Go Go Squid 16

Go Go Squid! EP16

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Жо: эм, сэтгүүлч Жоу Шан

 

16-р анги.  

Оу: Хөөх. Баярлалаа, ахлагч аа.

Соло:  Олон жил өнгөрчихөөд байхад ахлагч аа гэнэ шүү.

Ми: Хөгшрөөд явж чадахгүй болсон ч гэсэн чамайг ахлагч аа  гэж дуудвал хичнээн романт

Соло:  Тоглохоо боль оо. За алив...

Оу: Алив. Идэцгээе.

Эр: Сайн байна уу. Ми Шаофейд илгээмж авчирлаа.

Соло:  Хэн явуулсан юм?

Эр: Хан Шаняан.

Соло:  Аан, баярлалаа.

Оу: Манай Сычуаны халуун тогоог хаана ч гүйцэхгүй.

Соло:  Шао Ми.

Ми: Аан?

Соло:  Чамд бэлэг ирж.

Ми: Хэнээс?

Оу: Хэнээс вэ? Фенээс үү?

Ми: Хэн юм?

Соло:  Хан Шаняанаас.

 Ми: Хөгшин Хан.

Оу: Хөгшин Ханы явуулсан бэлэг ирчихлээ. Ай Чиний бэлэг хаана байна?

Ми: Алагч аа. Надад нэг санаа байна. Ай Чин ганц бие байгаа. Та нар нөгөө... бодож үзээгүй юу?

Соло:  Өнгөрсөн хэрэг.

Оу: Хөөе. Санаж байна уу? Намайг Сычуанаас ирэхэд хоёулаа Бээжинд яг нэг өдөр ирсэн дээ. Тэгээд Шанхайд бүгд хамтдаа ирээд л. Тэр үед би заавал амжилтанд хүрнэ гэж бодож байсан. Одоо бодох нь ээ, би ч гэнэн байж дээ.

Ми: Тэр өдрийг яаж мартах вэ дээ.  Галт тэрэгнээс буухдаа л чамайг зогсоолын цэцгийн мандлын дэргэд зогсож байхыг чинь харсан. Сэтгэл хичнээн хөдөлсөн гээч. Намайг Солог олохгүй байх гэж бодоод хүлээж байна даа, гэж бодсон. Тэгээд автобусны тасалбар авах гэсэн чинь чи мөнгөгүй болохоор л намайг хүлээж байсан байна лээ шд.

Оу: Өөдгүй амьтан. Яахаараа дандаа энийг ярьж байдаг юм? Дахиад ярих юм бол би уурлана шүү.

Ми: тоглосон юм аа, тоглосон юм.

Соло:  Өнөөдөр Ай Чинийг дуудаагүй шалтгаан нь... Нэгд, эрчүүдээрээ цуглахыг хүссэн юм. Хоёрт,  та хоёртой ярих чухал  юм байна.

Оу: Олон жил ах дүү гэж явчихаад хэлэх юм байвал шууд хэл л дээ. Яасан?

Соло:  Та нар Шанхайд ирэхдээ гэрийнхэндээ юу гэж хэлсэн бэ?

Оу: Би юу ч хэлээгүй. Ээж намйаг мэддэг болохоор. Тэгээд ч ээжид хэлсэн ч ойлгохгүй. Намайг системийн шалгагч хийж байсныг мэднэ дээ. Амьдралаа залгуулдаг байсан юм. Намайг өөр газар компьютер тоглохоор явчихаж гэж бодож байгаа. 

Соло:  Шао Ми, чи юу гэсэн?

Ми: Би ээжтэйгээ муудалцчихаад ирсэн. Дэлгүүрт ажилламааргүй байна гээд хэлчихсэн. Хүн насаараа жижиг газар амьдарч болохгүй биз дээ. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн Хан Шаняан шиг аварга болохыг хүсч байна. Яасан бэ, ахлагч аа. Зүгээр л хэлээч дээ. Хэл л дээ.

Соло:  Үнэнийг хэлэхэд сая Норвегид болсон нэгийн эсрэг нэг тоглолтын тухай ярих гэсэн юм.

Ми: Чи бид нарын босс. Загнах хэрэгтэй бол загна л даа.

