StandUpComedy 10

ХүүхЭр:      “Зүгээр л инээе” гоцлол шогийн наадамд тавтай морил. Би бол цорын ганц Роналд Грамп. Сайн уу, Канадчууд аа. Баахан шинэ тариф тогтоосонд уучлаарай. За, тэр яахав. Бүгдээрээ тухлан суугаад, биеэ суллаа, амаа хамхиад сууцгаа. Би та бүхэнд цорын ганц Жефф Ковфифи Данамыг толилуулж байна.

Эр:       Зүгээр л инээе нэвтрүүлгийн хөтлөгч Жефф Данам. Зочноор ДиЖэй Демерс, Лавелл Крофорд, Рэйчел Файнстайн, Том Папа зэрэг олон гоцлол шогчид ирсэн. Энэ бол Жефф Данамын хөтөлсөн “Зүгээр л инээе” нэвтрүүлэг. 2-р хэсэг.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ

Жэф:    Маш их баярлалаа. Юу байцгаана аа, Монреалийнхаан. Маш их баярлалаа. Өнөөдөр Роналд Грамп тэргүүтэй манай залуус туслахаар ирсэн. Болно биз дээ? Гэхдээ нэг юм хэлье. Канадын хилээр гарч ирэхэд хэцүү байсангүй. Гоё байлаа. Танай хилээр авдартай цогцос оруулж болдог мөртлөө жимс болдоггүй. Яг ийм юм болсон. Онигоо биш шүү. “Эрхэм ээ, таны цүнхэнд тарвас байгаа юм уу?” “Биш ээ, хүний толгой” “Өө за, өдрийг сайхан өнгөрүүлээрэй”. Гэхдээ энд юм ярихаар ирсэн хүн ганц биш биш. Манай найзуудтай танилцахад бэлэн үү? За за. Нэг найзаа танилцуулъя. Намайг, бас дунд нь орсон, өмнө нь гарсан бүх хүмүүсээ сүрдүүлдэг Аймшигт үхдэл Ахмед.

Яс:        Оройн мэнд, Канадын буруу номтнууд аа.

Жэф:    Канадын талаар ямар бодолтой байна?

Яс:        Үзэн ядаж байна.

Жэф:    Юу?

Яс:        Хэтэрхий амар амгалан байна. Би тоглоогүй. Бүгдээрээ яасан ч сайхан ааштай юм. Ёстой сэжгийн. Бүгд новш байдаг Лос Анжэлэс хамаагүй дээр байсан юм. Надад уусаж шингэхэд арай амар байсан. Зам дээр урдуур шахлаа “Новш оо. Ална шүү”. “Чимээгүй аюулгүй болгоно шүү” гэдгээс хамаагүй дээр байгаа биз? Надад илүү байна. “Новш оо. Ална шүү”. Канадчуудад бас таалагдаж байгаа юм биш үү? Байнга сайхан ааштай байхаа болиод миний талд орооч гэмээр юм байна. За бүгд дагаад хэлээрэй. “Новш оо. Ална шүү” “Новш оо. Ална шүү” Пудволк дээр бичүүлэх үг. Нээрээ новш гэснээс хэдүүлээ Ше Пари руу явах уу?

Жэф:    Ше Пари гэж мэдэхгүй байгаа үзэгчдэдээ зориулж хэлэхэд энэ бол Монреалийн алдартай тайчих клуб.

Яс:        Би лав тийм галзуу онгон охин харж байгаагүй.

Жэф:    Гэхдээ Канад Америкийг бодоход илүү амгалан байгаа биз?

Яс:        Тийм ээ.

Жэф:    Яахав... Канадын бууны хяналт илүү учраас Америкаас бага гэмт хэрэг гардаг гэдэг шдээ.

Яс:        Үгүй. Жилийн ихэнх хугацаанд гарч гэмт хэрэг хийхийн аргагүй хүйтэн байдаг байхгүй юу. “За, гарч Тим Хортонс руу очдог юм билүү дээ. Өө чөтгөр ав. Хасах 30. За больё. Гэртээ шөл хийж ууя.”

Жэф:    Ахмед, чи ер нь Канадад амьдаръя гэж бодож байна уу?

Яс:        Болохгүй нь юу байхав?

Жэф:    Хаана амьдармаар байна?

Яс:        Ядаж нутгийг минь санагдуулах газар амьдарна. Хатуу ширүүн, аюултай газар гэвэл... Виннипег.

Жэф:    Ахмед, чи эндхийн спортыг сонирхож үзэв үү?

Яс:        Үзэлгүй яахав. Карлинг ёстой үзээд үзээд ханахгүй юм билээ. Ёстой гайхалтай. Канадиан Тайр дэлгүүрийн гэр ахуйн тасгийг спорт болгочихсон байгаа юм даа. Манайд зурагтаар хэзээ ч мөсний карлинг гардаггүй. Би гэрийн үйлчлэгчдээ үзүүлээд “Гэрийг ингэж цэвэрлэдэг юм за юу” гэмээр байх юм. Та нар чинь Трүдөү гэдэг ерөнхий сайдтай юм аа даа? Өөр нэг Трүдөү гэдэг ерөнхий сайдын хүү нь биз дээ?

Жэф:    Тийм ээ.

Яс:        Америкт бас Бушийн гэр бүл гэж байсан. Тэгэхээр амжилт хүсье дээ. Тоглосон юм аа. Канадын зарим хотын нэр надад их таалагдаж байгаа.

Жэф:    Хотын нэр ээ?

Яс:        Улаан гөрөөс гэнэ үү? Ямар сонирхолтой нэртэй хот вэ? Өөр ямар нэрний санаа байсан бол? Улбар шар муур? Шар өмхий хүрэн? Бас Хандгайн эрүү, Анагаахын малгай гэнэ үү?

Жэф:    Тийм ээ.

Яс:        Юун солиотой юм бэ? Канадын хотуудыг нэрлэж байхдаа манай өвөг дээдэс гарцаагүй шал согтуу байж. Тэд Анагаахын малгай гэдэг нэрийг сонгохоосоо өмнө ямар нэрнүүдийг аньсан бол? Эмийн дуулга? Вакцины саравчтай малгай? Аан, ласьоны таг? Бас тэр Хандгайн эрүү байна. Хэрэмний шүд гэж болох уу? Яагаад болохгүй гэж? Чонын хушга, тийм ээ. Чонын хушгаар дамжаад Сармагчны төмсөг рүү очно. Сескачуа мужийн Сармагчны төмсөг. Ямар нэгэн аймшигтай африк өвчин шиг сонсогдож байна. “Фрэнк, царай чинь базаахгүй байна.” “Тийм ээ, би нэг охинтой уулзсан даа. Тэр надад Сармагчны төмсөг халдаачихсан. Ямар аймаар загатнаж байна аа.”

Жэф:    Ахмед, манай эхний гоцлол шогчийг танилцуулахад бэлэн үү?

Яс:        Мэдээж шүү дээ.

Жэф:    За, шоугаа эхэлцгээе. Бэлэн үү? Тийм үү? Магадгүй юу? Та нар гоё шүү. Баярлалаа._ Бэлэн үү?

Эр:       Тийм ээ.

Жэф:    Дараагийн гоцлол шогч маань “Аав чинь миний тармуурыг хулгайлсан буюу Бас нэгэн гэр бүлийн ацан шалаа” хэмээх номын зохиогч.

Эр:       Тэр номыг хурдан будах юм сан.

