Mulan

Дүрүүд

Мулан – эм

Донни – эр

Аав – эр

Ээж – эм

Дүү – эм

Шулам – эм

Бүд – эр

Тур – эр

Ямаан – эр

 

Эр өг - Агуу дайчин Муланы талаар маш олон түүх домог байдаг.. Гэвч өвөг дээдэс минь, энэ түүх бол минийх.

           Тэр энэ байна. Илдний талаар юу ч мэдэхгүй залуухан соёолж.

            Хөдөлгөөн бүрээр нь үлгэр хүүрнэх амьдралын хил хязгааргүй дотоод хүчийг агуулсан ийм охинтой байсан бол

            та зөвхөн эрэгтэй хүүхэд л дотоод хүчтэй байж болно гэж хэлж чадах байсан уу? Ичгүүр, гутамшиг, цөллөгөөр азаа турших тийм охин?. Өвөг дээдэс минь, би чадаагүй юм...

Аав нь - Наашаа.. Наадах чинь сүүлчийнх нь. Зөөлөн... Мулан. Тахиаг орхи оо. Эргээд ирнэ дээ... Үгүй ээ.

Эм1 -  Эгч чинь ийм хэрэг тариагүй гэж хэлээч.

Ээж -  Мулан. Өөрийгөө хянаач... ..

Аав -   Мулан. Маш анхааралтай сонс. Үгүй ээ... ...

Дүү -   Мулан, дээврээс унахад чинь юус болсон юм бэ? Чи яг л шувуу шиг байсан.

Мулан -       Битгий сандраарай. Үсэн дотор чинь аалз явж байна.

Дүү -   Намайг аалзнаас айдгийг чи мэднэ. Чиний зальнуудын нэг биш биз дээ, Мулан?

Мулан - Санаа зоволтгүй, чи огт хөдлөхгүй байх юм бол, би бяцалчихъя.

Ээж -  Би Муланд санаа зовсондоо л ингэж хэлж байна.

Аав -   Мулан балчир байна. Одоо ч өөрийгөө хэрхэн хянах талаар суралцаж байгаа.

Ээж -  Дандаа л охиндоо шалтаг олж байх юм. Чи мартаж, Мулан бол охин хүүхэд, хүү биш. Охин хүүхэд гэрлэлтээр нэр хүндийг олдог.

Аав -   Миний хоёр охины хэнтэй нь ч гэрлэх эр хүн их зол заяатай хүн байна. Мулантай ч бас.

Ээж -  Дээвэр дээгүүр гүйж тахиатай хөөцөлддөг охинтой ямар эр гэрлэхийг хүснэ гэж?.. Шиү намайг зовоодоггүй. Төлөгч түүнд сайн нөхөр олж өгнө. Би Муланд санаа зовж байна. Хүмүүс Муланыг шулам гэх болно. Одоо ярилцах цаг нь болсон... ... Манай бунхны үүдэнд яагаад галт шувуу сууж байдгийг мэдэх үү? Бидний өвөг дээдсийн элч байгаа юм.

Мулан - Гэтэл би эвдэлчихсэн.

Аав -   Зарим хүмүүс галт шувууг галын дөл болон шатаад дахин төрдөг гэлцдэг. Хугарсан далавчтай ч амьдарч чадах байх аа. Чиний дотоод хий хүчтэй, Мулан. Гэвч дотоод хүч, дайчдад зориулагдсан, охидод биш. Удахгүй чи залуу бүсгүй болно, бас ч авъяас билгээ, нуух цаг болсон.. Дуу,, Дуу чимээг нь намжаахын тулд. Чамайг хамгаалах гэж л хэлж байна. Энэ бол миний үүрэг. Чиний үүрэг бол энэ гэр бүлд нэр хүнд авчрах. Чи тэгж чадна гэж бодож байна уу?

Мулан

Бичиг -  Баруун Хойд Хятад, Торгоны Зам.***07,57***

Харуул -      Нирунчууд? Байж боломгүй юм. Хаалгануудыг хаа... Толгойлогчийг нь унага.***09,01***

Цэрэг -  Тэр хэтэрий хүчтэй юм.

Шулам -      Чи. Чи тохирно...

Бичиг -  Төв Хятад. Эзэн хааны хот...

Түш 1 -  Дээдэс минь, Торгоны Зам дагуух манай умардын 6 бэхлэлт дараалсан дайралтанд уналаа. Бүх арилжаа наймаа үгүйрсэн. Энэ хэвээр үргэлжилбэл эзэнт гүрэн мөхөж ч мэднэ.

Хаан - Харин миний ард иргэд?

Түш 1 -  Хядуулсан. Энэ цэрэг бол цор ганцаар амьд үлдсэн. Ар араас нь дахин дайралт хийнэ гэж эмээж байна.

Хаан - Хэн буруутай вэ?

Түш 1 -  Нирунчууд, дээдэс минь. Тэдний удирдагчийг Бори Хан гэдэг.

Хаан - Би Бори Ханыг хороосон.

Түш 1 -  Энэ бол түүний хүү. Тэр овог аймгуудыг нэгтгэж Нируны их цэргийг дахин босгосон.

Цэрэг -  Надад болгооно уу, хаан эзэн минь.

Түш 1 -  Чи ярьж болно.

Цэрэг -  Бор Хан нэгэн эмэгтэйн хамт тулалддаг. Дотоод хүч нь төсөөлөхийн аргагүй их.

Түш 1 -  Энэ хаант улсад шулам орогнуулах зай байхгүй. Дотоод хийн хүчийг хөнөөл сүйрэлд ашиглах хориотой.

Цэрэг -  Гэтэл тэр бүсгүйн хүч Нируны их цэргийг ялалтанд хөтөлж байна. Тэр бүсгүй Бори Ханд туслуулахаар сүүдрийн дайчдын шилмэл их цэргийг бэлтгэсэн.