Соло:  Та нар залуу биш гэдгийг мэднэ ээ. Та хоёрыг өсвөр насны хүүхдүүд, залуустай тэмцээнд оруулах нь шударга биш хэрэг. Гэхдээ Шао Ми, чиний үзүүлэлт сайжрахгүй бол... чамайг нэгдүгээр багаас гаргах  болох нь... Клубээс Си Ти Эфт онцгой анхаарал хандуулж байгаа нь... сайн ч талтай, муу ч талтай. Томчууд анхаарал хандуулбал бидэнд санхүүжилт ирж, та нарын цалин, дотуур байр, бэлтгэлийн өрөө гээд бүгд сайжирна. Гэхдээ  санхүүжилт сайн байх тусам дарамт шахалт их байх болно. Тийм болохоор сайн хичээх хэрэгтэй байна. Хичээл зүтгэлийнхээ үр дүнг харуулах хэрэгтэй.

Ми: Ойлголоо. Яагаад байгаа юм бэ? Хурдан идээч.

Оу: Чи идээгүй байхад бид нар яаж идэх юм? Чиний төрсөн өдөр биз дээ.

Соло: Бид хөгширч байна шүү.

Оу: Алив, ямар бялуу байна, харъя. Хан Шаняан ямар бялуу явуулсныг харъя.

Соло:  Алив, лаа нь хаана байна?

Оу: Хүн идчихнэ гэж айсан юм байх даа, сүрхий уясан байна шүү.

***************

97: Босс?

Хан: Аан?

97: Сэтгэл чинь таагүй байна уу? Би таныг аргадаж өгөх үү?

Хан: Өнөөдөр тийм их завтай байгаа юм уу?

97: Намайг КК-д ороход та надаас яагаад энэ салбарыг сонгосон бэ гэж асуусан. Би хариулаагүй.

Хан: Одоо хариулах гэж байгаа юм уу?

97: Ингэж хэлье. Танай үеийнхэн бидний үеийнхэнд маш том нөлөө үзүүлсэн. Ву Бай Ай Чинээс болж Си Ти Эфт орсон. Грант  Солог биширч, Солог өрсөлдөгчөө гэж боддог.

Хан: Гол юмаа хэл.

97: Би танаас болж орсон.

Хан: Жагсаалтын эхэнд бичигдэж үзээгүй байж намайг шүтдэг гэж хэлэх гээ юу? Би зодог тайлахаасаа өмнө шилдэг тоглогч байсан юм шүү.

97: Босс, гомдоож байна шүү.

Хан: Чамайг гомдоох гэж хэлж байгаа юм биш. Би чамд илүү өндөр найдлага тавьж байгаа. Ойлгосон уу?

97: Ойлголоо. Баяралалаа, босс. Үнэнийг хэлэхэд тэр үед та миний чадварыг олж хараагүй байсан бол би одоо ч гэсэн юу хийхээ мэдэхгүй явж байгаа байх. Юу хийхээ, яахаа мэдэхгүй байх байсан биз. Азаар та надад хэрэгтэй  хүн гэдэгээ харуулах боломж өгсөн. Энэ үнэхээр сайхан мэдрэмж.

Хан: Хичээгээрэй.

97: Босс. Өнөөдөр Ми Шаофейгийн төрсөн өдөр. Утсаар ярихгүй юм уу?

Хан: Хурдан явж, унт.

97: Босс, бид нар байгаа шүү. Үхсэн ч, сэхсэн ч хамтдаа.

Соло Ми Оу: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хан: Чамайг дэлхийн тавцан дээр эргэн ирэхийг хүлээж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Хан Шаняан.

Оу: Хүслээ хэл л дээ. Яагаад утсаа хараад байгаа юм? Хурдал...

Ми: За. Хүслээ хэлье.

Соло: Лаагаа үлээ.

Ми: За...

Соло: Төрсөн өдрийн мэнд хүргэе.  

Оу: Баяр хүргэе.

*************

Жо: Ирж байна.

Соло: Жоу Шан. Хүлээлгэсэнд уучлаарай. Хар салхинаас болоод... нислэг хойшлошдчихлоо.

Ми: Сайн уу.

Жо: Сайн уу.

Оу: Сайн уу.

Жо: Уулзалгүй удсан байна, Соло ахлагч аа. Царайлаг хэвээрээ байна шүү.  

Соло:  Үгүй ээ, хөгширчихөөд байхад.

Оу: Чи ч гэсэн, улам хөөрхөн болчихож.

Жо: Шинээр нээгдсэн Атлантис зочид буудал та нарт таалагдана гэж найдъя.  Бэлтгэлээ хийхээс гадна уйдах зав гарахгүй гэж амалъя.

