Go Go Squid 29

Go Go Squid! EP29

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Ав: эм, Тон Нианы авга эгч

К: эр, Тон Нианы үеэл Доунан

Т: эм, Тон Нианы үеэл эгч

 

29-р анги.  

Өвөө: Зуу наслах чухал биш ээ. Чамд л санаа зовоод байна.

Хан: Би сайн байгаа.

Өвөө: Чамайг мөрөөдлөө биелүүлэх гэж бусдаас илүү хичээж ажилладгийг мэднэ ээ. Өдий зэрэгт хүрэх гэж их ч зовсон. Бусад хүмүүс мэдэхгүй байсан ч, өвөө чинь... мэдэлгүй яах вэ. Өвөө нь сүүлийн үед интернэтээс чиний тухай зөндөө уншсан. Хүмүүсийн сэтгэгдлийг ч уншсан. Чамайг олон хүн дэмждэгийг мэднэ. Чи мөрөөдлөө биелүүлхэд нь тусалж байгаа. Тэдний хувьд чи баатар. Өвөө нь баярлаж бас бахархаж байна. Баатар байх хэцүү байгаа биз? Ядарч болохгүй шүү. Юу ч болж байсан чи миний ач хүү байх болно. Өвөө нь... чамайг дэмжинэ ээ. Явъя.

*************  

Грант: Чен эгч ээ.

М: Грант, босстой битгий сөргөлдөж байгаарай. За юу?  97, Грантыг сайн харж байгаарай.

97: Санаа амар бай, Чен эгч ээ. Сайн яваарай.

М: Хөөрхөн ааштай гэдэг нь. Бас чи. Шао Демо...

Дай: Би жаахан биш ээ.

М: Сайжирч байгаагаа надад харуулаарай, за юу?

Дай: За.

М: Би төвд байгаа ч гэсэн чамайг харна шүү Ганч хором залхуурч болохгүй.  

Дай: Меженер ээ, та бид нар дээр ирнэ биз дээ?

М: Та нар над дээр очоорой. Та нар бүгдээрээ клубээ төлөөлөөд гадаад тэмцээнд оролцоод, төв дээр зочилж ирээрэй. Тэр боссын чинь өөрийн гараар босгосон газар. Очиж үзэхгүй бол хайран шд.

1: Санаа зовох хэрэггүй. Бид нар ганц удаа ч болов заавал очиж үзнэ ээ. Тэр үед цом ч авчирна.

М: Нэг ээ. Үргэлж шилдэг нь байгаарай. Бас та хоёр... Томоотой байгаарай.

Эр эр: Сайн яваарай.

Эр: Чен эгч ээ.

М: Та нартаа,  өнгөрсөн жил гарны хугацаанд санаа тавьж байсанд баярлалаа. Сайн байсан шүү. Баяртай.

Хан: Бэлтгэлдээ орцогоо.

Бүгд: Чен эгч ээ. Чен эгч ээ.

97: Чен эгч ээ, сайн яваарай.

Бүгд: Сайн яваарай. Баяртай.

М: Энэ бид нарын хамтдаа авсан цомнууд. Санаж байна уу? ... Энэ логог би өөрөө энд тогтоож байсан. Энийг дурсгал болгоод авч болох уу?

Хан: Тэг ээ. Нислэг чинь хэдээс вэ? Такси дуудаад өгөх үү?

М: Хэрэггүй ээ. Үдээс хойш ниснэ. Найзтайгаа уулзчихаад явна.

Хан: Соло юу?

М: Тэрэнтэй уулзах хэрэггүй болсон.

********************

Ми: Очилоо. Тэд нар энд байхгүй шд.

М:  Би цай уухаар ирлээ.

Ми:  Наашаа орооч. Дуртай газраа суу. Энэ лого...

М:  Би явах гэж байгаа. Дурсгал болгож авсан юм.

Ми: Энэ онгойлгоогүй байгаа.

М:  Баярлалаа.

Ми: Ямар хэрэг гараа вэ? Соло юу? Хан Шаняан уу?

М:  Сандрах хэрэггүй. Тэр хоёртой хамааралгүй хэрэг. Бид нар тийм ч дотно биш. Бас бараг ярьдаггүй байсан. Тэр үед нөхцөл байдал ч сайнгүй байсан. Сүүлд танай багийг тарах гэж байхад л ярилцсан байх. Чи над дээр Солог ятгаад өгөөч гэж ирж байсан. Солог багаасаа битгий гар гэж ятгахыг гуйсан.

Ми: Санаж байна.

М:  Гэхдээ тэр үед би өөрийн ухаангүй байсан. Юун хүн ятгах? За. Өнгөрснийг ярихаа больё. Гол юмаа ярья. Миний нислэг 4-өөс болохоор би удаан байж чадахгүй нь. Чамайг багтаа авахын тулд Хан Шаняан надтай муудалцсан. Бүр КК-гаас гадуур та хоёрт баг байгуулж өгнө гэж байсан.

