Go Go Squid! EP19
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Жо: эм, сэтгүүлч Жоу Шан
19-р анги.
Яа: Чиний хууртахыг хараад сууж чадахгүй нь. Найз залуу чинь Си Ти Эф үнэхээр мэддэг үгүйг хэн мэдлээ.
Тон: Мэднэ ээ. Тэр Си Ти Эфийн мэргэжлийн тамирчин. Тэр Си Ти Эфийг маш маш сайн чадна.
Яа: Хэр сайн юм?
Тон: Интернэтэд тэрнийг “их мастер” гэж байсан.
Яа: Их... Яасан том ярьдаг юм?
Тон: Үнэн шдээ...
Яа: Их мастер гэж Хятадын Си Ти Эфийг Хятадын зах зээлд оруулж, олон удаа нэр цол хүртсэн хүнийг л хэлэх ёстой. Ийм хүмүүсийг л тэгж нэрлэдэг байхгүй юу. Өнгөрсөн арван жил хорьхон их мастер төрсөн. Чи мэдэх үү?
Тон: Мэднэ ээ. Тэр угаасаа л мундаг байсан.
Яа: Их мастеруудын нэр түүхэнд тэмдэглэгдэж үлддэг юм. Жишээлбэл Реймонд, Столлманн. Мэдээж, Хятадад тийм хүмүүс олон байгаа. Гэхдээ тэр үед Европ илүү хүчтэй байсан. Гэхдээ манай баг сайн байсан. Ёстой мундаг байсан. Хамгийн гол нь... тэд нар хувь нэмрээ оруулаад зогсохгүй, манай Си Ти Эфийн салбарыг өөрчилсөн юм. Тэд нарыг анхдагч гэдэг юм.
Тон: Чи Соло багийг хэлж байна уу?
Яа: Соло баг. Чи мэдэх үү? Би багаасаа тэд нарыг шүтдэг байсан. Шао Ми, Ган Год, Апплдог бас Оолл.
Тон: Чамайг тэд нарыг шүтдэг гэж мэдээгүй юм байна.
Яа: Ниан Ниан. Би тэд нарыг амьдралдаа ганцхан удаа хармаар байна. Ганцхан удаа. Миний мөрөөдлийг эхлүүлсэн хүмүүс.
Тон: Миний найз залуу Ган.
Яа: Чи... чи юу гэсэн бэ?
Тон: Миний найз залуу Ган. Чамайг тэд нарыг сонирхдог гэж мэдээгүй болохоор чамд хэлээгүй юм аа.
Яа: Авга ах аа, ядаж дүр эсгэж чадах хүн сонгохгүй дээ. Тийм үү? Тайвшир... Тайвшир. Энэ тэнэгхэн охин. Хичээл хийхээс өөр юм мэдэхгүй. Тэрнийг буруутгаж болохгүй. Нээрэн, авга эгчийн чинь интернэт кафе... биш ээ. Ган хэзээ онлайнаар холбогдсон юм?
Тон: 9цагт. 9цагаас бэлтгэл нь завсарлана.
Яа: За яах вэ. Бэлдэх хэрэгтэй. Би интернэтээр ярихад нь хамт байна аа. Хуурамч амьтан, өнөөдөр би чамайг илчлээд өгнө өө.
*****************
Грант: Та нар босс албан тушаалаа буруугаар ашиглаж байна гэж бодохгүй байна уу?
97: Буруугаар ашигласан? Больж үз. Ганц удаа тоглочихоод гомдоллож гэнэ. Босс чамд ранкаа өсгөхөд чинь тусалж байхад чи гомдоллодоггүй л биз дээ.
Дай: 97 ах аа, би айгаад байна.
97: Юундаа айсан юм бэ? Би тайвшруулах дуу тоглуулаад өгье.
Дай: Би босстой тоглоогүй удаж байна. Ийм мэдрэмжийг та нар ойлгож байгаа биз дээ?
Грант: Ид.
97: Нааш ир.
Дай: Ямар дуу юм?
97: Энэ... ямар байна? Би энэ дуунд дуртай.
Дай: Давгүй дуу байна. Гэхдээ л айгаад байна. Хэрвээ... босс намайг сайжрахын оронд улам дордсоныг мэдвэл яах бол?
97: Чи дордсон юм уу? Чиний оноо нэмэгдчихсэн байсан биз дээ.
Грант: Босстой харьцуулахад, бүгд дордож байгаа.
97: Тийм шд.
Грант: Тийм биз дээ. Бяцхан Демо?
Дай: Надаар тоглохоо боль л доо.
97: Бэр эгч юм бол уу?
Грант: Очиж харъя. Би бэр эгчийг урьчихлаа.
Тон: Хар даа, би чамд урилга явуулчихлаа.
Яа: Грант? 97? Демо?
Эм: Яасан бэ? Эд нар хэн юм?
Тон: Хэлсэн ч чи мэдэхгүй.
Яа: Ниан Ниан.
Тон: Яаяа, битгий мартаарай. Чи тоглонгоо надад тусална шүү. Би тоглож мэдэхгүй. Би айгаад байна, за юу?
Яа: Энэ хүмүүстэй тогловол... хэн ялах юм?
