Go Go Squid 17

Go Go Squid! EP17

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Жо: эм, сэтгүүлч Жоу Шан

 

17-р анги.  

Ай: Хан Шаняан ямар байсныг мэдмээр байна уу?

Тон: Тийм ээ. Ялангуяа интернэтэд байдаггүй юмнуудыг.

Ай: Бодоодохъё... Бид нар Соло багт байхдаа муур тэжээдэг байсан. Тэр муурыг Хан Шаняан байнга тэвэрч явдаг байсан. Муураа үхсэний дараа бид нарыг тэрний тухай ярихыг ч зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор Соло бид хоёр тэрнийг “анхны хайрын синдромтой” гэж ярьдаг юм. Тэр их харамч бас их хартай. Жижигхэн юмнаас болж жаахан хүүхэд шиг амархан баярладаг. Гэхдээ хариулцааны тал дээр зарим зүйлээс шалтгаалаад эргэлзэж, яахаа мэдэхээ больчихдог.

Тон: “Анхны хайрын синдром” гэсэн үү?

Ай: Гайхмаар байгаа биз?

Тон: Тэгвэл анхны хайр нь хэн юм бол?

Ай: Анхны хайр... миний бодлоор... Чи...

Тон: Би юу?

Ай: Тийм. Тэрнийг найз охинтой гэсэн яриа гарч байгаагүй. Бас чам руу муур руугаа хардаг байсан харцаар хардаг.

Тон: Үнэн үү?

Ай: 90% баттай гэж бодож байна. Үлдсэн 10%-ийг өөрөөс нь асуу.

Оу: Сайхан бүсгүйчүүд ярилцаж байгаа юм уу? Ярилцах уу?

Ай: Оу Чиан, юу хийгээд байгаа юм? 

Оу: Хөгшин Ханы тэрнийг хамгаалаад байсан. Би сайн харж амжаагүй.

Ай: Хүн айлгаад.

Оу: Хөөе.

Ай: Аан?

Оу: Нээрэн. Соло чамайг хайгаад байна.

Ай: За. Ойлголоо. Явъя.

Оу: Баяртай.

Тон: Баяртай.

Оу: Баяртай.  

Тон: Ай Чин. Өнөөдөр тэрний тухай ярьж өгсөнд баярлалаа.

Ай: Би л чамд талархмаар байна. Хан Шаняанийг гэрийнхэн нь дэмждэггүй. Хятадад алтан медаль авахад туслахын тулд тэр энд ганцаараа ирсэн. Гэр бүл, найз охин ч байхгүй. Тэр Хятад хүн гэдэг нэрээрээ бүх тэмцээнд ялахыг хүсдэг. Тийм болохоор бид нар тэрний муухай ааш, Си Ти Эф-ийг гэсэн сэтгэлийг нь ойлгох хүн олдохгүй бол яана аа гэж санаа зовж байсан юм. Гэтэл одоо хар л даа... Сайхан байна. Явцагаая.

Тон: За. Үнэмлэхээ...

Ай: Баярлалаа.

Тон: Зүгээр ээ... Тэгээд л өвөө тэрэнд дургүй байдаг юм бол уу? Ажил нь амжилтанд хүрч, олон удаа аварга болсон ч гэсэн их зовсон болохоор. Гэр бүл нь тэрнийг ойлгодоггүй юм бол уу?  Хэ-цүү байна уу?

Хан: Гадаа хэтэрхий халуун байна, наранд цохиулчихсан юм уу?

Тон: Хүлээж бай. Хан Ш... Шаняан...

Бүгд: Хөөе... Ооё. Ооё... Ооё...

Хан: Бэлтгэлээ сайн хий.

Ми: Хан Шаняан.

Тон: Уг нь чанга дуудах гээгүй юм аа. Дуудаад сонсохгүй болохоор чинь... хашгирчихлаа.

Хан: Түрүүн гараараа юу дохиод байсан юм? Би ойлгосонгүй.

Тон: Ажлаа хийгээд ядарч байна уу, наанаа хүлээж бай гэсэн. Хар даа...

Хан: Сайн сонс. Хүний нүднээс далдуур бол ч яах вэ, гэхдээ хүмүүсийн дэргэд жаахан бодолтой бай л даа. Хүмүүс шоолбол яах юм?

Тон: Ойлголоо. Амтлаад үз.

