Go Go Squid! EP27
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
27-р анги.
Тон: Сайн охин. Битгий муухай хараад бай.
Хан: Би хэдэн жил удирдсаныг мэдэх үү? Хурдан яв.
Тон: За.
А: Худлаа ярих хэрэггүй.
Хан: Чам шиг хүүхдэд худлаа ярих ямар хэрэг байгаа юм?
А: Ууртай гэдэг нь. Тон Ниан эгч юунд нь сайн байдаг байна аа? Би байсан бол өөрөө ирсэн ч тоохгүй.
Хан: Том ярьж байх шив.
А: Хурдан ярь.
Хан: Юу мэдмээр байна?
А: Аав, ээж хоёр яаж танилцсан юм?
Хан: Мөрөөдлөөрөө. Ээж чинь ч гэсэн мэргэжлийн тамирчин байсан. Намайг Хятадад ирэхээс өмнө тэр хоёр нэг нэгнээ мэддэг байсан.
А: Ай Чин, аав хоёрыг танилцахаас өмнө үү?
Хан: Танай аав, ээж, бид гурав хамгийн анх танилцаж, найзууд болсон. Хятадад бүрмөсөн ирэхээсээ өмнө би хоёр удаа ирж байсан. Тэр үед тэр хоёр салаагүй байсан.
А: Тэгвэл... яагаад салчихсан юм?
Хан: Үерхэж байгаа хүмүүс ямар ч шалтгаанаар салж болно шд. Би яаж мэдэх юм?
А: Та мэддэггүй юм уу?
Хан: Муудалцсан байх. Үерхэж байгаа хосуудын дунд байдаг л нэг маргаан. Сүртэй юм биш. Яагаад асуухгүй байгаа юм?
А: Бодож байна. Манай аав... хүүхэдтэй болохыг хүсээгүй юу? Аав хүүхэдтэй болохыг хүсээгүй, ээж гаргана гэсэн юм уу? Хэл л дээ.
Хан: Жаахан бодоодохъё л доо.
13 жилийн өмнө.
Соло: Зүүн талыг хамгаал.
Эр: За.
Соло: Дүн шинжилгээ хий.
Эр: За.
Соло: Өнөөдөр бүгдээрээ давгүй байлаа.
Эр: Ахлагч аа. Сүүлийн тактик ёстой мундаг байсан шүү.
Эр: Ёстой сайн байсан.
Эр: Тийм ээ.
М: Соло. Хүлээгээрэй.
Эр эр: Явъя аа, явъя.
Соло: Су Чен. Уучлаарай, өнөөдөр танайхыг ялчихлаа.
М: Үгүй ээ, ялагдсанаа мэднэ. Ялагдсанаа хүлээж байна. Гэхдээ яагаад намайг харж үзээд байгаа юм?
Соло: Би...
М: Түрүүн хэдэн удаа бид хоёр нүүр тулсан. Гурав дахь тоглолтон дээр чи манайх руу дайрсан. Зургаа дахь дээр нь нэвтэрч орсон. Арав дахь тоглолтон дээр чи миний сул талыг мэдсэн. Чамд ялах боломж олон байсан. Яагаад намайг алаагүй юм?
Соло: Тоглолтыг нэгбүрчлэн санаж байна шүү. Тийм ээ. Зүгээр л... та нарыг олон удаа ялсан болохоор... сүүлийн хэдэн тоглолтон дээр хатуурхаад хэрэггүй гэж бодсон юм.
М: Чи мэдэх үү? Чамд хожигдсоноос ч илүү ичиж байна.
Соло: Битгий уйл аа. Зүгээр л тэмцээн шдээ. Дараа танайх заавал ялна аа.
М: Чиний өмнө сул дорой харагдмааргүй байна. Урмыг чинь хугалмааргүй байна. Би бусад хүмүүсээс өөр. Тэд нар чамд над шиг сайн биш.
Арван жилийн өмнө.
Хан: Су Чен? Уулзаагүй хоёр жил болсон байх аа?
М: Соло байгаа юу?
Хан: Байхгүй байна. Бүгдээрээ байхгүй байгаа.
М: Ороод хүлээж байж болох уу?
А: Ээж ээ.
Хан: Ийшээ суу. Тэр найз охинтой болсныг мэдэж байгаа биз дээ?