Хаан - Бид харанхуйн ид шидээс айхгүй. Нируны их цэрэг болон тэр шулмыг бид сөнөөнө. Миний зарлигийг сонс. Бид хүчирхэг их цэргийг босгоно. Айл өрх бүр нэг эр хүн өгнө. Бид хайртай ард түмнээ хамгаалж, энэ алуурчдыг няц дарна.. Эзэн хааны их цэргийг хөдөлгө. Их гүрэн айж ухрахгүй.***12,03***

Бори - Тэгэхээр, чи мэдээтэй иржээ.

Шулам -      Хаан эзэн торгоны замыг хамгаалахаар их цэргээ илгээж байгаа.

Бори - Сайн байна. Бид хааны их цэргийг өвдөг сөхөртөл бүх бэхлэлтийг нухчин дарна. Дараа нь, эзэн хааны их хот эзэнгүй хоцорно. Хаан эзнийг нь би хорооно. Чи хэрэгцээтэй гэдгээ баталлаа, шулам аа.

Шулам -      Шулам биш ээ. Дайчин. Нүд цавчихаас чинь өмнө би чамайг тасар татаж чадна.

Бори - Гэвч чи тэгэхгүй... Юу хүсэж байгаагаа сана,, хүч чадлыг чинь ад үзэхгүй газар. Чамайг байгаагаар чинь хүлээж авах газар. Надгүйгээр чи хүссн зүйлээ авахгүй... Элсэн цөлд ганцаараа тэнүүчилж байхад чинь би чамайг олоход чи цөллөгт байсан. Гологдсон нохой. Намайг хаан сэнтийд залрахаар, тэр нохой гэр оронтой болно.

Шулам -      Бид эхэлсэн ажлаа дуусгах болно.

Бори - Бас хэн ч, юу ч миний замд саад болохгүйг чи харна.***13,52***

Мулан - Хар Салхи бид хоёр хоёр туулайтай зэрэгцэн давхисан. Нэг нь эрэгчин, нөгөө нь эмэгчин байсан байх аа. Гэхдээ та нар мэднэ, тийм хурдан давхиж байхад ялгах аргагүй. Маргааш мориор давхихдаа тэдэнтэй дахиж таарахыг хичээнэ ээ. Тэндээ байж ч магадгүй.

Ээж -  Бид сайхан мэдээ авсан. Төлөгч чамд яг тохирох хүнийг олсон.

Аав -   Тийм ээ, Мулан, энэ хэрэг шийдэгдсэн... Ирээд суугаач... ... Манай гэр бүлд энэ л илүү тохирно...

Мулан - Тийм ээ.. Энэ нь дээр. Би гэр бүлдээ нэр хүнд авчирна.***15,54***

Аав -   Ийм сэтгэл татам бүсгүйчүүдийн дэргэд байх нь их хувь зохиол. Өнөөдөр Хуа Муланд тун чухал өдөр болно гэдэгт итгэлтэй бай,,

Ээж -  Тэр яах вэ. Бид цагтаа амжих ёстой.

Мулан - Би өлсөөд байна.

Ээж -  Хэлсэн ш дээ, хоол идэж болохгүй. Будгийг чинь муухай болгочихно.

Мулан - Хахир өвлийн шуурга ч нүүрний будгийг арилгаж чадахгүй. Шиү, миний царайг хар. Би юу мэдэрч байна?

Дүү -   Мэдэх юм алга.

Мулан - Яг тийм. Энэ миний гунигтай царай. Харин энэ сониуч царай. Харин одоо төөрөлдсөн байна.

Эмгэн Чимээгүй. Тайван. Ялдам. Хээнцэр. Төлөв байдал. Найрсаг зан. Эдгээр нь сайн эхнэрт байдаг зан чанарууд. Эдгээр нь бидний Муланаас харах зан чанарууд. Эхнэр хүн нөхөртөө үйлчлэхдээ, чимээгүй байх ёстой.. Нууцлаг байх ёстой.. Тэр бас,, Ямар нэг юм болоо юу?

Мулан - Үгүй дээ, төлөгч авхай. Гялайлаа.

Эмгэн - Цайны гүц ширээний голд байх нь зөв байрлал.

Мулан - Тийм ээ, ойлгож байна. Гэхдээ би гүцийг эндээ үлдэх хэрэгтэй гэж бодож байна.

Эмгэн - Гүцийг хөдөлгө. Охион... ... Хуа овогтын гумамшиг. Тэд сайн охин өсгөж чадсангүй.***19,14***

Түшмэл -     Хүн ард аа. Хүмүүс ээ, бидэн рүү Умардын Түрэмгийлэгчид довтоллоо. Манай улс дайтаж байна. Тэнгэрийн хүү, хаан эзний зарлиг ёсоор, айл өрх бүр тулаанд нэг эр хүн өгөх ёстой. Айл өрх бүрээс нэг эр хүн.. Ван овогт.. Чин овогт.. Ду овогт.. Хуа овогт...

Аав -   Би бол Хуа Зоу. Умардын Түрэмгийлэгчдийн сүүлчийн тулаанд би хаан эзний цэрэгт дайтсан.

Түшмэл -     Тулалдах насны хүү байхгүй юм уу?

Аав -   Надад хоёр охин заяасан билээ. Би тулалдъя...

Ээж -  Битгий. Чи аавыгаа улам л шившиг болгоно.

Цэр 1 -  Та зүгээр үү? Туслах уу?

Аав -   Үгүй ээ.

Түшмэл -     Лу овогт... Вей овогт.

Ээж -  Та бол дайны баатар. Аль хэдийн олон золиос гаргасан.

Аав -   Чи тэгээд манай гэр бүлийг, хааны зарлигийг зөрч гэх гээ юу?

Мулан - Гэхдээ та яаж тулалдаж чадах юм?

Аав -   Би бол эцэг хүн. Дайны талбарт гэр бүлдээ нэр хүнд авчрах нь миний үүрэг. Чи бол охин хүүхэд.. Байр сууриа мэдэж ав.

Ээж -  Бид хүчтэй байх ёстой.. Энэ удаа аав чинь эргэж ирэхгүй... ...

Мулан - Их сайхан юм аа.

