Go Go Squid! EP24
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Л: эм, Тон Нианы найз Лан Мей, дуучин
Н: эр, Тон Нианы найз Лан Мейгийн нөхөр
24-р анги.
Яа: Болгоомжтой. Ниан Ниан? Ниан Ниан? Хөөе. Ниан Ниан. Ниан Ниан. Яагаад гараад ирсэн юм бэ?
Тон: Тэр зүгээр үү?
Яа: Амьд л байна.
Тон: Би түрүүлээд дотуур байр руугаа явж байя.
Ми: Хан Шаняанд дахиад тэнэглэж байна уу? Өнөөдөр онцгой өдөр. Хан Шаняан уурандаа юу ч хэлж магадгүй. Надаас болж байгаа юм. Тоох хэрэггүй, Тон Ниан.
Яа: Яасан бэ? Хэл л дээ. Аан? За за. Битгий уйл. Битгий уйл. Битгий уйл... Битгий уйл л даа... Чи зүгээр үү? Чи зүгээр үү? Чи чи...
Тон: Чи тэрнийг сайн харж байгаарай. Би түрүүлээд явлаа.
Яа: Хөөе... Хүлээж байгаарай. Хүлээж бай. Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан. Тон Ниан... Хүлээ л дээ. За за. Битгий гүй. Битгий гүй. Битгий гүй. Битгий гүй. Битгий гүй. Битгий гүй. Чамд юу гэж хэлсэн юм?
Тон: Тэр... Норвеги руу хүнтэй танилцахаар явсан гэсэн.
Яа: Хүн танилцахаар уу? Тоглосон байлгүй дээ.
Тон: Үгүй ээ. Үнэн...
Яа: За за за. Битгий уйл л даа. Битгий уйл...
Тон: Үнэн. Норвеги руу хүнтэй танилцахаар явсан.
Яа: Үгүй байх аа. Согтчихоод дэмий юм ярьж байгаа юм. Итгэх хэрэггүй ээ. Сайн охин, битгий уйл...
************
Хан: Зүгээр үү? Туслах уу?
Ми: Амьд байна аа.
Хан: Ийм болчихоод амьд гэнэ шүү.
Ми: Хагас чинь зовлоо. Гарчихсан чинь хамаагүй дээрдчихлээ. Арай гэж.
Хан: Яах гэж тэвчсэн юм?
Ми: Юу вэ? Эмэгтэй хүний өмнө яаж бөөлжих юм?
Хан: Чамайг ийм гэж бодоогүй юм байна.
Ми: Хүн болгоныг чам шиг царайлаг болохоор юу ч хийсэн бай эмэгтэйчүүд уучилна гэж бодоо юу? Яасан? Яагаад тэрнийг дээрэлхээд байгаа юм? Уурласан ч гэсэн эмэгтэй хүнд уураа гаргахаа боль л доо. Эр хүн биз дээ?
Хан: Чиний бодож байгаа шиг биш ээ.
Ми: Тэгвэл хэл л дээ. Хэл л дээ.
Хан: Аав, ээж нь надад дургүй. Манай гэрийнхэн сайн харилцаатай болохоор... Миний залуудаа хийсэн болгоныг мэдэж байгаа. Эртээд би сайн бодсон. Би олон алдаа гаргасан. Надад дургүй байхаас ч аргагүй.
Ми: Хулчийгаа юу?
Хан: Миний хулчийж байхыг харсан юм уу?
Ми: Хараагүй.
Хан: Би шаардлагагүй гэж бодож байна. Манай хоёр гэрийнхэн сайн харилцаатай байдаг. Надаас болоод тэд нар муудалцах шаардлагагүй. Надтай байхын тулд гэрийнхэнтэйгээ муудалцах хэрэггүй.
Ми: Хэн тэгж байгаа юм? Хан Шаняан чи, сайн найзууд, сайн эхнэртэй байх эрхтэй.
Хан: Сүртэй юм байгаагүй, эхнэр гэж ярихаа боль.
Ми: Дүр эсгэхээ боль... Тэрнийг бодохгүй байж чадахгүй нь уу?
Хан: Жолооч дуудаж байна.
Ми: За за, жолооч жолооч. Жолооч жолооч.
***************
Яа: Яасан? Яагаад зогсчихов?
Тон: Эндээ зогсоод хүлээж байя. Тэд нар архи уучихсан. Машинаа жолоодоод явчихвал яах юм?
Яа: За. Тэгвэл энд хүлээж байя.
Тон: За.
Ми: Тэрэнтэй сайн ярилц. Аан? Аан?
Яа: Алив, би би...
Хан: Машинд ор.
Яа: Холд...