Хан: Сонс гэж байна. Би эрэгтэй хүн, бусдын хэл амнаас айхгүй. Чи эмэгтэй хүн болохоор чамд л хүндээр тусна. Ойлгож байна уу?

Тон: Ойлголоо, ойлголоо. Аа аа... Амттай байна уу?

Хан: Муугүй шүү.

Тон: Дахиад жаахан уучих.

Хан: Юу вэ? Аравхан минутын өмнө гарч яваад ирэхдээ ийм болчихдог?

Соло: Шао Ми, надтай яв. Ай Чин чи бэлтгэлээ үргэлжлүүлж бай.

Тон: Би зүгээр зогсож байя.

Оу: Юу вэ? Чимээгүй.

Хан: Чи хийх юмгүй уйдаж байна уу?

Тон: Үгүй ээ, энд хөгжилтэй байна.

Хан: Нэг давхрын хүлээн авах танхимын арын хаалгаар гарвал далайн эрэг ойрхон байгаа. Тийшээ явж болно.

Тон: За.

Хан: Идмээр эсвэл уумаар юм байвал өрөөнийхөө дугаар дээр бичүүлчихээрэй.

Тон: За.

Хан: Далайн эрэг дээр хэд хэдэн зочид буудал байгаа. Төөрчихөв өө.

Тон: Төөрөхгүй ээ.

Хан: Утас чинь цэнэгтэй юу?

Тон: Тийм ээ. Цэнэгтэй байгаа.

Хан: Утсаа алга болгочих юм бол нэг давхрын...

Тон: Яагаад лам шиг үглээд байгаа юм бэ? Яриад л байх юм. Би ямар жаахан хүүхэд биш дээ, төөрөхгүй дээ.  Санаа зоволтгүй. Би бүгдэд нь жимс авчирсан. Энийг аваад ор.

Хан: За.

Тон: Би ганцхан чамд кокосны шүүс авсан шүү.

Хан: Баяртай.

Тон: Явлаа.

Хан: Би аяар араас чинь очино оо.

Тон: За.

Хан: Нэг хүн та нарт жимс авчирсан байна.

Бүгд: “Нэг хүн” гэж хэн юм?

97: “Нэг хүн” гэж  бэр эгч үү?

****************

Соло: Дамжуулаарай. Бөмбөгөө нааш нь явуулчих.

Ми: Наашаа. Наашаа. Сайхан цохилоо. Хеллөү.

Тон:  Сайн уу.

Соло: Ганцаараа байгаа юм уу?

Тон:  Тийм.

Соло: Тэд нартай тоглохгүй яасан юм?

Тон:  Усны хувцас авчраагүй болохоор.

Ми: Сайн уу, Ми Шаофей гэдэг.

Тон:  Сайн уу, сайн уу.

Ми: Хөгшин Ханы найз нь.

Тон:  Би мэднэ ээ.

Ми: Хөөх. Си Ти Эф Вийкли уншдаг юм уу?

Тон:  Үгүй ээ. Тэрэнтэй танилцсаныхаа дараа тэрний тухай мэдээлэл цуглуулж байгаад та нарыг мэддэг болсон.

Ми: Хөөх. Мундаг юм аа. Би яваад уух юм аваад ирье.

Соло: Тэг ээ, юм ууя.

Тон:  Хэрэггүй ээ, хэрэггүй.

Ми: Зүгээр ээ. Ямар гадны хүн биш.

Соло: Хурдан ирээрэй.

Тон:  Баярлалаа. Эелдэг юм аа.

Соло: Ярилцах уу?

Тон:  Тэгье ээ.

Соло: Тэр өдөр “бяцхан илжиг” дууг гунигтай дуулахыг чинь сонссон. Хан та хоёрын хооронд ямар нэг юм болоо юу? Уучлаарай. Хувийн асуудалд чинь оролцох гээгүй юм шүү.  Би багийн ахлагч байсан. Одоо ч баг удирдаж байгаа. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг байнга ажигладаг болохоор анзаарсан юм.

Тон:  Хан Шаняан Норвегид амьдардаг байсан гэсэн. Та хоёр яаж танилцсан  юм?

Соло: Ханы тухай асууна гэж мэдсэн юм аа. Интернэтээр.

Тон:  Тэгвэл хэдэн онд танилцсан юм?

Соло: 2005онд байх. Интернэтээр харилцаж байгаад дотно болсон. Тэгээд Норвегиос над дээр ирсэн юм.  

