Дүрүүд
Жей – эр
Миса – эм
Клач – эр
Ронин – эр
Ву болон Хаан – эр
Твич болон Толгой – эр
Пикс – эм
Ниа – эм
Зейн болон Дээр 2 – эр
Коул – эр
Кай болон Тол 2 – эр
Ллойд болон Двейн – эр
Клач - Хөөе, болгоомжтой. Наадахыг чинь авах гэж би маш олон ном зарсан.
Миса - Бас халуун орны арал руу арьс борлуулах ор авчирдаг нь ямар учиртай юм?
Клач - Аан. Арьсаа борлуулах гэж?... Хөөе.
Ву - Юу вэ? Юу болоо вэ?
Клач - Юу ч биш ээ. Гар чилж байна. Бии өглөөжин ороонго цавчлаа. Двэйн, наашаа хүрээд ир. Цалингаа олох цаг чинь болж.
Двэйн - Та надад цалин өгдөггүй ш ээ, профессор Пауэрс. Би бол дадлагажигч.
Клач - Би чамайг мэдлэгээр цалинжуулдаг Двэйн. Чи энд ороонго цавчж сурна. Тиймээс цавчаад бай.
Двэйн - Тийм ээ...
Клач - Хөөе, хөөе. Наадах чинь надад хэрэгтэй. Таарч дээ. Төгс бор арьсаа ч хат.
Ву - Энэ шүтээний багана байна.
Миса - Гэхдээ хэн энийг сийсэн байх вэ?
Двэйн - Энэ аюултай юу?
Клач - Үгүй дээ, Двэйн. Бөөн чулуу л байна. Амьд биш...
Нинжагөү
Ву - Арал.
Пикс - Шөнөжин сэрүүн байгаа юу?
Ллойд - Тийм ээ. Өнгөрсөн сард Криптариумаас оргосон гэмт хэрэгтнүүдийн ул мөрийг ажиглалтын бичлэгээс харж байна.
Пикс - Цагдаа нар баривчилсан гэсэн ш дээ.
Ллойд - Фужи-Тагтаа. Хүрээлэнд тагтаа хооллож байхад нь түүнийг баривчилсан.
Пикс - Энэ Ронин уу?
Ллойд - Тийм ээ. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг бөөгнөрүүлхэд туслуулахаар хөлсөлсөн юм. Ронин мэтийн шагнал горилсон ангуучдыг цагдаа нар хөлсөлдөг нь таалагдахгүй байгаа ч,,
Пикс - Энэ хэн бэ?
Сесил - Сесил Патнам. Хайгуулчйн Клубын зохион байгуулагч. Мисако Монтгомери Гармадоны гишүүнчлэлийг цуцалсныг мэдэгдэхэд харамсалтай байна. Нэн яаралтайгаар. Клубын шүүгээнээс нь авсан эд зүйлс энэ.
Зейн - Ямар үндэслэлээр?
Сесил - Клубын бодлого гэж эмээж байна. Гишүүн сураггүй болж, тэнгист төөрсөнд тооцогдох үед клуб гишүүнчлэлийг нь хүчингүй болгодог.
Ния - Юу яриад байгаа юм бэ?
Сесил - Сандрах хэрэг байхгүй дээ. Албан тушаалыг нь өөр чадвартай хүнд өгнө. Клуб мандах болно.
Ллойд - Би клубт санаа зовоогүй. Ээждээ болон Ву багшид санаа зовж байна. Тэд хаана байна?
Сесил - Ээж чинь профессор Пауэрстай хамт шуурганы бүсээр гарч газрын зурагт тэмдэглэгдээгүй арлын талаархи онолоо батлах судалгааны багийг удирдаж байсан. Гэвч бид тэднээс хэдэн 7 хоног сураг сонсоогүй болохоор судалгааны багийг төөрсөн гэж үзэж байгаа.
Пикс - Шуурганы бүс ээ? Тэр юу бодож байсан юм бол? Шуурганы Бүс бол өмнөд эргийн хүчтэй шуурга дэгддэг газар. Тоо томшгүй олон завь, нисэх онгоц тэр бүсэд алга болсон. Маш аюутай бүс гэж үздэг.
Зейн - Миний мэдэхээр ганц л хүн тэр шуурганы бүсээс гарч ирж байсан.
Пикс - Тийм ээ. Тимоти Баттерсон гэдэг хүн. Баттерсон агаарын бөмбөлгийн аялалд оролцож байгаад замаасаа гарсан.
Ллойд - Пиксал, Баунтиг бэлд. Зейн, энэ хүний талаар байгаа бүх мэдээллээ гаргаж ир. Бусад нь юмаа багла. Бид нэг ч хором алдаж болохгүй.....
Твич - Сайн уу, залуус аа? Яах вэ? Ачих уу, буулгах уу?
Ллойд - Та ноён Баттерсон мөн үү?
Твич - Тийм ээ, гэхдээ хэн ч намайг тэгж дууддаггүй.
Коул - Таныг хэн гэж дууддаг юм?
Твич - Твичи Тим. Товчоор бол Твичи.
Ллойд - За за, Твичи. Ээж маань өмнөд эргийн үл мэдэгдэх арлыг газрын зурагт буулгах багийн гишүүн байсан ч сураггүй алга болсон. Бид тэдний араас явж байна. Тэнд юу байгааг мэдэх ганц хүн бол та, бидэнд таны тусламж хэрэгтэй байна.
