Go Go Squid 21

Go Go Squid! EP21

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Жо: эм, сэтгүүлч Жоу Шан

 

 21-р анги.

Ав: Танд л гэж хэлэхэд би Ниан Нианы хамт сурдаг хүүхдийг харсан. Хичээлдээ сайн, сайн хүүхэд. Докторын зэрэг хамгаалж байгаа гэж байна лээ. Ах, бэр эгч ирээдүйтэй хүүхэд гээд их ам сайтай байсан. Ирээдүйтэй хүүхэд гээд зөндөө магтаж байна лээ.

Өвөө:  Байз байз... Ниан Ниан тэр сургуулийнхаа хүүхэдтэй үерхэж байгаа юм уу?

Ав: Аан? Тэгж л хэлээд байна.

Өвөө:  Үгүй ээ, үгүй, тийм байх ёсгүй. Ниан Ниан манай ач хүүтэй үерхэж байгаа биз дээ?

Ав: Яадаг билээ. Та мэдээгүй юм уу?

Өвөө:  Юу мэдэх гэж?

Ав: Миний амыг дээ. Хүүхдүүд таныг санаа зовно гээд хэлээгүй байх.

Өвөө:  Алив ээ, надад хурдан хэлээдэх...

Ав: Ниан Ниан, Шао Хан хоёр салчихсан гэсэн.

Өвөө:  Салчихсан?

Ав: Хүүхдүүдийн хэрэг болохоор би ч асуусангүй. Бэр эгч намайг хамаагүй юм ярих хэрэггүй гэж хэлсэн л дээ. Хар л даа, би хамаагүй ярьж орхилоо.

Өвөө:  Үгүй ээ, тийм байх ёсгүй. Хэд хоногийн өмнө Ниан Ниан ирээд надтай ярьж байгаад явсан.

Ав: Хичнээн таарч тохирохгүй салсан ч гэсэн найзууд шүү дээ.

Өвөө:  үгүй ээ, үгүй. Ниан Ниан манай ач хүүд яах аргагүй сайн байсан.

Ав: Хан ах аа, би өнөөдөр үг дамжуулахаар ирсэн юм. Шао Ханыг хэрэггүй гэж хэлээрэй. Далайд хангалттай олон загас байгаа. Өөртөө тохирох хүн олсон нь дээр, тийм биз дээ?

*****************

97:   Ёоёо... цочих гэж.

Хан: Юунаас тэгж айгаа вэ?

97:  Юу болоод байна аа? Бэр эгчийн өгсөн юм... энэ юм уу?

Хан: Яах гэж ирээ вэ?

97:  Юу... тэ тэ тэмцээний хуваарь гарчихаж. Хөөрхөн муур  байна. Хөөх. Эрх муужгай байна. Босс. Бэр эгч таныг хүмүүстэй байх дургүйг мэдээд танд авчирч өгсөн байх. Сайн бодсон байна шүү. Босс, та завтай үедээ бэр эгчтэй байнга уулзаж байгаарай. Үнэн шүү. Охидууд хамт байх дуртай байдаг юм. Яг бэлтгэл хийж байгаа юм шиг. Бэлтгэл хийж байж л сайн болно шд. Бид нарыг тоох хэрэггүй. Үнэн шүү.

Хан: Яасан олох юм ярьдаг юм? Миний муурыг өг. Энийгээ ав.

97:  Аан, за. Тэ тэ тэгвэл би явлаа. Хөөе хөөе. Бэр эгч босст юу өгснийг мэдэх үү?

Эр: Юу юм?

1: Юу өгсөн юм?

Грант: Юу юм бэ? 

97:  Хурдан хурдан.

Грант: Яарах хэрэггүй ээ.

97:  Бэр эгч босст юу бэлэглэснийг мэдэх үү?

Грант:  Юу юм бэ? Битгий ингээд бай л даа, хурдан хэлээч дээ.  

97:  муур.

Грант: Юу?

Бүгд: Муур аа?

Грант: За. Бооцоо тавья. Тэр муур хэр удаан амьдрахыг харъя. Би долоо хоног гэж, сүүлд авсан таблетараа мөрий тавья.

Бүгд:  Хөөх. Нээрэн үү?

Дай: Тийм том уу?

****************

Грант: Эгч ээ.

Ү: Аан?

Грант: Энэ хэний юмнууд юм?

Ү: Шао Хан захиалсан юм. Сая л ирж байна.

Грант: Юу? Босс захиалсан юм уу?