Соло: За. Бүгдээрээ анхаараарай. Наашаа  хүрээд ир, би танилцуулъя. Энэ үзэгслэнтэй бүсгүй бол Си Ти Эф байгуулагдсан үеэс л Си Ти Эф сэтгүүлийн редактор байсан хүн. Хэдэн жилийн өмнө намайг Соло багийн ахлагч байхад надаас ярилцлага авч байсан юм. Бас бид нартай олон удаа бэлтгэлд гарч, бид нарын тухай нийтлэл бичиж байсан. Бүгдээрээ алга ташиж хүндэтгэл илэрхийлцэгээе.

Эр эр эр: Сайн байна уу. сайн уу.

Жо: Бүгдээрээ сайн уу. баярлалаа.

Ай: Жоу Шан, уулзалгүй удсан байна шүү.

Жо: уулзалгүй удсан байна.

Ай: Хэтэрхий даруухан танилцуулга байна. Тэр үед манай Соло баг Си Ти Эфт хурдан танигдаж алдартай болсон нь бидний хичээл зүтгэлээс гадна Жоу Шаны ач байсан юм. Өдөр болгон нийтлэл бичдэг байсан. Тэрний оруулсан хувь нэмэр их шүү.

Оу: Тэр юу ч биш. Хан Шаняаны үнэнч фен. Хан Шаняаныг зургийг гоё авдаг байсан болохоор би атаархдаг байлаа шд.

Ми: Худлаа яриад л, царай муутай болохоороо л атаархдаг байсан байж.

Хан: Олон жил өнгөрчихөөд байхад нууцаар зураг авахаа болиогүй юм уу?

Жо: Нууцаар авахгүй бол чи авуулахгүй биз дээ? Тэгээд ч, тэр тусмаа царайлаг гарна. Саняад тавтай морил, Шаняан.

Хан: Тээшээ авцагаа.

М: Явцагаая.

Жо: Энэ өрөөний чинь карт.

Соло: Баярлалаа.

Ай: Баярлалаа.

Жо: Зүгээр ээ.

М:  Ирээд өрөөнийхөө түлхүүрийг аваарай.

Эр: За.

Соло: бүгдээрээ өрөөнийхөө түлхүүрийг аваарай.

Эр: За.

М: Өдөр болгон тамирчдын жагсаалтыг онлайнаар гаргана. Боссынхоо урмыг хугалж болохгүй шүү. За юу?

97: За.

М: Чиний өрөөг Жоу Шан захиалсан. Түлхүүр нь ирээгүй байна. Чи өөрөө авчих.

Хан: Түлхүүрээ авчихсан бол өрөөндөө ороод амар. Бэлтгэлдээ бэлд.

М: За, явцагаая.  Бид нар  явлаа шүү.

Жо: За тэгвэл удахгүй уулзъя.

Соло: За, тэгье.

Жо: Сайн уу, Шаняан. Энэ Хятадын Си Ти Эфийн анхны элит бэлтгэл. “Си Ти Эф Вийкли” хамтран зохион байгуулахаас гадна энэ ажлыг сурталчлах гол компаниар ажиллаж байгаа. Би энэ төслийг хариуцсан менежер болохоор та нарыг хариуцаж ажиллана.

Хан: Нуршуу байна. Юу ч ойлгосонгүй, ойлгох ч хүсэл алга.

Жо: Зүгээр ээ. Тэгэх ч байх гэж бодсон  юм. Гэхдээ асуух юм гарвал хүссэн үедээ надаас асуугаарай. Би шинэ нэрийн хуудсаа өгье. Чи ВиЧат, Вейбо байнга ашигладаггүй болохоор чамтай холбоо барих амаргүй юм аа. Гэхдээ би хэвлэлийн салбарт байдаг болохоор чиний талаар багагүй мэдээлэл цуглуулсан. Чамайг хүнтэй үерхэж байгаа гэсэн. Энэ баттай мэдээлэл биш л дээ. Хамт ажилладаг хүнээсээ сонссон юм. Тэр хүн Гуанжоугийн стадионд...

Хан: Шаардлага гарвал манай менежертэй уулзаарай. Надад төвөг удах хэрэггүй.

Жо: За, ойлголоо. Би очоод өрөөний чинь түлхүүрийг аваад ирье. Чамд тусгайлан зориулж бэлдсэн өрөө.

Хан: Баярлалаа.

Жо: Зүгээр ээ.

