Go Go Squid! EP20
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Жо: эм, сэтгүүлч Жоу Шан
20-р анги.
Яа: Хариулмааргүй байвал хариулахгүй байсан ч болно оо. Би би Хан Шаняан шиг гэнэтхэн ямар ч сураггүй алга болчихсон болохоор чинь санаа зовоод...
Ми: Сандрах хэрэггүй ээ. Тайлбарлах ч хэрэггүй. Хэлж болохгүй юм байхгүй. Би Хан Шаняан, бас бусад шигээ амжилт гаргаагүй ээ. Өнгөрсөн хугацаанд гэртээ байсан.
Яа: Тэмцээнд оролцож болно шд. Тийм чадвар байгаа юм чинь.
Ми: Буруу юм шиг санагдаад. Хан Шаняан бид хоёр хоёулаа адилхан. Соло баг байхгүй бол үлдэх шаардлагагүй гэж боддог.
Яа: Миний бодсонтой адилхан байна.
Ми: Бид нарыг сайн мэдэж байна шүү.
Яа: Тэгвэл энэ удаа Сологоос болоод эргэж ирсэн юм уу?
Ми: Соло гэмшиж явдагийг би мэднэ. Намайг эргээд ирвэл бага ч гэсэн туслах байх гэж бодсон. Бас өөрийнхөө төлөө дахиад үзээд алдахаар шийдсэн. Ярилцлага шиг санагдчихлаа. Өөр юм ярья тэгэх үү?
Яа: би би би одоо ч гэсэн юу ярихаа мэдэхгүй сандраад байна. Намайг ойлгоорой. Би чамд их сайн болохоор л... Үгүй ээ, үгүй. Тийм утгаараа сайн биш. Шүтэн биширдэг гэж хэлэх гэсэн юм. Итгэхгүй байгаа юм уу?
Ми: Үнэнийг хэлэхэд надад фен байдаг гэж бодож байсангүй. Хан Шаняаныг хэлэхэд нь би дөрвөн сарын нэгэн болохоор надаар даажигнаж байна гэж бодсон.
Яа: Үгүй ээ. Би фенүүдийн группийг харуулъя. Зуу гаруй фен байгаа .
Ми: Тоглож байгаа биз дээ?
Яа: Үгүй ээ. Бүгд чиний үнэнч фенүүд. Хан Шаняаных шиг олон биш ч гэсэн... бүгд үнэнч фенүүд шүү. Хар л даа, хар. Хар даа, энэ хүн жил болгон төрсөн өдрөөр чинь бялуу хийгээд төрсөн өдрийг чинь тэмдэглэдэг. Бас энэ охин, тэр... тэр чамд мянга гаруй захиа бичсэн. Илгээгээгүй л болохоос. Бас энэ хүн... энэ хүн гадаад руу аялах дуртай. Тэгээд зургийг чинь авч яваад шинэ газар очих болгодооо зурагтай чинь хамт зурагаа авахуулдаг юм. Ингээд...
Ми: Тэгж болдог юм уу?
Яа: Бололгүй дээ. Эргэж ирж байгааг чинь сонсоод манай группийнхэн зөндөө уйлсан.
Ми: Яагаад уйлсан юм?
Яа: Баярласандаа уйлахгүй юу. Буцаад ирсэн болохоор чинь. Тэр өдөр бид нар групптээ ярилцаж байгаад бүгдээрээ уйлчихсан. Би ч гэсэн нүдээ хавдтал уйлсан. Миний нүд хавдаад хушига болчихсон, би муухай харагдаж байсан. Хар л даа... Тэд нартай ярилцмаар байна уу? ... Хар даа. Энийг...
*****************
Оу: Хурдаа нэм. Хурдаа. Мөргө. Мөргө. Мөргө л дөө.
Яа: Урагшаа. Хурдан хурдан.
Оу: Хурдан. Хаазаа нэм л дээ, мөргөөч...
Яа. Хурдлаарай, хурдлаарай.
Ми: Нэмээл д байна шдээ.
Оу: Хазаа нэм л дээ, мөргөөч ээ.
Хан: Энэ булангаар тойрсны дараа миний арын гэрлий ч олж харахгүй дээ.
Оу: Гараа ойрхон байна. Хурдан гүйцэж түрүүл.
Яа: Хажуугаар нь...
Оу: Хажуугаар нь хурдан... Алив ээ, гишгээд өг...
Яа: Хурдлаарай.
Оу: Амжилт... амжилт.
Яа: Аа, худлаарай.
Оу: Хурдлаач ээ...
Яа: Ёстой ойрхон байлаа.
Оу: Хүлээгээрэй. Ми Шаофей, чи тоглож чаддаг юм уу? Гайгүй юм байх гэж бодсон чинь...
Ми: Өөрөө тогло. Өөрөө тоглоод үз. Одоо болиод, гарч хоолоо идье.
Хан: Явж, юмнуудаа гаргая.
Тон: Явцагаая.
Яа: Тэд нарыг хамт тоглоом тоглохыг нь харна гэж төсөөлж ч байсангүй. Би тэд нарыг бурхан гэж боддог байсан. Одоо хүүхэд шиг харагдаж байна.
Тон: Тийм ээ, тэд нар ийм л жаргалтай байх ёстой.
Яа: Тийм ээ.
Тон: Явъя...
*****************
Оу: Юу вэ?
Хан: Би багийнхантайгаа энд ирж гүйдэг байсан. Анх удаа л пикник хийхээр ирж байна.
