу байна” гэсэн үг.
Дан - Юу гэж, тэр намайг хэр байгааг үнэхээр сонирхож байна гэж үү?
Даша - Үгүй ээ, сонирхоогүй.
Дан - Тэгвэл яагаад асуудаг юм?
Даша - Зүгээр л асуудаг юм, үнэгүй. Энд мөнгөнөөс бусад бүх юм үнэгүй.
Дан - Өлсөж байна.. Сонсооч, нууранд хавч байна лээ. Далан руу шууд гарч ирж байсан. Бас хэн ч барьж авах гэхгүй.
Даша - Сонсооч, цаадах чинь ирэхгүй юм биш үү?
Дан - Ирнэ ээ... ...
Энэт эр - За юу?
Халзан - За.
Энэт эр - Баярлалаа.
Дан - Анд... ...
Даша - 8 жил гэдэг урт хугацаа. Тэгэхэд би 20 ч хүрээгүй байсан. Их сургууль, өөрчлөн байгуулалт, Америк, кока кола. Би нөхөрт гарлаа, дараа нь саллаа. Эхлээд Нью-Йоркод ширээний хүүхнээр ажилласан. Дуудлагын бүсгүй болсон. Дараа нь кокайн, мансууруулах бодис. Би Чикагод нэг тарган залуутай ирсэн. Тэр намайг хаячихсан. Би тэр хар новшнуудтай зууралдсан. Гэхдээ үхсний араас муу хэлэх ёсгүй. Ямартай ч бүгд уйтгартай, гунигийн. Мэдэж байна уу, хамгийн сүүлд би 1984 онд ингэж суусан. Бид Глухой нуур руу зугаалгаар явсан юм.
Дан - Бидэнтэй хамт нутаг буц. Тэнд дажгүй.
Даша - Тэнд би юу хийх юм?
Дан - Энд юу хийж байгаа юм?
Халзан - Надад энд таалагдаж байна. Дэлхийн бүх эрх мэдэл Америкт байна.
Дан - Эрх мэдэл хаана байна, ах аа?
Халзан - Тэнд байна. Эрх мэдэл мөнгөнд байна, дүү минь. Мөнгө дэлхийг захирдаг, хамгийн их мөнгөтэй нь хамгийн их эрх мэдэлтэй.
Дан - За за, тэгээд их мөнгөтэй боллоо. Дараа нь юу хийх вэ?
Халзан - Бүгдийг худалдаж авна.
Дан - Намайг ч гэсэн үү?
Гуйлг - Та нар хэр байна даа?.. Хэр байна даа? Энэ чинь, хавч уу?
Халзан - Энэ юу хүсээ вэ? Хавч идэх гээ юу?
Гуйлг - Энэ хавчийг идэж болохгүй. Бохир.
Халзан - Чи юу хүсээ вэ?
Даша - Бохир. Энэ бохир хүнс гэж байна.
Гуйлг - Хавч ёроолоос бохир юм иддэг. Хүн идэж болохгүй.
Халзан - Бохир? Юу?
Гуйлг - Новш.
Халзан - Өөрийгөө хараач. Шаар шавхруу шиг хар юм байж. Мойдодырыг уншсан уу?
Дан - Виктор, орхи оо. Үгүй ээ, яв, яв.
Гуйлг - Негр гэнэ ээ? Чи хэнийг негр гээд байгаа юм? Би чамд жинхэнэ негрийг харуулъя.
Даша - Түүнийг негр гэх хэрэггүй байсан юм.
Дан - Тэр тэгээд хэн юм?
Даша - Африк-Америк.
Дан - Ямар ялгаатай юм?
Даша - Негр гэх нь тэдэнд бүдүүлэг. Тэднийг гомдооно.
Дан - Сургуульд надад тэгж л заасан. Хятадад хятад хүмүүс амьдардаг, Германд немцүүд амьдарна. Израильд Еврей нар, Африкт негрүүд амьдардаг.
Даша - Би тэдэнд л эрх мэдэл байгаа гэж боддог. Тэдний дотор бидний аль эрт гээсэн балар эртний, адгуусан шинж байдаг. Тийм болохоор тэд илүү хүчирхэг. Цагаан хүмүүс тэрийг нь мэдэрдэг, тэгээд тэднээс айдаг.
Гуйлг - Чи одоо яах юм? Яах гэж байна?
Дан - Явах хэрэгтэй.
