Go Go Squid 31

Go Go Squid! EP31

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Ба: эр, Бафф багийн ахлагч

Ц: эр цагдаа

 

31-р анги.  

Ба: Үгүй ээ, ялагдлаа хүлээж байна. Мэргэжлийн тоглогч ч бай, клубийн эзэн ч бай чи миний өрсөлдөгч. Өнгөрсөн удаа ялсан нь аз байсныг би мэднэ.

Хан: Энэ насандаа чиний ялагдлаа хүлээж байгааг харах... сайхан байна.

Эр: Бафф. Тайван бай...

Ми: Яах гээ вэ?

Ба: Энийг чи тайлуулсан болохоор... өөрөө зүүгээд... аварга бол.

Хан: Энийг чинь авъя. Санаа зоволгүй яв.

*************** 

Ми: Би хүүхдүүдтэй гарч хоолонд орж, тэмдэглэхээр явлаа. Тэд нар өнөөдөр сайн байсан. Явцагаая.

Хан: Би явахгүй ээ. Та нар яваад ир. Өнөөдөр хөл хорио байхгүй. Болгоомжтой яваарай.

Ми: Хөл хорио байдаг юм уу?

Хан: Мэдээж. Залуу хүүхдүүдийг хөл хорио  тогтоохгүй бол яаж үгэндээ оруулах юм?

Ми: Би хоол авчирч өгөх үү?

Хан: Зүгээр ээ. Би өлсвөл хоол захиалаад идчихнэ.

Ми: За, тэгвэл явлаа шүү. Баяртай. 

Ай: Хан, хэл дээ. Чамд өөр биелүүлэхийг хүсдэг мөрөөдөл байгаа юу?

Хан: Миний мөрөөдөл их амархан. Аварга болоод дэлхий дахиад Хятадуудад хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг харуулахыг хүсч байна.

Ми: Дэлхийн аварга болохын төлөө.

Бүгд: Төлөө.   /Бүгд дуулна/  

Ми: Та нарт баярлалаа. Багийн менежер болоод анх удаа амжилт гаргалаа. Нэр төрийн хэрэг байлаа. Өнөөдөр би дайлна. Надтай маргалдах хэрэггүй шүү. За юу?

Бүгд: За. Ойлголоо.

Ми: Залуу байгаа дээрээ, аварга болохын төлөө.  

Бүгд: Төлөө.

****************

Тон: Компьютераа асаа. Хааж болохгүй. Би байна. Тон Ниан. Дэлхийн шилдэг Хан Шаняан. Санааг чинь зовоосон олон юм байгаа нь тодорхой. Гэхдээ, надад жаахан зав гаргаж болох уу? Би нэг шүлэг олсон...Хаалгаа нээхгүй юм уу?  

Хан: Хэзээ ирсэн юм?

Тон: Энд танай Вай Фай их муу юм аа. Холбогдох гэж зөндөө удлаа.

Хан: Миний нөүтбүүкэнд зөвшөөрөлгүй нэвтрээд байж болж байгаа юм уу, нөхөр Тон Ниан.

Тон: Би мэргэжлийн ёс зүйтэй хүн шүү. Би хүний нууцыг задруулахгүй. Санаа зоволтгүй.

Хан: Хичнээн ч ухсан  элдэв баримтнаас өөр юм байхгүй.

Тон: Нээрэн үү?

Хан: Өөр юу байх юм?

Тон: Тэгвэл... байвал яах вэ?

Хан: Юм байсан ч энэ нөүтбүүкэнд нуухгүй.

Тон: Юу нуусан юм? Ямар нөүтбүүкэнд нуусан юм?

Хан: Миний нуусан юм ... санахгүй байна. Охидуудын зураг, сэтгэлээ илчилсэн бэлэг гээд олон юм бай... Тоглож байна аа. Хурдан дээшээ гаръя.

Тон: Мэдсэн юм аа. Юм нуусан юм байх гэж бодлоо шд. Юу ч нуугаагүй биз дээ? Хөөх. Хөөх. Хөөх... Дартс шидэх чадвар чинь компьютрийн чадвартай чинь харьцуулбал үнэхээр...

Хан: Ямар байна?

