Go Go Squid 26

Go Go Squid! EP26

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд:   

 

26-р анги.  

Тон:  

Тон: Жэн Хуй. Юу болж байна? 

Ж: Тон Ниан.

Тон: Сайн болсон уу?

Ж: Аавын чинь ачаар мэс засал сайн болсон. Мэс засал санаснаас хурдан дууссан.

Тон:  Сайн байна.

Ж: Тон Ниан, ирэхгүй байсан ч болно оо.

Тон:  Яалаа гэж дээ. Өнөөдөр ээж чинь мэс засалд орсон болохоор миний тусламж хэрэг болж магадгүй гээд ирсэн юм.

Ж: Баярлалаа. Тон Ниан, тийшээ очоод ярилцъя. Сууж байгаад ярилцъя.

Тон: За. Тэгье.

Ж: За.

Хан: Сайн байна уу. Элэгний мэс засал хийлгэсэн хүмүүсийг байлгадаг сэхээний тасаг хаана вэ?

Эм: Гурван давхарт.

Хан: За. Баярлалаа.

Тон: Зүгээр ээ. Би өөрөө суучихна.

Ж: За.

Тон:  Баярлалаа. Эгчийн бие ямар байна? Зүгээр үү?

Ж: Сайн байгаа. Аав чинь их сайн болсон гэсэн. Өнөөдөр би энд хонох юм шиг байна.

Тон:  Аан. Эгч мэс засалд орсон болохоор... чи сайн асрах хэрэгтэй шүү. Хичээгээрэй.

Ж: Чи хамт байвал бүр сайн байхгүй юу.

Тон: Би шөнө чамтай хамт энд байж чадахгүй байх аа.

Ж: Өлсөж байна уу? Чи өлсөж байгаа байх. Хамт хоол идвэл ямар вэ?

Тон: Би наашаа ирэхээсээ өмнө хоол идчихээд ирсэн. Зүгээр ээ, зүгээр. Чи өлсөж байна уу? Чи өлсөж байвал яваад хоол идчихээдт ир.

Ж: Үгүй ээ...

Тон:  Чи энд шөнөжин байх юм чинь.

Ж: Би өлсөөгүй байна аа. Өлсөөгүй байна. Тэгвэл юм уух уу? Жаахан амаръя.

Тон:  За.

Ж: Тон Ниан, би... би...

Тон: Ээждээ санаа зовоод байгаа юм уу? Санаа битгий зов. Ээж чинь тийм ч хөгшин болчихоогүй байна. Эмнэлэгт бусад хүмүүсийг бодоход арай удаан хэвтэх байх. Гэхдээ өнөөдөр аав шөнө ээлжинд гарч байгаа. Айх хэрэггүй. Ямар ч асуудал гарахгүй.

Ж: Ирсэнд чинь баярлалаа. Тэгвэл... Үнэндээ, би...

Тон: Аан?

Ж: Үнэнийг хэлэхэд би...

Тон:  Аан?

Ж: Хэрвээ...

Хан: Явж юм ууна гэсэн биз дээ?

Тон: Чи энд юу хийж байгаа юм?

Ж: Тон Нианы ах аа, сайн уу.

Хан: Холхон бай.

Тон: Тэр... миний ах биш ээ

Ж: Юу гэж дуудах вэ?

Тон:  Манайх хоёр гэрээрээ танилууд л даа.

Ж: Тон Нианы авга ах аа.

Хан: Явж хоолоо идэхгүй юм уу?

Тон: Чи яаж мэдсэн юм? Нууцаар сонссон юм уу?

Хан: Энүүгээр явж байгаад санамсаргүй сонссон юм.

Тон: Аан.

Хан: Явъя. Цагаа дэмий үрэх хэрэггүй.

Ж: Баярлалаа, авга ах аа. Тон Ниан, тэгвэл явцагаая. Явж юм ууг...

Хан: Хөөе.  Би явахгүй гэж хэлсэн үү?

Ж: Тэгвэл хамт явъя.

Тон:  Явъя.

Ж: Болгоомжтой. Энд сууя.

Тон: За.

Ж: Ийшээ.

Тон: Баярлалаа.

Ж: Ийшээ суучих.

Тон:  Баярлалаа.

Хан: Баярлалаа.

