GoGo Squid 15

Go Go Squid! EP15

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Эх: эм, Шаняаны хойд ээж

А: эм, Соло, КК багийн менежер хоёрын охин

Л: эм, Тон Нианы найз Лан Мей

 

15-р анги.  

Ж: Тон Ниан, чи өнөөдөр юу хийх вэ?

Тон: Өнөөдөр үү?

Ж: Тийм. Эртээд чи бид нарыг хоолоор дайлахдаа төрсөн өдрөө ярьж байснаа санаж байна уу?

Тон: Тийм ээ, санаж байна.

Ж: Өнөөдөр.

Тон: Аан.

Ж: Тэгвэл төрсөн өдрөө яаж тэмдэглэх юм?

Тон: Би... өнөөдөр тэмдэглэмээргүй байна. Найз охинтой болчихсон гэсэн, тэмдэглэж яах ч юм билээ? Буцаад ганц бие болсоноо, бас тэрний найз охинтой болсныг тэмдэглэлтэй биш.

Ж: Тон Ниан.  Би... удахгүй төгсөнө.      

Тон: Баяр хүргэе.

Ж: Тон Ниан, би... Би чамд бэлэг бэлдсэн. Тэгээд би... би би... би нөгөө...

Хан: Яагаад урвайчихсан юм?

Тон: Үгүй ээ.

Хан: Чи дээрэлхсэн үү?

Ж: Үгүй ээ. Би би дээд ангийн ах нь. Бид хоёр тэмцээнд хамт ордог юм. Ах аа, буруугаар ойлгох болохгүй шүү.

Хан: Эй Си Эмийн тэмцээн үү?

Ж: Та Эй Си Эм мэддэг юм уу?

Хан: Тэнд зогсож байгаа хүнтэй таарсан уу?

Ж: Аан... Би... би саначихлаа. Саначихлаа. Тэр... Тэр ч гэсэн Эй Си Эмд орж байсан. Хоёр Европ залуутай хамт байсан. Хоорондоо байнга Англиар яриад байсан. Дэлхийн аварга. Тон Ниан, дэлхийн аварга байна. Дэлхийн аварга болсон багийн ахлагч нь байна.

Хан: Дэлхийн аварга аа?

Ж: Тийм.

Хан: Аан. Тэрэнд ялагдсан бол ичих хэрэггүй. Залуу минь, ялагдлаа хүлээж сур. Одоо явж болох уу?

Тон: Хаашаа явах юм?

Хан: Гадуур явж байгаад, орой есөөс өмнө хүргээд өгье.

Ж: Тон Ниан...

Тон: Баяртай, Жэн Хуй. Миний сургууль дээр байгааг яаж мэдсэн юм?

Хан: Лан Мейгийн нөхрөөс асуусан чинь, тэр Лан Мейгээс асууж өгсөн.

Ву: Яасан олон тагнуултай юм.

Хан: Эй Си Эмийн дэлхийн аварга болсон гэсэн үү?

Ву: Сүртэй юм биш.

Хан: Тийм мундаг гэж мэдээгүй юм байна. Болгоомжтой байхгүй бол болохгүй юм байна.

Ву: Би гэр рүү хамт орохгүй. Машинаа зээлчих.

Хан: Яагаад орохгүй байгаа юм?

Ву: Зургаа дахь мэдрэхүй хол байсан нь дээр гээд байна.

Тон: Надад асуух юм байна. Гадуур явахгүй танай гэрт байх юм уу?

Хан: Өвөө чамайг хармаар байна гэсэн. Өөр арга байсангүй,  надад тусалчих.

Тон: Тийм үү? Би ч гэсэн өвөөг хармаар байна. Зүгээр ээ, би тусалъя.

Хан: Ганцхан удаа.  Дахиад тэгэхгүй.

Тон: Миний хэлэх ёстой үг баймаар юм? Бид хоёр явлаа шүү. Баяртай.

Хан: Дагуулаад ирлээ.

Тон: Өвөө сайн уу?

Өвөө: За, хүрээд ирэв үү. Ирчихсэн үү?

Тон: Өвөө.

Өвөө: Их завгүй байсан уу?

Тон: Үгүй ээ, үгүй. Зав гайгүй.

Өвөө: Шао Бай яасан?

Хан: Зугтчихсан.

Өвөө: Зугтсан?

Тон: Шао Бай... Шао Бай найзуудтайгаа уулзахаар явлаа гэсэн.

Өвөө: Аан...

Хан: Тэр хэзээ найзтай болчихсон юм бэ?

Өвөө: Би өнөөдөр анх удаа л стейк захиалж үзэж байна. Амттай үгүйг нь мэдэхгүй. Нээрэн... энэ бялууг Хан Шаняан авсан юм. Уг нь би стейк хийгээд өг гэсэн чинь тэр хэтэрхий төвөгтэй гэж хэлсэн.

Тон: Чи стейк хийж чаддаг юм уу?

Хан: Ганцаараа удаан амьдарвал олон зүйлд суралцдаг юм.