Твич - Тэнд юу байгааг би хэлээд өгье. Шуурга. Мангасууд. Сүйрэл. Тэр хар дарсан зүүднээс зугтах гэж байгаад би 12 удаа аянганд ниргүүлсэн. Гэтэл намайг буцаж яв гэх гээ юу?
Ллойд - 12 оо? Үнэн үү?
Твич - Тийм ээ. 12. Азаар надад нөлөөлөөгүй. Гэвч,, Сайн уу, залуус аа? Яах вэ? Ачих уу, буулгах уу?
Ллойд - Наадахаа биднээс асуучихсан ш дээ.
Твич - Асуусан гэж үү?
Ллойд - Бид шатахуун авах гэж ирээгүй. Тусламж хүсэж ирсэн. Санаж байна уу?
Коул - Тийм ээ, бид нууц арлын тухай ярьсан. Танаас бидэнтэй яваач гэж гуйсан.
Твич - Нууц арал аа? Галзуураа юу? Намайг буцаж оч гэх гээ юу? Тэгвэл наадахаа мартаж үз. Хариулт бол,,, Сайн уу, залуус аа? Яах вэ? Ачих уу, буулгах уу?
Жей - Юу болоод байгаа юм? Наадахаа 2 ч удаа хэлсэн ш дээ.
Твич - Тэгсэн гэж үү?
Жей - Бид арал руу буцах талаар ярьж байсан. Санаж байна уу? Бид танаас тусламж гуйсан.
Твич - Арал руу буцах аа? Би хэзээ ч буцаж очихгүй гэж андгайлсан. Гэхдээ би яах ч билээ ээ? Тохиролцоо бол тохиролцоо. Чи жолоо барина биз дээ?
Кай - Тийм ээ... ...
Пикс - Сонирхолтой л юм. Манай радар манангийн цөм рүү нэвтэрч чадахгүй байна.
Твич - Энэ бол арал. Та нарт нууцаа харуулахыг хүсэхгүй байгаа юм.
Ллойд - Анх аралд яаж хүрсэн юм бэ?
Твич - Нэг хачин осол болсон юм. Би агаарын бөмбөлгөөр аялж байлаа. Гэвч бөмбөлөг замаасаа гарсан. Шуурганд өртсөн юм... Би тэндээс гарах гэж оролдсон. Тэр мананд хэдэн өдөр, цагаар шидлүүлэх шиг болсон, гэтэл гэнэтхэн,,
Зейн - Тэгээд яасан бэ?
Твич - Аянга ниргэсэн. Бөмбөлөг сүйрсэн. Тэр хэсгийг санахгүй байгаа болохоор би ухаан алдсан байсан байх. Гэхээ би сэрэхдээ тэнгисийн эрэгт байж байсан. Цэнхэр элстэй эрэг.
Жей - Цэнхэр элс ээ?
Коул - Чи толгойгоо их хүчтэй цохисон байж таарна.
Твич - Цэнхэр байсан гээд байна. Худлаа хэлж байна гэж бодоо юу? Би үнэнээ хэлж байна.. Аа...
Пикс - Ллойд, цахилгаан үелзлийн түвшин нэмэгдэж байна. Илүү ойртох нь ухаалаг хэрэг гэж бодохгүй байна. Шургийг доошлуулж тэнгист ойртохыг санал болгоё.
Ллойд - Тийм ээ, унаандаа сууж давалгаа зүсье.
Коул - Энэнд аврах хантааз хэрэг болох нь.
Пикс - Усны онгоцуудыг буугаж байна. 3, 2, 1.
Ллойд - Пикс, бид буулаа. Манангийн төв рүү явж байна.
Пикс - Амжилт хүсье, Ллойд. Болгоомжтой байгаарай.
Жей - Яагаад ийм нам гүм байгаа юм бэ?
Коул - Чи яагаад шивнээд байгаа юм?
Жей - Мэдэхгүй байна аа.
Кай - Та нар энийг сонсож байна уу?
Ниа - Давалгаа. Бид ойртож байгаа бололтой.
Ллойд - Юунд ойртох гэж?.. Болгоомжтой.
Ниа - Зүүн тийш эргүүл...
Твич - Эхэллээ дээ.
Ниа - Тэсээрэй.
Ллойд - Болгоомжтой. Аянга.
Зейн - Гайхалтай. Хад аянгыг татаа байх шиг байна
Ллойд - Ниа. Завь хэтэрхий өргөн. Бид багтахгүй нь...
Жей - Ингээд.
Коул - Товчлуурыг дар. Бид хэтэрхий өргөн байна.
Жей - Дараад л байна ш дээ. Ажиллахгүй байхад.
Зейн - Бүгд зүүн тал руу налж их биений тал руу буцааж түлх......
Жей - Хөөх.
Ллойд - Хөөх.
Твич - Ийшээ буцах санал гаргахдаа би юу бодож байв аа?
Кай - Бид эндээс алхах бололтой.
Ллойд - Үгүй ч байж мэднэ. Пиксал, сонсож байна уу?
Пикс - Сонсож байна, Ллойд.
Ллойд - Чи миний байршлыг тогтоож Ширэнгийн Мотоциклууд явуулж чадах уу?
