StandUpComedy 8

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Эр:       Зүгээр л инээе нэвтрүүлгийн энэ удаагийн хөтлөгч Трэвор Ноа. Зочдоор, Айша Алфа, Жим Нортон, Мишель Бүтөү, Жина Брион гээд олон гоцлол шогчид ирсэн.

БИЧИГ: ТРЕВОР НОА, АЙША АЛФА, ЖИМ НОРТОН, МИШЕЛЬ БҮТӨҮ, ЖИНА БРИОН

Эр:       Зүгээр л инээе нэвтрүүлгийн энэ дугаарын хөтлөгч Трэвор Ноа. 1-р хэсэг.

Трэ:      Юу байцгаана аа, Монреалийнхаан.

БИЧИГ: ТРЕВОР НОА

Трэ:      Хүрэлцэн ирсэн бүгдэдээ баярлалаа. Ямар сайхан үдэш вэ. Энэ гала тоглолтыг үзэхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархаад баршгүй нь. Энэ удаад би хөтөлнө. Сэтгэл хөдөлж байна. Би хөтлөх болсондоо биш шүү. Зочин гоцлол шогчид маань үнэхээр гайхалтай хүмүүс байгаа. Энэ сайхан хотод дахин ирсэндээ нэн баяртай байна. Би сүүлийн үед Канадаар аялан тоглолт хийж байгаа. Тэгтэл Монреаль Канаддаа хамгийн хачин бас сайхан хот юм шиг санагдлаа. Канадын хотууд ерөнхийдөө төстэй шдээ. “Тийм ээ, бид хотынхон. Хотын юмаа хийгээд, тайван урагшилж л байдаг” гэдэг газар. Зарим хот нь бусдаасаа хачин юм. Ванкувер гэхэд л бас их хачин. Бөөн шил, хэтэрхий их шил. Гаж донтнуудад бол гоё байх. Нэг хүн шил захиалаад “Арай л их шил захиалчихлаа. Бүгдээр нь барилга барьчих” гээд шийдчихсэн юм шиг. Ванкувер бол хачин. Гэхдээ байдаг л зүйл. Торонтод бас өвөрмөц юмс бий. Гэхдээ энгийн. Торонтогийн хүмүүс ирсэн юм уу даа? Гэхдээ Монреаль ёстой нээрээ… үнэхээр онцгой юм аа. Монтхеа. Тийм ээ. Бонсуа… Монреальд хаана ч явсан хамаг юм франц. Ресторанд яваад ороход францаар мэндэлнэ. Бүгд франц. Бонжу. Хариуд нь бонжу гэхийн оронд “Хеллөү” гэхээр угтагч нь “Өө англи юм уу. Та англи цэс авах уу?” гэхээр нь би “Үгүй, хоол нь онцгүй байх” гэдэг. Адилхан хоол л доо. Гэхдээ аягүй бол тэр хүмүүс нь “Англи цэснээс захиалсан. Тиймээс францтай адилхан амттай болгох хэрэггүй” гэдэг юм шиг санагддаг. Тийм ээ, ер нь хөгжилтэй юм их байдаг. Франц хэл сураад л, Монреальлд энэ тэрүүгээр зугаагаа гаргаад л. Монреалийн зарим газар их хачин юм. Канадын өөр хаана ч тийм байдаггүй. Эндхийн хятад хороолол ёстой тасарчихсан. Тийм ээ, хятад хороолол гэдэг нь өөрөө барьцгүй ойлголт. Би зүгээр л хэлмээр байна. Ер нь бол өөр улсад байгаа хятад гэсэн үг. Та нар эндхийнх учраас энгийн санагдах байх. Гэтэл өөр улсаас ирээд үзэхээр сонин байдаг. “Энэ бол Хятад. Хаа сайгүй хятад хүн байна. Хаягаа англи, францаар ч тавихгүй. Зүгээр л хятдаар. Хүмүүс нь хятдаар ярина. Хятад хятад хятад хятад хятад. Энэ хүн “Тэгээд юу гэж” гэсэн царайтай байна. Танай улс дотор Хятад байна. Энэ миний амьдралдаа харсан хамгийн удаан халдан довтолгоо байна. Хятадууд ухаантай юм аа. “Усан онгоцоор довтлох уу?” “Үгүй, үгүй. Нэг нэгээр нь ресторан нээгээд л бай. Тэлээд бай. Өдөр өдрөөр тэлнэ.” Танай улсад Хятад байна. Хүн намайг хулгайлаад, нам цохиж унагаад, толгой дээр уут углаад, хятад хороололд буулгачихлаа гэж бодъё. Би Монреальд сэрлээ, угласан уутыг авлаа “Би Хятадад байна шдээ. Би Хятадад…” “Трэвор, тайван байгаарай. Удаан яваагүй шдээ. Монреальдаа байгаа байх” гэсэн өөдгөр сэтгэгдэл ч төрөхгүй байх. Хятад шүү дээ. Гэхдээ гоё л доо. Их сонин. Өөрөө их барьцгүй ойлголт шүү дээ. “Би Хятадын юунд дургүй гээч? Дургүй юм байхгүй. Канадад байхгүй байгаад нь л дургүй” гэж хүн хэлнэ. Ерөөсөө л тийм. Канад, Канад Канад, Канад, Канад, Канад, луу, Хятад Хятад Хятад Хятад Хятад Хятад Хятад Хятад. Хятад, луу, Канад. Би бүр гайхаад бардаггүй юм даа. Ёстой сонин. Бас нэг юм анзаарсан. Монреаль үнэхээр франц. Хятад хороололтой өөр ямар ч хот ийм байхыг би хараагүй. Эндхийн хятадууд хүртэл францаар ярьдаг. Монреаль тийм л франц байгаа юм даа. Учир нь би нэг юмыг анзаарсан. Монреальд миний орсон хятад ресторан болгонд ажилтнууд нь францаар ус цас. Аялгагүй. Өөдөөс … гэж байснаа англиар ярих болохоороо … Яг үнэндээ англи хэлний хятад аялга байдаггүй юм байна, тэд