Ми: Наадахыг чинь мэднэ ээ, гэхдээ чи энэнээс болж ирээгүй байх. Би зодог тайлчихсан. Одоо  буцаж очих боломжгүй болсон. Тэд нар миний сайн найзууд болохоос асран хамгаалагч биш. Тийм болохоор санаа зоволтгүй, би яасан ч тэд нарт төвөг удахгүй.

М:  Би чамтай ярилцахаар ирсэн. Гэхдээ багтаа авах гэж ирээгүй. Би төв рүү бүрмөсөн шилжиж байгаа. КК-д яг одоо менежер хэрэгтэй байгаа. Чи хийх үү?  

Ми: Намайг багийн менежер бол гэж байгаа юм уу? Гэхдээ би СП-ээс зодог тайлсан.

М:  Байдаг л юм шд. СП-гээс урваж байна гэж бодоод байгаа юм уу? Чи зодог тайлчихсан.

Ми: Хүлээгээрэй, хүлээ. Бүр толгой эргэчихлээ. Наадах чинь зөв сонсогдохгүй байна, гэхдээ юу гэдгийг нь би мэдэхгүй байна.  

М:  КК-г Хан Шаняан манай нөхөр хоёр байгуулсан. Хятад дахь салбарыг  байгуулах гэж Хан Шаняан бид хоёр маш их хичээсэн. КК, миний хүүхдээс өөрцгүй. Би ажлаа Хан Шаняантай ажиллаж чадах итгэл даах хүнд өгмөөр байна. Мэдээж, тэр босс. Би зүгээр л хүн хайж байгаа юм.

Ми: Ойлголоо. Хан Шаняан тэгж хэлээ юу?

М:  Мэдээж үгүй. Бид нар дотно найзууд биш, Ми Шаофей. Миний хувьд хуучны анд ч биш. Зүгээр л энэ ажилд тохирох хүн.

Ми: Гэхдээ одоо надад тийм хүч үнэхээр алга.

М:  Тэр жил та нарыг улсын аварга болоход би зодог тайлчихсан байсан. Миний гаргасан хамгийн том амжилт Чендугийн аварга.  Чадварын хувьд чи бид хоёр хол зөрүүтэй. Чамд чадвар байгаа. Тэгээд ч би тоглогч биш, менежер хайж байгаа. Си Ти Эф-ийг гэж юу байдгийг мэдэхгүй хүн олон. Чи сайн мэднэ. Тоглогчдод гэр бүлээс нь ямар дарамт ирдэг, тэмцээний үеэр ямар хэцүү  байдгийг ч сайн мэднэ. Чи залуу насаа Си Ти Эфт зориулсан. Тоглогчид бид нар шиг тийм зүйл туулахгүй бол сайхан биш гэж үү?

Ми: За яах вэ, чи яллаа.

М: Чи Хан Шаняаны муухай аашийг сайн мэднэ. Энэ хамгийн чухал нь. Заримдаа бүр цохиод авмаар болдог гээч.  

Ми:  Тэрэн шиг амархан юм байхгүй. Зүгээр л урсгалаар нь яваад жаахан дэмжихэд болно.

М: Тийм амархан гэж үү?

Ми:  Их амархан. Тэр жил тэрслүү зантай байхад нь бид нар гэрийн ажил хийдэг мангас болгосон юм. Хайртай хүмүүсээ хүндэлдэг хүмүүстэй  учраа ололцох хамгийн амархан байдаг юм.

М: Чи ч гэсэн адилхан биз дээ? Тайзан дээр чи их сонирхолтой харагддаг. Чамайг мэдэх боломж одоо л гарлаа. Би явлаа. Бидэнд боломж олгоно гэж найдъя. Хамтарч ажиллая.

Ми: Сайн яваарай.

М:  Эргэлзсээр л байна уу?

Ми: Шууд зөвшөөрвөл бүр л хачин биз дээ. Бид чинь насанд хүрсэн хүмүүс.  

М:  Насанд хүрсэн хүмүүс биш ээ. Мөрөөдөлтэй хүн үргэлж залуу байдаг юм... Си Ти Эф-ийг гэж юу байдгийг мэдэхгүй хүн олон. Чи сайн мэднэ. Тоглогчдод гэр бүлээс нь ямар дарамт ирдэг, тэмцээний үеэр ямар хэцүү  байдгийг ч сайн мэднэ. Чи залуу насаа Си Ти Эфт зориулсан. Тоглогчид бид нар шиг тийм зүйл туулахгүй бол сайхан биш гэж үү?  

Ми: Аав аа.

