Go Go Squid! EP30
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
К: эр, Тон Нианы үеэр Доунан
Ба: эр, Бафф багийн ахлагч
Тайл: эр, тайлбарлагч эр
Т-эм: эм, тайлбарлагч эм
30-р анги.
Ми: Урд нь хамт бэлтгэл хийж, өрсөлдөж байсан болохоор бүгд намайг мэдэж байгаа. Тийм болохоор танилцуулгаа алгасаад гол юмаа ярья. Баффын багийг ярья. Хагс шигшээд манайхтай тоглох баг. Та нар тэрнийг судалсан байх. Гэхдээ. Нэгд. Та нар тэдний багтай тоглож үзээгүй. Хоёрт. Тэд нар таван жилийн өмнө зодог тайлаад, энэ жил эргэж ирсэн болохоор тэдний талаар мэдээлэл хомс байгаа. Гэхдээ, миний өрсөлдөгч байсан баг. Бас энэ жил тэдний багтай манайх тоглосон. Надад итгэ. Миний туршлага та нарт тус болно... Бафф, стратегич. Мина, гол довтлогч. Үлдсэн гурав нь хамгаалалт, арыг нь хариуцдаг. Тийм болохоор....
Грант: Тэгээд? Энийг бид нар мэднэ.
Ми: Хөөе. Би мэдэхгүй юмыг чинь хэлж өгөх гэж байна. Бафф баг удирдаж чадах хүн биш. Энийг мэдэх үү? Чи мэдэх үү? Аан? Техник сайтай, тоглоомыг ерөнхийд нь хянахдаа сайн ч гэсэн... ялагдаж чаддаггүй. Хэдхэн асуудлыг тэрнээс түрүүлээд шийдчихвэл тэр сандарч эхэлдэг. Ялах гэсэн шунал нь Баффын хамгийн том асуудал. Энэ жил тэд нар гуч хүрч байгаа болохоор ялахаас өөр юм бодохгүй байгаа. Энэ та нарын ялах стратеги. Тэрэнд дарамт үзүүл. Тэрнийг дарамтал, шахалтанд оруул. Тэрнийг бачимдтал нь буланд шах. Хамгийн том хамгаалалтыг нь нэвтэл... Тэр үед танай боссын сайн чаддаг байсан юм.
Ву: Шао Мигийн чадварыг харав уу? Хятад улсын бүх багийн мэдээлэл тэрний толгойд хадгалагдаж байгаа. Си Ти Эфийн сүүлийн арван жилийн түүхийг А Бэгүй сайн мэднэ. Та нарын юу бодож байгааг би мэдэж байна. Тэрний тусламж хэрэггүй гэж бодож байгаа бол энэ хэвээрээ үргэлжлүүл.
Ми: Бас нэг том сул тал нь... хуучинсаг сэтгэлгээтэй, стратеги нь ч гэсэн хуучирсан.
Тон: Хөөе. Тэгвэл... Ми Шаофейг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
Хан: Хүүхдүүд болохоор амархан. Жаахан ятгахад л болно. Асуухаа мартчихаж. Чи өнөөдөр яагаад гэнэтхэн хүрээд ирэв?
Тон: Скүиддитэй тоглох гэж ирсэн юм. Хараагүй удсан болохоор санаад. Тийм ээ, Скүидди. Чи дахиад жин нэмчихсэн юм уу? Чи намайг санасан юм уу? Хагас шигшээгийн тоглолт удахгүй эхлэх үү?
Хан: Тийм. Ирэх гурав дахид. Манайх Шанхайд тоглоно. СП Гуанжоуд тоглоно. Хоёр баг, хоёр өөр хотод зэрэг тоглоно. Үзмээр байна уу?
Тон: Тийм.
Хан: Тасалбар авах уу?
Тон: Чамд байгаа юм уу?
Хан: Тийм эрэлттэй тасалбар яаж байх юм?
Тон: Байхгүй юм уу?
Хан: Гэхдээ... Надтай явах байж... тасалбараар яах юм?
Тон: Тэгвэл Яаяа яах вэ? Яаяа үзье гэвэл яах юм?
Хан: Шаофейтэй явахад болно.
Тон: Аан. Тэгвэл бид хоёр... Би чиний... юу...
Хан: Юу гэж?
Тон: Найз охин...
Хан: Өөр юу байх юм?
Тон: Чам шиг ийм хүн байдаг юм уу? Дуртай үедээ салж, дуртай үедээ нийлээд л.
Хан: Тэгвэл албан ёсоор ёслол үйлдэх юм уу? Тон Ниан...
Тон: Аан?
Хан: чи... үнсмээр байна уу?
Тон: Ингэдэг хүн байдаг юм уу? Би...
Хан: Чамайг гомдоож байсанд уучлаарай.
Тон: Үнсэхээ боль. Энийг үнс.
Хан: Тэрнийг үнслээ гэж хардахгүй биз?
