Go Go Squid 23

Go Go Squid! EP23

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Тайл: тайлбарлагч эр

Т: тайлбарлагч эм

 

 23-р анги.

А: Энд байна. Хойноосоо гурав дахь эгнээ.

Яа: Яагаад тайзан дээр байхгүй байгаа юм?

А: Тайван бай. Тайвшир. Эхлэхээс арван минутын өмнө гарч ирдэг юм.

Яа: би би би сандраад л тэгж байна.  

А: За за. Би зургийг чинь аваадахъя.

Яа: Үгүй ээ. Зураг авч болохгүй. Чамайг даа...

А:  Гуниглаж болохгүй шүү.

Тон: Үгүй ээ, гуниглаагүй. Санаа битгий зов. Би баяртай байна.

Тайл: Өглөөний мэнд. Си Ти Эфийн Хятадын бүсийн найм дахь удаагийн мэргэжлийн лигийн сонгон шалгаруулалтын тэмцээн эхэлж байна. Тэмцээн эхлэхээс өмнө тоглогчдоо танилцуулъя.

Т: За, СП багийн Ми Шаофейгаас эхэлье. Ми  Шаофейг ахмад тамирчин гэж хэлж болно.  Си Ти Эфт эргэн ирж биднийг гайхшруулсан.

Тайл: Ми Шаофей зодог тайлаад олон жил болсоноос гадна...

Ай: Тайзан дээр гарахад бэлд.

Оу: Амжилт.

Тай : СП тэрнийг энэ удаа тоглуулж байгаа нь гайхалтай.

Бүгд: Амжилт. Амжилт. Амжилт.

Ми: За.

Бүгд: Амжилт. Амжилт. Амжилт.

Лин: амжилт. Амжилт.

Ай: Сандрах хэрэггүй. Тоглодгоороо л тогло. Би чамд итгэж байна. Зүгээр л сонирхолтой тоглолт гэж бод.

Ми: Жаахан охин шиг аргадахаа боль оо. Нэмэргүй.

Тайл: За, халаалт явагдаад дуусчихлаа. Өнөөдөр өрсөлдөх хоёр багийг халуун дотноор хүлээн авцагаая. СП баг, Таотао баг.

Эр: Тийм ээ.

Яа: Миний шүтээн.

Бүгд: 1. 2. 3. СП.

Тайл: Тэмцээн эхэлж байна. Эхний үед хамгаалалт, довтолгоо гэсэн  бидний мэдэх хоёр аргаар өрөслдөнө.

Т: За. эхлээд СП серверийнхээ  хамгаалалтыг сайжруулж байна.  Таотао багийн ахлагч шууд дайрч эхэллээ.

Тайл: Тоглолт дөнгөж эхэлж байхад Таотао баг бүх хүчээ ашиглан дайрах тактикийг хэрэглэж байна. Энийг чонон сүргийн тактик ч гэж нэрлэдэг. Тэгвэл СП баг эсрэгээрээ хамгаалалтанд бүх анхаарлаа хандуулж, ТаоТаогийн багийг ядраах тактикаар ажиллаж байна. СП баг давуу талаа ашиглан зургаан оноо авлаа.

Т: Тэд ялахад ганцхан алхам дутуу байна.

Тайл: ТаоТао багийн  сервер тийм ч сайнгүй харагдаж байна. Энэ үед иш шидэнд итгэхээс өөр зүйл үлдсэнгүй. Ид шид ирэх бол уу?

Т: СП баг ялах магадлал өндөр байна.

Тайл: Ми Шаофей өнөөдөр их сайн ажиллаж байна. Тэрнийг эргэн ирсэнээс хойш хамгийн сайн тоглолт нь гэж хэлж болох юм. Энэ удаад амархан ялах юм шиг байна.

Эр: Хамгаалалтаа сайжруул.

Т: Тийм ээ, ганцаараа багаа авч явж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

Тайл: ТаоТао баг Оу Чианыг тавьсан зангыг давчихлаа. Тэд дунд хэсэгт дайралтаа үргэлжлүүлж байна.

Ми: Зүгээр орхичих. Орхичих.

