Go Go Squid! EP13
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Эх: эм, Шаняаны хойд ээж
А: эм, Соло, КК багийн менежер хоёрын охин
Л: эм, Тон Нианы найз Лан Мей
13-р анги.
Хан: Тон Ниан? Цүнхийг чинь аваад ирлээ. Утас чинь хаана байгаа вэ? Аан? “Царайлаг”. Тон Ниан? Утасны чинь нууц үг юу юм? Найз руугаа залга даа.
Л: Яасан бэ? Яасан? Аз жаргалын хөндийд Ган Годтой цуг өдөржин зугаалаад ахиц дэвшил гарсан уу? Та хоёр үнсэлцсэн үү?
Хан: Сайн уу. Хан Шаняан байна.
Л: Хэн? Дахиад хэл дээ, хэн гэн ээ?
Хан: Хан Шаняан. Нэг юм гуйх гэсэн юм.
Л: Аан. За за. За за. Зүгээр ээ. Би ойлголоо.
Н: Хайр аа. Яасан бэ? Хэн юм? Хэн юм бэ, хэл л дээ.
Л: Чиний шүтээн.
Н: Хэ хэ хэн? Чи сая хэн гэсэн бэ? Хэн гэнэ ээ?
Л: нөгөө... Чиний шүтээн, Хан Шаняан.
Н: Хан Шаняан? Ган бурхан. Юу гэж байна? Хурдан хэл л дээ.
Л: Тон Нианы утсаар над руу ярьж байна. Тон Ниан согтчихсон гэнэ ээ.
Н: Тэгээд?
Л: Тэгээд... Бид нарыг очоод авчих гэж байна. Тэр... өөрөө Тон Нианы аваад явчихвал аав ээжид нь загнуулна гэж айсан байх аа.
Н: Тэгээд юу хийгээд байгаа юм бэ? Хурдал л даа, явъя. Хувцасаа хурдан соль. Хурдал хурдал. Хурдал.
Тон: Ядраад байна.
Эр: Босс байна. Согтчихож. Хөөе хөөе. Хар даа.
Тон: Завинд суугаад хаачих юм?
Л: Яагаад гарч ирэхгүй байна аа? Хайр аа, тэр машин нь мөн байна. Хар даа, мөн байна уу? Хурдан, машинаасаа буугаарай. Хурдан хурдан.
Н: Ирчихсэн үү?
Н: Ган Год. Ган Год сайн байна уу. Сайн уу, сайн уу. Үнэхээр баяртай байна. Уучлаарай.
Хан: Хан Шаняан гэж дуудахад болно. Орой болчихоод байхад ирсэнд баярлалаа.
Л: Манай нөхөр таны шүтэн бишрэгч байгаа юм.
Н: Тийм ээ, тийм.
Л: Олон жил таныг шүтсээр ирсэн юм. Тийм ээ?
Н: Баярласандаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ та итгээрэй, хуучны Солог дэмждэг олон хүн байдаг шүү. Та нар шилдэг нь.
Хан: Баярлалаа.
Н: Хамт зурагаа авахуулж болох уу?
Л: Юу хийгээд байгаа юм бэ? Зурагаа авахуулдаггүй шд. Төвөг удахаа болиоч.
Н: Уучлаарай, мартчихаж. Хэтэрхий баярлаад, баярласандаа болоод... Хамт зурагаа авахуулж болохгүй ч гэсэн энийг хэлмээр байна. Хан Шаняан, урагшаа. Өнгөрсөнд ч, ирээдүйд ч фенүүд бид нар та нарыг үргэлж дэмжих болно. Бид нар КК баг нэг л өдөр аварга болж, үндэснийхээ далбааг мандуулна гэж итгэж байгаа. Энэ таны мөрөөдөл. Олон жил таны фен байсан бидний мөрөөдөл. Бууж өгч болохгүй шүү. Та шилдэг нь шүү. Хамгийн шилдэг нь...
