Go Go Squid 33

Go Go Squid! EP33

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Л: эм, Лан Мей

Н: эр, Лан Мейгийн нөхөр

Эх: Хан Шаняаны хойд ээж

 

33-р анги.

Тон: За.

Хан: Бас, би охидуудыг яаж аргаддагийг мэдэхгүй. Соло мөнгөтэй болохоороо найз охиндоо амттай юм авч өгдөг байсан. Чам шиг охидууд амттай юм идэх дуртай байдаг байх. Тэгээд би гүзээлзгэнэ, гүзээлзгэнэтэй бялуу, ба гүзээлзгэнэтэй макрон авчирсан. Нээрээ, дэлгүүрийн худалдагч гүзээлзгэнэтэй бялуугаа хурдан идээрэй гэсэн. Хайлчихвал амт нь өөрчлөгддөг гэж байна лээ. Дараа чи дуртай юмаа жагсаагаад биччихвэл би авч өгч байя, за юу?

Тон: Би яг одоо идмээр байна.

Хан: Би аваад өгье. Тон Ниан, чи яаж байна аа?

Тон: Гүзээлзгэнэ.

Хан:  Аан?

Тон: Гүзээлзгэн идэж байна.

Хан: Архи уучихсан юм уу?

Тон: Хар даа. Би ганцаараа бүгдийг нь уучихсан. Мундаг байна уу?

Хан: Хэн чамайг...

Тон: Чшш... Ярих хэрэггүй. Миний асуултанд хариул.

Хан: За.

Тон: Би яг чиний анхны найз охин уу?

Хан: Тийм.

Тон: Хан Шаняан... Чи минийх. Минийх.

Хан: Тон Ниан, одоо болно.

Тон:Хан Шаняан, чи мэдэх үү? Би чамд зөндөө хайртай. Чи эгдүүтэй гэдэгээ мэдэх үү?

Хан: Аан?

Тон: Чи яагаад ийм эгдүүтэй болчихсон юм? Бяцхан тоорой. Би чамд зөндөө сайн. Сайн болохоор байнга хамт байхыг хүсдэг. Ууртай байхдаа ч надад таалагддаг. Хөмсөгөө зангидсан байхдаа ч таалагддаг. Би чамд сайн, сайн гэж байна. Зөндөө хайртай.

Хан: Тон Ниан, тоглохоо боль л доо. Одоо болно. Тон Ниан... Тон Ниан...

Тон: Би чамд зөндөө хайртай, Хан Шаняан... эгдүүтэй гэдэг нь. Эгдүүтэй.

97: Босс. Бид нар хоол захиалах гэж байна. Та ямрыг захиалах вэ?

Хан: Хэрэггүй ээ.

97: Аан. Тэгвэл бэр эгчид хоол захиалчих уу?

Хан: Унтаж байгаа. Хэрэггүй. Хөөе... хөөе. Байз. Нэгийг захиалчих.

97: Зүгээр ээ, босс. Сайн байна шүү...

***************

Аав: Ээж чинь ... хагалгаанд ороод удаагүй байгаа. Сайн амарч байх хэрэгтэй шүү. Бас ээждээ элэгний витамин авч өгч байгаарай. Тэгвэл бие нь хурдан тэнхэрнэ. За юу?

Эм: За.

Аав: Та хоёр өлсөж байна уу?

Ж: Өлсөж байна.

Эм: Зүгээр ээ.

Аав: Өлсөж байгаа байх. Би гал тогоонд очоод Ниан Нианы ээжээс оройн хоолонд юу хийж байгааг нь асуугаадахъя. За юу?

Эм: Тэ тэгэх хэрэггүй ээ. Жэн Хуй бид хоёр ингээд явъя...

Аав: Суу суу суу суу. Ёсорхох хэрэггүй. Ээжтэйгээ яриад эндээ сууж бай. За юу?

Ж: За.

Аав: Би харчихаад ирье.

Эм: Төвөг удсанд уучлаарай.

Аав: Зүгээр ээ.

Ж: Баярлалаа, ах аа. Ээж ээ, зүгээр ээ. Жаахан сууж байя.

Эм: Хүнд төвөг удах хэрэггүй.

Ж: Ямар гадны хүн биш дээ.

Аав: Яасан? Утсаа авахгүй байна уу?

Ээж: Би Лан Мей гэдэг найз руу нь залгаж байна. Хамт байж магадгүй.

Л: Миний утас дуугарч байна. Байна уу?

Ээж: Лан Мей, би байна. Ниан Ниан чамтай байна уу? 

Л: Үгүй ээ. Үгүй.  

