GoGo Squid 11

Go Go Squid! EP11

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

А: эм, Соло, КК багийн менежер хоёрын охин Шао Ай

 

11-р анги.  

Ми: Хөөх. Энэ дуу чинь...

Дуулна:

Ми: Хөөе. Хан Шаняан. Дээшээ гараад хар.

Хан: Тэнэг гэдэг нь.

Ми: Хурдал аа, гарч ирээд хар. Намайг сонсож байна уу? Гараад хар гээд байхад.

Оу: Хоёр оо,  болгоомжтой байгаарай.

Дуулна:

Оу: Үүрд найзууд.

Ай: Төлөө.

Хан: Ийм жаргалтай байгаагүй хичнээн удаа вэ? Чин сэтгэлээсээ инээж, чангаар хашгирч, хамтдаа наргиад л. Их удсан байна шүү. Олон дурсамж өчигдөр юм шиг л санагдаж байна. Яагаад гэнэтхэн хол юм шиг санагдана вэ? Тэр үед эргээд очих юмсан. Хамтдаа хичээж, бие биедээ тусалж, урам зориг өгдөг байсан. Хүнд хэцүү цагийг хамтдаа даван туулдаг байсан. Хичээх л юм бол мөрөөдөл бидний гарт байсан, тэдгээр өдрүүд. Хайр нөхөд минь, олон жил өнгөрч... та нарын мөрөөдөл биелсэн үү?

Оу: Гүйхээ боль оо. Битгий гүй.

Ми: Ёстой янзтай... Хөөе хар даа, хар даа, хар даа.

Хан: Хөөе, болгоомжтой.

Ми: Хөөе. Сайн уу.

Хан: Хөөе, аятайхан бай. Битгий уначих.

Ми: Би ямар хүүхэд биш дээ, санаа зоволтгүй. Би ямар чи биш дээ. Дандаа л үрчийж, уурлаж байх юм. Ийм сайхан байхад чинь сэтгэл хөдлөлөө гаргалгүй яадаг юм.

Оу: Хөгшин Хан...

Хан: Аан?

Оу: Чи энэ газрыг яаж мэддэг юм?

Хан: Соло багаас гарсныхаа дараа би Норвегид суралцахаар ирсэн. Сургуульд сурч байсан ч сайхан байгаагүй. Нэг өдөр Нан Вей намайг энд дагуулж ирсэн. Энэ хорвоо ямар том болохыг надад харуулахыг бас мөрөөдлөөсөө амархан бууж өгөхгүй байхыг хүссэн.

Ми: Чамайг тоглохгүй бол их зовно гэж мэдэж байсан юм аа.

Хан: Тэгээд би бодсон. Яагаад ганц Сологоос болоод би Си Ти Эфийн тэмцээнээс хол байх ёстой юм? Тэгээд, би  Норвегид буцаж ирээд КК-ийн төвийг байгуулсан. Соло өөр багийн ахлагч болохыг зөвшөөрсөн ч, тэр СП-ийг эхлүүлсэн. Энэ ямар учиртай вэ?

Оу: Зүгээр л Хятадын Си Ти Эф-т илүү боломж олгохыг хүссэн. Хятадын Си Ти Эфийн залгамжлал тасрах ёсгүй. Тэгж байж л бид улам сайжрах болно. Хан, чи энийг орхичихож болдоггүй юм уу?

Хан: Тэгсэн ч гэсэн тэр тэгэх ёсгүй. Тэр бид нараас урвасан.

Оу: Тэгээд тэр Си Ти Эф-ийг орхих ёстой юм уу? Шао Ай ч гэсэн том болсон. Эргэж ирээд өөрөө хувь нэмрээ оруулъя гэж байхад юу нь болохгүй гэж?

Хан: Тэрэнд эрх байхгүй.

Ми: За за, хоёр оо одоо болно.