Ми: Хүзүүн дээр чинь байгаа юм хавдар юм уу? Уйтгартай амьдрах юм аа. Энд гүйхээс гадна, цаасан шувуу хийсгэж, загасчилж... хөөсөн бөмбөлөг үлээж болно шд. Ирээдүйн эхнэр чинь уйдах байх даа.
Тон: Ми Шаофей.
Ми: Аан?
Тон: Тэр үнэхээр анх удаа пикник хийхээр ирж байгаа юм уу?
Ми: Миний л мэдэхээр анх удаа. Өмнө нь хийж байсан үгүйг нь би мэдэхгүй.
Яа: Болохгүй байна.
Ми: Өөрийгөө биш дандаа л бусдыг бодож байдаг юм. КК-д гишүүд нь л залуу болохоос бусад нь дандаа хөгшин хүмүүс байгааг анзаараагүй юм уу? Тэр хүмүүст санаа тавьсандаа л ажилд авсан байх. Хөөе, хоолоо идэцгээе.
Оу: Хоолоо бэлдэцгээе.
Яа: Тусламж хэрэгтэй юу?
Ми: Бараг болчихлоо. Алив... Чи бөмбөлөгөө үлээж бай.
Тон: Би хийсэн юм. Идээд үз. Хараад байсан чинь их хурдан идэж байх шив. Юу гэдгийг нь ч хараагүй байж шууд л амандаа хийчихлээ. Хоол болгон тогоочийн хүч хөдөлмөр шингэсэн байдгийг мэдэх үү? Нүдээрээ харах хэрэгтэй шд.
Хан: Юу юм? Чиний хайр уу?
Тон: Миний юу хийхийг хүсч байгааг мэдэх үү?
Хан: Дэлхийг тойрон аялах уу? Тэгвэл мэдэхгүй ээ. Ямартай ч, миний мөрөөдөл...
Тон: Тэмцээнд орж, дэлхийн аварга болох. Мөн биз дээ? Би үргэлж чамайг илүү нээлттэй бай гэж хэлэхийг хүсдэг. Бас өөртөө боломж үлдээж бай л даа, надад ч бас. Үнэнийг хэлэхэд миний хийхийг хүсч байгаа зүйл бол... бидний одоо хийж байгаа зүйл. Мэдрээд үз. Бид нар одоо энд зогсож байна, зөвхөн чи бид хоёр. Тайван өдөр, бас сэвшээ салхи мэдэрч байна. Нүдээ аниад мэдрээд үз... салхи... шувьжнууд, шувууны жиргэх дуу, усны урсгал... бас... чиний гараас барьж байгаа би...
****************
Оу: Баяртай.
Тон: Завтай үедээ ирж байгаарай.
Хан: Хичээлээ сайн хий. Болзох тухай бодох хэрэггүй.
Тон: Энийг хар даа. Би энийг байнга зүүж байна аа.
Хан: Таалагдаж байна уу?
Тон: Таалагдалгүй яах юм. Гэхдээ урт болохоор нь бугуйгаараа хэд ороочихсон.
Хан: Бугуйндаа зүүж болох ч, хаяж болохгүй шүү.
Тон: Энэ ямар үнэтэй юм? Их үнэтэй юу?
Хан: Захаас авсан юм.
Тон: Тэгсэн ч таалагдаж байна.
Хан: Хурдан ор оо.
Тон: Ирэхээ мартав аа, явлаа.
Яа: Тусламж хэрэгтэй бол, мессеж бичиж байгаарай.
Ми: Өнөөдөр сайхан байлаа. Баяртай.
Тон: Баяртай. Их баяртай байх шив, Сун Яаяа. Шагайгаа гэмтээх шахлаа.
Яа: Чи надаас илүү баярласан харагдаж байна.
Тон: Чамайг дээ. Сайхан байна уу?
Яа: Сайхан байна. Чамд хайртай шүү, хайртай.
Тон: Байж байгааг нь. Тэрнийг хараад сандарч байгаа зургийг чинь авдаг байж. Зургийг чинь авдаг байж.
Яа: Одоо болиорой. Интернэтэд бичлэг тавьчих юм биш биз?
Тон: Тэгнэ ээ. Чиний наад царайг чинь хүмүүст харуулна даа.
Яа: Өөдгүй...
Тон: Хөөе, надад хэл дээ. Тэрний ВиЧат хаягийг авч чадсан уу?
Яа: Авчихсан.
Тон: Сэтгэл чинь ямар байна?
Яа: Чи мэдэх үү? Кю Ар кодыг нь уншуулж байхад миний гар чичрээд байсан.
Тон: Тэнэг гэдэг нь...
*************
Ми: Хан ах аа, баярлалаа.
Оу: Thank you /танк юу/. Явъя, орж хар.
Хан: Юу харах юм? Нууцыг чинь задруулна гэж айхгүй байна уу?
Ми: Нууц задлах аа? Миний гарны хурдыг уу, эсвэл миний дотуур өмдний өнгийг үү?
Хан: Хурдан ор оо. Соло та нарыг булаах гэж байна гээд бодчихож магадгүй.
Оу: Хан. Байнга хөмсөгөө зангидаж явдагаа больж болохгүй юу? Холбоо барьж бай л даа.
Хан: “Гарсныдаа дараа гүүрээ шатаах” гэдэг үг мэдэх үү? Ми Шаофей надад даалгавраа гүйцэтгэхэд тусалсан. Би чамтай холбоо барьж яах юм?
Оу: Амнаас нь олигтой үг гарахгүй шүү. Найз охинтой болчихоод. Аятайхан ярьж сураач дээ.
