GoGo Squid 28

Go Go Squid! EP28

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд: 

Ав: эм, Тон Нианы авга эгч

К: эр, Тон Нианы үеэл Доунан

Т: эм, Тон Нианы үеэл эгч

 

28-р анги.  

Тон: Өрөө чинь цэвэрхэн юм аа.

Хан: Би байнга цэвэрлэдэг юм.

Тон: Клубт үйлчлэгч эгч байдаг биз дээ? Тэр цэвэрлэгээ хийж болохгүй юм уу?

Хан: Эгч хөгшин хүн. Тэгээд ч,  Нэгийн ээж нь. Эгч гэр бүлээ тэжээдэг юм. Тэгээд ч би байнга ирдэггүй болохоор цэвэрлэхэд хэцүү биш.

Тон: Чамайг ийм хүн чанартай захирал гэж мэдээгүй юм байна.

Хан: Би захирал гэж дуудуулах дургүй. Тэгээд л намайг босс гэж дууддаг юм.

Тон: Яагаад хувцас чинь бүгдээрээ хар байдаг юм? Цагаан өнгө чамд гоё зохино доо.

Хан: Би эмэгтэй хүн биш. Сайхан харагдах ямар хэрэг байгаа юм?

Тон: Яагаад хувцасаа баглаад байгаа юм?

Хан: Манай менежер  Норвеги явах гэж байгаа Энэ улиралд би бүх ажлаа өөрөө хариуцахгүй бол болохгүй. Энд байнга ирээд байж чадахгүй байх.

Тон: Тэгвэл өвөө яах юм?

Хан: Өвөө хоёр хоногийн дараа гэр рүүгээ явна. Шао Бай өвөөд хань болно.

Тон: Аан.

Хан: Яагаад намайг хараад байгаа юм?

Тон: Тусламж хэрэгтэй юу?

Хан: Хэрэггүй ээ.

Тон: Өвөө. Би танд арилгаад өгье. Наашаа өгчих, өвөө.

Өвөө: Чи чадах уу?

Тон: Чадна аа.

Өвөө: За за за.

Хан: Болно оо. Болно болно. Наашаа өгчих.

Тон: Тэгвэл... Өвөөд арилгаад өгчих.

Өвөө: Тэг тэг... Хан арилгаг... Та хоёр ямар кино үзээ вэ?

Тон: Кино үзээгүй ээ. Зүгээр л ярилцсан.

Өвөө: Сайн байна.

Хан: Ид...

Тон: Өвөө, амтлаад үз.

Өвөө: Идэхгүй ээ. Чи  гараа угаасан юм уу?

Хан: Угаасан.

Тон: Тэгвэл би идлээ. Амттай байна. Чихэрлэг байна. Өвөө, та ч гэсэн идээд үз. Идэхгүй бол харамсана шүү. Энийг идээд үз.

Өвөө: Чи өгсөн болохоор идье ээ.

Тон: Амттай байна.

Өвөө: Ниан Ниан, энэ удаа яваад өвөө нь дахиад ирэхгүй байж магадгүй. Онгоцоор удаан нисэх над шиг хөгшин хүнд амаргүй байдаг юм.  Чамайг санаад байвал би яадаг юм билээ?

Тон: Өвөө, таныг хүсвэл...

Хан: Завтай болохоороо би дагуулаад очино оо.

Өвөө: Нээ нээрэн үү? Амалсанаасаа буцаж болохгүй шүү.

Хан: Тэрний завтай болохыг хүлээх хэрэгтэй шд. Сургуульд сурч байгаа...

Тон: Би завтай. Хэзээ ч байсан болно.

Өвөө: Сайн байна. Чи сонссон уу?

Тон: Өвөө, идээрэй.

Өвөө: Чихэрлэг байна.

***************

Хан: Өнөөдөр ирсэнд баярлалаа. Өвөө их баяртай байсан.

Тон: Тэгж хэлэх хэрэггүй ээ. Би ч гэсэн өвөөтэй ярих дуртай.

Хан: Хаашаа хүргэх вэ? Дотуур байр уу? Гэрт чинь үү?

Тон: Дотуур байр руу. Муураа хэзээ очиж харах вэ?

Хан: Чи хачин хүн юм аа. Хүнд өгчихсөн мөртлөө санаад байгаа юм уу? Яасан, буцааж авмаар байгаа юм уу?

Тон: Хар л даа. Хүний хэлсэн үгийг дандаа мушгиж байх юм. Би тэгж хэлээгүй шд.  

Хан: Хоёр хоногийн дараа. Скүиддийг цэвэрлэсний дараа харж болно.

Тон: Хүлээгэрээй, чи юу гэсэн бэ? Скүидди гэсэн үү?

Хан: Тийм.

Тон: Миний интернэтийн нэр байна шд. Яагаад миний нэрийг өгчихсөн юм?

Хан: Чамайг бяцхан Скүид гэдэг, тэрнийх Скүидди. Юу нь адилхан байгаа юм? Бяцхан Скүид надад Скүиддийг өгсөн.

Тон: Наадах чинь түргэн хэллэг юм уу? Чи албаар тэгсэн үү?

