StandUpComedy 9

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Эр:       Зүгээр л инээе нэвтрүүлгийн энэ удаагийн хөтлөгч Трэвор Ноа. Зочид Диенн Смит, Алонзо Бодден, Сабрина Жалеес, Дулсей Слоун зэрэг олон бий. Зүгээр л инээе нэвтрүүлгийн хөтлөгч Тревор Ноа. 2-р хэсэг

БИЧИГ: ТРЕВОР НОА

Трэ:      Юу байцгаана, Монреалийнхаан. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Алив сууцгаа, сууцгаа. Суугаарай. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Зүгээр л инээе нэвтрүүлгийн гала тоглолтыг Трэвор Ноа миний бие хөтөлж байна. Баярлалаа. Энэ хот нээрээ таалагдаж байна. Би Канадад ирэх дуртай. Бид Канадаар аялан тоглолт хийлээ. Виндсор, бас Калгари, Эдмонтон, бас Ванкувер, бас Торонто гэж явсаар Монреальд ирлээ. Канадын нэг гоё юм нь гэхээр, би Канадад ирэх дуртай. Та нарын хувьд улс төрийн дуулиан гэж юу байдгийг харахаар сонин байдаг. Миний дуртай зүйлсийн нэг. Та нарын юуг бухимдал гэж үздэг нь надад сонин. Сүүлд ирэхэд Жастин Трүдөү гээд бөөн юм болж байлаа. Жастин Трүдөү цамцаа хэтэрхий их тайлж байна. Трамп цамцаа тайлж байсан бол би ойлгоно. Тэр тухайд бид гомдоллож болно. Бид тэгнэ шдээ. “Чи яагаад цамцаа...” Трүдөү бол эсрэгээрээ баймаар юм. “Яагаад цамц өмсөөд байгаа юм бэ? Трүдөүг яагаад халхлаад байна аа? Юугаа нуугаад байгаа юм бэ? Бид тэр биеийг харах эрхгүй юм гэж үү?” Та нарын дуулианууд бүгд хачин байх юм. Нэг дуулиан дээр хүмүүс гомдоллож байна. Тэрнийг дандаа гоё зурагтай гэнэ ээ. Сошл медиад их сайн юм байна л даа. Тэр хүмүүсийн амьдрал дунд гэнэт гараад ирдэг. “Би яг гэрлэж байсан чинь Жастин Трүдөү хажуугаар гүйгээд өнгөрлөө” “Би зугаалж байсан чинь Жастин Трүдөү завьтай миний хажуугаар өнгөрлөө”. Хүмүүс их ууртай байгаа юм. “Тэр яагаад байнга сошл медиад зураг авхуулж байдаг юм? Айн? Энэ чинь одоо юун дуулиан бэ? Гэхдээ миний хамгийн дуртай Жастин Трүдөүгийн дуулиан ямар гээч? Юу вэ гэхээр, тэр Энэтхэг явсан дуулиан. Тэгээд энэтхэг хүн болсон. Хүмүүс галзуурах гэж байгаа юм чинь. “Манай ерөнхий сайд Энэтхэгт очоод энэтхэг хүн шиг хувцасласан байна. Тэр бусад соёлоор ийм амархан тоглоом хийж болж байгаа юм уу? Тэр яаж чадаж байна аа?” Бөөн уур уцаар. Хүмүүс яагаад тэгтлээ уурлаад байгааг би ойлгоогүй. Жастин Трүдөү энэтхэг хувцастай... Та нар үзсэн байлгүй дээ. Үзээгүй бол хэлээд өгье. Яасан гэхээр, Жастин Трүдөү Канадаас яваад, онгоцонд суугаад, “баяртай, О Вуа, баяртай” гээд явсан. Тэр онгоцонд суулаа. Тэгээд Энэтхэгт газардсан чинь тэр бүрэн энэтхэг болчихсон гарч ирсэн. Өвч бүрэн энэтхэг хувцастай байсан. Канадаас “Баяртай” гээд явсан. Энэтхэгт буухдаа “Халоо”. Гэр бүлийнхэн нь бас бүрэн энэтхэг хувцастай. Хүүхдүүд нь, бас эхнэр нь. Яг нөгөө Оросын матрёшка хүүхэлдэй шиг улам жижгэрээд. Хүмүүс бөөн уур болсон. Айлчлалын туршид хүмүүс уурласаар л байсан. Тэр энэтхэг хүн болчихсон онгоцноос бууж ирээд энэтхэгийн улс төрчид, энэтхэгийн болливуудын ододтой уулзаж байгаа юм. Нөгөөдүүл нь болохоор хослолтой. Тэр яваад очлоо. Бүр марзан. Нөгөө хүмүүс нь хараад... Болливуудын олны хэсэгт тоглодог хүн шиг л. Тиймэрхүү байдаг биз дээ? Жастин бүр цаана мөрөөдлөө биелүүлчихсэн. Хүмүүс “Шууд энэтхэг хүн болоод байхдаа яадаг юм” гээд л. Нэг удаа тэр үг хэлж байлаа. Индэр дээр зогсчихсон. Их гоё мөч шүү дээ. Тэр энэтхэг хувцас өмсчихсөн. Тэгээд тэр камер луу харлаа. “Канадын иргэд, Энэтхэгийн иргэд хамтдаа их зүйл хийж бүтээхийг би хармаар байна” Нэг тийм дуулах гээд байгаа ч юм шиг. “Би мэдэж байна. Бид хамтдаа...” Та нарын