Ми: Зүгээр орхи оо, явъя. Явъя. Хан, Шанхайд байгаа шүү. Байнга уулзаж байя. Хүссэн үедээ залгаж байгаарай.
Хан: Хурдан орж үз. Битгий цаг үрээд бай.
Ми: Баяртай.
Хан: Сайн ажиллаарай.
Ми: Сайн ажиллаарай.
Хан: Хичээгээрэй.
Ми: Хичээгээрэй.
Хан: Амжилт.
Ми: Амжилт. Гүйгээрэй. Хожигдсон нь уух юм авна шүү...
****************
Яа: Бүгдийг нь хураагаад авчихсан уу?
Тон: Аанхан. Аваачаад өгчихье. Дуусчихсан уу?
Яа: Ниан Ниан.
Тон: Аан?
Яа: Жэн Хуй...
Тон: Жэн Хуй.
Ж: Тон Ниан...
Тон: Аан?
Ж: Аав чинь эмнэлэгт элэгний хавдрын мэргэжилтэн гэсэн, үнэн үү?
Тон: Тийм, юу болоо вэ?
Ж: Манай ээжийн элэг өвдөөд. Эмнэлэгт үзүүлсэн чинь элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй гэж байна. Тэгээд...
Тон: Шилжүүлэн суулгах аа? Элэг шилжүүлж суулгахаар тийм хүнд байгаа юм уу? Одоохондоо сандрах хэрэггүй. Ээжийгээ хөдөөний эмнэлэгт байлгах хэрэггүй. Шанхайд аваад ир. Дахиад хэдэн шинжилгээ хийлгээд үз. Тийм ноцтой биш ч юм билүү. Би аавд ВиЧатаар мессеж биччихье.
Ж: За.
Тон: Гэхдээ хагалгаанд орчихсон байж магадгүй. Хэзээ хариу ирэхийг мэдэхгүй байна. Уншихаараа хариу бичих болохоор санаа зовох хэрэггүй.
Ж: Тон Ниан, баярлалаа.
Тон: Сүртэй юм биш ээ. Ёсорхох хэрэггүй.
Ж: Үнэхээр баярлалаа.
*****************
Ав: Хан овогтын ууган ач хүүг хойд эх нь буруу эрхлүүлчихсэн юм. Хан ахад хэлэхээр, Хан ах уурлаад байх юм. Яагаад гэдгийг нь мэдэх үү?
Ээж: Үнэнийг хэлэхэд би холбоо барьдаггүй л дээ.
Ав: Би ч гэсэн мэддэггүй байсан юм. Юэжиаог тэрэнтэй суулгая гэж бодож байсан юм. Гэхдээ тэр хүүхдийг хараад хачин санагдсан. Тэгээд тэрний тухай жаахан асууж сурагласан. Тэгээд ээж нь бага байхад нь нас барсан гэдгийг мэдсэн. Аав нь дахиад хүнтэй суусан. Удаагүй байтал аав нь нас барчихсан. Өрөвдөлтэй биш байна уу? Азаар хойд эх нь тэрэнд сайн байсан болохоор эрхлүүлж өсгөсөн гэсэн. Гэхдээ л тэр багаасаа дураараа, зөрүүд байсан. Болохгүй гэсэн болгоныг хийдэг байсан гэсэн. Хэний ч үгэнд ордоггүй... Сургуулиа төгсөөд бизнес хийнэ гэж зөрүүдлээд тоглоомын клуб байгуулсан. Нээрэн, Ниан Нианаас асуугаад үз. Яарч шийдвэр гаргах хэрэггүй.
Ээж: Үгүй ээ, аль хэдийн салчихсан.
Ав:Ийм хурдан уу?
Ээж: Нээрэн, Ниан Ниан сэтгэлээр уначихсан байгаа. Тийм болохоор дэргэд нь тэрнийг битгий яриарай.
Ав: За. Ниан Нианы сэтгэлээр тоглочихоогүй л байгаасай. Тэгсэн бол Хан ахад хэлээд үзэх үү?
Ээж: Хэрэггүй.
***************
Тон: Жолооч оо, энийг ав.
Ж: Жолооч оо, тэрнийхийг авч болохгүй шүү. Надад мөнгө байгаа. Энэ хүрнэ.
Тон: Надад зөндөө мөнгө байгаа.
Эр: За.
Тон: Минийхийг ав.
Эр: Тэгвэл чинийхийг авлаа.
Ав: Харамсалтай л юм. Энэнээс болоод бидний харилцаа муудахгүй байгаа?
Ээж: Үнэнийг хэлэхэд, Тон бид хоёрт ар гэрийн байдал, зэрэг зиндаа хамаагүй. Бид хоёрт Ниан Нианд сайн хүн байхад л хангалттай.
Ав: Тийм ээ, тийм.
Тон: Ээж ээ.
Ав: Тийм шүү...
Ээж: Ирчихсэн үү?
Тон: Авга эгч ээ. Жэн Хуй, энэ миний авга эгч.
Ж: Авга эгч ээ, сайн уу. Эгч ээ, сайн уу.
Ээж: Жэн Хуй, ирчихсэн үү. Хурдан ийшээ суу...
Тон: Аав хаана байгаа юм?
Ээж: Аав чинь дээр, ажлын өрөөндөө байгаа.
Тон: Тэгвэл би тэрнийг аав дээр хүргээд өгчихье.
Ээж: Тэг ээ, яв яв.
Ж: За, баярлалаа эгч ээ. Би тэгвэл дээшээ гарлаа.
Ээж: За.
Тон: Явяъ...
Ж: За...