Өвөө: Ниан Ниан, өвөө нь ирэх 7хоногт буцаад Норвеги явна. Энэ удаа явчихвал Хятадад мөд ирэхгүй байх. Над шиг хөгшин хүнд онгоцоор удаан нисэх тохирохгүй. Нээрэн аав ээж хоёр чинь чамайг онгоцоор нисэхээс айдаг гэж байсан. Одоо ч гэсэн хэвээрээ юу?

Хан: Нисэхээс айдаг аа?

Тон: Нисэхээс айдаг аа? Би нисэхээс айдаггүй. Би сургуулийнхаа нэрийн өмнөөс гадаадад болдог тэмцээнүүдэд оролцдог. Онгоцоор байнга аялдаг.

Өвөө: Тийм үү? Хачин юм аа. Эртээд ээжид чинь чамайг завтай бол Норвегид очиж зугаалуулаарай гэж хэлсэн юм. Хан Шаняантай цуг яваарай. Тэгсэн чинь чамайг өндрөөс айдаг болохоор онгоцоор явж чаддаггүй гэсэн дээ.

Тон: Аан. Ээж намайг жаахан болохоор ганцаараа явбал өөрийгөө хамгаалж чадахгүй гэж боддог байх. Тэгээд л нисэхээс айдаг гэж хэлсэн байх. Бусад хүмүүст ч гэсэн тэгж хэлдэг байх.

Өвөө: Тэгвэл сайн байна. Сайн байна. Тэгвэл санаа зовох юм алга.

Тон: Санаа зовох оо?

Өвөө: Би хуримыг чинь энд хийх үү, гадаадад хийх үү гэж асуусан юм.

Тон: Хурим аа?

Хан: Бид нар хуримын талаар яриагүй.

Өвөө: Аан?

Хан: Цадчихлаа.

Өвөө: Байз байз байз. Чамайг хүнтэй танилцуулахаар чи дургүй гэсэн. Ниан Ниан шиг ийм сайхан охин байсаар байхад гэрлэхгүй гэх юм. Чи юу хүсээд байгаа юм? Хөөе хөөе. Хаачих нь вэ?

Хан: Видео хуралтай. Та нар хоолоо ид.

Өвөө: Хөөе хөөе. Хан Шаняан. Эргээд ир. Чамд хэлж байна шүү. Өнөөдөр Ниан Нианы төрсөн өдөр.

Тон: Өвөө, зүгээр ээ. Уурлах хэрэггүй. Би тантай хооллоё.

Өвөө: Өсвөр наснаасаа авахуулаар компьютер тоглохоос өөр юм мэдэхгүй. Өдий насалчихаад одоо хүртэл компьютер тоглохоос өөр юм мэдэхгүй. Би бүр яах ёстойгоо ч мэдэхээ байлаа.  Ниан Ниан миний ач хүү ийм болохоор чамд хэцүү байдаг байх.

Тон: Үгүй ээ, өвөө. Хэцүү юм байхгүй. Үнэнийг хэлэхэд би дуртай юмаа хийж байгааг нь харах дуртай.

Өвөө: Өмөөрөх хэрэггүй ээ. Анх компьютер тоглох эхлэхэд нь л санаа зовж байсан юм.   Ядаж л миний өөдөөс үг хэлдэггүй юм. Тиймгүй бол би аль хэдийн уурандаа багтарчихсан байгаа.

Тон: Өвөө, та буруугаар ойлгосон байх. Үнэнийг хэлэхэд тэр тоглоом биш ээ. Албан ёсны тэмцээнд оролцдог юм. Улс орондоо нэр хүнд авчрахын төлөө явдаг.

Өвөө: Наадахыг чинь би мэднэ ээ. Ву Бай ч гэсэн тэгж хэлдэг юм. Дасгалжуулагч, мэргэжлийн тоглогч... бас бусадтай адил мэргэжил гэж ярьдаг. Намайг тайвшруулах гэж л тэгж хэлж байгаа юм.

Тон: Таныг тайвшруулж байгаа юм биш ээ. Энэ бүгд үнэн. Өвөө, энэ тэдний олон жилийн хичээл зүтгэл. Өвөө, та мэдэх үү? Арван жилийн өмнө тэр анх Си Ти Эф-т орж байхад нь манай улсад энэ салбар хөгжөөгүй байсан. Тэр үед дасгалжуулагч ч, клуб ч байгаагүй. Туршлагатай заагаад өгчих хүмүүс ч байгаагүй. Гэхдээ л тэд нар энэ салбарыг өөрсдөө байгуулж чадсан. Тэд нар дэлхий дахинд Соло гэдэг Хятадын баг байдгийг, Си Ти Эф-ийн салбарт  Шаняан гэдэг хүчтэй өрсөлдөгч байдаг гэдгийг харуулсан. Өвөө, би энэ тухай бодох болгондоо бахархдаг.  Тэрний зодог тайлахдаа хэлсэн үгийг бодохоор... харамсалтай санагддаг. Тийм болохоор Си Ти Эф-т хайртай байдгийг нь би сайн ойлгож байна.