Тон:  Интернэтээр танилцаад л хүрээд ирсэн юм уу?

Соло: Шаняан их сонин зантай. Тэрнийг жирийн хүний логикоор ойлгох хэцүү.

Тон:  Бумбын ордныхон ч хачин хүмүүс шүү.

Соло: Мэдсээр байж яагаад сайн болчихсон юм?

Ми: Би ирлээ.

Тон:  Баярлалаа.

Ми: Хүйтэн юм ууж чадах уу?

Тон:  Чадна аа, чадна. Зүгээр.

Ми: За.

Соло: Энийг ав.

Тон:  Өө, баярлалаа, баярлалаа.

Ми: Хөөе. Тавтай морил.

Тон:  Дуусчихсан уу? Энийг уу.

Хан: Юу юм?

Тон:  Ми Шаофей өгсөн юм.

Хан: Архи байна. Жаахан юм байж архи уух нь уу?

Ми: Хөөе, хөгшин Хан зүгээр ээ. Сүртэй юм биш. Тоорны амттай. Жаахан мөс хийгээд уувал яах ч үгүй.

Хан: Тэрэнд санаа тавьсанд баярлалаа.

Ми: Ах дүүс байж зүгээр ээ.

Хан: Аяар зав гарвал  ярилцах юм байна.

Ми: Хэзээ ч яах вэ.

Хан: Явлаа.

Ми: Баяртай.

Соло: Төлөө.

********************

Тон:  Байнга саад болж, төвөг удаж болохгүй. Завгүй байхад нь саад болох хэрэггүй. Ганцаараа байж чадна аа.

Жо: Тон Ниан?

Тон:  Аан?

Жо: Ганцаараа байгаа юм уу?

Тон:  Тийм.

Жо: Аан, аргагүй. Бүгдээрээ бэлтгэлээ хийгээд завгүй байгаа. Хоёулаа хамт цаг нөгцөөх үү?

Тон:  Зүгээрээ ээ, би өөрөө...

Жо: Зүгээр ээ, надад ч бас хийх юм алга. Би бас хоолоо идэж амжаагүй байгаа. Явж далайн гаралтай хоол идье.

Тон:  Хэрэггүй ээ, зүгээр.

Жо: Тэртэй тэргүй хоол идэхээс хойш. Саняагийн сонирхолтой газруудыг үзүүлэнгээ, амттай хоолоор дайлъя.... Ирчихлээ, ирчихлээ. Баярлалаа. Болгоомжтой.

Тон:  Баярлалаа.

Жо: Би эндхийн эзнийг танина. Далайн гаралтай хоол нь их амттай. Чамд идмээр санагдсан юм байна уу?

Тон:  Байхгүй ээ, юу ч байсан болно.

Жо: За. Тэгвэл эндхийн алдартай хоолнуудыг захиалж өгье.

Тон:  За...

Бичиг: Шао Ми 101. 97.

Ми: Би ирлээ. Бэлтгэл эхлэхэд арван минут дутуу байна. Яриарай. Юу болсон?  

Хан: Сүүлд уулзахад яаруу байсан болохоор сайн ярилцаж чадаагүй.

Ми: Ах дүүсийн хооронд яриад байх юу байх вэ дээ. Хүссэн үедээ уулзахад л болно.

Хан: Шао Ми, КК-д хүрээд ир.

Ми: Хан Шаняан. Би тийм үнэ цэнэтэй хүн биш. Над шиг хүнийг яагаад байн байн дуудаад байгаа юм?

Хан: Миний сэтгэлд та нар юунаас ч илүү үнэтэй.

Ми: Чиний хувьд найзууд, хайртай хүмүүс чинь чухал гэдгийг мэднэ ээ. Гэхдээ тоглогчийг үнэлж болдог юм. Миний үзүүлэлт муу байгаа. Би оччихвол танайхыг доош нь татна гэсэн үг биз дээ?

Хан: Соло өөр хүмүүсийн удирдлаганд ажилладаг. Хичнээн хичээсэн ч чамайг хамгаалж чадахгүй. Чи арай гэж эргэж ирсэн. Чамайг ингээд буцаамааргүй байна шд.

Ми: Бэлтгэлгүй байсан бол чамтай юм уух л байлаа.

Хан: Сэдэв битгий өөрчлөөд бай.

Ми: Намайг зүгээр орхи л доо. Эртээд энэнээс болж чамтай муудалцах шахсан шд.