Ээж: Чамд гэж хэлэхэд Жэн Хуй ядруухан айлын хүүхэд ч гэлээ, хөөрхөн ааштай бас хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Хамгийн чухал нь хичээлдээ ч сайн.
Ав: Баяртай харагдаж байх чинь. Хүргэнээ магтаж байгаа хадам ээж шиг.
Ээж: Үгүй ээ.
Ав: Үгүйсгэж байгааг нь.
****************
Аав: Хүү минь, ээжийгээ Шанхайд авчирч нарийн шинжилгээ хийлгэсэн нь дээр. Тэгээд ч бид нар дотно байдаг болохоор нэг нэгэндээ санаа тавьчихна. Тэгвэл бүгд санаа зовохгүй. За юу?
Тон: /мессеж: Аав аа, танд хэлэхээ мартчихаж. Тэрний гэр бүл санхүүгийн хувьд боломжгүй. Тэрэнд ээжээс нь өөр хүн байхгүй. Дээр нь сургуульд сурах гээд зээл авчихсан. Шанхайд ирж үзүүлбэл ганц өдрөөр тогтохгүй байх. Зочид буудал хэтэрхий үнэтэй./
Аав: Хүү минь, ээж чинь Шанхайд ирвэл манай гэрт бай гэж хэлээрэй.
Ж: Ах аа, Тэгж болохгүй ээ. Тэгж болохгүй.
Аав: Миний хэлэхийг сонс. Ниан Ниан та хоёр олон жил хамт сургуульд сурч байна. Тэгээд ч та хоёр хамт тэмцээнд орж байсан. Ээж чинь энд ирээд таних мэдэх хүн ч байхгүй. Бид нар туслалгүй яах юм. Найзуудын дунд тийм юм байлгүй дээ, тийм ээ Ниан Ниан?
Тон: Аавын үгэнд ор оо, ээжийгээ манайд байлгачих.
Аав: Тэгээд ч, ээж чинь ирсэн ч энд удахгүй. Үнэхээр хагалгаанд орох шаардлагатай бол эмнэлэгт хэвтчихнэ. Эмнэлэгт хэвтэхгүй байсан ч гадаад руу тэмцээнд явахдаа Ниан Нианд тусалж байсны чинь хариу гээд л бодчих. Ээжийгээ Шанхайд аваад ир.
Тон: Тийм ээ. Эй Си Эм тэмцээний үеэр намайг өвдөхөд чи надад зөндөө тусалсан шд. Энэ удаа, би чамд тусалъя.
Ж: Баярлалаа, ах аа. Баярлалаа, ах аа.
Аав: Зүгээр ээ, зүгээр. Тэгвэл тэгж тохирлоо шүү.
Ж: За. Ах аа, төвөг удаж байгаад уучлаарай.
Аав: Зүгээр ээ, зүгээр.
******************
Хан: Эхнэр чинь төлөвлөснөөс эрт буцаж болно л доо. Гэхдээ ажлыг нь шилжүүлж өгөхөд ядаж л хагас сар шаардагдана.
Нан: Наадах чинь асуудал биш ээ. Хойд ээж чинь гэрлэх гэж байна. Чи хуриманд нь найз охиноо дагуулж ирэхгүй юм уу?
Хан: Наадахыг чинь бодох зав алга.
Нан: Дагуулаад ир л дээ, би хармаар байна шд.
Хан: Өөрөө гэрлэчихсэн болохоор бүх хүн чам шиг гэрлэх ёстой гэж бодоод байгаа юм уу?
Нан:Босс, бид нар хармаар байна шдээ. Тийм ээ. Бид нар чамтай хамт бизнесээ эхлүүлсэн. Найз охиныг чинь харах эрх байхгүй гэж үү?
Эр: Бид нар бэлэг бэлдээд байж байя.
Эм: Алив ээ. Гэрлэх хүртэлээ бид нараас найз охиноо нуух гэж байгаа юм уу?
Нан: Алив ээ, харуул л даа.
Нан Эр: Харуул, харуул, харуул. Харуул. Харуул.
Хан: Үерхээд удаагүй болохоор дасч амжаагүй л байна. Та нар төвөг удах хэрэггүй. Удахгүй дагуулаад очимз.
Нан: Чи өөрөө амалсан шүү. Битгий найз охиноо сольчихоорой.
Хан: Амалсан.
Нан: Тэгвэл тасаллаа.
Эм: Баяртай.
Эр: Бай. Баяртай.
Нан: Баяртай.
*****************
Тон: Эгч ээ, наашаа ор ор.
Ж: За.
Тон: Ээж ээ, Жэн Хуйгийн ээж ирдээ.
Ээж: Ирчихсэн үү.
Ж-ээж: Сайн байна уу. Сайн байна уу. Та нарт баахан төвөг удах нь. Эмчид үзүүлэх гээд, дээр нь гэрт чинь амьдрах нь.
Ээж: Ёсорхох хэрэггүй ээ. Манай хүүхүүд найзууд юм чинь. Бид нар ч гэсэн нэг нэгэндээ туслалгүй яах вэ. Зүгээр ээ.
Ж-ээж: Баярлалаа. баярлалаа.
Ээж: Ниан Ниан, хурдан өрөөг нь заагаад өг.
Тон: За. Эгч ээ, Хоёулаа явъя.
Ж: Зүгээр ээ, би өөрөө.
Тон: За. Эгч ээ, ийшээ...
Ээж: Болгоомжтой яваарай.
Тон: Болгоомжтой. Би туслах уу?
Ж: Хэрэггүй ээ. Би чадна.
