Go Go Squid 22

Go Go Squid! EP22

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Ц: эр, эргүүлийнц цагдаа

Эх: эм, Хан Шаняаны хойд ээж

А: эм, Шао Ай, Сологийн охин

 

 22-р анги.

Тон: Сайн уу. Дахиад муур өгөхгүй ээ, за юу? Битгий уурла л даа. Хан Шаняан?

Хан: Унтлаа.

Тон: Яачихсан юм болоо?

Ц: Хэн бэ? Шөнө болж байхад. Өө, чи юу? Яасан? Найз охинтойгоо муудалцаа юу? Муудалцсан бол энд шөнөжин байсан ч нэмэргүй ээ. Машин чинь байгаагүй бол чамайг хулгайч гэж бодох байлаа.

Хан: Намайг хулгайч биш гэж яаж мэдэж байгаа юм?

Ц :  Энд нэг залуухан охин амьдардаг юм. Би мэднэ.

Хан: Би хонины нэхий  нөмөрсөн чоно байвал яах вэ?

Ц : Болгоомжтой, болгоомжтой. Зөрүүд гэдэг нь. Хэрэггүй юм яриад л. Үнэхээр муудалцчихсан юм уу. Зүгээр ээ, би гэсэн  эхнэртэйгээ байнга муудалцдаг байсан. Залуудаа би чам шиг  байлаа. Шөнө болохоор гэрийнх нь гадаа зогсоод, унтаж чаддаггүй байлаа. Яагаад гэдгийг мэдэх үү? Гарч ирэхийг нь хүлээдэг байсан. Романтик байсан гэж бодож байна уу? Мэдээж үгүй. Гарч ирээд надтай маргахыг нь хүлээдэг байсан юм. Эмэгтэйчүүд нэг маргаж эхэлсэн бол болихгүй. Тоохгүй бол болчихно гэж боддог ч, тэгсэн ч болихгүй. Аль эрт болсон зүйлсээ хүртэл ярина. Ийм сайн ой санамжтай байж яагаад хамгийн сайн их сургуульд ороогүй юм бол гэж боддог байлаа. Хөөе. Чамтай яриад байна. Юм хэл л дээ. Хариулахгүй юм уу?

Хан: Өөр хэлэх юм байхгүй бол явж эргүүлээ хий.

Ц:  Чихэр үү?

Хан: Чихэр идээд, тамхиа багасга. Эхнэр чинь баярлана.

******************

Хан: Яагаад ийм эрт босчихсон юм?

Дай:  Босс? Та ч гэсэн эрт босчихсон байна шд.

Хан: Чамаас асууж байна. Яагаад ийм эрт босчихсон юм?

Дай: Өчигдөр тамирчдын жагсаалт гарсан. Би 71-д орсон  байна лээ. Ахлагч дахиад л нэгт орсон байсан. Ахлагчийг харахаас ичээд байна. Намайг оноо доош нь татлаа гэж загнах байх. Тэгээд би тэрний тэмцээний бичлэгүүдийг, бас олон улсын тэмцээний бичлэгүүдийг үзэж байна. Үзээд бага багаар суралцаж байна.

Хан: Сайн байна. Чи энд байгаа болохоор хүүхдүүдийг сэрэхээр нь намайг төв рүү явсан гэж хэлээрэй. Ирэх 7хоногт болох тэмцээнд намайг явахгүй гэж хэлээрэй.

Дай: Юу? Ирэх 7хоногийн тэмцээнд та явахгүй юм уу? Гэхдээ албан ёсоор зарлачихсан шдээ.

Хан: Тэр  зарлал надад ямар хамаатай юм?

Дай: Босс, та Вейбо ашигладаггүй болохоор мэдэхгүй байна. Тэд нар таныг ирнэ гээд сурталчлаад байсан. Ган Год тэмцээнд ирнэ гээд байсан.

Хан: Би яагаад мэдээгүй байдаг билээ?

Дай: Интернэтээр дүүрэн залилан. Таныг очихгүй бол олон хүний урам хугарна.

Хан: Надад гомдсон хүн зөндөө л байна. Нэмэгдэнэ үү, хасагдана уу хамаа алга. Явлаа.

Дай: Үнэхээр явахгүй юм уу? Таны оронд байсан бол би юу ч болж байсан заавал очино. Фенүүд чинь тэнд хүлээж байгаа шд.

Хан:  Фенүүдийн төлөө биш, нэр төрийн төлөө тэмцээнд ордог юм. Ойлгосон уу?

Дай: Ойлголоо.

Хан: Бас Норвегид очоод би эндхийн дугаараа ашиглахгүй. Надтай холбоо барих хэрэг гарвал нөгөө дугаар руу залгаарай.

Дай: За.

Хан: Жолооч оо, хөдөлье.

****************

Ү: Тон Ниан.

Тон: Аан?

