GoGo Squid 12

Go Go Squid! EP12

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

А: эм, Соло, КК багийн менежер хоёрын охин

Л: эм, Тон Нианы найз Лан Мей

 

12-р анги.  

Хан: Сологийг хүмүүжил буруу байна гэж хэлээгүй юу. Чи аль эрт авчраад өөрөөсургах ёстой байсан юм.

А: Хамаагүй ээ.

Хан: Чи ээжтэйгээ хичнээн муу харилцаатай байсан ч ахмад настай хүнийг хүндэлж сур. Аав чинь энийг зааж өгөөгүй юм уу? Аан? Аав чинь чадваргүй гэдгийг харуулж байгаа юм.

А: Би хэзээ үл хүндэтгэсэн юм. Хэзээ үл хүндэтгэсэн юм? Явбал болоо шд. 

Хан: Чи хэлсэн шүү. Тохирсон шүү.

А: Та ч гэсэн хамт яв.

Хан:  За яах вэ. Арван минутын дараа доор уулзъя.

А: Хан Шаняан, намайг хуурчихаж.

******************

М: Хан Шаняан, энд яах гэж байгаа юм?

Хан: Түр хүлээж бай.

Тон: Программаа бичээд дуусчихсан. Компьютер дээр туршсан нь дээр байх. Интернэтэд холбочихвол бүгдийнх нь үр дүнг харж болно.

Хан: Ийм хурдан уу?

Тон: Тийм хэцүү  юм биш ээ.

М: Бид нартай явж тоглохгүй юм уу?

Тон: Хаана тоглох юм?

М: Цэцэрлэгт хүрээлэн.

Тон: Цэцэрлэгт хүрээлэн үү?

Хан:  Хамт явъя.

Тон: Би хамт явж болох юм уу?

Хан: Хүүхдэд дуртай юу? Тэгвэл яг тохирно. Машинд суу.

М: Чи яагаад тоглохгүй байгаа юм?

Хан: Ийм юманд уу?

А: Тэрнээс юунаас нь айсан юм?

Тон: Аан?

А: Ойлгохгүй байна уу?

Тон: Тийм биш ээ. Түрүүн ойлгоогүй байсан юм. Одоо ойлгочихлоо. Айсан юм биш ээ. Би... Март аа март. Чи жаахан болохоор ойлгохгүй. Чамд хэлсэн ч ойлгохгүй байх.

А: Хүнтэй үерхэх л биз дээ? Юу нь хэцүү байгаа юм?

Тон: Чи хэдтэй юм?

А: Ямар ч байсан танаас залуухан. Хан Шаняан шиг эрчүүд жаахан царайлаг л болохоос сайн юм байхгүй. Зөндөө олон сул талтай. Юу нь сайхан байгаа юм?

Тон: Яагаад сайн юм байхгүй гэж? Сайн юм зөндөө байгаа шд. Зөндөө байгаа гэж байна.

А: За яах вэ. Улаан фен нь. Зави дээр суу. Та хоёрт хоёулхнаа байх боломж гаргаж өгье. Ган Год, завины тасалбар ав.

Тон: Хөөе...

Хан:  Чи өөрөө ав л даа.

А: Та өөрөө урьсан юм чинь, өөрөө тасалбараа ав.

Хан: Завин дээр суух юм уу?

М: Очоод аваад ир.

Хан: Санаа зовоо юу? Арван жилийн өмнө бууж өгсөн. Арван жилийн дараа арга бодож олоо юу?

М: Би юм л бол юмнаас зугтдаг байсан. Тийм болохоор мэргэжлийн тоглогч болж чадаагүй. Та нар бууж өгөлгүй зорилгынхоо төлөө тэмцсэн. Шао Айг би орхисноос болж тэр зөндөө зовсон. Тэрний өмнө яаж гэмээ цагаатгахаа мэдэхгүй л байна.

Хан: Би хийвэл хий, үгүй бол орхи гэж боддог. Чадах бол уу гэж эргэлзэх хэрэггүй. Хийхгүй л бол юу ч үгүй болно. Тийм биз дээ?  

А: Тон Ниан эгч ээ.