****************
Ээж: Ниан Ниан.
Тон: Аан?
Ээж: Жэн Хуйгийн ээж өрөөгөө юу гэж байна?
Тон: Таалагдсан. Эгч амарч байгаа.
Ээж: Жэн Хуй хичээлдээ сайн гэсэн байх аа?
Тон: Тийм. Өнгөрсөн жил та нарыг гадаад руу тэмцээнд явахад би сайн хүү гэдгийг нь мэдсэн.
Тон: Сайн л даа. Багш нар ч гэсэн сайн байдаг юм.
Ээж: Жэн Хуйг манайд ирж бай гэж хэлээрэй. Тэгвэл ээжийгээ асраад, та нар ч гэсэн хамт хичэлээ хийж болох юм байна, тийм үү?
Тон: Тэгж болохгүй ээ. Тэр чинь эрэгтэй.
Ээж: Ниан Ниан, тийм юм байлгүй дээ. Энэ зэргийн юмыг нь ээж нь эсэргүүцэхгүй шд.
Тон: Үгүй ээ. Хүмүүс буруугаар ойлгочихвол яах юм?
Ээж: Залуу хүүхэд байж хуучинсаг гэдэг нь. Ээж нь багш хүн болохоор тэрэн шиг сайн оюутнуудад дуртай.
Тон: Хан Шаняан танд таалагддаг уу?
Ээж: Холбоогоо таслаагүй юм уу? Нэгэнт салсан юм бол холбоогоо таслах хэрэгтэй шд. Тэгээд ч, тэр надад таалагддаггүй.
Тон: Яагаад? Яагаад дургүй юм?
Ээж: Яагаад аа? Өрөнд орчихсон амьтан шиг ууртай царай гаргачихаад. Бид нарыг харсан ч гэсэн инээдэггүй. Тэгээд ч шударга хүн биш байх.
Тон: Та буруу ойлгосон байна. Тэр их сайн хүн. Найзууддаа үнэнч, бас чин сэтгэлээсээ ханддаг.
Ээж: Чи залуу болохоор одоохондоо мэдэхгүй байна. Юмыг нэг талаас нь хараад байна. Цагаан сараар хамт хоолонд ороход чамайг найз охиноо гэдгийг хэлэх дургүй байсан. Тэнд байсан бүх хүн харсан. Манай гэрт ирэхдээ ч гэсэн найз залуугийн хувиар анх удаа ирж байж, олигтой бэлэг ч бэлдээгүй байсан. Гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс хэдэн хайрцаг жимс л авчирсан. Энийг чин сэтгэл гэх үү? Дүр эсгэж байгаа юм.
Тон: Ээж ээ, одоо болно оо.
Ээж: Салсан чинь сайн болж. Аав бид хоёр чинь тэрнийг зөвшөөрөхгүй шүү.
Тон: Одоо болно оо. Ярих хэрэггүй гээд байхад.
Ээж: Удахгүй гуч хүрэх гэж байгаа. Аль хэдийн амьдрал үзчихсэн. Чи юу ч мэдэхгүй байна. Хэлсэн болгонд нь итгээд байж болохгүй. Хойшид чи илүү сайн хүнтэй учирна. Яарах хэрэггүй. Аан? Ээжийнхээ хэлснийг сайн бодоод үзээрэй. За юу?
***************
Тон: Яаяа, Хан Шаняан өрөвдөлтэй юм аа.
Яа: Аан? Юу нь өрөвдөлтэй гэж?
Тон: Хүн болгон дургүй байдаг болохоор өрөвдөөд байна.
Яа: Тэрэнд дургүй хүн байдаг юм уу?
Тон: Тэрний өвөө, хойд ээж нь, бас аав ээж хоёр.
Яа: Яагаад?
Тон: Ээж тэрний тухай олон муу юм хэлсэн. Дургүй гэсэн.
Яа: Юу гэж байна?
Тон: Ээж тэрний багын явдлыг яриад байсан. Гэхдээ, үнэхээр тийм юм хийсэн байлаа ч гэсэн, ээж буруугаар мушгиад байх юм. Ямар ч хэрэггүй амьтан, дандаа худлаа ярьдаг, жаахан хүүхэд шиг аашилдаг гээд л.
Яа: Тэр бурханыг ирээдүйн хадам ээж нь золиосонд гаргачих гэж.
Тон: Тэгж ярихаа боль л доо. Би үнэнээсээ хэлж байхад.
Яа: Би ч гэсэн үнэнээсээ хэлж байна. Би тэрнийг бурхан гэж боддог. Си Ти Эфийн түүхэнд бичигдсэн хүн.
Тон: Би тэрэнд сайн байх ёстой. Илүү сайн байх хэрэгтэй. Тэрэнд хорвоог бүхэлд нь авч өгмөөр байна. Ажилдаа дуртай, ажлаас өөр юм мэддэггүй хүн. Яавал баярлах бол? Тэрнийг яаж баярлуулахаа мэдэхгүй байна.
Яа: Би бодоод үзье. Би жаахан бодоодохъё.
******************
Соло: Дээд тал нь хагас жил. Сайн хичээгээрэй. Би чамайг 1-р багт эргүүлж авчирна. Энэ жил чи улсын тэмцээнд оролцож чадахгүй нь.
Ми: Мэднэ ээ. Миний гаргасан амжилтаас болж байгаа. Энэ шийдвэрт гомдох зүйл алга.
Соло: Уучлаарай.
Ми: Уучлаарай гэнэ шүү. Чи надад хангалттай тусалсан. Чамайг ингээд байвал бусад нь гомдол гаргана.