М: Мэднэ ээ.
Хан: Тэгвэл найз охин нь хэн гэдгийг мэдэх байлгүй?
М: Найз охин нь Ай Чин. Апплдог. Танай багийн эмэгтэй довтлогч.
А: Ээж ээ. Ээж ээ.
М: За за за за.
Соло: Яагаад гэдгийг хэлээд өг. Би мэдэх эрхтэй биз дээ? Чи миний хүүхдийг төрүүлсэн. Ядаж надад хэлэх хэрэгтэй биз дээ. Тийм үү?
М: Соло, надад өөр очих хүн алга. Би тэрийг өсгөж чадахгүй.
Соло: Өсгөх өө? Өсгөж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм? Аан? Надад хэдээдэх, яагаад?
М: Тэр өвчтэй. Эмчилгээ хийлгэх ёстой. Би өөрийгөө ч тэжээж чадахгүй байна. Чамд гай болохыг хүсэхгүй байна. Гэхдээ надтай амьдарвал тэр зовно. Соло, тэр чиний охин. Чи авчих л даа, тэгэх үү? Одоо танай баг сайн байгаа. Жаахан хүүхэд өсгөх боломжтой шдээ. Гуйж байна, тэгэх үү? Тэр чиний охин. Надад төрсний гэрчилгээ нь байгаа. Шинжилгээ хийлгэнэ гэвэл хамаагүй хийлгэе. Гуйж байна, тэрнийг авчих л даа. Би... надад охиноо эмчид үзүүлэх мөнгө ч алга. Эмчлүүлж чадахгүй байна. Гуйж байна...
Соло: Би минийх биш гэж хэлээгүй. Ойлгохгүй байна уу? Би мэдмээр байна. Тэрнийг төрүүлчихээд... яагаад надад хэлээгүй юм?
М: Би ч гэсэн хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан. Чи ч гэсэн төлөвлөөгүй байсан. Тэр үед бид хоёр салчихсан байсан. Чи мэдэх үү? Намайг жирэмсэн гэдэгээ мэдэхд аль хэдийн гурван сар болчихсон байсан. Би яах байсан юм? Танай баг улам сайжирч байсан. Би хүүхэдтэйгээ чиний ирээдүйд саад болохыг хүсээгүй.
Соло: Ай Чин. Чи гарч бай. Би орой тайлбарлаж өгье.
Оу: Ээж нь тэр байна. Тэнд байна. Битгий уйлаарай.
Ай: Надад юу тайлбарлах гэсэн юм? Бүгдээрээ энд байж байна. Одоо тайлбарлаад өг. Тэр хүүхэд... хэн юм?
Соло: Ай Чин. Би чиний өмнө буруу юм хийгээгүй. Су Чен бид хоёр хоёр жилийн өмнө салсан. Тэр үед би ч мэдээгүй байсан.
Ай: Тэр хүүхэд хэн бэ гэж асууж байна? Гараад ир... Хэлээдэх. Энэ хүүхэд хэн юм?
А: ээж ээ. Ээж ээ.
Оу: Ай Чин. Бид нар...
Ай: Амаа тат.
Оу: Худлаа байвал яах юм? Тэрний хэлсэнд итгэх хэрэггүй.
Ми: Ай Чин, Солод жаахан хугацаа өгчих за юу? Энэ худлаа байвал яах юм? ДНК-ийн шинжилгээ хийсэн юм уу? Аан?
Соло: Хэрэггүй.
А: Ээж ээ. Ээж ээ.
Соло: Энэ миний охин. Миний, Сологийн охин.
А: Ээж ээ.
Ай: Холд...
Ми: Ай Чин.
Оу: Ай Чин.
Ми: Хөөе...
А: Ээж ээ. Аав намайг өсгөх гэж багаа орхисон юм уу?
Хан: Тийм.
А: Тэгээд та аавыг үзэн яддаг юм уу?
Хан: Тийм. Би Ай Чинд миний хүүхэд гэж хэлнэ ээ. Чи миний өмнөөс буруу хүлээсэн гээд хэлчих. Би хүүхдийг чинь өсгөе. Тэгээд Ай Чин дээр оч. Сэтгэлээр унах хэрэггүй гэж хэл. Бид нар Улсын аваргын тэмцээнд орох ёстой.