Аав -   Аймшигтай үйлд зориулсан, сайхан зэвсэг... .. Галт шувуу.. Санаж байна уу?.. Өмнө нь намайг тулаанд дагаж явсан, одоо ч намайг дагах болно... Бас өвөг дээдэст минь намайг үнэнч, эрэлхэг, үнэн сэтгэлтэй байсныг хэлнэ.

Мулан - Би тан шиг зоригтой байсан ч болоосой.

Аав -   Айдасгүйгээр эр зориг гэж байхгүй.

Мулан - Гэвч аав аа,,

Аав -   ,,Чи зоригтой байх ёстой, Мулан. Ээжийнхээ төлөө, бас дүүгийнхээ төлөө... Миний төлөө... ... Тулалдах нь миний үүрэг. Хаан эзэнд зориулах миний өргөл.

Мулан - Би хүү тань байсан бол та явахгүй байх байсан.

Аав -   Би амьдралынхаа юуг ч солихыг хүсэхгүй.. Би бүгд амрах хэрэгтэй... Би өглөө явна... ...

Мулан - “Үнэнч, эрэлхэг, үнэн сэтгэлтэй.”.....

Аав -   Миний илд. Хөө хуяг. Байхгүй байна.

Ээж -  Хэн ийм юм хийдэг байна?

Аав -   Цэрэг татлагын бичиг... Мулан байж.

Ээж -  Та охиноо зогсоох ёстой. Умардын түрэмгийлэгчид охиныг минь хороох болно.

Аав -   Хэрэв би Муланыг илчилвэл манай хүмүүс түүнийг алах болно.... Өвөг дээдэс минь, ариун дагшин галт шувуу минь, өвгөдийн хамгаалагч минь, манай охин Муланыг хамгаалаач гэж танаас гуйя... Охин минь аймшигтай алдаа гаргалаа... Байр сууриа мэдэж байхыг би хэт хожимдож заажээ. Би л зоргоор нь өсгөж. Тэр энэ хорвоод гэм зэмгүй хүн. Хүмүүс дунд, бас дайны хорон муугийн өмнө. Гэтэл одоо охин минь их аюулд орлоо.. Гуйя, ариун галт шувуу минь, охиныг минь хамгаалаач... ..

Мулан - Сүүлчийн алим... Надаас илүү чамд хэрэгтэй. Бид өдийд хүрчихсэн байх ёстой. Хоёулаа төөрчихсөн юм болов уу?***28,37*** Галт шувуу... ...

Эр өг - Эзэнт гүрний өнцөг булан бүрээс эрчүүд цуглажээ. Муланы хувьд харийн, зэрлэг омог байлаа. Дунд нь нуугдахын тулд Мулан тэдний нэг болох ёстойгоо мэдэж байв.

Бүд -   Би бол Цөгөрцөг. Ээж минь намайг өлзий билэгт саран дор төрсөн гэсэн. Тиймээс намайг азын сахиус гэж ээж хэлдэг.

Ёмбоо - Ёоёо.

Өндөр - Тусламж хэрэгтэй юу, бяцхан залуу?

Мулан - Намайг дахиад доромжилбол илдний минь үзүүрийг мэдрэнэ шүү.

Өндөр - Илдээ буулга.

Мулан - Үгүй бол юу гэж?

Донни - Би бол та нарыг хариуцсан дарга. Тулалдахыг зөвшөөрөхгүй. Ойлгов уу?

Өндөр - Тийм ээ, захирагч аа.

Донни - Үгээр хариул, цэрэг ээ.

Мулан - Тиийм ээ, захирагч аа...

Донни - Нэр чинь хэн бэ?

Мулан - Хуа Жун, захирагч аа.

Донни - Гэр бүлийн чинь илд үү?

Мулан - Миний эцэг Хуа Зоугийн илд.

Донни - Нэг эгнээнд... ...

Эр 1 -  Уучлаарай, Линг.

Линг -  Яо, буцаагаад өг. Инээдтэй биш байна..

Эр ? -  По, бариарай.

Дар -   Та нарыг усанд орохоор жагс гэсэн ш дээ.

Мулан - Усанд орох оо?

Дар -   Усанд ор. Та нар өмхий байна. Бас шөнийн харуулын үүрэгт сайн дурын хүн хэрэгтэй байна.

Мулан - Би. Биш ээ. Би сайн дураар гаръя, эрхэм ээ.***00,33,19***

Дар -   Хулгай хийх. Шийтгэл нь, үхэл. Оргох. Шийтгэл нь, үхэл. Хуаранд эмэгтэй хүн авчрах, эсвэл эмэгтэй хүнтэй ямар нэг байдлаар орооцолдох. Шийтгэл нь үхэл. Шударга бус явдал. Шийтгэл нь,, Цөллөг, гутамшиг. Чи өөрөө, гэр бүлдээ, тосгондоо, эх орондоо гутамшиг авчирна. Бид та нарыг нэгийг ч үлдээлгүй эр хүн болгоно.***34,24***

Ёмбоо - Ёоёо...

Дар -   Харваад... ... Хамгийн хүчирхэг нь л оргилд хүрнэ. Та нарын бүх хүчийг шавхана... Гараа цэх өргө... Гараа өргө. Мөрнийхөө түвшинд. Сэтгэлийн хаттай бай. Битгий зогс... Тэр уйлаад байна уу?.. ... Харваад... Харваад.

Ёмбоо - Буцаагаад өг.***36,30***

Дар -   Лонгвей. Яаралтай хуаранд оч. Нэн даруй. Үнэнч бус байдал. Шийтгэл, цөллөг.. Гутамшиг.

Тур -   Биднийг 28 өдрйин өмнө хос болгосон. Нэр нь Ли Ли. Арьс нь сүү шиг л цагаан. Хуруунууд нь ногоон сонгинын нахиа шиг л зөөлөн.

Бүд -   Линг уянгын халилтай юм аа.

Тур -   Нүд нь өглөөний шүүдрийн дусал шиг.

Ямаан - Би том хөхтэй хүүхнүүдэд дуртай. Хүчтэй, өргөн ташаатай.

Бүд -   Би интоор шиг улаан уруултай эмэгтэй үнсэх дуртай.

Дүнкүү - Надад бол ямар харагддаг нь хамаагүй.

