Go Go Squid 14

Go Go Squid! EP14

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Эх: эм, Шаняаны хойд ээж

А: эм, Соло, КК багийн менежер хоёрын охин

Л: эм, Тон Нианы найз Лан Мей

 

14-р анги.  

Өвөө:  Хан Шаняан, дагаад яв. Эгчдээ авчирч өгч гэсэн хүзүүний зүүлтийг яасан?

Хан: Хаячихсан.

Өвөө:  Ингэж хэлнэ гэдгийг чинь мэдээд байсан юм аа. Эгч чинь удахгүй гэрлэнэ. Биднийг орхиод явах гэж байна. Ганц хүзүүний зүүлт худалдаж аваад, авчраад өгчихөж чадахгүй байна уу? Энэ олон жил өсгүүлчихээд ичихгүй байна уу?

Хан: Худлаа яриагүй ээ. Нээрэнгээсээ алга болгочихсон.

Өвөө:  Танай клуб... алдагдалтай байгаа юм уу?

Хан: Тийм. Алдагдалтай байгаа. Мөнгө хэрэг болоод тэр зүүлтийг зарчихсан юм уу?

Өвөө:  Тэгээгүй ээ.

Хан: Манай бусад салбарууд мөнгө олж байгаа болохоор алдагдлаа нөхчихнө.

Өвөө:  Хан Шаняан, мөнгө хэрэгтэй бол надад хэл дээ.

Хан: Би хэдэн настай билээ дээ, эгчээс худлаа хэлж мөнгийг нь авах уу? Та намайг юу гэж боддог юм?

Өвөө:  Ач хүү маань сэтгэл амар сайхан амьдраад, сэтгэл зовохгүй байх юмсан гэж бодож байна.

Хан: Эгчийн мөнгийг  удахгүй шилжүүлчихнэ. Ганц ч зоос дутаахгүй. Ингээд хоосордог юм байжээ, Хан Шаняан.

Тон: Сэтгэл санаа галзуу хулганатай адил. Өгсөж, уруудаж, бас эргэнэ. Яг одоо уруудаж явна.

***************

Өвөө:  Хөөх. Өнөөдөр зочин ирэх юм уу?

Хан: Үгүй.

Өвөө:  Үгүй ээ? Ирэхгүй юм бол ийм олон хоолоор яах юм?

Ву: Хэн мэдэх вэ?

Хан:

Өвөө:  Юу вэ? Хөөе хөөе хөөе. Хоолоо идээч.

Хан: Өлсөхгүй байна аа.

Өвөө:  Энэ... Ийм олон хоол... бүгд халуун ногоотой байдаг. Ашгүй дээ. Жигнэсэн гахайн мах байна. Хөөх... Энэ ч гэсэн халуун ногоотой байна. Идэх арга алга.

-************** 

Л: Тон Ниан, энд байна. Наашаа. Наашаа.

Тон:  Яасан бэ? Яаралтай хэрэг гарсан юм уу?

Л: Мартчихаа юу? Өнөөдөр Си Ти Эфийн тэмцээний спонсорууд сорилтыг нээж байгаа. Цүнх чинь уначихлаа. Шилдэг аравт багтахын тулд бид нар олон зуун хүнийг ялах ёстой.

Тон:  Чамайг хэлээгүй бол би бүгдийг нь мартчихсан байна шд. Би юу ч бэлдээгүй шд.

Л: НетИйз мюзикийг харсан уу? Сурталчилгаа нь гарчихсан байна лээ. Хан Шаняаныг төлөөлөгчдийн нэг нь гэж сонссон. Наадахаа хар даа, чиний дагагч нар хамгийн олон байгаа.

Тон:  Хурдан нэмэгдсэн байна. Чи Хан Шаняаны тухай хэлээгүй биз дээ?

Л:Мэдээж, хэлээгүй. Ийм юманд эрчүүдээр яах юм.

Тон:  Дахиад тэрний тухай битгий яриарай. Би Хан Шаняанаас салчихсан.

Л:Салчихсан? Яагаад? Тэр шөнө Хан Шаняан хэлэхдээ...

Тон:  Юу гэж хэлсэн юм?

Л: Тэр... Одоохондоо чамайг сайн мэдэхгүй. Хэдхэн удаа уулзаж байгаа. Тэрнээс чамд сайн гэж асуугаад тийм гэж хариулах юм бол худал хэлсэн болно гэсэн.

Тон:  Тэрний хэлдэг үнэн. Тийм.

Л: Гэхдээ... “Цагийн юм цагтаа. Эрт орой хэзээ нэгэн цагт мэдэгдэнэ” гэж хэлсэн. Энэ эрчүүд нээрээ. Манай нөхрийн олон жил шүтсэн хүн ч мөн дөө. Би чамд уух юм захиалчихсан.