Ээж: Тийм үү. Ниан Ниан руу залгаад утсаа авахгүй болохоор нь  санаа зовоод байна.

Л: Эгч ээ, санаа зовох хэрэггүй. Сүлжээ муутай газар байж магадгүй.

Ээж: За. Баярлалаа. За, баяртай.

Аав: Ниан Ниан руу дахиад залгаад үз. Залгаад үз.

Н: Хэн юм?

Л: Тон Нианы ээж нь. Утсаа авахгүй байна гэнэ ээ. Чиний шүтээнтэй хамт байгаа юм бол уу?

Н: Үгүй байх аа.

Л:  Харин л дээ. Би утасдаад асуугаадахъя.

****************

Нэг: Ээж ээ, амттай байгаа биз?  

Ү: Хоолоо сайн ид.

Нэг: Та ч гэсэн...

Ү: За... Май... энийг идээд үз...  

97: Лан Мей гэж хэн юм?

Грант: Би яаж мэдэх юм?

Хан: Байна уу?

Л: Байна уу? Тон Ниан наана чинь байна уу?

Хан: Тэр... өчигдөр архи уучихсан болохоор сэрээгүй байна.

Л: Юу? Архи уучихсан юм  уу? Ээж нь тэрнийг хайгаад байна. Мэдчихвэл уурлах байхдаа. Утсаа битгий ав гэж хэлээрэй, за юу?

Хан: Анхааруулсанд баярлалаа. ойлголоо.

Н: Архи уучихсан юм уу?

Л: Тийм ээ. Харин ч сайн болж. Хурдан дотносоно. Сайн хэрэг байна.

Хан: Тон Ниан. Утсаа битгий ав...

Тон: Байна уу?

Хан: Тон Ниан...

Ээж: Ниан Ниан. Юу болоод байгаа юм? Ээж нь залгаад байхад яагаад утсаа авахгүй байгаа юм? Хаана байгаа юм? Аан?

Тон: Би... Хан Шаняаныд байна. Тэр миний дэргэд байна.

Ээж: Юу гэнэ ээ? Чи... тэрний гэрт хоносон юм уу? Эмэгтэй хүүхэд байж тэгж болдог юм уу?

Тон: Нойр хүрээд байна. Би унтмаар байна.

Ээж: Хурдан гэртээ хүрээд ир. Сонсож байна уу? Байна уу?

Хан: Байна уу? Эгч ээ, Хан Шаняан байна. Бие нь жаахан тавгүйрхээд энд амарч байна. Унтаж байгаад сэрэхээр нь би хүргээд өгье. Тэрнийг сэрэхээр би хамт очоод юу болсныг тайлбарлаж өгнө өө. Баяртай, эгч ээ.

Тон: Амттай байна.

Хан: Юу амттай гэж?

Ээж: Хөөе. Байна уу? байна уу?

Аав: Хэнийд унтаж байна гэнэ ээ? Юм хэл л дээ. Хэнийд унтаж байгаа юм?  

Ээж: Хан Шаняаныд.

Аав: Аан? Хан Шаняан уу? Тэр хоёр буцаад нийлчихсэн юм уу? Ниан Ниан дахиад бодлоо өөрчилчихсөн юм байх даа?

Ээж: Юун бодлоо өөрчлөх? Хууртаад л очсон байлгүй. Хан Шаняан, Ниан Нианы бие тааруу байгаа болохоор тэднийд унтаж байна. Аяар хүргэж ирэхдээ бүгдийг нь тайлбарлаж өгнө гэж байна.

Аав: Тэр хүүхэд манай Ниан Нианд сайн юм шиг байна. Бодох тусам давгүй санагдаад байна. Ядаж л Ниан Нианд сэтгэл тавьж байна шд. Тийм биз дээ?

Ээж: Чи яачихаад байгаа юм бэ? Аав нь байж охин чинь эрэгтэй хүний гэрт унтаж байна гээд байхад санаа чинь зовохгүй байна уу?

Аав: Санаа зоволгүй яах вэ дээ. Чиний бодож байгаа шиг юм биш ээ. Эхнээр, зочид ирчихсэн байна. Зочноо явсны дараа болъё.

Ээж: Үгүй ээ, болохгүй. Чи яваад Ниан Нианыг аваад ир. Хурдан яв. Хурдан яваад ир. Хурдал хурдал.

Аав: Юу хийгээд байгаа юм бэ? Яагаад ингээд байгаа юм? Ниан Ниан жаахан хүүхэд биш. Насанд хүрсэн хүн. Юу  ч болж байсан хүүхдийнхээ сэтгэлийг бодох хэрэгтэй шд. Тэгээд ч, одоо хэддүгээр зуун билээ дээ? Ямар дээр үед амьдарч байгаа биш. Наад хуучинсаг бодлоо орхи.