Мулан - Санал нэг байна.

Дүнкүү - Хоол яаж хийдэг нь л хамаатай.

Ёмбоо - Бидэнд хэлээч, Хуа Жун. Чи ямар эмэгтэйд дуртай вэ?

Мулан - Би бол зоригтой эмэгтэй дуртай.

Бүд -   Зоригтой эмэгтэй?

Мулан - Тийм ээ...  Бас хошин мэдрэмжтэй.. Бас ухаалаг.

Ямаан - Ухаалаг?

Бүд -   Ямархуу төрхтэй юм?

Мулан - Тэр нь гол биш.

Ямаан - Зоригтой, хөгжилтэй, ухаалаг. Хуа Жун эмэгтэй хүн яриагүй байна, намайг хэлээд байна.

Тур -   Чи биш ээ, Яо. Яагаад ч чи биш.

Бүд -   Чи биш ээ... Чи биш.

Тур -   Хуа Жун. Тэднийг битгий тоо. Ялангуяа тэр Яо илжгийг. Чи сүй тавьсан уу? Асууж болох уу?

Мулан - Үгүй ээ.. Юу л даа, тийм ээ. Байсан. Бараг л. Бүтээгүй юм.

Тур -   Азтай юм аа. Ер нь, эмэгтэй хүнтэй гэрлэх битгий хэл хэрхэн яриа өрнүүлэхээ яаж мэдэх юм бэ?

Мулан - Яг одоо надтай ярьж байгаа шигээ л ярь.

Тур -   Тийм ээ, тийм амархан байсан ч болоосой... Би таалагдахгүй бол яах вэ?

Мулан - Таалагдана аа... Тэрэнд таалагдана гэж бодож байна аа. Эмэгтэйчүүдийг мэдэх аргагүй ш дээ...

Тур -   Чи харуулын албыг алгасаж усанд орох талаар бодох хэрэгтэй шүү. Өмхийрчихөж, найз минь.***41,14***

Мулан - Муу тэнэг. Одоо бүгд харчихлаа. Дотоод хүчээ нуух хэрэгтэй.

Ямаан - Хуа Жун. Хэн мэдлээ? Ёстой алуурчин... Чи өмхийрчихөж, цэрэг ээ.

Бүд -   Чи ядаж ганц удаа усанд орсон уу?

Ямаан - Их муухай үнэртэж байна.***42,29***

Тур -   Хуа Жун. Чамайг олсондоо баяртай байна. Эцэст нь биеэ угааж байгааг чинь харах гэж. Тавдугаар суман чамд талархаж байна.

Мулан - Би ганцаараа байх гэж энд ирсэн юм.

Тур -   Өнөөдрийнх юу байсан бэ? Итгэмээргүй байсан шүү.

Мулан - Энэ талаар ярьмааргүй байна.

Тур -   Яагаад?... Энэ бүх хугацаанд чадвараа нууж байсанд чинь итгэж чадахгүй нь. Өөр юу нууж байсан бэ?

Мулан - Юу ч биш. Намайг ганцааранг минь орхи.

Тур -   Хуа Жун, хоёулаа эхлэлээ буруу тавьжээ. Найзууд болж болох уу?

Мулан - Би чиний найз биш.

Тур -   Сайн байна. Гэхдээ хоёулаа ижилхэн. Бид хамт нэг дайсантай тулалдана. Би бусдыгаа хамгаалахаар чадах бүхнээ хийнэ. Чи над руу ар нуруугаа харуулж болно, гэхдээ цаг нь ирэхээр тэдэн рүү битгий ар нуруугаа харуулаарай... ...

 

Бори - Бид эцсийн ялалтанд ойртож байгаа болохоор би Нируны 12 аймгийг угтан авч байна. Удахгүй эзэн хааны хот биднийх болно.

Хал сах -     Гэвч бид шуламд найдаж байна.

Эрс -   Тийм ээ, шулам. Шуламд итгэж болохгүй. Тэр аюултай биш ээ.

Бори - Чимээгүй. Хангалттай. Бүү эндүүр, шулам надад зүтгэдэг, тэгэхээр бид бүгдэд зүтгэдэг. Тэр эзэн нь хэн болохыг мэддэг.. Ирээдүйгээ бод. Энэ бол, найзууд минь, ирээдүйд ирэх зүйлсийн жижиг хэсэг.  Хаан эзний хотоос эд баялаг үерлэх гол мэт урсан орж ирнэ.

Сахал - Надад эд баялаг хамаагүй... Нүүдэлчин хэр их алт авч явж чадах вэ?

Бори - Тэгвэл би чамд өшөө авалтыг өгье, эзэнт гүрэнд алдсан бидний газар нутгийн төлөө. Сүүлчийн дайны гутамшгийн төлөө. Эзэн хааны хөнөөсөн миний эцгийн төлөө. Алт хангалтгүй байвал, би чамд цус өгье. Илдээ хурцалцгаа. Бидний цаг ирлээ.

Шулам -      Одоо л мэдлээ. Би чамд үйлчилдэг. Би бол боол.

Бори - Энийгээ санаж санаж явбал чи алзахгүй. Тэнд байна, шулам аа. Дараагийн бэхлэлт. Сүйрүүл.

Дар -   Хуа Жун. Захирагч Тунгд оч... ...

Үүд цэр -     Хуа Жун, захирагч аа.

Донни - Оруул... Хуа Жун... Чи нэг зүйл нуугаад байгаа бололтой.    

Мулан - Захирагч аа.

Донни - Чамтай уулзахдаа л би мэдэрсэн. Гэвч одоо итгэлтэй байна. Надад ч бас нууц бий. Би эцгийг чинь мэднэ. Тэр сайн цэрэг байсан. Чамаас Хуа ЖУн, би эцгийн чинь илдний сүүдрийг харж байна. Энэ сүүдэр чиний мөрөн дээр их ачаа болж байгаа бололтой. Эцгийнхээ залгамжийг чамайг хойш татахыг зөвшөөрч болохгүй. Чадвараа сайжруулах хэрэгтэй.