Ү: Өнөөдөр яасан эрт ирээ вэ?

Тон: Би бүгдэд нь өглөөний цай авчирсан.

97: Хөөх. Бэр эгч ээ, бид нарт авчирсан юм уу?

Тон: 97.

97: Босс явсан ч гэсэн таныг бид нарт санаа тавина гэж бодсонгүй. Бэр эгч ч мөн дөө.

Ү: Энийг би аваачаад өгчихье.

Тон: За. Чи сая босс явчихсан гэсэн үү?

97: Мэдээгүй юм уу?

Тон: Мэдээгүй.

97: Босс өнөө өглөө гадаад явчихсан.

Тон: Надад хэлээгүй шд.

97: Танд хэлээгүй юм уу?

Тон: Тийм.

97: Яахаараа тэгдэг байна аа? Бид нар өглөөний цайгаа уух гэж байна. Баярлалаа, бэр эгч ээ. Та ч гэсэн ирээд ид...

***************

Эх: Ирэнгүүтээ энд хоол идэхээр ирээ юу? Сайхан юм аа. Миний мөнгө хаана байна? Хурдан өг.

Хан: Данс руу чинь шилжүүлчихсэн шд.

Эх: Дутуу байсан биз дээ? Тэр хүзүүний зүүлтний үнэ нэмэгдсэнийг мэдэж байна уу?

Хан: Би мөнгөгүй болчихсон. Та хүссэнээ л хэл.

Эх: Нөгөө охиндоо өгчихсөн юм уу? Шао Бай хэлсэн юм аа. За за за за. Би хүчээр хэлүүлсэн юм.

Хан: Хуучин нөхрийнхөө хүүхдийн хэрэгт оролцоод байхаад... шинэ нөхөр чинь уурлахгүй юу?

Эх: Нэг л удаа “ээж” гэж дуудуулсан бол би чамайг бүх насаар чинь хариуцах ёстой. Байж байгааг нь, инээх ч үгүй шүү. Тэгмээр дээ...

Хан: Би уг нь тэнд бэлэг авч өгье гэж бодож байсан юм. Даанч 100доллараас өөр юм алга. Тийм болохоор хоолоор дайлж байгаа юм.

Эх: Үгүй гэхгүй байхыг бодоход үнэхээр тэр охинд өгчихсөн юм уу? Хүү минь, дагаад яв. Хурдан явъя аа. Төлбөрөө хийчихсэн үү?

Хан: Нан Вей төлчихсөн.

Эх: Сайн байна. Сайн байна. Хурдал аа, хурдал. Хурдан явъя. Хурдал... Хурдан. Энийг хар, энийг. Энэ аавтай чинь гэрлэхэд надад ирсэн сүйн бэлэг. Энэ цаг байх ёстой... өө, биш байна. Андуурчихаж. Цаг биш байна. Энэ хайрцаганд цаг байх ёстой. Хар даа, цаг. Бас энэ... Маргад эрдэнэ. Нээрэн, энэ... бадмаарагтай хослол. Энэ үнэтэй эд шүү. Хамгийн чухал нь энэ. Хар даа. Энэ манай эмээгээс уламжлагдаж ирсэн хаш бугуйвч. Зүүхэд  ч хайран эд шүү. Энийг бүгдийг нь ав. Миний хуримыг дуусахаар. Энийг авч очоод  гэрлэх санал тавь.

Хан: Хэрэггүй ээ. Та буцаагаад ав.

Эх: Хөөе. Юу гэж байгаа юм? Хэрэглэж байсан гээд дургүйцээд байгаа юм уу? Эрдэнийн чулуу өөр байдаг юм. Сонс л доо. Чи ойлгохгүй байна.

Хан: Би хэлсэн шд. Хэрэггүй гэж.

Эх: Чи хаягдчихсан юм уу? Үгүй байлгүй дээ. Миний хүү хичнээн царайлаг билээ дээ. Яахаараа хаягддаг юм? Арай тэр охин чинь... царайнд биш мөнгөнд дуртай юм уу?

Хан: Тоглохоо боль л доо.

Эх: Хэн тоглосон юм? Байж байгааг нь. Урамгүй гэдэг нь. Би дөч гарчихаад хоёр дахиа гэрлэх гэж байхад. Гэтэл чи?  Гуч хүрэх гэж байж найз охиндоо хаягдчихдаг.

Хан: Одоо болно оо.

Эх: Хөөе. Чамайг ингээд байхаар би яаж санаа амар гэрлэх юм бэ? Ийм том болчихоод хүний санаа зовоогоод байх юм. Сайн юм болж. Ийм олон юм бэлдчихсэн байсан ч одоо хэрэггүй болчихлоо.

Хан: Надад хэлээч. Би багадаа тийм сахилгагүй байсан юм уу?

