Go Go Squid 32

Go Go Squid! EP32

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Ба: эр, Бафф багийн ахлагч

Ц: эр цагдаа

 

32-р анги.

Эм: Сайн байна уу.

Хан: Сайн байна уу. 109-р өрөөний үйлчлүүлэгч гарсан үгүйг хэлээд өгөхгүй юу?

Эм: Түр хүлээгээрэй. Уучлаарай, үйлчлүүлэгч саяхан гарчихсан байна.

Хан: За, баярлалаа.

Эм: За.

Ми: Уулзаж чадсангүй юу?

Хан: Үгүй ээ. Өрөөнөөсөө гарчихаж.

Ми: Би Шианаас асуугаад өгье.

Хан: Хэрэггүй ээ, би асуучихъя. Баффын галт тэрэг хэдээс хөдлөх вэ?

Ми: 11цагаас. Удахгүй хөдлөх ёстой, арай болоогүй байх.

Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу.

Хан: Би Донран. Би Донран. Би Донран.

Ба: Хөөе. Хан Шаняан. Олон нийтийн газар яагаад хашгичаад байгаа юм?

Хан: Чамайг энд байгаа гэж яагаад яагаад санаанд ордоггүй байна аа? Олон жил өнгөрчихөөд байхад дуртай хэвээрээ байх шив.

Ба: Би сонсгол сайтай нь чиний аз. Яасан? Надаар яах вэ?

Хан: Буцаж очоод юу  хийх вэ? Ажил хайх уу?

Ба: Мэдээж. Би чинь хүүтэй хүн. Гэр бүлээ тэжээх хэрэгтэй шд.

Хан: Хоолоо ид ид. Идэнгээ ярилцъя.

Ба: Юу болоо вэ? Хэл.

Хан: Тэмцээнд оролцмоор байна уу?

Ба: Юу гэсэн үг вэ? Намайг багтаа авах нь уу?

Хан: Өөр яах юм? Ийм эрт явахаас чинь өмнө чамаар даажигнах гэж ирээгүй нь лав.

Ба: Яалаа гэж дээ. Хэдийгээр бид нар өрсөлдөгчид ч гэсэн чамайг тийм хүн биш гэдгийг би сайн мэднэ. Хэл л дээ, яагаад намайг авахаар шийдсэн юм?

Хан: Чиний үзүүлэлт сайн болохоор. Яасан? Цалин хэдийг өгөх вэ гэж асуухгүй юм уу?

Ба: Тэгвэл чи хэд хүрнэ гэж бодож байна?

Хан: Улсын аварга багийн ахлагч гэдэг цол... сонсоход сайхан ч... ямар ч хэрэггүй зүйл. Жагсаалтад 4-рт бичигдсэн. Энэ жил чиний ранк сайн байгаа. Гэхдээ нас гэж юм байна, дээд тал нь хоёр жилийн дараа зодог тайлна.  

Ба: Чиний хэлдэг үнэн. Энийг мэдсээр байж намайг авмаар байгаа юм уу?

Хан: Ингэе. Хоёр жил... дээр нь би чамд...

Ба: Байз... Би үндсэн багт орж болох уу?

Хан: Би чамайг үндсэн багтаа авах гэж ирсэн. Гэхдээ чи орлон тоглогчоос эхлэх хэрэгтэй. Багийн бусад гишүүдтэй ажиллаагүй болохоор чи энэ удаагийн дэлхийн аваргад оролцож чадахгүй.

Ба: За. Зөвшөөрч байна.

Хан: Багийн бусад гишүүдтэй хэр ойлголцох, бас чиний үзүүлэлт хэр байхаас дараагийн тэмцээнд оролцож чадах үгүй чинь шийдэгдэнэ. Би чамайг улсын аваргын дараа багтаа оруулж, Азийн аваргын төлөө тэмцэнэд оръё гэж төлөвлөж байгаа.

Ба: Чиний хэлж байгаа үнэн үү?

Хан: Тэгэлгүй дээ. Гэхдээ чиний үзүүлэлт буурвал би тусалж чадахгүй. Бүх зүйл чамаас шалтгаална.

Ба: За яах вэ. Зөвшөөрч байна.

Хан: Ийм амархан зөвшөөрч байгаа юм уу? Үнээ өсгөхгүй юм уу? Дараа тийм боломж олдохгүй шүү.

Ба: Үнээ өсгөх өө? Би тэмцээнд  оролцохыг хүсч байна.

Хан: Аан. Энэ мөрөөдлийг чинь биелүүлж өгч чадах байх. КК-д өвдсөн ч гэсэн бэлтгэлдээ ирэх ёстой. Өвдчихлөө гээд уйлан дуугарах хэрэггүй шүү.

Ба: Нээрэн тийм. Миний үзүүлэлт буурахгүй гэж амалъя. Намайг үндсэн багтаа авна гэж амал. Энийг гэрээндээ тусгана шүү.

Хан: Болж байна.