Мулан - Эрхэм ээ.

Донни - Чиний дотоод хий хүчирхэг, Хуа Жун. Яагаад нуудаг юм?

Мулан - Би,, мэдэхгүй ээ.

Донни - Дотоод хий орчлонг болон бүхий л амьтай зүйлсийг шингээдэг. Бид бүгд дотоод хүчтэй төрдөг. Гэвч хамгийн үнэнч хүн л дотоод хүчтэйгээ гүнзгий холбогдож агуу дайчин болдог. Ой мод шиг амгалан ч дотроо дүрэлзэнэ...

Дар -   Нирун дайснууд үй олон. Тэд хэрцгий, урьдаас таашгүй. Гэсэн ч биеийн хүч ижил хүчтэй учрахгүй байх хэрэгтэй. Дайчин хүн хүчийг эзэмшиж дахин чиглүүлдэг. Дутагдлыг давуу тал болгож болно. Дөрвөн унцаар түмэн ланг хөдөлгөж болно.***51,32***

Донни - Бэхлэлтүүд ээлж дараалан умардын түрэмгийлэгчдэд ялагдаж, бидний бэлтгэл дуусаагүй байгаа ч дайнд дуудаж байна.

Дар -   Бид Нируны түрэмгийлэгчдийн эсрэг уул талын бэхлэлтүүдийг хамгаалахаар явна. Өнөөг хүртэл та нар цэрэг болж тоглосон хөвгүүд байсан.     Өнөөдөр та нар эр хүн болно. Одоо та нар сайн сайхны 3 тулгуур баганад үнэнч хэмээн дайчны тангараг өргөнө. Дайсанд эдний аль нь ч байхгүй, тиймээс тэднийг ялж болно.    Тулааны талбарт тэдэнтэй нүүр тулахдаа үүнийг сана. Илдээ сугал.

Донни - Үнэнч

Бүгд -  Үнэнч.

Донни - Эрэлхэг.

Бүгд -  Эрэлхэг.

Донни - Үнэн.

Эрс -   Үнэн..

Дар -   Илдээ хуйнд нь,, хий...

Мулан - Захирагч Тунг, би Хуа Жун байна.

Донни - Орж болно.

Мулан - Захирагч Тунг, зүрхэнд минь нэг зүйл хүнд ачаа болж байна. Танд үнэнээ өчих хэрэгтэй боллоо. Гурван сайн чанартай холбоотой.

Донни - Тулааны өмнө айхад ичих зүйл үгүй. Харин ч, тийм эргэлзээгээ үнэнээр хүлээх нь үнэнч байдлын нотолгоо.

Мулан - Тийм ээ, захирагч аа. Гэвч бусад сайн чанарууд,,

Донни - Хуа Жун,, чи бол сайн эр. Нэг өдөр чи надтай хамт тосгонд минь очиж охинтой минь танилцаж болох юм. Бас мэдээж манай тосгоны төлөгчтэй.

Мулан - Мэдлээ, захирагч аа. Туйлын нэр төрийн хэрэг.

Донни - Энэ мэдээг дуулгах үед эцгийн чинь царайг харахыг хүсэж байна... ...

Эр ? -  4-р суман.. Энэ бол Бори Ханы хийсэн хэрэг.

Бүд -   Хэн ч үлдээгүй байна... .....

Эр 4 -  Уул талын бэхлэлт эзэн хааны тавдугаар суманг угтан авч байна... ...

Харуул -      Хайгуулчид хаалган дээр ирлээ.

Хайг -  Бори Ханы цэргүүд эндээс хагас өдөр хүрэхгүй газарт байна. Тэд тулаан бэлдэж байгаа. Бид хүн хүчээр илт дутмаг байна.

Эр ? -  Бүслэлтэнд зориулж хамгаал.

Донни - Үгүй ээ. Түрүүлж хөдөлсөн нь дайснаа хянадаг. Бид үүрийн гэгээнээр хөдөлнө.

Ямаан - Үхэхээрээ ээжүүддээ надаар хэлүүлэх юм байна уу?

Бүд -   Инээдтэй биш байна.

Ямаан - Яасан бэ? Айгаа юу?

Бүд -   Үгүй ээ.

Тур -   Маргааш хэн амьд үлдэхийг хэн мэдлээ? Бид нэг нэгнээ дахиж харахгүй байж ч мэднэ.

Мулан - Аав минь нэг удаа “айдасгүй эр зориг гэж байдаггүй” гэж хэлсэн.

Ямаан - Тэгээд?

Мулан - Тэгэхээр энэ энгийн л юм.

Бүд -   Энгийн санагдахгүй байна...

Мулан - Намайг сонс, бүгд.. Бид амьдарна. Би баталж байна. Яагаад гэвэл би та нарыг хамгаална. Бид нэг нэгнээ хамгаална. Бид нэг нэгийнхээ төлөө тулалдана... Чамаас бусдыг нь, Яо. Боломж олдвол би чамайг өөрөө хороож ч мэднэ шүү.***58,26***

Цэр 4 -  Тэд бэхлэлтээ орхижээ.

Бори - Юуг ч өөрчлөхгүй зоригтой үйлдэл. Төлөвлөгөө хэвээрээ... Дайраад...

Дар -   Жадчид, зам тавь... Харваачид, бэлдээд.... Нумаа өргө... .. Харваад... ...

Донни - Хулчгарууд ухардаг. Тэднийг мөшги.

Дар -   Зүүн жигүүр. Дайраад.***01,01,55***

Мулан - Чи шулам байна.

Шулам -      Тийм гэж үү? Тэгвэл чи хэн юм?

Мулан - Би бол Хуа Жун. Хаан эзний их цэргийн дайчин...

Шулам -      Худалч... Чиний хуурамч байдал чамайг сул дорой болгодог. Дотоод хүчийг чинь хордуулж байна.***01,03,07*** Дахиад асууя. Чи хэн юм?

Мулан - Би бол Хуа Жун. Хаан эзний их цэргийн дайчин.

Шулам -      Тэгвэл чи өөр хүний дүр эсгэж байгаад үхнэ... ...