Хан: Зурагаа авахуулбал ямар вэ?
Л: Хурдан, утсаа өгч бай. Зурагаа авахуул.
Н: Нээрэн үү?
Л: Хурдан өг л дөө.
Н: За за за. Аваад өг. Баярласандаа болоод... Сайн аваарай.
Л: За. Бяслаг. Болчихлоо.
Н: Баярлалаа, баярлалаа, баярлалаа, Ган Год.
Л: Хар даа. Царайлаг юм аа. Хайр аа, сая чи ч гэсэн царайлаг байсан шүү.
Н: Би ичмээр байсан уу?
Л: Үгүй ээ. Гайхалтай байсан.
Хан: Эхлээд ажилдаа оръё.
Л: Аан... хурдан хурдан хурдан. Хурдан туслаарай. Хурдан тусал...
Н: Би тусалъя.
Хан: Би өөрөө.
Л: Алив ээ, эргээд ир. Яагаад дундуур нь ороод байгаа юм?
Н: Миний шүтээн царайлаг байна уу?
Л: Царайлаг байна, царайлаг байна. Царайлаг байна.
Н: Ёстой царайлаг... Алив, би...
Л: Зөөлөн...
Н: Зөөлөн зөөлөн зөөлөн.
Л: Тэгэхээр... уулзсан болохоор шууд асуучихъя. Манай Тон Нианд сайн юм уу?
Хан: Үнэнийг хэлэхэд би тэрнийг сайн мэдэхгүй. Бид хоёр хэдхэн удаа уулзсан. Сайн уу гэж асуух юм бол сайн гэж хариулбал худлаа болно. Сайн үгүйг дараа л мэдэх байх. Яарах шаардлагагүй. Тэр чухал биш.
Л: Энэ их чухал.
Хан: Цагийн юм цагтаа. Эрт орой хэзээ нэгэн цагт мэдэгдэнэ.
Л: Хөөе, эрт орой хэзээ нэгэн цагт мэдэгдэнэ гэж юу гэж байгаа юм? Миний бодож байгаа юм мөн үү?
Н: Хариуцлага хүлээнэ гэж байгаа юм.
Л: Нээрэн үү?
Н: Үнэн. Миний бурхан хэлж байхад чинь. Эцсээ хүртэл хариуцлагаа хүлээнэ гэсэн үг.
Л: Тон Ниан ч баярлана даа. Өө, би түшье. Би...
Хан: ВиЧатаа өгчих.
Н: Аан?
Л: Хурдан ВиЧатаа таниул л даа. Хэрэг гарвал холбоо барихад амар.
Н: Тийм ээ, тийм тийм. Одоохон. Болчихлоо.
Хан: Хэрэг гарвал надтай холбоо бариарай.
Н: Санаа зоволтгүй, санаа зоволтгүй. Санаа зоволтгүй.
Хан: Өнөөдөр та хоёрт баярлалаа.
Н: Найзууд байж, тэгж ярих хэрэггүй ээ.
Хан: Тон Нианд битгий уулгаж байгаарай.
Л: За.
Н: Болгоомжтой яваарай.
Л: Хөөе. Юу вэ? Тэр өөрөө Тон Нианд уулгачихсан биз дээ? Яагаад надад тэгж хэлж байгаа юм?
Н: Мангар юм уу? Санаа нь зовоод хэлж байхгүй юу даа.
Л: Аан, санаа нь зовоод уу?
Ээж: Хэн бэ?
Л: Эгч ээ.
Н: Эгч ээ.
Л: Эгч ээ, сайн уу.
Тон: Эгчээ.
Ээж: Юу болох нь энэ вэ?
Л: Бид нар цугларалт хийгээд, хэн нэг нь тоглоод Тон Нианы уух юманд архи хийчихсэн юм шиг байна. Эгч ээ, санаа битгий зов.Жаахан унтчихвал зүгээр болчихно оо.