Ж: Би нөгөө талд нь суучихъя.

Тон: За.

Ж: Зөөгч өө.

Хан: Нэг л хачин байна даа. Яах гэж байгаа юм бол?

Ж: Май.

Тон: Баярлалаа.

Хан: Баярлалаа. Бүр цангачихаж.

Ж: Зүгээр ээ.

Эр: Хоолны цэс.

Ж: Баярлалаа.  Тон Ниан, чи гүзээлзгэнд дуртай байх аа?

Тон: Тийм.

Ж: Тэгвэл гүзээлзгэнэтэй тарт хоёрыг.

Тон: Тэгье, баярлалаа.

Ж: Би даая.

Хан: Австрали үхрийн махтай, будаатай карри авъя. Шпагети, махан цуглуулга, бас халуун ногоотой тахианы далавч. Хоолны дараа ред велвет авъя.

Эр: За.

Ж: Баярлалаа.

Тон: Эндээс хурдан гарах арга бодож олох хэрэгтэй.

Хан: Надаас сална гэж бодох ч хэрэггүй.

Тон: Түрүүн клуб дээрээ ажилтай гээгүй билүү?

Хан: Гэнэтхэн нэг найз маань энд хэвтсэнийг санаад, эргэхээр ирсэн юм.

Тон: Ямар найз? Аль тасагт байгаа юм?

Ж: Тийм ээ. Хэн юм?

Тон:  Жэн Хуй, аав өрөөнийх нь гадна байж байх хэрэгтэй гэсэн. Удаан явж болохгүй байх. Ямар нэг юм болбол ойрхон байж байсан нь дээр. Хурдан очоод харж бай. Гэнэтхэн ямар нэг юм болбол, чи дэргэд нь байхгүй бол болохгүй.  Явъя. Явж бай. Хэрэг гарвал намайг утсаар дуудаарай.

Ж: Гэхдээ...

Тон: Энийг би боолгочихъё. Боолгоод аваачаад өгье. Баяртай.

Хан: Хүлээ. Тооцоогоо хий. Тоглосон юм аа. Би хийчихнэ. Хурдан яв.

Ж: Баяртай.

Тон: Жэн Хуй хагас өнчин. Ээжтэйгээ амьдардаг юм. Тэр... өрөвдөлтэй хүүхэд. Тэгсэн ч гэсэн докторт сурч байгаа гэхээр мундаг байгаа биз?

Хан: Би юу гэж хариулбал болох вэ? Аав, ээж хоёр маань нас барчихсан. Намайг манай хойд ээж өсгөсөн.

Тон: Би энэ талаар жаахан... сонссон.

Хан: Сүүлд Норвеги руу тайлангаа тавихаар явахад хойд ээж маань хуримаа хийсэн. Манайд өвөө бид хоёроос өөр хүн байхгүй.

Тон: Хурим хийсэн гэхээр? Хурим хийсэн бол сайн л байна. Тийм сайхан үйл явдал болж байхад. Сайн байна.

Хан: Арван жилийн өмнө... Би Хятадад ирээд, Солотой хамт байрны зооринд амьдарч байсан. Бид нар мөнгөгүй, ядуу байсан. Арай гэж клубээ байгуулаад, амжилтанд хүрч, одоо л гайгүй болох нь гэж бодож байтал... бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтчихсэн. Чи надаас... тэрнийг өрөвдөлтэй байна уу гэж асуусан. Би өрөвдөлтэй байна уу?

Тон: Зүгээр ээ, гуниглах хэрэггүй. Чамд КК байгаа. Бас би байна. Би үргэлж чамайг дэмжинэ.

Хан: Чамайг хуурах амархан юм аа.

Тон: Яагаад инээгээд байгаа юм?

Хан: Хүчээр инээж байна.

Тон: Би битгий уйл аа.

Хан: Ид...

Тон: Чи ид. Чи ид. Чиний захиалсан хоол.

**************

Ми: Гаргаж өгчихөөд ирэх хооронд яагаад цэвэрлээд байгаа юм бэ? Нааш нь өгчих.

Яа:  Шүтээндээ баярлалаа.

Ми: Баярлалаа гэнэ шүү. Би л баярлах ёстой. 

Яа:  Тэгвэл баярлахаа болилоо. Миний шүтээн юм чинь, би тусална аа.