дуулиан ийм л байна. Танай удирдагчийн талаарх дуулиан ийм байна гэдэг чинь та нар сайхан амьдарч байна гэсэн үг. Энийг л би хэлмээр байна. Та нар сайхан амьдарч байна. Үнэн тоглоомтой. Доналд Трамп өөр улс руу нисэх болгонд Америк дайнд бэлдэж байна шд. Доналд Трамп бол хүн болгоны уурыг хүргэж явдаг ялгаварлан гадуурхагч хамаатны ах. “Доналд ах аа, би сүй тавьсан” “Би ар гэртэй нь уулзана” “Ээ бурхан минь” Канадчууд эелдэг гэдгийг яаж мэднэ гээч? Зүгээр Дрэйкийг харахад ойлгомжтой. Дрэйк бол дэлхийн хамгийн алдартай рэппэр. Тэр Канадын хамгийн том экспорт биз дээ? Харахад... Тэр хүн бол рэппэр. Гэхдээ тэр миний амьдралдаа харж байсан хамгийн эелдэг рэппэр. Юу дуулдгийг нь би хэлээгүй шүү. Тэрний зан байдлыг би хэлж байна. Хамгийн тод жишээ гэвэл... тэр Рианагийн дуунд нэг удаа орсон. Ажил гэдэг дуу. Тэр дууг санаж байна уу? Тийм үү? Санаж байна уу? ....... Санаж байна уу? ...... Миний дуртай дуунуудын нэг. Би бүх үгийг нь мэднэ. ........ Рианаг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Ёстой мундаг. Зүгээр юу ч хамаагүй дуулахад хит болно. Өөр хүн тэгж дуулаад яавч тийм алдартай болохгүй. Өөр хэн ч тэгж чадахгүй. Шакира ....... гэвэл хүмүүс “Үгүй, боль Шакира. Боль” гэнэ шдээ. Риана л гоё болгож чадна. Зүгээр зохиож байгаа юм. Тийм үгийг бичнэ гэж байхгүй шдээ. Студи дотор тийм үг бичээд сууж байна гэж байхгүй. Ажил ажил ажил ажил ажил........ Риана студи дотор бал цаас бариад суучихсан, “Бүтэн өдөржин ажилла.... биш ээ, биш. Өдөр болгон би ажилдаа... биш ээ биш. Мөнгө олох арга.... биш ээ. Биш. Ажил ажил... ажил ажил ажил ажил....... “ Риана дуулахаар хөгжилтэй байгаа юм. Гэхдээ бодоод үзэхээр, согтуу хүн өглөө 5 цагт клубээс унаж тусаад гарч байхдаа хэлмээр үгнүүд байгаа биз дээ? Зүгээр бодоод үзэхээр, нэг согтуу гар ганцаараа шөнийн клубээс гарч ирж байгаа юм. Баахан мөнгө үрчихсэн, цуг явах хүн байхгүй. Тэгээд “ажил ажил ажил...... Хэн ч надад яг зөв газар минь хүрдэггүй. Хэн ч миний яг зөв газар үнсдэггүй.” Гэтэл Риана дуулахаар “...” гэхээр хүмүүс “Гояээнаа”. Тэр дуу гарахад л би канадчууд ямар эелдэг болохыг харсан юм. Учир нь Дрэйк тэр дуунд орсон. Тэр рэппэрээр орж байгаа юм. Рэпэд нэг онцлог байдаг. Хэдийгээр алдартай ч гэсэн нөгөөтээгүүр эмэгтэйчүүдийг доош нь хийх янзтай. Рэп дуунд юу заавал байдаг вэ гэхээр, Арн Би дуучны дуунд рэппэр орж ирвэл шууд эзэлдэг. Өөр ямар ч арга байхгүй. Хэн ч байсан хамаагүй. Дэлхийн шилдэг Арн Би дуучин байсан ч гэсэн тэр дуучин нь эмэгтэй л бол, рэппэр орж ирээд дууг шууд булаадаг. Заавал “Энэ миний дуу. Би дуугаа дуулж байна. Дуугаа дуулж байна. Би дуугаа дуулж байна. Энэ миний дуу. Энэ миний дуу. Дуугаа дуулж байна. Тэгтэл рэппэр орж ирлээ. Реееемикс. Одоо миний дуу. Одоо миний дуу. Одоо энэ миний дуу. Би өөрийнхөө юмыг хийнэ. Заримдаа өөрийнхөө хэмнэлээр. Би тусдаа дуу хийх ч хэрэггүй. Энэ миний дуу. Миний дуу, тийм ээ. За, болсон. Дуугаа буцаагаад ав” “Одоо энэ буцаад миний дуу. Миний дууг буцааж өгсөнд баярлалаа. Энэ миний дуу. Энэ миний дуу. Энэ миний дуу.” Рэп ингэдэг байхгүй юу. Гэтэл Дрэйк дэндүү эелдэг учраас, канад зан нь рэппэр зангаа дийлдэг. Тэр “ажил” гэдэг дууг сонсохоор, яадаг гээч? Риана дагуулж байгаа юм. Тэр яг л “.....................” Дрэйк орж ирлээ. “..............” Энэ чинь л феминизм байхгүй юу. За, эхлэх үү дээ? Манай дараагийн гоцлол шогч Зүгээр л инээе нэвтрүүлэгт 12 дахь удаагаа орж байгаа. Тэгэхээр тэр дараа жил үнэгүй тоглоно гэсэн үг. Алонзо Бодденыг угтан авна уу.