Өвөө:Байз байз байз. Зодог тайлахдаа хэлсэн үгээ?

Тон: Тийм. Тэр ид алдартай  байхдаа зодог тайлахаар шийдсэн. Тэр үед үг хэлсэн юм. Олон хүн тэрний хэлсэн үгийг интернэтэд, вебсайтуудад, хэлэлцүүлгүүдээр жишээ болгон ашигладаг болохоор би сайн санаж байна.

Өвөө: Надад харуулаадахаач?

Тон: Би цээжилчихсэн. Би танд хэлээд өгье. “Өнгөрсөн хоёр жил гурван сар... бид ялагдаж, ялж, инээж бас уйлсан. Бидэнд эргэлзэж, муугаар хэлж шүүмжилж байсан. Бид ганц ч удаа тайлбар тавьж байгаагүй, тавих ч шаардлагагүй байгаагүй. Өнөөдөр энэ бүхэн дуусч байна. Бид нэр төрийг олсон ч, харалган байж”. Өвөө, та одоо ойлгож байна уу? Тэр үнэхээр энэ ажилдаа дуртай. Яг л би...программ зохиох дуртай байдаг шиг. Гэхдээ л тэр ажилдаа илүү их дуртай байх.

Өвөө: Ниан Ниан, уучлаарай. Өвөө нь уураа барьж дийлсангүй. Үнэнийг хэлэхэд Хан Шаняанд санаа зовоод байсан юм. Тэгээд би энэ салбарыг ажиглаж байлаа. Миний хувьд энэ та нарын үеийн шинэ юм гэж хэлж болох байх. Би энийг ойлгож, мэдэх гэж хичээсэн.  

Тон: Ойлгож байна аа, энэ мэргэжил яах аргагүй бидний хувьд ч гэсэн шинэ салбар. Би жаахан байхдаа “сүлжээний аюулгүй байдал” гэдэг үгийг  ч мэддэггүй байсан.  Бас юу байдгийг нь ч мэддэггүй байсан. Би... Хан Шаняантай таарна гэж төсөөлж ч байгаагүй. Ийм жижиг салбарт ингэж удаан тэссэнийг нь бодохоор би бахархаж байна.

Өвөө: Хиймэл оюун ухаан ч гэсэн  байгаагүй юм шүү. Тийм болохоор өвөө нь ч бас чамаар бахархаж байна.

Тон: Баярлалаа, өвөө.

Өвөө:Үнэнийг хэлэхэд улс орон хөгжих тусам олон шинэ бүтээгдэхүүн, шинэ салбарууд гарч ирж байна. Танай үеийнхэн азтай шүү. Арав, хорин жилийн өмнө байсан бол нийгэм шинэ зүйлийг ийм амархан хүлээж авдаггүй байлаа. Залуус та нарт ийм олон  зүйлээс сонголт хийх боломж толдохгүй байсан.

Тон: Тийм ээ. Аав ээж хоёр ч гэсэн тэгж хэлдэг юм. Өвөө, хар л даа. Таны ярьж байгааг сонсоход та тэрнийг сайн мэдэж байна шд. Тэгсэн мөртлөө яагаад загнаад байдаг юм?

Өвөө: би... хөгширчээ... Зарим зүйлийг хүлээж авч чадна. Гэхдээ уурлахаараа... тэрэнд уураа гаргаж байхгүй юу. Уураа гаргасныхаа дараа харамсдаг юм. Миний ач хүү болохоор нь би ойлгох гэж хичээдэг. Гэхдээ чиний ээж аав хоёр тэрнийг ойлгохгүй бол та хоёрт л хэцүү байх болно. Учир нь та хоёр эрт орой хэзээ нэгэн цагт гэрлэлтийн талаар ярих хэрэгтэй болно.

Тон: Өвөө, одоо ярихаа болиод хоолоо идье.

Өвөө: Үгүй ээ, үгүй үгүй. Тэр өдөр би ойлгосон. Аав ээж  чинь Хан Шаняанд дуртай биш байгаа биз дээ?

Тон: Тэд нар... надад юм хэлээгүй.

Өвөө:Тийм бол сайн л байна. Үнэнийг хэлэхэд ач хүүд маань олон дутагдал байгаа. Гэхдээ сайн зүйл ч олон байгаа. Тэрэнтэй удаан байж байж л энийг мэдэх боломжтой.

Тон: Мэднэ ээ, өвөө. Би хэлсэн дээ, Хан Шаняаны бүх зүйл надад таалагддаг.

Өвөө: За за за. Ниан Ниан. Өнөөдөр чиний төрсөн өдөр болохоор баяртай байх ёстой шүү.

Тон: Би баяртай байна аа.

Өвөө: Төрсөн өдрөө Хан Шаняантай өнгөрүүлж байгаа болохоор жаргалтай байгаа юм уу? За за, хурдан хоолоо ид. Хоолоо ид. Хурдан ид.

Тон: За. Өвөө, та ч гэсэн ид. Хоёулаа тулгая. Баярлалаа, өвөө.