Соло: Чи яаж өсгөх юм? Бас, намайг юу гэж бодоо вэ?
Хан: Чамайг юу гэж бодож байна гэж үү? Чи юу гэж бодож байна? Бид нар энэ олон жил ямар ч хэрэггүй зовсон болж байна уу? Дахиад ганцхан алхам. Улсын аварга болоход ганцхан алхам үлдсэн.
Соло: Мэднэ ээ.
Хан: Соло. Чи миний ганц найз. Надад Ай Чин, Шао Ми, Оу Чиан, бас орлон тоглогч нар байгаа. Соло баг чи ганцаараа биш.
Соло: Би ийм юм болно гэж бодоогүй. Яагаад надад ийм юм тохиолдож байгаа юм? Бас... тэр хүүхэд буруугүй.
Хан: одоо гэмшиж байх цаг биш. Ай Чин та хоёр салчихвал, бид нар бүгдээрээ юу ч биш болно. Энэ олон жил зовчихоод... бууж өгч болохгүй биз дээ? Бид нар бууж өгч болохгүй. Ван Хао. Бууж өгмөөр байгаа юм уу? Бид нар энэ багийг өөрсдөө босгосон. Ивээн тэтгэгч олохын тулд хичнээн захирлыг царайчилж, хэд нь чамаас татгалзсан бэ? Санаж байна уу? Тэр ивээн тэтгэгчдийг чи л нэг нэгээр нь олсон. Чи дуудсан болохоор л бид нар энэ салбарт орсон.
Соло: Жаахан бодъё.
Хан: Юуг нь боддог юм бэ? Миний хэлсэнээр хий.
Соло: Бодох хэрэгтэй байна.
А: Манай аав... сайн аав.
Хан: Гэхдээ сайн багийн ахлагч байгаагүй.
А: Тэгсэн ч гэсэн хичээсээр байгаа. Ми Шаофей ах, Оу Чиан ах хоёрыг буцааж авчрахын тулд аав их хичээсэн.
Хан: “Алтан үе” гэж мэдэх үү? Мэргэжлийн тоглогч нарт хамгийн сайн амжилт гаргаж чадах үе нь хэдхэн жил байдаг. Бүгд өнгөрсөн.
А: Танд хэцүү байсан уу?
М: Тон Ниан. Хан Шаняан, Шао Ай хоёр хаана байна?
Тон: Тэр байна.
М: За...
А: Таны өнцөгөөс харвал манай аав... та нарын урмыг хугалж. Гэхдээ та өөрийгөө миний оронд тавиад бодоод үз л дээ. Хичнээн өрөвдөлтэй байсан бол. Тийм жаахан байж, дээр нь юу ч сонсохгүй. Аав яаж намайг ганцааранг нь орхих юм. Азаар... аав намайг таны охин болгоогүй нь аз. Та миний аав байсан бол тантай өдөрт арван удаа муудалцах байлгүй.
Хан: Намайг дуртай байна гэж бодоо юу? Гайгүй байлгүй.
М: Шао Ай.
Хан: Чемодантай хувцас нь Тон Нианы дотуур байранд байгаа. Яриад дуусахаар чинь очиж авъя.
А: Яриалцаж болох уу?
Хан: Намайг анх удаа үл тоомсорлож байх шив.
Тон: Би... тэд нарыг харж байна. Тэр хоёр ярилцаад яах бол? Ойлголцож чадах бол уу?
Хан: Чи яана гэж бодож байна?
М: Хан ах чинь, шинэ сонсголын аппарат өгсөн юм уу?
А: Тэр юу ч мэдэхгүй. Шинийг авч өгнө гэсэн. Яаж авдагийг нь мэдэхгүй байж. Чихэвч шиг очоод худалдаад авчихдаг гэж бодсон байлгүй. Би энийг нуучихсан байсан юм. Нөөц.
М: Чи аавтайгаа их адилхан. Үргэлж бэлтгэлтэй байдаг. Чамд санаа тавихгүй болохоор уур чинь хүрч байна уу? Би ч гэсэн тэгдэг байсан.
А: Тэр үед та аавд хайртай байсан уу? Хайртай байсан уу?