Тон: Хардахгүй ээ. Скүидди, үнсээрэй.
****************
Грант: Зөөлөн л дөө, зөөлөн.
97: Цэвэрлэгдэхгүй байна шдээ.
Тон: Үгэнд чинь сайн орж байна шүү. Баяртай.
97: Бэр эгч ээ, явж байгаа юм уу?
Грант: Бэр эгч ээ, баяртай.
97: Баяртай.
Тон: Сайн ажиллаарай. Би явлаа, баяртай.
Нэг: Баяртай.
Дай: Баяртай.
Тон: Баяртай.
Ми: Би явлаа. Баяртай.
Тон: Ми Шаофей. Амжилт. Санаа битгий зов, би дэмжиж байгаа шүү. Айх хэрэггүй.
Ми: Санаа зовох хэрэгүй. Би Хан Шаняанд төвөг удахгүй.
Хан: Хүргэж өгчихөөд ирье. Ирээд уулзъя. Баяртай.
Тон: Баяртай.
******************
Хан: Сайн ажиллаж байна
Ми: Үгүй ээ. Багийнхаа чадварыг яаж сайжруулах вэ гэж бодож байна. Одоогоор их хол зөрүүтэй байна. Алив... Энийг хар даа. Ву Бай, Грант, 97... Дээгүүр явж байна. Нөгөө хоёр нь... Демо тогтмол сайжирч байгаа... Гэхдээ Нэг 73-дээр хэвээрээ байна. Багийн дунджийг доош нь татаад байна.
Хан: Жагсаалтын эхэнд бичигдэж байгаа хүмүүс бүгд өөрийн гэсэн багтай. Яваандаа сонгоё.
Ми: Хойшлуулж болохгүй ээ. Намайг өөр хүнээр орлуулсанаас хойш СП-багийн дундаж чадвар хичнээн өссөнийг чи мэдэж байгаа.
Хан: Алхам алхмаар хийе. Одоо хамгийн чухал нь Баффыг ялах.
****************
Бичиг: Манай багийн шинэ менежер. Тавтай морил.... Ми Шаофей Хятад дахь КК багийн шинэ менежер.
Соло: Чи юу гэж бодож байна?
Эм: Хан Шаняан сайн туслахтай болж. Багийн менежерийн албандМи Шаофейгаас илүү тохирох хүн олдохгүй. Соло багаас гараагаа эхэлсэн. Си Ти Эф Хятадад хөгжихөд анхнаас нь хамт байсан хүн. Дайснуудынхаа давуу тал, сул талыг сайн мэддэг.
Соло: Бид нарыг ч гэсэн сайн мэднэ.
Эм: Наадах чинь хамгийн аюултай.
Бичиг: СП багийн Олон улсын хариуцсан захирил, Хэ Нана.
Эм: Соло, энэ тэмцээн чиний хувьд маш чухал. Хожигдвол нэр хүндээ алдаад зогсохгүй, чамд ч нөлөөлнө. Төв ч гэсэн чиний чадварт эргэлзэж эхэлнэ.
Соло: Хэтэрхий сайн мэдэх ч бас сул тал байж болно.
Эм: Гэхдээ зүгээр ээ. Манай багийн менежер сайн юм чинь.
Соло: Бодлоо хуваалцаач, шилдэг менежер ээ.
Ай: Би юу? Баяртай байна. Би Ми Шаофейгаар заавал үнэтэй хоол авахуулна. Эртээд та нарыг уулзахад би очиж чадаагүй.
Соло: Өөр юм ярья аа. Хариу стратеги байна уу?
Ай: Стратеги уу? Надад итгэ. Багийн дундаж чадварыг харсан ч гэсэн энэ жилийн дэлхийн аварга СП болох нь дамжиггүй.
*****************
Ч: Хөөе. Ниан Ниан, энэ ямар дуу вэ? Гоё дуу байна.
Яа: Шинэ дуу юм уу?
Тон: Энэ дуу... бид хоёрын дуртай дуу.
Яа: Романтик юм аа. Хар даа. Тэр баярлаж байгааг нь.
Тон: Яасан бэ? Битгий гижигдээд бай л даа. Битгий гижигдээд бай.
Эм: Аа. Бяцхан Скүидийн ярилцлагынхаа үеэр ярьж байсан дуу байна. “Сүү талханд дурлахыг хайр гэнэ. Нэг нэгэндээ уусахыг хэлнэ” гэж байна.
Эм: Тэр талх, сүү хоёр заяаны хосууд гэсэн. Хайртай хүнтэйгээ учирсан юм бол у?
Эр: Бяцхан Скүид минь, баяртай. Би чиний сүү биш, надад талх ч алга.
Эр: Би дахиад хэзээ ч сүү ууж, талх идэхгүй ээ. Шарсан наймаалжны маханд ч дургүй болсон.