Оу: Тэр үед би яагаад үхсэн ч, сэхсэн ч гэртээ харьж тариан талбайд ажиллахгүй гээд байсныг та нар мэдэх үү?  Ямар ч хамаагүй аргаар үлдэж өрсөлдөхийг хүссэн. Оу Чиан, би жирийн нэгэн биш гэдэгтээ итгэдэг байсан. Хорвоо дээр сайн тариачин олон байдаг. Гэхдээ энэ салбартаа, Оу Чиан би хэнээс ч дутахгүй. Си Ти Эф л миний амьдралыг гэрэлтүүлдэг байсан. Би амьд гэдэгээ мэдэрдэг байсан. Тийм болохоор миний итгэж, хайрладаг хүмүүс болох та нар явсан ч, би үлдэх л болно. Хөгшин Хан, чамайг Солог үзэн ядаж, Ай Чинд бухимддагийг чинь мэднэ. Тэгвэл бид нар ч гэсэн чамд дургүй хүрч байна. Чи бид нарыг бодож үзсэн юм уу?

Ми: Болно оо, болно.

Оу: Бид нарыг юу гэж бодоо вэ? Чи Си Ти Эфийн суутан, хүн болгоны мэддэг Ган Год байсан. Гэтэл чи зодог тайлчихсан. Чи миний ах биз дээ!

Соло: Та нарт албан ёсоор танилцуулъя. Манай багийн шинэ гишүүн Хан Шаняан.

Оу: Намайг Оу Чиан гэдэг. Намайг Оол гэж дуудаж болно. Сычуаны хөдөө нутгаас ирсэн, хөдөөний амьтан.

Хан: Тосгоны итгэл найдвар.

Соло: Ирээдүйд бид том клуб байгуулна. Хэдэн арав, эсвэл хэдэн зуун хүнтэй болно. Манай улсын хүн бүр энэ салбарын тухай мэддэг болж, биднийг хүлээн зөвшөөрч, бас дэмждэг болно.

Оу: Надад хамаагүй ээ. Надад бол нар байхад л хангалттай.

Ми: Дэлхийн аваргын төлөө.

Оу: Төлөө.

Соло. Төлөө.

Оу: Төлөө төлөө.

Ми: Цаанаа байж бай. Цаанаа.

******************

Лин: Менежер ээ.

Ай:  Аан?

Лин:Өнөөдөр би Ган Год ямар түрэмгий,  догшин байсныг харсан. Манай боссоос өөр юм байна лээ. Та нар наг баг байхдаа байнга муудалцдаг байсан уу?

Ай:  Үнэнийг хэлэхэд Хан Шаняан гаднаа хатуурхах тусам дотроо бол чамд улам их санаа тавьдаг хүн.

Лин: Гэхдээ тийм халамж, надад хэрэггүй ээ. Хүн болгоны өссөн орчин өөр өөр байдаг. Хан Шаняаны ээж нь тэрнийг төрүүлж байхдаа цус алдаж нас барсан гэсэн. Удалгүй аав нь хүндээр өвдөөд нас барчихсан. Багаасаа хойд ээж дээрээ өссөн. Тэгээд ч тэр юм уу өөрийгөө илэрхийлэхдээ сайн биш.

********************  

Оу: Наад чихэр чинь тийм гоё юм уу? Харах болгонд л идэж байх юм.

Хан: Хүмүүс намайг уурлахаараа чихэр иддэг гэдэг ч, тэр худлаа.

Ми: Аан? Тэгвэл яагаад иддэг юм?

Хан: Амандаа чихэр хийчихвэл ярихад хэцүү байдаг юм. Тэгэхээр хүн загнамаар байсан ч загнаж чадахгүй. Бас чихэрлэг болохоор... Тэгээд “би яагаад хатуу үг хэлэх ёстой юм” гэж боддог. Тэгээд уур гарчихдаг юм. Итгэхгүй байна уу? Итгэхгүй байвал идээд үз л дээ. Амандаа чихэр хийчихээд намайг загнаад үз л дээ...

Оу: Би оролдоод үзье.

Ми: Гурвыг хийчих. Түрүүн байсныг чинь харвал гурваас наашгүй ээ.

Оу: Гөгшин Ган чарайлаг... Нээлээ гачин ялиадийн...

Ми: Хөгшин Хан, чи хамгийн муу нь.