М: Тийм. Миний анхны хайр байсан.
А: Тэгвэл... аав? Та ч гэсэн анхны хайр нь уу?
М: Асууж байгаагүй юм байна. Тийм л байх.
А: Та...
М: Асуу. Өнөөдөр асуухыг хүссэн болгоноо асууж болно. Би хэсэгхэн хугацаанд чамтай хамт байсан. Дахиад хүүхэд гаргаагүй. Үнэнийг хэлэхэд надад ээж байх туршлага байхгүй. Хоёулаа найзууд шиг байвал болох уу?
А: Намайг яах гэж төрүүлсэн юм? Та аавд хайргүй байсан, надад ч хайргүй. Тийм байж яагаад намайг төрүүлсэн юм?
М: Хайртай. Шао Ай, би тэрэнд хайртай байсан. Тийм болохоор чамайг төрүүлсэн. Дурсаж явах гэж.
А: Таны хувьд би дурсамж байсан юм уу?
М: Уучлаарай. Тэр үед би юу ч мэддэггүй байж. Би чамайг ганцаараа сайн өсгөж чадна гэж бодсон.
А: Даанч би төрөлхийн гажигтай төрсөн болохоор танд төвөгтэй байсан биз дээ. Тэгээд намайг өсгөхийг хүсээгүй биз дээ?
М: Тийм биш ээ. Тэр үед манай багийн байдал их муу байсан. Би чамайг сайхан амьдраасай гэж хүссэн. Надтай байснаас аавтайгаа байвал илүү жаргалтай байна гэж бодсон юм.
А: Тэрнээс чинь болоод аав багаасаа гарсан.
М: Тийм ээ. Би аминч зан гаргасан. Гэхдээ би тэд нарын өмнө буруу зүйл хийж байна гэж бодоогүй. Соло багийг тарна гэж би бодоогүй.
А: Тэгээд та өөр нөхөртэй болсон.
М: Ээжийнх нь нөхөр манай багийн ахлагч байсан хүн. Аавтай чинь танилцаахаа өмнө мэддэг байсан. Тэр үргэлж намайг гэдэг байсан. Тэр хүн надад их тусалсан. Ганцаардахад дэргэд минь байсан.
А: Та хоёр тэр үед яагаад салсан юм?
М: Тэр үед аав чинь дөнгөж багаа байгуулж байсан. Өдөр болгон багаа сайжруулахаас өөр юм боддоггүй байсан. Би бахархдаг байсан. Бас уур хүрдэг байсан. Бид хоёрт хөтлөлцөөд алхах зав ч гардаггүй байсан. Тэгээд байнга маргадаг байсан. Байнга маргана. Бүгд миний буруу. Тэр үед би хэтэрхий залуу байж. Аавын чинь ажил чухал ч гэсэн, надад хамт байх хүн хэрэгтэй байсан.
Эр: Даарч байна уу?
Эм: Даараагүй ээ.
Эр: Хар даа. Одоо их хөөрхөн харагдаж байна.
***************
Тон: Шао Ай, хамаагүй ярьж байгаа ч гэсэн Солод хайртай гэдэг нь илт байна. Соло ч гэсэн ялгаагүй. Охиндоо зөндөө хайртай байх. Тийм ээ?
Хан: Өөрөөс нь асуухгүй юу. Би яаж мэдэх юм?
Тон: Хүнтэй аятайхан ярьж болдоггүй юм уу? Өлсөж байгаа байж Солод охиноо ятгахад нь туслаад л. Тэгсэн мөртлөө “надад хамаагүй” гэсэн царай гаргачихаад. Чи ч гэсэн аль эрт Солог уучилчихсан биз дээ?
Хан: Олон юм яриад.
Тон: Хөөе. Хүнийг ингэж шагнадаг юм уу?
Хан: Чи ямар шагнал авмаар байгаа юм?
*******************
Хан: Энд л булгахаас.
А: Яагаад энэнээс цаашаа хүргэж өгөхгүй байгааг мэдэх үү? Энэ Соло багийн байдаг байсан газар. Бэлтгэлээ хийдэг байсан газар нь. Сэтгэл санаа нь тогтворгүй байгааг нь ашиглаад зүрх сэтгэлийг нь булаачих.