Хан: Ятгаж чадахгүй нь. Март март март март. Яв яв. Бэлтгэлдээ яв.

Ми: Явлаа шүү.

*****************  

Хан: Сайн байна уу.

Эм: Сайн байна уу.

Хан: Энэ газрын зураг дээр байгаа газар руу яаж очихыг хэлээд өгөхгүй юу?

Эм: Энэ зүгт алхвал гурван км-ийн зайд байдаг далайн хоолны газар байна.  

Хан: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ. Та шүхэр авах уу? Бороо орж байна.

Хан: Зүгээр ээ. Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Тон:  Ямар их юм захиалчихав аа, санаа зовмоор байна.

Жо: Зүгээр ээ. Би эндхийн эзнийг нь танина, сайн идээд ав Эднийх хямдхан байдаг юм.

Тон:  Баярлалаа.

Жо: Энэ их амттай. Май.

Тон:  Зүгээр ээ, би өөрөө авчихъя.

Жо: Зүгээр ээ, ид ид. Энийг бас.

Тон:  Баярлалаа. Яагаад идэхгүй байгаа юм?

Жо: Санаа зоволтгүй ээ, би энд байнга иддэг юм.

Тон:  Ингээд ширтээд байхаар эвгүй юм аа. Ганцаараа идэх эвгүй байна. Хамт идэхгүй юм уу?

Жо: Зүгээр ээ, чи ид.

Тон:  Надаас асуух юм байгаа юм уу?

Жо: Сүртэй юм биш ээ. Зүгээр л “манай Шаняан” хүнтэй ийм дотно байхыг харж байгаагүй юм байна. Сонирхоод л тэгж байна.

Тон:  Аан, тийм үү?

Жо: Чи найз охин нь уу?

Тон:  Тийм ээ. Би найз охин нь. Манай хоёр талын настнууд уулзаж хамт хоол идсэн. Нээрэн энэ жил цагаан сараар уулзсан юм байна.

Жо: Цагаан сараар уулзаж хоолонд орох ч яах вэ. Чи жаахан болохоор мэдэхгүй юм их байх л даа. Шаняан шиг хүнд чи тохирохгүй байж магадгүй. Хан Шаняаныг Си Ти Эфт орж ирсэн цагаас л би фен нь байсан. Тэгэхэд би ч гэсэн сайн ойлгодоггүй байсан. Гэхдээ манай ах программ  бичих дуртай байсан болохоор би хамт сурсан юм. Тэгээд Си Ти Эфт орсон. Дараа нь би тэрнийг хардаг болсон. Хан Шаняанд их сайн байсан. Тэгсэн чинь тэр гэнэтхэн зодог тайлчихсан. Чи энийг мэдэх үү?  Тон Ниан. Тон Ниан? Чи мэдэх үү? Би Шаняанаас бол энэ мэргэжлийг сонгосон.

Тон:  Ойлголоо. Түрүүн Ай Чин надад тэрнийг их олон фентэй гэж хэлсэн. Тийм болохоор би чамайг сайн ойлгож байна.

Жо: Би зүгээр нэг фен биш гээд байна. Би эртхэн Шаняантай нийлсэн бол тэр зодог тайлахгүй байсан юм. Миний чадвараар гурван жилийн дотор тэр Хятадын байтугай дэлхийд номер нэг болох байсан юм. Чи... Олон насаар дүү байх. Шаняан та хоёр  олон насны зөрүүтэй биз дээ? Их сургуулиа төгссөн үү?

Тон:  Энэ жил мастераа төгсөж байгаа.

Жо: Хөөх. Тэгж мастерын оюутан шиг харагдаагүй шд.

Тон:  Анги алгассанаа чамд хэлэхгүй юм чинь. Залуу байлаа гээд яадаг юм? Хөгшин эмгэн. Хн...

Жо: Амжилтанд хүрсэн эр хүний ард чадварлаг эмэгтэй байдаг юм.

Тон: Мэднэ ээ. Би тэрийг ойлгож бас дэмждэг болохоор санаа зовох хэрэггүй. 

Жо: Тэр чинь хангалтгүй. Эрчүүд карьертаа онгой анхаарал тавьдаг. Карьераа өсгөхөд нь тусалж чадах эмэгтэй л тэр хүний дэргэд үлдэх болно. Харин карьерт нь саад болох залуу, хөөрхөн охиод... Зүгээр л түр зуурын хэрэг. Усан дээр хөвөөд өнгөрөх жижигхэн завь гэсэн үг.