Эр: Чи аавтай гэдэгээ мэддэг хүн үү? Ээж чинь зөвшөөрсөн гээд Шанхайд байгаад байлгүй хурдан буцаад ир.

Ми: Ээж надад хагас жилийн хугацаа өгсөн гэж би хэлсэн шдээ.

Эр: Хагас жил ээ? Хурдан ир гэж байна. Хотын захиргаанд орж, дадлага хий. Би арай гэж чамайг ажиллуулахаар болсон. Тэнд ажилла. Төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцээхээрээ тэндхийн ажилтан болно биз. Ойлгов уу.

Эм: Одоо болно оо, наад утасаа өгөөдөх.

Эр: За за.

Эм: Шаофей. Мөнгөтэй байгаа юу? Шанхайд юм үнэтэй байна уу? Аавдаа гомдох хэрэггүй ээ. Ээжийн чинь ужиг өвчин хөдөлсөн. Нуруу нь тэнийхгүй, дэлгүүртээ ч ажиллаж чадахгүй байгаа. Аав чинь гэрт гадаагүй ажиллаад, дээр нь чамд ажил хайж олсон. Хэцүү байгаа. Аав чинь хайр нь дотроо, хал нь гаднаа хүн. Ганц хүү нь болохоор чамд санаа зовоод тэгж байгаа юм.

Ми:  Мэднэ ээ.

Эм: Арай гэж тэнд оччихоод. Хагас жил баймаар байвал байж байгаад ир. Газар үзээд ир. Эргэж ирээд дараа дахиад хэзээ явахыг хэн мэдлээ. Залуудаа газар үзэх хэрэгтэй. Аавыгаа хар л даа. Одоо болтол хөдөө явах юмсан гээд яриад байхад.

Ми: Эмээ, надад хийх ажил байна. Тэр ажлаа дуусчихаад буцаж очоод таныг асарна аа, за юу?

Эм: Намайг асарна аа? Миний бие чинийхээс илүү эрүүл байлгүй.

Ми: Мэднэ ээ. Мэднэ. Танийг санаж байна.

Эм: Эмээ нь ч гэсэн санаж байна.

Ми: Аварга болохыг маш их хүсч байна. Аварга болохыг маш их хүсч байна. Хэн ойлгохгүй байгаа юм? Та намайг ойлгож байгаа юм уу? Утсаа таслаад үзээрэй, хурдан ирээд тайлбарла. Хан Шаняан, битгий яв л даа. Гуйж байна. Соло баг чамайг алдаж болохгүй. Чамайг явчихвал... манай баг тарахаас өөр аргагүй болно шдээ...

Эм: Чи... жаахан хүүхэд биш, ийм том болчихоод. Ухаантай байх хэрэгтэй шүү.

Ми: Эмээ, санаа битгий зов. Энэ удаа би заавал аварга болоод эргэж ирнэ ээ.

Эм: Сайн байна. Эмээ нь хүлээж байя. 

Ми: Өнөөдөр, миний хамгийн сүүлчийн тэмцээн байсан.

Бүгд: Юу?

Ми: Шао Ми өнгөрсөн жилүүдэд сайн, муу олон зүйлийг үзсэн. Би бүх чадлаа дайчилж  хичээвэл хүссэндээ хүрч чадна гэж итгэдэг байсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш... Миний хурд, хүч залуу хүүхдүүдтэй зэрэгцэж чадахгүй байна. Би чадлаараа хичээсэн... Намайг зүгээр л үдээд өг л дөө... Харамсаж байна. Харамсаж байна. Би яах ёстой юм? Одоо тоглож чаддаг бол, тэр үед зодог тайлаагүй бол, миний үзүүлэлт хамаагүй дээр байх байсан. Тэгээд би яах юм? Одоо? Одоо...

Яа: Болно оо...

Ми: Хан Шаняан, яагаад?

****************

Хан: 97.

97: Босс.

Хан: Хагас шигшээд өрсөлдөх багуудын талаар юу гэж бодож байна?

97: Баффын багийг хэлж байна уу?

Хан: Тийм. Су Чен яваад, та нар сандарч байгаа байх.

97: Ахмад тоглогчидтой баг болохоор.

Хан: Сандарч байна уу?

97: Тэгэлгүй яах вэ. Бафф таны өрсөлдөгч байсан биз дээ?

Хан: Айж байна уу?

97: Тэгж хэлж болохгүй байх.

Хан: Тэр жил би ялж чадсан. Өнөөдөр та нар ялна аа. Амжилт.

97: Амжилт. Босс. Энэ...

***************

Яа: Энэ дөрвөн багт, муу баг ганц ч алга. КК, СП хоёрыг тайлбарлах хэрэггүй биз дээ?

Тон: Хэрэггүй ээ. Нөгөө хоёр нь ямар юм?