Ба: Ийм амархан амлалт өгөхийг бодоход... хүлээгээрэй. Жаахан бодоодохъё. Нээрэн. Чамтай ярилцах өөр нэг болзол байна. Би одоо очвол багийн сэтгэл санааны байдалд нөлөөлөх байх.

Хан: Тэгэхээр, эхлээд гэрээнд гарын үсэг зурчихъя. Одоохондоо клубт очих хэрэггүй. Улсын аваргын тэмцээн дуусахаар би хүүхдүүдтэйгээ хурал хийнэ. Тэд нар үзүүлэлт хардаг болохоор нэг их асуудал болохгүй байх.

Ба: За. Ийм олон жилийн дараа намайг аврах хүн нь чи байх юм гэж санасангүй.

Хан: Долигонох шаардлагагүй. Чиний үзүүлэлт сайн байгаагүй бол хэн чамайг тоох юм. Гэхдээ энэ хоёр сарын хугацаанд чадвараа алдахгүй бэлтгэл хийнэ гэж надад амал. Үгүй бол гэрээгээ цуцалчихна шүү.

Ба: Чи,тэрэнд санаа зовох хэрэггүй. Би... энэ боломжийг алдахгүй.

Хан: Энийг чинь л сонсохыг хүссэн юм. Си Ти Эф-ийн хувьд нэг бол оролцох хэрэггүй. Оролцвол амжилт гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол бусдыг гэлтгүй өөртөө ч урам хугарна.

Ба: Тийм ээ. Гэхдээ манай багийнхан...

Хан: Тэдний үзүүлэлт шаардлагад нийцэхгүй.

Ба: Ойлголоо.

Хан: Аварга болох мөрөдлөө өөрөө биелүүл.

Ба: Хар даа, энэ буудал дээр олон хүн ирж, олон хүн явдаг. Тэдний хэд нь мөрөөдлөө биелүүлээд буцдаг бол? Би хүмүүс мөрөөдлийнхөө төлөө, бас мөрөөдлийнхөө ачаар урагшилдаг гэж боддог. Нээрэн тийм. Миний үхүүлсэн галт тэрэгний тасалбарын мөнгийг төлж өгөөрэй.

Хан: Тэгье ээ.

******************

Хан: Баффыг түр гэртээ амьдруулчих. Аваргын тэмцээний дараа албан ёсоор ирнэ.

Ми: Тэг ээ. Түрээс, интернэтийн мөнгийг нь төлчихсөн байгаа. Эзгүй байвал хоосон гарз болно.

Хан: Баримтыг нь өгчихөөрэй. Би төлбөрийг нь өгнө өө.

Ми: Больж үз. Баян хүн шиг аашлаад. Би дансыг чинь хариуцаж байгаа. Өөрөө ч мөнгөгүй юм байж. Чамд дотуур өмд авах мөнгө байгаа юм уу? Өнөөдөр өмссөн юм уу? Алив, харъя. Нааш ир...

Хан: Боль.

Ми: Алив ээ. Тон Ниан та хоёрын харилцаа сайн байгаа гэж сонссон. Царайг нь хараад байгаарай. Нэг юм нуугаад л байна даа.

********************

Яа: Энийг хар даа.

Ч: Тийм инээдтэй байгаа юм уу?

Тон: Яаяа.

Яа: Аан?

Тон: Яаааяааа...

Яа: Яасан бэ? Дараа нь уншъя. Хүлээж байгаарай.

Ч: За.

Яа: Яасан бэ?

Тон: Ийшээ харчих. Чамтай ярилцах юм байна. 

Яа: За.

Тон: Хан Шаняан надад нэг юм хэлсэн.

Яа: Юу гэж хэлсэн юм?

Тон: Тэр надад... Тэр надтай гэрлэнэ гэж хэлсэн.

Ч: Гэрлэх ээ?

Ми: Гэрлэх ээ? Ийм хурдан уу? Тэр хэдэн настай билээ дээ, чи юундаа яараад байгаа юм?

Хан: Мэдэхгүй.

Ч: Гэрлэх гэж байгаа юм уу?

Яа: Чи гэрлэх гэж байгаа юм уу?  Чи... Гэрлэх юм уу?

Ми: Чиний насыг бодвол яарах нь аргагүй. Гэхдээ... Хан Шаняан, чамайг шоолж байгаа  юм биш шүү.  Чиний царайг эс тооцвол чамд нөхөр байхад тийм ч тохиромжтой хүн биш. Гэхдээ үнэхээр чамтай чин сэтгэлээсээ гэрлэх хүнээ олсон болохоор баяр хүргэе.

Хан: Тэгээд чи тохиромжтой юм уу?

97: Босс, та гэрлэх гэж байгаа юм уу?

Яа: Зүгээр л үнсэлдчихээд, гэрлэх гэж байгаа юм уу? Ийм хурдан уу?

Тон: Үнэндээ би бодож үзсэн. Үнэхээр гэрлэчих юм бол болж л байна.

Яа: Чи бүр хайрандаа сохорчихож.