Хан: Та хоёр яваагүй юм уу? Бид нар уучихсан болохоор та хоёрыг хүргэж өгч чадахгүй нь.
Тон: Хүргэж өгөх хэрэггүй. Та нарыг согтуу машинаа жолоодох вий гээд хүлээж байсан юм.
Хан: Санаа зовох хэрэггүй. Баярлалаа.
Эр: Сайн уу. Хан ноён мөн үү?
Хан: Тийм ээ.
Эр: Би жолооч байна. Би түр хүлээж байх уу?
Хан: Хэрэггүй. Жиадон их сургууль руу.
Тон: Хэрэггүй ээ. Би таксигаар явчихна.
Яа: Хөөе... Ниан Ниан... Ниан Ниан. Тон Ниан. Битгий яв л даа. Энэ хол болохоор, такси мөд олдохгүй. Тэд нартай хамт явчихъя.
Тон: Үгүй.
Яа: Хар л даа, хоёулаа согтчихсон байна. Муу хүнтэй таарчихвал яах юм? Хотын төв хүртэл явж байгаад, хотын төвд ороод буучихъя. Тэгвэл санаа зовох хэрэггүй болно.
Тон: Харин ч тэр хоёроос айх байлгүй.
Яа: Үгүй ээ. Тэр хоёр унтчихвал яах юм? Уул руу чирч аваачаад дээрэмдээд, хаячихсан байвал яах юм? Аан? Алив л дээ, хамт явъя л даа. Тэгэх үү? Явъя аа, явъя. Явъя... Суучих. Суу суу. Хөөе хөөе. Чи хойно суу. Чи хойно суу. Би урд сууна. Хурдан ор... Эрүүл ухаантай хүн надаас өөр алга.
Тон: Баярлалаа.
Яа: Хөөе, Тон Ниан руу шахахаа боль.
Хан: Гуниглах хэрэггүй. Миний төлөө гуниглаад хэрэггүй. Над шиг... муухай ааштай, хүн загнах дуртай. Романтик биш, хамт байх цаг зав ч байхгүй... Одоо зүгээр л март. Дээр нь итгэл даахгүй хүн. Хүнтэй танилцуулъя гэхээр биеэ барьж чаддаггүй хүн. Над шиг хүнийг бодох хэрэггүй. Бас... чамд хүнтэй үерхэх, хайр сэтгэлээс өөр бодох юм алга уу? Явлаа. Толгой өвдөж байна.
Яа: Хоёулаа оръё... Ниан Ниан, ус уу.
Тон: Баярлалаа.
Яа: Юу хийж байгаа юм?
Тон: Банкнаас мөнгө авах үеэр хяналт тавих царай таних программ бичиж байна. Хэдэн вирус орчихсон байна лээ. Тэгээд мартахаасаа өмнө хурдан хийж байна.
Яа: Одоохондоо хийхгүй байж болохгүй юм уу?
Тон: Зүгээр ээ, зүгээр. Завгүй байвал удахгүй зүгээр болчихно. Зүгээр сууж байснаас хамаагүй дээр.
Яа: Болно оо, болно. Ажиллахаа боль л доо.
Тон: Зүгээр ээ. Та хоёрт вирус арилгах программ байхгүй юу? Байвал надад хэлээрэй. Би хийгээд өгье.
Яа: Боль л доо, Ниан Ниан.
Тон: Зүгээр ээ. Намайг тоох хэрэггүй. Завгүй байвал гуниглах зав гарахгүй.
Яа: Үгүй ээ, бид хоёр хамт байя.
Ч: Тийм...
****************
97: Хөөх, аймаар үнэртэж байна. Босс, та хаанаас ирж байгаа юм?
Грант: Харин тийм.
Хан: Хэлэх юм байгаа бол хэл, байхгүй бол би унтлаа.
Грант: Байна. Бас их том хэрэг.
97: Тий тий тийм.
Хан: Хэл.
Грант: Демогийн ээж хэдэн удаа ирсэн. Таныг маргааш ирнэ гэж дуулаад өглөө эрт ирээд үүд сахина гэж байна лээ. Тийм ээ?
97: Тийм.
Грант: Бас таныг өөртэй уулзахгүй бол хулчгар амьтан гэсэн.
97: Юу яриад байгаа юм?
Хан: Чи юу гэж хэлсэн бэ?
Грант: Манай босс арслан бар гэж хэлсэн. Юу гэж... хулчгар биш гэж хэлсэн. Үгүй ээ. Босс. Бас Демо өдөржин санаа нь зовоод таны өрөөнөөс гараагүй. Таныг ирэхээр танаас тусламж гуйна гэсэн. Босс.