Эр: Сэтгэл маань маш их өвдөж байна. Живж байгаа юм шиг л байна. Баяртай, анхны хайр минь...
97: Хөөх.
Дай: Аан?
Грант: Яасан бэ?
97: Бэр эгч, НетИйз мюзикт шинэ дуу оруулчихаж.
Грант: Нээрээ юу?
97: Жагсаалтыг бараг тэргүүлэх нь.
Нэг: Тийм байна. Бэр эгч ч мөн дөө.
97: Хөөх. Вейбод ч гэсэн хүмүүс шуурч байна. Хөөх. Боссыг хүмүүс шүүмжилж байна.
Дай: Ямар утгатай дуу юм бол?
Грант: Хайраа гайхуулж байгаа юм. Бэр эгч саяхан ирээд явсан биз дээ. Энэ хүн хайр гэж юу байдгийг одоо л мэдэж байх шиг байна.
97: босс. Босс.
Грант: Босс.
Хан: Хэл.
Грант: Аан? 97.
Хан: Хурдан хэл.
97: Яагаад дандаа би байдаг юм бэ? Бэр эгч хайраа гайхуулаад, бид нар тэрийг нь харж баярласан юм.
Эм: Өнөөдөр бид хайртай хүнээ алдлаа.
Эр: Бяцхан наймаалж минийх шүү. Минийх минийх минийх.
Эм: Бяцхан Скүид дурлачихаж. Тэр залуу урд насандаа дэлхийг аварсан байх аа.
Хан: Намайг бүртгүүлээд өг.
97: Босс, арай гэж шийдэх шив. Бэр эгчийн төлөө эртээд НетИйз Мюзикт бүртгүүлсэн, одоо Вебод.
Дай: Вейбод бүртгүүлнэ гэж байна.
Грант: Үгүй байлгүй дээ.
***************
Тон: Яаяа. Чун Чун.
Ч: Аан?
Тон: Хурдан хүрээд ир. Та хоёрт харуулах юм байна.
Яа Ч: Юу юм?
Тон: Хан Шаняан, Вейбод хаяг нээчихэж.
Яа Ч: Хөөх.
Тон: Хар даа. Хар даа.
97: Босс Вейбо хаягтай болмоор байна гэсэн үү?
Грант: Си Ти Эфийн анхдагчдын нэг. “КК глобал”-ын захирал энд байна.
Ву: Тавтай морил.
Дай: тавтай морил, босс.
Нэг: Манай босс ингэж нэг вейбо хаягтай болох гэж.
Соло: Эргээд тавтай морил.
Ай: Ган Год эргэн ирлээ.
Эр: Аварга мангас.
Эр: Си Ти Эфийн домог эргэн ирлээ.
Ми: Арван жил өнгөрч, арван жил.
Эр: Анхдагч маань албан ёсоор эргэн ирлээ.
Эр: Сонирхолтой биш байна уу? Бид нар дэмжих хэрэгтэй биз дээ? Хичнээн хүн залуудаа тэрнийг шүтдэг байсан билээ?
Яа: Хөөх. Энэ салбарынхан баярлаж үхэх нь. Би тэрнийг ийм юманд бүртгүүлэхгүй байх гэж бодож байсын. Яагаад Вейбо хаяг нээсэн гэж бодож байна? Клубээ сурталчилж, шинэ тоглогчтой болох гэсэн юм бол уу?
Тон: Мэдэхгүй ээ.
Ч: Найз залуу чинь Вейбо болсныг мэдээгүй юм уу?
Яа: Харин тийм.
Тон: Нээрэнгээсээ мэдэхгүй.
Ч: Юу тавьсныг нь хар даа. Хурдал.
Яа: КК клубийн албан ёсны сайт. Сурталчилгаа байж. Хэтэрхий энгийн юм аа. Ямар нэг юм биччихгүй дээ.
Ч: Гэхдээ дагагчийнх нь тоо ямар хурдан нэмэгдэж байна аа?
Яа: Харъя. Бурхан минь...
Ч: Ийм олон дагагчтай болчихлоо шд.
****************
97: Хөөх. Босс ч лаг юм аа. Дөнгөж бүртгүүлчихээд зуун мянган дагагчтай болчихлоо.
Дай: Бурхан минь. Би жархан мянган дагагчтай шд.
**************
Яа: Хаан эргэн ирлээ. Энэ тоо харин ч бага байна. Харж л байгаарай, гану хоёр хоногийн дараа тэнгэрт тулах байх.
Тон: Миний дагагч нар... Хөөх. 30гаруй мянган хүн сэтгэгдэл бичсэн гэж байна.
Яа: Чи дуугаа саяхан тавьсан биз дээ?
Ч: Харин тийм.
Тон: Надад мянга орчим л сэтгэгдэл бичдэг дээ. Яагаад 30мянга болчихдог билээ?
Яа: Юу гэсэн байна, хар даа.