Тон: Тийм биш ээ. Би салахыг хүсэхгүй байна. Салахгүй юм чинь хэзээ нэгэн цагт гэрлэж л таараа биз дээ?

Яа: Тэгвэл би чамд анхааруулчихъя. Уурлахгүй гэж амал.

Тон:  Хэл л дээ.

Яа: Тэрний толгойд тэмцээнээс өөр юм байхгүй. Уур чинь хүрэхгүй байна уу?

Ч: Харин тийм.

Яа: Чамаас арван насаар ах. Дахиад жаахан ажиглахгүй юм уу?

Ч: Харин тийм.

Яа: Муухай ааштайгаараа алдартай хүнд загнуулна гэж айхгүй байна уу?

Ч: Харин тийм.

Яа: Чи... загнуулахаар уур чинь хүрэхгүй байна уу?

Ч: Харин тийм.

Тон:   Уур хүрдэггүй шд. Карьер хөөдөггүй эр хүн ямар хэрэг байгаа юм? Надаас насаар ах ч гэсэн... бид хоёр сайн ойлголцдог. Та нар тэрний ямар сайхан ааштайг мэдэхгүй байна. Тэр их сайн хүн. Хоол хийж чаддаг бас ажлаа ч сайн хийдэг. Та нар тэрнийг буруугаар ойлгоод байна. Тэр ихэвчлэн их зөөлөн, зөөлөн ааштай байдаг. Их зөөлөн ааштай.

Яа: Зөө...лөөн? Чи хүн андуураагүй биз?

Тон: Мэдээж.

Яа: Өнгөрч ээ, өнгөрч өнгөрч. Би ятгаж чадахгүй юм байна. Энэ хүн хайрандаа согтчихож.

Тон: Тэр хамгийн шилдэг нь юм чинь.

*******************

Хан: Чамд ямар хамаатай юм.

97: Үгүй ээ, үгүй. Битгий, битгий.

Хан: Хэн чамайг нууцаар яриа сонс гэсэн юм?

97: Миний буруу, миний буруу. Миний буруу.

Хан: Өөр хэлэх юм алга уу?

97:  Босс, амалъя. Би юу  хэлэхгүй.

Хан: Амаа мэдээрэй, ойлгосон уу?

97:   Хүзүү хугарлаа, хугарлаа.

Ми: Болно оо. Тавиач дээ.

Хан: Бэлтгэлээ хий.

Ми: Ямааны мах халуун дээрээ. Өнөөдөр нүүчихье. Маргааш Баффыг нүүж ор гэж хэлээрэй.

*****************

97:   Грант.

Грант: аан?

97: Демо.

Грант: Яасан?

97:   Том мэдээ.

Грант: Юу болоо вэ?

97:   Босс, гэрлэнэ гэж байна.

Нэг: Үгүй байлгүй дээ.

97:   Үнэн.

Дай: Хөөх... Бэр эгч хүчтэй юм аа. Бэр эгч мандтугай.

Грант: Байз байз байз. Байж бай. Үнэн юм уу? “гэрлэнэ” гэдэг үг босст зохихгүй л байна даа.

97:   Үнэн. Босс, менежер хоёрыг цайны өрөөнд ярьж байхыг сонссон юм чинь. Худлаа байх уу?

Нэг: Өөр юу гэж байна?

97:   Бүгдийг нь сонсож чадаагүй ээ. Хуримын даашинз, чихэр гээд яриад байх шиг байсан. Яг сонсож байсан чинь би босст баригчдчихсан. Тэгээд зугтчихлаа. Тэд хоёр.. хамт амьдрах байх аа...

Бүгд: Хөөх...

Дай: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Тэгвэл тэр хоёр нэг орон дээр унтана гэсэн үг үү?

******************

Хан: Чи сайн мэдэхгүй байна. Ээж чинь надад дургүй. Би энэ асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна. Би одоо очоод гэрлэнэ гэж хэлбэл... над руу гал тогооны хутга бариад дайрах байх аа. Доошоо.

Тон: Яа яа яасан бэ?

Хан: Аав чинь гараад ирлээ.

Тон: Аав уу? Өглөө нохойгоо салхилуулдаг юм. Баригдаж болохгүй шүү. Намайг харчихвал би алуулна.

Яа: Ниан Ниан, яасан бэ? Яагаад гэнэтхэн инээгээд л эсвэл санаа алдаад байгаа юм?

Тон: Би бодож үзсэн... тэр надтай гэрлэхийг хүсч байгаа, би ч гэсэн хүсч байгаа. Гэхдээ аав, ээж хоёрыг яах вэ? Ялангуяа ээж, тэрэнд их дургүй.

Яа: Тэрнийг ээж, аав хоёр дээрээ ойрхон ойрхон очуул. Ээждээ гэрийн ажил хийхэд нь туслуулж болно шд.

Тон: Яаж тэгэх юм? Аав ээж хоёр бид хоёрыг салчихсан гэж бодож байгаа. Бид хоёр буцаж нийлсэнээ хэлээгүй байгаа.

Яа: Аан? Тэгвэл бага багаар бэлд л дээ.