Тон:  Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Л: Тэгвэл та хоёр буцаад нийлж болохгүй юм уу?

Тон:  Би эхлээд хэлсэн. Тэр зөвшөөрсөн.

Л: Чи салъя гэсэн юм уу? Тэрэнд сайн байж яагаад салъя гэж хэлсэн юм бэ? Бардас зангаасаа болоод өөрийгөө зовоогоод байгаа юм биш үү?

Тон:  Анхнаасаа настнуудыг уурлуулахгүй гээд л тэгж шийдсэн. Одоо тэгэх хэрэггүй.  Ингээд больё. Дахиад ярих хэрэггүй.

Л: За за за. Ярихгүй ээ, ярихгүй. Салсан бол салсан. Хайр, өвдөлт хоёр зовоогоод байвал хурдан салсан нь дээр. Тэгээд ч, чамд санаа зовоод байсан юм. Юу ч болоогүй гээд бодчихъё. Энэнээс ид. Дараа нь ажилдаа оръё. Талх хайраас чухал шүү. Эмэгтэй хүн, бие даасан, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тийм ээ?

Тон:  Төлөө.

Л: Төлөө.

***************

Тон:  Ийшээ.

Л: За. Сайн байна уу. НетИйз мюзикийн туршилтанд оролцохоор ирлээ.

Эм: Та нарын нэр...

Л: Энэ жагсаалтын нэгд орсон Бяцхан Скүид, Тон Ниан. Би наймд орсон Блюберри, Лан Мей.

Эм: Энд гарын үсэгээ зурчих.

Тон:  Энд үү?

Эм: Тийм.

Соло: Өшөө олон хүн бүртгүүлсэн байх ёстой.

Ш: Мэдээж.

Соло: Түр хүлээгээрэй.

Тон: Энэ бал чинь...

Эм: Баярлалаа.

Л: Явъя.

Тон:  За... Сайн уу, Соло.

Соло: Эртээд баярлалаа гэж хэлж чадаагүй.

Тон:   Юун баярлалаа билээ?

Соло: Шао Ай өдөржин хамт цэцэрлэгт хүрээлэнд тоглосон гэж хэлсэн. Тэр өдөр их баяртай байсан.

Тон:  Зүгээр ээ, зүгээр. Надад ч гэсэн зугаатай байсан.

Соло: Дууны шалгаруулалтанд чинь амжилт хүсье.

Тон: Бид нар хичээнэ ээ.

Л:  баярлалаа.

Соло: Амжилт.

Тон: Амжилт. Баярлалаа.

Л: Тон Ниан, энэ нөгөө алдартай Соло мөн үү?

Тон:  Тийм.

Соло: Хөөх. Хан Шаняантай болзох ч сайхан юм аа. Мэргэжлийн хүрээний ийм олон алдартай хүмүүстэй уулзаад л... Үгүй ээ, тийм биш. Явъя. Эхлэх гэж байна.

Ш: Би хөрөнгө оруулагчдыг хариуцдан Шиан захирал. НетИйз мюзик дуучин шалгаруулах ажиллагаанд тавтай морил. Энэ удаа Си Ти Эфийн сүлд дууны бичлэгийг хийнэ. Энд сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Та нар үнэхээр авъяаслаг юм байна лээ. Тавтай морил. Одоо бүгдээрээ  нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулаарай. Шалгаруулалтын үеэр бид дууны өнгө, хэмнэл, тайзны хэв маяг,  бас та нарын харилцаанд анхаарах болно. Тэгээд хоёр хүн сонгож эцсийн шалгаруулалтанд оруулна. Одоо нэг шүүгч маань ирэх ёстой. Тийм болохоор та хэд амрангаа бэлтгэлээ базааж байгаарай.

Эм: За.

Л: За.

Ш: Баярлалаа.

Эм: Намайг ялна гэж бодож байна уу?

Эм: Энийг дуулбал ямар вэ?

Ш: За, ойлголоо.

Эм: За.

Ш: Нөхөд өө. Манай нэг шүүгч ирж амжихгүй болсон юм шиг байна. Хэдүүлээ эхэлж байх уу?

Соло: Өнөөдөр ирнэ гэж хэлсэн юм уу?

Ш: Бас ирэхгүй ч гэж хэлээгүй. Гэхдээ бүгд энд цугларчихсан болохоор... түрүүлээд эхэлж байя.

Эм: Энд ирсэндээ үнэхээр баяртай байна.

Эм: Би арван жилийн өмнө тарсан Соло багийг дэмждэг.

Эм: Би ганц бие ээж.

Соло:  Ээж ээ, сандрах хэрэггүй. Хүүхэд чинь ирсэн үү?