Ү: Болно оо, битгий уйл. Одоо битгий уйл. Өдөржин уйллаа шд. Босс ирж байна. Битгий уйл, за юу? Загнах хэрэггүй. Өдөржин л уйллаа. Жаахан хүүхэд болохоор... жаахан аргадаад өг. Аан?
Хан: Юунд уйлсан юм? Эр хүн мөн үү?
Дай: Хүн ийм болчихоод байхад та загнаад байх юм.
Хан: Чамаас өрөвдөлтэй хүн зөндөө байгаа. Чам шиг уйлж байгаа хүн байна уу?
Дай: Илүү өрөвдөлтэй хэн байгаа юм?
Хан: Олон жилийн дараа Си Ти Эфт арай гэж эргэж ирчихээд... оноо нь хүрэхгүй болохоор зодог тайлахаас аргагүй болсон. Өрөвдөлтэй биш байна уу?
Дай: Тийм. Өөр?
Хан: Уйлах юм юу байгаа юм?
Дай: Босс. Би яахаа мэдэхгүй байна. Миний оноо нэмэгдэхгүй байгаа болохоор багаа доош нь тахахаас айж байна. Ээж, аав хоёр салчихсан. Ээж намайг дэмжихгүй байна. Өнөөдөр ирээд намайг заавал буцааж авч явна гэсэн. Энд байвал ямар ч ирээдүйгүй гэсэн. Маргааш таныг ирснийг мэдчихвэл бөөн юм болно.
Хан: Тэсч чадахгүй нь уу?
Дай: Үгүй ээ.
Хан: Тэсч чадахаа бол тэсээд үз. За юу?
Дай: За.
**************
Эр: Эгч ээ, ус уу.
97: Эгч ээ, сайн уу.
Грант: эгч ээ, сайн уу. Эгч ээ, би Дай Фентэй нэг багт байдаг. Ахлагчийн орлогч нь.
97: Би ч гэсэн. Дай Фэн намайг ах аа гэж дууддаг. Хурдан хэл л дээ.
Грант: Эгч ээ, Дай Фэн таныг дандаа ярьдаг, гэрээ санаж байна гээд л.
97: Тийм ээ. Дай Фэн манай багийн хамгийн жоохон нь. Таныг ярихаараа нүдэнд нь нулимс цийлэгнэдэг юм.
Грант: Эгч ээ, та бидний хийдэг юм, манай клубийн талаар буруу ойлгосон байж магадгүй.
97: Тийм ээ, тийм тийм. Гэхдээ хүмүүс дандаа буруу ойлгодог юм. Манай салбарыг хүмүүс ойлгодоггүй.
Эм: Та хоёр их сургууль төгссөн үү?
97: Төгссөн, төгссөн.
Грант: Төгссөн. Эгч ээ, би 985-д байсан. Тэр надаас дээр. Алдартай их сургуульд сурч байсан.
Эм: Тийм болохоор та хоёр цагаа үрж, тоглосон ч хамаагүй. Дай Фэн тийм биш. Тэр мэргэжлийн сургууль төгссөн. Одоо л ажил хийж туршлага хуримтлуулахгүй бол амьдрал нь улам л дордоно.
Грант: Эгч ээ, та буруу ойлгоод байх шиг байна. Дай Фэн тоглоогүй. Бид нар мэргэжлийн хүмүүс. Бусадтай л адилхан. Бид нар шиг мэргэжилтэй хүмүүс цөөхөн л байдаг болохоос. Гэхдээ, сэлэгч, шумбагч нар шиг бид нар өдөр болгон бэлтгэлээ хийх ёстой.
97: Тийм ээ, эгч ээ. Тэмцээнд ялбал бас шагналын мөнгө өгдөг.
Грант: Тийм.
97: Бас сар болгон цалингаа авдаг.
Эм: Надад хэлээдэх, хэдэн жил хийх юм? 30нас хүртэлээ хийж чадах юм уу?
Грант:Үгүй ээ... Энэ мэргэжил бид нарын мөрөөдөл. Тийм ээ?
Эм: Тэгээд та нар мөрөөдлөөрөө амьдарч чадах юм уу? Аан?
Грант: Яагаад болохгүй гэж? Жишээлбэл сүлжээний хамгаалалт хариуцдаг компанид ажиллаж, программ бичиж болно.
97: Тийм.
Эм: Танай компанид 20гаран хүүхэд байна. Бүгдээрээ компанид ажилд орж чадах уу? Бүгдээрээ программ бичиж чадах юм уу? Та нарт нөөц төлөвлөгөө байгаа юу? Хэдхэн нь чадах байх. Худлаа яриад...
Грант: Танай ээж чинь мэтгэлцэхдээ үнэхээр сайн юм аа. Маш түрэмгий. Довтолгоо нь маш хүчтэй.