Тон: Та нар ороод ирсэн үү? Би өрөөнийхөө найзыг урьж болох уу?
Дай: Бэр эгчийн өрөөний найз гэсэн үү?
Грант: Зүгээр ээ, хөөрхөн бол хамаагүй.
97: Чадвараас илүү царай харж байх юм.
Грант: Зүгээр ээ, хөөрхөн байхад л болно.
Дай: Би бэр эгчтэй мэндлээдэхье. Сайн уу, бэр эгч ээ. Бэр эгч ээ, ярилцъя. Микрофон гэсэн товчлуур байгаа, тэрийг дарчих.
Тон: Яаяа.
Яа: Аан?
Тон: Чихэвчээ зүүчих. Тэд нар микрофоноо асаачихсан.
Яа: За.
Тон: Сайн уу, та нар сайн биз дээ? Би дөнгөж сая тоглох зааврыг нь уншиж дууссан. Гэхдээ сайн тоглож чадахгүй байх. Намайг битгий үзэн ядаарай. Санаа зовох хэрэггүй. Манай найз эмэгтэй ч гэлээ, сайн тоглодог. Ахлах сургуульд байхаасаа тоглож эхэлсэн гэсэн. Та нараас ч мундаг байж магадгүй.
Яа: Үгүй ээ, намайг магтахаа боль л доо. Шилдэг тоглогчидтой, тэр тусмаа КК-шиг шилдэг клубтэй харьцуулбал би хамгийн муу тоглогч.
97: Бэр эгчийн найз сайн уу.
Яа: Бүгдээрээ сайн уу, сайн уу. сайн уу сайн уу.
97: Танилцахад таатай байна. Тусалж дэмжээрэй.
Яа: Надад тусалж дэмжээрэй. Сайн туслаарай.
97: Бэр эгч ээ, санаа битгий зов. Босс манай талд. Таныг хэн ч буруутгахгүй.
Грант: Тийм ээ. Бэлтгэл дуусангуут босс бид нарыг энд аваад ирсэн.
Яа: Та нар нээрэнгээсээ КК юм уу?
Грант: Одоохондоо, тийм. Нэг л өдөр СП надад өндөр цалин амлах юм бол... багаа сольж магадгүй.
97:Больж үз, чадах ч юм шиг.
Грант: Тоглож байхад чинь.
97: Бэр эгч ээ, босс ирж байна. Босс, бэр эгч найзтайгаа интернэтэд байна.
Тон: Хан Шаняан ирсэн юм уу?
Хан: Хэн микрофон асаа гэсэн юм?
97: Бэр эгч надад найзыгаа танилцуулах гээд. Тэгээд микрофоноос асааж ярилцъя гээд...
Хан: Унтраа.
Грант: Хөөе, Босс хардаж байна.
97: Унтраачихлаа, босс.
Тон: Тэд нар микрофоноос унтраачихлаа.
Яа: Тэгвэл хоёулаа ч гэсэн унтраачихъя.
Тон: Яаяа. Би сая 97-д охин танилцуулж өгье гэж хэлсэн юм уу?
Яа: Үгүй.
Тон: Хачин юм даа.
Дай: Босс. Та ирчихсэн болохоор би гарлаа. Та нар тогло. Сайхан хөгжилдөөрэй.
Грант: Босс. Би таныг урьчихъя.
Хан: За.
Яа: Хурдлаарай, тоглоом эхэлж байна. Эхэлж байна.
Тон: Би ямар буу сонгох вэ?
Хан: Дуртайгаа сонго.
Тон: Ямар буу байвал чамд тус болох вэ?
Яа: Хутга, хамгийн амархан нь.
Тон: За.
Яа: Найз залуу чинь үнэхээр Ган юм уу?
Тон: Мэдээж шдээ. Би та нарт худлаа яриагүй. Компьютерийн тоглоом сайн тогдодог юм.
Яа: “сайн тоглодог” гэдэг үг тэрний хаана нь ч хүрэхгүй. “сайн” гэдэг үг тэрний дэргэд юу ч биш.
Тон: Би яаж мэдэх юм? Би тоглож үзээгүй юм чинь. Ямар үгээр тодорхойлолыг би яаж мэдэх юм?
Яа: Би Соло, Апплдог хоёрыг хосууд, Ганыг тэд нарын дундуур орсон гэж боддог...
Тон: Хөөе. Тэгж ярихаа боль. Наадах чинь цуу яриа, за юу? Дараа өөр хүн тэгж яривал миний өмнөөс тайлбарлаад өгөөрэй.
Яа: Асуудалгүй. Би тэрнийг Си Ти Эфийн мундаг тамирчинд сайн болох байх гэж боддог байсан. Си Ти Эф тоглож чаддагүй хүнийг найз охиноороо сонгоно гэж төсөөлж ч байсангүй. Хөөе... чи буу авахгүй яагаад хутга авчихсан юм бэ?
Тон: Чи мэдэхгүй ээ. Би тэрнээс асуусан юм чинь. Надад хутга тохирно гэж хэлсэн.
Яа: Ийм тактик байдаг юм уу?
Тон: Чи мэдэхгүй. Гэхдээ мэргэжлийн тактик байх ёстой. Ярихаа больё. Тоглоом эхэлж байна.