Тон: Хамаагүй муу юм аа. Дартс шидэхэд зөвхөн хүч ашигладаггүй юм. Техник хэрэгтэй. Бугуйгаа суллаад... байгаа сайн харах хэрэгтэй Харж бай...

Хан: Бай онодог тоглоом чамд тохирохгүй юм байна.

Тон: Хааяа алдаа гардаг юм. Боломж олдож л таараа. Энэ удаа заавал ононо доо. Дахиад нэг боломж... заавал ононо доо. Хар л даа. Би оночихлоо. Оночихлоо. Яагаад халуун ус ууж байгаа юм? Халууцахгүй байна уу?

Хан: Ходоод тиймхэн байна.

Тон: Ходоод чинь яасан юм? Өвдсөн юм уу?

Хан: Сандарсных байх.

Тон: Том тэмцээнд орох үеэр дараа багийнхнаасаа илүү сандарсан байх. Гэхдээ энийг хэн ч мэдэхгүй.

Хан: Бас яагаад ширтээд зогсчихов оо?

Тон: Чамд харуулах юм байна. Нааш ир... Уг нь би дараа онцгой өдөр өгч гайхшруулъя гэж бодож байсан юм. Гэхдээ КК тэмцээнд ялсан болохоор өнөөдөр чамд харуулчихъя.

Хан: Би юу гэдгийг нь таах уу?

Тон: Тааж чадахгүй ээ.

Хан: КК-ийн вебпейж.

Тон: Чи яаж мэдсэн юм?

Хан: Тийм хэцүү юм уу? Амархан шд. Тэгээд ч, миний бичлэгийг оруулчихсан байсан.

Тон: Яаж мэдсэн юм?

Хан: Амархан.

Тон: Хамаг юм бүтэлгүйтчихлээ. Уг нь гайхшруулъя гэж бодож байсан юм.

Хан: Үнэнийг хэлэхэд... би баяртай байна. Баярлалаа.

Ми: Хан Шаняан, яагаад хүнийг дуудаад байгаа юм...

Хан: Чи... уулзалтын өрөөнд түр хүлээж бай. Би удахгүй очино.

Ми: За. Чи өөрөө өчигдөр шөнө өглөө эрт уулз гэсэн мессеж бичсэн байсан шүү. Тон Ниан. Би биш шүү. Мэдсэн бол чи юу гэж ийм эрт ирэх юм? Хүүхдүүд дуулаад дуусчихсан болохоор бид нар явж өглөөний цайгаа уулаа. Би саад болчихоогүй биз дээ?

Хан: Хурдан яв...

Ми: Үргэлжлүүл. Хаалга хаачих уу? Яарах хэрэггүй ээ. Би удаан иднэ ээ.

Тон: Хийх ажил байгаа бол явж ажлаа хий. Би зүгээр.

Хан: Яарах юу байна?  Би цалинг нь өгчихсөн.

Тон: Чам шиг босс байдаг юм уу?

Хан:  Би яасан гэж? Надад хэлээдэх.

Тон: Ходоод чинь өвдсөн гэсэн биз дээ?

Хан: Чи тоглож бай. Ажлаа амжуулчихаад ирье.

Тон: За...

Хан: Эргэж ирээд үргэлжлүүлнэ.

Тон: Юу үргэлжлүүлэх юм?

**************

Ми: Яасан?

Хан: Ярилцах юм байна.

Ми: Миний босс байж, надтай ярих юу байдаг билээ?

Хан: Зүгээр ярилцаж болохгүй юм уу?

Ми: За яах вэ.

Хан: Шилдэг арван тоглогчийн жагсаалт... ямар байгаа вэ?

Ми: Чиний үеэл дүү Ву Бай нэгд хэвээрээ байгаа. Грант СП-ийн нэг тоглогчтой тавдугаар байранд тэнцсэн. 97 ест байсан...

Хан: Бафф яасан?

Ми: Бафф? Бафф дөрөвт байгаа. Яасан? Бодсон юм байгаа юм уу?

Хан: Чи таалаа.

Ми: Би чамайг мэдэлгүй яах вэ дээ? Тэрнийг урьж, хамгийн сул тоглогчийн оронд авах гэж байгаа биз дээ.