Ми: Энийг ав. Бохир байгаа.

Яа:  Шүтээндээ баярлалаа.

Ми: Нэг гуйх юм байна. Намайг шүтээн гэхээ боль л доо. Найзууд болсон юм чинь.

Яа:  Тэгж дуудах хөгжилтэй шд.

Ми: Ми Шаофей, эсвэл Шао Ми гэж дууд. Таалагдахгүй байна уу? Хан Шаняан гэснээс л дээр байх тийм ээ? Соло, Ван Хао гэснээс  хамаагүй дээр байх.

Яа:   Хамаагүй дээр. Хүчтэй, бас сайхан сонсогддог. Дуурийн нэр шиг. 

**************

Тон: Яваагүй юм уу? яагаад эргээд ирсэн юм?

Хан: Үнэнийг хэлэхэд... чиний ВиЧат дээр тавьсан зүйлийн тухай асуух гээд... Миний...

Тон: Би тавиагүй ээ. Яаяа тавьсан юм. Би мэдэнгүүтээ устгачихсан. Чи харчихсан юм уу?

Хан: Тэгвэл тэр бичсэн үгнүүд...

Тон: Үгүй ээ, би огтхон ч тэгж бодоогүй. Би... Тэр хүрэм надад их чухал. Би тэгж бичихгүй.

Хан: За...

Тон: Ингээд хамт алхангаа, ярилцах сайхан байна. Одоо л дотно болсон юм шиг санагдаж байна. Хойшид ингээд хамт байх боломж олдох бол уу гэж бодож байсан юм.

Хан: Үнэндээ... энэ хэд хоног надад ч гэсэн хэцүү байсан. Зарим үгийг хэлснийхээ дараа их харамссан. Миний бодлоор... Яагаад инээгээд байгаа юм?

Тон: Хэцүү байсан гэхээр чинь. Надаас болсон биз дээ, тийм үү? Одоо би баяртай байна. Яасан бэ? Яагаад байна аа?

*************

Ми: Сун Яаяа.

Яа:  Аан? Яасан бэ, миний шүтээн?

Ми: Сая намайг хэн гэж дуудсан бэ?

Яа:  Шао Ми ах...

Ми: Орой болчихсон байна. Би таксинд чинь суулгаад өгье.

Яа:  За... За...

Ми: Явъя.

***************

Тон: Яасан бэ? Яагаад инээгээд байгаа юм?

Яа:  Би... Инээдтэй бичлэг үзэж байна. Инээд хүрээд.

Тон: Түрүүн үзээгүй л байсан даа. Түрүүн утсаа үзээгүй байхдаа яг л цэцэг шиг инээгээд байсан даа. Хэлээдэх. Өнөөдөр чамайг хэн хүргэж ирсэн бэ?

Яа:  Чи чи андуурсан байна. Хотхоны цагдаа ах.

Тон: Би юу ч хэлээгүй байхад андуурсан байна гэнэ ээ? Цагдаа ах хүргэж ирсэн бол чи ингээд шүлсээ гоожтол инээх үү?

Яа:  Тэгсэн юм уу?

Тон: Хар л даа, хар. Худлаа ярьж байгааг нь. Хэлээдэх, хэн юм? Хэл...

Яа:  Би... Намайг хэлээд байгаа юм уу? Чи өөрөө өнөөдөр том алхам хийсэн үү?

Тон: Ямар том алхам хийсэн гэж? Хэнтэй хийх юм?

Яа:  Үгүй  юу?

Тон: Үгүй.

Яа:  Арай, эмнэлэг дээр очсоны чинь дараа Жэн Хуй сэтгэлээ илчлээд, чи Жэн Хуйг яг тохирно гэдгийг мэдээд...

Тон: Юун Жэн Хуй вэ? Би юу гэж Жэн Хуйд сайн байх юм?

Яа:  Тэгнэ ээ тэр. Хан Шаняан биз дээ?

Тон: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Тайлбаргүй.

Яа:  Хөөх. Хараад байгаарай. Зургийг нь авна аа... Ниан Нианыг байж байгааг хардаа.

Тон: Боль оо. Битгий. Боль боль.

Яа:  Нааш ир. Нааш ир.