Ээж: Би чамд хэлээд байна. Ниан Ниан Хан Шаняаныд унтаж байна гэж байна. Ээж нь байж би яаж тайван байх юм?

Аав: Аяар гэм дээ...

Ээж: Хурдан яваад аваад ир.

Аав: Эхнээр, миний үгэнд ор. Би Шао Хантай эртээд ярилцсан. Шао Хан юу хийхээ сайн мэддэг хүн. Санаа зовох хэрэггүй. Юу ч болохгүй. Юу ч хийсэн бай Хан Шаняан ахмад хүмүүсийг хүндлэхээ мартахгүй. Санаа зоволтгүй.

Ээж: За за... Энэ Ниан Ниан яачихаад байгаа юм болоо? Энэ Жэн Хуй хичнээн сайн хүү билээ дээ. Өдөр болгон эмнэлэг дээр очоод ээжийгээ асарч байна. Халамжтай сайн хүү гэдэг  нь илт байна. Ниан Ниан яахаараа тэрэнд сайн болж болдоггүй юм бэ? Дургүй хүрээд байх юм. Ёстой.

Аав: Шао Хан тийм муу хүн биш шд. Ахмад хүнийг хүндэлнэ, сайн шд.

Ээж: Чи яагаад байгаа юм? Чи бодлоо өөрчилчихсөн юм уу?

Аав: Бодлоо өөрчилсөн?

Ээж: Хэлээдэх. Чи хэний тал юм?

Аав: Хэний тал байх вэ дээ? Мэдээж, чиний талд шд. Би зүгээр л өөрийнхөө бодлыг хэлж байна. Чи бол энэ гэрийн гол хүн. Энэ гэрийн удирдагч. Чиний бодол хамгаас чухал. Бид нар бүгд чиний үгэнд ордог шд. Тийм биз дээ?

Ээж: Больж үз... Чи...

Аав: Зочин ирчихсэн байна. Явъя аа, явъя. Хурдал хурдал. Явъя аа, явъя.

********************

Хан: Сэрчихсэн үү? Ээж чинь 47 удаа залгасан. Би аваагүй ээ. Гэхдээ, чи авчихсан.  

Тон: Утас хаана байна? Миний утас?

Хан: Ээждээ юу гэж хэлсэнээ мэдэж байна уу?

Тон:Би юу гэж хэлсэн  бэ? Буруу юм хэлээгүй биз дээ?

Хан: Энд унтаж байна. Миний дэргэд Хан Шаняан байна гэж хэлсэн.

Тон: Яаж тийм юм хэлдэг байна аа?

Хан: Хурдан нүүр гараа угаа. Би хамт явъя.

Тон:Чи манайд очиж яах гэж байгаа юм?

Хан: Ээж чинь утасны цаана галзуурах гэж байна лээ. Намайг алах дөхсөн. Би очиж тайлбарласан нь дээр байх.

Тон: Баларсан баларсан. Би ч үхсээн...

***************** 

Хан: Юу хараа вэ?

Тон: Хослол өмсчихсөн чинь сайхан харагдаж байна. Яагаад хослол өмсөж байгаа юм?

Хан: Өлсөж байна уу?

Тон: Үгүй.

Хан: Өлсөөгүй бол явж аав, ээж хоёртой чинь уулзъя.

Тон: Миний цүнх...

Хан: Хүлээж бай.

Тон: Би зүүгээд өгье. Эхлээд... эхлээд гадаа байж бай. Утсаар ярьсан чинь ээж ууртай байна лээ. Чамайг орвол ээж загнах байх.

Хан: Буруу юм хийснээ одоо л мэдэж байна уу?

Тон:Би албаар тэгээгүй шд.

Хан: Албаар л тэгсэн юм шиг байна даа. Битгий ай.

Тон: Аав аа. Ээж ээ.

Ээж: Юу болоод байгаа юм? Яахаараа тэрний гэрт унтаж байдаг юм? Та нар салчихаа биз дээ? Юу болоод байгаа юм. Надад тайлбарлаадах.

Аав: Ниан Ниан, дээшээ гар.

Тон: Намайг дээшээ гарсны дараа тэрнийг загнах байх даа. Тэрэнтэй мэндэлсэн ч үгүй.

Аав: Дээгээ гар гэж байна. Сонсож байна уу?

