Дүрүүд
Лео – хүү
Алия – охин
Аут – охин
Кактус – хүү
Багш – эм
Захи – эм
Эм дуу - Шинэ эхлэл, шинэхэн адал явдал. Ирээдүйгээ олж мэдэхсэн гэж тэсэн ядна. Дахин шинэ зүйл туршиж эхлэх гэж байна. Олон олон мөрөөдлөө би биелүүлнэ. Эхэллээ, эхэлж байна. Дахин шинээр эхэлцгээе. Бид бэлэн хүлээнэ. Ирээдүй айсуй. Би ирээүйг гэрэлтүүлнэ. Бэлэн байгаарай, бид дахин эхэлж байна.
Лео - Итгээрэй, захирал Хейл, бүх зүйл бэлэн болж байгаа.
Эм дуу - Толгой минь эргэнэ. Бүгд эхэлж байна. Шинэ амьдралын минь эхний өдөр.
Шинэ эхлэл
Алия - Намайг сонсдог ч болоосой.
Эм 2 - Би сонсож байна, гэхдээ чи буруу хийгээд байна.
Алия - Шууд эхэлж байгаад уучлаарай, гэвч энэ нь илүү хялбар. / Энэ бол би. Алия. Жигнэмэг хийх бол миний чаддаг юм биш. Бас, ёоёо. Үнэхээр өвдөж байна. Энэ бол Лео. Хөлбөмбөгт донтчихсон юм. Үнэндээ жигнэмэг, талх хийх солиотой чадвартай ч тэрийгээ бидэнд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа. Энэ бол Аутумн. Бүх төрлийн амьтанд дурлагч. Байз, ер нь яг одоо юу болж байгааг мэддэг юм болов уу? Мэдээж, энэ бол манай тоорой, гөлөг хоёр. Майло, Попси хоёр. Тэдний талаар дараа ярья. Ямартай ч, бид асуудалд оржээ.
Кактус - Хөөе, чи хаана байгааг нь,, Юу,,?
Алия - Үнэхээр том асуудал. Ахлах сургуулийн эхний өдөр минь хэдхэн хоноод болох гэж байхад амьрал минь бараг нурчихаад байна.
Кактус - Хөөх, би л өөрийгөө дарсан өргөст хэмх гэж бодсон.
Лео - Таны харж байгаачлан Захирал Хейл, бүх зүйл хяналтанд байгаа.. Энийгээ цэгцэл.
Эмс - Өө-өө.
Алия - Тус болохгүй л байна даа.
Аут - Хүлээгээрэй. Хэн нэг нь тоорой хараагүй биз?
Алия - Юу бодож байгааг чинь мэднэ ээ. Ийм ухаалаг, авъяаслаг охин яаж ганц 7 хоногт сургуулийн кареераа бүхэлд нь нурааж чадав аа? Миний хайртай астрофизикчийн нэгэнтээ хэлснээр “том тэсрэлт хэрхэн эхэлснийг мэдмээр байвал, цагийг ухраах хэрэгтэй”... ... Дахиад л би. Өөрийгөө давсан. Итгэлтэй, өөдрөг. Үнэнээ хүлээе, миний гэнэн зан их өхөөрдөм. Дэлхий бол миний хясаа, бас би энийгээ нээх гэж байлаа. Үнэндээ хясаа ч миний сонирхол биш. Миний дуртай үлгэр жишээнүүд бүгд ахлах сургуульдаа удирдагч охид байсан. Би удирдагч охин болохыг маш их хүссэн... Өө, миний өнөөдрийн үг. “Сондер. Эргэн тойрны чинь бүх хүн чам шиг л хүнд, ээдрээтэй амьдралаар амьдарч байгааг ухаарах.” Энэ зөгнөл биш гэвэл өөр юу зөгнөл болохыг мэдэхгүй юм. / Лео, дахиад л. Бид хараахан найз болоогүй. Гэхдээ тэр бол гал тогоонд гол хүн. Энэ хүүхдийг хар л даа. Яг л машин. Тэр бас алт шиг сэтгэлтэй, гэхдээ би энийг ч бас хараахан мэдээгүй байгаа. Ер нь Леог өөрийг нь яриулъя.
Лео - Энэ бол жилийн хамгийн чухал 7 хоног. Шинэ хот, шинэ сургууль, шинэ найзууд.. Шинэ найзтай болно л гэж найдахаас. Би яаж шинэ найзтай болохыг мэднэ, тийм үү?.. Битгий буруугаар ойлгоорой. Гал тогоонд арга замаа мэддэг байх сайхан. Өглөөний цай. Гэхдээ шинэ найзтай болох шилдэг арга бол сайн тамирчин байх. Гайхамшигтай... Чи чадна аа. Явцгаая.
Алия - Ингээд Аутумн руу очъё. Бас л миний найз биш. Одоохондоо. Гэхдээ бид хамт ажиллах арга олох ёстой, үгүй бол хэн ч амжилтанд хүрэхгүй, тэр нь үнэхээр хэцүү. Яг над шиг өөрийнхөөрөө, гэвч зорилго нь огт өөр. Гэхдээ л бид эцэстээ сайн найзууд болох юм шиг санагдаад байна. Тэр юу болоод байгааг хэлнэ.
