Go Go Squid 25

Go Go Squid! EP25

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Л: эм, Тон Нианы найз Лан Мей, дуучин

Н: эр, Тон Нианы найз Лан Мейгийн нөхөр

 

25-р анги.  

Яа: Сайн уу.

Ми:  Хөөе. Ямар хэргээр ирээ вэ?

Яа: Сүүлийн үед сураггүй байхаар нь амьд байна гэж харахаар ирлээ.

Ми:  Би сайн байгаа.

Яа: Эртээд ВиЧатаар найзууд болсоноос хойш надад юу ч бичихгүй байсан.

Ми:  Бичмээр л байсан, даанч юу бичихээ мэдэхгүй байсан юм.

Яа: Юу авсан юм?

Ми:  Жаахан ам хөдөлгөх юм авсан.

Яа: Бэлэн гоймон уу? Байнга битгий идэж бай. Ямар ч шим тэжээл байхгүй. Хөөх. Хөөх... Энэ юу вэ? Дарс авчихсан байна. Энэ ямар амттан юм уу? Би Шин... Миний сэтгэлийг чинийхтэй харьцуулж байгаа юм уу?

Ми:  Нөгөө хүний сэтгэл гэсэн утгатай. Би гэж нөгөө хүн гэсэн үг.

Яа: Мэдэж байх шив. Тэгвэл энийг уувал нөгөө хүнийхээ сэтгэлийг ууж байгаа гэсэн үг үү? Намайг хамт уухыг урих юм бол чи “нөгөө хүн” болно. Тэгэхээр би чиний сэтгэлийг уу гэсэн үг үү?

Ми:  Эртээд би Шанхайд байдаг баранд орсон.

Яа: Баранд орох завтай байсан юм уу?

Ми:  Явахаасаа өмнө сүүлчийн удаа том хотын уур амьсгалыг мэдрэхийг хүссэн юм.

Яа: Нислэг чинь хэзээ юм?

Ми:  Нөгөөдөр. Холбоотой байгаарай.

Яа: Хүлээгээрэй.

Ми:  Яасан? Би шөвгийн наймын тоглолт үзмээр байна.

Яа: Гэртээ харих гэж байж, тоглолт үзэж яах юм?

Ми:  Чи яллаа. Тэмцээнээ үзчихээд ярилцъя, тэгэх үү?

Яа: Үгүй ээ. Надтай яв. Явъя...

Ми:  Яасан бэ? Хаашаа явах юм?

Яа: Явж тэмцээн үзье.

Эр: Хятадын бүсийн Си Ти Эфийн мэргэжлийн лигийн найм дахь удаагийн сонгон шалгаруулах тэмцээнд ялсан СП багт баяр хүргэе.

Яа: Тийм  ээ.

Ми:  Тийм ээ. Тийм ээ.

Эр: Тэд бүсээсээ шалгарч чадлаа.

Ми: Тоглогч солигдсон болохоор СП шал өөр байна. 

Яа: Хөөе. Чамайг сольчихоод байхад.

Ми:  Тэр хамаагүй ээ. Би харамсахгүй байна. Тэмцээнд хувь хүний хүч, авъяас их чухал. Хувийн харилцаа багийн тэмцээнд ямар ч нөлөө байхгүй. Захирал, бас удирдлагуудын зөв. Би л тэднийг ойлгож, дэмжихгүй байсан бол зодог тайлахгүй байсан юм. Тийм биз  дээ? Юу уух вэ? Би дайлъя. Санаа зоволтгүй.

Яа: Хөөе хөөе хөөе.

Ми:  Шар айраг байгаа юу?

Яа: Найз аа. Ийм юм хүртэл идсэн болохоор энийг би даачихъя.

Ми:  Хөөе хөөе.  Эрчүүд өрөөсөө харамласан ч,  найзуудаасаа харамладаггүй юм. За юу?

Яа: За яах вэ. Шанхайн захын дүүргээр дээд зэрэглэлийн зоогийн газрууд зөндөө байгаа. Тийшээ явъя.

Ми:  Сун Яаяа, чи албаар ингэж байна уу?

Яа: Гурван шар айраг. Суу суу суу суу, сууж бай. Хөөе. Энэ ажилдаа ийм дуртай байж, яагаад явж байгаа юм? Эрчүүд та нар туйлшрах дуртай байдаг юм уу?

Ми:  Явахгүй тэгээд яах юм?

Яа: Энд үлд л дээ. Өөр хийх юм зөндөө байгаа шд. Жишээлбэл... лайв хийх, интернэтийн компанид ажилд орж болно. Аль нь ч байсан болно. Ядаж л мөрөөдөлтэй чинь ойролцоо ажлууд, тийм биз дээ? Ниан Ниан, надад тусал л даа.