Тон: Яаж тэгэх юм? Аав ээж хоёрт хэлчихвэл тэр хоёр Хан Шаняан дээр очиж загнах байх аа. Дахиад тэрнийг загнуулмааргүй байна. Дахиад тэрнийг эвгүй байдалд оруулмааргүй байна. Дахиад хүмүүст буруугаар ойлгохдохыг хүсэхгүй байна. Ялангуяа ээжид. Ээж тэрнийг байнга шүүмжилдэгийг мэдэгдмээргүй байна.

Яа: Миний бодлоор...

Тон: Аан?

Яа: Одоохондоо энэ тухай бодох хэрэггүй. Явж Шао Мийд цэвэрлэгээ хийхэд нь тусалъя. Шао Ми... Чи, хувцасаа соль.

****************

Ми: Наашаа ороод хар хар.

Ба: Хөөх, сайхан байр байна.

Ми: Гал тогооны хэрэгсэл бүгд байгаа.

Яа: Ирчихсэн үү?

Ба: Сайн байна уу.

Яа: Угаалгын өрөө цэвэрлэж байсан юм. Ниан Ниан идэх юм авахаар явсан. Дөнгөж нүүж ирж байгаа болохоор хөргөгч чинь хоосон, идэх юмгүй гээд юм авахаар явсан.

Ба: Үнэхээр сэтгэлтэй юм аа.

Ми: Гурван сарын түрээсийг төлчихсөн болохоор санаа зоволгүй эндээ амьдарч болно.

Ба: за.

Яа: Нээрэн, угаалгын өрөөг цэвэрлэчихсэн. Ойр зуурын хэрэглээний юмнууд бэлдчихсэн байгаа.

Ба: Баярлалаа.

Ми: Одоо болно оо. Би өөрөө хийчихнэ. Наадуулаа тавьчихаад ийшээ сууж амар.

Ба: Хөөе.

Яа: Дуусчихсан.

Ба: Энэ эхнэр чинь үү? Сайн бүсгүй байна.

Ми: Миний эхнэр биш ээ.

Ба: Гэрлээгүй байгаа юм уу? Тэгвэл би улаан дугтуй бэлдэж байя.

Ми: Үгүй ээ, үгүй.

Яа: Тийм биш ээ. Би Хан Шаняаны найз охиных нь ангийн найз нь. Би сайн найз нь.

Ба: Аан. Аан аан. Энд юу болоод  байна? Тэгвэл та хоёр сайн харилцаатай юм байна.

Ми: юу... нэг нэгэндээ тусалдаг юм.

Ба: Аан... тусалдаг юм уу?

Яа: Би би би Ниан Нианы араас явлаа. Тон Ниан яачихав аа? Аль түрүүн явчихаад ирэхгүй байна.

Ми: За за за. Хурдан яв.

Яа: За.

Ба: Хөөе. Чамд сайн юм уу?

Ми: Үгүй ээ. Хурдан явж өрөөгөө үз.

Ба: Сайн байна.

Ми: Сайн байна. Сайн байна.

Тон: Амсаад үз.

Хан: Идэхгүй ээ. Чи өөрөө ид.

Тон: Тэгвэл идлээ шүү. Өнөөдөр халуун байна. Хурц нартай өдөр байна, тийм ээ? Хурдан юмаа зөөе.

Хан: Хөөе.

Тон: Яасан? Яасан бэ? Бүжиглэх гэж байгаа юм уу?

Хан: Энд зогсож бай. Сүүдэрт зогсож бай. Би өөрөө зөөчихнө.

Тон: Ганцаараа юм зөөж байхад чинь би яаж хараад зогсоод байх юм?

Хан: Зайрмагаа идэж бай.

Яа: Ирчихсэн үү?  Ганцаараа зөөж байгаа юм уу? Чи дарга юм уу? 

Тон: Би тэрнийг зөөлөн ааштай гэж хэлсэн байх аа. Харж байна уу?

Яа: Би Хан Шаняан шиг хүмүүс хэцүү байх гэж бодож байсан юм. Манай Тон Ниан ийм хүнийг хүртэл сургаж чадна гэж бодсонгүй.

Тон: Тэгэлгүй дээ. Алив, юм зөөе.

Яа: Хөнгөхөнөөс нь зөөе. Энэ юу вэ?

Тон: Тогоо.

Хан: Хэрэггүй ээ. Би зөөчихө.

Тон: Бүгдийг нь өргөж болох нь уу? би тусалъя.

Хан: Зүгээр ээ.

Яа: Хөөх...

Тон: Царайлаг юм аа.

Яа: Тийм ээ, тийм. Царайлаг байна.

Тон: Царайлаг биш байна уу? би тэрэнд сайн. Улам л сайн болоод байна. Ёстой царайлаг юм аа.

Яа: Тэр баярлаж байгааг нь. За болно оо. Дээшээ гаръя.

Тон: Явъя, явъя.

Яа: Явъя. Энийг хаачихъя.

Тон: Энийг...  Явъя.

Яа: Явъя.