Тон: Үгүй ээ. Би явахгүй. Би юу ч ярихгүй, юу ч хийхгүй. Зүгээр л энд суугаад сонсож байя, тэгэх үү?

Хан: Ах аа. Эгч ээ. Намайг уучлаарай. Би эхлээд тайлбарлая. Та хоёр суучих...

Ээж: Саммер, буу...

Хан: Тон Ниан бид хоёрын талаар та хоёр анхнаасаа жаахан буруу ойлгосон байх. Хоёр жилийн өмнө би КК клубийг байгуулсан. Анх үзэгслэнгийн үеэр Тон Нианыг анх харсан. Тэрнээс хойш тэрнийг мартаж чадаагүй.

Тон: Цагаан сарын өмнө танилцсан биз дээ? Би чиний араас гүйсэн шд.

Хан: Хорвоогийн олон хүн дундаас дахиад таарахгүй байх гэж бодсон. Азаар энэ жил манай багийн оролцсон тэмцээний үеэр Тон Ниантэр үйл ажиллагаан дээр байж таарсан. Тэр үед бид хоёр албан ёсоор танилцсан. Тэр үед би их баяртай байсан. Та нар гуч хүрчихсэн залуу жаахан хүүхэд шиг юм яриад хэтрүүлж байна гэж бодож байгаа байх. Гэхдээ надад итгээрэй, миний хэлсэн үнэн.

Тон: Би  чамд сайн байсан биз дээ. Намайг тоохгүй байсан байж.

Хан:  Эхэндээ... Ниан Ниан намайг зөвшөөрөхгүй байх гэж бодсон. Олон насаар ах болохоор... Тэгээд л цагаан сараар хоолонд ороход би тэгсэн юм. Намайг уучлаарай. Та хоёроос нуусан нь миний буруу. Тэр үед Ниан Ниан намайг зөвшөөрөхгүй байсан болохоор... би зөвшөөрөлгүй ирж чадаагүй юм.

Тон:  Юу яриад байна аа?

Хан: Эрэгтэй хүний хувьд карьер их чухал. Амжилтанд хүрснийхээ дараа гэр бүл зохиох хэрэгтэй. Гэхдээ Ниан Ниантай уулзсанаас хойш... бусад зүйл чухал биш болсон. Бид хоёр нийлээд удаагүй байхад Ниан Ниан салъя гэсэн. Би яахаа мэдэхгүй эргээд ирсэн. Тэгээд л ийм юм болчихлоо. Би Ниан Нианыг клубтээ авч очоод, миний завгүй ажил таалагдахгүй байгаа бол бүх хувьцаагаа зараад ажлаа сольё гэж хэлсэн. Чиний төлөө би өөрийнхөө байгуулсан КК клубийг орхиж чадна. Ниан Ниан, залуу байна. Тэрний хувьд би түр зуурын сэтгэл хөдлөл байж магадгүй. Гэхдээ миний хувьд тэр миний амьдралын салшгүй хэсэг. Тийм болохоор би өнөөдөр энд ирж, та хоёроос надад боломж олгооч гэж гуйж байна.  Хэрвээ Ниан Ниан надтай байхыг хүсэхгүй, сална гэвэл... би яг одоо яваад, та нарын нүдэнд дахиад үзэгдэхгүй. Хэрвээ надтай байна гэвэл та хоёрыг надад итгээд, Ниан Нианыг надад даатгаач гэж гуйж байна. Би тэрнийг бүх насаараа хариуцаж амьдарна.

Аав: Залуу хүнд ингэж хэлэх амаргүй.

Ээж: Амаргүй ээ?

Аав: Хүн татах чадвар байна. Шао Хан. Ниан Нианы ээж бид хоёр комппьютер тоглоом мэргэжил гэдгийг сайн ойлгохгүй л байна. Гэхдээ чиний карьер амжилттай яваа гэсэн байх аа? Шинээр гарч байгаа салбар болохоор бусад салбарыг бодоход цаг хугацаа, хичээл зүтгэл их шаардана. Надад нэг асуух юм байна. Хойшид чиний ажил хаана байрлах вэ? Компаний чинь төв Норвегид байдаг гэж би сонссон.

Хан: Хятадад. Ах аа, санаа зовох хэрэггүй. Би ихэвчлэн энд байна.

Аав: Тэгвэл сайн байна. Холын харилцаа гэдэг амаргүй.

Тон: Аанхн.

Ээж: Шао Хан, ингэж удаан ярьчихаад миний асуултад хариулсангүй. Ниан Ниан яагаад танайд унтаж байгаа юм?