Эх:  Тийм биш ээ. Хүүхэд болгонд л тийм үе байдаг шд. Би багадаа чамаас ч илүү сахилгагүй байсан юм чинь...

Хан: Өнөөдрөөс хойш намайг загнах эрхгүй боллоо доо.

Эх: Тийм биш ээ. Би чамайг багаас чинь өсгөсөн. Хүмүүс юу ч гэж хэлж байсан... би үхэн үхтэлээ чамайг харж, хамгаалах болно.

Хан: Та миний төрсөн ээж биш шд. Цаг нь болохоор тавьж явуул.

Эх: Хүмүүст... сэтгэл гэж нэг юм байдаг. Би чамайг анх харсанаа одоо ч санаж байна. Тэгэхэд чи иймхэн жаахан байсан. Тэр үеэс л чи бид хоёр үүрд ээж хүү болох тавилантай байсан... Тэгээд  хэл л дээ.

Хан: Юу хэлэх юм?

Эх: Тэр охины тухай. Юу болсон юм? Яагаад чамайг хаячихсан юм? Чи муухай ааш гаргасан юм уу? Тэгсэн ч гэсэн царайг чинь бодолцохгүй байна уу? аан?

Хан: Би хуриманд чинь очихгүй. Аавын өмнөөс хардаж байна.

Эх: Хөөе. Яагаад ааш гаргаад байгаа юм бэ? Хаачих нь вэ?

Хан: Баяртай. Муухай ааштай гэдэг нь. Ингээд яваад өгч байгаа юм уу?

*******************

Хан: Сайн уу, Анна. Нан Вей байгаа юу?

Эм: Тийм ээ, өрөөндөө байгаа.

Хан: За, баярлалаа. Бүгдээрээ сайн уу.

Бүгд: Сайн уу. Сайн уу, босс.

Хан: Сайн уу.

Эр: Сайн уу.

Эм: Сайн уу, босс.

Хан: Сайн уу.

Нан: Хөөе, ирчихсэн үү?

Хан: Нэг саяын хөрөнгө хэрэгтэй байна.

Нан: Төв мөнгөгүй байгаа. Чи Хятадын тоглогчдыг хэтэрхий эрхлүүлж байна шүү. Энд байгаа хүмүүс сонсвол атаархана.

Хан: Чи мэднэ дээ, гарал үүслээ мартаж болохгүй. Бид нар Хятад хүмүүс. Тэгээд ч би Хятадын багт байсан болохоор л энэ салбарт орж ирсэн. Тэд нарын үзүүлэлт сайн байж байж л, Хятадууд Олон улсын финалын тэмцээнд оролцох боломжтой болно. Хамгийн чухал нь тоглолтын  шагнал, бонус, дээр нь бусад зах зээлээс их мөнгө орж ирэх боломжтой болно. Тэгж байж л клубийн зардалд санаа зовохгүй болно биз дээ?

Нан: Чи тэрнээс илүү хүсч байгаа биз дээ? Чамайг ойлгож байна аа. Чи дэлхийн аварга болж чадаагүй болохоор Ву Байг болоосой гэж хүсч байгаа.

Хан: Тэр хүүхдүүд гэр бүлийнхэн, бусад хүмүүсээс хангалттай шүүмжлэл сонсож байгаа. Та нар зүгээр нэг тоглоогүй. Тэмцээнд орох гэж бэлтгэл хийж байгаа. Тэд нар амжилт гаргахын төлөө ажиллаж байгаа. Тэд нарыг чадна гэдгийг нотлох нь миний хийх ёстой ажил.

Нан: Ах аа, мөнгө байхгүй ээ.

Хан: Хуучин дүрмээрээ. Нэгийг сугал. Би ялбал минийхээр хийнэ. Би ялагдвал, өөр арга бодож олно.

Нан: Дахиад л, дахиад л...

Хан: Нэгийг сугал. и ялбал минийхээр хийнэ. Би ялагдвал, өөр арга бодож олно.

Нан: Ах аа, бид нар хэдтэй билээ дээ? Жаахан хүүхэд биш шд. Сэрж үз. Дэмий юм хийхээ больж үз. Дургүй хүрчихлээ...

Хан: Би ялах юм бол чи ажлаасаа гараад, энэ интернэт клубийг ажиллуулахад тусална. Би бүх мөнгөөрөө дэнчин тавьж байна. Чи ялбал, би өөр арга бодож олно. Амжилтанд хүрсэн ч, хүрээгүй ч чамд ямар ч хамаагүй. Эхэлье.

Нан: гурав. Хоёр. Нэг... За яах вэ. Булхайцахгүй шүү. Энэ удаа би яллаа. Юу?

Хан: Битгий мартаарай. Нэг сая шүү.