***************

Ба: Хан Шаняан, чи мэдэх үү? Өнгөрсөн хугацаанд би олон юм хэлэхийг хүссэн. Алив, чиний төлөө...

Ми: Хөөе хөөе...

Ба: Зүгээр ээ.

Ми: Зүгээр үү?

Ба: Зүгээр ээ, зүгээр. Баярлаад... Хан Шаняан... Үнэн шүү. Чи хэтэрхий түргэн аашттай. Тэгэхэд чи яагаад дэлхийд аваргад ороогүй юм? Зодог тайлах байсан ч дэлхийн аваргад оролцоод түрүүлснийхээ дараа дараа тайлж болох л байсан шд. Шао Ми, чи мэдэх үү? Би, Бафф... Хан Шаняаныг ялж байсан цорын ганц хүн. Тэр дэлхийн аварга болсон бол би дэлхийн аваргаас илүү гэж хэлүүлэхгүй юу. Тийм ээ, би чамайг ганц удаа ялсан. Тийм болохоор би дэлхийн аваргыг ялсан хүн болохгүй юу. Тийм ээ? Хан... За за... Та нар мэдэх үү? Би дахиад хэлье. Тэр жил Хан Шаняан зодог тайлаагүй бол... тэр жил Хятадын баг дэлхийн аварга болох байсан юм. Даан ч... харамсалтай... Алив. Хан Шаняан, дахиад чиний төлөө ууя. Би... чамд талархаж байна. Амийг минь аварсанд. Бас, чи... Дахиад тэмцээнд орох боломж олгож байгаа болохоор... миний амийг аварснаас өөрцгүй. Чи.. бас чи... Төлөө... Төлөө.

***************

Хан: Чи... жолоо барьж чадах уу?

Тон: Мэдээж шдээ. Би саяхан жолооны үнэмлэхээ авсан юм чинь. Чадна.

Хан: Яагаад жолооны шалгалт өгсөн юм?

Тон: Өнөөдөр шиг чамайг архи уучихвал би жолоо барина гэж бодсон юм. Ийм үед чамд хэрэг болно.

Хан: Аан...

Тон: Бүсээ зүү. Бэлэн үү? Хөдөллөө шүү. За. Асаачихлаа. Тэгээд... гар тормосоо тавиад...

Хан: Автомат машин болохоор гар тормос хэрэггүй.

Тон: Ойлголоо. Автомат...

Хан: Зүүн талынх нь тормос. Баруун талынх нь хааз. Андуурч болохгүй шүү.

Тон: Мэднэ ээ. Би ганц өгөөд л шалгалтандаа тэнцсэн. Би мэднэ.

Хан: Чи яг чадах юм уу?

Тон: Тэгж ярихаа боль л доо.  Жолоо барихдаа анхааралтай байх хэрэгтэй. Хөдөллөө шүү.

Хан: Ярихгүйгээр яаж зааж өгөх юм?

Эр: Жолоо барьж чаддаг юм уу?

Тон: Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Яасан бэ?

Хан: Цагдаа дуудаж байна.

Тон: Аан?

Хан: Дуудлагын жолооч дуудъя.

Тон: Үгүй ээ, үгүй. Дуудлагын жолооч хэрэггүй. Би чадна гээд байхад чинь. Сая чи яриад байсан болохоор л тэгсэн юм. Надтай битгий ярь гээд хэлээд байхад чинь. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гээд байхад. Яриад байхаар чинь анхаарал сарниад тэгж байгаа юм. Чи ярьсанаас болоод мөргөлдөх шахлаа шд.

Хан: Тэгвэл чи жолоод. Амиа чамд даатгалаа. Болсон уу?

Тон: Чшш... Надтай ярьж болохгүй шүү.

Хан: Жи Пи Эс ашиглаж мэдэх үү?

Тон: Анхн. Машин байхгүй байна. Хурдан явъя.

Хан: 40-өөс дээш гарах хэрэггүй шүү. За юу?

Тон: Болохгүй ээ, 60-тай явах заалттай шд. Багш тэгж хэлсэн.

Хан: Зүгээр л яв.

Эр: Хөөе, машин барьж чаддаг юм уу? Чадахгүй бол битний зам бөглөөд бай.

Тон: Тэрний замыг бөглөсөн биш. Яагаад загнаад байгаа юм?

Хан: Айх хэрэггүй. Айх хэрэггүй.

Тон: Уучлаарай, уучлаарай.

Хан: Зөөлөн ухраарай. Жолоогоо эргүүл. Тултал нь эргүүл. Болж байна. Байна уу, Нэг давхрын гражт байна. Хурдан ирээд машин зогсоолд тавиад өг. Цаг үрээд байлгүй хурдан хүрээд ир ээ. Хурдан хурдан. Хурдлаарай. Биш ээ. Эрт эргүүлчихлээ. Хэтрүүлчихлээ шд. Буцаад урагшил. Буцаад урагшил.

Тон: Урагшиллаа, одоохон урагшиллаа.