БИЧИГ: АЛОНЗО БОДДЕН

Ало:     Тийм ээ, намайг оруулж байна шүү. Юу байна, канадчууд аа? Би та нарт хайртайг та нар андахгүй дээ. Би энд ирэх ч дуртай. Гэхдээ яг одоо хэдэн асуудал байна. Манай Трамп Канадтай өс зангидсан. Канадтай асуудалд орно гэдэг юу гэсэн үг гээч? Чи Канадтай асуудал үүсгэж байвал бүх дэлхий чиний буруу л гэнэ. Чиний... Тийм биз дээ? Хэзээ ч Канадын буруу биш. Бүх дэлхий Канадад хайртай. Канад хэзээ ч асуудал үүсгэдэггүй. Канад бол улсуудын дотор Швейцар л гэсэн үг. Та нар жаахан бодож байгаад ойлгож байгаа нь гоё байна. “Аан, аан гоё хэлсэн шүү. Гоё хэллээ”. Сэдэв шилжүүлэх гэж байсан юмаа мартчихлаа. Цагаан хүүхнүүд ээ... цагдаа дуудахаа болиоч. Америкийн нэгдсэн улсад харуудыг яагаа ч үгүй байхад цагаан хүүхнүүд цагдаа дууддаг трэнд гараад байна. Зөндөө эмэгтэйчүүд цагдаа дуудаж байна. Би цагаан хүүхнүүдэд найдвар тасрахад ийм ойрхон байна шүү. Тасрах гээд л байна. Старбаксад зүв зүгээр сууж байсан хар ах дүү хоёр дээр нэг цагаан эмэгтэй цагдаа дуудсан байгаа юм. Тэд Старбаксад юу ч хийлгүй сууж байсан. Юу ч хийхгүйн тулд л Старбаксад очно шдээ. Старбакс доторх бүх хүн юу ч хийхгүй суудаг. “Сайн уу, юу хийж байна?” “Юу ч биш” “Тэгвэл Старбакс руу явъя” Цэцэрлэгт хүрээлэнд мах шарж байсан хар гэр бүлийг цагдаад өгсөн. Цэвэр ус зарж байсан хар жаалхүүг цагдаад өгсөн. Би нэг санаа хэлье. Цэвэр ус худалдаж аваад барбекью дээр очоод шинэ найзтай болооч. Хүмүүсийг зүгээр байлгаач. Ямар сонин юм бэ? Би одоо шууд хэлчихье. Надад лав тийм юм тохиолдохгүй. Надад яасан ч үгүй. Учир нь хашир хүн. Та нар намайг цагдаад өгөхгүй. Яагаад гээч? Би угаасаа хийдэг бүх юмаа цагдаагийн газар хийдэг. Кофе ууя гэж үү? 17-р дүүргийн хэсэг дээр хүрээд ир. Тэнд кофены машин, хэдэн минут хөлөө амраачхаар өрөө байдаг. Тийм биз? Харуудыг дэлгүүр дотор дагаад байна гэсэн. Та нар намайг дэлгүүр дотор дагахгүй ээ. Учир нь би дэлгүүр явдаггүй. Би авах бүх юмаа онлайнаар аваад, хэсэг дээр хүргүүлдэг. “Тийм ээ, офицер оо. Миний бичиг баримт. Наадхын чинь мөнгийг төлчихсөн байгаа. За, би явлаа.” Сүүлдээ арай хэтэрсэн сурагтай. “Би ч бас” Та нар сонин болж байна уу? “Цагдаа ярьж байснаа “Би ч бас” руу орчихлоо. Юу ярих гээд байгаа юм бол?” Энийг заавал ярих хэрэгтэй болоод байна. Хүн болгон ярьж байна. Нэг юмыг хэлчихье. Би хувьдаа “Би ч бас” хөдөлгөөнийг дэмждэг. Би ойлгоод байна. Харин надад төвөгтэй нэг юм байгаа нь юу вэ гэхээр, эрчүүд өөрсдийн болгоод эхэллээ. Эрчүүд “Ээ бурхан минь, би одоо яах вэ? Би яаж эмэгтэйчүүдтэй ойлголцох вэ?” гэж байна. Арай дэндүү юу? Эмэгтэйчүүдтэй яаж ойлголцохоо мэдэхгүй байна гэж үү? За яахав, чадахгүй байж болно. Ингээд үзэгчдийг харахад, залуу эрчүүд их байна. Та нарт хэн ч хүрдэггүй байх. Арай настай эрчүүд нь болохоор хуучинсаг учраас мэдэхгүй байж болно. Тиймээс би тусалъя. Маш амархан. Эмэгтэй хүн чиний шодойг хармаар байвал, тэрийгээ заавал мэдэгддэг юм. Тэгээд л болоо. Ганц ийм л дүрэм байгаа. Эмэгтэй хүн чиний шодойг хармаар байвал заавал мэдэгдэх болно. Гэнэт шодой хараад баярладаг эмэгтэй гэж байхгүй. Нэг ч эмэгтэй ажлын байран дээрээ гацсан принтер ухаж төнхөж цухалдаж байснаа “Хөөх, Боб ажил дээрээ юу авчирсныг хараач. Юу байна, Боб?” гэхгүй. “Юу байна, Боб? Ребека, нааш ир дээ. Бобын юм ямрыг хар даа.” гэхгүй. Би гайхаад байх юм. Энэ тийм хэцүү ойлголт уу? Би ойлгохгүй байна. Надад өдрийн цагийн ажил байхгүй. Би конторт ажилладаггүй. Доодохоо суга татаж гаргаж ирэхгүйгээр ажлын найман цагийг барах тийм хэцүү юм уу? Өдрийн 2 цаг болж байлаа. “Би тэсэхгүй нь ээ” гэдэг юм уу? “Нэг хүнд үзүүлэхгүй бол болохгүй нь ээ”. Би нэг асуулт асууя. “Би ч гэсэн” зүүлттэй үйл явдлуудыг би уншдаг. Дахиад хэлье, би эсэргүүцээгүй шүү. Жинхэнээсээ асууж байна. Яагаад тийм юм болоод байна? Өшөөгөө авдаггүй юм уу? Тэр эмэгтэйчүүдийн хэнд нь ч ах, нагац авга ах, үеэл байдаггүй юм уу? Ганц удаа ч гэсэн “Ажилдаа очсон чинь дарга нь шодойгоо гаргаад ирсэн. Манай ах тэрний тоосыг гөвсөн” гэдэг юм уншмаар байна шдээ. Тиймээс би хэлье. Би олон зээтэй. Тэд нар одоо 20-иод насандаа яваа. Тэд над дээр ирж уйлаад “Бурхан минь, ажил дээрээ байсан чинь дарга шодойгоо гаргаад” гэх юм бол тэр нөхөртэй ёстой яриатай даа. Тэрний тоосыг гөвж дууссаны дараа би өөрийнхөө шодойг тэрэн дээр үрнэ. Яг тэгнэ. Яагаад гээч? Яагаад гээч? Учир нь ямар ч шулуун эрэгтэй “Над дээр шодойгоо үрчихлээ” гэж мэдээлэхгүй. Нэг ч эрэгтэй хүн цагдаа руу залгаад “Бурхан минь, маш аймшигтай юм боллоо. Тэр орж ирээд намайг зодоод, тэгээд намайг дарж байгаад.... юу ч болоогүй. Уучлаарай, офицер оо. Би тэр өдөр уусан юм шиг байна аа. Юу ч болоогүй шүү. Юу ч болоогүй гээд бичээд аваарай.” Баярлалаа, канадчууд аа. Та нарт хайртай шүү. Баярлалаа.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Дараагийн зочин Жим Гаффиганы нэвтрүүлгээр орж байсан. Тэр бол Нью-Йорк хотод хоёр унтлагын өрөөтэй орон сууцанд амьдардаг долоон ам бүлтэй айлын тухай инээдмийн цуврал. Мөн тэр “Оз” хэмээх шоронгийн тухай цувралд тоглож байсан. Ер нь бол хоёр адилхан цуврал. Тэд Александрог угтан авна уу.