Эм: Сайн байна уу, шүүгчид ээ. Намайг Жан Юнюн гэдэг.

Эм: Намайг Ван Хаха гэдэг. Инээх дуртай болохоор тэгж нэрлэдэг юм.

Эм: Би 150кг жинтэй байсан. Одооо 50кг хасчихаад байгаа.

Эр: Хөөх.

Тон:  Эрхэм шүүгчид, багш нар аа сайн байна уу. Намайг Тон Ниан гэдэг. Би дуу дуулах их дуртай. Тэр тусмаа сайн хүндээ зориулж дуулах дуртай... Миний дуулахыг сонсоод жаргалтай байгаасай гэж хүсдэг. Би сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд дуу хамгийн тохиромжтой гэж боддог. Би дуундаа сэтгэл хөдлөлөө зориулдаг. Надад дургүй байсан ч, бас тулгах боломжгүй гэдгийг мэдэж байгаа ч би оролдоод үзмээр байна. Би л хичээхгүй бол тэр хүн өөрт нь сайн гэдгийг мэдэхгүй өнгөрчихөж магадгүй.

Хан: Уучлаарай. Оройтчихлоо. Би зүгээр л ажиглагчийн хувиар сууя. Миний оноог тооцох хэрэггүй.

Ш: Ийшээ суучих. Сайн хэрэг боллоо. Манай нэг шүүгч хүрээд ирлээ. Энэ хүнийг та нар танилцуулъя. Энэ бол КК клубийг үндэслэн байгуулагч Хан Шаняан.

Соло: Хойшид манай Си Ти Эфийн Хятадын бүсийн төлөөлөгчөөр ажиллана.

Ш: Тэрнээс гадна өнөөдөр сонгогдсон хоёр дуучинтай хамт фенүүдийн уулзалтанд оролцох хүн.

Соло: Хан, яг тааруулж ирлээ. Бид нар Бяцхан Скүидэд дуу сонгох гэж байсан юм. Чамд тохиромжтой гэж бодсон дуу байгаа бол хэлж болно.

Хан: За... Сая ярьж байсан аргаа ашиглаад “бяцхан илжиг” гэдэг дууг дуулаад өг.

Тон Ниан дуулна.

Эр: Энэ дуугаар ямар санааг илэрхийлэх гэснээ хэлж болох уу?  

Тон:  Намайг өөрийн ярьсан сэтгэл хөдлөлөө ашиглаад энэ дууг дуул гэж шүүгч хэлсэн болохоор “бяцхан илжиг”-ийг хайртай хүнээ гэж төсөөлж дуулсан.

Эр: Тэгээд чиний “бяцхан илжиг”-юу болсон бэ?

Тон:   Миний “бяцхан илжиг” явчихсан. Уучлаарай.

Ш: Дуучдын ерөнхий дүн гарсан. Хэрвээ татгалзах зүйл байхгүй бол энэ удаа 8 дугаартай Лан Мей, 1 дугаартай Тон Ниан хоёрыг сонгосон байгаа. Хан, чи хоцорч ирсэн. Бас Тон Нианы дуулахыг сонссон. Бодсон юм байна уу?

Хан: Би... бодсон юм алга. Гэхдээ манай сүлд дуу халуун цустай эрч хүчтэй залуу хүмүүст зориулсан дуу. Тэрний стиль манай сүлд дууг дуулахад үнэхээр тохирно гэж бодож байна уу?

Ш: Энэ оноог цуглуулж гаргасан шийдвэр. Тэрнийг сайн дуулсан гэж бодож байна. Надад таалагдсан. Надад таалагдаад байгаа. Соло, чи юу гэж бодож байна?

Соло: Тон Нианы хоолой нь хүүхдийнх шиг их тунгалаг байсан. Тэгээд ч хүүхдийн хоолойгоор сүлд дуугаа дуулуулах нь муу зүйл биш. Гэхдээ Хан Шаняаны хэлдэг ч гэсэн бодууштай зүйл. Сүлд дуу болохоор болгоомжтой байх хэрэгтэй.

Ш: Гэхдээ юу ч гэж шийдсэн бай энэ шударга сонголт. Хар л даа, Тон Ниан хамгийн өндөр оноо авсан. Хан, чи түрүүн өөрөө санал өгөхгүй зүгээр л ажиглана гээгүй билүү?

Хан: Чи асуусан биз дээ. Асуусан болохоор чинь би хариулсан. За яах вэ. Надад хэлэх юм алга.

Ш: За тэгвэл. Тон Ниантай сайн хамтарч ажиллаарай.