Тон: Боль л доо. Боль. Боль. Өөрийнхөө зургийг нь Ми Шаофейд явуул. Авахуулахгүй.

Яа:  Заавал авна даа.

Тон: Үгүй ээ. 

Яа:  Наашаа хар... Хурдан хурдан.

Тон: Үгүй ээ.

Яа:  Ниан Нианы ийм байхыг харсан уу? Муухай...

*************

Хан: Эгч ээ, муурыг маань харж байсанд баярлалаа. 

Ү: Зүгээр ээ.

Өвөө: Хөөе хөөе хөөе. Наад муур чинь өдөржин шөнөжин дуугараад... өглөөнөөс орой болтол энд тэндгүй үсрээд байх юм.

Хан: Зүгээр ээ. Би орой КК руу аваад явна.

Өвөө: Энэ... Өөрийгөө арчилж чадахгүй байж муур тэжээнэ гэнэ шүү. Муур чинь хэр удаан амьд байхыг харж л байя.

Хан: би муур тэжээж байсан юм шүү.

Ү: Өвөө, их сайн асардаг юм.

Хан: Тэвэрмээр байна уу?

Өвөө: Үгүй ээ. Тэврэхгүй. Битгий ойрт. Битгий ойрт.

Хан: Тэврээд үз.

Өвөө: Цаашаа...

Хан: Өвөө гээрэй. Өвөө гээрэй.

Өвөө: Өнөөдөр юу болоод ийм баяртай байгаа юм? Аан? Ялсан юм уу?

Хан: Тэгсэн. Шөвгийн наймд үлдсэн.

Ү: Муураа надад өгчих.

Хан: За.

Өвөө: Ядаж л хоосонгүй ирсэн юм байна.

Хан: Өвөө. Энэ Си Динүүдийг сонссоор байгаад уйдчихсан биз дээ? Аяар гарахаараа би хэдэн шин си ди аваад ирье. Яагаад ингэж хараад байгаа юм?

Өвөө: Чи зүгээр үү? Аан? Яагаад гэнэтхэн өөр хүн шиг аашлаад байгаа юм?

Хан: Нээрэн тийм. Гар утасны чинь камер эвдэрчихсэн байсан байх аа? Эд нарыг хар даа. Энэ шинэ байна. Энийг хэрэглэ.

Өвөө: байз байз байз. Клуб чинь мөнгөгүй болчихоод надаасзээлэх гэсэн юм уу?

Хан: Санаа зовох хэрэггүй. Бүх юм хэвийн. Танд авахыг хүссэн юм байгаа бол зүгээр л надад хэлчих. Жагсаагаад биччихвэл би дараа аваад ирье. Манай Хан овогтынд та бид хоёроос өөр хүн байхгүй. Бид хоёр л нэг нэгнээ гэхгүй  бол өөр хэн тэгэх юм.  Миау миау. КК- рүү явцагаая.

Өвөө: Золиг чинь яагаад байна аа?

Хан: За нааш ир. КК рүү явцагаая.

**************

М: Чамайг зөвшөөрвөл би Шао Айг авч явах бэлтгэлээ хийе.

Соло: Дахиад хэд хоног хүлээчих. Шао Айтай ярилцах хэрэгтэй байна.

М: Баярлалаа, Соло.

Соло: Чиний хэлдэг үнэн. Охин хүүхэд ээжтэйгээ байсан нь дээр. Би эрэгтэй хүн болохоор зарим юмыг заах боломжгүй. Нан Вей та хоёр тэрэнд өөрийгөө хөгжүүлэх боломж өгнө гэж бодож байна. Шао Ай танай гэр бүлд байсан нь дээр байх.  

М: Тэгвэл би хүлээж байя.

Соло: Чамайг явчихаар Хан Шаняан ганцаараа яах юм?

М: Чи тэрнийг мэднэ. Тэрэнд чадахгүй юм гэж байхгүй. Хүүхдүүдтэй хэл амаа ололцож чаддаг болохоор асуудал гарахгүй.

Соло: Тэр өөрийнхөө чадвараар хүнийг ятгаж чаддаг хүн.