БИЧИГ: ТЕД АЛЕКСАНДРО

Тед:      Баярлалаа. Баярлалаа. Монреалийнхаан, бүгд сайн биз дээ? Сайн байна. Би ч сайн байгаа. Би саяхан гэрлэсэн. Баярлалаа. Эхнэр бид хоёр гетеро-сексуаль хурим хийхээр шийдсэн. Орчин үед энэ болгоныг ярих хэрэгтэй болсон байна. Тэгэхгүй бол яаж ч мэднэ. Би өөрийгөө сүйт залуу гэж тодорхойллоо, тэр сүйт бүсгүй гэж тодорхойллоо. Нэг юм ингээд болчихсон. Дараагийнх нь дуршил хөдөлгөгч. Бид хоёрт нэг романтик түүх байдаг. Бид хоёр 10 жилийн дараа эргэж нийлсэн. Бид 10 жилийн өмнө болзож байсан. Тэгээд сая эргээд амьдрал нийлсэн. Насны зөрөө байсан. Одоо ч байгаа. Математик угаасаа тийм. Гэхдээ хоёулаа нас ахисан болохоор арай багассан юм шиг санагддаг. Би тэрнийг ах сургуулийн төгсгөлтдөө дагуулж явсан бол тэр тэрэгтэй байна шүү дээ. “Зүгээр ээ, надад итгэ. Бид хоёр бүтнэ гэдэгт би итгэлтэй байна” Тэр дөнгөж 30 гарч байгаа. Би 50 дөхөж байна. Эмэгтэйчүүдийн бэлгийн оргил үе 30-аад нас гэдэг. Тэгэхээр тэр оргил үедээ яваа. Харин би бол үгүй. Миний оргил үе өнгөрсөн. Шакил Селтиксэд тоглож байсныг санаж байна уу? Тэр бол би. Тэр урьдынх шигээ харагдахаа больсон байсан. Заалны нөгөө талд хүрэх гэж зовж байсан. Зарим орой хөгөө тарьж байсан даа. Зарим орой багийнхан нь уурладаг байсан байлгүй. “Шак, чи яагаад байгаа юм бэ? Чи ер нь тогломоор байна уу? Чамд тоглох сонирхол байна уу?” гэдэг ч юм уу. Шак бодвол “Байна шдээ. Би та нарт хайртай. Би гол нь хөгширөөд байна шдээ. Халах гэж жаахан удаад байна. Та нар жаахан тэвчээртэй бай л даа” гэсэн биз. Шак бодвол ингэж л хэлсэн байх. Шакийн багийнхан нь тэгж хандсан бол надад үнэхээр муухай санагдана. Тэр домог шүү дээ. Тэр сагсан бөмбөгт их амжилт гаргасан. Бас мэдээж Шак үнэнээ хэлсэн бол сагсан бөмбөг өмнөх шигээ онцын гоё санагдахаа больсон л гэх байх. Нэг үе Шак зөвхөн сагсан бөмбөг л боддог байсан. Өдөржин, шөнөжин бодно. Одоо бол үгүй. Ахимаг насны эр болсон. Бас олон талаар ухаан суусан. Тэгээд одоо бодоход Шак Селтиксэд хэдэн удаа сайн тоглосон шдээ. Бүх тоглолтод биш л дээ. Бүх тоглолт биш. Гэхдээ зарим орой тэр хуучны Шак шиг л байсан. Багийнхан нь жаахан аргуу байсан оройг нь ярьж гоочлохын оронд сайн байсан үеийг нь талархаж хүлээж авах хэрэгтэй._ Би Шакийг сайн ойлгож байна л гэх гэсэн юм. Одоо эхнэр болсон хүн маань анх манайд нүүж ирэхэд бид их маргадаг байлаа. Дасан зохицох үе байсан юм. Би уучлал гуйж сурах тэр үед арай дээрдэх шиг болсон. Нэлээн хэрэг болсон шүү. Одоо юм хэлэхдээ “Хонгор минь, би чамд хайртай. Намайг өршөөгөөч. Намайг уучлаарай” гэдэг. Харин тэр “Зүгээр уучлаарай гээд болчихгүй шдээ. Зүгээр нэг хэлдэг юм биш. Чи юу хийснээ ойлгох хэрэгтэй. Зүгээр уучлаарай гээд дуусчих юм биш” гэдэг. Тэгэхээр нь би “За, чиний зөв. Намайг уучлаарай. Намайг өршөөгөөч. Би уучлал гуйж байна” гэдэг. Учир нь би тэрэндээ хайртай. Гэхдээ урмыг нь их л хугалах юм даа. Би хүний урмыг тэгтлээ хугалж байгаагүй. Сэргээд л ирдэг юм билээ. Гэхдээ жинхэнэ хайр ийм байдгийг одоо би ойлгож байна. Урам хугаралт. Байнга урмыг нь хугалж байдаг тийм хүнээ олчхоор, тэр хүнээсээ зуураад л бай. Учир тэр чинь жинхэнэ хайр. Заримдаа муудалцсаны дараа тэр над дээр ирээд ичингүйрсэн маягаар “Хонгор минь, уучлаарай. Миний сарын юм ирж байх шиг байна.” Тэгэхэд би “Үгүй, бид хоёрын юм ирж байна”. Учир нь тэр бол хамтын зовлон. Тэр биеэр зовно. Би бол үгүй. Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс илүү зовдог байх. Ерөнхийдөө шүү. Энэ дээр санал нийлэх үү? Бид улам сайн ойлгодог болж байна. Эмэгтэйчүүдийн эрчүүдийн олон балай юмыг тэвчдэг. Бяцхан охин байхаасаа эхлээд бүх насаараа. Гэр бүл ч байна уу, хөрш, багш нар, ангийн хөвгүүд, дасгалжуулагч, ажлын залуус, дарга нар, гудамжны захын балай юмнууд гээд л. Эцэстээ чамтай нийлэхээр шийдэж байгаа нь, арай гэж оператортой холбогддогтой яг адил. Ёстой чихийг чинь хангинатал хашхична. Бүтээгдэхүүн тэдэнд огт таалагдаагүй. Бөөн санал гомдол. Маш удаан хадгалсан гомдол. Чи л утсыг нь авчихгүй юу. “Аан наадах чинь манай хэлтэс биш. Би таныг холбоод өгье. Таны бизнес бидэнд чухал” гэж хэлмээр санагдах байх. Гэхдээ бүх хэлтэс чинийх. Хэлтэст чамаас өөр хүн байхгүй. Тийм учраас “Уучлаарай. Намайг өршөөгөөч. Би чамд хайртай” гэж хэлж сурах тусмаа ажилтайгаа үлдэх магадлалтай. Гэхдээ одоо “Би ч бас” хөдөлгөөнөөс харагдаж байна. Эрчүүдийн зарим нэг үйлдлийг халах цаг болсон байна. Сайн эр хүн байх жишиг өнөө үед л хамгийн өндөр байна. 90-ээд онд надад Доналд Трамп, Билл Косби хоёрын тухайд надад хэлэхдээ, нэг нь ерөнхийлөгч болно, нөгөө нь хүчингийн хэргээр шоронд орно гэж хэлсэн бол, би буруу таах байсан. Бүгдэд чинь баярлалаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Манай дараагийн оролцогч дуулиан тарьсан хүн. Тэрээр тэртээх алсын нутаг, Канадаасаа иржээ. Миний очиж байгаагүй боловч олон сайн юм дуулсан газар. Диенн Смитийг угтан авна уу.