Тон: Тийм ээ, Ингээд яваад өгвөл нөгөө дөрөвт чинь хэцүү шд. Соло багийн дөрвөн гишүүнийг хэлж байна. Ай Чин, Хан Шаняан бас Соло. Тэд нар зодог тайлсан ч гэсэн энэ салбартаа ажиллаж байгаа биз дээ.

Яа: Тийм ээ. Хан Шаняан хүртэл орхиж чадахгүй байхад чи ч гэсэн явмааргүй байгаа биз дээ?

Ми: Тон Ниан, чи Шаняаны төлөө хэлж байна уу? Би тэрнийг надад ямар ч өргүй гэж боддог. Үнэн шүү.

Тон: Би Хан Шаняаны төлөө хэлээгүй ээ. Би энийг... нэг... нэг хүний төлөө хэлж байна.

Яа: Инээгээд байлгүй нэг юм хэл л дээ.

Ми: Би жаахан бодъё, за юу?

Яа: Бодож яадаг юм, шууд л хий. Би үл хөдлөх хөрөнгийн газруудтай холбоо барьчихсан. Явж байр үзье.

Ми: Байр үзэж яах юм?

Яа: Байр түрээслэхгүй юу. Байр хайх хоорондоо сайн бод. Шийдвэрээ гаргаад үлдэхээр болбол байр чинь бэлэн гэсэн үг. Санаа зовох юм байхгүй болно шд.

Ми: Үлдэхгүй гэж шийдвэл яах вэ?

Яа: Тэгвэл... Байраа буцаагаад өгчихгүй юу. Эр хүн гээд байсан биз дээ?

****************

Эр: За за за.  

Ми: Цадчихсан уу?

Яа: Байр дээд давхарт нь болохоор шөнө чимээ шуугиан ихтэй байна даа. Хэрэггүй байх аа... Хаалга нь нээлттэй болохоор хамгаалалт муутай юм байна. Бас орц нь харанхуй байсан. Болохгүй.

Ми: Орц нь цэвэрхэн, гэрэлтэй юм байна. Хаалга нь бас түгжээтэй. Энэ давгүй юм байна.

Яа: Гэхдээ зуучлагч нь нэг л хачин байсан. Нэг юм нуугаад байгаа юм шиг. Луйварчин шиг санагдаад байна.

Ми: Чи туршлагатай юм аа.

Яа: Дахиад хайгаад үзье.  Би зөндөөг олсон. Явж үзье.

Эр: Энэ байрыг өнөөдөр та хоёрт үзүүлэхээр бэлдсэн. Жижигхэн ч гэсэн байгалийн гэрэлтүүлэг сайтай. Метроны буудалд арван минут алхаад оччихно. Ойр хавьд нь гурван автобусны зогсоол байдаг. Хүнсний дэлгүүр, жим, бас их дэлгүүр ч байгаа. Энэ хамгийн сайн байрнуудын нэг.

Ми: Сарын түрээс нь хэд юм?

Эр: Аан. 5200юань. Нэг сарын барьцаатай, гурван сараар урьдчилж төлнө.

Ми: 5200?

Эр: Тийм ээ.  Эрхэм ээ, та хоёр хосууд уу? Хоёулаа ажил хийх юм бол энэ байрыг түрээслэхэд ядах юм байхгүй ээ.

Яа Ми: Бишээ биш биш биш биш. 

Яа: Бид нар хосууд биш.

Ми: Надад байр хайхад тусалж байгаа юм.

Эр: Аан. Би буруу ойлгочихож. Эрхэм ээ, та байр хайж байгаа юм уу?

Ми: Тийм ээ, би хайж байгаа юм. Би би.

Эр: Таныг их идэвхтэй байсан болохоор буруу ойлгочихож.

Яа: Шанхайд ирээд удаагүй болохоор нь сайн байр сонгож чадахгүй байх гэж санаа зовоод.

Эр: Эндхийнх болохоор байр үзэхэд нь тусалж байгаа юм байна, тийм ээ? Эрхэм ээ, энэ байрыг юу гэж бодож байна?

Ми: Би таван минут бодож болох уу?

Эр: Тэг ээ, яарах хэрэггүй. Би нэг үйлчлүүлэгчтэйгээ яриадахъя. Уучлаарай.

Ми: За.. баярлалаа баярлалаа баярлалаа. Баярлалаа, баярлалаа.

Яа: Таалагдахгүй байна уу?

Ми: Үнэнийг хэлэхэд би ирээдүйд яах талаар сайн бодоогүй л дээ. Энэ байр том юм байна. Жижиг байр хайсан нь дээр байх

Яа: Сайн бодоогүй ээ?

Ми: Аанхан.

Яа: Суу... Нүдээ ань.

Ми: Нүдээ ань аа?

Яа: Аанхан. Нүдээ ань. Нүдээ аниад төсөөлөөд үз. Буйдан дээрээ тайван гэгч нь сууж байна гэж төсөөл. Тийм ч тухтай биш байна даа. Хүлээгээрэй, нүдээ нээж болохгүй шүү.

