Go Go Squid! EP10
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
К: эр, Хятад хэлээр тэмцээн тайлбарлагч
Ар: эр, англи хэлээр тэмцээн тайлбарлагч Арчи,
Гр: эм, тэмцээн тайлбарлагч Грейс
Ав: эм, Тон Нианы аавынх нь дүү, авга эгч
Эгч: эм, авга эгчийн охин нь
Нан: эр, Нан Вей, Хан Шаняаны Норвегид байдаг төлөөлөгч, нүдний шилтэй
Хойд: эм, Шаняаны хойд эх
Ү: эм, Жао эгч, үйлчлэгч
Өвөө : Хан Шаняаны өвөө
10-р анги.
Ай: Хан Шаняан, чи хаана байна аа?
Эр2: Алив ээ.
Эр: Сайн уу. Юу хийгээд байгаа юм?
Эр2: Явж юм ууя.
Эр: Яасан бэ?
Ай: Намайг тавь.
Эр: юм ууя л даа.
Ай: Намайг тавь.
Эр2: Нааш ир ээ, юм уу.
Ай: Тавь гэж байна.
Эр2:Юу уу л даа.
Ай: Нөү. Нөү. Хан Шаняан.
Эр2: Алив л дээ. Юун сүртэй юм.
Эр: Зүгээр ээ.
Ай: Хан Шаняан, туслаарай. Хан Шаняан.
Ай. Тавь. Тавиач. Тавь! Хан Шаняан. Тавь... Хан Шаняан. Хан Шаняан Тавиач. Хан Шаняан, наадахаа хая. Асуудлыг хүчээр шийдэхээс өөр юм мэдэхгүй юу?
Эр2: Юун сүртэй юм.
Хан: Хүч хэрэглэхээс өөр юм мэдэхгүй ээ?
Ай: Би тэгж хэлээгүй байна. Тэд нар зүгээр л юм уух гэсэн ч юм билүү. Хэлний асуудал байсан байх. Зүгээр л эвээр ярилцъя, за юу?
Эр: Наадахаа хая.
Эр2: Юу вэ?
Ми: Хан Шаняан. Хан Шаняан. Зогс. Зогс. Зогс. Зогс.
Эр2: Зүгээр л тоглож байхад. Арай ч дээ.
Ай: Хан Шаняан.
Ми: Эхлээд тайвшраг. Уучлаарай. Уучлаарай.
Эр2: Чи зүгээр үү?
Ми. Чи зүгээр үү?
*****************
Ми: Чи Хан Шаняаныг мэдэхгүй биш. Арван жил өнгөрчихөөд байхад хэвээрээ л байна. Жаахан тайвшрахаар нь би тэрэнтэй ярилцаад үзье, за юу? Санаа битгий зов.
Эр: Өршөөгөөрэй, хатагтай. Та бялуу, кофе хоёроо мартчихсан байсан.
Ай: аан, баярлалаа.
Эр: Зүгээр ээ.
Ай: Би төрсөн өдрийг нь тэмдэглэхийг хүссэн юм. Тэгээд нууцаар бялуу захиалсан юм. Даанч би бүгдийг нь баллачихлаа.
Ми: Зүгээр ээ. Надаа өгчих, би өгчихье. Эртхэн явж амар.
*******************
Хан: Миний сэтгэл санаа тайван биш байна. Саад болохгүй бол сайн байна. Би ойлгохгүй байна. Яагаад Соло бид хоёроос тэрнийг сонгосон юм?
Ми: Үнэнийг сонсмоор байна уу?
Хан: Тийм.
Ми: Бид тавын дундаас бид хоёр төстэй. Бид хоёр Сологийн багт нэгдэж, Солог багийн ахлагчаа гэж зөвшөөрсөн. Бас хамтдаа зодог тайлсан. Соло миний хувьд жирийн нэг хүн биш. Миний хувьд тэр олон зүйлийн билэгдэл. Тэр миний мөрөөдлийн эхлэл. Хан Шаняан, чи энийг сайн ойлгох ёстой... Манай баг Соло, Ай Чин хоёроос болж салсан. Гэхдээ, Хан Шаняан... Тэр хоёр гаргасан ганц алдаанаасаа болж бүх насаараа чиний өмнө нүглээ наманчилж амьдрах ёстой гэсэн үг биш. Кофе. Бялуу. Ай Чин чамд өгөөрэй гэсэн. Түрүүн авсан гэсэн. Одоо болтол хэвээрээ байх шив. Шархаа цэвэрлэ... Бид гуравт чамд хэлэх юм байна. Төрсөн өдрийн мэнд, Хан Шаняан.