Нан: За яах вэ. Амалчихъя. Бизнесмен хүнд мөнгө чухал ч гэсэн... Хятадын баг, тамирчдыг  олон улсын тавцанд зогсохыг хармаар байна. Чамайг чадна гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор татгалзаад байх юм алга. Гэхдээ Хан, надад амал. КК-г заавал дэлхийн аварга болгох ёстой шүү. За юу?

Хан: За.

Нан: Өнгөрсөнд Соло чухал байсан ч гэсэн, одоо энд байгаа хүмүүс чиний ахан дүүс. Чамайг өдий зэрэгт хүрэхэд тусалсан хүмүүс. Чи ч гэсэн энийг мэдэж байгаа. За за. Ажил ярихаа больё. Хэл дээ, найз охин чинь хаана байна?

Хан: Найз охин байхгүй ээ?

Нан: Аан? Хаягдчихсан юм уу?

Хан: Дургүй хүргээд.

Нан: Үгүй ээ. Хэлэхгүй бол би сая юанийг чинь өгөхгүй шүү.

Хан: Явлаа.

Нан: Хөөе. Сая юань байхгүй болсон шүү.

Хан: Гайгүй байлгүй.

Нан: Хн...

****************

Тон: Дөрөв хоног өнгөрчихлөө. Холбоо барьж болохгүй байна. Осолд орчихоогүй байгаа? Аан? Яаяа, муу юм болоогүй байгаа?

Яа: Үгүй ээ. Ямар нэг юм болсон бол мэдээгээр гарна. Санаа зоволтгүй. Салбартаа алдартай хүн болохоор хүмүүс тэрнийг ажиглаж байгаа.

Тон: Тэгж хэлэхээр чинь бүр айчихлаа. Надад уурлачихсан юм бол уу? Муурнаас болсон юм бол уу, эсвэл зурагнаас болсон  юм бол уу?

Яа: Мэдэхгүй ээ. Ми Шаофей, Оу Чиан хоёртой харьцаж байгааг нь харахаар... найз нөхдөө орхих  хүн биш. Тэгэхээр тэр зурагнаас болсон байх ёсгүй. Муурны хувьд... эрэгтэй хүнд төвөгтэй байж магадгүй л юм. Тэрэн шиг хүнд бүр хэцүү байх.

Тон: Одоо Норвегид өдөр болж байгаа. Тэгэхээр ажилтай байгаа байх. Ажил дээрээ байж яагаад гар утсаа унтраачихдаг байна аа? Яагаад утсаа унтраасан байх вэ? Яах аргагүй надад уурласан байх тийм ээ? Надад уурлачихсан юм бол уу? Надад уурлачихаж... Яавал дээр вэ? Надад уурласнаас зайлахгүй. Баттай...

*******************

Хан: Байна уу?

Ву: Муур чинь гүйлгээд байна.

Хан: Ойлголоо.

Ву: Демог ээж нь авч явна гээд байна. Тэмцээнд оролцуулахгүй гэж байна. Эгчийн хурим маргааш болно биз дээ?

Хан: Тийм.

Ву: Маргааш ирвэл СП-ийн тэмцээнд амжих юм байна.

Хан: Байдлаасаа болъё.

Ву: Өөр хэлэх юм алга.

Хан: Хүлээгээрэй. Өвөө... сайн байгаа юу?

Ву: Сайн байгаа. Өөр ярих юм байхгүй бол тасаллаа.

Хан: Хүлээж бай гээд байхад. Юу... Тон Ниан намайг хайж ирсэн үү?

Дай: Босс байна. Босс байна. Хурдан хурдан.

97: Хурдан... Ирсэн. Ирсэн. Таныг явдаг өдөр бид нарт өглөөний цай авчирч өгсөн. Босс, та нээрээ. Норвеги явж байгаагаа ч хэлэхгүй. Та нээрээ арай ч дээ.

Дай: Босс, та арай дэндүү юм аа.

Хан: Ву Бай, хэн чанга яригч тавь гэсэн юм?

Грант: Чшш...

Ж: Яагаад миний муурыг сонирхоод байгаа юм? Өөрөө мууртай болооч.

97: Эхнэрээ тоохоо больчихсон юм уу?

Ву: Асууж байхад нь... та нарын яриаг сонсоод ярихаа больчихлоо.

Грант: Босс, уйтгартай юм аа.

97: Хөгшин юм байж ичээд байх даа яах вэ дээ. Ёстой.

Грант: Уйтгартай гэдэг нь...

97: Явъя аа, явъя.

***************

Хан: Та хэзээ явах юм?

Эх: Хаашаа явах юм?

Хан: Та энд хонох гэж байгаа юм уу?

Эх: Жаахан байхад яадаг юм. Би хажуу өрөөнд чинь байгаа.

Хан: Гэртээ харьж унтахгүй, зочид буудалд өрөө явах хэрэг байгаа юм  уу?