Ү: Удахгүй энэ юмнуудыг мууртайгаа гэр рүүгээ хүргэж өгнө гэсэн. Төв рүү долоо хоногоор явах болохоор клубт муурыг нь харах хүн байхгүй.

Грант: Босс, үнэн байх нь ээ.

Хан: Юу хараа вэ?

97:  Босс, эгдүүтэй юм аа.

Хан: Муур эгдүүтэй байна уу? Би эгдүүтэй байна уу?

Бүгд: Муур эгдүүтэй байна.

97 Дай: Хоёулаа эгдүүтэй.   

97:  Хоёулаа эгдүүтэй.

Хан: Жао эгч ирсэн үү? Намайг дуудаж байна гээд хэлчих.

97:  За.

Хан: Юу хараад байгаа юм? 

97:  Аан... За... за.

Хан: Эгч ээ, би гадагшаа долоо хоног явна. Хаалга, цонхоо сайн хааж байгаарай. Муурнууд нохойноос өөр болохоор цонхоор үсрээд гарчихна.  

Ү: За.

Хан: Бас энд хоол, хэрэгтэй юмнууд нь байгаа.

Ү: За.

Өвөө: Хөөе.  Чи бүр тоглож наргихаас өөр юм мэдэхгүй насыг барахаар шийдээ юу? Аан? Компьютер тоглох нь багадаад амьтан тэжээдэг болох нь уу?

Хан: Одоохондоо ингээд боллоо. Би хэрэг гарвал утсаар ярина аа. Бас мал эмнэлгийн утасны дугааруудыг бичээд хайрцаган дээр нь наачихсан байгаа. Хэрэг гарвал холбогдож болно.

Өвөө:  Хөөе хөөе. Би чамтай яриад байна. Сонсож байна уу?

Хан: Мартсанаас, манай  өвөөг сайн харж байгаарай.

Ү: Санаа зоволтгүй. Би сайн харж байна аа. Би мууртай чинь танилцаадахъя. Би муур тэжээж байгаагүй болохоор дасах хэрэгтэй байх.

Хан: За. Болгоомжтой. Би долоо хоночихоод ирнэ. Муур харах хүн байдаггүй. Эргэд ирээд би муурыг аваад явчихна аа.

Өвөө:  Алив, Ниан Нианых руу явъя.

Хан: Одоо юу?

Өвөө:  Одоо.

Хан: Гэртээ байхгүй, сургууль дээрээ байгаа.

Өвөө:  Энэ долоо хоногт гэртээ байгаа гэж байна. Ниан Ниан та хоёрын тухай би мэдсэн.

Хан: Та юу мэдсэн гээд байгаа юм?

Өвөө:  Чи... Тэр жаахан охиныг уйлуулчихаад сэтгэл чинь өвдөхгүй байна уу? За за за. Дураараа бол. Ганцаараа байхдаа таарсан амьтан. Өөр хүн гомдоох хэрэггүй. Хөөе, явъя аа. Намайг уурлуулмаар байна уу?

Хан:  Ганцаараа байхдаа таарсан гэсэн шд. Явж яах юм?   

Өвөө:  Миний буруу гэж үү? Чиний муухай аашийг хэн тэвчих юм? Найз охин битгий хэл, чамд найз нөхөд ч алга. Юундаа инээсэн юм?

Хан: Таны хэлдэг түмэн зөв. Ганцаараа байсан нь дээр.

Өвөө:  Явъя аа, явъя явъя. Ниан Нианы ээжтэй найман цагт уулзана гээд хэлчихсэн. Чи орохгүй байсан ч болно. Намайг хүргээд аль. Явъя аа... Буух хэрэггүй. Эхлээд миний хэлэхийг сонс. Өвөө, ач хүү хоёр байж... муудалцахгүй хэрэг байна уу? Үглэсээр байтал би өөрөө ч залхаж байна. Миний санааг зовоохгүй байж болдоггүй юм уу? Хойд ээж чинь гэрлэсний дараа Хан овогтынд чи бид хоёроос өөр хүн үлдэхгүй.

Хан: Би ч гэсэн тантай муудалцмааргүй байна. Таныг загнах болгонд би дуугүй л сонсдог шд.

Өвөө:  Тон Ниан, сайн охин шүү. Нүдээ нээгээд хар.

*************** 

Аав: Маргааш ээж чинь эмнэлэгт хэвтчихвэл сэтгэл амар болно. Тэгээд хагалгаа хийхийг хүлээхэд л болно.

Ж-ээж: Баярлалаа.