Тон: Хуралтай байна уу, бэлтгэлтэй байна уу? Залгаж саад болохыг хүсээгүй болохоор дуут шуудан явууллаа. Валентины мэнд, бас төрсөн өдрийн мэнд хүргэе. Би ухаантай байна уу? Төрсөн өдрийг чинь мартаагүй. Норвегид ажил чинь амжилттай байгаа гэж найдъя. Төрсөн өдрөөрөө жаргалтай байх хэрэгтэй шүү... Нээрэн мартсанаа, сайхан амраарай гэж хэлэх гэсэн юм. Бялуугаа идэхээсээ өмнө хүслээ хэлэхээ мартав аа.
Хан: Миний хүсэл...
Ми: Очилоо.
Хан: Завгүй байна уу?
Ми: Яасан?
Хан: Явж төрсөн өдрөө тэмдэглэе. Жуди. Алис.
Жу: Сайн уу.
Хан: Мини найз байгаа юм.
Ми: Сайн уу.Шао Ми гэдэг.
Жу: Сайн уу. Жуди. Чи Норвегид буцаад ирчихсэн үү?
Хан: Үгүй ээ, Хятадад амьдарч байгаа.
Жу: Харамсалай л юм. Мууранд ийм сайн эрэгтэй ховор байдаг юм. Та хоёр ярилц даа. Би явж цэвэрлэгээгээ хийе. Алисийг чамд үлдээлээ. Өөр хүнд олдохгүй боломж шүү.
Хан: Баярлалаа.
Ми: Чамд сайн юм байна. Мууранд дуртай хэвээрээ байх шив. За, нааш ир. Яасан? Баг тарсны дараа чи энд ирсэн үү?
Хан: Суралцахаар ирсэн. Төгссөнийхөө дараа бизнесээ эхлүүлж, КК-г байгуулсан.
Ми: Үнэнийг хэлэхэд чамаар бахархаж байна. Би Си Ти Эф-т дуртай ч гэсэн... завтай үедээ л тоглохоо хэтрэхгүй. Чи өөр хүн. Чи зориг гаргаж бизнесээ эхлүүлсэн. Си Ти Эф-т дуртай хүн гэж чамайг л хэлэх байх.
Хан: Харц чинь сэтгэл дундуур байгааг чинь хэлээд байна. Чи нэг юм хийхийг хүсч байгаа. Харцнаас чинь мэдрэгдээд байна. СП-д дасч байна уу? Ийм алдартай компанид өрсөлдөөн их байдаг уу? Ми авга ах аа, таныг гадуурхаж байна уу?
Ми: Юм зохиохоо боль. СП-ийн уур амьсгал сайн байдаг юм. Тэр үеийн Соло баг шиг. Соло захирал нь болохоор аргагүй биз. Тэрний удирдаж байгаа клуб муу байх боломжгүй.
Хан: Сайн байна. Тэгвэл хичээгээрэй. Шинэ хүн болохоор даргадаа үр дүн харуулах нь хэрэгтэй шд.
Ми: Санаа битгий зов. Надад төлөвлөсөн юм байгаа. Маргааш би сайн тоглоно. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Хан: Хоцрогдсон гэдэг нь.
Ми: Юу хоцрогдсон гэж?
Хан: Амьдралд баяр баясгалан байна уу? Бид нар зовох гэж төрсөн. Бид яах гэж төрдөг юм бол?
Ми: Аз жаргал байхгүй юм бол аз жаргал гэж юу болохыг яаж мэдэж байгаа юм? Миний хэлэхийг сонс. Бид хорвоо ямар болохыг мэдэх гэж, амьдралыг мэдрэх бас жаргах гэж төрдөг.
*******************
Ай: Тэмцээн эхлэх цаг ойртож байна. Явцагаая.
Лин: Явъя.
Хан: Залуус аа, тайван байцагаа. Энэ юу ч биш.
97: Би сандрахгүй байна аа. Би гуравдугаар байрын төлөө өрсөлднө.
Хан: Илүү хүсэх юм алга уу? Сонс. Та нар анх удаа Хятадыг төлөөлж байна. Тайзан дээр гараад чадвар чинь дутсанаас болоод өрсөлдөгчдөө ялагдаж болно. Гэхдээ тэмцээс дуусахаас нааш бууж өгч болохгүй. Ойлгосон уу?