Хан: Тийм ээ.

Ми: Баргар царайтай.

Хан: Тийм ээ.

Оу: Царай чинь баргар, зүгээр загнаж болж л байна шд.

Хан: Тавыг идээд үз.

Оу: Найз залуугүй хүн байна уу?

Ми: Хөөе хөөе хөөе.

Оу: Энд царайлаг залуучууд байна.

Ми: Тэрэнд найз охин байхгүй шүү.

Оу: Би хүлээж байя.

Ми: Энд. Энд байна. Энд энд энд.

********************

Тон:  Жолооч оо, жаахан хурдан явж болохгүй юу?

Эр: Нисэх буудал явах зам хөдөлгөөн ихтэй байдаг юм. Дээр нь бороотой байгаа болохоор бөглөрөөд  байна. Яарч байгаа мөртлөө, тээшгүй байхыг бодоход найз залуугаа тосох гэж байгаа байх. Тээр жил эхнэртээ хэлэлгүй гэнэт ирээд тосч авахад эхнэр маань баярлаад намайг чанга тэвэрч билээ. Залуу байх ч сайхан шүү.  

Тон:   Манай найз залууд таалагдахгүй байх аа. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаг хүн биш болохоор. Романтик бас гоё сайхан үг хэлж мэддэггүй хүн. Гэхдээ намайг гэсэн сэтгэлээ ил гаргадаггүй. Гэхдээ л харцнаас нь мэдрэгддэг юм. Өнөөдөр бороо их орох юм шиг байна. Ах аа,  жаахан хурдан мөртлөө аюулгүй явж болох уу? 

Эр: За.

Тон:   Баярлалаа.

Эм: Танд үеэл дүү Ву Байгийн талаар хэлэх юм байна уу?

Хан: Хятад улс хамгийн сүүлд ганцаарчилсан төрлөөр дэлхийн аварга болсоноос хойш олон жил өнгөрсөн. Энэ удаа Ву Бай Хятад улсыг төлөөлж оролцоод аварга болсонд би их баяртай байгаа. Нэмж хэлэхэд энэ удаа тэр оноогоо ахиулж, дэлхийн номер нэг гэдэгээ баталж чадсан.

Эм: За, баярлалаа.

Тон:   Ву Бай.

Ву: Энд юу хийж байгаа юм?

Тон:   Нэгдүгээр байранд орсонд баяр хүргэе.

Ву: Баярлалаа.

Тон:   Хан Шаняан яасан?

Ву: Түрүүлээд автобусанд суучихсан.

Тон:   Тэгвэл чи яагаад энд байгаан?

Ву: Би сурвалжлагч нарт дургүй болохоор сүүлд гарч ирсэн юм.

Тон:   Тэгвэл би өнөөдөр тэрэнтэй уулзаж чадахгүй нь ээ?

Ву: Уулзмаар байна уу?

Тон:   Тийм... Уулзмаар байна.

Ву: Тэгвэл намайг дагаад яв.

Тон:   Баярлалаа.

Эм: Баярлалаа, та сайхан хэллээ. Ган Год, хамт зурагаа авахуулж болох уу?

Хан: Тэгэх хэрэггүй ээ.

Эм: За. Таны зураг авахуулах дургүйг мэднэ л дээ.  Тэгвэл би явлаа, нийтлэлээ бэлэн болохоор танд харуулъя.

Хан: За.

Ву: Найз охин чинь ирсэн.

Грант: Хөөе. Босс. Бэр эгч ирчихэж. Бэр эгч...

Хан: Ногоон малгай, ямар ч мэдрэмж алга.

Тон:   Миний ороолт, хувцастай зохицоно.

Хан: Ямар хэрэг гараа вэ?

Тон:   Би тосохоор ирсэн юм.

Ву: Хурдан ор. Тэрний дуудахыг хүлээвэл хөлдөж үхнэ.

Хан: Ороод ир. Даарахгүй байна уу?

Тон:   Үгүй. Хүрэм өмсөөд, ороолт зүүчихсэн болохоор салхи нэвтрэхгүй даарахгүй байна.