зүгээр л ууртай хямсгар юм байна гэж санагдаж эхэлсэн. Тэд зүгээр л англиар ярьдаг хүн болгоныг тэнэг гэж боддог. Яг л нэг “Өө, хүн ороод ирлээ. Байж байгаарай. Одоохон. … Харин тийм ээ, ингэхээр өөрсдийгөө лаг гэж боддог юм. Зүгээр онгироох гэж би ингэж ярьдаг”. Монреалийн юм бүхэн зугаатай юм. Гэхдээ өдийд аймаар халуун байх юм. Шулуухан л хэлчихье. Зундаа гоё байдаг ч гэсэн арай л халуун юм. Нэг өдөр би жаахан гүйе гэж бодоод гарлаа. Гудамжаар гүйлээ. Заримдаа бүр 33 хэм хүрээд байгаа юм чинь. Би хоёр гудам гүйлээ. “Болье” гээд буцаад зочид буудал руугаа орсон. Ухаан алдмааргүй байна шдээ. Яг ухаан алдах гээд байсан юм. Угаасаа унахаар юм билээ. Гэхдээ би унахаас айгаагүй. Орон нутгийн мэдээгээр гарахаас айсан юм. Орон нутгийн мэдээгээр гарах миний хамгийн том айдас тэр байгаа юм. Монреалийнхан намайг үхтэл шоолно биз дээ? Оройн 7 цагийн мэдээний хөтлөгч ингээд зогсчихсон “Монреальд дэндүү халуун байгаагаас болж африкчууд хүртэл ухаан алдаж байна”. Хажууд нь миний ухаангүй байгаа зураг. Газар дээр хэвтчихсэн… Орон нутгийн мэдээний юу нь муухай гээч? Тэд яг жинхэнэ үйл явдлыг мэдээлдэггүй. Зүгээр л үйл явдлыг мэддэг юм шиг царайтай марзан хүмүүсээс сурвалжлага авдаг. Зүгээр мэдээлчхэж болно шдээ. Гэтэл заавал нэг гэрчээс сурвалжлага авдаг байхгүй юу. “Болсон явдлыг нүдээр харсан хүнээс бид ярилцлага авсан. Эрхэм ээ, та юу болсныг харав уу?” “Харсан. Яасан бэ гэхээр, би Девоон гээд найзтайгаа байж байлаа. Тэгсэн нэг залуу гүйж байна. Юу байна, Девоон. Сайн уу, хам аа. Бид мэдээгээр гарч байна шдээ, анд аа. Энэ залуу гүйж байсан юм. Африк хүн юм шиг байна лээ. Нэг африк баагий гүйж байна аа. Тэгсэн чинь Девоон “Халуун байна шүү, хам аа. Гүйж болохгүй дээ” гэхээр нь би “Харин тийн, Девоон. Ийм халуунд гүйж болохгүй” гэсэн. Тэр нөхөр гүйгээд л байсан. Нэг мэдсэн чинь унаад өгсөн. Нам унасан. Түс тас. “Хөөе, босоорой хөгшөөн” гэсэн чинь мань хүн босдоггүй дээ. Бүр босдоггүй шүү.” гэнгүүт сурвалжлагч “Баярлалаа, эрхэм ээ. Та нар сонслоо. Хүн босож чадахааргүй халуун байна даа. Студи руу буцаагаад өглөө” Яг тэр үед миний амьдрал дуусаж байгаа юм шиг санагдана. Гэхдээ доромжлол дөнгөж эхэлж байна. Орон нутгийн мэдээний бас нэг муухай юм нь юу гэхээр хүмүүсийн Юүтүбийн бичлэг хийх гол хэрэгсэл болсон. Гурван сарын дараа надад нэг и-мэйл ирнэ. Хэн нэгэн “Чи мэдээгээр гарсан байна. Лолололол” Уг нь тийм юм байхгүй шдээ. Лололол гэсэн юм байхгүй. Энэ тухай жаахан ярья, тэгэх үү? Нэг бол хахаха эсвэл лол. Ойлгов уу? Лол гэдэг чинь чанга инээх гэсэн үг. Хахахаха бол инээж буй чимээ. Тиймээс лолололол гэж болохгүй. Тийм юм байхгүй. Чанга инээх, чанга инээх, чанга инээх. Ямар мэдрэл амьтан бэ. Хахаха, хахахаха, эсвэл лол. Гэхдээ л би ороод үзэж байгаа юм. Хавсаргасан файл байна. “Аан энэ миний тухай мэдээний файл байна” Дараад орлоо. Миний царай байж байна. Гэхдээ яасан байдаг вэ гэхээр тэр бичлэгийг нөгөө шал тэнэг автотүнтэй дуу шиг болгочихсон байдаг. Би газар дээр байж байна. Сурвалжлагч эмэгтэй нь “Монреальд дэндүү халуун байгаа учраас Африкчууд хүртэл ухаан алдаж байна. А-алдаж байна. Аа аа аа алдаж байна. Алдаж байна. Аа алдаж байна. Тэрнийг гадаа гарахад халуун байжээ. Тэсэлгүй ухаан алдаад унажээ” “Тийм ээ, тэр унаад ө ө өгсөн. Тэр унаад ө ө ө өгсөн. Тэр унаад ө ө ө өгсөн. Унаад ерөөсөө босохгүй байсааааан” За за, Монреалийнхан гоё шүү. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би үдшийн тур та бүхэнтэй хамт байх болно. За ингээд хүндэлж явдаг нэгэн гоцлол шогчийг урих болсондоо таатай байна. Надад ч нэр хүндийн хэрэг байна. Бүгдээрээ гоё байхад бэлэн үү? Нэг хүн надаас асууж байсан юм. “Трэвор, чамайг Мистери Сайнс Театрт Том Сервогийн дүрд тоглосон бас Бродвэйн Живж буй хэрээ жүжигт тоглосон, бас Грэйс Фрэнки хоёр цувралд тоглодог гоцлол шогчдоос дуртайгаа сонго гэвэл хэнийг сонгох вэ?” Надад амархан байлаа. Барон Воон.