Эр: Бурхан минь. Юу болоод байна аа? Миний бурхны хаягийг хулгайлчихсан юм бол уу?
Яа: чамайг дагасан байна.
Тон: Тэр ганцхан минийхийг дагасан байна. Тэгээд л тэгсэн юм байна шд.
Яа: Тийм ээ, тийм тийм.
Тон: Хар даа, сэтгэгдэл үлдээчихэж.
Хан: Чи сүү, би талх юм уу? Эсвэл би сүү, чи талх юм уу?
Ч: Хөөх.
Тон: Хариу бичих үү яах вэ?
Яа: Бичилгүй яах юм. Хурдал хурдал хурдал.
Тон: Бичлээ шүү...
Яа: Сайн байна, бяцхан Скүид. Ингээд хайраа гайхуулаад байвал би ч гэсэн атаархаж байна.
Тон: Хамаагүй ээ. Өнөөдрөөс өглөөний цайнд зөвхөн сүү, талх иднэ. Явуулчих уу? Үгүй ээ, үгүй. Миний утас хаана байна?
Яа: Яасан бэ? Хайрттайгаа утсар ярих нь уу?
Тон: Та хоёрт хэлэхгүй юм чинь.
Ч: Чи...
Тон: Би явлаа. Дагаж болохгүй шүү. Нууцаар чагнаж болохгүй.
Дай: Бэр эгч үү?
Хан: Сурталчилгаа.
Грант: Сурталчилгаа?
Эр: Сурталчилгаа?
Грант: Хөөе. 97, яагаад найз охингүй байгаагаа мэдэх үү? Сайн сурч ав. Дайснаа дарах ганцхан арга. Ямар ч бэлэгнээс дээр.
97: Яагаад дандаа намайг чичилж байдаг юм?
Дай: Би бэр эгч байсан бол сэтгэл хөдлөөд нулимс унагаах байх.
Грант: Хөөе. Наагаа цуглар. Хурдан хурдан.
Хан: Хүлээж байгаарай.
Тон: Яасан?
Яа: За за за.Бид хоёр чамд өрөөгөө суллаж өгч байна. Энүүгээр хүмүүс яваад ярихад хэцүү байгаа биз дээ. Бид хоёр юм авахаар явлаа.
Ч: Тийм ээ, тийм тийм. Хурдан ор.
Яа: Ор ор, хурдан ор.
Ч: Би хаалгыг чинь хаачихъя.
Яа: Явъя.
Хан: За, одоо ярьж болно.
Тон: Вейбо хаягтай болсон юм уу?
Хан: Мэдсээр байж асуух хэрэг байгаа юм уу? Өөр юм байхгүй бол тасаллаа шүү. Маргааш тэмцээнтэй болохоор бэлтгэлтэй байна.
Тон: Тэгвэл, эхлээд чи тасал.
Хан: Чи эхлээд тасал.
Тон: Үгүй ээ, чи түрүүлээд тасал л даа. Тэгвэл таслахаасаа өмнө миний хоолойг сонсож чадна.
Хан: За. Баяртай.
Тон: Хөөе. Нөгөө...
Хан: За за. Дахиад таван минут ярьчихъя.
Тон: За. Тэгвэл дахиад тавхан минут.
Хан: Таван секунд өнгөрчихлөө.
Тон: Ийм хурдан уу?
Хан: Арван секунд.
Тон: Хүлээгээрэй. Миний хэлэх гэсэн юм... Миний төлөө Вейбо хаягтай болж, бас ганцхан намайг найзаа болгосонд баярлалаа.
Хан: 20секунд.
Тон: бас өөр... Би чамд нэг юм хийж өгөх үү? Царай таньдаг сисьем хийгээд өгье. Орж гарахдаа өрөөний карт хэрэглэх хэрэггүй болно. Бас...Бас...
Хан: Хагас минут өнгөрчихлөө...
Тон: Ийм хурдан уу?
Хан: Надад хэлэх юм байна. Чамайг санаад байна. Хүнд сайн байх ийм байдаг байх нь ээ.
Тон: Ямар санагдаж байна?
Хан: Мэдсээр байж.
Тон: Би мэднэ.
Хан: Сайхан санагдаж байна. Тасаллаа шүү.
Тон: Ийм хурдан таслах гэж байгаа юм уу? За яах вэ. Тэгвэл чи эхлээд тасал. Тасаллаа шүү. Баяртай.
Хан: Баяртай.
***********************
Ээж: Очилоо. Өө, ирчихсэн үү? За, ор ор ор.
Ав: Уулзалгүй удсан байна шүү.
Эм: Санасан шүү.
Ав: Энийг чинь би авчихъя.
Ээж: Хурдан ороорой. Ор ор.
Эм: баярлалаа.
Ээж: Ийм үнэтэй юмаар яах нь вэ?
Ав: Баярлалаа.
Ээж: Баярлалаа.
Эр: Зүгээр ээ.