Хан: Дараа битгий ингэж хувцаслаж бай, ханиад хүрчихнэ.

Тон:   Миний хувцас таалагдахгүй байна уу?

Хан: Үгүй ээ. Дуртай юмаа л өмс.

Тон:   Тэгвэл дараа надад ямар хувцас өмсүүлмээр байгаагаа хэлж байгаарай. Би тэрийг чинь өмсөж байя.

Грант: Тэгвэл дараа надад ямар хувцас өмсүүлмээр байгаагаа хэлж байгаарай. Би тэрийг чинь өмсөж байя, за юу?

97: За.

Грант: Аан...

Хан: Ийм үгийг буруугаар ойлгох амархан гэдгийг мэдэх үү?

Тон: Яаж буруугаар ойлгох юм?

Хан: Ойлгохгүй байна уу? Ийм асуудлыг бусадтай ярилцах хэрэггүй, тэр тусмээ эрэгтэй хүнтэй. Ойлгосон уу?  

Ву: Би хойно суулаа.

*******************

М: Шао Ай.  

Соло: Ай, мэндлэхгүй юм уу?  

М: Зүгээр ээ.

Эм: Сайн байна уу, юу захиалах вэ?

Соло: Баярлалаа.

А: Жүүс авъя.

Эм: За.

Соло: Американо, кремгүй. Баярлалаа.

Эм: За.

М: Надад ч бас кремгүй Американо.

Эм: За, түр хүлээгээрэй.

Соло: Баяр хүргэе, ганцаарчилсан төрөлд аварга болсонд.

М: Баярлалаа. Шао Ай, аав чинь надад жил болгон чиний зургийг явуулдаг.

А: Дахиад битгий явуул.

Соло: Битгий муухай аашлаад бай.

А: Зурагаа хүнд үзүүлэх, үзүүлэхгүй нь миний эрх.

Соло: Ээждээ үзүүлэхгүй байх эрх чамд байхгүй, тийм биз дээ?

Эм: Уучлаарай.

Соло: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Соло: Хаачих нь вэ?

А: Энийг авъя. Энийг. Бас энийг.

М: Тэрнийг өөр эмчид үзүүлмээр байна. Сонсголыг нь сайжруулах өөр арга байна уу асууж үзье.

Соло: Яагаад дөрвөн бялуу авчихав аа, барах юм уу?

А: Би идмээр байна.

М: Зүгээр ээ, дуртай юмаа захиал, би төлчихнө.

А: Миний аав СП-ийн Хятад дахь захирал. Одоо болтол тэр үеийн харж хандах хүнгүй, боловсролгүй, мөнгөгүй ядуу хэвээрээ гэж бодоо юу? Миний аав төлчихнө...

М: Мэднэ ээ. Тэрний яаж шаргуу ажиллахыг би харсан.

Соло: Шао Ай, аав нь хэд хоног бэлтгэлтэй. Ээжтэйгээ хэд хоног байж бай, тэгэх үү? Чамтай ярьж байхад чинь. Хурдан зүү. Шао Ай.

М: Хэрэггүй ээ. Дургүй байгааг нь харахгүй байна уу? Зүгээр ээ.

*****************

Хан: Ву Бай. Нэгдүгээр багийн дундаж нь одоо ч хангалтгүй хэвээрээ байгаа. Шинэ хүмүүс авбал ямар вэ?

Ву: Би ч гэсэн хайгаад үзье.

Хан: КК Хятад одоогоор Си Ти Эфт анхаарлаа хандуулж байгаа. Тийм болохоор хэрэгтэй юм байвал надад хэлээрэй.

Ву: За. Жаахан амраад ав.

Тон: Дэгжин автобусанд суугаад, би ч гэсэн дэгжин болчихлоо. Намайг ор гэж хэлсэнгүй.      

Эр: Ахлагч аа, эргээд ирсэн үү?

Эр: Босс хамт ирээгүй юм уу?

Ву: Завгүй байгаа.

Эр: Завгүй ээ? Юу хийж байгаа юм бол?

97: Хөөе. Хар даа.

Хан: Дагаад яв...