БИЧИГ: БАРОН ВООН

Бар:      Сайн уу? Тийм ээ. Бүгдээрээ сайн уу? Трэвор Ноад нэг сайхан алга ташъя, тэгэх үү? Эерэг байсны төлөө эерэг алга ташиж болно шүү дээ. Харин одоо биднийг нөмрөөд байгаа энэ гамшиг сүйрлийн төлөө нэг алга таших уу? Тэгэх үү? Галав ийм тайван юүлдэг гэж хэн санах вэ дээ? Дэлбэрэлт маягийн юм болох байх гэж бодсон. “Амь амиа бодоорой” гээд л. Гэтэл үнэндээ шатамхай хийн алдагдал юм шиг байдаг юм байна. “Чамд нэг сонин юм үнэртэж байна уу?” Маргааш нь хэн ч сэрэхгүй. ТрампелСтилтСкин гээд яривал нэг тийм... Троллуудын хаан байгаа шдээ. Надад нэг тийм... тэр тэмцэл нь надад үнэхээр мэдрэгдээд байгаа юм. Манай улсад хүмүүс үнэхээр итгэл үнэмшлийнхээ төлөө зогсож байна. Тэдний итгэл үнэмшил бол хөгжмийн наадам. Зогсолтгүй, хоёр хананы хооронд дүүрэн хөгжмийн наадам. Хөгжмийн наадам яг одоо оргилдоо хүрч байна. Хөгжмийн наадмын оронд гоцлол шогийн наадамд ирсэнд баярлалаа. Хөгжмийн наадмын тухайд миний дуртай нэг зүйл гэвэл зурагт хуудас. Тэр зурагт хуудас нь дангаараа миний хувьд наадам байхгүй юу. Би очлоо, хамтлагуудын нэрсийг харлаа, “Баярлалаа цаас аа” гэж хэлээд би... тэндээс явчихдаг. “Та нарыг сонсоно оо. Гэхдээ өсвөрчүүдийн дэргэд биш”. Надад бүтэц нь таалагддаг. Бүгд хоорондоо төстэй байдаг юм. Хамгийн дээд талд таньдаг хамтлагийн нэр томоор. Маш том үсгээр. Доошоо үсэг нь жижигсэх тусам хамтлаг нь сураггүй болж эхэлдэг. Хэр догь гэдгийг чинь шалгах харааны шалгалт юм шиг. Хипстэрүүдийн харааны үзлэг. “За, ийшээ зогсоод соёлын аль давхаргад харьяалагдахаа үзүүлцгээ. За, харъя. Та нар бас аав чинь энэ хамтлагийн нэрийг мэдэх үү? Та бидний бодсоноос илүү хөгжим мэддэг юм байна. Тэгэхээр та залуу, орчин үелэг юм байна. Энэ нэг сонин сураггүй хамтлагийг мэддэг юм уу? Энийг үздэг ганц балай нь чи юм байна аа. Догийн хамгийн эцсийн түвшин нь тэр. “Чи ёстой догь, бас дахиад ганцаараа”. Болгоомжтой байна шүү хэдүүлээ. Би саяхан нэг хөгжмийн наадамд очлоо. Онгирсон юм биш шүү. Гэхдээ надад гоё байсан. Гэхдээ би хөгжмийн наадамд оролцоход “дэндүү хөгшдөнө” гэдгээ албан ёсоор мэдсэн дээ. Би тэрийгээ олж мэднэ ч гэж санаагүй. Хөгжмийн наадамд хөгшдөх болсон нь ингэж мэдэгддэг юм билээ. “Зайл зайл, надад зүгээр сандал хэрэгтэй байна, тэгэх үү?” гэж хэлэхэд л хөгшидсөний шинж болдог. Суух л хамгийн чухал болдог. Та нар аавын онигоо сонсох уу? Тэгэх үү? За за, би аавтайгаа уулзсан. Надад бол инээдтэй, за юу? Би аавгүй өссөн. Гэхдээ зүгээр ээ, би зүгээр. Би тэр зүйлтэй эвлэрсэн. Энгийн л түүх л дээ. Сонгодог романс болсон юм. Аав ээж хоёр залуу байж. Ээж 19-тэй. Аав 21-тэй. Ээж “Би жирэмсэн болчхож” гэсэн чинь аав “Үгүй шүү” гээд тэгээд... хэдэн жилийн өмнө би Нью Мексикийн Албукеркэд тоглоомын талбайд байж байлаа. Тэгтэл урьд нь харж байгаагүй нэг хүн над руу алхаад ирлээ. Би гараа дэлгээд “Сайн байна уу? Бид энд хэзээ ч ирж байгаагүйг санаж байна уу?” гэсэн. Тийм түвшнээс эхэлбэл дээшлэхээс өөр зам байхгүй шүү дээ. Бид хоёр гайгүй таарамжтай байсан. Бидэнд нийтлэг юм их байлаа. Нэг хэсэг гоё байсан. Би гоцлол шогч, бас жүжигчин болсон гэсэн. Харин аав намайг 37 жил огт байгаагүй мэт жүжиглэсэн. Энэ бол жинхэнэ Диниэл Дэй Люисийн түвшний зүтгэл шүү. Дүрдээ орно гэдэг чинь энэ байхгүй юу. Энэ бол жүжиглэх зөвлөмж. Хүчтэй сонголт хийх хэрэгтэй. Жишээ нь “Би хүүхэдгүй” гэдэг ч юм уу. “Тэр энэ дүрээ 37 жил алдалгүй бүтээж яваа” Тийм болохоор би уурлах биш харин ч биширсэн. Би бүр алга ташсан. “Браво, энэ миний амьдралын шилдэг дүр байлаа”. Одоо би таныг биеэрээ шагнамаар байна. Би утсыг нь хадгалаад авсан. Одоо тэр хүн амьдралд орж ирсэнд гайгүй дасаж л байна. Учир нь би дугаарыг нь жинхэнэ нэрээр нь хадгалсан. Нэлээн удаан хугацаанд хар Санта Клаусын эможигоор хадгалсан байсан юм. Учир нь тэр өөр хүүхдүүдэд бэлэг өгөх ёстой байсан шүү дээ. Гол нь юу вэ гэхээр, би одоо цоо шинэ дөрвийн дөрвөн насанд хүрсэн ах дүүтэй болсон. Миний охин дүү надаас зургаан сараар дүү. Хугацааг нь тооцоод үз дээ. Икс тэнцүү хоёр эмэгтэй зэрэг жирэмсэн. Дөрвөн эмэгтэйн таван хүүхэд гэхээр нэг юм хайсан байгаа юм. Тэр нь бэлгэвч лав биш. Гэхдээ л нэг юм. Энэ тухай нэг хүнд ярьж байсан чинь “Өө, манай аав шиг юм байна. Франчайз үүсгээд явж байгаа хэрэг шүү дээ” гэнэ ээ. Тэгэхээр нь би “Хүүе, байж бай. Наадах чинь гоё шүү. Би хулгайллаа шүү. Золиг гэж” гэсэн. Нэг брэнд, өөр өөр зах зээл. Аль нь амжилт олохыг харъя. Энэ жил би 1-р бүсэд орох байх. Учир нь би анхных, дээрээс нь бас шинэ шүү дээ. Бас би Аавуудын баяраар тэрэн рүү залгаад “Миний шагналын хавтан хаана байна?” гэж асуусан. Энэ онигоо та нарт жаахан эвгүй байж болно. Та нарт эвгүй байж болох л юм. Гэхдээ энэ нэгэнт минийх учраас би энийгээ орхихоос татгалзаж байна. Бүгдэд чинь баярлалаа.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Ноднин жил Мишель Бүтөү Эскуайр сэтгүүлийн шилдэг арван гоцлол шогчийн нэгээр нэрлэгдэж байсан. Тэгэхээр дараагийн удаа Монреальд ирэхдээ энэ хүнийг заавал үзээрэй. Эвсэл яг одоо зурагтаараа түүнийг үзсэн ч болно. Мишель Бүтөүг угтан авна уу.