Яа: За за за.
Тон: Яаяа... Би тусдаа чат нээлээ.
Яа: Тэг ээ, тэг. Надад сонсох зав алга.
Тон: Намайг сонсож байна уу?
Хан: сонсож байна. Миний хэлснээр хийгээрэй.
Тон: Яагаад ханиагаад байгаа юм?
Хан: Зүгээр ээ. Чихэр их идсэнийх.
Тон: За.
Хан: Тэр хайрцагийг харж байна уу?
Тон: Тийм. Харж байна.
Хан: Тэнд очоод бэлтгэл хийж бай. Тэр хайрцагийг харж байна уу?
Тон: Тийм.
Хан: Тэнд очоод бэлтгэл хийж бай.
Тон: За.
Хан: Даблю дарвал урагшаа явна, спейс дарвал үсэрнэ. Хоёуланг нь зэрэг дарвал урагшаа үсэрнэ.
Тон: Эхэллээ шүү. Нээрээ, бэлтгэл хийж байхад над руу дайрахгүй байгаа?
Хан: Зүгээр ээ. Би хамгаалж байя.
Тон: Ойлголоо. Хайрцаг хөдлөөд байна. Би их удаан сурч байна уу?
Хан: Үгүй ээ.
Тон: Нээрэн үү?
Хан: Чамайг сурна гэж бодоогүй байсан юм.
Тон: Тэгвэл яагаад надад зааж байгаа юм?
Хан: Цаг нөхцөөж байна. Үргэлжлүүл.
Тон: Ойлголоо... Үдээс тайлагдчихаж.
Эм: Та хоёр яагаад ийм баяртай байгаа юм?
Тон: Хэлсэн ч чи ойлгохгүй.
Яа: Ниан Ниан, та хоёр яаж танилцсан юм?
Тон: Би чамд хэлсэн биз дээ?
Яа: Аан? Чи хэлээгүй шдээ. Чи юу хэлсэн юм? Хэзээ надад хэлсэн юм?
Тон: Түрүүн, би... түрүүн хэлсэн биз дээ. Интернэт кафед танилцсан гэж.
Яа: Интернэт кафе?
Тон: Тийм ээ.
Яа: Одоо хэдэн он билээ дээ? Ажлаасаа интернэтэд орж болдоггүй юм уу? яагаад интернэт кафед орж байгаа юм?
Тон: Чиний хэлдэг зөв. Би ойлгохгүй байна. Хачин юм аа.
Яа: Хамаагүй ээ, хамаагүй. Миний чамд хэлсэн юм үнэн шүү. Үнэн шүү, за юу?
Тон: Мэднэ ээ.
Яа: Сайн сонс, дунд сургуульд байхаасаа л манай үеэл бид хоёр тэд нарыг шүтдэг байсан. Тэд нарыг шүтдэг бйсан нь Си Ти Эфт дуртай байсан ганц шалтгаан биш. Юу гэмээр юм бэ дээ? Намайг жаахан байхад... ээж аав хоёр байнга эзгүй, би дотуур байранд амьдардаг байсан. Тэр үед би тэнэг байсан.
Тон: Одоо ч гэсэн ухаантай биш байж.
Яа: Үгүй ээ, тэр үед би дуугүй, хүмүүсээс зайгаа барьдаг байсан. Байнга дээрэлхүүлдэг байсан. Тэгээд тэд нарын тоглохыг үздэг болсон. Тэр үед хүмүүс тэднийг сайн ойлгодоггүй байсан. Тэд нар яг л ганцаараа тулалдаж байгаа цэрэг шиг байсан. Чи ийм мэдрэмжийг мэдэх үү?
Тон: Би ойлгож байна.
Яа: Тийм ээ? Тийм ээ? Ойлгож байгаа биз дээ? Одооны хүүхдүүд одуудыг хараад биширдэг шиг би тэд нарыг биширдэг байсан. Тэд нар миний хийж зүрхлээгүй, санаанд оромгүй зүйлийг хийж байсан болохоор. Тэд нарын тэмцээнд оролцож байгааг хараад би ч гэсэн хичээдэг болсон. Миний шүтээнүүд ийм сайн болохоор би ч гэсэн хичээх ёстой гэж боддог байсан. Тэгээд миний дүн ч гэсэн хамаагүй сайжирсан.
Тон: Яаяа, чи их эрт том болж. Би юу ч мэддэггүй байсан. Тэд нарын хэн гэдгийг ч мэддэггүй байсан.
Яа: Чи өөрөө эрт том болсон. Ниан Ниан, үнэхээр харамсалтай. Бид нар Ган Годын оргил үеийг харж чадаагүй. Чи мэдэх үү? Тэдний баг тарж байгаагаа зарласан шөнө би зөндөө уйлсан. Тэрийг сонссон хүмүүс бүгд уйлсан. Тэр үе дууссан..
Тон: Битгий гунигла.
Яа: Гуниглаагүй ээ, гуниглаагүй. Одоо бид нарт тэрэнтэй яаж танилцсанаа хэлээд өгчих л дөө. Хэлээд өг л дөө.
Эм: Би ч гэсэн сонсмоор байна.
Яа: Хурдан хурдан. Хурдан ярь л даа. Ярьчих л даа. Яриад өг. Яриад өг.