Тон: За.

Хан: Ийш тийшээ хараад байлгүй, урдах замаа хар.

Тон: За.     

97: Чшшш...

Грант: Хурдал аа, явъя явъя... Босс, та хоёр ярилц даа.

97:Би юмнуудыг чинь дээр тавьчихъя.

Грант:  Босс, баяртай.

Тон: Хөөх. Анх удаа л КК-д ирж байна.  

Хан: Жүүс уу.

Тон: Баярлалаа.

Хан: Эндээ хүлээж бай. Утсаар ярьчихаад ирье.

Тон: За. Хөөх.

97: Бэр эгч ээ, сайхан пооз байна.

Дай: Бэр эгч ээ. Ичих хэрэггүй. Бид нар ч гэсэн тэгж гулгадаг юм.

Тон: Сайн уу. Ичмээр юм аа.

97: Зүгээр ээ. Иччихлээ шдээ. Алив, явцагаая. Явъя.

Хан: /Англиар ярина/ Мэднэ ээ...

Тон: Зургийг нь авчихдаг юм билүү? Зүгээр байх, тийм ээ?

Хан: /Англиар ярина/ Тийм ээ. Мэдээж.

Тон: Баригдахгүй байхад л болно.

Хан: /Англиар ярина/ Асуудалгүй.

Тон: Дурсгал болгоод ганцхан зураг авчихъя. Наашаа харчих л даа.

Хан: /Англиар ярина/ Мэдээж...

Тон: Дахиад ганцхан зураг.

Хан: /Англиар ярина/ Тийм ээ. Юу гэнэ ээ? За... Болно оо... Хүлээгээрэй.  Устга... Үгэнд ор... Үргэлжлүүлье...

Тон: Бурхан минь. Миний ВиЧат гэж мэддэг юм байна шд. Тэгвэл миний явуулсан сурталчилгаануудыг авсан гэсэн үг үү? Бурхан минь, намайг гээд мэдчихсэн юм уу? Би ч тэнэг юм даа.

Хан: /Англиар ярина/ Түр хүлээгээрэй... Ороод ир...

Тон: Аан, за за за.

Хан: Утас.

Тон: Тэгж болохгүй биз дээ?

Хан: Хурдал. Чиний утас...

Тон: Аан. Миний... Би зурагнуудыг чинь устгачихсан. Хар л даа. Би устгачихсан. Байхгүй.

Хан: ВиЧат...

Л: Итгэж чадахгүй нь ээ. Ган Годтой уулзсан юм уу, үгүй юу? Чамайг хараад хөдөлж ч чадахгүй болсон уу? Чи галбир сайтай болохоор тэрэнд давуу талаа харуулах хэрэгтэй шүү.

Тон: Сонирхолтой юм аа.

Н: Тасалчихсан юм уу?

Хан: Чи зохион байгуулагч нь. Видео уулзалт зохион байгуулаад бүгдийг нь урьчих. Тасаллаа. Миний тухай найзуудтайгаа ярьдаг юм уу?

Тон: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй. Хэзээ ч үгүй. Буруу ойлгох хэрэггүй. Хааяа л... Ийм жаахан л... Гэхдээ иймхэн жаахан л...

Хан: Тийм үү? Юу гэж ярьдаг юм?

Тон: Тэд нар чамайг их сонирхдог.Өмнө нь тоглогч байсан тухай чинь гээд л тиймэрхүү л юм ярьдаг.

Хан: Тэгээд болоо юу?

Тон: Тэгээд л болоо.

Хан: Үнэн үү?

Тон: Үнэн.

Хан: /Англиар ярина/ Бүгдээрээ сайн уу, Ган байна.

Тон: Тэгвэл чи ажлаа хий.

Эм: Сайн уу. Сайн уу Ган, уулзалгүй удсан байна. Шанхайд цаг агаар ямар байна?

Хан: Аймшигтай байна. Шанхайд бороо орж байна.

Тон: Сайн байна. Сайн байна. Царайлаг юм аа.

Эр: Ар Эй Пи ганц шөнийн дотор баян болсон. Дэлхийн шилдэг арвын зургаа нь тэднийд байна.