Аут - Хэтэрхий олон амьтад. Манай зүчээнд хангалттай зай байхгүй. Ийм олон хөөрхөн амьтдад би яаж гэр орон олох вэ?.. Майло. Миний торойхон хэр байна даа? Амттай сайхан юм байна шүү.. Хөөе. Эднийг та нарт зориулаагүй.. За за. Би яаж үгүй гэж чадах билээ?.. Аа, та нартаа ч бас хайртай...
Ээж нь - 10 дахиа хэлье, явах хэрэгтэй байна. Хичээлийн эхний өдөр хоцрохыг чи хүсэхгүй байгаа.
Аут - Очлоо, ээж ээ... Өө. Өнөөдөр азтай өдөр чинь, Попси. Би эхлээд чамд шинэ гэр олж өгнө.
Эм хар - Өршөөгөөрэй. Зам тавиарай.
Хүү 1 - Хөөе, наашаа. Би нээлттэй байна. Чи багийн шалгаруулалтанд орох гэж байна уу?
Лео - Тэгэлгүй яахав. Чи?
Хүү 1 - Магадгүй ээ.
Лео - Хөөх. Чи сайн юм аа. Явцгаая.
Ээж нь - Эхний өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
Аут - Баярлалаа, ээж ээ.
Ээж нь - Майло? Майлог машинд байсныг чи мэдээгүй л байлгүй?
Аут - Үнэндээ,, Майло, үгэнд минь орсон нь сайн хэрэг. Би машин дээр гар гэсэн юм. Харих замдаа ханьтай байх гээд л. Сайн тоорой байгаа биз? Таатай байгаарай.
Ээж нь - Эдэнд гэр орон хэрэгтэй, Аутумн. Бүгдэд нь гэр хэрэгтэй.
Аут - Баяртай.
Захи - Сайн байна уу? Тавтай морил. Сайн уу? Тавтай морил, сурагчид аа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурагчид аа, Хартлэйк олон улсын ахлах сургуульд тавтай морил, та нарын ялгаа өөрчлөлтийг бүтээнэ.
Лео - Энийг чамд. Энэ чинийх. Чамд. Аваарай.
Эм хар - Энэ манай өмнөх сургуульд байсан, харин одоо эндхийн захирал. Тэр гайхалтай байгаа биз?
Эм шар - Тийм ээ. Гайхалтай.
Захи - Энэ 7 хоногт бид 7 хоногийн сүүлээр болох Сургуульд тавтай морил 7 хоногт бэлдэж байгаа. Тэмцээн, хоол, тоглоом. Бүгд бэлэн үү? Даалгавруудаа нээгээрэй.
Эм шар - Олон нйтйн хэвлэл? За за. Догь л юм.
Шар хүү - “Гэрэл, технологи болон бичлэг.” Байз, хувцас ч бас орно гэсэн үг үү?
Ул эм - “Сурталчилгаа?” Би чадах байх аа?
Хар үс - Сурталчилгааны урлаг? Янзтай.
Аут - “Жигнэмэг?” Хөөх, энэ ч миний юм биш дээ. Чамд л амттан болох юм.
Лео - Жигнэмэг? Тэгэлгүй яахав.
Алия - “Жигнэмэг?” Би сольж болох юм.
Захи - Алия. Чамайг Хартлейк ахлах сургуульд бүртгүүлснийг хараад их баярласан шүү.
Алия - Харин би таныг захирал гэдгийг хараад баярласан.. Өө. Би удирдагч охин болохоор шалгуулна.
Захи - Чи маш сайн удирдагч охин болно. Сургуульд Тавтай Морил наадамд бэлдэх даалгавраа хэр сайн хийснээс чинь шалтгаалж хуваарилх болно.
Алия - Өө, гайхалтай. Асуудалгүй ээ. Жигнэмэг. Амархаан. Би энэ бүх жагсаалтыг унтаж байхдаа ч, нүдээ аниад ч, гав ганцаараа хийчихнэ.
Захи - Эргэлзхгүй байна. Гэхдээ багийн ажил чухал. Шилдэг удирдагчид багийн гишүүдээ нандигнадаг.
Алия - Би чадна аа.
Хүү 1 - Би нээлттэй байна.
Алия - Би зүгээр, баярлалаа. Асуудалгүй ээ. / Тийм ээ. Би тэгж л хэлсэн. Багийн ажил бол миний амьдрал... Үнэнээсээ юу? “Багийн ажил бол миний амьдрал?”.. Удирдагч охин болохдоо л төвлөр. Чи чадна.
Шар ох - Намайг шар иштэй чихрүүд мөргөчихлөө.
Хар ох - Намайг ч бас. Яаж гэдгийг мэдэхгүй ч тэр үргэлж нэгдүгээрт байх юм. Хараач. Тэнд байж байна...
Шар ох - Чи Нова юу? Чи яаж үргэлж нэгдүгээрт байдаг юм?
Алия - Үнэндээ, би үргэлж нэгдүгээрт байдаг.