Соло: Надад хувийн шалтгаан байгаа, би тусалмаар байна.
Ми: Урмыг чинь хугалсанд уучлаарай. Үнэнээр нь хэлчих. Намайг хэзээ солино гэж байна?
Соло: Удахгүй багуудын дунд сүүлчийн тэмцээн болно. СП дараагийн шатанд орсон. Тэмцээний дараа 2-р багийн ахлагч та хоёрыг солино. Ирэх жил чиний үзүүлэлт улсын хэмжээнд эхний 30-д багтаж чадвал би чамайг 1-р багт эргүүлж авчирна.
Ми: Ойлголоо. Сүүлчийн удаа Оу Чиантай хамт тулалдаж болох уу? Баярлалаа. Ахлагч аа, энийг зарлахаа түр хойшлуулж болох уу? Ялангуяа Оу Чиан. Сонсчихвол тэмцээнд нь нөлөөлөх байх. Гаднаа чанга дуутай, тоглоом наргиа хийх дуртай ч гэсэн, зөөлөн сэтгэлтэй амьтан байгаа юм.
Соло: За.
Ми: Дараагийн тэмцээнд би сайн тоглоно оо.
Соло: Би хуралдаа орлоо.
Ми: За.
Эм: Та бэлэн үү?
Соло: Тийм ээ.
Эм: Явъя.
Оу: Сайн сонс. Би дайсныхаа сул талыг олоод, дайрч ороод тэдний гурван хамгаалалтыг нь нэвтэлчихсэн.
Эр2: Нээрэн үү?
Оу: Дараа нь намайг харахаараа л муурнаас зугтаж байгаа оготно шиг зугтчихдаг болсон.
Эр: Хөөх, сайн юм аа.
Оу: Сурмаар байна уу?
Эр: Тийм ээ.
Оу: Намайг дагавал би зааж өгөмз.
Эр: Үнэгүй юм уу?
Оу: Юун мөнгө яриад байгаа юм?
Ми: За тэр...
Оу: Ингэж цочих гэж. Юу хийгээд байгаа юм?
Ми: Хэтрүүлэхээ больж үз.
Эр2: Үнэн юм байх гэж бодсон чинь худлаа байсан байна шд.
Оу: Юун хэтрүүлэх вэ? Миний хэлсэн үнэн юм чинь. Хэн юм?
Яа: Миний шүтээн, Хан Шаняан юунд дуртайг мэдэх үү?
Тон: Шүтээн?
Ми: Би мэдээд өгье.
Оу: Надад харуулахгүй юм уу?
Ми: Асуух юм байна. Хан Шаняанд юунд дуртай вэ?
Оу: Хан уу? Ханы дуртай юм... Хүн загнах... Харуул л даа. Харуулчих л даа. Ганц харуулчих л даа. Найзууд байж.
Яа: Шүтээндээ баярлалаа. Дараа хоолоор дайлна аа.
Оу: Хэн юм бэ? Надад хэлэхгүй юм уу?
Ми: Үгүй ээ.
Оу: Өөдгүй гэдэг нь.
Тон: Миний гуйсан юм ч яах вэ. Тэрнийг хоолонд урих л чухал биз дээ?
Яа: Тийм ээ.
******************
97: Юу болж байна?
Эр: Баларч байна.
Хан: Долоо хоног. Бүх өрөө, тоглоомын өрөө, уулзалтын өрөө, бас үүдний танхимыг цэвэрлэнэ.
Грант: За за, ялагдлаа хүлээж байна.
Хан: Намайг ялна гэнэ ээ? Өмнө нь ч чадаагүй, одоо ч чадахгүй.
97: Боссыг өдөхөөр ингэж байгаа юмшд.
Грант: Ингэхэд яачихсан юм бол? Бид нарыг яагаад ингээд байдаг юм бол? Дурласан хүн сайхан зантай байдаг биз дээ? Үгүй юу? Бяцхан Скүидийг яагаад баярлуулахгүй байгаа юм бол?
Дай: Босс. Босс.
Хан: Хэл.
Дай: Тантай уулзахаар хүн ирчихэж.
Хан: Хэн юм?
Дай: Бэр эгч.
Хан: Чанга хэлээч.
Дай: Бэр эгч.
Хан: Дээшээ гараад ирэхгүй яасан юм?
Тон: Чамайг хүлээж байна. Би бэлэг авчирсан.
Хан: Юу юм?
Тон: Хөөе, харж болохгүй ээ. Дээшээ гарч байгаад харуулъя. Явъя.
Хан: Надад гэчихээд, яагаад харуулахгүй байгаа юм?
Тон: Харуулах болоогүй ээ. Дээшээ гарч байгаад харуулъя. Хөөе хөөе. Харж болохгүй. Юунд дуртайг чинь мэдэхгүй болохоор, энийг сонгосон юм. Таалагдана гэж найдаж байна. Хүлээгээрэй. Гараад ир... Сайн уу, намайг муур гэдэг. Би муур тэжээж үзээгүй. Амьтын дэлгүүрийн эзэн надад муур тэжээх заавар явуулсан. Би ойлгоогүй болохоор чамд тэр зааврыг явуулна аа.
Хан: Хэрэггүй. Би муур тэжээж байсан.
Тон: яасан? Дургүй байгаа юм уу? Хар даа, сайн уу гэж байна.
Хан: Хайрцаганд нь хийчих.
Тон: За... Тэрэнтэй байнга тоглож байгаарай.
Хан: За...
Тон: Яагаад над дээр очоогүй юм?
Хан: Чи ч гэсэн холбоо бариагүй шд.
