Go Go Squid 18

Go Go Squid! EP18

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Жо: эм, сэтгүүлч Жоу Шан

 

18 -р анги.  

97: Би би дуусчихсан. Жаахан амарчихаад ирье.  Бэр эгч ээ, та компьютераа авчирсан юм уу?

Тон: Би сургуульдаа хэлэлгүй хүрээд ирсэн болохоор жаахан хийх ажил байна.

97: Ашгүй дээ. Энэ интернэт кафе ВайФай холболттой нь сайн хэрэг болж. Эгч ээ, та интернэт кафед  тоглодог уу, эсвэл гэртээ тоглодог уу?

Тон: Манай авга эгч интернэт кафетай. Хан Шаняан бид хоёр интернэт кафед танилцсан.

97: Интенэт кафед уу?

Тон: Тийм.

97: Интернэт кафе орсон юм уу?

Тон: Тийм.

97: Тэгвэл та анхны харцаар дурласан уу?

Тон: Бид хоёр... Шинэ оны өмнөх шөнө интернет кафед тэр тоглохоор ирсэн. Тэгээд танилцсан юм.

97: Нээрээ юу? Тэгээд яасан? Та хоёр...

Хан: Энд амрахаар ирсэн гэж бодоо юу?

97: Үгүй ээ, бэр эгчийг уйдаж байгаа бол  уу гээд л.

Хан: Уйдаж байгаа байх гэнэ ээ? Тэгвэл зодог тайлах өргөдөл бичвэл яасан юм? Би гарын үсэгээ зураад өгье. Зодог тайлсныхаа дараа тэрэнтэй удаан ярилцах завтай болно.

97: Би залуугаараа байж яаж зодог тайлах вэ дээ?

Хан: Явахгүй юм уу?

97: Явж бэлтгэлээ хийлээ. Дараа ярилцъя.

Тон: Энэ малгай муухай байна уу? Өглөө яаруулаад байсан болохоор чинь би үсээ самнаж амжаагүй. Тэгээд малгай өмсөөд гараад ирсэн. Миний нүдэнд юм байна уу? Аан? Тэгвэл, би угаалгын өрөө явчихаад ирье.

Хан: Угаалгын өрөө яваагүй юм уу?

Тон: Явахгүй.

Хан: Тэр энд хоёр цаг болно. Тэрнийг явтал энд хараад зогсох юм уу?

Тон: Өдөр болгон энд ирэх  юм уу?

Хан: Тийм.

Тон: Тэгвэл өдөр болгон ирдэг юм уу?

Хан: Тийм.

Тон: Би маргааш явна. Та нар энд дахиад хэд хонох юм?

Хан: 7хоног. Илүү ч байж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Тэр энд байхаас гадна, дараа нь бид нар уулзалт, тэмцээн, үдэшлэг...

Тон: Үдэшлэг ээ? Хаалттай бэлтгэл гэсэн биз дээ? Юун үдэшлэг юм?

Хан: Бэлтгэл хийхийн хажуугаар амрах хэрэгтэй биз дээ.

Тон: Амралгүй яах вэ. Усанд шумбаж, сэлж, наранд шарж болно шд. Үдэшлэг ямар хэрэгтэй юм?

Хан: Нөхөр Тон Ниан. Бид хоёр нийлээд дөрөв хонож байна. Иймхэн юм тэвчиж чадахгүй юу?

Тон: Энэ чиний ажил болохоор... би дэмжиж байна. Надад санаа зовох хэрэггүй. Яв яв. Амжилт. Ажлаа сайн хийгээрэй. Амжилт. Ажлаа сайн хийгээрэй.

Жо: Бүгд сайжирсан харагдаж байна.

***************

97: Босс, бэр эгч хаачаа вэ?

Хан: Гадаа явж байна.

Тон: Миний энд байгааг яаж мэдсэн юм? Кокос.

Хан: Уйдаж байна уу?

Тон: Үгүй ээ, би төслөө бодож байна.

Хан: Ямар төсөл юм?

Тон: Олон төсөл байгаа. Алийг нь сонсмоор байна?

Хан: Аль нь ч хамаагүй. Чиний мэргэжлийн сайн мэдэхгүй болохоор би зүгээр л сонсож өгье.

Тон: Тэгвэл, хиймэн оюун ухаан, гэмт хэргийн мөрдлөгийн талаар ярьж  өгье.

Хан: За.