Жэф:    Мөн тэр “Жигнэгдсэн нь” гэдэг шиг шоу гаргасан.

Эр:       Айн? Юу гэнэ ээ?

Жэф:    Шилдэг тогооч нараас сурч авсан жигнэмгээ жигнэдэг шоу.

Эр:       Тийм үү? Бүр жигнэгдчихлээ.

Жэф:    Хатагтай ноёд оо. Том Папа.

БИЧИГ: ТОМ ПАПА

Том:      Монреаль хэмээх сайхан хотод эргээд ирлээ. Та нар яаж гоё амьдрахаа мэдэх юм аа. Лос Анжэлэст байсан учраас надад шинэлэг байна. Тэнд ёстой муухай. Хүмүүс бүр талх идэхээ больчихсон. Талх огт иддэггүй зарим нэг хүнийг би мэднэ. Талх иддэггүй гээд бод доо. Тэд 1.5кг хасна. Яаж гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэд талх иддэггүй. Ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ? Насан туршдаа өглөөний цайнд цөцгийн тостой талх идэхгүй юм уу? Ингэж байхаар үхээч. Яаж амьдрахыг мэддэг хүмүүст зай болоод зайлцгаа. Бүх шоу “Шинэ төрх бүтээх” булантай болсон. Байнга л шинэ төрх бүтээнэ гэдэг. Нэг эмэгтэйг сонгоно. Нэг ээж. Зүгээр нэг ээж. Ажилчин эмэгтэй. “Чи хангалттай гоё биш байна.” Үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн тэгж бодно. Зүгээр нэг айлын ээж. 15 хүүхэд, 20 тэжээвэр амьтантай. Суудал нь нэл чирио болсон микроавтобустай жолоодчихсон. Нээрээ тэр эмэгтэй ингэж амьдарна гэж бодоогүй. Тэр гүнж болно гэж бодсон. Тийм ээ. Бүх насаар нь хүмүүс тэгж л тэгж хэлсэн. “Чи бол гүнж.” Тэгээд хуримын өдөр тэр үнэхээр чадсан гэж бодсон. Тэрнийг цасан хатан болгож хувцаслаад, нугастай цөөрмийн дэргэд зогсоож байгаад зургийг нь аваад л. Тэгэхэд үнэхээр чадсан л гэж бодсон. Маргааш өглөө нь боллоо. Гивлүүрийг нь хуу татаж аваад биеийн тамирын өмд өмсгөөд “Одоо ажилдаа ор” гэсэн. Гэхдээ тэр тоогоогүй. Гэр бүлдээ хайртай юм чинь. Тэдэндээ бүх амьдралаа зориулж байна. Хариуд нь тэд яаж байна? Үндэсний телевизээр тэд хүнсний агуулахаас үсэрч гарч ирээд улаан нүүр лүү нь хашхирна. “Бид чиний шинэ төрхийг бүтээнэ” “Би гайгүй байгаа л гэж бодсон шдээ” “Үгүй, чи бол сэжгийн. Чамайг бидэнд хоол хийж байхад бид хуралдсан. Тэгээд наад царайг чинь харахгүй байхаар шийдлээ.” Тэгээд нөгөө хүүхнийг чинь чирч аваачаад шоунд оруулна. Худалдаж авч ч чадахгүй, өмсөж ч чадахгүй хувцас өмсгөнө. Ийм өндөр өсгийт өмсөж чадахгүй шдээ. Гадаа хөлбөмбөгийн тор тогтоож байхад газарт шигдчихнэ шдээ. Тэр нүүр будалтыг нь хийе гэвэл автобус ирэхээс гурван цагийн өмнө будаж эхлэх болно. Хамгийн муухай нь юу гээч? Үндэсний телевизээр гэр бүлийнхэн нь өмнө нь суучихсан. Тэр өсгийн дээрээ уначих шахан дэнжигнээд гараад ирнэ. Гэр бүлээрээ улаан нүүрэн дээр нь уйлж эхэлнэ. “Чи яасан үзэсгэлэнтэй юм бэ? Чи өөрөөсөө огт өөр байна.” Зүгээр л гэр хунараас ховхрохын тулд хийх ёстой зүйлсийн жагсаалт. Өнөөдөр гэхэд эргэн тойрноо хар л даа. Хар л даа. Тийм байгаа биз? Тултал гангалсан хүн байхгүй л байгаа биз дээ? Та нар гайгүй харагдаж байна л даа. Гэхдээ хэн ч “Хөөх, хараач ээ. Тэр залууг хараач” гэхгүй л байна шдээ. Гэхдээ л ингэж харагдахад бас ажил болно шдээ. Тийм биз? Тийм ээ, та нар сонголт хийсэн байна. Солиорлыг болиулсан байна. Би Нью-Йоркод 6-р өргөн чөлөөгөөр алхаж байлаа. Нэг залуу өөдөөс алхаж байна. Ямар ч өө сэвгүй. Хослол, зангиа, арьсан гутал, өнгө хоршсон цүнх, нүдний шил. Ширхэг ч үс өрвийгөөгүй. Дэлгүүр онгорхой. Нэг төмсөг унжина. Тэр нөгөө жагсаалт дээрээсээ ганц юмыг дутаасан байгаа юм. Тэгээд хуралд суух гээд явж байгаа. Хурлаасаа буцаж байсан ч байж магадгүй. Энэ бас өөр асуудал. Хэн ч тэрийг нь ойшоохгүй. Хэн ч ойшоохгүй. Магадгүй нүд рүү нь харж байхад нэг төмсөг нь гарчихсан, хамраас