Тон: Чамайг завгүй байгаа гэж бодсон юм.
Хан: Удахгүй бүр ч завгүй болно.
Тон: Тэгвэл энэ муурыг чамд өглөө. Тэрний ямар байгааг байнга мэдэгдэж байгаарай.
Хан: Намайг муураар дөнгөлөх гээ юу?
Тон: Хар даа, яагаад ийм төвөгтэй болгоод байгаа юм? Зүгээр л чамайг баярлуулахыг хүссэн юм. Чамайг уйдахгүй байгаасаа гэсэндээ л. Тийм ээ?
Хан: Энүүгээр дүүрэн хүүхэд байхад би яаж уйдах вэ дээ?
Тон: Тэр чинь өөр. Энийг би өгсөн.
Хан: Би улам л завгүй болно гэсэн үг.
Тон: Яасан? Таалагдахгүй байгаа юм уу?
Хан: Тэвчиж болох л юм.
Тон: Би энийг сонгох гэж би өдөржин болсон.
Хан: Миний тэжээдэг байсан мууртай төстэй юм байна.
Тон: Тийм байгаа биз? Би Ми Шаофейгаас асуусан юм чинь.
Хан: М и Шаофей? Тэр өөр юу гэж байна?
Тон: Ямартай ч, энийг чамд өглөө. Тэрнийг сайн харж, асраарай, за юу?
Хан: Тон Ниан... Тон Ниан, тэр муур... Юугаа харсан юм?
Грант: Босс, бид нар юу ч хараагүй.
97: Босс, бэр эгч ирсэн юм чинь гадуур гарч хоол идэх үү?
Тон: Хэрэггүй ээ. Би дэглэм барьж байгаа. Та нар явж ид.
Грант: Тэнэг юм уу? Босс бэр эгчтэй романтик хоол идэх гэж байхад.
97: Тэг... тэгвэл би хаалгыг чинь хаагаад өгье.
Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би явах гэж байна.
97: Тэгвэл бид нар саад болохоо болилоо. Явъя.
Грант: Бид нар явлаа.
97: Хаалгыг нь хаа л даа. Ичмээр юм аа.
Тон: Мартсанаас, хайрцаган дээр захиа байгаа. Заавал уншаарай. Бас, намайг санахаа мартав аа.
Хан: Хөөе... Дахиад орох юм уу? Орохгүй бол хаалгаа хаалаа.
Тон: Би явлаа. Баяртай.
Грант: Сайн уу.
97: Түрүүний тактик чинь...
Эр: Тэр аргыг чинь би сурмаар байна. Надад заагаад өгчих л дөө...
Эр: Арын хаалгаа сайн харах хэрэгтэй шүү.
Эр: Дохиолол тавих хэрэгтэй.
97: Тийм ээ. Тийм.
Эр: би хэлээ биз дээ?
Тон: Өнгөрсөн бол өнгөрсөн. Ирээдүйд бүгд хамт байх болно. Би ч гэсэн. Тон Ниан.
Ми: Энэ тэнэмэл муур юм шиг байна лээ. Тэрнийг илж болно шүү.
Хан: Нааш ир. Нааш ир. Босоорой, бид нар тоглох гэж байна.
Ай: Хөөх.
Соло: Муужгай танихгүй хүнээс айхгүй байна шд. Хан, би чамайг том нохойнд дуртай гэж боддог байсан. Тэгсэн чинь чи нялуун, байнга зууралдаж байдаг бас хурц савартай амьтанд дуртай байж.
****************
Яа: Танайх ямар хичээл орох вэ?
Эм: Чөтгөрийн хичээл.
Яа: Амжилт хүсье. Намайг энд буулгачих.
Эм: За. За. Дугуйгаа унуулсанд баярлалаа.
Яа: Зүгээр ээ.
Эм: Солих болчихсон байна шүү. Би хичээлдээ орлоо.
Яа: Баяртай.
Эм: баяртай.
Яа: Үгүй ээ. Ийм царайтай байж, яаж шүтээнтэйгээ уулзах юм?
Ми: Миний хаана байгааг таа даа.
Яа: Яагаад гэнэтхэн хүрээд ирээ вэ? Түр хүлээж байгаарай. Ийш тийшээ явж болохгүй. Наанаа байж бай. Би удахгүй очилоо. Энэ өнгө царайг маань цагаан харагдуулж байна.
Эм: Хаачих гэж байгаа юм?
Яа: Яараад байна аа, яараад байна.
Эм: Хөөе.
Яа: Баяртай. Амьсгаагаа дараадахъя.
Ми: Яарах хэрэггүй. Гурван минут өгье. За юу?
Яа: Гурван минут хүрэхгүй ээ. Удахгүй. Яасан бэ? Намайг танихгүй байгаа юм уу? Яагаад ингэж хараад байгаа юм?
Ми: Үгүй ээ. Үгүй үгүй, үгүй. Эртээдийнхээс өөр харагдаад. Гэхдээ юу гэдгийг мэдэхгүй байна.
Яа: Чамайг ирнэ гэж санасангүй.
Ми: Намайг нэг хүн хоолонд даана гэсэн болохоор хүрээд ирлээ. Би буруу юм хийчихсэн үү?
Яа: Буруу юм байхгүй ээ. Зүгээр л ирнэ гэж төсөөлсөнгүй.
Ми: Яагаад төсөөлөөгүй гэж?
Яа: Үгүй ээ... Миний сэтгэлд чи одоо ч гэсэн зураг болохоор.
Ми: Амьд амьсгаатай хүн байхад чинь. Зураг гэж байгаа юм уу?