Тон: Тэр... миний найз залуу Хан Шаняан. Та нар мэдэж байгаа биз дээ? Тэр багийнхаа хамгийн царайлаг нь.
Яа: Тийм ээ, тийм. Охидууд араас нь зөндөө гүйдэг байсан.
Тон: Аан?
Яа: Үгүй ээ, үгүй. Тэр үед... Тэр нэгийг нь ч найз охиноо болохыг зөвшөөрөөгүй.
Тон: Нээрэн үү? Чи юу зөвшөөрөөд байгаа юм? Юу ч мэдэхгүй байж. Товчоор хэлбэл... бид хоёр анх интернэт кафед уулзсан...
Яа: Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан Ниан Ниан. Асуух юм байна. Чи Ми Шаофейг харсан уу? Тэрэнтэй уулзаж үзсэн үү? СП багт байдаг юм. Ми Шаофей гэдэг.
Тон: Тийм. Саняад очиход СП баг тэнд байсан. Би уулзсан юм байна.
Яа: Аан? Нээрэн үү? Бүр атаархчихлаа. Надад уулзах боломж олдоогүй. Тэр үед тэмцээнийг нь үзэж чаддаггүй байсан. Дараа нь тэдний баг тарчихсан. Хан Шаняан, Ми Шаофей хоёр зодог тайлчихсан. Тэрнээс хойш дахиад тоглохыг нь харж чадаагүй. Би зөндөө удаан гунигласан. Тэр багийнхаа хамгийн уян хатан тоглогч байсан. Тэр стратегийн бүх даалгаврыг нь гүйцэтгэдэг байсан. Хар даа, энд миний цуглуулсан зураг, бас тэрний мэдээлэл байгаа. Хар даа... би завтай үедээ тэмцээнийх нь бичлэгүүдийг үздэг байсан. Бас би тоглолтуудынх нь гол хэсгүүдийг тэмдэглэдэг байсан.
Тон: Чи Ми Шаофейд сайн юм уу? Солоод сайн гэж бодсон чинь.
Яа: Тэр эелдэг үү?
Тон: Би тэрэнтэй удаан ярилцаж чадаагүй. Жаахан бодоодохъё. Тэр...
****************
Жо: Эмч ээ, тэр зүгээр үү?
Эр: Хоолой чинь өвдсөнөөс болоод халуурсан байна. Сайн амрахад болно.
Эм: Энэ дусал цаг орчим болно. Босч явах хэрэггүй шүү.
Хан: Баярлалаа.
Жо: Би сая ажилчдаас чамайг өвдсөн гэж дууллаа. Би тэр шөнө өрөөндөө очоод бодож үзсэн. Би хэтэрхий түргэдсэн байна лээ. Бас ярих ёсгүй юм ярьсан. Мэргэжлийн тамирчины хувьд оноогоо хуурамчаар ахиулсан ч, жинхнээсээ тогловол сайн байж чадахгүй.
Хан: Олон хоног өнгөрсөн. Одоо энийг ярих хэрэг байгаа юм уу?
Жо: Чамд буруугаар ойлгогдохыг хүсэхгүй байна.
Эр: Өөр юм байхгүй бол, бид нар явъя даа.
Хан: Энэ хүнийг аваад явахгүй юу. Энд байвал надад улам л хэцүү.
Жо: За, би та нарыг гаргаад өгье. Баярлалаа.
Эр: За за.
****************
Тон: Надад тусалж болох уу?
Ми: Чамайг ханиад хүрчихсэн гэж сонссон. Зүгээр үү?
Хан: Эдгэчихсэн, зүгээр.
Ми: Хүйтэн салхинд суухаа боль, сайн амарч бай. Надаар яах гээ вэ?
Хан: Нэг гуйлт байна.
Ми: Хөөх. Хан Шаняан. Надаас гуйх өдөр ирдэг юм байжээ. Юу юм?
Хан: Тон Нианд тусалчих.
Ми: Надтай ямар ч хамааралгүй хүнд би тусалж яах юм? Яах вэ, бэр эгч гэж дууддаг юм чинь тусалж болох л юм.
Хан: Тэнэглэхээ боль.
Ми: Хэл л дээ, яасан? Юу болоо вэ?
*************
Хан: Нэг хоногийн дараа Шанхайд очино.
Тон: За... Энэ бидний анхны аялал. Санамсаргүй аялал байсан, гэхдээ хайр ийм байдаггүй гэж үү? Гэнэтийн зүйлээр дүүрэн. Одоохондоо би тэрний зөвхөн сайн талуудыг олж харсан. Загвар нь надад арай хөгшин юм уу? Надад зохиж байна уу? Гэхдээ, тэрний өгсөн бэлэг. Тэрний хайрыг зүүж байгаа юм чинь...
**************
Охин: Хөөе, зургадугаар ангийн Юу Чинвей царайлаг юм аа.
А: Яах вэ дээ л. Манай аавыг хар л даа, царайлаг байгаа биз дээ?
Охин: Ван ах аа, баяртай.
Соло: Баяртай.
А: Аав аа. Дахиад битгий томилолтоор яваарай.
Соло: Аав нь болж өгвөл явахгүй гэж амалъя.