Грант 97: Ойлголоо.
Хан: Ву Бай, багийн ахлагчийн хувьд хэлэх үг алга уу?
Ву: Энэ удаа бид өөрсдийнхөө төлөө биш, Хятадын төлөө өрсөлдөнө. Дэлхий дахинд Си Ти Эфийн нэр хүндийг мэдрүүлэхийн төлөө.
97: Алив, уриагаа хэлье.
Ву Грант 97: Урагшаа.
Хан: Хятадын төлөө. Урагшаа.
*****************
К: Интернэтийн аюулгүй байдал маш хурдацтай, үсрэнгүй өгжиж байгаа тул кибер аюулгүй байдлыг хамгаалаах асуудал улам чухал болж байна. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс эх орноо төлөөлөн ирсэн шилдэг төлөөлөгчид кибер аюулгүй байдлын тэмцээнд оролцож Үндэсний Кибер хүч цолны төлөө өрсөлдөхөөр цуглаад байна...
Ар: /Англиар ярна/ Хатагтай ноёд оо, Норвегид зохион байгуулагдаж байгаа Си Ти Эф оол стар нэгийн эсрэг нэг шилдэгүүдийн тэмцээнд тавтай морилно уу. Өнөөдөр 34 орны шилдэг 50тамирчин Си Ти Эф-ийн алдрын танхим дахь суперстар одны төлөө өрсөлдөх болно. Дахиад уулзахад таатай байна.
К: Уулзах сайхан байна, Арчи. Си Ти Эф оол стар нэгийн эсрэг нэг тэмцээнд тавтай морил. Би бол тайлбарлагч КК. Миний баруун талд байгаа хүн бол Англи хэлний тайлбарлагч Арчи. Миний зүүн талд байгаа үзэгслэнтэй бүсгүйг та нар таньж байгаа байх. Тэрний өөрийгөө танилцуулахыг сонсъё.
Гр: Сайн уу, тайлбарлагч Грейс байна.
К: Тийм ээ. Өнөөдөр дэлхийн шилдэг 34 орны 50тамирчин өрсөлдөх болно. Тэд энэ тайзан дээр нүүр тулан өрсөлдөх юм. Тэмцээний ялагч Дэлхийн Си Ти Эфийн алдрын танхимд бичигдэх болно.
Гр: Тэмцээн санамсаргүй сонголтоор эхлэх болно. Өрсөлдөгчид өө, утсаа аваарай. Өрсөлдөгчөө сонгохын тулд старт товчийг дарна уу.
К: Дэлгэцэн дээр өрсөлдөгчдийн зураг холилдож байгааг бид харж байна. Энэ талаар хамтрагч Арчигийнхаа юу бодож байгаа талаар саналыг бас сонсмоор байна.
Ар: Хэлэхэд хэцүү юм. Жил бүр маш хүчтэй өрсөлдөөн болдог. Хятадын Ди Ти ирсэн байна. Норвегийн Наяа байгаа. Дэлхийн шилдэг хоёр тоглогчдын нэг. Юу болохыг харж л байя.
К: Арчи Хятадын тамирчин Ди Тийд найдвар тавьж байгаа юм байна. Гэвч өнөөдрийн тэмцээн Ди Тигийн хувьд хэцүү байж мэдэх юм.
Гр: Тийм ээ, Хэнтэй нь ч учраа таарсан байсан амархан байхгүй л болов уу.
Лин: Шао Мигийн өрсөлдөгч их хүчтэй хүн.
Оу: Шао Ми асуудалд орж магадгүй л юм.
Ми: За за.
Грант: Шао Ми Наяатай өрсөлдөх юм уу?
Эр2: Тавь.
Эр: Тайвшир.
Эр2: Намайг тавь.
Эр: Тайван бай.
Эр2: Намайг тавь гэж байна. Өвдөж байна шд.
Эм: Яагаад байгаа юм бэ? Чимээгүй бай л даа.
Эр: За.
Эм: Хар даа.
Ай: Өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй шүү. Өрсөлдөгч чинь их хүчтэй тамирчин.
Ми: Би хүчтэй биш юм уу? Би заавал ялна.
Соло: Юу болж байна? Хятадыг хэн төлөөлж байна? Өөр хэн байна?
Эм: КК эхний тойргоо дуусгасан. Одоогоор Ву Бай, Грант хоёр ялсан.