Яа: Нэг нь Бафф баг, Нөгөөх нь СЛ баг. Эхнийх нь КК-тэй хагас шигшээд өрсөлдөх баг. СЛ нь СП багтай өрсөлдөнө.

Тон: Тэгвэл Баффын тухай яриад өг.

Яа: Юу гэмээр юм бэ дээ? Энэ салбарыг Соло байгуулж, Бафф байлдан дагуулсан гэж ярьдаг юм. Яагаад тэгж хэлсэн байх вэ? Соло баг энэ салбарыг үүсгэн байгуулсан анхдагч нь. Соло багийг тарахаас өмнө Бафф баг хамгийн том өрсөлдөгч нь байсан. Жинхэнэ дайнснууд. Хан Шаняаны зодог тайлдаг жил Соло баг улсын аварга болж Бафф баг хоёрт орсон. Бас, Бафф Хан Шаняаныг ялж байсан удаатай.

Тон: Нээрээ юу?

Яа: Тэр Си Ти Эфийн түүхэн дэх домог болсон тоглолт. Соло баг замдаа таарсан багуудыг бут ниргэсэн. Тэгээд салбартаа тэргүүлэгч Бафф багтай аваргын төлөө өрсөлдсөн. Эхлээд Бафф тэд нарыг дорд үзэж байсан. Гэхдээ Соло бүх өрсөлдөгчдөө ялж аваргын тэмцээнд үлдэхэд бүгд Баффыг дууссан, Ган Год Хан Шаняан тэрнийг ялна гэж бодож байсан. Даанч сүүлчийн тоглолтын үеэр юу болсныг мэдэхгүй, Ган Год чухал үед ялагдчихсан. Тэр үед бүгд гайхсан. Ган Годыг сайн биш гэж ярьдаг болсон.

Бүгд: Тийм ээ. Бид яллаа. Ялчихлаа.    Тийм ээ. Бид ялчихлаа. Бафф. Бафф. Бафф. Бафф.

Эр: Ялагч болсонд баяр хүргэе.

Ба: Баярлалаа. Ган Год, Хан Шаняаныг бид ялчихлаа. Ган Год. Сайхан байна.

Эр: Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач.

Ба: Ирэх арван жилийн турш бид  аварга байх болно. Тийм ээ?

Бүгд: Тийм ээ.

Бүгд: Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга.

Яа: Гэхдээ Хан Шаняан үнэхээр мундаг. Тэдний тооны харьцаа 8:2  байгаа.

Тон: 8:2.

Яа: Хан Шаняан зодог тайлж, Соло баг тарсны дараа л Бафф энэ салбарыг байлдан дагуулж чадсан.

Тон: Тэд нар дэлхийн аварга болж байсан  юм уу?

Яа: Үгүй ээ. Одоохондоо Хятадын багууд Олон улсын жагсаалтын эхний гуравт бичигдэж чадаагүй байгаа. Гэхдээ Бафф хувийн жагсаалтаар нэг удаа эхний гуравт бичигдэж байсан.

Тон: Тийм мундаг юм уу? Тэр үед Хан Шаняан зодог тайлаагүй байсан бол Соло баг аль хэдийн аварга болчихсон байгаа.

Яа: Яг үнэн. Гэхдээ КК- их том дарамтад байгаа. Азийн аваргын тэмцээнд хоёрхон байр байдаг. Баффт хожигдчихвол тэмцээнээс хасагдана. Бас Баффын багт хожигдчихвол Хан Шаняан уурлах байх аа.

Тон: Тэгэхгүй ээ. Хан Шаняан ялагдахгүй.

Яа: Итгэлтэй байна уу?

Тон: Мэдээж шдээ. Хан Шаняан хэн билээ дээ? Си Ти Эфийн “намбер уан” /Number one/.

Яа: “намбер уан”.

Тон: Шилдэг нь. Миний  ханхүү. Гэхдээ л санаа зовоод байна.

Яа: Санаа зовох хэрэггүй. Хоёулаа дэмжинэ ээ. Амжилт. Амжилт.

Тон: Энийг үзье.

*****************

Ү: Шао Хан. Би  хоол захиалаад өгөх үү?

Хан: Хэрэггүй ээ, би удахгүй гадагшаа гарна. 

Ү: Хоолоо идэхээ мартав аа.

Хан: За. Эгч ээ.

Ү: Аан?

Хан: Энэ ирэх сарын хоолны цэс. Тохирчихсон байгаа.

Ү: Су Чен явчихсан болохоор иймэрхүү ажыг чи л хийх нь дээ.

Хан: Тийм ээ. Өө, бас хүүхдүүдийн ... хөнжил, ор дэрний даавуунуудыг солих болсо байна лээ.

Ү: За.

Хан: Су Ченийг байхад мэддэггүй байж. Цэцэрлэгийн багшийн ажлаас ялгаа алга.