нь үс цухуйчихсан байсан биз. “Би хэлэхгүй. Надад өөрийн гэсэн асуудал байна. Эхнэрийнхээ дотоожийг өмсөө л биз, юу болсон юм бүү мэд.” Хэн ч тоохгүй. Бид орь ганцаараа. Таныг зөвхөн та өөрөө л бодно. Галзуу хүн шиг өөртэйгөө ярих болж байгаа биз дээ? Толгой дотроо өдөржин ярина. Учир нь ганцхан та л өөрийгөө ойшоож үзнэ. Түрийвчээ авсан, гар утсаа авсан, түлхүүрээ яалаа? Түлхүүрээ яалаа? Өө за энд байна. Өнөөдөр гоё өдөр болно. Гоё өдөр болох болно. Галзуу хүн та хоёрын хоорондын ганц ялгаа нь тэд гудамжинд чангаар хэлдэг л байхгүй юу. “Түрийвчээ авсан байна. Утсаа авсан байна. Сайхан өдөр болох болно.” Ийм хүнийг та нар замын цаанаас хараад галзуу амьтан л гэж та нар бодно. “Бид ингэж орилдоггүй дээ. Үгүй шүү”. Эр хүнийг олох амаргүй болжээ. Эр хүнийг олох амаргүй. Сайн залуу олох үнэхээр хэцүү. Хэн мэдлээ? Эрчүүд тийм муухай хүчиндэгч гэдгийг хүүхнүүд яаж мэдэхэв дээ? Бид ерөөсөө мэдээгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бол мэддэг байх. Эмэгтэйчүүд бол мэддэг байх. Бид бол мэдээгүй. Би сайн залуусынхаа өмнөөс уучлал гуйя. Бид та нарыг бодох ёстой байж. Аймшигтай эрчүүд байх юм аа. Тэд бидэн шиг биш. Мэдрэл муутай эрчүүд. Тэр эрчүүдийг бод доо. Тэр эрчүүдийн тийм их эго. Эмэгтэй хүнтэй уулзлаа “Сайн уу? Өнөөдөр та сайн байгаа биз дээ, хатагтай?” Тэгмэгцээ өмд рүүгээ гараа хийлээ, хамгийн муухай юмаа гаргаж ирлээ, нөгөө эмэгтэйдээ үзүүлэх юм гэнэ ээ. Эмэгтэй нь шагнал аваад баярлах ёстой юм уу хаашаа юм. Энэ бол гаж хүний бодол. Би гэрлээд 18 жил болж байна. Би өмдөө тайлах болбол гэрлийг заавал унтраана. Хөшгөө хаана. Би хөнжил доор байна. Учир нь би өөрөө ч хармааргүй байна. “Уучлаарай, хонгор минь. Хуулийн дагуу чи заавал харах ёстой” гэж байгаа юм шиг. Хайрлачихмаар хүн олохын хамгийн хэцүү нь хэнтэй үлдсэн насаа өнгөрөөх гэж байна вэ гэдэг асуудал. Залуу байхдаа учирна. Сайхан ч залуус байна. Тэр үед бодох ёстой. Энэ чинь миний үлдсэн насаа өнгөрөөх хүн биш шүү дээ. Хэдэн жил болоод л тэр хүний чинь өөр хувилбар гарч ирнэ. Энэ чинь борлуулалтын загвар нь. Шөүрүүмийн өрөөнд эргэлдэж байдаг нь энэ. Тэр залуугаа хараад 30 жилийн дараах байдлаар нь төсөөлнө. Хэмжээ нь гурав дахин томорно. Одоо байгаа бие дээр нь цасан хүн байна гээд л бод. Бас халзарна. Халзан эр болно. Эсвэл бүр ч дор. Гал түймэрт өртсөн хүүхэлдэй шиг гуравхан үстэй үлдэнэ. Нөгөө гоё хувцаснууд байхгүй. Тухтай хувцас. Тэр чинь тухтай хувцсанд дуртай болно. Тийм ээ, ванны алчууран материалтай резинтэй шорт. Бас насанд хүрэгчдийн крок. Тэгээд дотуур нь оймс өмсөнө. Зарим өглөө дулаарах хүртэл хүйтэн шүү дээ. Охидын хувьд ч гэсэн адилхан. Одоо залуу, үзэсгэлэнтэй, урт үстэй байна. Хөгшрөөд ирэхээр богино болно, тэгээд огцом дээшээ. Бүх настай эмэгтэйчүүд нэг тийм сюрпризны засалттай. Сюрприз! Сайн уу. Намайг хар даа. Би амьд байгаа шүү. Сайн уу. Сая халтирч унах шахсан боловч унаагүй. Сайн уу. Нөгөө гоё үдээстэй тачаангуй дотоож байхгүй. Зүгээр л эмээ дотоож. Аж үйлдвэрийн түвшний бат бөх, хөвөн, халхалж л байвал болох эмээ дотоож. Нэмээд төмөр утастай хөхөвч. Хамаг юмыг өмнө нь байсан газар нь барьж байдаг. Тэрийгээ угаалтуурт гараараа угаана. Тийм ээ. Шүдээ угааж байгаад суултуур луу нулимахдаа төвөгшөөж уур хүрэхгүй байвал та зөв л хүүхэнтэйгээ гэрлэж. Энэ гунигтай түүх биш шүү, нөхөд өө. Энэ бол бүх хүний түүх. Бүх юм асуудалгүй болж өнгөрвөл энэ л чиний жаргалтай төгсгөл. Маш их баярлалаа.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ, 2-Р ХЭСЭГ