Н: Эгч ээ, санаа зоволтгүй.
Ээж: Энэ хүүхэд, хичнээнийг уусан юм? Архи ууж чаддаггүй шдээ.
Л: Би... мэдэхгүй болохоор...
Ээж: Алив, орцогоо.
Л: За эгч ээ.
Н: Болгоомжтой, болгоомжтой.
Тон: Эгч ээ.
Ээж: Юун эгч вэ? Ээж чинь байхад. Хичнээн уусан болоод ээжийгээ танихаа больчихдог байна аа? Сайн юм болж дээ.
Л: Зөөлөн...
Тон: Бүгдээрээ намайг тоохгүй байна.
Ээж: Яаж чамайг тоох юм? Чамайг яахаа ч мэдэхгүй байна шүү.
*******************
Хан: Зөндөө алдаатай байна. Дахиад бич.
Тон: Мэдрээд үз. Миний нүүр халуун байна уу?
Хан: Хятад, Англи хоёр холиод биччихсэн. Хаанахаар ярих гээд байгаа юм бэ?
Тон: Хаачих гэж байгаа юм бэ?
Хан: Чи чинь яаж байна аа? Ямар ч найруулга алга, ямар ч сонирхолгүй, уйтгартай... Бүгдээрээ дахиад бич.
Бүгд: За. За...
Дай: Хөөе. Босс яасан юм бол? Толгой нь...
97: Хана мөргөчихсөн. Өчигдөр бэр эгч тэгсэн байх.
Дай: Хана мөргөсөн? Яагаад? Хөөе...
Ву: Өчигдөр утсаа авахгүй байсан. Эгч утсаар ярьсан. Хүзүүний зүүлтээ өвөөд өгөөд явуулчихаарай гэж байна лээ. Хаана байгаа юм?
Тон: Баярлалаа. Надад таалагдаж байна. Гоё юм аа. Баярлалаа.
Эх: Хан Шаняан, миний зүүлт хаана байна?
Хан: Алга болгочихсон. Нисэх буудал дээр л байх.
Эх: Нисэх буудал дээр үлдээчихсэн юм уу?
Хан: Би мөнгийг нь өгнө өө.
Эх: Хэрэггүй. Би чамд тгэхгүй байна.
Хан: Би танд худлаа ярьж яах юм?
Эх: Чи миний хүү.
Хан: Төрсөн хүү биш шд.
Эх: Би чамайг өөрцгүй өсгөсөн юм шүү.
Хан: Яагаад үглээд байгаа юм бэ? Мөнгийг нь өгнө гээд байхад.
Эх: Үнэн хэлж байгаа, худлаа хэлж байгааг чинь яаж мэдэх юм? Тэгвэл хэзээ төлөхөө хэлээдэх.
Хан: Гурав хоногийн дотор.
Эх: За яах вэ. Гурав хоног хүлээж байя.
***************
Тон: Энэ зүүд үү, жинхэнэ үү? Үнэхээр тийм ойрхон байсан гэж үү? Өчигдөр юу болсон юм болоо? Утас хаана байна? Хайр аа, сэрэнгүүтээ заавал залгаарай. Лан Мей.
Л: Үд хүртэл унтана гэж мэдсэн юм аа. Сайн сонс. Өчигдөр манай нөхөр галзуурах шахсан. Шүтээнтэйгээ уулзаж, гар бариад хамт зурагаа авахуулсан. Чамд шүтээнийг нь сайн халамжлаарай гэж хэлүүлсэн шүү. Яасан ч тэрнийг хуурч болохгүй, за юу?
Тон: Би... би өчигдөр... өчигдөр юу хийчихсэн юм?