Хан: Тийм. Албаар өгсөн. Нэр хайх шаардлагагүй, амархан.

Тон: Хүлээгээрэй. Чи Скүидди гэж дууддаг. Тэр муур болохоор арваалжны мах иднэ. Тохирохгүй юм биш үү.

Хан: Тийм ч юм уу?

Тон: Одоохондоо нэрэндээ дасаагүй байгаа байх. Тийм болохоор нэрийг нь сольчих.  

Хан: Нэрийг тийм амархан сольж болдог юм уу? Би чамайг Тон Шаняан гэж дуудвал чамд сайхан байх уу?

Тон: Тон Шаняан? Таалагдаж байна. Тон Шан Яан. Хан Ниан.

Хан: Бүсээ зүү.

*************

Яа: Ниан Ниан. Программ зохиож байхдаа хүртэл инээгээд л. Юунд тэгж баярлаа вэ?

Тон: Надаар засуулах программ байна уу? би засаад өгье.

Яа: Уйлахаараа программ  засна, инээсэн ч программ засна.

Тон: Тэртэй тэргүй хийх ажилгүй байгаа болохоор чамд тусалъя гэсэн юм.

Яа: Чи яагаад ийм сайн  юм?

Тон: Мэдээж шдээ. Яаяа, бид хоёр хоёр удаа салсан. Дахиад нийлж болох бол уу?

Яа: Та хоёр... тэрийг салсан гэж хэлж болох уу? Тэрийг чинь айл гэрдэж тоглох гэдэг юм.

Тон: Ээж тэрэнд үнэхээр дургүй. Би ээждээ үнэнээ хэлж чадахгүй байна.

Яа: Хан Шаняан муу хүн биш ээ. Би харсан, чамд тэрнээс илүү тохирох хүн байхгүй.

Тон: Тийм байгаа биз?  

Яа: Тийм.

Тон: Ээж багш болохоор, Хан Шаняан шиг хүмүүст дургүй байдаг юм бол уу?

Яа: Үгүй ээ. Тэр хоёр нэг нэгнээ мэдэхгүй болохоор л тэгж байгаа байх. Чи тэр хоёрт уулзаж ярилцах боломж гаргаж өгөх хэрэгтэй. Хан Шаняан их нууцлаг хүн. Ээж чинь тэрнийг сайн мэддэг болчихвол эсэргүүцэхээ болино. Санаа битгий зов.

***********

Ээж: Тэгвэл чи багаасаа ээжтэйгээ амьдардаг байсан юм уу?  

Ж: Тийм ээ. Аав маань эрт нас барсан болохоор ээж бид хоёр хоёулхнаа амьдардаг байсан. Иймэрхүү ажлыг дандаа би хийдэг байсан.

Ав: Ээж чинь чамд хичнээн хайртай байна. Хэцүү байгаа ч гэсэн чамайг сургуулиа төгсөнгүүтээ ажил хий гэж шаардаагүй байна.

Ж: Тийм ээ. Ээж сурах хамгийн чухал гэдэг юм. “Мэдлэг амьдралыг өөрчилнө” гэдэг юм.

Тон:  Ээж ээ. Авга эгч ээ.

Ав: Хөөе.

Ээж: Ирчихсэн үү?

Ж: Тон Ниан.

Тон: Жэн Хуй, чи энд юу хийж байгаа юм?

Ж: Лабораториос бид нар бонус өгсөн. Тэгээд би эгч, ах хоёр бэлэг авчирсан юм.

Тон: Ээж ээ. Энэ юу вэ? Сургуулиа ч төгсөөгүй хүнээс бэлэг авч болж байгаа юм уу?

Ж: Эгч аваагүй ээ.

Ээж: Хар даа. Хүүхэд айлгачих юм. Суу суу. Тоох хэрэггүй.

Ж: Баярлалаа эгч ээ.

Ээж: Ниан Ниан, ийшээ суу. Хар даа, Жэн Хуй сайн хүү шүү. Надад шош цэвэрлэхэд тусалж байна. Чи чадах юм уу?

Тон: Надаар хийлгэдэггүй юм байж.  Тийм ээ, Саммер?

Ав: Айлд гэрийн ажил хийж чаддаг ганц хүн байхад л болно. Манай Ниан Ниан сайн одонд төрсөн хүүхэд шүү.

Тон: Тэгэлгүй дээ. Надад туслах хүн байгаа юм чинь.

Ж: Эгч ээ, би энийг гал  тогоонд аваачаад тавьчихъя.

Ээж: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Чи зочин. Бид нар өөрсдөө хийчихнэ. Зүгээр.

Ж: Зүгээр ээ. Намайг гадны хүн гэж бодох хэрэггүй.

Ээж: Суу суу. Эгчтэйгээ ярилцаж бай. Яв.

Тон: Аан, за за. Би аваад явъя.

Ж: За.

Ээж: Сууж бай.

Ж: За.

Ав: Алив. Жаахан ярилцъя.

Тон: Ээж ээ. Ээж ээ. Нөгөө...

Ээж: Зүгээр хэл.

Тон: Ээж ээ, та мэдэх үү? Хан өвөө явах гэж байгаа гэсэн.