Жэф:    Сайн уу, самархан.

Сам:     Би давгүй шүү. Чи сайн уу?

Жэф:    Би сайн.

Сам:     Сайн л байвал болоо. Сайн байна. Сайн байна.

Жэф:    За, дараагийн хүнийг танилцуулах уу?

Сам:     Би бэлэн.

Жэф:    За за, энэхүү Нью-Йоркийн гоцлол шогч Италид дуурийн дуучин байсан.

Сам:     Тэр... байж бай даа. Юу? Италид дуурийн дуучин байсаан?

Жэф:    Яг тийм.

Сам:     Тэгээд тэр урлагт хүндлэл хүлээсэн уран бүтээлч байхаас залхаад ийм балай юм хийгээд явж байгаа юм уу? Хатагтай ноёд оо, Маттео Лэйн.

БИЧИГ: МАТТЕО ЛЭЙН

Мат:     Ээ бурхан минь. Сайн уу? Та нар... Би мэдээж гэй. Ойлгомжтой байгаа биз дээ? Баярлалаа. Баярлалаа. Юуны түрүүнд, Монреаль хот маш гоё хоолтой учраас та бүхэнд гүнээ талархъя. Надад ямар утга учиртай зүйл болохыг та нар мэдэхгүй байх. Нээрээ мэдэхгүй шүү. Учир... юуны түрүүнд аялан тоглолт... Би саяхан Охайод байлаа. Охайогийн уугуул энд байна уу? За тэгвэл ярья. Тэгэхээр... Охайо бол жинхэнэ юм юмтай муж. Би үзэн яддаг. Би нэг удаа Старбакс орох гээд явж байлаа. Бас л үзэн яддаг. Тэгээд нэг удаа зам гарч байсан чинь... Асар өргөн зам байсан л даа. Тэгээд би балай амьтан шиг товч дарчхаад хүлээж байгаа юм. Тэгээд... би хүлээгээд байлаа. Машинууд өнгөрөөд л байна. Нэг машин өнгөрөхдөө “гомо” гээд л орилж байна. Би гомо гэж байнга хэлүүлдэг л дээ. Гэхдээ машин дотроос тэгж дуудуулсан анхны тохиолдол байсан. Тэгээд би зогсоод л байлаа. Тэгтэл гэнэт... “гомо”. Би нарны даашинзтай байгаагүй шдээ, уг нь. Тэгсэн ч гэсэн... би зүгээр зам гаръя л даа. Ёстой балай санагдсан. Одоо эргээд бодоход нэг юмыг хэлмээр байна л даа. Би бүх юмыг гэй гэж боддог. Христосын шашин хамгийн гэй. Тэр гэй гэдгийг миний төсөөлөө ч үгүй түвшинд хүргэсэн. Би нэг л юм хэлье. Та насанд хүрсэн эр хүн байгаад өөр хүнд “Би Христосын шашинтай” гэж хэлбэл та гэй. Тэгээд... Тийм ээ, харин тийн. Христос шашны дуучин бол хамгийн гэй. Бүх дуу нь “Би түүнд хайртай.” Би ч гэсэн, охион. Тийм биз? Яг тийм. Есүс гэй байсан тухай хэн ч ярихгүй юм. Манай эриний 0 онд янхантай уулзангуутаа ташихгүй байна гэхээр чи бол “гомо”. Чи ийм за юу? Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Чи гэй. Тийм ээ. Гэхдээ би үнэн зовлонтой. Юу гэхээр... Хүүхдүүд хар залуугаараа чиг хандлагаа дэлгэх юм аа. Би 18-тайдаа анх дэлгэж байсан. Би Мафусал шиг юм яриад байна, гэхдээ... одоогийн хүүхдүүдийг харахаар долоон настай, нил ягаан үстэй, хүний эрхийн аяны тайзан дээр зогсчихсон “Намайг анх гэй гэдгээ хэлэхэд...” гэхээр нь “Юу хуцаад байна аа?” Тэр хүүхдийн өмнөөс баяртай байна л даа. Гэхдээ би их зовлонтой учраас нэгэн бодлын тэр жаалыг барьж аваад “Чи муу гэртээ хариад гэрлээ унтраагаад Мадонна сонсоод бидэнтэй адил уйлж унжаач, нохойн гөлөг өө” гэмээр болсон. Би бүр төсөөлж ч чадахгүй байна. Би 7 настай байх даа. Би яаж тийм байх уу? Би тамагочигоо хүртэл амьд байлгаж чадаагүй. Одоо хүртэл бодоод зовоод байдаг. Гэхдээ... Яагаад уур хүрдэг вэ гэхээр, хүн бүр... энд бахархлын сар хэзээ вэ? 8-р сар уу? Мөн үү? Тэнд нэг гэй “Тийм ээ” гэнэ ээ. Бахархлын сар надад зүгээр л дээ. Гэхдээ нэг тийм... Зурагт хуудас харахаар миний уур хүрээд байдаг. Зурагт хуудас болгон дээр нэг стеройд хэрэглэчихсэн залуу, хатан эрэгтэйтэй хамт зогсчихсон, боа цацаг, чихэр, шар айраг гээд баахан юм. Энэ зүгээр л дээ. Гэхдээ хажууд нь дунд насны хоёр лесби ипотекийн зээлээ цагт нь төлж байгаа зураг тавьчих, тэгэх үү? Тэгвэл гоё биз дээ? Үнэн хөгийн байгаа биз дээ? Манай гэр бүлд бол, би гэй, манай ах бас гэй, тэгэхээр аав биднээр маш их бахархдаг. Тэгээд... Аав Вьетнамын дайнд явж байсан. Хоёр гэй хүүтэй байх нь түүний хувьд хоёр дахь Вьетнам. Одоо бүр цочролын дараах стресс ч байхгүй. Хар шөнө босоод “Чи бас уу?” гэдэг юм хум байхгүй. Би баримтат кинонд дургүй. Би нэг баримтат кино үзлээ. Баримтат киноны тухайд нэг юм хэлье. Тэрийг үзээд юу ч сурч авдаггүй. Бүгд хүн хуурах л зорилготой. Хоёр минут мэдээлэл явлаа. Тэрийгээ бүтэн цаг сунгаж байгаа юм. Би нэгийг үзлээ. “Эртний пирамид” гэдэг нэртэй байсан. Тэгэхээр нь би “Аан за, орчин үеийн пирамидтай андуурчихна гэж бодсон юм байх даа? Алийг нь хэлээд байна вэ? Сиэтлд байдгийг уу?” Нэг тийм. Тэгээд хүн хуурахыг бүх талаар оролдоно. Нэгдүгээр британи өгүүлэгч авна. Америкчууд сонсоод “Хөөх юм сурах нь” гэдэг юм байлгүй. Тэгээд... Харин тийм ээ._ Ингээд л итгэчхэж байгаа юм. Тэгээд ерөөсөө хэдхэн юм хийдэг. Британи өгүүлэгч пирамидын тухай маш урт сунжирсан асуулт асууна. Дараа нь пирамидыг байж болох бүх өнцгөөс нь харуулна. Ард нь ямар ч учиртай юм бүү мэд, нэг араб ая тавьчихна. Тэгээд бүхэлдээ нэг ийм... “Египитчүүд бидний бодож байснаас илүү ихийг мэддэг байв уу?” ...... “Үнэхээр тийм юм уу?” Таван минутийн дараа Гүүгл ороод “Өө үгүй юм байна. Харь гаргийнхан барьсан байна. Би цагаа үрж байна” гэж боддог. За за, бүгдэд чинь хайртай шүү. Мехси бөкү. Адиос. Чао.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ, 2-Р ХЭСЭГ

Эр:       Ханхүү Чарлез бид хоёр үеэл юм шиг харагддаг учраас би тэдний хуриманд очсон.

Жэф:    Манай дараагийн гоцлол шогч Бэй Довен шиг харагддаг. Учир нь тэрний чих хатуу.

Эр:       Гэхдээ тэрний чихний аппарат зүүдэг нь сайн хэрэг. Учир нь тэр миний уруулыг уншиж чадахгүй. Миний амыг харвал зүгээр л ........

Жэф:    Канад нутгийн хүү ДиЖэй Демерсийг угтан авна уу.