97: Бид нар яаж ч чадсангүй. Боссын ирэхийг хүлээе.
*****************
Ү: Шао Хан. Шао Хан. Демогийн ээж дахиад ирсэн. Удаан хүлээж байна. Бие чинь муу байна уу? Алив, босоод ир. Энэ, чихэртэй ус уучих. Дотор чинь онгойно. Би очоод буц гээд хэлчих үү?
Хан: Эгч ээ.
Ү: Аан?
Хан: Миний хослолыг бэлдээд өгөөч.
Ү: За...
Дай: Ээж ээ. Энийг идчих л дээ. Хар даа, би ийм гоё хоол иддэг. Бас энд амьдрах гоё. Санаа зовох хэрэггүй дээ. Ээж ээ.
Хан: Сайн байна уу, эгч ээ. Би энэ клубийн захирал Хан Шаняан.
Эм: Аан. Сайн байна уу.
Хан: Та хоол идсэн үү?
Эм: Өлсөөгүй ээ.
Хан: Аан. Манай хоол таалагдаагүй юм шиг байна. Би сая л ирж байна. Таныг зөвшөөрвөл таныг хоолонд урьж болох уу?
Эм: Мөнгө үрэх хэрэггүй ээ, Хан захирал аа. Эндээ ярилцъя.
Хан: Анх удаа уулзаж байгаа болохоор гэрийн эзний үүргээ биелүүлэхийг зөвшөөрнө үү.
Дай: Тийм ээ, ээж ээ. Хоол идчих л дээ.
Эм: Миний хүү сонс. Заавал ээжтэйгээ гэртээ харина шүү, за юу.
Дай: Ээж ээ. Эхлээд дотогшоо ороод хоолоо идчихье.
Эм: Залуу хүн байж ажил олж хий л дээ. Захирал чинь хоолонд урьсан болохоор зөвшөөрсөн гэж бодох хэрэггүй. Би юу ч идэхгүй.
Дай: Ээж ээ. Дургүй хүрчихлээ.
Хан: Эгч ээ, хоол ирчихлээ. Хоолоо идэнгээ ярилцъя.
Дай: Хоолоо идэнгээ ярилцъя. Явъя.
Эм: Хан захирал аа. Үнэнийг хэлэхэд энэ удаа би хүүгээ авахаар ирсэн.
Хан: Эгч ээ, таны хэлж байгааг би ойлгож байна. Би анх удаа ийм юмтай учраагүй, сүүлийнх нь ч бас биш. Эхлээд би яривал болох уу?
Эм: Тэг ээ.
Хан: Би ч гэсэн Си Ти Эфт оролцдог байсан. Би энэ салбарт ороод арван жил болж байна. Энэ салбарыг юу ч үгүй хоосон байхаас өдий хүртэл явж байна.
Эм: Та ч гэсэн багадаа компьютераар тоглодог байсан уу?
Хан: Жинхэнэ нэр нь Кибер аюулгүй байдлын тэмцээн.
Эм: Ямар тэмцээн? Ойлгохгүй байна.
Хан: Засгийн газраас зөвшөөрсөн кибер аюулгүй байдлын тэмцээн. Энэ бидний мэргэжил. Үргэлжлүүлж болох уу?
Эм: Тэг ээ.
Хан: Би өөрөө анх Си Ти Эфт оролцдог байсан болохоор таны санаа зовж байгааг сайн ойлгож байна. Би Клубийнхээ Хятад дахь салбарыг хариуцдаг. Би клубийнхээ бүх гишүүдийг Дай Фэнийг өөрийн биеэр шалгаж, гэрээ хийсэн. Би тэрэнд ур чадвар, боломж байгаа гэдэгт итгэдэг. Би тэрнийг тэмцээнд орохоос гадна Хятад улсаа төлөөлөөд дэлхийн аварга болоосой гэж хүсчдэг.
Эм: Хан захирал аа, танай багийн ахлагч надад энийг хэлж өгсөн. Гэхдээ би хүүхдийнхээ ирээдүйг бодож байна. Ганцхан хүн дэлхийн аварга болно. Тэгээд ч би хүүгээ сайн мэднэ. Тийм авъяас байхгүй.
Хан: Үгүй ээ, тэрэнд байгаа.
Эм: Тэр жагсаалтын 70-д байгаа.
Хан: Тэр дэлхийн хэмжээний жагсаалт. Хэдийгээр насаар хамгийн бага нь ч гэсэн маш их боломж байгаа. Бид нэг баг. Хувийн үзүүлэлт чухал ч гэсэн, бид багаараа өрсөлддөг. Би энэ хүүхдүүдэр бахархдаг. Би энэ таван хүүхдэд аварга болох чадвар байгаа гэж боддог.
