БИЧИГЭР: Дараах хөтөлбөрт насанд хүрэгчдийн сэдэв агуулга, бүдүүлэг үг хэллэг орсон болно. Хяналт тавина уу.
БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ
БИЧИГ: ТИФФАНИ ХАДИШ
Эр: Хатагтай ноёд оо. Энэ үдшийн хөтлөгчөөр 2018 оны Эмми шагналт, хүн бүгдийн хайртай Тиффани Хадишийг угтан авна уу.
Тиф: Та нар бэлэн болжээ. Юу байна, Монреалийнхаан? Энд ирснээс хойш жаргаж байгаагаа би заавал хэлмээр байна. Яасан гоё хот вэ? Танай хот гоё юм аа.
БИЧИГ: ТИФФАНИ ХАДИШ
Тиф: Гадуур алхахад гоё юм байна. Гадуур алхаж байхад эрчүүд надтай юм ярих гээд л. Тэд францаар ярьж байгаа юм. Надад франц хэл маш тачаангуй. Сонсохоор л хамаг юм нороод л... бонжуа... мадмузел... Би франц хэл мэдэхгүй. А үсэг ч мэдэхгүй. Миний франц хэл үнэхээр муу. Гэтэл буцаад юм хэлмээр байдаг. Нөгөөх чинь ёстой... Би сандраад “Путийн идэх үү?” л гэсэн дээ. Хамаг сэтгэл хөдөлчихлөө. Хар арьст эмэгтэйчүүд энтертаймент, спортын салбарт ихийг хийж байна аа. Бас улс төрд, хайр сэтгэлд ч гэсэн. Та жаахан бараан хүн бол яг л зөв цагтаа төрж. Манайхан алж байна шдээ. Жишээ нь Меган Марклыг хар л даа. Меган... ёстой л манай охин доо. Тэр над шиг дошноос гаралтай мөртлөө ханхүүтэй гэрлэлээ. Зүгээр нэг үсээ буржийлгаад өөрийгөө ханхүү гэчихсэн дошний банди биш шүү. Жинхэнэ ханхүүтэй гэрлэсэн байгаам даа. Нөхөр нь бараг Англид байдаг тэгш шүдтэй ганц хүн байх. Ойлгож байна уу? Ёндоо байхгүй юу. Ёндоо. Би хараад мөрөөддөг. Тэр нөхрөө дагуулж Канадад ирж магадгүй. Тийм болохоор би нэг хэсэгтээ энд байна. Би ч гэсэн ханхүүг хүсэж байна. За больё, шууд хааныг хүсэж байна. Би хаантай гэрлэмээр байгаа учраас би ойрд мэдээ маш анхааралтай үзэж байгаа. Тэгээд танай залуу, танай ерөнхий сайдыг харлаа. Ямар сайхан залуу вэ? Ёстой гоё залуу. Нэр нь хүртэл Жастин Трубердоу. Ёстой дажгүй. Хүмүүсийн цээж нүцгэн зургийг авдаг гэсэн шдээ. Би ч гэсэн авахуулмаар л байна. Тэр супер царайлаг. Би ёстой... Жастин Трубердоугийн тухай ганц л юм хэлье. Тэр эхнэртэй л дээ. Гэхдээ би тэрний бяцхан Моника Лювински болохоос татгалзахгүй. Бас би амаа хамхина. Хүмүүс намайг хэл амтай гэдэг л дээ. Гэхдээ би үнэндээ тийм чалчаа хүн биш. Би хамаг юмаа яриад байдаггүй. Би өөрт хамаатай юмаа л ярьдаг. Тийм болохоор одоо хэлчихье. Би Трубедоутай нийлбэл, за за би тэрнийг зүгээр ЖэйТи гэж нэрлэлээ. Зүгээр л ЖэйТи. Миний франц хэл муу. Би нэрийг нь ёстой сүйд хийж байх шиг байна. Та нар шиг хэлж чадахгүй. Яаж дууддаг юм бэ? Трүдо, Трү, Трү, Трү, Трүдөү. Жинхэнэ мөнгө гэдэг шиг Трү Дөү. Трү Дөү. Гэхдээ би ЖэйТи гэж нэрлэнэ. Тэр улс төрд тачаангуй чанарыг авчирч байгаа. Миний хувцас арай бариу байна уу? Яагаад ийм бариу хувцас өмссөн бэ гэхээр, өгзөгний махаа нуруу руугаа оруулаад, бүр дээшээ хөх рүүгээ оруулах гэсэн юм. Яагаад гэвэл би хөхгүй эмэгтэй л дээ. Тэгэхээр өгзөгний махаа ингээд... дээшээ шахаж гаргаж ирээд доогуур нь скочидсон. Энэ хавиар нэл скоч. Хоёр талаас нь наагаад... миний цээжийг үнэрлэвэл унгас үнэртэх болно. Тийм ээ. Танай ерөнхий сайд гоё залуу. Би ерөнхий сайд гэж юу гэсэн үг болохыг мэдээгүй. Ямар утгатайг нь анх ерөөсөө мэддэггүй байсан юм. Би зүгээр л номер нэг сайд, яг л Жойл Остин, ТиДи Жэйкс, бас Фаракан сайд шиг гэж бодсон. Хүмүүс Ням гаргийн сүмээс өмнө бүгд тэрэн рүү номлолоо явуулаад, тэр харж байгаад нэгийг нь сонгоод “За энийг уншъя” гэдэг юм байх гэж бодсон. Бүх сайд нарын шилдэг, номер нэг сайд нь юм байх гэж би бодсон. Тэгсэн чинь манай эмээ хэлж байна. Наадах чинь ерөнхийлөгч гэсэн үг гэнэ ээ. Тэгэхээр нь би “Аан, бүх хаадын ерөнхийлөгч юм байна” гэж бодсон. Надад яагаад таалагддаг вэ гэхээр тэр нэг тийм ганган, бас