Л: Нээрэн тийм. Хоёулаа үгээ нийлүүлэх хэрэгтэй юм байна. Зүгээр л хэдүүлээ уулзаад, тэгээд тоглож байгаад хэтрүүлээд уучихсан гэж хэлээрэй. Манай нөхөр бид хоёр чамайг хүргэж өгсөн шүү. Ойлгосон уу? Нээрэн. Эрхэм дээдэс ээ, чи үнэхээр ичмээр юм аа. Ганц, хоёрхоныг уугаад согтчихдоо яах вэ дээ. Согтохоосоо өмнө ямар нэг юм хийсэн үү? Үнэнээ хэлээрэй. Үнэнээ хэлбэл хөнгөн шийтгэнэ.
Тон: Би яримааргүй байна. Тасаллаа шүү.
Л: Аан, за.
Тон: Яах вэ. Би өчигдөр юу хийчихэв ээ? Ичиж үхмээр юм аа. Өчигдөр болсон явдалд уучлаарай. Дахиад л төвөг удчихлаа... Өчигдөр би айлгачихсан байх аа... Хариулахгүй байна. Намайг уучлахыг хүсэхгүй байгаа байх. Миний л буруу. Би яаж тийм байдлаа харуулж чадаж байна аа? Ингээд бүх юм талаар болсон байх...
****************
Хан: Шао Бай. Надад туслаадах. Чиний хадгаламж, Норвегид авсан шагналын мөнгө чинь нийлээд хэд болох вэ?
Ву: 50мянган доллар.
Хан: Нэг жилийн хугацаатай зээлчих. Надад мөнгө хэрэгтэй байна.
Ву: Клубийн санхүү муу байгаа юм уу?
Хан: Клубийнх биш ээ. Надад хэрэгтэй байна.
Ву: Мөнгө хүүлэгчээс зээл аваа юу?
Хан: Амаа тат. Эгчийн надаар авахуулсан хүзүүний зүүлтийг би санамсаргүй Тон Нианд өгчихсөн.
Ву: Санамсаргүй? Тэгвэл буцаагаад авчихаач.
Хан: Өөрөө өгчихөөд яаж ичихгүй буцаагаад авах юм? Мөнгөө хурдан шилжүүлчих. Нээрээ... энийг хүнд битгий хэлээрэй.
Ву: Ойлголоо.
Тон: Энийг надаа авсан юм уу? Гоё юм аа. Баярлалаа, надаа таалагдаж байна. Хоёулаа салъя. Угаасаа хуурамч юм чинь. Хэзээ салах вэ?
Хан: Чи өөрөө мэд. Салмаар санагдсан үедээ эхлээд надад хэлээрэй. Сайн бодсон уу?
Тон: Тийм.
Хан: Окей.
Ву: Мөнгө шилжүүлчихсэн. Дансаа шалгаарай.
*************
Ээж: Ниан Ниан. Яасан бэ? Хөөе хөөе хөөе. Уйлсан юм уу? Салчихсан юм уу? Болно оо. Ээжтэйгээ ярилцъя. Аан? Уйлах хэрэггүй.
Аав: Юу болоо вэ?
Ээж: Салчихсан гэнэ ээ.
Аав: Аан? Зүгээр ээ, Ниан Ниан. Хүн болгон л хэдэн удаа салдаг шд. Зүгээр.
Ээж: Ингэж ярьдаг юм уу?
Аав: Чамайг урт зам хүлээж байгаа. Гунигтай хайрын туршлагаа март. Зүгээр л сорилт гээд бодчих.
Тон: Үгүй ээ. Надаас болсон.
Ээж: Болно оо болно. Чи явж бай.
Аав: Яаж ч байсан миний охины буруу биш.
Ээж: Одоо болно оо.
Аав: Яах аргагүй тэр золигоос л болсон байгаа.
Ээж: Ниан Ниан, ээж нь юм хэлье. Охин хүүхэд өөрийгөө хэзээ ч сөргөөр бодож болохгүй. Ойлгосон уу? Тэр Шао Хан та хоёр жинхнээсээ цуг байгаагүй биз дээ? Үнэнийг хэлэхэд бид нарт чиний найз залуу шиг харагдаагүй.