БИЧИГ: МИШЕЛЬ БҮТӨҮ

Миш:    Тийм ээ, хонгор минь. Бонсуа, балай авгай нар аа. Бүгдээрээ сайн уу? Надад нэг хүсэл байдаг юм. Би хүнд хэлээгүй байгаа шүү. Би Меган Марклыг биеэ гаргуунд нь гаргаасай гэж хүсдэг. Би Титэм цувралд дүрийг нь бүтээмээр байна._ Намайг гоочлоогүй баярлалаа. Би үнэхээр тэгэхийг хүсэж байна. Бүкингэмийн ордонд хаа нэгтээ харанхуй өрөөнд Фрозэй уугаад халчихсан байж болох уу? Тахианы далавч идээд л. Миний төрх тийм л болсон. Биеэ гаргуунд нь гаргасан Меган Маркл бол миний байгаа байдал. Хүн төрхөө мэдэж байх хэрэгтэй шдээ. Хүмүүс намайг яруу найрагч царайтай, намайг яруу найраг бичдэг гэж бодоод байдаг. Тэр чинь ёстой, би хэзээ ч, би бараг юм уншдаггүй. Би шүлэг найраг гэж мэдэхгүй, хонгор оо. Зарим нь намайг дуулдаг, намайг дуучин гэж боддог. Би дуулж чаддаггүй, за юу? Намайг төрсөн өдрийн дуу дуулахад хүмүүсийн царай “Лав л сандлаа эргүүлэхгүй” гэж байгаа юм шиг болдог. Миний бодлоор хүн төрхөө мэдэхээс гадна, ямар төрлийн хүнд татагддагаа мэдэж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Бас өөрийгөө ямар хүнд таалагддаг гэдгээ ч бас мэдэж байх хэрэгтэй гэж боддог. Ойрд амьдралаас их юм суралцаж байна аа. Би өөрийгөө төрийн албаны ажилтнуудын хувьд ойролцоо түвшний Бэйонси гэдгээ олж мэдсэн. Ээ бурхан минь, би хар өвгөчүүдийн сонирхох хүүхэн гэж үү? Больж үз. Би криптонит л гэсэн үг. Куртис, Отис, Лорис ер нь ис-ээр төгссөн хүмүүсийн хувьд би бол криптонит. Манай найзууд “Хөөш алив, клубт очъё л доо. Чи гоё наалинхай царайлж байгаад оочер дайрчихдаг шдээ. Тэгээд хэдүүлээ эрт орчихно” гээд байдаг. Үгүй, би тэр клубын оочер надад сонин биш. Зул сарын үеэр шуудангийн газар очиход л миний царай хэрэг болно. Би тэр оочерийг бол дайрч чадна. Төрийн ажилтны амралтын өдрөөр ажиллуулна гэдэг чинь тусгай хүч чадал байхгүй юу. Би чинь одоо 40 гараад явж байна. Надад тэвчээр гэдэг юм алга. Хүн болгоноос залхаж гүйцлээ. Бүр залхаж гүйцлээ. 20-аад насандаа би чинь жаахан уудаг, жаахан ичимхий, яг хүссэн юмаа хэлж чаддаггүй, яриа муутай байсан бол 30 гарсан чинь хүн болгоны төлөө гэсэн хүний хайлан болсон. “Ээ бурхан минь, чи юу туулаа вэ? Үнэхээр харамсалтай байна” гэдэг маягийн. Одоо 40 гарсан чинь “Чи жаахан унхиатай байгаач. Жаахан арчаатай бай. 40 гарчхаад байгаагаа мэдэхгүй байгаа юм уу?” гэдэг болсон. Халуун зунаар брэндийн арьсан гутал өмсдөг 40, 50 настай хүмүүстэй харьцаад ёстой дэмий. Та нар ямар хаашаа юм бэ? Чи ямар мюзиклд байгаа биш дээ. Юун тухгүй юм өмсдөг юм бэ. Тайлж хаяач. Онгоцонд тухтай явахын тулд гэрээсээ дэр авчирч онгоцонд суудаг 40 эсвэл 50 насны хүмүүстэй харьцах ямар ч аргагүй. Үгүй, та нар дасан зохицож чадахгүй. Цаашдаа бүр ч илүү ууртай болно. Ганц уначхаад түүнийгээ том асуудал болгож байнга ярьж явдаг 40, 50 насны эрчүүдтэй би үнэндээ харьцмааргүй байна. Ямар сонин юм бэ? Зүгээр босооч. Арай дэн... зүгээр бос. Би байнга л унаж байдаг. Гэхдээ би ёстой баатар. Буцаад ингээд л босоод ирнэ. За болсон. Би зүгээр. Цаашаа явцгаая гэдэг хүн байхгүй юу би. Би нэг юм хэлье. Нэг өдөр би киноны зураг авалтын тайзан дээр ширүүхэн унаад арай л гэж тэссэн. Би янз бүрийн ажил хийдэг юм аа. Тэр өдрийн сүүлчийн сцен байсан юм. За, бүгдээрээ сайхан амраарай гэчхээд хойшоо эргэлээ, би толгойгоо, би толгойгоо камер цохиод, би тэнд “Ээ бурхан минь” гээд. Хэрэв зориуд тэгсэн бол ёстой галзуу юм болох байлаа. Тэгээд “Яана аа, хамаг юм манараад, бараг уналаа яана аа” гэсээр байгаад уналаа. Унаж байхдаа бодлоо “Битгий гараа дарж уна. Тэгвэл бугуйгаа хугална. Тэгвэл хэн миний бөгсийг арчиж өгөх билээ? Хэн ч өгөхгүй.” Би гэрлээд 10 жил болсон. Миний нөхөр хэзээ ч тэгэхгүй. Би тэрний өмнө унгадаг ч үгүй. Би яг л Анна Франк шиг нууцаар унгадаг. “Яана аа, уучлаарай”. Дараа нь бодлоо “Нүүрээрээ унаж болохгүй. Энэ шүд маш үнэтэй. 18 жилийн дараа даатгалаар төлж дуусгасан шүү дээ. Нүүрээрээ унаж болохгүй. За за, тэгвэл ойлгомжтой. Хөхөөрөө л унах болох нь дээ” Тэгээд би хямд төсөвтэй супермэн шиг л урагшаа шунгасан. За, явлаа. Хөхөн дээрээ унасан шууд ойгоод босож байгаа юм чинь. Яг л далайн хав шиг. Би хөвдөг шүү. Би шууд ойгоод бослоо шүү дээ. Баярлалаа, манайхаан. Та нар гоё шүү.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Дараагийн зочин маань энэ наадмын эртний анд байгаа юм. Түүний халуун дулаан, зөөлөн чанарыг түүний адуун дэл шиг тансаг үс л гүйцнэ. Жом Нортоныг угтан авна уу.