Хан: Ах аа, эгч ээ. Санаа амар бай. Би Ниан Нианд чин сэтгэлээсээ сайн. Тийм болохоор та хоёрыг зөвшөөрөх хүртэл би буруу юм хийхгүй.

Ээж: Чиний чин сэтгэл надад хамаагүй. Ниан Ниан өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй. Чамтай уулзсанаас хойш компьютер тоглодог болсон, байнга чамайг дагадаг болсон байна. Сая яасан? Танай гэрт унтаж байна гэж байна. Би өөрийнхөө охиныг танихаа байчихаад байна. Ниан Ниан, дээшээ гар. Ингэж болдог юм уу? Хурдан өрөөндөө ор. Яв. Яв. Хурдан өрөөндөө ор. Юу буруу хийснээ сайн бод. Юу хийж байгаагаа чи мэдэж байна уу? Хуримаа ч хийгээгүй байж эр хүний гэрт очиж хоноод. Хүмүүс мэдчихвэл яах юм? Надад бүр хэлэх ч үг алга. Бачимдаж үхэх нь.

Аав: Шао Хан. Ниан Нианы ээж... Ниан Нианд хатуу үг хэлж үзээгүй. Ниан Нианыг ингэж загнаж байгаагүй. Ниан Ниан их гомдсон байх. Очоод Ниан Нианыг аргад... Хурдан яв...  Би чамд итгэж байна.

Тон: Яасан бэ? Ээж ээ... Чи юу хийж байгаа юм?

Хан: Аав чинь чамайг аргадуулахаар явууллаа.

Тон: Ороод ир. Ороод ир.

Хан: Тэгж болохгүй байх аа.

Тон: Ээж хажуу өрөөнд байгаа. Сонсчихно. Хрудан ор... Миний өрөөг яаж мэдсэн юм?

Хан: Таасан юм. Ийм олон эрээн юм... нүд чинь өвдөхгүй байна уу?

Тон: Үгүй. Надад таалагддаг юм. Яагаад зогсоод байгаа юм? Суу л даа. Суу.

Хан: Хэрэггүй ээ. Хаана суухаа мэдэхгүй байна. Ээж чинь надад дургүй байх шиг байна.

Тон:Үгүй ээ, үгүй. Ээж намайг 36 настайдаа төрүүлсэн. Тийм болохоор надад их хайртай бас их өндөр шаардлага тавьдаг. Би нэг юм асууж болох уу?

Хан: Асуу.

Тон: Чи намайг анх хоёр жилийн өмнө харсан  гэсэн.

Хан: Худлаа.

Тон:Тэгвэл Гуанжоуд анхны харцаар дурласан гэдэг чинь?

Хан: Худлаа.  

Тон: Тэгвэл цагаан сараар Ву Байгаас болоод чиний найз охин бол гэж хэлсэн чинь...

Хан: Тэр ч гэсэн худлаа. Гэхдээ тэр үед өөр арга байгаагүй. Тэр үед тэгж хэлээгүй бол Ву Байгийн хэлсэн үгнээс болоод хүмүүс намайг өдий насалчихаад жаахан охиноор тоглож байгаад хаясан гэж хэлэх байсан байх. Тэгсэн бол аав ээж хоёр чинь намайг зүгээр өнгөрөөхгүй.

Тон: Чиний хэлдэг үнэн. Тэгвэл чиний хэлсэн болгон худал, чи бүгдийг нь зохиосон юм уу? Би... Надад нэг чухал асуулт байна.

Хан: Хариуцлага хүлээн гэснийг хэлж байна уу?

Тон: Тийм. Надад таалагдаж байна. Гоё юм аа. Баярлалаа.

Хан: Тон Ниан. Чи мэдэх үү? Тэр үед миний хэлэх гэсэн үг... Тон Ниан, би чамд сайн болчихсон юм шиг байна... Нэр төр, алдар хүнд бүгд хуурамч. Чамаас өөр, Хан Шаняанд гэдэг энэ хүнд өөр юу ч байхгүй. Юу ч үгүй хоосон, бас ганцаараа. Энэ үнэн... Итгэж байна уу? Чам шиг тэнэг хүн байдаггүй байх аа.

Тон: Хэн тэнэг гэж? Миний Ай Кю 140 шүү.

Хан: Ухаантай гэдэг нь.

Тон: Тэгэлгүй дээ.

Хан: Чамд хайртай гэдэгт итгээрэй. Би яасан ч худлаа хэлэхгүй.

Тон: За.

Хан: Анх удаа өрөөнд чинь орж ирсэн болохоор удаад хэрэггүй байх. Тэгэхгүй бол аав, ээж чинь дахиад уурлачихна.