Эр өг - Хуа Жун үнэхээр үхсэн юм.... Худал үг удаан оршдоггүй.. Гэвч Мулан,, Мулан амьдарсан юм.***01,05,08***

Мулан - Үнэн...***01,06,35***

Эрс -   Шулам. Тэр шулам байна....

Донни - Хамгаалалтын байрлалд.

Тур -   Битгий зугт. Байрлалаа хадгал...

Бори - Эхэл... ... Галлаад..

Мулан - Үгүй ээ.

Бүд -   Тэд бидэн рүү онилж байна. Энд үлдвэл бид үхнэ.***01,08,15***

Дайс 1 - Хяр дээр дайсан байна. Эргээд. Харваад. Харваад... Эргүүл. Хурдал. Хурдал....... Харваад.***01,09,31***

Тур -   Зугтаад... ... Цөгөрцөг өө...  ... Яваарай. Яв. Яв. Яв.....

Мулан - Хонхуи... Хонхуи.***01,11,35***

Донни - Бүгд цугла. Нөхдөө ол. Дайсан ялагдсан. Чиан жанжин, хүмүүсээ цуглуул.

Бүд -   Хуа Жуныг харсан хүн байна уу?...

Донни - Хуа Жуныг харсан уу?.. .. Хуа Жун?.. ....

Мулан - Би бол Хуа Мулан... Намайг өршөө.

Бүд -   Тэр эмэгтэй гэж үү?

Донни - Чи нэр зээлдэгч байж. Чи дүрмийг зөрчлөө. Чи Хуа овогтыг шившиг болголоо.

Мулан - Захирагч аа,,

Донни - ,,Чиний мэхлэлт бол миний гутамшиг.

Дар -   Захирагч аа, чи нэр зээлдэгчид ямар шийтгэл оноох вэ?

Донни - Цөллөг.

Мулан - Би цаазаар авахуулахыг илүүд үзнэ.

Донни - Энэ мөчөөс эхлэн чамайг эзэн хааны их цэргээс хөөлөө... Хэрэв дахин царайгаа харуулвал, цаазаар авахуулах хүслийг чинь гүйцэтгэнэ.***01,14,15***

Шулам -      Чи хэзээ ч гэртээ очиж болохгүй. Чиний шившиг үхлээс ч дор... Ойлгож байна аа. Хүмүүс над руу дайрахад би чам шиг л охин байсан... Намайг шударга замыг хүсээгүй гэж бодоогүй биз дээ? Би цөллөгт амьдарч байсан. Эх оронгүй, тосгонгүй, гэр бүлгүй... Хоёулаа адилхан.

Мулан - Адилхан биш ээ.

Шулам -      Адилхаан. Намайг илүү их хүч чадал харуулах тусам илүү их дардаг. Яг л чам шиг. Өнөөдөр чи тэднийг аварсан ч тэд чам руу дайрсан. Чи хүч чадлынхаа дөнгөж эхэнд байна. Зам мөрөө минийхтэй нэгтгэ. Бид хамтдаа илүү хүчтэй болно.

Мулан - Чи хулчгар хүнийг дагасан. Тулаанаас зугтдаг удирдагчийг.

Шулам -      Бори Хан тулаанаас зугтаагүй. Тэр хулчгар эзэн хааны хотыг эзэлж, хаан эзэн чинь ялагдах болно.

Мулан - Тийм юм болох учиргүй.

Шулам -      Гэхдээ одоо ч болж байгаа... Надтай нэгд. Хоёулаа хамт байр сууриа олно...

Мулан - Би байр сууриа мэднэ. Бас эзэнт гүрний төлөө тулалдаж, хаан эзнийг хамгаалах нь миний үүрэг... .... Захирагч Тунг..

Дар -   Энэ чинь ямар учиртай юм?

Мулан - Захирагч Тунг, бид эзэн хаан руу давхих ёстой. Амь нас нь аюулд ороод байна.

Донни - Хааны амь нас үүнээс илүү аюулгүй байсан удаагүй.

Мулан - Бори Хан танд тэгж итгүүлэхийг хүсэж байгаа... Гуйя, та намайг сонсох ёстой.

Донни - Жанжин, илдийг минь өгөөдөх.

Мулан - Хэрэгтэй бол намайг хороо. Гэвч эхлээд сонс. Бэхлэлтүүд рүү дайрсан нь анхаарал сарниулах төдий байсан. Хан их цэргээ Торгоны зам руу төвлөрүүлсэн, тэгснээр эзэн хааны хот руу сэм орж хааныг хороож чадна. Бори Хан аль хэдийн ойртсон байгаа. Хааны их цэрэг одоо Бори Ханыг зогсоож чадахгүй. Гэхдээ, сайтар бэлтгэгдсэн цөөн цэрэг чадаж магадгүй.Зөв хөдөлгөсөн цагт, өрвөн унцаар түмэн ланг хөдөлгөж болно.

Донни - Оршин байгаа нь худал хуурмаг хүнийг зөвхөн тэнэг хүн л сонсоно.

Тур -   Та Хуа Жунд итгэх байсан. Хуа Муланд яагаад итгэхгүй гэж? Үнэн төрхөө ил болгож бүх эрсдлийг туулсан. Энд байгаа ямар ч эрээс илүү зоригтой. Бидний дундах хамгийн сайн дайчин.

Бүд -   Би Хуа Муланд итгэж байна.

Ёрвоо - Би Хуа Муланд итгэж байна.

Эрс -   Би Хуа Муланд итгэж байна. Би Хуа Муланд итгэж байна. Би Хуа Муланд итгэж байна. Би Хуа Муланд итгэж байна.

Донни - Хуа Мулан, чиний үйлдэл энэ их цэрэгт, энэ эзэнт гүрэнд, гэр бүлд чинь  гутамшиг шившгийг авчирсан. Гэхдээ үнэнч байдал, хатан зориг чинь эргэлзээгүй. Хааны хот руу давхихад чи биднийг удирдана... Морьд бэлд.***01,20,24***

Түшмэл -     Хаантан минь, аминчлан үг сольё. Нируны их цэргийг нухчин дарсан ч, туршуулууд Бори Ханыг хотод нэвтэрсэн гэж мэдүүллээ. Тэр Шинэ Ордонд цуглаж байна. Халз тулаан санал болгосон.