Нова - Үгүй ээ. Би үргэлж нэгт байдаг.
Шар ох - Нова үнэхээр догь.
Хар ох - Энэ хэзээ ч Новаг дийлэхгүй.
Алия - Тэрийг харж л байя.
Хүү 1 - Хөөе, Лео. Чи багийн даалгавраа авсан уу? Минийх янзтай. Наадмын тайзыг засах.
Лео - Янзтай. Хэн дуулах юм бол?
Хүү 1 - Мэдэхгүй ээ, гэхдээ би эхний эгнээний суудалд сууна.
Лео - Янзтай.
Хүү 1 - Чи ямар даалгавар авсан бэ?
Лео - Би жигнэмэг,,
Шар хүү - Би суудал хариуцна. Шилдэг нь биш ч талх жигнэхээс л дээр.
Хүү 1 - Жигнэмэг ээ? Төсөөлж байна уу? Хамгийн муу нь. Надад бол үхсэн нь дээр.
Лео - Харин тийм байгаа биз? Хэн жигнэмэг хийхийг хүсэх вэ дээ? Би ч дуртайяа,, агаарын чанарыг авна.
Хүү 1 - Юу гэдгийг нь мэдэхгүй ч янзтай сонсогдож байна. Шалгаруулалтанд уулзъя.
Лео - Агаарын чанар аа? Хөөх. Хэн ч мэдэх албагүй. Хөлбөмбөг л чухал. Хөлбөмбөг бол найзууд гэсэн үг... Тийм ээ. Хөлбөмбөг бол найзууд. Хөлбөмбөг бол найзууд. Хөлбөмбөг бол найзууд.
Аут - Попси минь. Тэр дажгүй харагдаж байна, ямар вэ? Байз. Энэ гахайн мах уу? Майло харсан бол яана? Алгасъя.. Попси. Тэрнийг хараач. Тийм л дээ. Уучлаарай... Өө. Хэтэрхий их сүрчиг.. Анги руу очих хэрэгтэй. Гэхдээ санаа зоволтгүй. Дараа дахиад оролдож үзье... Тэр охин уу? Яг мөн. Сайн оллоо, Попси. Тийм ээ.
Багш - Энэ эхний өдөр болохоор бүх зүйл цэгцрээгүй байгаа ч та нар учраа олно оо. Аан, тэд ирлээ. Бид Алияг орлож байлаа. Хичээлдээ Тавтай Морил наадамд жигнэмэг хамгийн том ажил, тэгээд л би та гуравт даатгасан юм.. Алия манай хуучин сургуульд маш сайн сургагч байсан. Та нарыг их амжилтанд дагуулахыг би мэдэж байна. Та нар бүгд их мундаг чавартай.
Алия - Бид таны урмыг хугалахгүй.
Багш - Маш сайн. Та нарыг Бредийн чадварлаг гарт үлдээе.
Бред - За, за, тийм ээ. Энийг чи ав. Ямар нэг асуулт гарвал, өөрөө учрыг нь олоорой...
Алия - За, тэгэхээр, бид нэг баг боллоо... Ура. За за, тэгэхээр, би бол Алия. Харин чи Лео юу?
Лео - Лео. Тийм ээ.
Алия - Харин,, Аутумн?
Аут - Бүтэлтэй болоогүйд харамсаж байна. Тэрнийг харшилтай гэж хэн мэдлээ? Бид энэ гал тогоонд үлдэж болохгүй. Чамд шинэ гэр олох ёстой.
Алия - Энэ бол шинэ том асуудал. Би энэ бүх ажлыг нойрондоо ч хийж чадна.
Багш - Багийн ажил чухал. Шилдэг удирдагч багийн гишүүдээ үнэлдэг.
Алия - Тийм ээ. Багийн ажил. Багийн гишүүдээ нандигна. За за, Аутумн, Лео. Жагсаалт энэ байна. Та нар юу хиймээр байна?
Аут - Энэ нь юу юм?
Алия - Хангамж. Юу хэрэгтэйг бодож ол, том жагсаалт гарга, тэгээд наадмаас өмнө энд авчир.
Аут - Хүлээгээрэй. Гал тогооны хэрэгслүүд гал тогоонд байдаг биш үү?
Алия - Шинэ сургууль. Бүх зүйл хайрцагтаа л байгаа. Шинэ, хуучин, хандивын. Ангилах зүйлс маш их. Бүгд зооринд байгаа.
Лео - Зоорь хаана байгаа юм?
Алия - Аан, тийшээ. Олоход супер амархан. Эхлээд зүүн эргэ. Тамирын заалаар эргэ. 50 алхам тоол.
Ээж нь - Тэдэнд гэр хэрэгтэй, Аутумн. Бүгдэд нь гэр орон хэрэгтэй.
Алия - Аутумн, сонсож байна уу?
Аут - Тийм ээ. Мэдээж. Би энийг авъя.
Алия - За за. Би авъя гэж бодож байсан ч одоо больсон болохоор,, Май. Миний цоо шинэ тэмдэглэлийн дэвтрийг ав.
Аут - Дэвтэр?