амьдрал мэддэг царайтай. Тэр бас гангстэр, маяглаад байдаггүй. Трамп тэрнийг баахан муулж ярьсан шдээ. Юу юу ч гэлээ, хууран мэхлэгч, сул дорой гээд баахан юм хэлэхээр нь би “Нээрээ юу?” гээд гайхсан. Хууран мэхлэгч гэнэ үү? Бод доо. Трамп Трүдөүг худалч, сул дорой гэнэ. Тэгж хэлчхээд өөрөө малын үс зүүгээд явж байж болох уу? Худалч гэнэ шүү. Гэтэл өөрөө улбар шар арьстай. Жинхэнэ арьс тийм байх уу? Улбар шар өнгөтэй арьс гэж байдаггүй юм. Би цагаан хүн олныг харсан. Наранд яадгийг нь ч харсан. Улаан болчихдог юм. Та нар наранд түлэгдэхээрээ улаан болдог шдээ. Улаанаас улбар шар болохыг би харж байгаагүй. Эхлээд улаан, тэгээд цайвар бор, тэгээд буцаад цагаан болдог. Яг л тэгдэг. Улбар шар арьс яаж үүсдгийг би мэдэхгүй. Харь гаргийн хүн шиг санагддаг. Харь гаргийн хүн Америкийг удирдаж байна даа. Улбар шар харь гаргийн хүн. Би айж байна. Хэдэн зуун жилийн өмнө манай өвөг дээдэст ямар байсныг ойлгож байна. Та нар анзаардаг уу үгүй юу. Гэхдээ эрт дээр үед маш олон хар арьстнууд, хорионд байсан юм. Тэдэнд их л хэцүү юмс тохиолдож байсан. Яг л өнөө цаг шиг. Дээр үед олон муу юм болж, хар арьстнууд ихээр айж байлаа. Тэгээд тэд нүүсэн, хойд зүгт явсан. Канадад ирсэн. Та нарын харуудыг зөвшөөрсөн чинь бидэнд их нэмэр болсон шүү. Тиймээс одоо та нарын дунд харууд байдаг. Тэгсний ачаар Дрэйк гарч ирсэн. Тиймээс би талархана. Би талархдаг. Өнөөдөр хэдүүлээ сайхан зугаацна. Өнөөдрийн миний зорилго бол, энд байгаа хүн нэг бүрийг өмдөндөө жаахан дусаатал нь инээлгэх юм. За, бэлэн үү, хатагтай ноёд оо. За, гоё байя л даа. Энэ үдэш танай хөтлөгч Тиффани Хадиш байлаа. Хэдүүлээ ёстой үзүүлээд өгнө өө. Миний дараа гарах зочин бол Дэф Комеди Жэмд оролцож байсан цорын ганц Британи гоцлол шогч. Энэ нь Англид бол Креншо-гоос хагас хар гүнжтэй болохоос өмнө том үйл явдал байсан юм. За, ингээд миний сайн найз Жина Яшерег дуу шуутай угтаарай.
Жина: Тийм ээ. Тийм ээ. За, юу байцгаана аа, Монреалийнхаан? Бонжуах. Комо саваах. Би найз бүсгүйтэйгээ Нью-Йоркод амьдардаг.
БИЧИГ: ЖИНА ЯШЕРЕ
Жина: Тийм ээ, би лесби. Африк ээждээ энэ тухай хэлэхэд ёстой эвгүй юм болж билээ. Манай ээж Нигери хүн. Хүүхдүүдээ амжилттай яваасай гэж хүсдэг. Намайг эмч болгох гэж байсан. Гэтэл би инженер болсон. Тэгэхэд ээж “За за, сайн байна. Болно шдээ” гэсэн. Яг хэдхэн мэргэжлээс л сонгох ёстой болдог. Африк гэр бүлд мэргэжлийн сонголт маш бага. Эмч, хуульч, инженер, удмын гутамшиг. Ийм л хэдэн... Тэгээд би инженер боллоо. Тэгэхэд ээж “Инженер үү? Сайн л байна. Жагсаалтад байгаа юм байна” Тэгээд би инженерийн ажлаа орхиод гоцлол шогч болсон. Ээж сайнаар хүлээж авахгүй нь ойлгомжтой. Мэдээж шүү дээ. Тэгээд би ер нь нэгэнт ам нээснийх уушги нээе гэж бодсон доо. Ёстой хэцүү юм болсон. “Айн? Чи юу яриад байгаан? Миний охин гэй салбадай гэж чи хэлээд байна уу?” За за. Одоо тэгээд найз охинтойгоо Нью-Йоркод амьдарч байна. Би хар, миний найз охин хар биш. “Ямар ээж ирж харах юм биш, Би Нью-Йоркод байгаа юм чинь” гэж би бодсон. Гэтэл хамт байгаад нэг жил болсны дараа манай найз охин “Ингэхэд байна аа, би танай ээжтэй уулзъя” гэхээр нь би “Новш гэж... За за. Зул сараар очъё. Зул сараар Лондон явъя. Манай ээжтэй уулзахад хоёр дүрмийг дагах хэрэгтэй. Нэгдүгээр дүрэм, манай ээж нигери хүн. Тэр зөвхөн бусад нигери хүмүүстэй л гадуур гардаг. Тэр бусад хар хүмүүст хүртэл дургүй. Гэтэл чи байгаагаа хар даа? Тиймээс, манай ээжтэй уулзлаа, “Сайн байна уу, хатагтай Яшере” гэхэд ээж хариу мэнд мэдэж байвал чи ялсан гэсэн үг. Цаашаа давшаад бай. Энэ нэгдүгээр дүрэм. Хоёрдугаар дүрэм, миний ээжийн биед хүрнэ гэж санахын ч хэрэггүй. Битгий тэвэр, оролдохын ч