М: Би хүргээд өгчихье. Та хоёр буух хэрэггүй.
Хан: Угаасаа буух бодол алга.
Тон: Болгоомжтой.
А: Манай аав ийм том охинтой болчихоод байхад, таныг гэх хүн ч байхгүй. Ичихгүй байна уу? Баяртай.
Тон: Баяртай.
М: Баяртай. Би эндээсээ буцлаа, за юу?
А: Намайг хүндэлсэнд баярлалаа.
М: Надад сургамж өгсөнд баярлалаа
А: Тэгвэл тохиролцлоо шүү. Би гадагшаа гармаар байвал шууд хэлж байна. Надтай ярих юм байвал аавтай ярих хэрэггүй.
М: За.
А: Миний аав... өрөвдөлтэй хүн.
М: Мэднэ ээ. Хурдан ор. За. Хурдан ор...
Соло: Шао Ай.
А: Аав аа.
Соло: Ийм устай бороо орж байхад шүхэр авахгүй яасан юм? Үс чинь норчихсон байна. Хурдан суу... Ганц сар болж байхад үс чинь зөндөө ургачихаж.
А: Яагаад захиалгын хоол идэж байгаа юм? Мэдээгээр зөндөө тостой, эрүүл мэндэд муу гэж байсан. Дахиад битгий ийм хоол идэж бай.
Соло: Ганцаараа болохоор хоол хийхээс залхуу хүрээд.
А: Тэгвэл би хамт идье. Хурдан хоолоо хий. Уучлалт гуйж байна гээд бодчихъё.
Соло: За. Аав нь үсийг хатаачихаад хоол хийгээд өгье.
А: За.
Соло: Хэл дээ, юу идмээр байна?
А: Өндөгтэй шарсан улаан лооль.
Соло: Тэрийг хийж чадна шүү.
А: Чихэрлэг сүмстэй хавирга.
Соло: Болж байна.
А: бас... шарсан гахайн мах. Хийж чадахгүй юу?
Соло: Чадна аа. Аав нь идэхийг хүссэн хоолыг нь хийж өгнө өө.
А: Аав аа, яасан удаан юм бэ? Ингэдэг байхгүй юу? Тэгвэл хурдан хатна.
**************
М: Би суухгүй ээ. Жаахан ганцаараа алхмаар байна.
Тон: Ийм их устай бороо орж байхад зүгээр юм уу?
М: Бид нар нэг зүгт явахгүй шд. Зүгээр ээ.
Хан: Тэгвэл болгоомжтой яваарай.
Тон: Шао Ай, мессеж явуулж байна. Соло ханиад хүрсэн гэнэ ээ.
Хан: Шао Ай байхгүй болохоор Соло ханиад хүрч байгаа юм. Дээр үед энд үйлдвэрийн барилгууд байдаг байсан. Ийм цэцэрлэгт хүрээлэн болно гэж бодож байсангүй. Тэр үед зам их муу байсан. Бороо орохоор зам нь шавхай болчихно. Бороо орохоор Соло Ай Чиний гутлыг муухай болгохгүй гээд дандаа үүрээд явдаг байсан. Ай Чинд дахиад тийм найз залуу олдохгүй байсан болохоор эхэндээ хэцүү байсан байх. Сологоос юу олж харсаныг ойлгохгүй юм.
Тон: Тэр хоёр яаж танилцсан юм?
Хан: Ай Чин интернэт кафед Солог хараад дурлачихсан гэсэн.
Тон: Над шиг байж.
Хан: Яаж адилхан байх юм? Тэр үед Соло Су Чен хоёр салаад хагас жил ч болоогүй байсан. Тэр байнга шаналдаг байсан. Би шаналаагүй.
*****************
А: Аав аа, наадахаа орхиод хүрээд ир. Аав аа. Ханиадны эм, уучих.
Соло: Миний охин аавыгаа асардаг болчихож. Шао Ай.
А: Аан?
Соло: Аавынх нь буруу.
А: Тэгж хэлж болохгүй. Хорвоо тэр чигээрээ буруу байсан ч, миний аавын буруу биш. Надаас болсон. Би байгаагүй бол та дэлхийн аварга болох байсан. Аав аа. Та миний хувьд Хятадын хамгийн сайн багийн ахлагч.