БИЧИГ: ЖИМ НОРТОН

Жим:    Баярлалаа. Баярлалаа. Би тайзан дээр гараагүй удаж байна. Би одоогоор нэг хувийн хямралд орчхоод байгаа юм. Миний радар ерөөсөө ажиллахаа больчхоод байгаа юм. Би арваад хоногийн өмнө нэг найзтайгаа Вегаст байж байлаа. Тэгсэн надаас асууж байна “Энэ хүүхнүүдээс аль нь янхан гэдгийг яаж мэдэх үү?” Тэгэхээр нь би бодлоо. “Ер нь бол би инээмсэглэхэд буцаагаад инээмсэглэж байвал...” “Вегаст янхан олмоор байгаа бол тусгай ажиллагаанд мөнгө үрээд хэрэггүй. Зүгээр намайг явуулчих.” “Сайн уу?” “Сайн” “Энэ мөн байна.” Тэгээд би... би сүүлийн 6 жил хүнтэй үерхсэнгүй. Саяхан нэг бяцхан харилцаанд орж үзлээ. Би өмнө нь хүнд дурлаад араараа тавиулж байсан юм л даа. Хэцүү шдээ. Та нарын зарим нь араараа тавиулж байсан л байлгүй дээ. Араараа тавиулахдаа яг нарийн юу болсныг мэдэхийг хүсдэг үү? Би бол асуусан. “Надад бүгдийг нь хэл” гэж уурласан. Тэгсэн надад хэлж байна. Надад уурлаад л. “Яагаад гар хангалга хийгээд байгаа юм бэ?” “Мэдэхгүй. Би мэдэхгүй.” Надад хэцүү байсан. Хэцүү байгаа учраас халааснаасаа эм гаргах гээд байгаа юм байлгүй. Одоо хүмүүстэй дахиад эхнээс нь танилцаж мэдэж авна, харилцана гээд бөөн ажил. Гоцлол шогийн өөртөө итгэх итгэл бол бодит амьдрал дээр хүнтэй танилцахаас шал өөр. Нэг найз маань хэлсэн “Хүүхэнтэй уулзмаар байвал зүгээр явж очоод өөрийгөө танилцуул” гэнэ ээ. Буруун дунд нутгаар амьдардаг бол зөв зөвлөгөө л дөө. “Сайн уу, би ээжийг чинь танина”. Гэтэл би Нью-Йоркод амьдардаг. Метронд тэгвэл заваан биз дээ? “Намайг Жим гэдэг. Би чамайг мэдэж авах гэсэн юм. Хоёулаа уулзаж оройн шөл уух уу?” Зүгээр оройн хоол гэвэл гайгүй шдээ. Гэтэл оройн шөл гэсэн балай юм ярьж гаж донтон болох хэрэг байна уу? “Сайн уу, уулзаж оройн шөл уух уу? Ээж бэлдэж өгнө гэсэн.” Яг ийм төрлийн эрч хүчийг хуурамчаар гаргах боломжгүй. Өөртөө итгэл байвал байна, байхгүй бол байхгүй. Надад Жим гээд дотнын найз байдаг юм. Тэрэнд хүнтэй танилцах нэг арга байдаг. Тэр явж очоод нэг тийм хийсвэр асуулт асуудаг. Сонин асуулт сонссон эмэгтэй барьц алдана. Өдөр болгон л нэг янзын хог сонсож байгаа шдээ. Би тэрнийг клубт нэг эмэгтэй дээр очоод математикийн асуулт асууж байгаа юм. Миний харсан хамгийн гайхалтай үйлдэл тэр байсан. Тэр явж очоод “Өршөөгөөрэй, хатагтай. 7-г 7-оор үржээд хэд билээ?” Нөгөөх нь “Айн?” гэхэд тэр “7-г долоогоор үржээд хэд вэ?” нөгөөх нь “49”. Мань эр “Баярлалаа. Манай найз надад итгэхгүй байгаа юм.” Тэгээд нэг уух юм авч өгөхөд нөгөөх нь уярчхаж байгаа юм даа. Би энэ аргыг өөр хүн дээр хэрэглэж үзсэн. Энэ дээр яг хүний ялгаа гардаг юм билээ. Би нэг эмэгтэйд “7-г 7-оор үржээд хэд вэ?” гэсэн чинь тэр барьц алдсан шинжгүй “Яасан?” гэж үү? Тэгэхээр нь миний гэдэн хөдлөөд “Мэдэхгүй, чи тэнэгдүү харагдаад, ядаж хүрд мэддэг юм болов уу гээд асуулаа”. Миний хувьд ёндоорох нь зан чанарын асуудал болдог. Эмэгтэй хүн хэзээ ч гадна төрхөөс болж надтай унтахгүй. Над руу ганц хараад “Пүүх, энийг ганц бавчих юм сан” гэж хэн ч бодохгүй. Би зугуухан ойртдог байхгүй юу. Нэг тийм элэгдэл шиг. Тэгж хэлүүлж ч байсан. Би оройн хоолны сайн хань. Би хөгжилтэй. Нэг өдөр найз залуудаа хаягдвал би хажууд нь “Элэглэлд дуртай юу....” гээд балайраад байж байдаг. Гол нь миний зан чанар... би хүртэх ёстойгоосоо гоё хүүхнүүдтэй унтаж л байлаа. Би кареерийнхаа туршид зиндаанаасаа дээгүүр ёндоорсон. Хүмүүс “амьдрал шударга биш” гэдэг шдээ. “Бурханы авралаар”. Амьдрал шударга байсан бол би доодохоо шоргоолжны нүх рүү л чихдэг байх даа. Гэхдээ би сүүлд “Загас мундахгүй” гэдэг нэртэй вэбсайтад бүртгүүлсэн. Надад таалагдаагүй. Учир нь намайг ороход, би орлоо, мөнгөө төллөө, тэгээд дүрмийг нь уншсан чинь дээш доош 15 насны доторх эмэгтэйтэй л харьцаж болно гэнэ. Насаар ялгаварлаж бас түрэмгийлж байна шүү дээ. Би саяхан 50 хүрсэн. 35-тай хүүхэнтэй болзоход надад ямар ч асуудал алга. Гэхдээ 34-тэй 18-тай охинтой болзож болохгүй гэж надад битгий заа л даа. Тэрийг вэбсайт мэддэг ч юм биш. 18 ч залуудахгүй. Битгий эвгүйцээрэй. Тун зүгээр. Би бол 18 настай охинтой болзохоос огт буцахгүй. Зэвсэг хэрэглэж чадах хэмжээний насанд хүрсэн, засгийн газрын даалгавраар далайн чанадад хүн алахаар явж байсан бол Жим Нортонтой хойт сүвээр хийлгэх насанд хүрсэн. Уучлаарай. Профайл дээр бичсэн юмаа ярьчихлаа. За тэгээд ойрд хүн болгон улс төр ярьж байна. Болохгүй юм байхгүй л дээ. Гол болзооны профайл дээр улс төрийн үзэл санаага бичмээргүй байна. Хэнд саналаа өгсөн чинь надад падгүй. Танилцахдаа тэр мэрийг чинь мэдчихдэг юм. Миний санахын бараг 9, 10 эмэгтэй “Трампад саналаа өгсөн бол намайг баруун тийшээ дарах хэрэггүй” гэсэн байсан. Хүмүүст улс төр тийм хамаатай байдаг юм уу? Тийм байх л даа. Би жишээ нь Трампад саналаа өгөөгүй л дээ. Гэтэл би тэрэнтэй секс хиймээр байгаад Трампад өгчихсөн байсан бол би худлаа хэлэх болно гэдгийг ойлгохгүй байна уу? Тийм гэнэн байхдаа яахав дээ. Дотоожоо тайлж байхад чинь “Хөөе, байж бай. Хятадтай хийсэн худалдааны гэрээг ярья” гэх юм уу? Би улаан нүүрэн дээр чинь худлаа хэлээд нурууны чинь дээрх үрийн шингэнээ арчиж байхдаа “Америкийг дахин агуу болго” гэж хашхирна. За за, маш их баярлалаа. Та нар гоё шүү. Баярлалаа.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Жина Брион бага наснаас кареераа эхлэхдээ нэгэн гоцлол шогийн тэмцээнд ихэртэйгээ орж байжээ. Эндээс нэг асуулт гарна. Энэ яг өөрөө мөн эсэхийг бид яаж мэдэх вэ? Мэдэх аргагүй байх. Жина Брионыг угтан авна уу.