Тон: Эхлээд, гэмт хэргийн мөрдлөгийн талаар ярьж өгье. Бид нар өвсөн дундаас өвс эрдэгтэй адил арван жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг олохын тулд царай таних системийг хийж байгаа. Тэр хэрэгтнүүд их зальтай. Тэд нар нэр, байрлалаа өөрчилчихвөл тэднийг олох боломжгүй болно. Дээр нь арван жил өнгөрчихсөн болохоор хүний нүдээр тэдний яаж өөрчлөгдсөнийг мэдэх боломжгүй. Тийм болохоор бид нар тусалж байгаа юм.

Хан: Хэрэг илрүүлж байсан юм уу?

Тон: Мэдээж, мянга гаруй хэрэг илрүүлсэн.

Хан: Жишээлбэл?

Тон: Жишээлбэл зугтсан хүн амины хэрэгтэн. Тэгээд лам болчихсон болохоор энэ хэргийг илрүүлж чадаагүй байсан.

Хан: Тэгээд?

Тон: Тэгээд бид царай таних системийг бүтээсэн юм. Цагдаа нар арван жилийн өмнөх зургийг нь компьютерт оруулаад, компьютер хайлт явуулсны эцэст тэрний лам нарын үнэмлэхний зургийг нь гаргаад ирсэн. Нэр, төрсөн он сар өдөр чинь хуурамч байсан ч хамаагүй. Компьютер царайг нь таньчихна. Мундаг байна уу? Энэ хэрэг мэдээгээр гарсан болохоор би ярьж байгаа юм. Олон хэргийн талаар ярьж болохгүй.

Хан: Аан. Сайн юм аа.

Тон: Намайг магт л даа.

Хан: Бардамнаж байна уу? Сайн байна.

Тон: Шагнал?

Хан: Шагнал нэхэж байгаа юм уу? Ямар шагнал авмаар байна?

Тон: Чиний тэмцээнд орохыг хармаар байна.

Хан: Дасгалжуулагч байх хангалтгүй байна уу?

Тон: Хоёр өөр хэрэг. Илүү сайн мэддэг болмоор байна.

Хан: Дагаад яв. Демо, босч бай.

Дай: Босс.

Хан: Босоод ир. Би сууя... 97. Тоглоё.

97: Босс. Битгий л дээ. Би яаж таныг ялах  юм?

Хан: Яасан олон юм ярьдаг юм, бушуул.

97: Энэ... би...

Тон: Одоо л тоглож байгааг нь өөрийн нүдээр харах нь. Олон жилийн өмнө, хүн болгоны хүндэлдэг Ган Год байсан.

Гант: Янзтай.

97: Энэ... энэ... Хөөх...

Тон: Энэ мөчид, хэрвээ тэр зодог тайлаагүй байсан бол шилдэг нь байх байсан гэдэгт итгэлтэй байна.

Грант: 97, дахиад хэдхэн секунд ч болсон тэсэхгүй дээ.

97: Босс, нүдийг маань нээж өгсөнд баярлалаа. Олон зүйл сурлаа.

Хан: Сэтгэл чинь ханасан уу?

Дай: Хөөе. Бэр эгч яагаад идэхгүй байгаа юм бол? Бид нарын хоол таалагдахгүй байгаа юм бол уу?

1: Мэдэхгүй ээ.

Грант: 97, бэр эгчид хоёр өөр хоол аваачаад өг.

97: За. Бэр эгч ээ.

Тон: Аан.

97: Та яагаад идэхгүй байгаа юм?

Тон: Зүгээр ээ, зүгээр. Удахгүй иднэ.

97: Босс танд өөр хоол тавьчихаж, энийг ч гэсэн ав.

Тон: Баярлалаа.

97: Сайхан хооллоорой.

Тон: Тэгнэ ээ, баярлалаа.

Ву: Цадчихсан уу?

Эр: Тэглээ.

Ву: Явах уу?

Грант: Хэдүүлээ явах уу?

Дай: Явъя.

Грант: Бэр эгч ээ, бид нар явлаа шүү.

Тон: Баяртай.

97: БАяртай.

Дай: баяртай.

Грант: Баяртай.

Тон: баяртай.

1: Баяртай.

Тон: Баяртай.

Хан: Хоолоо идэхгүй яасан юм? Амтгүй байна уу?

Тон: Үгүй ээ, үгүй. Чамайг хүлээж байна.

Хан: Энэ хангалттай юу?

Тон: Хангалттай.

Хан: Хүрэхгүй бол хэлээрэй.

Тон: За. Зөндөө хоол... үлдээж болдог юм бол уу? Хоол үлдээх ч муу даа. Чи... чи идэхгүй юм уу? Яагаад будаа л идээд байгаа юм? Ногоо идэхгүй юм уу?