Алия - Тийм ээ. Чамд таалагдана. Хар даа, хэрэгтэй бүх хангамжийг бичиж болно. Тэгээд тэргэнд ачихаараа тэмдэглээрэй. Өнгөөр ялгасан ч болно.
Аут - Баярлалаа. Чи их эелдэг юм.
Алия - За, Лео. Чи юу хиймээр байна? Жигнэмэг үү, дэлгүүр хэсэх үү?
Лео - Аа. Аа. Жигнэмэг л биш бол болно
Алия - Хэлснээр чинь л болъё. Тэгвэл чи жимс авч болно. Исаакынд захиалга байрлуулсан. Миний сонссоноор худалдагч их хачин цагийн хуваарьтай.
Лео - Тийм ээ, би чадна.
Алия - За за. Тэгэхээр би л жигнэмэг хийх болох нь. Хэдийгээр би энэ дэлхийн муу нарийн боовчин ч гэлээ... .. Брэд?.. Брэд..... Брэд?. Брэд? Брэд?. Өө, Брэд... ... Брэд.. Брэд... ... Брэд.. Брээээд... Брэд. Брэд... Брэд. ..
Эр ном - Юу,, Замаа хараач... ...
Алия - Брэд... Брэд?..Брэд... Брэд.
Брэд - Юу?
Алия - Чамайг олчихлоо.
Брэд - Чи яаж,,?
Алия - Чамайг олоход ч хэцүү юм аа.. Үнэндээ бол, би яаж жигнэмэг хийхийг мэдэхгүй. Чамд мэдэх юм байгаа гэж найдаад. Надад туслах юу ч яахав.
Брэд - Тиймээс л манай номын сан байдаг юм. Бүр интернет нь ч дээр. Сонсож байсан уу?
Алия - Баярлалаа, Брэд. Сайхан санаа байна. Номын сан. Интернет. Ном, бичлэг. Мэдээж шүү дээ. Дахин баярлалаа, Брэд. Чамд найдаж болно гэж мэдсэн юм.
Брэд - Тийм ээ, хамаагүй... Чи юугаа гөлрөө вэ?
Ул мал - Энэ миний боов.
Хүү 3 - Хөөх, Нико, гайхамшигтай байлаа. Яг л аянга шиг байлаа.
Дасг - Лео, чиний ээлж. Баруун жигүүрийн шалгаруулалт.
Лео - Тийм ээ, Нико. Сайн байлаа. Дасгалжуулагч аа, би баруун жигүүрийн оронд зүүн жигүүрт үзэж болох уу?
Борхүү - Үнэнээсээ юу?
Дасг - Чи чинь баруун биш билүү?
Лео - Заримдаа л.
Дасг - За за, юу чадахыг чинь харъя.
Хүү дуу - Би хүн бүрийн хайртай хүн болж чадна, эсвэл өөрөөрөө байж чадна. Бас чадах хүртлээ дүр эсгэж болно. Гэвч хүн бүрд эхэндээ тусламж хэрэгтэй.. Өөрийнхөөрөө байж өөрийгөө харуул...
Дасг - Сайн байна.
Борхүү - Тэнгэр минь, бид ялах нь. Нико баруун жигүүрт, Лео зүүн талд байхад,,
Дасг - Хөөе, хөөе, хөөе, аяар гэм. Надад бодох юм их байна. Маш их. Би наадмын өмнө баасан гарагт багийг зарлана. Өглөө эрт надтай энд уулзаарай, хоцорч болохгүй шүү.
Лео - Зүйтэй, одоохондоо би энийг л чадна. Одоо би наадамд зориулж жин дарах хэрэгтэй
Хар үс - Хөөе, Лео. Сайхан тоглолоо шүү. 2 өдөр хүлээх болсонд итгэж чадахгүй нь. Харгис юм.
Лео - Хэлээд яахав.
Хар үс - Тийм ээ. За за, бид цайны газар явж байна. Хамт явах уу?
Лео - Өө. Аа... Янзтай сонсогдож байна. Явцгаая...
Аут - Надад дахиад нэрс хэрэгтэй байна, Попси. Гэр олж өгөх хэрэгтэй үслэг найзууд бидэнд маш их байна. Өө. Маффин. Муужгайд сайхан нэр болох юм байна. Яагаад болохгүй гэж?.. Маффин. Жигнэмэг. Наадам... Хөөе, жаал аа. Зоорь хаана байдгийг мэдэх үү?
Олли - Олли.
Аут - Юу?
Олли - Миний нэр Олли. Баруун тал руу. Шатны доор хонгилд байгаа.
Аут - Баярлалаа, Олли.. Хөөе, яасан бэ?.. Майло.
Олли - Зоорь руу хүрэх зам биш ш дээ.
Алия - За. Гурван өөр орны жор. Олон улсын сургуульд олон улсын нарийн боов хэрэгтэй биз дээ?
Брэд - Үгүй ээ, үгүй, үгүй хэтэрхий ээдрээтэй... Сайн уу?.. Энэ байна. Энгийн бас амттай... ... Намайг сонго. Намайг сонго. Яахаараа анзаардаггүй байна аа?.. .. Сайн уу?... Тийм ээ. Чамд наадах чинь хэрэгтэй. Намайг сонго, намайг сонго... Үгүй ээ.