БИЧИГ: ЖИНА БРИОН

Жина:   Тийм ээ. Ёстой янзтай. Бүгдээрээ сайн уу? Энэ үдэш та бүхний өмнө ирсэндээ сэтгэл маш их хөдөлж байна. Гоё юм байна. Би амьдралынхаа гоё үе дээр яваа. Би эхний нөхөртэйгөө саяхан гэрлэсэн. Харин тийм ээ, гоё шдээ. Дараа дараачийнх нь ямар байх нь уу тэ? Гэрлэсэн үеийн амьдрал ямар байдгийг хүмүүс их асуудаг. “Гэрлэсэн хойно амьдрал ямар байдаг вэ” гээд л. Үүнийг хамгийн оновчтой тодорхойлъё гэвэл нэг тийм... нэг тийм зогсоолд тавих газар олохтой адил. Илүү дээр зогсоол олохтой адил. Эхлээд машинтайгаа хэсэг явдаг шдээ. Нэг зогсоол олдлоо, гэхдээ яг нэг тавьчихмаар зогсоол биш байдаг. Ийшээ тавиад ер нь дэмий, алсдаа хортой гэдгийг мэдсэн ч гэсэн яадаг билээ? Ямар тавихгүй байлтай нь биш. Мэдээж тавина. Сайнгүй сонголт гэдгийг мэдсээр байж оруулаад тавьдаг. Тэгээд тэндээ 6, 7 жил байдаг. Тэгээд эцэстээ ухаан ороод Би ер нь энэ зогсоол дээр сэтгэл хангалуун биш байна, ер нь явлаа, гэртээ харилаа гэж боддог. Тэгээд харина гэж бодоод асаагаад хөдөллөө, яг хажууд маш гоё зогсоол байж байдаг. Бүр анхнаасаа байсан байгаа юм. Гэтэл чи анзаараагүй. Учир нь эхний зогсоолд хэтэрхий их анхаарч байсан. Учир нь тэр зогсоол гоё өгзөгтэй байсан. Ийм л байдаг юм даа. Гэхдээ гоё л доо. Учир нь манай нөхөр сайн залуу. Бид хоёрын харилцаа сайн. Энэ нь ч зөв л дөө. Тэр сээтэгнэх авьяасгүй. Би долоон жилийн турш хортой үерхэлд байлаа. Хүмүүс нэг л юмаа хэлдэг. “Тийм хортой юм бол больчхож болоогүй юм уу?” Ер нь хүн яагаад муу үерхэлд байгаад байдаг юм? Зугаатай учраас тэр шдээ. Энэ солиотой юмтай байхад юу болохыг хэн ч мэдэхгүй. “За, өнөөдөр юуны тухай маргалдах бол оо?” Өдөр болгон адал явдал шүү дээ. Нөгөө адал явдлаа өөрөө сонгодог номууд байдаг шдээ. Гэхдээ үр дүн нь миний хяналтаас бүрэн гадуур. Тэгэхээр “Би тахиагаа арай хэтрүүлээд болгочихсон уу? Хэдэн хуудасны дараа мэдэгдэнэ дээ” гэж байгаа юм шиг. “Тэгсэн байна. Шалан дээр байна” Би өмнөх найз залуутайгаа долоон жил хамт байсан. Надаас салаад гурван сар болоод тэр гэрлэсэн юм даа. За энэ дээр, жаахан тооцоо хийж үзвэл, нэг жигтэй юм болсон байгаа юм даа. Хүүхдүүдийн хэлдгээр чагт фактс гэж байгаад би хэлье. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олноороо муу үерхэлд ордог. Яагаад? Учир нь эрчүүд нэг болохгүй юм хараад чавхддаг. Эмэгтэй хүн болохгүй юм харахаараа “Энийг би засаж чадна” гэдэг. Тийм ээ. Тийм биз? “Зургаан сарын хугацаа өгчих. Асуудалгүй”. 12 жилийн дараа “Санаснаас арай л удаад байна уу даа? Гэхдээ асуудлыг бага багаар мэрж л байна. Мэрсээр л байна” Бид яагаад тэгдэг юм бэ, хүүхнүүд ээ? Яагаад? Бид тийм сэтгэхүйтэй. Тийм л учраас. Жаахан охин байхад бидэнд юу гэж хэлдэг билээ? “Тэр чамайг цохивол чамд талтай байна. Чамайг өдөж байвал чамд дуртай байна.” Ингээд байхаар чинь том болоод “За за... тэр миний хувцсыг шатаасан. Бид нэгэндээ хайртай.” Би тэр үеийг давсандаа баяртай байна. Ер нь нас явах тусам олон юмыг хаяж байна даа. Зарим төрлийн хүмүүс байна аа даа? Нас явах тусам “Чи миний амьдралд хэрэггүй” л гэдэг болсон байна. Жишээ нь зөв бичгийн нацистууд. Тийм ээ, та нарыг би хаясан. Манай нэг найз байдаг юм. Дандаа нэг “Уай Өү Юү, апостроф, Ар И гэж бичдэг за юу?” Би хариуд нь “Тийм учраас Уай Өү Юү, апостроф, Ар И ганц бие байгаа юм. Чи ийм учраас ганц бие. Наадханд чинь дуртай хүн байхгүй. Болиорой” гэж хэлдэг. Саяхан нэг юм харлаа. Хэсэг эмэгтэйчүүд “Салалтын үдэшлэг” гэдэг юм хийж байна. Ийм юм хийдэг хүн байх л юм бол би жагсаалт дээрээ зөвлөнө. “Үгүй, чи миний амьдралд хэрэггүй”. Би үнэхээр дургүй. Битгий салалтын үдэшлэг хий л дээ. Баярлаж хөөрөөд байх хэрэггүй шдээ. Бидэнтэйгээ адилхан уйлж арчаа алдаад өг л дөө. Тэглээ ч салалтын үдэшлэг нэг л янзаар дуусдаг. Хэдэн охид нийлээд... эрчүүд бол хэзээ ч хийдэггүй. Эрчүүд үерхэж байснаа ганц бие болохоороо зүгээр ганц бие л болдог. Тууз хайчлах арга хэмжээ энэ тэр юм байхгүй. Гэтэл охид болохоор бусад салж байгаа охидоо нийлүүлж цуглуулаад “Тэрнийг март. Тэр арчаагүй амьтан. Бид угаасаа дургүй байсан” гэдэг. Нэг нь хажуугаас “Харин тийн. Би энэ 18 жилийн хугацаанд тэрэнд яг ч хайртай байгаагүй шдээ. Хэдүүлээ гарч буруу сонголт хийцгээе.” Тэгээд тэд гадуур гарлаа. Сүүлд нь юу болдог гээч? Нөгөө далчигнаад байсан охин шал согтуу “Зүгээр залгаад үздэг юм билүү?” Бас фэйсбүүк дээр анхаарал татах гэж юм оруулдаг хүмүүс байна. Тийм хүмүүс байдаг дээ. Нэг тийм... Тэр нь зүгээр энгийн юм ч байж болно. “Гунигтай байна” гэдэг ч юм уу. “Нээрээ юу? Бүх дэлхийд хэлэх хэрэгтэй юм уу?” Манай найзуудын нэг нь байнга “Хүчирхэг эмэгтэй” гэсэн юм оруулдаг. Жишээ нь “Хүчирхэг эмэгтэйг хайрлах 12 арга”, “Өнөөгийн нийгэмд хүчирхэг эмэгтэй байх нь яагаад хэцүү вэ?” Найзуудынх нь нэг нь “Чи миний мэдэх хамгийн хүчтэй эмэгтэй” гэж бичихийг л хүлээгээд байгаан шдээ. Гол нь би тэр хүнийг мэдээд байдаг. Ерөөсөө тийм хүчирхэг биш. “Өнгөрсөн долоо хоногт нэг залуу чам руу хариу бичсэнгүй гээд шанагаар зайрмаг идэж байхдаа яг хүчтэй байсан уу?” “Чагт гэхдээ чи хүчтэй, гэхдээ чи хүчтэй” Та нар гоё шүү. Баярлалаа. Маш их баярлалаа.