Пикс - Боломжтой. Одоо хөдөлгөж байна... ...
Кай - Энийг л би агаарын шуудан гээд байгаа юм... ...
Ллойд - Ээж ээ? Хүн байна уу?
Зейн - Энэ чулууны хэлбэрийг хараач, тусламжийн дохио байна.
Кай - Энд юу болоо вэ?
Ниа - Араас нь хэн нэгэн ирж магадгүй гээд энийг үлдээсэн байж таарна.
Ллойд - Ээж ээ? Ву багш аа?
Твич - Чшш. Галзуураа юу? Бидний ирснийг тр зүйлсд мэдэгдэхийг хүсээ юу?
Кай - Ямар зүйлс?
Твич - Ширэнгэн дэ мангасууд. Тэд хөшөө шиг харагддаг. Гэвч энэ нь заль. Тэд амьд.
Ллойд - Тэгээд? Бид юугаа хүлээгээ вэ?.. ...
Ниа - Юу болсон бэ?
Ллойд - Тэр дээр нэг юм харах шиг боллоо. Нэг амьтан.
Жей - Бид ширэнгэнд байна, Ллойд. Их олон амьтад байдаг нь мэдээж.
Коул - Хэн нэг нь амттан авчраагүй биз? Би турж үхэх нь.
Жей - Би авчирсан.
Коул - Янзтай.
Жей - Гэхдээ далайд унагачихсан.
Коул - Найдлага төрүүлсэнд баярлалаа.
Ллойд - Энэ арал дээр ямар ан амьтад байдаг юм, Твичи?
Твич - Аварга хорт могой, хортой ирвэс, хорт мэлхий, хортой могой загас, хортой пирана, хортой шувууд,,
Ниа - Хортой шувууд аа?
Твич - Энэ арлын бүх юм хортой. Ялангуяа тэр жимснүүд.
Ллойд - Энэ арал дээр юу ч байдаг бай ээжийгээ болон Ву багшиг олоход минь саад хийхгүй.
Ниа - Бас Клач Пауэрс.
Ллойд - Айн? Аан, тийм ээ. Үнэн. Бас Клач... ... Ширэнгийн Мотоциклуудаа энд үлдээе. Үүгээр мотоциклтой явах аргагүй.
Кай - Хөөе, чи тоглоогүй байжээ. Чи үнэхээр өлсчихөж. Ходоод чинь хоржигнох нь энээс сонсогдож байна.
Коул - Энэ миний ходоод биш ээ.
Кай - Чиний ходоод биш юм бол хэний,,
Ллойд - Юу хийгээд байгаа юм бэ?
Твич - Амьд үлдэх байрлал авч байна... ...
Ниа - Луу.
Твич - Амьд үлдэх. Амьд үлдэх.
Кай - Нинжа,,
Ниа - Үгүй ээ. Хүлээ.. Энийг хар л даа. Энийг аюултай гэж бодохгүй байна.
Коул - Энэ наргил модны самар уу?.. ...
Ниа - Тоглох гээд байх шиг байна. Авчраарай.
Кейн - Их номхон харагдаж байна.
Ллойд - Тийм ээ, сонс. Хичнээн нөхөрсөг санагдаж байгаа ч,,
Жей - Цовоо юм. Цовоо гэж нэрлэе.
Ллойд - За за. Цовоо нөхөрсөг санагдаж болох ч бидэнд луугаар бөмбөг авчруулж тоглож байх цаг байхгүй. Бид миний ээж, Ву багш хоёрыг олох гэж оролдож байна.
Ниа - Итгэлтэй байна уу? Их хөөрхөн юм байна.. За, яахав. Зппи, сонс. Чи бол их сайн жаал. Гэвч бид чухал даалгавартай явна. Бас чи бидэнд арай л том, дуу ихтэй юм. За тэгэхээр, супер шидэлт.
Твич - Амьд үлдэх арга дахиад л амжилттай.
Ллойд - Явцгаая, хурдал...
Кай - Ахем.
Коул - Тийм ээ, арай гэж. Яасан?
Кай - Чи ер нь хоолноос өөр юм бодох боломжтой юу?
Коул - Тийм ээ, би бас цангаж байна. Ундааг минь буцаагаад өг, хулгайч аа. Хөөе... ... Чи наадахаа ав даа.
Зейн - Хачин байна даа.
Коул - Юу болоо вэ?
Зейн - Мөр энд дууссан байна. Энд тэмцлийн ул мөр харагдаж байна.
Ллойд - Ямар тэмцэл?..
Твич - Амьд үлдэх арга.
Ниа - Тайвширч болно оо. Энэ бол ердөө л хөшөө. Харав уу?. Аа...
Кай - Хөшөө ах дүүстэй юм байна.
Ллойд - НинжаГөү... ...
Коул - Юу?..
Кай - Миний галт тэсрэлтийг залгиад буцаагаад нулимчихлаа.
Зейн - Бидний махбодын эрчмийг шилжүүлээд байна... Жей, наадахаа хэрэглэж болохгүй,,..
Твич - Зугтах горим... ...
Кай - Аянга ганц чиний чаддаг юм биш бололтой,,
Жей - Тийм ээ, мэдэж байна.
Ллойд - Болгоомжтой...
Ниа - Өө, үгүй ээ. Ллойд хаана байна?
Жей - Бас нөгөө залуу. Би бол Натти Нат гэмээр байна.