Хан: Завин дээр суумаар байна гээгүй билүү? Яагаад ийм хол байгаа юм?

А: Танайх хүн ихтэй байна.

Хан: Утсаа өгч бай.

Тон: Яасан?

Хан: Та нар шиг залуу хүмүүс зурагаа авч тавих дуртай байдаг биз дээ? Зургийг чинь аваад өгье.

Тон: Хэрэггүй ээ. Би нэг их юм постлоод байдаггүй.  Би зургийг чинь аваад өгөх үү? Би гоё зураг авч чадна шүү.

Хан: Хэрэггүй ээ.

А: Тон Ниан эгч ээ.  Хан Шаняан.

Хан: Зурагаа устга. Сонссон уу?

А: Гайгүй байлгүй. Би интернэтэд тавина.

Хан:    Юу гэнэ ээ? Эрэг дээр очихоороо ус руу шиднэ гэж мэдээрэй.

Тон: Хөөе хөөе... Аюултай. Одоо болно. Аюултай шдээ. Аюултай.

Хан: Зураг авахаа болихгүй юу? Эрэг дээр гарч байгаад чамд үзүүлээд өгнө дөө. Аав чинь танихгүй болтол гөвөөд өгнө дөө. Яагаад инээгээд байгаа юм?

М: Зөөлөн зөөлөн.

Хан: Утсаа өгөөдөх. Зурагны эрх гэж мэдэх үү?

А: Хувийн нууц гэж мэдэх үү? Хүний утас дураараа ухаж болохгүй. Ган Год, гучин нас хүрчихээд. Зовхи нь үрчийчихсэн, хөгшрөлтийн сэвхтэй. Харин ч зургийг чинь авсанд баярла.

М: Хоёр хүүхэдтэй явж байгаа юм шиг санагдчихлаа.

Хан: Өлсөж байна уу? Юу идмээр байна?

Тон: Юу ч байсан яах вэ? Чиний идмээр байгааг хамт идье.

Хан: Би идэхгүй бол яах вэ?

А: Идмээргүй байгаа бол муухай царайгаа аваад яв.

Хан: Хэн муухай царай гээд байгаа  юм? Намайг хоол авсаны дараа битгий гуйгаарай чи.

А: Юундаа сүржигнээд байгаа юм? Манай аавыг гүйцэхгүй юм байж. Амандаа алтан халбагатай төрчихөөд, гайхуулахаас өөр юу ч мэдэхгүй. Манай аав юу ч үгүй хоосноос эхэлсэн юм шүү. Гудамжнаас бүх зүйлээ эхэлсэн юм чинь. Сологийн хоосон сайрхдаг занг сурчихсан байх шив.

М: За за за. Өлсөж байна. Хурдан идэх юм аваад ир.

Хан: Харшилтай юм байгаа юу?

Тон: Байхгүй.

Хан: Тэгвэл явлаа шүү.

Тон: Хүлээгээрэй. Би хамт явъя.

Хан: За.

М: Шао Ай, яасан бэ? Бие чинь тавгүй байна уу? Надад хэл л дээ. Гэдэс нь өвдсөн юм уу?

А: Санаа тавих хэрэггүй. Сар болгон өвддөг юм. Өвдөх болгонд нь та санаа тавих юм уу?

М: Сарын тэмдэг чинь ирсэн юм уу? Надад энэ байгаа. Хэрэг болбол хэлээрэй. За юу?

Тон: Юун дээр суумаар байна?

А: Галзуу хулгана.

Тон: За яах вэ. Галзуу хулгана дээр сууя. Явъя...  баяртай.

М: Хүлээгээрэй.

Тон: Явахгүй юм уу?

Хан: Би хэдэн имейлд хариу бичээдэхье. Та нар явж бай.

Тон: Явъя аа. Хамт явъя л даа.

Хан: Явахгүй гээд байхад чинь. Би явахгүй.

Тон: За яах вэ. Тэгвэл бид нар явлаа шүү.

Хан: За.

Тон: Амттай байна уу?

А: Тийм. Идэх үү?

Ай: Хөөе. Хан Шаняан, чи суухгүй юм уу?