Тон: Тийм биш ээ. Их завгүй байдаг юм.
Ээж: За за. Тэрнийг бодох хэрэггүй. Аан. Зүгээр л мэдэхгүй юм шиг бай.
Тон: Ээж ээ, чимээгүй л дээ, тэгэх үү?
Ээж: Ниан Ниан, чи анх удаа хайраас болж уйлж байна. Тийм үү? Ээжийнхээ хэлэхийг сонс. Би аавтай чинь танилцахаасаа өмнө хэдэн хүнтэй болзож байсан. Салах болгондоо яг чам шиг нүдээ бүлцийтэл уйлдаг байсан. Дэлхий сүйрч байгаа юм шиг л байдаг байсан. Ниан Ниан, ээждээ итгээрэй. Удахгүй үнэхээр хайртай хүнтэйгээ учирна. Тэр хүн чамайг уйлуулахгүй. Чамайг инээлгэж, бас чамайг бид нар шиг хайрлана. Чамайг сувд шиг алган дээрээ өнхрүүлнэ. За за. Миний охин битгий уйл. Миний хувьд чи үргэлж жаахнаараа байдаг юм. Ээж нь дэргэд нь байхад. Хамгийн хэцүү, гунигтай үед аав ээж хоёр нь үргэлж хамт байна. Ойлгосон уу?
*****************
Ж: Тон Ниан. Санаа битгий зов. Аюулгүй байдлын товчоонд өгөх тайланг би бэлдчихсэн. Бас такси дуудчихсан.
Яа: Санаа зоволтгүй, зүгээр. Ниан Ниан, хаачих нь вэ?
Тон: Угаалгын өрөө.
Яа: Тэгвэл би бас орчихоод ирье.
Ж: За, би энд хүлээж байя.
Яа: За. Ниан Ниан яасан?
Ж: Гарч ирээгүй шд.
Яа: Гарч ирээгүй ээ?
Ж: Тийм.
Яа: Тэгвэл... би хараад ирье.
Ж: За, хурдлаарай.
Яа: За. Ниан Ниан. Ниан Ниан? Яагаад удаад байгаа юм? Жорлонд орохдоо хаалгаа түгждэггүй юм уу?
Эм: Түгжээ нь эвдэрчихсэн байна. Тогшиж мэддэггүй юм уу?
Яа: Уучлаарай. Ууч уучлаарай.
Тон: Энд байна.
Яа: Яасан бэ? Уйлсан юм уу?
Тон: Зүгээр ээ. Жаахан гунигтай байна. Би... дахиад уйлмааргүй байна. Хүчтэй байх хэрэгтэй. Гэхдээ ээж тэвчээд байвал надад бас эрүүл мэндэд муу гэж хэлсэн. Тэгээд жаахан уйлмаар байсын. Яагаад инээгээд байгаа юм? Хүн ийм болчихоод байхад?
Яа: Үгүй ээ. Чи чиний ингэж уйлж байхыг хараагүй болохоор эвгүй байна.
Тон: Яаяа.
Яа: Аан?
Тон: Би дахиад юу ч бодохгүй. Дахиад тэрэнтэй уулзахгүй.
Яа: Дахиад уулз... Салчихсан юм уу? Яагаад салчихсан юм бэ? Битгий намайг дуурайгаад бай л даа. Би салаад удаагүй байхад чи хүртэл салаад. Яахаараа эргэн тойронд чинь өөдгүй амьтад байдаг байна аа? Надаас азгүй хүнтэй анх удаа л уулзаж байна. Би хоёр жил, 24сар болж байж өөдгүй амьтан гэдгийг нь мэдсэн. Гэтэл чи хоёр өөдгүй амьтантай таарчихдаг.
Тон: Тэр өөдгүй амьтан биш ээ. Бас хоёр сар биш.