Эх: Чи миний гэр бүл биз дээ. Хуримынхаа өмнөх шөнө гэр бүлтэйгээ байх юу нь буруу гэж? Тэгээд ч, чи энэ өрөөнд, би хажуугийн өрөөнд байгаа. Төрсөн гэрээсээ явж байгаа гэсэн үг. Маргааш нөхөр маань угаасаа ирж авах юм чинь.

Хан: Сайрхуу.

Эх: Хан Шаняан, чамайг миний хүү болсоноос хойш би чамайг 9 жил өсгөсөн. Тэр үед чи яг шилжилтийн насан дээрээ байсан. Энэ кинонд нэг эмэгтэй ганцаараа хүүгээ өсгөж байгаа тухай гарч байна. Энийг хараад хоёулхнаа байдаг байсан үеээ саначихлаа.

Хан: Хүссэн юм байгаа бол хэл л дээ. Би жагсаалтандаа нэмчихье. Ирэх сард  бонусаа авахаараа аваад өгье.

Эх: Хн. Хэрэггүй ээ. Тэр зүүлт миний сүйн бэлэг байсан. Хар л даа, хаана байгааг нь хэн мэдлээ. Би тэр охины царайг нь ч мэдэхгүй байна. Тэрэнтэй авахуулсан зураг байхгүй юм уу? Чи ч өрөвдөлтэй юм даа. Миний хүүгийн сайн охин нь ямар хүн байдаг юм бол доо? Хөөе, хаачих нь вэ?  Би явж унтлаа шүү... Ийм бол ч болж байна шүү.

Хан: зураг харсан уу гэж асуухаар ирлээ.

Эх: Энийг хэлж байна уу?

Хан: Тийм. Сайн зурж чадахгүй болохоор, сайн харсан үгүйг чинь мэдэхгүй.

Эх: Харах нь ч харж л байна л даа. Энэ зурган дээрх охин инээж байгааг харвал... сайхан сэтгэлтэй, сайн охин байх. Миний хүү сайн сонгосон байна.

Хан: Маргааш хуриманд чинь очино. Хүлээн авалтанд нь очиж чадахгүй нь. Онгоцондоо амжих хэрэгтэй.

Эх: Надаас зугтаад байгаа юм уу?

Хан: Үгүй ээ. Миний сайн найз маргааш тэмцээнд орно. Очиж харах гэсэн юм.

Эх: Надаас болоогүй нь үнэн юм уу?

Хан:  Буруу ойлгох хэрэггүй. Унтлаа.

Эх: Сайхан амраарай. Хичнээн олон удаа унасан ч, ээж нь түшээд босгоно. Чамайг хамгаалах шүхэр, чиний шүтэн бишрэгч. Яан Яан хүүдээ, үүрд хайртай шүү.

*******************

Яа: Ниан Ниан. Утас чинь дуугараад байна. Би авчих уу?

Тон: Болохгүй ээ. Би өөрөө. Би өөрөө. Би өөрөө. Хэн бэ? Байна уу?

Эр: Сайн байна уу. Жиандон их сургуулийн хамгаалалтын ажилтан байна. Энэ арав орчим настай охин эгчтэйгээ уулзахаар ирсэн гээд байна. Жинсэн өмдтэй, хар гуталтай хүүхэд байна. Үүргэвч, саравчтэй малгайтай. Шао Ай гэдэг гэсэн. Мэдэх үү?

Тон: Мэднэ ээ. Намайг жаахан хүлээж бай гээд хэлээд өгөхгүй юу. Би одоо очоод авчихъя. Баярлалаа. Хамт авж хүн тосъё. Явъя.

Яа: Хэн юм?

Тон: Очоод  хараарай. Яваарай. Сайн байна уу.

Эр: Сайн уу.

Тон: Сая утсаар ярьсан хүн байна. Төвөг удсанд уучлаарай. Бид хоёр дагуулаад явчихъя.

Эр: Зүгээр ээ. Санаа зовоод асуусан юм. Таньдаг хүн юм бол та хоёрт өгөөд явууллаа шүү.

Тон: За.

Эр: Та хоёр Жиадон их сургуулийн оюутнууд байх аа? Оюутны үнэмлэхээ авчирсан уу?

Тон: Энэ миний үнэмлэх.

Эр: Би бичээд авчихъя.

Тон: За. Надтай уулзахаар ирээ юу? Ганцаараа ирсэн юм уу? Гэрийнхэн чинь мэдэж байгаа  юу?

А:  Сонсголын аппаратаа зүүчихсэн.

Тон: Гадаа хүйтэн байна. Дотор орж байгаад ярилцах уу?

А: За.

Тон: За.

Эр: Оюутны үнэмлэх чинь.

Тон: Баярлалаа.

Эр: Тэрнийг чамд өглөө шүү.

Тон: За за. Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Тон: Явъя. Баяртай.

Эр: баяртай.

Тон: Ийшээ. Ийшээ.

А: Аль өрөө юм?