Ээж: Норвеги руу юу?

Тон: Тийм.

Ээж: Тэр... би яагаад мэдээгүй байдаг билээ? Чи яаж мэдсэн юм? Аан?

Тон: Би... би зүгээр  л...

Ээж: Хан Шаняан чамд хэлсэн үү? Аан?

Тон: Би...

Ээж: Чи... Яахаараа одоо болтол холбоогоо тасалдаггүй юм бэ?

Тон: Чшш...

Ээж: Юуны чинь чшшш гэж?

Тон: Аяархан л даа. Зүгээр л найзууд,  жирийн найзууд гэж байна. Юу... өөр юм ярьж байхад чинь. Нөгөө юу... Хан өвөө хөгширч байгаа болохоор одоо явчихвал хэзээ дахиад ирэхээ мэдэхгүй байна гэсэн. Та очиж уулзахгүй юм уу?

Ээж: Хэнтэй уулзмаар байгаа юм? Надад үнэнээ хэлээдэх. Хэн дээр очих гээд байгаа юм?

Тон: Мэдээж Хан өвөө дээр очино шд.

Ээж: Хан өвөө. Хан өвөө.

Тон: Өнөөдөр яг тохирно. Хоёулаа өдөр Хан өвөө дээр очих уу?

Ээж: Бид нараас илүү сандарч гэнэ. Юундаа яараад байгаа юм?

Тон: Яарах аа? Би яараагүй ээ. Хан өвөө яарч байгаа. Нас нь өндөр болсон болохоор... яарах нь аргагүй биз дээ? Ээж ээ... Хөн өвөө ямар өрөвдөлтэй гээч? Хятадад эргэж ирсэнээсээ хойш төрсөн тосгондоо ч очиж чадаагүй гэсэн. Авч явах хүн байхгүй гэсэн. Төрсөн тосгон нь ямар болсныг ч мэдэхгүй гэсэн. Хэдүүлээ өвөөг тосгон руу аваад явах уу?

Ээж: Сужоу руу  юу?

Тон: Тийм ээ, Сужоу руу.

Ээж: Тэр ч үнэн шүү. Чиний өвөө, Хан өвөө хоёр чинь нэг тосгоны хүмүүс.

Тон: Хар л даа. Энэ хувь тавилан биш гэж үү? Ийм дотно харилцаатай юм чинь төрсөн нутаг руу нь аваад явъя л даа.

Ээж: Эхлээд өөртэй нь ярилцаж зөвшөөрөл авах хэрэгтэй.

Тон: За за. Би асуучихъя. Би асуугаад ирье.

Ээж: Байз байз байз. Энэнд чи оролцох хэрэггүй. Би өөрөө асуучихна.

Тон: За.

Ээж: Энэ шошийг угаагаад өг.

Тон: За. Ойлголоо.

Ээж: Энэ амралтын өдөр үү? Тэгье ээ тэгье. Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй ээ. Би зохицуулчихъя. Тийм ээ. Хоёр машинтай явъя. Шао Хан зам мэдэхгүй гэж үү? Зүгээр ээ, манай машиныг дагаад явахад болно. Аанхан.

Аав: Ниан Ниан, тараг уу.

Ээж: Санаа зовох хэрэггүй ээ.

Аав: Юу  үзэж байгаа юм? Тийм инээдтэй байна уу?

Тон: Энэ сурталчилгаа инээдтэй юмаа.

Аав: Тийм үү?

Тон: Тийм.

Аав: Юу нь инээдтэй байгаа юм?

Тон: Инээдтэй байна шд. 

Аав: Инээх юм юу байгаа юм?

Ээж: Хараад байгаарай. Тэр баярлаж байгааг нь.

Аав: Яасан юм?

********************

Хан: Өвөө. Очоод мэнд мэдчихээд ирье.

Өвөө: Байз байз. Тэнд олон хүн байгаа. Ниан Нианыг наашаа суу гээд хэлчих.

Аав: Шао Хан.

Хан: Ах аа, эгч ээ, сайн уу. Сайн байцагаана уу. Танай машинд олон хүн байгаа юм байна. Манай машинд зарим нь суувал ямар вэ?

Тон: Тэгье. Би сууя.

Ээж: Доунан.

К: Аан?

Ээж: Чи тийшээ суучих.

К: За.

Аав: Шао Хан. Сужоу явах зам сайн мэдэхгүй юу?

Хан: Зүгээр ээ. Жи Пи Эс байгаа.

Аав: Хэрэггүй ээ. Зүгээр л манай машиныг дагаад яв.

Хан: За. Тэгье. Бороо орж байгаа болохоор зөөлөн яваарай.

Аав: Зүгээр ээ, би цаг агаар харсан. Энд бороо орж байгаа ч, Сужоуд нартай байна лээ.

Хан: За.

Ээж: Ниан Ниан.

Хан: Болгоомжтой яваарай.

Ээж: Хурдан суу.

Хан: Явъя.

К: Өвөө, сайн уу.

Аав: Эртээд анзаараагүй л болохоос Шао Хан эелдэг юм аа.

Ээж: Хөдөлье.

Аав: Та хэд угаалгын өрөө орчихоод ир. Би машинуудаа хараад байж байя.