Тайл: За. Нэгийг нь хамгааллаа. Сайхан барилаа. Янзтай. Дахиад нэг. Хоёр, гайхалтай. Одоо ганцхан үлдээд байна. Тэд энэ удаа тэсч чадах бол уу? Гайхалтай, төгс дайралт байлаа. Ми Шаофей ёстой сайхан дайралтыг үзүүллээ. За, одооо тавуулаа нэгийн эсрэг хамгаалж байгааг харж байна...

Ми: Тийм ээ.

Тайл: Гайхалтай. СП багт баяр хүргэе.

Т: СП багт Хятадын бүсийн Си Ти Эфийн шилдэг наймд шалгарч үлдсэн баяр хүргэе.

Тайл: Өнөөдөр үнэээр сайхан тоглолт боллоо. Өнөөдөр би ахмад тоглогчид ямар байдгийг өөрийн нүдээр харлаа.

Т: Тийм ээ.

Тайл: За. Өнөөдрийн ялагч болсон СП багийнхандаа  халуун баяр хүргэе.

Эр: Тийм ээ.

Тайл:  СП багийнхан сэтгэл нь хөдөлсөн байгаа байх. Дэмжигчидтэйгээ ярилцахыг хүсч байгаа байх. Багийн ахлагч Хуа Тигийн сэтгэгдлийг сонсъё. Алга ташаарай.

Х: Манай өнөөдрийн баатар үг хэлэхийг хүсч байгаа гэж бодож байна. Шао Ми.

Бүгд: Шао Ми. Шао Ми.

Ай: Шао Ми. Шао Ми....

Бүгд: Шао Ми. Шао Ми. Шао Ми.

Ми: Өнөөдрийн тэмцээнийг үзэхээр ирсэнд баярлалаа. Өнөөдөр бид ялсан. Би ч бас чадах бүхнээ хийсэн... Өнөөдөр... миний хувьд... хамгийн сүүлчийн тоглолт байлаа...

Бүгд: Юу?  

Оу: Шао Ми, юу яриад байгаа юм бэ?

Ми: Энд байгаа олон хүн арван жилийн өмнө Соло багийн Шао Мийг дэмжиж байсан байх. Шао Ми... өнгөрсөн арван жил олон зүйл үзсэн. Би хичээх юм бол сайн үр дүн гарна гэж итгэдэг байсан. Гэвч үнэн үргэлж хатуу байдаг. Үнэнийг хэлэхэд яг одоо сэтгэл маань тайван байна. Олон зүйлд талархаж байна.  Тэнгэрт хөөрсөн салют богинохон хугацаанд бидэнд гайхамшигийг мэдрүүлдэг шиг, тийм сэтгэгдэл төрж байна. Бас намайг дэмждэг хүмүүстээ баярлалаа. Энэ олон жил намайг дэмжиж байсанд баярлалаа. Миний амьдралын хамгийн хурц тод мөчид надтай хамт байсанд баярлалаа... Миний хэлэх зүйл арай дуусаагүй байна. Соло багийн Оу Чиан тоглолтоо үргэлжлүүлэх болно. Тэрний Си Ти Эфийн Оол, “Бүгд” гэдэг нэр хувьд тавилан байж магадгүй. Тэр Соло багийн таван гишүүнийг төлөөлөх болно. Бидний өмнөөс хичээнгүйлэн ажиллах болно. Улсын аварга болж, бас бидний өмнөөс дэлхийн аварга болно. Та бүхэндээ баярлалаа. Шао Ми... Ми Шаофей... Зодог тайлж байна.

Ай: Соло. Соло хүлээ л дээ.

Соло: Шао Мигаас юу болоод байгааг асуумаар байна.

Ай: Яарах хэрэггүй ээ. Ядаж тайзнаас буухыг нь хүлээ л дээ.Соло...

Хан: Соло. Шао Мийг хэн зодог тайл гэсэн юм. Хэний гаргасан шийдвэр юм?

Ай: Хан Шаняан. Уурлахаа боль. Соло ч гэсэн ийм юм болно гэж мэдээгүй.

Хан: Чи надад юу гэж амаллаа?

Ай: Хан Шаняан. Эхлээд тавьчих.

Хан: Холдооч.

Хан: Чи надад юу гэж амалсан бэ?

Соло: Тавь. Үзэгчид яваагүй байна.