Ж: Баярлалаа, ах аа.

Аав: Зүгээр ээ. Ээжийн чинь байдлаас харахад хагалгаа эрт хийх тусам сайн. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалаад хагалгааны өдрийг товлоно. Ээжийн чинь хувьд энэ их том хагалгаа. Чи байнга дэргэд нь байж, сайн асрах хэрэгтэй шүү. Миний санаа зовж байгаа юм бол ээжийгээ асраад хичээл чинь орхигдохгүй байгаа?

Ж: Ах аа, санаа зовох хэрэггүй. Би мастер-докторын зэрэгээ зэрэг хамгаалах гэж байгаа. Жаахан хугацаа алдсан ч гэсэн би дараа нь нөхөөд амжуулчихна аа.

Аав: Тэгвэл сайн байна. Сайн байна.

Ж: Ээж ээ, санаа битгий зов.

Ж-ээж: За.  

Ээж: Хан ах аа. Та нарыг орохоос өмнө ашгүй би амжиж ирлээ.

Өвөө:  Ийм орой ирж байгаа юм уу?

Ээж: Жаахан ажил гараад.

Өвөө:  За за.

Ээж: Та ор л доо.

Өвөө:  Мэндлээч.

Хан: Эгч ээ... сайн байна уу.

Ээж: Аан... Алив, орцогооё.  Хан ах аа, наашаа ор. Тон. Тон.

Аав: Аан?

Ээж: Хан ах ирлээ.

Аав: Хан ах, ирчихсэн үү?

Өвөө:  Сайн уу.

Аав: Хан ах аа, наашаа ор ор. Ороод ир. Ороод ир. Цүнхээ өгчих.

Ээж: Шао Хан. Надтай түр уулзаадах.

Өвөө: Ниан Ниан.

Тон: Хан өвөө. Та яагаад хүрээд ирээ вэ?

Өвөө: Чамтай уулзах гээд л.

Тон: Хан өвөө, нааш ир.

Өвөө: За за за.

Тон: Болгоомжтой.

Өвөө: Компьютер тоглож байна уу?

Тон: Үгүй ээ, программ бичиж байна.

Өвөө:  Сайн байна. Сайн байна.

Ж: Сайн байна уу.

Өвөө: Энэ энэ чинь...

Аав: Аан, нэр нь Жэн Хуй. Ниан Нианы дээд ангийн хүүхэд. Гуравдугаар курсээсээ анги алгасаад одоо докторын зэрэг хамгаалах гэж байгаа юм. Их сайн хүү байгаа юм.

Ж: Сайн уу, өвөө.

Өвөө: Аан. Энэ хүн...

Аав: Жэн Хуйгийн ээж нь.

Өвөө: Аан. Сайн уу. Алив сууцагаа, сууцагаа. Ёсорхох хэрэггүй.

Ж-ээ: За.

Өвөө: Зүгээр ээ.

Аав: Өвөөдөө цай хийж өгөөч.

Тон: За.

Өвөө: Хөөе. Нэр чинь хэн гэлээ?

Ж: Өвөө, намайг Жэн Хуй гэдэг. Би Ниан Ниантай хамт сурдаг. Дээд ангид нь сурдаг юм.  Би удахгүй докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Өнгөрсөн жил Ниан Ниан бид хоёр сургуулиа төлөөлөөд Эй Си Эмийн дэлхийн аваргын тэмцээнд оролцоод ирсэн. Бид хоёр хоёрдугаар байранд орсон.

Өвөө:  Сайн байна. Сайн байна. Чи энд байнга ирдэг үү?

Ж: Аан... Ниан Ниан бид хоёр найзууд байгаа юм. Хамтаа байнга хоол иддэг. Заримдаа хичээлээ тараад гэр рүүгээ хамт ирдэг.

Өвөө:  Аан. Өнөөдөр ямар хэргээр ирээ вэ?

Ж: Манай ээж өвдчихсөн. Тэгээд ахаас тусламж хүсэхээр ирсэн юм.

Өвөө:  Аан...

Ж-ээж: Тон ахын л ач.

Өвөө:  Дараа ээж чинь ганцаараа ирэхэд болно. Чи хамт ирэх хэрэггүй.

Ж: За.

Аав: Ээж нь өвдсөн болохоор ээжийгээ асралгүй яах вэ.

Өвөө:  Аан. Ниан Ниан хааччихав?

Аав: Би дуудаад ирье. Яагаад удаад байна? Ниан Ниан.