Хан: Ингэхэд би хэзээ сурталчилгааны төлөөлөгч болно гэж зөвшөөрсөн юм? Би харилцаагаа бодоод шүүгч болохоор л ирсэн. Ир гэсэн болохоор чинь би ирсэн. Өнөөдөр манай багийн нэг гишүүн машины осолд орсон болохоор би хоцорч ирсэн. Энд ирэхээсээ өмнө би эмнэлэгт очоод, шарх нь ноцтой биш гэдгийг тодруулчихаад энд ирсэн. Тэгээд хоцорчихлоо. Хоцорсонд үнэхээр уучлаарай. Өөр юм байхгүй бол би явлаа. Та нар үргэлжлүүл.

Ш:  Хан, тэгж яаж болдог юм... Хан? Хан?

Л: Хан Шаняан гараад ирлээ.

***************

Ш: Болгоомжтой. Та хоёрт баяр хүргэе. Дууг чинь тэсэн ядан хүлээж байна.   Очоод дуугаа сайн бэлдээрэй.

Л: Санаа зоволтгүй ээ, Шиан захирал аа. Сайн бэлдэнэ.

Ш: Ирэх хагас сайнд гурван цагт эндээ уулзъя. Тэр өдөр Соло, Ван Хао, Ган Год-Хан Шаняан бид хэд ирж та хоёрын дуулахыг сонсоно. Тэгэх үү, Соло?

Соло: Болно оо. СП-д байнга санаа тавьдаг болохоор чинь би яаж татгалзах вэ? Заавал ирнэ.

Л: Шиан захирал аа, нэг юм асууж болох уу? Хан Шаняан ирэх юм уу?

Ш: Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр ажилтай байсан болохоор түрүүлээд явчихсан. Бичлэг хийсний дараа хэдүүлээ хамт хоол идэж, нэг нэгнээ мэддэг болъё.

Л: За.

Соло: За. Та хоёр яаж явах юм? Миний машин тэр байна. Би дөхүүлээд өгөх үү?

Л: Хэрэггүй ээ, хэрэггүй.

Соло: За за. Баяртай.

Тон:  Баяртай.

Л: баяртай.

Соло: Баяртай.

Ш: Хэрэг гарвал би утсаар ярина аа.

Тон:  За. Тэгээрэй.

Л: За. Баярлалаа, Шиан захирал аа.

Ш: Баяртай.

Тон:   Баяртай.

Л: Баяртай.

Эм: Дараа уулзъя.

Л: Баяртай.  Тон Ниан, Соло, Хан Шаняан хоёрын ааш тэнгэр газар шиг юм аа. Үнэнийг хэлэхэд Хан Шаняаныг харахаар айдас төрөөд байдын.

Тон:  Яг тулаад ярилцвал тийм хүн биш. Ирэх долоо хоногт ирэх бол уу?

Л: Бичлэгийн студи дээр үү?

Тон:  Тийм.

Л: Ирэх байх гэж бодож байна. Санаа зовох хэрэггүй ээ. Долоо хоног л хүлээчих. Тэгвэл царайлаг Хан Шаняаныгаа харж болно. Тэр үед юу бодож байгааг нь хүчээр ч хамаагүй хэлүүлнэ. Худлаа үнэд орсон байх юм бол зүгээр өнгөрөөхгүй дээ. Явъя... Хан Шаняаны машин биш үү?

*****************

Эр: За. Тон Ниан, дахиад нэг явъя. За юу?

Тон:  За.

Эр: Сэтгэл хөдлөлөө анхаараарай.

Тон:   За.

Эр: Тон Ниан, ямар ч сэтгэл хөдлөл алга. Юу болоод байгаа юм? 

Тон:  Уучлаарай, багш аа. Би дахиад оролдоод үзвэл болох уу?

Л: Уучлаарай. Жаахан амарч байгаад үргэлжлүүлж болох уу? Би ороод жаахан туслаадахъя. Болох уу?

Эр: За. Жаахан амаръя.

Л: Яасан бэ? Нэг л тавгүй харагдаад байна. Аан? Тэрнийг хүлээгээд байгаа юм уу? Ирэх шаардлагагүй гэж хэлээд ирэхгүй гэж хэлүүлсэн гэж хэлсэн биз дээ? Тийм болохоор ирэхгүй ээ. Бичлэгээ хурдан хийчихье. Тэрнийг ирээд бичлэг хийлгэхийг чинь харж байна гэж төсөөл... оролдоод үз.

Тон:  За.

Л: Тэгвэл би гарлаа шүү. Амжилт.

Тон:  За. Амжилт.

Л: Уучлаарай.

Эр: Ямаршуухан байна?

Л: Дахиад хоёр удаа бэлдээд үзэж болох уу?

Эр: Бэлдэх хэрэг байна уу? Тон Ниан, өмнөх бичлэг дээр чи гурав дуулаад л биччихсэн. Өнөөдөр яагаа вэ? Нэг л өөртөө итгэлгүй байх чинь.