Ээж: Ах аа, Хол замд яваа болохоор та ядарсан байх. Ядарч байна уу?

Өвөө: Ядраагүй ээ, ядраагүй.

Тон: Би яваад бүгдээрэнд нь уух юм аваад ирье.

Ээж: Тэг ээ. Та нар түрүүлээд явж бай. Би ахтай араас чинь очъё.

Ав: За.

Т: За.

Өвөө: За, тэгье.

Ээж: Ах аа, сонирхолтой байгаа биз. Шанхайгаас гараад ирэнгүүт нартай болчихлоо.

Өвөө: Нартай ч бай, хичнээн ядарсан ч гэсэн төрсөн нутагтаа очино гэхээр сайхан байна. “Өсч төрсөн газартаа буцдаг” гэж ярьдаг. Оршуулганы ажлыг ач хүүдээ даатгахаас өөр арга алга. Тэр үед намайг энд буцааж авчрах хүн. Та нар хөгшин Тонгийн ойролцоо надад газар олоод өгөөрэй.

Ээж: Дэмий юм яриад л. Та хичнээн эрүүл чийрэг билээ дээ, хэтрүүлэх хэрэггүй.

Өвөө: Миний насан дээр өдөр хоног тоолдог болчихдог юм байна. Хар даа, ач хүүгээ өрөвдөөд байх юм. Аав, ээж нь эрт яваад өгсөн. Хойд ээж нь хүнтэй гэрлчихлээ. Намайг байхгүй болчихвол... өнчин болж хоцрох нь.

Ээж: Болгоомжтой.... Ниан Ниан, явчихаав ирэв үү?

Тон: Энэ ус. Энд зайрмаг байгаа.

Ээж: Ахад эхлээд өг.

Өвөө: За за.

Тон: Өвөө, энэ бүлээн ус. Та хүйтнийг ууж болохгүй.

Хан: Би танд цай бэлдчихсэн. Машинд ороод цайгаа уу.

Өвөө: Гэнэтхэн их халамжтай болчихож.

Хан: Таны үглэсний ач.

Өвөө: Үгүй ээ, би энийг ууна. Тон Ниан надад өгсөн юм чинь. Энийг авлаа шүү.

Тон: За.

Өвөө: Баярлалаа.

Тон: Зүгээр ээ, өвөө. Энийг чамд авсан.

Хан: Чи ид.

К: Зайрмаг.

Тон: Юу хийгээд байгаа юм? Хэн чамд өгсөн юм?

К: Тэгвэл буцаагаад ав.

Тон: Чиний идсэн юмыг би яаж идэх юм?

К: Би дүү чинь юм чинь яав л гэж.

Тон: Хичнээн дүү ч гэсэн чиний идсэн юмыг би яаж идэх юм? Заваан юм.

Өвөө: Доунан. Доунан.

К: Өвөө...

Өвөө: Нааш ир. Нааш ир. Халуун байна. Дахиад гараа угаагаадахъя.

К: Би машинд очоод нойтон салфетка аваад ирье.

Өвөө: Үгүй ээ, үгүй. Хэрэггүй. Гараа угаагаадахъя. Надад туслаадах.

Тон: Дургүй  хүрмээр байгаа биз.Энд дахиад зайрмаг байгаа. Алийг нь идмээр байна?

Хан: Хэрэггүй ээ.

Тон: Хэд хоног ажил ихтэй байсан уу?

Хан: Су Чений ажлыг хүлээж авч байгаа.

Тон: Тэгвэл ядарч байгаа байх даа. Ингэж гадуур явж,агаарт гарах сайхан байгаа биз. Наранд гараад. Байнга байшинд суухгүй.

Хан: Борлочихвол яах юм?

Тон: Тэгвэл духан дээр чинь сарны зураг нааж өгнө өө.

Хан: Жаахан ийшээ яв.

Тон: Яасан?

Хан: Нарнаас халхалж байна.

*****************

Ээж: Хан ах аа, хар даа. Энэ олон жил өнгөрч байхад байшингууд яг хэвээрээ байна. Эгч ээ, сайн байна уу.

Эмээ: Та ирчихэв үү.

Өвөө: Сайн уу.

Ээж: Сайн байна уу.

Эмээ: Зөндөө санасан шүү.

Өвөө: Уулзалгүй удсан байна.  Сайхан харагдаж байна.

Эмээ: Чи ч гэсэн муугүй харагдаж байна.

Өвөө: Хар даа.

Эмээ: Энэ.... 

К Т: Сайн байна уу.

Өвөө:  Мэндэл.

Хан: Эмээ, сайн байна уу.

Эмээ: Алив алив... Наашаа орцогоо.

Өвөө: За, орцогооё орцогооё.

Эмээ: Ийшээ.... Бүгдээрээ том болоод их өндөр болжээ. Би та нарыг танихаа больсон байна... Ингэхэд танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Ээж: Манайх уу? Ганц хүүхэдтэй. Манай охин, Тон Ниан.

Тон: Сайн байна уу.

Эмээ: Зөндөө том болчихож.

Ээж: Тийм ээ.