Хан: Чигээрээ урагшаа. Чигээрээ урагш нь. Урагшаа гээд байхад. Ийшээ биш ээ. Одоо зогс. Одоо ухардаг араандаа хий. Ухардаг араандаа хийгээд жолоогоо тултал нь эргүүл. Тэгээд тормосоо зөөлөн ав. Тэгээд байрандаа очихоороо тормосоо зөөлөн гишгээрэй.

Тон: За.

Хан: Болж байна. Зөөлөн ухар. Зөөлөн ухар. Эрт эргүүлчихлээ. За... Буруу газар тавьчихлаа. За за, одоо зогсчих. Зогсож бай. Машинаа урагшлуул. Урагшаа яв. Наашаа урагшил...

Грант: Босс. Босс, яасан бэ? Тэр хэн бэ? Бэр эгч үү?

Хан: Хурдан машиныг нь зогсоолд нь тавиад өг.

Грант: Хүлээгээрэй, босс. Та өөрөө тавихгүй яасан юм? Би найз охинтойгоо видео коолдож байсан шд.

Хан: Тавиад өг гэж байхад тавиад өгөөч дээ. Би уучихсан болохоор жолооны ард сууж болохгүй.

Грант: Аан. Бэр эгч ээ. Бэр эгч ээ.

Тон: Аан?

Грант: Би тавьчихъя. Би тавьчихъя.

Тон: За за. Яагаад гэдгийг мэдэхгүй... өнөөдөр нэг л болж өгөхгүй байна. Жолооны шалгалт өгөхөд... би машин байрлуулахдаа сайн л байсан юм даа. Их л амархан тавьчихсан даа. Манай жолооны багш бүр намайг магтсан юм чинь. Энэ...

Хан: 90градуст. 45градус биш.

Тон: 45 градуст тавих биш юм уу? Адилхан биш юм уу?

Хан: Яагаад инээгээд байгаа юм?

Тон: Яагаа ч үгүй.  

Хан:   Тэрний найз охинтойг мэдэх үү?

Тон: Мэдэхгүй.

Хан: Одоо мэддэг боллоо. Чамд хэлэх юм алга уу?

Тон: Хэлэх юм алга.

Грант: Хөөе. Дүү. Нааш ир... Надад хэлэх юм байна. Нааш ир... Үнэнээ хэлчих, за юу? Ямар хэргээр надтай уулзах гэсэн юм?

Тон: Би чам дээр ирээгүй шд.

Грант: Гарын үсэг авахаар ирсэн бол өгье. Хамт зурагаа авахуулсан ч болно. Зүгээр л хэлчих. Бид нар ямар ч холбоогүй гээд үнэнээ хэлэх юм бол хүссэн болгоныг чинь зөвшөөрье. Миний найз охин биш гээд хэлээд өг л дөө.

Тон: Хэн чиний найз охин болох гэсэн юм? Би чамд сайн биш.

Грант: Аан? Хөөе. Таны галзуу фен юм бол уу.

Хан: Амаа тат.

Грант: Намайг золиосонд гаргах гээд байгаа юм уу?  Яасан ч үгүй.

Хан: Дахиад хэлээдэх.

Грант: Үгүй ээ.

Хан:  Золиосонд гаргана гэнэ ээ?

Грант: Үгүй ээ. Тэр... Хөөе, дүү... Зоригтой хэл л дээ. Сайн юм бол шууд хэл.

Тон: Би чамтай уулзахаар ирсэн.

Хан: Та хоёр үнэнээ хэлэхгүй юм биз дээ?

Тон Грант: Үнэнээ хэлж байна шд.

Хан: Тэмцээний үеэр ходоод нь өвдсөнийг  бодоод байгаа юм уу?

Тон: Юун ходоод өвдөх вэ? Юу яариад байгааг чинь ойлгохгүй байна.

Хан: Мэдэн будилж байна уу?

Тон: Аль дээр үед болсон юм. Ичмээр юм аа. Тэрийг ярихгүй байж болохгүй юу?

Грант: Босс. Тавьчихлаа.

Хан:  Тавьчихсан уу? За, ор ор.

Тон: Мэргэжлийн юм аа.

Грант: Босс. Бэр эгч ээ. Би та хоёрыг гэрлэх гэж байгаа гэж сонссон.

Тон: Чи хэлсэн юм уу?

Хан: Хэн тэгж байна? 97 юу?

Грант: Ичих хэрэггүй ээ. Гэрлэх чинь сайхан хэрэг. Бид нар та хоёрт том бэлэг бэлдсэн. Том бэлэг.

Хан: Хурдан ор. Ороод такси дуудаадах. Орж бай.

Грант: За. Бэр эгч ээ, баяртай.

Тон: Гэрлэх талаар... сайн бодож үзсэн үү?

Хан: Чи хурдан гэрлэмээр байгаа бол бусад асуудлаа хурдан цэгцэлье.

Тон: Би яараагүй ээ. Би огтхон ч, огтхон ч яараагүй.

Хан: Тэгвэл... улсын аваргын тэмцээний дараа болъё. Би аав ээж хоёрыг чинь зөвшөөрүүлэх талаар бодож үзье.