Ми: Ай Чин, чи мэддэггүй юм уу? Хан Шаняан өндрөөс айдаг юм.

Оу: Өндрөөс үү? Хан Шаняанд айдаг юм байдаг байх нь ээ? Энэ ч муу шүү. Насанд хүрсэн эр хүн байж өндрөөс айна гэхээр Соло баг ичгэвтэр юм биш үү.

Соло: Ингэе... Нааш ир ээ, нааш ир, наашир...

Хан: Хөөе хөөе...

Соло: Суугаад үз ээ.

Ай: Хан Шаняан...

Хан: Яаж байна аа? Намайг тавиач. Хөөе...

Оу: Ингээд...

Соло: Ингээд...

Оу: Удахгүй ээ. Удахгүй дуусчихна. За юу?

Соло: Тайван бай. Тайван тайван. Гол нь тайван.

Хан: Хөөе хөөе хөөе.

Ми: Зүгээр ээ, зүгээр.

Соло: Айвал чанга орилоорой.

Эр: Хөөе...

Ай: Хан Шаняан.

Хан: Би яваад та нарт ус аваад ирье, зургийг чинь авна аа.

Ми: Хөөе.

Соло: Хөөе хөөе...

Оу: Хаачих нь вэ?

Хан: Хөөөх...

Хүү: Аймхай туулай.

А: Хан Шаняан. Хан Шаняан. Тоглохгүй юм уу? Ёстой гоё юм байна. Дургүй юм уу? эсвэл айгаад байгаа юм уу? 

Тон: Хөөе. Ган Годод мэдэхгүй юм байхгүй, юу гэж айж байх юм?

Хан: Залхуу хүрээд дуугармааргүй байна.

А: Наадах чинь жаахан хүүхдийн тоглоом биз дээ. Та тоглодог юм уу? Би 800жилийн өмнө тоглохоо больчихсон шд.

Хан: Яншаа хүүхэд. Жаахан юм байж ааштай гэдэг нь. Ингэе. Би чамаар нэг тоглуулъя. Чиний оноо минийхээс өндөр байвал би чамд ус авч өгнө. Би илүү өндөр оноо авбал чи ус авч өгөөрэй.

А: Амархан шд. Яаж хождогийг үзүүлээд өгье. Булхайцаад байна шд. Яагаад ийм хурдан байгаа юм?

Хан: Чадваргүй юм байж, уурлаад байгаа юм уу? 

А: Та өөрөө булхайцаад байна шд.

Хан: Сайн харж бай.

А: Өдөр болгон тоглодог юм байж, би яаж хожих юм?

Хан: Хөөе, яаж байна аа? Ганц гараараа тоглосон ч чамайг ялах юм чинь. Хар даа. Жаахан тоглоод чамаас өндөр оноо авчихлаа.

А: Тон Ниан эгч ээ.

Тон: Аан?

А: Энэ тэнэгийн юунд нь сайн юм?

Тон: Тэгж ярьж болохгүй.

М: Хан Шаняан, одоо болно. Шао Ай, Хэнтэй ч тоглож болох байхад, Хан Шаняаныг сонгож байдаг. Аав чинь ч тэрнийг дийлдэггүй юм.

Тон: Би нэг тоглож болох уу?

Хан: Чадах юм уу?

А: Наадахыг чинь мэдэхгүй хүн байхгүй. Хүнийг басахаа боль.

Тон: Би тоглоом тоглож чадахгүй ч гэсэн энийг бас Майнсвийпер тоглож чадна. Баярлалаа. Хар даа...

А: Тон Ниан эгч ээ, амжилт. Амжилт. Амжилт. Урагшаа. Амжилт. Амжилт.

М: Хан Шаняан... чамааас дутахгүй юм байна.

А: Амжилт. Амжилт. Амжилт.

Тон: Энэнээс илүү оноо авч болох байсан юм. Ойрхон байлаа.

Хан: Надаас өндөр оноо авчихаад сэтгэл нь ханахгүй.

Тон: Чинийхээс өндөр байсан юм уу?

А: Тон Ниан эгч ээ, Ган Годыг ялчихлаа. Янзтай.