Ээж: Алив, орцогооё.
Ав: Оръё оръё.
Ээж: Саммер хар даа, зочид ирлээ.
К: Эгч ээ. Юу хийгээд байгаа юм? Энэ юу юм?
Тон: Тэмцээн үзмээр байна.
К: Тэгээд үзээч дээ.
Тон: Яаж явах юм? Хамаатны хүмүүс ирчихээд байхад.
К: Ээждээ тэмцээн үзнэ гээд үнэнээ хэлчихээч дээ.
Тон: Ээж Хан Шаняанд дургүй. Би яаж үнэнээ хэлэх юм?
К: Тоглолт үзнэ гээд хэлчих үү?
Тон: Ээж тэнэг биш. Өнөөдөр тоглолт болох үгүйг шалгаад л мэдчихнэ.
К: Сургууль чинь?
Тон: Ээж “Ниан Ниан, хоолоо идчихээд болж болдоггүй юм уу. Хүмүүжилгүй гэдэг нь” гэж хэлнэ. Дээр нь эндхийн интернэтийн хурд их муу. Доод давхарт үзье гэхээр тэд нар ярилцаж байгаа. Тэр чимээнд яаж тэмцээн үзэх юм?
Ээж: Өрөө нь ямар байна? Хөшгийг нь шинээр сольчихсон, сайхан болж уу?
Эм: Тийм ээ, муугүй харагдаж байна. Алив, хараадахъя.
Ээж: Нээрэн, энэ хувцаснуудыг би өмсөөгүй байгаа. Өмсөөд үзээрэй.
Эм: Баярлалаа. Өмсөөд үзээдэхье.
Бичиг: Хятадын бүсийн хагас шигшээ тэмцээн. Шанхай стадион.
Ба: Бид нар зодог тайлаад хэдэн жил болсон ч, бидний яаж тоглохыг та бүхэн харсан байх. Бид бэлтгэлтэй ирсэн. Манай тоглогчид бүгд чадварлаг хүмүүс. Манайд Ву Бай шиг алдартай одууд байхгүй ч гэсэн ... бид нар гар нийлж чадвал КК-г ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Си Ти Эф тэмцээнд багийн ажиллагаа, нэг нэгнээ ойлгох хамгаас чухал. Тэгээд ч, Би Хан Шаняаныг ялж байсныг мартаж болохгүй. Би тэрний гол өрсөлдөгч байсан. Надад тэрнийг ялах чадвар байгаа. Бафф баг.
Бүгд: Ялалт биднийх.
Ми: За, цаг болж байна. Хулгана, гараа авцагаа. Өнөөдөр юу чаддагаа харуул. Сандрах хэрэггүй. Бэлтгэлийн үеэр хийдэг шигээ, хамаг сайнаараа хичээхэд болно. За. Нааш ир. Нааш ир. Амжилт. Явцагаая.
Хан: Шао Ми. Энийг өгөхөө мартчихаж. Энийг зүүчих. Энэ мөчөөс , КК-ийн албан ёсны гишүүн боллоо.
Ба: Дахиад тэмцээний талбай дээр уулзах юм гэж бодож байсангүй.
Хан: Чамаар бахархаж байна. Гуч хүрчихээд хөгширсөн гэдэгээ тоглосоор байгаад чинь.
Ба: Айх юм юу байна? Аварга болохын тулд дахиад нэг үзээд алдъя. Нээрэн, чам шиг саад хараад бууж өгдөг хүмүүс ойлгохгүй л дээ. Би чамайг ялсныг... битгий март.
Хан: Өнгөрсөнд ялагдсан шигээ... өнөөдөр ч гэсэн чи миний бэлтгэсэн багт хожигдох болно. Сонссон уу?
Бүгд: Санаа зоволтгүй ээ, босс.
Эр: Хан их зантай хэвээрээ байх шив.
Ба: Тоох хэрэггүй. Сайн тоглоно шүү. Энэ их чухал тэмцээн. КК-г ялчихвал бид нар хоёрдугаар байранд орно. Ялагдвал бидний сүүлчийн тэмцээн болно. Бидний амьдралын сүүлчийн тэмцээн. Алив...
Бүгд: Амжилт.
Ба: Явъя.
*****************
К: Эгч ээ, хурдлаарай. Холбогдчихлоо.
Тон: эхэлж байна уу?
К: Тийм.
Тон: Харъя, харъя. Өө, холбогдчихсон байна.
К: Хар даа, хүргэн ах байна. Хүргэн ах.
Тон: Аяархан яриач дээ.
К: Миний шүтээн.
*****************
Ми: Тэднийх яг хуучнаараа, удирдагч байхгүй.
Хан: Тэр өөрөө удирдагч нь.
Тайл: КК багийг танилцуулах нь илүүц биз ээ. Тэд одоогоор хамгийн их анхаарал татаж байгаа, халуухан баг гэж хэлж болно.