М: Чи ч гэсэн. Тусалж дэмжих хүнгүй ч чи зөвхөн өөрийнхөө хүчээр өдий зэрэгт хүрсэн. Соло, тэр үед би чамд тусалж чадаагүй. Харин ч чамайг гомдоосон. Би чамайг сайхан амьдраасай гэж хүсч байна. Үргэлж тэгж хүсдэг. Шао Ай ганц миний биш, бас чиний охин.

********************

97: Босс. Ми Шаофей гарчихсан чинь СП сайн тоглогчтой болсон байна лээ. Фу Ин гэдэг. Та мэдэх үү?

Хан: Авъяастай хүүхэд. СП-ийн хоёрдугаар багийн ахлагч байсан. Чадварын хувьд Гранттай тэнцэх байх.

97: Тийм сайн юм бол яагаад хоёрдугаар багт байсан юм?

Хан: Сүүлийн хэдэн жил СП клубийг Соло удирдаж байгаа. Хоёр медаль авахын тулд чадварлаг хоёр баг бэлдэж байгаа юм.

97: Хоёр медаль уу?

Хан: Миний муур. Тэд нар алт, хүрэл медаль авахыг хүсч байгаа. Манай баг тааруухан байвал тэднийх алт, мөнгө хоёуланг нь авна.

97: Амбицтай юм аа.

М: 97, надад босстой ярих юм байна.

97: За.

М: Чамд урьдчилаад хэлэх юм байна. Би Шао Айг аваад явна.

Хан: Охиныг нь авч явах нь уу?

М: Бас миний охин.

Хан: Ийм юмыг надад хэлэх шаардлагагүй. Хятадад КК клуб байгуулахаар ирэхдээ би чамд хэлж байсан. Та хоёрын асуудал надад хамаагүй.

**************

Соло: Шао Ай. Шао Ай. Юу хийгээд байгаа юм? Намайг сонсож байна уу?

А: Хүлээгээрэй. Хувцасаа сольж байна.

Соло: Хувцасаа солиход ингэж уддаг юм уу? Зөндөө удаан нүдэж байхад, онгойлгохгүй.

А: Тос түрхэж байсан болохоор аппаратаа зүүгээгүй байсан юм.

Соло: Дараа аппаратаа зүүгээгүй үедээ хаалгаа битгий түгжиж бай.

А: Зүгээр ээ, өмнөх шигээ тусдаа байшинд амьдраагүй юм чинь. Тэгээд ч одоо хий ашигладаг айл байгүй болчихсон. Би хордохгүй. Аав аа, ийм эрт надаар яах гэсэн юм?

Соло: Дэмий юм яриад л. Загатнаж байна уу?

А: Загатнаад байна. Эмээ байхгүй болохоор тос түрхэж өгөх хүн ч байхгүй. Хэлээдэх. Чонон хөрвөс танаас надад дамжсан уу?

Соло: Миний буруу биш шүү. Ээжийнх чинь.

А: Тэгнэ ээ. Сайн юмаа өвлүүлчихгүй.

Соло: Шао Ай. Тэр чиний ээж. Тэгж ярьж болохгүй.

А: Төрүүлчихээд өсгөөгүй биз дээ. Би таныг бодсондоо л ээж гэж дуудаж байгаа юм.

Соло: Шао Ай.

А: Аан?

Соло: Аавд нь хэлэх юм байна.

А: Ээжтэй хамт амьдар гэж хэлэхгүй бол бусад нь хамаагүй.

Соло: Миний охин ч мөн дөө. Ухаантай гэдэг нь.

А: Намайг үнэхээр явуулах юм уу? Аав аа, тэр үед таныг орхиод гадаад руу явсан. Харахаар дургүй хүрээд байна.

Соло: Тэнэг минь дээ. Аав ээж хоёр тохиролцоод салсан байхгүй юу.

А:  Үгүй ээ, худлаа ярихаа боль.

Соло: Аав нь хэзээ худлаа хэлж байсан юм?

А:  Тийм байх ёсгүй. Та хоёрын салсан бичиг байсан. Эмээ надад үзүүлсэн. Та хоёрыг гэрлэсний дараа намайг төрүүлчихээд танаас салчихсан гэсэн. Намайг төрүүлчихээд гадаад руу явчихсан гэсэн. Тэр таныг хаяад явсан.  Таныг ядуу байсан болохоор та бид хоёртой байхыг хүсээгүй. Намайг том болчихсон болохоор авах гээд байгаа юм. Яагаад ийм зэвүүн юм бэ?