Хан: Ван Хао. Чамаас сүүлчийн удаа асууя. Чи надад юу гэж амалсан бэ?

Соло: Ай Чин, хойшоо бай.

Ай: Хан Шаняан. Ингэхээ боль л доо. Тавиач дээ.

Хан: Хол бай гэж хэлээд байна.

Соло: Ай Чин руу хашгичихаа боль.

Хан: Хэнийг айлгах гээ вэ? Би чиний багийн тоглогч биш шүү.

Соло: Яг зөв. Энэ насандаа би дахиад хэзээ ч багтай болохгүй. Чамайг зодог тайлахад миний өгсөн амлалт. Багаас гарах юм бол дахиад багийн тэмцээнд орохгүй гэж амалсан. Тийм болохоор өнөөдрийг хүртэл... би ганцаараа тэмцсээр ирсэн. Би эхний амлалтандаа хүрсэн. Хоёр дахь нь, Саняад байхдаа Шао Ми, Оу Чиан хоёрыг харж хамгаална гэж амалсан. Уучлаарай, хоёр дахь амлалтаа биелүүлж чадсангүй. Алив, намайг зодмоор байвал зод. Би эсэргүүцэхгүй.

Ми: Хан Шаняан. Юу хийгээд байгаа юм? Хүрмээ өмс. Оу Чианаас бусад нь байх шив.

Хан: Шао Ми. Надтай яв. КК-д очъё.

Ай: Чи...

Ми: Байз. Гурав дахь нь. Надад дахиад татгалзах нүүр алга.

Хан: Тийм бол бүр л сайн байна. Хурдан явъя.

Ми: Ган Год. Танай багийн хамгийн бага үзүүлэлт, 71-т байгаа. Гэтэл би? Эхний 100-д ч багтаагүй. Би танай клубт юу хийх юм? Аан? Дэлгэц арчиж, кийборд цэвэрлэх үү? Тийм үү? Миний тэгэхийг хармаар байна уу? Намайг харж үз л дээ. Тайзан дээр надад хичнээн сайхан байсан. Энийг хар даа. Би гэрийнхэнтэйгээ утсаар яримаар байна. Муудалцах хэрэггүй.

Хан: Шао Ми.

Ми: Дараа нийлж ууцагаая. Яасан бэ? Хүн үхчихсэн биш дээ. Зүгээр л зодог тайлж байхад.

Оу: Ингэж болдог юм уу? Зүгээр л зодог тайлсан? Чи бид нартай ярилцсан юм уу?

Ми: Ийм түргэн зантай хүнтэй яаж ярих юм?

Оу: Хэн түргэн зантай гэж?

Ми: Чамайг ятгаж чадахгүй болохоор больё.

Оу: Шао Ми. Чамтай тоглоогүй байна. Чи тайзан дээр олон хүний өмнө зодог тайлж байгаагаа зарласан. Чамд буцаад тайзан дээр гарах боломж үлдсэнгүй, Ми Шаофей. Чи бид нарын урмыг хугаллаа.

Ми: Юунд урам хугардаг юм? Аан?

Оу: Чи хэдтэй юм?

Ми: Намайг цохь л доо.

Оу: Над руу хар. Зодог тайлаад юу хийх юм? Бодож үзсэн үү? Сайхан байна уу?

Ми: Үнэн, сайхан биш байна. Одоо ч гэсэн аварга болохыг хүсч байна. Тийм болохоор Солог СП ор гэхэд нь би эргэлзээгүй. Гэхдээ миний чадвар байхгүй болсон нь илт байна. Надад тийм чадвар алга. Миний хүч, хурд залуу хүүхдүүдийг гүйцэхгүй байна. Өөр арга алга. Би хичээсэн. Оу Чиан, намайг зүгээр л үдэж өг л дөө. Тэгэх үү? Алив... Алив... Соло багаас ганцхан чи үлдсэн. Тэсэх ёстой шүү. Чи байгаа цагт... бид нар бүгд байгаа.

Оу:  Хан. Тайвшир л даа. Уурлах хэрэггүй. Шао Ми, өөрөө хэнд хэлээгүй нуучихсан байсан. Соло, Ай Чин хоёр ч мэдээгүй байсан. Чиний бодсон шиг бохир юм биш ээ.

Хан: Ойлголоо.