Тон: 104.

А: 104.  

Яа: Энэ байна.

А: Энэ үү?

Тон: Тийм. Яасан? Яасан бэ?

Яа: Тэр... Нээрээ  Сологийн охин юм уу?

Тон: Үнэн. Одоохондоо өөр юм тайлбарлах зав алга. Орой тухтай ярьж өгье. Одоо тэрнийг буцааж явуулах нь чухал.

Яа: Үгүй ээ, үгүй үгүй.

Тон: Яасан бэ?

Яа: Тэрний чих нь...

Тон: Чшш... сонсголын аппараттай болохоор бидний яриаг сонсож байгаа. Түрүүн ууртай байсан болохоор ярихгүй байсан байх.

А: Та нар яагаад орохгүй байгаа юм?

Тон: За... орлоо... ор ор орлоо.

Яа: орлоо орлоо.

Тон: Цочих гэж... Өлсөж байна уу? Юм уу... Өлссөн байх...

Яа: Би яваад идэх юм аваад ирье.

Тон: Тэг тэг. Шао Ай ч гэсэн өлсөж байгаа байх. Тийм үү, Шао Ай? Чи юу идмээр байна? Надад хэлэх юм байгаа юм шиг байна.

Яа: Тэгвэл би... би өөрөө харж байгаад аваад ирье.

Тон: Харж байгаад аваад ир.

Яа: За.

Тон:  Явчихаад ир.

Яа: Та нар ярилцаж бай.

Тон: Миний ВиЧат хаяг байгаа биз дээ? Ирэхээсээ өмнө надад мессеж бичихгүй яасан юм?

А: Уур хүрээд, тан дээр хүрээд ирлээ. Эхлээд хэлчихвэл та намайг ирүүлэхгүй шд.

Тон: Яагаад ирүүлэхгүй гэж?

А: Таны тусламж хэрэгтэй байна.

Тон: Тусламж гэнэ ээ?

А: Хан Шаняан, манай ээжийн босс нь. Хан Шаняаныг манай ээжийг буцаагаад шилжүүл гээд хэлээд өг.  

Тон: Яагаад? Ээжтэйгээ уулзмааргүй байгаа юм уу?

А: Харчихсан болохоор одоо болоо. Хурдан явуулмаар байна. Манай аавын амьдралд саад болоод байна.

Тон: Аавын чинь амьдралд саад болсон? Ээж чинь гэрлэчихсэн биз дээ? Ээжийгээ аавтай чинь дахиад гэрлэх гэж байгаа гэж бодсон юм уу?

А: Намайг авч явах гээд байна. Энэ манай аавын амьдралд том саад болоод байна.

Тон: Тэгвэл, Хан Шаняанд энэнд тус болж чадахгүй байх аа.

А: Зүгээр л Хан Шаняаныг ятгаж чадахгүй гээд үнэнээ хэл л дээ.

Тон: Гайгүй байлгүй.

А: Мартаж үз. Хан Шаняан муухай ааштай. Манай аав хамаагүй дээр. Манай аавыг бодоод үз л дээ.

Тон: Юу гэнэ ээ?

А: Яасан? Си Ти Эф-дотроо манай аавын үзүүлэлтээрээ манай аав Хан Шаняанаас тийм ч муу биш шд. Тэгээд ч, манай аав Хан Шаняанаас илүү царайлаг.

Тон: Танай аав... Хараа чинь зүгээр үү? Хан Шаняан хамаагүй царайлаг шд.

А: ТАНЫ хараа зүгээр үү? Манай аав хамаагүй царайлаг.

Тон: Танай аав чинь ийм шд...

А: Хан Шаняан дандаа ийм царай гаргадаг.

Тон: Танай... танай аав том толгойтой.

А: Хан Шаняан муухай ааштай.

Тон: Танай аавын хөл нь Хан Шаняаныхаас богинохон.

А: Хан Шаняан шивэртэй.

Тон: Шивэртэйг нь яаж мэдэж байгаа юм?

А: Би сонссон юм чинь.

Тон: Хэн тэгж байна?

А: Та... Хэн хэлсэн нь хамаагүй. Шивэртэй нь үнэн. Хан Шаняан шивэртэй.

Тон: Манай Хан Шаняан шивэртэй? Үгүй ээ, шивэр байхгүй.

А: Хан Шаняан шивэртэй.

Тон: Танай аав шивэртэй.

А: Та үнэртэж үзсэн юм уу?

Тон: Би би...

Яа: Би ирлээ. Зөндөө амттай юм аваад ирлээ.

Тон: Ашгүй ирчихсэн үү?

Яа: Шао Ай, өлсөж байна уу? чиний юунд дуртайг мэдэхгүй болохоор би олон төрлийн юм авчирсан. Кей Эф Си, талх, шарсан банш, жигнэсэн банш, давстай юманд дургүй байх гээд бас кекснүүд авчирсан. Харж байгаад дуртайгаа идээрэй.