Халзан - Новшнууд хавч идүүлсэнгүй.***01,45,06***
Хам 4 - Энд юу хийж байгаа юм?
Дан - Бие засах гээд.
Хам 4 - Тэр ард.... ..
Вал - Ричард, би чамаас орос Хоккейчны талаар асуусныг санаж байна уу? Болгоомжтой байгаарай. Орос, мэргэжлийн хүн чам руу очиж байгаа. Би интернетээр чам руу зургийг нь явуулъя. Тэр аль хэдийн Чикагод ирсэн. Бид нэг нэгдээ санаа тавих хэрэгтэй.
Рич - Новш....
Хамга - Танд юугаар туслах вэ, эрхэм ээ?
Дан - Ноён Меннисын өрөө.
Эр рес - Таны нэр, эрхэм ээ?...
Даша - Ноён Меннистэй ярьж болох уу? .... Үгүй ээ. Үгүй. Үгүй. Баярлалаа... Тэр Метро Клуб рүү явсан. Шөнө оройтож харина.... ... Хүлээгээд нэмэргүй. Тэр урмыг чинь хугалсан.
Дан - Ямар нэг зүйл болсон юм болов уу?
Даша - Миний бодлоор бол тэр зүгээр л ухна.
Дан - Тэр миний ах. За за, Меннис рүү явъя... ....
Эр зар - Оросоос ирсэн шинэ зочид. Халуунаар угтан авна уу. Энэ удаад БиТү.***01,49,01***
Бүдка - Битгий буудаарай. Битгий буудаарай.
Дан - Менис?
Бүдка - Битгий буудаарай..
Дан - Менис хаана байна?... Мөнгө.
Эр зур - Наадахаа чимээгүй болго.
Эм зур - Намайг тавиач... ...
Дан - Менис хаана байна?
Эр зур - Битгий хөдөл, өлөгчин минь.
Бүдка - Меннисын ажлын өрөөнд. Өү Ди Ай Эс. Тэнд бүгд бэлэн мөнгөөр байгаа... ...
Дан - Би гайхамшигтай гэр бүлийг олсон, бас зам, бас мод, талбайд эрдэнэ шишийн түрүү бүрд, гол мөрөн, цэв цэнхэр тэнгэр, эд бүгд минийх, эх орон, миний төрсөн нутаг. Энэ дэлхийн бүх зүйлд би хайртай... ... Би гайхамшигтай гэр бүлийг олсон, бас зам, бас мод, талбайд эрдэнэ шишийн түрүү бүрд, гол мөрөн, цэв цэнхэр тэнгэр, эд бүгд минийх, эх орон, миний төрсөн нутаг. Энэ дэлхийн бүх зүйлд би хайртай.***01,52,14*** Хэр байна даа?
Рич - Б,, Би,, Баярлалаа. Би зүгээр баярлалаа.
Дан - Сайн хэрэг. Өө. Орос архи... Ууя.... Алив... ... Хэл л дээ, Америк эр ээ, эрх мэдэл хаана байна? Үнэхээр мөнгөнд байдаг гэж үү? Ах маань мөнгөнд гэсэн. Чамд их мөнгө бий, тэгээд юу гэж? Би тэр эрх мэдлийг үнэнд байдаг гэж боддог. Өөрийнх нь талд үнэн байгаа хүн илүү хүчтэй. Чи хүн хуурч, мөнгөтэй болдог. Энэ чамайг илүү хүчтэй болгох уу? Үгүй ээ. Хүчтэй биш. Яагаад гэвэл чиний талд үнэн байхгүй. Харин чиний хуурсан хүний талд үнэн бий. Тэгэхээр тэр хүчтэй гэсэн үг. Тийм үү?
Рич - Тийм ээ.
Дан - Дмитрий Громов. Мөнгө. Өг... .. За яасан. Хоккей тогло.
Митя - Миний одоо олж байгаа мөнгө яах вэ? Одоо ч Меннисын данс руу орж байгаа.
Дан - Тэдэнд өөрийнхөө данс руу хий гэж хэл.
Митя - Харин гэрээ?
Дан - Март.
Митя - Энэ мөнгөнд, хүү байсан байж таарна.
Дан - Яг дүү шиг чинь... ...
Цаг хоол - Бууж өг, орос оо.
Халзан - Оросууд хэзээ ч бууж өгдөггүй юм.
Бурж - Хөөе, энд юу болоод байгаа юм?