Л: Би дотор ороод эхлээд хамт дуулаад үзэх үү?

Эр: Болж байна.

Л: Тэгэх үү?

Эр: Болно оо. Тэг тэг... За, Тон Ниан. Одоо бичиж эхэллээ шүү. За юу?

Тон:  За. За за.

Эр: За. Бэлэн үү?

Тон:  Хан Шаняан, чи яагаад ирэхгүй байгаа юм?

Л: Амжилт.

Хан: Сайн байна уу. Хаалганы дэргэд байгаа автомат машин цаасан дэвсгэрт авдаггүй юм бол уу?

Эм: Аан. Тийм.

Хан: Тэгвэл мөнгө задлаад өгч болох уу?

Эм: Мөнгө задлахаар... Энд задгай мөнгө бага л байна. Танд хэд хэрэгтэй юм?

Хан: 100юань.

Эм: 100юань уу? Шао Фан.

Эм2: аан?

Эм: Чамд задгай мөнгө байна уу?

Эм2: Байгаа. Гэхдээ гурав л байгаа шд.

Эм: Зүгээр зүгээр, наашаа өгчих.

Эм2: За.

Эм: Ресепшн байна. Нэг хүн зуун юань задлуулах гээд байна. Бутархай мөнгөтэй хүмүүс байвал авчраад өгөхгүй юу? За, нааш нь өгчих. Чамд байна уу? Хүрэх үгүйг нь мэдэхгүй. Би тоолоод өгье.

Хан: Хэрэггүй ээ. Зүгээр. Баярлалаа.

Соло: Сайн дуулж байна шүү.

Эр: Арван минутын өмнө өөр байсан. Юу болсныг мэдэхгүй. Гэхдээ одоо өөр хүн шиг л байна. Сайн байна. Одоо л хэвэндээ орж байна.

Тон: Баярлалаа, багш аа.

Л: Хэлээгүй юу.

Эр: Түрүүн ингэж дуулсан бол аль хэдийн дуусчихгүй юу.

Л: Энийг “жинхэнэ хүчээ нуух” гэдэг юм.

Соло: Сайн байлаа.

Эм: Бүгдээрээ жүүс уугаарай.

Л: Хөөх. Шиан захирал өгөөмөр юм аа.

Ш: Аан? Би аваагүй шд.

Л: Аан?  Тэгвэл Соло ахад баярлалаа.  

Соло: Аан? Би биш ээ.

Эм: Нэг царайлаг ах зуун юань солиулаад эд нарыг машинаас худалдаж аваад өгчихөөд явсан.

Соло: Аан? Хэн юм?

Эм: Таны найз гэж хэлсэн. Нэг царайлаг залуу байсан.

Ш: Найз аа?

Эр: Хэн байх нь хамаагүй ээ. Ууцагаая. Алив...

Л: Тон Ниан, энийг хар даа. Тэр бичсэн байна уу? Хайрын үгтэйг нь сонгосон байна шүү.

Тон: Хүлээгээрэй.

Л: Хаачих нь вэ?

Ш: Хан хэвээрээ байх шив. Хэлэх ч үгүй ирчихээд явчихдаг. Яасан бэ?

Соло: Яагаад Тон Нианыг хараад байгаа юм?

Ш: Надад таалагдаад байгаа. Чи найз залуутай гэж бодож байна уу? Үгүй бол би үзээд алддаг юм уу.

Соло: Оройтохоосоо өмнө боль.

Ш: Яасан? Эзэнтэй юм уу?

Соло: Эртхэн сануулчихъя, энэ эмэгтэйгээс хол байгаарай. Өөртөө... хайртай бол...

Бичиг: Амжилт.

*****************

97: Босс, та шөнө унтдаггүй юм уу? юу хийж байгаа юм? Би гадны...

Хан: Яасан гэж? Чи хэтэрхий сэжиглээд байгаа юм биш үү?

97: Аан? Босс, сайхан амраарай.

*******************

Ү: Хан. Хурдан босоорой. Орой болчихлоо. Үд болчихоод байна, хурдан бос. Унтахаа боль.

Хан: Эгч ээ. Гэрэлтэй байна.

Ү: Хурдан сэр сэр. Өдөр болчихоод байхад битгий унтаад бай. Хурдан бос, бос. Царай чинь цонхигор байх чинь. Өвдөө юу?

Хан: Үгүй. Өлсөөд, толгой эргээд байна.

Ү: Нэг л биш дээ, халуунтай байна.

Хан: Эгч ээ, яасан бэ? 

Ү: Халуунаа үзчих. Хурдан...