Эмээ: чи багадаа нус чинь ингээд байнга гоождог байсан.

Ээж: Одоо тэгэхээ больчихсон.

Эмээ: Тийм үү?

Ав: Эмээ, энэ хоёр манай хүүхдүүд. Манай охин, бас хүү.

Т: Эмээ.

К: Эмээ, сайн байна уу.

Эмээ: Чамай... би мартаагүй ээ. Их сахилгагүй байсан. Хараад л айдаг байлаа шүү дээ.

Өвөө: Эгч ээ. Энэ миний ач хүү.

Эмээ: Ач хүү чинь үү?

Өвөө: Босоод мэндэл.

Хан: Эмээ сайн байна уу.

Эмээ: Суу суу суу. Суу суу. Суу. Чи хэдэн настай вэ? Энэ хүүхдүүдээс арай ахмад нь юм шиг байна.

Өвөө: Эгч ээ, 30 настай.

Эмээ: 30 настай? Хүүхэдтэй юу?  

Өвөө:  Юун хүүхэд вэ? Эхнэр ч аваагүй байгаа.

Эмээ: Эдний хүүхдүүд 25,26 хүрээд л хүүхэдтэй болчихсон.

Эр: Тэгсэн шүү. Бага маань өнгөрсөн жил хуримаа хийсэн. Насаар танай ач хүүгээс дүү.

Өвөө: Аан.

Эмээ: Хүү минь, нас чинь явж байна шүү. Хурдан хүнтэй суу. Өвөө чинь яарч байгаа байлгүй. Эсвэл салчихсан юм уу?

Эм: Эмээ, эмээ. Хүүхэд битгий байцаагаад бай л даа. Залуу хүмүүст бодсон юм байгаа байлгүй.

Эмээ: Хөгшин Ханыг бодоод л хэлж байна шд. Тийм ээ, хөгшин Хан? Аан?

Өвөө: Яаралгүй яах вэ. Яарч байна.

Эмээ: Тийм ээ, тийм. Би хүртэл яарч байхад.

Хан:  Та хэд ярилцаж бай. Би тэнд очоод туслах юм байна уу хараад ирье.

Тон: Тэгвэл, би... би ч гэсэн очиж...

Ээж: Хаачих нь вэ? Чи яах гээ вэ?

Тон: Очоод туслах юм байна уу харчихаад ирье. Ганцаараа бүгдийг нь хийж чадахгүй байх.

К: Би ч гэсэн явлаа.

Т: Ээж ээ, би ч гэсэн яваад...

Ав: Чи хэрэггүй ээ. Наанаа суу. Энд суугаад ярилц. Үгэнд ор.

Хан: Юу хийж байгаа юм?

О : Ногоотой банш. Хар даа.

Тон: Надаар туслуулах юм байна уу?

О : Хэрэггүй ээ, хэрэггүй. Та нар гадуур явж байгаад ир.

Тон: Тусламж хэрэггүй юм уу?

О : Хэрэггүй ээ, хэрэггүй.

К: Хөөх. Ямар сайхан үнэртэж байна аа?

О  : Ногоотой банш. Хөөе хөөе хөөе. Битгий хүр. Наадах чинь халуун.

К: Хэзээ болох юм?

О: Удахгүй.

К: Ёстой амттай болж.

О: Тийм  байна уу?

************

Хан: Чи энд ирж байсан уу?

Тон: Багадаа ирж байсан байх аа. Гэхдээ  сайн санахгүй байна. Ээж хэлээгүй бол бид хоёр нэг тосгоноос гаралтай гэж би мэдээгүй.

Хан: Юу хэлэх гэсэн юм? Хувь тавилан уу? Уулзах хувьтай хүмүүс уулздаг гэдэг. Дараа нь юу гэж хэлдэгийг мэдэх үү?

Тон: Юу гэдэг юм?

Хан: Энийг мэддэггүй юм уу? Хувьгүй хүмүүс уулзсан ч нэгнээ танихгүй.

Тон: Сонирхолтой үг байна. Сонирхолтой байлаа.

Хан: Тэнд очиж харъя.

Эм: Өө. Залуу шатар тоглож мэдэх үү?

Хан: Жаахан л.

Эм: Тэгвэл...тоглох уу?

Эр: Нааш ир. Нааш ир.

Эм эр: Ийшээ суучих.

Эм: Ёсорхох хэрэггүй.

Эр: Суу суу.

Эм: Ийшээ суу.

Эр: Залуу, ялж чадах нь уу?

Хан: Үзээд алдъя.

Эр: Өнөөдөр ялах юм бол идэхийг хүссэн, уухыг хүссэнээ бүгдийг нь авч болно.

Хан: За.

Эр: Алив...

Хан: Ингэж нүүе.

Эр2: Тэргээрээ нүү.

Эм: Сайн байна.

Эр2: Шаглаж чадахгүй нь дээ.

Тон: Шатар тоглож мэддэг байсан юм уу? 

Хан:  Эрдэмтэй хүний “Дөрвөн авъяас”-аас бага сага мэднэ ээ.

Эм: Ухаантай хүү байна.

Эм: Харин тийм.

Хан: Тэргийг чинь идээд, шаг мад.