Аут - Майло? Майло.. Айн? Өө.
Алия - /Испаниар ярина/.. Байрлуулах.
Бор ох - Энд нь луу нэмбэл яах вэ, сургууль яг шилтгээн шиг харагдана.
Ул үс - Гэхдээ даашинзтай гүнж байхгүй юу?
Бор ох - Тим ээ. Сайхан санаа. Луунд даашинз өмсгөе...
Брэд - За. Хичээл тарахад автобус хөдөлнө. Би тэднийг хаахаас нь бүр эрт тэнд оччихно. Тийм ээ. Бүтэлтэй болох нь.
Хар үс - Хөөе, Лео. Юу хийж байна даа? Байз, энэ чинь тоглолтын схем зураг уу? Энэ залуу ч сэтгэлтэй юм аа.
Брэд - Сэтгэлтэй. Тэр чинь би.
Алия - Хараач. Адити, Матилд хоёр. Тэд ихэр муужгай авч тэжээхээр хичээж байгаа ч олж чадаагүй гэнэ. Тэд “тусч, сайхан сэтгэлтэй” бас, “дэлхийн хамгийн хурдан дугуйт тэшүүрээр пицца хүргэдэг баг” гэнэ. Энэ ч их хачин нарийн мэдээлэл байна. Хөөе. Чи миний бодож байгааг бодож байна уу? Жигнэмэг болон тос. “Хүндэт Адити болон Матилда, надад т нарт төгс тохирох муужгайнууд байна.”
Багш - Сайн байна.
Алия - Хурдан байлаа шүү. “Аутумн, маш их баярлалаа. Бид баяртай байна.” Тийм ээ.
Бусад нь - Чшшш.
Аут - Өө.
Хар үс - Лео, чи биднээс түрүүлж ирлээ.
Лео - Би түрүүлж ирж ширээ авах гэж байсан юм.
Хар үс - Энийг л би багийн тоглогч гээд байгаа юм. / Би баруун тал руу нь чиглүүлж байсан ч хаалгач нь намайг харчихсан. Гэвч сүүлчийн хоромд би зүүн тал руу нь өшиглөж бөмбөг оруулсан.
Алия - Миний сонссоноор худалдагч их хачин цагийн хуваарьтай.
Хар үс - Их сайхан тоглолт болох байлаа. Бид бүгдэд. Тийм ээ. Тэгвэл сайхан байхан. Тийм үү, Лео?
Лео - Удахгүй ирнэ ээ, хүүхдүүд ээ. Бие засахаас...... Чи тйм ч муу багийн тоглогч биш юм аа Хүн бүрд бүх зүйлээр тусалж чадахгүй гэж хэн хэлээ вэ?... Айн?. Үгүй ээ...
Аут - Айн? Чшш.. Чшш.
Шар эм - Сайн уу?
Алия - Сайн уу?.. Сайн уу, Аутумн?
Аут - Сайн уу, Алия?
Алия - Би төлөвлөлт хэр явж байгааг л мэдэх гээд.
Аут - Зүгээр.
Алия - Тэмдэглэлийн дэвтэр тус болов уу?
Аут - Тийм ээ. Би хоёрт нь гэр олчихсон,, Би мяулах хамгийн хэцүү гал тогооны хоёр хэрэгсэлд гэр олсон. Биш ээ, зөөх гээд.
Алия - Чи зүгээр үү?
Аут - Үгүй ээ. Үгүй дээ, зүгээр. Би үнэхээр зүгээр. Тийм ээ, супер зүгээр. Супер дупер сайн.
Шар эм - Үнэхээр хөөрхөн юм.
Аут - Бүх зүйл маш сайн.
Охид - Баяртай.
Алия - Юу олсныг чинь хальт харж болох уу? Өнгөний код ашигласан уу? Тусламж хэрэгтэй юу?... Уучлаарай. Яаж хийхийг чинь заах гээгүй шүү. Чи угаасаа мэдэж байж таарна. Ямартай ч, дараа уулзъя. Сайн удирдагчид бусдаар сонголт хийлгэдэг. Бүхэлдээ сүйрчихгүй л гэж найдъя. Алив ээ, Алия. Аутумн чадна.
Аут - Ёох.Попси, чи хаана байна?. Попси.. Попси. Попси.
Багш 1 - Бид Хейл захиралтай ярилцах хэрэгтэй бололтой.
Алия - Лео. Хэр явж байна даа? Хэрэгтэй бүхнээ авсан уу?
Лео - Агаарын чанарт уу? Тийм ээ, бүгдийг нь.
Алия - Агаарын чанар аа? Тэр чинь юу юм?
Лео - Хөөе, Нико, бидэнд ганц хором өгөхгүй юу?
Алия - Юу болоод байгаа юм? Чи наадамд зориулж ямар нэг юм хийсэн үү?
Лео - Мэдээж хийсэн. Маш ихийг.
Алия - Жишээ нь яг юу?
Лео - Би өдөр бүр худалдаачны мухлаг руу явах гэж оролдлоо. Чи юу хийгээд тийм завгүй байсан юм?