Ми: За. Нээж болох уу?

Яа: Болохгүй ээ.

Ми: Юу юм бэ?

Яа: Нүүрний маск. Одоо л буйдан дээрээ тайвшраад сууж болохоор болсон болохоор төсөөлөөд үз. Энэ байрыг гэр чинь гэж төсөөл. Өдөр болгон ширээн дээр чинь амттай хоол байна. Гэнэтхэн хоол үнэртэхгүй байна уу?

Ми: Тийм байна.

Яа: Дээр нь өөрийнхөө дуртай эгдүүтэй бас том нохойг төсөөл. Буйдан дээр чинь хамт суугаад байж байна. Хөөрхөн толгойг нь илж болно. Сайхан байгаа биз дээ? Бас гэрт чинь энд тэндгүй савтай цэцэгнүүд байна.  Гэр чинь тухлаг, сайхан харагдаж байна... бас өдөр болгон гэртээ ирээд сайхан хөгжим сонсож, сэтгэл санаа чинь сайхан байх болно.

Ми: Надад хэн хөгжим тоглуулж өгөх юм?

Яа: Мэдээж, чиний хамгийн хайртай, сайн хүн чинь... Чамд сайхан санагдаж байна уу?

Ми: Тийм ээ. Үнэхээр сайхан.

Яа: Тэгээд шийдчихсэн үү?

Ми: Түрээслэе.

Яа: Тийм ээ. Чадчихлаа. Тийм ээ.

Ми: Тон Ниан та хоёрт үнэхээр баярлалаа. Та хоёрыг үнэтэй хоолоор дайлна аа.

Яа: Үнэтэй хоол хэрэггүй ээ. Би Тон Нианд санаа зовоод байна. Хан Шаняан тэрнийг дандаа гомдоодог.

Ми: Надад даатгачих. Би учрыг нь олно оо.

Яа: Нээрэн үү?

Ми: Анхн.

Яа: Анхн.

****************

Яа: Би та нарын хувцасыг  аваад ирлээ.

Тон: Баярлалаа.

Яа: Энэ хоёр чинийх байх аа?

Ч: Баярлалаа.

Яа: Ниан Ниан, би шүүгээнд чинь хийчихье.

Тон:  За. Баярлалаа, Яаяа.

Яа: Хан Шаняаныг өдөх хэрэгтэй. Хэрвээ Тон Нианд сайн хэвээрээ бол... Тон Ниан тэрнийг мартсан гэж хэлбэл тэр яах бол? Ниан Ниан.

Тон: Аан?

Яа: Хан Шаняаны өгсөн юмнуудыг бүгдийг нь хураачихсан биз дээ?

Тон: Тийм.

Яа: Тэгвэл энэ цамц...

Тон: Би угаачихсан, буцааж өгөх гэж байсан юм.

Яа:  Буцааж өгөх гэж байгаа юм уу? Тэгвэл... Дурсгал болгоод зурагаа авахуулах уу?

Тон: Чи зурагаа ав ав.

Яа: Үнэд хүрэхгүй юмнуудыг. Хая хая.

*************

Хан: Энэ ямар утгатайг мэдэх үү?

Тон: Ямар утгатай...

Хан: Тон Ниан бол гахай... Болзоонд явахдаа юу хийдэг байсан бэ?

Тон: Аан?

Хан: Чиний хувийн амьдралд оролцох гээгүй юм шүү. Би мэдэхгүй болохоороо асууж байгаа юм.

Тон: Би... чи миний анхных болохоор... Тийм болохоор би бяцхан илжигийг хайртай хүнээ гэж бодоод дуулсан.

Эр: Тэгвэл бяцхан илжиг чинь яаж байна?

Тон: Бяцхан илжиг явчихсан.

****************

Ву: Удахгүй төв рүү буцна. Тээшээ баглахгүй юм уу? Хөөх. Ийм ихийг авсан юм уу? Мөнгөтэй болчихоо юу?

Хан: Тон Нианд авсан юм. Салалтын бэлэг. Яагаад инээгээд байгаа юм?

Ву: Таны үерхэл үнэтэй юм аа. Хамт байхдаа үнэтэй эртний эдлэл бэлэглээд л. Салахдаа хүртэл бэлэг өгөөд л.

Хан: Эр хүн ингэх ёстой биз дээ?

Ву: Тийм ээ. Гэхдээ, мөнгөтэй болсон бол миний мөнгийг өгөхгүй юм уу?

Хан: Тэр... Надад дахиад мөнгө зээлж болох уу? ВиЧатаар шилжүүлэх хэрэггүй. Бэлэн мөнгө байвал сайн байна.

Ву: Намайг мөнгөний машин гэж бодоо юу? Эсвэл дахиад салах гэж байгаа юм уу?

Хан: Юугаа яриад байгаа юм бэ? Бид нар ах дүүс биз дээ?