Ж: Өвөө, та жимс ид.

Өвөө:  Хэрэггүй, би жимсэнд дургүй.

Ж: Өвөө, зүгээр ээ. Намайг гадны хүн гэж бодох хэрэггүй.

Өвөө: Бид нар тийм ч дотно биш байх аа? Өнөөдөр анх удаа уулзаж байгаа байх аа?

****************

Ээж: Эх хүний хувиар би охиноо эзэмшсэн боловсрол, насны хувьд ч ойролцоо насны хүнтэй үерхээсэй гэж хүсдэг. Тэгж байж л санал бодол, яриа нийлнэ тийм үү? Би өнгөрсөнтэй зууралдаад байдаг хүн биш. Гэхдээ Шао Хан, чи миний оронд өөрийгөө тавиад үз дээ. Чиний ямар амьдрал туулсныг мэдэх хүн чамд охиноо чамд сэтгэл амар өгч чадах уу?

Хан: Эгч ээ, өнгөрсөн зүйлийн талаар надад хэлэх зүйл алга. Бүгд миний буруу.

Ээж: Бас, чи Ниан Нианаас олон насаар ах. Та хоёр сайн ойлголцож чаддаг уу? Бас Ниан Нианы судалж байгаа зүйл, юу гэдэг билээ оюун ухааныг чи ойлгодог уу?

Хан: Ниан Нианы мэргэжлийн би сайн мэдэхгүй, гэхдээ надад тайлбарлаж өгсөн. Тэр юу ч хийсэн би хүндлэх болно.

Ээж: Тэгвэл чиний хийдэг ажил?

Хан: Та манай клубийг хэлж байна уу?

Ээж: Тийм ээ. Би гадны хүн болохоор чиний мэргэжлийн шүүмжлэхгүй. Гэхдээ надад таалагдахгүй байгааг хэлэх гэсэн юм. Яасан? Дургүй байна уу?

Хан: Үгүй ээ. Дасчихсан болохоор. Бусад хүмүүс миний юу хийдгийг ойлгох албагүй. Тэгж хүсдэггүй байсан, ирээдүйд ч тэгэхгүй.

Ээж: Сайн сонс. Ниан Ниан гэнэн хүүхэд. Хайр сэтгэл гэж юу байдгийг ч мэдэхгүй. Чиний хувьд тийм биш. Чи нийгэмшээд удаж байгаа хүн. Биеэ авч яваа,  ярьж байгаа чинь хүртэл өөр. Чамд гэж хэлэхэд надад таалагдахгүй байна. Цагаан сараар хоол идэхэд Ниан Нианд яаж хандаж байгааг чинь хараагүй гэж бодож байна уу? Одоо боллоо, энд чамтай өөр ярих юм алга. Та хоёр салчихсан биз дээ? Ниан Нианы төрсөн өдрийн өмнө, байх аа? Ниан Ниан зөндөө уйлсан. За яах вэ. Нэгэнт ийм юм болсон болохоор Ниан Нианы гэнэн цайлган занг ашиглах хэрэггүй. Би ээж нь болохоор тэрнийг сайн мэднэ. Нэгмөсөн бүх харилцаагаа дуусгавар болго, ойлгосон уу?

Хан: Эгч ээ, таны хэлснийг сайн ойлгож байна.

Ээж: Би юм тайлбарлахдаа муу болохоор буруу зүйл хэлсэн бол ахмад настай хүн гэж бодоод ойлгохыг хичээгээрэй. Бас бидний насыг бодоод ч болов Ниан Нианд дахиад төвөг удах хэрэггүй. За юу? 

Хан: За. Амалж байна.

Ээж: Чи амалсан болохоор миний сэтгэл амарлаа. Орохгүй юм уу?

Хан: Хэрэггүй ээ. Би ойр хавьд байж байх болохоор яарах хэрэггүй. Өвөөг явах болохоор над руу залгачихаарай.

Ээж: Тэгвэл би орлоо. Шао Хан. Би үнэхээр чамд итгэж болох уу?

Хан: Эгч ээ. Би үнэхээр тийм итгэл даахгүй хүн гэж үү? Би дахиад хэлье. Би амалж байна. Би дахиад Ниан Нианд төвөг удахгүй. Дахиад тэрэнтэй уулзахгүй. Надад сайн байхыг нь яасан ч зөвшөөрөхгүй.