Тон: Хан Шаняан. Би тэмцээн үзэхээр ирсэн юм. Чи зүгээр үү? Сэтгэл санаа чинь зүгээр үү?

Хан: Хаашаа явах вэ?

Тон: Чиний хүссэн газар руу.

Оу: Тон Ниан. Шао Мигийн хэрэг том цохилт болсон. Хэд хоног тэрнийг сайн аргадаарай.

Тон: Тэгнэ ээ.

****************

А: Аав аа, хаана байна аа? Аав аа? Ван Хао. Ван Хао. Аав аа. Аав аа... Аав аа. Аав аа. Аав аа, энд юу хийж байгаа юм? Аав аа. Яагаад энд байгаа юм бэ? Аав аа. Аав аа. Аав аа, яагаад ярихгүй байгаа юм бэ? Аав аа. Аав аа, надтай ярь л даа... Аав аа, надтай ярь л даа. Аав аа... Аав аа, над руу хар л даа. Аав аа. Аав аа. Аав аа...Аав аа.  Битгий ингэ л дээ. Аав аа.

Соло: Миний амьдрал авах юм алга.

А: Үгүй ээ. Аав аа. Аав аа, битгий гунигла л даа. Зүгээр ээ.

Соло: Аав нь юу ч хийж чадсангүй.

А: Үгүй ээ. Миний аав хамгийн мундаг. Аав аа. Аав аа. Аав аа.

*****************

Яа: Шао Ми, гадаа фенүүд чинь хүлээж байгаа. Гэнэтхэн зодог тайлж байгаагаа зарласан болохоор олон жил дэмжиж байсан хүмүүс бухимдаж байгаа байх. Зарим нь уурлачихсан ч байж магадгүй. Ингээд гарч болох юм уу? Аан? Олчихлоо. Миний энийг толгой дээрээ нөмрөөд гарчих.

Ми: Болно оо, болно болно. Зугтаж байгаа юм шиг харагдана.

Яа: Би тэгж хэлээгүй ээ. Чамд хэцүү байх байх гээд л.

Ми: Эр хүн тэр зэргийн юмыг тэсэлгүй яах вэ. Салах ёс хийх ёстой бол салах ёс хийх хэрэгтэй. Тэнд чиний хэлсэн шиг  фенүүд байгаа байх, тийм үү?

Яа: Байгаа, байгаа. Ямар ч шийдвэр гаргасан, фенүүд бид нар чамд итгэж, дэмжиж, үргэлж цуг гэдгийг битгий мартаарай.

Ми: Явъя.

Эм: Ми Шаофей, би... би 2009оноос чамайг дэмжиж байгаа, Ми Шаофей. Амжилт. Бид нар үргэлж дэмжих болно.

Эм: Ми Шаофей. Гэртээ очоод тоглохоороо лайв хийж байгаарай. Өмнөх шигээ алга болж болохгүй шүү. Бид нар үргэлж дэмжи болно.

Эр: Тийм ээ. Олон фенүүд хүлээж байгаа шүү. Лайв хийвэл бид нар бүгдээрээ дэмжинэ ээ.

Эм: Яагаад зодог тайлж байгаа юм? Бид нартай удаан хамт байна гэж амалсан биз дээ?

Эр эм: Яагаад больж байгаа юм? Яагаад зодог тайлчихав аа? Битгий яв л даа. Үлдчих л дээ.

Эм: Бид нар бүгдээрээ дэмжинэ ээ.

Эр эм: Битгий яв л даа. Бид нар байнга дэмжинэ.

Эм: Битгий яв л даа. Үлдчих л дээ.

Ми: Намайг дэмждэг байсан та нартаа баярлалаа.

Эр эм: Шао Ми, битгий яв л даа. Бид нар яах юм бэ? Битгий яв л даа. Үлдчих л дээ. Битгий бууж өг л дөө. Бид нар үргэлж дэмжих болно.

****************

Грант: Эргээд ирчихэв үү, босс, бэр эгч ээ.  

Хан: Зочиндоо санаа тавь. Намайг дагах хэрэггүй.

Грант: Юу юу болсон бэ?

97: Харин тийм. Юу болсон бэ? Таныг яагаад зочин гээд байгаа юм?