БИЧИГ: ДИЕНН СМИТ

Ди:        Сайн уу? Бүгд сайн уу? Надад нэг зурвас ирсэн. Нэг дугаараас. Танихгүй дугаараас. Зурвас иржээ. Маш товчхон. “Сайн уу, Марк? Би Жолийн байна” Би Долли Партоныг шүтдэг. Би “Сайн уу, Марк” гэдгийг нь ч хараагүй. Миний сэтгэл хөдлөөд хариуд нь бүх үсгээ томоор “Жолийййн” Ёстой гоё байсан. Дараа нь “Сайн уу, Марк” гэсэн байгааг нь анзаарсан юм. Гэтэл би Марк биш. Гэхдээ намайг хааяа өсвөр насны залуутай андуурдаг л даа. Би юу гэх ёстой байсан бэ гэхээр “Уучлаарай, дугаар андуурчээ”. Эсвэл юу ч бичихгүй. Гэхдээ би дэггүйтмээр байсан. Тэгээд би бичлээ. “Юу байна?” Шууд хариу ирлээ. “Онц юмгүй. Бялуу идэж байна” Анхаарлын тэмдэгтэй шүү. “Чи сайн уу? Хоёулаа бараг үүрд уулзаагүй, яриагүй байна шүү”. Би жаахан лайтай хүн. Хариу бичлээ. “Яг л үүрд юм шиг санагдаж байна”. Тэгээд би бодлоо. “Эцсийг нь үзье гэж байгаа бол би Маркийн дүрд орох ёстой. Би Марк болох ёстой.” Надад цаашаа бичих сэжүүр алга. Цэвэр мэдрэмж л байна. Тэгээд би бичлээ. “Ямар бялуу вэ? Лол” Жолийн бичиж байна. “Мөхөөлдөстэй бялуу. Зүрхэн нүдтэй эможи. Харин тийм ээ. Хамгийн сүүлд хэзээ уулзсанаа ч санахгүй байна”. Одоо энэ Жолийн яах гээд байгаа нь мэдэгдэж эхэлнэ ээ дээ? Жаахан тэнэг охин бололтой. Бага зэрэг. Бялуунд тэгтлээ хөөрдөг хүн байх уу? Бүр эможи явуултлаа шүү. Бялуун дээр. Мөхөөлдөстэй бялуу гэдэг их сонин орж ирсэн. Би ч тэгж бодоогүй, Марк ч тэгж бодоогүй. Бялуу гэхээр шоколад л санаанд орно шдээ. Хэн ч байсан шоколад л гэж бодно. 65-аас дээш насны хүн бол лууван гэж бодож магадгүй. Магадгүй. “Их сургуульд орно гэж бодохоор гоё байна уу?” “Яана аа, энэ Жолийн чинь хэдтэй юм бэ?” 27-оос доош насны хүнтэй харьцаж байна гэж би яагаад ч юм бодоогүй. Би наснаасаа залуу харагддаг шүү. Намайг хэдтэй гэж бодож байгааг чинь мэдэхгүй байна. Гэхдээ би бодож байгаагаас чинь лав залуу байх. Миний нууцыг мэдмээр байна уу? Хэлье л дээ. Шийдэгдээгүй бага насны асуудал. Сэтгэлдээ тээж яв. Маш чийглэг. “Их сургуульд орно гэж бодохоор гоё байна уу?” гэсэн. “Гоё л доо. Жаахан сандарч байна.” Хараач ээ, Марк эмзэг бас шударга байна. Дүр нь хөгжиж байна шдээ. Энд том өөрчлөлт болж байна. “Чамд ямар байна?” гэж бичихдээ би тэрнийг одоо ярьж байгаа их сургуулийн сэдвээр хариу бичнэ гэж бодсон. Тэгсэн чинь “Би хамаагүй дээрдэж байгаа. Одоо зовуурь байхгүй болсон. Амаа тэлэхээр л жаахан өвддөг.” Тийм ээ, энд түр зогсоод, хэсэг бодож үзсэн ч болно. Марк энэ сэжүүрийг лав л барьж авахгүй. Тэгэхээр жинхэнэ Маркийн хариуг л бичих хэрэгтэй болсон. “Тэгвэл тэлээд хэрэггүй юм биш үү? Лол. Дээрдэж байгаа чинь яамай”. “Баярлалаа. Ойрд юу хийж байна?” Эндээс л надад жаахан муухай санагдаж эхэлсэн. Эхэндээ жаахан зугаатай байлаа. Одоо онцгүй байгаа болохоор... би гарах замаа хайлаа. Шөнийн 4 хүртэл хүлээж байгаад... би бичлээ. “Онц юмгүй. Зүгээр жаахан хямраад, гайхаад. Анх бичихэд чинь хэлэх ёстой байж. Дугаар андуурсан байна”. Харин тийм ээ. Тэгээд би гоё болгох гэж гурван бүжиглэж байгаа эмэгтэйн эможи нэмсэн. Миний үйлдэл та нарт таалагдахгүй байж болно. Гэхдээ ойлгоорой. Би муухай байя гэж бодоогүй. Зүгээр л ийм юм болчихсон юм. Жолийны тухайд ч гэсэн санаа зовох хэрэггүй. Жолийн маань Жолийн л болсон хойно бичиж байна. “Юунд гайхсан гэж?” Миний хийсэн юм буруу л даа. Гэхдээ ямартай ч дууссан. Маркийн баг хуулагдсан. Би одоо өөрөөрөө байх эрхтэй. Диенн Смит байх эрхтэй болсон. Тэгээд би өөрийнхөө хувиар бичлээ. “Бүх юманд гайхаж байна аа, Жолийн. Марк гэж хэн юм бэ? Чи хэн юм бэ? Тэгээд хамгийн гол нь Чиний ам яг яасан юм бэ?” “Миний ам яасан гэж?” “Амаа тэлэхээр өвдөөд байгаа гэсэн биз дээ? Би санаа зовж байна шдээ” “Үгүй ээ, би хоолойн мах авхуулсан. Бүрэн эдгээгүй байгаа” Бурхны аврал гэж. “Дугаар андуурсан гэж бичсэнийг минь хараагүй юм уу?” “Үгүй. Цэг цэг цэг. Байзаарай, харсан. Марк биш юм уу? Чи хэн юм бэ?” “Яг үнэндээ, би өөрөө ч мэдэхээ байлаа.” Ингээд энэ бүх харилцаанд анх удаа Жолийн бид хоёр зэрэг утсан дээрээ байгаа. Нөгөө юм бичиж байгаа гэсэн гурван цэг нь харагдаж байгаа. Энэ харилцааны нөгөө талд байгаа хүнээс жирийн хугацаанаас хамаагүй удаж байж нэг хариу ирж байгаа юм. Тэрний бичсэн зүйл миний сэтгэлийг өвтгөсөн “Чамайг хэн гэдэг вэ? Чи ядаж нэрээ хэлэх өртэй шүү”. Миний хувьд та нар надтай хам хэрэгтэн болсон шүү. Энэ яриа инээдээр дуусаагүй. Нэг залуу тагтан дээр “Юу?” гэж гайхаад бусад нь нууцлалын талаар сонин сэтгэгдэлтэй үлдсэнээр дуусна. Энэ бол жирийн нэг зугаа гэхээс илүү нарийн нюанстай мэдрэмж шүү. Энэ үйл явдлын гол баатар нь Жолийн. Миний ичгүүргүйг бодоод үз дээ. Дунд эргэм насны хүн байтлаа, интернетээр шинэ мянганы хүүхэдтэй “Өө, жаахан хөгжилдөөдөхье” гэсэн байгаам даа. Энэ бол тэдний ертөнц шүү дээ. Диенн Смит байлаа. Сайхан амраарай.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Манай дараагийн зочин хөлд орох хэмээх өмнөх кареераа өндөрлөснийхөө дараа 6 наснаасаа эхлээд тайзанд гарсан байгаа юм. Миний эрхэм найз, машин хамтран эзэмшигч Дулсей Слоуныг угтан авна уу.