Ээж: Ниан Ниан гэнэн хүүхэд. Хайр сэтгэл гэж юу байдгийг ч мэдэхгүй. Чиний хувьд тийм биш. Чи нийгэмшээд удаж байгаа хүн. Биеэ авч яваа,  ярьж байгаа чинь хүртэл өөр. Чамд гэж хэлэхэд надад таалагдахгүй байна. Цагаан сараар хоол идэхэд Ниан Нианд яаж хандаж байгааг чинь хараагүй гэж бодож байна уу?

Өвөө: Жаахан охиныг гомдоочихоод гэмшихгүй байна уу? Дураараа бол. Ганцаараа байхдаа таарсан амьтан.

***************

Тон:  Хан өвөө, энийг уугаад үз. Ийрл Грей ногоон цай. Би саяхан авсан юм.

Өвөө:  Сайн гэдгийг нь мэдээд ээж аав хоёртоо авч өгсөн юм уу?

Тон: Үгүй ээ, ээж цайнд дуртай болохоор би юманд явахаараа авчирч өгдөг юм.

Өвөө:  Аан. Өвөө нь ч гэсэн цайнд дуртай. Дараа надад ч бас авчирч өгөөрэй.

Тон: тэгье ээ. Та ямар цайнд дуртай вэ? Би авчирч өгье.

Өвөө:  Нээрэн үү?

Тон: Аанхан. 

Ээж: Хан ах аа.

Өвөө:  Хан Шаняан яасан?

Тон: Хан Шаняан? Тэр ирсэн юм уу?

Өвөө: Аанхан.

Ээж: Ниан Ниан, ээж нь өвөөтэй нь ярьж байна. Битгий яриа таслаад бай. Шао Хан орж ирэхгүй гэж байна. Гадаа хүлээж байгаа.  Бид нар шиг хөгшчүүдийн яриа уйтгартай байдаг байлгүй. Хөөе. Чи хаачих нь вэ?

Тон: Тэрэн дээр очъё. Зочин ирчихээд байхад гадаа байлгаад байж болохгүй шд. Би оччихоод ирье.

Ээж: Хөөе.

Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин...

******************

Ми: Луис, чи энд хэр удаж байна?

Эр: Арваад жил болж байна.

Ми: Луис, хэл дээ. Чи энд барменаар арван жил ажиллаж байна. Эндээс явж, дэлхийг тойрон аялж, өөр ямар нэг зүйл хийхийг хүсч байгаагүй юу?

Эр: Илүү том зүйл хийхийг үү?

Ми: Тийм ээ.

Эр: Үнэнийг хэлэхэд бармен болоход ч гэсэн их мэдлэг шаарддаг. Энийг амсаад үз.

Ми: Ямар дарс юм?

Эр: Бишин дарс.

Ми: Цай бас дарсны амт.

Эр: Цай, дарсны коктейл. Ямар байна? Би энийг мэднэ, гэхдээ чи мэдэхгүй. Хүмүүсийн мөрөөдөл ч гэсэн өөр өөр байдаг. Хамгийн чухал нь... өөрөө дуртай байх.

Ми: Наадахны чинь төлөө. Байна уу, хэн бэ?

Хан: Байна уу, Хан Шаняан байна.

Ми: Дугаараа сольчихсон юм уу?

Хан: Үгүй ээ, миний нөгөө дугаар.

Ми: Нууц дугаар байх нь ээ.

Хан: Чи хаана байна?

Ми: Шин Тианди.

Хан: За. Би яваад очъё.

Ми: Тэг ээ, би байрлалыг нь явуулъя. Ирчихэв үү.

Хан: Тэглээ. Ингэдэг болоо юу.

Ми: Хааяа л. Бид нар дараагийн шатанд орох эрхтэй болсон. Тэгээд би хагас өдөр амарч байна.

Хан: Мэргэжлийн тамирчдад архи зохихгүй.

Ми: Хааяа зүгээр ээ. Шанхайд ирээд хэдэн сар болж байгаа ч, өнөөдөр л энд ирж байна. Бид нар тэнд суудаг байсныг санаж байна уу? Тэгэхэд бид нар мөнгөгүй байсан. Оу Чиан “Лейдийс найт” болдогийг мэдсэн. Эмэгтэй хүнтэй ирвэл эрчүүд үнэгүй орж болдог байсан. Ай Чин бид дөрвийг оруулж ирдэг байсан. Эндхийн эзэн нь баригдаж байсан... санаж байна уу?

Хан: Санаж байна.

Ми: Санаж байна шүү

Хан: Тийм ээ.

Ми: Уу л даа. Өнөөдөр цалингаа авсан болохоор би дайлъя.