Тон: Аав, ээж хоёрыг зөвшөөрүүлэх тийм ч амархан байхгүй л байх. Тэр шийдчихсэн юм шиг байна.

Хан: Явъя.

Тон: За... 

Ү: Шао Хан. Тон Ниан. Хүрээд ирсэн үү?

Хан: Эгч ээ, та яваагүй байгаа юм уу?

Ү: Чиний ирэхийг хүлээж байлаа.

Хан: Намайг уу?

Ү: Тийм. Та хоёрыг гэрлэх гэж байгаа гэж сонссон. Сайхан хэрэг байна. Шо Хан. Чи Хятадад ганцаараа байсан болохоор хуриманд яаж бэлдэхийг сайн мэдэхгүй байх. Эгч нь чадахаараа тусална аа. Би тосгонд байхдаа сүйт бүсгүйчүүдэд тусалдаг байсан юм. Тийм болохоор энэ талаар сайн мэднэ.

Хан: Эгч ээ, зүгээр ээ, зүгээр зүгээр. Завтай болохоороо бид хоёр тантай ярилцана аа. Дараа ярилцъя.

Тон: Эгч ээ, баяртай.

Хан: Эгч ээ, баярлалаа.

Ү: За. Хэрэг гарвал хэлэхээрэй.

Хан: За. Тэгнэ ээ, тэгнэ. Энд түр сууж бай. Би Грантыг такси дууд гээд хэлээдэхье.

Тон:  За.

Хан: Ийм орой дотуур байр руугаа явбал зүгээр үү?

Тон: Хурим хийх мөнгө байгаа юм бол уу? Хүмүүс бүгдээрээ ингээд байхаар... дээр нь аав ээж хоёроор зөвшөөрүүлэх хэрэгтэй байдаг. Одоо их хэцүү байгаа байх даа. Скүидди хаана байгаа юм?

Хан: Доор ажлын өрөөнд байгаа юм шиг байна. Скүидди. Миау. Миау. Миау миау.

Тон:  КК-ийнхэн бүгд чамайг... бүгдээрээ бид хоёрыг... тэд нар бид хоёрыг...

Хан: ... гэрлэнэ гэж үү? Мэднэ ээ. Тэмцээний өмнө бүгд стресстэй, сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм. Жаахан л сонирхолтой юм болох юм бол цуу яриа болоод тарчихдаг юм. Санаа зовох хэрэггүй.

Тон: Аан, цуу яриа байсан юм уу? Чамайг юм байх гэж бодлоо... Зүгээр ээ. Хүмүүс... хүмүүсийн юу гэж бодох надад хамаагүй. Чиний юу гэж бодож байгааг мэдмээр байна.

Хан: Тэгвэл чи юу гэж... Яасан?

Грант: Орой болчихсон болохоор такси олдохгүй байна. Би бэр эгчийг хүргээд өгчих үү?

Хан: Хэрэггүй ээ. Би такси дуудчихъя. Чи явж амар.

Грант: За. Ойлголоо.

Хан: Намайг юу бодож байгаа гэж бодож байна?

Тон: Чи мөнгөгүй болчихсон уу? Манай клуб мөнгөгүй байгааг би мэднэ. Бас Баффыг багтаа авах мөнгө хэрэгтэй. Хоёулаа одоо гэрлэнэ гэвэл мөнгө хэрэгтэй болно.

Хан: Тэгэхээр намайг мөнгөгүй болохоор одоохондоо чамайг халамжилж чадахгүй гэж бодож байгаа юм уу?

Тон: Үгүй ээ. Би тэгж хэлээгүй. Би чамайг дарамтанд оруулахыг хүсэхгүй байна. Тийм болохоор надаас нууж, бас эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй байна.

Хан: Тэгвэл чамд надаас нуусан юм байгаа юу?

Тон: Байхгүй ээ. Чи буруугаар ойлгоод байна. Миний хэлэх... миний хэлэх гэсэн юм... бид хоёрын дунд...

Хан: Жэн Хуй танай гэрт байгааг яагаад надад хэлээгүй юм?

Тон: Би... Тэр үед чамд хэлчихвэл... чамайг... надад уурлах байх гээд хэлээгүй.

Хан: Тэгэхээр чи ч гэсэн намайг сайн ойлгодоггүй л юм байна.

Тон: Чи ч гэсэн намайг сайн ойлгодоггүй биз дээ. Дээр өвөөг чинь байхад танайд очиход... би манго идэж болохгүй. Мангоны харшилтай чи гэсэн чиний зүсч өгсөн мангог би бүгдийг нь идсэн.

Хан: Тэгвэл яах гэж тэр мангог идсэн юм?

Тон: Чамайг зүсч өгсөн болохоор. Тэр мангог идээд надад сайхан байсан. Миний харшил хөдөлнө гэж яаж мэдэх юм.

Хан: Чи юмаа нуухгүй, үнэнээ хэлж байна гэчихээд. Мангоны харшилтай гэдэгээ хэлэхгүй болохоор чинь би яаж мэдэх юм?