Хан:  Чамайг ийм чадвартай гэж мэдээгүй юм байна. Завтай үедээ туршлага солилцоно оо.

Тон: Хэзээ? Би хэзээ ч байсан болно.

А: Тон Ниан эгч ээ, ёстой мундаг юм аа.

М: Тон Ниан...

Тон: Аан?

М: Үнэн шүү... Тэрнийг хэнд ч ялагдаж үзээгүй. Энэ удаа өрсөлдөгчтэй болж.

А: Ниан бурхан. Явж будааны жигнэмэг идье. Явъя

М Тон:  Явъя...

***************

М: Тон Нианыг ээж, аав нь их сайн өсгөж. Охидууд ийм байх хэрэгтэй. Далд санаа байхгүй, яг л байгаагаараа. Дандаа гэрэлтэж байдаг.

Хан: Жаахан хүүхэд.

М: Чи зөрүүдлэхээ боль. Тэрэнтэй харилцаагаа сайруулмааргүй байгаа юм уу?

Хан: Тэрэнд атаархаад байгаа юм уу?

М: Шао Ай, сэрээрэй. Машинаас буугаарай.

А: Ирчихлээ. Зөөлхөн, булбарай. Өхөөрдөм гэдэг нь.

Тон: Энэ чинь дарамт шүү.

А: Баяртай.

Тон: Баяртай.

А: Хөөе. Завтай үедээ ВиЧатад орохоо мартав аа, хамт тоглоно шүү.

Тон: Чи хэдэн настай юм? Би чамтай тоглохгүй ээ. Даалгавраа сайн хийгээрэй.

А: Миний ВиЧат руу орж өөрсдийнхөө зургийг үзэхээ мартав аа. Баяртай. Гэнэтийн зурагны нүүрний хувирал таалагдлаа. Том тэнэг, жижигхэн өхөөрдөм охин. Том тэнэгийн хэн болохыг та нар мэдэх үү? Тэр үед аавын галт тэрэгний буудлаас авсан өр чинь цайрлаа. Бас энэ салбарт оруулж өгсний, аварга болгож өгсний өрийг дараа төлөөрэй. Бас, манай аавд баргар царайгаа харуулах хэрэггүй. Баяртай.

Хан: Ёстой. Ядарч байна. Сургуульд чинь хүргэж өгөх үү?

Тон: Би программаа үзүүлээгүй байгаа шд. Өнөөдөр  бид нар юу ч хийж чадсангүй, бас программаа үзүүлж чадсангүй.

Хан: Туршвал хэр удах вэ?

Тон: Ганцхан цагийн дотор хийж болно. Дараа нь би өөрөө гэр рүүгээ явчихна.

Хан: За яах вэ.

******************

Ай: Юу гэнэ ээ? Төвөөс тоглогчоо солино гэсэн юм уу?

Соло:  Шао Ми дэлхийн ганцаарчилсан жагсаалтанд доогуур орсон. Энэнээс л боллоо. Бас, СП багт орсоноосоо хойш Хятадын жагсаалтад ч доогуур орж байгаа.

Ай: Төвөөс тавьж байгаа шаардлагыг ойлгож байна. Гэхдээ гуйх юм байна.

Соло:  Хэл л дээ.

Ай: Боломж. Дахиад нэг боломж олгочих гэж байна.

Соло:  Хагас шигшээгийн  тоглолтоос өмнө Саня явж, элит зусланд бэлтгэлээ хийнэ. Тэр л сүүлчийн боломж болох байх. Хэрвээ манай улсын шилдэг аравт багтаж чадахгүй бол Нэгдүгээр багаас хасагдана.

Оу: Түлхээд байвал уучлахгүй шүү. Хэн ирснийг таагаарай.

Ми: Би ирлээ.

Оу: Тоглохоо боль оо. Хайртай охин чинь ирсэн.

Соло: Эргээд ирсэн үү?

А: Аав аа. Миний юу авчирсныг таагаарай.

Соло: Бэлэг авчирсан юм уу?

А: Бэлэг биш ээ. Энэ байна.

Соло: Хан Шаняан? Алив харъя.