БИЧИГ: ДИЖЕЙ ДЕМЕРС

Диж:     Баярлалаа. За за. Юу байцгаана, Монреалийнхаан. Би уг нь Канад хүн. Гэхдээ... Би Торонтогийнх. Гэхдээ... За за. Ганц нэг хүн “бүү” гэж байна. Тэгнэ ч гэж бодсон л доо. Баярлалаа. Гэхдээ... би одоо Америкт амьдардаг. Тэгээд... энэ удаад “бүү” байхгүй юу? Та нар жаахан ойлгомжгүй үзэгчид байх нь. Гоё байна. Би Америкт дуртай. Худлаа хэлээд яахав. Үнэхээр таалагдаж байгаа. Зарим нэг ялгаа байдаг. Мэдээж шүү дээ. Жишээ нь, хүүхэд алга болоход амбер алерт дугардаг. Шууд утас руу явуулж байгаа юм. Канадад би тийм юм мэдэрч байгаагүй. Тиймээс Америкт анх удаа аваад би лав үхтлээ айсан. Шууд надтай холбогдоод байна гэж ойлгосон. Би дотроо “Мань чинь ёстой мэдэхгүй шүү”. Бүр баахан айсан. Гэхдээ тэр миний байх ёстой газар. Дасах гэж жаахан удсан. Нэг найзаасаа асуулаа. “Хүн байх ёстой эсэхээ яаж мэддэг вэ?” Гэтэл тэр “Анхны америк бодол төрөхөд л ойлгодог юм даа” гэж байна. Ямар учиртайг нь би мэдээгүй өнгөрсөн. Гэтэл миний анхны америк бодол орж ирэхэд би шууд л мэдэрсэн юм. Би байх ёстойгоо мэдэрсэн. Би сагсан бөмбөг тоглож байлаа. Миний хамгаалж байсан залуу шидэх гээд үсэрлээ. Би блок тавих гээд үсэрлээ. Гэтэл тэр нь хууралт байж. Тэр доошиллоо. Би дээшээ яваад өглөө. Би дээгүүр нь даваад уналаа. Тэнгэр газар харагдаад л. Цемент дээр яг толгойгоороо унахаар боллоо. Миний анхны бодол “Яана аа, надад эрүүл мэндийн даатгал байхгүй шдээ.... Би гэртээ иржээ.” Тэгж л мэдэрсэн. Шинэ газар нүүж очиход сонирхолтой нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь дэлгүүр хэсэхтэй адил. Миний амь надад сар тутам ямар үнэтэй вэ гэдэг шийдвэрийг гаргана. Надад 400 долларын квот өгч байна. Сарын 400. Тэгэхээр нь би “Сайхан л амьдарлаа. Одооноос болгоомжтой байна аа.” Гэрээс гарах болгондоо би “Бүгдээрээ янз бүрийн асуудалгүй явах газар луугаа л явъя. Тайван тайван.” Та нар анзаарсан уу үгүй юу? Үхэх ер нь амархан юм байна лээ шүү. Тийм биз? Би үхэх тухай байнга боддог. Яагаад инээмсэглэж байгаагаа өөрөө ч ойлгохгүй байна. Гэхдээ... би онгоцоор наашаа ирэх хэрэгтэй болсон. Миний суусан онгоц болгон ёстой... бодоод үзэхээр “Энэ л байж таараа”. Суусан онгоц болгондоо “Энэ л байх”. Би бүр гайхмаар тайван хүлээж авч байгаа юм. Мангар тайван. Жаахан унтсан шиг ээ. Зүгээр ээ. Тэгж байтал анхны чичиргээ болоход би шууд л инээдэг. Гэнэт чичрээд эхэлдэг шдээ. “Хөгжилтэй юм биш үү?” Хоёр дахь дээр нь “Энэ яг мөн шүү” гэхэд хажуугийн хүн “Хөөе, тайвшир. Энэ мөн гэж хашхираа болиорой. Манай хүүхдүүд айгаад байна”... гэхээр нь би “Би яахав больё. Гэхдээ энэ мөн гэдгийг хүүхдүүд чинь мэдэх хэрэгтэй шүү. Бид унаж байна. Ер нь хэцүү дээ.” Надад яагаад шүхэр өгдөггүйг би ойлгодоггүй. Би бүр гайхдаг. Уг нь ажилчид нь “Тавтай морил. Май, таны шүхэр” гэмээр байна шд. “Байдал бишдвэл хэрэг болно шүү” Гэтэл байхгүй. Миний найз намайг тайвшруулах гэж байгаа юм. “Шүхэр байхгүй л дээ. Гэхдээ бусад аюулгүйн арга хэмжээ байгаа. Жишээ нь, суудлын зөөлөвч. Тийм ээ, суудлын зөөлөвчийг хөвөгч хэрэгсэл болгон ашиглаж болдог” гэхээр нь би “Бурхны аврал гэж. Хамаг санаа амарчихлаа байна. Энэ дотоодын нислэг далай руу унах өчүүхэн бага магадлалын тохиолдолд би амьд үлдэнэ гэж бодоход сайхан байна”. Тийм ээ. Тийм ээ. “Миний цогцос ядаж хөвж байна гэдэг чинь сайхан. Их сайхан.” Би бүр онгоцонд суухаасаа өмнө ч айдаг. Би тийм мэдрэл муутай. Саяхан би нэг удаа нислээ. Өдрийн 1 цаг 5 минутийн нислэг. Би тасалбар түгээгч дээр очлоо. Ажилтан нь хэлж байна. “Та 1 цаг 5 минутийн нислэгээр нисэх юм байна. Гэхдээ 12:05-ын нислэгт нэг суудал байна шүү. Нэг цагийн өмнө ниснэ. Та оронд нь энийг авах уу?” гэхээр нь би “Авъя л даа. Маш их баярлалаа”. Тэгж хэлсэн даруйдаа би “Өө новш. Ингэж л дуусах байж”. Онгоц сүйрэх болгонд маргааш нь мэдээгээр гардаг биз дээ? Заавал нэг хөөрхий амьтны талаар гардаг. “Тэр уг нь 1:05-ын нислэгт суух ёстой байсан. Тэр эцсийн мөчид нислэгээ солиод, одоо найдвартай үхсээн.” Би дотроо “Битгий ийм сөрөг бай л даа. Миний сольж орсон нислэг сүйрэхгүй. Миний суух гэж байсан нислэг л сүйрэх болно. Тэр хүмүүс л бүгд үхнэ. Эергээр бод.” Би зүгээр л ичгэвтэр үхмээргүй байгаа юм. Гол асуудал нь тэр. Хүн мэдээж үхнэ л дээ. Гэхдээ Эзэн минь, намайг ичгэвтэр байдлаар л битгий үхүүлээч. Жишээ нь хахаж үхэх. Миний хамгийн том айдас. Хахаж үхэх шүү дээ. Бурхан минь. Хүмүүс юу гэж тайлбарлах уу? “Тэр чинь яаж нас барав?” “Аан, энэ үү? Амьдралд хэдэн сая удаа тохиолддог юм байдаг даа. Зажлах, залгих. Тийм ээ. Нэг удаа жаахан төсөөрсөн байсан юм шиг байна лээ. Тэгээд л амиараа төллөө дөө. Азгүй тахиа.” Бурхан минь, би хэдэн долоо хоногийн өмнө хахах шахсан. Би гэртээ ганцаараа байсан. Ганцаараа байж байгаад хахаж эхлэхээр бурхан минь... хамгийн аймаар юм чинь тэр. Яагаад аймаар вэ гэхээр би юм ч идээгүй байсан. Би мөстэй ус ууж байсан юм. Хоолойд мөс ороод гацчихсан. Би дотроо “Арай ч дээ. Ингэж л үхэхгүй шүү. Хайлаач. Хайлаач.” Би мэдсэн л дээ. 20 секунд л тэсчихвэл энэ үхлийн зэвсэг амьдрал тэтгэх рашаан болно гэдгийг. Хахаж байх тэр бүх хугацаанд би бодсон “Үнэхээр ингээд үхчихвэл, миний цогцсыг олсон хүн юу болсныг яагаад ч ойлгохгүй.” Баярлалаа. Бодоод үз дээ. Хүн ирлээ. Би тэнэг үхсэн хүүр болоод байж байна. “Ёстой бүү мэд ээ. Энэ... шингэн бол дутагдаагүй байна. Тэрийг бол мэдээд байна. Байгалийн жамаар юм байлгүй дээ.” Гашуудлын нийтлэл дээр хүмүүсийг байгалийн жамаар өөд болсон гэдэг шдээ. Тэр чинь мөсөнд хахсан хүн. Тийм л юм болсон. Та нар гоё шүү, Монреалийнхаан. Маш их баярлалаа. Баярлалаа.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ, 2-Р ХЭСЭГ

Жэф:    Самархан, дараагийн хүнийг чи танилцуулчих, тэгэх үү?

Сам:     Айн?

Жэф:    Чи танилцуулчих.

Сам:     Юун танилцуулах?

Жэф:    Тэр дэлгэцийг уншчих.

Сам:     Аан за. За, явлаа. Манай дараагийн гоцлол шогч тусгай тоглолт хийсэн. Нэр нь “Янхнууд л нил ягааныг өмсдөг”. Юу хуцаад байна аа?

Жэф:    Рэйчел Файнстайныг угтан авна уу.