А: Тангарагла. Аав аа, би таныг зөндөө санасан.
Соло: Аав нь аяар хуралтай. Хамт хоол идье.
А: Амттай хоол идэх нь. Хэн юм?
Соло: Ээж чинь.
****************
М: Жао эгч ээ.
Ү: Чу Чен.
М: Би хэдэн сэтгүүл, бичиг баримт гаргаад тавьчихсан та янзлаад өгөөч? Би жаахан яараад байна.
Ү: Дөнгөж ирчихээд буцаад гарах нь уу?
М: Тийм ээ. Охинтойгоо оройн хоол иднэ.
А: Би явахгүй.
Соло: Яагаад явахгүй гэж?
А: Зөндөө даалгавартай. Надад хоол идэх ч зав алга. Аав аа, танай ажил дээр очиж гэрийн даалгавраа хийе тэгэх үү? Та ажлаа хийж, би даалгавраа хийнэ.
Соло: Зөрүүдлэхээ болихгүй юм уу? Ээж нь томилолтоор явж ирчихээд хамт хоол идье гэж байхад. За, үгэнд ор. Суучих...
А: Аав аа.
Соло: Аан?
А: Намайг өгөх гэж байгаа юм уу?
Соло: Зальдаж байна уу?
А: Үгүй ээ.
Соло: Явмааргүй байвал явах хэрэггүй. Би ч гэсэн ядарч байна. Чамайг хүргэж өгөхөө болилоо.
А: би ажил дээр чинь даалгавраа сайн хийнэ ээ.
Соло: Чинийхээр болог.
А: За.
М: Охиноо авчихсан уу? Би удахгүй очилоо.
Соло: Су Чен, уучлаарай. Клуб дээр ажил гарчихлаа.
М: За... Жао эгч ээ,
Ү: Аан?
М: Сэтгүүлнүүдийг би өөрөө янзалчихъя. Баярлалаа.
Ү: За...
***************
Соло: Шао Ай?
А: Аан?
Соло: Даалгавраа хийж бай. Би хуралд орлоо.
А: За.
Бичиг: СП багийн дэд захирал Тэ Нана.
Соло: Надтай зэрэгцээд ирсэн байх чинь. Юу болоо вэ?
Т: Суучих. Ми Шаофейгийн талаар. Энэ миний дарга нартай солилцсон имейл. Ярилцахаасаа өмнө уншаад үз. Ми Шаофей чиний найз. Чи тэрнийг багтаа авъя гэж биднийг ятгасан. Тэгэхээр, эцсийн шийдвэрийг чи гарга.
Соло: Ми Шаофейгийн үзүүлэлт энэ улиралд сайнгүй байсан. Гэхдээ...
Т: Эхлээд наадахаа уншчих.
***************
Ш: Бэлдээд. Гурав, хоёр, нэг. Болчихло. За май. За больё больё. Ирчихлээ.
Тон: Уучлаарай, Шиан захирал аа.
Ш: Зүгээр ээ, зүгээр.
Тон: Би оройтчихлоо.
Ш: Зүгээр ээ. Харин ч би энэ хүртэл ирүүлсэн болохоор уучлалт гуйх ёстой.
Тон: Зүгээр ээ.
Ш: Ёсорхох хэрэггүй. Бид нар урд нь уулзаж байсан шд. Би оруулаад өгье.
Тон: За.
Ш: Явъя. Ийшээ. Хөөх. Ийм олон фентэй гэж мэдээгүй юм байна.
Бүгд: Сайн уу. Сайн уу. Бяцхан Скүид.
Тон: Сайн уу.
Ш: Тон Ниан. Цомогт гарын үсэг зурсны дараа би Лан Мейг кофегоор дайлах гэсэн юм. Чи хамт явах уу?
Тон: Дараа нь ярилцъя. Эхлээд гарын үсэгээ зурчихъя.
Ш: За. Яв яв.
Бүгд: Бяцхан Скүид. Сайн уу.
Л: Яг цагтаа ирлээ. Чамайг Саняад байгаа юм байх гэж бодсон чинь.
Тон: Үгүй ээ, эргээд ирсэн. Хан Шаняан тэнд байгаа.
Л: Хөөх. Санаж байна уу?
Тон: Чшш... Чимээгүй. Гарын үсэгээ зуръя.
Л: Ойлголоо доо.
Ш: Бүх юм бэлэн.
Л: За.
Ш: Эхэлцэгээе.
Л: За.
Ш: Нөхөд өө, гарын үсэг зурах ажиллагаанд тавтай морил. Одоо албан ёсоор эхэлцэгээе.
Тон: Сайн уу.
Эм: Би таныг шүтдэг шүү.
Тон: Баярлалаа.
Эм: Сайн уу. Энийг танд...
Л: баярлалаа.
Эм: баярлалаа.
Тон: Зүгээр ээ.
Л: Хөөх. Баярлалаа. баярлалаа.
Эм: Энийг танд.
Тон: Баярлалаа. Сайн уу.
Л: Баярлалаа.
Эр: Дагина минь. Гарын үсэгээ энд зураад өгөөч?
Л: Зураад өгчих өө. Улаан фен юм шиг байна.