А: Хэл. Энэ хорвоо дээр танд хамгийн хайртай хүн хэн билээ?

Соло:  Мэдээж, чи.

А: Хар хар. Дахиад байгаа.

Соло:  Өнөөдөр хөгжилтэй байсан уу?

А: Тийм.

Соло:  Хэн бэлэг авч өгсөн юм?

А: Ээж авч өгсөн.

Оу: Хөөх... Галзуу хулгана. Хөгшин Ханы айдаг юм байна.

Ми: Хан Шаняан яасан ч тэр үеийг ялж чадахгүй яагаад гэвэл...

Ми Оу: Өндрөөс айдаг.

Оу: Хөөе, энэ энэ. Санаж байна уу? Тэгэхэд хэдүүлээ Ханыг энэн дээр суулгасан шд. Бид нарыг анзаараагүй байхад зугтаачихсан. Царайг нь хар даа.

Ми: Энэ энэ энэ. Энийг энийг...

*******************  

Хан: Энд гурван компьютер байгаа. Бүгдээрээ интернэтэд холбоотой, нууц үг байхгүй. Дуртайгаа ашиглаж болно. Би цагийн дараа эргээд ирнэ.

Тон:  Би хамт явж болох уу? Хаашаа ч явсан хамаагүй, би дэргэд чинь хийж болохгүй юм уу?

Хан: Надтай явах аа?

Тон:  Тийм.

Хан: Тэгэхээр чи... миний өрөөнд ормоор байгаа юм уу?

Тон:  Чиний өрөө?

Хан: Би арван минут шүршүүрт ороод, 50минут унтах гэж байна. Явмаар байна уу?

Тон:  Хэрэггүй ээ, би энд үлдээд хүлээж байя. Чи өөрөө яв.

Хан: Үнэхээр явахгүй юм уу?

Тон:  Үнэхээр явахгүй ээ. Би эндээ хүлээж байя.... Аан... миний программ дуусчихсан. Энийг хар даа... Би өнгө нь солигддогийг хийсэн. Нөгөө хувилбар нь гахайн тоорой онодог. Хоёр янзаар хийсэн. Уйдсан үедээ ээлжлээд тоглож болно. Тэгвэл уйдахгүй бас хариу үйлдлээ сайжруулж болно.

Хан: Хариу үйлдэл бол тэд нарын бэлтгэл болохоос тоглоом биш.

Тон:  Тийм... бэлтгэл. Шао Байгийн хэлсэн программыг би гэртээ хариад хайж үзсэн. Тэрний хэлсэн программ нь... Тэрний хэлсэн программаас санаа аваад би хоёр хувилбар хийсэн. Энэ хоёр хувилбар нь амархан бас энгийн болсон. Та нар туршаад үзэж болно.

Хан: Нэг мянганы  2 секунд? Чинийх шиг ийм муу үзүүлэлт байхгүй байх.

Тон:  Юу... Чи туршаад үз... Өөрөө туршаад үз. Тэг мянганы 102 секунд? Хөөх. Хурдан юм аа.

Хан: Цангаж байгаа байх. Энд өөр ундаа байхгүй болохоор энийг уу.

Тон:  Шар айраг байна.

Хан: Жаахан хүүхэд ууж болохгүй болохоор би усаар солиод ирье.

Тон:  Би жаахан хүүхэд биш. Ууж чадна. Согтууруулах хэмжээ нь гуравхан хувь гэж байна. Уснаас бараг ялгаагүй юм байна.

Хан: Муухай байна уу?

Тон:  Амттай байна... Халуун байна. 

Хан: Халуун? Агааржуулагч асаачихсан даа. Эсвэл...

Тон:  Хүрээд үз. Миний нүүр халуун байна уу?

Хан: Чи.. чи яагаад байна аа?

Тон:  Энэ программ таалагдаж байна уу?

Хан: Би... Согтчихсон юм уу?

Тон:  Энэнээс өөр хэлэх юм алга уу? Надад хэлэх өөр юм байна уу?

Хан: Юу хэлэх юм?