Тон: Тэр их ууртай байгаа. Сая Шао Ми зодог тайлж байгаагаа зарлачихсан.

Бүгд: Аан?

97: Үгүй  байлгүй дээ.

Дай: Босс. Босс. Босс хаана байна? Боссыг харсан уу? Босс...

М: Демо, яасан бэ?

Дай: Менежер ээ, босс хаана байна? Манай ээж ирчихэж.

97  1: Аан?

Дай: Хаалга таглачихаад явахгүй байна. Босстой заавал уулзана гээд байна.

97: Юу вэ? Үгүй байлгүй дээ. Өнөөдөр яасан азгүй өдөр вэ?

Дай: Менежер ээ, та тусал л даа.

М: Би уулзчихаад ирье. Эгч ээ, сайн байна уу. Би КК-ийн бас хүүхдүүдийн өдөр тутмын ажлыг хариуцдаг менежер нь байна.

Эм: Би даргатай чинь уулзана.

М: Манай захирал хувийн асуудал гарсан болохоор хоёр хоногтоо ирэхгүй байх. Та надтай ярилцвал болох уу?

Эм: Надад хэлээдэх, чи хэр эрх мэдэлтэй юм? Гэрээ цуцлах асуудлыг шийдэж өгөх юм уу?

Тон: Одоо яавал дээр вэ? Өрөөнд нь очдог юм билүү? Надад хийж чадах юу ч алга. Ямар ч хэрэггүй амьтан шиг санагдаж байна. Демо.  Нэг ээ. Та нар хийх ёстой юмаа хий. Би явлаа. Та нарт саад болмооргүй байна.

97: Аан? Би боссыг дуудаад ирье.

Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би дараа ярьчихна. Би явлаа шүү. Бэлтгэлээ сайн хийгээрэй. Баяртай.

97: За. Баяртай.

Грант: баяртай.

97:  Энэ... энэ...

Эм: Би хэлснийг чинь сонссон. Миний хэлэхийг сонс. Надад хамаагүй. Өнөөдөр би гэрээг нь цуцлахаар ирсэн. Манайх мөнгөгүй ч гэсэн, Дай Фений гэрээг цуцалсны торгуулийг төлчихтэйгөө байна. Санаа битгий зов.

Тон: Яавал дээр вэ? Улам л хэцүү болоод байна.

******************

Эр эр: Соло ах аа, сайн уу.

Эр: Соло ах аа, сайн уу.

Эр: Соло ах аа, сайн уу.

Эм: Босс, гэрээ цуцлах зөвшөөрөл.

Соло: Нөхөн олговрыг нь хоёр дахин нэм. Дараа улирлын миний бонус цалингаас хасаарай. Компаний нэр дээр Ми Шаофейгийн дансанд хийгээрэй. Бас, энийг хэнд ч хэлж болохгүй.

Эм: За.

Соло:  Юу бодоод байгаа юм? Энийг хар даа. Компаний гэрээ цуцлах баримт. Өөр арга байсангүй. Хийх ёстой ажил болохоор.

Ми: Мэднэ ээ.  Чамд төвөг удчихлаа.

Соло:  Юу яриад байгаа юм? Ах дүүсийн хооронд юун төвөг удах вэ? Би  үнэхээр ийм юм болно гэж бодсонгүй. Харамсалтай байна.

Ми: Юунд нь харамсдаг юм. Миний өөрөө тоглоод авсан оноонууд. Чамд  ямар ч хамааралгүй. Хан Шаняан, Ай Чин, чи ч гэсэн зодог тайлчихсан. Миний цаг болсон.

Соло:  Тийм болохоор л сэтгэл маань тогтон өгөхгүй байна. Бид нар хэтэрхий хувиа бодсон хүмүүс. Яагаад Оу Чиан та хоёрт биелүүлж чадаагүй мөрөөдлийг тохож байгаа юм? Би л та хоёрыг энд авчирсан. Би та хоёрт итгэл найдвар төрүүлсэн. Гэтэл яагаад бүх зүйл ийм болчихов?

Ми: Үнэнийг хэлэхэд би сайн бодож үзсэн. Баатар хүн  хичнээн сайн байсан ч хэзээ нэгэн цагт оргилоосоо буух л болно. Өнгөрсөн хугацаанд харахад Оу Чиан их сайн тоглож байгаа. Би тэрнийг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж бодож байна. Тэрэнд итгэж байна.