Хан: Эгч ээ, өөр хийх юм байхгүй бол та хурдан гар. Ханиад бол танд халдчихаж магадгүй. Ирэх 7хоногт миний өрөөг цэвэрлээд, ариутгачихаарай. Би өвдөх ч яах вэ. Хүүхдүүд илүү чухал. Тэд нар өвдөж болохгүй.

Ү: За. Ирэх 7хоногт сармистай шөл хийж өгье. Хүүхдүүдэд уулгая. Ханиаднаас сэргийлдэг сайн шүү. Би ханиад хүрэх ч яах вэ. Ус аваад ирье, за юу.

Хан: За.

97: Босс, эрт боссон байх чинь. Өчигдөр унтаагүй юм уу?

М: Гуравхан хоног чөлөө аваад ирж байхад царай чинь яагаад цонхийчихоо вэ?

Хан: Орой болтол ажиллаад.

М: Шөнө хийх тийм чухал ажил байгаа юм уу?

1: босс, бид нар болчихлоо. Одоо явж бэлтгэлээ хийлээ.

Эр: За, тэгье тэгье.

Хан: Хөөе. Хөөе. Хөөе. Ву Бай.

Ву: Надаа мөнгө байхгүй.

Хан: Тэгж хэлж болдог юм уу? Бид чинь ах дүүс биз дээ?

Ву: Миний аав байсан ч зээлүүлэх мөнгө байхгүй.

Хан: Ийм юм биш ээ. Жиадон сургууль руу очоод миний машиныг аваад ир.

Ву: Машинаа яагаад тэнд тавьчихсан юм?

Хан: Нээрээ... мөнгө авч яваад шатахуун дүүргэчихээрэй. Хурдан яв.

М: Яасан? Яагаад хараад байгаа юм?

Хан: Надад сар болгон халаасны мөнгө өгнө гэж чи хэлсэн байх аа?

М: Чи авахгүй гэсэн биз дээ?

Хан: Миний халаасны хэд байдаг юм?

М: Их биш ээ. Хоолны 1000, унааны 2000. Би тэгж тогтоосон. Хүрэх үү? Хоол, дарс, хүүхэн, мөрийтэй тоглоомны алинд нь орчихсон юм? Клубийн босс ийм байдалд ормооргүй л юм?

Хан: Хойд ээжийнхээ эртний эдлэлээс авсан хүзүүний зүүлтийг алга болгочихсон. Тэгээд бүх мөнгөө өгчихсөн. Ву Байгаас мөнгө зээлээд ч хүрэхгүй байна.

М: Өрөвдөлтэй гэдэг нь.

Хан: Энэ сард миний цалинг надад шилжүүлчихээрэй.

М: Хөөе.  ВиЧатаар улаан дугтуй явуулчих уу?

Хан: Тэгвэл баярлах байна.

Ү: Бай, ахынхаа машиныг аваад ирсэн үү?

Ву: Тийм ээ.

Ү: Ах чинь халуунтай байсан. Очоод үзээд ир.

Ву: Санаа зоволтгүй, ядуу мөнгөгүйгээс болж халуурахгүй.  

Ү: Хурдан оч...

Ву:  Өвдчихсөн юм уу?  Өвддөггүй юм байж. Бүтэлгүй хайраас болсон юм уу?

Хан: Чи юу, яаж ярихаа мэддэггүй юм уу?

Ву:   Машиныхаа бензинийг дуустал хэн Жиадон сургууль руу яв гэсэн юм?

Хан: Би өнөөдөр харихгүй. Толгой өвдөөд байна. Харивал үглэхийг нь сонссоор байгаад үхэх байх.

Ву:   Өвөө таныг гэртээ ирэхгүй бол... клубт ирж байна гэж байна лээ. Харихгүй юм уу?

Хан: Чи жолоо барь. Бензин авчихсан уу?

Ву:   Дэлхийд нэгд бичигддэг байж ийм ч юм хийж байх гэж.

Хан: Авсан уу гэж байна? Бензин авсан уу гэж байна?

Ву: Шатахуун нь хоосорчихсон байсан. Бензин авахгүй яаж ирэх юм?

Хан: Би яг одоо салчихсан хүн шиг харагдаж байна уу?

Ву: Тийм. Харах хэрэггүй.

Хан: Царайлаг байна уу?

*****************

Тон: Уучлаарай, би оройтчихлоо.

Эм: Зүгээр ээ. Энд гарын үсэгээ зурчих.

Тон: Бүгдээрээ ирчихсэн байгаа юу?

Эм: Тийм ээ, бүгд ирчихсэн.

Тон: Хан ноён ирсэн бол уу?

Эм: Хан ноён гэнэ ээ? Би ноён Ханыг танихгүй болохоор.  Бүгдээрээ ирчих шиг болсон.