БИЧИГ: ДУЛСЕЙ СЛОУН

Дул:      Заа за. Хэдүүлээ хэсэг азная. Анхаарлаа хандуулъя. Мөөм, мөөм. За болсон. Ийм ирвэсэн хээтэй хувцас голдуу том хэмжээгээр байдаг. Бүдүүн эмэгтэйчүүд хоорондоо уусан нийлдэг гэж боддог байх. Гэхдээ би энэ хувцсыг өмсөх дуртай. Нэгдүгээрт биед эвтэйхэн... баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Цагаан эмэгтэйчүүдээс хоёр том асуулт гарна. Угаасаа л тэгдэг юм. Тэгэхээр... Би коллежид байлаа. Тэгтэл нэг охин хүрч ирээд “Бурхан минь, ирвэсэн хээ чамд ёстой гоё зохиж байна.” Би дотроо “хуцна биз” Тэгээд... “Ирвэсэн хээ өмсөхөөр уугуул нутаг чинь санагддаг уу?” гэнэ ээ. “Авгай минь, Би Жоржиад төрсөн. Үгүй шүү. Үгүй.” “Биш ээ, танай гэр бүлийн уугуул нутгийг хэлж байна” “Флорида юу? Флоридад дэл сул ирвэс явж байдаг юм уу? Манай үеэлүүд тэнд байгаа шдээ. Тиймээс заавал надад хэл” “Биш ээ, биш. Танай өвөг дээдсийн нутгийг хэлж байна” “Африк уу? Би өөртөө Африкийг санагдуулах гэж ирвэсэн хээ өмсдөг гэж бодоо юу? Үгүй, би цагаан залуусыг таших гэж би энийг өмсдөг. Учир нь цагаан залуусын шархалсан зүрх болгоныг би анагааж өгдөг юм.” Гэхдээ би ямар харагддагаа мэднэ. Би моторт тээврийн хэрэгслийн хэлтэст ажилладаг юм шиг харагддаг. Та нар миний юу ярьж байгааг мэдэж л байгаа. Яваад ороход над шиг нэг хүн “Хөөе, хөөе, хөөе... зогс, үгүй шүү. Үгүй, оруулахгүй. Бичиг баримт чинь зөрчилтэй” “Яаж мэддэг байна аа? Үзүүлээгүй байхад чинь” гэж хэлж амжаагүй байхад тэр алга болоод, цайндаа ороод, дахиж хэзээ ч үзэгдэхгүй. Би тэр хүн чинь. Хүмүүс надаас асуудаг л даа. “Чи хар залуустай болздоггүй юм уу?” “Мэдээж би хар залуустай болздог. Би Атланта хотынх. Тэнд харуудын жинхэнэ үйлдвэрлэдэг. Чи юугаа яриад байгаа юм?” Гэхдээ хар эмэгтэй хар эрэгтэйтэй болзохын хамгийн хэцүү нь байнга зовлонгоороо өрсөлдөнө. Хэн нь их зовж байна вэ? Хар залуу гэдгээрээ тэр үү? Эсвэл хар эмэгтэй гэдгээр би юу? Ажил тараад гэртээ ирлээ, “Хонгор минь, Карен өнөөдөр ажил дээр намайг гадуурхлаа.” Заавал Карен байдаг байхгүй юу. Нэр нь Карен биш байлаа ч тэр муу Карен л байхгүй юу. “Хонгор минь, би энийг чамд хэлэх гээд” гэнгүүт тэрний өгдөг ганц хариу нь “Америкт хар эрэгтэй байх ямрыг чи мэдэхгүй” “Тэр тухай бид яриагүй шдээ. Зүгээр Карен юу гэснийг л ярих гэсэн юм” “Америкт хар эрэгтэй болж төрөөд цагдаад алуулах ямар байдгийг чи мэдэхгүй” “Новш гэж” Ийм тохиолдолд “Өлсөж байна уу” гэхээс өөр хэлэх юм олддоггүй. Өөр юу гэх юм? Тэгж хэлснээр тэд яриаг дуусгаж байгаа юм. Учир нь хар эмэгтэйчүүд ч бас цагдаад алуулж байгааг би мэдээгүй учраас. Сандра Блэндийн хэрэг хүртэл би тэрийг мэдээгүй. Анхнаасаа л Америк дахь хар эмэгтэйчүүд цагдаад алуулж байсныг, хэн ч тэр тухай ярихгүй байсныг би мэдээгүй. Тэгэхээр дараагийн удаа надад “Америкт хар эрэгтэй болж төрөх ямрыг чи мэдэхгүй. Би цагдаад алуулж ч магадгүй” гэж хэлэхэд “Хөгшөөн, би ч бас цагдаад алуулж магадгүй. Тийм болохоор өмхий өгзгөө суулгаад надтай Карены тухай яриадах” гэж хэлнэ. Баяртай.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Та бүхний дараа нь үзэх гоцлол шогч бол өөрийг нь танилцуулж өгөөч гэж надад мөнгө төлж байсан хамгийн хөгжилтэй, ухаантай, хамгийн мундаг гоцлол шогч юм. Дэвид Анжелог угтан авна уу.