Соло:  Тийм ээ. Энэнээс өөр ачаа байхгүй юм уу?

Ми: Тийм ээ. Энэ... энэ  л байгаа...

Соло:  Өнөө орой уулзъя.

Ми:  Би өнөө орой завгүй. За. Хаана гарыг үсэгээ зурах  вэ? За... би ийм юм ойлгодоггүй юм. Яаж байна аа?

Соло:  Бид нар ахан дүүс, ийм амьгүй гэрээ бид нарыг орлож чадахгүй. Нөхөн олговроос гадна хойшид чиний бусад бүх асуудлыг би хариуцна.  

Ми: Баярлалаа.

****************

Яа:  Болчихсон уу?

Ми: Тийм ээ.

Яа:  Сайн байлаа.

Ми: Аан?

Яа:  Бүгд өнгөрсөн болохоор, одоо зүгээр.

****************

Яа:   Гэнэтхэн муудалцвал яах вэ?

Тон: Тэгэхгүй байлгүй дээ.

Яа:   Юмыг яаж мэдэх вэ гэж байна аа.

Тон: Битгий хүн айлгаад бай л даа. Ми Шаофей ийм жаахан байж яаж Хан Шаняантай зодолдох юм?

Яа:  Хэнийг жаахан гээд байгаан? Танай залууг бодоход жаахан л туранхай болохоос...

Эр: Шао Ми. Шао Ми ах аа. Надад гарын үсэгээ өгөөч?

Яа:   Миний шүтээнийг тэгж ярихаа боль.

Эр: Би өчигдөр тоглохыг чинь, бас зодог тайлахыг чинь хараад уйлсан. Жиахао гээд миний нэрийг бас бичээд өгөөрэй.

Ми: За.

Эр: Бэр эгч ээ, Би боссыг дуудаад ирье.

Тон: За.

Яа:   Хөөе хөөе хөөе. Чи очоод эхлээд уулзчихаад ир.

Тон: За тэгье. Би явчихаад ирье.

Эр: Шао Ми ах аа, баярлалаа. баярлалаа. Та  суу л даа, суу.

Ми: За.

Эр: Тийшээ суу. Суучих. Ус уух уу?

Тон: Уучлаарай, хэлэхгүй гэнэтхэн хүрээд ирлээ. Одоохондоо уур чинь гараагүй байгааг мэднэ э. Ми Шаофей чамтай уулзмаар байна гэж хэлүүлж байна. Бас тэр хүлээлгийн өрөөнд хүлээж байгаа. Тэрэнтэй уулзахгүй юм уу? Битгий уурла л даа.

Хан: Намайг хайгаа юу?

Яа: Арай зодолдохгүй биз дээ?

Тон: Тэгэхгүй ээ.

Ми: Уулзаж юм ууна гэсэн биз дээ?

Яа: Хөөе. Яах гэж байгаа юм бол оо?

Тон: Мэдэхгүй ээ. Та хоёр...та хоёр юу хийгээд байгаа юм?

Хан: Хөлсөө гаргачихаад дараа нь ууя...

Ми: Тэгье. Эндээ хүлээж бай. Хоёр цагийн дараа ирнэ.

Тон: Бид хоёр ч гэсэн хамт явъя л даа. Хөөе.

Яа: Хөөе...

Тон: Хурдан явъя аа. Хурдал...

Яа: Үгүй ээ, Ниан Ниан. Чи 800м-т сайн гүйдэг. Би чадахгүй шдээ. Тэгээд ч өнөөдөр миний бие сайнгүй байна. 

Тон: За яах вэ. Тэгвэл эндээ хүлээж байя.

Яа: За.

Тон: Тэндээс ирж байна.

Яа: Аан?

Тон: Та нар зүгээр үү?

Яа: Зүгээр үү?

Ми: Ядарч үхлээ. Халаалт хийхгүй гүйгээд, зүрх чинь зогсоно гэж айхгүй байна уу?

Хан: Манай КК-ийнхэн өглөө болгон гүйдэг. Бид нар танай СП-ээс илүү эрүүл мэнддээ анхаардаг.

Ми: Би СП-д байхаа больчихсон. Яагаад тэрийг яриад байгаа юм?