Тон: Яасан бэ?

Яа: Хүлээж бай.

Эм: Шао Ай, хар даа. Яаяа бид хоёр энийг чамд авсан.

Яа: Тэрнийг яая гэж бодож байна?

Тон: Мэдэхгүй ээ. Хан Шаняан руу залгасан чинь утсаа авахгүй байна. Утсаар яриагүй хэд хонож байна. Одоо яавал дээр вэ?

Яа: Шао Ай аавтайгаа муудалцсан юм шиг байна.

Тон: Хөөе. Ингэх үү? Чи Ми Шаофей руу утсаар яриад Солог ирж хүүхдээ ав гээд хэлүүлчих.

Яа: Хэрэггүй байх аа. Ийм зөрүүд хүүхдийг хүчилж болохгүй. Гэхдээ эхлээд аавд нь мэдэгдэх хэрэгтэй. Хөөе. Маргааш СП-ийн тэмцээн болно. Би тасалбар олж аваад Шао Айг тийш нь аваад очъё. Тэмцээний дараа аавтай нь уулзуулчихъя. Өнөөдөртөө энд хонуулаад тайвшруулах хэрэгтэй. Сүртэй юм биш болохоор, маргааш гэхэд мартчих байх.

Тон: За. Чиний хэлснээр болог.

Яа: За.

Ми: За. Тэр ирж байгаа. Ирж байна. Ирж байна.  

Яа: За, за. Би утсаа Ниан Нианд өглөө шүү. За за.  

Ми: Олчихлоо.

Соло: Байна уу? Соло байна.

Тон: Сайн уу, Соло. Би Тон Ниан байна. Хан Шаняаны... найз нь...

Соло: Мэднэ ээ. Шао Ай наана чинь байна уу? Би хайгаад олохгүй байна.

Тон: Тийм ээ, надтай байна. Санаа зовох хэрэггүй. Ингэе. Маргааш тэмцээн болох газарт дагуулж очоод, хүргээд өгье. Өнөөдөртөө энд бид нартай хоног, тэгэх үү?

Соло: За. Баярлалаа, Тон Ниан.

Тон: Зүгээр ээ.

Соло: Нээрэн, тэр... зүгээр  байна уу?

Тон: Зүгээр ээ. Хоол идэж байгаа. Санаа зоволтгүй.

А: Тон Ниан эгч ээ.

Тон: Аан?

А: Хан Шаняан муухай ааштай. Та юунд нь сайн юм?

Тон: Үгүй ээ, тийм биш. Тэрний бүх юм нь надад таалагддаг.

А: Та дурлалдаа сохорчихож. Манай аавыг бодоод үзэхгүй юм уу?

Яа: Аан?

Тон: Мартаж үз. Би тэрэнд сайн биш. Баярлалаа.

Яа: Шао Ай, аав чинь тоглоом тоглож чаддаг хүнд сайн гэж бодохгүй байна уу?

А:Манай аав тоглоом тоглодог хүнд сайн гэж хэн хэлж байна?

Яа: Би тэгж бодохгүй байна.  Хүлээгээрэй. Яаж байна аа? Яах гээ вэ? Яах гээ вэ? Намайг дээрэлхээд байна. Туслаарай. Туслаарай. Туслаарай.

А: Хөдлөхөө боль. Миний сонсголын аппарат үнэтэй шүү.

Яа: Миний буруу. За юу? Би би чиний талд орлоо. За юу?

Тон: Хөөе Яаяа. Надаас ийм хурдан урваж байгаа юм уу? Чун Чун, дайраад.

Ч: Сайн сонс, Ниан Ниан царайлаг эрчүүдэд дургүй.

А: Тэгвэл Хан Шаняан...

Ч: Тэр... царай муутай мангас...  

Тон: Чи өөрөө царай муутай мангас. Тэр яахаараа царай муутай байдаг юм? Царайаг гээч.  Чи чи дөрвөн нүдтэй. Дөрвөн нүдтэй мэлхий.

Ч: М... миний буруу.

А: Яаяа эгч ээ.

Яа: Аан?

А: Тэгэхээр... та миний багт орсон биз дээ?

Яа: Би... нөгөө...

А: Ми ах анх Шанхайд ирээд манайд амьдардаг байсан. Асуух юм байвал асуу.

Яа: Би... надад асуух юм алга.

Тон: Нээрэн үү?

Яа: Аанхан.

А: Үнэн үү?

Яа: Үнэн. За за. Одоо болно. Хурдан унт. Унтацгаая. Унт унт унт.  Унтацгаая. Унтацгаая.

Тон: Наанаа унтаарай. Харин ч сайн юм боллоо. Та нар Ми Шаофейг ярилцаж болно.

А: Нээрээ юу?