Тон: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Л: Тон Ниан, ирчихсэн үү?

Тон: Бүгдээрээ ирчихсэн үү?

Л: Яасан бэ? Сэтгэлэр унасан харагдаж байна.

Тон: Хан Шаняаныг ирнэ гэж бодсон юм. Яараад автобусанд ч суулгүй таксигаар ирсэн.

Л: Март аа, март.

Эр: Аяар дуугаа хамт сонсоод, аль хэсгийг нь дахиад бичихээр байна шалгаарай. Би болно гэж бодож байгаа ч, та хоёр сонсоод үз.

Л: За, хоёулаа сонсоод үзье. Шиан захирал аа, өнөөдөр Соло ах, Хан Шаняан хоёр яагаад ирээгүй юм бол?

Ш: Завгүй хүмүүс байгаа юм. Эртээд уулзсан чинь харин ч аз. Тэмцээнд орох клубийн эзэд. Манай компаний ажилчид биш.

Л: Тийм байж.

Ш: Эхний хувилбар гарсан. Муугүй болсон байна лээ.

Тон: Баярлалаа.

Л: Шиан захирал аа. Би Хан Шаняаны талаар асуух гээд. Тэрний тухай мэдэх юм байвал яриад өгөөч?

Ш: Охидууд ганц бие ч бай, найз залуутай ч бай дандаа Хан Шаняаныг асуудаг юм. Царайлаг болохоор аргагүй байх. Бид нарыг тоглодог байхад хамгийн олон эмэгтэй фентэй бас тэрний найз охин болохыг хүссэн охид зөндөө байсан. Атаархдаг байж билээ.

Л: Үгүй ээ, буруугаар ойлгох хэрэггүй. Манай нөхөр Хан Шаняаны фен байхгүй юу. Намайг асуугаад өгөөч гэсэн юм.

Ш: Аан, тийм үү. Тэрнийг сонирхдог юм бол уу гэж бодлоо.

Л: Үгүй ээ. Гэрлэчихсэн. Гэрлэчихсэн.

Ш: Гэрлэсэн хүн шиг харагдахгүй байна. Тэгвэл чи?

Тон:Би ганц бие.

Л: Хан Шаняаны тухай үргэлжлүүлье. Тэр найз охинтой юу?

Ш: Тэрийг мэдэхгүй ээ.

Тон: Багш аа, одоо сонсож болох уу?

Ш: Тэрний хуучин багийнхнаас асуувал мэдэх байх.

Эм: Болно оо.

Ш: Хан Шаняантай ойлголцох амаргүй. Хэл амаа ололцож чадвал нэг насны найз болж болно. Гэхдээ л ихэнх хүмүүс толгой дохиод өнгөрдөг танилууд хэвээр үлддэг. Тэгсэн ч зүгээр. Хүмүүст итгэл төрүүлж чаддагаас гадна,  худлаа яриад байдаггүй байсан.  

Тон: Тэгвэл одоо ямар вэ?

Ш: Одоо юу?

Тон: Одоо уулздаг хүн байдаг бол уу?

Ш: Магадгүй.

Тон Л: Байгаа юм уу?

Ш: Манай компаний нэг бүсгүй араас нь гүйдэг байсан. Гэхдээ КК клубийн хүнээс Хан Шаняаныг найз охинтой байж магадгүй гэж сонссон.

Л: Хэзээнээс юм бол?

Ш: Саяхнаас байх аа. Би өмнө нь тэгж сонсож байгаагүй. Их л нууцлаг байгаа. Мэддэг хүн ч байхгүй.

***************  

Л: Эрчүүд үнэхээр сэтгэлгүй. Чамаас салаад хэдхэн хонож байж. Хэр удсан билээ?

Тон: Хоёр долоо хоног.

Л: Хоёр долоо хоног? Салангуутаа өөр найз охинтой болдог эрчүүдийг би үзэн яддаг. Нэг хэсэгтээ сэтгэл нь өвдөггүй юм байх даа? Тэр лав үнэн сэтгэлээсээ байгаагүй байх. Сайн залуу байх гэж бодсон чинь. Харьж байгаад нөхрөө цохиж уураа гаргана аа. Тийм хүн шүтээд байх даа яах вэ дээ. Тон Ниан, зүгээр л мартчих. Аан? Уур хүрчихлээ.

Эр: Энэ төслийг дуусгахад бид Жиадон их сургуулийн лабораторийн шилдэг оюутнуудтай хамтарч ажилласан.

Өвөө: Жиадон? Ниан Нианы сургууль биш үү?

Ву: Тийм юм шиг байна.