Тон: Яасан их ялаатай юм бэ? Нисэлдээд байх юм. Зайл зайл зайл. Дургүй хүрчихлээ. Хөөе... битгий хөдөл. Тэнд нэг байна. Би үргээгээдэхье. Тэгээд энэнээс өөр хэлэх юм байгаа юм уу?

Жо: Үгүй ээ, өөр юм байхгүй. Чамайг жаахан болохоор дараа нь шархлах вий гэсэндээ л... Шаняан шиг хүнийг чи ойлгож чадахгүй байх. Чамд тохирохгүй хүн.

Хан: Тэр тохирохгүй, хэн тохирно гэж? 

Тон: Шан...

Жо: Шаняан.

Тон: Миний энд байгаа яаж мэдсэн юм?

Хан: Хүсвэл боломжгүй зүйл гэж байхгүй.

Жо: Жаняан, бид нар чиний тухай ярьж байлаа.  Алив, чи ч гэсэн ид... Май.. Чамайг завгүй байгаа гэж бодсон шд.  Тэгээд би Тон Ниантай Саняагийн хоолны амтыг үзэхээр ирсэн юм. Чи ч гэсэн идээд үз.

Хан: Амттай байна уу?

Жо: Амттай байна уу?

Тон: Тийм.

Хан: Тийм. Ийшээ хараад суувал яаж хоолойгоор давах юм? Ийшээ хараад идвэл харин ч сайн давна. Алив... Гар чинь хүрэх нь үү? Мартсанаас, өвөө утасдаад чамайг санаад байна гэж байна лээ.

Тон: Нээрэн үү? Тэгвэл би эргүүлээд залгахаас. Би ч гэсэн санаад байна.

Хан: За.

Жо: Та хоёр их жаргалтай харагдаж байна. Надад хийх ажил байгаа болохоор түрүүлээд явлаа.

Хан: Яв яв...

Жо: За... Би явлаа шдээ?

Тон: Баяртай. Үдэж өгч чадахгүй нь.

Жо: За за.

Тон: Өвөө гэртээ байгаа юу? Би өвөө рүү утсаар яриадахъя.

Хан: Хэрэггүй ээ. Өвөө залгаагүй.

Тон: Аан?

Хан: Тэрэнд уур чинь хүрсэн биз дээ?  Хариугаа авахад чинь тусалж байна. Тэр царайг нь хараад байгаарай. Чамд юу гэж хэлсэн юм?

Тон: Чиний фен гэж хэлсэн.

Хан: Аан.

Тон: Тэрнийг эртнээс таньдаг байсан уу?

Хан: Си Ти Эфт орохыг хүссэн улаан фен  байсан.

Тон: Си Ти Эфт аль хэдийн орчихсон гэж хэлж байна лээ. Надаас хамаагүй дээр.

Хан: Чамаас дээр байлаа гээд яах юм? Би тэрэнд сайн биш юм чинь, тийм биз дээ?

Тон: Хувцас чинь яагаад норчихсон юм?

Хан: Тэнгэр цэлмэг байснаа гэнэтхэн бороо ороод.

Тон: Шүхэр авч гарахгүй яасан юм бэ?

Хан: Санаа зовоод, яараад ирлээ.

Тон: Амттай байна уу?

Хан: Амттай байна. Өөрөө сайн хүн биш ч гэсэн, зоогийн газар, хоол сонгохдоо сайн юм аа. Сайн ид.

Тон: Түрүүн тэрнийг ярьж байх хооронд нь би зөндөө идчихсэн. Энэ амттай байсан, аа... Амттай байна уу?

Хан: Давгүй шүү... Хэлэх юм байгаа юм уу?

Тон: Хэлэх юм байхгүй ээ.

М: Чи ч гэсэн амьдралаа бодох хэрэгтэй. Хүүхэд дагуулаад гэрлэх хэцүү шдээ.

Соло: Гэрлэх бододл алга аа. Шао Ай байхад болно.

М: Соло, би охиноо санаад байна.

Соло: Тэр бас миний охин.

Тон: Тэр хоёр яасан юм бол?

М: Чи миний анхны хайр байснаа мэдэх үү? Миний хайрласан анхны хүн. Би чамтай байсандаа огтхон ч харамсдаггүй. Хэрвээ бүгдийг дахиад эхлүүлж болдог байсан бол би охиноо чамаас нууцаар төрүүлэхгүй байсан. Чамаас салсан ч гэсэн хэтэрхий хайртай байсан болохоор би төрүүлсэн юм.