Тон: Явах гэж байгаа юм уу?

Хан: Явуулмааргүй байна уу?

Тон:Тийм.

Хан: Тэгвэл би хариад видео коол хийе.

Тон: За.

Хан: Гэхдээ шүршүүрт орчихоод ярья.

Тон: Тэг ээ, шүршүүрт орчихоод ярь. Сүртэй  юм биш.

Хан: Явлаа.

Тон: Хөөе... Хөөе. Болгоомжтой яваарай.

**************

Хан: Байна уу?

Эх: хөөх. Хан ноёнтон. Гэнэтхэн хойд ээжийгээ санаа юу? Би гав ганцаараа, гадаадад хүнтэй суугаад, өрөвдөхгүй байна уу? Чамайг өсгөх гэж тэр олон жил хичээл зүтгэл гаргаж байхад чинь... баярын өдрөөр л залгах юм. Намайг залгахгүй л бол над руу залгахгүй  юм аа.  Ачлалгүй хүүхэд.

Хан: Гол юмаа ярьж болох уу?

Эх: Сонсож байна аа, ярь ярь.

Хан: Надаас гуйх юм байна. Та ирээд аав ээжтэй нь уулзаад өг.

Эх: Юу гэнэ ээ? Хэнтэй уулзана аа? Хэний ээж, аавтай уулзах юм? Юун аав ээж вэ?

Хан: Эхлээд миний ярихыг сонсож болохгүй юу?

Эх: За. Хэл хэл.

Хан: Миний зургийг нь зурж өгсөн эмэгтэйг санаж байна уу?

Эх: Буцаад нийлчихсэн юм уу?

Хан: Тийм.

Эх: Миний хүү, ёстой сайн байна. Чамайг гэрлэчихвэл би ач хүүхэдтэй болно гэсэн үг биз дээ? Ашгүй дээ. Бурхандаа талархая. Аавын чинь сүүлчийн хүсэлтийг биелүүлэх боломж олдох нь.

Хан: Гол юмаа ярь.

Эх: Чи бид хоёрт тэгэх хэрэг байна уу? Хөөе, хүлээгээрэй. Би тооцоолоодохъё.  Энэ жил гэрлэчихвэл та хоёр ирэх ирэх жил хүүхэдтэй болно. Би одооноос хүүхдийн хувцас бэлдэж байх уу? Өөр хэрэгтэй юм байна уу?

Хан: Эхлээд аав, ээжтэй нь уулзахгүй юм уу?

Эх: Уулзалгүй яах юм. Чамайг битгий ир гэсэн ч би очино.

Хан: Эхлээд нөхөртөө хэлж зөвшөөрөл авахгүй юм уу?

Эх: Би яахаараа зөвшөөрөл авдаг юм? Тэрний үүрэг бол намайг аз жаргалтай байлгах. Одоо би ийм жаргалтай байгаа болохоор... надад яасан ч саад болж чадахгүй.

Хан: Та  сайн нөхөртэй болж, магтах хэрэгтэй юм байна.

Эх: Мэдээж шдээ. Хэний сонгосон нөхөр билээ дээ.

Хан:  Би ирэх сард Бээжинд улсын аваргын тэмцээнд орно. Та энэ сард ирж амжих уу?

Эх: Тэгье ээ, тэгье. Тэгвэл би маргааш тасалбар захиалчихъя.

Хан: За.

Эх: Хөөе. Байз байз. Тэр охин юунд дуртай юм?

Хан: Бэлэг өгөх хэрэггүй. Аль хэдийн өгчихсөн. Гэхдээ мөнгийг нь би төлчихсөн. Баяртай.

Эх: хөөе. Байз байз. Би би би... Бэлэг өгчихсөн?

******************

Хан: Шао Ми.

Ми: Аан.

Хан: Бүгдийг нь ид.

Ми: Бүгдийг нь үү?

Хан: Идэхгүй бол хаях болно.

Ми: Чихрийн шижинтэй болохоос айхгүй байна уу?

Хан: Өмнө нь мөнгөгүй байсан болохоор авч иддэггүй байсан. Одоо хүн амттай л юм өгвөл амтархан иддэг болсон.

Ми: Тийм шүү...

Хан: Та нар бүгдээрээ ганц бие. Би түрүүлээд гэрлэчихвэл та нар яана даа.

Ми: Хөөе хөөе... Хөөе...  Өнөө өглөө л Тон Нианыг ээж, аав хоёрыг яах вэ гээд байсан чинь... Орой болсон чинь асуудлаа шийдчихээ юу?