Хан: Өнгөрсөн хоёр жил гурван сар... бид ялагдаж, ялж, инээж бас уйлсан. Бидэнд эргэлзэж, муугаар хэлж шүүмжилж байсан. Бид ганц ч удаа тайлбар тавьж байгаагүй, тавих ч шаардлагагүй байгаагүй. Өнөөдөр энэ бүхэн дуусч байна. Бид нэр төрийг олсон ч, харалган байж”.

Бүгд: Үгүй ээ. Битгий яв л даа. Үлдээч дээ. Битгий яваач дээ. Үгүй ээ. Битгий л дээ.

Тон: Болгоомжтой.

Өвөө: За за.

Тон: Өвөө, та жаахан амраад ав. Би тэр өрөөнд байж байя. Хэрэг гарвал намайг дуудаарай.

Өвөө: Зүгээр ээ, зүгээр. Хан Шаняан дээр оч. Хар даа, энийг надад бэлдэж өгсөн юм. Энийг дарахаар... тэрэнд сонсогдоно. За яв яв.

Тон: За. Би хөшгийг чинь татчихъя. Тэгвэл тан дээр нар тусахгүй. За.

Өвөө: За.

Тон: Өвөө, би явлаа шүү.  

Өвөө: За за. 

Хан: Өвөө яасан?

Тон: Яа яагаа ч үгүй. Жаахан унтахаар хэвтсэн.

Хан: Тэгвэл яагаад хонх дарсан юм?

Тон: Өвөө надад харуулсан юм. Зүгээр ээ.

Хан: Аан. Чи гадаа сууж бай. Би жимс аваад ирье.

Тон: За.

Хан: Чиний юунд дуртайг мэддэггүй. Манго болох уу?

Тон: Тий... Болно оо. Зүгээр.

Хан: Намайг Хан Шаняан гэдгээс өөр чи юу мэдэх вэ?

Тон: Үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй. Тэмцээнд оролцож байсан бичлэгүүдийг чинь бас өгсөн ярилцлагуудыг чинь үзсэн. Өөр юм мэдэхгүй.

Хан: Хан Шаняан. Төрсөн өдөр 2сарын 14. Төрсөн газар Норвеги. 18 настайдаа Хятадын иргэн болохоор шийдсэн. Хэдэн жил Си Ти Эфийн мэргэжлийн тоглогч байсан. Миний авсан шагнал, урамшууллыг интернэтээс мэдэж болно. Хоёр жилийн дараа зодог тайлсан. Их сургуульд сурч, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжил эзэмшсэн. Төгссөнийхөө дараа КК клубийг Норвегид байгуулсан. Анхны хөрөнгө оруулагч төдийгүй клубийн захирлуудын нэг. Хятадад КК-ийн салбарыг байгуулсанаас хойш Хятадад амьдарч байгаа.

Тон: Би мэднэ ээ, интернэтэд бүгд байсан.

Хан: Би зожиг хүн. Си Ти Эф кодны ертөнц гэдгийг мэддэг ч, би энэ ертөнцөд байхдаа л амар амгалан, тэнцвэртэй байдлыг мэдэрдэг. Би ногоон чинжүү, хаш иддэггүй,гэхдээ чихрэнд дуртай. Уур хүрч, хараамаар санагдахаараа... ярихгүйн тулд амандаа чихэр хийдэг. Би хязгаарлагдаж, хашигдах дургүй. Тийм болохоор өвөөтэйгөө муудалцах дургүй. Миний ирээдүйг заах гэж оролддог болохоор нь уур хүрээд байдаг юм.   Бас Си Ти Эфт үл итгэж, эргэлздэг хүмүүст дургүй. Хүүхдүүдэд ч гэсэн мөрөөдөл байдгийг тэд мэддэггүй. Тэд нар өөрсдийн хүчээр ирээдүйг бүтээх гэж чадах бүхнээ хийдэг. Хэтэрхий их ярьчихсан уу?

Тон: Үгүй ээ, яриаг чинь сонсох сонирхолтой байна. Байдугийн нэвтэрхий толиос ч олдохгүй энэ мэдээлэл тэрний амнаас нэг нэгээрээ гарч... “Тон Ниан, миний ертөнцөд тавтай морил” гэж хэлж байгаа мэт...

Хан: Энийг албан ёсны танилцуулга гэж ойлгож болно. Намайн интернэтэд байдаг баатар гэж ойлгох хэрэггүй. Би биш, за юу?

Тон: За... Хараамаар байгаа юм уу? Амандаа чихэр хийхийг чинь харсан...

Хан: Чамд хэлэх гэсэн зүйл бол... би боловсон хүн биш. Муухай ааштай. Эелдэг, зөөлөн хүн биш. Романтик байх дургүй. Болзоонд явах зав ч байхгүй. КК бас тоглогчид маань миний амьдрал. Ямар ч сонирхолгүй. Хөгжилтэй биш, аялал, зугаалга, амралтаар явдаггүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дургүй. Амралтын өдөр, баярын өдөр, бас амралт гэж байхгүй. Тийм болохоор, чамд дахиад боломж олгоё. Салмаар байна уу? Тийм үү? Үгүй юу? Юу гэж хариулахаа шийдээгүй юм уу? Эсвэл дахиад жаахан бодмоор байна уу?