Соло: Тэгнэ ээ. Манайхан яасан?
Эр2: Инин ялчихсан. Дараагийнх нь Оу Чиан.
К: За. Энэ удаад Хятадын тамирчин, Колумбийн тамирчны эсрэг тоглох болно. Оол дайралтаараа алдартай боловч хамгаалалт хийхдээ сайн Этернал гэдэг тамирчинтай таарчээ.
Гр: Тийм ээ. Нэг тэг. Хоёрдугаар үе эхэлж байна.
К: Тэд шууд л нэг нэгнийхээ сул талыг олчихлоо. Плей өрсөлдөгч нь довтолгоныхоо зангилааг өөрчилсөн байж магадгүйг анзаарсан байна. Энэ үед шууд ялалт байгуулж чадсан Оолд баяр хүргэе.
Эр2: Тийм ээ, ялчихлаа. Ялчихлаа.
Эр: Тийм ээ. Тийм.
Эр2: Хуучин цэрэг хүчтэй хэвээрээ байна шүү.
Соло: Оу Чиан олон жилийн өмнө хамгаалагч, шалгагчаар тоглосон. Тоглоогүй хэдэн жил болсон ч гэсэн чадвараа алдаагүй байгаа биз. Тэрний мэргэжлийн нас бодсоноос ч урт байна шүү.
Эр2: Эхний үеэс харахад финалын шатанд Хятад ялагч болох боломж өндөр байна.
Соло: Мэдээж. Хэнийг ялна гэж бодож байна?
Эм: Мэдээж...
Соло: Яасан бэ? КК-ийн тамирчныг хэлбэл намайг загнана гэж бодоо юу? Тэгэхгүй ээ. Дэлхийн тавцан дээр бид бүгд Хятадыг төлөөлж байгаа. Хятадын баг ялж байвал бид бахархах хэрэгтэй.
Эм: Тэгвэл би үнэнээр нь хэлчихье. Би Ди Тийг ялна гэж бодож байна. Си Ти Эфийн тэмцээний ганцаарчилсан төрөлд тэр дандаа түрүүлдэг. Гэнэтийн зүйл болохгүй л бол тэр ялна.
Соло: Яасан? Баяртай гэгч нь инээгээд л. Тэрний фен юм уу? Хан Шаняаны дүү суутан гэдэг нь үнэн л дээ. Тэр үед ах нь тийм байсан.... Шао Мигийн байдал ямар байна?
К: Энэ удаад... Хөөх. Ийм том нүх байж байх гэж. Их олон сул тал байна шүү, Шао Ми. Одоогоор тэр гурван оноогоор ялагдаж явна. Энэ тэмцээн гурван хэсэгт хуваагдаж байна. Хамгаалалт, довтолгоо, холимог горим гэсэн гурван хэсэг. Тамирчид маань серверээ хамгаалахаас гадна довтолж, хайгуул хийж, дайсныхаа сул талыг олохоос гадна кибер орчны аюулгүй байдлыг олон талаар хамгаалах ёстой юм. Энэ талд Наяа Шао Мийд ямар ч боломж өгөлгүй ялалт байгууллаа. Норвегийн тамирчин Наяад анхныхаа ялалтыг байгуулсанд баяр хүргэе. Гэхдээ Шао Мигийн тоглолт сонирхолгүй байсан гэж хэлж болохгүй. Миний хувьд тоглоомын дунд хэсэгт тэр жаахан сандрах шиг санагдсан. Хичнээн хичээсэн ч гэсэн ялагдал бол ялагдал. Шао Мийд хэлэх нэг үг байна. Тэр эх орныхоо төлөө тэмцэхийг хүсч байгаа хөгшин генерал юм. Норвегийн Наяад дахин баяр хүргэе. Хятадын тамирчин Шао Мийд ч бас дахин алга ташилт бэлэглээрэй.
Лин: Зүгээр ээ.
Хан: Энд дасч чадаагүй байна уу?
К: За. Бүх оддын нэгийн эсрэг нэг тэмцээний эхний үе үүгээр өндөрлөж байна.
Гр: Тийм ээ, эхний үед Хятадын тамирчид яах аргагүй харц булаасан тоглолтуудыг үзүүллээ.
К: Тийм ээ. Шао Ми харамсалтайгаар Норвегийн Си Ти Эфийн мэргэжилтэн Наяатай учраа таарч, хасагдсаныг эс тооцвол Хятадын үлдсэн таван тамирчин дараагийн шатанд үлдээл байна. Ву Бай Си Ти Эфийн дэлхийн жагсаалтыг үргэлж тэргүүлсээр ирсэн.