Хан: Тэгж болох уу?

Ми: Чадварыг нь харвал боломжтой. Яагаад гэвэл... манай багийнхан тэрнийг хүлээн зөвшөөрнө. Ву Байгаас бусад нь, Ву Бай шилдэг нь болохоор...

Хан: Чамд бодсон юм байна уу?

Ми: Байгаа. Нэгд, тэр гучин нас хүрчихсэн. Дахиад хэдэн жил тоглож чадахыг хэн ч мэдэхгүй. Энд ирэх юм бол авга х болно.

Хан: Тийм ээ.

Ми: Хоёрт, та хоёр таарч тохирдоггүй. Дээр нь саяын тэмцээнд манайх тэднийхийг ялсан. Ятгаж чадна гэж бодож байна уу?

Хан: Бүгд л хялбар амьдралаар амьдрахыг хүсдэг. Тэмцээнд орохыг хүсч байгаа бол манай багт орсон нь хамаагүй дээр

Ми: Тийм ээ. Тэдний багийг яах вэ?

Хан: Ганцхан тэрнийг авна.

Ми: Юунд санаа зовоогоод байгаа юм?

Хан: Санаа зовоод байна. Тэрнийг багтаа авчихвал өөрийнхөө багийн хүнийг солих хэрэгтэй болно.

Ми: Чадахгүй нь уу?

Хан: Бид нар олон улсын тавцанд өрсөлдөх баг. Чадвар муутай байвал бид нар  хасаагүй байсан ч, тэмцээн өөрөө хасаад өгнө.

Ми: Би холбоо бариадах уу?

Хан: Би уулзъя. Хаана байрлаж байгааг нь мэдээд өг.

Ми: Тэгье ээ. Одоо яваад мэдээд ирье. Шанхайгаас яваад өгч магадгүй.  

Хан: Ди Ти. Грант. 97... Демо. Нэг.

*****************

Тон: Ганцаараа тогломоор байна уу? За за за. Чамайг тоглуулъя, за юу? За яв...

Хан: Том клубууд ганц багтай байдаггүйг чи мэдэж байгаа. Бид нар бусад тэмцээнүүдэд ч гэсэн бэлдэх хэрэгтэй. Тийм биз дээ? Тийм ээ. Чадвартай, бас зэрэглэл өндөртэй сайн хүн олох хэрэгтэй. Ойлголоо. Аан... За яах вэ. Баффаас сураг сонсвол, над руу яриарай. За, өөр юм алга. Баяртай.

Нан: Төсөв байхгүй.

Эр: Энэ...

Нан: Хан Шаняан байна. Хөөе. Хан Шаняан.

Хан: Байна уу, завгүй байна уу?

Нан: Зүгээр ээ. Бид хэд хуралдаж байна. 

Хан: Төсөв юу болж байна?

Нан: Одоохондоо асуудал алга. Багийн хувьд ч  асуудалгүй. Гол асуудал нь...

Эр: Босс, танай төсөв хэтэрчихээд байна.

Нан: Тийм ээ, энэ том асуудал болоод байна.

Эм: Босс. Манайд Хятадаас гадна өөр олон тоглогч байгаа. Хэтэрхий ялгаварлаад байна.

Нан: Сүүлд ирэхдээ чи гилийн тамга сугалаад хамаг мөнгө үрчихсэн. Би яах болж байна аа?

Хан: За яах вэ. Би арга бодож олъё.

Нан: Яаж аргална гэж? Мөнгө байгаа юм уу? Чамд төсөв байна уу?

Хан: Төсөв ч бай юу ч бай, би учрыг нь олно оо.

Нан: Ах аа, өөрийгөө зовоох хэрэггүй, за юу?

Хан: Ойлголоо. Тасаллаа.

Тон: Мөнгөгүй болчихсон уу?

Хан: Утсаар ярихыг нууцаар сонсоо юу?

Тон: Яаж нууцаар сонсох юм, өөрөө чанга яригч тавьчихаад. Хэр их мөнгө хэрэгтэй юм? Надад мөнгө байгаа. Миний өөрөө олсон мөнгө. Хүрэх үгүйг нь мэдэхгүй байна.