*******************

1: Босс, бэр эгчийг энд авчирсан. КК-д гэрлээгүй эмэгтэй анх удаа л ирж байна. Хаана байгаа вэ? Боссын өрөөнд үү?

Дай: Уулзалтан өрөөнд.

1: Уулзалтын өрөө?

97: Том чөтгөр найз охиноо авчирчихаад уулзалт хийгээд байгаа юм уу?

Ү: Хоол аваад ирлээ. Хурдан гараа угаачихаад ир.

Бүгд: За, Жао эгч ээ.

Хан: За яах вэ. Баяртай. Хүн байна уу?

Дай: Чшш... Босс, уулзалт чинь дуусчихсан уу?

Хан: Бүгдийг нь наашаа ир гэж хэлж, хоёр хайрцаг хоол аваад ирээрэй.

Дай: За. Асуудалгүй.

1: Бид нараар яах гэж байгаа юм бол?

Дай: Хамт хоол идэх юм бол уу?

97: босс.

Дай: Босс.

1: Босс.

Дай: Бэр эгч ээ.

97: Бэр эгч ээ.

Эр: Босс.

1: Бэр эгч ээ.

97: Босс, энэ...

Хан: Суугаад хоолоо ид.

97: Хоолоо идэх юм уу.

Грант: Аан...

97: Хоолоо ид гэж байна.

Эр: Хоолоо идье.

Грант: Манай боссын шинэ романтик арга.

97: Хоолоо ид ээ. Босс анх удаа бэр эгчийг энд хоол идэхээр авчирч байгаа юм байна шд.

Дай: Тийм ээ.

Эр эр: Тийм байна. Тийм ээ.

Дай: Манай үүрэнд анх удаа ирж байна. Бэр эгч ээ, ямар байна?

Тон: Таалагдаж байна. Таалагдаж байна. Хурдан хоолоо ид. Энэ миний дуртай хоол. Танд таалагдахгүй байвал миний өрөөнд амттай юм зөндөө байгаа.

Тон: Зүгээр ээ зүгээр.

Дай: Эд нар надаас дандаа хулгай хийдэг...

Хан: Демо...

Дай: Аан?

Хан: Сүүлд хурд шалгахад чи хойноосоо гуравт байсан байх аа?

Дай: Нөгөө... босс... би энэ сард бэлтгэл хийсэн. Тэгээд ч миний ард дахиад хоёр хүн байгаа биз дээ? Яагаад намайг ингээд байгаа юм?

97: Демо.

Хан: Тийм үү?

Дай: Үнэн, босс. Хариу үйлдлийн апп-аар шалгаж үзсэн чинь 201 байсан. Догь уу? аан?

Хан: Миний мэдэхээр Ди Тигийнх 106 байсан даа?

Дай: Босс, миний буруу. Би бэлтгэлээ сайн хийнэ ээ.

Тон: Юм асууж болох уу?

97: Бэр эгч ч, аргагүй л бэр эгч мөн дөө. Бид нарыг аврах гэж байна.

Хан: Хэл...

Тон: Хариу үйлдлийн апп гэж юу юм?

Хан: 97. Тайлбарлаад өг.

97: Аанхан. Бид нар хэр хурдан хариу үйлдэл үзүүлж байгааг шалгадаг программ байгаа юм. Их энгийн. Программаа нээчихээд чихэвчээр дохио сонсогдонгуут тэр дор нь хулганаа дарах хэрэгтэй. Хэр хурдан хариу үзүүлж байгааг хэмждэг юм.

Тон: Секундын мянганы нэгд 106 гэсэн үг үү?

97: Тийм ээ. Мянганы нэгд.

Тон: Нэг секунд мянган миллесекундтэй тэнцэнэ гэхээр, 201... 201 муу биш шд.

Дай: Тийм байгаа биз?

Тон: Тийм.

Дай: Би сайн байсан гээд байхад.

Тон: Тэгвэл яагаад дохио сонсож байгаа юм? Та нар хариу үйлдэлээ сонсоход тулгуурлаж бэлтгэдэг юм байна шд.