Ниа - Твичи Тим...
Жей - Ниа.
Кай - Тэд ирж байгаа. Одоо яах вэ?
Ниа - Хараач. Тэнд.
Жей - Тоглоод байна уу? Дүүжин гүүр үү? Дүүжин гүүр дандаа тасардаг. Би барих ч юмгүй, сүйрлээс дүүжлэгдэнэ.
Зейн - Хүлээн зөвшөөрье, наадах чинь энгийн тоо баримтаас иилүү олон тохиолддог шүү. Тэгсэн ч, эрсдэл гаргахад алдах юмгүй гэж тооцооллоо.
Жей - Би ч үүнд харамсана даа...
Ниа - Яваад бай, Жей.
Жей - Бүгд сайхан болно. Бүгд сайхан болно. Сайхан болно. Сайхан болно.
Коул - Одоо нүдээ нээж болно.
Жей - Үгүй байлгүй дээ. Бид дүүжин гүүрийг таслалгүйгээр энэ хүртэл гараад ирлээ гэж үү? Бүх зүйл сайхан болох бололтой. Харав уу? Би хэлсэн ш дээ... Юун чимээ байсан бэ?
Зейн - Нэг төрлийн цахилгаан шиг чимээ,,
Жей - Зейн? Зейн?. Ниа? Кай?. Коул?.....
Ллойд - За за, зугтаж нуугдах нь миний хэв маяг биш ч өөр арга байгаагүй бололтой.
Твич - Үнэн үү? Зугтах бол ер нь л миний эхний сонголт байдаг... ...
Ниа - Юу,,?
Кай - Хөөе. Намайг сулла.
Ниа - Кай, чи зүгээр үү?
Кай - Ниа. Тийм э, тийм, би зүгээр.. Биднийг хаашаа авч явж байгаа юм бол? Ямар нэг юм харагдана уу
Ниа - Мэдэх юм алга. Харж чадахгүй нь.. Юу ч,,
Жей - Хөөе, болгоомжтой. Ёоё. За за, явж байна, явж байна.***19,23***
Ниа - Чи юу хүсээ вэ? Яагаад бидэн рүү халдаа вэ?
Хаан - Чимээгүй. Та нарыг яах гэж ирснийг би мэднэ. Өмнө нь ирсэн бусдын адилаар, та нар сахиусыг хулгайлах гэж байгаа.
Кай - Бид юу ч хулгайлахаар ирээгүй. Найзуудыгаа аврахаар ирсэн юм.
Хаан - Намайг хуурахгүй шүү. Та нарын өмнө бусад нь ирсэн. Тэд бүтэлгүйтсэн. Бид тангарагтаа үнэнч. Бид бол сахиусны хамгаалагчид.
Жей - Юун сахиус?...
Коул - Энэ л бололтой.
Хаан - Энэ бол Шуурганы Сахиус. Цаг хугацааг нэр устай болохоос хамаагүй өмнө оршин байсан Гүнд Нойрсогчийн толгойноос шарж авсан. Вожира.
Эрс - Вожира
Хаан - Бид Шуурганы Сахиусыг авахаар санаархсан бүхнээс аюулгүй байлгах ариун тангараг өргөсөн. Бид аянгын хүчийг хазаарлаж, шуургатай нэгэн цул болсон. Бидний өвөг дээдэс, тэдний өвөг дээдэс, бүр эхнээсээ л тангарагтаа хүрсээр ирсэн.
Зейн - Бидэнд танай эд зүйлийг авах санаа байхгүйг батлан хэлье
Хаан - Та нар харчихлаа. Та нар хэт хийг мэднэ.
Жей - Юу? Тэгвэл яах гэж бидэнд харуулаа вэ?
Хаан - Одоо сахиус аюулгүй болсныг бататгах ганц л арга бий.
Коул - Яагаад энэ нь надад таалагдахгүй юм шиг санагдаад байна аа?
Хаан - Та нар манай хоригдол болно. Үүрд.
Эрс - Вожира.
Коул - Тийм ээ, таалагдахгүй нь.
Хаан - Тэднийг хорь. Нэгээс бусдыг нь. Бэлэг.
Ниа - Аль нь?
Жей - Залуус аа, энэ бүхэн үнэхээр хэрэгтэй гэж үү? Түлхэж, хатгаж, цахилгаанаар цохиод л? Эхнээс нь эхэлвэл ямар вэ? Миний нэр Жей. Танилцахад таатай байна.
Хаан - Энийг.
Ниа - Байз. Хаашаа авч явж байгаа юм бэ? Жей?
Кай - Жей.
Эр ? - Хойшоо бол.
Ниа - Жей. .....
Кай - Хөөе, наадахаа болгоомжтой... Та нар том алдаа гаргаж байна даа.
Коул - Биднийг эндээс гарга... ... Дахиж ингэх хэрэггүйг минь сануулаарай.
Миса - Миа? Кай?
Ниа Мисако?
Миса - Та нар бүгд зүгээр үү?
Ниа - Тийм ээ. Бид зүгээр.
Коул - Та хоёр зүгээр үү?
Ву - Тийм ээ, бид зүгээр.
Миса - Тэд бидэнтэй их сайн харьцаж байсан, байнга л.
Клач - Би илүү тав тухтай сордог элсэнд орж байсан. Двэйн, хонгил хэр явж байна?