Соло: Нэгэнт өнгөрсөн хэрэг. Одоо яриад нэмэргүй.

М: Соло, би охиноо авмаар байна. Надад боломж олго л доо. Арван сар тээснийг маань бодоод надад боломж олгооч дээ. Чи олон зүйлд оролцож, бас зааж өгч чадахгүй гэдэгээ мэдэж байгаа биз дээ? Жишээлбэл бага сургуулиа төгссөний дараа анх удаа сарын тэмдэг ирэхэд би үхтэлээ айж байсан. Тэр үед ээж л надад тусалсан. Хэрвээ аавтайгаа ярь гэсэн бол би ярьж чадахгүй байсан. Энэ наад захын жишээ. Өөр олон юм байгаа. Эмэгтэй хүний хувьд сэтгэл санааны, биеийн өөрчлөлтүүд гарна. Чи эрийг тайлбарлаж өгч чадах уу? Чи ойлгохгүй байна уу?

Соло: Ярьж дуусав уу? Би бодож үзье.

*****************

Ми: Юу хийж байгаа юм? Яасан бэ?

Соло: Хүн цочоогоод хаячих юм.

Ми: Яасан бэ?

Соло: Зүгээр ээ. Юу хэлэх гэсэн юм?

Ми: Би өнөөдөр Хантай уулзсан.

Соло: Юу гэж байна?

Ми: Намайг КК-д ирж гэж урьсан. КК шүү.

Соло: Хэвээрээ байх шив. Сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийддэг. Чи юу гэсэн бэ?

Ми: Одоо КК рүү явбал эгзэгтэй үед зугтсанаас ямар ялгаа байгаа юм? Би зугтдаг хүн биш гэдгийг чи мэднэ. Олон зүйлд сэтгэл дундуур байгаа ч, би...

Соло: Яасан гэж? Бид чинь ах дүүс. Би ойлгож байна.

Ми: Сэтгэл дундуур байгаа ч, бодит байдлыг зөвшөөрөх хэрэгтэй. Би илүү их хичээнэ ээ. Оноогоо сайжруулж чадахгүй бол чамд хариу өгнө өө.

Соло: Чи хамгийн шилдэг нь.

**************

Тон: Бяцхан цагаан аа. Хөөрхөн юм аа.

Хан: Сүүлийн үед бэлтгэл хийгээд ядарсны дараа... энд ирэд хардаг болсон. Загас шиг богино ой тогтоомжтой байсан бол сайхан байхгүй юу. Таагүй бүх зүйлийг мартчихна.

Тон: Тийм ээ. Ийш тийш сэлээд жаргалтай харагдаж байна. Нээрэн, асуухаа марчихаж. Шао Айгийн аав ээж хоёр яасан юм? Шао Ай өрөвдөлтэй санагдаад.

Хан: Хоёулаа нэг нэгнийхээ анхны хайр байсан ч, дараа нь салчихсан.

Тон: Тэгвэл... Шао Ай...

Хан: Салсных нь дараа төрсөн болохоор Соло мэдээгүй байсан юм.

Тон: Соло Шао Айг мэдээгүй юм уу?       

Хан: Тэр үед Су Чен Шао Айг өсгөж чадалгүй Соло дээр очсон. Тэр хоёр Шао Айг бүртгүүлэхийн тулд гэрлэсэн. Дараа нь салчихсан. Тэрнээс хойш Соло Шао Айг ганцаараа өсгөж байгаа.

Тон: Тэр хоёр гэрлэсэн гэнэ ээ?

Хан: Тэр үед Шао Айгийн бүртгэлийг хийлгэх гэж гэрлээд, дараа нь салчихсан.

Тон: Тэгвэл... Шао Ай...

Хан: Жаахан хүүхэд байж энийг асуух хэрэггүй.

Тон: Яасан бэ? Бие чинь зүгээр үү?

Хан: Толгой өвдөөд байна.  Жоу Шанаас болсон байх. 

Тон: Тэгвэл өрөөндөө очиж амрах уу?

Хан: Зүгээр ээ. Чамтай байх зав гарсан дээр гадуур гаръя.

Эм: Нээрэнгээсээ асуух гэж байгаа юм уу? Найз залуу нь байлгүй дээ.