Эм: Тэр...
Хан: За. Эгч ээ. Мөрөөдөл ярихаа больё. Илүү амьдралд ойр зүйлийн тухай ярья. Таны өнцөгөөс ярилцъя. Дай Фэн мэргэжлийн коллеж төгссөн. Одооноос ажил хийе гэсэн ч ажлын байр олдохгүй байгаа. Одооноос ажиллаж эхлээд 50 нас хүртэлээ гучин жил ажиллалаа гэж бодъё. Тэр хэр их мөнгөтэй болж чадах бол?
Эм: Одоо би наадахыг чинь яаж тооцоолох вэ дээ?
Хан: Би тантай гэрээ хийсэн ч болно. 30 нас хүрэхээсээ өмнө тэрний цалин, шагналын мөнгө, спонсорын бонус, миний хэлсэн хэмжээнд хүрэхгүй бол би өөрийнхөө халааснаас өгсөн ч болно.
Дай: Босс. Би гарын үсэг зурахгүй. Манай ахлагчид ч тийм эрх байхгүй.
Хан: Тэрийг мэдэж байгаа бол илүү сайн хичээж ажилла. Эгч ээ, цагаан дээр хараар бичсэн зүйлээс би яаж ч зугтааж чадахгүй. Аяар клуб дээр буцаж очоод би менежерээрээ энэ гэрээг бичүүлье. Гарын үсгээ зурсны дараа та гэрээгээ аваад явж болно. Ямар вэ?
Эм: Хан захирал аа, та энэ хүүхдүүдээр тийм их мөнгө олдог юм уу?
Хан: Хятадын салбар маань байгуулагдаад хоёр жил болж байгаа ч одоо ч алдагдалтай ажиллаж байгаа.
Эм: Тэгвэл яагаад ингээд байгаа юм? Миний хүү шилдэг нь биш шд. Тэрнийг энд үлдээх танд ямар ашигтай юм?
Хан: Надад ямар ч ашиг байхгүй. Гэхдээ тэрэнд маш ашигтай. Нэг удаа найз маань надаас миний мөрөөдөл байгаа юу гэж асуусан. Би тийм гэж хариулсан. Би аварга болохыг хүссэн. Би Хятад улсыг дэлхийн аварга болгохыг хүсдэг. Тийм ээ, мөнгө мэдээж чухал. Мөнгөтэй байж байж хүссэнээрээ амьдарч чадна. Гэхдээ хүмүүс мөрөөдлийнхөө ачаар амжилтанд хүрдэг. Энэ хүүхдүүдэд мөрөөдөл байгаа. Авууштай нь тэд нар мөрөөдлийнхөө төлөө ажиллаж байна. Тийм болохоор миний мөрөөдөл одоо ч хэвээрээ. Би энэ хүүхдүүдийг, Хятад улсыг дэлхийн аварга болгохыг хүсдэг. Би чамайг чадна гэдэгт итгэдэг.
*****************
97 1: Хөөх. Босс ч царайлаг юм аа.
97: Босс, Дай Фэний ээжтэй яриад юу болсон бэ? Боссын хослолтой байхыг харж байсан уу?
1: Үгүй байх аа.
97: Хослол сайхан зохиж байна лээ. Хоёулаа ч гэсэн авч өмсөх үү? Босс. Босс.
1: Босс. Та зүгээр үү? Бие чинь өвдсөн юм уу?
Хан: Зүгээр ээ.
1: Эмч дуудах уу?
Хан: Би зүгээр ээ. Та хоёр явж бэлтгэлээ хий. Намайг тоох хэрэггүй.
97: Таныг ийм байхад яаж бэлтгэлээ хийх юм бэ?
Хан: Энд зогсож байхаар явж бэлтгэлээ сайн хий. Цагаа битгий дэмий юманд үрээд бай.
97: Босс, бэлтгэлээс илүү таны эрүүл мэнд чухал.
Хан: Яв...
97: Тэгвэл... Хэрэг болбол бид нарыг дуудаарай.
1: Бид нар доор байж байя.
Хан: Ойлголоо.
****************
Хан: Ор оо.
Дай: Босс. Та яасан эрт босчихсон юм? Бие чинь тааруу байвал сайн унтаж амар л даа. Би энийг авчирлаа. Чамархай дээрээ түрхээд илэхээр бие дээрддэг гэсэн. Туршаад үзэх үү?
Хан: Хэрэггүй ээ. Би зүгээр. Би тийм сул дорой хүн биш.
Дай: Тэгвэл энд тавьчихъя. Энийн санахаараа түрхээд үзээрэй. Босс, баярлалаа. өвдчихсөн байж манай ээжийг хүртэл ятгаад л.