Эр: Хөгшин Вей, морио нүүгээд тэрэгтэй нь тулах хэрэгтэй.

Эр: Хэлэх ч амархан л даа. Чи өөрөө тоглохгүй юу. Болилоо болилоо. Больё. Тоглохгүй.

Эм: Хөөе. Энэ хүнийг дээ. Ялагдчихаад дайлахгүй юм уу?

Эр: Дайлна аа, дайлна уухыг хүссэн юм байвал дуртайгаа ав. Дуртайгаа ав аа.

Хар: Юу уух вэ?

Тон: Тэр дээд талын тавиур дээр байгааг.

Хан: Энэ үү?

Тон: Биш ээ. Зүүн талынхыг нь.

Хан: Энэ ундааг авчихъя.

Эр: Дахиад ав аа, би харамч хүн биш шүү.

Хан: Зүгээр ээ. Энэ байхад болно.

Эр: Залуу, дахиад тоглоё.

Хан: За.

Эр: Би 40жил шатар тоглож байна. Ийм залуу хүнд хожигдоно гэж үү?

Хан: Тоглоё.

Тон: Хан Шаняан жүүс уу.

Хан: Юу аваад байгаа юм? Яагаад миний зургийг аваад байгаа юм?

Тон: Ялалтын зураг авч байна.

Эм: Сайн уу. Өдөр болгон нэгийг уувал биед чинь сайн. Хэдэн удаа хожоод дахиад хэдийг авчих.

Хан: За.

Эр2: Хожоод өг.

Эр: Гайгүй байлгүй. 

Хан: Түрүүн ямар зураг авсан бэ?

Тон: Хэлэхгүй ээ.

Хан: Харъя л даа.

Тон: Май.

Хан: Энийг авсан юм уу? Муухай гарсан байна шд.

Тон: Сайн хай. Нэг нууц байгаа.

Бичиг: Найз залуу.

Тон: Сонс доо. Тэр хүүхэд гитар тоглож байна. Сайн тоглож байна шүү. Гитар тоглодог хүмүүс   гоё харагддаг тээ.

************

Тон: Тэр хүүхдийг яаж ятгаж, гитарыг нь яаж авсан юм?

Хан: Хорин юань өгөөд хоол авч ид гээд явуулчихсан. Надад гитараа зээлүүлсэн.

Тон: Шатар бас гитар тоглож чаддаг гэж мэдээгүй юм байна.

Хан: Манай багийн орлон тоглогч байсан хүнээс сурсан юм. Тэрний төрсөн хотод бас ийм гол байдаг байсан. Арав гаруй жилийн өмнө бид нар тэдний гэрт очсон юм. Голоос нь загас барьсан.

Тон: Хэдэн орлон тоглогчтой байсан юм? 

Хан: Гурав. Дараа нь нэг нь яваад, хоёр үлдсэн.

Тон: Тэд нар тэмцээний үеэр тоглодог байсан уу?

Хан: Үнэнийг хэлэхэд үгүй. Уг нь тэдний чадварыг сайжрахаар нь тэд нарт баг бүрдүүлж өгье гэж бодож байсан юм.  Даанч бид нар түрүүлээд тарчихсан.

Тон: Та нарыг тарсны дараа тэд нар яасан бол?

Хан: Холбоо тасарсан.

Тон: Тэд нарыг их санадаг байх даа.  Дахиад нэг дуу дуулаач? ... Баярлалаа. Буцах уу? Хоёулаа гараад зөндөө удчихлаа.

Хан: Чи түрүүлээд явж бай. Би жаахан байж байгаад очъё.

Тон: Яагаад?

Хан: Настнууд буруугаар ойлгочихож магадгүй. Тэгээд ч, гитарыг нь буцааж өгөх хэрэгтэй.

Тон: За. Тэгвэл... би түрүүлээд явлаа.

************

Эмээ: Алив , сайн ид сайн ид. Энэ манай нутгийн хоол байгаа юм. Миний ач хин хийсэн юм.

Өвөө:  Өө, Хөөх.

Эмээ: Миний ач охин.

О: Эмээ.

Өвөө: Их амттай болсон байна.

О: Сайн идээрэй.

Өвөө: Сайн байна. Сайн байна.

Тон: Би ирлээ. Би ирлээ.

Ээж: Юу болоо вэ? Хаачаад ирж байгаа юм?

Тон: Гадуур ариун цэврийн өрөө хайж байгаад ирлээ.

Ээж: Ариун цэврийн өрөө өдөржин хайгаа юу?

Тон: Үгүй ээ. Би эндээс холдоогүй ойрхон байсан. Та анзаараагүй байх.

Ээж: Ийм олон хүн хүлээлгээд ичихгүй байна уу?

Өвөө:  За за за.

Аав: Болно оо болно.

Өвөө: Эгч ээ. Энэнээс ид...

К: Та хоёрыг зугтчихсан юм байх гэж бодлоо шд.

Тон: Чшш...

Аав: Шао Хан яасан?

Тон: Би би мэдэхгүй.

Өвөө: Тоох хэрэггүй ээ. Тэр хүүхэд угаасаа дүрсгүй нөхөр байгаа юм. Хурдан хоолоо ид.