Тон: Үгүй ээ.  Миний хариулт... салмааргүй байна.

Хан: Тэгвэл салахгүй. Үүргээ сайн биелүүлж чадаагүй бол уучлаарай. Тэгвэл нэг нэгнээ сайн мэддэг болох гээд үзье. Юу гэж бодож байна?

Тон: Тэгье.

Хан: Үнэнийг хэлэхэд би тийм ч найдвартай хүн биш. Найзуудаараа тоглох дуртай. Намайг мэддэг болсны дараа таалагдах зүйл байхгүй гэдгийг ойлгоно оо. Хуралтай болохоор авахгүй бол болохгүй.

Тон: Ав ав.

Эр эм: Босс. Босс сайн уу.  Сайн уу, Хан...

Нан: Ола, Хан.

Хан: /Англиар ярина/ Уучлаарай, түрүүн тасалдуулчихлаа.

Нан: Тэгвэл үргэлжлүүлье. Дахиад хоёр баг нэгдсэн.

Эр: /Англиар ярина/ За, тоглоом эхэлсэн. Босс, Хятад шинэ улирлын бэлтгэлээ хэзээнээс эхлэхийг мэдэх үү?

Хан: /Англиар ярина/  Ирэх сараас. Та нар яриагаа үргэлжлүүл. Би сонсож байна.

Нан: /Англиар ярина/ Тэгэхээр өөр хоёр баг байсан юм. Тэд нар хоорондоо сайн ойлолцдог, нэгдэж чадсан сайн баг байсан. Даанч харамсалтай нь хөрөнгө оруулагчдаасаа болоод тарахаас аргагүй байдалд орсон.

Хан: /Англиар ярина/ Ширэнгийн хууль. Хүчтэй нь амьд үлдэнэ. Харамсах шаардлагагүй. Яагаад над руу хараад байгаа юм?

Тон: Зүгээр ээ, үргэлжлүүл. Намайг тоох хэрэггүй.

Эм: Босс? Утас чинь холбоотой байна.

Эр: Босс, надад итгээрэй. Би Хятад хэл мэдэхгүй. Юу ч ойлгохгүй байгаа ч гэсэн хажууд чинь эмэгтэй хүн байгааг мэдэж байна.

Нан: Ичмээр юм.

Хан: Мэлхий дуугарч байна.

Эр: Юу? Мэлхий?

Нан: Бид нарыг юу гэж бодоо вэ? Миний Хятадаар ярьдагийг мартаагүй биз дээ? Хятадаар ярьдаг гадаадууд байдаг юм шүү. Манай хуралд эмэгтэйчүүд оролцож байгаа шүү. Тийм болохоор аятайхан байж үз, за юу? Муу жаал.

Хан: /Англиар ярина/ Уучлаарай, миний буруу. Найз бүсгүй маань энд байна. Жаахан ууртай байгаа болохоор аргадах хэрэгтэй болоод байна. Түрхэн зуур...

Тон: Дотор хүлээж байя. Үргэлжлүүл. Би саад болохгүй.

Нан: Хөөх. Хөөрхөн юм аа.

Хан: Больж үз. Үргэлжлүүл.

Нан: Хан, үнэнийг хэлэхэд чамд санаа зовоод байна.

Хан: Юунд санаа зовоо вэ?

Нан: Хувьцаа эзэмшигчдэд юу гэж амалсанаа мартаа юу? Хятадын баг энэ жил аварга болж чадахгүй бол багаа шууд тараана гэсэн.

Хан: Би тэгж хэлсэн юм уу? Хэнд хэлсэн юм? Хэзээ тэгж хэлсэн юм?

Нан: Тоглоогүй байна аа. Чухал юм ярьж байхад.

Хан: Надад итгэхгүй байгаа юм уу, эсвэл Си Ти Эфийг хэтэрхий өндрөөр үнэлээд байгаа юм уу?

Нан: Үгүй ээ, Хан. Би чамд итгэж байна. Чамайг тэмцээнд орсон бол би санаа зовохгүй байлаа. Даанч чи зодог тайлчихсан. Хүүхдүүдийн өмнөөс тэмцээнд орлоцож чадахгүй шд.

Хан: Анх намайг тэмцээнд ороход хэн ч мэддэггүй байсан. Гэхдээ л тэр үед бид нэг бус удаа улсын аварга болж чадсан.

Нан: Тэр чинь өнгөрсөн үе, одоо бол одоо.

Хан: Боломж өгөхгүй бол хүүхдүүдийн хэр хүчтэйг яаж мэдэх юм? Энэ удаа бид яаж ч байсан улсын аварга болно.  

Нан: За яах вэ. Одоохондоо чамд итгэе.

Хан: Ингээд дуусгая. Хүүхэд гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна.

Нан: Аан? Хүүхэд ээ? Ингэж нэг баригддаг байжээ?