Ву: Одоо л дүүтэйгээ мэдэж байгаа юм уу?

Хан: Хөөе. Харамч гэдэг нь.

**************

Эр: Шаняан, шилдэг наймд үлдсэнд баяр хүргэе.  

Хан: За.

Эр: Хөөе. Шаняан?

Хан: Бүгдийг нь нэг дор хэлчих.

Эр: Сайн сонс. Нэг хүн ирсэн чинь Жао эгч чинь өрөөнд чинь оруулчихсан. Би зогсоож чадаагүй. Надад хамаагүй хэрэг шүү. Намайг буруутгах хэрэггүй.

Ү: Шао Ми. Ус уу.

Ми: Баярлалаа, Жао эгч ээ.

Ү: Харалгүй удсан байна. Сайн сууж байсан биз дээ?

Ми: Сайн сайн. Та сайн уу?

Ү: Чи турчихсан байна.

Ми: Магадгүй ээ.

Ү: Шао Хан. Шао Мийг ирэхээр нь би оруулаад ирсэн. Тэр жил би Солод ажиллахаар хүсэлт гаргахдаа та нарыг харж хандъя гэж бодож байсан юм. Та нарыг тарчихна гэж санаагүй. Нүд ирмэх зуур та нар ийм том болчих гэж.

Ми: Бид нар хөгширч байна.

Ү: Дэмийрээд...

Ми: Тэр үед тантай уулзаж чадаагүй. Хан Шаняан таныг олж авсныг ч  би мэдээгүй.

Ү: Энэ хүүхэд их зөөлөн сэтгэлтэй. Надад хийгээд байх ч ажил алга. Унтлагын өрөө, хурлын өрөө, бэлтгэлийг өрөө цэвэрлээд л болоо. Хүүхдүүдийн өрөөг надаар цэвэрлүүлдэггүй. Зүгээр сууснаас ялгаа алга.

Ми: Зүгээр л таныг өдөр болгон харж сэтгэлээ амрааж байгаа юм. Өөрчлөгдсөн юм алга.

Ү: Зүгээр ээ. Та нар ярилц. Би явлаа.

Ми: За.

Хан: Яваагүй юм уу?

Ми: Үгүй ээ.

Хан: Яваагүй юм бол хэлэхгүй яасан юм? Танайх руу чиний араас явах гэж байлаа шд.

Ми: Чамд гэнэтийн бэлэг барих гээд.

Хан: Яваагүй чинь сайн болж. Ойр ойрхон уулзаж байя.

Ми: Би байр түрээсэлсэн. Манайд очоорой.

Хан: Ийм хурдан уу?

Ми: Яаяа надад тусалсан юм. Сайн мэддэг юм байна лээ.

Хан: Фен чинь чамд их сайн юм аа.

Ми: Юу бодоод байгаа юм бэ? Тон Ниан шиг сайн найзтай болохоор л тэр.

Хан: Үлдэхээр шийдсэн бол юу хийх гэж байна?

Ми: Харж байж шийднэ ээ. Ямартай ч одоохондоо үлдэхээр шийдсэн.

*****************

Ми: Нээрээ, би Хан Шаняаныг заавал ирээрэй гээд хэлчихсэн. Ирэхгүй бол найзын холбоогоо тасална гээд хэлчихсэн.

Тон: Жимс бэлэн болчихлоо. Ирж идээрэй.

Ми: За. Ашгүй дээ.

Тон: Нааш ир. Чихэрлэг үгүйг нь мэдэхгүй.

Ми: За... Өнөөдөр ирж цэвэрлэгээ хийхэд тусалсанд баярлалаа. Сайхан болчихлоо.

Тон: Зүгээр ээ.

Ми: Тон Ниан, надад хэлэх юм байна. Хан Шаняан итгэл даах хүн биш. Тэрний хэлсэн болгонд итгэж болохгүй шүү.

Тон: Мэднэ ээ.

Ми: Чи үнэхээр мэдэх юм уу?

Тон: Надад сайн биш гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ тэр сайн хүн.

Ми: Чамд сайн. Тэр угаасаа эмэгтэйчүүдтэй орооцолдоод байдаг хүн биш. Жао эгч...бас хойд ээж нь... бас дэлгэцэн дээр нь гардаг бяцхан Лолита л биш бол... Товчоор хэлбэл, хайр дурлалын асуудлыг сайн мэдэхгүй. Надад итгэ. Тэр чамд сайн. Тэр чамд их сайн. Тон Ниан, надад дахиад нэг туслаач тэгэх үү? Хаалганы хонх эвдэрчихсэн, бас камер нь эвдэрчихсэн болохоор... доод давхрын хаалга онгойлгож болохгүй байгаан. Чи очоод онгойлгоод өг тэгэх үү? Солон ирж байгаа. Соло.

Тон: Аан, за за за. Би оччихоод ирье.