Ү: Энэ хоолнуудыг зөвшөөрчихсөн юм уу?

Хан: Та санал болгосон биз дээ? Наадах чинь байхад болно... ярь аа.

Эр: Шаняан, чамтай уулзахаар хүн ирсэн. Шаняан.

Хан: Хэн ирээ вэ?

Эр: Найз чинь.

Хан: Зүгээр ирэх хүн биш дээ. Хэл. Ямар хэргээр ирээ вэ?

Ми: Юу ч биш ээ. Жао эгчтэй таарсан, чамайг хоолоо идээгүй гэсэн. Хамт идье.

Хан: Түрийвчээ орхичихсон, авчихаад ирье.

Ми: Би даана. Явъя... Би яагаад том тогоонд тахианы мах чанаж идэх дуртайг мэдэх үү?

Хан: Чиний дуртай хоол болохоор. Өөр ямар шалтгаан байх юм?

Ми: Дээр үед Шужоугийн Хонзэ нуурын ойролцоо амьдардаг хүмүүс тогоогоо тойрч суугаад оройн хоолоо иддэг байсан. Би олуулаа байх дуртай.

Соло: Мөчийг нь шилдэг эмэгтэй довтлогчдоо өгнө өө. Ай Чин.

Ай: Баярлалаа, ахлагч аа.

Соло: Нөгөө мөчийг нь... шинэ гишүүн Хан Шаняанд, тавтай морил гээд өгчихье.

Оу: Тавтай морил.

Ай: Хойшид бид нар жаргал зовлонгоо хамтдаа туулна.

Ми: Тахианы мөчөө ч хуваалцана.

Ай: Тийм ээ.

Ми: За за. Хоол болчихлоо. Миний хийсэн хоолыг амтлаад үз. Би ээжээсээ сурсан юм. За...

Соло: За. Өнөөдөр бид нар хоёр дахь шинэ жилээ хамтдаа угтаж байна. Шанхайд бүгдийг шинээр эхэлцэгээе.

Ми: Хаппи Нью Ийр.

Бүгд: Шинэ оны мэнд...

Оу: Төлөө.

Ми: Хамтдаа хоол иддэг байснаа би одоо ч санадаг.

Хан: Чи хуучин нөхөрлөлөө эрхэмлэдэг хүн.

Ми: Зүгээр л шинэ зүйлд дургүй хүн.

Хан: Хэл л дээ, юу хийх гэж байна?

Ми: Ажилд орохоор ирлээ.

Хан: Ажилд орно оо? Ямар ажил? Гэнэтхэн ухаан ороод эргэж ирэхээр шийдсэн гэж битгий хэлээрэй дээ?

Ми: Баярлахгүй байгаа юм уу?

Хан: Чи ийм хүн биш дээ. Би юунд баярлах ёстой юм?

Ми: Дургүй хүрчихлээ. Намайг хэтэрхий сайн мэдэх юм аа.

Хан: Тоглохоо боль оо. Гол юмаа ярь.

Ми: КК-ийн менежер явчихсан гэж сонссон.  Менежер болох хүсэлт гаргаж байна. Чи над дээр гурван удаа ирсэн. Энэ удаа би өөрөө ирлээ. Би энэ салбарыг мэднэ. Би шилдэг клубийн тамирчин байж үзсэн. Багийн тэмцээнд орсон. Бас энэ салбарыг сайн мэднэ. Зодог тайлаад олон жил болсон ч гэсэн... энэ салбараас хол байсан ч гэсэн... гадаадад амьдарч байсан Су Ченээс илүү сайн мэднэ. Хамгийн гол нь танай баг миний өрсөлдөгч байсан. Би тэд нарын тоглодог арга барил, зан аашийг сайн мэднэ. Нэмж хэлэхэд... Хан Шаняан, би чамайг сайн мэднэ. Су Чен надад энэ их чухал гэж хэлсэн...

Хан: Су Чен чам дээр очоо юу? Би чамайг ийм юм хийхгүй байх гэж бодсон. Чамайг тайзан дээр байх илүү дуртай гэж бодсон. Би яагаад санаагүй юм бол? Эзэн... Шарсан банш нэмж авъя.

Эр: За.

Ми: За.

Эр: Шарсан банш арвыг.

Ми: Ирээдүйн төлөө.

**************

Ми: Хэн ч алга.  

Хан:  Хагас шигшээд тэнцсэн болохоор хагас өдрийн чөлөө өгчихсөн. Эртээд ирсэнээс өөр санагдаж байна уу?

Ми: СП-ээс урвасан мэдрэмж төрж байна.

Хан:  За. Энэ бол Үндсэн багийн бэлтгэлийн өрөө. Тэнд хоолны өрөө байгаа. Дугаар бичсэн өрөөнүүд унтлагын өрөө. Ингээд л болоо. СП-ийн дэргэд хамаагүй жижигхэн.