Хан: Гайхмаар байна уу?

Ми: Гайхаагүй ээ. Мундаг юм аа. Бодоод байсан чинь... та хоёр гэрлэвэл тэр охин л өрөвдөлтэй юм даа.

Хан: Юу нь өрөвдөлтэй байна?

Ми: Тэрний өмнөөс бодоод үз л дээ. Чамтай Саняа руу явсанаас өөр, та хоёр кинонд явсан уу? болзоонд явж үзсэн үү? Хамт аялалаар явж үзсэн үү? Үгүй биз дээ? Сургуулийн хайр дурлалыг дурсаад ч хэрэггүй. Хоёулаа хөтлөлцөөд голын эргээд алхаад л, нар жаргахыг хараад л... Эсвэл хамт номын санд суугаад л. Дуртай номоо уншаад л. Ромео, Жулиет ч юм уу, цасан цагаан ч юм уу ном уншаад л. Номын санд шивнэлдээд л... Кафед орж сээтэгнээд л. Чамд хоолыг чинь авчирч өгөөд л, би би суудал авч байя гээд л. Хийж үзсэн үү? Тэгж үзээгүй биздээ? Энийг чинь л хэлээд байна. Хөгшин найз залуутай байх ийм байгаа юм шд. Ялангуяа чам шиг хүн.

Хан: Маргааш төлөвлөсөн юм байгаа юу?

Тон: Маргааш уу? Маргааш багшийн өмнөөс шалгалт авна.

Хан: Ойлголоо. Шалгалтаа сайн аваарай.

Тон: За.  

Хан: Бүгдийг нь идээрэй.

Ми: За.

******************

Тон: Сун Яаяа, сэрээрэй.

Яа: Үгүй ээ. Унтмаар байна.

Тон: Болохгүй ээ. Цаг орой болчихсон байна. Чи өнөөдөр шалгалт авна биз дээ?

Яа: Чи өөрөө яв. Нэг хүн байхад болно гэсэн шд.

Тон: Өнөөдөр багш ирнэ, очихгүй бол болохгүй. Ойлгож байна уу? Сун Яаяа, сэрээрэй. Сэрээрэй.

Яа: Үгүй ээ.

Тон: Дахиад саад болохгүй ээ, хурдан бос... Сун Яаяа, энд юу хийж байгаа юм?

Яа: Энд тухтай байна.     Чи ч гэсэн унтаад үз.

Тон: Хэрэггүй ээ. Өөрөө унт. Хурдлахгүй бол хоцорлоо шүү. Надад хамаагүй ээ. Би явлаа шүү. Сун Яаяа, би явлаа. Баларсаан, баларсан... Хөөе... Хөөе. Уучлаарай. Уучлаарай.

Эм: Яаж байн аа?

Эр: Юу хийгээд байгаа юм бэ?

Эм: Болгоомжтой бай л даа.

Эр: Яаж яваад байгаа юм?

Эм: Аятайхан тавиач дээ.

Эр: болгоомжтой байгаач. Хүний дугуй эвдэлчихлээ.

Эм: Аятайхан явахад яадаг юм?

Хан: Хичээлдээ орохгүй юм уу?

Эр: Дугуй байрлуулж мэддэггүй юм уу, хүний дугуй эвдэлчихлээ шд.

Тон: Уучлаарай.

Хан: Уначихсан бол босгоод тавьчих л даа. Эвдэрчихсэн бол би засаад өгье. Болохгүй бол би шинийг аваад өгье. Хамгийн чухал нь гэмтээгүй бол болоо. Хичээлдээ ор, за юу? Наадахаа надад үлдээчих.

Тон: Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай, уучлаарай. Найз залуутай байх сайхан юм аа. Энд юу хийж байгаа юм?

Хан: Би сургууль дээр чинь ирж болохгүй юу?

Тон: Бололгүй яах вэ. Гэхдээ өнөөдөр ирнэ гэж бодсонгүй.

Хан: Шалгалт авах ёстой биз дээ?

Тон: Тийм. Хоцорчихлоо. Би түрүүлээд явлаа шүү. Би 405 тоотод байгаа шүү. Намайг хүлээж байгаарай. Миний цүнх. Цүнх аваад ирээрэй. Одоо шалгалтаа эхэлж болно. Үргэлжлэх хугацаа жаран минут болохоор цаг үрэх хэрэггүй шүү. Багш нь амархан асуулт болохоор, олон асуулт оруулсан гэж хэлсэн. Тэгэхээр жаран минутанд амжихгүй байж магадгүй. Тэгэхээр цаг алдах хэрэггүй...Шалгалт жаран минут үргэлжилнэ. Чи гадуур явж байгаад ир.