Хан: Хэрэггүй ээ, машинтай яваа.

Ми: Машинаа хаана тавьсан  юм?

Хан: Ойрхон байдаг гудамжинд. Найзынхаа гадна.

Ми: Яасан? Юу болоо вэ?

Хан: Би өөрийгөө зэмлэж мэддэггүй юм байна. Өнгөрсөн бол өнгөрсөн гэж боддог байсан. Гэтэл миний хийсэн болчимгүй зүйлийг хүмүүс одоо ч мэдэж байна. Чи буруу зүйл хийчихээд гэмшиж байсан уу?

Ми: Ээжийнхээ зовж олсон мөнгийг аваад интернэт кафед ордог байсныг тооцох уу?

Хан: Ээж чинь зоддоггүй байсан уу?

Ми: Үгүй ээ. Ээж надад хайртайг чи мэднэ. 20 гаран жил намайг дураар маань өсгөсөн. Найз охин, найз охин байхгүй. Ажил, ажил байхгүй. Тэгсэн ч гэсэн зүгээр гэж хэлдэг. Эрүүл саруул байвал болоо гэдэг. Гэхдээ би нэг зүйлд харамсдаг. Зодог тайлсандаа. Тэр үед миний нас, чадвар, техник гээд бүгд сайн байсан. Сэтгэл хөдлөлдөө хэт автсан. Одоо юу ч алга.

Хан: Шао Ми. Ингэж хэлэхээр чинь... миний зүрхэнд хутга зоох шиг л болж байна. Мэдэх үү?

Ми: Чамаас өөр хэнд хэлэх юм. Чамаас өөр хэн ч намайг ойлгохгүй. Хан Шаняан. Чи хамгийн өрөвдөлтэй нь гэдэгээ мэдэх үү? Тэр үед ямар байснаа бод. Зодог тайлах аа?  Чамайг гүйцэх хэн ч байгаагүй. Гэтэл чи зодог тайлчихсан. Чамайг хэн ч биш байхаас авахуулаад Ган Год болтол хичнээн хүн чамайг дэмждэг байсныг мэдэх үү? Чи хичнээн хүн гомдоосноо мэдэж байна уу, Хан Шаняан?

Хан: Мэднэ ээ.

Ми: Чи бид хоёр... тэр үед зодог тайлах догь юм гэж бодож байсан. Тийм биз дээ? Жинхэнэ домог болоод ид үедээ зодог тайлсан. Үнэндээ догь байгаагүй. Амиа хорлосноос өөрцгүй. Заримдаа би Шанхайд яах гэж буцаж ирэв ээ гэж боддог. Энэ  зөв сонголт байсан уу?  

Хан: Юун дэмий юм яриад байгаа юм?

Ми: Зарим зүйлийг хүчлэх хэрэггүй гэж хэлээд байна. Би тэмцээнд ороход тохирохгүй гээд байна.

******************

Эм: Өө, Ниан Ниан. Энд юу хийж байгаа юм?

Тон: Найзыгаа хүлэж байна.

Эм: Хүйтэн байна. Ороод хүлээ.

Тон: За.  Баяртай, эгч ээ.

Эм: Баяртай.

Ээж: Ниан Ниан.

Тон: Ээж ээ, та Хан Шаняан гадаа байгаа гэсэн биз дээ?

Ээж: Сая энд л байсан даа. Ниан Ниан, гэрт зочид ирчихсэн байна. Хүлээлгээд байж болохгүй. Хурдан ор...

***************

Оу: Хөгшин Хан.  Чи энд юу хийж байгаа юм? Шао Ми. Шао Ми, надад хэлэхгүй яасан юм? Алив ээ алив, ууцагаая. Ууцагаая. Алив алив. Эзэн, дахиад нэгийг өгчих.

Эр: За.

Оу: Гүй ээ. Яасан бэ? Намайг ирсэн гээд уурлаад байгаа юм уу? Хэл л дээ.

Ми: Хайр дурлалын асуудал.

Оу: Юун хайр дурлалын асуудал вэ?  Чи... Ийм царайлаг хүнд хүртэл хайр дурлалын асуудал байдаг юм уу? Үгүй байлгүй дээ.

Хан: Яв аа. Та хоёр ярилц, би явлаа.

Оу: Дөнгөж ирж байхад явчихаж байгаа юм уу?

Хан: Хүүхэд гадуур тэнэж байсан. Санаа зовоод байна.