Хан: Би хоол голдоггүй. Гэдэс л цадаж байвал болоо. Бүгдийг нь идээрэй, үлдээж болохгүй.

Тон: За. Цадчихлаа.

Хан: 15минутын дараа явна. Хурдан ид.

Тон: 15минут аа?

Хан: Хурдан ид. Золигнууд чинь дахиад л цэвэрлэхгүй явчихаж.

**************

Бичиг: Саняа хаалттай бэлтгэлийн эхний ганцаарчилсан тэмцээн.

Жо:  Эхлээд, та нарын азыг үзнэ. Бүгдээрээ өөрийнхөө өрсөлдөгчийн нэрийг сонгоно. Өнөөдөр нэгийн эсрэг нэг, хасагдах аргаар тоглоно. Энэнээс гадна гурван тэмцээн явагдана. Багуудын хооронд жижиг тэмцээн болно.

Оу: Тэгвэл эцсийн дүнг яаж гаргах юм?

Жо: Эхний шатнаас таван хүн үлдэнэ. Бусад нь шууд хасагдана.

97: Гэхдээ манай багууд хамгийн сайн нь. Нэг нэгнээ хасна гэхээр шударга биш байна.

Хан: Юу нь шударга бус гэж? Өөрөөсөө сул дорой хүнийг ялж байж л өөрийнхөө чадварыг харуулдаг юм уу?

97: Үгүй ээ, босс. Би тэгж хэлээгүй. Ингэж өрсөлдвөл бид нарын дарааллыг гаргахад шударга биш болно шд.

Хан: Дараалал чухал юм уу? КК-ийн үгийн санд хоёр жагсаалт л байдаг. Ялагч, ялагдагч.

Бүгд: За за. Ойлголоо босс. За, босс.

Грант: Бас царайлаг, царай муутай.

97: Үхмээр байна уу?

Гран: Тоглож байна аа. Тоглож байна.

Соло: За. Эхэлцэгээе.

Жо: Зоос шидчихье.

Соло: Хэрэггүй ээ. КК-эхлээд сонгог.

Ми: Догь.

Жо: За. Тэгвэл КК-ээс эхэлье.

Грант: Миний өрсөлдөгч Инин.

Эр: Тусалж дэжээрэй.

Эр: Тусалж дэмжээрэй гэнэ шүү. Ялагдах нь ойлгомжтой байхад.

Оу: Үзүүлээд өг.

97:  Фоллоуин.

Дай: Минийх Оу Чиан.

Оу: бяхан Демо, том ах гэж дууд.

1: Минийх. Хуа Ти.

Ми: Сайн байна. Чи байж ээ.

Оу: Азгүй юм аа. Чамд дандаа хамгийн хэцүү хүн таарч байх юм.

Ми: Бүгд адилхан.

Оу: Юу адилхан гэж? Тэрэнтэй тоглохоор хамгийн эхэнд хасагдана гэсэн үг шд. Яаж дээшээ ахих юм? Чиний чадварыг муу гэж байгаа юм биш, тэр...

Ми: За за за за.

Оу: Тэр жагсаалтын нэгд байгаа. Тэрэнтэй хэн ч таарсан адилхан.

Жо: За, баяраа сольцогооё. Өрсөлдөгчийнхөө өөдөөс хараад суугаарай. Нэгийн эсрэг нэг тэмцээн бэлтгэлийн үеэр болж байгаа болохоор үзэж байгаа шүүгчид цөөхөн байгаа. Тэгсэн ч болгоомжтой байгаарай. Ялсан нь гараа өргөөрэй. Би ялагч болоод хасагдсан хүмүүсийг самбар дээр тэмдэглэнэ. Грант ялсан.

Оу: Бинго.

Жо: Оу Чиан ялсан.

Эр: Тийм ээ.

Жо: Хуа Ти ялсан... Фоллоуин ялсан. Ву Бай ялсан. Өнөөдрийг ялагчид Ву Бай, Грант, Оу Чиан, Хуа Ти, Фоллоуин. Баяр хүргэе.

***************

Тон: Сайхан байна. Ингэж амраад л. Ву Бай тийм мундаг юм уу? Тэрнийг хэн ч ялж чадахгүй байсан.

Хан: Соло зодог тайлахаасаа өмнө тэрнийг нэг удаа ялсан.

Тон: Соло? Насны ялгаа тийм хол байж. Хамт тэмцээнд орсон юм уу?