Тон: За.

Өвөө:  Хэдүүлээ эртхэн буцахгүй бол болохгүй.

Эмээ: Гуч хүрчихсэн хүүхдийг. Дүрсгүй гэнэ шүү. Тэгж болдог юм уу?

Өвөө: Тоох хэрэггүй ээ,

Эмээ: Хоолоо ид. Хоолоо ид. Хоолоо ид.

Өвөө: Амттай байна шүү.

Эмээ: Амттай байна. Тийм ээ?

Тон: Тийм.

Хан: Намайг уучлаарай. Жаахан ажил гараад удчихлаа.

Өвөө:  Хаачаад ирэв ээ? Өдий насалчихаад. Ийм олон хүн хүлээлгээд ичихгүй байна уу? Хурдан суу.

Эмээ: Болно оо. Хоолоо ид. Уурлах хэрэггүй.  

Өвөө: Ёстой нээрээ.

Эмээ: Болно оо. Болно.

Хан: Тосгонд нэг хүүхэд  гитар их сайн тоглож байна лээ. Би дууг нь сонсож байгаад цаг хэд болж байгааг ч анзаарсангүй. Тэгээд удчихлаа.

Эмээ: Тийм үү? Тийм хүүхэд байна уу?

Аав: Энд авъяастай хүн олон шүү.

Өвөө: Харин тийм.

Эмээ: Тийм байна.

Хан: Та нар хоолоо идэж бай, би савх аваад ирье.

Өвөө: Сайхан болжээ. Амттай байна.

Эмээ: Амттай байна уу?

Өвөө: Сайхан амттай байна.

**********************

Хан: Өдөржин яваад ядарсан байх. Эртхэн унтаж амар даа. Хэрэг гарвал тэр товчлуурыг дараад дуудаарай.

Өвөө:  Байз байз байз байз. Суугаад, ярилцъя л даа.

Хан: Арван цаг болчихсон байна. Та юу яримаар байгаа юм?

Өвөө: Тийм ээ. Арван цаг болчихоод байна. Бас л ажлаа хийх гэж байна уу? Үгүй ээ, үгүй үгүй. Наанаа сууж  яах гэсэн юм бэ? Намайг байцааж байгаа юм уу? Хүрээд ир. Энд ирээд суу.

Хан: Надад дахиад хийх ажил байна. Гадаад дахь компаний хэрэг болохоор цагийн зөрүүг ашиглах хэрэгтэй байна.

Өвөө: Наадахыг чинь л ярих гээд байна. Битгий дандаа шөнө ажиллаж бай л даа. Эрүүл мэндээ, биеэ бодож байх хэрэгтэй.

Хан: За.

Өвөө:  Би буцаж очсон ч гэсэн намайг асрах хүмүүс байгаа. Энд, чамаас өөр хүн байхгүй шүү.

Хан: Тийм ээ.

Өвөө: Бас... Мөнгөгүй болчихвол өвөөдөө хэлээрэй, за юу?

Хан: Мөнгө байгаа. Хоёр жилийн дараа Норвегид байгаа найзуудаасаа салж чадна гэвэл би таныг энд авчирна аа.

Өвөө: Энд амьдрах юм уу? Хн... Тэгвэл чи бид хоёр өдөржин муудалцах байлгүй. Би бачимдаж үхдэггүй юм аа гэхэд, чи бачимдаж үхэх  байлгүй. Инээж байгаа уу?

Хан: Эртхэн амар. Сайхан амраарай.

Өвөө:  Хөөе. Ц витамин ууж бай.

Хан: Ойлголоо.

Өвөө: Ус сайн ууж бай.

Хан: За.

Ву: Өвөө унтчихсан уу?

Хан: Дэмий юм асуугаад. Хэд болж байгаа билээ дээ. Өвөөг Норвегид хүргэж өгчихөөд, миний тухай элдэв юм битгий яриарай. Санааг нь зовоомооргүй байна. Бас чи, гурав хоногийн дотор бэлтгэлдээ ирээрэй.

Ву: Тэр ч яах вэ. Орой болчихсон байхад хаачих гэж байгаа юм?

Хан: Маргааш Су Чен Норвеги явна. Клубийн хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй. Би очихгүй бол хэн тэд нарыг харах юм?

*************

Тон: Унтчихсан уу?

Хан: Үүргэвчинд чинь нэг юм мартчихаж. Завтай болохоороо авчирч өгөөрэй.

Тон: Хар даа. Манай Скүиддитэй адилхан байна уу? Өөр л юм байна шд.  

Хан: Скүидди. Скүидди.

************

Хан: Энэнээс өөр ачаа байхгүй юм уу? 

Өвөө: Аан... Шао Бай. Үеэл ахдаа сайн тусалж байгаарай. Ы

Ву: За.

Өвөө: Би тэрнийг байнга буруугаар ойлгодог байсан уу?

Ву: Жаахан л.

Өвөө: Надад хэлэхгүй яасан юм бэ?

Ву: Би ахыг үйлдлээрээ дэмждэг шд. Та анзаараагүй юм уу?

Өвөө: Тийм байна.

Хан: Явцагаая.