97: Бид нар зүгээр л хааяа хааяа тоглоодог юм. Хэн нь бид нарыг зовоож, тарчлаах гэж интернэтэд тийм юм тавьсныг мэдэхгүй...

Дай: Чөтгөрийн хаан л биднийг зовоох гэж тэгж байгаа юм. 

Тон: Надад нэг санаа байна. Нэг өөр төрлийн программ байж болох юм байна. Нүд, гар хоёрыг зэрэг бэлтгэдэг. Дэлгэц нь ногоон байж байгаад хөх өнгөтэй болдог.  Өнгө нь өөрчлөгдөөр хулганаа дардаг. Энэ арга илүү дээр биш үү?

Эр: Тэр...

Ву: Гадаадад байдаг. Жижигхэн программ.

Хан: Тийм үү? Тэгвэл чи гаргаж ирээд хүмүүсийг “зовоохгүй”  яасан юм?

Грант: Тэрийг гаргаж яах юм бэ?

Эр эр: Үгүй ээ, үгүй үгүй.

1: Та тоглож байгаа биз дээ?

Эр эр: Үгүй ээ. Босс, үгүй ээ.

Ву: Их амархан.

Тон: Би сайжруулсан хувилбар хийж өгч чадна. Ганцхан өнгө ашиглаад хариу үйлдлийн хугацааг шалгах тохиромжгүй байх. Олон өнгө ашиглаж болно гэж бодож байна. Жишээлбэл...

Хан: Хэл л дээ. Яаж хийх юм?

Тон: Үнэнийг хэлэхэд зөвхөн өнгө ашиглах шаардлагагүй. Өөр өөр санаагаар, олон төрлөөр хийж болно. Лийдербоард хэрэгтэй юу? Өдөр болгон шинэчлэгдэж байдаг? Тийм юм хэрэгтэй юу?

Дай: Юу вэ?

Хан: Хэлэхэд амархан л даа, хийж чадах юм уу?

Тон: Та нар сонирхож байвал би өнөө шөнө хийгээд ирье.

Бүгд: Үгүй ээ, үгүй үгүй... хэрэггүй хэрэггүй.

Дай: Хэрэггүй ээ. Хэрэггүй.

97: Төвөг удах хэрэггүй ээ... Тийм юм хэрэггүй ээ.

Тон: Зүгээр ээ.

Бүгд: Хэрэггүй ээ. Зүгээр зүгээр. Яахын яахын.

Тон: Зүгээр ээ.

Эр: Хэрэггүй, хэрэггүй.  Үнэн шүү...

Дай: Хөөх.

97: Энэ...

Эр: Юу болоод байна аа?

Грант: Шинэ романтик арга.

Эр: Тийм ээ?

Хан: Хоолоо идэхгүй юу? Идэхгүй бол хурдан явж бэлтгэлээ хий.

Грант: Идлээ. Идлээ.

Эр эр: Идэж байна аа. Идлээ. Идлээ.

97: Тийм. Тийм тийм тийм.

Ү: Бүсгүй, хоолоо идэхгүй яагаа вэ?

Тон: Зүгээр ээ, зүгээр. Би идэж байна.

Хан: Амтгүй байна уу?

Тон: Үгүй ээ. Би өлсөхгүй байна. Цадчихлаа...

Хан: Өлсөөгүй ээ?

Тон: Би ирэхээсээ өмнө хэдэн зүсэм бялуу идчихсэн болохоор өлсөхгүй байна.

Хан: Тэгвэл явъя.

Тон: Баярлалаа.

Хан: Жолооч оо, Жиадон их сургуульд хүргээд өгчих.

Эр: За.

Тон: Программаа хийж дуусчихаад утсаар ярья.

Хан: За. ВиЧатынхаа нэрийг хэзээ солих юм? Нэр чинь хэтэрхий урт юм биш үү?

Тон: Тэрнийг миний ВиЧат гэж яаж мэдсэн юм?

Хан: Совин. Жолооч оо, хөдлөөрэй. Болгоомжтой яваарай.

Эр: За.