Хан: Ву Бай энэ салбарт эрт орсон.

Тон: Аан...

97: Бэр эгч ээ, хамт явж сэлэх үү?

Дай: Та сэлэхгүй юм уу?

Грант: Босс. Бэр эгч ээ.

Хан: Дуусчихсан уу?

97: Дуусчихсан.

Хан: Та нар юу хийж байгаа юм?

Грант: Амарч байна.

97: Тийм ээ, амарч байна.

1: Тийм ээ.

Хан: Амрах аа? СП-д ялагдчихаад амармаар байна уу? Ичихгүй байна уу?

Грант: Үгүй ээ. Ву Бай бид хоёр ялсан шдээ. Тийм ээ?

97: Тийм ээ, тийм тийм.

Дай: Тийм ээ.  

1: Тийм шүү.

97: Ялагдсан ч гэсэн бид нар амрах хэрэгтэй биз дээ? Тийм ээ?

1: Тийм ээ.

Хан: Тэг ээ. Амармаар байгаа бол наанаа 50удаа суниачихаад яв.

Дай: Босс оо.

Грант: Үнэнээсээ юу? Үгүй байлгүй дээ.

Хан: Амармаар  байна гэсэн биз дээ?

97: За, тэгье ээ, тэгье тэгье тэгье.

1: тэгье, тэгье, тэгье, тэгье.

Грант: тэгье, тэгье, тэгье, тэгье.

Хан: Өөрсдөө тоолоорой.

Грант: За... 

97: Нэг.

Дай: хоёр.

Бүгд: Гурав...

97: 4.

Хан: Үргэлжлүүл.

Тон: Юу?

Хан: Нөгөө... юу гэлээ... хиймэл оюун ухаан...

Бүгд: 5:

Тон: Аан. Түрүүн гэмт хэрэг илрүүлэх тухай ярьсан болохоор, энэ удаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар ярья.

Тон: Манай дээд ангийн ах анагаахын тоног...

Бүгд: 6.

Тон:  төхөөрөмж дээр голчлон ажилладаг. Энэ удаа бид нар уушигны ургацаг илрүүлэх талаар эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа.

Бүгд: 7. 8.

Тон:  Өмнө нь бид нар нэг өөр эмнэлэгтэй ажиллаж байсан.

Бүгд: 9.

Тон: Гэхдээ тэр эмнэлэг бидэнд итгэхгүй байсан...

Бүгд:  10.

Тон: ... болохоор мэргэжлийн баг авч ажиллуулаад манай системтэй өрсөлдөхөөр шийдсэн. Хуучны рентген зурагнуудаас уушигны ургацагийг илрүүлэхэд ажил байсан юм. Хамгийн олныг илрүүлсэн нь ялагч болох байсан.

Хан: Та нар ялсан уу?

Тон: Ялаад зогсоогүй, тэдний олж чадаагүй ургацагнуудыг ч гэсэн олсон. Тэр их жижиг ургацагнууд байсан. Эмч, мэргэжилтнүүдэд ийм ургацагийг илрүүлэх хэцүү байдаг. Гэхдээ манай систем илрүүлж чадсан. Өмнөх оношлогоон дээр олдоогүй байсан жижиг ургацагуудыг ч гэсэн илрүүлсэн.

Хан: Тэр өвчтөн ч азтай юм аа.

Тон: Тийм ээ. Дахиад хэдэн жилийн дараа бид нар улас сайжирна гэж бодож байна. Дээр нь манай систем их хурдан болохоор эмнэлэгт хүн, хүч хэмнэх боломжтой.

Бүгд: 49. 50.

Тон: Та нар зүгээр үү?

97: Босс, дуусчихлаа.

Хан: Ингэж их ядраад, бие чинь сул байгаа бол өрөөндөө очиж амарцагаа.

97: Үгүй ээ.

Дай: Ядраагүй ээ.

97: Ядраагүй.

Грант: Тийм ээ.

Бүгд: Бид нар ядраагүй ээ. Ядраагүй. Бид нар зүгээр байна.

Грант: Хар л даа. Тийм ээ.

1: ядраагүй ээ.

Грант: Амархан байсан.

Хан: Явж тогло.

Бүгд: Тий ээ. Явцагаая. Баярлалаа, босс.

Соло: Үнэнийг хэлэхэд, Хан багаа сайн удирдаж байна шүү.

Ми: Тийм ээ. Хүүхдүүд нь тэрнийг их хүндэлдэг юм шиг байна. Үнэмлэхүй ур чадвар, үнэмлэхүй бишрэлийг дагуулна. Удирдагч хүн ийм байх ёстой биз дээ?