Гр: Наяа ч гэсэн маш хүчтэй өрсөлдөгч. Дараагийн тоглолтын үеэр Ди Тийг буулгаж авна гэдэгт итгэлтэй байна.
К: Үнэнийг хэлэхэд бид ч гэсэн энэ хоёр тамирчны хэрхэн өрсөлдөхийг тэсэн ядаж хүлээж байна. Үзэгчид болоод тайлбарлагч бидний хувьд ч тэр нүд баясгасан тоглолт болох байх.
Гр: Тийм ээ. Үзэгчид ээ, нэгийн эсрэг нэг, бүх оддын тоглолттой хамт байгаарай. Тун удахгүй тэмцээний хоёрдугаар үе эхлэх болно.
******************
Оу: Сайн идээд ав. Өдрийн тэмцээнд чинь ажилт хүсье.
Ай: Оу Чиан, Шао Ми аана байна?
Оу: Юм идэхгүй гээд ганцаараа агаар амьсгалахаар гарсан.
Хан: Яасан, хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу?
Ми: Сэтгэл санаагаар унаж болохгүй юу?
Хан: Зүгээр л нэг тэмцээн.
Ми: Жаахан харамсалтай байна. Анх удаа гадаадад тэмцээнд оролцож байна. Тайзан дээр хүмүүсийн алга ташилтыг сонсъё гэж бодсон.
Хан: Дахиад олон боломж олдоно.
Ми: Хөгширчээ.
Хан: Би чамаас хөгшин, намайг дайруулаад байгаа юм уу?
Ми: Танай үеэл дүү Ву Бай сайн байсан. Чи залуудаа тийм байсан.
Хан: Чадвараараа намайг гүйцэхгүй байгаа биз дээ? Шао Ми.
Ми: Аан?
Хан: Хэн ч ялж, ялагдсан бай бид Хятадын төлөө тэмцэж байгаа.
Ми: Амжилт.
Ай: Энд байгаа гэж мэдсэн юм аа. Чамайг тэмцээнд өөрийгөө ингэж бэлтгэдэг гэж сонссон. Тэмцээний өмнө ганцаараа байх дуртай гэсэн. Ялангуяа ийм том тэмцээний өмнө.
Ву: Зарим хүн дуу чимээнд дуртай. Би чимээгүй байх дуртай.
Ай: Би саад болж байна уу?
Ву: Үнэнийг хэлэхэд... жаахан л.
Ай: Уучлаарай, тэгвэл гол юмаа хэлчихье. Үнэндээ чамд амжилт хүсэх гэж ирсэн юм. Өнгөрсөн жилүүдэд чиний гаргасан амжилт, хичээл зүтгэлийг харсан. Тийм болохоор өнөөдөр Хятад улсад аварга төрүүлж өгнө гэж найдаж байна.
Ву: Үнэнийг хэлэхэд... би дэлхийд Хятад чаддаг гэдгийг харуулахаас илүү... чиний өмнө, дэлхийн тайзан дээр ялахыг хүсч байна.
Ай: Баярлалаа, надад тийм сайн байсанд.
Ву: Чи мэдэх үү? Тэр үед танай Соло багийг аварга болоход би ахлах сургуулийн сурагч байсан. Тайзан дээр гялалзаж байхыг чинь хараад хэзээ нэгэн цагт би ч гэсэн чам шиг тайзан дээр гялалзах болно гэж тангарагласан. Би тайзан дээр гарч чиний өмнө Хятадад аваргын титмийг авчрах болно.
Ай: Сингапурт ч, олон улсын аялан тоглолт гээд би чиний гаргасан амжилтуудад анхаарал хандуулсаар ирсэн. Чиний үзүүлэлт сайн байсан.
Ву: Тэр өөр хэрэг. Би чиний төлөө Си Ти Эфийг сонгосон. Тийм болохоор би заавал аварга болох болно. Харж л байгаарй.
Ай: Миний хувьд чи аль хэдийн тодоос тод гэрэлтэх од. Амжилт хүсье.
*****************
Тон: Саммер. Саммер харж байна уу? Энэ, Хан Шаняаны баг. Тэрнийг дэмжинэ шүү, за юу? Амжилт. Хан Шаняан амжилт. Хан Шаяан. Царайлаг байгаа биз?