БИЧИГ: РЭЙЧЕЛ ФАЙНСТАЙН

Рэй:      Баярлалаа. Тэр хүүхэлдэйг бурхангүй янхан гэсэнд уучлаарай. Уучлал гуйж байна. Гэхдээ би саяхан аав ээж хоёр дээрээ зочилж очлоо. Та нарт ийм мэдрэмж төрдөг үү үгүй юу. Гэртээ очихоор эхний зургаан минут л дажгүй байдаг. Тэгээд яагаад ч юм хамаг уур хүрдэг. Тэгээд дайсагнасан мэдрэмж авсандаа гэмшдэг. Тэгээд дараа нь баахан талх иддэг. Талх идсээр байгаад амралтын хоёр өдрийг давна. Гэртээ очно гэдэг чинь асуудал. Ээж маань ширүүн эмэгтэй. Маш түрэмгий либерал. Өөрийнх нь мөрөөдлөөр бол би нигери лесби хүүхэнтэй суух ёстой юм шиг байгаа юм. Бид хоёрын нэг нь гэй байгаасай гэж залбирсан. Ганц хүсэл нь тэр. “Ганцхан гэй хүүхэд заяагаач”. Гал тогоондоо суучихсан хүлээж байна. “Нэг л гэй мэдрэмж төрөөд, тэр тухайгаа ярилцмаар байвал хүрээд ир ээ”. Ээж Нью-Йоркод манайд ирэх болгондоо таксины жолоочтой харилцаа үүсгээд л, Трампын өмнөөс уучлал гуйгаад л, ёстой эвгүй байдаг. Таксины жолоочийн нэрийг унших их дуртай. Бага ястны нэр байвал онцолж аваад дээдлээд унана. Ёстой сэжгийн. “Өршөөгөөрэй, Сараханжэй. Яасан сайхан нэр вэ? Аль бүс нутгийн нэр вэ?” гэхээр нь би “Наадах чинь хүн болохоос дарс биш ээ, Карен. Зүгээр тайван орхиоч.” Нэрийг нь мэддэг болсноор тэр өдрийн хамгийн хэцүү хэсэг эхэлж байгаа юм. Ямар нэг урт, цэвэршилтийн хэв маягийн нөмрөг нөмөрчихнө. Навахо стиль юм уу хаашаа юм. Бүр маяглаж өгч байна аа. Тэгснээ “Би ганц л юм хэлье, Сараханжэй. Ерөнхийлөгч Трампын мусульманчуудын тухай хэлсэн муухайн юмсын өмнөөс уучлал гуймаар байна” гэхээр нь би “Та шал буруу хэлээд байна шдээ” Ээж холбоо тогтоох гэснээрээ өөрөө ялгаварлагч болж байгаа байхгүй юу. Тэгээд цааш нь “Бид мусульманчуудыг гайхалтай гэж боддог, Сараханж. Чи манай хороололд хэзээ ч хамаагүй очиж болно.” Нөгөө жолооч ширвэнэ. “Цагаан авгай минь, миний таксинаас зайлаад өг”. Гэртээ очихоор нэг ийм асуудалтай. Аав саяхнаас Фэйсбүүк хэрэглэж байгаа. Та нарын эцэг эх Фэйсбүүк дээр идэвхтэй байдаг уу? Ёстой хэцүү шдээ. Аавын профайл зураг бүр аймаар. Алсын ямар нэг зүйл рүү ширтсэн байдалтай. “Яагаад ийм зураг сонгосон юм бэ” гэмээр нэг тийм зүүдэнд ормоор юм шиг царайтай. Тэгээд мангар урт улс төрийн агуулгатай юм бичнэ. Бичсэн юмаа яаж засахаа мэдэхгүй. Өөрөө бичсэн юмаа засаж байгаагаа доор нь, сэтгэгдлийн хэсэгт бичнэ. Жишээ нь ийм. “Би уучлал гуймаар байна. Дээр хэлсэн санаагаа бичихдээ сэтгэл хэтэрхий хөдлөөд, харамсалтай нь би дараах үгс дээр үсгийн алдаа гаргасан байна.” Тэгээд өөрийнхөө сэтгэгдэл дээр лайк дарна. Алдаж бичсэн бүх үгээ сэтгэгдлийн хэсэгт жагсаагаад биччихсэн. Тэгээд манай ээж аавын фэйсбүүкийг давхар ашигладаг. “Танай ава бид хоёр нэг фэйсбүүк хуудас ашигладаг” гэхээр нь би “Тийм юм байдаггүй юм. Та фэйсбүүктэй, эсвэл фэйсбүүкгүй.” Аав өөрөө нэг тийм чөтгөрлөг хуудастай. Тэр нь өөрийнх нь. Ээж хэлж байна. “Би танай найз бүсгүйчүүдийг зурган дээр гоё харагдаж байгааг хэлэх гэж аавын чинь фэйсбүүкээр ордог юм аа”. Харин тийн. Тэгэхээр аав манай бүх найзуудтай сээтэгнэж байгаа юм шиг харагдана. Манай найз эмэгтэйчүүд зураг оруулах болгонд ээж аавын хуудсаар үсэрч орж ирээд “Хүүе, хараач ээ. Ямар тасархай галбиртай юм бэ, Лиза? Чамайг саяхан төрсөн гэхэд итгэхгүй байна. Ийм сайхан халуухан, туялзсан галбиртай байх гэж. Ёстой савж унамаар.” Тэгээд аавын профайл ингээд гөлөрчихсөн. Бүр нуруу хүйт оргимоор. Миний бүх найзуудтай сээтэгнэж байгаа юм шиг. Би нэг удаа тайзан дээр онигоо ярилаа. Би хэлсэн “Би аавтайгаа онлайнаар таарахаасаа айж байна” гээд. Тэгээд энэ тухайгаа аавд хэлэх хэрэгтэй гэж бодохгүй юу. Тэгээд суулгаж байгаад тайлбарлаад байлаа. “Аав, би таны фэйсбүүкийн тухай нэг онигоо ярьсан юм аа” гэсэн чинь аав “Ямар гоё юм? Аав нь фэйсбүүк дээр шэйрлэе”. Тэгсэн чинь ээж “Наадхаа тайзан дээр ярьж болохгүй шүү. Арай л муухай. Наадхаа авьяас шоунаасаа хас” гэнэ ээ. Миний гоцлол шогийг тэгж нэрлэдэг юм. Авьяас шоу гэдэг. Маш их баярлалаа, манайхаан. Миний номер болсон. Баярлалаа.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ, 2-Р ХЭСЭГ

Эр:       Баярлалаа.

Жэф:    Дараагийн гоцлол шогч маань хэдэн жилийн өмнө 100 гаруй фунт алдсан.

Эр:       Англид дээрэмдүүлэх ч золиг шүү. Гоё хэлсэн үү?

Жэф:    Тэглээ. Лавелл Крофордыг угтан авна уу.