Хан: Энэ юу юм?

Тон: Чиний өгсөн бэлэг.

Хан: Чамд хөгшдөхгүй юу?

Тон: Үгүй. Надад таалагдаж байгаа.

Хан: Сайн байна. Ажил дээр гараагүй байж мөнгө олоод л.

Тон: Би дуулдаг шд. Тийм их мөнгө биш ээ.

Хан: Хэрэггүй ээ. Баярлалаа. ярь.

Нан: Хан Шаняан. Бодох тусам нэг л биш байна.

Хан: Яасан?

Нан: Золиг минь, дахиад хувийнхаа бүх мөнгийг хэрэглэх гэж байна уу? Өөртөө жаахан мөнгө үлдээж  болохгүй юу? Хурим хийхэд зориулж мөнгө үлдээхгүй юм уу? Дахиад өмд ч авах мөнгөгүй болчихвол... чамтай ямар эмэгтэй гэрлэх юм?

Хан: Би мөнгөгүй болчихвол чи надтай байх уу?

Тон: Байна.

Нан: Аан? Бурхан минь, найз охинтойгоо байгаа юм уу?

Эм: Юу вэ?

Нан: Ичмээр юм аа. Тасаллаа. Тасаллаа.

Эр: Хэн бэ?

Эм: Мэдэхгүй ээ.

Нан: Хи воз вит хиз вайф /He was with his wife-Эхнэртэйгээ байна./Найз охиныхоо дэргэд яриад байсан байна шд. Галзуурсан байх аа.

Эм: Тэрнийг ойлгохгүй юмаа.

Эр: харин тийм.

Нан: Итгэмээргүй юм.

Эм: Уучлаарай.

Эр: Үргэлжлүүлье.

Тон: Хан Шаняан. Би чамайг тэжээнэ ээ. Хэрвээ чамайг үнэхээр мөнгөгүй болчихвол... би тэжээнэ ээ.  Би ирээдүйд зөндөө мөнгөтэй болно.

Хан: Ойлголоо. Гэрт чинь хүргээд өгье.

Тон: Үнэн шүү. Манай салбар мөнгө сайн олдог юм.

Хан: Нэг л өдөр баян эхнэр болно гэдгийг чинь мэднэ ээ.

Тон: Гэ гэхдээ...

Хан: За за, ойлголоо. Би насанд хүрсэн эр хүн. Чамаар тэжээлгэвэл хачин биз дээ. Намайг харж үз л дээ. Дээшээ очоод цүнхээ аваад ир. Гэрт чинь хүргээд өгье.

Тон: За...

Хан: Шао Ми, юу хийж байгаа  юм?

Ми: Би нууцаар сонсоогүй шүү. Баффын тухай мэдчихээд ирлээ. Маргааш өглөө галт тэргээр явна гэж байна. Тэгэхээр өглөө эрт очих хэрэгтэй. Зочид буудалд нь уулзаж болох байх.

Хан: За. Надад зочид буудлынх нь хаягийг мессежээр явуулчих.

Ми: Тэгье.

Хан: Явлаа.

Тон: Баяртай.

*****************

Тон:  За, би орлоо.

Хан: За...

Тон: Дахиад л хөмсөгөө зангидчихсан байна. Чи мэдэх үү? Чи байнга хөмсөгөө зангиддаг. Хөмсөгөө зангидахаар чинь миний санаа зовоод байдаг юм. Байнга дотроо юм бодож байдагаа больж болохгүй юм уу?

Хан: Тэгье ээ. Тэгвэл санаа зовоосон юмнуудаа мартчихъя.

Тон: Гэхдээ... хамгийн их санаа зовоосон юм чинь юу юм?

Хан: Чи юу гэж бодож байна? Зүгээр ээ. Хичнээн олон асуудал байсан нэг нэгээр нь шийдчихвэл бүх юм дээрдэнэ. Тэгээд ч, чи миний дэргэд байгаа юм чинь.

Тон: Орлоо шүү.

Ц: Залуу. Дахиад ирчихээ  юу? Яахаараа гурав хоногт хоёр удаа муудалцдаг байна аа? Ингээд байвал муу шүү.