Соло: Яасан? Та хоёр надаас зайгаа барихаар шийдээ юу? Тэд нар шиг суниамаар байна уу?

Ми: Үгүй ээ, үгүй үгүй.

Соло: Аан?

Ми: Үгүй, үгүй үгүй үгүй.

Оу: Хэрэггүй ээ.

Соло: Халуун байна, хувцасаа сольчихоод явж сэлье.

Оу: За.

Соло: Та нар сайн харж байгаарай.

Ми: Тэгье...

*****************

Тон: Жаахан суух уу?

Хан: Хэрэггүй ээ. Маргааш чиний нислэг хэдээс вэ?

Тон: Орой.

Хан: Орой юу. Би 3цагаас бэлтгэлтэй болохоор чамайг гаргаж өгч чадахгүй байх.

Тон: Зүгээр ээ.

Хан: Маргааш чи завтай болохоор энэ хавиар сайн зугаалаад ав.

Тон: За.

Хан: Тэгвэл чи эртхэн амар, би явлаа.

Тон: За.  Арав болох гэж байна. Хийх ажил байгаа юм уу?

Хан: Тийм ээ. Хоёр видео хуралтай. Нэг нь 10цагаас. Нэг нь шөнө дунд.

Тон:  Тэгвэл нэг гээд унтах юм байна.

Хан: Тэгэх байх.

Тон: Хэцүү юм аа.

Хан: Тэгвэл би явлаа шүү.

Тон: За... Хурлаа дууссаны дараа надад хэлээрэй. Би эрт унтахгүй. Тэгвэл жаахан ярилцаж болох юм.

Хан: Эсвэл... Надтай хамт явах уу? Чи программын код бичнэ гэсэн байх аа? Хурал дууссаны дараа би хань болъё.

Тон: Тэгье...

Хан: Компьютераа авчих, явъя.

Тон: За...

Хан: Би жаахан мэдээлэл хайгаадахъя.

Тон: За... Би нэг юм асуумаар санагдаад байна.

Хан: Хэл хэл.

Тон: Код бичихдээ чихэвч зүүдгийг чинь би анзаарсан. Өрөөнд өөр хүн байхгүй байхад яагаад чихэвч зүүж байгаа юм? Энэ юу юм?

Хан: Сонсоход сайхан байгаа биз? Энэ дуу намайг тайвшруулж, бодоход тусалдаг юм. Сонирхолтой байна уу?

Тон: Тийм байна.

Хан: Энд дар. Энд дарвал шиврээ борооны чимээ нэмэгдэнэ. Энд дарвал, сонс доо. Хонхны дуу нэмэгдэнэ.

Тон: Би унтчихсан уу? Би... хэзээ унтчихсан юм?

Хан: Кофе хийгээд ирэх хооронд унтчихаж.

Тон: Зүгээр л сонсож байгаад унтчихаж.

Хан: Саняад ирчихээд гадуур зугаалж ч чадсангүй. Гомдолтой байна уу?

Тон: Гомдоогүй ээ. Гомдох юм алга. Үнэнийг хэлэхэд би угаасаа л нэг иймэрхүү байдаг юм.

Хан: Чи миний бодож байснаас өөр юм аа.

Тон: Юу нь өөр байна?

Хан: Зүгээр л...

Тон: Зүгээр л... сайн уу,  муу юу? Хэл л дээ...

Хан: Эргээд унтмаар байна уу? Эсвэл гарч алхах уу?

Тон: Аль нь ч яах ва. Чиний хэлснээр болъё.

Хан: Манай клубийн хүүхдүүд ч гэсэн анх удаа Саняад ирж байгаа. Өдөр болгон кибер кафед бэлтгэл хийгээд байж болохгүй байх, тийм ээ.

Тон: Тэгвэл би унтахгүй ээ.

Хан: Тэгвэл яваад бэлдээд ир.

Тон: За.

Хан: Яв даа.

Тон: Энийг би...

Хан: Надад өгчих.

Тон: Би түрүүлээд явлаа. Баяртай.

Хан: Баяртай.

Тон: Удахгүй уулзъя.

Хан: За...

****************

Хан: Завсарлахгүй юм уу?

Тон: Би жижигхэн программ зохиож байна. Удахгүй дуусна.

Хан: Ямар программ юм?

Тон: Одоохондоо хэлэхгүй. Хөөе. Харж болохгүй. Харсан ч ойлгохгүй юм байж.