Яа: Нэг юм уу? Нэг хүн юм уу? Надад хэл л дээ, хэн байсан юм?
Тон: Чи танихгүй ээ, манай сургуулийнх биш.
Яа: Ядаж юу болсныг хэл л дээ.
Тон: Би уйлмаар байна. Дахиад жаахан уйлаадахъя.
Яа: Үгүй ээ. Ниан Ниан, аюулгүй байдлын товчоо руу явах ёстой шдээ. Цагдаа нар наад уйлсан царайг чинь хараад чамайг барьцаалагдчихаж гэж бодно. Тэгж болохгүй. Чи амарч бай, би Жэн Хуйтай явчихаад ирье, эгэх үү?
Тон: Үгүй ээ. Би энэ төслийн удирдагч нь. Би явах ёстой. Явъя...
Яа: За...
******************
Яа: Чадахгүй байвал хүчлэх хэрэггүй ээ.
Тон: Ажил бол ажил. Ажлаа орхигдуулж болохгүй. Надад аравхан секунд өгчих. Би зүгээр болчихно.
Ж: Тон Ниан. Тон Ниан. Ван дарга завтай болчихлоо. Хэдүүл...
Яа: Хөөе...
Тон: Явъя.
Ж: Явцагаая.
Яа: За.
Ж: Явъя.
Тон: Энэ байна. Бидний тархи камер биш болохоор олон чухал мэдээллийг хүлээн авах боломжгүй байдаг. Жишээлбэл бид олон харсан зүйлээ яг тэр чигээр нь санадаггүй. Бидний харсан зүйл оюун ухаанд задлах, өдөөх, ялгах, дахин нэгдэх гэх мэт хэд хэдэн үйл явцаар дамжин очдог. Жишээлбэл бидний нүд л гэхэд энэ компьютерийг, эсвэл энийг харахдаа ч гэсэн зөрүүтэй хардаг. Харин компьютерийн хараа нь мушгиа хэлбэртэй мэдрэлийн сүлжээг ашигладаг. Мэдээллийг амжилттай хуулбарлан авч, бидэнд үзүүлдэг гэсэн үг.
Ц: Тайлбарыг чинь сонсоод энэ төслийн талаар ойлголттой боллоо. Ийм залуу хүн, ийм нарийн төвөгтэй төслийг удирддаг гэхээр итгэхэд хэцүү л байна. Одооны залуусыг хүндэтгээс аргагүй.
Тон: Үгүй ээ, үгүй. Энэ ганц миний ажил биш. Энэ манай дээд ангийн ах. Нэр нь Жэн Хуй. Тэр анагаахын тал дээр түлхүү ажилладаг. Энэ удаа системийг сайжруулахаар бидэнтэй хамтарч ажиллаж байгаа.
Ц: Сайн уу.
Ж: Аан...
Ц: Ирээдүйтэй залуус байна.
Ж: Ван дарга аа, тийм биш ээ. Та хэтрүүлж байна. Энэ Тон Нианы хичээл зүтгэл.
Тон: Үгүй ээ, үгүй. Бүгдээрэнгийнх нь.
Ж: Ван дарга аа, танд баярлалаа.
Тон: Яаяа. Би ямар байсан бэ? Би баллачихсан уу?
Ц: Бид хэд ярилцаад шийдсэнийхээ дараа холбоо барья.
Яа: Үгүй ээ, үгүй үгүй. Сайн байсан.
Тон: Нээрэн үү?
Яа: Нээрэн.
Ж: Баярлалаа.
Тон: Тэгвэл ашгүй дээ.
Ж: Тон Ниан... Амжилттай боллоо.
Тон: Миний сэтгэл хөдлөл эргээд ирчихлээ. Би явлаа.
Ж: Хөөе. Хөөе. Яаяа. Тон Ниан яачихсан юм?
Яа: Та ойлгохгүй ээ.
Ж: Би... ойлгохгүй ээ?