Ми: За. Баярлалаа, баярлалаа, баярлалаа.

Тон: Зүгээр ээ.

Яа:  Хэн ирж байгаан?  

Ми: Ирэх ёстой хүн ирж байна.

Хан: Аан?

Тон: Уучлаарай, дотогшоо онгойдог гэж бодсон юм. Өнөөдөр бэлтгэлгүй юм уу?

Хан: Тийм. Хэн байгаа юм?

Тон: Би, Ми Шаофей, бас Яаяа.

Хан: Өөр хүн байхгүй юу?

Тон: Байхгүй.

Оу: Бэр эгч биднийг тосч байгаа юм уу?

Хан: Хамаагүй ярихаа боль.

Оу: Би хүн андуурчихсан уу? Үгүй л байна даа. Ийм эгдүүтэй бэр эгчийгээ юу гэж өөр хүнтэй андуурч байх юм. Тийм биз дээ?

Хан: Хэдэн давхарт юм?

Тон: Дөрвөн давхарт. Зүүн талын хаалга.

Оу: Бас яагаад ааш нь хөдөлчихсөн юм? Илжиг шиг муухай ааштай гэдэг нь. Тоох хэрэггүй.

Тон: Тоох хэрэггүй ээ. Хурдан ор.

Оу: Орцогооё.

Тон: Та нар орж бай. Би найзуудыг чинь ирэхийг хүлээж байя. Дээр байдаг камер эвдэрчихсэн гэсэн.

Оу: Тэгвэл дээр хүлээ байя.

Тон: За.

Хан: Шинэ байранд орсонд баяр хүргэе. Улаан дугтуй.

Ми: Баярлалаа.

Оу Ми Яа: Хөөх.

Ми: Зузаан юм аа.

Яа: Харъя.

Хан: Дараа нь ганцаараа байхдаа тоолоорой.

Ми: За за, тоглож байна. Ингэх хэрэггүй. Хурдан ав ав ав.

Хан: Чи ав.

Ми: Буцаагаад ав аа.

Хан: Яагаад ёсорхоод байгаа юм?

Ми: Чи ирсэн бол боллоо.

Хан: Ав аа. Ав гэж байна.

Оу: Та нар залхахгүй байна уу? Авмааргүй байгаа юм бол надаа өгчих.

Ми: Үгүй ээ. Үгүй шүү.

Оу: Зузаан биш ч гэсэн, битгий голоорой.

Ми: Битгий голоорой гэнэ шүү. Гаргаад харуул.

Оу: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Дараа өөрөө үз.

Ми: За за. Та нарт баярлалаа. Та нарыг гэрлэхээр би хариуг нь барина аа.

Яа: Хөөе. Манай Тон Ниан хаана байна?

Хан: Оу Чиан, чамтай орж ирээгүй юм уу?

Оу: Чи ямар ч шалтгаангүй загначихсан чинь уйлаад,  орж ирэхгүй гээд байна лээ шд.

Яа: Яагаад загнаж байгаа юм бэ? Арай гэж тэсч байхад нь, чи... яагаад бас загначихсан юм?

Хан: Наадахдаа итгэх хэрэггүй.

Ми: Хан Шаняан, чамд анхааруулчихъя. Тон Ниан өнөөдөр миний зочин шүү. Тэрнийг дээрэлхэх юм бол чамайг цонхоор шидчихнэ шүү.

Оу: Яг зөв. Чи тэрэнтэй бид нартай харьцдаг шигээ харьцах юм. Тэр чинь жаахан охин. Өрөвдмөөр гэдэг нь.

Хан: Би загнаагүй шдээ.

Яа: Загнасан уу?

Оу: Загнасан, их ууртай байсан.

А: Тон Ниан эгч ээ.

Тон: Чамайг дээ. Ингэж цочих гэж. Ирчихэв үү. Та хоёрыг хүлээж байсан юм. Орцогооё.

А: За.

Тон: Соло. Хан Шаняан ирчихсэн байгаа. Тэрнийг таагүй үг хэлбэл, юу ч болж байсан  болж өгвөл тэсэхийг бодоорой.

Соло: Санаа зоволтгүй. Өнгөрсөнд ч тэр, одоо ч тэр уурлахгүй.

Тон: За. Тэгвэл орцогоё.

А: Хурдан оръё.

************

Яа: Энд луугийн нүд, жүрж  байна.

А: Сайн уу.

Ми: Тавтай морил.

Ми Оу: Тавтай морил. Тавтай морил.

А: Тэр энд юу хийж байгаа юм?

Тон: Тэгж ярьдаггүй юм.

Соло: Бүгдээрээ ирчихсэн үү?

Оу: Бүгд ирсэн. Ай Чинаас бусад нь.

А: Ирэхгүй бол ирэхгүй л биз.

Соло: Шао Ай. Ахмад хүмүүсийн дэргэд хүндэтгэлтэй ярь. Шао Ми, нааш ир. Шинэ байранд орсны бэлэг. Улаан дугтуй.