Хаан - Миний харуулуудыг бэлд. Бид нэн даруй тийшээ хөдөлнө.

Түшмэл -     Хаантан минь, хэтэрхий аюултай шүү дээ.

Хаан - Чимээгүй. Ард түмэн минь хангалттай зовлоо. Одоо би хөдлөх ёстой. Би эцгийг нь хороосон шигээ Бори Ханыг хөнөөнө. Өөрийн гараар....

Түшмэл -     Ордны бүх харуулыг энэ талбайд нэн даруй цуглуул. Бүх цамхаг, хаалган дээрхи харуулуудыг авчир.

Харуул -      Гэхдээ хэн хотыг хамгаалах билээ?

Түшмэл -     Та хаан эзний шийдвэрт эргэлзээд байна уу?

Харуул -      Мэдээж үгүй, сайд аа. Би нэн даруй гүйцэтгэе... ...

Бори - Цаг боллоо... ...

Тур -   Хаалганууд нээлттэй байна.

Мулан - Гудамжнууд хоосон байна. Яагаад харуул байхгүй байгаа юм?.. ... Отолт.

Донни - Хаан эзнийг хамгаал. Замыг нь цэвэрлэж өг. Дэргэдээс нь холдож болохгй. Бүсгүй нэвтрэх ёстой... ....

Бори - Та шударга тулаан хүлээгээгүй нь мэдээж.

Хаан - Сайдыг минь яаж надаас урва гэж ятгаа вэ?

Бори - Тэр таны сайд байгаагүй. Эхэл....... Бусадтайгаа нэгд. Хотыг эзэл. Хааны цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй хороо.

Тур -   Чи хаан эзнийг олох хэрэгтэй. Бид тэднийг торгооё.

Мулан - Дараа уулзъя, Хонхуи... ....

Тур -   Яв. Яваач. Хаалгыг түгж... Хаалгыг түгж... ...

Мулан - Хаантан минь, би бол 5-р сумангийн Фа Мулан. Таныг хамгаалахаар ирлээ.

Шулам -      Боломжгүй. Эмэгтэй хүн эр хүний их цэргийг удирдаж байна.

Мулан - Хаан эзэн хаана байна?... Чиний зөв байсан. Чи бид хоёр ижилхэн.

Шулам -      Нэг л ялгаатай. Тэд чамайг хүлээж авсан, гэхдээ намайг хэзээ ч хүлээж авахгүй.

Мулан - Чи миний аян замыг боломжгүй гэсэн. Гэсэн ч би энд зогсож байна. Бидэн шиг хүмүүст орон зай байдгийн нотолгоо.

Шулам -      Үгүй ээ. Миний хувьд хэтэрхий оройтсон.

Мулан - Чи одоо ч шударга замаар явж болно.. Одоо ч оройтоогүй. Гуйя. Надад чиний тусламж хэрэгтэй байна. Хаантан хаана байна?***01,27,45***

Бори - Энэ ордныг эцгийн чинь хүндэтгэлд зориулж барьсан гэсэн.. Харин миний эцгийн хүндэтгэлд зориулж чи энд үхнэ. Эсвэл би “шатна” гэх ёстой юу? Хэн чамайг ирж аврах юм, тэнгэрийн хүү? Эзэнт гүрний хөвгүүд хаана байна? Би хэлээд өгье. Бидний илдэнд унасан. Бидний суманд сийчүүлсэн. Хэн чамайг аврах юм?.. .... Чи яагаад энд байгаа юм?

Шулам -      Дайралт хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.

Бори - Хэний?

Шулам -      Жижигхэн тосгоны, залуу бүсгүй.

Бори - Охин хүүхэд үү?

Шулам -      Эмэгтэй хүн. Дайчин. Их цэргийг удирдаж буй эмэгтэй. Бас тэр гологдсон нохой биш.

Бори - Чи түүнийг нааш нь дагуулжээ... ...

Шулам -      Байр сууриа эзэл, Мулан.***01,30,51***

Бори - Эзэнт гүрнийг аврахаар ирсэн охин.***01,31,25***

Мулан - Үгүй ээ... ..

Хаан - Бос. Чи бол хүчирхэг дайчин. Галт шувуу шиг бос. Эзэнт гүрэн болон ард түмний төлөө тулалд.***01,34,39*** Бос, цэрэг ээ... Надад нэрээ хэлээч... .

Эм 3 - Хаан эзэн минь, Хуа Мулан.

Хаан - Хуа Мулан, ард түмэн чамд талархах өртэй. Би чамд амь насаараа өртэй.. Чини хичээл зүтгэл, үйл хэргийн төлөө би чамайг манай хамгийн агуу, нэр алартай дайчдын хамт эзэн хааны харуулын жанжын хамт байр суурь эзлээч гэж урьж байна.

Мулан - Хаантан минь. Энэ үнэлж баршгүй урилгад тань би гүнээ талархаж байна, гэвч танаас хүлцэл өчье, би хүлээж авч чадахгүй нь... Би харанхуйгаар дулдуйдан гэрээ орхж, гэр бүлийнхээ итгэлээс урвасан... Би тэднийг гутамшиг болгохоо мэдсээр байж сонголтоо хийсэн. Тэрнээс хойш, би үнэнч, эрэлхэг, үнэн байх тангараг өргөсөн... Энэ тангарагтаа хүрэхийн тулд, би гэртээ эргэн очиж гэр бүлдээ гэмээ цайруулах ёстой.

Хаан - Сайн байна, Хуа Мулан.. Гэр бүлдээ үнэнч байх нь нэн чухал сайн чанар....

Тур -   Чи явж болохгүй.

Мулан - Хаан эзэн зөвшөөрөл өгсөн байхад чи зөвшөөрөхгүй гэж үү?

Тур -   Бид салах ёс хийгээгүй байна.

Мулан - Баяртай, Хонхуи.