БИЧИГ: ЛАВЕЛЛ КРОФОРД

Лав:      Юу байна, юу байна аа? Бүгдээрээ сайн уу? За за. За за. Баярлалаа. Миний танилцуулгыг сонсов уу? 40кг хаясан. Амьсгалж чадахтайгаа болсон. Би яахав 70кг хассан л даа. Гэхдээ алга ташилтын төлөө тэгээгүй шүү. Баярлалаа, хатагтай. Маш их баярлалаа. Ганц хүн “Бурхны аврал” гэнэ ээ. Сонссон уу? Буруу юм байхгүй шдээ. Би “Өө, би хүмүүст хайрлагдмаар байна” гэсэндээ жин хасаагүй шүү. Та нарын бодол надад түй ч падгүй. Тарган хүмүүс аз жаргалтай байдаг юм. Бид маш аз жаргалтай. “Миний 250кг амьдрал” энэ тэр гэсэн шоуг би үзэн яддаг. Тэд яг л “Би яаж ийм бүдүүн болсноо мэдэхгүй байна” гэхээр нь би “Нээрээ юу? Унтлагын өрөөнд чинь үхсэн үхэр байж байна. Кентакийн шарсан тахиа пирамид шиг болчхоод байгааг харахгүй байна уу? Наад тэнэг амаа хамхиач. Ханын обой чинь хүртэл ирис чихэр байна шдээ. Битгий солиороод байгаач. Бод л доо. Тарган хүмүүс аз жаргалгүй биш шдээ. Бид аз жаргалтай. Цаадуул чинь юу хийж байгаагаа мэдэж байгаа. 250кг хүртлээ таргаллаа. Нэг л болохгүй юм шиг санагдлаа. Би тэр шоуг үздэг байсан. Би тарган гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан.  Би тэр шоуг их үзнэ. Оройн хоол идэнгээ тэр муусайн хүмүүсийг зад шүүмжилж байгаа юм чинь. “Энэ тарган нохойн гөлгийг хар даа” гээд л. Би лав ийм байсан бол нэг юм бодох л байсан. Тэгээд идэж дуусаад толины хажуугаар өнгөрөхдөө “Ээ бурхан минь. Би дараагийн дугаарт нь орох юм байна. Яагаад, бурхан минь?” Гэхдээ бод л доо. Тэр шоуны зарим хүмүүс үнэхээр марзан. Яагаад заавал 250кг хүрч байж нэг юм бодох ёстой гэж, тийм ээ? Би 200 хүрээд л арга хэмжээ авч эхэлсэн. 200кг шүү. Тийм ээ. Би бараг л тэр хэмжээнд хүрэх шахсан. Миний хөдөлгүүр шалгах гэрэл асаад байсан шүү. Сүүлдээ бүр босоод нэг алхлаа, шууд амьсгаадна. “Өө новш… хэдэн давхар луу гарчхав?” Үхснийх нь давхар, нэг л гишгүүр өгссөн байгаа шдээ. Есүс Христ минь гэж, бараг ууланд авирсан юм шиг болж байна. Мэдэж байна уу? Би гэхдээ тоодоггүй байсан юм аа. Би бол биерхүү байхдаа дуртай. Биерхүү хүмүүс аз жаргалтай шдээ. Тэр 250кг амьдрал дээр гардаг чинь шал худлаа байхгүй юу. Тарган хүмүүс аз жаргалтай. Чөргөр хүмүүс харин аз жаргалгүй. Баахан бодис хэрэглэнэ. Яагаав нөгөө кокайн, метанфетамин гээд л. Зайлаач, хөгшөөн. Нөгөө шим тэжээлийн мэргэжилтэн гэдэг хүмүүсийн хажууд би юм идэх дургүй. Та нар мэднэ дээ. Хүн зүгээр байлгахгүй “Наадхаа бүгдийг нь идэх гэж байгаам уу? Тэгээд л унтаад өгөх үү?” гэхээр нь би “Тийм ээ. Өөр яахын? Хүний нойр хүрэхээр унтана биз дээ?” Тэгсэн чинь тэд “Чи үхээд сэрнэ дээ” гэнэ ээ. “Юу солиороод байгаа юм бэ? Үхээд сэрнэ гэж юу байсан юм? Үхчихээр чинь яаж сэрэх юм? Сэрэхгүй байвал үхсэн гэсэн үг шдээ” Балай юмнууд. Бодвол… “Хүн байна уу? Та минь ээ. Бурхан минь, тэр үнэн хэлжээ. Би үхээд сэрлээ.” Тэд байнга л тарган хүмүүст санаа зовж байдаг. “Чи таргалж үхнэ дээ” гээд л. Би таргалж үхэхээс айхгүй. Тэр бол шарил зөөгчийн асуудал. Миний хар өгзгийг өргөөд “Зөвхөн зөв л байсан... Зөвхөн...” гээд л өргөөд явна. “Энийг заавал өргөж явах ёстой. Энэ ямар хүнд нохойн гөлөг вэ. Наадхаа буулга. Хая хая. Намайг яг энэ оршуулга дээр хуваарилсан байна уу дахиад шалга даа. Энэ шарилыг хаашаа аваачих юм? Шатаар өгсөх юм уу? Битгий солиор. Яршиг шүү. Бүгдээрээ буугаад ир. Надад өвчний чөлөө авах эрх байхгүй. Энэ балай чинь угаасаа амьд байсан ч өгсөж чадахгүй”. Гэхдээ яг жин хаяад эхэлсэн тэрхэн хугацаанд яг итгэл төрж эхэлсэн шүү. Яг төрж эхэлсэн. “За, бас ч гэж турж байна шүү. Хүзүүтэй боллоо. Бэлхүүстэй болж байна. Тийм ээ, эхнэр маань бас олигтой байх хэрэгтэй шүү. Би энд ёстой алж байхад чинь. Гэхдээ Бурхан хүнд юмыг ойлгуулдаг юм билээ. Би зөндөө жин хаялаа. Гэхдээ миний толгой ийм хэлбэртэй байсныг ёстой мэдээгүй. “Нээрээ юу, Бурхан гуай? Намайг шууд бор Шарпи болгож байгаам уу? Жин хасахын хамгийн гоё юм нь юу гээч? Жин хасахын тухайд миний баттай хэлж чадах нэг сайн юм байна. Хүн чинь өөрийнхөө шодойг олж хардаг юм байна лээ шд. За тэр, хэлээ биз? Тарганчууд миний хэлснийг ойлгож байна. Урьд нь бол шээх гээд зогслоо. Юм шоржигнож л байвал болж байна л гэсэн үг. Гутал хунар шал нойтон болоод гарч байгаа юм. Шодойгоо дахиж харсан хүнд зориулсан сэтгэл засал хэрэгтэй юм байна лээ. Энэ чинь бас шинэ юм болоод байна шдээ. Миний нэг найз баахан жин хаялаа. Харанхуйд өөрийнхөө шодойг харчхаад могой байна гэж бодоод нам буудчихсан байгаа юм даа. Худлаа хэлээгүй шүү, тэр шодойгоо зад буудсан. Би эмнэлэгт очлоо. Нөгөөх чинь хэвтэж байна. Бөөн гипс энэ тэр. Би асуулаа. “Хөгшөөн, яасан бэ?” гэсэн чинь тэр “Анд аа, би могой байна л гэж бодоод муу нохойн гөлгийг буудчихсан” гэхээр нь би “Чи яагаад... чи яагаад хоёр удаа буудсан юм бэ?” гэсэн чинь тэр “Эхний удаад хорсохоор нь намайг хазчихлаа гэж бодсон” гэдэг юм даа. Баярлалаа, хатагтай ноёд оо. Лавелл Крофорд байлаа.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ, 2-Р ХЭСЭГ

Жэф:    Дараагийн оролцогч маань Австралид өөрийн шоуг хөтөлдөг. Тэр бол 22 настайдаа уухаа больсон шаргуу гоцлол шогч юм.

Яс:        Өөрөөр хэлбэл энэ наадамд тэрэнд хийх юм байхгүй гэсэн үг. Ганцаардмал хөөрхий эр Дэйв Хьюсийг угтан авна уу.