Тон:  Хэл... Жишээлбэл... чи... тэр тоглоом таалагдаж байна уу? Тэр өдөр бороо орж байхад би чамайг тосохоор очсон. Тоглоом хийхэд чинь тусалсан. Таалагдаж байна гэж хэлэхгүй юм уу? чи... асуултанд хариул л даа... Битгий надад хүрээд бай...

Хан: За. Тоглоом чинь таалагдаж байна. Би чамд хүрсэн юм биш... Чи надаас жаахан холдож болохгүй юм уу?

Тон:  Окей. Тэгвэл би ч гэсэн чамд хүрэхээ болилоо.

Хан: Тон Ниан... Би тоглоомыг чинь туршиж үзэх хэдэн хүн олоод өгье, за юу? Би явлаа шүү. Наанаа суугаад хүлээж бай.

Тон:  Хаачих гэж байгаан?

Хан: Чи яаж байна аа?

Грант: Босс. Бэр эгчид идэх юм авчирлаа. Та хоёр юм идэх үү?

Хан: Хурдан гараа ав.

Тон:  Толгой эргээд байна.

Хан: Би яваад идэх юм аваад ирье.

Тон:  Үгүй.

Грант: Чшш...

Тон: Юм идмээргүй байна.

Грант: Тэр хоёрыг дуудах хэрэггүй. Хэдүүлээ явъя.

Хан: Тэгвэл би бэлэг өгье.

Тон:  Үнэнээсээ юу?

Хан: Үнэн. Гараа авч бай, би яваад аваад ирье. Хүлээж бай... Хурдан ор... Хөөе... Тон Ниан. Тон Ниан. Тон Ниан... Орон дээр хэвтэж болохгүй ээ. Хүмүүс харчихвал буруугаар ойлгочихно. Тэгвэл яах юм бэ? Буйдан дээр оч. Буйдан дээр очоод сууж бай.

Тон:  Унтмаар байна.

Хан: Түр зуур буйдан дээр сууж бай.

Тон:  Эвлүүлдэг тоглоом...

Хан: Хөөе хөөе хөөе. Хүрч болохгүй.

Тон:  Тийм ээ. Гэрлээ асаахгүй юм уу? Чи... Намайг яах гээд байна? Болохгүй.

Хан: Би гэрэл асаагаадахъя. Наанаа томоотой сууж бай. Хаашаа ч явж болохгүй, юунд ч хүрч болохгүй. Ойлгосон уу?

Тон:  Энийг надад авсан юм уу? Гоё юм аа.

Хан: Тон Ниан, наадахаа хурдан тавь. Тон Ниан... За за. Чинийх, чинийх. Хурдан авчих...

Тон:  Баярлалаа. Таалагдаж байна. Гоё юм аа. Баярлалаа.

Хан: Тон Ниан. Тон Ниан? Тон Ниан. Сэрээрэй. Утас чинь хаана байна? Найзууд руугаа яриад ирж ав гэж хэл.

Дай: Хаалгаа яагаад хаачихсан юм бол?

97: Очиж харъя.

Дай: Бэр эгч ээ.

97: Босс?

1: Босс?

97: Хеллөү? Яв яв яв.

1: Аяархан.

Грант: Чшш...

1: Аяархан.

Дай: Хааччихсан юм бол? Шар айраг уучихаж.  Яаж байна аа?

Грант: Ойлгосон уу? Ууна гэдэг чинь таашаал  төрнө гэсэн үг. Юм уухаар сэтгэл санаа сэргэж,  илүү мэдрэмтгий болно гэсэн үг.

1: Тэгэхээр, босс тэр хоёр...

97: Энд байхгүй юм чинь. Яах аргагүй боссын өрөөнд...

Дай: Босс хүнтэй хүнтэй үерхээгүй удсан болохоор, гэхдээ л арай ч ийм хурдацтай байх юм гэж төсөөлсөнгүй.

Хан: Та нар юу хийгээд байгаа юм?

Грант: Яваарай, яв яв яв.

Бүгд: Босс.

97: Үгүй ээ. бид нар бэлтгэлээ хийчихээд одоо шүршүүрт орох санаатай байна.

Грант: Тийм тийм.