Алия - Төгс жор хайж байна.
Лео - Чи ямар хоолны ном сонгоо вэ?
Алия - Намайг муу ном сонгосон гэж бодсон юм бол яагаад хэлээгүй юм?
Нико - Лео. Баг хүлээгээд байна.
Лео - Явах хэрэгтэй байна. Баярлалаа, Алия. Баяртай.
Алия - Ингээд л боллоо юу?
Нико - Би Алияг нарийн боов хариуцсан гэж бодсон.
Лео - Тэр сайхан сэтгэлтэй. Хүн бүрд туслах гэж хичээдэг...
Аут - Таны өмдний тухайд харамсаж байна. Би танд угаагаад өгч болох юм?
Захи - Би чамд юу болоод байгааг тайлбарлах боломж олгомоор байна. Чи яг яагаад сургууль дээр амьтад авчирсан юм?
Аут - Та хичнээнийг нь мэдэх юм?.. Тийм л дээ. Гол нь, амьтад надад хайртай байдаг шиг би ч тэдэнд их хайртай. Бас миний хэрэг гарахаар тэд намайг олоод ирдэг. Би тэдэнд туслах ёстой. Гэтэл сүүлийн үед маш олон амьтдад би хэрэгтэй болоод, гэр орон олж өгөх хэрэгтэй маш олон амьтадтай болсон, маш их стресстэй, тэгээд би хичээл, нарийн боов, амьтан аврах гээд бүгдийг нь яаж нэг зэрэг хийхээ мэдэхгүй байна. Бас би маш олон шинэ найзтай болсон, тэднийг ямар их стресстсэнйг хараад шинээр амьтан тэжээвэл илүү жаргалтай болно гэж бодсон. Тэжээвэр амьтад их сайн эмчилгээ болно.
Захи - Ойлголоо.
Аут - Надад яг одоо жаахан эмчилгээ хэрэгтэй л байна..
Лео - Хөөе. Онгойгооч... Айн? Өө. Маргааш миний сүүлчийн боломж... ...***30,12***
Алия - Түлэгдчихэж. Халцгай, халцгай, халцгай.. Ёоёо. Энийг хэн ч идэж чадахгүй нь. Нарийн боов ийм муу хийвэл би хэзээ ч удирдагч охин болж чадахгүй.
Багш - Багийн ажиллагаа чухал.
Алия - Тийм ээ. Миний баг. Дахиад цаг байгаа ч юм билүү.
Лео - Баярлалаа.. Цаг алдаж болохгүй.
Аут - Та нар өнөөдөр хэр байна аа?. Та нар надаас дээр амарчээ. Сургуулийн хамгийн хэцүү эхний 7 хоног. Дууссанд нь баяртай байна.
Ээж нь - Аутумн? Сургуульд Тавтай Морил наадмын бүх юм чинь бэлэн үү?
Аут - Ээж ээ. Өнөөдөр бямба гараг.
Ээж нь - Баасан ш дээ.
Аут - Өө, үгүй ээ. Үгүй ээ, үгүй, үгүй. Өнөөдөр баасан гараг биз дээ? Попси. Майло. Явцгаая. Надад олж болох бүхий л тусламж хэрэгтэй болох нь.. Очлоо, ээж ээ.
Лео - Уучлаарай. Уучлаарай. Жаахан хоцорчихоод байна.
Дасг - Эхний 7 хоног их урт байлаа. Хэцүү байсан ч би гарааны багийг зарлахад бэлэн. Тэнцсэн ч тэнцээгүй ч бүгд сайн байсан,. Леог харсан хүн байна уу? Лео хоцордоггүй дээ.
Лео Хөөе. Чи. Чи гал тогоо руу явж байна уу?
Шар эм - Тийм ээ. Яасан?
Лео - Эднийг авч яваад гал тогоонд тавьчихгүй юу? Гуйя, гуйя, гуйя?
Шар эм - Тэгье ээ.
Лео - Баярлалаа. Чамд өртэй боллоо. Маш том.
Шар эм - Өө, гадил...
Лео - Уучлаарай... Дасгалжуулагч аа, би,,
Дасг - Лео. Багийн гишүүн байхын хамгийн чухал зүйлийн нэг нь багийнхаа төлөө бэлэн байх. Чи хаана байсан юм?. ...
Шар эм - Өө. Зайрмаг... .. Амттай байна.
Алия - Цаг дуусаж байна. Өө, үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй. Бүх зүйл хаачаа вэ?.... Аутумн, чамайг харсандаа үнэхээр баяртай байна. Надад зуурах сав, холигч, хэмжих аяга, цөцгийн тос, хүнсний будаг, өнгө оруулах чихэр хэрэгтэй байна. Тэрэг хаана байна?
Аут - Мэдэхгүй ээ. Юун тэрэг?
Алия - Нөгөө тэрэг. Хүнс ачсан тэрэг. Миний чамд өгсөн дэвтэрт чиний тэмдэглэж байсан?..
Лео - Энэ л бас биш шүү. Хайрцаг дүүрэн шинэхэн жимс яаж алга болдог билээ?