Двэйн - Гар минь өвдөж байна.
Ниа - Тэд яагаад ингэж байгаа юм? Юу хүсээд байгаа юм?
Миса - Тэдний хамгаалаад байгаа эд өлгийн зүйлтэй холбоотой юм шиг байна лээ. Биднийг тэрийг нь хулгайлахаар оролдож байгаа бололтой.
Коул - Та хулгайлах гэж байсан юм уу?
Клач - Яаж чадаж байна аа? Би бол хулгайч биш, археологич. Би судалдаг. Бас буцааж аваачдаг. Гэр рүүгээ. Нэмж судлах гэж.
Миса - Ллойд, Жей хоёр хаана байгаа юм?
Кай - Ллойд зугтаж дөнгөсөн. Одоо ч хаа нэгтээ яваа. Харин Жейг тэд өөр тийшээ авч явсан.
Ву - Яах гэж?
Ниа - Бид мэдэхгүй. Гэхдээ Жейд ямар нэг аймшигтай муу юм болох юм шиг санагдаад байна.
Зейн - Тэд Жейг бэлэг гэж байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй.
Миса - Миний ажигласнаар арлынхан дайсагнасан хүмүүс биш. Зөвхөн хамгаалж байгаа юм. Бидэнд муу юм хийхийг хүссэн гэж бодохгүй байна.
Кай - Бид энд энийг олж мэдэхээр удахгүй гэж найдъя. Ллойдыг мэдэхийн хувьд тэр яг одоо биднийг аврах арга хайж байгаа...
Твич - Ингэж яах гээ вэ?
Ллойд - Өнгөлөн далдлалт.
Твич - Чи тийшээ очих гээ юу? Галзуурав уу?
Ллойд - Надад сонголт байхгүй, Твичи. Би найзууддаа хэрэгтэй. Бас надад олж болох бүх тусламж хэрэгтэй.
Твич - Мартаж үз. Намайг энэ арал дээр яаж иийм удаан амьд байсныг мэдмээр байна уу? Би аз туршдаггүй.
Ллойд - Твичи, айж байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ бид хамтарвал найзуудаа ээжтэйгээ хамт авраад энэ арлаас явж чадна. Би ердөө л сэмхэн тосгон руу ороод тэднийг оргуулаад,,, Твичи, чи зүгээр үү?
Твич - Ингэж яах гээ вэ? Өнгөлөн далдлалт уу?
Ллойд - Таарч дээ.
Твич - Чи тийшээ гарах гээ юу? Галзуураа юу?
Ллойд - Твичи, би ойлгож байна. Чи их оон удаа ухаан алдсан. Гэхдээ тэглээ гээд чи бууж өгөх ёстой биш. Чи үүнээс илүү хүчирхэг.
Толгой - Хоол?
Тол 1 - Ус уух уу?
Зэрэг - Шарсан талх?
Жей - За, юу болоод байгаа юм? Яагаад гэнэт надад сайхан хандаад байгаа билээ? Бас чи яагаад хоёр толгойтой байгаа юм? Бас чамтай ярихдаа би аль толгой руу нь харах ёстой юм?
Толгой - Бид чамд хоол авчирсан.
Тол 1 - Зөвхөн чамд зориулж.
Зэрэг - Жейн бэлэг.
Жей - Ээж минь намайг тэгж дууддаг байсан. Би ээжийнхээ үнэт бэлэг байсан юм.
Толгой - Гуйя, суугаач.
Тол 1 - Тэгээд тайвшир.
Жей - Та нар намайг сатааруулах гээд байна уу? Бүтэхгүй шүү,, Хөөх. Амттай харагдаж байна. Ганцыг идэж болох юм. Үгүй ээ. Би хариулт авмаар байна. Найзууд минь хаана байна? Бас биднээс юу хүсээ вэ?
Толгой - Ид, уу.
Тол1 - Бас тухлан саат.
Зэрэг - Чи бол бэлэг.
Жей - Өө, би ойлголоо. Ах дүү хөшөөнүүд дээр махбодын хүчээ хэрэглэхийг минь харчихаад өөрсдийнхөө хаан болгохыг хүсэж л дээ. Таатай байгаа ч би хаан болж чадахгүй.. Яахав, болно л доо. Би сайн хаан болно. Гэхдээ, надад ажил байгаа. Байнгын нинжагийн ажил. Аянгын эзэн. Дэлхийг аварна, гэх мэтчилэн, гэх мэтчилэн.***25,54***
Ллойд - Өө, үгүй ээ. Дахиад л чи биш шүү. Яв, яв. Эндээс яв...... Яаж? Чи,, сая,,, Хөөе, залуус аа? Бариарай...
Ниа - Ллойд?
Коул - Тэгмээрсэн дээ.
Миса - Өө, Ллойд.
Ллойд - Ээж ээ. Ву багш аа. Та хоёр зүгээр үү?
Миса - Зүгээр ээ. Зүгээр.
Ллойд - Тэгвэл эндээс явцгаая. Энэ газар арлынхнаар дүүрэн байна. Бид хурдлах хэрэгтэй.
Ниа - Бид Жейгүйгээр хаашаа ч явж чадахгүй.
Ллойд - Жей хаана байна?
Ву - Бид мэдэхгүй. Тэд Жейг өөр тийшээ авч явсан.