*****************
Яа: Одоо тайвширч байна уу? Дахиад сайн ид. Өлссөн байх.
Тон: Үгүй ээ.
Яа: Тийм бол... энийг бүгдийг нь идэх гэж байгаа юм уу?
Тон: Чамайг хэлээгүй бол ийм их юм захиалсанаа ч анзаарсангүй.
Яа: Тон Ниан. Чамд төмөр хатагтай болох чадвар байна. Ийм их гунигтай байж, ингээд явж байдаг.
Тон: Яаяа... салах муухай юм аа. Тийм гунигтай хайрын дуу олон байхаас аргагүй юм байна.
Яа: За за за. Сайн охин. Чи мэдэх үү? Энэнд ч гэсэн дараалал байдаг юм. Биенд чинь байгаа тэрэнд сайн эсүүд гадагшилсны дараа гуниглахаа больчихдог байхгүй юу. Тэгвэл шинэ амьдрал эхэлнэ.
Тон: Зүрхний булчингийн эсүүд шинэчлэгддэггүй биз дээ?
Яа: Ухаантай хүнийг аргадах хэцүү юм аа.
Тон: Гунигтай байна.
Яа: За за. Битгий уйл, битгий уйл, битгий уйл. Би энд байна. Битгий гунигла.
Тон: Битгий гунигла, Битгий гунигла.
Тон Яа: Битгий гунигла . Битгий гунигла .
Тон: Гэхдээ л гунигтай байна, би яах вэ?
*******************
М: Дахиад хоёр тойрчихоод амраарай.
Эр эр эр: За. За... За.
М: Хөөе. Цагаа дарсангүй. Чи хэд хоног юу болоо вэ? Өөр хүн шиг байх чинь.
Хан: Зүгээр ээ.
М: Демо. Юу хийгээд байгаа юм? Хурдан гүйгээч. Демо сүүлийн үед хачин харагдахгүй байна уу?
Хан: Тийм.
М: Чи ч гэсэн хачин байна.
Хан: Тийм үү?
М: Бүгдээрээ хүрээд ир. Та нарт ирсэн захиа, илгээмжийг авчирсан.
Грант: За.
Эр: За.
М: Грант.
Грант: Аан?
М: Чинийх.
Грант: Баярлалаа, менежер ээ.
М: 97. Май.
97: Баярлалаа, менежер ээ.
М: Нэг ээ, чинийх байна.
1: Баярлалаа.
М: Энэ чинийх.
Хан: Надад ирсэн юм уу?
М: Миний охин Шао Ай энийг чамайг Тон Нианд өгөөрэй гэсэн.
Хан: Яахаараа би аваачиж өгдөг юм?
М: Чамаас өөр хэн өгөх юм? Бүгдээрээ жаахан амарчих. Тэгээд явж юм идэцгээе.
Бүгд: За. За...
М: Явцагаая.
Грант: Явцагаая.
Эр: Явъя.
1: Явъя.
М: Хөөе. Уншиж болохгүй шүү.
************
Тон: Хан Шаняан, би Шао Айгаас чамд урам өгөх хэдэн зураг явуулаарай гэж гуйсан. Бид нар салсан ч гэсэн чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна...
Хан: Хаанаас миний ийм олон зургийг олсон юм бол оо? Надад сайн гэсэн биз дээ? Намайг ганц бие, бас эмэгтэй хүн сонирхдоггүйг мэддэггүй юм уу?
1: Чи хэл.
97: Босс, Демо нэг л хачин байна.
1: Юу ч гэж хэлээд бид нар ятгаж чадахгүй байна. Тэрнийг... босс бас зүгээр биш юм биш үү?
97: Босс, тэгвэл бид хоёр явлаа. Саад болохоо болилоо.
Дай: Босс. Гэрэл асаах хэрэггүй.
Хан: Юунд уйлаа вэ?