Соло: Шао Ай. Чи буруу ойлгосон байна. Аав нь том болохоор тайлбарлаж өгнө өө.

А:  Би тантай баймаар байна. Надад тэр хэрэггүй.

Соло: Шао Ай. Шао Ай. Хаалгаа онгойлго, Шао Ай. Хоёулаа тохиролцсон  байх аа. Муудалцсан гэсэн хаалгаа түгжихгүй гэсэн. Хаалгаа нээ, Шао Ай. Хаалгаа нээ.

А:  Аппаратаа авчихсан. Сонсохгүй байна.

Соло: Ээж ээ, танд зав байна уу? Надад таны тусламж хэрэгтэй байна. Орой клуб рүү явах хэрэг гараад. Шао Айг ганцааранг нь орхимооргүй байна. Та ирэх боломж байна уу? За. Би таныг ирэхээр явъя.

****************

Тон:  Хоолой чинь өвдчихсөн юм уу?

Яа: Мэдэхгүй ээ. Хэд хоног гадаа хүйтэн байснаас болсон байх.

Тон:  Өвдөж байна уу?

Яа: Өвдөхгүй байна. Сэрвэгнээд байна. Бяцхан чөтгөр яагаад ирчихсэн юм бол? Чи энд юу хийж байгаа юм?

А: Гэрээсээ зугтчихсан.

Яа: Хөөх. Чи ч зүг чиг олохдоо сайн юм аа. Манай өрөөг олоод ирчихдэг.

А: Хэний охин билээ дээ.

Яа: Тийм ээ, тийм тийм. Сологийн охин. Бахархахаас аргагүй. Чи мундаг.

Тон:  Мундаг юм аа. Гол асуудалдаа оръё. Яагаад гэрээсээ зугтаж байгаа юм? Юу болсон юм?

А: Ээжийг ирсэнээс хойш аав надад хайргүй болчихсон юм шиг байна. Би яах вэ?

Тон:  Ороод ярилцъя. Оръё.

А: За.

Тон:  чемодан аа. Хэрэггүй болчихсон уу? Би оруулаад ирье.

****************

Тон:  Гарахгүй гээд байна.

Соло: Уучлаарай, дахиад төвөг удчихлаа.

Тон:  Үгүй ээ. Төвөг болоогүй. Яаяа бид хоёр Шао Айд  сайн. Энд байхад асуудалгүй. Гэхдээ байнга гэрээсээ зугтаад байвал, дараа энд ирэлгүй өөр газар руу явчихаж магадгүй. Тэгвэл аюултай шүү.

Соло: Тэгэхгүй ээ.

Хан: Чи яаж мэдэж байгаа юм?

Соло: Өөрийнхөө охиныг мэдэж байна. Шао Ай муухай ааш гаргасан ч гэсэн, өөрийгөө хамгаалж мэднэ. Надад уурласнаа мэдэгдэх гэж чам дээр ирж байгаа юм. Тон Ниан, энэ охидын дотуур байр болохоор бид нар орж болохгүй. Шао Айг дуудаад өгч болох уу? Би энд хүлээж байя.  Тэрэнтэй ярилцах гэсэн юм.

Тон: Манайх мастерын ангийнхан байдаг болохоор тийм хатуу дүрэм байхгүй. Би эгчид хэлээд та хоёрыг оруулаад өгье. Хүлээж байгаарай. Эгч ээ, энэ манай хамаатнууд байгаа юм. Надтай ярилцахаар ирсэн болохоор гучин минут болоод явчихна.  Орж болох уу?

Эм: Тэг ээ. Битгий удаарай.

Тон:  Баярлалаа. Аяархан. Уучлаарай, гурван минутын дараа ороорой. Би удахгүй. Удахгүй. Хурдан хурдан. Хурдан, өрөөгөө цэвэрлээрэй. Гадаа хүлээж байгаа.

Яа: Гадаа юу?

Тон:  Тийм.

Яа: Ирчихсэн юм уу? эртхэн хэлэхгүй дээ.

Ч: Хурдлаарай.

Яа: Чун чун, дотуур хувцас чинь.

А: Энэ байна. Энэ байна.