***************
К: За, өнөөдрийн финалын тоглолт эхэлж байна. Хятадын тамирчин Ди Ти, Норвегийн тамирчин Наяа хоёр өрсөлдөх болно. Ву Бай хэдийгээр дэлхийн номер нэг тамирчин боловч Норвегийн тамирчин Наяа жагсаалтын хоёрт бичигддэг. Энэ хоёр тоглогч өмнө нь нүүр тулж өрсөлдөж байгаагүй. Тэдний энэ жил гаргасан амжилтуудыг харвал Наяа Ву Байгаас гурван ялалтаар илүү байгаа юм. Наяа Ву Байгийн тактикийг сар орчмын өмнөөс судалж эхэлсэн гэж би сонссон. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн Ву Байгийн хувьд амаргүй, маш өрсөлдөөнтэй болох байх аа гэж би таамаглаж байгаа.
Гр: Тийм ээ. Ингээд халуун алга ташилтаар хоёр тамирчнаа хүлээн авцагаая.
Ар: За тоолцогооё. 10. 9. 8. 7. 6. 5. 4. 3. 2. 1. Эхэл...
Гр: Ингээд бидний хүсэн хүлээсэн Ди, Наяа хоёрын тоглолт эхэллээ.
К: Тийм ээ. Энэ тоглолтонд холимог горимыг ашиглаж байгаа. Тийм ээ. Тэд асуултын хариуг олж, дайралт хийхээс гадна хамгаалах ёстой. Арван зингилаа бүрт мэдээлэл өгөх нэг асуулт байгаа. Өрсөлдөгчийнхөө бүх зангилаагаар хэн түрүүлж нэвтэрч дууссан нь, эсвэл асуудлуудыг түрүүлж шийдвэрлэж чадсан нь ялагч болно... Та нар Ди Ти, Наяа хоёрын хэнийг нь дэмжиж байна? Ди Ти Ази тамирчдын сайн давуу тал болох горимыг сонгосон байна. Даалгавар биелүүлэх горим. За, эхний асуудлыг Ди Ти аль хэдийн шийдвэрлэчихлээ... Хоёр, гуравдугаар асуултын хариу Ди Тигийн дэлгэцэн дээр зэрэг гарч ирж байна... Ди Ти зогсчихлоо. Юу бодож байгаа юм бол? Наяад боломж олгож байгаа юм бол уу? Юу болоод байна? Хоёр асуудлыг зэрэг хариулж байгаа юм уу даа? Гайхалтай, тэр чадлаа. Бидэнд өөр юу харуулах бол? Дөрөв, тав, зургадугаар асуултууд. Гурвууланд нь зэрэг хариулж байна. Гурван асуулт шүү дээ. Би Си Ти Эфийн тэмцээнийг олон жил тайлбарлахдаа анх удаа л ийм юм үзэж байна. Ийм тоглогч анх удаа харж байна. Хариулчихлаа. Ди Ти хариулчихлаа. Тэрнийг мангас гэж хэлэхэд ч багадна. Та нар харав уу? Энэ бол Си Ти Эфийн дэлхийн шилдэг тамирчны ур чадвар... Яасан бэ? Долдугаар асуултан дээр асуудал гарсан байна. Наяа байна. Тэр Ди Тигийн сервер рүү хүчээр дайрч байна. Тэр асуудлыг шийдвэрлэхийн оронд Викингчүүдийн алдартай аргыг хэрэглэж байна. Дээрэм, дээрэм дахин дээрэм. Наяа ганц оролдлогоор гурван зангилаа даваад байна. Ди Ти асуудал шийдвэрлэх даалгаврыг түр орхиход хүрээд байна. Викинг тэрнийг чангаас чанга зуурчихаад байна.
Ву: хэзээ нэгэн цагт би ч гэсэн чам шиг тайзан дээр гялалзах болно гэж тангарагласан. Би тайзан дээр гарч чиний өмнө Хятадад аваргын титмийг авчрах болно. Чиний төлөө би Си Ти Эфийг сонгосон. Тийм болохоор би заавал аварга болно. Харж л байгаарай.
К: Ди Тийд тун бага хугацаа үлдээд байна. Найдвар бага болоод байна. 9-р зангилаа. Наяад баяр хүргэх цаг ойртсоор байх шиг байна. Хүлээгээрэй. Наяа нүд ирмэх зуур таван зангилаагаа алдчихлаа. Юу болоод байна аа?