Өвөө: Миний бэр охин чам шиг авъяастай хүүхэд. Өндөр технологийн мэргэжилтэн. Нээрэн, Ниан Ниан ирээгүй удсан юм байна, тийм ээ?

Ву: Тийм.

Өвөө: Яагаад ирдэггүй билээ?

Ву: Мэдэхгүй ээ.

Өвөө: Шао Бйа, чи худлаа хэлдэггүй дээ. Юу болсныг өвөөдөө хурдан хэлчих.

Ву: Ахаас өөрөөс нь асуу.

Өвөө: Чамаас асууж байна.

Ву: Асуудал гарсан юм шиг байна лээ. Гэхдээ бусдыг нь ахаас өөрөөс нь асуу.

Өвөө: Юу...

Хан: Өглөөний мэнд. Өглөөний мэнд.

Өвөө: Босчихсон уу? Халуунтай л байна уу?

Хан: Үгүй ээ, халуун буучихсан.

Өвөө: Сайн байна. Сургууль руу нь очоод Ниан Нианыг аваад ир.

Хан: Яах гэж?

Өвөө: Өнөөдөр төрсөн өдөр нь.

Хан: Тэгээд юу гэж? Надад хамаагүй  ээ.

Өвөө: Мартчихсан юм уу, эсвэл албаар ингээд байгаа юм уу?

Хан: Надад өөрөө хэлээгүй юм чинь.  

Өвөө: Найз охиныхоо төрсөн өдрийг мэдэж байх ёстой юм биш үү? Би шинэ жилээр сохор болзооны үеэр уулзахад ээжээс нь тойруулж байгаад асуусан. Ярьж байгааг нь хараад байгаарай.

Хан: Үглээ гэдэг нь.

Өвөө: Юу гэнэ ээ?  

Хан: Юу ч биш ээ.

Өвөө: Үг үг.. нээрэн тийм. Би ээжээс нь асуусан. Ниан Нианы ээжээс нь асуусан чиннь надаа хэлж өгсөн.

Хан: Би хоол ч идэлгүй хэд хонож байна. Тайван юм идүүлчихэж болохгүй юм уу?

Өвөө: Идэж л байхгүй юу. Би саад болсон биш. Хан Шаняан, Ниан Ниан надад таалагдаад байгаа шүү. Тэр шударга, өхөөрдөм, бас ухаантай охин.  Тэдний сургуулийн лабораторийн тухай мэдээгээр гарч байна лээ. Манай улсын хамгийн том лаборатори. Хэлээдэх, тийм байхад чамд тохирохгүй юм байна уу? Аан?

Хан: Би тэрэнд тохирохгүй ээ.

Өвөө: Мэдэж байгаа бол болж дээ. Суу суу суу суу суу. Суу. Чамд сайн болдог хүн ховор шүү. Тэр тусмаа тэрэн шиг сайн охин бүр ч олдохгүй. Очиж авахгүй юм уу?

Хан: Үгүй ээ.

Өвөө: Миний үгнээс зөрж байна уу?

Хан: Хичээлтэй байгаа шдээ. Хичээлийг нь хийлгэхгүй байж болох уу?

Өвөө: Өнөөдөр бүтэн сайн өдөр.  Хурдан яв.

Хан: Явахгүй.

Өвөө: Чи явахгүй бол би өнөөдөр хоол идэхгүй.

Хан: Өлгөлөн зарлаж намайг айлгаж байгаа юм уу?

Өвөө: Маргааш ч хоол идэхгүй.  Ёоёо... ёоёоёо...

Хан: Өлсгөлөн зарлаж байхдаа зүрхний шигдээс болж болдог юм бол уу?

Өвөө: Сайн сонс, чи миний занг мэднэ. Явах юм уу?  

Хан: Золиг минь. Өвөөд бас юу гээд хэлчихсэн юм?

Ву: Юу ч биш.

Хан: За яах вэ. Аваад ирье. Гэхдээ тэр надтай явах ёстой.

Ву: Би юу?

*****************

Ш: Хан Шаняан  найз бүсгүйтэй болсон юм шиг байна лээ.

Л: Хэзээнээс юм бол?

Ш: Саяхнаас л байх.

Ж: Тон Ниан, нааш ир.

Тон: Яасан?

Ж: Завгүй байгаа юм уу?

Тон: Би давтлага хянаж байна.

Ж: Өнөөдөр нэг юм мартаагүй юу?

Тон: Юу юм?

Ж: Чамайг мартчихсан гэж мэдсэн юм аа. Түр уулзаж болох уу?

Тон: Түр хүлээж бай.

Ж: За.

Тон: Цаг дуусахаар өөрсдөө мэдээд тарчихаарай. Давтлагын үеэр шуугиан гаргаж болохгүй шүү.

14-р анги төгсөв.

 

Back to episodes Go home