БИЧИГ: ДЭВИД АНЖЕЛО

Дэв:      Баярлалаа. Маш их баярлалаа. Ямар гоё хүмүүс цуглаа вэ? Баярлалаа. За за, сайн байна. Баярлалаа. Өнөөдөр энд ирсэн маань аз завшаантай хэрэг. Нээрээ шүү. Гэхдээ уух идэхээ тааруулах хэрэгтэй юм байна. Хэтэрхий наргиад... Би саяхан нэг үдэшлэгт очлоо. Тэгтэл нэг нь “Үнэн эсвэл үгэнд ор” гэдэг тоглоом тоглоё гэнэ. Залуус аа, 30 наснаас дээш “Үнэн эсвэл үгэнд ор”-ыг тоглоно гэж байхгүй. Хэнд ч сонин биш шдээ. Би хэллээ. “Үнэн эсвэл үгэнд ор оо? 30-аас дээш насанд уу? Хэн ч ойшоохгүй шдээ.” Тэгсэн чинь “Үнэн үү, үгэнд орох уу” гэнэ ээ. “Үгэнд оръё” “За тэгвэл... миний үг бол... маргааш намайг онгоцны буудал хүргэж өг. Битгий хулчий л даа. Чи чадна”. Саяхан Ансестри цэг комоос миний ДНХ-гийн хариу ирлээ. Гэтэл намайг Жамбонй Рамзиг алсан гэнэ ээ. Та нарынх юу гэж гарсан? Надад жаахан сонин санагдсан. Та нар юу бодож ДНХ-гээ явуулж байгаа юм? 15 жилийн өмнө интернетэд бид жинхэнэ нэрээ ч гаргадаггүй байлаа. Гэтэл одоо “Май, миний бүтэн генийн дараалал. Нэгмөсөн Амазонтой холбочих. Нууц үгээ санах шаардлагагүй амар.” Тийм байж бас нууцлалын тухай бухимдаж байдаг. “Марк Цукербэрг бидний аяган бялууны зургийг задруулчихлаа. Яаж чадаж байна аа. Манай аяган бялууны зургийг маркетингийн компанид өгчихлөө”. Тэгсэн мөртлөө өөр вэбсайтад өөрийг чинь хувилж ч болохоор мэдээлэл өгчихсөн. Пало Алтод нэг маркетингийн компани чиний клоныг торонд нүцгэн амьдруулж байгаа шд. Та нарыг нэвтэрч орох болгонд, тэд “Чи аль завьтай аяллыг үзүүлэх вэ? Чи юу гэж бодож байна? Карибын тэнгис үү? За за, гоё сонголт байна. Гоё сонголт. Энэнд нэг төмс өгчих. Болсон”. Би Доналд Трампад дуртай. Байж бай. Тэрний юу нь надад таалагддаг вэ гэхээр, үүнтэй маш олон хүн санал нийлэх байх. Доналд Трамп бол панк соёлын сүүлчийн гялбаа. Тэр аманд орсноо хэлдэггүй. Бидний амьдралд тийм зүйл хэрэгтэй. Тэрнийг ерөнхийлөгч болсонд хүмүүс дургүй байгааг би мэднэ. Тэрэнд тохирох ажил биш байж болно. Гэхдээ бидэнд нэг тийм галзуу хүн хэрэгтэй шдээ. Урлагийнхан уг нь тийм байсан. Хуучин цагт улс төрчид “Энэ дуучид арай дэндүү байна. Тэд бол сатан. Тэд хүүхдүүдэд муугаар нөлөөлж байна.” Гэтэл орчин цагийн дуучид “Та нар Трампын хэлснийг дуулав уу? Хүүхдүүдийг бодмоор юм._ Ийм байж болохгүй шдээ.” Ойрд Боног харсан хүн байна уу? Онгоцны буудлын Чилист байдаг бартендер шиг болчихсон байна лээ шдээ. Надад л тэгж санагдсан. Миний бодол зөв биш ч байж мэднэ. Зүгээр арай өөрөөр харвал ийм байна. Өөр олон зүйл дээр ч тэгж санагддаг. Жентрификац гэдэг юм болж байна. Би баячууд ядуусыг түрж байгаад дургүй. Гэхдээ та нарынхаас өөр шалтгаанаар. Би болохоор эдийн засгаас арай өөр талаар харж байна. Ойлгомжгүй байгаа юм. Гэмт хэргээ жаахан өсгөмөөр байна. Би бол сардаа хоёр удаа дээрэмдүүлэхийг илүүд үзнэ. Үсрээд л нэг удаад 50 ногоон биз дээ? Жилийн түрээсэнд 40 мянгыг өгснөөс л дээр. Ганцаараа амьдарч болж байвал хүзүүндээ бүлүүлсэн ч яахав. Би тэгж л хэлээд байна. Гоё байлаа. Баярлалаа. Та нар гоё шүү. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Дрэйк хэрвээ зөв хэлсэн бол, Торонто ёроол юм бол, дараагийн зочин маань ёроолоос эхлээд Америк руу нүүгээд, дэлхийгээр аялан тоглолт хийгээд, одоо энд хүрэлцэн иржээ. Канад нутгийн охин Сабрина Жалеесийг угтан авна уу.