Цагдаа - Оросын мафи.
Дан - Юу болоо вэ?
Эр хаж - Тэр Орос Украинийн мафийн залууг буудсан. Өчигдөр орой Лвов ресторан руу очоод хороочихож.... За. Тэд удахгүй нулимс асгаруулагч харваж эхэлнэ.
Дан - Чи яаж мэдэж байгаа юм?
Эр хаж - Чи кино үздэггүй юм уу?
Халзан - Би үлдэнэ ээ.. Би үлдэнэ. Би энд амьдарна.
Дан - Сайн уу?
Лиза - Сайн уу?
Даша - Сайн уу? Хэр байна даа? Би Мэрилин.
Лиза - Танилцахад таатай байна.
Даша - Танилцахад таатай байна.
Дан - “Тусламж хэрэгтэй байна” гэж яаж хэлэх вэ
Даша - Ай Нийд Хелп.
Дан - Ай нийд хелп.... ... Бен? Бен, би Данила байна.. Бен, ай нийд хелп.. Тийм ээ.. Аанхаан.
Лиза - Та нар дээрэмчид үү?
Даша - Үгүй ээ, бид Оросууд.
Дан - Одоохон.. Даш, наашаа хүрээд ир.
Эм цаг - Бүх хэсгүүд, 20-25 насны цагаан арьст эрэгтэй, 6 тохой өндөр, хар хүрэм, жийнсэн өмд, цэргийн гуталтай. Орос хүн, англиар ярьдаггүй. Сэжигтэн зэвсэгтэй. Тэр цагаан арьстай, өндөр, том амтай, халзан толгойтой эмэгтэйтэй яваа. Нэр нь Мэрилин. Орос хүн, англиар ярьдаг...
Жол ам - Хурдлаарай. Хурдлаарай. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид, 330-р нислэг.
Эр зөө - Мэдлээ, эрхэм ээ... ..
Жол ам - Хурдлаарай.
Эр зөө - Мэдлээ, эрхэм ээ...
Дан - Баярлалаа.. ...
Эм 11 - Та хаачив аа? Аль хэдийн хүмүүсийг суулгаж дууссан. Нөгөө зорчигч нь хаана байгаа юм?
Даша - Хөөе.. Баярлалаа.
Хар зөө - Танд баярлалаа...
Эр ст - Гуйя, хаалгыг битгий хаа. Нислэгийн дугаар ЭсЮү 330.
Эм угт - Хурдлаарай. Хурдлаарай.
Эр ст - Нэгдүгээр зэрэглэлийн хоёр зорчигч онгоцонд амжихаар гүйж байна.
Эм угт - Хурдлаарай.
Эр ст - Хаалгыг битгий хаа... ...
Эр угт - Таны виза олон жилийн өмнө хугацаа нь дуусаж.
Даша - Тэгээд?
Эр угт - Та цагаачлалын хуулийг зөрчсөн.
Даша - Тэгээд?
Эр угт - Та нэгдсэн улсын газар нутагт эргэж ирэх боломжгүй...
Эр стю - Тухтай байна уу? Бүгд зүгээр үү?
Дан - За?.. Сайн уу? Маргааш. Маргааш буцна. Метрополд 4 хүний ширээ захиал.
Даша - Жаал аа.
Дан - За за. Борист бэлэг авч очиж байгаа гээрэй.
Даша - Цагаан архи аваад ир.
Стюар - Өршөөгөөрэй, хөөрөх үед бид уух зүйлээр үйлчилдэггүй.
Даша - Жаал аа, чи ойлгохгүй байна. Бидэнд архи аваад ир. Бид эх орон руугаа нисэж байна.
Стюар - Ойлголоо. Удахгүй ирнэ ээ.
Төгсөв
Орчуулсан Нанжидын Ариунболд
/ трэйлэр - Брат 2 (2000) - Трейлер к фильму HD (youtube.com) /
Ирина - Нэр чинь хэн бэ, царайлаг аа?
Дан - Данила.
Костя - Нууц ажиллагаа байсан юм...
Дан - Надад хэл л дээ, Америк эр ээ. Хүч чадал юу юм?.. ... Ах... ... Ах аа, надад тусална биз дээ?... ...
Хамг - Энийг таних уу?...
Эр шар - Белкин. Ийм мөнгөөр аз туршдаггүй юм.
Брат-2
Back to episodes Go home