Оу: Чи хэзээ хүүхэдтэй болчихсон юм? Үгүй ээ, хэний хүүхэд юм?

Ми: Өрөөс нь асуу. Алив, ууя.

***************

Өвөө:  Ли.

Ээж: Ах аа.

Өвөө:  Энэ Жэн Хуй гэдэг хүүхэд сайн хүү байна.

Ээж: Сайн хүү байгаа юм. Дээр нь Ниан Нианд их сайн байдаг юм.

Өвөө:  Үгүй байлгүй дээ. Ийм жаахан хүүхэд яаж чадах вэ? Одоохондоо хүн халамжилж ч мэдэхгүй. Шао Хан та хоёр нэлээн удаан ярилцах шиг болсон.     Уурыг чинь хүргээ юу?

Ээж: Үгүй ээ.

Өвөө:  Ач хүү маань хүнтэй яаж ярихыг мэдэхгүй. Настай хүнд ая тал засч ч мэдэхгүй. Гэхдээ цаад хүн нь сайн хүн шүү.

Ээж: Ах аа. Шао Хан таны ач хүү болохоор би олон юм яриад дэмий байх, тийм үү?

Өвөө:  Тийм ээ, тийм. Сүүлийн үед би тэрний ажлыг судалж үзсэн. Үнэнийг хэлэхэд хэцүү юм билээ. Хүссэн болгон нь хийгээд байх ажил биш. Тэрэнд дахиад нэг боломж олгооч дээ. Ниан Ниан надад таалагддаг, тэр ч гэсэн Ниан Нианыг гомдоохгүй.

Ээж: Ах аа, намайг эвгүй байдалд оруулах хэрэггүй. Залуу хүмүүс өөрсдөө мэдээд шийднэ биз. Хэдүүлээ оролцоод хэрэггүй. Тэгэх үү? Тийшээ очиж цай ууя.

*************

Тон: Хөөе.

Хан: Машины ард нуугдаад яаж байгаа юм? Аюултай шд.

Тон: Яагаад надаас зугтаад байгаа юм? Бүгд дотор байгаа. Чи орохгүй юм уу? Эсвэл өнөөдөр клубт чинь таагүй юм болсон юм уу? Яагаад уурлачихсан юм?

Хан: Хэлэх юмаа хэл.

Тон: Жэн Хуй, тэрний ээж хоёроос болсон юм уу?

Хан: Жэн Хуй гэж хэн юм?

Тон: Эртээд сургууль дээр харсан дээд ангийн ах.

Хан: Ганц л харсан хүн. Би яаж санах юм. Мартчихсан.

Тон: Мартсан байсан ч би тайлбарлаад өгье. Жэн Хуйг ээж нь ганцаараа өсгөсөн. Ээж нь өвдчихсөн, дээр нь мөнгө байхгүй болохоор би аавыг эмчлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд ээжийгаа Шанхайд аваад ирсэн. Эмнэлэгт ор гараагүй байгаа болохоор манайд түр байгаа юм. Гэхдээ маргааш эмнэлэгт ор гарахаар яваад өгнө, дахиад ирэхгүй. Тайлбарлаад дуусчихлаа. Чи сонссон уу? Миний өгсөн муур сайн байгаа юу? Үгэнд орж байна уу?  

Хан: Намайг хазах шахсан. Жинхнээсээ хазсан бол би тариа хийлгэх хэрэгтэй болно. Надад л төвөг болно биз дээ.

Тон: Уучлаарай. Тэгвэл... надад буцаагаад өгчих. Би өөрөө тэжээе.

Хан: Хүнд өгчихсөн.

Тон: Аан? Хэнд өгсөн юм?

Хан: Үйлчлэгч эгчид өгчихсөн.

Тон: Яагаад үйлчлэгч эгчид өгч байгаа юм.

Хан: Дургүй хүрээд. Дураараа хүнд юм бэлэглэж төвөх удах хэрэггүй. За юу? 

Тон: Чамд өгөхөд дургүй гэж харагдаагүй. Амьд амьтан болохоор...  Би чамд өгсөн, чи өөр хүнд өгчихсөн байна. Тэр хүн сайн тэжээж чадахгүй бол яах юм? Тэр хүнээсээ буцаагаад авчих. Би өөрөө тэжээе.

Хан: Гэртээ ор...

Тон: Чи юунд дуртай юм? Би уучлалт гуйгаад оронд нь тоглоом хийж өгье. Болох уу?

Хан: Би ганцаараа, чимээгүй баймаар байна. Ууртай хүрээд, юм яримааргүй байна. Хурдан ор.