Эр: Тийм ээ. Би бага сургуульд байхаасаа л таныг шүтэж байгаа. Жинхэнэ үнэнч фен. Таныг интернэтэд ковер дуу тавихаас гадна сингл эсвэл өөрийнхөө сиди гаргаасай гэж хүсч байна. Тэгвэл би зууг худалдаж авна аа.
Эр2: Би ч гэсэн. Би ч гэсэн. Сингл гаргах юм бол ганц минутын дотор зарагдаж дуусна.
Эр: Тийм ээ.
Тон: Тэгвэл... тэгвэл... би би би зураад өгье.
Эр: За...
Эр2: Надаа зураад өг.
Тон: Энд үү?
Эр2: Тийм.
Эр: баярлалаа.
Эр2: баярлалаа.
Тон: Баяртай.
Л: Сайн уу... Баярлалаа.
Тон: Чи энд...
Хан: Бүсгүй... алдартай юм аа.
Тон: Энд юу хийж байгаа юм? Маргааш ирнэ гэсэн биз дээ?
Хан: Надад сайн гэсэн биз дээ? Яахаараа өөр хүний цээжин дээр нэрээ бичдэг билээ?
Тон: Үгүй ээ, үгүй. Тэр... миний улаан фен, олон жил намайг дагасан гээд... би сэтгэл хөдлөөд, тэгээд... би гарын үсэгээ зурчихсан.
Хан: Ажлаа үргэлжлүүл. Би энэ хавиар явж байя.
Тон: Би удахгүй ээ. Би удахгүй, хурдан дуусна.
Хан: За.
Л: Хөөх. Манай нөхрийн шүтээн ч мөн дөө. Царайлаг юм аа.
Эм: Ган Год. Би таныг шүтдэг. Би таныг харах гэж л Си Ти Эф үздэг. Тантай зурагаа авахуулж болох уу?
Ш: Хөөе хөөе хөөе. Энд зураг авах хэрэггүй. Баярлалаа, баярлалаа. Баярлалаа.
Эм: Уучлаарай.
Ш: Онгоцноос буугаад шууд ирээ юу?
Хан: Тийм.
Ш: Энэ хүмүүсийг хар даа. Ийм олон фентэй байдаг. Алдартай байгаа биз. Хөөе. Нөхөрт нь хэцүү байх бол уу? Ийм олон фентэй болохоор.
Хан: Санаа зоволтгүй. Надад ч гэсэн олон фен байгаа.
Ш: Тэрнийг ярьж байхад, яагаад өөрийгөө яриад байгаа юм? Нээрэн, чи юу гэсэн бэ? Лан Мей гэрлэчихсэн биз дээ? Нөхөр чинь чи биш шд. Чи араар нь тавьж байгаа юм уу?
Хан: Хэн Лан Мей гэж байна?
Ш: Чи... Тон Ниан уу? Бурхан минь... Би тайвшрах хэрэгтэй байна.
***************
Тон: Лан Мей.
Л: Аан?
Тон: Тэнд удаан хүлээлгэчихлээ. Би явлаа шүү.
Л: За. Хурдан яв яв.
Тон: Баяртай.
Л: Баяртай.
Ш: За, дуусчихлаа. Одоо юмаа хурааж болно. Тон Ниан...
Тон: Шиан захирал аа, би хамт кофе ууж чадахгүй нь. Намайг авахаар хүн ирсэн болохоор би түрүүлээд явлаа.
Ш: Хан.
Хан: Цомогт гарын үсэг зурж дуусчихаад хамт кофе ууна гэсэн үү?
Ш: Үгүй ээ, буруу ойлгоод байна. Би Лан Мейг кофегоор дайлах гэж байсан юм. Тон Нианыг хамт яваач гэсэн юм.
Хан: Аан. Явъя.
Тон: Бид нар явлаа, Шиан захирал аа. Баяртай.
Ш: Баяртай.
Л: Шиан захирал аа.
Ш: Аан?
Л: Би явлаа шүү.
Ш: За, баярлалаа.
Л: Баяртай.
Ш: Лан Мей.
Л: Аан?
Ш: Тон Ниан, Хан Шаняан хоёр уулздаг юм уу?
Л: Тийм. Сайхан тохирч байгаа биз?
Ш: Тохирч байна. Тохирч байна. Заяаны хосууд л гэсэн үг.
Л: Яг үнэн. За, би явлаа шүү. Баяртай, Шиан захирал аа.
Ш: Азаар эртхэн мэдлээ. Найз охиныг нь эргүүлэх гэж байсныг Хан Шаняан мэдчихвэл... энэ танхимд бөөн юм болохгүй юу...
Хан: Яасан?
Тон: Гэнэтхэн уулзсан болохоор ичээд байна.
Хан: Яасан ч олох юм боддог юм. Хурдан машинд суу. Тэр танай сургууль руу явна.
Тон: Ми Шаофейг хэлж байна уу? Тэрэнтэй ярьчихсан юм уу?
Хан: Уулзвал аяндаа мэднэ.
***************
Эр: Найз аа, хамт кино үзье.
Яа: Завгүй.
Эр: Би саяхан их сонирхолтой кино олсон. Хамт явж үзье л дээ.
Ми: Найз аа, сайн уу. Би...