БИЧИГ: ДЭЙВ ХЬЮС

Дэйв:    Баярлалаа. Тийм ээ. Саяны хэлдэг үнэн, би 20-иод жилийн өмнөөс уухаа больсон. Гэхдээ одоо ч архичин шиг харагддаг бололтой. Дөнгөж өчигдөр нэг хүн надад “Өчигдөр орой алсан юм биш үү? Царай чинь авах юм алга” гэхээр нь би “Би бүлээн сүү уугаад 9 цаг унтсан. Энэ миний төрөлхийн царай” гэсэн дээ. Ойрд ёстой юу ч хамаагүй хийж байна. Нэг удаа усан онгоцны арав хоногийн аялалд гоцлол шогчоор явлаа. Уг нь зугаатай. Гэхдээ үзэгчид нь хэзээ ч явдаггүй. Байгаад л байна. Намайг хараад гайхаж байгаа юм. Буффет дотор явж байсан чинь “Дэйв Хьюс, ээ бурхан минь. Чамайг энд байгаад итгэж чадахгүй нь” “Би энд гоцлол шог тавьж байгаа” “Харин тийм. Би өчигдөр орой чамайг харсан” “Намайг хаачна гэж бодоов? Надад ямар тийрэлтэт үүргэвч байгаа биш?” Охин маань намайг хэтрүүлж иддэг гэж бодсон бололтой. Төрсөн хүүхдүүд маань миний биеийг гоочлох болж. Хэдэн жилийн өмнө би Австралид зурагтаар гарч байлаа. Би цамцаа тайлсан. Миний гурав, гуравхан настай охин үзэж байсан шүү дээ. Тэгээд хэлсэн “Аав, та хэзээ ч зурагтаар цамцаа битгий тайлаарай.” Тэгэхээр нь дургүй хүрээд “Чи өөрөө ванн дотор баадаг биз дээ?” Дахиж хүүхэдтэй болохгүй. Эхнэр бид хоёр тэгж тохирсон. Гурван хүүхэдтэй болсны дараа одоо болсон л гэж байна. Намайг хүсээгүй байхад үрийн суваг боолгуулсан. Гэхдээ тайзан дээр гарах болгондоо хэлдэг үгтэй болсон. “Хүүхдүүд унтаагүй байна. Чагт, тас тас”. Тэрийг чинь хийлгэх ёстой хэцүү юм билээ. Би урологич дээр очсон. Тэр мэргэжилтэн намайг суулгаж байгаад хаана огтолж, таслаад тэгээд хаана боохыг хэлж байна. Хүндрэл гарах багахан магадлал байгаа гэж хэлэх хүртэл би уг нь зүгээр байсан юм. Одоо та нар анхаарч байгаа биз? Тэр над руу хараад “Тогтмол үргэлжлэх цавины зовиур байж болзошгүй” гэсэн. “Наадах чинь миний алсын хараанд тусгагдаагүй учраас битгий тийм байдал үүсгээрэй” л гэлээ. Би тоглоогүй шүү. Тэр над руу инээмсэглээд “Муу ёр, мод тогш” гэж байна. Тэгээд тэр ширээ тогшсон. Би хэллээ “Бүр санаа амарчихлаа. Өвчтөнийхөө төмсөгний насан туршийн зовууриас мод тогшоод л сэргийлчих юм байна.” Гэсэн чинь тэр намайг бүр ч айлгасан. “Та доогуураа хусдаг уу?” гэнэ ээ. Би хариуд нь “Энэ Тиндер болзоо юм уу?” гэсэн. Яалаа гэж дээ. Би тэгэхэд 46-тай байсан. “Би яалаа гэж хусахав дээ. 35-аас доош насны залуучууд хусдаг л юм байгаа биз. Чамд л сайн биз. Би хусдаггүй. Анхны удаа хусахад эхнэр минь надад туслаагүй. Намайг юу хийхийг огт мэдэхгүй зүгээр л намайг угаалгын өрөө рүү оруулсан. 20 минутийн дараа шүүр, утгуурыг булан руу шидэх гэдэг ганц ажил хийж л надад нэмэр болсон. Би эвхэрсэн байсан учраас тэр нь миний арын ханыг цохисон. Би хэлсэн “Хонгор минь, энэ хангалтгүй байна. Шал угаагч байна уу? Энд бөөн цус нөж болж байна. Залуус аа, та нар яаж хусдаг юм бэ? Тэнд чинь ямар ч шулуун шугам байдаггүй юм байх чинь билээ. Би ёстой хамаа намаагүй хуссан. Тэгээд би дахиж хүүхэдтэй болохгүй гэж бодсон. Гэхдээ би чөтгөрт хүрээлэгдчихээд байна, залуус аа. Ноднин жил би ухаан алдсан. Манай хүүхдүүд хэлсэн “Хаалган дээр нэг хүн таныг дуудаж байна” гээд. Би очлоо. Нэг хослолтой залуу байж байна. “Та Дэвид Уильяам Хьюс мөн үү” гэж байна. Мөн л гэлээ. Австралийн гэр бүлийн шүүхээс явж байна гэнэ. Би ч “Өө за” гэлээ. Тэгтэл тэд надад нэг захиа өгөөд “Танд дуулгалаа” гэж байна. Надад сонин санагдсан. Гадаа гарч байгаад задлаад үзлээ. Эцгийн үүргийн зарга байна. Яасан гэхээр би... нэг эмэгтэй 2003 онд хүүхэдтэй болсон. Би тэр хүүхдийн эцэг нь юм байх. Захиан дээрх нэр танил байна. Эхнэртэйгээ танилцахаас өмнөхөн уулзаж байсан. Би галзуурах шахсан. Буцаад орлоо. Эхнэртээ юу гэж хэлнэ ээ. Хагас цаг шахам бодлоо. “Хонгор минь, хоёулаа дээшээ гараад уулзаадахъя” гэсэн чинь тэр “хүүхэдтэй зууралдаад завгүй байна аа” гэхээр нь би “Чи минь улам завгүй болох нь дээ” л гэлээ. Дээшээ гараад захиагаа үзүүллээ. Гэтэл бөөн хэрэг мандсан. “Чи 14 настай хүүтэй юм уу?” “Байж бай л даа. Шалгуулаа ч үгүй байна шдээ. Тэрний шүд завсаргүй ч байж болно шдээ” гэж би хэллээ. Би өдөржин сандарлаа. Эхнэр бараг мэдрэлийн солио тусахаа шахлаа. Бөөн стресс болсон. Гэхдээ би Австралид өдрий цагийн радио шоу хөтөлдөг. Би радио дээр сууж байлаа. Тэгтэл миний хамтран хөтлөгч... би урьд нь хэлээгүй. Тэр хэтэрхий эмзэглээд байдаг юм. Манай хамтран хөтлөгч шууд нэвтрүүлгээр хэлж байна “Чи өнөөдөр яав аа?” Би “Яагаа ч үгүй” гэлээ гэсэн чинь “Чи нэг л биш байна аа” гэлээ. Би “Яасан” гэсэн чинь “Өнөөдөр хослолтой хүн чамд захиа өгсөн. Тэр хүн Австралийн гэр бүлийн шүүхээс явж байсан уу” гэсэн. Тэгэхээр нь би........ гэсэн чинь “Би байсан юм аа” гэсэн. “Би байсан юм аа”. Тэгэхээр нь би “Өнөөдөр хашаандаа цус харвах шахлаа. Энэ чинь шарсан талхан дээр васаби түрхээд авакодагаар дарчихдаг шоглоом биш шүү. Тэр бол хөгжилтэй. Энэ чинь арай биш шүү. Эхнэр маань өдөржин самуурсан. Чи яаж байгаа юм? Тэр сайн эмэгтэйг яаж байгаа юм?” гэсэн чинь “Эхнэр лүүгээ залга” гэхээр нь би залгалаа. “Хонгор минь, сайн мэдээтэй. Миний санаа байсныг энэ хүүхэн мэдчихсэн байна” гэсэн дээ. Сайхан байлаа. Маш их баярлалаа.

Жэф:    Хатагтай ноёд оо. Өнөөдөр сайхан байсан уу? Тийм үү? Ямар гоё үзэгчид вэ? Ямар сайхан гала тоглолт вэ? “Зүгээр л инээе” гоцлол шогийн наадам сайхан болж өнгөрлөө. Ийм гоё үзэгчид байж хамт инээсэнд баярлалаа. Дараа уулзъя, тэгэх үү? Сайхан амраарай.

Back to episodes Go home