Хан: Муудалцаагүй ээ.

Ц: Тэгээд яасан юм? Мэлрээд сууж байж. Эртээд чамтай уулзсаныхаа дараа би хариад эхнэртээ нэг дурласан залуу шөнөжин айлын хаалга сахидаг гэж хэлсэн. Эхнэр маань чамд урам өгөхгүй яасан юм гээд загнаж байна лээ. Юу гэж хэллээ...?  Аан тийм. Царайлаг бол бас хүлээж чадвал ямар ч эмэгтэй эргээд ирнэ гэсэн. Яасан? Тэвчээртэй байсны хэрэг гарсан биз дээ? Нүүрэн дээр чинь жаргалтай байна гээд биччихэж.

Хан: Өнөөдөр машигүй явж байсан бол тантай юм уухгүй юу.

Ц: Чи машингүй байсан ч, би шөнийн ээлжтэй. За за, тэр охиноо мана. Би явж эргүүлээ хийлээ. Явлаа. Амжилт.

**********************

Тон: Өнөөдөр бид хоёр нийлээд 4сар болж байна.

Хан: Дөрвөн сар, нэг өдөр. Өнгөрсөн оны 12сарын 23-нд би 12 болохоос өмнө интернэт кафед орсон.

Тон: Санаж байна.

Хан: Санаад байвал гараад ир.

Аав: Сайн байна. Дөнгөж сая хоол идчихээд. Яасан ховдог юм бэ? Май. Битгий хөдөл. Битгий хөдөл. Битний хөдөл. Хөдөлж болохгүй. Тийм ээ. Сайн байна. Дахиад тоглоё... Битгий хөдөл. Битгий хөдөл... битгий хөдөл...

Хан: Сайн харайж байна шүү. Өндрийн харайлтын тамирчин болохгүй.

Тон: Чи яваагүй юм уу? 

Хан: Тийм. Хийх юмгүй байсан болохоор... Танай гадаа хөгжим сонсох сайхан байсан. Тэгээд ч танай энэ хавьд сайхан байдаг юм. Чимээ шуугиан байхгүй. Бас зөндөө модтой. Хөөе... Яагаад зураг аваад байгаа юм?

Тон: Уучлаарай. Та хоёр хөөрхөн харагдаад.

Хан: Би арван минутын дараа явна. Машин дотор жаахан суух уу? Яагаад улайгаад байгаа юм?

Тон: Үгүй ээ. Би улайгаагүй.

Хан: Өглөө эрт сэрүүн байна. Энүүгээр хуч, ханиад хүрчихнэ.

Тон: Чи шөнөжин унтаагүй юм уу?

Хан: Бараг л.

Тон: Нойр чинь хүрэхгүй байна уу?

Хан: Үгүй ээ. Тэмцээний өмнө стратеги, тактик төлөвлөгөө ярилцаад байнга нойргүй хоноод дасчихсан.

Тон: Алдсан нойроо дараа хэзээ нөхөх юм?

Хан: Чиний инээнийг хараад эрч хүчтэй болчихлоо.

Тон: Өлсөж байна уу? Би хоол хийгээд өгөх үү?

Хан: Хамт байх богинохон хугацаагаа үрэх хэрэггүй.

Тон: За...

Хан: Дөрвөн сар... Ямар бэлэг авмаар байна?

Тон: Ямар ч бэлэг хэрэггүй.

Хан: Сайн бодоод үз. Хүссэн юм алга уу?

Тон: Би... Хэзээ ч салахгүй байхыг хүсч байна.

Хан: Хэзээ ч үү?

Тон: Яасан?

Хан: Чиний хэлж байгаа... Гэрлэмээр байгаа юм уу?

Тон: Аан?

Хан: Одоо гэрлэнэ гэхээр арай эрт биш үү? Тэгж их яараад байгаа юм уу?

Тон: Би яараагүй ээ. Миний хэлэх гэсэн...

Хан: Аав, ээж хоёр чинь жаахан дургүй байгаа болохоор... Бид хоёр нийлээд удаагүй байгаа. Дээр нь чи сургулиа төгсөөгүй байна. Чи мэдээгүй байж магадгүй, ээж чинь надад дургүй байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх аргаа би олоогүй л байна. Одоо ороод гэрлэнэ гэж хэлбэл... гал тогооны хутга бариад  над дээр ирэх байх аа.