Т-эм: Тийм ээ.
Ву: Амжилт. Сандрах хэрэггүй.
Эр: Тэр маш хүчтэй өрсөлдөгчдийн нэг.
Т-эм: Тийм ээ, өчигдөр тэдний багийн босс, Ган Год хувийн Вейбо хаягтай болсон. Өөрийнхөө багийг дэмжих зорилготой байсан ч байж магадгүй. Өнөөдөр их сонирхолтой тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна.
Тайл: Тэдний өрсөлдөгч болох Бафф баг өнгөрсөн хугацаанд маш сайн тэмцсэн. Хагас шигшээд үлдэнэ гэдэг амаргүй хэрэг. Тэр тусмаа спонсор, клубгүй багийн хувьд энэ маш том амжилт.
Т-эм: Тийм ээ. Тэднийг эргэн ирхээд хүмүүс “битүү морь” гэж нэрлэж байсан. Энэ багийг сайн мэдэхгүй хүмүүс хэлэхэд энэ таван тоглогч улсын аварга болж байсан удаатай.
Тайл: Энэ тэмцээн тэдний хувьд сүүлчийнх ч байж мэднэ. Тэд мэргэжлийн карьераа амжилттай хааж ч мэдэх юм. Арван жилийн өмнө Ган Год ганцхан удаа ялагдаж байсан нь Бафф багт байсныг би санаж байна. Гуанжоуд болж байгаа тэмцээний бэлтгэл ажил мөн хангагдаж дууссаныг бид харж байна.
Бичиг: Хятадын бүсийн хагас шигшээ тэмцээн. Гуанжоу стадион.
Ай: Цаг дөхөж байна. Та нарыг ор гэж байна. Тэмцээний өмнө урмыг үг хэлэх хэрэг байна уу?
Оу: Байлгүй яадаг юм. Надад урам өгөөд нэг тэвэрчих.
Ай: Тоглохоо боль оо.
Л: Би ч гэсэн.
Эр: Надад ч гэсэн...
Эр:Би ч гэсэн нэг...
Оу: Хөөе.
Ай : За за. Тоглохоо больцогоо.
Оу: Бид нарыг ингэж байтал КК ялах нь.
Соло: Тэгэхгүй ээ. Тэмцээн зэрэг эхэлнэ. Бүгд тайван байх хэрэгтэй, бас өөрөө шилдэг нь гэдэгт итгэ. Одоо тайзан дээр гарахад бэлд.
Ай: Мандатнуудаа өгчих. Зүүхээр тухгүй байдаг юм.
Оу: Ямар тактикаар тоглохоо ярья.
Л: Тэгье.
Соло: Хан зүгээр байгаа? Энэ удаа Баффтай учраа таарчихсан.
Ай: Санаа зовох хэрэггүй. Тэр яах ч үгүй. Тэр үед Баффтай тоглохдоо өндөр халуунтай байж байгаад, тариа хийлгэсний дараа тоглоод хожигдсон. Энэ удаа Хан Шаняан Баффыг тийм амархан явуулхгүй.
Тайл: Интернэтээр тэмцээн үзэгчдийн тоо 400мянга хол давсан байна.
Ээж: Ороод ир.
Эм: За.
Ээж: Эгч, ахтайгаа мэндлэхгүй юм уу?
Тон: Ах аа, эгч ээ сайн уу.
К: Сайн байна уу.
Тон: Та нар ийшээ суу.
Ээж: Суу суу суу.
Эр: Ирээгүй удсан чинь танайх өөрчлөгдчихсөн байна.
Ээж: Тийм ээ. Зарим тавилгаа сольчихсон.
Эр: Энэ бонсайг чи тариа юу?
Ээж: Тийм ээ, би тарьсан.
Эр: Хөөх.
Ээж: Алив ээ, ийшээ суу суу.
Эр: Алив, ийшээ суучихъя.
Тон: Чихэвчээ залгачих.
К: Азаар би бэлтгэлтэй ирсэн.
Ав: Суу суу суу.
Ээж: Ниан Ниан.
Тон: Аан?
Ээж: Та хоёр юу хийгээд байгаа юм? Ах, эгч хоёр чинь ирчихээд байхад. Та хоёр тоглохоос өөр юм мэдэхгүй.
Ав: Сайхан байна.
Ээж: Хэн та хоёрыг ид гэсэн юм? Алив жимс ид.
Эр эм: Санаа зоволтгүй ээ, зүгээр зүгээр.
Ав: Жимс ид. Жимс ид.
Ээж: Тийм ээ.
Ав: Алив, энийг ид. Ид л дээ...
Эр: Би өөрөө.
Ав: Энэ шинэ усан үзэм. Амттай байна лээ.
Ээж: Ниан Ниан. Ниан Ниан!
Тон: Аан?
Ээж: Наашаа ирээд, ярилц л даа.
К: Нагац эгч ээ, бид хоёр тэмцээний шууд дамжуулалт үзэж байна.