хэрэггүй. Манай найз охин Нина тэврэлдэх дуртай. Тийм ээ, Нина гэдэг балай нэртэй. Миний найз охин тэврэлдэх дуртай. Байнга тэвэрдэг. Африкийн яг нэг үеийн хүмүүс тэврэлддэггүй, үнсэлддэггүй. Бие хаагаар хүрэлцэнэ гэсэн юм байдаггүй. Би одоо санадаг юм. Ээж дээр очоод “Та бидэнд хайртай юу?” Гэтэл ингэж хариулсан гэж бурхнаар андгайлъя. “Би бүх хүүхэддээ дуртай.” Бид хоёр зул сараар Лондон руу нислээ. Манай ах эгч, дүү нар бүгдээрээ нэг том байшинд амьдардаг. Ээж урд өрөөнд суучихсан, гэр бүлийн гол хүн шүү дээ. Хаан хатан аятай. Бид хоёр орлоо. “Зул сарын мэнд ээж ээ. Ээж ээ, энэ бол Нина. Нина, энэ манай ээж.” гэтэл Нина ингэж байгаа юм. “Сайн байна уу, хатагтай Яшере.” ... Би хэдэн юм тодорхой хэлчихье. Нигери соёлд, настай хүнтэй уулзахдаа, настай хүний өмнө ирэхдээ эмэгтэй хүн бол ингэж бохирч хүндэтгэл үзүүлдэг бол эрчүүд бол бүр суниах хэрэгтэй. Гэтэл би чинь Английн Лондонд төрж өссөн хүн. Би хэзээ ч тэгж байгаагүй. Бидний хэн нь ч тэгж байгаагүй. Англид байгаа африк хүүхдийн хувьд би хүн болгоныг ах эгч гэж дуудаж хүндлэл үзүүлдэг байсан. Насанд хүрсэн ямар ч хүнийг сайн уу ах аа, сайн уу эгч ээ гэдэг. Сайн уу эгч ээ, сайн уу ах аа. Хамаатан байна уу үгүй юу хамаагүй. Ээжийн мах авдаг махны дэлгүүрийн нядлагч байсан ч хамаагүй. Сайн уу, махын ах аа. Сайн уу махны эгч ээ. Ахмад хүмүүсийг хэзээ ч нэрээр нь дуудаж байгаагүй. Яг үнэндээ би өчигдөр л ээжийнхээ нэрийг мэдсэн. Ийм л байсан юм. Би хэзээ ч тэгж бохирдоггүй байсан. Гэтэл Нина... бүх юмыг Гүүглддэг болохоор, Хэрхэн нигери эцэг эхчүүдийг баярлуулах вэ цэг комоор ороод... ингэж байгаа юм. Тэгэхэд манай ээж... мммхм. “Энэ цагаан арьстан эмэгтэй чамаас дээр нигери байгаа биз дээ? Хараач. Хар гэж байна.” Тэгээд бид хоёр орлоо. Нина байхгүй болчхоор нь хайгаад явлаа. Тэгтэл Нина ээж хоёр урд өрөөнд нигери кино үзэж байдаг байгаа. Би хүртэл ээжтэйгээ нигери кино үзэж байгаагүй. Яагаад гэвэл манай ээж бүх юман дээр ярьдаг. Яг ингэнэ. “Нина, хар даа. Хар л даа. Энэ нь энэ дээр хараал хийнэ. Нөгөөх нь үхнэ. Тэгснээ амилна. Тэгээд нөгөөх нь үхнэ. Тэр нь бас амилна. Тэгээд нөгөөх нь үхнэ. Тэгээд дахиад амилна.” Орой боллоо, явах боллоо. Хүмүүс явж байна. Бүгд урд хаалгаар гарч явахдаа ээжтэй салах ёс гүйцэтгэж байна. Нина дүрмээ мартсан. Нина хоёрдугаар дүрмийг мартчихсан. Харин тийм. Тэр тэврэхээр ойртлоо. Бид нар бүгдээрээ, ах дүү нар бүгдээрээ... Тэгтэл ээж өөдөөс нь өндийгөөд, Нинаг тэвэрсэн юм даа. Би галзуурах шахсан. Би “Ээж, энэ чинь танихгүй хүн шдээ. Танихгүй хүн аюултай. Та энэ балай авгайг танихгүй шдээ” Та нар гоё шүү. Маш их баярлалаа.
Тиф: Манай дараагийн гоцлол шогчийг “Би хөөрхөн байна” бас “Яана аа энэ залууг” хэмээх Эми Шумерийн киноноос харж болно. Фил Хэнлиг угтан авна уу.
Фил: Сайн уу? Нутагтаа ирэхэд сайхан байна. Би Канадаас Нэгдсэн улс руу цагаачилж байсан юм. Би Америкт талархлын баяр тэмдэглэв ээ. Канад хүн Америкт талархлын баяр тэмдэглэх ёстой балай шдээ. Яагаад гэвэл зоог барих ихэнх хугацаанд “Канадад талархлын баяр тэмдэглэдэг үү” гэдэг асуултад л хариулаад таардаг. Яваандаа жаахан доромжлол шиг санагдаж эхэлдэг. “Канадад талархаад байх юм байдаг юм уу?” гэж байгаа юм шиг. Уг нь хариулахгүй гэж бодох боловч толгойд яах аргагүй “Үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ” гэж орж ирдэг. Бас бууны хяналт. Нэг америк найз маань надаас асууж байна. 