Ми: Баярлалаа. Та хоёр адилхан үг хэлнэ гэж тохиролцсон юм уу?

Оу: Ахлагч аа, Шао Мийд сайн юм аа. Улаан дугтуй, бэлэг өгөөд л.

Ми: Алив, харъя.

Оу: Угаалгын нунтаг. Алчуур. Сойз... Ханиадны эм... Ахлагч аа, ханиадны эм бэлэглэж болдог юм уу?

А: Эрүүл мэндийн төлөө. Манай аав Шао Ми ахыг халамжилж байна. За юу?

Ми Оу: Аан... за за.

Соло: Яг зөв. Би та нарыг бодсоор байгаад зуршил болчихсон байна лээ. Байж байсан нь дээр. Би юу гэж хэлдэг билээ.

Ми Оу: Гэрээсээ хол явахдаа юу ч тохиолдсон бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Оу: Ахлагч аа, арван жил өнгөрчихөөд байхад. Өөрчлөгдөх хэрэгтэй шүү. Байнга нэг  юмаа ярьж болохгүй шд.

Ми: За, бүгдээрээ сууцагаа. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Наагуур чинь сандал байна. Хаана ч хамаагүй дуртай газраа суу.

Оу: За. Шао Ми...

Соло: Би энд суучихъя.

Тон: За. Тэгвэл...

А: Тон Ниан эгч ээ.

Тон: Аан?

А: Эртээд дотуур байранд асуусан юм... та бодож үзсэн үү?

Тон: Юу асуусан билээ?

А: Манай аав ямар байна, найз охин нь болох уу гэж асуусан шд.

Оу: Жаал аа, төвөг удахаа боль.

Тон: Чи юу яриад байна аа? Би дэлгүүр явчихаад ирье. Авах юм...

А: Дэлгүүрээс юу авах юм бэ? Манай аав сайн хүн. Дээр нь зарим хүнээс их мөнгө олдог...

Соло: Шао Ай.

Тон: Явъя аа, явъя. Надтай хамт дэлгүүр яв. Малгайгаа авчих. Бид хоёр дэлгүүр явчихаад ирье.

Яа: Би хамт явъя.

Тон: Хамт явъя, хамт явъя.

Ми: Хөөе хөөе хөөе. Хүлээ хүлээ хүлээ. Гал тогоонд их том загас байгаа. Би яаж шарахаа мэдэхгүй байна. Чи надад туслахгүй бол ... Тэгэхээр...

Яа: Аан, ойлголоо. Би тусалъя.

Соло: Шао Ай, нааш ир... Багш чинь чамайг хичээл дээрээ анхаарахгүй байсан гэсэн. Үнэн үү? Үнэнээ хэл.

А: Аав аа. Хавар болж байгаа тийм ээ...

Соло: Аан аан.

А: Хаврын улирал болохоор...

Тон: Өөр явах хүн байхгүй бол  би явчихаад ирье. Та нар юу идмээр байна? Би аваад ирье.

Ми: Надад авах юм их байгаа. Би жагсаалт бичээд өгье. Надаа цаас, харандаа аваад ир.

Яа: Аан,  за за.

Ми: Нөгөө... нэг уут угаалгын нунтаг. 

Соло: би угаалгын нунтаг аваад ирсэн шдээ.

Ми: Шинэ байранд орсон болохоор угаах юм их байна аа.

Соло: Аан...

Ми: Өөр юу билээ?

Яа: дөрвөн ширхэг.

Ми: дөрвөн ширхэг.

Яа: Хоёр уут будаа.

Ми: Хоёр уут будаа. Яг зөв.

Яа: бас давс.

Ми: Давс.

Яа: Ахиухан давс ав.

Ми: Гэрт давс байх хэрэгтэй шүү.

Яа: Тийм.

Ми: Тийм тийм тийм.

Яа: Гурил.

Ми: Гурил. Яг зөв.

Яа: Нэгмөсөн хэдийг авчих.

Ми: За. Өөр юу билээ?

Яа: Ус:

Ми: Ус.

Яа: Цэвэр ус.

Ми: Цэвэр ус. Тийм ээ, ус хэрэгтэй.

Яа: Нэг хайрцагийг.

Ми: Том хайрцагтайг.

Хан: Нүүлгэлтийн компаниар авахуулахгүй яасан юм? Ийм жаахан эмэгтэй хүн наадахыг чинь даах уу?

Ми: Чи хамт явахгүй юу. Баярлалаа.

Тон: Хоёулаа цагаан сараар хамтдаа дэлгүүр орсон юм байна. Шао Мигийн хэлсэн юмнууд яагаад энд байдаггүй билээ?  

Хан: Эндээ хүлээж бай.

Тон: Чи гэсэн энийг идэх дуртай юм уу?