Ав: Юу юм? Шумбалт уу?
К: Си Ти Эф.
Эм: Си Ти Эф гэж юу юм?
Ээж: Мэдэхгүй ээ.
Ав: Тоох хэрэггүй, хэрэггүй. Алив...
К: Эгч ээ. Би Өү-5 гэж юу юм?
Тон: Би Өү-1 гэж нэг үеэр ялагч нь тодорно гэсэн үг. Би Өү-3 гэвэл гурав тоглоод, хоёр хожсон нь ялна.
К: Ойлгочихлоо. Би Өү-5 гэвэл тав тоглоод гурав ялсан нь ялна гэсэн үг үү?
Тон: Тийм.
К: Янзтай, эгч ээ. Мэргэжлийн болчихож.
Ав: Ниан Ниан, чи мундаг юм аа.
Эр: Их сайн байна шүү.
Эм: Тийм байна. Сайн юм аа.
Ээж: Тэгвэл... гарч энэ хавиар жаахан явах уу?
Эр эм: Тэгье ээ. Тэгье. Гадуур жаахан алхая.
Эр: Гарч хашааг чинь харъя. Алив. Явъя...
Ээж: За.
Эм: Та хоёр юмаа үз.
Эр: Үргэлжлүүл.
Ав: Баяртай.
К: Тоох хэрэггүй, хурдан үзье.
Тон: Ээж хэзээ ард ирээд зогсчихсон юм?
К: Мэдэхгүй ээ.
Тон: Тэнэг юм уу? Яахаараа мэддэггүй юм?
К: Яагаад хүн зодоод байгаа юм?
Тон: Тэнэг гэдэг нь. Яахаараа ийм тэнэг байдаг байна аа? Бурууг нь авчихлаа.
****************
Тайл: Хоёр баг маань нүүр тулсан гэж хэлж болно.
Т-эм: Гайхалтай.
Тайл: КК-д зөв сонголт хйисэнд нь баяр хүргэе.
Дай: Янзтай.
Хан: Янзтай.
Тайл: Нөхөд өө, Си Ти Эфийн мэргэжлийн лигийн найм дахь удаагийн шигшээ тэмцээн эхэлж байна..... хоёр баг яаж эхлэхийг харцагаая.
Т-эм: Баффын удирдлаган дор Бафф баг хамгийн түгээмэл хэрэглэгддэг тактикийг сонгосон харагдана. Тэд тавуулаа нэг зүгт дайрч байна.
Тайл: 97, Демо хоёр хамгаалалт хийж байна. 97, яасан бэ? Тэрний хамгаалалт тэсч чадсангүй.
Т-эм: Баффын хамгаалалт мөн нэвтэрчихлээ, Ди Ти нэвтэрч байна.
Тайл: Бафф эхний зангилааг тайлсны дараа дахин оноо авч чадаагүй байна. Энэ талд, гол довтлогч нарын дунд хүчтэй өрсөлдөөн явагдаж байна. Бафф багт дахиад гаднаа нэвтэрчихлээ. Хоёр довтлогч маань ур чадвараа бүрэн гаргаж байгаа харагдана.
Т-эм: КК багт эхний тоглолтонд ялалт байгуулсанд баяр хүргэе.
Дай: Ялчихлаа.
Т-эм: Бафф баг түр завсарлагааны дараа, дараагийн үед илүү эрч хүчтэйгээр эргэн ирнэ гэж найдаж байна.
Мэргэжлийн Лигийн наймдугаар тэмцээн. Онооны харьцаа нэг тэг.
Тайл: Бафф тэдний сул талыг ашиглахыг хичээж байна. Ди Тигийн тусламж цагаа олж ирлээ. Энэ талд Ву Бай хоёр зангилаа руу зэрэг дайрч байна. Бафф тэднийг тойроод гарчихлаа. КК багт дахин оноо авсанд баяр хүргэе.
Т-эм: Баяр хүргэе.
Мэргэжлийн Лигийн наймдугаар тэмцээн. Онооны харьцаа хоёр тэг.
Ба: Болж байна. Сайн байна.
Т-эм: Бафф нэг зэрэг гурван зангилааг тайлчихлаа.
Тайл: Зэврээгүй байна шүү. Баффт баяр хүргэе.
Ба: Тийм ээ. Сайн байна.
Т-эм: Бафф хэдийгээр ялж байгаа ч, царай нь их л нухацтай харагдаж байна. Таван тоглолтоос гурав ялсан нь энэ удаагийн тэмцээний ялагч болно. Тэгэхээр энэ удаагийн тоглолт шийдвэрлэх тоглолт юм.
Мэргэжлийн Лигийн наймдугаар тэмцээн. Онооны харьцаа хоёр нэг.
Грант: Нөхөд өө, Тэснэ шүү. Тэсээрэй. Ахлагч аа, дараагийн үед яах вэ?