Алия - Юу? Та хоёрын нэг нь ямар нэг юм хийгээ юу? Энэ чинь намайг захирлын өмнө аймшигтай харагдуулна. Чи санаатай ингэсэн байна.
Аут - Яаж ингэж хэлж чадаж байна аа? Би яагаад ийм зүйл зориуд хийнэ гэж? Чиний буруу ч юм билүү?
Лео - Тийм ээ, энд ганц чи чухал биш. Итгэж чадахгүй нь. Юу ч санаснаар болохгүй байна.
Алия - Бас ганц чи ч чухал биш.
Аут - Чи надад юу хийхийг хэлж өгөөгүй.
Алия - Чи бүх хангамжийг авчирна гэж бүртгүүлсэн. Би чамайг хаашаа явж юу авахыг хэлсэн.
Лео - Би бүгдийг зөв хийсэн. Миний буруу биш. Эрт босож дэлгүүр ороод сургууль руу яарч ирсэн багтаа амжаагүй, бас нэг нь миний хайрцагуудыг алдчихсан.
Алия - Дараа нь юу болсныг та нар мэднэ. Бүгдийг дахин үзэх шаардлагагүй.
Захи - Энийгээ цэгцэл... ..
Алия - Яадаг сүйрэл вэ... Ядаж л зөөлөн боов минь чулуу шиг хатуу байхаа больлоо.
Аут - Тэнгэр минь, Алия. Энэ үнэхээр,,
Алия - Аймшигтай гэж үү?
Лео - Би энийг л сүйрэл гээд байгаа юм.
Алия - Наадахаа дахиад хэлж болно оо.
Аут - Бид сүйрчээ. Би өнгөрлөө. Сургууль дээр амьтад авчраагүй бол ийм юм болохгүй байсан юм.
Лео - Юу? Чи сургууль дээр амьтад авчраа юу?.. Чи гахай авчраа юу?
Аут - Тийм ээ.
Лео - Гэхдээ яах гэж?
Аут - Эдэнд гэр олоход нь туслах гэж.
Алия - Аутумн, энэ ном бол гайхамшиг. Чи ийм олон хүн ажиглаж, ярилцсанд итгэж чадахгүй нь. Тэд маш төгс таарсан байна. Кокогоос бусад нь, чи түүнийг шинжлэх ухааны хичээл хамт суудаг маш их унгадаг хүүхэдтэй нийлүүлж.
Аут - Анхаарлаа сарниулж байсныг минь уучлаарай. Та нарт яаж хэлэхээ мэдээгүй юм. Би бүгдийг баллалаа.
Лео - Минийхээс илүү биш ээ. Би зөвхөн өөрийгөө бодсон, харин чи, чи бусдад туслах тухай бодож байсан.
Алия - Бид бүгд алдаа гаргасан. Өмнө нь жигнэмэг хийж үзээгүйгээ хэлээгүйг минь уучлаарай.
Лео - Харин би нарийн боов хийх ямар дуртайгаа хэлэх ёстой байсан юм.
Алия - Чи үнэхээр нарийн боов хийх дуртай байсан. Мэдсэн юм аа.
Лео - Хоол хийж жигнэмэг хийх нь миний амьдрал. Яг хөлбөмбөгийн дараа орно.
Алия - Аутумн, чи миний бодож байгааг бодож байна уу?
Аут - Бүгдийг залруулах цаг болсон бололтой. Гурав тоолно шүү.
Зэрэг - 1, 2, 3. Багаараа урагшаа.
Лео - Ирсэнд баярлалаа, найзууд аа, та нар шилдэг нь. Бидэнд бүх л тусламж хэрэгтэй байна.
Нико - Найзууд ийм л зүйл хийдэг. Бусаддаа тусалдаг юм. Бас жигнэмэг хийхээс илүү догь юу байх билээ? Өө, миний буруу. Чи ингэж хэлдэггүйг би мэднэ. Залуус аа?... Агаарын чанар..
Лео - Үдэшлэгээ эхлүүлцгээе.
Аут - Тийм ээ. Тайлер, чамайг бүжиглэх дуртайг би мэднэ. Энэ шалны модыг ав. Бүжгийн хамтрагч чинь. Матис, чи маш сайн хаалгач. Бээлийгээ аваад лангууны дээдхийг гялалзуул. Нико, чамайг хөлөө ашиглах дуртайг мэднэ. Би уутнуудыг бэлдэж өгнө, хэтэрхий чанга өшиглөхгүй байхыг хичээгээрэй.
Алия - Харин Лео, ноён өвөрмөц нарийн боовчин, юу чаддагаа харуулах цаг чинь болж.
Лео - Би төгс жор мэднэ, амттай бас хурдан...
Алия - Алив. Эхэлцгээе... ...
Лео - Хөөх.. Хөөе, би хайрцагуудаа оллоо
Аут - Хөөе, Майло... Явъя, Майло.
Эр бор - Хаартлэйк Ахлах Сургуулийн наадамд тавтай морил... ...
Алия - Үзүүлбэрийн цаг боллоо... ...
Лео - За. Хэн шарвин идэхэд бэлэн байна?