Яа: Хичээл хйиж байгааг харахгүй байна уу?
Ми: Намайг Шао Ми гэдэг. СП-ийн Ми Шаофей.
Яа: би...би мэднэ ээ. Би мэднэ.
Ми: Би саад болоогүй биз? Би явж байх уу?
Яа: Үгүй ээ, үгүй үгүй. Огтхон ч саад болоогүй. Үгүй ээ, үгүй үгүй. Бурхан минь ээ.
Ми: Уйлаад байгаа юм уу, инээгээд байгаа юм уу? Надад хариулаад өгөөч.
Яа: Ярьж чадахгүй байна.
Ми: Гадаа гарч ярилцах уу?
Яа: За за. Би юмаа далд хийгээдэхье. Далд хийгээдэхье. У удахгүй ээ.
Ми: Би тусалъя.
Яа: хэрэггүй ээ, хэрэггүй. Туслах хэрэггүй. Би өөрөө. Би өөрөө хийчихнэ. Одоохон...
Ми: Яагаад инээгээд байгаа юм бэ?
Яа: Баярлаад л... Үнэхээр баяртай байна. Биеэ барьж чадахгүй байна.
Ми: Би юу хэлэхээ ч мэдэхгүй байна.
Яа: Ниан Ниан.
Тон: Би хэлээгүй юу? Чиний фен гэж хэлээд байхад итгэхгүй байсан. ы
Ми: Чи тэрэнд хэл дээ. Би яахаа мэдэхгүй байна.
Тон: Бүр баярлачихаж. Баярлаад тэнэг болчихоо юу?
Яа: баярлаад тэнэг болчихлоо.
Ми: Би Хан Шаняан, Соло биш. Баярлаад байх юу байна аа? Тийм ээ?
Яа: Юу гэж байгаа юм? Юу гэсэн үг юм бэ? Зөндөө олон фентэй байж мэддэггүй юм уу? Фен клубтэйгээ мэддэггүй юм уу? Соло баг байхаас авахуулаад фенүүд бид нар чамайг дэмждэг байсан шд.
Ми: Тийм үү?
Яа: Тийм.
Ми: Явъя.
Яа: Я явъя аа?
Тон: Яагаад тэнэг хүн шиг инээгээд байгаа юм бэ?
Яа: Би зүгээр ээ. Зүгээр. Би яахаа мэдэхгүй байна. Чи энэ мэдрэмжийг ойлгохгүй л дээ.
Тон: Ойлгож байна аа, ойлгож байна. Явчихлаа шд. Хурдан араас нь яв.
Яа: 4сарын нэгэн? Би 4сарын нэгэнд шүтээнтэйгээ анх уулзлаа. Үгүй ээ, үгүй. Хойшид 4сарын нэгэн болгон дурсгалын өдөр.
Тон: Чи тэнэг болчихоо юу? 4сарын нэгэн инээдмийн баяр. Хэн ийм өдөр дурсагдахыг хүсэх юм?
Яа: Инээдмийн баяр аа? Өнөөдөр инээдмийн баяр байсан юм уу? Хамаагүй ээ. Хоосон төсөөлөл байсан ч гэсэн сэтгэл хангалуун байна.
Тон: Хар даа.
Оу: Фентэй байх мэдрэмж... ямар байна?
Ми: намайг хараад инээгээд, уйлаад л байсан. Би юу хэлэхээ мэдэхгүй байсан.
Оу: Их зантай болчихож.
Тон: Уучлаарай. Уучлаарай. Мэндэл.
Яа: Ган Год. Оу Оу Оу Чиан.
Тон: Энэ миний найз Яаяа. Яаяа...
Хан: Сайн уу. Хан Шаняан байна.
Оу: Чухал дүр эсгэхээ боль л доо. Хүүхэд шиг. Сайн уу.
Яа: Сайн уу.
Оу: Би хамгийн боловсон нь, Оу Чиан. Анх удаа уулзаж байна. Тэвэрье.
Ми: Чи...
Оу: Яаж байна аа?
Ми: битгий миний фенийг айлгачих. Манай найз ийм хүн байгаа юм. Уучлаарай, уучлаарай.
Хан: Та нар хэдтэй билээ дээ? Аятайхан байж болохгүй юу?
Ми: Хан Шаняан, дүр эсгэхээ боль л доо.
Хан: За за. Өнөөдөр манай багийн арван жилийн ой. Ихэнх нь энд байгаа болохоор явж тэмдэглэцгээх үү?
Ми: Сайхан сонсогдож байна.
Яа: Би би явж болох уу?
Оу: Мэдээж болно.
Яа: Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан. Тэгвэл би... би ч гэсэн Соло багийн гишүүн гэсэн үг үү?
Тон: Тийм ээ.
Хан: Явъя.
Яа: Өнөөдөр миний аз дуусчих шиг боллоо. Өнөөдөр хамгийн сайхан Инээдмийн баяр байна. Чи мэдэх үү? Би өнөөдөр үнэхээр жаргалтай байна.
Тон: Мэднэ ээ, мэднэ. Би мэдэж байна. Одоо явахгүй бол тэд нар явчихлаа.
Яа: Би...
Тон: Явъя аа.
Оу: Чи түрүүн намайг алах дөхлөө шд.