Ллойд - Яагаад? Үнэндээ бол үгүй. Бидэнд цаг алга. Зүгээр л Жейг олъё. Та хоёр явж шургийг бэлд. Та нар энэ талыг шалга, би энэ талыг шалгая.***27,52*** Тоглож байна уу? Юу ч алга уу?
Ниа - Ул мөр алга. Бас бид газар бүр хайсан.
Ллойд - Клач яагаа вэ?
Коул - Таарч дээ. Нэмээд хүмүүс алга болчихлоо.
Кай - Клачийг тэр шүтээн рүү буцаж явахаар тэнэг гэж бодоогүй биз?
Ниа - Клач хүртэл тийм бодлогогүй байхгүй. Тийм үү?
Клач - Битгий хөдлөөд бай, Двэйн.
Ллойд - Клач, битгий.
Коул - Наадахаа орхи.
Клач - Энэ бол үнэлж баршгүй соёлын үнэт өв. Үүнийг судлах хэрэгтэй. Манайд.
Ниа - Бидэнд цаг байхгүй. Наадахаа орхи.
Зейн - Би санал нэг байна. Тэд алга болсныг нь мэдмэгцээ л,,
Клач - Мөсөн чихэр..
Ллойд - Тэнгэр минь.
Ниа - Өө. Би цахилгаанд цохиулахаас залхаад л байна шүү.
Коул - Би ч гэсэн..
Ниа - Жей.
Жей - Ниа. Ву багш аа.
Ллойд - Чамайг хаашаа авч явж байгаа юм?
Жей - Мэдэх юм алга. Гэхдээ зүгээр ээ. Тэд надад муу юм хийхгүй. Намайг хаанаа болгохыг хүсэж байгаа. Бас тэд намайг Жейн бэлэг гэж дуудаад л, элдэв юм өгөөд байгаа.
Ниа - Тэгвэл яагаад гар чинь хүлээтэй байгаа юм? Ямар ч ойлгох юм алга.
Коул - Нэгэнт чи тэдэнтэй найрсаг байгаа юм чинь биднийг суллуулаад өгч болох уу?
Кай - Бас биднийг цахилгаанахаа боль гээч.
Жей - Өө, сайхан санаа. Оролдоод үзье. Залуус аа. За за. Жейн бэлэг та нарыг найзуудыг минь сулла гэж хүсэж байна.
Ллойд - Яагаад Жейг салан дээр тавиад байгаа юм?
Миса - Тэд чамд юу ч өгөх гээгүй бололтой, Жей. Чи өөрөө бэлэг юм байна.
Жей - Би юу? Би яаж бэлэг болох юм?
Кай - Тийм ээ, хэн Жейг хүсэх юм?
Ниа - Би.
Хаан - Хамгаалагчид аа, намайг сонс... Цаг хугацаа нэртэй болохоос ч өмнө, биднийг Вожира Хилэнгээс энэ ертөнцийг хамгаалуулахаар сонгосон.
Эрс - Вожира.
Ллойд - Вожира.
Миса - Эртний домог. Шуурганы сүнс. Зарим соёл иргэншилд Вожираг аварга том могой гэж итгэдэг.
Хаан - Тоо томшгүй олон зууны турш Анхны Спинжицу багшийн бидэнд даалгаснаар үүргээ гүйцэтгэж ирсэн. Одоо, бидний мэдэхгүй шалтгаанаар Вожира сэрлээ. Вожира бослоо. Тиймээс бид энэ бэлгийг илгээж байна. Жейн бэлэг.
Эрс - Вожира.
Хаан - Уур хилэнгээ тайтгаруулж, буцаа гүн нойрондоо автахаар Вожираг энэ бэлгийг аваасай гэж залбиръя.
Жей - Мм. Залуус аа. Алив л дээ, инээдтэй биш байна ш дээ.
Ниа - Жей? Жей, тэсээрэй.
Ллойд - Биднийг сулла.
Коул - Та нар том алдаа гаргаж байна.
Жей - Бид чинь найзууд. Санаж байна уу? Би бол Жейн бэлэг.
Клач - Залуус аа, тайвшир. Энэ бүх Вожира энэ тэр чинь үлгэр домог. Жинхэнэ биш.
Жей - Энэ юу байсан бэ? Залуус аа?. Залуус аа? Тэнд нэг юм байна. Тэнд нэг том юм байна. Би харж байна.
Ниа - Чи тодорхойлж чадах нь уу?
Зейн - Ямар нэг байдлаар дүрсэлж чадах уу?
Коул - Шүдтэй юм байна уу?
Кай - Энэ олс чанга байгаа ч, би түлж тасалж чадах байх аа.
Ниа - Чшш. Тэд сонсчихно.
Хаан - Энэ сүүлчийн тахил Вожираг нэг мөсөн тайтгаруулна гэж найдъя... ... Тэднийг зогсоо.
Зэрэг - НинжаГөү.
Клач - Хурдлаач, Двэйн.
Двэйн - Би хичээж байна аа, ноён Пауэрс.
Клач - Дараагийн удаа илүү хурдан, дадлагажигч аа... ...
Ллойд - Зейн, жаахан мөс?
Жей - Хүн байна уу? Туслаарай. Энд яах аргагүй нэг юм байна. Нэг тийм том, бас могой шиг, бас архираад.