Нико - Шарвин? Зөөлөн боов хаана байна? Бас жигнэмэг?.. ...
Аут - Майло, ингэхээ боль.
Нико - Үнэхээр амттай юм аа. Энийг хаана сурсан юм бэ?
Лео - Эмээгээсээ. Амаа нээгээрэй. Шарвин аваарай. Шарвин аваарай. Шарвин аваарай... Дасгалжуулагч аа, шарвин идэх үү?
Дасг - Чамайг цагтаа ирээсэй л гэ хүсэх байна. Гэхдээ одоо би чамайг ямар завгүй байсныг ойлгож байна. Би хол зогсох уу?.. Хөөх, гайхалтай. Сануулж хэлэхэд, чамайг хоол хийж чаддагийг мэдэхээс минь өмнө чи багт орсон шүү.
Лео - Байз. Би багт орсон гэж үү? Би багт оржээ.
Хөвгүүд - Тийм ээ.
Бүгд - Тийм ээ. Тийм ээ.
Захи - Үнэхээр гайхамшигтай.
Нико - Би юу гэлээ? Янзтай байгаа биз?
Лео - Хэн шарвин идмээр байна?
Нико - Би, би, би.
Аут - Майло? Хэн нэг нь тоорой харав уу? Майло? Чи хаана байна? Майло.
Захи - Аутумн? Энэ бол доктор Марлон.
Аут - Сайн уу?
Мар - Би чиний талаар бүгдийг мэднэ, Аутумн. Чи энэ 7 хоногт маш олон амьтдад тусалсан. Би нохой асрах төв нээхээр төлөвлөж байлаа.
Захи - Энийг барихад чамайг төгс тохирно гэж бодож байна.
Аут - Би дуртайяа тусална. Үнэхээр гайхалтай. Маш их баярлалаа. Попси, чамд ч бас баярлалаа.
Захи - Туслахад таатай байна. Бас чи энэ бяцхан амьтанд шинэ гэр олж чадахгүй байвал, би өөртөө авсан ч болох юм.
Аут - Чи сонсов уу, Попси?
Захи - За, сургуулийн эхний 7 хоног хэр байв?
Алия - Юу, гайхамшигтай болж таарсан, гэхдээ эхэндээ жаахан хатуу байсан. Бид маш олон алдаа гаргасан.
Аут - Үнэхээр стресстэй байсан нь ч үнэн шүү. Энэ нь миний дараагийн гэнэтийн бэлэг рүү хүргэж байна. Хүн бүрд гөлөгний хайр. Сургуулийн эхний 7 хоногийг давсанд баяр хүргэе.
Шар эр - Би энийг гөлгөнд зориулж хийсэн юм. Чамд таалагдана гэж найдъя.
Аут - Өө, баярлалаа. Тэгэхээр чи Попсийг харсан бололтой. Би нуух гэж оролдож байлаа.
Шар эр - Тэр чинь бүтсэнгүй дээ. Нааш ир, охин минь.
Аут - Үнэхээр хөөрхөн юм аа.
Захи - Чи энэ 7 хоногт маш сайн ажиллалаа, Алия. Алдаа бол суралцах боломж. Энэ өнөөдрийг өөр болголоо. Хаартлэйк Ахлах сургууль ийм л байдаг. Тиймээс би чамайг удирдагч охин болгож байна.
Алия - Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Таны урам хугарахгүй ээ, би амлаж байна.
Шар ох - Удирдагч охин болсонд баяр хүргэе. Онооны самбарт чи намайг хэзээ ч давахгүй, гэхдээ хоёулаа адилхан дугаар нэг болж болох байх аа.
Алия - Адилхан юу?
Лео - Алия, чи бэлэн бол би анхны нарийн боовны хичээлд чинь бэлэн.
Алия - Сонсож байна аа.
Кактус - Ердөө л өмсгөл шүү дээ. Гахайнууд өргөст хэмхэнд дуртайг ч би мэдээгүй...
Алия - Ингээд эхэллээ дээ.
Төгсөв
Орчуулсан Нанжидын Ариунболд
2024 он
/ трэйлэр /
Захи - Хартлэйк олон улсын ахлах сургуульд тавтай морил, та нарын ялгаа өөрчлөлтийг бүтээнэ... Энэ 7 хоногт бид сургуульд тавтай морил баярт бэлдэнэ... Бялуу бол маш том ажил, тэгээд л би та гуравт даатгаж байна.
Алия - Бид таны урмыг хугалахгүй... ... Ийм нарийн боовоор би хэзээ ч найзтай болохгүй.
Захи - Багийн ажил чухал. Шилдэг удирдагч багийн гишүүдээ нандигнадаг.
Лео - Хөлбөмбөг бол найзууд гэсэн үг.
Аут - Ийм олон хөөрхөнүүдэд би яаж гэр орон олж өгөх билээ?
Алия - Бид хамтарч ажиллах арга олох хэрэгтэй.... Бид чадна.
Найзууын дараагийн бүлэг
Кактус - Хөөх, би л өөрийгөө дарсан өргөст хэмх гэж бодсон.
Back to episodes Go home