Тур -   Одоо ч гараас минь барихгүй юу?... Хоёулаа уулзана аа, Хуа Мулан... ...

 

Эр хол - Мулан эргэн ирлээ. Мулан.

Дүү -   Мулан?.. Ээж ээ. Мулан.... ... Танаас асуух юм маш их байна.

Мулан - Эхлээд надад өөрийнхөө талаар яриач.    

Дүү -   Би сүй тавьсан.

Мулан - Ямархуу хүн бэ?

Дүү -   Тэр царайлаг, жаахан бүрэг, гэхдээ аалзнаас айдаггүй.

Ээж -  Мулан.

Дүү -   Тантай уулзах үнэхээр сайхан байна... ...

Мулан - Намайг өршөө, аав аа..  Би морийг чинь хулгайлсан. Илдийг чинь хулгайлсан. Хөө хуягийг чинь хулгайлсан. Бас илдийг чинь, би алдчихсан. Илд байхгүй болсон. Тэр илд танд, ямар чухал байсныг би одоо ойлгож байна.

Аав -   Миний охин л надад хамгаас илүү үнэтэй. Бас би л, уучлал гуйх ёстой... Миний тэнэг бардамнал чамайг явуулсан.. Нэг дайчин нөгөөгөө мэддэг. Чи үргэлж дэргэд байсан ч, би чамайг анх удаа харж байна....

Донни - Сайн уу, хуучны анд минь?

Аав -   Тунг Ёнг, чамайг болон эзэн хааны Харуулыг хүлээн авах нь нэр төрийн хэрэг. Гэвч чи энд Муланыг сургахаар ирсэн бол, намайг эхлээд дийлэх болж дээ.

Донни - Тэгэх шаардлагагүй гэж бодож байна.

Дар -   Хаан эзний тушаал ёсоор бид энэ бэлгийг Хуа Муланд гардуулж байна. Мулан эзэнт гүрнийг аварсан. Эзэнт гүрэн бүхэлдээ Муланд өртэй.

Донни - Мулан өвөг дээдэстээ, гэр бүлдээ, тосгондоо мөн эх орондоо нэр хүндийг авчирсан.

Дар -   Агуу дайчинд тохирох ёсоор, илдийг эрхэм чанарын баганаар тэмдэглэсэн.

Аав -   Үнэнч, эрэлхэг, үнэн байх. Дөрөв дэх бичиг нь юу вэ?

Донни - Чангаар унш, Мулан.

Мулан - Гэр бүлдээ үнэнч байх.

Аав -   Чи бид бүгдэд нэр хүнд авчирлаа.

Дар -   Хаан эзэн чамайг эзэн хааны харуулын жанжнаар элсж хамгийн агуу дайчидтай нэгдэх саналыг нь дахин бодолцохыг хүссэн.

Донни - Хаантан шийдвэрийг чинь хүлээж байгаа...

Эр өг - Ногоон нахиа тэнгэрт тултал ургаж, өвөг дээдэс нь түүнийг тэнгэрийн бунханд тэмдэглэсэн юм. Охин цэрэг болсон. Тэр цэрэг удирдагч болсон. Тэгээд тэр удирдагч, домог болсон юм.

Мулан

Ерөнхий найруулагч -   Ники Каро.

Кино зохиолыг бичсэн - Рик Жаффа. Аманда Силвер. Лаурен Хайнек. Элизабет Мартин.

Продюсер - Крис Бендер. Жек Вайнер... Жейсон Ти Рийд.

Гүйцэтгэх продюсерууд -     ...

Ерөнхий зураглаач -      Мэнди Уолкэр.

Ерөнхий зураач -           Грант Мейжор.

Эвлүүлэгч -              Дэвид Коулсон.

Хувцасны зураач -  Бина Дайгэлэр.

Хөгжмийн зохиолч -       Харри Грегсон Виллиамс.

 

Гол дүрд -   Еифей Лиү. Донни Еэн. Ци Ма. Жейсон Скотт Лий. Ёосон Ан. Рон Юан. Гонг Ли. Жет Ли.

Дүрүүдэд -  ...

 

Ники Карогийн бүтээл

 

/трэйлэр - Disney's Mulan | Official Trailer (youtube.com) /

Аав -   Галт шувуу яагаад хаан эзний баруун гар дээр суудгийг мэдэх үү? Тэр бол хааны ивээгч,, хамгаалагч. Тэр үзэсгэлэнтэй бас хүчирхэг. Чиний үүрэг бол энэ гэр бүлд нэр хүнд авчрах. Чи тэгж чадна гэж бодож байна уу?

Зар -   Иргэд ээ. Умардын түрэмгийлэгчид бидэн рүү дайрлаа.

Түшмэл -     Тэдний удирдагч өөрийгөө Бори Хан гэж нэрлэдэг.

Цэрэг -  Тэр шуламтай хамт тулалддаг.

Бори - Хэнийг ч амьд үлдээхгүй.

Зар -   Хаан эзний зарлиг ёсоор айл бүр тулаанд нэг эр хүн явуулах ёстой. Танд хүү байхгүй юм уу?

Аав -   Надад хоёр охин заяасан. Би тулалдъя.

Ээж -  Чи хүчтэй байх ёстой... Энэ удаа аав чинь эргэж ирэхгүй.

Мулан - Үнэнч, зоригтой, үнэн байх. Гэр бүлээ хамгаалах нь миний үүрэг.

Аав -   Өвөг дээдэс минь, охиныг минь хамгаалаач.

Донни - Нэр чинь хэн бэ, цэрэг ээ?

Мулан - Хуа Жун, захирагч аа. Хуа Зоугийн хүү.

Зар -   Бид та нарыг бүгдийг нь эр хүн болгох болно.

Цэрэг -  Хаалгыг хаа.

Донни - Урам зориг чинь илэрхий ч, нэг зүйл чамайг хойш татаж байна.

Шулам -      Хэн гэдгийг олж мэдэхээрээ, тэд чамд өршөөл үзүүлэхгүй.

Мулан - Би бол Хуа Мулан. Би бүгдэд нь нэр төр авчрах болно.

Мулан

 

Back to episodes Go home