БИЧИГ: ТРЕВОР НОА, ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Трэ:      Манай дараагийн оролцогч бол Торонтогийн уугуул авьяастан. Эсвэл миний хэлдгээр Хөгжилтэй биш л болохоос Монреаль. Эсвэл Торонтод очхоороо миний хэлдгээр Дэлхийн хамгийн гоё хот. Айша Алфаг угтан авна уу.

БИЧИГ: АЙША АЛФА

Айша:   Сайн уу, Монреалийнхаан. Канаддаа эргэж ирсэн чинь гоё байна шүү. Би одоо Лос Анжэлэст амьдардаг. Би зовох дуртай учраас Америк руу нүүсэн юм. Хэцүү байсан л даа. Намайг Америкт нүүж очиход, Трамп засгийн эрхийг дөнгөж авч байсан юм. Хүмүүс бүгд хачин сонин болцгоож байсан. Шинээр явж ороход тийм ч улс төрийн дэвшилтэт орчин биш гээд л байсан. Гэхдээ надад бол дэвшилтэт санагдсан л даа. Зүгээр сонсож бай л даа. Америкт зөндөө олон цагаан, эрэгтэй ерөнхийлөгч байсан шдээ. Энэ нь бяцхан цагаан хөвгүүдэд Америкийг удирдаж болно гэсэн найдвар өгч байгаа юм. Энэ гоё шдээ. Тэгж байтал Барак Обама иржээ. Тийм ээ. Тэр бяцхан хар хөвгүүдэд итгэл найдвар өгсөн юм. Тэд ч гэсэн улсыг манлайлж чадах юм байна гэж бодсон. Тэгтэл дараа нь Трамп. Бод доо. Анхны улбар шар ерөнхийлөгч. Гоё биз дээ? Би лав энийг жинхэнэ олон талт байдал гэж хэлнэ. Трамп бол жижиг тосгонд муужгайн хөл хугалж явдаг бяцхан хөвгүүдэд найдвар төрүүлж байна. “Та нар ч гэсэн нэг л өдөр энэ улсыг манлайлах гаж этгээд болж чадна” Гоё биз дээ? Нээрээ гоё. Америк улс одоо ялгаварлагч болсон учраас манай найзууд, гэр бүлийнхэн санаа зовж байгаа юм. Тэнд ялгаварлал ихтэй. Канадад бол байхгүй. Гэхдээ би ойлгож байна. Канадад бид хүнийг хайрцаглах дургүй. Бид бүгдээрээ л канадчууд, тийм биз? Гоё байхгүй юу. Энд ирэхээрээ би өөрийгөө холимог, хос угсаатны буюу нигери цустай, франц цустай, англи цустай, тэгээд бас тачаангуй. Тийм биз? Ингэж хэлэхэд бүгд хүлээж авна. “Тийм ээ, алаад өг. Чи бол бүх эмэгтэй. Алаад өг”. Харин Америкт очоод “Аан би хос угсаатай, тал франц, тал англи” гэхээр тэд “Үгүй, чи хар._ Багаа сонгоорой. Багаа сонгох хэрэгтэй” гэж байгаа юм. Тэгэхээр их сонин байгаа биз дээ? Би хар болсон. Үү ёстой... Баярлалаа. Гэр бүлийнхэндээ бүгдэд нь талархмаар байна. Ойрд ер нь гоё байгаа. Би бол харуудын багт байгаа. Хэрвээ сонголт байвал шүү дээ. Цагаанууд та нарт бол сонголт байхгүй л дээ. Хэрвээ сонголт байсан бол... харуудын багийг сонго. Тэднийх хамгийн шилдэг нь. Тийм ээ. Яагаад гэвэл бод л доо. Өнөө орой гадуур гарлаа, толгой дээрээ гутал тохсон галзуу хар хүн тааралдлаа. Хоёр долоо хоногийн дараа Гэп дээр “Гутлан малгай” гээд гарчихна. Бид ийм л нөлөөтэй байхгүй юу. Мэдээж асуудал байгаа л даа. Америкт байгаа хар хүний хувьд тогтолцооны ялгаварлал байна, цагдаагийн хэрцгийлэл, Тайлер Пэрригийн кино зэрэг юмс байгаа. Хэцүү байгаа. Бүгд л бодит асуудал. Гэхдээ сайн тал бас бий. Манай багт хар эрчүүд байгаа шүү дээ. Энэ охин миний хэлснийг ойлгоод байна даа. Бас хамгийн сүүлд, хамгийн чухал нь, ялангуяа миний хувьд хамгийн чухал нь харууд үрчийдэггүй. Би 73 настай. Баярлалаа. Нэгэнт л би ийм арьстай Америкт очоод шалтгаангүй баривчлагдах магадлал ямар ч цагаан арьстнаас хамаагүй илүү байх юм бол би цагдаагийн бүртгэл дээр гоё гармаар байна шдээ. Тэнд амьдрахад гоё. Сая нэг залуутай нийлсэн. Тэр цагаан арьстан. Тэгэхээр яахав... бид хоёр сая сүй тавьсан. Тэр надтай сүй тавьсан. Бид хоёр сүй тавилаа. Саяхан сүй тавьсан. Их гоё шдээ. Гоонийн үдэшлэгээ би Лас Вегаст очиж хийсээн. Хүмүүс тэгдэг шдээ “Вегаст болсон юм Вегастаа л үлддэг” гээд л. Би бол “Минесоттагийн нэг мангар залуу аварга гитараас мөстэй цагаан архи ууж байхыг харах сонирхол надад алга” л гэж хэлнэ. Би зөв сонголтоо хийсэн. Бид “Доороос ниргэх аянга” гэдэг шоу үзлээ. Та нар үзэж байсан уу? Их гоё шдээ. Үзээгүй хүн байвал хэлээд өгье. Гоё эрчүүдтэй. Ер нь бол тайчигчид л даа. Гэхдээ зүгээр тайчих үзүүлбэр биш ээ. Зүгээр бүхэл бүтэн шоу. Тусгай дэглэлттэй. Гал мал цацраад л, доодхынхоо үсийг шатааж байгаа юм чинь. Тэрийг эмэгтэй хүн эзэмшиж ажиллуулдаг. Тэгэхэд би бодсон “Би энэ л феминизмийн төлөө тэмцэж байгаа юм байна”. Заавал хүнийг обьект болгох гээд байгаа бол эмэгтэй хүний өнцгөөс тэгмээр байна шдээ. Би тэгж л хэлнэ. Тэгээд бид гадаа гарлаа, баахан залуучууд, янз бүрийн гарал угсаатай. Үзэгчдийн дотор ч янз бүрийн эмэгтэйчүүд байгаа. Тэгээд гэрэл унтарсан даруйд бүх хүн амьтан болж хувирч байгаа юм. .... Өөр хаана ч тэгж хөгжөөн дэмждэггүй биз дээ? Тэр залуучуудаас хамгийн алдартай нь урт үсээ ардаа боочихсон, ийм урт сахалтай, тэгсэн мөртлөө өгзгөө хусчихсан, тэгээд хусахаар гардаг жижиг батганууд нь гарчихсан. Тэрийгээ сайхан тослоод тэр дээр алж байгаа юм чинь. Бид өөртөө итгэлтэй байдалд нь л алга ташсан. Хэтэрхий чанга орилбол тэр ширээн дээр чинь ирээд яг нэг л хөдөлгөөнөө хийнэ. Хаана ч очсон адилхан. Тийм ээ. Таазаа хөдөлгөлөө, хөдөлгөлөө, шодойгоор цохилоо, болоо. Цохиулаад хөхөрчихсөн нүдтэй охид “Гоё байлаа шүү” Би тэр бүх юмыг огт сонирхохгүй байсан. Тэгж байтал нэг тэмцээн болов. Гурван хүн гараад ир гэж байна. Би гараа өргөсөн. Би аймаар шартай бас адтай учраас гараад очлоо. “За гараад ирээрэй. Гарч ирээд таван секунд хуурамч дур тавилт үзүүл” гэж байна шүү. Би дотроо “Жинхэнэ байхгүй нь ойлгомжтой л доо”. Тэр сандал дээр суучхаад жинхэнээсээ “тавиарай, тавиарай” гэдэг эмэгтэй байхгүй шдээ. “Зураг авахгүй шүү. Ингэхэд тавина гэж яадаг юм? Мэддэг хүн байна уу?” Гэтэл би яах ч аргагүй шартай хүн байдаг. Тэгээд би шал өөр юм хийе гэж бодсон. Тэгээд би тайзан дээр гараад эхний хоёр секундэд “Үү, тийм ээ, үү” гэснээ дарай нь жинхэнэ балай юм болгосон “Үү, сад сад сад сад сад сад”. Эмэгтэйчүүд бүгд босоод “Тийм ээ” гээд л, би бүр давраад “Май, сад сад сад сад”, нөгөөдүүл чинь бүр “Тийм ээ”. Тэгж л би Доороос ниргэх аянга гэдэг малгайтай болсон юм даа. Маш их баярлалаа. Айша Алфа байлаа. Баярлалаа.