Хан: Өөр хэлэх юм байхгүй бол явж бэлтгэлээ хий. Дэмий юм ярихаа боль.
Дай: Энийг түрхээд үзээрэй.
М: Дай Фений ээжтэй хийсэн гэрээн дээр гарын үсэг зурчихлаа. Энийг хар даа.
Хан: Хэрэггүй ээ. Наанаа тавьчих.
М: Явах гэхээр, чамд санаа зовоод байх юм.
Хан: Гэртээ харь аа. КК-ийн Хятадын салбар өчигдөр байгуулагдаагүй. Тийм амархан хаагдчихгүй.
М: Шилдэг наймын тоглолт маргааш Бээжинд болно. Нислэг чинь маргааш өдөр 3цагаас. Мартав аа.
Хан: Ойлголоо. Сайн уу. Хан Шаняан байна. Намайг санаж байна уу?
Н: Саналгүй яах вэ. Ган Год... Таныг саналгүй яах вэ. Миний бурхан. Юу болоо вэ? Эхнэр. Эхнэр. Ороод аятайхан ярина шүү. За юу? Гуйж байна.
Л: Яасан гэж?
Н: Надтай ярилцъя гэж дуудсан шд.
Л: Тон Ниан байгаагүй бол чи тэрэнтэй уулзах байсан уу? Ярилцана гэнэ шүү. Та хоёр ямар найзууд уу?
Н: Үгүй ээ, үгүй үгүй. Эхнэр. Гуйж байна. Гуйж байна. Миний нүүрийг бод л доо. Чамайг уриагүй байхад дагуулаад ирсэн болохоор би ороод юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.
Л: Сайн сонс, тэр л Тон Нианыг хаясан байж таараа. Одоо уйдаад Тон Нианд ямар хэцүү байгааг мэдэхийг хүссэн байлгүй. Тэр хоёр танилцаад хэр удсан бэ? Гурван сар уу? гурван сарын дотор хэдэн удаа салсан бэ? Хоёр удаа. Яаж уурлахгүй байх юм.
Н: За за за. Битгий уурла л даа. Битгий уурла. Тайвшир. За тайвширчих. Тайвшир. Аяар ороод зүгээр л дайснаа тагнаж байна гээд бодчих. За юу? Битгий уурла л даа, хурдан явъя. Хоцрох нь. Хурдан хурдан.
Л: Дургүй хүрээд байна.
Н: Хайр аа, битгий уурла л даа. Хан ноёнтон. Уучлаарай, бид нар хоцорчихлоо. Уучлаарай.
Хан: Зүгээр ээ. Би өнөөдөр завтай байгаа. Уух юмаа захиалчих.
Н: Эхнэр, юу уух вэ?
Л: Исгэлэн гашуун тусмаа сайн.
Н: Зөөгч өө, нэг экспрессо, нэг капучино авъя.
Л: Гашуун гэж байхад, чихэртэйг захиалсан уу?
Н: Хоёр эспорессо авъя. Нээрэн, та утсаар ярихдаа тусламж хэрэгтэй байна гэсэн.
Хан: Тон Ниан бид хоёрын дунд юу болсныг мэдсэн байх. Та нараас тэрэнд анхаарал тавьж, ойр ойрхон уулзаж байгаарай гэж гуйх гэсэн юм.
Л: Тэрэнтэй уулзах байсан ч бид нар өөрсдөө мэдээд уулзчихна. Танаар хэлүүлэх шаардлагагүй. Тэгж их гэмшээд байгаа бол өөрөө уучлалт гуйхгүй юу.
Хан: Энийг Тон Нианд өгчихөөрэй.
Л: Юу юм? Ийм жаахан уу?
Хан: 2000юань байгаа. Их биш ээ. Тэрэнд хэлэх хэрэггүй. Идэхийг хүссэн юмыг нь авч өгөөд, авахыг хүссэн юмыг нь өөрөө өгч байгаа юм шиг аваад өгөөрэй. Би жаахан ч гэсэн баярлаг гэж бодсон юм.
Л: Салсны төлбөр үү? Ийм жаахан уу? Клубийн эзэн гэчихээд. Ийм нарийн байх гэж.
Хан: Одоохондоо надад байгаа нь л энэ. Мөнгөтэй болохоороо би дахиад өгнө өө.
Н: Хичнээн их биш ч гэсэн сэтгэл чухал шд. Хоол идчихэд болно шд. Би тэрэнд өгчихнө өө.