Соло: Аав нь ойлголоо. Баярлалаа. Аав нь хоолоо хийгээдэхье.
А: За.
Тон: Цаг хугацаа үнэхээр харгис. Ийм юм болохыг мэдсэн бол тэд өөр сонголт хийх байсан байх.
Соло: Нээрэн, чамайг хэн авчирсан юм?
А: Хан ах.
Соло: Шао Айг авчирч өгсөнд баярлалаа. Дотогшоо орохгүй юм уу?
Хан: Су Чен Норвеги руу явж байгаа. Клуб дээр хийх ажил их байна. Хэрэггүй.
Соло: Тэгвэл дараа уулзъя. Бороонд болгоомжтой яваарай.
*****************
Ай: Сайн уу.
М:Баярлалаа. Гэнэтхэн дуудсанд уучлаарай.
Ай: Зүгээр ээ.
Эм: Таны ус. Энэ манай цэс.
М: Жимсний шүүс өгчих.
Эм: За.
Ай: Американо авъя, баярлалаа.
Эм: За.
Ай: Өнөөдөр ямар шалтгаанаар уулзъя гэсэн юм?
М: Үнэнийг хэлэхэд уучлалт гуйх гэсэн юм.
Ай: Өнгөрснийг ярьж байна уу? Буруугаар ойлгосон юм шиг байна. Миний хувд тэр өдөр аль хэдийн өнгөрсөн хэрэг. Намайг Хан Шаняан шиг өс санадаг гэж бодсон юм уу?
М: Тэр үед надад үнэхээр өөр арга байгаагүй. Тэр үед усанд уначихаад зуурах мод хайж байсан юм. Тэгээд л Шао Айгийн аав бодогдсон.
Ай: Үнэнийг хэлэхэд Шао Айг авчирсныг чинь би буруутгахгүй. Сологийн буруу. Надтай ярилцахгүйгээр Шао Айг авсан болохоор би уурласан юм. Тийм болохоор би багаасаа гаръя гэж бодож байсан. Тэрний багаасаа гарах гэж байгааг ч бас би хамгийн сүүлд мэдсэн. Тэрнээс болоод манай баг тарсан. Тийм болохоор... Соло багийн гишүүд тэрний найз охиноос илүү чухал байсан.
М: Солог Шао Айг өөр дээрээ авна гэхэд би баярласан. Тэрнийг охиноо сайн өсгөнө гэдгийг мэдэж байсан болохоор. Чамд хэцүү байсан байх.
Ай: Үнэнийг хэлэхэд хамгийн их зовсон хүн нь Соло. Хүүхэд харж үзээгүй эрэгтэй хүн, өдөр болгон ном уншиж, бага багаар суралцсан.
Соло: Аав нь өндөгтэй шарсан улаан лооль өгнө өө. Өнөөдөр аав нь өөрөө хийсэн. Идэхээсээ өмнө ус уух уу?
А: тэгье.
Соло: Тэгэх үү? За... Ирлээ... за, усаа уугаарай.
Ай: Соло. Гурван жил өнгөрчихлөө. Яая гэж бодож байна?
Соло: Аав нь хоол өгье.
Ай: Сайн сууж байгаарай.
Соло: Жаахан суу л даа. Хүүхдээ хооллочихоод тухтай ярилцъя.
Ай: Явлаа. Тэгээд тэрэнд уурлахаа больсон. Одоо бүгд өнгөрсөн хэрэг. Өнгөрсөн юм, өнгөрсөндөө үлдэг. Өнөөдөр өнгөрснийг ярих гэж намайг дуудаагүй биз дээ?
Эм: Таны кофе.
Ай: Баярлалаа.
Эм: Таны шүүс. Баярлалаа.
М: Энэ л санааг маань зовоогоод байна. Би Шао Айг Норвеги руу эмчилгээнд аваад явбал, тэнд сургана гэвэл... Солод хэцүү байх бол уу? Тэр өөрөө зөвшөөрсөн ч гэсэн, би санаа зовоод байна.
Ай: Одоо л ойлголоо. Шао Айгийн саналыг эхлээд сонссон нь дээр байх. 12 настай том хүүхэд. Миний саналыг асууж байгаа бол хэнтэй илүү дотно байдгийг асуух ч хэрэггүй байх. Чи Шао Айг хоёр жил өсгөсөн. Соло арван жил өсгөж, үргэлж дэргэд нь байсан. Тэрний оронд байсан бол чи хэнийг сонгох вэ?