****************

Ш: Энэ. Цагийн хуваарь. Байнгын бэлтгэлтэй байна. Мэдээж, галын наадам гээд амралт зугаалга төлөвлөсөн байгаа.

Хан: Тоглоод байгаа юм уу? Тоглож наргиж хүүхдүүдийн цагийг дэмий үрэх гээ юу?

Ш: Хан Шаняан, жаахан мэдрэмжтэй бай л даа. Энийг хар даа. Энийг хар. 24цаг бэлтгэл хийж болохгүй  биз дээ? Хичнээн хүүхдүүд ч гэсэн амарч, зугаацах цаг хэрэгтэй шд.

Хан: Бүх зүйл хэмжээ хязгаартай. Тоглож наргихад хамаг хүчээ зарцуулчихаад хэзээ бэлтгэлээ хийх юм?

Ш: За за за. Бүгдийг нь хасчихъя. За юу?

Соло: Шиан захирал аа.

Ш: Аан?

Соло: Чөлөөтэй өнгөрөөх цаг арай л их байна. Багийн тэмцээн хаяанд ирчихээд байна. Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол багийг удирдахад хэцүү.

Ш: За за, та нарын хэлснээр болог. Энэ бэлтгэлийг “Си Ти Эф Вийкли” зохион байгуулж байгаа. Хэлэх зүйл байгаа бол тэдний менежер Жоу Шантай ярилц. Тэр ирж байна. Сайн уу, Жоу Шан. Наашаа суу.

Жо: Энэ. Та хоёрын өрөөний түлхүүр.

Соло: Баярлалаа.

Жо: Та нар гэрээгээ уншаад танилцчихсан уу? Бид нар Элит бэлтгэлийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Дундаас нь орхиж, явж болохгүй. Тэгж байж зохион байгуулагчдын сэтгэлд хүрэх болно. Та хоёроос гадна багийн чинь тамирчид Си Ти Эфт манай улсыг төлөөлөх одууд шүү дээ. Тийм үү?

Соло: Жоу Шан, санаа зоволтгүй. Тэгэлгүй яах вэ.

Жо: Намайг бодоод бэлтгэлийн үеэр муудалцалгүй, бэлтгэлээ хийнгээ, амраад аваарай.

Хан: Санаа битгий зов. Би яах гэж ирсэнэ сайн мэднэ. Явлаа.

Соло: Авч болно оо.  

Ш: За.

****************

Ми: Хөөх. Халим байна хар даа.

Ай: Бүр айчихлаа. Жоу Шаныг надаас ярилцлага авна гэвэл яанаа л гэж бодож байлаа. Яагаад гэдгийг мэдэх үү?

Ми Оу Эр: Яагаад?

Ай: Ярилцлага  эхэллээ л бол Хан Шаняаны тухай асуудаг юм.

Оу: Хөгшин Хан яаж тэгж үнэнч фенүүдтэй болсныг би ерөөсөө ойлгохгүй юм.

Ай: Царайлаг юм чинь.

Эр: Тийм ээ.

Оу: Нэг багт байсан байж яагаад надад байдаггүй юм бэ?

Ми: Оу Чиан, сайн сонс. Их зан гаргаж чадах юм бол хүмүүс чамд дурлана.

Оу: Их зан? Би чадна шд.

Ми: Тэг л дээ.

Оу: Эхлээд, толгой үргэлж 60хэм налуу.

Ми: Дахиад жаахан. Дахиад...

Оу: Дахиад уу?

Ми: Болж байна. Духаа. Үрчийлгээч.

Эр: болж байна, болж байна.

Ми: Харц чинь... Чихэр ид. Чихэр ид.

Эр: Яг ингэж хөдөлдөг шд.

Ми: Тийм ээ.

Ай: Чигчий хуруугаа эгцхэн...

Ми: Чихрээ ид.

Ай: Тийм инээдтэй байна уу?

Оу: Адилхан байгаа биз дээ?

Ай: Жаахан өндөр байсан бол адилхан харагдах байсан байх аа.

************

Тон:10. 9. 8.7. 6. 5. 4. 3. 2. 1.  Амралтын цаг. Амралтын цаг.  Ажил чинь дууссан уу? Чат бичих завтай болсон уу? Би чамд саад болохгүй бас бичих шаардлагагүй арга бодож олсон. Видео коол хийж болно.

Хан: Итгэлтэй байна уу?

Тон: За, тэгвэл хамаагүй амар...

Хан: Харагдаж байна уу?

Тон: Харагдаж байна.

Хан: Ингэвэл дээр байна уу?