Хан: Юу тэр вэ?

Нан: Эртээд Норвегид тэмцээнд оролцох гэж ирэхдээ найз охин биш гээд байсан. Найз бүсгүй биш, зүгээр л найз “жаст фрээнд /just friend/”гээд байсан. Мөн тийм байх даа.  

Хан: Болсон уу? Тасаллаа... Шао Бай. Хөөе. Шао Бай. Ирчихсэн үү?

Ву: Яасан? Дахиад мөнгө зээлэх нь үү? Өгөхгүй.

Хан: Дараа сард буцаагаад өгчихнө өө

Ву: Байхгүй ээ.

Хан: Хөөе. Өнөөдөр төрсөн өдөр нь. Баярлалаа.  Орхичих оо, би угаачихна.

Тон: Зүгээр ээ, угаагаад дуусчихсан.

Хан:Шумуул хазчихсан юм уу?

Тон: Мангоны харшилтай гэдэгээ мэдэгдэж болохгүй. Тийм. Шумуул хазчихсан. Тэгвэл хоёулаа...

Хан:Явъя.

Тон: За... Баярлалаа.

Хан: Энэ... би туслах уу?

Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би өөрөө зүүчихнэ. Хоёулаа... хаашаа явах юм?

Хан: Очихыг хүссэн газар байгаа юу?

Тон: Ү үгүй ээ.

Өвөө: Ниан Ниан.

Тон: Өвөө.

Өвөө: Харих нь уу?

Тон: Тийм ээ, харилаа.

Өвөө: Байнга ирж байгаарай.

Тон: За за.

Өвөө: Хурдан хүргээд өг.

Хан: Хүргэж өгөх гэж байхад сануулах хэрэггүй.

Өвөө: Аан за.

Хан: Явъя.

Тон: Өвөө, би явлаа шүү.

Өвөө: За за за.

Тон: Өвөө, баяртай.

Хан: Зүгээр болохгүй байна уу?

Тон: Үгүй ээ, үгүй. Тос түрхчихсэн. Зүгээр ээ. Машиныхаа түлхүүрийг түр өгч бай даа. Одоохон... Энэ төрсөн өдрийн чинь бэлэг.

Хан: Төрсөн өдөр аль хэдийн өнгөрчихсөн. Өөртөө үлдээ.

Тон:  Чамд өгөх гэж авсан бэлэг. Төрсөнө өдөр чинь өнгөрсөн ч гэсэн, хэрэглэж болно.

Хан: Би хийе... Баярлалаа.

Тон: Бэлэг таалагдаж байна уу? Тоглоомын чинь нэрийг бодоод авсан бэлэг. Буу. Ган/Gun/...

Хан: Нээрэн, өнөөдөр чиний төрсөн өдөр.

Тон: Тийм.

Хан: Бэлэг авахаар явцагаая.

Тон: Зүгээр ээ, зүгээр. Хэрэггүй.

Хан: Юунд нэрэлхсэн юм? Хариутай бол бариутай. Бүсээ зүү. Хоёулаа... хаашаа явах вэ?

Тон: Хаашаа ч хамаагүй. Чи хаана очдог вэ?

Хан: Би хүнд бэлэг авч бараг үзээгүй.

Тон: Тэгвэл, тэгвэл эмэгтэй хүнд бэлэг авч байсан уу?

Хан: Би их энгийн хүн гэж хэлсэн байх аа? Романтик байхыг мэдэхгүй.

Тон: Тэгвэл энгийн хүмүүс шиг хамт хоолонд орж, кино үзэх үү?

Хан: Би Си Ти Эфь орсоноос хойш багийн оноо, Хятадыг яаж дэлхийн аварга болгох вэ гэдгээс өөр юм бодож байгаагүй.

Тон: Чи сайн шдээ. Үнэн шү. Өөрийн гэсэн мөрөөдөлтэй, бахархмаар хэрэг. Гэхдээ, өөрийгөө хэтэрхий зовоох хэрэггүй. Мэдээж, нэр төр чухал л даа. Танай баг тэмцээнд нэр хүндийг багийнхантайгаа хуваалцаж болно. Гэхдээ ялагдаад эсвэл хэцүү үедээ хэн нэгэнд сэтгэлээ уудлахыг хүсдэг байх. Шилдэг нь байх сайхан ч гэсэн, шилдэг нь байх амаргүй байгаа биз дээ? Энэ миний бодол л доо.Татгалзахгүй бол би сонсож өгч байя. Тийм үед дэргэд чинь байж өгье.  

Хан: Ирчихлээ. Би ихэвчлэн эндээс юмаа авдаг... Юу авах вэ?

Тон: Хэрэггүй ээ. Гэрт компьютерийн хэрэгслүүд зөндөө байгаа. Надад хэрэггүй.

Хан: Компьютерийн хэрэгсэл зөндөө байгаа?

Тон: Тийм.

Хан: Аан. Чи компьютерийн чиглэлээр суралцдаг шд.

Тон: Чи өөрөө сонгохгүй бол би сонгоод өгье.