Яа: Үгүй ээ, үгүй тэгж хэлэх гээгүй. Одоо ч гэсэн жирийн хүн шиг санагдахгүй байна. Ойлгож байна уу?
Ми: Сургуулийн хоолны газарт хооллоё, тэгэх үү?
Яа: Сургуулийн хоолны газарт уу?
Ми: Их сургуульд сурч байгаагүй болохоор, их сургуулийн амьдралыг дахиад мэдэрмээр байна.
Яа: За яах вэ. Явъя.
Ми: Явъя. Алив, би... Одоо болно оо. Энэ хангалттай. Хөөе хөөе.
Яа: Яасан бэ?
Ми: Одоо болно оо, болно. Арван хүн идсэн ч хүрэхээр байна. За. Хоолоо идэцгээе. Идье.
Яа: Их сургуулийн хоолны газар хооллож үзээгүй гэсэн болохоор бүгдийг нь идүүлж үзүүлэх гэсэн юм.
Ми: Манай ээж бага байхын л хоол хаяж болохгүй гэж сургадаг байсан. Тийм болохоор энийг идэж дуусгая. Идэцгээе.
Яа: Арай л их юм уу.
Ми: Зүгээр ээ. Идэж барахгүй бол би боолгоод клуб рүүгээ аваад явчина.
Яа: За.
Ми: Биеийн тамирын хичээл дээр юу хийдэг юм?
Яа: Ахлах сургуулийнхаас бараг ялгаагүй. Байн байн сорилт авдаг юм. Их сургуульд орчихвол дахиад биеийн тамирын хичээл орохгүй гэж бодож байсан чинь... Нэг, хоёрдугар курст ордог юм байна лээ.
Ми: Муухай байна уу?
Яа: Тийм. Би холын зайн гүйлтээс айдаг. Ёстой аймаар.
Ми: Би ахлах сургуульд байхдаа холын зайн гүйлтийн аварга болж байсан.
Яа: Нээрээ юу? Мундаг юм аа. Энийг групптээ бичнэ ээ.
Ми: Хөөе. Яаж байна аа?
Яа: Үгүй ээ, би бүр сурчихаж. Бид нар сонссон болгоноо группийнхэнтэйгээ хуваалцдаг юм.
Ми: Надтай уулзсаны дараа миний тухай бодол чинь бүгд өөрчлөгдсөн үү?
Яа: Яагаад өөрчлөгдөнө гэж? Одоо ч гэсэн холын зайд гүйдэг хэвээрээ юу?
Ми: Гүйхээ болиод удаж байна. Аль дээр үеийн юм. Би сургуульд байхдаа биеийн тамирын хичээлдээ сайн гэж боддог байсан. Си Ти Эфийн аварга болчихоод өөрийгөө мундаг гэж боддог байсан. Одоо бодоход хийж гавьсан юм алга.
Яа: Одоо СП багт байгаа шд. Манай улсынс хамгийн том клуб. Яагаад юу ч чадахгүй гэж?
Ми: Дараагийн тэмцээний тасалбар. Шанхайд болно. Ирж үзээрэй.
Яа: Би тасалбар авах гээд чадаагүй шд. Би... Илүү чухал хүнд өгөхгүй юм уу?
Ми: Надад өөр өгөх хүн байхгүй. Чи ав. Тайзанд ойрхон суудал болохоор сайн харагдана. Олон жил намайг дэмжсэн болохоор талархаад өгч байгаа юм.
Яа: Нээрэн үү? Тэгвэл... Баярлалаа. Энийг жаазанд хийгээд ханандаа өлгөнө өө.
Ми: Жаазанд хийчихвэл яаж тэмцээн үзэх юм? Заавал ирээрэй.
Яа: Тэгнэ ээ. Заавал очино оо. Юу ч болж байсан.
*****************
Ав: Хан ах аа, Хятад байнга ирдэггүй юм чинь, нэгэнт ирсэнийх энэ удаа жаахан бай л даа. Яарах хэрэггүй.
Өвөө: Тэгье ээ, тэгье.
Ав: Ингэхэд Шао Хан байхгүй юм уу?
Өвөө: Клубтээ амьдраад энд ирдэггүй юм аа.
Ав: Компьютер тоглоод завгүй байх аа?
Өвөө: Намайг ойлгоорой л гэх юм. Би яаж ойлгох вэ дээ? Нээрэн, Ниан Ниан ирэлгүй удсан байна. Шалгалт нь болчихсон уу?
Ав: Ниан Ниан амарчихсан, шалгалт байхгүй.
Өвөө: Тийм үү?
Ав: Хамт сурдаг хүүхдийнх нь ээж өвдчихсөн. Ах ээжийг нь үзэж байгаа. Бэр эгчийн хэлсэнээр хөдөөнөөс ирсэн гэсэн. Зочид буудалд байрлах үнэтэй болохоор тэдний гэрт байрлаж байгаа юм. Манай бэр эгч сайхан сэтгэлтэй хүн шүү.
Өвөө: Сайхан сэтгэлтэй, сайн хүн.
Ав: Танд л гэж хэлэхэд би Ниан Нианы хамт сурдаг хүүхдийг харсан. Хичээлдээ сайн, сайн хүүхэд. Докторын зэрэг хамгаалж байгаа гэж байна лээ. Ах, бэр эгч ирээдүйтэй хүүхэд гээд их ам сайтай байсан. Ирээдүйтэй хүүхэд гээд зөндөө магтаж байна лээ.
20-р анги төгсөв.
Back to episodes Go home