7-р сарын 4-нийг Канадад тэмдэглэдэг үү гэнэ ээ. Би юу гэж хариулахаа ч мэдээгүй. “Манай зээгийн төрсөн өдрийг танай гэр бүл тэмдэглэдэг үү” гэж л хэлсэн дээ. Би асар хүнд дислексик өвчтэй хүн л дээ. Дислэкси бага байхад мэдэгддэггүй гэдэг нь хамгийн хэцүү. Би цэцэрлэгтээ маш онц сурсан. Тэгээд нэгдүгээр ангид ороход хүүхдүүд бүгд уншиж бичиж эхэллээ. Гэтэл би... цонхоор ширтэж байхад л 10 жил өнгөрчихсөн. Гэхдээ... Зургаа, би зургаан настайдаа уншиж чадахгүйгээ мэдсэн. Ийм балчир насандаа ирээдүйн тухай муу мэдээ сонсох ямар гээч? “Бацаан аа, нааш ир дээ. Чи оюуны хомстолтой мөрийтэй тоглоомчин болох магадлалтай юм байна шүү.” Тэгээд “Магадлал нь хэд байх уу?”. Гуравдугаар ангид хамгийн хэцүү байлаа. Учир нь манай багш хөгшин, Дислекси бий болохоос ч өмнө багшийн сургууль төгссөн. Тийм өвчин байдгийг ч мэдэхгүй. Зүгээр л анхаарал татахын тулд зохиосон зүйл гэж тэр боддог байлаа. Цавуулгийн харшил шиг. Багш аав ээж хоёрт намайг тэнэг гэж хэлсэн. Аав намайг аргадаж байгаа юм. “Чи багшаасаа ухаантай болохоор л тэр”. Хариуцлагагүй эцэг эхийн үйлдэл шүү дээ. Бичиг үсэггүй, хэтэрхий өөртөө итгэлтэй хүүхэд бий болгох ямар олиг байхав дээ. Багш нар “Антарктид гэдгийг ингэж бичнэ” гэхээр нь би “Минийхээр бол наадах чинь биш. Яг үнэндээ багш аа. Би энэний чинь зарим үсгийг мэдэхгүй юм байна” Тэр багшийг авхай гэж авгайлдаг байлаа. Намайг бага байхад эмэгтэй багш ганц бие байвал “Авхай” гэж дууддаг байлаа. Энэ бол хүүхдэд дэндүү ихэдсэн мэдээлэл шүү дээ. Өөрөө өвчтэй яая гэж байдаг, тэрний болзооны асуудалд санаа зовох хэрэгтэй байдаг. Бас хүйсээр ялгаварлаж байгаа биз дээ? Эрэгтэй багш ганц бие байвал өөрөөр дуудахгүй шдээ. Хүүхдүүд яахав гэй гэж бодох байх л даа. Гэхдээ одоо тийм юм болохгүй. Одоо бол гэй сурган хүмүүжүүлэгч гэдгээ ил тод хэлж болдог болсон. Одоо стереотип гэж байхгүй. Зүгээр л жирийн жүжгийн багш шиг л хандана. Нэг удаа ааш муутай авхай намайг ангийн бүх сурагчдын өмнө зогсоолоо. “Уншиж чадахгүй бол том хүн болоод яаж амьдрахаа бүгдэд нь ярьж өг” гэнэ ээ. Толгойд гэнэт нэг бодол ороод ирлээ. Би шударга л байсан. “Хэцүү байх болно. Орой болгон ганцаараа хоол идэх шиг л байна байх даа, авхай.” Манай найзууд ахлах сургуулиа төгсөөд коллежид орлоо. Харин би загвар өмсөгч болсон. Хүмүүс надад итгэхгүй байхаар би хэлдэг юм. Геройны охин гэдэг юм байсан шдээ. Би хараад... “Болох юм аа”. Би геройны охидын тухай анх сонсож байснаа санадаг. “Хар тамхи хэрэглэдэг юм шиг царайтай залууг загвар өмсөгчөөр авна” гэсэн байхаар нь би бодсон “Шиг царайтай? Би жинхэнээсээ хэрэглээд өгье”. Би хүчил хэрэглэдэг байсан. Үхтлээ харамсдаг даа. Хэзээ нэгэн цагт би хүүхэдтэй болно. Тэднийгээ суулгаж байгаад “Миний амьдралд тохиосон хоёр дахь сайхан зүйл” гэдгийг би яаж тайлбарлах уу? Нэг удаа, найзуудаараа хүчил хэрэглэчихсэн байхдаа нэг юм бодож олсон. “Ээжийнхээ усны хувцсыг өмсөөд үдэшлэгт очвол гоё юм биш үү” гэж бодсон. Тэгэхэд миний бие хаа хөгжөөгүй байсан шүү. Би нэг тийм эмэгтэйлэг, турьхан байсан. Тэгээд найзууд ээжийнхээ усны хувцсыг өмслөө. Ёстой марзан. Доогуураа товойгоод л, үс нь арзайгаад л. Би ээжийнхээ хувцсыг өмслөө. Би гуалиг, бас тэмээн тавхайтай болсон. Уур амьсгал хувьсхийгээд л явчхав. Шулуун чиг хандлагатай найман залуу хамаг юмандаа эргэлзэж эхлэхэд тэгнэ шүү дээ. Хүмүүс надаас “Хүчил хэрэглэхээр юм ухаарч ойлгодог уу?” гэж асуудаг. Тийм ээ. Найзууд маань намайг ташмаар болж байгааг би ойлгосон. Би америк найздаа энэ тухай хэллээ. Тэгтэл намайг их л гоочилж харж байна. “Канад өсвөрийнхөн хачин юм аа” гэнэ ээ. Би ч өөрийгөө өмөөрмөөр санагдаад нэг юм хэлье гэж бодоод “Яахав, бид 7 сарын 4-нийг тэгж тэмдэглэдэг” гэсэн дээ. Бүгдэд чинь маш их баярлалаа. Баярлалаа.
Тиф: Би өөртөө шинэ уух юм хийж авсан. Энэ удаад жимсгэнэ хийсэн. Гүзээлзгэнэ, нэрс, гэхдээ ихэнх нь цагаан архи хэвээрээ байгаа. Өнөө орой ёндоорно оо.