Тон: Тийм ээ.

Хан: Би өдөржин хуралтай байсан болохоор хоолой аргаад байна.

Тон: Зүгээр ээ, зүгээр. Ярих хэрэггүй. Зүгээр л ингээд байхад болно. Зүгээр.

Хан: Би жаахан тэмцээний бичлэг үзээдэхье. Чи хийх юм байвал хийж бай. 

Тон:  Тэгье, тэгье. Ажлаа хий, намайг тоох хэрэггүй. Зүгээр.

Хан: Урт бичлэг болохоор чамд саад болохгүйн тулд би дууг нь хаачихъя. Тэгэх үү?

Тон: Тэг тэг тэг. Асуудалгүй.

Жо: Сюрприз. Хөөрхөн байна уу? Зочид буудлаас энийг бэлэглэж байгаа юм.

Хан:    Юу болоо вэ?

Жо: Би эд нарын хаана байдгийг хэлж чадна шүү.

Хан: Наанаа зогс.

Жо: Би далайн морь олоход чинь тусалъя.

Хан: Зогсооч.

Жо: Хурдан хүрээд ир.

Хан: Зогс.

Жо: Хурдал л даа. Далайн морьхон. Хаана байна аа, халим аа?

Тон: Хан Шаняан? Хан Шаняан?

Хан: Хэлэх юм байхгүй бол хурдан яв. Би амармаар байна.

Жо: Хөөе. Халимны хаана байгааг надаар хэлүүлэхгүй бол чи олж чадахгүй. Тэгээд ч далайн морь жижигхэн байдаг юм. Тийм биз дээ?

Хан: Надад хамаагүй.

Жо: За за. Энийг ав. Тэвэрчихсэн чинь хөөрхөн харагдаж байна.

Тон: Хан Шаняан? Хан Шаняан?

Жо: Суу л даа. Чамтай ярих чухал юм байна. Би нэг эргэлзээтэй зүйлийн талаар ярих гэсэн юм. Өнөөдөр би Шиан захиралтай жаахан ярилцсан. Гэхдээ би  ч гэсэн сайн мэдэхгүй байна. Ми Шаофейгийн тухай.

Хан: Ми Шаофей?

Жо: Шао Ми СП-д очсон ч гэсэн чи санаа тавдагийг би мэднэ. Тийм үү?

Тон: Хан Шаняан? Намайг харж байна уу, Хан Шаняан? Хан Шаняан.

Жо: Хөөе. Түлхэхээ боль л доо. Ми Шаофей Норвегид болсон тэмцээний үеэр сайн тоглож чадаагүй. СП-ийн удирдлагууд сэтгэл дундуур байгаа болохоор тэрнийг хоёрдугаар багт оруулахыг хүсч байгаа. Би хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад тэрний жагсаалтыг дээшлүүлж болох л юм.

Хан: Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? КК-ийн Хятадын төлөөлөгчтэй ярилцаж байна. Ми Шаофейгийн үнэлгээг өсгөх юм бол олон мэргэжлийн тамирчны үнэлгээнд муугаар нөлөөлнө. Намайг ийм юмыг зөвшөөрнө гэж бодоо юу? Тэгээд ч Си Ти Эф бол маш чухал салбар. Шударга, ил тод тэмцээн. Гаргаж байгаа үйлдэл чинь  жигшмээр биш байна уу? Би өөрөө Си Ти Эфийн оролцогч байсан. Миний хамгийн их үзэн яддаг зүйл бол “нууц хуйвалдаан”.  

Жо: Гэхдээ Ми Шаофейгийн нас нь явж байгаа. Ирэх жил зодог тайлах болно. Энийг бодож үзсэн үү? Тэрнийг хоёрдугаар багт оруулчихвал.. дахиад финалын шатанд оролцох эрхгүй болно.

********************

Дай: Өрөөнийх нь дугаар хэд гэлээ?

97: Юун өрөөний дугаар вэ? Посейдон усан доорх өрөө, за юу? Өнөөдөр би сайнм байж чадаагүй. Босс намайг загнах байх даа.

Дай: Бэр эгч энд байсан бол  сайхан байхгүй юу.

Грант: Нэмэргүй байх аа. Тэр хоёрыг хосуудын хувьд таарамжгүй өдөр таарчихвал бид нар л зовно биз дээ?

Дай: “хосуудын хувьд таарамжгүй өдөр” гэнэ ээ? Хөөе.  Хосуудын хувьд таарамжгүй өдөр гэж юу юм?