Л: Юу хийгээд байгаа юм? Тон Нианд ийм юм хэрэггүй. Танайх гэр бүлээрээ найзалдаг болохоор тэдний санхүүгийн байдлыг мэдэж байгаа биз дээ. Тон Ниан өөрөө ч их мөнгө олдог. Лабораториос өгдөг мөнгө ч энэнээс илүү.
Хан: Мөнгөтэй үгүй нь тэрний мэдэх хэрэг. Тэрэнд мөнгө өгөх үгүй нь миний мэдэх хэрэг.
Л: Найз охидуудаасаа салдаг арга чинь уу? 2000юань уу?
Хан: Тэрнээс өөр найз охинтой байгаагүй.
Л: Найз охин байгаагүй ээ? Хурдан асуу.
Н: Ингэж асууж байгааг уучлаарай. Анх удаа л найз охинтой болж байгаад яагаад байнга салъя гээд байдаг юм. Байнга ингээд байвал харилцаа чинь яаж сайн байх вэ дээ?
Л: Эсвэл... хэлж болохгүй шалтгаан байгаа юм уу? Эсвэл... гэмшээд буцаад нийлмээр байгаа юм уу?
Н: Тийм ээ, тийм тийм.
Хан: Тийм биш ээ.
Эм: Сайн байна уу, таны кофе ирлээ.
Н: Баярлалаа.
Л: Баярлалаа. Юу хүсээд байгаа юм болоо? Би нэг л ойлгохгүй байна.
Н: Чамаар дамжуулж Тон Нианд мэдэгдэх гэсэн юм бол уу? Нээрэн. Чи зөв сонссон юм уу? Тон Ниан тэрнийг хаясан юм уу?
Л: Би буруу сонссон байх ёсгүй дээ. Өөрөөс нь асуучихъя.
Н: Байз. Сая хэлэхгүй гээд амалчихсан биз дээ.
Л: Ямар гэрээнд гарын үсэг зурсан биш. Надад хамаагүй. Би хэлж л таараа.
***************
Л: Үнэнээ хэл л дээ. Чи салъя гэсэн юм уу?
Тон: Яримааргүй байна.
Л: Болохгүй ээ. Хурдан хэл л дээ. Чи тэгсэн юм уу?
Тон: Яримааргүй байна гээд байхад чинь.
Л: Би нэг юм харуулъя.
Тон: Юу?
Л: Энийг Хан Шаняан чамд өгөөрэй гэсэн.
Тон: Юу өгүүлсэн юм?
Л: Салалсны төлбөр. Гэхдээ хоёр мянгахан юань. Үнэхээр ядуу юм уу, худлаа жүжиглээд байгаа юм уу бүү мэд.
Тон: Мөнгө өгч байхад чи авчихаж байгаа юм уу?
Л: Авалгүй яах юм. Чамд харуулах гэж авсан юм. Тэгэхгүй бол хэн итгэх юм? Тэр уучилж болохгүй хэрэг тарьчихсан юм уу?
Тон: Тийм биш ээ. Би энийг буцааж өгнө.
Л: Болохгүй ээ, болохгүй. Би чамд хэлэхгүй гээд амалчихсан.
Тон: Больж үз. Мөнгийг нь авчихаад. Тэрийг тэнэг гэж бодоо юу? Би мэдэж байда тэр мэдэхгүй л байв гэж.
Л: Хүлээ л дээ. Би яаж мэдэх юм... би ямар чам шиг ухаантай биш.
Тон: 97. Би танай клуб рүү явж байна. Босс чинь байгаа юу?
97: Аан? Босс танд хэлээгүй юм уу? Бид нар Бээжин рүү тэмцээнд явах гэж байна. Нисэх буудал дээр ирчихсэн байна.
Тон: Надад хэлээгүй шд. Аль нисэх буудалд байгаа юм? Баярлалаа. Баярлалаа.
97: Өө. Бэр эгч ирчихэж. Бэр эгч ээ.
Дай: Бэр эгч ээ.
97: Суу л даа. Яагаад зогсоод байгаа юм бэ, бэр эгч ээ суу л даа. Наашаа суу. Хурдан. Босс. Бэр эгч ирчихэж.
Хан: Чи дуудсан юм уу?
97: Үгүй ээ. Таныг асуухаар нь нисэх буудал дээр байна гэж хэлсэн шд.
Тон: Надтай түр ярилцаж болох уу?
97: Тэгвэл бид нар түр гарч байя.
Хан: Хэрэггүй. Хоёулаа гаръя...
Дай: Уур амьгал нэг л хачин байх чинь?
97: Юу болоод байна аа?
Хан: Хэл.
Тон: Яах гэж Лан Мейд салалтын мөнгө гэж өгч байгаа юм?
Хан: Юу гэж бодох нь чиний хэрэг.