Яа: Яагаад инээгээд байгаа  юм? Чамаас болж байгаа юм.

Тон:  Яаяа, идсэн юмаа цэвэрлээрэй.

Яа: Уучлаарай, уучлаарай.

Тон:  болчихсон уу?

Яа: Үгүй ээ, үгүй үгүй.

Тон:  Орууллаа шүү.

Яа: За за за.

Тон:  За, орж болно. Яаяа,  Чу Чун, та хоёр ажилтай гэсэн байх аа?

Яа: Нээрэн тийм.

Ч: Тийм шдээ.

Яа: Явъя.

Соло: Шао Ай. Наашаа ирж явахдаа аав нь зөндөө бодсон. Ээж бид хоёрынхоо талаар чи буруу ойлгосон болохоор аав нь тайлбарлаад өгье.

Тон:  Энэ удаа сайн ярилцаад учраа олох байх, тийм ээ?

Хан: Соло багийн ахлагч байсан, одоо захирал болсон. Хүний сэтгэлийг ойлгохдоо сайн болохоор, санаа зовох хэрэггүй.

Тон:  Хүний сэтгэлийг ойлгох оо? Гэхдээ л чамайг ятгаж чадаагүй биз дээ? Хүүхэдтэй байх хэцүү юм аа тээ? Хүүхдээ төрүүлчихээд, дараа нь өсгөнө, хариуцлага хүлээнэ, хүмүүжүүлнэ. Би хүүхэдтэй болбол сайн ээж болно оо.

Хан: Мэднэ ээ.

Тон:  Юу мэднэ гэж? Чамд хамаагүй хэрэг.

А: Ярихаа боль. Сонсохыг хүсэхгүй байна.

Соло: Шао Ай, аавынхаа үгэнд ор л доо. Аавынхаа хэлэхийг сонс.

А: Юу ч сонсохыг хүсэхгүй байна. Та намайг анхнаасаа хүсээгүй. Миний төрснийг ч мэдээгүй. Намайг авахыг хүсээгүй юм бол яах гэж ээжид намайг өсгөнө гэж хэлсэн юм? Асрамжийн газар өгчихгүй яасан юм?

Соло: Шао Ай. Чиний бодож байгаа шиг юм болоогүй. Би эхэндээ мэдээгүй байсан. Гэхдээ сайн сонс, аав нь чамайг хаяна гэж ганц ч удаа бодож байгаагүй. Ганц ч удаа тэгж бодоогүй.

А: Итгэхгүй байна. Ээж намайг төрүүлчихээд хаяад явчихсан. Та ч гэсэн хүүхэдтэй болохыг хүсээгүй. Та хоёр яг адилхан. Яг адилхан. Би та нарт хэрэггүй. Би байхгүй байсан бол та нарын амьдрал хамаагүй дээр байх байсан биз дээ?

Соло: Шао Ай. Миний амьдралд тохиолдсон зовлон бэрхшээл, бүтэлгүйтэл бүгд миний сонголт байсан. Би харамсдаг. Гэхдээ би чам шиг охинтой болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Яагаад гэвэл чи надад яаж хайрлахыг заасан. Чамайг жаахан байхаас ийм том болтол өсгөхдөө жаргал, зовлонгоо бүгдийг нь хуваалцсан. Чи мэдэх үү? Тэр бол аавынх нь амьдралын дурсамжууд.

Тон:  Сонсголын аппарат хайж байна уу? Энэ байна. Гэхдээ эвдэрчихсэн юм шиг байна.

Соло: Тэрнийг харж байгаарай. Би засуулчихаад ирье.

Тон:  Соло. Эндээ хэд хонуулбал ямар вэ? Тайвширсных нь дараа ирээд дахиад ярилцаад үз. Тэгэх үү?

Соло: За... Тэгвэл би...

Тон:  Хэрэггүй ээ, хэрэггүй. Энд байхад мөнгө хэрэг болохгүй. Хоолны газраас картаа хоол идчихнэ.

Соло: Хоолны карт ч бас мөнгөөр цэнэглэнэ шд.

Хан: Мөнгөгүй хэн байсан юм? Хоолны мөнгө хангалттай байгаа.

Соло: За. Утсаа байнга асаалттай байлгах болохоор хэрэг гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.  