Тон: Хан...

Яа: бяцхан Скүид, бодоод байсан чинь... Чи Саняад найз залуутайгаа байгаа юм уу?

Тон: Аанхан. Тийм. 

Эм: Хөөх. Үнэн байж. Хөөх.

Яа: Дөнгөж эхэлж байж. Мангар юм уу? Орой болчихсон байна. Тусдаа өрөөнд унтаарай. Бас 9цагаас хойш хамт байж болохгүй. Өрөөндөө буцаж очоод хүүхэлдэйн кино үзээрэй.

Эм: Тэр хоёрыг нэг өрөөнд байгаа гэж бодож байна уу? 

Яа: Болохгүй ээ.

Хан: Эртхэн өрөөндөө очиж амар даа.

Тон: Сэрчихсэн үү? Яаж байна? Толгой чинь өвдөж байна уу?

Хан: Би маргааш өдөржин бэлтгэлтэй. Чи ганцаараа зүгээр үү?

Тон: Зүгээр ээ. Ямар ч асуудалгүй. Тэгвэл эртхэн амар. Би явлаа.

Хан: За. Хүлээгээрэй. Миний өрөөний түлхүүр. Энийг ав... Унтаж байхад нууцаар орж ирж болохгүй шүү.  

Тон: Би би ямар тийм хүн үү?

Хан: Дуртай юмаа захиалаад идээрэй. Би төлбөрийг нь хийчихнэ.

Тон: Хэрэггүй ээ. Надад мөнгө байгаа.

Хан: Би чамайг энд урьсан болохоор зардлыг чинь даах ёстой.

Тон: Тэгвэл би явлаа.

Хан: Яв даа.

Тон: Баяртай.

Хан: Баяртай.

*****************

Хан: 97.

97: Аан. Босс.

Хан: Залуу хүүхэд Саняад ирчихээд өдөржин өрөөнөөсөө гарахгүй бол юу хийж байгаа гэсэн үг вэ?

97: Хүүхэд гэнэ шүү. Бэр эгч үү?

Хан: Дуугүй л асуултанд хариулаадах. Ойлгов уу?

97: Ойлголоо. Тоглож байгаа юм бол уу?

Хан: Тоглоом тоглодоггүй шд.

97: Унтаж байгаа юм уу?

Хан: Өчигдөр оройноо одоо болтол унтах уу?

97: Өвдчихөөгүй байгаа? Далайн эрэг рүү ч яваагүй юм уу? Босс, бид нар удахгүй дууслаа. Санаа зовоод байвал та түрүүлээд явж бай. Босс, санаа зоволтгүй. Зүгээр ээ, яв яв. Баяртай,босс. Босс явчихсан шүү. Явчихлаа. Хурдан хурдан. Дуртай тоглоомоо тогло.  

Дай:Аяархан л даа.   

****************

Тон: Байна уу?

Хан:  Байна уу? Өрөөндөө ирчихсэн гэж хэлэх гээд залгаж байна.

Тон: Ирчихсэн юм уу? Өнөөдөр яасан эрт ирсэн юм?

Хан: Бэлтгэлийн үеэр сүртэй юм байгаагүй болохоор би эргээд ирлээ.

Тон: Эргээд ирсэн бол би өрөөнд чинь яваад очъё.

Хан: Тэг, гадуур жаахан алхъя.

Тон: За. Удахгүй очилоо... Энэ загасыг хар даа. Царай муутай юм аа.  Ийм царайтай юм байна. Хар даа... Хэн нь илүү сайн дуурайхаа үзье. Би эхэлье. Чиний ээлж.

Хан: Үгүй ээ, жаахан хүүхэд шиг.

Тон: Дөнгөж сай дуурайна гэж тохиролцчихоод. Энд асуудлаа мартахаар ирсэн биз дээ? Хөгжилтэй байх хэрэгтэй биз дээ? Загасны ой санамж долоон секунд байдаг. Би тэд нарт атаархдаг. Бүх асуудлаа мартчихдаг байх тээ? Сая солир харсан уу? Сэл л дээ. Би сүүл чинь болъё. Хөөх. Энийг хар даа. Тэр дээр нь байгаа нь түрүүнийхээс ч царай муутай юм байна. Тийм байгаа биз? Ийм юм байна.

Хан: Чи өнөөдөр юу хийсэн юм?

Тон: Өнөөдөр гадуур гараагүй. Өдөржингөө өрөөндөө байсан. Чамд бэлэг бэлдсэн.