Грант: Тэнэг юм уу?

97: Э  э энэ энэ энэ юун авгалдай вэ?

Жо: Хөөе. Намайг энэнээс гаргаад өгөөч?

Дай: Яагаад боссын өрөөний үүдэн дээр ингээд байж байдаг билээ?

97: Чшш...

Жо: Баярлалаа.

Грант: Сайн байна уу. Намайг Грант гэдэг. Гар барьж болох уу?

Жо: Грант, би гар барьж чадах юм шиг байна уу?

Грант: Демо.

Дай: Аан?

Грант:Нааш ир. Хаалга нээ.

Дай: Ийм  юмыг... яагаад заавал би гэж?

Грант: Хурдал.

Дай: Бо босс...

97: Босс, энд авгалдай байна.

Хан: Ороод ир.

Бүгд: За...

97:  баяртай.

Грант: Баяртай.

Жо: Хөөе. Хөөе. Намайг гаргаад өг л дөө.

Дай: Боссын өрөө ч аргагүй л тансаг юм аа. Хар даа. Энд ч гэсэн загаснууд байна. Хай эверибоди.

97:  Тэнэг гэдэг нь.  

Хан: Надад буцах онгоцны тасалбар захиалаад өг. Бас хүлээн авах дээр очоод өөр өрөө захиалчихаарай.

97: Хэнд?

Хан: Тон Ниан.

Грант: Босс, санаад байгаа юм уу? Хол байх тусам хайр хүчтэй болдог юм. Тэгээд ч охидууд салдаггүй эрчүүдэд дургүй байдаг юм.

Хан: Бушуул аа.

Дай: Босс, санаа зоволтгүй. Уурлах хэрэггүй Аппликейшн гарчихсан болохоор шууд захиалчихаж болно. За, болчихлоо.

Грант: Амархан юм аа.

Дай: Нээрээ, бэр эгч хэр удаан байх юм?

Хан: Юу ч гэсэн амралтын өдрүүдээр захиалчих.

Дай: Та гэнэтхэн яагаад ингээд байгаа юм?

97: Бэр эгчийг санаад л тэгж байхгүй юу, юуг нь асуудаг юм?

Хан: Грант, чи илүү туршлагатай. Яаж эмэгтэй хүнд... яаж итгэл төрүүлэх вэ?

Грант: Та яг зөв хүнээсээ асуулаа.

*****************

Яа: Тон Ниан, юу хийж байгаа юм? Шүршүүрт орохгүй юм уу?

Хан: Регистрийнхээ дугаарыг?

Тон: Регистрийн дугаар гэнэ ээ?

Эм: Регистрийнхээ дугаарыг хамаагүй өгч болохгүй шүү. Луйварчдаас болгоомжлох хэрэгтэй.

Тон: Үгүй ээ. Манай найз байна. Зүгээр.

Яа: Регистрийн дугаараар чинь яах гэж байгаа юм? Чи арай...

Тон: Юугаа яриад байгаа юм бэ? Биш ээ. Би мэдэхгүй.

Яа: Мөн дөө.

Эм: Юуг нь мэдэхгүй байж өгчихөж байгаа юм уу?

Тон: Би...

Яа: тэр сандарч байгааг нь хараад байгаарай. Чи хэзээ танилцуулах юм бэ? Би шалгаад өгье.  Чи нэг л сэжигтэй байна даа.

Тон: Яасан хэрэгт дуртай юм? Ингэхэд ер нь нарт ямар хамаатай юм бэ?

Яа: Сэжигтэй л байна даа.

Тон: боль боль боль.

Яа: Яах арагүй сэжигтэй байна.

Бичиг: Хатагтай Тон Ниан таны нислэгийн дугаар Си Эй 5183 Шанхайн нисэх буудлаас 08:30-11:40-д хөөрнө.

Тон: Байна уу?

Хан: Байна уу? Мессеж ирсэн үү?

Тон: Тийм.

Хан: Төлөвлөсөн ажил байхгүй бол ирээд хэд хоног амарч байгаад яв. Амралт гээд бодчих.

Тон: Түрүүний эмэгтэй хэн юм?

Хан: Галзуу өвчтэй хүн.

Тон: Галзуу өвчтэй хүн? Тасалбар захиалчихсан болохоор очъё.

Хан: Өөр өрөө захиалчихсан, тусдаа өрөөнд унтах болохоор санаа зоволтгүй.