*************
Оу: Хөөх.
Хан: Дураараа байж болно. Нэрэлхэх хэрэггүй.
Тон: Бид нар жаахан идэх юм бэлдээдэхье. Гадаа сууж байгаад идье.
Оу: За.
Тон: Өвөө хаана байна?
Хан: Хамаатныдаа хүргээд өгчихсөн. Гэрт асрах хүн байхгүй ганцаараа уйдах байх гэж бодоод.
Тон: Хоол идэх гэж байж өвөөг аваад ирэхгүй.
Оу: Энэ гэр гоё юм аа. Хөгшин Хан эргэж ирээд, КК-г байгуулаад. Тэр үеийн Соло багаас хамаагүй том амжилт шүү.
Ми: Тэгэхэд бид нар ядуу байсан ч гэсэн, нөхөрлөлөө хэзээ ч мартахгүй.
Яа: Соло байсан бол сайхан байхгүй юу.
Оу: Хөөе.
Ми: Яаж байна аа?
Оу: Тийм биш ээ. Тэр нэрийг энд хэлж болохгүй. Тэгвэл өнөөдрийн бүх юм талаар болно.
Ми: Наашаа бол. Тэрнээс хол бай.
Оу: Ингэж байгаа юм биз дээ? Би ч гэсэн холдож чадна шүү...
Тон: Өнөөдөр баярлалаа. Яаяа их баяртай байна.
Хан: Найз чинь юу уух вэ? Би цай бэлдээдэхье.
Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Шүтдэг хүнтэй уулзчихсан болохоор юм уух хэрэггүй. Баярласандаа ухаангүй байгаа. Нээрэн, энийг өвөөд өгөөрэй.
Хан: Өвөөг цайнд дуртайг яаж мэдсэн юм?
Тон: Өвөөд таалагдахын тулд долигонох хэрэгтэй.
Оу: Намайг тоох хэрэггүй. Хүсвэл дуртай хүнтэйгээ уулзаж, Хүсвэл болзоонд яв. Болзоонд яв. Хайран цагаа үрэх хэрэггүй.
Ми: Юу гээд байгаа юм бэ?
Оу: Миний буруу. Миний буруу. Шао Ми... Яаяа.
Яа: Аан?
Оу: Надад арван минут өгчих. Ми Шаофейгийн өнгөрсөн арван жил хийсэн юмыг би бүгдийг нь ярьж өгье. Тэгвэл тэрнийг шүтэхээ болино. Ми Шаофей, боль л доо...
Тон: Тэд нарын хамт байгааг харах сайхан байна.
Оу: Таваас арван аяга будаа...
Тон: Тэд нар ирсэн болохоор сайхан байна уу?
Хан: Яагаад над руу хараад байгаа юм? Би тийм царайлаг байна уу?
Тон: Тийм. Би энийг угаагаадахъя.
Оу: Миний буруу. Миний буруу. Бууж өглөө. Бууж өглөө.
Хан: Орхичих оо, би угаая. Тэд нартай тоглож бай.
Тон: Зүгээр ээ. Энэ аягыг би угаачихъя.
Хан: Үгэнд орохгүй бол тэд нарын дэргэд үнсчихнэ шүү.
Оу: Тэр охиныг анх хараад царай нь сармагчийнгийн бөгс шиг улаан болчихсон. Ойртоод харсан чинь улаан гэрэл шиг асч байсан...
****************
Яа: Усанд сэлэх гэж байгаа юм уу?
Ми: Энд сайхан юм аа. Энд байшин худалдаж авбал сайхан байх даа.
Яа: Би чамд итгэж байна. Чи чадна.
Ми: Чи юуны ангид сурдаг вэ?
Яа:Компьютер. Төгсөх анги.
Ми: Шилдэг оюутан уу?
Яа:Шилдэг оюутан биш ээ. Тон Ниан шилдэг нь. Та нар ч гэсэн компьютерийн мэргэжилтэн биз дээ. Бид нараас арай өөр л болохоос.
Ми: Намайг харьцуулах ч хэрэггүй. Та нар мэргэжилтнүүд болно. Харин би...
Яа: Нэг юм асууж болох уу? Бүлгийнхээ фенүүдийнхээ өмнөөс асууж байгаа юм.
Ми: Асуух юм байвал зүгээр л асуу. Сандрах хэрэггүй. Гэхдээ, энд ярьсан юмыг өөр хүмүүст битгий яриарай. Хамаагүй мэдээлэл тарааж болохгүй гэсэн клубийн дүрэм байдаг юм.
Яа: Ойлголоо, ойлголоо. СП зөндөө дүрэмтэй байх даа. Та нар болзож ч болохгүй.
Ми: Хэрцгий байгаа биз?
Яа: Тэгэхээр... Баг чинь тарсны дараа хаашаа явсан юм? Хариулмааргүй байвал хариулахгүй байсан ч болно оо. Би би Хан Шаняан шиг гэнэтхэн ямар ч сураггүй алга болчихсон болохоор чинь санаа зовоод...
Ми: Сандрах хэрэггүй ээ. Тайлбарлах ч хэрэггүй. Хэлж болохгүй юм байхгүй.
19-р анги төгсөв.
Back to episodes Go home