БИЧИГ: САБРИНА ЖАЛЕЕС

Саб:     Заа за. Намайг танилцуулахдаа Дрэйкийг дурдсан нь гоё байна шүү. Та нарт дуулгах сайн мэдээтэй. Эхнэр бид хоёр оны эхээр анхны хүүхдээ өлгийдөн авсан. Гоё байна аа. Тийм ээ. Үү, алив цохиорой. Тийм ээ. Ёстой гоё байна. Төрүүлэхийг эхнэр маань хийсэн л дээ. Би зүгээр л энэ тэнүүгээр явж хүмүүсийн алга ташилт цуглуулсан. Их гоё юм байна. Эрэгтэй хүнд ямар байдгийг одоо л мэдэрч байна шдээ. Их гоё нөхцөл байдал юм байна. Манай хүүхдийг Волфи гэдэг. Хөөрхөн нэр шдээ. Хөөрхөн нэр. Хүн болгонд тэгж санагдахгүй байх. Барбекью дээр нэг эмэгтэй над дээр ирээд баахан сандарчихсан “Хүүхэд чинь чононд дургүй байвал яах уу?” гэнэ ээ. Тэгэхээр нь би “Сонсож бай, Карен. Карен гэдэг нэрэнд дуртай хүн нэг ч байхгүй” Муухай байна уу? Каренуудын хувьд хэцүү орой болж байна даа. Энд Карен гэдэг нэртэй хүн байвал, энийг доромжлол гэж битгий хүлээж аваарай. Анхны гоё карен байх сорилт гэж бодоорой. Бид хоёр хүүхэдтэй боллоо. Их гоё арга замаар. Эсийн донор нь Мексик дахь манай сөрфингийн багш байсан. Тийм ээ, гоё хичээл байсан шүү. “Сөрфинг хийхийг зааж өгсөнд баярлалаа. Надад нэг атга үрийн шингэн өгөөч” Хүү өсгөнө гэж бодохоор гоё байна. Эмэгтэйчүүдийн хувьд их өвөрмөц цөг үе ирээд байна. Эмэгтэйчүүдийн жагсаал болж байсан үеийг би санадаг. Эрчүүд “Жагс оо жагс, хүүхнүүд ээ. Муужгай малгайгаа өмс. Хаа хүрэхийг чинь харъя” гэж байсан даа. “Одоо чи шоронд байгаа биз дээ, банди аа” Тэгэхээр нэг юманд хүрсэн л байгаа юм даа. Сүүлдээ эрчүүд бас эмзэг болж эхэлснийг харахад таатай байна. Хөрөнгийн зах зээл тэнцвэрээ олж байна, эмэгтэйчүүд оролцож байна. Гэтэл гэнэт... би бүр найзууд дээрээ харж байгаа. Сайн залуучууд над дээр ирээд “Би феминизмийг дэмждэг л дээ. Гэхдээ асууя. Надад тохиолдвол яах вэ? Би буруутгагдвал яах вэ?” гэхээр нь би “Ер нь сайнгүй л юм болох байх даа, Стив”. Гэхдээ зүгээр битгий новш бай л даа. Секс хийх болохоороо нэг тийм “Баригдав уу” гэж байгаа юм шиг битгий хий л дээ. Тэгээд байвал үйлийн үр чинь ирнэ шдээ. Хүүгээ харлаа. Хүн үнэхээр хайраар дүүрэн төрөх юм аа. Энэ тухай бодох тусам, улам л ихээр... ижил хүйстнийг эсэргүүцдэг, арьс өнгөөр ялгаварладаг хүмүүс, зөвхөн ижил хүйстнийг ялгаварлах тухай ярья. Тийм хүмүүс яг үнэндээ өөрсдийнхөө гэй шинж чанарыг ойлгохгүй байна гэж надад санагддаг. Яагаад ч юм Америкт, нарийн боовчид хамгийн ихээр ялгаварладаг. Яагаад юм бүү мэд. Хамгийн гэй ажил мөртлөө “Бид гомог үзэн яддаг. Стивен Алийн аяган бялууны цехэд гомог үздэггүй.” Яагаад заавал нарийн боовны цехэд “Бид бялуу хийдэг. Бас бид Бурхан юу гэж боддогийг мэднэ. Бурхан гомог жигшдэг” гэдэг юм бол? “Үгүй, хонгор оо. Чи өөрөө шөнийн гуравт босоод аяган бялууны гурил зуурдаг. Чи өөрийгөө үзэн ядаад байгаа юм”. Баярлалаа. Та нар гоё шүү. Үнэхээр л би хүн төрөхдөө илүү нинжин байдаг гэж боддог. Тэгээд энэ бүх үл ойлголцол бидний толгойг дүүргэдэг. Энэ бүх мунхаглал. Манай эмээ Алцхаймераар өөд болсон. Тэр өвчин хүний оюун ухааныг давхар давхраар нь устгадаг юм билээ. Тэгсээр байгаад хорвоод ирэхдээ ямар байсан, тэр байдалдаа очдог. Тэгээд эхнэр бид хоёр тэрнийг асарч байхад, нас барахынхаа дөнгөж өмнөхөн... тэр их онцгой үдэш байсан л даа. Учир нь манай эмээ нэлээд мусульман, хуучинсаг хүн байсан. Гэхдээ яг тийм үедээ, нас барахынх нь өмнө, бидэнд нэг онцгой үдэш тохиолдсон. Бид Дрэйкийн дуун дээр бүжиглээд “Ёроолоос эхлээд бид өдий хүрлээ” гээд хөгжилдөж байлаа. Би ёстой цайг нь таслаагүй. Эмээ маань жигнэмэгтэй цай уугаад л. Цайнд жигтэйхэн дуртай. Би данх тавиад буцалгаж байсан чинь эмээ данх руу явж очоод “Гоё доо, гоё гоё гоё” гэсэн. Тэр цайнд л хамаг дур сонирхол нь явж байсан юм. Тэр сайхан орой, эмээ маань бид хоёрт байдаг хайрыг хуваалцсан юм. Маргааш нь ээж над руу залгаад, “Чи Анмид хэр их цай өгчихсөн юм бэ?” гэхээр нь би “Хүссэнээр нь өгсөн шдээ. Гоё гоё гоё” гэсэн чинь ээж “Тэр орондоо баахан шээчихжээ” гэсэн. Тэгэхээр нь би “Битгий ийм Карен бай л даа. Бид гоё байсан”. Сабрина Жалеес байлаа. Та нар гоё шүү. Баярлалаа. Маш их баярлалаа.

Трэ:      Монреалийн иргэд ээ, шоу маань өндөрлөж байна. Энэ үдэш бидэнтэй нэгдэхээр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та нартай цагийг гоё өнгөрөөлөө. Та нарт таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа. Болгоомжтой хариарай. Бүгдээрээ сайхан амраарай.

Back to episodes Go home