Тон: Баяртай. Программаа бичиж дуусчихаад утсаар ярья. Хурдан ор оо, хүйтэн байна.

******************

Яа: Хөөе. Ниан Ниан. Яагаад унтахгүй байгаа юм бэ? Юу хийж байгаа юм?

Тон: Чи унтаж бай, би сонирхолтой юм хийж байна.

Яа: Аан... Тэгвэл хурдан хийчихээд унтаарай... Ниан Ниан. Чи шөнөжин унтаагүй юм уу? Хэн чамаар шөнөжин унтахгүй программ бичүүлж боолчилж чаддаг байна аа?

Тон: Хийгээд дуусчихсан.

Яа: Тэгвэл жаахан унтаж амрахгүй юм уу?

Тон: Хэрэггүй ээ. Баярлалаа.

Яа: Би явж нүүрээ угаалаа.

Тон: За.

***************

М: Шао Ай. Хүлээ л дээ. Шао Ай. Өглөөний цайгаа уу л даа. Шао Ай. Шао Ай. Энэ хүүхэд... яагаад юм идэхгүй байгаа юм?

А: Буугаад ир, тэгвэл идье.

М: Юбкатай болохоор болохгүй ээ.  Хан Шаняан. Хан Шаняан, чи яаж байна аа?

А: Яаж байна аа?  Яагаад байгаа юм бэ? Намайг тавиач ээ.

М: Хан Шаняан.

А: Би...

Хан: Ид.

А: Идэхгүй.

Хан: Дураараа л бол.

А: Та Ган Год байх нь ээ.

Хан: Сологийн охин уу? Нэр чинь хэн юм? Шао Ай мөн үү?

А: Манай аав та хоёр ярьдаггүй биз дээ? Миний нэрийг яаж мэддэг юм?

Хан: Чамайг хоёр, гурван настай, ийм жаахан байхад би чамайг харсан. Тэр үед чи намайг авга ах гэж дууддаг байсан.

А: Жаахан, юу ч мэддэггүй байсан юм.

М: Хан Шаняан, яаж байгаа  юм бэ?

Хан: Зүгээр л тоглож байна.

М: Шао Ай, Энэнээс дуртайгаа ид. Үлдсэнийг нь ээж нь идчихье.

Хан: Соло хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм? Муухай ааштай.

А: Манай аавыг муулах юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Хан: Хөөх. Тэг л дээ, харъя.

М: Хан Шаняан, болиоч дээ. Хүүхэдтэй муудалцаад.

Хан: Энэ хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй.

М: Энэ миний охин. Чамаар  заалгах хэрэг байгаа гэж үү? Шао Ай, цэцэрлэгт хүрээлэн явмаар байна уу?

А: Үгүй ээ, аль хэдийн уйдчихсан.

М: Би тэнд очиж үзээгүй. Надтай яв л даа.

А: Хөдлөхөөс духгүй хүрч байна.

Хан: Сологийг хүмүүжил буруу байна гэж хэлээгүй юу. Чи аль эрт авчраад өөрөөсургах ёстой байсан юм.

А: Хамаагүй ээ.

Хан: Чи ээжтэйгээ хичнээн муу харилцаатай байсан ч ахмад настай хүнийг хүндэлж сур. Аав чинь энийг зааж өгөөгүй юм уу? Аан? Аав чинь чадваргүй гэдгийг харуулж байгаа юм.

А: Би хэзээ үл хүндэтгэсэн юм. Хэзээ үл хүндэтгэсэн юм? Явбал болоо шд. 

Хан: Чи хэлсэн шүү. Тохирсон шүү.

А: Та ч гэсэн хамт яв.

Хан: Яах гэж? Намайг ятгаж чадах юм бол би явж болж л байна

А: Таныг анх тоглож эхэлж байхад манай аав таныг харж ханддаг байсан. Хуучны өрөө... төлөх цаг нь болсон биз дээ?

Хан: За яах вэ. Чамд төлчихье. Арван минутын дараа доор уулзъя.

А: Хан Шаняан, намайг хуурчихаж.

Тон: Программ бэлэн болсон.

11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home