Тон: Ээж чамд дургүй гэнэ ээ? Яаж мэдсэн юм?

Хан: Таасан юм.

Тон: Чамайг мэдэхгүй гэж бодсон чинь...

Хан: Гэрлэлтээ түр хойшлуулъя. Өөр хүсэл байвал биелүүлж өгье.

Тон: Буруу ойлгочих шиг боллоо.

Хан: Би одоо гэрлэнэ гэж хэлээгүй ээ.

Тон: Аа... юу... яа яа яасан бэ?

Хан: Аав чинь гараад ирлээ.

Тон: Аав уу? Өглөө болгон нохойгоо салхилуулдаг юм. Баригдаж болохгүй шүү. Баригдчихвал би алуулна.

Хан: Зөөлөн. Хүрч болохгүй шүү... Ингэе. Би гараад аавын чинь анхаарлыг сарниулъя. Тэр хооронд чи зугт. Юу ч сонсогдохгүй болохоор хурдан гэртээ ороорой.

Тон: За...

Хан: Тэгвэл... толгойгоо цааш нь...

Аав: Саммер, явъя. Зөөлөн, зөөлөн, зөөлөн. Яваарай.

Хан: За за. Тийм ээ, би байна. Зүгээр ээ. Тийм. Алдаа гаргаж болохгүй шүү.

Аав: Шао Хан.

Хан: Тон ах аа.  Хүлээгээрэй. За. Би  тасаллаа шүү. Өө. Тон ах аа.

Аав: Ийм эрт энд юу хийж байгаа  юм?

Хан: Би... энүүгээр өнгөрч яваад... харахаар ирсэн юм.

Аав: Энүүгээр өнгөрч яваад харахар ирсэн юм уу?

Хан: Тийм.

Аав: Надад үнэнээ хэлээдэх. Ниан Нианыг одоо болтол мартаж чадахгүй байгаа юм уу?

Хан: Ах аа, буруу ойлгох хэрэггүй. Би үнэхээр энүүгээр өнгөрч явсан юм... Тэгээд... гэнэтхэн Тон Нианыг гэрт нь хүргэж ирдэг байснаа санаад... Ах аа, надад итгээрэй. Миний Ниан Нианыг гэсэн сэтгэл чин сэтгэл юм шүү.

Аав: Та хоёр танилцаад удаагүй байгаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа мартчихна аа. Гэхдээ одоо үед чам шиг үнэнч хүүхэд цөөхөн болсон.

Тон: Аав аа, хурдан яв л даа.

Аав: Би чин сэтгэлээсээ хэлж байна...

Хан: Ойлгож байна аа, ах аа.

Аав: Сайн сонс. Эртээд өвөөтэй чинь тосгонд очихдоо би харсан. Чи миний охинд сайн юм байна лээ. Хоёр хүн хоорондоо сайн байж байж л харилцаа үүснэ.

Хан: Тийм ээ, тийм.

Аав: Ойлгож байна уу?

Хан: Таны зөв.

Аав: Та хоёрыг салсны дараа Ниан Ниан  зөндөө уйлсан. Ашгүй одоо л гайгүй болж байна. Гэхдээ чи эцэг хүний сэтгэлийг ойлгох хэрэгтэй. Яасан?

Хан: Зүгээр ээ, ах аа. Хэл хэл.

Аав: За... Өөр ямар ч арга алга. Эцэг хүний хувьд... чи хэлээдэх... надад ямар байгаа гэж бодож байна? Тэрний гуниглахаар, надад ч гэсэн гунигтай байна. Би аав нь. Тийм биз дээ? Аан? Чи ч гэсэн ойлгох хэрэгтэй, за юу. Зүгээр ээ, зүгээр. Удахгүй мартчихна. Аан? За  юу? Удахгүй мартчихна. Гар чинь яагаа вэ?

Хан: Аан?

Аав: Яагаад чичрээд байгаа юм?