***************

97: Босс өндрөөс айдаг. Энүүгээр явахгүй байх аа.  

Грант: Нээрэн үү? Өндрөөс айдаг аа?

Хан: Сайн сонс. Өнөө өглөөний бэлтгэлийг бие даасан бэлтгэл болгосон.

Дай: Үгүй ээ, босс. Хар л даа. Хаачаа ч харсан уул л байна шд. Энд яаж бэлтгэлээ хийх юм?

97: Саняад ирээд зөндөө удлаа. Өдөр болгон бэлтгэл, хичээл, тэмцээн. Амралтын газар ирчихээд бид нар ганц ч өдөр амарсангүй. Хүнлэг биш байна.

Хан: Урсгал сөрж сэл. Хөдлөхөө больчихвол хоцорно. Тэмцээн, жагсаалт гээд бүгд хэрцгий гэдгийг та нар мэдэхгүй юу?

97: Бэлтгэл ганцхан төрөл байх албагүй биз дээ. Зарим хүмүүс эрчимтэй бэлтгэл хийхэд тохирсон байдаг.

Грант: 97.

97: Тэгээд ч резинийг ч гэсэн татаад байвал тасардаг. Бид нар ч гэсэн ядарч байна.

1: Дуугүй болооч.

97: Би яасан юм? Та нар ядрахгүй байна уу?

Грант: 97. Босстой тэгж ярихаа боль.

97: Би яасан гэж? Та нарын хэлж чадахгүй байгаа юмыг хэлж байна. Та нар ядрахгүй байна уу? Чи ядрахгүй байна уу?

Хан: 97. Чиний анх ямар идэвх зүтгэлтэй байсныг би санаж байна. Чи нэмэлт хүч болж, алдааг хайж олохыг их хурдан сурсан. Багаа дэмжихийн тулд дүн шинжилгээ хийж сураад, чиний зэрэг ч хурдан ахисан.  Бидний ажил угаасаа л ийм биш гэж үү?  Би түрүүн хэлсэн. Бие даасан бэлтгэл. Та нарыг амар гэж байна.  Та нар хүссэнээ хийж болно. Би та нарыг олсоор хүлээгүй байна. Бас, надад хэлээдэх. Тэр үед ямар байснаа санаж байна уу?

97: Санаж байна. Босс, би илүү хичээх ёстой. Би илүү хүчтэй байх ёстой.

Хан: Явж амарцагаа...

Дай: Явъя аа. Уурлахаа боль.

Грант: Явъя...

Тон: Бухимдах хэрэггүй. Жаахан хүүхдүүд болохоор одоохондоо сайн ойлгохгүй.

Хан: Чи хэдтэй юм? Тэнд жаахан суух уу?

Тон: Тэгье.

Дай: Бэр эгч ээ.

97: Бэр эгч ээ.

Тон: Болгоомжтой байгаарай.

Дай: За.

1: За.

Грант: Ойлголоо.

Тон: Сэрчихсэн үү? Хар даа, би дуусчихсан. Гарт байгаа хоёроос гадна энд 50 хөзөр байгаа. Тэгвэл дараагийн үед хөзрийг тараавал магадлал нь ийм байна. Хэрвээ өрсөлдөгч чинь бүх хөзрийг дарчихвал, өөр хөзөр аваад тоглоомоо үргэлжлүүлнэ. Энэ программ тооцоолохдоо нэмэх тооцооллыг ашигладаг. Ингээд...

Хан: Надад тоглох тоглоом хийх гэж, шөнөжин унтахгүй программ бичсэн юм уу?

Тон: Энэ... ойлгосон уу?

Хан: Чиний ярьсныг ойлгох гэж хичээж байна.

Тон: Энэ... хэцүү биш байгаа биз дээ? Их энгийн. Магадлалын хууль ашиглаад л ойлгочихно. Таалагдахгүй байна уу? Би хоёр шөнө сууж байж хийсэн шд.

1:  Сэгсрэхээ боль. 97... Босс. 97-ийг хар даа. Сэгсрээд байна шүү.  Босс. Энд олон хүн байна шд. Босс, загнахгүй юм уу. Тэр... 97 боль л доо... КК-г төлөөлж байж...

Хан: Чанга гэдэг нь...

1: Босс.

Тон: Тэнд олон хүн байна.  Тэд нартай явж тоглоё. Явъя. Явъя аа. Хөөх, өндөр юм аа. Хар даа, өндөр байгаа биз. Хан Шаняан.