Хан: Ямар ч шунал, амбицгүй болохоор чинь дургүй хүрээд байна.

Ми: Амбиц, хүч чадал тэнцвэртэй байх ёстой. Тэгэхгүй бол элэг доог болно.

Хан: Чи мундаг л даа, тийм ч байсан. Даанч хөгширчихөж.

Ми: Хөгширсөн? Хөгшин? Би залуугаараа байгаа шүү. Чам шиг 30 хүрч байгаа хүнийг бодвол...

Хан: Баатар хүний төгсгөл хамгийн эмгэнэлтэй гэдэг.

Ми: Тийм ээ, тийм тийм. Яагаад инээгээд байгаа юм? Та хоёр яагаад инээгээд байгаа юм? Гүйгээгүй байж. За алив алив. Гүйцэгээе. Гүйцэгээе.

Тон: Үгүй ээ. Үгүй.

Яа: Үгүй ээ, үгүй үгүй.

Тон: Үгүй ээ.

Яа: Гүймээргүй байна аа.

Ми: Гүймээргүй байсан ч гүй. Хурдан хурдан...

Яа: Ниан Ниан, намайг авраарай. Ниан Ниан...

Ми: Гүйгээрэй.

Яа: Авраарай.

Тон: Яаяа сайн гүйж чаддаггүй юм. Даарч байна уу? Хүрмээ өмсөхгүй юм уу?

Хан: Явъя...

Тон: Би авчихъя...

***************

Яа: Уух уу?

Тон: Мэдсээр байж. Хаачих нь  вэ?

Хан: Чи яагаад байна аа? Тэрэнд битгий хий. Өчигдөр өнгөрсөнд үлдэж...

Ми: Маргааш өнөөдрөөс эхэлнэ. Төлөө.

Яа: Өө...  

Хан: Одоо яах гэж байна? Гэртээ харих уу?

Ми: Ирэхээсээ өмнө ээжтэйгээ муудалцчихаад ирсэн. Заавал алтан медальтай ирнэ гээд хэлчихсэн. Одоо эргээд очвол ээж намайг шоолох байх.

Яа: Үнэнийг хэлэхэд энэ удаа өөр шдээ. Интернэттэй холбоотой ажил зөндөө байдаг болсон. Гэртээ харихгүй байсан ч болно.

Ми: Энийг ярихаа больё.

Хан: СП-ийн дотуур байрнаас гарчихсан уу? Хаана байгаа юм?

Ми: Харин л дээ. Дэн буудалд хэд хонох байх.

Хан: Манайд бай.

Ми: Чиний эхнэр биш дээ, яахаараа танайд амьдардаг юм?

Хан: Өвөө удахгүй Норвеги явах гэж байгаа. Ву Бай бид хоёр өвөөг байгаа үед л очдог юм. Өвөөг явчихвал тэр байшин эзэнгүй болчихно.

Ми: Болно оо. Ах дүүс ч гэсэн тооцоогоо хийж байх хэрэгтэй. Нэг барьчих... Дахиад... За... Алив...

Яа: За... Зүгээр үү? Бөөлжмөөр байна уу? Бөөлжмөөр байвал бөөлжчих...

Ми: Зүгээр ээ. Өдий болтол бөөлжиж үзээгүй юм.

Яа: Үгүй ээ. Би хоёр юм бэлдчихсэн. Тийм болохоор санаа зовохгүй байж болно. Тэгээд ч, манай ээжийн талын үеэлүүд гээд бүгдээрээ уух дуртай. Тэд нарыг бөөлжихөөр дандаа би тусалдаг юм. Тийм болохоор биеэ барих хэрэггүй, шүтээн гэдэг нэрээ ч гэсэн март...

Ми: Юун шүтээн бэ. Бөөлжмөөргүй байна гээд байхад...

Яа: Гэхдээ... бөөлжчих өө. Яг бөөлжих гэж байгаа юм шиг харагдаад байна.

Ми: Бөөлжмөөргүй байна...баярлалаа. Ми Шаофей зодог тайлж байна.

Яа: Тэр өдөр чи догь байсан. Олон хүний нүдэн дээр ялалт байгуулаад, тэр тайзан дээр зодог тайлж байгаагаа зарласан. Олон арван жил хичээсэн ч тийм боломж олддоггүй хүмүүс байдаг.