Хан: Сайн байна.
К: Наяагийн хамгаалалтын сул талыг олоод шууд нэвтэрчихлээ. Ди Ти Наяаг асуудал шийдвэр даалгаврыг сонгосон гэж төөрөгдүүлсэн байж. Ди Ти Наяаг санамсаргүй байхад нь буулгаад авчихлаа. Наяад тулалдахгүйгээр асуудал шийдвэрлэх горимыг сонгосон гэж анхнаасаа итгүүлэх зорилготой байж. Үнэндээ Наяад маш том занга тавьсан байж... Наяа хамгаалахаас өөр аргагүй болж байна. Одоо тэр Ди Тийг нэвтрэхээс сэргийлэхэд бүх хүч чадлаа зориулж байна. Гэсэн ч хамгаалж чадахгүй л болов уу. 9:9-ийн харьцаатай боллоо. Ди Ти-д аварга болоход ганцхан алхам үлдээд байна. Наяа, чаддаг бүх арга чаргаа хэрэглэж байх шиг байна. Хэдүүлээ Ди Тигийн дэлгэцийг харцагаая. Юу вэ? Ийм хүчтэй довтолгооны хажуугаар асуудлуудаа шийдвэрлэсээр л байна гэж үү? Дөрвөн асуулт. Гурван асуулт... сүүлчийн ганц үлдээд байна... Ди Ти зогсчихлоо. Тэрний хуруу интер товчлуур дээр байна, товчлуурыг дарлаа. Сүүлчийн асуултын хариу гарч ирэх тэр мөчтэй нэгэн зэрэг Наяагийн серверт нэвтэрч чадлаа.
Бүгд: Тийм ээ.
Хан: Тийм ээ.
К: Энд хүрэлцэн ирсэн болоод манай лайвыг үзэж байгаа үзэгчиддээ хэлэхэд энэ жилийн Си Ти Эфийн нэгийн эсрэг нэг шилдэгүүдийн тэмцээний ялагчаар Хятадын багийн тамирчин Ди Ти шалгарлаа. Хоёрдугаар байранд Норвегийн тамирчин Наяа.
Гр: Хятадын тамирчин Инин тэмцээний гуравдугаар байранд орж байна. Ийнхүү нэгийн эсрэг нэг тэмцээнд Хятад улс нэг болон гуравдугаар байрыг эзлээд байна. Хятад улсад баяр хүргэе .
К: Тийм ээ. Гурван ялагчдаа дахин баяр хүргэе.
Тон: Тийм ээ. Саммер, тэд ялчихлаа. Амттан ид. Амттан ид. Саммер. Саммер. Саммер, Саммер, Саммер, Саммер.
Хан: Байна уу? Байна уу? Энд шуугиан ихтэй байна, намайг сонсож байна уу?
Тон: Хан Шаняан. Би байна. Тон Ниан байна аа. Би... би тэмцээнийг чинь үзсэн. Та нарт баяр хүргэе.
Хан: Баярлалаа. Хятадыг дэмжигчдийн дуу хоолойг сонсмоор байна уу?
Тон: Тэгье. Тэгье.
Хан: Байна уу? Би удахгүй ярилцлага өгнө. Дараа ярья.
Тон: Хан Шаняан... Би... Баяр хүргэе... Ээж ээ.
Ээж: Хар өглөөгүүр яаж байна аа?
Тон: КК... Дэлхийн аварга.
Аав: Ингэж цочих гэж. Ийм эрт юугаа хийгээд байгаа юм бэ? Юун КК? КК гэж юу юм? Бөгсөн дэрээ алгадуулмаар байна уу?
Тон: Хан Шаняаны КК клуб, дэлхийн аварга болсон. Гуравдугаар байранд ч гэсэн Хятад хүн орсон. Гэхдээ өөр клубийн хүн. Хан Шаняан шилдэг нь...
Аав: хүлээ, хүлээ. Нааш ир, наашаа ойрт... Хан Шаняаны компани дэлхийн аварга болсон юм уу?
Тон: Тийм.
Аав: Тийм ээ. Миний охиныг хар даа. Алсын хараатай гэдэг нь.
Тон: Үгүй ээ, үгүй үгүй.
Аав: Аан? Хаачих нь вэ?
Тон: Шагнал гардуулах ёслол.
Аав: Миний охин ч алсын хараатай шүү. Харж бай... Хоолоо ид. Хоолоо ид.