Тон:  За. Шао Ай. Шао Ай. Би байна. Битгий уйл. Тэд нар явчихсан. Над руу хар даа. Уур чинь гарчихсан гэдгийг би мэднэ ээ. Аавдаа зөндөө хайртай биз дээ? Битгий уйл. Зүгээр ээ, зүгээр... Шао Ай, битгий уйл.

А: Ээж намайг төрүүлчихээд хаяад явчихсан. Та ч гэсэн хүүхэдтэй болохыг хүсээгүй. Та хоёр яг адилхан. Яг адилхан. Би та нарт хэрэггүй. Би байхгүй байсан бол та нарын амьдрал хамаагүй дээр байх байсан биз дээ?

Соло: Төвөг удчихлаа.

Хан: Төвөг удсан хүн чинь тэр. Надад хэлээд ямар ч нэмэргүй.

Соло: Сэтгэл таагүй болохоор... чамаас уучлалт гуйвал дээрдэж магадгүй.

Хан: Охиноосоо салж чадахгүй байж сайн хүн болж жүжиглэх ямар хэрэг байгаа юм? Тэр үед ч тэгсэн, одоо ч ялгаагүй. Хүүхдийн юу хүсч байгааг сонсох хэрэгтэй шд.

Соло: Би сайн хүн болж жүжиглээгүй. Тэр охин хүүхэд. Надтай байснаас ээжтэйгээ байса нь дээр. Би байнга гэртээ байж чадахгүй. Өрөвдөөд байна. Би сайн харж асарч чадаагүй. Биеэр нь юм туураад байгаа. Тэр үед би тосыг нь түрхээд өгчихдөг байсан. Одоо тосыг нь ч түрхэж өгч чадахгүй байна. Ээж нь түрхээд өгчихнө. Ээжтэйгээ байсан нь дээр. Хэдэн жилийн дараа аав нь ч гэсэн миний хийж өгч чадахгүй олон юм гарч ирнэ. Хан. Үнэнийг хэлэхэд... би юу бодож байгааг нь ч мэдэхгүй байна. Чи хүүхэдгүй болохоор ойлгохгүй байх. Заримдаа тэрийг хараад би бахархдаг. Заримдаа би өөрийгөө үзэн яддаг.

*************

Тон:  Аппарат нь эвдэрчихсэн. Одоо юу ч сонсохгүй байгаа.

Яа: Соло ятгаж чадаагүй юу? Аавтайгаа өссөн мөртлөө Сологийн үгэнд орохгүй байгаа бол... бид нар бүр ч нэмэргүй байх.

Тон:  Мэдэхгүй ээ. Байна уу?

Хан: Дагуулаад гараад ир.

Тон: Одоо юу? Хан Шаняан дагуулаад гараад ир гэнэ ээ.  

Яа: Яах гэж байгаа юм бол?

Тон:  Мэдэхгүй ээ.

Яа: Чи асуугаагүй биз дээ?  

Тон:  Асуугаагүй. Дагуулж гарах арга бодож олох хэрэгтэй байна. Чи уурлаж болно. Гэхдээ би өлсөөд байна. Чи ч гэсэн өлсөж байгаа байх. Хоолонд уурлаж болохгүй биз дээ. Худлаа яриад гаргаад ирлээ. Гэхдээ гарч ирсэн ч гэсэн чамтай явахгүй байх. Хөөе...

Хан: Би аав, ээж хоёрын чинь найз байсан. Тэр хоёрын тухай сонсмоор байвал надтай яваад шинэ сонсголын аппарат ав.

А: Хуучинсаг гэдэг нь. Сонсголын аппаратыг жороор авдаг юм. Хаанаас ч хааагүй авчихдаг гэж бодоо юу?

Хан:  Чамд... илүү сонсголын аппарат байгаа биз дээ?

А: Та яаж мэдсэн юм?

Хан: Тэр хоёрын тухай сонсмоор байгаа бол сонсголын аппаратаа зүү.

А:Үүргэвчинд байгаа.

Хан: Яваад үүргэвчийг нь аваад ир. Би харж байя.

Тон:  Муухай аашилж болохгүй шүү. Шао Ай. Би яваад аппаратыг чинь аваад ирье. Хүлээж байгаарай.

26-р анги төгсөв.

Back to episodes Go home