Тон: Чи тэгж хэлсэн биз дээ? Бага багаар нэг нэгнээ мэддэг болъё гэж.
Хан: Ёс суртахуун гэж байх хэрэгтэй. Нөхөн төлбөр өгөх ёстой бол өгнө.
Тон: Тэгвэл яагаад өөрөө өгөхгүй, Лан Мейд нууцаар өгсөн юм?
Хан: Лан Мей андуурсан юм шиг байна. Тэрийг чамд өгчих гэж хэлсэн юм. Салалтын мөнгө юм чинь чамаас нуух ямар хэрэг байгаа юм?
Тон: Би ч гэсэн гайхаад байна.
Хан: Лан Мей чамайг баярлуулах гэж тэгж хэлсэн байх. Эсвэл миний хэлснийг буруугаар ойлгосон байх. Лан Мей өөр юу гэж байна?
Тон: Юу ч биш.
Хан: Учрыг нь олсон болохоор... одоо буц.
Тон: Надад хэлэх юм байна. Хан Шаняан, бид нар богинохон хугацаанд хамт байсан ч гэсэн... тэр хугацаанд би жаргалтай байсан. Чи миний анхны найз залуу. Чи биднийг тохирохгүй гэж хэлсэн ч, сэтгэл хөдлөлөө харуулдаггүй ч гэсэн... би чамайг бусад талаараа сайн хүн гэдгийг мэднэ. Тийм болохоор би чамайг, КК-г аварга болтол дэмжсээр байх болно. Бас... Энэ чинь хэрэггүй. Буцаагаад ав.
Хан: Явцагаая.
97: Аан?
Дай: Аан? Ийм эрт үү? Тийшээ орчихвол хийх юм байхгүй шдээ. Эндээ жаахан байя л даа.
Хан: Явмааргүй байгаа бол яв. Орлогч нар тоглоно.
Дай: Явъя явъя.
97: Бэр эгч ээ, баяртай.
Дай: Бэр эгч ээ, баяртай.
Хан: Болгоомжтой яваарай. Зөвшөөрөлгүй таксинд битгий суугаарай. 97.
97: Аан?
Хан: Таксинд суулгаад өгчих.
97: Аан. За... Бэр эгч ээ. Босс таныг таксинд суулгаад өг гэж байна. Явъя.
Тон: Хэрэггүй ээ. Та нар зүгээр яв.
97: Явъя аа.
Тон: Зүгээр ээ.
97: Явъя л даа, явъя. Бэр эгч ээ. Би такси дуудчихлаа. Удахгүй ирнэ. Энэ дугаар нь. Та цээжилж чадах уу? би мессежээр явуулчихъя.
Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Зүгээр, 97. Би өөрөө таксинд суучихна. Санаа зовох хэрэггүй.
97: Ёсорхох хэрэггүй ээ. Нэг гэр бүл байж, бэр эгч ээ. Энэ таксины компани манай клубийг сайн мэднэ. Үнэн шүү.
Тон: Хурдан онгоцондоо суу. Хоцорч болохгүй. Би эндээ хүлээж байя.
97: За, тэгвэл... баяртай, бэр эгч ээ.
Тон: Баяртай.
Бичиг: Хятад улс, Бээжин хот. Бүсийн шөвгийн найман багийн тэмцээн.
Ш: Хан, яагаад энд нуугдчихсан юм? Бэлтгэлийг нь харахгүй юм уу? Ялагдахаас айхгүй байна уу?
Хан: Шөвгийн найм. Сандрах юу байгаа юм?
Ш: Бардам байх шив. Хан, ярих юм байна.
Хан: Хэл хэл.
Ш: Чамайг, найз охинтой чинь... бичлэгт оролцож өгөөч гэж гуйх гээд. Эсвэл зүгээр лайв хийгээд өгчих. Сурталчилгаа хийгээд өгчих.
Хан: Чадахгүй ээ.
Ш: Чадахгүй бол тэр л биз. Яагаад муухай хараад байгаа юм?
Хан: Тэрэнд хэлээд үзээрэй.
Ш: Яагаад? Чамтай үеэрхэж байгаа гээд эрх чөлөөгөө хасуулчихсан биш.
Хан: Нэгд. Тэрний хичээлд саад болно. Хоёрт. Бид нар үерхдэггүй.
Ү: Үнэн юм уу? Чи тэгж байгаа бол би үзээд алдана аа.
Хан: Чи сая...үзээд алдана гэсэн үү?
Ш: Тоглож байна аа. Тоглож байна.
97: Босс. Тэмцээн эхлэх гэж байна.
Хан: Явъя.
Ш: Буруу ойлгочихов оо.
24-р анги төгсөв.
Back to episodes Go home