БИЧИГ: ТИФФАНИ ХАДИШ
Тиф: Нээрээ шүү, өнөө орой ёндоорно. Хүсэн хүлээсэн орой. Танай найз охин уу? Үгүй юу? Ганц бие үү? Чи охидод дуртай юу? Орчин үед асуух хэрэгтэй болсон шдээ. Чи хэдэн нялх ээжтэйв? Нэг ч нялх ээж байхгүй юм уу? Юун сайн юм бэ? Ашгүй дээ. Хэдэн хүүхэдтэй вэ? Байхгүй юу? Сайн байна. Бас асуух хэрэгтэй шдээ. Эрчүүд чинь “Би нялх ээжгүй, гэхдээ эхнэртэй” гэдэг болсон. Эхнэртэй юм биш биз дээ? Нөхөртэй юм уу? Тэгвэл ажилтай юу? Би эрчүүдээс ийм л юм асуудаг даа. Дахиад ганц асуулт асууя. Санхүүгийн оноо хэд вэ? Төгс гэнэ ээ? Ямрыг төгс гэдэг юм? Тоогоор хэл дээ. Хэдийн тоог төгс гэдэг юм? Хэд юм бэ? Төгс гэдэг нь хэд юм? Хэд байхаар төгс болдог юм бэ? Айн? Мэдэхгүй байна шдээ. Улаан цайм худлаа хэлсэн байна шдээ. Тэгэхээр чи сайн нөхөр болох юм байна. Чи канад уу? Гоё юм аа. Хувьдаа байшинтай юу? Аав ээжтэйгээ амьдардаг уу? Тусдаа юм уу? Орон сууц уу? Байшин уу? Орон сууц аа? Тэгэхээр гэрийн юм хум янзалж чаддаггүй гэсэн үг байх нь._ Эр хүнийг шинжих амар биш шүү. Гэхдээ надад зугаатай байдаг. Манай дараагийн гоцлол шогчийг Америкт үнэ цэнтэй гэх юм бол, канадад ирээд 25 хувиар өссөн гэсэн үг. Миний сайн найз Форчун Феймстэрийг угтан авна уу.
БИЧИГ: ФОРЧУН ФЕЙМСТЕР
Фор: Юу байцгаана аа, Монреалийнхаан. Ёстой гоё шүү. Сүүлийн үед бага насныхаа талаар их бодох боллоо. Би 4 килограм 700 грам төрсөн. Би том нярай байснаараа онгирох гэсэн юм биш. Би төрөхдөө л өлсөж байсан. “Хөх хаана байна?” Одоо ч ялгаагүй дээ. Би нялхаасаа л биерхүү байлаа. Зарим хүмүүс тэгдэг шдээ. Биерхүү хүүхэд байсан гэхээр “Ишш зайлуул даа. Хүүхдүүд дээрэлхдэг байсан уу?” гэдэг. Үгүй. Гоё байсан шдээ. Биерхүү байх гоё байдаг байсан. Яагаад гээч? Хэн ч намайг хулгайлах гэж оролдохгүй. Хэзээ ч. Уг нь намайг хулгайлбал үнэхээр амар байхгүй юу. Би чихэрт дуртай. Нээрээ дуртай байсан. Ганц сникерсийн төлөө яахаас ч буцахгүй хүүхэд байлаа. Би цагаан микро автобусанд суух дуртай. Цонх хэнд хэрэгтэй юм бэ? Надад лав хэрэггүй. Гэтэл хэн ч намайг хулгайлаагүй. Хүүхэд хулгайлагчид царай хардаг юм билээ л дээ. Би тэрийг нь мэдээгүй. “Муу Санта” киноны бүдүүн жаал шиг хүүхдийг сонирхдоггүй байсан юм билээ. “Үгүй, баярлалаа”. Нэг удаа ээж маань намайг сургуулиас авахаа мартчихлаа. Би 10 настай байсан. Би багш нар дээрээ очоод “Багш аа... ээж намайг сургуулиас авахаа мартчихлаа” гэсэн чинь багш “Өө тийм үү? Зүгээр алхаад харьчхаач.” Тэгэхээр нь би “Алхаж харь аа? Аюултай биш юм уу?” гэсэн чинь багш ... “Чамд бол зүгээр ээ. Чи чадна.”, “Айн?” Тэгээд яваандаа жигнэмэгтэй тоглоомыг нь тоглох гэж охидын скаутад орлоо. Танайд охидын гайд гэж нэрлэдэг байх аа? Манайд охидын скаут гэдэг. Энэ их асуудалтай нэр л дээ. “Тэд өөрсдийгөө охидын скаут гэж байхад охидыг скауталж байгаа ганц хүн нь би байна шдээ. Ойлгохгүй байна” гэсэн чинь тэд “Чи зөвхөн жигнэмэгний улиралд ирдэг шдээ” гэнэ ээ. Тэгэхээр нь би “Битгий юм асуугаад бай” гэсэн. Манай ах хөвгүүдийн скаутад байлаа. Тэнд бол ширүүн юм болдог байлаа. Тэдэнд ганц өндөг, ганц хайрцаг шүдэнз өгөөд уулын орой дээр хаячихна. Тэгээд салааны дарга нь “Гурав хоногийн дараа уулзъя, за юу? Буга агнаад авчраарай”. За, мэдэж байна аа. “Адилхан шдээ. Охидын скаут ч гэсэн хэцүү. Хүн болгоны авахыг хүсдэг юмыг зарах ямар хэцүү болохыг мэдэх үү? Хүмүүс манай хаалгыг тогшоод байна аа.” Америкт одоо нэг маргаан яваад байгаа. “Охид хөвгүүдийн скаутад ормоор байдаг. Бүгдийг нь нийлүүлж нэг болгоё” гээд л. Нэг юм хэлье. Хөвгүүдийн скаутад нэг ч хэрэгтэй юм заадаггүй. Хүн ууланд төөрөх магадлал хэд байх уу? “Нүцгэн айдастай” гэдэг шоунд ороогүй л бол тийм юм болохгүй. Харин охидын скаутад бидэнд яг хэрэгтэй юм заадаг байсан. Би охидтой ярьж сурсан, айлд хонож сурсан, жигнэмэг идэхийг сурсан, ерөөсөө л яаж лесби байхыг надад заасан байгаа юм. Баярлалаа. Охидын скаут. Яг үнэнийг хэлэхэд шулуун чиг хандлагатай болохоос минь сэргийлсэн ганц юм шодой байсан юм. Ганцхан тэр. Хараад шууд “Үгүй. Энэ л биш шүү” гэж бодсон. Би шулуун эмэгтэйчүүдийг жаахан өрөвдөөд байдаг юм. Хэцүү байлгүй дээ. Та нар банзал өмсөх болно, өсгийтэй гутал өмсөнө, гараар хийж өгнө. Тэнд нэг хүүхэн “Харин тийм ээ. Хэцүү. Гарын шөрмөс татдаг” гэсэн царайтай сууж байна шд. Коллежид нэг залуу надаас хүсэж байсан юм. Би яаж хийхийг мэдэхгүй. Юүтүб гэж гараагүй байсан шүү дээ. Тийм ээ. Юүтүбээс өмнөх үе. Харин одоо гараар хийж өгөхийг сурмаар байвал шууд Юүтүб ороод, “Яаж гараар хийж өгөх вэ” гэж бичихэд л Жессика гэдэг охин гараад ирнэ. “Сайн уу, манайхаан. Намайг Жессика гэдэг. Би та нарт гараар хийж өгөх шилдэг аргыг үзүүлэх болно. Ерөөсөө аравхан хялбар алхам байдаг. Би чамайг сургуулийнхаа хамгийн алдартай охин болгох болно. Сошл медиа дээр намайг дагаарай. Баяртай, балай авгай нар аа.” За за, намайг аз жаргалтай төгсгөл дээр оруулж ирсэнд баярлалаа. Би талархаж байна. Дараа уулзъя. Баяртай.