Хан: Тон Ниан? Өндрөөс айгаад байвал явах хэрэггүй ээ.

Тон:  Би айгаагүй ээ. Би зүгээр. Хурдан хурдан. Хүрээд ир.

Хан: Өндрөөс айдаггүй юм уу? Тэгвэл чи түрүүлээд явж бай. Би араас чинь очъё.

Тон: Үгүй ээ, хамт явна гэсэн шд. Нааш ир л даа. Аан, мэдчихлээ. Айгаад байгаа юм уу? Айгаад байвал зүгээр ээ. Хоёулаа уулнаас бууя.

Хан: Тоглоод байгаа юм уу? Би юу гэж айх юм?

Тон: Зүгээр үү?

Хан: Тон Ниан, эндээ байж байя аа.

Тон:  Үгүй ээ.  Энэ хосуудын гүүр гэсэн. Хосууд хамт явбал бүх насаараа хамт байдаг гэсэн. Явъя л даа.

Хан: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Мухар сүсэгт итгэх хэрэггүй. Энэ зүгээр л нэг гүүр, юу ч шийдэж чадахгүй. Хоёулаа эндээ үлдье.

Тон: Миний зөв байж. Юунаас ч айдаггүй Хан Шаняан юунаас айдгийг би мэдчихлээ. Өндөрөөс айдаг юм байна. Хан Шаняан, өндрөөс айдаг... Миний бэлхүүснээс барь. Тэгээд удаан алхана шүү. Нүдээ ань. За. Эргээд ир. Яасан хурдан явдаг юм бэ. Айдаггүй л юм байна шд. Эргээд ир... Хан Шаняан...

*****************

Эр: Сайн уу.

Хан: Машинд суухгүй юм уу? Хэлэх юм байгаа юм уу?

Тон: Би багийн дүрэмт хувцастай болмоор байна, болох уу? Энэнтэй хослуулмаар байна. Дурсгал болгож хадгалах гэсэн юм. Болох уу? Байхгүй бол, зүгээр ээ. Хэлээгүй гээд бодчих. Биеэ бодоорой. Шөнө орой ажиллахгүй эрт амарч байгаарай. Явлаа.

Хан: Гэртээ очоод угаагаарай.

Тон: За...

Хан: жолооч оо, нисэх буудал руу.

Эр: За. Ойлголоо.

Тон: Баяртай. Сайн амарч байгаарай.

****************

Тон: Шөнө болгоомжтой байгаарай. Өөр хүн оруулж болохгүй шүү.

Яа: Тон Ниан. Эргээд ирчихсэн үү?

Тон: Тийм ээ.

Яа: Эрэгтэй хүний хувцас. Эрэгтэй хүний хувцас.

Тон: Би... биш гэж хэлээгүй шд.

Яа: Яагаад хувцасыг нь аваад ирсэн юм? Чамайг Саняад хуурч  аваачаад нэг өрөөнд байсан юм уу?

Тон: Юу яриад байгаа юм бэ? Үгүй үгүй үгүй. Би тусдаа өрөөнд байсан. Миний өрөө тусдаа..

Яа: Нээрэн үү?

Тон: Нээрээ.

Яа: Үгүй ээ, санаа зовоод байна. Надад хэлээдэх. Тэр чинь хэдэн настай юм?

Тон: 29. Бараг 30. 

Яа: 30-аа? Тийм хөгшин юм уу?

Тон: Хөгшин биш ээ.

Яа: Тэгвэл... тэгвэл та хоёр хаана танилцсан юм?

Тон: Интернэт кафе.

Яа: Интернэт кафе? Танилцаад хэр удаж байгаа юм?

Тон: Ямартай ч хувь тавилан байх. Өмнө нь уулзаж байсан мөртлөө нэг нэгнээ мэддэггүй байсан юм. Дараа нь өөр хотод таарсан, гэнэтхэн үерхэж эхэлсэн. Үгүй ээ, тэрийг тооцохгүй. Тэрийг үерхсэн гэж хэлэхгүй байх. Дараа нь бид хоёр салчихсан. Салсныхаа дараа дахиад уулзсан. Дахиж уулзаад, дахиад нийлсэн. Нийлснийхээ дараа би архи ууснаас болоод бид хоёр дахиад салчихсан. Салсныхаа дараа бид хоёр одоо буцаад нийлчихсэн. Ямар ч байсан олон юм болсон, гэхдээ л би тэрэнд их сайн. Яаяа... би тэрэнд зөндөө, зөндөө сайн.