Тон: Тэрэнд санаа зовоогүй ээ. Би...

Хан: За. Тохирлоо.

Грант: Тэрийг хар даа. Халим байна.

Хан: Хийх юм байхгүй бол хурдан явцагаа. Битгий энд суугаад бай.

Грант: Босс, тусдаа өрөө захиалаад дэмий юм биш үү?

Хан: Та нарт ямар хамаатай юм? Хурдан яв.

Грант: Явъя явъя.

97: Баяртай.

Грант: Бай.

Дай: Бай бай...

**************

Яа: Саняа?

Тон: Би маргааш явна. Цаг бага байна.

Яа: Тийм хурдан уу?

Тон: Чухал хэрэг.

Яа: Юун чухал хэрэг вэ?  Бороо орохгүй байж магадгүй, гэхдээ л нартай байгаа. Энийг аваад яв.

Тон: Баярлалаа.

Яа: Котекс аваад яв, юмыг яаж мэдэх вэ.

**************

Тон: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Тон: Байна уу? Хан Шаняан, би ирчихлээ. Би зочид буудлын үүдэн дээр байна.

Хан: Түр хүлээж бай, би одоохон.

Тон: Зүгээр ээ, зүгээр. Яарах хэрэггүй. Би дотор хүлээж байя. Хан Шаняан.

Хан: Тон Ниан.

Тон: Хан Шаняан.

Жо: Шаняан.

Тон: Тэр эмэгтэй...

Жо: Би бүгдэд нь хавчтай хоол бэлдүүлсэн. Сайн ажилласан болохоор хүний тоогоор том хавч бэлдсэн.

Бүгд: Хөөх.

Оу: Хавч гэж байна.

Ми: Хавч хавч хавч.

Хан: Баярлалаа.

1: Битгий түлхээд бай л даа. Зүгээр бай л даа.

Хан: Ирчихсэн үү?

Тон: Тийм.

Хан: Удаан хүлээсэн үү?

Тон: Үгүй ээ, үгүй.

Хан: Өрөөг чинь захиалчихсан. Дагаад яв.

Тон: За.

Эр: Юу болоод байна аа? Тэр хэн юм бэ?

Ми: Дарс байгаа юу? Хөөе.

Жо: Аан?

Ми: Дарс байгаа юу?

Жо: Тийм ээ, тийм тийм. Дарс байгаа, байгаа.

Соло: Бүгд өлсчихсөн байна.

Тон: Хөөх. Хөөрхөн юм аа... Тэр загаснууд хөөрхөн юм аа. Яасан бэ?

Хан: Наашаа бол...

Тон: Баярлалаа.

Хан: Болгоомжтой явж бай. Үдээс чинь тайлагдчихсан байна. Тээглэж унавал яана?

Тон: За.

Хан: Явъя... Энэ чиний өрөө. Энэ өрөөний түлхүүр.

Тон: Баярлалаа. Чиний өрөө аль юм?

Хан: Миний өрөө энд биш. Доод давхарт.

Тон: За... Хөөх. Том юм аа. Тэнд цэцэрлэгт хүрээлэн байгаа юм уу? Их том зочид буудал болохоор зүг чиг олохдоо муу болохоор би төөрчихөж магадгүй  юм байна.

Хан: Надад утасныхаа  Ай Ди кодыг өгчих.

Тон: Яах гэж?

Хан: Хэрэг болно.

Тон: Ай Ди нь... Тон Ниан дээр нь миний төрсөн өдөр. 0320. Нууц үг нь...

Хан: Нууц үгээ мартчихсан юм уу?

Тон: Нууц үг  нь чиний төрсөн өдөр.

Хан: За... Буруу байна.

Тон: Хэлж дуусаагүй байна. Чиний төрсөн өдөр, миний төрсөн өдөр. 02140320.

Хан: Гадагшаа гарахаараа утсаа заавал авч яваарай. Тэгвэл би чамайг амархан олно. Чамайг хянах гээгүй юм шүү. Зоччид буудал том болохоор төөрчихөж магадгүй гэсэн болохоор чинь, чамайг муу хүнтэй таарч магадгүй гээд тэгж байгаа юм. Миний араас Саняад ганцаараа ирсэн болохоор би чамайг хамгаалах ёстой. Бас, би байршил заагчаа асаачихсан. Тийм болохоор чи ч гэсэн намайг олж болно.

Тон: Ийм юм мэддэг гэж мэдээгүй юм байна.