БИЧИГ: АЙША АЛФА

Трэ:      Манай дараагийн оролцогч бол маргаантай сэдвээс дөлдөг хүн биш. Зарим нь тэрнийг хүйсээр ялгаварлагч, зарим нь тэрнийг арьс өнгөөр ялгаварлагч гэдэг. Харин би тэрнийг Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч гэдэг.

БИЧИГ: ДОНАЛД ЖУНИОР ТРАМП

Дон:      Ваав. Ёстой итгэмээргүй байна шүү. Ёстой итгэмээргүй байна. Бен Карсон надад Зүгээр л инээе нэвтрүүлгийн Гала тоглолтод оролцохыг урьсан нь нэр төрийн хэрэг байна. Тэр... Өршөөгөөрэй. Тэр... зүгээр ч нэг сохор тархины мэс засалч, ажилдаа муу тачаангуй нарийн бичиг биш, тэр бас хөгжилтэй хүн. Жинхэнэ тал бүрийн авьяастай. Бүгдээрээ сайн уу? Энд Канадад ирэхэд ёстой гайхалтай байна. Ямар олон Канад хүн намайг үзэхээр ирснийг хараач. Энд хэдэн канад байна? Хэд байна? Ёстой эелдэг хүмүүс. Ёстой эелдэг. Ёстой эелдэг. Канадчууд, сайн канадчууд, агуу канадчууд өнөөдөр иржээ. Манай улсад санаа тавьж байдаг канадчууд, Канадыг дахин Америк болгож байгаа хүмүүс. Энэ хийх ёстой ажил шүү. Хийх ёстой ажил. Мөн энд олон америк хүн ирсэн байгааг би мэдэж байна. Энд хэдэн америк хүн байна? Тэд айж байна. Айж байгаа. Амаа тат. Айж байгаа. Тэд өөрсдийгөө илэрхийлэхээс айж байна. Цөллөгт явж аргаа барсан америкийн иргэд Агуу Цагаан Умардад айдас хүйдэстэй амьдарсаар уджээ. Би энийг хэлэх дуртай. Ялангуяа цагаан гэдэг нь. Агуу Цагаан Умард. Та нар Путины тухай яримаар байна уу? Путины тухай ярих уу? Нууц уулзалтын тухай хүн болгон мэдмээр байна гэх юм. Гэтэл нууц биш шүү дээ. Энэ нууц юм биш. Бид хоёр цаг уулзсан. Тэр бол нууц уулзалт байсан. Тэгээд л болоо. Бид хоёр хөгжилтэй байсан. Путин надад булчингаа бариулсан. Ёстой булиа юм билээ. Том эрэгтэй булчин, том хүчтэй залуу. Том хүчтэй залуу. Би иллэг хийж өгмөөр байна. Тэр үнэхээр адуу шиг булчинтай юм билээ. Тэр зургийг харсан уу? Тэрэн дээр морь Путиныг унасан бол болох байсан. Тийм л хүчтэй залуу. Ёстой хүчтэй. Хүчтэй болохоор нь би хайрладаг. Би чамд хайртай. Сайн байна уу? Тэр миний хүссэн бүх чихэртэй овьёосыг өгсөн. Бүгдийг нь шүү. Хэн ч намайг тэгж эрхлүүлдэггүй. Мелани бол бүр ч үгүй. Би Капитан Кранч, Коко Пэбэлс хоёрыг зэрэг идсэн. Та нар хольж идэж үзсэн үү? Хоёуланг шүү, хүмүүс ээ. Хоёуланг нь. Та нар надаас тийм амар салахгүй дээ. Би бол асар гүн үндэстэй зэрлэг ургамал. Намайг шатааж болно, намайг хөлдөөж болно. Намайг таслах гэж оролдсон ч болно. Сүлбээр зүүгээр миний үндсийг хатгах гэж оролдсон ч болно. Гэхдээ би явахыг хүссэн үедээ л явна, хайрууд аа. Би мөд явахгүй. Тэгээд л болоо. Тэгэхээр манайхаан, нэг юм хий л дээ. Би лав канад хүн байсан бол, яг одоо довтолно. Маш их баярлалаа. Бид Америкийг дахин агуу болгоно.

Трэ:      Монреаль! Энэ үдэш хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Торонтогоос ирсэнд баярлалаа. Америкаас ирсэнд баярлалаа. Хаанаас ч ирсэн байсан баярлалаа. Надад сайхан байлаа. Та нарт бас гоё байсан гэж найдаж байна. Дахин уулзана гэж найдаж байна. Бүгд сайхан амраарай. Баярлалаа.

Back to episodes Go home