Ми: Тийм үү?

Яа: Тийм. Тэр жил Хан Шаняан зодог тайлсан шиг. Хөөе. Чи бусдаасаа илүү тэрэнтэй дотно байдаг байх тийм ээ?

Ми: Тэрнийг үзэн яддаг, даанч  илүү ихээр хайрладаг. Тэгэхэд бид нарын харилцаа хичнээн сайхан байсан. Гэтэл одоо? Гэтэл одоо?

Яа: Мэднэ ээ. Тэр жил та хоёр л зодог тайлсан шд.

Ми: Тийм ээ. Тэр сэтгэлээр унаж, би уурандаа шийдвэр гаргасан. Харамсаж байна. Харамсаж байна. Одоо яах вэ? Тэр үед зодог тайлаагүй байсан бол, одоо болтол тоглож байсан бол миний үзүүлэлт хамаагүй дээр байх байсан. Одоо яах юм? Яах болж байна? Одоо... Одоо...  би би...

Яа: Одоо болно оо. Өнгөрснийг бодох хэрэггүй. Чи... ирээдүйгээ бодох хэрэгтэй. Маргаашийн тухай бод. Маргааш... Маргааш халуун ногоотой тахианы мах идье. Халуун ногоотой тахиа... күкарикү...

****************

Тон: Норвегид очоод утас чинь эвдэрчихсэн юм уу? Надад хэлэх юм байхгүй юу?  Өнөөдөр Ми Шаофей та хоёр уулзсан нь сайн...

Хан: Би найдвартай хүн биш гэж хэлсэн байх аа?

Тон: Би чамайг найдвартай хүн гэж боддог.

Хан: Би Норвеги явжж байгаагаа чамд хэдээгүй, явахаасаа өмнө утсаа унтраагаад энд үлдээчихсэн. Энийг найдвартай гэх үү? Эргэж ирсэнээ ч гэсэн чамд хэлээгүй. Тэмцээний танхимд таараагүй бол чи миний ирснийг ч мэдэхгүй байсан. Ийм байхад найдвартай гэх үү?

Тон: Гадаад руу ажлаар явсныг  чинь мэднэ ээ. Өнөөдөр, ууртай байгааг чинь мэдэх болохоор  муудалцмааргүй байна. Түрүүн зөндөө уусан болохоор хоолоо сайн ид.

Хан: Ажил биш байсан бол яах вэ?

Тон: Тэгээд юу юм?

Хан: Сохор болзоо. Манай гэрийнхэн танилцуулсан юм. Боломжийн айлын хүүхэд бас хөөрхөн.

Тон: Чи... бид хоёр үерхэж байгаа биз дээ?

Хан: Би зүгээр л нэг нэгнээ мэдэх гээд үзье гэсэн.

Тон: Тэгвэл намайг мэддэг болоод, таалагдахгүй юм байна уу?

Хан: Давгүй ээ. Юу гэмээр юм бэ дээ? Яриа нийлэхгүй байх гэж мэдэх үү? Надад тийм мэдрэмж төрдөг. Бид хоёрын насны ялгаанаас болдог байх. Би удахгүй 30 хүрнэ. Хуримаа хийх хэрэгтэй. Бүх өндөгөө нэг сагсанд хийж болохгүй биз дээ? Чи ч гэсэн... өөр хүнтэй уулз...

Тон: Би өөр хүнтэй уулзахгүй.

Хан: Жаахан юм байж яагаад ийм зөрүүд юм? Үгний цаадах үг ойлгодоггүй юм уу?

Тон: Ойлгохгүй байна. Миний бодлоор... Надтай үерхэж байж өөр хүнтэй уулзаж болохгүй биз дээ. Би таалагдахгүй байвал...

Хан: Таалагдахгүй байна... би үнэхээр тийм итгэл даахааргүй харагдаад байна уу? Танд амалъя. Би дахиад Ниан Нианд төвөг удахгүй. Дахиад тэрэнтэй уулзахгүй. Намайг гэсэн юу ч үлдээхгүй. Хүчлээд хэрэггүй. Тийм биз дээ?

23-р анги төгсөв.

Back to episodes Go home