Хан: За.

Тон: Удахгүй уулзъя.

Эм: Ямар байсан?

Эм2: Аймаар хэцүү байсан. Тээ?

Эм: Харин тийм ээ. Аймаар олон асуулт байсан.

Эм2: Заримыг нь мэдэхгүй байсан. Хөөх. Царайлаг юм аа.

Эм эм2: ВиЧатыг нь авъя.  

Эм: Хурдан, хурдан...

Эм2: Ах аа, та аль ангийнх вэ?

Хан: Надтай танилцмаар байна уу? Тоглосон юм. Шалгалт авсан багш чинь миний найз охин.

Эм2: ВиЧатаар найзалж болох уу?

Тон: Охид оо, шалгалтаа өгчихсөн бол хурдан яв. Энд зогсох хэрэггүй.

Эм: Явъя аа, явъя.

Тон: Жаахан хүлээчих. Удахгүй дууслаа. Цаг дууслаа. Шалгалтын материалаа хураалгаарай. Их удаан хүлээсэн үү? Сургуулийн хашаанаас цэцэг түүж болохгүй шдээ.

Хан: Замын хажууд байгаа цэцэг түүж болохгүй юм уу?

Тон: “замын хажууд байгаа цэцгийг битгий тасал” гэдэг дуу мэдэх үү?

Хан: Сонсоогүй юм байна. 

Тон: Нээрэнгээсээ юу?

Хан: Хэдэн мөр дуулаад өг...

Дуулна.

Эм: Сайн уу, Тон Ниан... Багш аль ангид уулзана гэсэн бэ?

Тон: Энэ... энэ ангид уулзана гэсэн.

Эм: За.

Тон: Энэ... энэ анги руу ороод хүлээж байгаарай.

Эр: та нар мэдэх үү? Тэр залуу аль тэнхимийнх юм бол?

Эм: Мэдэхгүй ээ.

Эр2: Ангийн дарга сэтгэл нь шархлах байх даа.  Найз залуутай юм байна шд.

Эм: Харин тийм.

Эр3: Эрх мэдлээ тогтоохоор ирсэн байна.

Эр2: Зургийг нь аваад ангийн дарга руу явуулж сэтгэлийг нь шархлуулдаг хэрэг ээ.

Бүгд: Тэг ээ. Тэг. Зургийг нь авчих...

Эр3: Хөөе хөөе. Ангийн даргаас гадна, Жэн Хуй байгаа шд.

Эр2: Нээрэн тийм.

Эр4: Тийм шдээ. Жэн Хуй яах бол?

Тон: Дахиад жаахан хүлээчих. Багшийг ирэхээр би шалгалтын материалыг нь өгөх ёстой.

Хан: За. Хүлээж байя.

Тон: Би орлоо шүү.

Хан: Би хамт орж болох уу?

Тон: Болох байх аа. Хичээл биш болохоор ороод сууж байж болох байх.

Хан: Тэгвэл оръё.

Эр3: Хөөе...

Эр2: Сайн уу.

Эр4: сайн уу.

Эм: сайн уу. эм: сайн уу.

Тон: Ийшээ сууя... Наанаа суу, наанаа. Хөөе. Өнөөдөр энд, хэрэг гараад  ирсэн юм уу?

Хан: Зүгээр л чамтай уулзахаар ирж болохгүй юу?

Тон: Үгүй ээ, бололгүй дээ. Болно.

Яа: Тон Ниан, би ирлээ. Хөөе. Чи энд юу хийж байгаа юм?

Тон: Чшш... Чшш...

Яа: Яагаад энд байгаа юм?

Тон: Чшш...

Эр: Багш ирж байна. Багш ирж байна.

Багш: Сая миний урд гүйгээд байсан. Дахиад унтчихсан уу?

Яа: Ү үгүй ээ. Шалгалтаа авчихаад цайгаа уучихаад ирлээ.

Багш: Цайгаа ууусан гэнэ шүү. За, шалгалтын материалаа хураалга.

Тон: Асуувал миний ах, намайг авахаар ирсэн гэж хэлээрэй. Үгүй, болохгүй юм байна. Буруу ангид орчихсон гээд хэлчих.

Багш: Нэрнүүдийг нь бичсэн биз?

Тон: Нэг юм зохиогоод хэлчих. Зохиогоод хэлчих.

Багш: За.

Тон: Багш аа.

Багш: Чи хэн бэ? Энд юу хийж байгаа юм? Ангиа андуурчихаа юу?

33-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home