Ниа - Жей.
Жей - Ашгүй дээ. Та нарыг харах их сайхан байна...
Ниа - Тийшээ. Би нэг юм харлаа.
Кай - Энэ юу вэ?
Жей - Би мэдэхгүй ээ. Гэхдээ л том юм. Эргэж ирэхээс нь өмнө намайг энэнээс салгаач... Хурдлаарай.
Ллойд - Битгий хөдлөөд бай...
Жей - Болгоомжтой...
Ллойд - Жей?
Жей - Би зүгээр ээ. Би суларч чадах юм шиг байна. Дахиад жаахан л,,,
Ллойд - Жей.
Ниа - Үгүй ээ.
Жей - Намайг барьчихлаа. Туслаарай.
Коул - Жей.
Кай - Нэг юм хэлээч. Чи хаана байна?.. Жейг идчихлээ. Үнэхээр идчихлээ.
Ллойд - Эсвэл хийчихсэн үү?
Хаан - Муу тэнэгүүд. Вожираг хилэгнүүлнэ гэнэ ээ? Мангас эргэж ирвэл та нар дараагийн тахил болно шүү.
Ллойд - Үгүй ээ, болохгүй. Яагаад гэвэл Вожира гэж байдаггүй.
Хаан - Бурхныг гутаагч. Чи түүнийг харсан.
Ллойд - Бид нэг зүйл харсан. Гэхдээ хэл л дээ. Мангасууд модон шүдтэй байхыг хараа юу?
Хаан - Би ойлгохгүй байна.
Ллойд - Энэ бол заль. Та нарыг хуурч хуурамч мангаст тахил өргүүлж байж.
Хаан - Юу? Тийм байх боломжгүй.
Ллойд - Энэ бүхэн яаж эхэлснийг бидэнд хэл л дээ. Бүр эхнээс нь.
Хаан - Мянга мянган улирлын турш манай ард түмэнд сахиусыг хамгаалуулахаар даатгасан. Анхны спинжицу багш өөрөө Вожирагаас хамгаал гэж даалгасан. Могой дахин сахиусыг авбал тэнгис далай босож бүхий л ертөнцийг залгина. Гэвч Вожира унтсан. Тэгээд бүгд амар жимар байсан.. Эцэст нь нэг өдөр,,
Толгой - Хурдан яваарай... Тэр мөн биз дээ? Вожира байна. Нойрноосоо сэржээ.
Тол 1 - Бид юу хийх вэ?
Хаан - Нэг л биш байна даа. Вожира тэнгисийн ёроолд унтаж байх ёстой.
Тол 1 - Нэг зүйл сэрээснээс зайлахгүй.
Эр ? - Бид алт, эрдэнэс илгээж тайтгаруулах хэрэгтэй.
Хаан - Энэ санаа хаанаас гарч ирснийг би мэдээгүй. Гэсэн оролдоод үзэхэд гэмгүй... Бид түүнийг тайтгарууллаа гэж бодсон ч ганц 7 хоногийн дараа тэр эргээд ирсэн... Удалгүй бидний алт эрдэнэс үгүй болсон.. Тэгээд бид хоол хүнс, наргил модны самар өгсөн. Тэдгээр нь дуусахад бид үлдсэн бүхнээ өгсөн. Гэвч бидэнд Вожираг үүрд тайтгаруулах зүйл хэрэгтэй боллоо. Төгс өргөл барьц хэрэгтэй болсон.
Ллойд - Тэгээд найзаар минь тахил өргөе гэж бодоо юу?
Хаан - Бидэнд сахиусыг ямар ч үнээр хамаагүй хамгаалахыг тушаасан. Жаахан тахилаар биш. Ямар ч үнээр хамаагүй.
Кай - Жейг тахил болгох нь та нарт ямар ч өртөггүй. Харин Жей бүхнээ алдах байсан.
Ниа - Та нар найзыг минь алдсан. Буцааж авчрахад тусал.
Хаан - Яаж?
Ллойд - Нэгт, надад эргийн шугамын зургийг зурж өг. Тэгээд их том зүйл нууж болох газрыг зааж өг.
Дээр - Босс ч үүнд баярлахгүй дээ. Очир эрдэнэ, бадмаараг, алт байх ёстой байснаас хүн биш.
Дээр 2 - Арлынхны алт дууссан ч юм билүү? Хүмүүсээс нь өөр юу ч үлдээгүй байж мэднэ.
Дээр - Би л энэ мэдээг боссд хэлэхгүй шүү. Чи л хэлэх арга ол.
Дээр 2 - Би юу? Яагаад би гэж?. Хөөе. Тэр хаачив?
Жей - Би өөрийгөө их үнэ цэнэтэй гэж бодож байна, их баярлалаа.. Энэ чинь шоронгийн хувцас байна. Та нар хэн юм бэ? Бас яагаад ийм олуулаа байгаа юм?
Дээр - Наадахаа далай руу шид. Хэт их асуудал болох нь.
Ллойд - Тийм ээ, гэхдээ тэр бидний асуудал.
Жей - Та нарыг харах сайхан байна, залуус аа. Намайг яаж олоо вэ?
Ллойд - Бид тэнгисийн мангасыг жинхэнэ биш гэдгийг олж мэдээд омгийн ахлагчтай ярилцах хэрэгтэй болсон юм. Тэр бидэнд агуйн тухай хэлсэн.