Хан: Чи энийг авч байсан. Би санаж байна. Ой сайтай болохоор... болох уу?

Тон: Болно.

Хан: Энийг олоод ирье.

Тон: Би Яаяа, Шао Ми хоёрт хэлчихсэн. Ирж тусална гэсэн. Ирж байна.

Ми: Та хоёр яасан ч удаан явдаг юм.

Яа: Ган Год, Ниан Нианд туслахгүй юм уу? 

Ми: Харин тийм.

Хан: Би явах гэж байгаа болохоор юмыг чинь дээш нь зөөж чадахгүй нь. Энд буулгачихъя. Клуб дээр хийх ажил байна.

Ми: Худлаа ярихаа боль.

Хан: Үнэн.

Ми: Ёоёо, миний гар өвдөөд байна. Карпел туннелийн синдром гэдэг билүү? Мэргэжлийн өвчин байдаг гэсэн.

Яа: Чи зүгээр үү?

Ми: Зүгээр ээ. Тоглож байна. Яваарай. Яваарай.

Тон: Зүгээр үү? Би тусалъя.

Ми: Энийг авчих.

Яа: Алив би авъя. Би авчихъя.

Тон: Дээр нь тавилаа. Бүгдийг нь зөөгөөд дуусчихлаа. Үлдээд хамт хоол идчихээд явахгүй юм уу?

Хан: Тэр... тэгж чадахгүй юм шиг байна.

Тон: Зүгээр ээ, зүгээр. Ажил чинь илүү чухал. Тэгвэл хоолоо идэхээ мартав аа. Өлсөж болохгүй шүү.

Хан: Нээрэн, чамд өгөх юм байна. Дэлгүүрт явж байгаад энийг авсан юм. Зарим нь дахиад хийгдэхээ больчихсон.

Тон: Баярлалаа. Үлдээд, хоол идчихэд яв л даа. Бүгдээрээ... бүгдээрээ чамайг үлдээсэй гэж бодож байгаа. Явуулахыг хүсэхгүй байгаа. Би түрүүлээд орлоо. Хоол идмээр байвал ороод ирээрэй. Бид нар хүлээж байя... Болгоомжтой яваарай.

Ээж: Би чамд итгэж болох уу?

Хан: Амалъя. Дахиад Ниан Нианд төвөг удахгүй. Дахиад тэрэнтэй уулзахгүй. Ямар ч хайр сэтгэлийн холбоо байх боломжгүй гэдгийг ойлгуулна. Шао Ми, хийх ажил байгаа болохоор би шууд явлаа.

Яа: Хан Шаняан яасан?

Тон: Явчихсан.

Яа: Аан? Хайран боломж талаар боллоо. Чи тэрэнд юу гэж хэлсэн юм?

Тон: Юу ч хэлээгүй.

Яа: Хан Шаняан.

Хан: Яасан?

Яа: Тон Нианд чамд сайн байдаг. Чи ч гэсэн жаахан сайн байж болохгүй юу? Утсаа өгөөдөх.

Хан: Яах гэж байгаа юм?

Яа:  Харуулах юм байна. Хурдан хөдөл л дөө. Аварга болж байсан шигээ жаахан зоригтой байж болохгүй юу? Танай КК клубийн веб хуудас дунд сургуулийн хүүхдээр хийлгэсэн юм шиг харагддаг. Тон Ниан өөрчилчихсөн байгаа. Бас өөрийнхөө мөнгөө сервер түрээсэлсэн. Сайн хар. Үзчихээд, дээшээ гараад ирээрэй. За юу? Ниан Ниан хэд хоног нойргүй сууж байж хийсэн юм. Өрөвдөхгүй байна уу? Ядаж хамт хоол идчихээд явахгүй бол хичнээн гомдох бол. Ган Год, манай Тон Ниан сайн охин шүү. Тэрэнд жаахан ч гэсэн сайн бол зовоох хэрэггүй, за юу?

Ми: Сайн идээрэй.

А: Янзтай.

Ми: Хаачаад ирж байгаа юм?

Яа: Миний хувцасны товч уначихаад. Доор очоод хайсан чинь... чи итгэхгүй дээ. Олчихдог байна шд.

Ми: Хувцас чинь товчгүй юм байна шд.

Яа: Битгий хүний нууц хэлээд байгаач.

Ми: Аа... аан. Аан аан аан. Оу Чиан. Тоглоом тоглоё. Нааш ир.

Яа: Хурдан... Ямар тоглоом тоглох уу?

Оу: За, тэгье.

Соло: Миний авчирныг тоглоё.

Ми: Тон Ниан, чи ч гэсэн очиж тогло.

Тон: Зүгээр ээ. Би чамд тусалъя.

Ми: Зүгээр ээ. Очиж тогло.

Яа: Ийшээ хийх үү?

Ми: Наанаа тавьчих. За юу?

Тон: За.

Яа: Эхний тоглоом.