Тиф: Бэлэн үү, хатагтай ноёд оо. Ингээд дараагийн зочин голцол шогч уу, эсвэл чанартай швед машин уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Аль нь ч байсан яахав. Нэт Вальвог угтан авна уу.
БИЧИГ: НЭТ ВАЛЬВО
Нэт: За за за. Сайн уу, Монреаль. Намайг Нэт гэдэг. Би тэртээ холын Австралиас ирлээ. Зүгээр л инээе тоглолтод анх удаа орж байна. Би сайн мэдээтэй ирсэн шүү, нөхөд өө. Австралид дөнгөж сая гэрлэлтийн тэгш эрхийг баталсан. Тийм ээ. Алив, сонсъё. Оссичуудын төлөө. Баярлалаа. Баярлалаа. Тийм ээ. Би Коуди гэдэг найз залуутай 5 жил болж байна. Гэй хүмүүсийн хувьд 25 жил. Тэгээд байна аа, Муухай нэртэй гоё залуу шүү. Ёстой халуухан. Бас тэр эмч. Би залхтал хэлж байна уу? За тэр яахав. Австраличууд санал хураалтаар гэйчүүдийн эрхийг баталсан. Сонгууль явуулсан гээд бод доо. Маргаан маш удаан, тэмцэлтэй өрнөсөн. Тэгээд сүүлд нь үр дүнг зарлахад өглөөний 10 болж байсан. Лхагва гаргийн шүү. Би бүр сэрүүлэг тавьж боссон, хатагтай ноёд оо. Миний зовлон ямар багадсан биш. За тэр яахав. Өглөөний 10 цагт “Зөвшөөрлөө” гэж зарлахад хүмүүс галзуурах шахсан. Ёстой гоё мөч байлаа. Бидэнд сонголт л хэрэгтэй байгаа юм. Ерөөсөө тэр л чухал. Зүгээр л сонголт. Өглөөний 10 цагт ийм юм болсон. 10:20 боллоо. Ээж над руу зурвас бичиж байна. Тэр өдрийн анхны зурвас. Тэр нь “Сайн байна.” эсвэл “хайртай шүү” эсвэл “бахархаж байна” гэж болно шдээ. Гэтэл үгүй. Ээж ганц л үг бичсэн байсан. Тэр нь юу гээч? “Хэзээ?” Зүгээр л “Хэзээ?” гэсэн байсан. Тэгээд л би гэй эрэгтэйгээс шууд 30 гарсан нөхөргүй хүүхэн болж байгаа юм. 20хон минутийн дотор шүү. Нэг нийгмийн цөөнхөөс нөгөө цөөнх рүү арай л хурдан шилжсэн үү? Хатагтай нар аа, та нарт гүнээ хүндэтгэл үзүүлье. Төрсөн цагаасаа хойш толгой дээрээ “Хэзээ?” гэсэн бичигтэй яаж амьдардгийг чинь ойлгодоггүй байжээ. Би тэгж амьдраад дөрөвхөн сар болж байж одоо салж унах гэж байна. Зул сар боллоо. Манай гэрлээгүй эгч нар, гэрлээгүй үеэлүүд хөлөө ширээн дээр тавьчихсан коктейл шимээд л, амьдралынхаа хамгийн амар амгалан зул сарыг тэмдэглэж байхад Коуди бид хоёрт хамаатны хүн нэг бүр бүтэн өдрийн турш “Хэзээ хийх вэ?”, “Хэзээ хийх вэ?”, “Өдрөө товлооч”, “Өдрөө товлооч”, “Өдрөө товлооч” гэж хэлж байгаа юм. Нэг удаа эгч маань надтай тэндээс холдож байгаад “Тэгш эрхийг хүсээд байлуу, банди аа? Ийм л байдаг юм даа... Чи энэний төлөө л тэмцсэн. Үлдсэн бүх зул сар чинь ингээд өнгөрөө.” Би дотроо “ӨүЭмЖи, цаг хугацааг ухраая, тэгэх үү? Ээ бурхан минь.” Хатагтай ноёд оо, ээжүүд нээрээ галзуу шүү. Бид та нарт хайртай. Гэхдээ та нар мэдрэл муутай. Манай ээж 60 гарчихсан. Одоо үхэл л ярьдаг болсон. Өөрийнхөө үхлийг биш шүү, ер нь үхлийн тухай. Та нарын ээж үхлийн тухай ярьдаг уу? Энэ манай ээжийн өдөр шөнөгүй тоглох дуртай хачин тоглоом байгаа юм. Байж байснаа гэнэт “Байна уу?”, “Байна аа, Нэт. Хэн үхснийг таа даа”... “Есүс минь гэж? Аав уу? Юу болоо вэ?” Ээжүүд дандаа хэтэрхий их мэдээлэл өгдөг. Юу ч болсон хамаагүй, дандаа хэтэрхий их мэдээлэл өгдөг. Ээжээс бэлэг ирлээ. Задлаад үзлээ. Тэр бэлгийн тухай таван зүйлийг яг тэр дарааллаар жил болгон бичсэн байдаг. Задлаад харлаа. Юу гэдгийг нь бичсэн байна. Тэр нь илхэн харагдаж байгаа шд, уг нь. Дараа нь хэдээр авснаа бичсэн байна. Тэгээд хямдраагүй үнэ нь хэд байсныг бас бичсэн байна. Дараа нь хаанаас тэр юмаа авснаа бичнэ. Дараа нь тэрийг юунд хэрэглэхийг бичнэ. Нэг иймэрхүү. “Зул сарын мэнд, Нэйтан. Энэ бол ноосон цамц. 45 доллар. 55-аас хямдарсан. Эйч энд Эм брэндийнх шүү. Энийг өмсөөрэй”. Нэт Вальво байлаа. Маш их баярлалаа. Бүгдээрээ үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Тиф: Би дараагийн гоцлол шогчийг Эйр Жордан гэж дууддаг юм. Учир нь тэр Иорданы уугуул байгаа юм. Бас ийшээ агаарын замаар ирсэн. Нур Хадидиг угтан авна уу.