Яа: байз байз байз. Хүлээгээрэй, хүлээ. Би хэлээдэхье.  Би сайн бодоодохъё. Эхлээд та хоёр танилцаад үеэрхэж байгаад, дараа нь салчихсан. Дараа  та хоёр эргээд нийлсэн. Тэгсэн чинь ч архи ууснаас болоод буцаад салсан. Одоо буцаад нийлчихсэн...

Тон: Яг тэгсэн...

Яа: Чи... хүлээгээрэй. Энэ хүн... өмнөх хоёр чинь... нэг хүн юм уу? Чи яаж ганц хүнээс ингэж зүүгдэж чаддаг байна аа? Эрэгтэй хүн чамаас байн байн салаад байвал чамайг хүндэлдэггүй гэсэн үг...

Тон: Үгүй ээ. Эхлээд надаас салсан хүн нь тэр биш ээ. Зүгээр л... Ямартай ч тэрнээс болоогүй.

Яа: Тэгвэл хэл дээ. Ямар ажил хийдэг юм? Юу ч байсан яах вэ. Өдөржин шөнөжин интернэт кафед сууж байдаг хөгшин хүмүүсийн нэг л биш бол

Тон: Тэр надаас ах. Олооон насаар... Холд холд. Би бууж юмаа цэвэрлэлээ. Чамд дахиад тайлбарлаж чадахгүй нь. Миний юманд битгий хүрээрэй. Жүрж ид. Аа... Дахиад дахиад. Хазаарай, хаз. Амттай байна уу?

****************

Жо: Шаняан. Чамайг ханиад хүрсэн гэж сонссон. Би чамд ханиадны эм аваад ирлээ. Би сэтгэл хөдөлгөм түүх сонссон. Соло баг байх үеийн түүх. Та нарыг тэмцээнд явах болгонд Соло ханиадны эм авч явдаг байсан гэсэн. Хөөе, бүлээн ус өгөөч.

Хан:  Хэрэггүй ээ. Би удахгүй өрөөндөө очиж амрах гэж байна. Баярлалаа.

Жо: Жаахан охинтой үерхэх хэцүү биш байна уу? Чамайг халамжилж чадахгүй, чи хамаг цаг заваа тэрэнд зориулаад л. Яагаад ингэж өөрийгөө зовоогоод байгааг чинь би ойлгохгүй байна.

Хан:  Би андуурч байна. Тэрнээс салж чадахгүй болохоор би өвдөж байгаа юм. Өө, нээрэн. Чи хүнд дурлаагүй удсан болохоор ийм юмыг ойлгохгүй байх нь аргагүй. Хүнд хайртай болохоор сэтгэл санаа сайхан болоод эрч хүч цаанаасаа л ундраад байдаг юм шд. Цаг зав, эрч хүчээ надад зарцуулах хэрэггүй. Ямар ч нэмэргүй. Би явлаа.

Жо: Шаняан.

******************

Яа:  Юу үзэж байгаа юм?

Тон: Си Ти Эфийн тэмцээний заавар.

Яа: Чи яагаад гэнэтхэн наадахаа сонирхоод байгаа юм?

Тон: Гэнэт биш ээ. Би энэ тэмцээний сүлд дууг нь дуулж бичүүлсэн.

Яа: Би дуртай шдээ. Би заагаад өгөх үү?

Тон: Нээрэн үү?

Яа: Тийм.

Тон: За за за. Яаяа, хурдал. Нааш ир... надад заагаад өг. Тэгэхгүй бол намайг шоолж магадгүй.

Яа: Чамайг загнасан юм уу?

Тон: Үгүй ээ, загнаагүй. Багийнхаа хүүхдүүдийг загнадаг юм.

Яа: Өмөөрч гэнэ.

Тон:  Яагаад тэрнийг дандаа муугаар боддог юм?

Яа: Ойлголоо доо, дахиад тэгэхгүй. Үнэнч гэдэг нь. Тэр хөгшин хүнээс болоод Си Ти Эф сурах гэж байгаа юм уу? Чиний хууртахыг хараад сууж чадахгүй нь. Найз залуу чинь үнэхээр Си Ти Эфт байдаг үгүйг яаж мэдэх юм?

Тон: Мөн. Тэр Си Ти Эфийг сайн мэднэ. Бас тэрний Си Ти Эфийн чадвар маш маш сайн.

Яа: Хэр сайн юм?

Тон: Интернэтэд тэрнийг их мастер гэдэг юм байна лээ.

Яа: Их... Мэргэжлийн худалч байх нь ээ.

18-р анги төгсөв.

Back to episodes Go home