Ми: Яаяа, надад туслаач.

Яа: За.

Ми: Хурдан хурдан. Надад сой соус өгчих. Би загас чанаадахъя.

Яа:Алийг нь хийх үү?

Ми: Зүүн талынх нь.

Хан: Сүүлийн хоёр жил, гурван сарын хугацаанд бид ялж, бас ялагдсан. Инээж бас уйлсан. Биднийг сэжиглэж, муу хэлж бас биднийг шүүмжилж, буруутгаж байсан. Бид тайлбар тавьж байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй.

Тон: Тэр 18 нас хүрэхдээ яагаад Хятадын иргэн болохоор шийдсэнээ хэнд ч хэлээгүй. Гэхдээ миний Эй Си Эм тэмцээнд оролцсонтой адилхан шалтгаантай гэж бодож байна. Хятад хүний хувиар аварга болохын тулд. Стадионд Хятадын далбаа мандаж, Хятадын сүлд дуу дуугарахыг сонсох гэж. Өөрөө тоглохоо больсон ч гэсэн одоо ч тэрний төлөө тэмцсээр байгаа. Сүүлийн хоёр жил, гурван сарын хугацаанд бид ялж, бас ялагдсан. Инээж бас уйлсан. Биднийг сэжиглэж, муу хэлж бас биднийг шүүмжилж, буруутгаж байсан. Бид тайлбар тавьж байгаагүй. Тэгэх шаардлага ч байгаагүй. Өнөөдөр Хуа Яан Жон стадионд бид нэр алдарт хүрсэн ч бүгд утгагүй байж.

Хан: Бодоод байх нь ээ, би тэрэн шиг зоригтой биш юм. Хэн нэгнийг хайрлах зориг ч алга.

****************

Оу: За за за. Хоол идэхгүй байсан ч, уухгүй байж болохгүй шүү. Эхлээд Шао Мий шинэ байранд орсны төлөө. За.

Соло: За.

Яа: Төлөө.

Соло: Баяр хүргэе.

Ми: Би нэг юм хэлье. Манайх чиний хоёр дахь гэр биш шүү. Би чамайг хүлээж авахгүй.

Оу: Өөдгүй гэдэг нь. За... Хоёр дахь нь... Чамд таарсан азны төлөө. Ийм хөөрхөн эмэгтэй фентэй болсны төлөө. Би Шао Мигаас дутахгүй дээ. Надад яагаад фен байдаггүй юм бэ? Шударга биш байна.

Яа:  Үгүй ээ, Би чиний ч гэсэн фен.

Оу: Намайг өрөвдөө юу?

Ми: Аан?

Яа: Багийн фен. Багийн фен.

Ми: Аан...

Оу: Гэхдээ тэрний сэтгэлд ганцхан чи байгаа. Тэрэнт итгэх хэрэггүй. Алив алив. Тулгая... ууцагаая...

Ми: Одоо болно оо болно. Дахиад уух хэрэггүй. Чи согттолоо ууна гэвэл миний ирэх сарын хэрэглээний мөнгө ч хүрэхгүй.

Оу: Оу Чиан би тийм хүн гэж үү? Гурав дахь хундагыг...

Ми: Үгүй ээ. Үгүй. Одоо болно. Гурав дахийг нь би  хэлье. Би хэлье.Гурав дахь хундагыг та нарын төлөө ууя. Намайг орхиогүйд баярлалаа. Хан Шаняанд ч гэсэн. Тэрний сэтгэлийг бусад нь ойлгохгүй байсан ч, би сайн ойлгож байна. Та нарын төлөө, Хан Шаняаны төлөө.

Оу: Хөөх... Бага уу л даа. Үнэтэй архи шүү.

Соло: Тон Ниан.

Тон: Аан?

Соло: Хан Шаняан ажлаас өөр юм мэдэхгүй. Заримдаа чамтай хамт байж чадахгүй байсан ч битгий гомдоорой.

Тон: Би... би гомдоогүй ээ. Яалаа гэж уурлах вэ.

Яа: Ниан Ниан. Эмнэлэг явах цаг болчихож. Өнөөдөр Жэн Хуйгийн ээж хагалгаанд орж байгаа биз дээ?

Тон: Нээрэн тийм. Уучлаарай, би хамт хоол идэж чадахгүй нь. Манай дээд ангийн ахын ээж нь хагалгаанд орж байгаа. Манай аав хагалгааг нь хийж байгаа болохоор би очихгүй бол болохгүй. Та нар хоолоо идчих. Би явлаа.

А: Тон Ниан эгч ээ, манай ааваар хүргүүлчих.

Тон: Би өөрөө такси дуудчихна аа. Такси дуудчихна.

Соло: Би хүргээд...

Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би таксигаар явчихна.  Явлаа. Баяртай.

Яа: Болгоомжтой яваарай.

Тон: За.

25-р анги төгсөв.

Back to episodes Go home