БИЧИГ: НУР ХАДИДИ
Нур: Сайн уу, Монреаль? Ирсэн чинь сэтгэл хөөрч байна. Намайг Нур гэдэг. Баярлалаа. Энэ... Маш их баярлалаа. Араб нэр байгаа юм. Хилларид саналаа өг гэсэн үг. Тийм утгатай нэр байгаа юм. Тийм ээ, баярлалаа. Би энэ жил өдрийн ажлаасаа гарсан. Баярлалаа. Ваав. Алга ташаагүй нь манай аавтай адилхан гэсэн үг шүү. Аав яг л ийм байдал гаргасан. Би санхүүгийн салбарт ажилладаг байлаа. Би гоцлол шогийнхоо хажуугаар 5 жил хийсэн. Тэгээд сүүлдээ нэгийг нь сонгох хэрэгтэй болсон л доо. Би “Би чамайг хүсэхгүй байна, мөнгө өө” гэж хэлсэн юм. “Цаашаа яв, халамж үйлчилгээ. Би Лхагва гаргийн орой хонгилын өрөөнд гурван танихгүй хүнд онигоо яримаар байна.” Тийм ээ. Би конторы ажилд орох ярилцлагад дургүй. Дандаа хариулах боломжгүй асуулт асуудаг. “Сайн уу, Нур. Таван жилийн дараах өөрийгөө ямраар харж байна?” Тэгэхэд нь би “Өө, би мэргэ төлгийн бизнесээс гарах бодолтой байгаа л даа” гэж хариулмаар байдаг. Тэгж л хэлмээр санагддаг. Эсвэл “Чиний хамгийн том сул тал юу вэ?” Ингэж асуухад “Миний хамгийн том сул тал бол тэгж асуухыг чинь мэдсэн хэрнээ юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа явдал”. Та нар яг шударгаар хариулж байсан уу? “Танай үзэг бал алга болж магадгүй шүү” гээд хэлж байсан уу? Манай найз Дэйв санал нийлдэггүй. Тэр болохоор ярилцлагад дуртай. Жинхэнэ тодордог үе нь гэж байгаа. Тэгэхээр нь би хэлсэн “Аргагүй л дээ. Ярилцлага авч байгаа хүн чинь бас Дэйв гэдэг нэртэй байгаа шдээ. Адилхан нийтийн жорлонд хийх сонирхолтой байхаар дотно санагдана шүү дээ. Би өөртэйгөө ярьдаг. Энд өөртэйгөө ярьдаг хүн байвал алга ташъя... Бүгд л тэгдэг шдээ. Гол ялгаа нь би өөртэйгөө арабаар ярьдаг. Тэгэхээр ярьж байгаад баригдчихвал залбирч байгаа царайлчхад л болно. Тийм ээ, би Аллахтай ярьж байна. Ойлгосон уу? Хардаг залуутайгаа фитнесст тааралдвал юу болох тухай дүрд орж байна. Линкедин дээр тэрнийг ажилладаг гэсэн байсан. Энэ исламын шашинд хэвийн зүйл. Намайг битгий галзуур гэж байна уу? Та өөрөө харин арьс өнгөөр ялгаварлагч юм байна. Ийм л байдаг юм даа. Монреальд бүх төрлийн хүмүүс байдаг нь гоё юм. Хүмүүс ондоо арьсны өнгөтэй хосуудын тухай ярих юм. Урд эгнээнд бол алга. Ардуур байна уу? Бид тэдний тухай ярьдаг. Гэхдээ нэг юмны тухай ерөөсөө ярьдаггүй. Жингийн зөрөөтэй хос. Тийм ээ. Энэ хоёр бол жинхэнэ баатрууд. Нэг гоё залуу намайг болзоонд урилаа. Би татгалзсан. Тэр тарган учраас биш л дээ. Хэтэрхий туранхай байсан учраас. Унадаг дугуй хүн болчихсон явж байна гэмээр. Уучлаарай, би чамтай болзож чадахгүй. Миний ганц хөл чиний хоёр хөлийг нийлүүлсэнтэй адил байна. Манай гэрт хогийн шүүр байгаа. Би эмэгтэй хүн баймаар байна, шулам биш. Нур байлаа. Маш их баярлалаа. Гоё байлаа.
Тиф: Дараагийн гоцлол шогч “Нийгмийн доголдолтой зан үйл” хэмээх нууц камерийн шоунд тоглосон. Тэр шоу одоогийн ерөнхийлөгчийн тухай биш байсан нь сонин. Манай залуу асар хөгжилтэй Рубен Полыг дуу шуутай угтаарай.