Хан: Үнэхээр хэрэггүй ээ, би тоглоом тоглож чаддаггүй болохоор дэмий л мөнгөний гарз болно.

Тон: Энэ тоглоомнууд их амархан. Би ухаантай болохоор... аравхан минутын дотор сурчихна.

Хан: Тэгвэл чи сонгоод өг, би суръя. Чи хүсч  байгаа бол би суръя.

Эр: Эрхэм ээ, та юу авах вэ? Би танилцуулж өгөх үү? Энэ дандаа шинэ гарсан тоглоомууд. Та туршиж үзэх үү?

Хан: Хэрэггүй ээ, баярлалаа.

Тон: Ийм олныг авах юм уу?

Эр: Ийшээ... Нааш нь өгчих.

Хан: Хүлээж байгаарай.

Тон: Юу юм?

Хан: Яст мэлхий удаан болохоор хамгийн амархан тоглоом гэсэн үг. Гахай, тэнэг харагддаг ч гэсэн ухаантай. Дунд зэрэг гэсэн үг. Хулсны баавгай. Манай үндэсний үнэт зүйл. Тэгэхээр хамгийн хэцүү гэсэн үг. Тоглоомнуудыг гурван төрөлд хуваах болохоор тоглохдоо амархан, дундаж, хэцүүг нь мэдэж болно гэсэн үг.

Тон: Гэхдээ би тоглож чадахгүй шд.

Хан: Ойлгохгүй бол надаас асуу. Уулзах шалтаг гаргаж өгч байхад. Энэ ямар утгатайг мэдэх үү?

Тон: Юу юм?

Хан: Тон Ниан гахай. Өлсөж байна уу?

Тон: Үгүй.

Хан: Цангаж байна уу?

Тон: Цангаагүй.

Хан: Хувцас авах уу?

Тон: Хэрэггүй ээ.

Хан: Гутал?

Тон: Энэ тоглоом байхад болно. Би өөрөө баримаар байна.

Хан: Өмнө нь болзохоороо юу хийдэг байсан бэ?

Тон: Аан?

Хан: Чиний хувийн амьдралыг асууж байгаа юм биш шүү. Үерхлийн талаар сайн мэдэхгүй болохоор асууж байгаа юм.

Тон: Би... миний анхны найз залуу...

Хан: Би маргааш Саняа руу хаалттай бэлтэлд явна. Ирэх долоо хоногт эргэж ирнэ.

Тон: За. Болгоомжтой яваарай.

Хан: Нислэгийн дугаараа хэлэхгүй болохоор тосох хэрэггүй.  

Тон: За.

Хан: Өдөр болгон оройны 9-өөс шөнийн 3цагийн хооронд холбоо барьж болно. Бусад үед яаралтай хэрэг биш бол залгах хэрэггүй. Бэлтгэлтэй эсвэл хуралтай завгүй байх байх.

Тон: За.

Хан: Хичээлээ сайн хийгээрэй.

Тон: Би онц сурдаг.

Хан: Тэгсэн ч гэсэн.

Тон: Би магистрийнхаа бүх хичээлийг үзээд дуусчихсан. Амралт эхэлж байгаа болохоор одоо хийх юм байхгүй.

Хан: Хичээлээ үзээд дуусчихсан ч гэсэн  сайн давтах хэрэгтэй. Нэг хуучны хэлц үг байдаг даа?  “Сайн суралц” гэдэг.

Тон: Би үргэлжлэлийг нь хэлэх үү?

Хан: Үргэлжлэлийг нь юу гэдэг юм?

Тон: Тэгж байж зорилгодоо хүрнэ.

Хан: Тийм. Чи... хоёулаа... нөгөө... жаахан тэврэх үү?

Тон: Ү ү үгүй... хэрэггүй ээ. Сургуулийн өмнө... зөндөө хүн байна...

Хан: Би ч тэврэх гээгүй л дээ. Энэ болзооны нэг хэсэг болохоор л...

Тон: ойлгож байна аа, ойлгож байна. Тэр хар даа, амтат төмс байна. Манай сургуулийнхан энэ амтат төмсөнд их дуртай. Эднийх... эднийх их амттай байдаг юм.

Хан: Аан хүлээж бай...

Тон: Хаачих гэж байгаа юм?

Хан: Хэд вэ?

Эр: 20юань.

Хан: Уучлаарай. Хоол идээгүйг чинь мартчихаж.

Тон: Ийм ихийг авсан юм уу?

Хан: Юунд дуртайг чинь мэдэхгүй болохоор, юм болгоноос жаахан жаахан авчихлаа. Чи эхлээд юу идэхээ сонгочих. Үлдсэнийг нь би аваад явчихъя.

Тон: Бүгдэд нь дуртай. Би бүгдийг нь идчихье.

Хан: Чи... идэж барах юм уу?

Тон: Барна аа, барна. Нааш нь өгчих.

Хан: За. Тоглоомоо мартав аа.

Тон: За... Нааш нь өгчих.

Хан: Авч явж чадах юм уу?