Хан: Грант зааж өгсөн юм. Удаан нисээд ядарсан байх. Эртхэн амар даа, би явлаа.

Тон: Тэгвэл би маргааш юу хийх вэ?

Хан: Энд үзэх юм их байгаа, хүссэн юмаа хийж болно. Баяртай.

Тон: Ба... баяртай. Баяртай... Том юм аа. Нүдний тень. Хацар өнгөлөгч. Хөмсөгний харандаа. Багс... Хан Шаняан намайг шумбахаар авч явах бол уу? Энийг авчирсан нь сайн болж.

*******************

Хан: Би удахгүй энд хуралд сууна. Чи яваад юм үзэж бай. Уйдаад байвал эргээд ирээрэй.

Тон: За. Надад санаа зовох хэрэггүй. Ажлаа хйи.

Хан: Энийг аваад яв. Энэ байхад дураараа орж гарч болно.

Тон: Санаа зоволтгүй.

Хан: Болгоомжтой байгаарай.

Ай: Грант.

Грант: Аан?

Ай: Босс чинь найз охиноо авчирсанх юм уу?

Грант: Тийм ээ. Тэр байна. Сайн уу, бэр эгч ээ.

Ву:  Хамт кофе уух уу?

Ай: Би дараа ирье.

Грант: Ахлагч аа. Эсрэг багийн менежерийг ширтэхээ болихгүй юм уу? Сонс. Энийг зүүчих. Нууцаар хар.

Ву: Бэлтгэлээ хийе.

Грант: Аан? Гэхдээ... Догь царай гаргаж гэнэ.

*************

Ай: Тон Ниан.

Тон: Аан? Ай Чин?

Ай: Ажилчны үнэмлэх байна.

Тон: Хан Шаняан өгсөн юм.

Ай: Ажлын байр гэдэг дээр нь яагаад юу ч байхгүй байгаа юм? Минийхийг хар даа.

Грант: Ахлагч аа. Догь царайлах хэрэггүй. Хөөе...

Тон: Мэдэхгүй ээ. Надад өгөхдөө л юм бичээгүй хоосон байсан

Ай: Ажлын байрыг бичээгүй бол чамайг хамаагүй явуулахгүй.

Тон: Тийм үү? Тэгвэл юу гэж бичих вэ?

Ай: Харин  ээ... Гэр бүлийн гишүүн.

Тон: Тэр... Хамаагүй тэгж бичиж болохгүй байх аа.

Ай: Сүртэй юм биш ээ. Хан Шаняанд “ энд гэр бүлийн гишүүн гээд бичээд өг. Бичиж өгөхгүй бол дараа цуг явахгүй шүү” гээд хэлчих. Хоёулаа жаахан ярилцах уу? Олон удаа таарч байгаа мөртлөө тухтай ярилцаж байгаагүй юм байна.

Тон: Мэдээж, бололгүй яах вэы. Харин ч тантай ярилцвал сайхан байх болно.  Харин ч би дуртай байна.

Ай: Тэгвэл би кофегоор дайлъя.

Тон: Баярлалаа.

Ай: Явъя.

Тон: За...

Ай: Хан Шаняан та хоёр олон насны зөрөөтэй байх тийм ээ?

Тон: Надаас арваар ах.

Ай: Тийм олон уу?

Тон: Тийм.

Ай: Тэгвэл чи фен нь биш юм байна. Хан Шаняан 21 настай байхдаа алдартай болсон. Тэр үед... чи 11-тэй байсан юм уу?

Тон: Тийм.  Би Си Ти Эф гэж юу байдгийг мэддэггүй байсан. Сонсож ч байгаагүй. Тийм болохоор фен нь байгаагүй. Гэхдээ тэрнийг мэддэг болсоноос хойш үнэнч фен болсон.

Ай: Үнэхээр төсөөлсөнгүй. Бид нар Ханыг өөртэйгөө адилхан хүнтэй учрах байх гэж боддог байсан. Тэр үед тэрэнд олон охид сайн байсан. Одоо ч гэсэн байгаа л даа. Тэгээд бид нар тэрэнд “Алуурчин” гэж хоч өгсөн юм. Өөрт нь сайн байсан бүх эмэгтэйчүүдийг “цавчаад хаячихдаг болохоор”.

Тон: Тэгвэл тэрэнд сайн хүн олон байдаг уу?

Ай: Тэгэлгүй дээ, хэн билээ дээ. Ган Год юм чинь.

16-р анги төгсөв.

 

Back to episodes Go home