Яа: Үнэн үнэн. Хурдан унтъя.

А:  Яаж байна аа?

Яа: Унтлагын цаг.

****************

Оу:  Энд байгаа гэж мэдсэн юм аа.

Ми: Яасан?

Оу:  Зүгээр л чам дээр ирж болохгүй юу? Сандарч байна уу?

Ми: Юунд сандрах юм?

Оу:  Багийн тэмцээний сүүлчийнх нь. Дараагийн тэмцээнд шөвгийн найм үлдэнэ.

Ми: Дараагийн шатанд үлдчихсэн юм чинь сандрах юу байгаа юм?

Оу:  Соло чамтай ярилцсан уу? Миний сэтгэл нэг л тавгүй байна.

Ми: Тавгүйрхэх юу байгаа юм? Сүржигнэх хэрэггүй. Хэлэх юм байвал шууд хэл.

Оу:  Хоёрдугаар багийн ахлагч Фу Ин, нэгдүгээр багт орохоор бэлтгэж байгаа гэж сонссон. Тэгэхээр манай багаас нэг хүн гарна гэсэн үг.

Ми: Сайн л байна шд.

Оу:  Тэгээд би...

Ми: Намайг солих гэж байна гэж айгаад байгаа юм уу?

Оу:  Тийм биш ээ. Солигдох хүн нь би ч байж магадгүй.  

Ми: Би нэг юм хэлье, за юу?

Оу:  Хэл хэл.

Ми: Тэр үед бид тав ялагдашгүй байсан. Би хамгийн сул дорой болно гэж бодож байсангүй. Энэнээс илүү ичгүүртэй юм гэж байхгүй. Сайн сонс. Намай сольсон ч хамаагүй. Ядаж л ар нуруугаар хүмүүс намайг Сологийн ачаар энд байгаа гэж ярихгүй.

Оу:  Чи чинь юу яриад байгаа юм? Дахиад тэгж хэлэх юм бол би уурлана шүү. Би чиний чадварт ганц ч хором эргэлзэж байгаагүй.

Ми: Оу Чиан гуйя, надад тусал л даа. Маргааш надад амжилт хүсээрэй. Би заавал ялах ёстой.

Оу:  Юу ч биш ээ. Би энд байна. Би тусална. Бид нар заавал ялна.

Ми: За. Маргааш заавал ялна. Сологийн багийнхан хог шаар биш гэдгийг харуулна.

Оу: Зүгээр ээ.

Бичиг: Хятадын бүсийн сонгон шалгаруулалт.

Тон: Ай Чин.

Ай: Тон Ниан. Би та нарт тасалбар аваад ирлээ.

Тон: Баярлалаа, баярлалаа, их баярлалаа.

Яа: Апплдог байна.

Ай: Сайн уу.

Яа: Сайн уу. сайн уу. сайн уу. Та миний хувьд хамгийн шилдэг довтлогч шүү.

Ай: Баярлалаа.

Тон: Манай ангийн найз.

А: Аавын нарийн бичиг нь хааччихсан юм? Яагаад та тасалбар авчирч байгаа юм?

Ай: Аавын чинь нарийн бичиг завгүй байгаа. Тэмцээнд ирдэггүй юм. Наадах чинь ВИП хэсгийн нэг эгнээний тасалбарууд. Та нар нэг дор суугаад үзэж болно.

Тон: За за. Баярлалаа. Хан Шаняан өнөөдөр ирэх үү? Тайзны ард байгаа бол уу, урд байгаа юу?

Ай: Өнөөдөр ирэхгүй гэсэн. Чамд хэлээгүй юм уу?

Тон: Гадаад явсныг нь мэднэ ээ. Зүгээр л асуусан юм.

Ай: Завгүй байгаа байх. Өнөөдөр манай баг тоглоно. КК тоглохгүй. Та нар хурдан орохгүй бол тэмцээн эхлэх гэж байна. Манай тэмцээн ч гэсэн сонирхолтой шүү. Явлаа. Баяртай.

Яа: Баярлалаа.

Тон: Баярлалаа.

А: Ирэхгүй бол ирэхгүй л биз. Би танд дэлхийн хамгийн шилдэг багийн ахлагчийг харуулаад өгнө өө.

Тон: Чамайг аавынхаа тухай ярихаар асуумаар санагдаад байх юм. Аав чинь Крис Ву юм уу, Эдди Пен юм уу?

А: Манай аав Ван Хао. Хамгийн мундаг багийн ахлагч.

Тон: Ван Хао.

Тон Яа:  Ван Хао шилдэг нь.

А: Үнэн юм чинь...

Хан: Ах аа, би гараад ирсэн. Хоёрдугаар хаалган дээр байна. За. Хурдан хүрээд ирээрэй. Би яараад байна. За. Тэгье. Удахгүй уулзъя.

22-р анги төгсөв.

Back to episodes Go home