Тон: Зүгээр ээ, зүгээр асуудалгүй.

Хан: За.

Тон: Би явлаа...

Хан: Баяртай.

Тон: Болгоомжтой яваарай.

Хан: Баяртай.

Тон: Баяртай.

Яа: Хөөх. Баяжчихсан юм уу?

Тон: Үгүй ээ. Өнөөдөр баярлаад зөндөө идмээр санагдаад.

Яа: Өнөөдөр ирэхгүй юм байх гэж бодоод бэлэн гоймон идэх гэж байлаа. Өнөөдөн Жэн Хуй ах чинь сургууль дээр ирээд аваад явсан гэсэн. Чи хэзээнээс ахтай болчихсон юм?

Тон: Ах ирж аваагүй ээ.

Яа: Ах биш ээ? Шинэ найз залуу юу?

Тон: Хурдан хоолоо ид.

Яа: Ийм их юм авч өгсөн юм уу?

Тон: Тийм.  

Яа: Сайн хэрэг байна. Арван мянган жил цэцэглээгүй тоорын мод нахиалсан байна. Хэн юм?

Тон: Чшш... Хүнд хэлбэл хэл ам хүрчихнэ. Хэлэхгүй ээ. Хэлэхгүй. Хэлэхгүй. Яасан бэ?

Яа: Энийг бас өгсөн юм уу?

Тон: Тийм. Миний төрсөн өдрийн бэлэг.

Яа: Хөөх, гоё юм аа. Чи ийм юм тоглодоггүй биз дээ, яагаад ийм юм өгсөн юм?

Тон: Чи ойлгохгүй л дээ. Тэрний дуртай тоглоомнууд. Би ч гэсэн тоглож сурмаар байна. Заавал тоглож сурна.

Яа:  За за. Хөөе хөөе. Энэ... энэ аймаар амархан. Чамд яг тохирно. Ёоёо... Машины уралдаан. Сайн байна.

Тон: Чи яаж бүгдийг нь мэддэг юм?

Яа: Тэгэлгүй дээ, тоглоомын мэргэжилтэн юм чинь. Энэ... энэ хоёр. Бууддаг тоглоом. Би энийг тоглох дуртай байсан.

Тон: Тийм үү?

Яа: Тийм. Ингэхэд яагаад бүгдэн дээр нь наалт наачихсан юм? Хулсны баавгай,  яст мэлхий, гахай байна.

Тон: Надад зориулж тэмдэг тавьсан юм аа. Энэ дарааллаар тоглоорой гэсэн. Сайн байгаа биз? Хөөе, битний хуулж аваарай. Тэгэхгүй бол би мэдэхгүй... Хөөе...

Яа: Тон Ниан.

Тон: Би юу гэж хэллээ? Хуулж авч болохгүй гээд байхад даа. Өгөөдөх. Буцаагаад өг.

Яа: Тон Ниан.

Тон: Надад дугаарлаж өгсөн юм аа. Битгий дарааллыг нь алдагдуулчих.

Яа: Чамд зориулж дугаарлаж өгсөн  юм уу?

Тон: Би дарааллаар нь тоглох ёстой шдээ. Өг л дөө.

Яа: Өгөхгүй ээ. Өгөхгүй.

Тон: Өг өг өг өг. Өг л дөө.

Яа: өгөхгүй ээ.

Тон: Өгөөч дээ. Дарааллыг нь алдагдуулчихлаа. Уур хүрчихлээ. Ашгүй наалдчихлаа. Хоолоо ид...

******************

97: Босс. Уучлаарай. Би унтчиаж. Цайгаа уучихаад шууд бэлтгэлдээ орно оо.

Хан: Зүгээр ээ.

97: Босс, клубийн босс шиг байж болохгүй юм уу? Яагаад ийм хоол идээд байгаа юм?

Хан: Яасан? Загнуулсан чинь багадаад байна уу?

97: Үгүй ээ. Спорт машин унаж, ордонд амьдрахгүй ч гэсэн аятайхан хоол идэж бай л даа. Ингэж байгаа зургийг чинь авчих юм бол хүмүүс манай клубийг дампуурч байна гэж бодно шд.

Хан: Даатгал чинь багадаад байна уу, эсвэл цалин чинь багадаад байгаа юм уу? Тойруулах хэрэггүй.

97: Үгүй ээ. Үгүй үгүй үгүй. Тийм биш ээ, тийм биш. Босс, үргэлжлүүлээд унш унш.  Юу юу болоод байна аа?

Грант: Зүгээр байхад нь боссыг битгий уурлуулаад бай л даа.

Дай: Би тэгээгүй шдээ. Энэ...

97: Өнөөдөр ямар өдөр юм? Босс сайхан ааштай байх чинь.

Грант: Өнөөдөр Ми Шаофейгийн төрсөн өдөр. Босс бүр бэлэг сонгосон.

Дай: Шао Ми ахын төрсөн өдөр юм уу?

97: Нээрэн  юм уу?

Дай: энэ энэ...

15-р анги төгсөв.

Back to episodes Go home