Ниа - Хэдэн дээрэмчид хуурамч мангас нууж байгаа газрыг.
Жей - Ухаантай сэтгэжээ, залуус аа. Гэвч энд их хачин гэмт хэрэг явагдаж байна. Ард нь хэн байгааг мэдэх үү?
Ллойд - Тэрний учрыг ч бас олсон. Криптариум шоронгоос хүмүүс оргож элдвийн гэмт хэрэгтнүүд гудамжинд гарч ирснийг санаж байна уу?
Жей - Тийм ээ.
Ллойд - Тэгвэл хэн нь баригдалгүй үлдэж этгээд төхөөрөмж бүтээж арга заль бодож олсныг таа л даа.
Бүгд - Ронин.
Ллойд - Би уг нь Механик гэх гэж байсан юм. Гэхдээ Ронин ч таарч байна.
Кай - Чамайг үргэлж ганцаараа ажилладаг гэж бодсон, Ронин.
Ронин - Ер нь бол тэгдэг. Гэхдээ цагдаа нар оргодлуудыг бариулахаар намайг хөлслөхөд би тэднийг өөрсөддөө ажиллуулж болох боломжтойг ойлгосон юм.
Коул - Чи тэр бүх хүндрэлийг дэмий туулсан нь харамсалтай.
Ронин - Дэмий биш ээ. Энэ арлынхан алт, үнэт чулуу нь хомс болсон. Гэхдээ тэд хүмүүсээр тахил өргөж эхэлвэл би тэднийг цөлмөсөн гэсэн үг. Тиймээс эртхэн шиг ашигаа бодъё. Баяртай, нинжа.. Тэднийг завгүй байлга, хөвгүүд ээ.
Ниа - Тэр зугтаж байна.
Твич - Намайг байхад бол үгүй шүү. Алив, шуурга аа, надад байгаа бүхнээ өг.
Ллойд - Твичи?
Твич - Айдсаа даван гарахад хэзээ ч оройтдоггүй юм. Ялангуяа найзыгаа аврахад. Тэсээрэй, залуус аа.
Ронин - Хөөе, чи юу хийж байна аа? Бид хоёулаа живнэ шүү дээ.
Твич - Тэгж төлөвлөсөн юм...
Ллойд - Нэг нь Твийчид туслаарай.
Ниа - Чи их зоригтой байлаа, Твийчи... ...
Ронин - За. За. Та нар намайг барьлаа.
Кай - Чи үүнийхээ төлөө шоронг дотроос нь харах болно, Ронин.
Ронин - Хэрэв чи болон чиний ядаргаатай найз байгаагүй бол би мултарчих байсан юм.
Коул - Яагаад надад энэ ингэж хэлнэ гэж санагдаад байсан юм бол?
Хаан - Чин сэтгэлээсээ хүлцэл өчье, нинжа найзууд минь.
Коул - Юуны төлөө?
Хаан - Чулуун хамгаалагчаа та нар руу дайруулж, та нарыг хорьж, найзаар чинь мангаст тахил өргөх гэх мэт.
Кай - Март даа.
Коул - Тийм ээ, байнга л тэгдэг юм.
Ллойд - Би бол Рониныг дээрэмчидтэй нь барьж, ээж, Ву багш хоёрыг эсэн мэнд олсондоо л баяртай байна.
Зейн - Бас Клач Пауэрсыг.
Ллойд - Тийм л дээ.
Хаан - Вожирагийн Шуурганы Сахиусыг хамгаалагчдын нэрийн өмнөөс,, Юу? Хаана?
Ниа - Клач хаана байна?.. ... Энийг чинийх гэж бодохгүй байна.
Клач - Яаж яваад ийшээ орчихдог байна аа?
Миса - Ллойд? Чи зүгээр үү?
Ллойд - Би зүгээр л бодож байлаа. Ронины мангас хуурамч байсныг би мэднэ. Гэхдээ Вожира одоо ч хаа нэгтээ үнэхээр байдаг эсэхийг бодож байлаа.
Ву - Хэрэв байдаг бол, дахиад мянган жил нойрсох болтугай.
Кирби Морровын гэгээн дурсгалд зориулав
Төгсөв
2024 он
/ Трэйлэр /
Сесил - Мисако Монтгомерийг сураггүй алга болж төөрснийг мэдэгдэхэд харамсалтай байна.
Твич - Сайн уу, залуус аа?
Ллойд - Би тэдний араас явж байна. Тэнд юу байгааг ганц чи л мэднэ.
Твич - Тэнд юу байгааг хэлье. Шуурга.
Ниа - Зүүн тийш эргэ.
Ллойд - Мангасууд.
Ниа - Луу.
Клач - Сүйрэл
Жей - Туслаарай. Тэр намайг барьчихлаа.
Клач - Мөсөн чихэр.
Кай - Биднийг хаашаа авч явж байгаа юм бол?
Ллойд - Тэнгэр минь.
Хаан - Бид бол сахиусны хамгаалагчид. Одоо та нар манай хоригдлууд болно. Үүрд.
Ллойд - Унаандаа сууж давалгаа зүсье.
Пикс - 3, 2, 1
Хаан - Тэднийг зогсоо.
Твич - Амьд үлдэх байрлал авч байна.
Ninjago
Back to episodes Go home