Өвөө: Явъя. Явъя... Надад хэлээдэх. Намайг явуулах гэж тэгж их яараад байгаа юм уу?

Хан: Тийм биш ээ.

Өвөө: Яв яв. Ниан Нианы надад авч өгсөн цайнаас хийгээд ир.

Хан: Хаана байгаа юм?

Өвөө: Тавиур дээр. Ногоон төмөр савтай. Шао Бай, тийшээ сууя.

Хан: хоргодоод байгаа юм уу?  

Өвөө: Энд хоргодоод байх юм алга. Хэдэн хүнийг эс тооцвол...

Хан: Яасан, кинон дээр гардаг шиг сэтгэл чинь хөдлөө юу?

Өвөө: Сэтгэл хөдлөх гэнэ шүү. Нааш ир, энд суу. Ирэх жил, энэ өдөр хуримаа хийж чадах уу?

Хан: Дөнгөж л нэг нэгнээ мэдэж эхэлж байхад. Нас нь хэд билээ дээ?

Өвөө: Би явах гээд байна. Надад хэлээдэх. Сайн юм уу, үгүй юу?

Хан: Сайн. Сайн сайн сайн. Болсон уу?

Өвөө: Өвөө чинь өдий наслахдаа олон хүнтэй уулзаж байсан. Ниан Ниан гэдэг тэр хүүхэд чамд хичнээн сайн байдгийг харсан.

Хан: Ойлголоо.

****************

Өвөө: Шао Бай, явахгүй юм уу?

Ву: Та хоёр явж бай. Би машинаа харж байя. Бас нислэг өөрчлөгдөж үү хараадахъя.

Хан: Яарах хэрэггүй ээ, би тусалъя.

Өвөө: Хурдал аа, давсаг хагарах нь.

Хан: Ус бага уу, ус бага уу гээд хэлээд байхад. Нисэх буудал хүрэхээс өмнө жорлон орох хэрэг гарнаа гээд байхад. Гарахаасаа өмнө бүтэн гүц цай уучихаар аргагүй шд.

Өвөө: Миний насан дээр ирэхээрээ чи аяндаа мэднэ ээ. Хн... Яв аа яв. Би өөрөө явчихна. Дагах хэрэгүй.

Хан: ганцаараа явж чадах юм уу?

Өвөө: Чадна аа, чадна.

Хан: Халтирна шүү. Болгоомжтой. Хэрэг болбол дуудаарай. Байна уу, Су Чен. Би байна. Би жаахан оройтох нь. За. Өвөө, Шао Бай хоёрыг нисэх буудал хүргэж өгөх гээд. Тийм ээ. Өвөө өнөөдөр Норвеги руу буцаж байгаа. За, аяар ярья.

Тон: Өвөөг гаргаж өгье гэж бодсон юм. Даанч багшийн өмнөөс шалгалт хянаж байгаа болохоор очиж чадахгүй нь. Намайг Норвеги руу өвөө дээр дагуулж очино гэж чи амалсан шүү.

Өвөө: Зуны амралтаар хамт явъя гэж хэлэх гэж байсан юм.

Хан: Өвөө. Өвөө... Өвөө. Өвөө... Өвөө.

Өвөө: Энд байна аа.

Хан: Өвөө. Өвөө. Өвөө, яасан бэ? Яагаад энд сууж байгаа юм? Бие чинь өвдөө юу?

Өвөө: Ужиг өвчин... өглөө эмээ уусан нь сайн боллоо. Санаа зовох хэрэггүй.

Хан: Яаж санаа зовохгүй байх юм?

Өвөө: Буцаад явна гэж бодохоор сэтгэл жаахан үймэрсэн байх. Өөр өвчин тусчихгүй бол зүгээр ээ.

Хан: Та надад хэлэхгүй л байгаа болохоос ангина биз дээ?

Өвөө: Би өөрийгөө мэдэж байгаа.

Хан: Би завтай болохоороо танд бүтэн биеийн шинжилгээ хийлгэнэ ээ. Зөрүүдлэх хэрэггүй.

Өвөө: Чи адилхан биз дээ? Энд ганцаараа зовоод л. Мөнгө байгаа үгүйгээ ч надад хэлэхгүй. Чи бид хоёрын зан яг адилхан. Хоёр хэрээ нэг нэгнийхээ харыг гайхав гэгчээр.

Хан: Танд хэлбэл та дахиад л уурлана шд. Байнга ингэж нааш, цаашаа явах хэрэггүй.

Өвөө: Чамйаг бас Шао Байг санаад байна. Наашаа цаашаа явлаа гээд яасан юм? Чамд ямар хамаа байна?

Хан: Та хэдтэй билээ? Аашаа ч барьж дийлэхгүй. Танд санаа тавьсандаа л бид нар тэгж байна. Бид хоёр таныг эрүүл байгаасай гэж хүсч байна.

Өвөө: Миний насан дээр ирэхээр ганц удаа ч болов уулзах юмсан гэж боддог юм. Яагаад гэвэл ...  өдөр ирэх тусам уулзах нь цөөрнө.

Хан: Та заавал зуу насална аа.

28-р анги төгсөв.

Back to episodes Go home