Ар: Хатагтай ноёд оо, 2019оны Си Ти Эфийн бүр оддын ганцаарчилсан тоглолтонд тавтай морил.
Гр: Бид Си Ти Эфийн бүх оддын ганцаарчилсан тэмцээнээс шууд дамжуулж байна. Энэ жилийн аваргууд аль хэдийн тодроод байна. Си Ти Эфийн бүх оддын ганцаарчилсан тэмцээнийг зохион байгуулагчдыг ялагчдын шагналыг гардуулж өгнө үү хэмээн тайзан дээр урьж байна.
Ар: Ингээд, гуравдугаар байранд... БНХАУ-ын тамирчин Инин. Баяр хүргэе.
Лин: Баярлалаа. баярлалаа.
Ар: Хоёрдугаар байранд... баяр хүргэе.
Наяа: Баярлалаа.
Ар: Одоо... 2019 оны Си Ти Эфийн бүх оддын ганцаарчилсан тэмцээний аварга... Ди Ти, Ву Бай.
Ми: Муугүй шүү...
Хан: Баяр хүргэе.
Ар: Баяр хүргэе.
Эр: Баяр хүргэе.
Лин: Баярлалаа.
Эр: Баяр хүргэе. Баяр хүргэе.
Ву: Баярлалаа.
Хан: Ву Бай...
Ай: Хан... далбаа бэлдчихсэн байсан юм уу?
Хан: Ву Бай ялах нь гарцаагүй байсан. Би бэлдэхгүй бол өөр хэн бэлдэх юм? СП бэлдэх үү?
Ай: Бид нар бэлдсэн ч болно шд.
Оу: Харин тийм.
Тон: Чамд ч бас өндөрлөгт гарах боломж байсан. Хан Шаняан...
Эр: Баяр хүргэе.
Эм: Сайн уу.
Лин: За, наашаа хүрээд ир.
Эр: Ялагч болсон сэтгэгдлээсээ хуваалцаач.
Эм: баяр хүргэе.
Ву: баярлалааа.
Эм: Сайн уу. би би би... ярилцлага авч болох уу?
Хан: Надаас ярилцлага авах хэрэггүй. Өнөөдрийн гол дүр нь тэд...
Ми: Алив, дахиад нэг.
****************
Нан: Алив ээ, нааш ир. Ууцагаая. Төлөө. Баяр хүргэе. Сайхан эхлэл байлаа.
Хан: Тийм ээ. Төвийнхөнд хэлэх үгтэй боллоо. Гэхдээ, чамд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Тэгэхэд чи миний дэргэд зогсож, Хятадын салбарын нэг жилийн өмнө нээхийг дэмжсэн.
Нан: Ёсорхох хэрэггүй дээ. Бид чинь ах дүүс биз дээ? Чамд хүслээ биелүүлэхэд чинь тусалсан төдий. Сайхан биз дээ? Гэхдээ... чамтай ярилцах юм байна. Чиний нөгөө найз... чадвар нь тиймхэн юм байна лээ.
Хан: Ми Шаофей уу?
Нан: Би тэмцээнийг бүтнээр нь үзсэн. Хятадын тамирчид бүгд маш сайн байсан. Тэрнээс бусад нь.
Хан: Жаахан сатаарсан байх.
Нан: Эсвэл их хэмжээний дарамт мэдэрсэн байх.
******************
Ми: Хурдан, хурдан гээд байсан яасан?
Оу: Үснийхээ талыг нь янзалж амжсангүй шд. Яасан?
Хан: Явъя. Явж зугаацацгаая.
Ми: Хаашаа явах юм?
Хан: Хүссэн газар руу чинь явъя.
Ми: Янзтай. Тэгвэл явцагаая.
Хан: Оу Чиан. Би Нан Вейтэй юм уучихсан. Чи жолоо барь.
Оу: Хеллөү. Май Нейм из... Оу Чиан...
Хан: Машиндаа суу!
Оу: Одоохон. Машиныг чинь унаж үзнэ ээ.
Ми: Хөдөлцөгөөе. Хөөх. Энэ дуу чинь...
Дуулна:
Ми: Хөөе. Хан Шаняан. Дээшээ гараад хар.
Хан: Тэнэг гэдэг нь.
Ми: Хурдал аа, гарч ирээд хар. Намайг сонсож байна уу? Гараад хар гээд байхад.
Оу: Хоёр оо, болгоомжтой байгаарай.
Дуулна:
10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home