Хан: Зүгээр ээ, ах аа. Компьютер тоглоод тэгж байгаа юм.

Аав: Копмьютер эрүүл мэндэд муу шүү. Ялангуяа хараанд муу. Өөрчлөгдөх хэрэгтэй дээ.

Хан: За, ах аа.

Аав: Ийм царайлаг байж. Сайн сонс,миний хэлсэн үгийг ойлгосон гэж  найдъя.

Хан: Тантай ярилцаад дотор онгойчихлоо. Баярлалаа, ах аа. 

Аав: Сайн байна.

Хан: Би сайн ойлголоо.

Аав: Тэгвэл болж.

Хан: Дахиад утас дуугарч байна. Ёстой нээрээ...

Аав: Утсаа ав. Утсаа ав.

Хан: За? За... Ах аа, би явлаа. Түрүүлээд явлаа шүү.

Аав: За, тэг ээ тэг. Тэг.

Хан: За... Одоо шууд очилоо. За...

Аав: Сэтгэл чинь тавгүй байвал над руу залгаарай за юу?

Хан: За за. За за, ах аа. Ах аа, баяртай. За...

Ээж: Ниан Ниан.

Тон: Аан?

Ээж: Ийм эрт гадагшаа гарах нь уу?

Тон: Үгүй ээ. Дөнгөж сэрж байна. Нойр хүрээд байна. Өглөөний мэнд, ээж ээ.

Ээж: Хөөе хөөе. Гарахгүй юм бол яагаад пүүз өмсчихсөн юм?

Тон: Би... аавтай хамт нохой салхилуулдаг юм билүү. Саммер, аав хоёртай салхилдаг юм билүү?

Ээж: Аавтайгаа юу? Аав чинь аль түрүүн гараад явчихсан.

Тон: Тийм үү? Азгүй юм аа.  Харамсалтай юм. Аав, Саммер хоёртой салхилж чадахгүй нь дээ.

Ээж: Хөөе. Өнөөдөр юу болоо вэ? Үд хүртэл унтаад босдоггүй хүн чинь. Өнөөдөр яасан юм?

Тон: Би одоо л ойлголоо. Өнөөдрөөс би эрт унтаад, өглөө эрт босч байна аа. Сайхан ирээдүйн төлөө  өглөө эрт босч, сайн хүн болно оо. Тийм ээ.

Ээж: Худлаа ярихаа боль. Өнөөдөр чин нэг л хачин байна даа?

Тон: Хачин байна уу? Үс хачин болчихож уу? Зүгээрл байна даа.

Ээж: Гэхдээ л хичээл зүтгэлийг чинь үнэлж байна. Магтах хэрэгтэй.

Тон: Баярлалаа, ээж ээ.

Ээж: За за. Би явж юмаа хийлээ.

Тон: За, Тэг тэг.

Ээж: Нээрэн. Аяар, аавынхаа цэцэгнүүдийг усалчихаарай. За юу?

Тон: Аан, цэцэг. Цэцэг усална.

Ээж: Юу хэлнэ гэж бодсон юм?

Тон: Зүгээр ээ, надад даатгачих. Санаа зоволтгүй. Ингэж айх гэж.

****************

Аав: Хөөх. Өнөөдөр ямар өдөр болоод миний цэцэгнүүдийг усалдаг билээ? Яасан? Яагаад энд унтаж байгаа юм?

Ээж: Чамтай Саммерыг салхилуулах гэсэн гэнэ ээ.

Аав: Яваагүй нь сайн болж.

Ээж: Яасан?

Аав: Шао Хан ирсэн.

Ээж: Яах гэж ирсэн юм?

Аав: Нааш ир. Нааш ир.

Ээж: Яасан бэ?

Аав: Сайн сонс. Шао Хан, Ниан Ниан хоёр яагаад салсныг мэдэх үү?

Ээж: Наадахаа Ниан Нианаас асууж болохгүй шүү. Эртээд зөндөө уйлахыг нь харсан биз дээ. Юу ч болсон бай тэрнээс л болсон байж таараа. Ойлгосон уу?