Дай: Таныг энд байхад би юу гэж уйлах юм? Одоо хангалттай.
Хан: Надаа хэлээдэх. Яагаад уйлсан юм?
Дай: Аав, ээж хоёр салчихсан. Намайг хэн нь ч авахгүй гэсэн.
Хан: Чи хэдэн настай билээ? Тэд нарын салалт чамд ямар хамаатай юм?
Дай: Тийм биш ээ. Сэтгэл тиймхэн байна. Ойлгохгүй юм байж.
Хан: Хөөх. Зоригтой болчихож. Уйлчихаад, миний өөдөөс сөргөөцөлдөөд.
Дай: Харанхуйд царай чинь харагдахгүй юм чинь. Айхгүй байна. Босс, уур чинь хүрээ юу?
Хан: Чи яаж мэдэж байгаа юм?
Дай: Таны уурлахаараа чихэр иддэгийг мэдэхгүй хүн байхгүй шд. Юу нь сайхан байдаг байна аа? Чихрийн шижин тусахаас айхгүй байна уу? Чихрийн шижинг эртхэн эмчлэхгүй бол олон үр дагавартай. Хараа муудна, толгой өвдөнө, шарх чинь удаан эдгэнэ, арьс чинь загатнана. Хүндрэх юм бол зүрх судасны өвчтэй болно. Цус харвах, бөөрний архаг өвчин, нүдний өвчин. Болгоомжтой байх хэрэгтэй.
Хан: Болсон уу? Сэтгэл санаа тавгүй байхад. Уйлж байгааг чинь хараад чамайг аргадаж, ярилцаж байхад ахмад настай хүнийг үл тоомсорлож байна уу?
Дай: Танд санаа тавьж байхад. Тэгээд ч, ийм байдалтай байхад чинь хүн загнаад байх юм. Аргадсан гэнэ шүү.
Хан: Манай ээж намайг төрүүлчихээд удалгүй нас барсан. Манай аав... удалгүй өвчнөөс болоод нас барчихсан. Намайг хойд ээж маань өсгөсөн. Ингээд бодохоор дээрдэж байна уу? Юм асуугаад байхад. Дээрдэж байна уу?
Дай: Аанхан.
Хан: Юу хараад байгаа юм?
Дай: Надаа нэгийг өгчих.
Хан: Чихэр идэхээр чихрийн шижинтэй болдог гээ биз дээ?
Дай: Таныг гуниглахаараа чихэр идээд зүгээр болдогийг би харсан. Би туршаад үзье. Бэр эгчийн дуртайгаас нь өгчих. Ногоон өнгөтэйг.
Хан: Битгий мөрөөд. Одоо уйлахаа боль.
Дай: Надаа өгөхгүй юм уу? Өнгө нь хамаагүй ээ. Харамч гэдэг нь.
******************
М: Хэд хоногоос завтай болохоороо хүүхдүүдийг авч яваад сурталчилгааны зураг авахуулъя. Ганцаарчилсан, бас багаараа.
Хан: За.
М: Бас... спонсорууд манайхыг СП-тэй хамт зурагаа авахуулахыг хүссэн.
Хан: Уйтгартай юм.
М: Авахуулах уу, яах вэ?
Хан: Өөрөө мэд.
М: Татгалзана гэж мэдсэн юмаа. Гэхдээ Шиан захирал өөрөө чам дээр ирэх байлгүй. Одоохондоо өөр юм алга.
Хан: Су Чен.
М: Аан?
Хан: Хэд хоног ээжийн хайраа ашиглаад... Демотой сайн ярилцаадахаач.
М: Демо, яагаа вэ?
Хан: Эцэг эх нь салаад, тэрнийг аль аль нь авахгүй гэсэн. Жаахан хүүхэд шиг л байна. Гоншигоноод л. Тэмцээнд нөлөөлж болохгүй.
М: За.
*************
Өвөө: Хан Шаняан. Дагаад яв.
13-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home