Ву: Шууд дайрч, хүчээр нэвтэрнэ.
Грант: За. Амжилт.
Ба: Найзууд аа, амжилт. Одоо үхэл, амьдрал шийдэгдэнэ шүү. Амжилт.
Тайл: За, КК баг нэг оноогоор тоглоомыг тэргүүлж яваа. КК баг энэ үед ялалт байгуулж дараагийн шатанд үлдэх үү? Эсвэл Бафф баг тоглоомыг эргүүлж оноогоо тэнцүүлэх бол уу?
Ба: Тэсэх хэрэгтэй шүү.
Т-эм: Нэгийн эсрэг нэг.
Тайл: Тоглолтын сүүлчийн мөч... Ди Ти серверт нэвтэрчихлээ. Ди Тийд одоо ганц л зангилаа үлдсэн. Тоглолт яаж дуусах нь тодорхой болж байх шиг байна.
К: Тийм ээ.
Тон: Тийм ээ. Ялчихлаа.
К: Ёоёо л доо. Ёоёо... Тавь л даа.
Тон: Тийм ээ.
Эм: Яасан баяртай байх юм?
Эр: Ву болоод байна аа?
Хан: Сайн байна. Сайн байна.
Грант: Тийм ээ.
Тайл: Гуанжоугийн стадионоос хагас шигшээ тоглолтонд СП баг ялалт байгуулж аваргын төлөө өрсөлдөхөөр үлдсэн гэсэн мэдээ ирлээ.
Бичиг: Си Эл-ийн эсрэг СП.
Бүгд: СП. СП. СП. СП. СП. СП. СП. СП. СП. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло.
Тайл: Манай шууд дамжуулалтыг хүлээн авч байгаа үзэгчиддээ талархал дэвшүүлье. Ингээд манай өнөөдрийн шууд дамжуулалт өндөрлөж байна. Си Ти эфийн аварга шалгаруулах тэмцээнд ирэх сард Бээжин хотод болно. Бээжинд уулзацгаая. Баяртай.
Т-эм: Бээжинд уулзацгаая, баяртай.
Ба: Баяр хүргэе.
Ми: Тэд нар энд ирэхийн тулд бүхнээ зориулсан гэсэн. Тэмцээнд орохын тулд бүгд ажлаасаа гарсан гэж Ай Чин хэлж байсан. Гуч хүрчихсэн болохоор... сүүлчийн удаа мөрөөдлөө биелүүлэхээр үзээд алдахаар шийдсэн байх.
Эр: Босоод ир ээ, Бафф. Явж ууцагаая.
Эм: Тийм ээ. Хоёр хоногийн дараа бид тарна шд. Дахиад хэзээ уулзахыг хэн мэдлээ. Бид нар ядаж л нэг удаа улсын аварга болж байсан. Сэтгэлээр унах хэрэггүй.
Эр: Би ч гэсэн ялагдсандаа сэтгэл дундуур байна. Тэглээ гээд ажилгүй байгаад байж болохгүй шүү дээ. Бидний амьдралын нэг аялал гээд бодчих. Сайхан дурсамжтай үлдлээ шд.
Тайл: Яваагүй байгаа юм уу? Онооны харьцаа гарсан байна. СП-тэй таарсан баг танайхаас бага оноо авсан байна лээ. Гуравдугаар байранд орсонд баяр хүргэе. Энд хүрэх амаргүй байсан. Та нарын насан дээр гуравдугаар байранд орно гэдэг муугүй шүү дээ. Сэтгэлээр унах хэрэггүй. Садион удахгүй хаагдах болохоор, их удах хэрэггүй шүү.
Эр2: за... Ахлагч аа. Хөдөлцөгөөе. Бид нарыг хурдан гар гэж байна.
Ба: За... Юмаа хураагаадахъя. Та нар явж бай.
Эр: За.
Эр: Ахлагч аа, бид нар явлаа шүү.
Ба: За.
Тайл: Ган Год баяр хүргэе. Сайхан тэмцээн болсон шүү. Үзэгчид сэтгэгдэл их өндөр байсан. Дараагийн тоглолтыг чинь үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье.
Хан: Баярлалаа.
Эм: Өө. Уучлаарай, таныг анзаарсангүй. Манайх удахгүй хаах гэж байна. Та гарахдаа хаалгаа хаачихаарай.
Хан: Яасан? Ялагдлаа хүлээж чадахгүй нь уу?
Ба: Үгүй ээ, ялагдлаа хүлээж байна. Мэргэжлийн тоглогч ч бай, клубийн эзэн ч бай чи миний өрсөлдөгч. Өнгөрсөн удаа ялсан нь аз байсныг би мэднэ.
Хан: Энэ насандаа чиний ялагдлаа хүлээж байгааг харах... сайхан байна.
Эр: Бафф. Тайван бай...
Ми: Яах гээ вэ?
30-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home