Тон: Тийм ээ, би хэлээгүй. Тэр миний буруу, за юу? Гэхдээ би эмэгтэй хүн. Заавал юм болгоныг хэлэх ёстой биш биз дээ. Хайртай хүндээ хүмүүс анхаарал тавих ёстой биз дээ. Надад хайртай юм бол анзаарсан л байх ёстой. Тийм болохоор л намайг сайн мэдэхгүй гээд байна. Намайг мэддэг байсан бол мангоны харшилтай гэдгийг, бас гүзээлзгэнд дуртайг мэдэх ёстой шд. Чиний мөнгөтэй, мөнгөгүй надад хамаагүй. Чиний ирээдүйд би байгаа юу үгүй юу гэдэг л чухал байна. Би чамтай байх дуртай. Чиний санааг зовоох би дургүй.

Хан: За за за. Бодоо больё тэгэх үү? Ингээд байвал дуусахгүй юм байна. Одоо тайвширцагаая. Тэгэх үү? Тайвширцагаая...

Тон: Би ярьж дуусаагүй байна шд.  “Гэрлэнэ” гэдэг үгнээс болоод би сандраад байх шиг байна. Надад хичнээн сайн байдаг билээ дээ. Би ч гэсэн тэрэнд сайн бас хамт байх дуртай. Тэрэн дээр очих уу, яах вэ? Март март. Ганцаараа жаахан тайвшраг. Саад болох хэрэггүй байх. Би тэнэг байх аа? Яах гэж тэгж хэлдэг байна аа?

Грант: Босс. Бэр эгч явчихсан юм уу?

Хан:   Тийм байх.

Грант: Босс, би гарчихаад ирье. Хачин юм аа. Яагаад юм хэлэхгүй байна аа?

***************

Хан:   Хүрээд ир.

Грант: Аан? Босс, би найзуудтайгаа ярилцаж байгаад...

Хан:   Чи туршлагатай болохоор... Найз охин чинь уурлачихсан бол яаж аргадах вэ? 

Грант: тэр... Мөнгөтэй бол уруулын будаг авч өгч болно. Мөнгөгүй бол... амттай юм авч өг. Үнэ нь их том ялгаатай. Гэхдээ яг хэрэглэдэг брэндийнх нь уруулын будгийг авч өгөх хэрэгтэй. Жишээлбэл... Бэр эгч юм уу? Бэр эгч бол идэх юм байхад болно. Цөцгийтэй амттан. Бас гүзээлзгэнэтэй бялуу. Бас шоколад. Өөр олон юм байгаа. Босс!

*************

Тон: Хан Шаняан. Хан Шаняан! Их уурласан юм шиг байна. Шөнө эргэж ирээгүй байна. Мессежинд хариу өгөхгүй байна. Хааччихдаг байна аа?

Эм: Уучлаарай, энэний төлбөрийг нөгөө талд хийнэ. Эрхэм ээ, би танд туслах уу?

Хан:   Гүзээлзгэнэтэй бялуу байгаа юу?

Эм: Уучлаарай, гүзээлзгэнэтэй бялуу зарагдаад дуусчихсан. Энэ манготой бялуу ч бас амттай шүү.

Хан: Ийм эрт гүзээлзгэнэтэй бялуу дуусчихдаг юм уу? Дахиад хийж болдоггүй юм уу?

Эм: Үнэхээр уучлаарай. Та маргааш ирээрэй. Эсвэл энэ шоколадтай бялуу, шинээр гарсан бялуу.

Эр: Шаняан, би туслах уу?

Хан: Хэрэггүй ээ.

97: Хөөх, босс. Ямар ихийг авсан юм? Бид нарт өгөх гэж байгаа юм уу?

Хан: Тон Ниан явчихсан уу?

97: Үгүй ээ, би явахыг нь хараагүй. Босс, яасан харамч юм бэ?

Хан:  Өчигдөр орой би сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Тийм болохоор уучлалт гуйж байна. Уур чинь гарчихсан уу?  Би дахиад ийм алдаа гаргахгүйн тулд өөрчлөгдөхийг хичээнэ ээ.

Тон: За.

Хан: Бас, би охидуудыг яаж аргаддагийг мэдэхгүй. Тэр үед Соло мөнгөтэй болохоороо найз охиндоо амттай юм авч өгдөг байсан. Чам шиг охидууд амттай юм идэх дуртай байдаг байх. Тэгээд би гүзээлзгэнэ, гүзээлзгэнэтэй бялуу, ба гүзээлзгэнэтэй макрон авчирсан. Нээрээ, дэлгүүрийн худалдагч гүзээлзгэнэтэй бялуугаа хурдан идээрэй гэсэн. Хайлчихвал амт нь өөрчлөгддөг гэж байна лээ. Дараа чи дуртай юмаа жагсаагаад биччихвэл би авч өгч байя, за юу?

Тон: Би яг одоо идмээр байна.

Хан: Би аваад өгье.

32-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home