Ми: Больж үз. Хэдхэн жилийн дотор ийм юмыг... Хан Шаняан, чи л хийж чадна. Хөөх, нэвтрүүлгийн өрөө байна.

Хан:  Бэлтгэлийн үеэр тэмцээнд орж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх санаатай.

Ми: Энэ жижиг нь юу юм?

Хан:  Шийтгэлийн өрөө. Буруу хэрэг хийсэн хүн тэнд орж юу буруу хийснээ боддог юм.

Ми: Чи хэвээрээ байх шив. Өөрчлөгдөөгүй байна. Хөөх хөөх хөөх. Миний оролцсон тэмцээн байна... Энийг хийх гэж олон жил болсон уу?

Хан:  Тооцож үзээгүй. Ямартай ч их удсан. Өмнө нь тэвчээргүй байсан болохоор ийм юм хийдэггүй байсан. Сүүлийн үед гайгүй болоод байгаа. Яасан? Болоогүй бол дахиад уух уу?

Ми: Гаргаад ир. Чамаас айх юм уу?

Хан:  Бариарай. Татгалзахгүй юм байгаа биз дээ?

Ми: Зодог тайлчихсан юм чинь. Хааяа согтоход зүгээр. Алив... Бага багаар уу. Дөнгөж хоол идчихээд.

Хан:  Яараагүй ээ. Шөнөжин уух цаг байна.

Ми: Хөөе, Хан Шаняан. Хөгширчихсөн байна. Зовхи чинь үрчлээтчихэж.

Хан:  Өөрөө адилхан юм байж.

Ми: За, өнгөрсөн залуу насныхаа төлөө ууя.

Хан:  Шао Ми. Дахиад ууя... Сарны төлөө ууя. Бид нар гурвуулаа... Биш ээ, хоёулаа юм байна. Боломж байгаа дээр  аз жаргалыг мэдэр. Хоосон хундага байж болохгүй...

***************

Тон:  Хан Шаняан. Хан Шаняан? Олдохгүй болохоор чинь, муу юм болсон юм байх гэж бодлоо шд. Санаа зовлоо шд.   Юу болсон юм? Баффаас болоод гуниглаад юм уу? Би өчигдөр чиний тэмцээний бичлэгнүүдийг үзэн.  Хүмүүсийн сэтгэгдлүүдийг ч уншсан. Чиний оронд байсан бол би ч гэсэн гуниглах байсан. Бафф чамд хожигддог байсан. Зодог тайлаагүй байсан бол тэд нар улсын аварга болж чадахгүй байсан. Өнгөрснийг бодоод байгаа юм уу? Яасан бэ? Зүгээр үү? Уйлаад байгаа юм уу? Битгий уйл аа. Битгий уйл. Ву Бай сайн тоглодог юм чинь. Тэмцээнд заавал ялна аа. Битгий уйл.

Хан: Хэр удаан дүр эсгэх гэсэн юм?

Ми: Дахиад тэсэхгүй нь ээ.

Тон: Өөдгүй амьтан. Та нар... та нар хэлэхгүй яасан юм? Дуугүй сонсоод. Намайг шоолох гэж тэгсэн үү?

Хан: Шао Ми юу гэж хэлэх вэ дээ, сайхан шоу үзэх гэж байсан юм чинь.

Тон: Ми Шаофей өөдгүй амьтан.

Ми: Уучлаарай, уучлаарай. Мэдмээр санагдаад. Хан Шаняан, муугүй шүү.

Хан: Хурдан шүршүүрт ор оо. Архи үнэртээд байна.

Ми: Би энд шүршүүрт орохгүй ээ. Явж юмаа баглалаа.

Хан: Зургаан цагт хуралтай шүү.

Ми: Та хоёр ярилц. Бяцхан Скүид.  

Хан: Яасан?

Тон: Яагаа ч үгүй.

Хан: Уурлачихсан уу? Битгий уурла аа.

Тон: Битгий хүр.

Хан: Битний уурла л даа.

Тон: Дургүй хүрмээр... Энийг та хоёр уусан юм уу?

Хан: Цэвэрлэгээ хийхэд туслаарай. Эгчийг ирэхээс өмнө цэвэрлэе.

Тон: Намайг цэвэрлэ гэж байгаа юм уу? Уусан хүн нь өөрөө цэвэрлэ.

Хан: Ууртай гэдэг нь.

Тон: Залхуу амьтан. Хурдан цэвэрлэ.  За за. Хийх юмгүй юм чинь би тусалъя. Ийм ч сайн охин байх гэж? Хэн намайг ийм бол гэсэн юм? Ийм ихийг уусан юм уу? Ми Шаофей сэтгэлээр унаа юу?

Хан: Үгүй ээ.