Тон: Тэгвэл чамд саад болохоо болилоо.

******************

Аав: Яасан? Улирал солигдоод сэтгэлээр унаад байгаа юм уу?

Ээж: Түрүүн би гадаа Шао Хантай ярилцсан.

Аав: Тэгж бодсон юм аа.

Ээж: Би олон жил багшилж байна. Хүнд хатуу үг хэлж үзээгүй.

Аав: Чи цэцэрлэгийн эрхлэгч. Өдөр болгон жаахан хүүхдүүдтэй ажилладаг. Яаж хатуу үг хэлэх юм?

Ээж: Гэхдээ л Шао Хан... манай Ниан Ниан хоёр тохирохгүй гэж бодогдоод байна. Хар л даа, боловсрол нь ч тэр, нас нь ч тэр... тэрний өнгөрсөн амьдрал... бас байгаа байдал нь... Ниан Нианд тохирох юм ганц ч алга. Хөөе. Яасан? Санал нийлэхгүй байна уу?

Аав: Нийлж байна аа. Би яаж нийлэхгүй байх юм? Энэ тал дээр бид нар үргэлж санаа нийлдэг. Бид хоёрын бодол адилхан. Тэрнийг зөвшөөрөхгүй.

Ээж: Гэхдээ л би тэрэнтэй арай л хэтрүүлчихэв үү гэж бодогдоод байна. Тэрэнд хэцүү байсан байх.

Аав: Юу вэ? 30 хүрч байгаа залуу. Хэдэн үг даахгүй л байв гэж. Тэр зэргийн үг сонсож сурсан байлгүй дээ. Олон юм бодох хэрэггүй. Өөрийгөө зовоох хэрэггүй. За, санаа зовох хэрэггүй. Орондоо ор.

*****************

Өвөө:  Ингэхэд ирсэнээсээ хойш юу бодоод байгаа юм? Надад хэл л дээ. Хөөе хөөе хөөе. Хаачих нь вэ?

Хан: Таныг унтаж чадахгүй байх гээд тайвшруулдаг цай аваад ирлээ.

Эр: Хэл л дээ. Надаар яалгамаар байгаа юм?

Өвөө: Ниан Нианы хийсэн цайг гүйцэхгүй байна. Тэр үед чамайг гэртээ цоожилдог байж. Компьютераас хол байлгаж, хичээлийг чинь л хийлгэдэг байж. Жаахан ч гэсэн аав шигээ байсан бол хичнээн сайхан бэ.

Хан: Энийг үзэх үү?

Өвөө: Үзэхгүй ээ. Тэр хар даа. Хүний яриа тасалдуулчих юм. Би ... юу ярьж байлаа?

Хан: Аавын тухай.

Өвөө: Нээрэн тийм. Аав чинь сурлагадаа хичнээн сайн байлаа. Эцэг эх нь охиноо  олигтой хийсэн ажилгүй, хэрэгтэй хэрэггүй юм ярьдаг хүнтэй суулгах уу?

Хан: Бээжин дуурь уу, Шаошин уу?

Өвөө: Бээжин дуурь. Би Ниан Нианы ээжтэй ярьсан. Юу ч ярихгүй... чамд их дургүй банйа лээ. Болчихсон уу? Өө, Шао Бай. Хүрээд ирэв үү? Наашаа хүрээд ир. Өвөөтэйгөө хамт үзье. Хар л даа, Шао Бай хичнээн дуулгавартай байна.

Хан: Өвөө Бээжин дуурь үзнэ гэж байна. Чи хамт үз.

Ву: /ойлгодохгүй ярина/ мухар олгой өвдөөд эмнэлэгт хүргэ гэсэн биз дээ...

Хан: Юу яриад байгаа юм? Зүгээр хэлээч.

Ву: Мухар олгой өвдөөд байна эмнэлэгт хүргээд өг гээ биз дээ?

Хан: Миний үгэнд итгэчихсэн юм уү? Өвөө чамд сайн болохоор чи хань бол. Би явлаа...

Өвөө: Тэр байж байгааг нь. Олигтой ч юм ярихгүй шүү. Зүгээр ээ зүгээр. Чи юу үзмээр байна?

Ву: Бээжин дуурь үзье. Энийг үзье.

Өвөө:  Энийг үзэх юм уу? 

Ву: Тэгье.

Тон: Ийм эгдүүтэй байхад, яагаад дургүй юм?

21-р анги төгсөв.

Back to episodes Go home