Хан: Дөрвөн тоотод шүршүүрт орох гэж байгаа юм уу?

97: Нэг юм авахаа марчтихсан байна лээ.

Грант: Яг зөв.

Бүгд: Тийм ээ. Яг үнэн. Тэгсэн.

Грант: Тийм тийм тийм. Тийм тийм.

Хан: Та нар тийм завтай байгаа  юм бол сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болох юм байна.

Грант: Аан?

Дай: Үгүй ээ...

Хан: Грант.

Грант: Аан?

Хан: Эхлээд чи...

Грант: Би юу? Аан... Босс, би сая зөндөө ном уншсан болохоор

Хан: Грант. Чи хүнтэй үерхэж байсан уу, үгүй юу?

Грант: Аа аан?

Хан: Сайн сонс, чиний хувийн амьдрал асуудалтай байгаа шүү. Менежер нэрийг чинь файлд хийчихсэн болохоор болгоомжтой л байгаарай. Яасан ч олны нүдэн дээр болзох болохгүй, за юу?

Грант: Ойл ойлголоо. Ойлголоо, босс.

Хан: 97.

97:  Аан?

Хан: Чи хэзээнээс хүнтэй үеэрхэх юм?

97:   Аан?

Хан: Ээж чинь над дээр олон удаа ирж уулзсан. Чамайг найз охинтой болохгүй бол клуб дээр хүн дагуулж ирээд сохор болзоо хийнэ гэсэн, ойлгож байна уу?

97:   Үгүй ээ, клубт болзох хориотой гэж та сая Грантад хэлсэн биз дээ? Яагаад яриа чинь өөрчлөгдөөд байгаа юм?

Хан: Ил тод уулзаж болохгүй гэсэн болохоос болзоонд явж болохгүй гэж хэлээгүй шүү.

97:   Аан...

Хан: Хэлээдэх. Хэзээнээс юм?

97:   Босс, би яаж мэдэх юм бэ? Би цагаан сараар л гэртээ харьдаг, бусад амралтын цагаа энд, клубт өнгөрөөдөг шд. Найз охин байтугай эмэгтэй хүний царай харрдаггүй шд. Нээрэн харсан юм байна. Манайд цэвэрлэгээ хийдэг нэгийн ээж, Жао эгч, бас манай гэрлэчихсэн менежер. Би яах болж байна?

Хан: Юугаа яриад байгаа юм? Зорилго тавь...

Дай: Босс, тэгвэл би ч гэсэн... нөгөө...

Хан: Чи... хэтэрхий жаахан байна. Болохгүй.

Дай: Яагаад минийх өөр байгаа юм? Жаахан гэнэ шүү. Би жаахан биш.

1: Надад санаа зовох хэрэггүй. Ээж намайг хүмүүстэй уулзуулаад байгаа.

97:   Босс, бэр эгч та хоёр...  Ямар нэг юм болсон юм уу? Гэнэтхэн үеэрхэл, болзоо яриад байх чинь... та хоёр арай...

Хан: Чамд ямар хамаатай юм?

97:   Аа?

Хан: Шүршүүрт орох гэж байна гээгүй билүү? Явахгүй юу?

97:   Тийм ээ. Тийм. Шүршүүр.

Дай: баяртай, босс.

Грант: Шүршүүр...

Дай: Хаалга онгойхгүй байна.

Грант: Нээрээ, босс. Архи бага уугаарай.

97: Зүгээр ээ, зүгээр.

Дай: Эвгүй юм боллоо.

Грант: Зүгээр ээ. Хурдан ор...  

Хан: Тон Ниан, цүнхийг чинь аваад ирлээ. Утас чинь хаана байгаа вэ? Аан? “Царайлаг”. Тон Ниан. Утасны чинь нууц үг нь юу юм? Найз руугаа залга даа.

Л: Яасан бэ? Яасан? Аз жаргалын хөндийд Ган Годтой өдөржин зугаалаад ахиц гарсан уу? Та хоёр үнсэлцсэн үү?

Хан: Байна уу? Хан Шаняан байна.

Л: Хэн? Дахиад хэл дээ, хэн гэн ээ?

Хан: Хан Шаняан.

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home