Тон: Тэгвэл та хоёр яагаад ийм их уусан юм?

Хан: Бизнесийн нууц болохоор асуух хэрэггүй.

Тон: Хэлчих л дээ.

Хан: Удахгүй мэднэ ээ.

Тон: Хэлчих л дээ, тэгвэл би эрт мэдчихнэ.

Хан: Ийм хэрэгт дуртай байсан юм уу?

Тон: Битгий яриа дүйвүүлээд бай. Хаачих гэж байгаа юм?

Хан: Шал арчъя.

Тон: Би тусалъя.

Хан: Хэрэггүй ээ.

Тон: За...

Хан: Баффын тухай чамд хэн хэлээ вэ? Яаяа юу? Бид нарын өнгөрсөн түүхийг дахиад сүр дуулиан болгож ярьсан уу?

Тон: Үгүй ээ, үгүй. Жаахан гунигтай байсан.

Хан: Хөлөө. Нөгөө хөлөө. Ингэж угаагаад хэрэг байна уу?

Тон: Тэгвэл... Тэгвэл энэ баганаас зүүгдэж байя. Арч арч.

Хан: Наашаа хүрээд ир.

Тон: Аан?

Хан: Нааш ир.

Тон: Яасан бэ?

Хан: Ийшээ суу. Хөдөлж болохгүй шүү. Яагаад хараад байгаа юм?

Тон: Царайлаг болохоор чинь. Гэрийн ажил хийдэг эрчүүд царайлаг харагддаг юм. Би тусалъя. Цэвэрлээд өгье.

Хан: Хөөе хөөе. Арчсан шалан дээр мөр гаргачих юм. Болно оо, болно.

Тон: Байхгүй ээ. Хөлийн мөр гараагүй.

Хан: Доор очоод тоглож бай. Тэнд идэх, уух юм, бас тоглоом байгаа. Энд байх хэрэггүй. Тэгээд ч нойтон шалан дээр халтираад уначихвал яах юм?

Тон: Чамтай баймаар байна шд.

Хан: Энд байх хэрэггүй ээ.

Дай:  Минийх шдээ.

97:  Үгүй ээ, энэ чинь минийх.

1: Минийх гээд байхад.

Хан: Наанаа зогс.

Дай 1 97: Бэр эгч ээ. Бэр эгч ээ.

Дай: босстой болзохоор ирсэн юм уу? Та хоёр ярилц ярилц. Бид нар саад болохгүй ээ.

97:  Бид нар явлаа.

Хан: Яасан завтай байх юм. Демо, хүрээд ир. Тэрэнтэй тоглож бай.

Дай: Яагаад би гэж? Бэр эгчтэй та хамт байх ёстой биз дээ?

97:  Харин тийм.

Дай: Би хийх юмгүй завтай байгаа ч гэсэн, би яаж туслах болж байна.

97:    Яг зөв.

Дай: Тийм биз дээ?

Хан: Тийм их завтай байгаа юм чинь өдрийн хоолны дараа их цэвэрлэгээ хийх үү? 97.

97:   Аан?

Хан: Чи завтай байга биз?

97:  Босс, би ямар ч  завгүй байна. Та хар л даа.

Хан: Бэлтгэлийн өрөөний компьютернуудын тоосыг арчаарай.

97:   Үгүй ээ.

Хан: Нэг ээ. Чи өндөр юм чинь цонхнууд арчина шүү.

Нэг: Босс.

Дай: Босс оо...

97 Нэг:  Явъя аа, явъя.

Дай: Бэр эгч ээ.   

Тон: Хөөрхий Демо  азгүйтчихлээ.

Хан: Инээдтэй байна уу? Доошоо явж, тогло.

Тон: За...

******************

Эр: Энийг бөглөөрэй. Асуух юм байвал надад хэлээрэй.

Ми: За.

Эр: Ирчихсэн үү?

Грант: Аанхан.

Эр: Асуух юм алга уу?

Ми: Алга аа.

Грант: Юу хийж байгаа юм? Юу болоо вэ?

97: Энэнээс асуу.

Грант: Яасан?

Дай: Би яасан юм? Миний буруу биш.

Нэг: Юу гэнэ ээ? Нөхөд өө, нааш ир.

Дай: Хүлээ хүлээ.

Нэг: Өргөөд ир... Бариад ав.

97:  Бариад ав.

Дай: Ах нар аа, туслаарай. Амь авраарай.

97:  Наашаа наашаа. Ийшээ. Ийшээ ийшээ.

Бүгд: гурав хоёр нэг.

Эр: Бариад ав.

Эр: бариад аваарай.  

Дай: Цаашаа. Цаашаа. Надад битний хүр...

97: За за за. Одоо болно. Одоо болно.  Босс зургаан цагаас хуралтай гэсэн. Хурдан дуусгацагаая.