***************
Хан: Ороод нэг юм авчихаад ирье. Дараа нь хүргээд өгье. Яасан? Орох уу?
Тон: Үгүй ээ. Орохгүй ээ. Өвөө буруугаар ойлгочихож магадгүй.
Хан: Юу буруугаар ойлгоно гэж?
Тон: Мэдсээр байж. Хүмүүст худлаа ярих хэрэггүй. Тэр тусмаа өвөөд чинь худлаа хэлмээргүй байна.
Хан: Худлаа яримааргүй байвал, ярих хэрэггүй.
***************
Өвөө: Сая та хоёрын орж ирэхийг хараад би хичнээн баярласан гэж санана.
Тон: Өвөө, надаа ч гэсэн тантай уулзах сайхан байна.
Өвөө: Нээрэн үү?
Тон: Нээрээ.
Хан: Жүүс уу.
Өвөө: Байз байз байз. Энд уух хэрэггүй. Дээшээ гараад уу. Тэг тэг. Дээшээ гарч кино үз.
Хан: Энд үзэж болохгүй юм уу?
Өвөө: Би зурагтаа үзнэ ээ. Та хоёр дээшээ гараад үз. За юу? Яв яв. Дээшээ гар...
Хан: Ойлголоо.
Тон: Тэгвэл, бид хоёр дээшээ гарлаа.
Өвөө: Нээрээ, нээрээ нээрээ.. Муураа клуб рүү авч явчихаад муурныхаа хоолыг авч явахгүй юм уу? Хурдан клуб рүүгээ аваад яв.
Хан: За.
Тон: Муур байгаа байх нь ээ. Өвөө, би дээшээ гарлаа.
Өвөө: Тэг ээ, тэг. Олон кино үзээрэй. Яарах хэрэггүй.
Тон: Хөөе. Муураа хүнд өгөөгүй юм уу? Муурны хоол асгарчихаж. Би цэвэрлэчихье.
Хан: Хэрэггүй ээ, би өөрөө цэвэрлэчихнэ.
Тон: Шал арчих алчуур байгаа юу?
Хан: Угаалгын өрөөнд байгаа.
Тон: За. Эрэгтэй хүний угаалгын өрөө ийм байдаг байх нь ээ. Алив, би тусалъя. Хамт гэрийн ажил хийх сайхан байна шүү. Нээрээ, надад хэлээгүй юм байна.
Хан: Юу юм?
Тон: Муураа хүнд өгөөгүй байж, яагаад надад худлаа хэлсэн юм? Миний өгсөн муур ямар байна? Үгэнд сайн орж байна уу?
Хан: Намайг хазах шахсан. Намайг хазчихвал би тариа хийлгэх болно. Бөөн төвөг болно.
Тон: Уучлаарай. Тэгвэл надад өгчих юм уу? би өөрөө өсгөе.
Хан: Хүнд өгчихсөн.
Тон: Аан? Хэнд өгсөн юм?
Хан: Үйлчлэгч эгчид өгчихсөн. Тэр өдөр уурандаа тэгээд хэлчихсэн юм.
Тон: Би уурыг чинь хүргэчихсэн юм уу? Эсвэл тэр өдөр өөр таагүй юм болсон юм уу?
Ээж: Энийг чи өөрөө дуусга. Ойлгож байна уу?
Хан: За.
Ээж: би чамд үнэхээр итгэж болох уу?
Хан: Би итгэл даахгүй хүн шиг харагдаж байна уу? би дахиад хэлье. Амалж байна. Зарим юмыг асуух хэрэггүй байдаг юм. Чамд мэдэгдэхийг хүсээгүй болохоор л хэлээгүй юм.
Тон: Тэгвэл гадаад руу хүнтэй танилцахаар явсан гэсэн чинь...
Хан: Худлаа хэлсэн юм. Норвеги руу тайлангаа тавьж, хуралд оролцохоор явсан. Тэгэнгээ хойд ээжтэйгээ уулзсан. Өөр асуулт байна уу?
27-р анги төгсөв.
Back to episodes Go home