Хан: Бэлэг үү?

Тон: Бид хоёр үерхэж эхэлсний бэлэг.

Хан: Тэгвэл... би ч гэсэн бэлэг бэлдэх ёстой юу?

Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Надад юу ч хэрэггүй. Надад бэлэг өгөх хэрэггүй. Миний чамд бэлдсэн бэлэг их онцгой бэлэг. Гэхдээ одоо хэлэхгүй ээ. Одоохондоо нууц. Өнөө орой хийх вэ?

Хан: Өдөр нь Хятадын асуудлаар завгүй. Орой болохоор төвийн асуудлыг шийдэж байгаа.

Тон: Аан.

Хан: Сэтгэлээр уначихсан уу?

Тон: Үгүй ээ, үгүй. Завгүйг чинь мэдэж байгаа.

Хан: Өдөржин өрөөндөө байдаг юм чинь. Маргааш бэлтгэл хийдэг интернэт кафе руу хамт явах уу?

Тон: Болох юм уу? тэгье л дээ.

Хан: Тэгвэл эртхэн очиж амар.

Тон: За. Удаан ажиллах хэрэггүй. Биеэ бодох хэрэгтэй шүү.

Хан: За...

****************

Ву: Унтаагүй юм уу? Ийм сайхан далайн эрэг дээр ирчихээд ерөөсөө амрахгүй юм?

Хан: Бид нар амрахаар биш, бэлтгэл хийхээр ирсэн.

Ву: Шао Митай ярилцсан уу? Үнэхээр хоёрдугаар багаас хүн авах юм уу? Шао Мигийн үнэлгээ нь...

Хан: Энэ талаар ярих хэрэггүй. Манай багт ирэхгүй гэсэн. Миний саналаас татгалзсан.

Ву: Үнэнийг хэлэхэд,  би танаас нэг юм асуухыг хүсдэг байсан.

Хан: Асуу.

Ву: Жинхэнэ аваргын титмийг манай баг аваасай гэж хүсч байна уу? Эсвэл СП аваасай гэж хүсч байна уу? Нэг нь л аварга болно. Бүгд аварга болохыг хүсч байгаа. Таныг бүх шийдвэрээ КК-г бодож гаргаасай гэж хүсч байна. Нөхөрлөлийн төлөө биш.

Хан: Чи хэзээнээс надад заадаг болоо вэ? Бас, намайг мэдэхгүй гэж үү? Хурдан явж унт.

Ву: Унтлаа.

*************

Бүгд: Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга.  Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга. Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга. Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга. Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга.

Тон: Өдөр болгон ингэдэг юм уу?

Хан:  Бараг л.

Тон: Дээр үед тэгдэг байсан уу? Та нар ингэдэг байсан уу?

Хан: Бид нар уу? Бид мэргэжлийн байгаагүй. Өдөр шөнөгүй тоглож, бэлддэг байсан. Гэдэс өвдөх, нойргүй хонох гээд сүүлдээ дасчихдаг юм.

Тон: Тэр үнэн шүү. Би багадаа биеийн тамирын хичээлд дургүй байсан. Ядрахаараа зугтчихдаг байсан болохоор миний эрүүл мэнд сайнгүй байсан. Сүүлд н дасгал хөдөлгөөн чухал гэдгийг ойлгосон. Хар л даа. Би эрүүл байгаа биз дээ. Би намхан байсан чинь дасгал хийсээр байгаад жаахан өндөр болчихсон.

Хан: 800м-т хэр хурдан гүйдэг вэ?

Тон: хоёр минут гучин секунд.

Хан: Сайн уу, муу юу?

Тон: 100онооноос л илүү.

Бүгд: Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга.  

Хан: Хурдан гүйгээд...

Бүгд: Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга. Нэг, хоёр.

Бүгд Тон: Нэг, хоёр. КК аварга. Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга. Нэг, хоёр. Нэг, хоёр. КК аварга.

Грант: Демо. Демо.  Ганц балгуулчих. Сайн сав байна шүү. Асгардаггүй юм байна шд.

Дай: Сайн байгаа биз?

Грант: Сайн юм аа. Технологийн дэвшил хурдацтай байна шүү. Хөөх. Ус хүртэл өөрчлөгдчих гэж.

Хан: Та нараас бусад нь өөрчлөгдөөд байна.

17-р анги төгсөв.

Back to episodes Go home