Грант: Хөөе. Юун хурал юм?

97: Босс юм хэлээгүй ээ. Хуралтай л гэсэн.

Грант: Тэнд Ми Шаофейтэй ирчихсэн байсан.

97: Ирж л байдаг шдээ. Анх удаа ирж байгаа биш.

Грант: Үгүй ээ. Ажилд орох өргөдөл бөглөж байна лээ.

Эр: Юу?

97: Босс ажилд авч байгаа юм уу?

Грант: Ойлгомжтой шд. Чөтгөрийн хаан галзуурчихаж. Хуучин нөхдөө гэхээр бусад юмаа бүгдийг нь мартчих юм.

97: Боссыг тэгж ярихаа боль.

Грант: Тэгээд өөр юу гэх юм? Тэр эхний зууд ч багтаагүй шд. Манай КК-д орно гэсэн үү? Бид нар хог юм уу?

97: Нээрээ юм уу? Ми Шаофейг яг харсан юм уу?

Грант: Би худлаа хэлж яах юм?

Дай: Одоо хаана байгаа юм?

Грант: Үүдний танхимд байгаа.

Хан: Бүгдээрээ цуглаарай.

Грант: Явъя.

Хан: Шинэ гишүүнээ танилцуулъя.

97: Шинэ гишүүн?

Хан: Энэ хүнийг та нар мэдэх байх. Та нарын өрсөлдөгч байсан.

Дай: Шао Ми. Зодог тайлчихсан биз дээ?

Хан: Тийм ээ. Зодог тайлсан. Төв дээр байдаг хүмүүстэй би ярилцаж үзээд Ми Шаофейг багийнхаа шинэ менежерээр авахаар шийдсэн.

97: Менежер үү?

Бүгд: Менежер гэж байна шд. Менежер үү?

Хан: Грант, Ву Бай эзгүй байгаа. Чи орлогч нь. Тэрнийг танилцуулаад өг.

Грант: Яагаад би гэж?

97: Ахмадыг хүлээхгүй юм уу?

Эр: Харин тийм.

Хан: Хүлээж яах юм? Эхлээд хүүхдүүдтэй танилцаж бай. Тэгж байгаад хамтдаа гар хооллоцгооё.

Грант: Хэрэггүй ээ, босс. Бид нар хоолоо идчихээд ирсэн.

Ми: Зүгээр ээ. Би ч гэсэн хоолоо идчихээд ирсэн.

Хан: За. Тэгвэл та нар ярилц.

97: За. Хурдан цэвэрлэгээгээ дуусгая. Цэвэрлэчихээд бэлтгэлдээ оръё. Ажлаа хийцэгээ.

Ми: Зүгээр ээ. Чи явж ажлаа хий. Би зохицуулчихна. Яв яв.

Хан: Шао Бай. Шао Бай...

Ву: Яасан?

Хан: Надад туслаадах. Би Шао Мийг менежерээр авсан. Хүүхдүүд дургүй байна. Чи тэд нарыг жаахан ятгаадах.

Тон: Яагаад Ми Шаофейг үл тоомсорлоод байгаа юм бол?

Хан: Клубийн менежер байх тийм амархан гэж бодож байна уу? Энэ хүүхдүүд бүгд өөр өөр газраас, өөр өөр орчноос ирсэн. Бүгд өөрийн гэсэн бодолтой. Хүний үгэнд тийм ч амархан орохгүй.

Тон: Санаа чинь зовоод байгаа бол, яагаад туслахгүй байгаа юм?

Хан: Намайг хөндлөнгөөс оролцож байна гэж бодно. Бүгдийг нь цуглуулаад хүлээн авах уулзалт хийх амархан. Гэхдээ хүчлэх тусам тэд нар улам эсэргүүцнэ. Ми Шаофей энэ бяцхан чөтгөрүүдийн учрыг өөрөө олох ёстой. Тэгэхгүй бол ажлаа хийж чадахгүй. Би ч гэсэн тусалж чадахгүй.

Ми: За. Ди Ти баг надтай уулзалтын өрөө рүү яв. Бусад нь үлдээд бэлтгэлээ үргэлжлүүл.

Бүгд: За. За... Ойлголоо.

Дай: Очилоо.

Ми: Хурдан, уулзалтын өрөөнд. Уулзалтын өрөөнд.

Ву: Уулзалтын өрөөнд гэхийг сонсохгүй байна уу? Юу хийгэд байгаа юм?

Грант: Ахлагч хэлж байна. Уулзалтын өрөө рүү. Явъя.

Ми: Учраа ололцож чадахгүй бол яах вэ?

Хан: Ай Чин СП багийг удирдаж чадаж байгаа бол... Шао Ми чадна. Харж л байгаарай.

29-р анги төгсөв.

 

Back to episodes Go home