Аав: Ойлголоо, ойлголоо. Түрүүн гадаа Шао Хантай таараад би хэдэн үг сольсон. Тэр хүүхэд миний бодсоноос илүү ноён нуруутай юм шиг санагдсан. Ийм эрт манай гэрийн гадаа юу хийж байгаа юм гэж асуусан чинь... энүүгээр өнгөрч яваад, зүгээр харахаар ирсэн гэж байна лээ. Ойлгомжтой биз дээ? Ниан Нианыг мартаж чадахгүй байгаа  юм.

Ээж: Тэрэнтэй таарсан гэдэгээ Ниан Нианд яасан ч хэлж болохгүй шүү. Ойлгож байна уу?

Аав: Мэднэ ээ, мэднэ мэднэ. Гэхдээ л... Эхнээр... хоёулаа жаахан лавлаад үзэх үү? Эртээд тосгон руу явдаг өдөр энэ тэр тэгж сүрхий муудалцаагүй юм шиг байсан. Боломж байгаа ч юм билүү.

Ээж: Юу гэнэ ээ? Чи ч гэсэн Жэн Хуйг сайн гээд байсан биз дээ?

Аав: Жэн Хуй ч сайн хүүхэд л дээ. Гэхдээ л...

Ээж: За за, дэмий юм ярихаа боль. Хурдан яваад өглөөний цай аваад ир.

Аав: Гэхдээ...

Ээж: Яв аа, яв. Хурдан яв. Яв яв яв.

Аав: Тэр хүүхэд уйтгартай санагдахгүй байна уу?

Ээж: Яваач дээ, хурдан яв...

Аав: За за за, явлаа даа. Явлаа.

Ээж: Дэмий юм яриахаа боль гээд байхад.

Хан: Сайн

Хан: Сайн харайж байна шүү. Өндрийн харайлтын тамирчин болохгүй.

Тон: Чи яваагүй юм уу? 

Хан: Тийм.

Ээж: Аятайхан идээч дээ. Юунд инээгээд байгаа юм?

Аав: Хар л даа, нэг л юм нуугаад байна даа.

Ээж: Юу юм?

Аав: Би очоод асуугаадахъя. Ниан Ниан. Яагаад юм идэхгүй байгаа юм? Бие чинь өвдөөгүй биз?

Тон: Үгүй ээ. Үгүй.

Аав: Тэгвэл санааг чинь зовоосон юм байгаа юм уу?

Тон: Зүгээр ээ, Саммер. Би зүгээр. Би зүгээр.

Аав: Өнгөрсөн юм бодоод байгаа юм уу?

Тон: Аав аа, асуух хэрэггүй.

Аав: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр. Миний охин... зүгээр... Юу ч болсон бай удахгүй  мартагдчихна. Сүртэй юм биш. Аан? Зүгээр.

Ээж: Хөөе. Хүрээд ир.  

Аав: Зүгээр ээ.

Ээж: Болно оо. Асуухаа боль. Дахиад салчихсан юм шиг байна.

Аав: Ийм ээж байдаг юм уу?

Ээж: Би яасан юм?

Аав: Уг нь надтай биш чамтай л ярьдаг биз дээ?

Ээж: Жаахан байж байгаад зүгээр болчихно оо. Би мэдэж байна. Тоох хэрэггүй. Санаа зоволтгүй. Жимс ид. Жимс ид. Жимсээ ид...

*****************

Эр: Та нар тасалбараа авчихсан уу?

Эм: Тасалбараа авчихсан. Санаа зоволтгүй. Дараа дахиад уулзъя.

Эр: Бафф.

Эр: Бафф.

Ба: Та хэд ирээ юу?

Эр: Яарах хэрэг байна уу? Хэдүүлээ тухтайхан ч ярилцах боломж байсангүй.

Ба: Хүү маань утсаар яриад санаад байна гэнэ. Хурдан харихаас. Нээрэн, Жинанд очих юм бол  надтай уулзаарай. Би амттай махаар дайлна аа.

Эр: Санаа зоволтгүй. Жинанд очвол заавал уулзана аа.

Ба: Сайн яваарай.

Эр: Сайн яваарай.

Эр: Сайн яваарай.

Ба: Сайн яваарай.

Эр: Сайн яваарай.

Эр: Сайн яваарай.

31-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home