Руб: Дуу шуутай байгаарай, Монреалийнхаан. Монреальд ирээд сэтгэл хөдөлж байна. Би Лос Анжэлэсийн уугуул хүн л дээ. Би тэндхийн хүн. Баярлалаа. Хэн ч ойшоохгүй байгаа нь яамай. Гэхдээ би Гайти гаралтай. Би гайти хүн. Би гайти хүн. Би гайти соёлыг хамгийн бага мэддэг газруудад очих дуртай. Лос Анжэлэст гаити хүн байдаггүй. Гайтичуудын тухай огт мэддэггүй. Тэд манай соёлыг мэдэхгүй. “Би гайти” гээд хэлэхээр тэд “Гайти гэнэ ээ?... Чи зүгээр үү? Гайгүй юу? Яах уу? Юм хум идэх үү? Байж байгаарай. Хайр аа, энэ хүн гайти гэнэ ээ. Байж байгаарай. Шароны цүнхэнд нэг сэндвич байж магадгүй. Байж байгаарай. Танай гэр бүл рүү бид 10 доллар явуулсан. Авсан уу?” Манай залуус хүртэл тэнэгтэнэ. “Анд аа, чи гайти юм уу?” “Тийн” гэсэн чинь “Анд аа, чамайг хар гэж бодсон шдээ”. “Би хар шдээ.” “Үгүй ээ, би чамайг яг жинхэнэ хар гэж бодсон юм аа” “Яг жинхэнэ хар гэдэг чинь юу гэсэн үг үү?” “Тахиаг ваффельтай иддэг хар. Күүл эйд уудаг хар. Цагдаад буудуулдаг хар” Тэгэхээр нь би “Балайраад байгаач. Би бол гадил, манго иддэг хар. Би тийм хар... Бас мэдээж цагдаад буудуулдаг хар. Чи намайг хар биш гэж байгаам уу? Нээрээ юу? За за. Дараагийн удаа цагдаа зогсоохоор наадхыг чинь саначихъя.” “Бичиг баримтаа үзүүл” “Офицер оо, би хар биш. Би гайти хүн”. Гэхдээ Канадад ирэх гоё байна. Нээрээ шүү. Үзэгчдийг харахад дотор нь хосууд зөндөө байна. Би ганц л юм хэлье. Хайрыг олсон бол битгий алдаарай. Хайрыг олох амар биш шүү. Хүний эхнэр, нөхөр яг үнэндээ гоё байдаггүй юм шүү. Зугаатай байж болно л доо. Гэхдээ алсдаа худлаа байдаг юм. Ёстой худлаа. Эрчүүддээ хэлэхэд, хичээж ажиллах нь чухал шүү. Зөндөө мөнгө олох хэрэгтэй. Учир нь хүүхнүүд мөнгөтэй залууд дуртай биз дээ, хүүхнүүд ээ? За за, арван наймхан эмэгтэй зөвшөөрч байгаа юм уу? Бусад нь яасын? Сохор зоосгүй гуйранч нөхөр, найз залуугийнхаа хажууд сууж байгаа юм уу? “Энэ залуу худлаа яриад байна шүү. Би зовох дуртай.” Шал балай юм. Манай гэр бүлийн эмэгтэйчүүд хүчтэй. Манай ээж хүчирхэг эмэгтэй байсан. Эгч бас хүчирхэг. Заримдаа тэр нь хэтэрчихдэг. Бүр шоронд орсон гээд бод доо. Зургаан жил суусан. Хэцүү юм байна лээ. Ёстой хэцүү. Шоронд орсон гэдэг нь биш шүү. Гэхдээ эр хүний хувьд айлын хамгийн хүчтэй хүн эгч чинь байхаар... хэцүү шүү. Ялангуяа дошин дээр. Гудамжны нэр хүнд дамжиж ирэхээр ёстой үнэн тэнэг. Бас манай эгчийг Гладис гэдэг. Тэгэхээр бүр ч дордож байгаа юм. Гладис гэдэг хүнд гөвүүлдэг байна гээд бод. Манай эгч эрчүүдийг зодно. Хамаагүй. Хөөрхөн дүүгээр нь оролдох юм бол давхиад л ирнэ. Галзуу Гладис. СиЖи чамайг ална. СиЖи, галзуу Гладис. Үсээ ардаа боочихсон. Ээмэгтэй. Нүүр дүүрэн вазелин. “Миний хөөрхөн дүүг яасан гэнэ ээ?” “Аниа, тэр байна. Тэрийг ал”. Нүүр дүүрэн вазелинтай гэхэд та нарын зарим нь хариу үйлдэл үзүүлсэнгүй. Би та нарт нэг гоё юм зааж өгье. Харуудын түүхийн сар биш ч гэсэн яахав. Хэзээ нэгэн цагт, харууд мэдээд инээж байна. Хэзээ нэгэн цагт, хар эмэгтэйг харахад нүүр дүүрэн вазелинтай байвал, зугт. Тэнд хүн үхэх нь тодорхой. Хэмх зодуулах нь тодорхой. Мишель Обама байсан ч хамаагүй. Зүгээр тэндээс арил. Тэнд зодоон болно. Цагаан залуу ажилдаа пүүгээтэй ирж байгаатай адилхан. Тэндээс хурдан зайл. Тэнд яавч сайн юм болохгүй. Цагаа бүртгүүлэх ч хэрэггүй. Зүгээр гэртээ хариад мэдээгээр үз. “Билл, юу болоод ийм эрт ирэв?” “Лэтиша нүүрэндээ вазелинтай ажил дээр ирсэн. Би бушуухан л тэндээс зайлсан.” “Чи яаж мэдсэн юм?” “Монреальд нэг хар нөхөр надад тэгж зөвлөснийг би дагасан” “Тэр жинхэнэ хар байсан уу?” “Тэрийг бол мэдэхгүй.” Рубен Пол байлаа. Бүгдэд чинь баярлалаа.
Тиф: Та нарыг хар бодь гөрөөс гэж мэдэхгүй байх гэж бодоод Клементайныг аваад ирлээ. Учир нь бид сүргээрээ явдаг. Баярлалаа, манайхаан. Энэ үдэш хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сайхан амраарай. Аюулгүй байдлаа бодоорой. Аюултай байвал миний нэрээр нэрлээрэй. Тиффани Хадиш. Сүүлчийн хар бодь гөрөөс.
БИЧИГ: Канадын гоцлол шогийн хаан хэмээн үүрд дурсагдах Майк Макдоналдын гэгээн дурсгалд зориулав.
Back to episodes Go home